Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

автономит монгол улсын ерөнхий сайд

7 110 vues

Publié le

  • Soyez le premier à commenter

автономит монгол улсын ерөнхий сайд

  1. 1. Автономит Монгол улсын Ерөнхий сайд"шанзав" хэмээх ГончигжанцаныБадамдорж|XX зууны эхэн үеийн Монголын түүх бол нийгмийн амьдралын ээдрээ, нугачаа, сорилт,бэрхшээлийг сөрөн баатарлаг тэмцэл өрнүүлж, унаж, босож байсан улс үндэстний цадигшаштирын шарласан хуудсууд байлаа. 1918-1919 оны түүхэн зурвас үед хагас дутууболовч, тэмцэн олсон тусгаар мандлаа бүрмөсөн алдаж, үндэсний гутамшигт байдалдхүрснийг түүх өгүүлж байна. Чухам энэ үед Автономит Монгол улсын Ерөнхий сайдыналбыг хашиж, нүгэл, буяныг үүрэх хувь шанзав хэмээн олонд нэршсэн Бадамдоржидоногдсон юм.Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт төрсөн бололтой. ТэрбээрБогд хаанд өргөсөн айлтгалдаа: "Би язгуураас нэгэн шавь Цэрэн агсны хоѐрдугаар хүүхэнТунжигаас бутач төрсөн хөвгүүн" (20.1-3) хэмээн тэмдэглэжээ. Харин нагац ахГончигжанцан нь хоѐр настай Бадамдоржийг үрчлэн авч, улмаар 4 настайгаас нь Хүрээндшавилан суулгаж, балчир багаас нь номын мөр хөөлгөсөн байна. Бадамдорж ухаансэргэлэн, номонд муугүй, аливаад овсгоотой учир Вангай аймагтаа сүрхий лам гэгдэхболов. Мөн түвд, манж хэлийг гаргууд сурч, хятад хэл гадарлах болсон байна. Дээрөгүүлсэн айлтгалд: "...Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургуульдаган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрдтуслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаархүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн авралөршөөл" (20.1-3) хэмээн сүслэн тэмдэглэжээ. Ийнхүү тэрээр шашны захиргааны албантушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашиж, Богд гэгээнд гүнитгэлийг олсон байна.VIII Богд Жибзундамбын гүн итгэлийг хүлээж байсны нэг тод илрэл бол тэрээр Монголорон Манж чин улсын эрхшээлээс гарч, тусгаар улс болох хэрэгт тусламж хүлээж болохэсэхийг тандахаар Хаант Орос улсад итгэмжлэн зарагдаж байсан явдал юм. Энэ утгаарааБадамдорж, Монголын төрийн тусгаар тогтнолын хэргээр Богд гэгээнийг төлөөлж, ХаантОрос улсад очсон Монголын анхны элч байсан билээ. Эл явдлаас хойш 5 жилийн дарааБогд гэгээн дахин Да лам Бадамдорж, зайсан Цэрэн-Одсэр зэрэг төлөөлөгчдийг тусгайзахидал, бэлэг сэлтийн хамт явуулж ивээл хамгаалал гуйсан боловч, Хаант Орос улс бас лойшоож үзээгүй тухай түүхчид тэмдэглэдэг. Үүнийг Оросын судлаач Е.А.Белов Оросынархивт ямар нэг баримт байхгүй байна хэмээн няцаажээ.
  2. 2. Түшмэл ухаантай, хашир догь Бадамдорж Манжийн төрд ч тал олохоо мартсангүй.Тухайлбал 1904 онд Манжийн мөнгөн санхүү цэргийн хэрэгт их мөнгө тусалсны учирхаравтар хүрэн өнгийн жолоо, ногоон хөшигт ямбаны тэргээр шагнагдаж байв. Бадамдоржэрхбиш бичиг, соѐлд гийсэн хүний хувьд боловсролын хэргийг тэтгэн дэмжиж байсанбайна. Хэвт ѐсны тэргүүн буюу 1909 онд Их хүрээнд байгуулагдсан "Сурган тэжээхсургууль"-ийг нээн хичээллүүлэх явцад мөнгө хөрөнгө дутагдсаны учир Бадамдорж 8000лан мөнгө тусалсан байна. Ийм учраас Манжийн эзэн хаан түүнд "Аугаа сайн" хэмээх цол,"Сайныг цэнгэлдэн өглөгт дуртай" хэмээх өргөмжлөлийг албан гуншиндаа хэрэглэхэрхээр соѐрхон шагнажээ. Гэвч хэдэн жилийн дараа 1909 онд Их хүрээнд болсон лам,ардын үймээний үеэр асуудлыг шийдвэрлэхэд хуурмаг гоомой хандсан гэж шанзавБадамдоржийг Манжийн хаан албан тушаалаас нь огцруулжээ.1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн ноѐд, ихэс дээдэс Эрдэнэшанзудбын яамнаа цугларч, тусгаар тогтнолын асуудал хэлэлцэхэд Бадамдорж оролцож,дэмжих талд байсан юм. Гэхдээ тэрээр Сань До амбаны тулгалтад мэгдэн сандарч, ХаантОрост тусламж гуйхаар одсон Чин ван Ханддорж нарын төлөөлөгчдийн нэрсийг нэгднэгэнгүй тоочиж байсан гэдэг.Тэгэхэд шанзудба Бадамдорж Сань До амбаны хооронд ийм нэгэн яриа болжээ.- Сань До амбан: - Эрхэм шанзудба таны зүтгэлийг Манжийн төр, их хаантан үнэлэнүздэгбилээ. Гэтэл та болсон явдлыг бидэнд мэдэгдээгүй нь тун харамсалтай хэрэг. Танайяамнаа хэн хэн хуралдсан, хэн хэн Орост самуун өдөөхөөр одсоныг хэлбэл муу явдлаазасаж залруулахад оройтоогүйгээр барахгүй, Хаан төр таны гавъяа зүтгэлийг үл умартанахэмээн тулган сүрдүүлэх, аргадах аялах өнгө хосолсон маягтай үг чулуудав.- Бадамдорж шанзудба: - Жа, эрхэмсэг амбан сайдтан минь. Би таны өршөөл ивээлдбагтан, хаан төрдөө морь нохой мэт зүтгэнэ. Харин болсон явдлын тухайд гэвэл тэд хуралхийж, намайг албадан гарын үсэг зуруулсан боловч, өчүүхэн би монгол хүн болох тулхэрэг илрэхийн урьд гэрчлэн мэдүүлж, яахан болох билээ гэдгийг Их амбан та ойлгохыгхичээх буй за. Орос улсаас тусламж эрэхээр Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан нар явсан ньүнэн болой. Одоо даруй сайн арга сүвэгчлэн чадвал, уг хэргийг зогсоож болзошгүй хэмээнхэзээний бялдууч зангаараа долдигнон хамаг нууцыг задлан дэлгэлээ.- Сань До: - Эрхэм шанзудба та одоо даруй Богд гэгээнд очиж, Орос цэргийг ирүүлэхийгзогсоо, Ханддорж нарыг дуудан ирүүл гэж намайг хэлж байна гэдгийг дамжуул гэлээ.Сань До амбан мөн Хүрээний сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж, эл хэргийн талаарзөвлөжээ. Чингээд уг асуудал Жибзундамба хутагтын сонорт хүрч, тэрбээр хэрэв Монголдявуулах гэж буй шинэ Засгийн бүх хэргийг хүчингүй болгож, Орос явсан төлөөлөгчдөдямар нэгэн зэмлэл хүлээлгэхгүй гэсэн нотолгоо өгвөөс цахилгаан утас явуулж, VII сарындундуур энэ бүх байдлыг илтгэн тодорхойлж, Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй"ѐсоор болгоѐ" хэмээн зарлиг буулгажээ.Хамт алба хааж явсан өвгөн бичээч Г.Наваан-намжил: "...Энэхүү Бадамдорж ...эрдэм чадалбүхий боловч уулаас харгис, зальхай санаатай, басхүү авах, идэхэд дуртай, татахтүлхэхийг гол болгосон бөгөөд хөдлөх бүр Богдын нэрийг барьж, Халх нийтийг дарлаж,
  3. 3. давтаж сурсан нэн ч Манжийн сайдтай талархаж, хээл хахуулиар хэргийг урвуулж,мушгиж мэргэжсэн туйлын үл өөдлөх явдалтай харгисын харгис шар феодал байсан"(21.89) гэж дуртгалдаа тэмдэглэжээ.1911 оны үндэсний хувьсгалд Г.Бадамдорж төдийлөн үүрэгтэй оролцоогүй боловч, Богдгэгээн, Эх Дагины итгэлийг дахин олж, хар, шар ноѐдын зөрчлөөс "од шүүрэх" болсон юм.Тийм ч учраас Шашин, төрд туслах яамны хоѐрдахь сайдаар ажиллаж, шар ноѐдын эрхашгийг туйлшруулан хамгаалж, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчлийг уламгүнзгийрүүлжээ. Тэрээр хэдийнээ гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэйболсон байв.1915 оны IX сард Бадамдорж Дотоод яамны тэргүүн сайдаар томилогджээ. Бадамдоржламтан хятадын талыг баримтлагч, авилгагч шунахай хэмээн олон түмний дунд яригдахболсон байна. Түүний төрсөн ганц эгч Бумаа нь тун ядуу дорой амьдарч байхад харжүздэггүй байсан тухай яриа байдаг. Энэ байдлыг мэдсэн Сайн ноѐн хан Намнансүрэнтүүнд: "Бумаа чавганцад булан цайны хариугүй байж, Богдын буман шавийг чиний өөдтатах ч дээ, мэдэхгүй" гэсэн үг хаяж байсан гэдэг.Орос оронд үймээн самуун дэгдэж, Монголд тавих анхаарал суларсан үед Хятад энэхүүэгзэгтэй боломжийг ашиглан, Монголын автономитыг устгаж, талдаа татах явуулга хийж,гол нь Бадамдоржид түшиглэжээ. Энэ үед (1919 оны тэргүүн сар) Сайн ноѐн хан, ЕрөнхийсайД Т.Намнансүрэн хортой архи ууж төгсөж, Бадамдорж Автономит Монголын Засгийнгазрын тэргүүн болсон байлаа. Их хүрээн дэх Дундат иргэн улсын сайд Чень-И Г.Бадам-доржтой сэм хэлэлцэн, Монголын автономитыг устгах хэргийг сэдэж эхэлжээ. Чен-ИМонголын зарим эрх бариг-чидтай "Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм"гэгчийн талаар хэлэлцээ хийж эхэлсэн нь чухамдаа Ар Монголын автономит эрхийгустгах хорт явууллагын түрүүч байв.Г.Бадамдорж Чен-Игийн санааг Богд гэгээнд танилцуулсанд: "Автономит засгийг устгавалХятад нь Манж чин улсын үеийнхээс ямар илүү эрх олгох юм бэ?" гэдгийг асуу гэжээ.Автономит Монголын Ерөнхий сайд тэрбээр Чен-И-д Богдын айлдварыг уламжлахаддүрэм хэмжээг дахин төлөвлөж, Богд Жибзундамбад дахин өргөхөөр болов. Чингээд Чен-И өөрөө Тадаад Монголын өөртөө засахыг устгасны хойно Дундат улсын Засгийн газраасМонголыг хүндэтгэж үзэх ба жич "Хойчийг сайжруулах зүйл" хэмээх эх бичгийг зохиосонбайна. Үүнийг Бадамдорж мэтийн Хятадын талыг баримтлагчид нэмж зассанаар "Чен-И-гийн 64 зүйл" хэмээх баримт бичиг гарсан юм. Тийн байтал Сюй-Шүчжэний их цэрэгХүрээг эзэлсэн байна. Чен-И ч огцорч нутаг буцав.Сюй-Шүчжэн Чен-И-гийн нэгэн адил монголчуудаар өөрсдөөр нь автономитыг устгуулахбодлого баримталж байв. Тэрбээр: "Дундад улс Монголыг нийлүүлэн авч тохинуулах цагтхүрсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан ба Бадамдорж та хоѐрыг Бээжинд хүргэжучрыг хэлэлцэнэ" (22.175) гэж тулган, Их Хүрээний Вангай аймгийн зүүн гудамжны эхэндбүхий Бадамдоржийн хашааны үүд хүртэл цэрэг жагсаан сүрдүүлжээ.Г.Бадамдорж нөхцөл байдлыг Богд хаанд айлтгахад Тэрбээр: "Энэ нэгэн удаа Хятадын эрхмэдэлд оровч 2-3 жилээс өнгөрөхгүй дахин эрхээ олж авах цаг хүрч ирэх тул ѐсоорболгогтун" хэмээжээ.
  4. 4. Ерөнхий сайд Бадамдорж 1919 оны XI сарын 15-нд Улсын дээд доод хурлыг хуралдуулж,Сюй-Шүчжэний үг ба өөрийн үзэл бодрол, Богд хааны айлдвар хийгээд, Хятад цэргийнсүр үзүүлсэн байдал зэргийг учирлан, "цөөн нь олныг үл дийлэх байдал зэргийг учирлан,бас буурай нь хүчирхэгийг дарж үл чадах тул хөнгөнөөр хөдөлж үл болмуй" хэмээндонгодон ухуулахад Дээд хурал автономитыг сайн дураар устгах саналыг хүлээн авчээ.Доод хурлын эсэргүүцсэн саналыг устгаад, дагаар орох гутамшигт бичгийг үйлдэн, 5яамны тамгыг дарж, тэргүүн, дэд сайдуудын нэр зэргийг жагсаан мэдүүлжээ. Тэр оройгооМонголын автономитыг "сайн дураар устгах" тухай бичгийг хятадын генерал Сюй-Шүчжэнд "өргөн" барьсан байна.Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Монголын томоохон шар феодалуудын нэг, Засгийн газрынтэргүүн Бадамдорж бол автономитыг устгах талын хүн байв. Консул Орлов: Бадамдоржхятадын талыг баримтлах болсныг "энэхүү дээгүүр зиндааны ламтан-улсын хөрөнгийгихээхэн хэмжээгээр шамшигдуулагч, хээл хахуульд идэгдсэн зан суртахууны хувьдялзарсан хүн" хэмээн тайлбарлажээ. Бадамдорж хятадуудад туслан, Гадаад Монголынавтономитыг устгаснаар цаашид тэдний ивээл, бүх талын хамгаалалтад байх болно гэжтооцоолсон бололтой" (13.182) гэж тэмдэглэсэн байна.Хятадын ивээлд хар толгойгоо баттай багтаасан гэж бодож байсан Бадамдоржийн тухайдудалгүй байдал өөрөөр эргэж, Монголчуудын хэлдгээр хүүхэд нохойн доог болоходхүрсэн юм. Дилав хутагт Жамсранжав "Ар Монголын улс төрийн дуртгал" хэмээхдурсамж номондоо: "...Бадамдоржид олноор дургүй болов. ...Сюй-Шүчжэн Богдоос нададзахих зүйл байвал Ба чин ван ламаар дамжуул хэмээсэн туя тийнхүү Ба-гаар уламжилмой.Бадамдоржид Сюй-гээс нэгэн мухар тэрэг өгснийг тэр олны шүүмжлэлээс болгоомжлоннууж тавьж байв хэмээмой. Бас олон тооны зоос мөнгө өгөз хэмээн хэлэлцэж байв. Нэгэншөнө Багийн үүдний гадаа мухар тэрэг түржигнэж, чигнаалын дуу гарч ирсэнд Ба сандранугтан гарч, үүдийг нээж үзвээс юу ч байхгүйд буцаж гэртээ орох гэж явтал олон хүүхэдхашааны гаднаас: Худалдах чийчаан байна уу? Зээлэх янчаан байна уу? хэмээнбархиралдав хэмээмой. Хүүхэд мухар тэргийг дууриан дуугарч, гүйлдэн ирж тохуухийснийг Ба Си Линфүгээс хүн мухар тэргээр ирэв хэмээн хууртсан аж. ТүүнээсБадамдоржид хүүхэд хүртэл жигшиж байхыг мэдэж, тэр даруй хөдөө гарч бие засахаарЦэнд зайсан хэмээх Их шавийн нэгэн баян айл дээр гараад даруй өвчнөөр үхэв" (23.25)хэмээн бичжээ.Энэ үед Автономит Монголын Ерөнхий сайд хэн ч болсон иймэрхүү хувь заяа хүлээжбайсан байж магадгүй. Хамгийн гол нь Бадамдоржид эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлдутаж, ямагт хятадын талд байсанд ард олон дургүйцжээ.Тэрбээр төрийн хашир, туршлагатай зүтгэлтний хувьд олныг эргэцүүлэн тунгааж болохбайсан боловч түшмэл ухаанаа буруу тийш нь заржээ. Түүний удирдлагад ажиллаж байсанШанзудбын яамны бичээч Ламзав гуай: "Манай шанзудба Гончигжанцангийн Бадамдоржбол цагийн аяс дагаж гүйх ухаан лут хүн бөгөөд тэдэнтэй хоршоо ч байж, бас салжэсрэгэлдэж ч явсан хүн. Сүүлдээ эднийгээ байтугай Богд хааны үгийг ч авахаа больж хярдассан юм даа" дурсан ярьж байжээ. Автономит Монголын Ерөнхий сайд асанБадамдоржийг насан өөд болоход нь Хятадын Засгийн газраас тусгай монгол, хятадтүшмэл томилон, хүүр дээр нь Цаас шатааж гашуудал үйлдэж байжээ. Монгол төрийнтүүхэнд дахин ийм зүйл бүү давтагдаг.

×