Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

өыйөйыөйы10090001

470 vues

Publié le

йаыайайыаайыайыаЙЫӨЙЫАЙАЙЫАЙАЫБАЙАЙБДАЙБАОЙАЛДЙАЙА

Publié dans : Données & analyses
  • Soyez le premier à commenter

  • Soyez le premier à aimer ceci

өыйөйыөйы10090001

  1. 1. ЗАСГИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР Засгийн газрын 2010 оны 69 дүгээр тогтоолоор “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төсөл, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэл”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллөөр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Үндэсний 3 дахь илтгэл”-ийг боловсруулан УИХ- ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтуудын дэд хорооны хуралдаан болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж сайшаалган, хэвлүүлж төрийн болон төрийн бус байгуулагуудад тараах ажлыг зохион байгууллаа. Орон нутгийг жигд хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтыг аймаг, орон нутгийн хөгжлийн бодит түвшин, статистикийн тоо мэдээнд тулгуурлан оновчтой төлөвлөх зорилгоор “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-ыг баталлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан ”Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг хөтөлбөр, төсөл болон төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, хөрөнгийн зах зээл, улсын бүртгэлийн шинэчлэл, байгаль орчин ба ногоон эдийн засаг, өрсөлдөх чадвар гэсэн 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулав. “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих стратеги”-ийн төслийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хувийн хэвшлийн өнөөгийн байдлын тухай цогц судалгааг хийж гүйцэтгэлээ. “Хувийн хэвшлийг дэмжих, технологи, инновацийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүн болон 2010 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж ажиллалаа. Тус зөвлөл нь хувийн хэвшлийн санал санаачилгыг төрийн бодлого, үйл ажиллагаанд тусгах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болж байна. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эхний хагас жилийн тайланг төрийн болон төрийн бус байгууллага, аймаг нийслэлээс хүлээн авч нэгтгэн боловсруулж байна. “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулж, Үйлдвэржилтийн бодлогын зөвлөлийн хуралдаанаар 2009 оны тайлан, 2010 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулав. Энэхүү бодлогын хүрээнд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, түүний дотор Венч хөрөнгийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгагдсанаараа чухал ач холбогдолтой болсон. “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөтөлбөрийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор дэмжүүлэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулаад байна. 1
  2. 2. “Хөгжлийн банк” байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Хөгжлийн банкийг Засгийн газрын тогтоолын дагуу байгуулж, үйл ажиллагаааг нь 2010 оны 3 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад даалгасан. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлага гарч байна. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10.0 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна. “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ыг Засгийн газрын 2010 оны 123 дугаар тогтоолоор баталлаа. Журам батлагдсантай холбогдуулан Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг үнэлэх аргачлал, зааврын төслүүдийг Дэлхийн банкны “Төсвийн төлөвлөлтийг сайжруулах” төсөл, АХБ-ны Засаглалыг сайжруулах төсөлтэй хамтран ажиллаж байна. "Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах нийтлэг журам"-ын дагуу 2010-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг яам, агентлаг, холбогдох газар, орон нутгаас хүлээн боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгой төслийг эхлүүлэх бэлтгэлийг хангах, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэрийг барьж эхлэх, Нүүрснээс хий, шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлж эхлэх, Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг түшиглэсэн хар металлургийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг боловсруулах зэрэг зорилт арга хэмжээг тусгасан. Мөн "Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд "Зэс хайлах үйлдвэр", "Хар металлургийн цогцолбор", "Кокс химийн үйлдвэр", "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн төслийн талаар танилцуулга боловсруулав. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын тухай төсөөлөл, Монгол улсад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болон дэд бүтцийг хөгжүүлэх төслийн ерөнхий зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажил үүргийн хуваарийн тухай төсөл, Монгол улсад аж үйлдвэр, түүнийг дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийн стратегийн зөвлөхийн ажилд санал ирүүлэх хүсэлт болон ажлын даалгаврын тухай төслийг боловсруулав.аж үйлдвэрийн цогцолбор төслийг боловсруулж байна. Эрчим хүчний төслүүдийн хувьд ДЦС-5, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Могойн голын цахилгаан станц, Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн ЦДАШ төслүүдийн талаар танилцуулга болон хэрэгжилтийн тайланг боловсруулаад байна. Төрийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан дараахь ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Сангийн яамны удирдлага Төрийн банкны захирал, Санхүү хариуцсан захирал нартай уулзаж, Төрийн банкны үйл ажиллагааны өнөөгийн байдлын тухай мэдээллийг сонслоо. Хянан шалгах зөвлөлийн хурлаас Банкны төлөөлөн удирдах зөвлөлд Гүйцэтгэх захиралтай ажиллах гэрээг тодотгон байгуулах, банкны 2009 оны жилийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайланд дүгнэлт гаргах, банкны 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн зорилтот түвшний үзүүлэлтийг хэлэлцэн зохих журмын дагүү батлах, Банкны гүйцэтгэх захиралд банкны 2010 оны ба дунд хугацааны бизнес төлөвлөгөө, удирдага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулан батлуулах, Төрийн банк байгуулахад “Зоос” банкны эд хөрөнгийг Монголбанкны эрх хүлээн авагч болон Төрийн банкинд шилжүүлсэн үйл ажиллагааны тухай хууль зүйн тайлбарыг холбогдох байгууллагаар гаргуулан авах ажлыг зохион байгуулах, Төрийн банкны эд хөрөнгө, зээлийн барьцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Төрийн банкны нэр дээр шилжүүлэх, Аудит хийлгэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн байна. Төлбөрийн чадваргүй болсон Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эрх ашгийн үүднээс Монголбанкнаас авсан зээлийн хөрөнгийг Засгийн газрын бондоор солих зорилгоор Сангийн яам, Монголбанкны хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголбанкнаас Зоос банкны чанаргүй зээлийг бүрэн барагдуулж Засгийн газрын бондыг буцаан төлөхдөө Зоос банкнаас улсын төсөвт төвлөрүүлсэн актив борлуулсны орлого болон чанаргүй зээлийн эргэн төлөлтийн орлоготой уялдуулах, Зоос банкинд орсон бүх орлогыг улсын төсөвт төвлөрүүлж 2
  3. 3. байх боломж бүрдлээ. Үүнтэй уялдуулан Засгийн газрын үнэт цаас гаргах тухай Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалын дагуу Засгийн газрын жилийн 0.1 хувийн буюу бараг хүүгүйтэй адил урт хугацаанд буцаан төлөх 33.0 тэрбум төгрөгийн бондыг арилжаалах замаар Зоос банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийг олгох эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэх арга хэмжээ авлаа. Засгийн газраас алт олборлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкинд олгох зээлийн гэрээг хадгаламж байршуулах гэрээнд хөрвүүлэх ажлыг бүрэн дуусгасан байна. Худалдаа, хөгжлийн банкнаас гаргасан хүсэлтийг хянан үзэж, Худалдаа, хөгжлийн банкинд хадгаламж байршуулах гэрээний 10.0 сая ам.долларыг эргэн төлүүлж, төвлөрсөн эх үүсвэрийг Чингис хаан банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах арга хэмжээ авсан байна. Алт олборлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад байр-шуулсан хадгаламжийн гэрээний дагуу Капитрон банкнаас 4.3 сая ам.долларыг төлүүлж, улмаар Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Чингис хаан банкнаас 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлөгдөх хадгаламжийг нэхэмжилсэн албан захидал хүргүүлсэн байна. Өнгөрсөн 2009 оны 6 дугаар сард Стандарт банктай хамтран гаргасан Засгийн газрын 75.0 сая ам. доллларын нэрлэсэн үнэ бүхий бондыг гаргаж, татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Чингис хаан банк, Зоос банкинд хадгаламжийн гэрээ байгуулах замаар байршуулж, улмаар алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон. Монголбанк, Сангийн яамны Төрийн сангийн газар хамтран тэдгээр банкуудаас төлбөрийг гэрээнд заасны дагуу төлүүлж, улмаар Засгийн газрын бондын эргэн төлөлтийг 2010 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар төвлөрүүлэх ажлыг үндсэнд нь дуусгасан байна. Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авсан байна. “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар Засгийн газрын үнэт цаасны гэрээг байгуулж, энэхүү гэрээний дагуу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 6.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 7.8 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатай Монголбанкинд арилжсан байна. Түүнийг Дамжуулан зээлдүүлэх гэрээг “Орон сууцны санхүү-жилтийн корпораци” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулан төрийн албан хаагчдад орон сууцны урт хугацаат зээл олгох зориулалтаар 6.0 тэрбум төгрөгийг жилийн 7.8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлдүүлэх боломжийг олголоо. САНХҮҮ, ТӨСВИЙН ТАЛААР Хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын хуралдаанд 2010 онд оруулах асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан хууль тогтоомжийг боловсруулах, батлуулах чиглэлээр 2010 оны эхний хагас жилд дараахь ажлыг зохион байгуулсан байна. Хөрөнгийн үнэлгээний тухай, Банкны (шинэчилсэн найруулгын) тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай зэрэг 7 хуулийг шинээр батлуулж, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авлаа. 3
  4. 4. Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, зарим хуулийн төслийг хэлэлцүүлж эхэлсэн байна. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэт-гэлийн тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай зэрэг УИХ-ын тогтоолыг батлуулав. Санхүү, эдийн засгийн бодлогын талаар “Засгийн газрын үнэт цаас гаргах тухай” Сангийн сайдын 2010 оны 5 дугаар тушаалаар Төрийн банкинд Засгийн газрын үнэт цаасыг жилийн 10 хувийн хүүтэйгээр нэг жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, хоёр жилийн хугацаагаар 20.0 тэрбум төгрөг, гурван жилийн хугацаагаар 27.0 тэрбум төгрөгийг арилжаалах ажлыг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2009 оны 77 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 50 дугаар тушаалаар барилгын салбарт үүсээд байгаа хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 80.0 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалахыг Санхүү, эдийн засгийн бодлогын газарт зөвшөөрлөө. Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын 2010 оны 58 дугаар тушаалаар Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар, 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаагаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна. Улсын Их Хурлын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас Зоос банкинд олгосон 33.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт зориулан Монголбанкинд 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 4 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаагаар; 11.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг жилийн 0.1 хувийн хүүтэйгээр 6 жилийн хугацаа-гаар тус тус арилжаалахыг зөвшөөрч, арилжаалсан үнэт цаасны үндсэн ба хүүгийн төлбөрийн зардлыг улсын төсөвт жил бүр тусган ажиллахыг даалгасан байна. Тавантолгойн ордод хөрөнгө оруулан хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг тусган Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн байна. 1. 5. Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татвар, гаалийн бодлогын талаар 4
  5. 5. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэж баталсан байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн (шинэчилсэн найруулгын) төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон. Улсын Их Хурлын 2010 оны 40 дүгээр тогтоолоор “Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт” болон “Монгол Улсын Засгийн газрын 2012-2013 оны дунд хугацааны зорилт”-ыг зөвшөөрсөн байна. Энэ тогтоолоор Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн болон 2012-2013 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг ДНБ-д харьцуулсан хувиар, төсвийн нийт орлогын доод хэмжээг 2011 онд 35.4, 2012 онд 35.4, 2013 онд 30.3, төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 2011 онд 40.4, 2012 онд 39.4, 2013 онд 32.3, төсвийн урсгал тэнцлийн доод хэмжээг 2011 онд 4.0, 2012 онд 4.5, 2013 онд 4.1, төсвийн алдагдлын дээд хэмжээг 2011 онд 5.0, 2012 онд 4.0, 2013 онд 2.0, хөрөнгийн зардлын доод хэмжээг 2011 онд 6.3, 2012 онд 6.0, 2013 онд 4.7 байхаар, ДНБ-ий бодит өсөлтийн доод хэмжээг 2011 онд 8.2, 2012 онд 7.8, 2013 онд 20.8 хувь байхаар тус тус зөвшөөрсөн байна. Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна. Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн орлого 2,645.7 тэрбум төгрөг (улсын төсвийн орлого 2,140.5 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 36.9 хувь, нэгдсэн төсвийн зарлага 3,107.9 тэрбум төгрөг (улсын төсвийн зарлага 2,423.1 тэрбум төгрөг) буюу ДНБ-ний 43.3 хувь, төсвийн нийт алдагдал 462.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.4 хувь байхаар шинэчлэн тогтоосон байна. Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголоор төсвийн орлогыг 397.4 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлагыг 1006.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна. Төсвийн орлогын бүрдүүлэлт, санхүүжүүлэх эх үүсвэрт нийцүүлэн зайлшгүй гэж үзсэн дараахь арга хэмжээний зардлыг төсвийн тодотголд шинээр нэмж тусгалаа. (1)Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхэд 78.2 тэрбум төгрөг; (2)Байгаль, цаг уурын болзошгүй нөхцөл болон цаг үеийн зайлшгүй шаардлагатай зарлыг шийдвэрлэхэд зориулан Засгийн газрын нөөц санд 20.0 тэрбум төгрөг; (3)Эрчим хүч, халаалтын үнийн өөрчлөлтөд 20.9 тэрбум төгрөг; (4) Боловсролын салбарын нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд 7.4 тэрбум төгрөг; (5)Олон хүүхэд төрүүлэн өсгөсөн “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг; (6)Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу 2009 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр төсвийн хэмнэлт, давсан орлогоос төсөвт байгууллагуудад буцааж олгох хөрөнгөд 2.5 тэрбум төгрөг; (7)Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж, шинэ гэр бүлд мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 оны үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг; (8) Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд төрийн албан ёсны ба албан ажлын айлчлалд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд 2.4 тэрбум төгрөг; (9)Улсын Их Хурал, Засгийн газраас 2010 оны төсвийн тодотголд тусгахаар шийдвэрлэсэн болон шинээр байгуулсан байгууллагын зайлшгүй шаардлагатай урсгал зардалд 11.9 тэрбум төгрөг (Монгол мал хөтөлбөрийн зардлыг 3.8 тэрбум төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговрыг 5.0 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг 3.1 тэрбум төгрөг)-ийг тус тус нэмсэн байна. Харин Монгол Улсын төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 2010 онд 530.9 тэрбум төгрөгөөр тогтоож, өмнөх хэмжээг 83.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 525.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 518.2 тэрбум төгрөгөөр шинэчлэн баталж, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн орлогыг 178.7 тэрбум төгрөгөөр, зарлагыг 27.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн байна. Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогыг 151.0 тэрбум төгрөгөөр, зарлагыг 334.9 тэрбум төгрөгөөр баталж, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн орлогоос давсан 183.9 тэрбум төгрөгийн зарлагыг Оюутолгой төслийн урьдчилгааг Засгийн газрын бондоор мөнгөжүүлсэн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон байна. 5
  6. 6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлээд байна. Ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээг ашигт малтмалын төрөл тус бүрээр өөр өөр хувь хэмжээтэй байхаар төсөлд тусгажээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үнэ 5000 ам. доллар хүртэл бол 5 хувь, 6000 ам. доллар хүрэхэд 6 хувь, 7000 ам. доллар хүрэхэд 7 хувь, 8000 ам. доллар хүрэхэд 8 хувь, 9000 ам. доллар хүрэхэд 9 хувь, 9000 ам. доллараас давахад 10 хувиар тогтоох; алтны үнэ унци нь 900 ам. доллар байхад 5 хувь, түүнээс дээш 100 ам. долараар өсөхөд 6 хувь, 1300 ам. доллараас давахад 10 хувь гэх зэргээр 5-10 хувиар тогтоохоор тусгажээ. “Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 6 дугаар тогтоолоор экспортолж байгаа нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбогдуулан “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг ачаа болон зорчигчдын хөдөлгөөний урсгалыг төрөлжүүлэн саадгүй нэвтрүүлэх боломжтой, дэд бүтэц, суурин газар бүхий олон улсын жишигт нийцсэн хилийн боомт болгон өргөтгөх, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг 2009 оны I улиралд багтаан 24 цагийн үйл ажиллагаатай олон улсын боомт болгох талаар арга хэмжээ авах, ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Тавантолгойн орд газраас “Гашуун сухайт” болон “Ханги” боомт хүртэл авто зам бариулах асуудлыг “Эрдэнэс МГЛ” компанид хариуцуулан авто зам барихтай холбогдсон ажлыг зохих хууль тогтоомжиийн дагуу зохион байгуулж хэрэгжүүлэх, энэ авто замыг барьж дуусах хүртэлх хугацаанд одоо ашиглаж байгаа замын тэмдэг, тэмдэглэгээ, замын засвар арчлалтын ажлыг ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хүчээр хийлгэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор “Булган” боомтыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс байнгын, “Бургастай” боомтыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хуваарийн бус үеэр нээн ажиллуулж 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээ явуулахаар болов. Газрын тосны бүтээгдэхүүний үнийг зохицуулах чиглэлээр дараахь зарим арга хэмжээг шуурхай авсан байна: “Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 14 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж буй 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар “0” байсныг 120,000 төгрөг; 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг; дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар “0” байсныг 5 хувь болгон 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах; улмаар алслагдсан боомтоор импор-толж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгох; бусад автобензинд ногдох онцгой албан татварыг мөн адил “0” болгохоор шийдвэрлэсэн байна. “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” Засгийн газрын Засгийн газрын 2010 оны 87 дугаар тогтоолоор ногдуулах онцгой албан татварын хэмжээг Сүхбаатар, Замын Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортолж байгаа авто бензинд 90 хүртэл октантай бол 120000 төгрөг, 90 ба түүнээс дээш октантай бол 170000 төгрөг; дизелийн түлшинд 30,000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 115,000 төгрөг болгон нэмэгдүүлж, бусад боомтоор импортолж байгаа авто бензин, дизелийн түлшинд тэг (0) байхаар тогтоож, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээртэй холбогдуулан дараахь зарим арга хэмжээ авсан байна: Төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмэгдүүлэх, Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хууль” батлагдсаны дараагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг гурван талт түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу түүнд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, улмаар цалин, тэтгэвэр нэмэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулж 6
  7. 7. төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэг-дүүлэх ерөнхий тохиролцоонд хүрч чадсан байна. Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган батлуулах арга хэмжээ авлаа. Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын талаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан байна. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа. Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43.1 сая ам. долларын, БНСУ-ын Экспорт, импорт банктай 23.9 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг тус тус байгуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, төслийн хэлэлцээ хийгдсэний дараа буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргах болсон байна. Буцалтгүй тусламжийн 21.9 сая ам.долларын нийт өртөг бүхий төслийг 2014 оны 12 дугаар сар хүртэл 4.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Азийн хөгжлийн банк 15.0 сая ам. Монгол Улсын Засгийн газар долларыг, 6.9 сая ам. долларыг санхүүжүүлэх юм. Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан хоорондын зээлийн гэрээг Улсын Их Хурлын хуралдаанаар соёрхон батлуулсан байна. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг дэмжиж, эдгээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайдад олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов. БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй 300.0 сая ам долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Энэхүү хууль батлагдсанаар төрөөс хөрөнгийн үнэлгээний талаар баримтлах нэгдсэн бодлогыг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих эрх зүйн үндэс тавигдлаа. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан байна. “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайлан”-г Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн. 7
  8. 8. Сангийн сайдын 2010 оны 52 дугаар тушаалаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрнгөөр хэрэгжүүлж буй Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн 434 километр авто зам барих 2087-МОН “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Багц Б1-ийн гүйцэтгэгч гүйцэтгэгч “China Geo- Engineering Corpation”, Багц NP1, AR2-ын гүйцэтгэгч “Shengli Engineering and Construction Company”-ийн 2010 онд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх нийт 110 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материал, Сангийн сайдын 2010 оны 91 дүгээр тушаалаар Арабын эдийн засгийг хөгжүүлэх Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төсөл”-ийн хүрээнд 2010 онд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 103 нэр төрлийн тоног төхөөрөмж, машин механизм, бараа, материалыг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болов. Хадгаламж, зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлынх нь бодит хэмжээг тогтоосон нэр бүхий 20 хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлын 20 хувтай тэнцэх хэмжээний 2,068,766,869 төгрөгийг улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр зохих журмын дагуу олгохыг Төрийн сангийн газарт зөвшөөрсөн байна. Зээл, тусламж, хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах талаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2010 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ явуулах ажлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцээний явцад ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 21.4 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгохоор амласан байна. Ирэх 2011 оноос эхлэн ХБНГУ-ын Засгийн газраас техникийн хамтын ажиллагааны шугамаар буюу буцалтгүй тусламжаар нийт 12.9 сая еврогийн 8 төрлийн, тухайлбал, “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төслийн II үе шат” (1.5 сая евро), “Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (4.5 сая евро), “Санхүүгийн кадастрын тогтолцоог бүрдүүлэх төслийн нэмэлт” (0.3 сая евро), “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төсөл” (1.2 сая евро), “Эрчим хүчний сүлжээний үр ашиг төслийн III үе шат” (1.7 сая евро), “Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн II үе шат” (2.5 сая евро), “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төслийн III үе шат” (0.8 сая евро), “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн төслийн III үе шат” (0.4 сая евро) зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн ХБНГУ-ын санхүүгийн хамтын ажиллагааны шугамаар буюу хөнгөлөлттэй зээлээр “Эрчим хүчний үр ашиг 2” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын IY цахилгаан станцыг засварлан шинэчлэх төсөл” (8.5 сая евро)-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд 2006 онд амласан 4.5 сая еврогийн хөрөнгийг “Хэрэглээний талд тулгуурласан цахилгаан эрчим хүчний хэмнэлт” төсөлд олгохоор шийдвэрлэсэн байна. БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2011-2013 онуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 50.0 орчим сая ам. доллар байхаар тооцов. Энэхүү тусламжийн хүрээнд нийгэм, эдийн засгийн үр ашиг сайтай төсөл, хөтөлбөрийг 2011-2012 онуудад хэрэгжүүлэх зорилгоор түүнд холбоотой байгууллагыг оролцуулсан Бодлогын уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна. Нордикийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн шугамаар “Пума” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн төв биржийн барилгын ажлын гэрээг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, түүний тусгай данс нээх, тусгай данснаас гүйлгээ гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг өөрчилсөн нэмэлтийг оруулсан. Дэлхийн банкны 30.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн зээлийн техникийн хэлэлцээрийн баримт бичиг, 10.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр, 10.0 сая ам. долларын хөрөнгөөр хэрэгжих “Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Туршилтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн агентлагийн нийт 7.8 сая ам.долларын (үүнээс 5.0 сая ам.долларыг зөвхөн нөхөн төлбөрт олгох нөхцөлт зээл) зээл, түүнчлэн Япон Улсын Засгийн газраас (PHRD) олгож буй 1.3 сая ам.долларын болон Швейцарийн хөгжлийн агентлагийн 600.0 мянган ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байна. 8
  9. 9. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор 12.0 сая ам. долларын өртөг бүхий “Эрчим хүчний нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт” Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны төлөөлөл гарын үсэг зурсан байна. Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр түгээх сүлжээний алдагдал бууруулах “Эрчим хүчний төсөл”-ийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын гэр хороолол болон 9 аймгийн (Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл) төвийн цахилгаан түгээх сүлжээ хамруулсан байна. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна. “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл–нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, “Зудын туслалцааны төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээр”, “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт -т Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч нар гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Сангийн сайд Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн гамшигтай тэмцэх сангаас Зуданд нэрвэгдсэн аймаг, сумын малчдад тусламж авах хүсэлт гаргасны дагуу Азийн хөгжлийн банкнаас Зудад нэрвэгдсэн зарим аймагт зориулан 2.5 сая ам. долларын буцалтгүй тусламжийг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс олгосон байна. Монгол Улс, Азийн хөгжлийн банктай 2010-2015 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийг боловсруулж, Харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч (Адриан Руденберг) нар гарын үсэг зурж баталгаажуулав. Стратегийн баримт бичигт гол тэргүүлж ажиллах салбараар тээвэр, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд болон эрчим хүчний салбарыг тусгаж, улмаар 2010-2013 онуудад Азийн хөгжлийн банкнаас нийт 530.0 сая ам. долларын санхүүжилт олгох бөгөөд үүний 200.0 сая ам. долларыг Азийн хөгжлийн сангаас, 184.0 сая ам. долларыг Ердийн эх үүсвэрийн сангаас (2012 оноос эхлэн), 146.0 сая ам. долларыг Бүс нутгийн хөгжлийн сангаас тус тус олгохоор тохирч, жилд 6.0 сая ам. долларын техникийн туслалцаа үзүүлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна: АНУ-ын Засгийн газраас санхүүгийн хямралтай байгаа орнуудад тусламж олгож буй төслийн хүрээнд Монгол Улсын төсвийг дэмжих буюу нийгмийн халамжийг дэмжих зорилгоор олгож буй 10.0 сая ам. долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд нар гарын үсэг зурсан байна. Буцалтгүй тусламжийн мөнгө Монгол Улсын төрийн сангийн дансанд (2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр) орсон байна. Гэрээний үүргийн дагуу манай тал холбогдох дүгнэлтийг гаргаж өгсний дараагаар нийгмийн халамжийн мөнгөн тусламжийн санхүүжилтийг 2010 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. АНУ-ын Засгийн газраас Төрийн сангийн департаментын техник туслалцааны шугамаар 2.0 сая ам долларын буцалтгүй тусламж олгох тухай шийдвэрийг цахим шуудангаар мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Яармаг, Нисэхийн цэвэрлэх байгууламжийг сайжруулах” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд Gitec компани Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны холбогдох ажилтан нар гарын үсэг зурсан байна. Зөвлөх үйлчилгээний зардал 362715 евро бөгөөд үүнийг ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Сургалт, мэргэжилтний сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боллоо. Улаанбаатар хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор “Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Монголын асуудал эрхэлсэн захирал нар гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нийт 32.17 км авто замыг сайжруулах, эдгээр сумдын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, ард иргэдийн эцсийн бүтээгдэ-хүүнийг Улаанбаатар хотод нийлүүлэх тээвэрлэлтийг нааштайгаар шийдвэрлэх боломж бүрдэх юм. ХБНГУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн өрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн хүү 0.75 хувь байхаар тохиролцсон ажээ. 9
  10. 10. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд дараахь хамтын ажиллагаа өрнүүлж ажилласан байна: Японы Засгийн газрын ерөнхий буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх замаар цэвэр эрчим хүчний технологи нэвтрүүлэх” төслийн судалгааны багтай уулзалт зохиож, төслийн саналыг хэлэлцсэний дүнд Үндсэн зураг төсөл боловсруулах тухай Протоколд Сангийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч нар гарын үсэг зурлаа. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 247.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Хүний нөөцийн хөгжлийн тэтгэлэг”, 756.0 сая иенийн төсөвт өртөг бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийг хамгаалах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд Харилцан солилцох ноот бичигт, түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд Тусламжийн хэлэлцээрт хоёр тал тус тус гарын үсэг зурсан байна. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хүрээнд Зуучлагч санхүүгийн байгууллагын нэг болох Анод банкинд санхүүгийн хүндрэл гарч дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу өмнө шилжүүлсэн 500.0 сая төгрөгийн зээлийн хөрөнгө түгжигдсэн учир төслийн зөвлөх нэгж, зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, Анод банк, Хас банктай хэлэлцсэний дүнд Сангийн яам, Анод банк, Хас банк хооронд төслийн зээлийн хөрөнгийг ашиглуулах, зээлийн багц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 500.0 сая төгрөгийн төслийн зээлийн хөрөнгийг Хас банкинд шилжүүлэв. Ийнхүү төслийн журмын дагуу энэ хөрөнгийг Хас банкны зээлдэгч аж ахуйн нэгжид зээлдүүлэх боломжтой боллоо. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300.0 сая ам. долларын зээлийн хүрээнд хэрэгжих “Зам Үүдийн дэд бүтцийг хөгжүүлэх” дэд төслийн тендрийн үнэлгээг хийж, гүйцэтгэгчээр China CAMC Engineering компанийг сонгон шалгаруулах шийдвэрийг гаргасан байна. Сангийн яам, Хятадын Экспорт, импорт банкны хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээ явуулж, Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд (Вень Зябао)-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Замын Үүдийн дэд бүтцийг сайжруулах” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт; БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Бээжингийн гудамж” төслийн Солилцох захидалд; БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 300.0 сая ам. долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгах Харилцан ойлголцлын санамж бичигт, БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг үндэслэн 50.0 сая юанийн буцалтгүй тусламж олгох эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай Протоколд Монгол Улсын Сангийн сайд, Хятадын Экспорт, импорт банкны Ерөнхийлөгч нар тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн буцалтгүй туслам-жийн хүрээнд “Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх” 1.5 сая ам. долларын өртөг бүхий 2010-2012 онд хэрэгжүүлэх төслийн хэлэлцээр, БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 2.3 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын 1:1000 масштабын байр зүйн зураг зохиох төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр, мөн Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд 3.1 сая ам. долларын өртөг бүхий “Оюуны өмчийн салбарын автоматжуулалт” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 920.0 мянган ам.долларын өртөг бүхий “Монгол Улсын Их Хурлын цахим архив” төслийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол, 3.5 сая ам. долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэх Хэлэлцээрийн протокол, 5.0 сая ам. долларын “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Дулааны цахилгаан станц байгуулах” төслийн Хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулав. 10
  11. 11. Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд дараахь чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна: Эрдэнэт-Булган-Уньтын авто зам барих төслийн 1, 2 дахь хэсгийг 2007 онд барьж ашиглалтад оруулахад 288,172 ам.долларын хэмнэлт гарсныг 2010 онд гүйцэтгэж дуусгах 3 дахь хэсгийн 60 км авто замын барилгын ажлын зөвлөх үйлчилгээний төлбөрт зарцуулах тухай хүсэлтийг судлан үзэж, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрт 208,276 ам. долларыг хэмнэсэн хөрөнгөөс гаргах тухай албан захидлыг Кувейтийн санд хүргүүллээ. Уньт-Мөрөнгийн чиглэлийн Уньт-Тариалангийн хэсгийн авто замын төслийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын санг төлөөлж Кувейтын сангийн Дэд захирал (Хешам Аль-Вакаяан) нар гарын үсэг зурсан байна. ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаарх стратегийн баримт бичгийг Засгийн газрын 2010 оны 63 дугаар тогтоолоор сайшаасан бөгөөд уг баримт бичгийг үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын зохицуулах зөвлөлийн 2009 оны 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 123 дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалын дагуу эмгэг судлаач эмч, түүний туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яаралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын цалинг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийн 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, тухайн байгууллагын батлагдсан төсөвт багтаан 2010 оны 7 дугаар сарын 1-нээс олгож эхлээд байна. Мөн “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолоор эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй байх, зэргийн нэмэгдлийн доод хэмжээ үндсэн цалингийн 10, 15, 20 хувь байхаар тус тус тогтоолоо. Нийгмийн эрүүл мэндийн талаар Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу Засгийн газрын 2010 оны 155 дугаар тогтоолоор 62 тамирчинд 336.8 сая төгрөгийн шагналыг Монголын тамирчдын баяраар олголоо. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд мөнгөн шагнал авах болзол хангасан тамирчинтай 1-ээс дээш дасгалжуулагч ажилласан тохиолдолд мөнгөн шагнал олгох журам”–ыг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 130 дугаар тушаалаар баталсан. “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэлийн журам”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн магадлан итгэмжлэх шинжээч ажиллуулах журам”, “Магадлан шинжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”, “Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”-ыг боловсруулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 234 дүгээр тушаалаар батлав. Томуугийн цартахлын А хүрээний /H1N1/ вирусийн халдвартай тэмцэх бэлэн байдлын эрүүл мэндийн салбарын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 дүгээр тушаалаар, Вируст гепатиттай тэмцэх үндэсний стратегийг мөн оны 119 тоот тушаалаар, Хүүхдийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт оношлогоо, эмчилгээний удирдамжийг мөн оны 109 дүгээр тушаалаар, “Эрүүл мэндийн боловсролыг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г БСШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан мөн оны 286/216 дугаар тушаалаар тус тус баталж, хэрэгжүүлж эхлээд байна. 11
  12. 12. Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг тэмдэглэх арга хэмжээг “Эмэгтэйчүүдийг тамхины зар сурталчилгаа, тамхидалтаас сэргийлье” уриан дор зохион байгуулж, Хэвлэлийн бага хурлыг удирдаж явуулав. Бага хуралд ДЭМБ, ЗГХА-ЭМГ, МСС-ийн Эрүүл мэндийн төсөл, СЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцов. “Зуд, гамшгийн үед үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж төсөл” боловсруулж ДЭМБ, НҮБ-ын ХАС-д явуулж хэрэгжилтийг зохицуулж ажиллан дараах арга хэмжээг авч хэрхэгжүүлэв. Үүнд: Гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламжийн талаар орон нутагт явуулах сургалтын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулав. “Зуд, гамшгийн үед хүн амд үзүүлэх нийгэм сэтгэл зүйн тусламж, дэмжлэг” гарын авлага боловсруулж “Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг”-ийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотрын эмч, орчны эрүүл мэндийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байгуулж сургалт явуулан 30 сургагч багш бэлтгэв. Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг зудтай 12 аймагт ажиллан багийн бага эмч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч, өрхийн эмч, Онцгой байдлын хэлтсийн ажилтан, нийгмийн халамжийн ажилтнуудад /нийт 424 хүнд/ зуд гамшгийн үед нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүйн сургагч багш бэлтгэх 2 өдрийн сургалт явуулсан байна. Зудын гамшгийн үед нийгэм сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг 12 аймгийн 24 суманд ажиллаж, зудад өртсөн 193 малчин өрхөд газар дээр нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг 357 хүнд, бүлгийн ярилцлага, зөвлөгөөг 1180 хүнд өгчээ. Түүнчлэн эмчийн үзлэгт малчин өрхийн 1635 хүн хамрагдсан байна. “Эрүүл хот” санаачилагыг бүх хот, суурин газарт дэлгэрүүлж, түүний үр шим, туршлага, ололт амжилтыг олон нийтэд хүргэх, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эрүүл хот” үндэсний форумыг “Эрүүл хотыг хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Монголын хотуудын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх сарын аян”-ы хүрээнд Осол гэмтлээс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт явуулж 16 сэтгүүлч, ЗЦГ-ын ОНХХ-ийн 6 цагдааг хамруулж, Авторадио FM-96.3–аар жолооч нарт зориулсан зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх нэвтрүүлгийг 1 сарын турш явуулсан. ДЭМБ, ММССангийн дэмжлэгтэйгээр “Осол гэмтлээс сэргийлэх” талаарх мэдээллийн багц боловсруулан 1000 ширхэгийг хэвлүүлэн түгээв. “Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх орчин бүрдүүлэх нь” сэдвээр МҮОНТ-ээр 40 минутын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Томуугийн цартахлын болон халдварт саагийн эсрэг вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах арга хэмжээг “Томуугийн цартахлын А А/H1N1/ халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд эрсдэлт бүлгийн 700.0 мянга гаруй хүнийг дархлаажуулсан байна. ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран зоонозын халдварын байгалийн голомтыг илрүүлэх судалгааг хийж байна. Үүний үр дүнд энэ оны эхний 5 сарын байдлаар халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 850 гаруй тохиолдлоор буурсан байна. Мянганы хөгжлийн зорилтод тусгасан “Баталгаат ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй хүн амын тоог 2015 он гэхэд 2 дахин бууруулна” гэсэн зорилтын хүрээнд ДЭМБ-тай хамтран “Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах төсөл”-ийг 8 аймгийн 40 суманд хэрэгжүүлж эхлээд байна. “Үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх дэвшилтэт технологи” сэдэвт онол практикийн бага хурлыг БОАЖЯ, усны үндэсний хороотой хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэй зохион байгуулав. “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг “1000 хот-1000 амьдрал-Хотжилт-Эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” сэдвийн дор Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт, Ховд, Мандалговь, Хөвсгөл зэрэг газруудад тэмдэглэн өнгөрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлав. “Орчны эрүүл мэнд-Бид тантай хамт” сэдэвт хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг 40 гаруй сэтгүүлчдийг оролцуулан зохион байгуулж, орчны эрүүл мэндийн сэдвээр шилдэг нийтлэл, 12
  13. 13. нэвтрүүлэг бэлтгэх уралдаан зарласан нь орчны эрүүл мэндийн талаар мэдлэг олгосон, идэвхийг өрнүүлсэн үйл ажиллагаа боллоо. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Хүний эрх- Залуучууд-Эрүүл мэндийн дэмжих төв” ТББ-аас 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийн эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, өөрийн зан үйлийг тодорхойлох ба эрсдэлт зан үйлийг өөрчлөх, бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлэх сургалтыг 4 дүүрэг, СХД-ийн хөтөлбөр хэрэгжиж буй цэнгээний газруудын эздийг оролцуулан зохион байгуулав. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний удирдамжийн сургалтыг нийт 21 аймаг, 9 дүүргийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын диспансерийн эмч нарыг оролцуулан зохион байгууллаа. Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нарын уулзалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж 21 аймгийн ЭМГ-ын дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч нарыг хамруулсан. Мөн сүрьеэгийн сорьц тээвэрлэх үйл ажиллагааны талаар аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн СТСА-ын хооронд гэрээ байгуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлэх НҮЭМийн 800.0 мянган ам. долларын төсөв бүхий ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайд, НҮБХАСийн суурин төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулав. Амаржих газар, тасагт шаардлагатай 800.0 сая төгрөгийн өртөг бүхий 18 нэрийн багаж төхөөрөмжийн хуваарийг баталлаа. Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолын дагуу Үндэсний спортын IV их наадмыг спортын 9 төрлөөр 3 үе шаттайгаар орон даяар зохион байгуулж явууллаа. Эрүүл мэндийн үйлчилгээнд эрхийн бичгийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэн бүрийг жилд 1 удаа эмнэлгийн иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоонд хамруулах асуудлыг Хүний хөгжил сангаас иргэдэд 1.5 сая төгрөгийн хишиг хувь хүртээх чиглэлийн хүрээнд шийдвэрлэхээр төсөл боловсруулж байна. “Онцгой тохиолдолд эх барихын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний байнгын бэлэн байдлыг хангах” сургалтыг үндэсний түвшинд зохион байгуулах сургалтыг бүх аймгийн эх барихын ерөнхий мэргэжилтэн, дүүргийн эмнэлгийн эмч нарыг хамруулан зохион байгуулав. Аймаг, дүүргийн эмнэлгүүдийн эх, нярайн тусламжид нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж олон улсын байгууллагуудад хүсэлт тавин 449.0 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг орон нутагт хуваарилав. НҮБ-ын ХАС-аас эх, нярайн тусламжид зориулан 1.0 сая ам. долларын багаж, тоног төхөөрөмжийг олгов. Засгийн газрын 2010 оны 25 дугаар тогтоолоор клиникийн 1 дүгээр амаржих газрын их засвар, шилжүүлэн байрлуулахад зориулан 2.4 тэрбум төгрөгийг зарцуулж засварыг дуусган үйл ажиллагааг нь эхлүүлэв. Шинээр барих амаржих газрын зураг төслийг эцэслэн, 2010 оны улсын төсөвт 19.0 тэрбум төгрөгийг тусган батлуулаад байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлэх талаар ЭМЯ-ны харъяа байгууллага, агентлаг, аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг зэрэг 60 байгууллагыг хамарсан салбарын цахим нэгдсэн сүлжээг байгуулав. Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайн оношлогооны сүлжээ бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор харъяа байгууллага, аймгийн нэгдсэн эмнэлгийг хамарсан салбарын цахим сүлжээг байгуулаад байна. Одоогоор ЭМЯ-ны харъяа клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, агентлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд өөр хоорондоо өндөр нууцлал бүхий VPN сүлжээгээр 10-100Мbps, БОЭТ-үүд 2Мbps, аймгийн ЭМГ болон нэгдсэн эмнэлэг 1Mbps-ийн хурдтайгаар тус тус холбогдон ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийг компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 2010 оны улсын төсөвт 700.0 13

×