Contenu connexe
Plus de Batbayar Bolormaa
Plus de Batbayar Bolormaa (11)
6. excel
- 1. МУИС, ФЭС – С.Баяртайван
§6.1. MICROSOFT EXCEL ПРОГРАММТАЙ ТАНИЛЦАХ
MICROSOFT EXCEL нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, томьёо болон функц ашиглан зарим хялбар
тооцоог хийх, график байгуулах зэрэгт зориулагдсан MICROSOFT OFFICE программын иж бүрдэлд багтдаг
хэрэглээний программын нэг.
MICROSOFT EXCEL программын ажлын хуудас нь MICROSOFT WORD программын ажлын хуудаснаас
дараах ялгаатай.
a) EXCEL-ийн ажлын хуудас нь WORKSHEET гэж нэрлэгддэг доошоогоо тоогоор, хажуу тийшээгээ
үсгээр тэмдэглэгдсэн мөр, баганаас тогтох хүснэгт хэлбэртэй.
b) EXCEL-ийн ажлын хуудасны нүд буюу CELL-ийг харгалзах багана, мөрийн тэмдэглэгээг ашиглан
A1, D4, B3 г.м-ээр тэмдэглэнэ.
MICROSOFT WORD программд ашиглагддаг ихэнх командууд MICROSOFT EXCEL программд мөн адилхан
хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл ажлын хуудас үүсгэх, ажлын хуудсаа хадгалах, ажлын хуудасны
тохиргоог хийх, хэвлэх, засварлах, үсгийн хэлбэр, фонтыг өөрчлөх, хуулах, зөөх г.м ихэнх командууд
нь адилхан. Иймээс зарим ялгаатай командууд болон командын хэрэгслүүдтэй танилцая.
1. EXCEL-ийн командын хэрэгслүүдээс:
Тэмдэглэгдсэн нүднүүдэд байрлах тоонуудын
AUTO SUM нийлбэрийг олно. Хэрэв ганц нүд тэмдэглэгээтэй
бол тухайн нүдэнд SUM функцийг оруулна
PASTE FUNCTION Тэмдэглэгдсэн нүдэнд функц оруулна
Тэмдэглэгдсэн нүднүүдэд байрлах утгуудыг
SORT ASCENDING үсгийн дарааллаар буюу дээрээс нь доош
чиглэлийн дагуу дугаарлана.
Тэмдэглэгдсэн нүднүүдэд байрлах утгуудыг
SORT
үсгийн дарааллын урвуу буюу доороос нь дээш
DESCENDING
чиглэлийн дагуу дугаарлана.
CHART WIZARD График оруулна.
Тэмдэглэгдсэн нүднүүдийг нэгтгэж, түүн дотор
MERGE AND
байрлах утгыг хэвтээ тэнхлэгийн дагуу
CENTER
голлуулна.
Тэмдэглэгдсэн нүднүүдэд байрлах тоонуудыг
CURRENCY STYLE мөнгөний утга хэлбэрээр бичиж $ тэмдгийг
оруулна.
Тэмдэглэгдсэн нүднүүдэд байрлах тоонуудыг
PERCENT STYLE
процент хэлбэрээр бичиж % тэмдэгийг оруулна
INCREASE Тэмдэглэгдсэн нүдэнд байрлах тооны таслалаас
1
- 2. МУИС, ФЭС – С.Баяртайван
DEMICAL хойших оронг нэмэгдүүлнэ.
DECREASE Тэмдэглэгдсэн нүдэнд байрлах тооны таслалаас
DEMICAL хойших оронг багасгана.
MICROSOFT EXCEL программын командуудаас:
INSERT MENU:
CELLS шинээр нүд оруулна
ROWS шинээр мөр оруулна
COLUMNS шинээр багана оруулна
WORKSHEET шинээр ажлын хуудас оруулна
CHART график оруулна
FORMAT MENU:
Тэмдэглэгдсэн нүдэнд байрлах утгын
NUMBER
форматыг сонгоно
Тэмдэглэгдсэн нүдэнд байрлах утгын
ALIGNMENT
байршлыг сонгоно
CELLS
Тэмдэглэгдсэн нүдэнд байрлах утгын
FONT
фонтыг сонгоно
BORDER Тэмдэглэгдсэн нүдэнд хүрээ хийнэ
Тэмдэглэгдсэн нүдний дэвсгэр өнгийг
PATTERNS
сонгоно
HEIGHT Тэмдэглэгдсэн мөрийн өргөнг тогтооно
Тэмдэглэпдсэн мөрийн өргөнг
AUTOFIT
автоматаар тогтооно
ROW
Тэмдэглэгдсэн мөрийг нууж харагдахгүй
HIDE
болгоно
UNHIDE Нуугдсан мөрийг ил гаргаж ирнэ
HEIGHT Тэмдэглэгдсэн баганы өргөнг тогтооно
AUTOFIT Тэмдэглэгдсэн баганы өргөнг автоматаар
SELECTION тогтооно
COLUMN
HIDE Тэмдэглэгдсэн баганыг нууна
UNHIDE Нуугдсан баганыг ил гаргана
Тэмдэглэгдсэн баганы өргөн анх байсан
STANDARD WIDTH өргөнтэйн адил буюу стандарт өргөнтэй
болгоно
2
- 3. МУИС, ФЭС – С.Баяртайван
RENAME Ажлын хуудасны нэрийг солино
HIDE Тухайн ажлын хуудсыг нууна
SHEET
UNHIDE Нуусан ажлын хуудсыг ил гаргаж ирнэ
Ажлын хуудасны дэвсгэрийн хээ болон
BACKGROUND
өнгийн сонгоно
Жишээ болгон нэг командыг дэлгэрүүлэн тайлбарлая.
FORMAT CELLS ALIGNMENT буюу тэмдэглэгдсэн нүдэнд байрлах утгын байршлыг тогтоох командын
тухай үзье.
Энэ команд нь 3 хэсгээс тогтоно.
Тэмдэглэгдсэн нүдэн дэх утгын
HORIZONTAL хэвтээ тэнхлэгийн дагуух байршлыг
тогтооно
TEXT ALIGNMNET
Тэмдэглэгдсэн нүдэн дэх утгын
VERTICAL босоо тэнхлэгийн дагуух байршлыг
тогтооно
Тухайн нүдэн дэх утгыг нүдний
WRAP TEXT
хэмжээнд багтаана
Тухайн нүдэн дэх утгын фонтын
TEXT CONTROL SHRINK TO
хэмжээг багасгах замаар нүдний
FIT
хэмжээнд багтаана
MERGE CELLS Тэмдэглэгдсэн нүднүүдийг нэгтгэнэ
Тэмдэглэгдсэн нүдэн дэх текстийн байршлыг
OPIENTATION тогтооно. Хэвтээ, босоо, хажуу тийш харсан,
өнцөг үүсгэсэн г.м-ээр
§6.2. ТОМЬЁО БА ФУНКЦ АШИГЛАН ХЯЛБАР
ТООЦООГ ХИЙХ
MICROSOFT EXCEL программын хамгийн өргөн хэрэглэгддэг нэг зүйл нь энэ программыг ашиглан төрөл
бүрийн хялбар тооцоонуудыг тооны машин ашиглалгүй хийж гүйцэтгэх боломжтой байдаг явдал юм.
Ингээд нэгэн хялбар жишээнд томьёо болон функцийг хэрхэн ашиглахыг судлая.
Томьёо болон функц нь заавал тэнцүүгийн тэмдгээс эхлэн бичигдэнэ.
a) Томьёо зохион ашиглах замаар дундажийг олох.
3
- 4. МУИС, ФЭС – С.Баяртайван
b) Дундаж олдог AVERAGE функцийг ашиглан дундажийг олох.
Иймэрхүү замаар дурын томьёог өөрсдөө зохиох (C2*0.5+D2*1+E2*0.5 г.м-ээр) болон төрөл бүрийн
зориулалтай функцуудыг (SUM(C2:D2), MAX (C2:D2), MIN(C2:D2) г.м) ашиглах замаар хамгийн хялбараас
эхлээд нэлээд хүнд хэлбэрийн тооцоог ч энэхүү EXCEL программыг ашиглан хийх боломжтой.
Компьютерийн нэг давуу тал нь ижил төрлийн хөдөлмөрөөс зайлсхийх боломжтой байдаг явдал юм.
Өөрөөр хэлбэл нэгэнт эхний томьёог л зохиосон бол бусад нүднүүдэд энэхүү томьёогоо хуулах замаар
байруулснаар ахин энэ томьёо болон функцийг дахин бичих үйлдлээс чөлөөлөгдөх боломжтой байдаг.
Ингэж нүдэн дэх томьёог хуулахдаа завсрын санах ойг ашиглаж болох (CUP, COPY, PASTE командуудыг)
боловч хамгийн хялбар аргаар хуулах аргыг ашиглая. Ингэхийн тулд нүдний баруун доод буланд
байрлах дөрвөлжин цэгэн дээр хулганы заагчийг аваачаад хулганы баруун товчлуурыг даран чирнэ.
Ингээд томьёог хуулах ёстой нүднүүдийг будах замаар тухайн нүдэнд бичигдсэн томьёо болон
функцийг бусад нүднүүд уруу хуулна.
4
- 5. МУИС, ФЭС – С.Баяртайван
Хэрэв тухайн нүдэн дэх тоо хэтэрхий их нарийвчлалтай гарвал INCREASE DECIMAL хэрэгслийг ашиглан
оронг багасгана.
§6.3. MICROSOFT EXCEL ПРОГРАММЫГ АШИГЛАН ГРАФИК БАЙГУУЛАХ
MICROSOFT EXCEL программын өөр нэг өргөн хэрэглэгддэг хэрэглэгээ болох график хэрхэн байгуулах
талаар үзье.
1. Эхлээд график байгуулахад шаардлагатай өгөгдлийг оруулна.
2. Дараа нь энэхүү өгөгдлөө харлуулах замаар тэмдэглээд CHART WIZARD хэрэгслийг дарна.
5
- 6. МУИС, ФЭС – С.Баяртайван
3. График байгуулах үйлдэл маань дараах дөрвөн алхамаас тогтно.
Нэгдүгээр алхам: Графикийн төрлийг сонгоно. Өөрт шаардлагатай графикийн төрлийг
сонгосны эцэст NEXT товчлуурыг дарна.
Хоёрдугаар алхам: Графикт ашиглах өгөгдлөө оруулна. Хэрэв графикт оруулах өгөгдлөө анхнаасаа
тэмдэглэсэн байвал тухайн графикт энэхүү тэмдэглэсэн өгөгдлийг ашиглана. Бусад тохиолдолд
ажлын ямар хуудсан дээр байгаа ямар хүснэгтэнд байрлах өгөгдлийг ашиглах вэ гэдгийг DATA
RANGE талбарт бичиж өгнө. Ингэсний дараа график байгуулахдаа өгөгдлийн баганы дагуу ашиглах
уу, мөрийн дагуу ашиглах уу гэдгээ зааж өгнө. Энэ алхамд графикийн урьдчилсан төлөв харагдсан
байна.
6
- 7. МУИС, ФЭС – С.Баяртайван
Гуравдугаар алхам: Графиктай холбоотой зарим тохиргоог хийнэ. Хамгийн эхний TITLES хавтаснаас
графикт нэр өгөх болон x, y-гийн утгыг өгнө.
Хоёрдахь AXES хавтаснаас графикийн хэвтээ болон босоо тэнхлэгийн утгууд харагдах эсэхийг
тогтооно.
Гуравдах GRINDLINES хавтаснаас графикт хэвтээ болон босоо шугамууд татах эсэхийг тогтооно.
Дөрөвдэх LEGEND хавтаснаас графикийн нэр буюу LEGEND харагдах эсэх, харагдвал графикийн
хаана нь байрлахыг сонгоно. Энд графикийн нэрд анх оруулсан өгөгдлийн нэрийг ойлгоно.
Тавдахь DATA LAVELS хавтаснаас графикт хэвтээ болон босоо тэнхлэгийн утгуудыг оруулах эсэхийг
тогтооно. Ингээд дараагийн алхамд шилжихийн тулд NEXT товчлуурыг дарна.
7
- 8. МУИС, ФЭС – С.Баяртайван
Дөрөвдүгээр алхам: Графикийг тусад нь ажлын хуудас үүсгэж байгуулах уу, өгөгдөл байрлах
хуудсан дээрээ байгуулах уу гэдгийг сонгоод FINISH товчлуурыг дарж графикийг байгуулна.
Ингээд CHART WIZARD-ийг ашиглан дараах графикийг байгууллаа.
Нэгэнт байгуулсан графикийн хувьд CHART TOOLBAR-ийг ашиглан түүнийгээ засаж, янзлах
боломжтой. Үүний тулд тухайн график дээр хулганаа аваачин хоёр дарахад графикийг засах горимд
шилжинэ. Ингээд графикийн хэсэг бүрийг тэмдэглэн CHART TOOLBAR-ийн FORMAT SELECTED OBJECT
хэрэгслийг ашиглан түүнийг засна.
8