SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
¹2

Зах зээлийн сегментчилэл

       Зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээлийн сегментчилэл нь нийт зах
зээлийг зочдын ижил төстэй шинж тэмдгээр нь задалж, задарсан хэсэг тус бүр нь зочид
буудлын маркетингийн хольцод янз бүрээр хариу өгч байдаг маркетингийн стратегийг
хэрэгжүүлэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл, компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
урьдчилан сонгосон бүлэг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тусгайлан тохируулж, зах
зээл дээр санал болгодог. Энэ нь маш өндөр өртөгтэй үйл явц бөгөөд зах зээлийн
сегментчилэл нь зөвхөн одоо санал болгож буй бүтээгдэхүүн,үйлчилгээ нь компанийн
цаашдын өсөлтийг хангахад хангалттай бус гэсэн тохиолдолд л хийгддэг. Энэ нь
чухамдаа зочид буудлын үйлчилгээний салбарт хэрхэн тохиолддогийн авч үзье. Зочид
буудлын сүлжээ зочид буудлуудаа хамгийн тохиромжтой, эрэлт хэрэгцээг хангасан
байршилтай газар барьж байгуулдаг ( энэ бол байршлаар хийгдэж буй маркетинг юм).
Үүний тулд зочдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний сонирхлыг татахуйц байршил,
шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг оновчтой сонгох шаардлагатай юм.

       Зочид буудлын төслийн санхүүжилт нь санхүүгийн нэгдлүүдийн анхаарлыг татах
явдал улам ихэссээр байна. Мөнгөн дэмжлэг үзүүлэх олон тооны сангууд байдаг учир
сүлжээ нь үйлчлүүлэгчид, зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж, өөрөөр хэлбэл,
шинэ сегментэд хандсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож зах зээлээ
өргөжүүлдэг. Зочид буудлын зах зээлийн олон тооны сегментүүд байдаг. Тухайлбал ,
тухайн газар нутагт удаан хугацаагаар оршин суух шаардлагатай хүмүүст дориулсан
орон сууц маягийн олон өрөөтэй байрыг санал болгодог бол гэр бүлээрээ яваа зочинд
гал   тогоотой   өрөө   санал   болгох   жишээтэй   байдаг.   Ингэж   зочид    буудлаар
үйлчлүүлэгчид өөрсдийн хүсэл, боломжид нийцэх, олон төрлийн үйлчилгээг хүртэх
өргөн боломжтой юм. Зах зээлийн сегментчилэл өсөхийн зэрэгцээ зочид буудлын
үйлчилгээний салбарт үйл ажиллагааны сэтгэлгээнээс маркетингийн сэтгэлгээнд
шилжих явц менежментэд онцгой байр суурийг эзэлж байна. Шинэ сегмент тооны
хувьд нэмэгдэхийн хамт тэдгээрийг хөгжүүлэхэд ажиллагсдын ажлын ур чадварыг
нэмэгдүүлэх, маркетингийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх                 хэрэгцээ
шаардлага бий болгосон. Амжилттай үйл ажиллагаа явуулахыг хүссэн зочид буудал
тухайн сегмент нэг бүрийг шинжилж,түүнд тохирсон стратеги, төлөвлөгөө боловсруулж
өндөр түвшний, чанартай, зочломтгой үйлчилгээ үзүүлснээр уг зорилгоо хэрэгжүүлж
чадах юм. Энэхүү сегментчилэх үйл ажиллагаа нь сегмент тус бүрийг бие даасан,
бусдаас ялгагдахуйц бүтээгдэхүүн гэж нарийн тодорхойлох оролдлоготой холбогдож
саармагжих талтай байдаг. Үүний гол шалтгаан нь эдгээр сегментүүдхагас давхцах
шинжийг ихээхэн хэмжээгээр агуулж байдагт оршино.

      Зочид буудлыг энгийн , хязгаардагдмал үйлчилгээтэй, дунд зэргийн зах
зээлийн, нэгдүгээр зэрэглэлийн, дээд зэрэглэлийн тансаг өрөөтэй гэх мэтээр ангилдаг.

      Зочид буудлыг байршлаар нь хотын төвийн, хотын захын, онгоцны буудлын,
хурдны замын, амралт сувиллын гэсэн       5 ангилалд хуваадаг. Хүмүүс, зорчигчдын
урсгал байнга их байдаг тийм газар нутагт зочид буудлын эрэлт хэрэгцээ өндөр байдаг
учир дээр дурдсан 5 төрлийн сегментэд хамаарагдах янз бүрийн зочид буудлууд энэ
шалтгаанаар байршлаа сонгож, олноор үйл ажииллагаа явуулдаг.

      Зочид буудлын хүчин чадлаар нь буюу нэг удаа байрлуулах өрөөний тоогоор
бас ангилж болно. Үүнд, жижиг буюу 125-аас доош өрөөтэй, дунд буюу 125-500
өрөөтэй, том буюу 500-аас дээш өрөөтэй зочид буудал гэж ангилна. Гэхдээ энэ
ангилал нь дэлхий нийтээр түгээмэл биш бөгөөд Хавайн арлуудад жижиг зочид буудал
1000 орчим өрөөтэй, том нь 2000-гаас дээш өрөөтэй байдаг байна. Мөн Миамид зочид
буудлыг 20-1200 өрөөний хооронд ангилдаг.

      Зочид буудлыг ямар зочдын анхаарал татаж байгаагаар нь ангилдаг өөр арга
бас байдаг. Үүнд, ажил хэргийн, амралтын гэсэн үндсэн хоёр ангилал байдаг. Пүүс
компани,засгийн газрын болон засгийн газрын бус, олон нийтийн байгууллага, хурал,
зөвлөгөөний гэх зэрэг албан ажлын шугамаар яваа зорчигчид нэг дэх ангилалд
хамаарагдана. Хурмиын аялал, амралт, сувилал зэрэг хувийн сонирхлын дагуу
ганцаараа, гэр бүлээрээ, анги бүлгээрээ, найз нөхөдтэйгөө яваа аялагчид нь хоёр дахь
ангилалд орноэ. Эдгээр зорчигчдыг дотор нь ганцаар эсвэл групп аялагч, зорчин
өнгөрөгч эсвэл зорьсон газраа ирсэн зорчигч гэж хуваадаг. Групп буюу хоёроос дээш
аялагч хамтдаа явах тохиолдол түгээмэл байдаг бөгөөд энэ хэлбэрийн аялагчид үнийн
хямдрал олж авах, аялалд тайлбарлагч дагуулж явах зэрэг давуу талтай байдаг.
Зорчин өнгөрөгч гэдэг нь өөр газар руу явахаар түр буудаллаж дамжин өнгөрч яваа
зочныг хэлнэ. Зорьсон газар гэдэг нь ганцаар болон группээр зорчигчийн хүрэх эцсийн
цэг юм. Нэг зорчигч дамжин өнгөрөх болон зорьсон газраа ирсэн зорчигчийн давхар
шинжийг агуулах тохиолдол түгээмэл байдаг. Тухайлбал, Disney Land хүртэл
урьдчилсан багц бүхий, автобусаар аялагч хоёр гэр бүл янз бүрийн хотуудад хоног
таарч буудаллах болно. Ингэж замд яваа үедээ тэд дамжин өнгөрөгч байх бөгөөд
Disney Land –д ирээд хүрэх газраа ирсэн зорчигч болно. Америкийн Зочид буудал,
Мотелийн холбоо 1988 онд зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээл дэх 7 гол
хэрэглэгчийг эзлэх хувийн жингээр нь жагсаасан байна. Үүнд: амрагчид 29%, бизнес
зорчигчид 2%, хурал, зөвлөгөөнд ороцогч 19%, хувийн болон гэр бүлийн, ажил хэргээр
явагчид 7%, Засгийн газар, цэргийн шугамаар зорчин явагч 4%,ажил, оршин суугаа
газраа өөрчлөгчид 2%-ийг тус тус эзэлсэн байна.

      Зочид буудлуудаас зочдын онцгой анхаарал татдаг 4 хэлбэрт дээд зэрэглэлийн
зочид буудал, энгийн зочид буудал, хурал зөвлөгөөний төв, амралт, сувиллын зэрэг
сегментүүд орсон байна.

Дээд зэрэглэлийн зочид буудал :

      Өнөөдөр дээд зэрэглэлийн зочид буудал хамгийн хурдацтай хөгжиж байгаа
сегментийн нэг юм. Үүнд, олон шалтгаан байдаг боловч дараах зүйлсийг онцлон
дурдаж болох юм. Тухайлбал, өрөөний үнийн хувьд энгийн болон тансаг зочид
буудлуудын дунджийг барьдаг, нэг өрөөний оронд унтлагын болон зочны хоёр өрөөг
эзэмших боломжтой байдаг учир зочдоос өндөр үнэлгээ авдаг ба гал тогооны тавилга,
сав суулга, хоолны хэрэгсэл, хөргөгч, зуух, богино долгионы зуух, кофе буцалгагч,
аяга, таваг, жижиг гол тогооны өрөөтэй байдаг. Дээд    зэрэглэлийн зочид буудалд
байрлагчдын 60% нь бизнес зорчигч, 22% нь амралт,чөлөөт цагаар яваа зорчигчид,
11% нь хурал, зөвлөгөөнд оролцогчид, үлдсэн 7% нь бусад төрлийн зорчигчид байдаг.
Бизнес зорчин явагчдын хувьд удаан хугацааны сургалтад хамрагдах, ажил хэргийн
шугамаар зочин хүлээн авах, ярилцлага хийхэд дээд зэргийн тохиромжтой байдаг.
Хоёр тусдаа өрөө, гал тогоо нь ихэнх зочид буудалд байдаггүй ховор тав тухыг бий
болгодог учир гэр бүлээрээ аялагчид үүнийг маш тааламжтай хүлээж авдаг. Дээд
зэрэглэлийн зочид буудлууд (all-suite) ресторан, хүлээн авалтын танхим байдаггүй
учир бага талбай шаарддагаарааэдийн засгийн хувьд ашигтай байдаг. Ресторан,
хүлээн авалтын танхим байхгүй тул машины зогсоол, олон нийтэд зориулсан талбайг
багасгах болох байна.

Энгийн зочид буудал :

      Энгийн зочид буудлын үйлчилгээг хямд төсөр зочид буудал, мотелууд гүйцэтгэж
ирсэн бөгөөд олон улсын ангилалаар 25- 150 өрөөтэй байдаг. Дээр үед ийм маягийн
зочид буудал нь гадаад байдал, тав тухын хувьд маш энгийн даруу байхаас гадна
дахиад нэг хоног буудаллах зочинд өрөөнд зурагт үзэхийг зөвшөөрдөг байсан байна.
Өнөөдөр энгийн зочид буудлын өрөөний хөлс, бүрэн үйлчилгээтэй дунд зэрэглэлийн
зочид буудлын үнийн тэн хагас орөчимд байна. Энгийн зочид буудлууд одоо хүртэл
ресторан болон амралтын өрөө байдаггүй боловч дээр үеийн Spartan зочид буудлыг
бодвол гаднах байдал, тав тухын хувьд үлэмж сайжирсан. Одоогийн олонх шинэ,
энгийн зочид буудал зах зээлээ хамтран эзэмшиж байсан, дээр үеийн дунд
зэрэглэлийн мотелуудаас дээгүүр зэрэглэлтэй болсон нь бодит байдал юм. Нэг өрөөнд
ноогдох барилга угсралтын ажлын зардал болон зйл ажиллагааны зардал нь дунд
зэрэглэлийн мотелтэй харьцуулахад бага байдаг. Энэ нь зарим тоног төхөөрөмж,
үйлчилгээний байгууламж байдаггүй, цөөн тооны ажиллагсадтай байдагтай холбоотой
юм. Laventhol & Horwath-ын судалгааны дагуу энгийн зочид буудлын зах зээлд бизнес
зорчигчид   58,9%,   Засгийн   газрын   ажилтнууд   31,5%,   амралт,   чөлөөт   цагаа
өнгөрүүлэгчид 4,9%, хурал зөвлөгөөнд оролцогчид болон бусад сегментүүд 4,7%-ийг
эзэлж байна.

Хурал ,зөвлөгөөний төв :

      Өнөөдөр хурал, зөвлөгөөн их хэмжээгээр зохион байгуулагдах болсон нь орчин
үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хурал, зөвлөгөөний төвүүдийн эрэлтийг
нэаэгдүүлсэн. Хурал зөвлөгөөний мэргэшсэн төв нь өөртөө хурал, зөвлөгөөний төв
гэдэг нэр нэмсэн зочид буудлаас мэргэжлийн өндөр түвшингийн үйлчилгээгээр
ялгаатай болохоо харуулахыг эрмэлздэг. Хүснэгт 1-2-д хурал, зөвлөгөөний төвийн 7
төрөл, тэдгээрийн үйлчлүүлэгчид, ялгагдах шинж чанарыг тодорхойлсон байна.
Тухайлбал, хурал, зөвлөгөөний мэргэжлийн төв нь мэргэжлийн ажиллагсад, янз бүрийн
хурал зохион байгуулахд зайлшгүй шаардлагатай бүх төрлийн аппарат хэрэгсэл, тоног
төхөөрөмжөөр бүрэн хагагдсан байхын зэрэгцээ хурал, зөвлөгөөнд оролцогчдод
ойлгомжтой схем зураглал, хаана ямар арга хэмжээ явагдаж байгааг мэдээлэх самбар
гаргах, хялбархан зүг чиг олох зориулалттай анхааруулга тэмдэг тавих гэх мэтээр
мэргэжлийн түвшинд хурал, зөвлөгөөнийг зохион байгуулдгаараа энэ төрлийн үйл
ажиллагаа явуулдаг зарим зочид буудлаас эрс ялгаатай байдаг.

Амратын зочид буудал :

      Өнгөрсөн зууны эхэн үеийн амралтын зочид буудал улирлын шинж чанартай
байсан бол орчин үед үйл ажиллагааг жилийн турш хэвийн явуулах боломжтой болсон
байна. Зочид буудлын үйлчилгээний салбарт амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэгчдийн
зах зээл давамгайлна гэсэн судлаачдын таамаглал байдаг. Амралтын зочид буудлыг
хурал, зөвлөгөөний чиглэлийн, амралт сувиллын, амралт, зугаа цэнгээний гэж 3
ангилдаг. Эхний ангиллын, амралт зочид буудлын гол үйлд ажиллагаа нь хурал,
зөвлөгөөн зохион байгуулах үйлчилгээ байдаг. Амралтын бүс нутагт оршдог амралт,
сувиллын зочид буудал нь нутаг орны үзэсгэлэнт байдал, эрүүл цэнгэг ус, агаараараа
зочдыг өөртөө татдаг. Амралт, зугаа цэнгээний зочид буудал амралт, зугалгад
зориулсан өвөрмөц барилга, байгууламжтай байдаг. Орчин үед хурал, зөвлөгөөнийг
амралт, сувилал, амралт, зугаа цэнгээний зочид буудалд зохион хандлага өссөн учир
эдгээр сегментийн зах зээлийг өргөжүүлэх бодит нөхцөл бий болоод байна.
Амралт, зугаа цэнгээний зочид буудал нь ажил хэрэгч хүмүүсийн өдрийн
алжаалыг тайлж, тэдний хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх олон төрлийн үйчилгээ
үзүүлдэг. Энэ арга хэмжээний үед хамтран ажиллагчид хоорондоо ажил хэргийн бус
байдлаар ойр дотно харилцаж , бие биеэ илүү сайн ойлголцож, хувийн харилцаа нь
сайжирдаг тул ажлын амжилтанд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь хурал, завлөгөөнийг
амралт, зугаа цэнгээний зочид буудалд зохион байгуулах нэг гол шалтгаан болж
байдаг.

      Амралт, зугаа цэнгээий үйлчилгээний салбарын хөгжилд шатахуун, агаарын
тээврийн хямд төсөр үнэ, сайжруулсан болон хурдны зам, орчин үеийн харилцаа
холбоо, визгүй чөлөөтэй зорчин явах боломж зэрэг хүчин зүйл таатай нөлөө үзүүлдэг.
Мөн хоёул орлогтой гэр бүлийн тоо өссөн нь амралт, зугаа цэнгээний үйчилээний
эрэлтийг нэмэгдүүлж энэ салбарыг улам бүр өрөжүүлэн тэлэхэд түлхэц болж байна.

      Зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээлийн нэг гол сегмент нь зоог,
ундааны үйлчилгээ байдаг бөгөөд эн э үүргий одоо хүртэл давхар гүйцэтгэж буй цөөн
төрлийн зочид буудлын нэг нь амралт, сувиллын зочид буудал юм. Зочид хоолны
үйлчилгээний үзүүлэх, төлбөр тооцоо хийхтэй холбоотой 3 арга байдаг. Үүнээс хамгийн
түгээмэ нь european Plan (EP) буюу зочин хоолны мөнгөө өрөөний үнээс тусд нь төлдөг
арга юм. Зочид, зочид буудлын хоолны газруудад хаана нь ч гэсэн өөрийн тааламжаар
байнга болон дуртай үедээ хоолоор үйчлүүлж, төлбөрийг шууд хийнэ. Тэд өөрсдийн
хэрэглэсэн хоолны мөнгийг зочин хүлээн авах албан дахь өөрийн нэрийн тооцоонд
оруулж ч болно. Зарим амралт, сувиллын зочид буудлууд, ялангуяа, энэ бизнесийг
олон жил эрхэлж байгаа нь american рlan map буюу өглөөний хоол үүн дээр өдөр,
оройн хоолны аль нэгийг сонгуулж хоол, ундаагаар үйллэгээ             хязгаардагдмал
үйлчилгээний    аргыг хэрэглэсээр      байна.   Зосид   буудлуудаас   гадна аялалын
зориулалттай том хөлөг онгоцонд american plan аргыг хэрэглэдэг. Think of the map
аргыг хэрэглэдэг зочид буудлууд гурваас доошгүй удааи хоол, ундаагаар үйлчилдэг
бөгөөд өдөрт нэг удаагийн хооллолтыг өрөөний үнэнд           оруулдаг. Энгийн зочид
буудлууд modified American plan аргыг сурталчилгаандаа ашиглаж өглөөний хоолыг
өрөөний үнэнд оруулдаг болоод байна.
Хурал, зөвлөгөөний төвийн онцлог шинж чанарууд :

  Төвийн төрөл                      Үйлчлүүлэгчид                               Өвөрмөц шинж чанар

  Удирдлагын                                                     Сургалт, страеги, төдлөвлөгөө
                   Дунд дээд түвшний менежментийн хурал,
                                                                 боловсруулахад чиглэгдсэн хурал, зөвлөгөөн,
                                   зөвлөгөөн
                                                                 20=300 оролцогчтой хурал

                                                                 Толгой компаний хяналтын болон
                      Зөвхөн толгой болон охин компанид          менежментийн ажилтнуудийн сургалт, Гадны
                                  зориулсан.                     хэрэглэгчдийн хувьд хурлын зорилго гүйцэтгэх
  Корпорацийн
                 2.Гадны байгууллагад үйлчлэх боломжтой нэн      төвийнхтэй ижил, Галдны байгууллага нь
                  тэргүүнд дотоодын хэрэгцээнд захиалга авах     ашиглалтын болон нөхөн суутгалын зардлыг
                                                                 нэмэгдүүлдэг

                                                                 Боловсрол сургалтын зорилготой хурал,
                                                                 зөвлөгөөний үр дүнд нөлөөлөхүйц амралт,
                                                                 зугаа цэнгээний зориулалттай өргөжүүлсэн
    Амралт,       Групп, хурал зөвлөгөөн тэргүүлэх зах зээл нь   тоног төхөөрөмж, аппрат хэрэгсэлтэй.
    сувилал                         байдаг                       Эзэмшил нь ерөнхийдөө улирлын эргэлтийн
                                                                 нөлөөнд байдаг. Хурал, зөвлөгөөний
                                                                 үйлчилгээний салбарын өндөр хурдацтай
                                                                 сегмент.

                  Насанд хүрэгчдийн боловсролын хөтөлбөр,
                                                                 Эдгээр төвүүд нь мэдээллийн огцом өсөлт, их
                    эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн.
    Их дээд                                                      дээд сургууль төгсөгчдийн тооны бууралтын
                   Менежментийн сургалт, болон тасралтгүй
    сургууль                                                     үр дүнд бий болсон, багш нартай байхын
                   боловсролтой холбогдсон том кропрацийн
                                                                 давуу тал
                  болооп эхлэлийн түвшиний хурал, зөвлөгөөн

                                                                 Унтлагын зориулалттай байр байхгүй. Гол
                                                                 үйлчлүүлэгчид нь орон нутгийх байдаг. Хотын
 Ашгийн төлөө      Татварын хөнгөлөлттэй статусын сонгосон
                                                                 төвд болон хотын захад эргэн тойрон аж
 бус Түр оршин     групп. Удирдлага, их, дээд сургууль болон
                                                                 ахуйн нэгжүүд төвлөрсөн газар байрлана.
      суугч               ашгийн төлөө бустай ижил.
                                                                 Өндөр өртгөөр агаараар зорчихоос
                                                                 зайлсхийдэг хэрэглэгчдийг татах

                                                                 Хурал, зөвлөгөөний туслах төвүүд нь том
  Нэмэлт буюу    Удирдлага, амралт, сувиллын үйлчлүүлэгчдийг
                                                                 байгууллагын нэг сегмент. Тэд бусад бүх
    туслах                         хосолсон
                                                                 төвүүдтэй ижил.




       Энэ гурван аргын аль нь түгээмэл болохыг харуулсан тоо баримт байхгүй бөгөөд ихэнх
зочид буудалд өрөөний үнэ болон хоолны зардал тус тусдаа төлөгддөг нь бодит байдал учир
European Plan аргыг хэрэглэдэг зочид буудал дийлэнх хувийг эзэлдэг гэсэ дүгнэлт хийж болох
юм. Үүний дараа орох түгээмэл арга нь Modified American Plan, өглөөний хоолоор үнэгүй
үйлчилдэг энгийн болон бусад зочид буудлууд, өдрийн хоолыг өрөөний хөлсөнд оруулж тооцдог
амралт, сувиллын зочид буудалын мөрдөж байгаа аргууд юм. American Plan аргыг зөвхөн зарим
амралт, сувллын зочид буудал, аяллын том хөлөг онгоцонд хэрэглэдэг.

Contenu connexe

Similaire à Ëåêö ¹ 2

Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМЦ.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМbatnasanb
 
Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Otgoo Kh
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГbatnasanb
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Ikhzasag SEZS
 

Similaire à Ëåêö ¹ 2 (11)

Uilchilgeenii marketing
Uilchilgeenii marketingUilchilgeenii marketing
Uilchilgeenii marketing
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМЦ.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Ц.Бат-Оргил - ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
лекц № 7
лекц № 7 лекц № 7
лекц № 7
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3
 
Lecture 7 12
Lecture 7 12Lecture 7 12
Lecture 7 12
 
Ad
AdAd
Ad
 

Plus de ihzasag

baazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudbaazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudihzasag
 
Oruulah Text
Oruulah TextOruulah Text
Oruulah Textihzasag
 
lekts end tavgdana
lekts end tavgdanalekts end tavgdana
lekts end tavgdanaihzasag
 
Tsag uyee medertsgeeye
Tsag uyee medertsgeeyeTsag uyee medertsgeeye
Tsag uyee medertsgeeyeihzasag
 
Lekts 2 Tavigdlaa
Lekts 2 TavigdlaaLekts 2 Tavigdlaa
Lekts 2 Tavigdlaaihzasag
 
Chinggis Tour
Chinggis TourChinggis Tour
Chinggis Tourihzasag
 

Plus de ihzasag (6)

baazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudbaazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuud
 
Oruulah Text
Oruulah TextOruulah Text
Oruulah Text
 
lekts end tavgdana
lekts end tavgdanalekts end tavgdana
lekts end tavgdana
 
Tsag uyee medertsgeeye
Tsag uyee medertsgeeyeTsag uyee medertsgeeye
Tsag uyee medertsgeeye
 
Lekts 2 Tavigdlaa
Lekts 2 TavigdlaaLekts 2 Tavigdlaa
Lekts 2 Tavigdlaa
 
Chinggis Tour
Chinggis TourChinggis Tour
Chinggis Tour
 

Ëåêö ¹ 2

  • 1. ¹2 Зах зээлийн сегментчилэл Зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээлийн сегментчилэл нь нийт зах зээлийг зочдын ижил төстэй шинж тэмдгээр нь задалж, задарсан хэсэг тус бүр нь зочид буудлын маркетингийн хольцод янз бүрээр хариу өгч байдаг маркетингийн стратегийг хэрэгжүүлэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл, компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урьдчилан сонгосон бүлэг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тусгайлан тохируулж, зах зээл дээр санал болгодог. Энэ нь маш өндөр өртөгтэй үйл явц бөгөөд зах зээлийн сегментчилэл нь зөвхөн одоо санал болгож буй бүтээгдэхүүн,үйлчилгээ нь компанийн цаашдын өсөлтийг хангахад хангалттай бус гэсэн тохиолдолд л хийгддэг. Энэ нь чухамдаа зочид буудлын үйлчилгээний салбарт хэрхэн тохиолддогийн авч үзье. Зочид буудлын сүлжээ зочид буудлуудаа хамгийн тохиромжтой, эрэлт хэрэгцээг хангасан байршилтай газар барьж байгуулдаг ( энэ бол байршлаар хийгдэж буй маркетинг юм). Үүний тулд зочдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний сонирхлыг татахуйц байршил, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг оновчтой сонгох шаардлагатай юм. Зочид буудлын төслийн санхүүжилт нь санхүүгийн нэгдлүүдийн анхаарлыг татах явдал улам ихэссээр байна. Мөнгөн дэмжлэг үзүүлэх олон тооны сангууд байдаг учир сүлжээ нь үйлчлүүлэгчид, зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж, өөрөөр хэлбэл, шинэ сегментэд хандсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож зах зээлээ өргөжүүлдэг. Зочид буудлын зах зээлийн олон тооны сегментүүд байдаг. Тухайлбал , тухайн газар нутагт удаан хугацаагаар оршин суух шаардлагатай хүмүүст дориулсан орон сууц маягийн олон өрөөтэй байрыг санал болгодог бол гэр бүлээрээ яваа зочинд гал тогоотой өрөө санал болгох жишээтэй байдаг. Ингэж зочид буудлаар үйлчлүүлэгчид өөрсдийн хүсэл, боломжид нийцэх, олон төрлийн үйлчилгээг хүртэх өргөн боломжтой юм. Зах зээлийн сегментчилэл өсөхийн зэрэгцээ зочид буудлын үйлчилгээний салбарт үйл ажиллагааны сэтгэлгээнээс маркетингийн сэтгэлгээнд шилжих явц менежментэд онцгой байр суурийг эзэлж байна. Шинэ сегмент тооны хувьд нэмэгдэхийн хамт тэдгээрийг хөгжүүлэхэд ажиллагсдын ажлын ур чадварыг нэмэгдүүлэх, маркетингийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага бий болгосон. Амжилттай үйл ажиллагаа явуулахыг хүссэн зочид буудал тухайн сегмент нэг бүрийг шинжилж,түүнд тохирсон стратеги, төлөвлөгөө боловсруулж өндөр түвшний, чанартай, зочломтгой үйлчилгээ үзүүлснээр уг зорилгоо хэрэгжүүлж чадах юм. Энэхүү сегментчилэх үйл ажиллагаа нь сегмент тус бүрийг бие даасан,
  • 2. бусдаас ялгагдахуйц бүтээгдэхүүн гэж нарийн тодорхойлох оролдлоготой холбогдож саармагжих талтай байдаг. Үүний гол шалтгаан нь эдгээр сегментүүдхагас давхцах шинжийг ихээхэн хэмжээгээр агуулж байдагт оршино. Зочид буудлыг энгийн , хязгаардагдмал үйлчилгээтэй, дунд зэргийн зах зээлийн, нэгдүгээр зэрэглэлийн, дээд зэрэглэлийн тансаг өрөөтэй гэх мэтээр ангилдаг. Зочид буудлыг байршлаар нь хотын төвийн, хотын захын, онгоцны буудлын, хурдны замын, амралт сувиллын гэсэн 5 ангилалд хуваадаг. Хүмүүс, зорчигчдын урсгал байнга их байдаг тийм газар нутагт зочид буудлын эрэлт хэрэгцээ өндөр байдаг учир дээр дурдсан 5 төрлийн сегментэд хамаарагдах янз бүрийн зочид буудлууд энэ шалтгаанаар байршлаа сонгож, олноор үйл ажииллагаа явуулдаг. Зочид буудлын хүчин чадлаар нь буюу нэг удаа байрлуулах өрөөний тоогоор бас ангилж болно. Үүнд, жижиг буюу 125-аас доош өрөөтэй, дунд буюу 125-500 өрөөтэй, том буюу 500-аас дээш өрөөтэй зочид буудал гэж ангилна. Гэхдээ энэ ангилал нь дэлхий нийтээр түгээмэл биш бөгөөд Хавайн арлуудад жижиг зочид буудал 1000 орчим өрөөтэй, том нь 2000-гаас дээш өрөөтэй байдаг байна. Мөн Миамид зочид буудлыг 20-1200 өрөөний хооронд ангилдаг. Зочид буудлыг ямар зочдын анхаарал татаж байгаагаар нь ангилдаг өөр арга бас байдаг. Үүнд, ажил хэргийн, амралтын гэсэн үндсэн хоёр ангилал байдаг. Пүүс компани,засгийн газрын болон засгийн газрын бус, олон нийтийн байгууллага, хурал, зөвлөгөөний гэх зэрэг албан ажлын шугамаар яваа зорчигчид нэг дэх ангилалд хамаарагдана. Хурмиын аялал, амралт, сувилал зэрэг хувийн сонирхлын дагуу ганцаараа, гэр бүлээрээ, анги бүлгээрээ, найз нөхөдтэйгөө яваа аялагчид нь хоёр дахь ангилалд орноэ. Эдгээр зорчигчдыг дотор нь ганцаар эсвэл групп аялагч, зорчин өнгөрөгч эсвэл зорьсон газраа ирсэн зорчигч гэж хуваадаг. Групп буюу хоёроос дээш аялагч хамтдаа явах тохиолдол түгээмэл байдаг бөгөөд энэ хэлбэрийн аялагчид үнийн хямдрал олж авах, аялалд тайлбарлагч дагуулж явах зэрэг давуу талтай байдаг. Зорчин өнгөрөгч гэдэг нь өөр газар руу явахаар түр буудаллаж дамжин өнгөрч яваа зочныг хэлнэ. Зорьсон газар гэдэг нь ганцаар болон группээр зорчигчийн хүрэх эцсийн цэг юм. Нэг зорчигч дамжин өнгөрөх болон зорьсон газраа ирсэн зорчигчийн давхар шинжийг агуулах тохиолдол түгээмэл байдаг. Тухайлбал, Disney Land хүртэл урьдчилсан багц бүхий, автобусаар аялагч хоёр гэр бүл янз бүрийн хотуудад хоног таарч буудаллах болно. Ингэж замд яваа үедээ тэд дамжин өнгөрөгч байх бөгөөд Disney Land –д ирээд хүрэх газраа ирсэн зорчигч болно. Америкийн Зочид буудал, Мотелийн холбоо 1988 онд зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээл дэх 7 гол хэрэглэгчийг эзлэх хувийн жингээр нь жагсаасан байна. Үүнд: амрагчид 29%, бизнес
  • 3. зорчигчид 2%, хурал, зөвлөгөөнд ороцогч 19%, хувийн болон гэр бүлийн, ажил хэргээр явагчид 7%, Засгийн газар, цэргийн шугамаар зорчин явагч 4%,ажил, оршин суугаа газраа өөрчлөгчид 2%-ийг тус тус эзэлсэн байна. Зочид буудлуудаас зочдын онцгой анхаарал татдаг 4 хэлбэрт дээд зэрэглэлийн зочид буудал, энгийн зочид буудал, хурал зөвлөгөөний төв, амралт, сувиллын зэрэг сегментүүд орсон байна. Дээд зэрэглэлийн зочид буудал : Өнөөдөр дээд зэрэглэлийн зочид буудал хамгийн хурдацтай хөгжиж байгаа сегментийн нэг юм. Үүнд, олон шалтгаан байдаг боловч дараах зүйлсийг онцлон дурдаж болох юм. Тухайлбал, өрөөний үнийн хувьд энгийн болон тансаг зочид буудлуудын дунджийг барьдаг, нэг өрөөний оронд унтлагын болон зочны хоёр өрөөг эзэмших боломжтой байдаг учир зочдоос өндөр үнэлгээ авдаг ба гал тогооны тавилга, сав суулга, хоолны хэрэгсэл, хөргөгч, зуух, богино долгионы зуух, кофе буцалгагч, аяга, таваг, жижиг гол тогооны өрөөтэй байдаг. Дээд зэрэглэлийн зочид буудалд байрлагчдын 60% нь бизнес зорчигч, 22% нь амралт,чөлөөт цагаар яваа зорчигчид, 11% нь хурал, зөвлөгөөнд оролцогчид, үлдсэн 7% нь бусад төрлийн зорчигчид байдаг. Бизнес зорчин явагчдын хувьд удаан хугацааны сургалтад хамрагдах, ажил хэргийн шугамаар зочин хүлээн авах, ярилцлага хийхэд дээд зэргийн тохиромжтой байдаг. Хоёр тусдаа өрөө, гал тогоо нь ихэнх зочид буудалд байдаггүй ховор тав тухыг бий болгодог учир гэр бүлээрээ аялагчид үүнийг маш тааламжтай хүлээж авдаг. Дээд зэрэглэлийн зочид буудлууд (all-suite) ресторан, хүлээн авалтын танхим байдаггүй учир бага талбай шаарддагаарааэдийн засгийн хувьд ашигтай байдаг. Ресторан, хүлээн авалтын танхим байхгүй тул машины зогсоол, олон нийтэд зориулсан талбайг багасгах болох байна. Энгийн зочид буудал : Энгийн зочид буудлын үйлчилгээг хямд төсөр зочид буудал, мотелууд гүйцэтгэж ирсэн бөгөөд олон улсын ангилалаар 25- 150 өрөөтэй байдаг. Дээр үед ийм маягийн зочид буудал нь гадаад байдал, тав тухын хувьд маш энгийн даруу байхаас гадна дахиад нэг хоног буудаллах зочинд өрөөнд зурагт үзэхийг зөвшөөрдөг байсан байна. Өнөөдөр энгийн зочид буудлын өрөөний хөлс, бүрэн үйлчилгээтэй дунд зэрэглэлийн зочид буудлын үнийн тэн хагас орөчимд байна. Энгийн зочид буудлууд одоо хүртэл ресторан болон амралтын өрөө байдаггүй боловч дээр үеийн Spartan зочид буудлыг бодвол гаднах байдал, тав тухын хувьд үлэмж сайжирсан. Одоогийн олонх шинэ, энгийн зочид буудал зах зээлээ хамтран эзэмшиж байсан, дээр үеийн дунд
  • 4. зэрэглэлийн мотелуудаас дээгүүр зэрэглэлтэй болсон нь бодит байдал юм. Нэг өрөөнд ноогдох барилга угсралтын ажлын зардал болон зйл ажиллагааны зардал нь дунд зэрэглэлийн мотелтэй харьцуулахад бага байдаг. Энэ нь зарим тоног төхөөрөмж, үйлчилгээний байгууламж байдаггүй, цөөн тооны ажиллагсадтай байдагтай холбоотой юм. Laventhol & Horwath-ын судалгааны дагуу энгийн зочид буудлын зах зээлд бизнес зорчигчид 58,9%, Засгийн газрын ажилтнууд 31,5%, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэгчид 4,9%, хурал зөвлөгөөнд оролцогчид болон бусад сегментүүд 4,7%-ийг эзэлж байна. Хурал ,зөвлөгөөний төв : Өнөөдөр хурал, зөвлөгөөн их хэмжээгээр зохион байгуулагдах болсон нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хурал, зөвлөгөөний төвүүдийн эрэлтийг нэаэгдүүлсэн. Хурал зөвлөгөөний мэргэшсэн төв нь өөртөө хурал, зөвлөгөөний төв гэдэг нэр нэмсэн зочид буудлаас мэргэжлийн өндөр түвшингийн үйлчилгээгээр ялгаатай болохоо харуулахыг эрмэлздэг. Хүснэгт 1-2-д хурал, зөвлөгөөний төвийн 7 төрөл, тэдгээрийн үйлчлүүлэгчид, ялгагдах шинж чанарыг тодорхойлсон байна. Тухайлбал, хурал, зөвлөгөөний мэргэжлийн төв нь мэргэжлийн ажиллагсад, янз бүрийн хурал зохион байгуулахд зайлшгүй шаардлагатай бүх төрлийн аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хагагдсан байхын зэрэгцээ хурал, зөвлөгөөнд оролцогчдод ойлгомжтой схем зураглал, хаана ямар арга хэмжээ явагдаж байгааг мэдээлэх самбар гаргах, хялбархан зүг чиг олох зориулалттай анхааруулга тэмдэг тавих гэх мэтээр мэргэжлийн түвшинд хурал, зөвлөгөөнийг зохион байгуулдгаараа энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг зарим зочид буудлаас эрс ялгаатай байдаг. Амратын зочид буудал : Өнгөрсөн зууны эхэн үеийн амралтын зочид буудал улирлын шинж чанартай байсан бол орчин үед үйл ажиллагааг жилийн турш хэвийн явуулах боломжтой болсон байна. Зочид буудлын үйлчилгээний салбарт амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэгчдийн зах зээл давамгайлна гэсэн судлаачдын таамаглал байдаг. Амралтын зочид буудлыг хурал, зөвлөгөөний чиглэлийн, амралт сувиллын, амралт, зугаа цэнгээний гэж 3 ангилдаг. Эхний ангиллын, амралт зочид буудлын гол үйлд ажиллагаа нь хурал, зөвлөгөөн зохион байгуулах үйлчилгээ байдаг. Амралтын бүс нутагт оршдог амралт, сувиллын зочид буудал нь нутаг орны үзэсгэлэнт байдал, эрүүл цэнгэг ус, агаараараа зочдыг өөртөө татдаг. Амралт, зугаа цэнгээний зочид буудал амралт, зугалгад зориулсан өвөрмөц барилга, байгууламжтай байдаг. Орчин үед хурал, зөвлөгөөнийг амралт, сувилал, амралт, зугаа цэнгээний зочид буудалд зохион хандлага өссөн учир эдгээр сегментийн зах зээлийг өргөжүүлэх бодит нөхцөл бий болоод байна.
  • 5. Амралт, зугаа цэнгээний зочид буудал нь ажил хэрэгч хүмүүсийн өдрийн алжаалыг тайлж, тэдний хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх олон төрлийн үйчилгээ үзүүлдэг. Энэ арга хэмжээний үед хамтран ажиллагчид хоорондоо ажил хэргийн бус байдлаар ойр дотно харилцаж , бие биеэ илүү сайн ойлголцож, хувийн харилцаа нь сайжирдаг тул ажлын амжилтанд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь хурал, завлөгөөнийг амралт, зугаа цэнгээний зочид буудалд зохион байгуулах нэг гол шалтгаан болж байдаг. Амралт, зугаа цэнгээий үйлчилгээний салбарын хөгжилд шатахуун, агаарын тээврийн хямд төсөр үнэ, сайжруулсан болон хурдны зам, орчин үеийн харилцаа холбоо, визгүй чөлөөтэй зорчин явах боломж зэрэг хүчин зүйл таатай нөлөө үзүүлдэг. Мөн хоёул орлогтой гэр бүлийн тоо өссөн нь амралт, зугаа цэнгээний үйчилээний эрэлтийг нэмэгдүүлж энэ салбарыг улам бүр өрөжүүлэн тэлэхэд түлхэц болж байна. Зочид буудлын үйлчилгээний салбарын зах зээлийн нэг гол сегмент нь зоог, ундааны үйлчилгээ байдаг бөгөөд эн э үүргий одоо хүртэл давхар гүйцэтгэж буй цөөн төрлийн зочид буудлын нэг нь амралт, сувиллын зочид буудал юм. Зочид хоолны үйлчилгээний үзүүлэх, төлбөр тооцоо хийхтэй холбоотой 3 арга байдаг. Үүнээс хамгийн түгээмэ нь european Plan (EP) буюу зочин хоолны мөнгөө өрөөний үнээс тусд нь төлдөг арга юм. Зочид, зочид буудлын хоолны газруудад хаана нь ч гэсэн өөрийн тааламжаар байнга болон дуртай үедээ хоолоор үйчлүүлж, төлбөрийг шууд хийнэ. Тэд өөрсдийн хэрэглэсэн хоолны мөнгийг зочин хүлээн авах албан дахь өөрийн нэрийн тооцоонд оруулж ч болно. Зарим амралт, сувиллын зочид буудлууд, ялангуяа, энэ бизнесийг олон жил эрхэлж байгаа нь american рlan map буюу өглөөний хоол үүн дээр өдөр, оройн хоолны аль нэгийг сонгуулж хоол, ундаагаар үйллэгээ хязгаардагдмал үйлчилгээний аргыг хэрэглэсээр байна. Зосид буудлуудаас гадна аялалын зориулалттай том хөлөг онгоцонд american plan аргыг хэрэглэдэг. Think of the map аргыг хэрэглэдэг зочид буудлууд гурваас доошгүй удааи хоол, ундаагаар үйлчилдэг бөгөөд өдөрт нэг удаагийн хооллолтыг өрөөний үнэнд оруулдаг. Энгийн зочид буудлууд modified American plan аргыг сурталчилгаандаа ашиглаж өглөөний хоолыг өрөөний үнэнд оруулдаг болоод байна.
  • 6. Хурал, зөвлөгөөний төвийн онцлог шинж чанарууд : Төвийн төрөл Үйлчлүүлэгчид Өвөрмөц шинж чанар Удирдлагын Сургалт, страеги, төдлөвлөгөө Дунд дээд түвшний менежментийн хурал, боловсруулахад чиглэгдсэн хурал, зөвлөгөөн, зөвлөгөөн 20=300 оролцогчтой хурал Толгой компаний хяналтын болон Зөвхөн толгой болон охин компанид менежментийн ажилтнуудийн сургалт, Гадны зориулсан. хэрэглэгчдийн хувьд хурлын зорилго гүйцэтгэх Корпорацийн 2.Гадны байгууллагад үйлчлэх боломжтой нэн төвийнхтэй ижил, Галдны байгууллага нь тэргүүнд дотоодын хэрэгцээнд захиалга авах ашиглалтын болон нөхөн суутгалын зардлыг нэмэгдүүлдэг Боловсрол сургалтын зорилготой хурал, зөвлөгөөний үр дүнд нөлөөлөхүйц амралт, зугаа цэнгээний зориулалттай өргөжүүлсэн Амралт, Групп, хурал зөвлөгөөн тэргүүлэх зах зээл нь тоног төхөөрөмж, аппрат хэрэгсэлтэй. сувилал байдаг Эзэмшил нь ерөнхийдөө улирлын эргэлтийн нөлөөнд байдаг. Хурал, зөвлөгөөний үйлчилгээний салбарын өндөр хурдацтай сегмент. Насанд хүрэгчдийн боловсролын хөтөлбөр, Эдгээр төвүүд нь мэдээллийн огцом өсөлт, их эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн. Их дээд дээд сургууль төгсөгчдийн тооны бууралтын Менежментийн сургалт, болон тасралтгүй сургууль үр дүнд бий болсон, багш нартай байхын боловсролтой холбогдсон том кропрацийн давуу тал болооп эхлэлийн түвшиний хурал, зөвлөгөөн Унтлагын зориулалттай байр байхгүй. Гол үйлчлүүлэгчид нь орон нутгийх байдаг. Хотын Ашгийн төлөө Татварын хөнгөлөлттэй статусын сонгосон төвд болон хотын захад эргэн тойрон аж бус Түр оршин групп. Удирдлага, их, дээд сургууль болон ахуйн нэгжүүд төвлөрсөн газар байрлана. суугч ашгийн төлөө бустай ижил. Өндөр өртгөөр агаараар зорчихоос зайлсхийдэг хэрэглэгчдийг татах Хурал, зөвлөгөөний туслах төвүүд нь том Нэмэлт буюу Удирдлага, амралт, сувиллын үйлчлүүлэгчдийг байгууллагын нэг сегмент. Тэд бусад бүх туслах хосолсон төвүүдтэй ижил. Энэ гурван аргын аль нь түгээмэл болохыг харуулсан тоо баримт байхгүй бөгөөд ихэнх зочид буудалд өрөөний үнэ болон хоолны зардал тус тусдаа төлөгддөг нь бодит байдал учир European Plan аргыг хэрэглэдэг зочид буудал дийлэнх хувийг эзэлдэг гэсэ дүгнэлт хийж болох юм. Үүний дараа орох түгээмэл арга нь Modified American Plan, өглөөний хоолоор үнэгүй үйлчилдэг энгийн болон бусад зочид буудлууд, өдрийн хоолыг өрөөний хөлсөнд оруулж тооцдог амралт, сувиллын зочид буудалын мөрдөж байгаа аргууд юм. American Plan аргыг зөвхөн зарим амралт, сувллын зочид буудал, аяллын том хөлөг онгоцонд хэрэглэдэг.