Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

Lecture 7 xt uureg

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Chargement dans…3
×

Consultez-les par la suite

1 sur 12 Publicité

Plus De Contenu Connexe

Similaire à Lecture 7 xt uureg (20)

Publicité

Lecture 7 xt uureg

  1. 1. Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Хичээлийн нэр Лекц :№ 7 Сэдвийн нэр: Аяллын хөтөч тайлбарлагчын үүргүүд • • • Хичээлийн кредит: 3кр Хичээлийн индекс: ВА335 Судлах анги: АЖМ-3
  2. 2. Аяллын хөтөч тайлбарлагчын үүргүүд Аяллын хөтөч тайлбарлагч нь маш хариуцлага өндөртэй ажил. Учир нь хөтөч тайлбарлагч аяллын явцад өөрийн нутаг орон танил талаасаа хол байгаа олон улсын амь насыг хариуцан авч явдаг. Тйимээс тэдэнд маш өндөр үүрэг хариуцлага ногдож байдагАяллын хугацаанд хөтөч тайлбарлагч хүн жуулчдын сонирхол татахуйц зүйлс, түүх соѐлын дурсгалт газарт жуулчдыг тайлбар болон мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн үүргээс гадна дараах нэмэлт үүргүүдийг мөн давхар хүлээнэ.
  3. 3. • Өөрийн компанийг • төлөөлөх • • Улс орноо төлөөлөх • • Монгол улсын тухай ойлгуулах • • Орчуулах • Жуулчдын аюулгүй • байдлыг хангах • Аяллыг зохион • байгуулах • Жуулчин тосч авах, • гаргаж өгөх • • Зочид буудалд байрлуулах, тооцоо хийх Зочломтгой байх Жуулчныг халамжлах Тухайн үеийн хүндрэл бэрхшээлийг шийдэх Тухайн үндэстний онцлогийг ойлгох Идэвхтэй харилцааны байх Жуулчдыг сэтгэл хангалуун байлгах Санал хүсэлт цуглуулах Тайлан бичих
  4. 4. Эдгээр үүргүүдтэй нягт холбоотойгоор аяллын хөтөч тайлбарлагч нь дараах чанаруудыг эзэмшсэн байна Сэтгэл зүйч Аяллыг гардан зохион байгуулж буй хөтөч тайлбарлагч нь өөрийн группын гишүүн бүрийг ажиглан сэтгэл зүйг нь тандах хэрэгтэй. Ингэснээр группын уур амьсгалыг зөөлрүүлж тэдний сэтгэл зүй, санаа бодлыг өөртөө татаж аяллыг санасандаа хүртэл зохион байгуулж чадна. Магадгүй группын дотор янз бүрийн зан ааштай хүмүүс байж болох юм. Зарим нь хүүхэд шиг аргадуулдаг байхад, хэт бие даасан хувиа хичээсэн хүн байж болох юм. Энэ хүмүүсээс шалтгаалж аяллын ерөнхий уур амьсгал муудаж болох ба энэ бүхнийг зохицуулж жуулчидтайгаа хэт дотносохгүй, мөн тийм ч хөндий бус байдлаар хандах нь зүйтэй. Хөтөч хүн анхны уулзалтаараа л аялагч тус бүрийн ааш араншин хүсэл зоригийг мэдэж цаашдын харилцааныхаа өнгө аясыг тогтоох чадвартай байх хэрэгтэй.
  5. 5. Дипломатч Тухайн оронд тодорхой зорилгоор ирж буй аяллын группд дэлхийн олон улсын иргэд холилдож орсон байдаг. Тэдний дунд улс төр, шашин шүтлэг, үзэл бодлоороо ялгаатай хүмүүс байх нь мэдээж. Тэдгээр хүмүүсийг хооронд нь зохицуулах дипломатч, улс төрчдийн үүргийг гүйцэтгэж аяллын хугацаанд эв түнжинтэй сайхан аялуулж чаддаг байх ѐстой хүн нь хөтөч тайлбарлагч юм.
  6. 6. Зугаацуулагч Урт аяллын замд жуулчид ядрах, залхах түүнээс болж аяллын талаарх сэтгэгдэл буурч болзошгүй тул тэднийг зугаацуулж хөгжөөх үүрэг аяллын хөтөч тайлбарлагчид ноогддог. Нөгөөтэйгүүр хөгжилтэй хошин байдал ямар чтаагүй уур амьсгалыг зөөлрүүлж чаддаг. Гэхдээ хөгжилтэй зүйл ярихад хэд хэдэн зүйлийг анхаарах ѐстой. Арьс өнгө, улс төр, шашин шүтлэг орсон онигоо ярихгүй байх Хошин яриагаа аль болох товч ярь Өөрт тохиолдсон явдлуудаас ярьж болно.
  7. 7. Асран хамгаалагч Аялал худалдан авч байгаа хүмүүс янз бүрийн зорилготой байдаг. Тэдний зарим нь “би юуны төлөө санаа зовмооргүй байна.” Гэж хэлдэг бол зарим нэг нь “ганцаардлаас зугтааж найз нөхөдтэй болохыг хүсдэг”. Тэгвэл эдгээр хүмүүст тусалж дэмжих хүн нь аяллын хөтөч тайлбарлагч байдаг. Учирч болзошгүй бэрхшээлийг урьдчилан харж, саадгүй шийдвэрлэж, жуулчдынхаа аюулгүй найдвартай байдлыг аялал гардан зохион байгуулж буй хөтөч хариуцах ѐстой. Энэ үед аяллын хөтөч тайлбарлагч нь үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байлдал, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг анхаарч явах нэг ѐсны асран хамгаалагч нь болдог. Мөн аялагчдын дотор өндөр настай болон тахир дутуу, хүний асаргаа сувилгаа зайлшгүй шаардагдах хүн аялж болно. Ер нь дэлхий дахинд аялж буй нийт хүмүүсийн нилээдгүй хувь нь ахмад настай хүмүүс байдаг.
  8. 8. Орчуулагч Аялал жуулчлалын хамгийн гол шинж чанар нь хүмүүс өөр хоорондын ялгаатай соѐл, амьдралын хэв маягийг сонирхох явдал байдаг. Тэгвэл Монголд ирсэн зочид жуулчид юуны түрүүнд нутгийн оршин суугчид тэдгээрийн эрхэлж буй ажил, мал аж ахуй зэргийг маш ихээр сонирхож тэднээс юм асуухыг хүсдэг. Тиймээс тур гид нь маш өндөр хэлний мэдлэгтэй байх ѐстой. Жуулчид нутгийн оршин суугчдаас сонирхож юм асуусан тохиолдолд хөтөч тайлбарлагч өмнөөс нь хариулаад байх бус харин орчуулж өгөх үүрэгтэй. Тиймээс малчдын аж амьдралын талаарх болон онцлог газар орон тайлбарлах, ямар нэг түүх соѐлын дурсгалыг тайлбарлах үед тохиолдох өвөрмөц үг хэллэгийг маш сайн орчуулж чаддаг байх хэрэгтэй.
  9. 9. Мэдээлэгч Аяллын хөтөч тайлбарлагч нь аялагч жуулчдын хувьд өөрийн орны нүүр царай төдийгүй өөрийн эх орныхоо бахархалыг жуулчидтайгаа хуваалцагч байдаг. Тиймч учраас түүний мэдлэгийнх нь хүрээгээр тухайн орныг төсөөлдөг. Тэд очсон газраа амилуулж, мэтгэл татахуйц ярьж чаддаг байхын зэрэгцээ жуулчдын үзэж хараагүй зүйлсийг ч нүдэнд нь харагдтал ярьж чаддаг байх хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр мэдээллийг маш түргэн хугацаанд олж авч, түүнийгээ боловсруулан жуулчдад хэрэгтэй гэсэн зүйлсийг цаг алдалгүй хүргэдэг мэдээлэгч байдаг. Мөн хөтөч тайлбарлагч нь сэтгүүлч сурвалжлагчын үүрэг хүлээдэг бөгөөд бас шүүмжлэгч байх ѐстой. Жуулчдын хүсэл сонирхолыг сонсож хэрэв санал хүсэлт байвал цааш нь дамжуулж, хоолны амт чанар болон үнийн асуудал дээр анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Хөтөч хүн жуулчдын бүхий л эрх ашгийг хамгаалж явах үүрэгтэй бөгөөд тур оператор компани аялалд төлөвлөгдсөн хоол унд, аюулгүй байдал хувцас хунар г, м эдгээр бүх зүйлүүдийг урьдчилан шийдсэн байх ѐстой. Энэ бүгдийг тур гид бодит амьдрал дээр зохицуулж гүйцэтгэх үүрэгтэй байдаг.
  10. 10. Хөтөч тайлбарлагчийн үүрэг: • Тур операторын боловсруулсан аяллын хөтөлбөрийг нарийвчлан судлах • Аяллын бүхий л хугацаанд жуулчдыг дагалдан явж, аяллын хөтөлбөрт тусгагдсан сонирхлын цэгүүд болон жуулчдын сонирхсон зүйлсийг тайлбарлан таниулж бусад хүмүүстэй харьцахад нь туслах • Шаардлагатай бичиг баримт, тоног төхөөрөмжийг бэлтгэх • Үйлчилгээний баталгаатай байдлыг хангах • Жуулчдыг байрлах газрын үйлчилгээтэй танилцах, чанарыг шалгах • Зугаа цэнгээний газрууд, үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд нь туслах • Аяллын явц жуулчлал үзүүлж буй үйлчилгээний талаарх өөрийн дүгнэлтийг уридлагадаа байнга мэдээлэх • Үйлчилгээний бусад ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих. • Хөтөч тайлбарлагч нь өөрийн оронд аялж буй жуулчны өмнө танилцуулах, төлөөлөх, хэлмэрчлэх, үүргийг хүлээдэг.
  11. 11. Тогооч Мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай, харилцааны соѐлтой хүн байх хэрэгтэй. Хээрийн нөхцөлд хоолны үйлчилгээ үзүүлэх мэдлэг туршлагатай, элдэв муу зуршилгүй , ариун цэврийг өндөр түвшинд сахих чадвартай байх шаарлагатй. Мөн англи хэлний зохих мэдлэгтэй, хээрийн аялал, аялал жуулчлалын үйлчилгээний зохион байгуулалтын талаар зохих мэдлэгтэй байвал сайн. Олон хүнтэй группт үйлчлэх үед туслах тогооч, зөөгч, бэлтгэгч зэрэг туслах ажилтнууд хэрэгцээтэй болдог. Хэрэв боломжтой бол тогооч өөрийн туслах ажилтнуудыг авч явах нь үр дүнтэй байдаг. Мөн тогооч нь өөрийн орны үндэсний хоолыг хийх ур чадвартай байх ѐстой.
  12. 12. Жолооч Хээрийн аялалд явах жолооч нь эмнэлэгийн үзлэгээр орсон, аяллын маршрутын дагуух зам, замын бартаа, нөхцлийг сайн мэддэг, техникийн соѐлтой, элдэв муу зуршилгүй, байх шаардлагатай. Мөн хээрийн нөхцөлд хоол хийх ур чадвартай зохих хэлний мэдлэгтэй, анхны тусламж үзүүлэх чадвартай байвал зохино.

×