Publicité
Publicité

Contenu connexe

Présentations pour vous(20)

Similaire à Орчин цагийн маркетинг(20)

Publicité

Орчин цагийн маркетинг

  1. Орчин цагийн маркетинг
  2. Маркетинг бол… Эм, танг эхлээд уухад гашуун, таатай биш. Өвдөлт намдах, улмаар өвчин эдгэрсний дараа эмийн үр дүнтэйг биз, биедээ ам дамжуулан ярьж, хэрэглэхийг ятгаж эхэлдэг.
  3. 2015 оны байдлаар дэлхийн маркетингийн чиг хандлага дараах байдалтай байна. Маркетингийн орчин үеийн чиг хандлагууд Агуулгын маркетинг Агуулга бол мэдээллийг түгээгч хамгийн хүчтэй хэрэгсэл юм. Интернэт худалдаа Хэрэглэгчид илүү өөртөө ойрхон хялбар, замын сонгож байна. Вайрал маркетинг Вирус мэт хурдан тарах сурталчлгаанд өртөж байсан уу. Дижитал маркетинг Технологийн хөгжил тулгуурласан маркетингийн арга хэлбэрүүд Мобайл маркетинг Мобайл орчин дахь маркетингийн сувгийн хөгжүүлэлт Онлайн CRM Хэрэглэгчийн нас, хүйс, нөхцөл байдал, сонирхол зэргийг танин мэдэх хялбар болсон Маркетинг
  4. Дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүд дараах 5 хандлагыг заавал өөртөө шингээсэн байдаг. Орчин цагийн маркетингийн хандлага Бүтээгдэхүүн хөгжүүлэлт Брэнд амлалт Стандарт Нийгмийн төлөө 40% 30% 20% 10% Хэрэглэгчийн боловсрол 10%
  5. Amazon бол жижиглэнгийн худалдааны чиглэлээр өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн сайн мэдэх интернэт худалдааны хамгийн том суваг билээ. Amazon нь өөрийн цахим хуудасны бүтэц талаараа ч тэр, хэрэглэгчдийн үнэлгээгээр ч тэр аль аль талаараа хэрэглэхэд ер бусын амархан мөртлөө хэрэглэгчдийн таашаал, итгэлийг олж авсан итгэл даахуйц брэнд үйлчилгээ мөн юм. Amazon-ийн хамгийн том давуу тал нь хэрэглэгчдэд олон талт сонголтыг өгдөгөөрөө, хэрэглэгч өөрийн өмч мэт ашиглаж болохуйц боломжийг олгодогоороо бусад өрсөлдөгчидөөсөө ялгарч үнэхээр чаддаг. Өөрөөр хэлбэл Amazon нь хэрэглэгчдэд тухайн захиалах гэж буй бүтээгдэхүүнийг нэг компьютерийн хулганы товшилтоор хурдан шуурхай захиалах боломжтойгоос гадна хэрэглэгчийн сонголтоор хүргэлтийн үйлчилгээг хурдан шуурхай хийх боломжтой байдаг. Мөн хэрэглэгчийг захиалсан бүтээгдэхүүнийг нь найдвартай хүргэж өгөх итгэлийг төрүүлэхийн тулд Amazon хэрэглэгчтэй байнгын харилцааг бүтээгдэхүүнийг хүргэж өгөх хугаанд үүсгэдэг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөдөг. Энэ бүгд Amazon брэндийн энгийн мөртөө амжилтын гол нууц хэрэгсэл нь болж байдаг. Брэндийн амжилтанд хүрсэн гол зарчим нь хэрэглэгч Amazon –ийг өөрийн хувийн өмч мэт ашиглах нь энэхүү брэндийг өдий зэрэгт амжилтанд хүргэсэн зүйл юм. Хэрэглэгчийн өмч: Amazon Суралцах зүйл: Бүтээгдэхүүн, үйлчилгээ ойлгомжтой, процесс энгийн
  6. Coca-Cola-г мөс шиг хүйтэн аз жаргал, амьдралд танигдсан амт хэмээн олон хэрэглэгчид тодорхойлдог. Харин дэлхийн хамгийн том хийжүүлсэн ундаа үйлдэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ “сорох төдий л аз жаргалыг мэдрүүлэгч” хэмээн тодорхойлж, хэрэглэгчдэд амлалт өгч байдаг. Coca Cola энэхүү мессежийг хэрэглэгчдэд бүхий л цэг дээрээс өгөхийг зорьдог ба тэр нь ч амжилттай болсоор байна. Тэд өөрсдийн ундааг үйлдвэрлэх үйл явц процессоос эхлээд хэрэглэгчдэд хүрэх бүхий л үйл ажиллагаан дээр аз жаргалыг л үйлдвэрлэж байгаа хэмээн зоригтой хэлж чаддаг. Хүн гэдэг аз жаргалтай зүйлийн төлөө амь бие, бүхий л зүйлээ зориулан тэмцэж байдаг. Аз жаргалыг ямар нөхцөлд, хэрхэн байдгийг мэддэг мөртлөө түүний төлөө бүхнийг золиосолдог. Coca Cola брэндийн амжилтын нууц бас л ийм энгийн. Олон судалгаагаар хүний биед хортой гэдгийг нотлон харуулсан боловч аз жаргалыгтүгээдэг гэдэг талаараа хэрэглэгчийн итгэлийг алдаагүй нь тэднийг хийжүүлсэн ундааны зах зээлд олон жилийн ноёрхолыг баттагаж өгсөн байна. Брэнд гэдэг бол хэрэглэгчийн итгэл түүнийг алдахгүйгээр хэрэглэгчдэд худалд амлахгүйгээр энгийн зүйлийг мессеж болгон өгөх нь брэндийн энгийн бөгөөд үнэлэшгүй амжилтын нууц юм. Аз жаргалыг худалдаалагч: Суралцах зүйл: Зөв амлалт өгч, түүнийхээ төлөө байх
  7. Хэрэглэгчийн хүсэж буй зүйлийг шууд гарт нь түгээж түүгээрээ гайхалтай, хүчтэй брэндийг бүтээж чадсан алдартай үйлчилгээ бол FedEx юм. Тэд ердөө л өөрсдийн үйл ажиллагааг брэнд болгож чадсан гэж үздэг. Ингэж үзэж байгаагын гол шалтгаан нь дэлхий дээр маш олон шуудан хүргэлтийн байгууллагууд байдаг боловч FedEx шиг өөрсдийн үйлчилгээг хүчирхэг брэнд болгож чадсан нь ховорхон юм. Үүнийг баталсан кампанит ажлыг 2009 онд “Бид ойлгож байна” гэсэн мессежтэй FedEx-ийн зүгээс зохион байгуулсан бөгөөд энэхүү кампанит ажлын гол өгч буй мессеж нь хэрэглэгчдэд маш олон сонголт байгааг бид ойлгож байгаа гэхдээ бид тэр бүгдээс хэрэглэгчийн итгэлийг дааж чаддагаараа ялгаатай гэсэн утгийг ойлгуулж чадсан юм. Хэрэглэгчийн итгэлийг дааж алдартай брэнд болно гэдэг хэрэглэгчийн сэтгэл ханамж буюу урам зориг дээр үндэслэн брэндийг бүтээх нь хамгийн чухал зарчим юм. Мөн FedEx-ийн амжилтын нууц нь хэрэглэгчтэй харилцах системийг маш хялбараар бүтээж түүнийгээ маш сайн ашигласанд гол учир бий. Хэрэглэгчид урам зориг төрүүлэх үүднээс тэд зөвхөн захиалга аваад хүргэж өгөх буй энэ хоёр процесийн хооронд орхигдоод байгаа зай завсарыг хэрэглэгчтэй харилцах системээр амжилттай нөхөж чадаж байгаа гэсэн үг юм. Хэрэглэгчийн урамыг хэзээ ч хугалаагүй: FedEx Суралцах зүйл: Үйлчилгээний чанар стандарттай болох, хэвшүүлэх
  8. Apple хэрэглэгчдэд үргэлж сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж, хүсч хүлээсэн хүлээлтийг бий болгож чаддаг. Энэ бүгдийг тэд ердөө л хэрэглэгчийн өөрсдийн мэдрэмж, хүсэлд тулгуурлан энгийн байдлаар л гаргадаг. Та ч мэднэ, би ч мэднэ Apple бусдаас ялгарах гоц гойд зүйл огт байддагүй. Ийм боловч хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийг асар ихээр бий болгож чаддаг зүйл бол тэд ердөө л амьдрал дээр хэрэг болж буй хэрэглэгчийн хэрэгцээг л энгийн мөртлөө гайхамшигтай шийдлээр бүтээж чаддаг.. Хэрэглэгчийн хэрэгцээ зөвхөн бүтээгдэхүүнд бус түүнийг худалдан авах бүхий л үйл явцаар тодорхойлогдож байдаг. Энэ тал дээр Apple брэнд маш сайн ажиллаж чадсан бөгөөд тэд энэ амжилтыг бүтээхдээ тэдний бүтээгдэхүүнийг худалдаалах сүлжээ дэлгүүрүүдээ хэрэглэгчийн эрэлт хэрэгцээн энгийнээр тохируулсан байдаг. Тэд дэлхийн аль ч оронд өөрсдийн салбар дэлгүүрийг нээхдээ нэг л хэвийн энгийн мөртлөө донжийг нь тааруулсан загвар шийдлээр хийдэг. Мөн тэд салбар дэлгүүрийн худалдагч хүнийг сонгохдоо маш өндөр шалгуур тавьдаг бөгөөд өөрсдийн бизнесийн философиг хэрэглэгчдэд сайн таниулж чадах хүнийг сонгож түүнийгээ өдөр бүр хөгжүүлэн сургаж байдаг Энгийн мөртлөө тансаг: Суралцах зүйл: Бизнесийн философи, хэрэглэгчийг удирдсан
  9. Энэхүү брэндийг хэрэглэдэггүй хүн тун цөөхөн. Үүнийг ч Nike брэндийнхэн өөрсдөө бий болгож чадсан юм. Юу гэхээр тэд хүн бүхний хэрэглээ болгох нэгэн гайхалтай уриа үгийг гарган ирж олон жилийн турш кампанит ажлууд дээрээ ашиглан иржээ. Уриа үг нь “Хэрвээ таньд бие байгаа л бол та тамирчин хүн ” гэдэг байна. Энэхүү эрч хүчийг мэдрүүлэх уриа үг нь дэлхий даяр маш хурдан тархаж олон олон маркетингийн кампанит ажлуудыг амжилттай болоход нь хүчтэй нөлөөлжээ. Тиймээс би Nike брэндийг дэлхийн хамгийн ухаалаг уриа бүтээгчид хэмээн нэрлэх дуртай. Тэдний амжилтын нууц уриа үгээр нь илэрхийлэгдэж байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна. Мөн тэдний одоог хүртэл ашиглаж байгаа уриа үг буюу “Just do it” хэмээх уриа үг нь хэн бүхнийг уриалан, хэрэглэгч болгоход нь ятгасан уриа үг хэмээн үздэгТэдний гайхалтай өвөрмөц сэтгэлгээ үргэлж хэрэглэгчдийг алмайруулуулж байдаг. 1981 онд танилцуулсан шинэ загвараа нийт хэрэглэгчдийн дунд нээлттэйгээр танилцуулан шууд газар дээр нь хэрэглэгчдэд туршилт болгон хэрэглүүлсэн байна. Үүнийхээ дараа тэд хэрэглэгчдийн сэтгэгдэлийг тэр даруй авч дараагийн бүтээгдэхүүнийд түүнийгээ багтаан гаргаж ирсэн нь олон мянган хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг татаж чадсан байдаг. Бүхнийг чадах хандлага: Nike Суралцах зүйл: Нийгмийн маркетинг, хэрэглэгчийн боловсрол
Publicité