Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Lekts. №3

3 745 vues

Publié le

  • Soyez le premier à commenter

Lekts. №3

  1. 1. Лекц № 3. ХАМТЫН ГЭРЭЭНИЙ ОЙЛГОЛТ, БАЙГУУЛАХ ЖУРАМ 1. Хамтын гэрээ, түүний онцлог 2. Хамтын гэрээний агуулга 3. Хамтын гэрээ байгуулах, дүгнэх журам
  2. 2. /Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд гэрээний дараах төрлүүд хэрэглэгддэг. - Хөдөлмөрийн гэрээ - Хөдөлмөрийн контракт - Хамтын гэрээ - Хамтын хэлэлцээр - Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ. Мөнгө болон эд хөрөнгө хариуцан ажиллаж байгаа ажилтны хувьд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болдог/
  3. 3. I.Хамтын гэрээ, түүний онцлог Ажилтнуудын хөдөлмөрлөх үйл ажиллагааг хөдөлмөрийн хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй байдаг тул аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа онцлогийг харгалзан хөдөлмөрийн харилцааг зохицуулах шаардлага урган гардаг. Иймд хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаагүй үлдсэн хөдөлмөрийн харилцааны зарим хэсгийг аж ахуй нэгж, байгууллага, хамт олны тухайд хамтын гэрээгээр, хувь хүний хувьд хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Хамтын гэрээ гэдэг нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ѐсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулагдаагүй асуудлаар ажил олгогч ба ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ. Хамтын гэрээ нь үйлдвэрлэлийг удирдахад хамт олны хүсэл санаачлагыг оролцуулах нэг хэлбэр болдог. Хамтын гэрээ нь зөвхөн тухайн байгууллага, аж ахуй нэгжид үйлчилдэг.
  4. 4. Хамтын гэрээг нэг талаас ажилтны хамт олон, нөгөө талаас ажил олгогч гэсэн 2 үндсэн талуудын хооронд байгуулна. Ажилтны хамт олныг төлөөлж ҮЭБ буюу хэрэв ийм байгууллага байхгүй тохиолдолд нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид оролцоно. Хамтын гэрээг нэг талаас ажилтны хамт олон, нөгөө талаас ажил олгогч гэсэн 2 үндсэн талуудын хооронд байгуулна. Ажилтны хамт олныг төлөөлж ҮЭБ буюу хэрэв ийм байгууллага байхгүй тохиолдолд нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид оролцон Хамтын гэрээгээр зохицуулах зүйлийн агуулга дараах онцлогтой. . 1. Хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах асуудлыг зохицуулах . 2. Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг зохицуулах. .
  5. 5. Хамтын гэрээ дараах агуулгатай байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн хөлсний хуваарилалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах хөрөнгийг хэмжээг тогтоох /үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, хөдөлмөрийн норм нормативыг тогтооно/ . 2. Нийгэм ахуйн хөнгөлөлт тогтоох /жирэмсэн, насанд хүрээгүй, тахир дутуу, одой хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, олон хүүхэдтэй, гэр бүл өрх толгойлсон эмэгтэй, ганц бие эцэгт үзүүлэх хөнгөлөлт, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэнд хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах гэх мэт/ . 3. Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах /Ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага стандартыг хангах/ . 4. Ажил амралтын цагийн горим тогтоох. . 5. Ажилтанд мэргэжил олгох, мэргэшлийг дээшлүүлэх гэх мэт. Хамтын гэрээг 1 жил, түүнээс дээш хугацаагаар байгуулна.
  6. 6. Хамтын гэрээг байгуулах, дүгнэх журам Хамтын гэрээг дараах үе шатыг дамжин байгуулна. Үүнд: 1. Санаачлах /Санаачлагыг аль ч тал гаргаж болох бөгөөд нөгөө талдаа үүнийгээ бичгээр мэдэгдэнэ/ 2. Хэлэлцээ хийх. /Хэлэлцээ нь хамтын гэрээнд талуудын бүх төлөөлөгч гарын үсэг зурсанаар дуусна./ 3. Хамтын гэрээг бүртгүүлэх. Хамтын гэрээг ажил олгогчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн сум дүүргийн ЗДТГ-т бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Хамтын гэрээг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 хоногийн дотор багтаан бүртгүүлнэ. ЗДТГ хамтын гэрээг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор бүртгэх, эсвэл хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамтын гэрээг байгуулах нийтлэг журмыг баримтлан гүйцэтгэдэг байна. Хамтын гэрээний биелэлтэнд гэрээний талууд хяналт тавихын зэрэгцээ гэрээг бүртгэсэн эрх бүхий этгээд хяналт тавина.
  7. 7. Хамтын гэрээг биелүүлээгүй явдалд хүлээлгэх хариуцлага: • Хамтын гэрээг биелүүлээгүй тохиолдолд хамтын гэрээ ба хөдөлмөрийн хуульд заасан хариуцлага хүлээнэ. Энэ хариуцлагыг: • А. Хууль зүйн • Б. Олон нийтийн нөлөөллийн гэж 2 ангилна. • Олон нийтийн нөлөөллийн чанартай хариуцлагыг хамтын гэрээнд тусгах нь олонтаа бөгөөд тэр нь захиргаа, хамт олноос уучлалт гуйх, буруутай ажилтныг олон нийтийн хурлаар хэлэлцэн арга хэмжээ ногдуулах гэх мэт хэлбэрээр илэрдэг. • Хууль зүйн хариуцлагыг хууль тогтоомжинд урьдчилан заасан байдаг ба • Сахилгын • Захиргааны • Эд хөрөнгийн • Эрүүгийн гэх мэт төрөлтэй байна.
  8. 8. Хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний ялгаа: № Ялгаа Хөдөлмөрийн гэрээ Хамтын гэрээ 1 Субъект Ажил олгогч-ажилтан Ажил олгогч-хамт олон 2 Хугацаа 3 Хамрах хүрээ 4 Биелэлтэнд хяналт тавих Талууд байдал 5 Зохицуулах зүйл 6 Цуцлах 7 Хөдөлмөрийн маргаан Хамтын хэлэлцээр Ажилтны төлөөлөгчажил олгогчийн төлөөлөгч, төрийн захиргааны байгууллага Талууд хэлэлцэн тохиролцон 1 жил, түүнээс дээш 2 жилийн хугацаагаар хугацаатай ба хугацаагүй байгуулна. Ажилтны хөдөлмөрийн Тодорхой 1 байгууллагын -Улсын, харилцаа хүрээнд -бүсийн, -аймаг, нийслэл, сум, дүүргийн, -салбар, салбар дундын хэмжээнд Гэрээний бүртгэсэн ЗДТГ талууд, Хэлэлцээрийн талууд сум дүүргийн Төрийн захиргааны төв байгууллага Бүх шатны засаг дарга 1 ажилтны хөдөлмөрийн үйл Хамт олны хөдөлмөрийн Хөдөлмөрийн тухай ажиллагаа үйл ажиллагаа хуулийн 18-р зүйл /Хөдөлмөрийн тухай хуулийн 19-р зүйл/ Ажилтны эсвэл захиргааны Цуцлахгүй. санаачлагаар Ганцаарчилсан маргаан Хамтын маргаан Хамтын маргаан
  9. 9. Хамтын хэлэлцээр гэдэг нь иргэний ихөдөлмөрлөх эрх, хууль ѐсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ. . Хамтын хэлэлцээр дараах төрөлтэй. . - Улсын хэлэлцээр . - Салбар /салбар дундын/ . - Бүсийн хэлэлцээр . - Аймаг нийслэл, сум дүүргийн хэлэлцээр . - Мэргэжлийн тарифын хэлэлцээр . Хамтын хэлэлцээрт тухайн салбарын ажил олгогчийн болон ажилтын төлөөлөгчөөс гадна төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцож болно. Өөрөөр хэлбэл хамтын хэлэлцээр нь түүнд оролцогч талуудаас хамааран 2 талын, 3 талын байна. Хамтын хэлэлцээрийг 2 жилийн хугацаагаар байгуулна. .

×