Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Доржоо даргад..

1 223 vues

Publié le

Мэргэжлээ хэрхэн сонгох, ЭЕШ-д бэлдэх, амжилттай суралцах гарын авлага

Publié dans : Formation
  • Identifiez-vous pour voir les commentaires

Доржоо даргад..

  1. 1. Төв аймгийн 12 ангийн сурагчдад зориулав 2015
  2. 2. Эрхэм дүүдээ илгээх захидал .. • .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. .................................................................. Хүндэтгэсэн: Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв
  3. 3. “Оюутан” болох гэж буй дүү нартаа зориулав.
  4. 4. 1.1 Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
  5. 5. Мэргэжил гэж юу вэ? • Заавал мэргэжил эзэмших ёстой юу? • Мэргэжилгүй бол чамайг ажилд авах уу? • Амь зуух зэвсэг • Амьдралын зам
  6. 6. Мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил болно • Мэргэжил сонгохдоо баримтлах зүйлс: - Алсын хараатай байх: эрэлттэй мэргэжлийг сонго. Энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. - Сонирхолоо дага: судалгаанд оролцсон сурагчдын 37,3% нь сонирхолоо дагаж мэргэжлээ сонгоно гэсэн байна. - Ажлын байраа судла: ажилтай болохын тулд дипломоос гадна олон хүчин зүйлс байдаг түүнийг л олж тогтоох нь чухал.
  7. 7. - Сургуулиа биш мэргэжлээ урьдаж сонго: ЕБС-ийн сурагчдын 82,7% нь төрийн болон улсын сургуульд орно гэжээ. Нэг л сурч байгаа юм чинь чанартай бөгөөд ирээдүйтэй мэргэжил эзэмших хэрэгтэй. - Ирээдүйд хамгийн чухал мэргэжил: Ямар ч хамаагүй дээд боловсролын диплом өвөртлөх нэн чухал биш. Гол нь ирээдүйд монголд төдийгүй дэлхий нийтийн хандлагаар ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байгааг судлан үзэж тэр талын хөрвөх чадвартай мэргэжлээр суралцах хэрэгтэй.
  8. 8. Мэргэжилээ хэрхэн зөв сонгох вэ? Улсад биш, дэлхийд биш, өөртөө хэрэгтэй,сонирхсон мэргэжилээ сонго Олон зүйлийг мэддэг хүнийг ухаантай гэдэггүй, харин өөрийгөө маш сайн мэддэг хүнийг ухаантай гэлцдэг юм билээ. Өөрийгөө тань!
  9. 9. Мэргэжилээ сонгох алхам 1. Өөрийгөө ол 2. Жагсаалт гарга 3. Дэлгэрэнгүй мэдээлэл хай 4. Өөрийгөө турш 5. Сонголт хийх
  10. 10. Ажил мэргэжилийн ангилал Төрөл Зан чанар Тохирох мэргэжил Реалист Шаргуу, Ичимхий, Уян хатан биш Хөдөө аж ахуй, Инженер, Механикч Шинжлэн ухаан Оюуны хөгжил сайн, сониуч, хянуур Эрдэмтэн, Одон оронч, Эмзүйч, Малын эмч Урлаг Төсөөлөн бодох чадвартай, Бие даасан, Нээлттэй Архитектур, Хөгжимчин, График дизайнер, Зохиолч Нийгэм Нийтэч, Тусч, Тэвчээртэй, Ухуулагч Эрүүл мэндийн ажилтан, Багш, Цагдаа, Овсгоо самбаа Хариуцлагатай, Эрч хүчтэй, Өөртөө итгэлтэй Бизнесмен, Хуульч, Борлуулагч Хэвшмэл Зохион байгуулалт-тай, Анхааралтай, Бүтээмжтэй, Нягтлан бодогч, Бичиг хэргийн ажилтан, Админ, Туслах
  11. 11. 1.2 Мэргэжлээ зөв сонгох нь амьдралын баталгаа Цаг хугацаа гэдэг ч амархан юм аа. Өчигдөрхөн л өөдсийн чинээхэн байсан сөөсгөр хүү маань өнөөдөр ийм өндөр залуу болчих гэж. Дунд сургуулиа удахгүй төгсөх гэж байдаг. Элсэлтийн шалгалт хаяанд ирсэн энэ мөчид охид, хөвгүүд маань ямар мэргэжил эзэмших билээ ямар сургууль сонгох билээ гэж сэтгэл нь гэгэлзэн байгаа. Хүүгээ ямар сургуульд оруулдаг юм билээ. Гайгүйхэн боловсролтой болгочихвол аяндаа болно биз. Ямар мэргэжилтэй болговол дээр юм бол доо гэх ээж, аав нарын яриа хааяагүй чих дэлсэнэ. Хаврын хавартаа л төгсөгчдийн ярианы гол сэдэв энэ байдаг. Биднийг хором ч хүлээхгүй цаг хугацаа үргэлжилдгээрээ үргэлжилж, амьдрал ч тэр хэрээр хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хэдэн жилийн өмнөхөн л эдийн засагч, хуульч, хэлмэрчийн мэргэжил моодонд орж, тэднийг бэлтгэх сургуулиуд шил дараалан байгуулагдаж байсан бол өнөөдөр байдал арай өөр тийшээ эргэж байна. Эцсийн шийдлийг хүү маань өөрөө хийх болно. Харин цаг үеийн бодит байдал ямар байгаа талаар одоо сонирхоцгооё. Амьдрал хэмээх далайд хөлөг онгоцоо залуурдахаар зэхэж буй охид хөвгүүддээ нийтлэлээ зориулж байна.
  12. 12. Ямар мэргэжил хамгийн ирээдүйтэй нь вэ? Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Тоон баримт сонирхуулахад өнгөрсөн оны байдлаар хөдөлмөрийн биржид ажил олгогчид 61 мянган ажилчин авах захиалгаа өгснөөс 53 мянган хүн ажлын байртай болсон байна. Ажлын байрны захиалгын 14 хувийг дээд, 9 хувийг тусгай дунд мэргэжлийн 8 хувийг мэргэжлийн анхан шатны, 47 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс авахаа мэдэгджээ. Харин 16-24 насныхны 3 хувь, 25-35 насныхны 34 хувь, 35-44 насныхны 47 хувийг ажилд авах хүсэлтэй байгаагаа ажил олгогчид илэрхийлсэн байна. Тэгэхээр дунд сургуулиа төгсөж байгаа хүүд маань боловсрол мэргэжил ямар чухал байгааг та анзаарсан байх аа. Төгсөгчид ямар хичээлийн шалгалтыг хамгийн их, ямрыг нь бага сонгож өгч байна вэ гэдгийг нийтлэлийн маань графикаас та хараарай.  
  13. 13. Харин өнгөрсөн онд их, дээд сургуулиудаас хамгийн эрэлттэй нь төрийн өмчийн сургуулиуд байна. Төгсөж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь дээрх сургуульд элсэх хүсэлтэй байгаа нь судалгаанаас харагдлаа. Тэр хэрээрээ хамгийн өндөр оноотой, сайн сурлагатай хүүхдүүд дээрх сургуулиудад элсчээ. Эхний байруудад МУИС, СЭЗДС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС оржээ. Дунджаар 700-805 оноотой хүүхдүүд эдгээр сургуулийн босгыг давах эрхээ авчээ. Мэргэжил сонгоно гэдэг мэдээж амаргүй даваа. Би юу сонирхдог, юу чаддаг, юу ашигтай, төгсөөд гарахад аль нь арай ахиу цалинтай вэ гээд бодох харьцуулах зүйл олон. Тэгээд ч тэр олон мэргэжлээс хүссэнээ сонгож авна гэдэг хормын төдийд шийдчих асуудал биш.
  14. 14. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг 2.5 жилээр төлөвлөдөг Ямар мэргэжил хамгийн эрэлттэй, ирээдүйтэй байгаа талаар хүн бүр мэдэхийг   хүсэж байгаа. Энэ талаар боловсролын систем ямар бодлого хэрэгжүүлж буй талаар мэргэжилтнүүднээс тодрууллаа
  15. 15. Мэргэжлийн боловсролын сургалтын арга зүйн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Энхбат: - Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг 2.5 жилээр төлөвлөж судалгаа хийдэг.   Улсын хэмжээнд 55 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 205 мэргэжлээр сургаж байна. /Барилгын 32, уул уурхайн 19, хөдөө аж ахуйн 16/ Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз хомс байна. Харин үйлчилгээний чиглэлийн зардал бага шаарддаг сургалтууд илүү их явагдаж байна. Тиймээс ажил олгогчид уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах мэргэжлийн ажилчдын эрэлт ихтэй байгаа учраас гаднаас оруулж ирэх хандлага нэмэгдэж байна. Гаднаас ирж байгаа мэргэжлийн ажилчдын 75 хувийг техникийн анхан болон дунд шатны мэргэжлийн ажилчид эзэлжээ. Манайд аж үйлдвэрийн ажилчин, машин тоног төхөө-рөмжийн оператор,   угсрагч, зоогийн газрын үйлчилгээний чиглэлийн ангилалд хамаарах мэргэжилтэй ажилчдын ажлын байрны захиалга их байна. Ажил олгогчид мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний төлөвшил, ажилд хандах хандлагыг гол болгодог болжээ.
  16. 16. Төгсөөд бэлэн ажлын байртай болох эсэхийг бодох хэрэгтэй -БСШУЯ ны Боловс­ролын үнэл­­гээний төвийн захирал . :Ц Оюунсайхан - Хамгийн өндөр оноотой хүүхдүүд онолын болон хэрэг-лээний   математикийн мэргэжлийг сонгож байна. Дараа нь эрх зүй, программ хангамж, эдийн засаг, банк санхүү, инженер, маркетинг менежмент, олон улсын харилцаа, анагаах ухаан, багш гэсэн дараалаар сонголт хийж байгааг судалгаагаар тогтоосон. Математик, программ хангамжийн мэргэжилтэн эрэлт ихтэй байна гэдгийг хүмүүс сайн мэдэрч байна. Сүүлийн үед математикийн хичээлийг голлож суралцдаг, шалгалт өгдөг болжээ. Математикаар суурилж суралцсан хүүхэд хөрвөх чадвар сайтай мэргэжилтэн болдог. Бусад мэргэжлээр суралцахад бага хугацаа шаарддаг. Японд Монголын 300 гаруй программист ажиллаж байна. Математикаар дээд сургууль төгссөн хүүхэд дараа нь гурван сар сураад л программистийн мэргэжил эзэмшчихэж байна. Сувилахуйн мэргэжил дэлхийд их эрэлттэй байна.
  17. 17. - Мэргэжлийг хослуулж эзэмших үү, эсвэл нарийвчлан дагнаж мэргэшихийн аль нь зөв сонголт болох бол? - 2000 оноос өмнө хос мэргэжил эзэмших шаардлага, хослуулж сургах хандлага ч их   байлаа. Бид цөөхүүлээ учраас бүхнийг чаддаг ур чадвар хүн бүрээс шаарддаг байсан. Дэлхий улам бүр глобалчлагдаж байгаа энэ үед мэргэжил өөрөө их нарийвчлагдах шаардлага аяндаа гарч ирж байна. Зөвхөн Монголдоо төдийгүй олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр тэнцэх чадвар, шаардлага тавигдаж байна. Суурь мэдлэг нь хүнийг их төлөвшүүлдэг. Математикаар мэргэшсэн байлаа гэхэд тал бүрээс нь ул суурьтай хандаж тэвчээртэй сууж чадах тэсвэртэй болдог. Мэргэжил аяндаа хүнийг төлөвшүүлдэг. Мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний төлөвшил гэдэг зүйл их чухал. Яг одоогийн цаг үед аливаа юмыг гүнгийрүүлэн нарийвчлан судлах, хийхийг шаардаж байна. Тэгэхээр аливаа зүйлийг илүү нарийвчлан дагнаж суралцах нь зүйтэй болжээ гэж боддог.   - Бараг 160 гаруй их, дээд сургууль манайд бий. Төгсөгчид мэргэжил эзэмшчихээд яагаад ажлын байргүй, эсвэл гологдоод байна. Гэтэл зарим мэргэжилтнүүд эрэлт ихтэй байдаг ч, тэднийг бэлтгэдэг сургууль ховор байх жишээтэй. Эрэлт нийлүүлэлт хоёр тэнцвэртэй байж чадаж байна уу?
  18. 18. - Засгийн газар солигдох болгонд гарч ирсэн хүмүүс нь хувийн сонирхлоороо ханддагаас төрийн хэмжээний боловсролын бодлого алдагдаад байна. Олон сургууль гарч ирсэн нь сайн, муу хоёр талтай. Хүүхдээ сургах гэж ээж аав нар чадлынхаа хэрээр зүтгэдэг. Олон хүүхэд боловсролтой болж байна. Тэр хэрээрээ хүн хөгжиж байгаа. Харин ямар мэргэжлээр хичнээн боловсон хүчин хэдийд бэлтгэх вэ гэдэг дээр бодлого дутагдаад байгаа нь үнэн. Барилгын салбарыг авч үзье. Ирэх 20 жилд ашгаа алдахгүй бизнес. Манайх инженерүүдээ бэлтгэж, ажлаа удирдуулсан бол хичнээн сайхан. Гэтэл гаднаас л хүмүүс ирж манай ажилчдыг удирдаж байна. Харамсалтай л байгаа юм. Манайхан солонгос руу олноороо гарч ажиллаж байна. Гэтэл тэднийг энд нутагтаа ажиллуулсан бол хичнээн сайхан. ШУТИС-ийн 3.4-р курсийн цахилгаан, дулааны инженерийн ангийнхан аль хэдийнэ ажилтай болчихсон байдаг. Зоогийн газар тогоочийн ажлын байр эрэлттэй байна.
  19. 19. ХҮДС-ийн оюутнуудыг ажил олгогчид төгсөхөөр нь манайх ажилд авна гээд захиалчихсан байдаг. Тэгэхээр сонголтоо хийхдээ төгсөөд бэлэн ажлын байртай болох талаа бас бодох хэрэгтэй. Ялангуяа охид гадаад хэлийг дөрвөн жил мэргэжил болгон суралцаж байна. Гадаад хэлийг би мэргэжил гэхээсээ хэрэглээ л гэж хэлмээр байна. Өнөөдөр хүн бүр л жолоо барьж байна. Мэргэжил гэхээсээ нийгмээ дагасан хэрэглээ. Охид ихэвчлэн гадаадын хүмүүст л хэлмэрчилж байна. Тэгээд ихэнхи нь гадагшаа гараад гадныхантай гэрлэчихдэг. Дунд сургуульд хөвгүүдийн хөгжил охидоос хоцорч байдаг. Гэтэл сурлагаар нь жагсаахаар охид дээгүүр байр эзэлдэг. Тэгээд л хөвгүүд гээгдэж эхэлдэг. Үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний үзлийг ч боловсролын бодлогодоо тусгах ёстой. Бид яах гэж монгол хүн болсон билээ. Төрсөн нутгийнхаа төлөө өөрийгөө зориулах ёстой.
  20. 20. - Сургалтын төлбөр өндөр байна гэдэг нэг хэсэг байхад, нөгөө хэсэг нь боловсролын өртөг өндөр байх ёстой гэж үздэг? - Олон улсын жишгээс манай ханш чамлагдаад байдаг. Бага сонсогдохын   хэрээр үнэгүйддэг. Тэгэхээр дэлхийн ханштай адил ханштай болмоор байна. Дэлхийн хэмжээний өндөр цалин авдаг болцгооё. Өөрсдийгөө үнэжүүлье. Хүн гэдэг зиндаа маань бусдаас хол гээгдчихээд байна. Бид дэлхийн мэргэжилтэн бэлтгэж, дэлхийтэй хөл нийлүүлэх цаг үе тулж ирээд байна. Энэ нь мэдээж авах гээхийн ухаанаар дэлхийн хэмжээний төлбөртэй байж таарах байх. Тэр хэрээрээ өндөр боловсролтой, чадвартай мэргэжилтнүүд төрж гарах нь дамжиггүй . Ажилтай болно гэдэг амьдралын минь тэн хагас нь Мэргэжил сонгоно гэдэг хялбар бишээ гэдгийг хүн бүр л биеэрээ мэдэрдэг. Үр   хүүхдээ сонголт хийхэд нь цаг үеийн байдлыг ажиглах нь мэдээж хэрэг. Харин сонголтоо хэр зөв хийсэн бэ гэдгээс хүүгийн минь ирээдүйн хувь заяа шалтгаална. Оюутан болдог. Дөрвөн жил сурчихаад, их л мундаг дипломтой мэргэжилтэн гараад ирдэг. Ажил олддоггүй. Олдсон нэгнийх нь цалин нь чамлагдаад байдаг. Эсвэл ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд сургуулийн сургалтын чанар муу байсан гэж гомдоллож эхэлдэг нь хэвийн үзэгдэл. Тэр гологдлуудын эгнээг өргөтгөхгүй байхыг зорих хэрэгтэй. Олон сонголт бий шүү.
  21. 21. Нийтлэлдээ бид мэргэжилтнүүдийн яриаг нэлээд оруулахыг зорьсон. Уул уурхай, барилга, программ хангамж, нийтийн хоол гээд эрэлт ихтэй мэргэжил эзэмшихээр сурч байгаа оюутнууд төгсөх курсдээ аль хэдийнэ ажлын байраа олчихсон байдаг тухай мэргэжилтний яриаг та лав анзаарсан байх. Ийм эрэлттэй мэргэжлийг сонгосон хүн хэзээ ч алзахгүй. Ядаж л төгсөөд хаана ажиллах вэ гэж толгой өвдөхгүй шүү дээ. Тэгээд ч сурч байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа сайн хийсэн оюутнуудыг ажил олгогчид төгсөөд байгууллагадаа ажиллахыг урьдаг. Бас хичээлийн заваараа ч ажиллачих боломж гаргаж өгдөг. Тэр ч байтугай сургалтын төлбөрийг нь төлөхдөө ч гар татдаггүй. Тэгэхээр өөрөө хичээж чадвал өчнөөн олон боломж байдаг юм байна аа гэдгийг уншигч дүү минь болгоогоорой. Хийж байгаа ажлаасаа таашаал авна гэдэг ямар ч шагналаас илүү. Гэхдээ сургуулиа сонгож сураад амжилттай төгсөнө гэдэг хангалттай биш.
  22. 22. Мэргэжил бүхний боломж харилцан адилгүй. Манай судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90 хувь нь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их дээд сургуульд элсэх хүсэлтэй гэж хариулжээ. Харин үлдсэн хэсэг нь нь санхүүгийн гачаалаас болоод гадагшаа гарч, эс бөгөөс нутагтаа ажиллахыг хүссэн байна. Судалгаагаар инженер, программистууд болон байгалийн ухааны мэргэжилтнүүдэд сайн цалинтай ажил амархан олд-дог бол нийгмийн ухааныхан харьцангуй удаан хугацаанд ажил хайх хэрэгтэй болдог. Эдийн засгийнхан тэр бүр мэргэжлээрээ ажиллах боломжгүй бүр жолооч болох тохиолдол байдаг. Урлагийн салбарыг сонгож суралцагчдын тоотой хэд нь л мэргэжлээрээ ажиллах боломжтой болдог ажээ. Инженер, программистууд, санхүүчдийн ихэнх нь бүтэн цагийн ажилтай болсон байхад сэтгэл зүйч, судлаачид цагийн ажил хийж байна. Олон улсын хөдөлмөрийн зах зээлээс харахад эдийн засаг, математик, байгалийн ухааны мэргэжлүүд арай л илүү эрэлттэй. Хамгийн сонирхолтой шинэ мэргэжил нано технологи, агаарын тээврийн салбар. Сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн хаа сайгүй эрэлт ихтэй. Тэд санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй, найдвартай, биеэ даасан байдалтай байдаг. Түр ажилтай хүн амьдралаа тууштай төлөвлөх боломжгүй. Тэгэхээр мэргэжил эзэмшинэ, ажилтай болно гэдэг бидний тал биеийн минь хэсэг. Амьдралын хамаг утга учрын тэн хагас нь билээ.
  23. 23. Төгсөгчдийнхөө эрх ашгийг бодвол их, дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хөдөл-мөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нарийн судлах шаардлагатай байна. Дөрвөн жилийн бэрхшээл-дөчин жилийн жаргал Хүүхдүүдийн маань өмнө сонголтоо хийх хариуцлагатай үе тулгарч   ирээд байна. Яг л сонгууль өгөх гэж байгаа юм шиг. Буруу хүнээ сонгочихвол дараа нь түүнийг дөрвөн жил хараах болдог. Тэгвэл буруу буюу өөрийнхөө хүсээгүй мэргэжлээ хайнгадуухан сонговол дөчин жил өөрийгөө зүхэх ч багадах болно. Дөрвөн жил оюутны ширээний ард “өөрийгөө зовоохдоо” дөчин жилийнхээ жаргалыг зохиох гэж байгаагаа битгий мартаарай гэж захья. Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо өөртөө эргэлзэж байвал сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвд ханддаг болжээ.
  24. 24. “Увидаст сар” сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн захирал, . сэтгэл судлалын философийн ухааны доктор, сэтгэл зүйч Г.Сарантуяа: - Мэргэжил сонголт бол тухайн хүний сонир--хол авьяас, сэт-гэл зүй,    . биеийн хөгжил нийгмийн ханд--лага зэрэг олон хүчин зүй-лээс хамаар-даг. Манай төвд хандаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь надад ямар мэргэжил тохирох нь вэ гэдгээ мэдэхээр ханддаг. Бид тухайн хүнд ямар мэргэжил тохирох вэ гэдгийг сэтгэл судлалын судалгааны асуулгаар тодорхойлж зөвлөгөө өгдөг. Шинжлэх ухааны үндэслэлтэй ийм судалгаа үр дүнгээ өгч байна. Элсэлтийн шалгалтын өмнөхөн нь мэргэжлээ сонгоно гэдэг нэлээд оройтож байна гэж боддог. Хүүхэд бүр багаасаа л мэргэжлийнхээ чиг баримжаагаа санамсаргүй байдлаар олж авдаг. Цэцэрлэг, бага ангид байхаас нь л сайн ажиглаарай. Тэгсэн цагт хүүхдийн авьяас чадвар илэрч эхэлдэг. Мэргэжлээ сонгохдоо зарим хүүхдүүд аав ээжийнхээ заавраар, эсвэл найз нөхдийгөө даган дуурайдаг тал бий. Хожим өөрийнх нь сонирхон дурласан мэргэжил биш учраас амжилт бүтээл гаргаж чадахгүй мохох тал бий. Багаасаа авьяасаа мэдрээд би ийм л мэргэжилтэй болно гээд зорьсон хүн тууштай   байдаг. Харин хоёр гурван мэргэжлийнхээ дунд эргэлзээд байгаа, бас ямар ч сонголт хийж чадахгүй байгаа хүүхдүүд их ирдэг л дээ.
  25. 25. - Зарим хүүхэд хоёр гурван жил сурч байгаад сургуулиа орхиод, дахиад өөр мэргэжлээр сурдаг? - Тийм хүүхдүүд бас ирдэг. Нэгэнт өөрөө дургүй мэргэжлээ сонгосон бол ажил   дээр гараад амжилт олно гэж байхгүй. Гурван жилийн төлбөр, хөдөлмөр талаар өнгөрдөг хэдий ч цаашид ажиллах үнэхээр сонирхолгүй гэдгээ эртхэн мэдэрсэн бол сонголтоо өөрийнхөөрөө хийсэн нь зөв байх. - Эцэг, эхчүүд багад нь хүүхдийнхээ сэтгэл зүйд нөлөөлдөг тал байдаг юм   шиг? - Цэцэрлэгийн хүүхдүүдээс том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэж   асуухаар хөвгүүд нь босс, охид нь мисс болно гэдэг. Тэдний балчир оюунд мөнгөтэй босс, гоё хувцастай мисс болчихвол л сайхан амьдрах юм байна гэсэн төсөөлөл бий болчихсон байдаг. Зарим аав ээж нар хүүхдээ манай энэ ч слесарь л болно доо чадах юм юу ч байхгүй шүү гэдэг. Хүүхдэд энэ нь сөргөөр нөлөөлдөг. Би тийм л хүн юм байна. Өөр юм чадахгүй гээд юманд өрөөсгөлөөр ханддаг болчихдог. Эсвэл чи эмч болох ёстой гээд хүүхдийнхээ сэтгэхүйд нөлөөлчихдөг. Хүүхдүүдийн сэтгэ-хүй ихэнхдээ хэдхэн мэргэжлийн хүрээнд хумигддаг. Гэтэл дэлхий дээр 35 мянгаас хол давсан олон мэргэжил байна шүү дээ.
  26. 26. - Ээж, аав нар хүүхдээ зөв чиглүүлэхийн тулд яах ёстой вэ? - Ээж, аав нар өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлэхийн тулд хүүх-дэдээ шууд тулгаж болохгүй. Юу хийх гээд   дурлаад байна. Илэрсэн авьяасыг нь дэмжээрэй. Хорих хэрэггүй. Тэр нь мэргэжил нь ч болж болно шүү дээ. Эсвэл сонирхлын хүрээнд хязгаарлагдаж ч магадгүй. Дугуйланд оруулах, магтах сайшаах гэх мэтээр урам- шуулах хэрэгтэй. - Хүүхэд өөртөө ямар авьяас байна гэдгээ яаж мэдэх вэ, зарим хүүхдүүд би ямар ч авьяасгүй гэдэг? - Ямар нэгэн юмыг хийж бүтээж байж,өөрөөр хэлбэл хөдөл-мөрийн үр дүнд л авьяас аяндаа илэрдэг. Ээж   аав нар зураг зурахаар нь юм заваарууллаа, юм хайчлаад эхэлбэл гараа огтолчихно гээд загнадаг. Гэтэл зарим хүүхдийн авьяас их эрт илэрдэг. Тэр үед нь эцэг, эх нь миний хүү жаахан байна гээд хориод байдаг. Арай том болоод ирэхээрээ нэгэнт хорьсон юмыг хийх ямар ч сонирхолгүй болчихдог. Өөрөөр хэлбэл надад энэ авьяас байхгүй гэсэн үзэл суучихдаг гэсэн үг. Зарим тохиолдолд хүний авьяас бүр хожим илрэх нь ч бий. - Амжилтанд хүрэхийн тулд өөрийн зан чанартаа тохирсон мэргэжил сонгох ёстой юу? - Хувь хүний зан чанар нь ажлын бүтээмжид нөлөөлдөг.   Түргэн хөдөлгөөнтэй, маш хурдан хугацаанд шийдвэр гаргадаг зантай хүн богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай нисгэгч, жолооч зэрэг авхаалж, хурд шаардсан ажилд илүү тохирдог. Юмыг няхуур мөртлөө ултай, удаан бодож хийдэг хүмүүст судалгааны ажил илүү тохирч байхад, үргэлж гүйж харайж, хүмүүстэй эвтэйхэн харилцаж чаддаг хүн сурталчилгааны ажилд амжилт олох жишээтэй.
  27. 27.  - Мэргэжил сонгохдоо нийгмийн байдал, тухайн үеийн моодонд орсон мэргэжлийг сонгох хандлага байдаг? - Төгсөөд ажлын байртай байхыг хүн бүр хүсдэг. Гэсэн ч сонирхолгүй ажил дээр   гарахаар амжилтанд хүрэх нь юу л бол. Манайд боловсролын бодлого алдагдчихаад байна л даа. 1990 оноос өмнө ойрын 10 жилд ямар мэргэжлээр хичнээн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай гэдгээ бодлогоор шийддэг байж. Сүүлийн үед энэ бодлого алдагдчихаад байгаа. Гэтэл дээд сургууль төгссөн хүн   өнөөдөр харуул хийгээд сууж байна. Дипломтой ажилгүйчүүд олширсон. Тэгэхээр тухайн үеийн чиг хандлагыг ажиглахаас гадна өөрийнхөө дуртай, сонирхолтой илүү сайн хийж чадах мэргэжлийг сонговол зүйтэй. Хүн өөрийнхөө хийж байгаа ажил, мэргэжлээсээ таашаал авч, сэтгэл хангалуун байх ёстой. - Мэргэжил эзэмшихээр зорьж сурчихаад, яагаад түүгээрээ ажиллахгүй   байна? - Ямар ч хамаагүй сургууль төгсөөд дипломтой болчихвол учиртай гээд л   сургуульд орчихдог. Диплом нь хүнд аз жаргал авчрах болов уу гэдгээ бодох хэрэгтэй. Сургуулийн чанар, хувь хүний хичээл зүтгэл гээд олон зүйлээс хамаарна. Дипломын төлөө сурсан бол чанаргүй мэргэжилтэн нэгээр л нэмэгдэнэ. Хувь хүний өөрийн төлөвшил их нөлөөлдөг. Одоогийн оюутнууд их оролдлого мэрийлттэй болжээ. Хэл сурч байна. Сурахын төлөө нэг хэсэг нь зүтгэж байна. Нөгөө хэсэг нь зөвхөн хавтасны төлөө л сурч байна. Зарим хүмүүс учиргүй олон үнэмлэх цуглуулчихсан байдаг. Аль нэгээр нь ажил олно гэж. Диплом авна гэдэг мэргэжил эзэмшчихлээ гэсэн үг биш.
  28. 28. Сонголт бас дахин сонголт Хүүхдүүд маань ирээдүйгээ хэдийнээс эхлэн төлөвлөдөг бол? Судалгаанаас   харахад хүүхдүүдийн тэн хагас нь сургуулиа төгсөөд онооны дарааллаар жагсахдаа л сонголтоо хийж байна. Бусад орны жишээнээс харахад тийм биш аж. Швейцарь хүүхдүүд арван наснаасаа мэргэжлээ сонгож эхэлдэг. Энэ том сорилтыг хийхэд мэдээж ээж, аав, багш нар нь тусалдаг. Тухайн хүүхдийн оюуны цараа, авьяас чадвар нь зургаан жилийн сургалтын явцад мэдэгддэг. Тэгэхээр хүү охин маань бага гэлгүй тэднийг эртнээс амьдралд бэлтгэх нь чухал болжээ гэдгийг анхаарцгаая эцэг, эхчүүд ээ. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх. Бусдын эрхээр сонгох, эсвэл өөрийнхөөрөө хувь заяагаа зохиох гэдэг хоёр сонголтын өмнө хүү маань тулж ирээд байна. Оюутны дөрвөн жил гэдэг өөрийгөө хайх замдаа гарч байна гэсэн үг. Хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэн үзэх нь чухал гэдгийг зарим ээж аав нар төдийлэн хайхардаггүй. Өөрийнхөө үзлийг тулгах гэдэг.
  29. 29. Саяхан телевизээр бараг гурван сар шахуу үргэлжлэн гарсан “Цэргийн сургууль” хэмээх оросын олон ангит киног та лав үзсэн байж магадгүй. Препечко хэмээх хөөрхөн банди нисгэгч болохыг мөрөөддөг бөгөөд нисэхийн сургуульд орох хүсэл- тэйгээ ойр дотныхондоо хэлдэг. Гэтэл ээж нь уйлж, аав нь уурлаж байгаад хүүгээ тэр сургуульд орохыг нь огтхон ч зөвшөөрдөггүй. Учир нь хүү минь нисч яваад осолдчихвол яана гэж эмээцгээдэг. Ийм нэг жишээ миний амьдралд ч бас тохиолдож билээ. Дунд ангид байхаасаа л сэтгүүлч болох хүсэлтэй байсан намайг шалгалт өгөхийн өмнөхөн аав минь сэтгүүлчийн ажил хүнд, тэгээд ч янз бүрийн газар явах хэрэгтэй болдог. Дайны талбарт ч гэсэн очих хэрэгтэй болдог гэсэн. Тэрэнд орвол миний хүү зүгээр л багш болчих гэж билээ. Юм юмыг сониучирхдаг саваагүй занг минь энэ үг харин ч эсрэгээр хурцалж өгсөн юм. Би аавынхаа үгэнд ороогүй өөрийнхөөрөө зүтгэсэн. Гэхдээ алдаагүй. Хүүгээ бодсон эцгийн сайхан сэтгэлийг мэдэрсэн ч гэлээ эцсийн эцэст би хүсэлдээ л хөтлөгдсөн юм. Хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж үзээрэй, ээж аав нар аа. Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байгаарай хүү минь.
  30. 30. Сайхан ажил, сайн цалин-харин би Сургууль төгсөнө, мэргэжил эзэмшинэ гэдэг бол зөвхөн хүнд өөрт нь хамаатай   асуудал биш. Нийгмийн хөгжилд мэргэжилтэн маань ямар хувь нэмэр оруулах вэ гээд бодох асуудал мундахгүй. Сургуулиа төгсөөд ирж байгаа төгсөгчөөс мэргэжлийн мэдлэгээс гадна ажлын дадлага, ур чадвар, хувь хүний хөгжлийг чухалчилж үздэг. Германы нэгэн нэртэй компанид 15 мянган ажил хайгч анкетаа өгөхөд тэднээс 200 хүн нь л ажлын байртай болж амждаг. Өөрөөр хэлбэл нэг хүн долоон өрсөлдөгчтэй гэсэн үг. Манайд ч энэ тоо арай өөр болж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө 40 өргөдөл гаргагчаас 30 нь ажлын байртай болдог байж. Харин өнөөдөр эдийн засгийн мэргэжлээр 100 ажил горилогчоос 5 нь л шалгаруулалтад тэнцэж байна. Энэ нь төгсөгчдийн мэдлэг, ажлын дадлага, ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой гэж ажил олгогчид дүгнэж байна. Орчин үеийн төгсөгчдийн үнэ цэнэ нь юмыг чөлөөтэй сэтгэн бодох чадвартаа байна. Хэн үргэлж өөрчлөгдөж, хөгжиж чадна. Тэр бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадна гэсэн үг.
  31. 31. Ажил олгогчдын шаардлага ч улам өндөрсөж байна “Хас” банкны хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн захирал Г.Зул: - Өнөөгийн өрсөлдөөнт бизне-сийн орчинд компанийн ялах гол хүчин зүйл нь ажиллах хүч   гэдгийг удирдлага бүр мэдэрдэг. Ажилтан шалгаруулахад менежерүүд ихэвч-лэн тухайн горилогчийн ажлын туршлага болон ур чадваруудыг үнэлэн шийдвэрээ гаргадаг. Сонгон шалгаруулалт хийхдээ тухайн хүний чадамжийг илрүүлэн үнэлэхэд анхаарлаа чиглүүлээд, хамгийн гол шалгуур болох хүний хандлага, зан чанарыг үнэлэхгүй орхигдуулаад байна. Мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлагыг олгож, сургаж болно. Тухайн хүний зан чанарыг бүхэлд нь өөрчлөж оролдох нь бүтэшгүй зүйл. - Зөв хандлагатай хүн мөн эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?   - Нийгэм өөрчлөгдөж хөгжил хурдсахын хэрээр ажил нь тухайн хүнээс илүү их ур чадвар,   мэдлэгийг шаардаж байдаг. Ажил дээрээ амжилт гаргахын тулд өөрийгөө их сайн боловсруулах хэрэгтэй байна. Төгсөөд ажилд орохоор ирж байгаа хүүхдүүд дадлага байтугай онолын мэдлэг нь хангалтгүй байх тохиолдол бага биш байна. Диплом өвөртлөөд л том дарга менежер болно гэдэг. Гэтэл хувь хүний төлөвшил нь   хангалтгүй бол ажил удирдахад хэцүү биз дээ. Тиймээс бид байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, эрч хүчтэй, хамт олонч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмэр оруулах хүсэлтэй, харилцааны соёлтой зэрэг шинжүүдийг агуулсан ажилтныг авахыг хичээдэг. Богино хугацаанд шинээр их хэмжээний мэдээллийг тогтоох шаардлага гарлаа яаж амжуулж чадах чадвартай вэ гэдэг нь илүү чухал. Ямар байдлаар асуудлыг шийдвэрлэж чадах вэ гэдэг чадварыг харах хэрэгтэй болдог. Ингээд сонгон шалгаруулалт дуусахад, нэг талаас тухайн ажилтны мэдлэг, ур чадвар, нөгөө талаас зан чанар, хандлага гэсэн мэдээлэл цугларна. Эцсийн шийдвэрээ хандлага гэсэн шаардлагад “А” үнэлгээ авсан горилогчийг ажилд авдаг. Мэдлэг ур чадварт сургаж болно, харин хүнийг өөрчлөнө гэдэг бараг л үгүй болов уу.
  32. 32.  Дэлхий улам бүр даяарч-лагдаж байна. Өрсөлдөөн нэг орны хүрээнээс хэдийнэ хальжээ. Тэгвэл монголчууд ямар ажил хийж байна. Сүүлийн үед дуулиан болоод байгаа Оюу толгойн орд газар ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь жолооч хамгаалагч зэрэг ажил хийж байна. Цалин нь бусад газраас харьцангуй өндөр гэнэ. Харин гадныхан тэнд инженер технологич хийж нэг хүнийх нь цалинг арав нугалаад авч байна. Яагаад ийм байна вэ, Яагаад монголчуудын мэдлэг боловсрол үнэлэгдэхгүй байна. Монголчууд яагаад мэргэжлээ хаяад, харьд хар ажил хийхээр одоод байна. Хэдэн жил болоод эргээд иртэл ажлаасаа төсөөрчихсөн байдаг. Сайн мэргэжилтнээ тогтоох төрийн бодлого бас дутагдаад байна. Гэхдээ тийм сайхан цаг удахгүй ирэх байх л даа. “Глобал Сео” хэмээх уралдаант нэвтрүүлэг жилийн 50 мянган долларын цалинтай ажилд мэргэжилтнээ шалгаруулж авахаар уралдаан зарлачихаж. Залуучууд өрсөлдөж байна. Чадварлаг залуус олон байгааг харах бахархалтай юм билээ. Монгол хүний үнэлэмжийг өсгөх нь нэн тэргүүний шаардлага
  33. 33. Глобал Удирдагч Сангийн тэргүүн Б. Отгонбат: - Нэвтрүүлгийн зорилго юунд оршиж байна вэ?   - Бид улам бүр хавтгайрч буй даян дэлхийд амьдарч байна. Өргөн хэрэглээний   болон хүнсний бараа бусад улсуудаас ялгарах юмгүй адилхан байгаа атлаа Монгол хүний үнэлэмж маш доогуур байна. Өнөөдөр нэг литр бензиний үнэ Японд 1850 төгрөг байхад манайд 100 гаруйхан төгрөгөөр л хямд байна. Гэтэл Япон хүний дундаж цалингаас Монгол хүний авч байгаа цалин арав дахин бага байна. Тэгэхээр Бидний хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт хүрчихээд байхад Монгол хүний үнэ ч тэр жишигт хүрэх ёстой. Бид Монгол мөрөөдлийг шинээр тодорхойлох хэрэгтэй. Монгол мөрөөдөл гэдэг нь хоёр өрөө байр, хуучин машин биш. Харин дэлхийн цалинг Монголдоо авч, Монголдоо сайхан амьдрах мөрөөдөл байх ёстой. Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192,000 төгрөг байгаа. Гадаадад өндөр зардлаар сурсан хүн дундаж цалин 600,000 төгрөг байгаа нийгэмд буцаж ирэн ажиллах эдийн засгийн хөшүүрэг байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ эдийн засгийн хөшүүргийг бий болгосноор Монгол Улс авьяастай залуусаа буцаан татах боломжтой болох юм. Капитал Групп Монголын компаниудаас манлайлан, Монгол хүнийхээ чадварт итгэж, дээрх эдийн засгийн хөшүүргийг бий болгож, Монгол хүндээ дэлхийн түвшний цалинг амлаж байна. Энэ бол Монгол хүний үнэлэмжийг өсгөж байгаа маш том ажил юм.
  34. 34. - Таны бодлоор өнөөдөр монгол хүний үнэлэмжийг өсгөхөд юу хийх ёстой гэж үздэг вэ? - Өнөөдөр Монгол Улс үйлдвэр-жилтийн өмнөх үедээ явж байна. Тиймдээ ч гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүн дээрээ хэдэн төгрөг нэмээд зарж байгаа. Ингэхээр ашгийн ихэнх нь хилийн чанадад үлдэх нь ойлгомжтой. Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, үндэсний шилдэг үйлдвэрлэлүүд, түүнийг зөв зохион байгуулах чадвартай менежерүүдийг дэмжсэнээр бид тун удахгүй үйлдвэржилтийн үе рүү шилжин орох боломжтой. Үйлдвэржилт гэдгийг бид нөгөө л гутлаа оёж, талхаа барьж, газраа ухахаар төсөөлдөг үе өнгөрч байна. Харин үүнээс илүүтэйгээр оюуны үйлдвэржилтэд анхаарлаа хандуулж, хүний авьяасыг импорт-лодог бус экспортлодог улс болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, өөрчлөлтөд зохицох чадвартай, баялаг бүтээгч хүнийг хөгжүүлснээр хүний капитал бий болж Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Энэ нэвтрүүлэг монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байгаа.
  35. 35. Ажил олгогчид хувь хүний төлөвшлийг чухалчилдаг Сүүлийн үед ажил олгогчид хувь хүний төлөвшлийг их чухалчилдаг болжээ.   Гадаад хэлний мэдлэг, бусад салбарын мэдлэг, багаар ажиллах чадвар, төлөвлөх чадвараас гадна хувийн сахилга бат их чухал. Хөдөлмөрийн ёс зүй гэж нэрлээд байгаад сахилга баттай байх чанарыг нь ажил олгогчид их ажигладаг. Хэзээ ажилдаа ирэх нь бүү мэд, ирээд ямар бүтээлтэй ажилласан нь мэдэгдэхгүй, юм хэлбэл биеэ өмөөрөөд өрвөлзөөд уурлаад байдаг, хааяа хааяа балгачихдаг, хувийнхаа ажлыг амжуулахаар сэмхэн бултдаг, бусадтай таарамжгүй ажилтантай байхыг хэн хүсэх билээ. Бас нэг эзэмших шаардлагатай чухал чанар бол өөрийгөө илэрхийлэх чадвар. Нэг аятайхан зvйл хийх юмсан гэж бодоод явдаг залуус бий. Гэсэн ч тvvнийгээ ил гаргаж, бусдад ойлгуулж чаддаггvй. Хvvхэд байхаас л биднийг огт яриулаагvй хорьсон. Аав ээжvvд өдөржингөө ажил хийгээд ядраад ирэхээрээ чимээгүй бай л гэдэг. Цэцэрлэгтээ очихоор багш нь гараа ширээн дээр тавиад томоотой суухыг шаарддаг. Дунд сургуульд ч, оюутан болоход мөн л чимээгvй суух командтай. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, нээлттэй байж чаддаггvй нь ийм олон учир шалтгаантай. Гэхдээ Манай залуус дотор өөрийгөө илэрхийлж чаддаг хvмvvс олон байгаа. Энэ хvнтэй би яаж харилцах вэ гэдгээ мэдрэх нь чухал.
  36. 36. Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг Ажлын туршлагаасаа хамаа-раад цалингийн үнэлэх үнэлэмж харилцан адилгүй.   Ажлын байр хайж олно гэдэг цалинтай холбоотой. Өндөр цалинтай ажилд орохыг хүн бүр хүсдэг. Тэр хэрээр ажил нь өөрөөс нь илүү ур чадвар шаарддаг. Цалингаас нь болоод дуртай ажлаа хийж чадахгүй байх тохиолдол бага биш. Ажлаа-саа таашаал авна гэдэг утга энд алдагдчихдаг. Дуртай ажлаа бага цалингаар хийх хүн ховор шүү дээ. Багш нар цалин бага байна гээд байсхийгээд л тэмцдэг. Сарын 1200 долларын ажилд авна гээд компаниуд зар гаргаад байдаг. Нэгэнт нэлээд хэдэн жил багшилчихсан болохоор тэр мэргэжлээрээ л ажилламаар байдаг. Гэтэл цалин нь нэмэгддэггүй. Гэхдээ дуртай ажлынхаа байранд өөрөө өсөж дэвшиж, цалингаа нэмэгдэхийг хүлээх тэвчээртэй хүн хэр олон билээ. Энэ бүхэн хоёр талтай асуудал. Үүнийг түр завсарлая.
  37. 37. Манайхаас бусад газар гадаад хэлний мэдлэгийг нэг их онцлохоо болжээ. Англи хэл нэгэнт хэрэглээ болсон болохоор тэр. Манайд эсрэгээрээ ихэнхи ажил дээр гадаад хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. Бүр сүүлдээ туйлшраад англи хэлтэй цэвэрлэгч авна, дээд боловсролтой худалдагч авна гэж шаардлага тавьдаг болчихож. Тэгэхээр хүссэн хүсээгүй диплом-ны төлөө дээд сургуулийн “өдөр өнжүүлэхэд” цагаа нөгцөөх хавтасны эзэд олширохоос арга-гүй. Гэхдээ бүгдээрээ биш ээ. Үлгэр жишээ авмаар залуучууд олон л байна. Манайд 160 гаруй их дээд сургууль 50 гаруй тусгай мэргэжил олгох сургууль байна. 12 мянган хүн тутамд нэг сургууль оногддог гэсэн үг. Харин Германд бол 210 мянган хүн тутамд нэг сургууль оногдож байна. Тэгэхээр боловсрол олгох боломжоороо манайх бусдаас хол тасархай юм шиг. Харин сургалтын чанар, сурч байгаа оюутан нь хэр мэрийлттэй вэ гэдгээс ирээдүйн мэргэжилтний хувь заяа тодорно гэсэн үг.
  38. 38. Амьдралын бодит байдал үнэндээ ийм байгаа ч ямар сонголт хийх, яаж сурах, хэрхэн ажиллаж ямар амжилт гаргаж чадах нь шийдвэрээ гаргах гэж хүү минь чамаас л шалтгаална. Хүсэл сонирхолдоо үнэнч байгаарай. Цаг хугацааг хайрлаж сур. Хөдөлмөрлөх хэрэг-тэй. Хүн ширээний ард эрдэм номыг бүгдийг сурдаггүй. Дөрвөн жил баримжаагаа л олж авдаг. Өөрийн сонирхож хүссэн тэмүүлдэг тийм л ажлаа хий. Цалинг чамлах хэрэггүй. Чадвар чинь нэмэгдэх тусам цалин чинь өсөх болно. Хөдөлмөрлөсний эцэст үр дүнд хүрэх болно. Хүн сэтгэл ханамжтай аз жаргалтай амьдрахын тулд мэргэжлээ голж гутрахгүйн тулд өөрийнхөө сэтгэлд тохирсон зөв сонголтоо хийх нь зүйтэй. Хүн ажлаасаа баяр хөөр, аз жаргалыг мэдрэх ёстой. Тиймээс мэргэжлээ зөв сонгоорой. Нэгэн биеийн чинь тал нь болсон мэргэжлээ, ажлаа зөв сонгоорой. Амьдрал хэмээх их далайд аялах аяны харгуй чинь дардан байг.  
  39. 39. 2. Ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зөвлөмж ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэхийн тулд: •- эртнээс тасралтгүй бэлтгэх •- ул суурьтай, нухацтай бэлтгэх •- тест бөглөх тактикд суралцах •- цээжилж биш ойлгож унших •-богино хугацаанд хурдан зөв унших, ойлгох чадвараа сайжруулах •- цагийн хуваарийн дагуу ажиллаж, эрүүл мэнддээ анхаарах •- шалгалтын явцыг урьдчилан сайтар ойлгох •- анхаарлын төвлөрөлт, хувиарлалтыг зөв хийж сурах
  40. 40. ЭЕШ-ийн даалгаврын бүтэц: ЭЕШ-ын сэдэв, даалгаврууд нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсгийн даалгаврууд нь сонгох хэлбэрийн тухайн хичээлээс хамааран 25-60 даалгавартай, хоёрдугаар хэсгийн даалгавар нь нөхөх хэлбэрийн буюу 2 – 4 бүтээлч даалгаваруудаас бүрдэнэ.
  41. 41. Хариултын хуудастай ажиллаж зүгшрэх: ЭЕШ-ын хариултын хуудсыг сурталчилгааны сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлүүд болон ЕБС-р тараадаг бөгөөд тэрхүү хариултын хуудастай ажиллах дасгалыг сайтар хийх нь танд шалгалтын цаг хугацаагаа зөв ашиглах, шалгалтандаа амжилт үзүүлэхэд тустай байх болно. Хугацааны баримжаа, хуваарилалтад суралцах Мэдээж өмнөх жилийн ЭЕШ-ийн материалыг ажиллаж үзэх нь бэлтгэлийн чухал хэлбэр мөн. Гэхдээ зүгээр л бөглөж үзэх бус хэн нэг нь чамд саад болохооргүй тийм нөхцлийг бүрдүүлэн, 80 минутад багтааж хийж үзэх нь хугацааны баримжаа, хуваарилалтад суралцахад тустай байх болно.
  42. 42. • Хичээлийн дэвтэр, бодсон бодлого, урьд хийж байсан хяналтын ажлуудаа эргэн үзэж, гаргаж байсан алдааныхаа шалтгааныг олж, давтахгүй байхад анхаарах • Богино хугацаанд хурдан, зөв унших, ойлгох чадвараа сайжруулах • Цээжилж биш, ойлгож унших • Нэр томьёоны толь, он дарааллын хэлхээ хөтлөх • Томьёо, тэгшитгэлийг цээжлэхээс илүүгээр гаргалгааг өөртөө олж тогтоох • Учир шалтгаан харилцан хамаарлыг олж харах Анхаарлын төвлөрөлт, хувиарлалтыг зөв хийж сурах
  43. 43. 3. Оюутан гэж хэн бэ? Оюутны амьдралд тавтай морил. Ямар ч мэргэжлээр элссэн бай чиний хийх зүйлсийг эх орон чинь бас аав ээж чинь хүлээж байна. Хүн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв авч явах нь зөвхөн тухайн хүндээ илүү хамаатай мэт боловч нийгэм тэр хүнээс адилхан зүйлийн хүлээлтийг адил утгатайгаар харж байдаг. "Оюутан байх нь их сайхан, чөлөөтэй, бие даасан орчин" гэсэн бодол, сэтгэлд чи хэрхэн хандаж байна вэ? Тиймээ, оюутан байх нь яг л ийм. Харин их сайхан зүйлд муухайгаар хандвал муу л үр дагавар бий болно. Эрх чөлөөтэй, бие даасан гэсэн санааг хичээлдээ суусан ч, суухгүй байсан ч, боловсролтой байх, эс бөгөөс огтхон ч сурахгүй байх нь ижил утгатайгаар хамаарна
  44. 44. ОЮУТАН гэж хэн бэ? Тиймийн учир бие даасан байдал, эрх чөлөөний талаарх зөв ойлголтын талаар мэдлэгтэй байх, түүнийг хөгжүүлж мэдрэмжтэй болох гэдэг нь гагцхүү залуу хүмүүст бус хүн гэдэг амьтанд өөрт нь илүү хамаатай байж болно. Оюутан хүнд оршиж буй байгал, нийгмийн давуу тал, боломжийг өөрийн олж авсан давуу тал, чадамж, мэдлэгтэй хамт шатрын хөлөг мэт өрж тавиад харан баясаж, бахархан сууж болох юм. Сайхан л хэрэг! Чи оюутан байх бүх цаг хугацаанд урсгалаараа явсаар төгсөж болно, эсвэл чи идэвхтэй, шаргуу суралцаж хурдан хугацаанд ч төгсөж болно. Амьдралдаа шийдвэр гаргах чиний сонголт, эрх.
  45. 45. Оюутны амьдрал хэзээ эхэлдэг вэ? Сэтгэл догдлуулсан, мэдлэг сорьсон, басчгүй аз мэдсэн элсэлтийн шалгалт ард үлдэж эрхэм дүү чи оюутан боллоо. Оюутны амьдралд тавтай морил. Ямар ч мэргэжлээр элссэн бай чиний хийх зүйлсийг эх орон чинь бас аав ээж чинь хүлээж байна. Хүн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв авч явах нь зөвхөн тухайн хүндээ илүү хамаатай мэт боловч нийгэм тэр хүнээс адилхан зүйлийн хүлээлтийг адил утгатайгаар харж байдаг. Ялангуяа залуу хүнийг илүү их анзаарч байдаг. Гэвч хэний ч хувь заяа хэн нэгний гарт байдаггүй тул энд бичигдэх санаа, нэг төрлийн зөвлөмж оюутан дүү чамд санал болгох хувилбар гэдгийг бодолцоорой. Эрдмийн их далай болсон сургуульд, оюутан хэмээх далайчин завиндаа суулаа. "Aль усан боомтод хүрэхээ мэдэхгүй далайчинд салхи хүртэл тус болохгүй" (Сократ). Оюутан болчихлоо... Нийгэмд цоо шинээр хөл тавьж, бие хүн байх эрх чөлөөг мэдэрч, өөрийнхөө амьдралд эзэн нь байх ухамсартайгаар бие даан оролцож, дурсамж, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг илүү баялаг болгох сайхан боломж энэ гэлтэй. Гэвч таатай сайхан нөхцөл байдал бүрт хэрхэн хандаж буйгаас эцсийн үр дүн нь шалтгаална.
  46. 46. (Баабарын "Дори Идэр дүүдээ хандах нь" ном яг чамд зориулсан ном тул заавал уншаарай, магадгүй энэ миний өгч чадах хамгийн сайн зөвлөгөө байж мэдэх юм!) Ер нь хүнд өөрийн амьдралын зорилго, төлөвлөгөөгөө ягштал гаргаад нарийвчлан тооцоод яг таг мөрдөж байсан түүх ховор байх. Магадгүй хувь заяаны хөтөлсөн газарт эсвэл тохиолдол бүрийн үр дагавартай хамт амьдарч байж болох юм. Ямартай ч бид нэгэнт амьдарч (сэтгэж) байгаа л бол яаж амьдрах вэ гэсэн асуултын хариулт нь их л ойрхон, яг бидний биен дотор байх шиг. Өөрийгөө олох, зорилготой хүн байх зэрэг нь энэ л хариулттай хамт л байх учиртай. Ихэнхдээ бид амьдралын зорилго чиглэлийн талаар тодорхой бус, буруу ойлголттой сургуульд элсэн ордогоос амьдралын ихээхэн чухал үе болох оюутан насаа үр ашиггүй дэмий өнгөрүүлдэг. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум мэт нисэж, урсгал ус мэт урсан өнгөрчихсөн, зүгээр л нэг толгойндоо програмтай хүн болоод хувирчихаж ч мэдэх юм. Харин сурч буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, түүндээ дуртай байж, өөртөө итгэлтэй, аливаад зөв хандлагаар ханддаг, эрдэм, соёлыг чухалчлан, сайны нөлөөгөөр өөрийгөө боловсруулж, хөгжүүлж чаддаг оюутан байж чадвал жинхэнэ эрх чөлөө, амьдралын баталгаа, аятайхан дурсамжийг төгсөлтийн дипломтойгоо хамт өвөртөлнө.
  47. 47. Аль ч улсын залуу иргэдэд нь ирээдүйн улс үндэстнийх нь хувь заяаг атгах, шийдэх, бүр эмгэнэлтэй байдалд ч хүргэж болох эрх мэдэлтэй байх үе ирдэг. Тэгвэл энэ цаг хугацаанд Монгол орны олон зуун мянган залуусын маань олон арван мянга нь яг одоо их, дээд суруульд суралцаж байна. Сургуульд тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч, оюуны асар их потенциал төвлөрсөн нийгмийн хамгийн оюунлаг хэсэг байдаг гэлцдэг. Өөрөөр хэлбэл хэн нэг нь эсвэл чиний ч хувьд хэдийгээр сонголт байсан боловч оюутан байх замыг өнөөдөр сонгосон бол эрдэм, мэдлэгт шамдаж, боловсролтой болох нь эн тэргүүний зорилт юм. Нөгөө талаар оюутан гэдэг нь оюу-н ухаан гэсэн утгаас гадна хийж бүтээх, сэргээн босгох, санаачлан үүсгэх их үйлийн эзэн, эрч хүч, гал цог, золбоо, жавхлан төгс гэсэн утгыг агуулдаг гэлцдэг. "Оюутан" гэдгийг "Залуу хүн" гэсэн утгатай илүү ойртуулж ойлгохыг л сануулсан хэрэг биз. Оюутан хүнд оршиж буй байгал, нийгмийн давуу тал, боломжийг өөрийн олж авсан давуу тал, чадамж, мэдлэгтэй хамт шатрын хөлөг мэт өрж тавиад харан баясаж, бахархан сууж болох юм.
  48. 48. Сайхан л хэрэг! Дайнд бол жагссан баатар эрс шиг сүрлэг сайхан. Харин дайнд ялалтыг тактикаар, шатарт хожлыг нүүдлээр шийддэг. Сайн нүүх л хэрэгтэй дээ. Хожлынхоо төлөө санаа зовинох биш, харин хожлынхоо тухай бодож эргэцүүлэх нь чухал. (Prime time production, Nine network Australia-ын бүтээл "Нууц" баримтат кинонд хүслээ биелүүлэх, амьдрах ухааны нууцыг задалдаг тул үзэхийг зөвлөж байна) Араас нь залгаад бодсон толгойныхоо дагуу явсан хөл нь илүү дээр байх шүү. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр боловсорч байдаг. Алхам алхмаар чи өндөр болно. Энэ бол чиний байх ёстой газар. Оюутны амьдралд тавтай морил.
  49. 49. Юун түрүүн өөрийгөө таних нь Дэгэж, дэрвэж явсан жаахан хүү, жаахан охин байсан үе саяхан мэт. Бүх л зүйл саяхан мэт. Гэвч одоо чи оюутан. Тиймээс энэ үеэ хүртэл яах гэж юуны тулд яваад ирэв ээ гэдгээ эргэцүүлж үзэцгээе! Цаашдаа чи хэн болох вэ? Яах гэж их сургуульд суралцаж байна вэ? Аав, ээж минь, ах эгч минь, дүү маань надаас юуг хүсэн хүлээж байна вэ? Би гэр бүлдээ, найздаа, сургуульдаа, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Үүний тулд бий яах ёстой вэ? (Лектор төвөөс эрхлэн гаргасан "Би хэн бэ?" номыг уншихыг зөвлөе) Хариултыг нь хаа нэгтэйгээс заавал эрж олох л хэрэгтэй. Амьдралын зарчим, хүн байх зарчим, ертөнцийг үзэх үзэл, эх оронч үзлээ сэргээн, бодож тунгаа, бодож тунгаахад чи завсарлагааны цагийг л зарцуулах болно, эсвэл өөрийнхөө дуртай газраа, сайхан орчинд зориуд цаг гаргаж байгаад ч болно. Ер нь амьдралд суралцах, зөв авч явах ухаан гэдгээс илүү өөрийгөө удирдахуйд суралцах гэдэг нь илүү бодитой мэт. Хүн өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэддэг гэдэг нь бас эргэлзээтэй л зүйл. Мэддэггүйгээ мэдэхгүй ч яваа юм билүү.
  50. 50. Ямартай ч одоо байгаа мэдлэг дээр суурилж өөрийгөө мэддэг байхыг л чухалчлах нь зөв бизээ. Сургуультайгаа танилцах нь Шинэхэн оюутан чиний сургуулийн орчин тойрон, зарлалын самбарууд, сургуулийн зорилго, зорилт, элсэн орсон сургуулийн чинь үнэ цэнэ, соёл, цайны газар, тэнд буй ажилчид, цэвэрлэгч нар, багш, оюутнууд, ханын цаг, шалны хулдаас, хогийн сав энэ бүгд бол товчхондоо чиний сургууль. Бас дээр нь оюутан байх цаг хугацааныхаа ~1/3- ыг чи энд, энэ газар өнгөрүүлнэ. Чи эндээс бие хүн, нийгэмшсэн хүн, жинхэнэ иргэн болох ухамсраа олж авна. Сургуульд чинь сөрөг, муу, өөрчлөх зүйлс юу байна? Мэдээж эерэг өөрчлөлтийг чи хийх, санаачлагыг хэрэгжүүлэх боломж нээлттэй. Энэ бол чиний гэр, чи эзэн нь. Анх би энэ гэр бүлийн гишүүн болохдоо будилах үе бага зэрэг гарч байлаа. Гэхдээ л их сайхан байсан. Хэдэн жилийн дараа дурсамжаа бүр илүү сайн хачирлаж байгаад очно.
  51. 51. Оюутны гарын авлагатай танилцах нь Намайг оюутан болоод эхний өдрөө сургуульдаа ирэхэд урьд өмнө нь сонсож байгаагүй, харж, үзээгүй, мэдэхгүй зүйлс өчнөөн тохиолдоно. Кредит систем гэж юу вэ?, Төлбөрөө хаана тушаах вэ? Дондог, Дорлиг, Должин, Долзод багш хаана байдаг вэ? Ямар хичээл ордог вэ? хичээл сонголтоо яаж хийх вэ? бие даалт гэж юу вэ? хичээлийн хуваариа хэрхэн зохиох вэ? ямар хичээл үзэх вэ? гээд суралцах үйл ажиллагаатай холбоотой олон асуулт тавигдана. Тэгвэл чи энэ бүгдийн хариуг "Оюутны Гарын авлага" хэмээх өөрийн сургуулийн сургалтын албанаас авсан номноос олох болно. Нэг их зузаан ном биш учир авч явахад хялбар. Найзлах хэрэгтэй. Оюутан байх бүх хугацааныхаа бүх төлөвлөгөөг энэ номтой хамт сууж байгаад гаргаарай. Хэдэн жил суралцах, ямар төлбөр төлөх гээд төлөвлөгөөг гаргаж болно.
  52. 52. Ангийнхан ба найз нөхөд Дунд сургуульд танай анги ямар анги байсан бэ? Ангийн найзуудаа санаж байна уу? Ширээний найздаа их туслаж байсан уу? Туслуулж байв уу? хичээлээ хамт хийдэг байв уу? Одоо бол чи оюутан. Өмнө байснаас арай л өөр мэдрэмж, арай л өөр хамт олонд орно. Харьцангуй бие даасан, ажил хэрэгч шинж чанарыг хамгийн түрүүн мэдэрнэ. Бас хуучин байсан ангийн системээс нэг л ялгаатай. Гэвч чи оюутан ахуйн найзтай болох хэрэгтэй. Түүнийхээ төлөө бүхнийг зориулснаар, тэр ч бас чамд бүхнийг зориулна. Дотно танилцаж, бие биентэйгээ хамт хичээлээ хийх, хичээл сонголтоо хамтран хийх, биенийхээ сайн зүйлсээс суралцах, юуны ч талаар ярилцах гээд хэрэгтэй зүйл олон шүү. Найзууд нэгнийгээ хэзээ ч муу зүйлрүү татдаггүй гэдгийг санах хэрэгтэй.
  53. 53. Хичээл таслах, хоцрох, муу сурах, соёл, ёс суртахуунгүй үйлдэл гаргах, гэрийн даалгавар, бие даалтаа хийхгүй байх нь дэмий зүйл. Эрх чөлөө бол хариуцлагаар хязгаарлагддаг. Ангиараа нэгдэж мэргэжлийн клуб байгуулах нь хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлэх аятайхан боломж. Бусад хэрэгтэй олон зүйлийг санаачилж хэрэгжүүлж болно. Сайхан чөлөөтэй шүү дээ. Ирээдүйд нэг зорилгын төлөө хамт ажиллах хүмүүс танай ангийнхан. Анзаарч байхад үерхэл, хайр дурлал бол оюутан насны гэрэл гэгээ, мөнхийн сайхан зүйлсийн нэг болдог. Найз хөвгүүн, найз охинтой байх нь зүй ёсны боловч оюутан дүү минь чи амьдралд хэр бэлтгэгдсэн, хийж буй үйлдэл нь цаг үеэ олсон эсэх, гэр бүлийн утга учир, үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаагаас хамгийн гол зүйлс нь шалтгаална. Юунд ч бэлэн биш, хариуцлагагүй үйлдэл нь ирээдүйд залуу хүнд хор хөнөөлтэй асуудал үүсч болох юм.
  54. 54. Багштайгаа танилцах нь Их сургуулийн багш дунд сургуулийн багшаас хэлбэрийн хувьд яльгүй ялгаатай. Багш нар хичээл заана, харин чиний араас айхтар хөөцөлдөж, санаа тавиад байхгүй л болов уу? Харин чи өөрөө багшийнхаа араас айхтар хөөцөлдөх хэрэг гарах байх даа. Ямар ч багшаас оюутан нь хичээлийнхээ талаар, ойлгоогүй зүйлийнхээ талаар асуухад дургүйцдэггүй юм, харин ч бүр дуртай. Багштайгаа хамт мэргэжлээр судалгааны ажил хийж, илтгэлийн уралдаанд орж болно. Уг нь бол Эрдэм шинжилгээний бага хурал-д оролцох гэдэг юм. Хэцүү биш шүү, тэгэж санагддаг л юм. Чи заавал оролцоорой. Багшаасаа чи олон зүйлийг сурна. Миний хувьд ШУТИС-д сурсан бөгөөд сургалтын кредит систем нь тухайн оюутанд дуртай хичээлээ, дуртай өдрөө, дуртай багшийгаа сонгоод, дуртай цаг дээр нь суугаад дуртай хугацаандаа төгсөж болох боломжийг олгодог. Тиймээс л энэ сургуульд 2 жилээр төгссөн нь байхад 10 жилээр төгсөж байгаа нь ч байдаг. 14-төй хүүхэд элссэн байхад 60 настай нь ч төгссөн ч байдаг. Сайн багш дээр, боломжийн цаг дээр хичээлд нь суухын тулд олон арван оюутнууд амьдралын төлөөх тэмцэлд орно шүү дээ.
  55. 55. Оюутны байгууллагатай танилцах нь "Сурагчийн зөвлөл"-ийн талаар хэр мэдэх вэ? ерөнхийдөө төстэй шүү. Гэхдээ оюутны байгууллага бол арай илүү өргөн утга агуулгатай. Чи ямар ч байсан амжуулаад өөрийн сургуулийнхаа Оюутны Зөвлөлөөр ороод гараарай. Хүсвэл чи тэр Оюутны Зөвлөлийнхөө гишүүн болж, хичээлийнхээ хажуугаар нийтийн төлөөх ажил хийж, өөрийгөө чадваржуулах, өөрийгөө сориод үзэх боломжтой. Оюутан чамд хэрхэн яаж, тусалж дэмждэг, оюутны эрх ашиг гэж юу болох, түүнийг хэрхэн хамгаалдаг талаар, ямар хөнгөлөлт, урамшуулал, дүрэм, журам байдаг, оюутнуудын дунд ямар тэмцээн уралдаан зохион байгуулдаг, хэрхэн гишүүн болдог, нийгмийн амьдралд хэрхэн оролцох г.м зүйлсийг чи мэдэж авна. Чиний төлөө, чамайг хөгжүүлж, сайн хүн болгохын тулд "Оюутны байгууллага" оршдог юм. Энд дандаа оюутнууд ажилладаг. Мөн оюутны сайн дурын клуб, дугуйлангууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвхөн танай сургуульд ч биш бусад сургуулиас гадуур газруудад ч олон байдаг
  56. 56. Ахлах дамжааны хүндлэл төрүүлсэн ах, эгч нартай танилцах нь Танай сургуульд маш олон сайн хүмүүс бий. Чи тодорхой цаг хугацааны дараа эхнээс нь таньж, харж, мэдэрч эхлэх болно. Тэд тамхи татаж (зарим нь татдаг1), архи уухгүй, бусадтай зөв, сайхан харилцдаг, ёс суртахуунтай, соёлтой, хичээлээ сайн хийхийн зэрэгцээ хичээлээс ч гадуур зөндөө юм сонирхдог, басчгүй уралдаан, тэмцээнд амжилт гаргадаг. Тэгвэл чи тэр ах шиг, тэр эгч шиг болж чадна. Суралцах туршлагаас нь суралцах, дутуу ойлгосон хичээлээ асуух, оюутан гэж ямар хүн бэ? гээд хэрэг болох, хариулт нь шаардлагатай олон зүйл байна шүү дээ. Гэхдээ чи зөвхөн авах, ашиглах гэж хэрхэвч хандаж болохгүй. Яг л "Эрхэмлэн үзэх ах, эгч" шиг л хандаж, бас түүнд туслаж байх хэрэгтэй. Оролдоод үзээрэй. Харилцаа бол оршихуйн үндэс.
  57. 57. Төгсгөлд нь Багш нар оюутнууддаа эрдэм ном сурах талаар зөвлөгөө өгөхдөө зарим нь 3, зарим нь 5, зарим нь 9, 10 эрхэмлэх зүйл байна гэж янз бүрээр тодорхойлон хэлж болдог боловч аль алинд нь ижил төстэй зүйлүүдийг дурьддаг юм. Ганц үг гаргах хүн ч байна. Ач холбогдлын дэс дараагаар нь нарийсгаад бичээд байвал 108 зүйлтэй зөвлөгөөг ч дурьдаж болох юм. Тэндээс нь ганц үгийг нь тусган авч болох юм. Улсын хөгжлийн үндэс нь хүн амын оюуны чадавхи, бүтээлээр хэмжигддэг. Хялбар жишээ авч үзэхэд: Дэлхийд өндөр хөгжилтэй аль нэгэн улстай бид газар нутгаа солиод хоёр улсын хүн ам нүүлээ гэж санахад, бид бэлэн юман дээр очоод өндөр хөгжилтэй улс болчихно гэж хэлэхэд хэцүү. Харин манайд нүүж ирсэн ард түмэн хэсэг хугацааны дараа улам хөгжингүй улс болж мэдэх юм.
  58. 58. Багш нар оюутнууддаа эрдэм ном сурах талаар зөвлөгөө өгөхдөө зарим нь 3, зарим нь 5, зарим нь 9, 10 эрхэмлэх зүйл байна гэж янз бүрээр тодорхойлон хэлж болдог боловч аль алинд нь ижил төстэй зүйлүүдийг дурьддаг юм. Ганц үг гаргах хүн ч байна. Ач холбогдлын дэс дараагаар нь нарийсгаад бичээд байвал 108 зүйлтэй зөвлөгөөг ч дурьдаж болох юм. Тэндээс нь ганц үгийг нь тусган авч болох юм. Улсын хөгжлийн үндэс нь хүн амын оюуны чадавхи, бүтээлээр хэмжигддэг. Хялбар жишээ авч үзэхэд: Дэлхийд өндөр хөгжилтэй аль нэгэн улстай бид газар нутгаа солиод хоёр улсын хүн ам нүүлээ гэж санахад, бид бэлэн юман дээр очоод өндөр хөгжилтэй улс болчихно гэж хэлэхэд хэцүү. Харин манайд нүүж ирсэн ард түмэн хэсэг хугацааны дараа улам хөгжингүй улс болж мэдэх юм.
  59. 59. 4.1 Хэрхэн шилдэг оюутан болох вэ ? Хүн бүр л амжилтанд хүрэхийг хүсдэг. Оюутан байхад ч ялгаагүй онц сурч, сургуулиа амжилттай төгсч чадварлаг боловсон хүчин болохыг хүсдэг. Тэгвэл яаж амжилттай суралцах вэ? Хариулт нь маш энгийн. Хэрвээ чи амжилттай суралцахыг хүсч байгаа бол сурч буй мэргэжил, хичээлдээ дур сонирхолтой байх ёстой. Хүн өөрийн сонирхсон зүйлдээ л амжилтанд хүрэх нь элбэг. Тэгээд ч илүү хялбар байдаг.
  60. 60. Тэгвэл яаж хичээл, мэргэжилдээ дур сонирхолтой болох вэ? Үүний тулд чи илүү сонирхолтой байдлаар, тодруулбал мэргэжил, хичээлтэй чинь холбоотой кино, баримтат кино үзэх, ном зохиол, сэтгүүл унших юм уу эсвэл чиний сурч буй салбар дахь амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар судалж, боломжтой бол тэдэнтэй ярилцаж өөрийн мэргэжлийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй. Магадгүй чи хоккей тоглохоос илүү хөл бөмбөгт дуртай, солонгос дуунаас илүү англи дуунд дуртай байх. Учир нь чи хөл бөмбөг, англи дууг илүү мэднэ. Чи хоккейн тамирчдаас илүү хөлбөмбөгийн тамирчдаас олныг нэрлэж чадах байх. Чи мэддэг зүйлээ л илүү их сонирхдог. Тиймээс хичээлийнхээ талаар сонирхолтой байдлаар илүү ихийг судалж мэд. Энэ нь чамайг хичээл хийх сонирхолтой болгоно.
  61. 61. Хэрвээ чи мэргэжил, хичээлдээ сонирхолтой болсон бол амжилтанд хүрсэн бусдын адил чи ч бас амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Өөртөө итгэ. Чи амжилтанд хүрч чадна.
  62. 62. Ингээд чи өөртөө итгэлтэй байгаа бол дараах хэдхэн мөрдлөгийг дагаж чадвал амжилттай оюутан болж чадна. 1. Багш нар чамд хэзээ ч бүгдийг зааж чадахгүй. Гэвч багш болгон чамд сайн сурах зөв арга барил, чиглэлийг зааж өгч чадна. 2. Чиний суралцах цаг хязгаартай гэдгийг сана. Чи өнөөдрийн ажлыг өнөөдөр л хийх ёстой. Гэрийн даалгавар, бие даалт хийх хугацааг эцсийн мөч хүртэл бүү хойшлуул. 3. Өглөө эрт босож сур. Өглөө хүний тархи хамгийн сэргэг байж хийсэн ажил чинь өдрийн бусад цагтай харьцуулахад 3 дахин их бүтээмжтэй байдаг 4. Өөртөө сурах арга барил төлөвшүүл. Ангидаа хамгийн түрүүнд орж урдуур сууж бай. Энэ нь чамайг багштайгаа харилцаж, бусад зүйлд сатааралгүйгээр хичээлдээ анхаарахад тус болно. 5. Эхлэл үргэлж хэцүү байдаг гэвч битгий бууж өг.
  63. 63. “Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №1/ Оюутнуудаа өөрчлөлтөөс өрсөж өөрчлөгдье. “Би Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг.” Аливаа улс орны хөдөлгөгч хүч нь оюутнууд байдаг. Хувьсгал тэмцэл нийгмээ хөтөлсөн өөрчлөлтийг оюутнууд л хийдэг. Үүний зэрэгцээгээрөнөөгийн бидний нийгэмд оюутнуудыг тойрсон муу үнэлэмжүүд тасардаггүй. Оюутнууд үнэгүй унаагаар үйлчлүүлдэг, зах замбараагүй, ном уншдаггүй, “Бидний үед арай ч ийм байгаагүй” гээд л. Хэдийгээр энэ шүүмжлэл үнэн ч оюутнуудаа төлөвшүүлэн хүмүүжүүлэх учиртай бидний хувьд бас нэг үнэн бол Бид оюутнуудаа сольж болохгүй юм. Муудсан хувцсаа шинийг аваад өмсдөг бол муулж байгаа оюутнуудаа өөрчилж чадахаас солиод гаднаас оруулж ирж чадахгүй. Их сургуулийн багшийн хувьд би оюутнуудад маань байдаг хэний ч олж хараагүй олон сайн чанаруудыг олж хардаг. Эртнээс Монгол хүнд байсаар ирсэн төрөлхийн гүйлгээ ухаан, аливааг хурдан сурах чадвар, өөрийн үзэл бодол байр сууринд үнэнч байдал гээд олон чанарууд бий. Гагцхүү тэр чанаруудаа манай оюутнууд зөв зүйлдээ гаргаж чадахгүй байна. Тиймээс хэрхэн шилдэг оюутан болох талаар цуврал зөвлөгөөг энэхүү сайхан сэтгүүлээр дамжуулан танд хүргэж байна.
  64. 64. Бидний өнөөгийн амьдран байгаа цаг үе өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөртөө эзэн болж чадсан хүний л амжилтанд хүрч чадах цаг үе болсон байна. Тийм ч учраас оюутан залуучууд та бүхэнд зориулан гаргаж байгаа энэ зөвлөгөө алхам алхмаар өөрөө өөрийгөө хөгжүүлж болох аргууд юм. Оюутнууд цагаа төлөвлөх, үр дүнтэй лекцээ сонсож, бүтээлчээр ном уншиж, мэдээллийг эрэмбэлж хэрэгтэй мэдээллээ олж авах, тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах, хичээлээс гадуур олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцох гээд олон зөвлөгөөг багтаан танд хүргэж эхлэх гэж байна. Оюутан залуучуудад ч гэлтгүй эцэг эхчүүдэд, сурагчдад ба энэхүү зөвлөгөө хамааралтай юм. Учир нь хэрвээ таны хүү эсхүл охин оюутан бол түүндээ зориулан энэхүү зөвлөгөөнүүдийг цуглуулж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь эдгээр зөвлөгөөнүүдийг амьдрал дээр хэрэгжүүлж байж үр дүнгээ өгнө. Өөрөөр хэлбэл энэхүү зөвлөгөөнүүд үр юм. Энэхүү үрийг та бүхэн тарьж ургуулаад амжилт гэдэг мод болгож болно, хэзээ ч хэрэгжүүлэхгүй ч байсан болно. Гэхдээ хожмоо таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх ч боломжтой зөвлөгөөнүүдийг танд хүргэх болно. Ингээд амжилтаа ахиулж, алдаагаа засч, зуршлуудаа өөрчлөх 25 зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлж, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хийцгээе. Оюутан гэдэг юу ч хийсэн дүүргэж болдог хогийн сав биш, харин багахан оч өгөхөд дүрэлзэн асдаг галт бамбар юм.
  65. 65. “Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №2/ Хаашаа очихоо мэдэхгүй оюутанд ямарч мэргэн багш туслахгүй Зорилгынхоо төлөө явж буй оюутанд дэлхий хүртэл зайгаа тавьж өгдөг.Оюутан залууст зориулсан цуврал зөвлөгөөнийхөө 2-рт зорилгын тухай мэдээллийг хүргэж байна. Хувь хүний хөгжлийн чиглэлээр гарсан олон улсын хэмжээний ном сурах бичгүүдэд хамгийн гол хэсэг нь зорилгын тухай байна. Үүнээс харахад хувь хүн амжилт гаргах тэр дундаа насан туршдаа хөдөлмөрлөх салбарынхаа мэдлэг мэдээллийг хуримтлуулж суралцаж байгаа оюутнуудын хувьд зорилго чухлаас чухал. Эртний мэргэд хаана очихоо мэдэхгүй хүнд аль ч зүгийн салхи туслахгүй хэмээн бичсэн байна. Өөрөөр хэлбэл зорилгогүй зорилго нь тодорхойгүй оюутанд ямарч мэргэн багш, сайн ном, том сургууль тус болохгүй гэсэн үг. Тиймээс оюутан та болоод энэхүү зөвлөгөөг уншиж суугаа эцэг эхчүүд хүүхдийнхээ зорилгыг нэг асуугаарай. Зорилготой байх нь яагаад хэрэгтэй вэ?
  66. 66. 1. Зорилгынхоо төлөө цагаа зарцуулж, дэмий буруу зүйлд сатаарахгүй муу зүйлд автахгүй байж чаддаг. 2. Зорилготой тэр дундаа том зорилготой байгаа үед аливаа бэрхшээл жижгэрдэг. Маш сайн мэргэжилтэн болж, чадварлаг боловсон хүчин болохыг зорьж байгаа хүнд өглөө эрт босох, нэг удаагийн багшийн даалгавар хийх, эсхүл шалгалт өгнө гэдэг хэцүү зүйл ерөөсөө ч биш. Харин яаж ийж байгаад сургуулиа төгсөхийг эрмэлзэж байгаа хүнд өглөө бүрийн нойр хэцүү санагдаад, багшийн өгсөн даалгавар, унших ном бүхэн нь хүнд санагддаг. Том бэрхшээлийг том зорилго л жижигрүүлдэг байна. 3. Зорилгынхоо төлөө золиос гаргаж чаддаг болдог. Бас зорилготой байж түүнийхээ төлөө байгаа цаг хугацаагаа зориулж чаддаг. Суут хүмүүс, амжилттай яваа бизнесменүүдийг харахад тэд оюутан байхдаа дандаа том хүсэл зорилготой байсан байдаг.

×