Publicité

глобал маркетингийн концепци

grane09
17 Apr 2013
Publicité

Contenu connexe

Présentations pour vous(19)

Similaire à глобал маркетингийн концепци(20)

Publicité

глобал маркетингийн концепци

  1. Глобал маркетингийн концепци Лекц №2 Н.Ариунжаргал
  2. Глобал маркетингийн концепци 1990 оноос эхлээд бизнесийн ертөнцөд өөрчлөлт хурдацтайгаар гарч эхэлсэн. Дэлхийн зах зээлд санаа бодол, хүн, санхүү, болон худалдааны өсөн нэмэгдэж байгаа харилцан хамаарал бол даяаршил юм.
  3. ... Өнөөдөр дэлхий дахины худалдаа нь олон улсын хэрэглэгч, олон улсад үйл ажиллагаа явуулагч байгууллагууд мөн олон улсын өрсөлдөөн дээр тулгуурлаж байна. Нэг улсын аль нэг салбараас өөр нэг улс эсвэл өөр бүс нутгийн зах зээлд нэвтрэн орж байвал даяаршилын үйл явцын нэг хэсэг нь болж байгаа бөгөөд нэг улсад байр сууриа олсон бүтээгдэхүүн үйлчилгээ, пүүс компаниуд бусад улс төдийгүй дэлхийн тавцанд гарахыг эрмэлзэж байна. Энэ нь эргээд даяаршлын үйл явцыг улам бүр хурдасгасаар байна.
  4. Даяаршлыг удирдах хүчин зүйлс • Мэдээллийн урсгалаар /киногоор, мэдээллийн хэрэгслээр/ • Хүмүүсийн урсгалаар /жуулчид, 700 сая жуулчидын урсгал/ • Технологиор • Зардал – шинэ бүтээгдэхүүний хөгжилд хэрэглэгдэх том хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. • Эдийн засгийн либерализм /эрх тэгш байдал/
  5. Түүхийг сөхвөл: Даяаршил нь дэлхийн 2-р дайнаас эхэлсэн гэж үздэг боловч 1980-аад оноос эрс хурдацтай хөгжсөн байна. Судлаачид дэлхийн эдийн засаг дэлхийн II дайны дараа илүү нийлмэл болж эхэлсэн бөгөөд өрсөлдөөн хурцдахын хэрээр хоорондоо нийлэн нэгдэх интеграцийн түвшин 2О-р зууны эхэн үе гэхэд 10% байснаа 2000 онд 50% болсон гэж үзэж байна.
  6. Үүнд : • Тээвэрлэлт ба мэдээлэл харилцааны өртөгийг бууруулсан технологийн дэвшил болон худалдаа ба хөрөнгийн зах зээлийн либералчлал өсөн нэмэгдсээр байгаа энэхүү хүчин зүйл нь хурдацтай хөгжихөд нөлөөлжээ.
  7. • Даяаршил гэдэг нь маркетингийн хувьд хэрэглээний нэгдэл гэсэн юм. Худалдаа хурдтай даяарчлагдан хөгжихөд нөлөөлж байгаа нилээдгүй олон шалтгаан байгаагийн нэг нь технологийн дэвшил юм. • Даяаршил нь хэрэглэгчдэд хамгийн чанартай бөгөөд хямд бүтээгдэхүүнийг худалдан авах, үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн найдвартай түнш олж авах боломжийг бий болгодог.
  8. Даяаршил нь дэлхийн эдийн засагт хэд хэдэн өөрчлөлтийг авчирсан. Үүнд: 1. Капиталын хөдөлгөөн /нэг улсаас нөгөө улс руу шилжих капиталын хөдөлгөөн/ 2. Ажилчдаас хамааралгүй үйлдвэрлэлийн өсөлт – Өөрөөр хэлбэр ажилчид болон бүтээмж хоѐрын хооронд өөрчлөлт гарсан. Иймээс хүн гэдэг капиталыг оюунлагаар дайчлах болсон. 3. Дэлхийн эдийн засаг дахь Үндэстэн дамнасан корпорациудын ноѐрхол – Санхүү, хөрөнгө, туршлага зэргээрээ их ялгарч ирсэнээр дэлхийн эдийн засагт илт давуу байдлуудыг үндэстэн дамнасан корпорациуд бий болгож байна.
  9. ... 4. Олон жилийн турш үргэлжилсэн капитализмыг социализмын мөргөлдөөн үндсэндээ дуусч ардчилсан систем рүү ихэнх улсууд шилжиж байна. 5. Электрон худалдааны өсөлт – Интернет болон компьютерийн хэрэглээ өсөх болсноор электрон худалдаа мөн өсч байна.
  10. ... Дэлхийн зах зээлийн даяаршил, интеграцийн үйл явцад хэрэглэгчийн таашаал, хувиарлалтын суваг, соѐлын үнэт зүйлийн дархлаа, бизнесийн эрх зүйн систем болон дэд бүтцээс үүдэн олон улсын маркетингийн орчинд ялгаатай зүйлүүд байсаар байгаа нь маркетингийн стратеги, бүтээгдэхүүний онцлог ба үйл ажиллагааг нэг улсын нөхцөлд нийцүүлэхийг шаардаж байна.
  11. Жишээ нь: Автомашин үйлдвэрлэдэг компаниуд нь зорилтот зах зээлийн түлшний зардал, орлогын түвшин, замын бөглөрөл болон соѐлын үнэт зүйл гэх мэт хүчин зүйлүүдээс хамааран машины өөр өөр загваруудыг идэвхижүүлдэг байна. Хил дамнасан худалдаанд учрах саадууд багасаж байгаа нь дэлхийн зах зээлийн хөгжилд дөхөмтэй болж байна. Үүнийгээ дагаад өөр өөр соѐлтой үндэстэнгүүдийн хэрэглэгчидийн таашаал нь глобал хэм хэмжээнд төвлөрч дэлхийн зах зээлийг бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
  12. ... Олон улсын маркетингийн гол зорилго нь гадаадын хэрэглэгчдийн сонирхол, эрэлт, амьдралын байдал, соѐл боловсролын түвшинг нь судлан тэдний хэрэгцээг хангаж чадах дээд зэргийн чанартай бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр худалдах явдал юм.
  13. Олон улсын маркетингийн гол ялгаа нь орчин нөхцөл нийлмэл цогц, хэл, соѐл, хуулийн ялгаатай байдал зэрэг болно. Дэлхйин улс орнуудын засгийн газар гадаадын өрсөлдөөнөөс илүү өөрийн эдийн засгаа хамгаалахаас татгалзаж импортын квот, экспортын хязгаарлалт ба эрх зүйн хамгаалалт гэх мэт импортын тарифын болон тарифийн бус саадуудаар нөлөөлөх замаар бодлогоо хэрэгжүүлэх нь тийм оновчтой биш гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон.
  14. Гадаад зах зээлд гарах стратегийн сонголт болгон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг компаниуд нэг нь зах зээлээ нөгөө зах зээлд оруулах нь тасралтгүй нэмэгдэж байна.Тухайн хөрөнгө оруулалыг хүлээн авч буй улсын валютад хөрөнгийн шилжүүлэг үйл явц гадаадын шууд хөрөнгө оруулалтанд хамаарагдахаас гадна техник болон маркетингийн ур чадвар ба технологиудыг дамжуулах үйл явцыг хамруулсан бусад нөөцүүд ч мөн адил хамрагдана.
  15. Далайн гаралтай бүтээгдэхүүн, ундаа, түүхий эд металь, эрдэс баялаг, электроникийн бүтээгдэхүүн, био түлш, нэхмэл хувцас, дахин сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, үйлчилгээний сектор, технологид суурилсан үйлчилгээ, компьютер ба мэдээллийн технологи, барилга, аялал жуулчлал, тээвэр, санхүү зэрэг нь хамгийн ашигтай бөгөөд эрэлттэй,хэрэглэгчийн таашаал нь байнга өөрчлөгдөж байгаа салбар юм.
  16. • Ямар нэг хориг саадгүй гадаад худалдаанд оролцож буй орнуудын хувьд хүртэж буй үр шим нь үйлдвэрлэгчдийнх нь зүгээс олон улсын зах зээлд гарч өрсөлдөж байгаагаар тайлбарлагдана.Тухайн улс гадаад зах зээлд гарч байна гэдэг нь олон улсын төрөлжилтөөс үр шим хүртэх бололцоо нээгдэж байна гэсэн үг.Гадаад өрсөлдөөний дарамт болон олон улсын төрөлжилтөөм үүдэн дотоодын үйлдвэрлэгчид нь хамгийн үр ашигтайгаар үйлдвэрлэж,харин хэрэглэгчидийн хувьд бага үнээр дотоодын болон импортын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн,үйлчилгээг хүртэх боломжтой болж байна.
  17. • Даяаршил нь үйлчилгээний салбаруудыг өөрчилж эхлээд байна. 1990ээд оны үеэс интернэт болон электрон худалдаа бий болж тээвэр, компьютер болон мэдээлэл харилцаа холбоонд гарсан технологийн дэвшилүүд нь үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэлийн нөөцүүдийг олж авах, томоохон зах зээлд гарах, зардал хэмнэх бололцоог бүрдүүлээд байна. Дэлхийн ихэнх улс орнуудын засгийн газар бодлогоо либералчилж эдийн засгийн үйл ажиллагаанд саад болж буй хүчин зүйлүүдийг арилгаж даяаршилд хүргэсэн нь бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг тэтгэж байна.
  18. Олон улсын маркетингийн цаашлаад дэлхийн эдийн засгийн нэгэн чухал хэсэг нь үйлчилгээнүүд юм. Үйлчилгээ нь илүү өсөххандлага ажиглагдаж байна. Үйлчилгээн дэх олон улсын худалдаа нь либералчлагдан улам даяаршиж байна. Үйлчилгээ нь барааны худалдааг дагалдсан, хөлслөн түрээслэх, даатгах болон банк санхүүгийн үйлчилгээ гэх мэтчилэн хөгжиж энэ нь яваандаа бие даан салбарлан хөгжихөд хүргэсэн байна. Үйлчилгээний тоонд аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ашигт малтмалыг олборлох зэрэгтэй холбоогүй бүх зүйлийг хамааруулж болно.
  19. Баярлалаа
Publicité