Publicité

Contenu connexe

Publicité

Lecture 12 juulchniig ugtan abax, uden gargax ua

  1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 12 Сэдвийн нэр: Жуулчдыг угтан авах, үдэн гаргах үйл ажиллагаа Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  2. Хөтөч тайлбарлагчийн жуулчныг угтан авах үйл ажиллагаа • • • • • • • Хөтөч тайлбарлагч нь жуулчныг угтах үед нислэгийн цагийн хуваарийг магадлан онгоцны буудал руу хэдийд явахаа шийдэх хэрэгтэй. Хөтөч тайлбарлагч нь жуулчныг угтан авахад хэрэглэгдэх зүйлсийг дурьдвал: Нислэгийн дугаар Тур операторын утасны дугаар Зочид гийчид танихуйц жуулчны хэсгийн нэрийг том тод үсгээр гаргацтай харагдахуйц бичсэн эсвэл хэвлэсэн жижиг уулзалтын буюу таних самбар Жуулчны хэсгийн гишүүдийн нэрсийн жагсаалтын хуулбар Аялалын хөтөлбөрийн хуулбар Тур оператороос бэлтгэсэн мэдээллийн багц болон мэндчилгээний бусад материал Хөтөч тайлбарлагчийн гар утасны дугаар, мөн утасны карт
  3. • • • • • Онгоцны буудал дээр хөтөч тайлбарлагчийн хамгийн түрүүнд хийх эхний зүйл бол үйлчлэх хэсгийнхээ гишүүдийг олж авах явдал юм. Жуулчид аялалын хөтөч тайлбарлагчийг хялбар олох, хөтөч тайлбарлагч өөрөө тэднийг алдахгүйн тулд: Онгоцны буудлын зөвшөөрөгдсөн хэсэгт жуулчдыг гарч ирэх цэгт аль болох ойр зогсох Онгоцоор ирсэн зорчигчид хажуугаар тань саадгүй гарч өнгөрөх боломжтой бөгөөд хөтөч тайлбарлагч өөрөө жуулчдад тодорхой харагдах цэгт зогсох Уулзах буюу таних самбараа дээр өргөн, харагдахуйцаар барих Гарч ирж буй зорчигчдыг анхааралтай ажиглан , компани буюу хэсгийн нэр бүхий таних тэмдэг байгааа эсэхийг олж харах Зочидтой товчхон мэндчилж ирсэнд баяр хүргээд, нэрсийн жагсаалтын дагуу хүн бүрийн нэрийг аль болох түргэн цээжилж авах
  4. • Зочдоос бусдыгаа хүлээхийг хүсч, хүлээх газрыг сонгож өгөх • Жуулчдын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч тэдний ачаа тээшийг ачиж дууссаны дараа Тэдэнд тавтай морилохыг хүсэх • Өөрийгөө тэдний хөтөч тайлбарлагчаар ажиллахаа хэлэх • Өөрийгөө танилцуулан бүтэн нэрээ хэлэх, хэрэв таны нэр хэлэхэд хэцүү бол товчилсон богино нэрээр дуудаж болно гэдгээ хэлэх • Хөтөч тайлбарлагч өөрөө хэсгийн урд нь гарч ард байгаа хүмүүст харагдахуйц хэмжээний өндөрт таних самбараа өргөж явах • Зочдыг унаанд суухыг урина
  5. Зочид буудалд хүрэх замд хийгдэх тайлбар ерөнхийдөө практикийн чанартай мэдээлэл байх боловч жуулчдын нүдэнд өртөх гол гол зүйлүүдийг тайлбарлахгүй өнгөрч болохгүй. • Практикийн чанартай мэдээлэлд дараах зүйл багтдаг. • Хөтөч тайлбарлагчийн нэр • Жолоочийн нэр • Хүрч очих газар • Аялах хугацаа, алслагдсан байдал • Орон нутгийн цаг • Газар зүйн өргөрөг ба уртраг • Хот дотор таксигаар явахад ямар үнэтэй байх • Үйлчилгээний газарт үйлчлэгчийн гар цайлгах байдал • Үндэсний валют арилжааны ханш • Тухайн өдрийн цаг агаарын байдал • Зочид буудлын нэр • Хөтөлбөрийн дагуу дараагийн арга хэмжээ юу байгааг тодруулах хаана хэдэн цагт уулзах
  6. Онгоцны буудлаас зочид буудал явж байх замд жуулчид бага зэрэг ядарсан, автобусны цонхоор харагдах зүйлд анхаарал нь илүү чиглэдэг учир энэ үед тэдэнд хэт их мэдээлэл өгөх нь цагаа олоогүй хэрэг болдог.
  7. Хөтөч тайлбарлагчийн жуулчныг үдэн гаргах үйл ажиллагаа Өглөө хөтөч тайлбарлагч болзсон цагтаа ирж хүмүүсийнхээ амар амгаланг айлтгана. Хүн бүр сайхан амарсан эсэхийг асууж тавтай цайлуулан явахад бэлтгэнэ. Хүмүүсийнхээ ачаа тээшийг буулгуулна. Онгоц болон галт тэрэг цагтаа хөдлөх эсэхийг утасдаж лавлах хэрэгтэй. 1. Хүмүүсийн юмсыг мартуулж болохгүй: угаалгын өрөө тагтан дээр ямар нэг юм мартаагүй эсэхийг лавлах, хадгалуулсан үнэт эдлэл, мөнгөө авсан эсэхийг тодруулах, түлхүүрээ тушаасан эсэхийг шалгах, паспорт тийзээ ойрхон авсан эсэхийг сануулах. 2. Ачааг ачиж, гар тээшийг авахуулаад хүмүүсээ бүртгэн онгоц, галт тэрэгний буудлын зүг хөдлөнө
  8. 3. Аян замд таалагдсан хамгийн сайхан хөгжмийг эсвэл морин хуур лимбэний эгшгийг зөөлөн тавь /унаанд/ 4. Онгоцны буудал дээр очоод хийх зүйлсийн дарааллыг хэлж өг Буудлын хураамж хэдийг төлдөг болох Буудалд очоод хүнийхээ тоогоо тэргэнцэр авч ачааг оруулалцах Гаалийн мэдүүлэг хэрхэн бөглөхөд нь тусал 5. Хүн нэг бүртээ инээмсэглэн гар барьж аян замдаа сайн явахыг ерөөн , таньтай ажилласанд таатай байна хэмээгээд нэгэн сайхан өдөр ахин уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийл 6. Хилийн байцаан өнгөрүүлэхээр зочдоо орж дуустал хүлээж байгаад одоо та сая явж болно.
Publicité