Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

Lecture 10,11 xt ur chadbar, xoriglox zuils

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Prochain SlideShare
Lecture 7 xt uureg
Lecture 7 xt uureg
Chargement dans…3
×

Consultez-les par la suite

1 sur 16 Publicité

Plus De Contenu Connexe

Similaire à Lecture 10,11 xt ur chadbar, xoriglox zuils (20)

Publicité

Lecture 10,11 xt ur chadbar, xoriglox zuils

  1. 1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 10,11 Сэдвийн нэр: Хөтөч тайлбарлагчийн ур чадвар, тавигдах шаардалаг, хориглох зүйлс Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  2. 2. Хөтөч тайлбарлагчийн ур чадвар, тавигдах шаардалаг, хориглох зүйлс Хөтөч тайлбарлагчийн ур чадварын талаарх ерөнхий ойлголт Монголын ѐс заншил, зан үйл, амьдрал зэргийг ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхийн тулд хөтөч тайлбарлагчийн хувьд өөрийн жуулчдынхаа үндэсний соѐл, ѐс заншлийн талаар төсөөлөл сайтай байх шаардлагатай. Жуулчид танихгүй улс орон , шинэ орчин тухайлбал хөдөө орон нутагт анх очоод хүмүүсийн соѐл, ахуй амьдрал,ѐс заншлийн ялгааг маш хурцаар хүлээн авч шоконд орох тохиолдол гардаг. Хэрэв хөтөч тайлбарлагч нь жуулчдынхаа үндэсний онцлог , соѐл , амьдралын хэв маягын талаар тодорхой ойлголттой байвал тэдэнд Монголын хөдөө орон нутгийн ялгаатай байдлын талаар урьдчилан тайлбарлаж өгөх боломжтой болж тэрхүү шокийг арай хөнгөрүүлж болох юм.
  3. 3. Хөтөч тайлбарлагчийн жуулчидтай харилцах харилцааны арга техник Харилцаа гэдэг бол хүмүүс хоорондоо мэдээлэл дамжуулах үйл явцыг хэлдэг. Хөтөч тайлбарлагч нь ирсэн жуулчид, хамтран ажиллагсад, тур оператор, зочид буудал, гэр баазын ажилтнууд, жолооч нар болон өөр бусад олон хүмүүстэй байнга харьцах болно гэсэн үг юм.
  4. 4. Харилцааны хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд: • Аман ярианы харьцаа-харилцан яриа тайлбар, танилцуулга, зарлал мэдээлэл, үг хэлэх • Бичгийн харчцаа-захидал, санамж бичиг, тайлан, аялалын хөтөлбөр, брошур, тэмдэг дохио, бүртгэх хуудас • Үг ярианы бус харьцаа- дохио зангаа, гар болон биеийн хөдөлгөөн байршил, нүүрний хувирал • Үзэж харах байдлаар харьцах харилцаа-зураг, фото зураг видео бичлэг, дүрс тэмдэг, компьютер дээрх дүрслэл
  5. 5. Хөтөч тайлбарлагчийн удирдан зохион байгуулах чадвар Аялалын хөтөч тайлбарлагч байна гэдэг жуулчдад зөвхөн мэдээлэл өгөөд явахыг хэлэхгүй, харин аялалыг удирдан ахалж, зохион байгуулагч байх учраас өөрийн дагуулж яваа жуулчдад энэ байдлаараа харагдах хэрэгтэй. Удирдагч хүний хувьд хамгийн гол үүрэг нь жуулчдынхаа аюулгүй байдлыг хангах явдал юм.
  6. 6. Аялалын сайн удирдагч болохын тулд: • • • • • • • • • • • • Сайн бэлтгэл сургалт хийх Өөртөө итгэлтэй байх Халамжтай байх Зочдод жигд шудрага хандаж тэднийг эцэг эх нь мэт халамжлах Хувиа бүү бод Дипломат зантай байх Урьдаас сайтар төлөвлөж аливаа асуудал гарахад бэлтгэлтэй байх Зочид ба Монгол эх орондоо ямагт хүндэтгэлтэй хандах Биеэ барьж чаддаг байх, аливаа асуудалд хүлээцтэй тэвчээртэй хандаж сөргөлдөөнөөс зайлсхийх Бусдад үлгэр жишээ үзүүлдэг байх Эрүүл мэндийн асуудлыг анхаарах Аливаа асуудалд уян хатан хандаж сурах хэрэгтэй.
  7. 7. Жуулчидтай харилцахад анхаарах зүйлс • Хувиа хичээхгүй байх/ ажлаа хийж байгаа гэдгийг мартаж болохгүй/ • Хүний нүдэнд дулаахан харагдах / анхны сэтгэгдэл гэдэг бол хамгийн чухал/ • Аяллын хэсгийг хяналтандаа байлгах. Жуулчиддаа дээд зэргээр анхаарал тавьж хүндэлж харьцах хэрэгтэй. • Үйлчилгээг зарцын ажил гэж ойлгох бус харин жуулчид танай гэрийн зочин • Хоол идэх зуур яриа өрнүүлэх, гэхдээ яриаг дан ганцаар эзэгнэж болохгүй. • Машинаар явахдаа унтаж болохгүй . Аль болох орон нутгийн түүх соѐл гэх мэт зүйлийн талаар уйдаахгүй тайлбарлан ярьж өгөх хэрэгтэй • Эвтэйхэн хувцаслах • Хэцүү жуулчидтай аль болох зохицож ажиллах
  8. 8. Хөтөч тайлбарлагчдад тавигдах шаардлага Хөтөч тайлбарлагч нь ерөнхий мэдлэгийн өргөн цар хүрээтэй, хэлний өндөр боловсролтой, орчин үеийн мэдээллээр бүрэн хангагдсан түүнийгээ жуулчдад хүргэх, мөн чадварлаг зохион байгуулах авьяастай хүн байх ѐстой гэсэн үзүүлэлтүүдээр хэмжигддэг. Монгол орны хувьд хөтөч тайлбарлагч гэсэн нэр томъѐо саяхнаас эхэлсэн хэдий ч эртний бий болсон мэргэжил юм. Анх 1970 –аад онд орчуулагч, хөтөч тайлбарлагч хүн маш цөөн байсан ба сараар, 10 хоногоор гэрээтэй ажилладаг байжээ. Хөтөч тайлбарлагч нь аяллын явцад байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу гадаадын жуулчдад үйлчлэх, тэдний амь нас, ачаа тээшний бүрэн бүтэн байдал, Монгол оронд аялах хугацааны турш тэдний аюулгүй байдлыг хангах, тус байгууллагын бизнесийн нэр хүндийг өргөх үүрэг хариуцлагыг компаний өмнөөс хүлээнэ.
  9. 9. Компаниас хөтөч тайлбарлагч дараах эрх үүрэг, хариуцлага шаардлага тавигдана. Үүнд: • • • • Хөтөч тайлбарлагч нь компаниас өгсөн даалгаварын дагуу жуулчдыг нисэх онгоцны буудал, төмөр замын буудлаас тосон авч, буцах хүртэлх хугацаанд батлагдсан хөтөлбөрийн дагуу аялуулж, хэлмэрчлэн тайлбарлаж, аюулгүй байдлыг нь хамгаална. Жуулчдыг аяллын турш уйтгарлуулахгүй хөгжөөх, цаг хугацааг ая тухтай өнгөрүүлэх, монгол орны тухай олон талт мэдээлэл өгөх сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, хувь хүний сэтгэл зүйн онцлогт тохируулан хандах, бүх жуулчдад эн тэнцүү хандах, аливаа маргаан зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, байнгын халамж, анхаарал тавьдаг байх ѐстой. Компаниас олгосон ваучерын дагуу харилцагч компаниас үйлчилгээ хүсэх, шаардлага тавих, гомдол гаргах, жуулчдын санал хүсэлтийг зохих дээд байгууллагын удирдах тушаалтанд уламжлах, өөрийн компаниар дамжуулан шийдвэрлүүлэх, хөнгөлөлт эдлэх эрхтэй. Гадаадын жуулчдыг хүлээн авахаас өмнө тухайн газруудын тухай холбогдох материалтай танилцан өөрийн болгох, жуулчдыг бууж суухад нь туслах, хээрийн нөхцөлд өглөө эрт босож дараагийн аялалд бэлдэх, орой бүх жуулчдыг унтаж амарсаны дараа гадуурх байдлыг шалгаж, ачаа тээшийг нь тоолж бүртгэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг байнга өгч байх.
  10. 10. • Хээрийн нөхцөлд гарч болзошгүй таагүй байдлыг урьдчилан тооцож, эмнэлэгийн анхны тусламжийн болон, хэрэгцээтэй бараа материалын жагсаалт гарган шаардлагатай бүх зүйлээ компаниасаа авна. • Цагийг нарийн чанд баримтлаж, өдрийн цай, үзвэр зэргээс хожимдуулалгүй цагийг тогтмол сануулж байх, хоцрон төөрхөөс сэргийлж жуулчдаа автобус унаанд буух, суух тоолонд нь нүдэн баримжаагаар тоолох, хээрийн замд түр зогсолт хийж, чилээг нь гаргах, суудлын хувиарлалт, суудал солилтыг өдөр тутмын ажил үйлчилгээний мөрдлөг болгоно. • Монгол улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулалт, байгаль түүх соѐл ард түмний тухай амьдрал, шашин шүтлэг, уламжлал зан заншил, ѐс журмын талаар үнэн бодит мэдээлэл өгөх бөгөөд төр улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг чандлан хадгалж байх. • Үйлчилгээний явцад жуулчид болон жолооч, тогооч хамтран ажиллагсадтайгаа найрсаг хандах, бурууг нь эелдгээр ойлгуулах эвсэг хамт олонч уур амьсгалыг группын дотор бүрдүүлнэ.
  11. 11. • Өөрийн буруугаас жуулчинд болон компанид учруулсан хохирлыг маш түргэн оновчтой аргаар шийдвэрлэж, барагдуулах. • Жуулчдаас хаялга шаардах, жуулчдад шахалт дарамт үзүүлэх, хамтран ажиллагсадтайгаа муудалцах, жуулчдад нэмэлт үйлчилгээ үзүүлхээс төвөгшөөх, уурлаж уцаарлхыг хориглоно. • Комданий зүгээс санал болгоогүй аливаа нэг зүйлийг мэдээлэх, аялал жуулчлалын байгууллагын үйл аажиллагаа эрхлэх, гадаадын аялал жуулчлалын байгууллагыг төлөөлөх, худлаа амлах, жуулчдад аливаа нэг хүсэлт, гуйлт гаргахыг хориглоно. • Аялал явагдаж дууссаны дараа холбогдох бичиг баримтуудын үндэслэн тайланг үнэн зөв гаргана. • Аяллын явцад учирсан бэрхшээл, хэрхэн шийдвэрлэсэн, цаашид юуг анхаарах, шинэлэг санаа, боломж зэргийг дурдсан дүгнэлтийг гарган өгнө.
  12. 12. Онцгой шаардлага • Өөрийн эзэмшсэн гадаад хэлээр чөлөөтэй ярьж хэлмэрчлэх бичиг захидал хөтлөх, орчуулах чадвартай байх • Өөрийн мэдлэг чадвар, боловсролын түвшинг дээшлүүлж байх.
  13. 13. Аяллын хөтөчид байвал зохих хувийн зан чанарууд: • Хүнд хүрч үйлчлэх • • Уян хатан, дасан зохицох• чадвар сайтай байх • Удирдан зохион • байгуулах чадвар • Харилцааны өндөр соѐл, ур чадвар • • Хүнд халамжтай байх • • Хөгжөөнтэй байх • Өөртөө итгэлтэй байх • Хариуцлагатай байх • • Мэдрэмжтэй байх • Хүнийг хүндлэх Өөрийн салбарын тухай мэдлэг сайтай байх Асуудлыг зөн совингоороо хэнийг гомдоохгүйгээр шийдэх Хувийн зохион байгуулалт сайтай байх Сөргөлдөөнөөс зайлс хийх, биеэ барих, уураа барих Нийтэч байх Үлгэр жишээч байх
  14. 14. Нийтэч Ийм шинжийн хүмүүс нь өөрийн тавьсан зорилгодоо идэвхитэй эрчимтэй ханддаг бөгөөд тэдэнд хүмүүс дуртай байдаг. Энэ нь хүний нүдэнд амархан өртдөг, мөн гадаад байдал эрүүл бие ба хүнийг татах чадвартай шог хошин зантай сайн харилцан ярилцагч, мөн хүнийг хөгжилтэй түүхээр хөгжөөх чадвартай хүмүүс байдаг. Шийдэмгий Аяллын үед ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд түүнийг цаг тухайд нь зөв шийдэж чаддаг, юу хийхээ мэддэг байх аливаа асуудлыг тайвнаар шийдэх чадвартай байх.
  15. 15. Хүмүүстэй ажиллах ур чадвар Хөтөч тайлбарлагч нь хамтран ажиллагчид болон үйлчлүүлэгчидтэйгээ зөв боловсон хөрьцаж, тусч халамж тай байх ѐстой. Мөн аяллын турш жуулчдын амгалан тайван байдалд анхаарал тавьдаг. Зохион байгуулах ур чадвар Аяллын хөтөч тайлбарлагч нь цагийг маш сайн зохицуулах чадвартай байх ѐстой. Тайлан, хуваарь, төлөвлөсөн хугацаа, мөнгөө зөв тооцоолох ба энэ бүгд нь түүний ажлын нэг салшгүй хэсэг мөн. Аливаа зүйлийг жижиг гэлтгүй бүгдийг анхааралдаа авч цагийг маш нарийн барьдаг байх ѐстой. Мөн аливаад уян хатан ханддаг байх ѐстой.
  16. 16. Мэдээлэл олж авах чадвар Аяллын хөтөч тайлбарлагчид тухайн очих газрынхаа талаар сайн мэдлэгтэй байх ѐстой. Жишээ нь: захиа, ил захидал, утасны үнэ, валют солих үнэ, маргаашийн цаг агаарын мэдээ гэх мэт. Хөтөч тайлбарлагч нь өдөр тутмын сонин уншдаг, мэдээ үздэг, доод тал нь хоѐр гадаад хэлээр ярьдаг,аливааг таньж мэдэх сонирхолтой, мэдээллийг хаанаас авч болохыг мэддэг байх нь чухал юм. Харилцааны соёл Ямар ч бизнест харилцааны соѐл чухал гэдгийг хэн бүхэн мэднэ. Аяллын хөтөч тайлбарлагчийн үнэнч шудрага байдлаас үйлчлүүлэгч болон тур операторын харилцааны байдал шууд хамаарна.

×