SlideShare une entreprise Scribd logo
1  sur  234
Télécharger pour lire hors ligne
.::Сvмтэй бударын чулуу::.
Гарчиг
 1. ТУГ ШYЛЭГ
 2. ХYН
 3. ЗАЛУУ НАС
 4. НУТГИЙН УУЛ БИД ХОЁР
 5. НАМРЫН ТУХАЙ БОДОЛ
 6. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ
 7. БОДОЛ
 8. ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ
 9. МАРГААШ
 10. ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд)
 11. ВСТУПЛЕНИЕ
 12. ЭПИЛОГ
 13. ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ
 14. 1957 ОНЫ ЗУН
 15. Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД
 16. БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН
 17. НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ
 18. ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС
 19. ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ?
 20. ЦЭРМАА
 21. МИНИЙ АЛАГ НОХОЙХОН
     БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА
 22. ЄВЛИЙН ХУВЦАС
 23. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ
 24. ЭВЛЭРЭЛ
 25. ШОРОНГИЙН ДУУ
 26. ТОД ХАРАА
 27. ДУРЛАЛ
 28. НУТГИЙН ДУУ
29. ЭХНЭР
30. БYСГYЙД
31. ЗАРИМ ОРОЙ
32. ШЄНИЙН САЛХИ
33. ЗАМ
34. МЭРЭГ
35. ГИЮYРЭЛ
36. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ
37. М.ЦЭРЭНДУЛАМДАА
38. ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА БАТНОРОВТ
39. БОДОЛ
40. НАМАЙГ ХYЛЭЭ
41. УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ
42. ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС
43. ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ
44. ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ
45. МУУР
46. ХYYХЭД МИНЬ
47. БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ
48. БУХ
49. ЄВГЄН БОЛЛОО БИ
50. ЗYРХ МИНЬ
51. БЯЦХАН СУРГААЛ
52. МОРЬТОН БYСГYЙ
53. САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ
54. БЯЦХАН СУРГААЛ
55. ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ
56. ШYЛЭГЧ ТАНАА
57. ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ
58. БЯЦХАН СУРГААЛ
59. ГЭРЭЭСЛЭЛ
60. ЧАМДАА
61. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ
62. ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ
63. ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМ
64. УРГАА МОД
65. КОНТРАСТ
66. АРХИ
67. ЦАС
68. УНШИГЧ ТАНАА
69. ХYЙТЭН ШЄНЄ
70. ХЭРЛЭН
71. МИНИЙ МОНГОЛ ТЄРХ
72. ЖАГСААЛ
73. МАНЦУЙТАЙ ЖААЛ
74. ЗАХИДАЛ
75. ФЕЙЕРВЕРК
76. ХYСЭЛ
77. ХУВИЙН ЄМЧ
78. БОРОО
79. ХАРУУСЛЫН ШYЛЭГ
80. ЯРУУ НАЙРАГ
81. ЭХНЭР
82. ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ
83. YГ
84. ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД
85. ХУНДАГА ЄРГЄХ YГ
86. БЄМБЄГ
87. УУЛСЫН ОРГИЛ
88. САРАНЖАРГАЛ
89. БЯЦХАН СУРГААЛ
90. ЖАРГАЛ
91. ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ
92. НЭРГYЙ НЭГЭН ХYН
93. ГАНЦААРАА ЭР ХYН
94. ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ
95. БАДГУУД
96. ХОЛЫН СОЛОНГО
97. ИДЭР ЦАГИЙН ЗYYД
98. НАМТАР
99. ИХ YДИЙН СYYДЭР
100.     ЗУНЫ ЄГЛЄЄ
101.     ХYН ТАНАА
102.     ЄВГЄН ХYНИЙ YГ
103.     ШЄНИЙН ШYЛЭГ
104.     МОНОЛОГ
105.     YХЭЛ
106.     АЛДАА
107.     ЦАГ ИРВЭЭС
108.     ТОЛЬ
109.     СОНЕТ
110.     ТЭР ХОЁР
111.     ХЭН ГУАЙ
112.     ЦЭРЭГ ЭРС
113.     БYСГYЙ ТАНД
114.     ГАРЗ (Зvvдэнд орсон шvлэг)
115.     Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД
116.     Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ
117.     ЗYРХНИЙ БИЧЛЭГ
118.     МИНИЙ МОНГОЛ НАЙРАГЛАЛ
119.     БУРИАД
120.     МОНГОЛ БYСГYЙ
121.       ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
   122.       НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ
   123.       ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА Оршил
   124.       БИ Ирээдvйд илгээх захидал
      - 1. Миний нэр
      - 2. Аав бидэн хоёр
      - 3. Залуу нас мину !

ШYЛЭГ

ТУГ (дээшлэх )

Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж
Тун олон хvн гайхаж магадгvй
Уужим талын дураараа шvлэгч
Улаан туг хоёр сэтгэлд нь
хамт багтахгvй байж магадгvй

Гэвч би туггvйгээр амьдрахгvй
Гэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvй
Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан
Эгэл тvмний ижил эгэл ард байна.

Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэд
Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагvй
Талбай дээр их жагсаалын дэргэд
Ташаа тулаад зогсож байсан байх

Євлийн пальтоны энгэр задгай тавиад
Єндєр гоголь малгай хазгай дараад
Сахлаа засаж духаараа харсан хvн
Савхин бээлийтэй дув дуугай явсан байх.

Гэвч би ємссєн хувцас шигээн биш
Гэр орон єссєн нутаг шигээн
Эглийн эгэл хvн хvний л ижил хvн
Эх оронтой ард тvмэнтэй иргэн.

Гэртээ арван зургаан цагийн ажилтай
Гэргийдээ хvvхэд шиг хайртай
Айлдаа алаг бяруу шиг номхон
Архи уудаг тамхи татдаг ийм л хvн.

Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм
Зvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм
Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээр
Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм.

Хаа газрын айлд ороход
Халуун цай хоолоор дайлдаг
Харин би хvн тєрєлхтнийг
Халх шvлгийн сайнаар дайлна.

Сайн шvлгийг минь шилж байгаад
Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу
Гайгvй нэрэлхэлгvй ирж бай та –
Гагцхvv миний нас богинохон

Амьсгаа хураах єдрєє хvртэл
Ард овгийг шvлгээр дайлах
Аз заяандаа би бахархсаар
Алдхан биеэ тамлаж яваа юм.

Хэнзхэн биетэй минь хамт тєрж
Хэт нутгаас минь халин гарч
Хэн гуайн ч ємнє намайг зоригжуулсан
Хэвлэгдээгvй гvн ухаан мину.

Єєртэй минь хамт бvv нєгчєєрэй
Єнєр нєхдєд минь эхнэрт минь
Єлгийтэй хvvд минь шvлэгт минь
Єв болон vvрд vлдээрэй.

Энэнээс єєр гvн ухаан хэрэггvй
Эрхэм єдєр ирэхдээ л ирнэ
* Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээр
Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг
Ад vзэгдсэн номын минь гар бичмэлийг
Алтаар vнэлэх цаг заавал ирнэ.

ХYН (дээшлэх )

Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас
Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж
Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол
Хvv нь болж заяасны хэрэг юу билээ.

Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс
Хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол
Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол
Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ.

Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол
Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!



ЗАЛУУ НАС(дээшлэх )

Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шєнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мєрєєсєж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Євлийн есийн жаврыг тоолгvй
Єєр хvний авгайд сэтгэл хаяж
Єрхний vзvvр шиг дэрвэж явсан
Єлчирхєн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг єссєн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь.

Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нєхдийнхєє хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч

Хоног тєдий зуурдхан ханилах
Хотын хvvхний єнгєнд хууртаж
Ариухан цусаа тvvний тєлєє
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн тєєрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хєєрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мєнгє шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.


Хєрстийн амьдралд хєл алдсан
Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!



НУТГИЙН УУЛ БИД ХОЁР (дээшлэх )

Энэ уул бид хоёр
Эр нєхєд шиг ижил дасал болсон юм
Харийн газар уулаа би мєрєєсдєг
Харин уул намайг мэддэггvй биз
Энэ уулын энгэрт тєрсєн юм гэнэ билээ
Эхний мєрєє шороон дээр нь гаргаж
Эр хvн болж ууландаа би єслєє.

Насанд хvрч хvvхэнд сэтгэл алдаад
Намрын орой энд гэгэлзэнхэн сууж vзлээ
Найрагч болж холын нутгаас ирээд
Нанчид сєгнєнхєн бужигнаж бас vзлээ

Элдэв єнгєєр би єсєж єтєлж хувирлаа
Энэ уул харин огт хувирсангvй
Эхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээ
Эцэг євгєдийн vед ийм л байсан байна.

Тєрєхийн минь ємнє энэ уулын бэлд
Тєрийн тєлєє хvн хvнээ буудсан байна
Ангийн тэмцлийн хатуу ширvvн онуудад
Ажиг ч vгvй энэ уул харж зогссон байна

Магадгvй vvгээр цэл залуу Сvхбаатар
Магсаржав вангийн цэрэгт байхдаа
Yдэлж хооллож явсан байж мэднэ
Хатан ахайгаа хvнтэй хардаж
Хамраа огтолсон нvгэлт хаан
Бvтэл нь хазайж тєрийн тамгаа ганзагалаад
Бvрхэг шєнє энэ уулын бэлд уйлж явсан ч юм билvv

Эзэн Чингисийн морьт цэрэг
Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билvv
Эртний Хvн улсын Тvмэн шаньюй гэгч
Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билvv

Тэр байтугай насанд эртний олон галвыг vзээд
Тэнгэрийн мянган оныг олон олноор vдээд
Єєр болсон юмгvй энэ уул сvндэрлэн байна
Євгєн болсон юмгvй энэ уул сvмбэрлэн байна.
Євгєн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна.

Хан уулын нас уул шигээ их юм
Хажууд нь миний нас
Хатуу хvндийг туулаагvй над шигээ єчvvхэн юм.
Халуун сэтгэлт хvн би хан ууланд дуулж явна.



НАМРЫН ТУХАЙ БОДОЛ (дээшлэх )

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv

Аяа хєєрхий
Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн
Зvрх шиг улаан хєвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шvvрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн
Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна
Хамхуул євс торолзонхон гvйнэ л
Хатсан євс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хєєрхий алтанхан шаргал мєртлєє
Юугаар ч цэцэглvvлэшгvй намар
Юутай чи уйтгартай юм бэ.

Зvггvй насаа орхиод ирсэн
Зvvн зvгийн уудам талд минь
Зvрх нь эмтэрсэн монгол найраг
Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишvvний
Улаахан навч зvрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн vзvvр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигvvр
Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нvдтэй тєрсєн
Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрvvн бvсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа

Аяа хєєрхий
Намар аа гэж юу сан билээ.

Амьдралын єдрvvд олон ч гэлээ
Алагтай цоогтой байдаг юм.
Амьтны vрс олон ч гэлээ
Аягтай маягтай байдаг юм.

Хvний амьдрал урт ч гэлээ
Хvйтэнтэй халуунтай байдаг юм.
Хєвгvvд охид олон ч гэлээ
Хvслэнтэй хяслантай байдаг юм.

Амаар балгасан архийг чинь дээ хє
Хамраар гаргахад хатуухан байдагаа
Аалиар учирсан амрагийг чинь дээ хє
Хаяад явахад хэцvvхэн байдагаа

Жvнзээр уусан архийг чинь дээ хє
Цунзаар уухад хатуухан байдаг аа
Зvрхээр учирсан амрагийг чинь дээ хє
Зуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа.

Эд бараа хуучрахад гарз нь vгvй яа
Эдлээд єнгєрсєн хvний аз гэдэг юм аа
Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа
Энэхэн яваа насны эз гэдэг юм аа.

Тєрсєн бие vхэхэд гашуудах нь vгvй яа
Тєвєг багатай vхэхийг аз гэдэг юм аа
Тєвлєрсєн сэтгэл мєхєхєд гашуудалтайхан аа
Тєєрч явдаг хайрын эз гэдэг юм аа

Зуны сэрvvхэн бороо
Хєшиг татан зvсэрнэ
Зулын гол шиг цэмцгэр
Хєєрхєн бvсгvй зутарна

Чулуун замгvй газраар
Шулуун явахын аргагvй
Алд хvрэхгvй шалбаагийг
Алхаад гарахын эрхгvй
Гадсан шєвгєр єсгийт нь
Газар шигдэж зовооно
Хєлєє тушсан банзал нь
Хєдлєх аргагvй шарлаана.

Хєдєлгєєн бvхэн хоригдож
Хєгшєхєд бэлдсэнээ ухаарна.

Орчлонд олон хvн мэндэлж
Орчлонг олон хvн гэтэлж
Орлого зарлага хоёр
Ургах мєхєх хоёр
Амсхийхгvй
Алаглах юм даа!

Даан ч гарзтай хvмvvс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггvй хvмvvс ч
Олон мянгаараа тєрєх юм.

Yхэх ч яамай тєрєхийг л
Yр дvнтэй болгомоор юм.

Сургууль элээгээд ч
Сурсан эрдэмгvй
Сул цээжилж єнгєрєєдєг
Суулга шиг хvмvvс байх юм.

Ном уншаад ч
Нотолсон ойлгоцгvй
Нойрмоглон эвшээдэг
Ногоорсон тэнэгvvд байх юм.

Тэгсэн байтлаа бvжигт
Тэлээгээ тасартал гvйж
Дэлгvvрийн арын хаалганд
Дэлvv шиг наалдах юм.

Адгийн тэднийг том тогоонд
Амьдаар нь чанаж болгох сон.

Оддыг шєнє харахад
Олон ч гэж жигтэйхэн
Очтой гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Орчлонг Икар шиг мєргємєєр

Омголон хурц харагдах юм.

Охидыг єдєр харахад
Олон ч гэж жигтэйхэн
Онгон ч гэж жигтэйхэн
Одоохон нэг нь ирээд
Зvрхийг минь зvсэн хатгах
Зvv шиг хурц харагдах юм.

*Монгол архины бєглєє*
Модны хожуул шиг бєх юм
Хавдаж хєштєлєє балбаад
Хагалах нь холгvй онгойлгох юм

*Московская* - гийн бєглєє
Мєгєєрс шиг зєєлхєн юм
Унжсан сэртгэрээс нь бариад
Урах мєртлєє онгойлгох юм

Монгол хvvхнийг бол
Мориор элдээд ч барьдаггvй
Ондоо зарим нь бол
Оройхон єєрєє ирнэм билээ.

Архи хvvхэн хоёр
Адилхан гэдэг ортой ч юм уу даа.

Хєгшин залуугvй уугаад л
Хєдєє гадаагvй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм

Ажлын бvтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм

Дэгжин бvсгvйн цvнхэнд
Дэвтэр харандаа байхгvй

Yнэнч нєхрийн нь зvдрэл
Yр дvнгvй зvтгэл.
Оройн бvжгэн дээр гээгдэх
Онгон улаан зvрх бий

Ядуу шvлэгчийн євєрт
Янчаан тєгрєг байхгvй.
Залуу насны нь зvдрэл
Жаргал vзээгvй зvтгэл

Амьддаа єєрєє сонсохгvй
Алдар гавьяа нь бий!

Их хэргийг бvтээх гэж
Их хvмvvс тєрдєг аж
Иймгvйсэн бол орчлон
Ингэж хєгжих ёсгvй санж.

Манайхан шиг жирийн тэнэгийг
Мандуулж орхиод эцэст нь
Хамаг соёлоо даруулах юм бол
Харанхуй бvдvvлэг байх юм санж.

Хєдєл тэртээ уулс
Хєх л буданд дуниарч
Хєвчин их дэлхий
Хєлєє жийгээд нойрсжээ

Хємсєг байхгvй нvд шиг
Хєлчvv наран дуниарч
Хєх л манхан тэнгэр
Хємєрч аваад ширтжээ.


Хоёр их эрхсийн
Хооронд хавчуулагдсан
Утсан голтой бид нар
Улайсанхан тарчилнам.

Зохиол бичнэ гэж
Зориуд хураасан цаасанд
Золигийн муу бясаа
Зоргоороо єндгєлжээ.

Гэргий минь цэвэрлэж
Гэмтэн бясааг цээрлvvлж
Хэлэх муу vг олохгvй
Хэтэрсэнийг нь гайхаж байна.
Yгvй гэргий минь
Yvнийг хараагаад яахав
Цаасанд салхи оруулаагvй
Цалгар намайг хараа.

Яруу найраг єндєглєєгvй хойно
Явуул бясаа єндєглєх нь тэр!

Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь vзэхээсээ
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй

Амьдрал хэмээх гинжинд хєтлvvлж
Авгай хэмээх жанжинд жадлуулж
Алжаасаар гутарсаар харьж яваа
Аягvй салхитай жихvvн єдєр

Намайг гэнэт дуудлаа
Наалинхай болоод ялдамхан
Нас биед минь нэвт шингэсэн
Нарийхан хонгор дуу байлаа.

Эргэж харлаа…Аяа!
Эр л залуу биеийн минь
Эмгэнэл баясал хоёртой
Эгнэгт холбоотой явсан

Арабка минь чи
Арван жил бодсон бодол
Арван жил зvvдэлсэн зvvд
Амрагхан найз минь байлаа!

Аяа би ингэх гэж
Арван жил мєрєєсєж
Аглаг цєлийн аянчин шиг
Ангаж цангаж явлаа

Арван жилийн цангаагаа
Алиман улаан хацар дээр
Шатаж газардсан онгоц шиг
Шархтай зvрхээрээ тайллаа.

Гунихарч бодолд дарагдан
Гудамжны сандалд удтал суулаа
Yлээх салхинд бие зарайж
Yгдэрсэн ханиад босож ирлээ

Гэвч би хаашаа очих вэ
Гэр орон vгvй боллоо
Гэргий Нина байхгvй боллоо
Гэгээн дурлал ийнхvv сєнєлєє.

Єнєєдєр мартын найман
Єєрийн амраг Нина чамдаа
Єгєх бэлэг юу ч алга
Єчvvхэн миний сэтгэл л байна

Яруу найрагчийн сэтгэл гэвч
Ямар ч эрдэнээс vнэтэй билээ
Гардаж авах азтай хvн
Галав эринд ховор билээ

Май! Миний сэтгэл!
Маргааш буцааж авна гэхгvй
Yvрд чамдаа єглєє.

Хvнд нэгийгээ муулж
Хvсэл бахыг нь хангах гэдэг
Дайчин хороогоо буруу захирч
Дайсанд тугаа алдахтай адил

Хурц мэс арьсыг зvснэ
Хурц vгс сэтгэлийг зvснэ.

Аажуухан нэг сар би
Архины лонхонд гvйлээ
Аяа хєєрхий
Амьдрахын тавилан мину!

Алдаа ослоос чиг
Айгаа нь vгvй дээ
Алдрайхан чамаасаа
Уйдаа нь vгvй дээ

Алсын зорилгоосоо ч
Ухраа нь vгvй дээ
Аялгуу дуунаасаа ч
Урваа нь vгvй дээ

Амгалан тэнэг сэтгэлийн л
Алдаа гэмээ нь алдаа даа.
Архины нєхрийг олоход
Аравхан алхах хэрэгтэй
Амьдралын нєхрийг олоход
Арвинхан алхах хэрэгтэй.

Буруугий нь єєрєє ажаад
Бусдадаа зєвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа би
Будан дунд бvрэлгэж явнам.

Хэтэрхий тоогvй явна даа гэж
Хэзээ ч намайг бvv єрєвдєцгєє
Хэрэгтэй бол тvvх єрєвдєж
Хэдэн нулимс хожим дусаана биз.

Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь
Шvрийг бус цусыг дvрсэлсэн юм
Шvvн тунгаасан vг бvхний минь
Yсэг тутамд миний цус буй.

Хамаг бvхэн хаалттай
Хатуу чанд заалттай
Солгой хєгжим шиг vед
Согтуурах шиг жаргал алга.

АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ (дээшлэх )

1.

Yйлийн vртэй зvрх минь
Yхлийн шарханд тарчиланхан
Єргєст цэвдэг замбуулин дахь
Єдрийн одон чамайгаа гэсээр

Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнvvчилж явнам
Улсаас алдхан уйлж явнам.

2.

Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь
Хархан vс минь цайгаагvй байхад
Хагацлын зовлонг амсцгаалаа даа.
Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангvй
Хадмын муугаас хагацлаа даа.

3.

Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм.
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулна.

4.

Хамгийн сvvлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар євдлєє* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам

Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ

Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бємбєрцєг бvхэлдээ
Євдєнхєн шаналаж байх шиг
Єр зvрхийг минь зvсэж билээ

Аяа vvнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нvдэн мину!


5.

Далдын зовлонгоо мартах гэж
Дарсны аагт сэтгэлээ хуурч
Дараалан єнгєрєх хоног бvрийг
Хєлчvvрэнхэн туулж явнам.

Орчлон хорвоод сая мэндэлсэн
Охин vрээ нvдэндээ vзэхгvй
Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй
Орох ч эрхгvй тэнэж явнам.

Аяа миний бор нvдэн минь
Алдаа бvхнийг минь уучлан давж
Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан
Амрагийн дээд амраг минь ээ!

Yхэхээс минь наана уулзвал чи
Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.


6.

Зургаан хvнийн дунд бол
Тэнэгийг нь намайг гээрэй
Зуун хvний дунд бол
Цэцнийг нь намайг гээрэй.
Тэнэг цэцэнг хослуулж
Тэрслvvд тєрєх vйлтэй
Чиний муу Чойном чинь
Чин vнэнч хvн юм сан даа.

Эвдэрч дээ. Гэхдээ намайг
Энхрий чи минь эвдээгvй
Эрхэм нєхєд минь эвдээгvй
Энэхэн vе минь эвдлээ дээ

Хайрт чамдаа би улс тєр гэдэг
Хар дарсан зvvдийг яриад ч яахав!

7.

Нээрэн шvv улс тєр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хvн
Амар хурдан ойлгохгvй ээ!

8.

Гарцаагvй хожимдсон тэр цагт
Ганихарч битгий уйлаарай
Гараад ирсэн нулимсаа
Тас зуугаад залгиарай

Нулимс цус хоёрт дуртай
Нууцхан алдрын эздэд
Єєрийнхєє болон миний мууг
Єрсєж битгий vзvvлээрэй
Уйлна гэдэг хуучин юм
Урьд чинь олон эхнэр
Ургах нар шиг хань амрагаа
Улс тєрєєр залгиулж орхиод

Зайсан толгойг ч урсвал урсмаар
Залуу хєгшингvй уйлж явсан юм.



9.

Харин чи сэтгэлээ чангалж
Хан хурмастын гурван дагина шиг
Хайртай гурван охиныг минь
Хамгаалж хvн болгоорой

Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх
Булбарай тэнэгvvд болгоно уу
Аавынхаа санааг гvйцээж єгєх
Алдар цуутан болгоно уу

Єєрєє мэдээрэй би чинь
Єєр ертєнцєєс харж байя
Зэмтэй бурууг хийвэл
Зевс тэнгэр болж ниргэнэ шvv.

10.

Амрагхан бор нvдэн минь
Алагхан энэ хорвоо дээр
Чин vнэнч юмгvй гэдгийг
Чи нэгэн цагт ойлгоно

Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй
Олон vг солихоос дургvйцэж
Хэн бvхэнд инээх инээдийг
Хэрэггvй гэдгийг чи мэднэ

Нойрноос єєр эрлэг дайсангvй
Номоос єєр эрхэм ханьгvй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ хvн болж гэж бодоорой.

Аяа хайрт минь баяртай!
Ахин учрах болов уу даа!
ШУВТАРСАН ЦАГААН БУМБА (дээшлэх )

Унтаад бослоо. Толгойноос
Уусан юмны гэг арилжээ
Уудлаад vзлээ. Хармаанаас
Улаан мєнгєний сvvлч нь дуусжээ.

Тєгрєг гуйлаа. Єгєхєєсєє
Тєвєгшєєх хvн олон болжээ

Сав гуйлаа. Айлуудаас
Сайн санаатан ховор болжээ

Хоршоонд орлоо. Єгєхєєсєє
Хойгуураа зарах нь их болжээ
Арайхан оллоо. Уухаасаа
Амьтанд алдах нь их болжээ

Шууд хэлэхэд одоо vе
Шувтарсан цагаан бумбандаа буужээ.

Шvлэглэсэн роман бичлээ гэж
Шvvмжид би бумбадуулсан
Гайгvй хvн гэж намайг магтаад
Гаадамба гуай бумбадуулсан

Сvрхий хээгvй явлаа гэж
Сvрэнжав маань бумбадуулсан
Уух савах нь ихэдлээ гэж
Улаан хамар бумбадуулсан

Алга болоод ирсэнгvй гэж
Авгайдаа Бадарч бумбадуулсан
Ардач vзэлтэн байлаа гэж
Ажлаасаа Нямдорж бумбадуулсан

Дотроо бодолтой хvн бvхэн
Дор дороо бумбадуулжээ.

Хєшиг татсан сэрvvн бороонд
Хєлрєх адил цонхны шил
Усан дуслаар бєнжигнvvлэн
Уйлж байгаа ч юм уу даа
Хєгшид євгийн маань эл хуль нутаг
Хєдєє сумын минь бєглvvхэн тєв
Урьдын бага нас сэтгэлд орж
Уйлмаар ч байгаа юм уу би.

Бороо хураар тэнгэр уйлахуй
Болор шил ч уйлдаг юм уу даа?
Цонхыг уйлахад хvний сэтгэл ч
Цочирдож бас уйлдаг юм уу даа.?

Yvл цонх сэтгэл гурав
Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа!



БОДОЛ (дээшлэх )

Галбын салхинд элэнхэн
Ганихран сvvмэлзэх толгод
Газар тэнгэрийг тэлэнхэн
Гангаран сvvтэлзэх зэрэглээ

Санаа шvvрс алданхан
Сайхан амраг гэгэлзэх шиг
Цэвэрхэн чєлєєт салхин
Цэлгэрхэн цэнхэр тал мину.

Анх л багын насаа
Амрагийн зєєлєн шивнээ
Архаг тортог суугаагvй
Алсын тухай мєрєєдєл

Сархдын хор шингээгvй
Санаа амархан хайр
Бодлын хар санаагvй
Ботго шиг торомгор vе.

Ээжийнхээ идэр насан
Энэ бvхнээ орхисон
Эртний туульсын єлгий
Ээрэм цайдам тал мину!

Алсын холоос чинийхээ
Алтанхан зэрэглээг ширтнэм
Асар тагт шиг сvмбэрлэх
Борхон толгодоо зvvдэлнэм.
Яст мэлхийн зоо шиг
Ялтсан хуягтай гvвээн дээр
Салхидсан ганц тэмээ
Салж нийлэн сvvмэлзнэм.

Элсэн сайрт замхардаг
Эрэг нь vгvй горхин
Эрчлээд хаясан утас шиг
Эвхэрч хєврєн гялалзнам.


Говийн борхон дэрс
Горхийн хєвєєнд сvvмийнэм
Гоёхон амрагийн минь мєр
Дэрсэн дунд замхарчээ.

Орчлонг анх амсуулсан
Онгон багын Дууяа минь
Онгосон улаан алчуурыг чинь
Одоо болтол харсангvй л.

Хажууханд маань vvрссэн
Хазаарт морины дуутай цуг
Арван зургаатын минь инээд
Арвин талдаа замхарчээ.

Он жилийн алчуур
Олон дахин далласаар
Єнгєрсєн дуртгал дороос
Євгєрсєн зvрх минь догдолном.

Алтан бага нас єнгєрч
Азай бууралтсан тэргvvнээ
Архины шилтэй хамт
Аваачиж нутаглуулна гэхээс

Борлог манхан толгод минь
Босон суун зэрэглээтнэм
Болчимгvй явсан нас минь
Тvvний дундаас тодорном.

Аяа тал минь
Аав л ижий хоёр шиг
Амраг хагацал хоёр шиг
Амьдрал мєхєл хоёр шиг
Чи билээ…

Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Ард минь сонсотном
Ард гэтэл хэн ч алга.

Урд минь сонстов
Урагш хартал бас алга.
Унтах нойрт сонстов
Унтаад сэрэхэд бас алга.


Энэ юу сан билээ? Гэж
Эргэн хурган чагнав
Энхрий бор нvдэнгээ
Санан байж л чагнав

Намайг дуудах
Нарийхан хонгор дуу
Хашаа байшин бvхнээс
Хар зам мод чулуунаас

Утасны шон бvхнээс
Ургамал мод бvхнээс
Уулнаас тэнгэрээс
Уураг тархинаас цуурайлнам.

Намайг дуудах
Нарийхан хонгор дуут
Амрагхан бор нvдэн минээ
Айдаа юу ч гэхэв.

Гэмшин гэмшээд хожимдож
Гэртээ би харьж чадахгvй чиг
Гагцхvv
Намайг дуудсаар байна
Нарийхан хонгор дуу…



ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ (дээшлэх )

Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг vг гардаг юм бэ гэж
Хачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм.
Хаана гоё vг байна гэж эрж сурч яваагvй болохоор
Хариулах vгээ л харин, єєрсдєєс нь гуймаар байна.

Тохойн чинээ нялхаасаа хагацал єнчрєл vзэж
Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж
Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг
Томоо суугаагvй мєрєндєє vvрч єссєний минь гэрч

Эрх танхил насыг минь ээрvvл адил эргvvлж
Эмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхож
Эгчмэд бvдvvн биеийнхээ нууц бvхнийг таниулсан
Эл дол хvмvvсээр энхрийлvvлж явсаны минь vлдэц

Хол нутгийн усыг аяны замд залгилж
Хорин хэлийн хєвгvvдтэй алаг цооггvй vерхэж
Хор эм хоёрыг амсах асгах зэрэгцэж
Хотын хvйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хvч

Алд энэхэн биеийнхээ эрvvл мэндийг сvйтгэж
Алт мєнгєєр vнэлэшгvй залуу насаа шийтгэж
Анир чимээгvй шєнєєр нойргvй суусны минь ач
Ардынхаа цэцэн vгийг дутуухан холбож сурсан юм.



МАРГААШ (дээшлэх )

Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?
Мартсаныг санах vлдсэнийг бvтээх
Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) –
Мандтугай!

Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ!

Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!

Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.

Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж
Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн

Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан

Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй
Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.

Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн
Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг
Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ

Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.

Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн
Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.

Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!

Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч
Зvрх судсанд чинь ядуу ардын цус
Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!

Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!
Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй
Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй
Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!

Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.

Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд
Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж
Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой


Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ
Усан болор жvнзэнд алтан сархад залгил!

Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!

Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.

Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй
Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас
Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.

Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт
Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!

Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг
Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!

Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе
Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.

Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж
Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний
Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.

Аав чинь энэ vедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа
Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.

Иргэн Хулан та миний маргааш мєн
Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн
Их хаалгыг нь татах миний гар минь мєн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бvхэн
Мандтугай! гэж би бичье.



ШYЛГИЙН ШИВНЭЭ
(Дууль наймтууд)

ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА (дээшлэх )


Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь
Цээжин талдаа цастай л байна даа хє
Цэвэрхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ
Цэцгийг нь гарахаар уулзая даа хє

Зvvн Сэлбийн ус нь болбол
Зvvдэн дундаа нойрсож байнаа хє
Зvйтэйхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ
Зvлгийг нь гарахаар уулзая даа хє.

ВСТУПЛЕНИЕ (дээшлэх )

Хайрын уурхай нээх луужингийн зvv гэмээр
Хав хархан цамцтай цагаан цээж дvvхэлзэв л
Хатир жороо морь шиг усан тэлмэн нvдэнд нь
Хатуу цемент хана халуу дvvгэх шиг санагдав

Зvр шиг сайхан цогцос зvvн хєлєєрєє тэнцэж
Зvv шиг цэмцгэр бэлхvvс хотос хотос гэв л
Зvv шиг цэмцгэр тvvнээс дурлалын долгион тархаж
Зvvн хєлийн нь єлмий зvрхэн дээр минь гишгэв л


ВВЕДЕНИЕ

Ёохор хатирах єлмий зvрхэн дээр минь нижгэнэвч
*Ёо!* гэж vзээгvй эр хvний зvрх сэн
Ёроол vгvй хагацал дээр тvлхэн тvлхэн бєхийлгєвч
*Байя!* гэж хэлээгvй эл дол сэтгэл сэн

Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шvршилтэнд
Урьдын шархтай зvрх минь тэсээ гэж vv шvтээн минь!
Уруул амны чинь интоорт, шvлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чєлєє гуйдаг юм билvv дээ …

1.

Хонгорхон сэтгэл хичнээн зєєлєн байваас
Хорвоогийн тоглоом тєчнєєн хатуу байдгийг
Yзсэн цэцэн vзээгvй тэнэг хоёрын
Yvрэх зовлон дvндээ дvн ч юм уу даа


Учрыг мэдсэн хvн єєрийгєє захирах гэж
Уураг тархин дотроо битvv зовлон эдэлнэм
Учир мэдэггvй хvн єрєєлийн хойноос vхэж
Улаан зvрхээ зvсэж ужиг зовлон амснам

2.

Онолын цэц хаялаа гэж та битгий дургvйц
Охин хонгор дvvгээс минь ялгаа юу байх вэ!
Орчлонг чамаас нуугаад би хаана нь vлдэх вэ
*Оонын хоёр эврийг ороож барьж болдоггvй юм*

Хатуу хэцvv амьдралд намайг чамтай уулзуулсан нь
Хаа холын ерєєл биш нас биеийн хяслан биз
Хар сайхан мэлмийг чинь харахгvй явах нь яав гэж
Халаг дурсан зовох урьд насны минь vйл байх яая гэхэв!
3.

Зєрvvд хатуу цагийн минь зєгнєл зvvдэнд оролгvй
Зєв буруу хоёрын минь зєрєг зам дээр учрах гэж
Гурван навчис доороо нуугдаж ургасан гvзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо бvсгvйтэн єнгє зvстэй єсєє юv дээ?

Учиръя гэж учраагvй чиний буруу ч юм уу
Учирсанаа мартаж чадаагvй миний буруу ч юм уу
Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд
Уруудах єгсєх хоёр ингэж учрах ч гэж дээ

4.

*Чамгvйгээр би яаж амьдарна даа!*…гэж
Час улаан торго шиг залуу насан гунихардаг
*Надгvйгээр чи яаж ч амжина билээ!*… гэж
Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг

Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгvй
Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг
Залуу хєгшин хоёрын заагт бэлчих наснаас
Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам

5.

Хажуу дахиа эзлэх гэдэг хаант тєрийн ёс юм
Харснаа авах гэдэг хайр хvслийн жам юм.

Ханагар энэ хорвоод хvний сувдаг сэтгэл
Ханаж цадсан тvvх миний мэдэхэд байхгvй

Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар
Ужиг хvйтэн шєнvvдэд янз янзаар бодлоо би
Угаас ер нь эрцvvл тvрэмгий зантай хойно доо
Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг?

6.
. . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . .
. . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
......................................

7.

Yнсэхээс эр нь буцахгvй, vнсvvлэхээс эм нь няцахгvй
Yзэсгэлэн залуу насаа vрэн таран хийхээс ч буцахгvй
Yхэх тєрєхийн завсар дахь vйлт цэнгэлд улайрдаг нь
Yй тvмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!

Цаана нь гэтэл миний амь настай холбоотой
Цагдаж зогсоож болохгvй алс хэтийн зорилт байна
Цанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотой
Цайруулж уучилж боломгvй айл гэрийн зєрєлт байна

8.

Алиахан бага насны амгай зуузайнд хєтлvvлж
Алтнаас vнэтэй цагаа цэцэрлэгт vрж болохгvй
Анир чимээгvй дvнсийх ажил бvтээлийн єрєєнд
Амрагжин гоогийн нулимсаар шvлэг бичиж болохгvй

Хонгор чиний насанд vзэмж тэгширч єсєєд
Хорвоогийн элдэв ёсыг vнэрлээд єнгєрч болохгvй
Хоол нойроо ч хайрлалгvй бvжиглэж ханах сан гэхээс
Хоёр хєл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа.

9.

Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хvртэл тусдаа
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зvсдэггvй
Алмаасаар шvд бvрж, торгоор бєгж хийдэггvй.

Жирийн харахад ялгаагvй ч тавилан гэдэг амаргvй
Жимс самар хоёр нэгэн мєчирт ургадаггvй
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггvй.

10.

Дагаж явахаас давж болохгvй миний ёс
Дайрч гарахаас тойрч барахгvй чиний нас
Арга ч vгvй ингэж ацан шалаанд оржээ.
Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ!

Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа
Гуулин хєгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа
Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд
Гутал шvргэн єнгєрч харалгvй явсан заяа минь

11.
*Дурлал хvчтэй байдаг!* гэж номын цитат хашгирч
Дуугvй ихэмсэг хорвоог духаараа мєргєєд дийлэхгvй
Савангийн хєєс их ч хvн зодож болдоггvй
Сахлын тонгорог хурц ч гуалин зvсэж дийлэхгvй

*Байгалийг хvн захирна!* гэж ажлын лоозон давтаад
Баригдах биегvй заяаг баглаж хvлж барахгvй
Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгvй
Эм тан байлаа ч хоол хийж болохгvй…

12.

Орчлонг согтоох vзэмж шvлэг бичихэд нэмэргvй
Орчлонг багтаах ухаан ч бvжиг хийхэд нэмэргvй
Оноож єгсєн тавиланг зєрvvлж хэрэглэж болдоггvйгээс
Од цэцэг хоёр нэг вааранд ургасангvй

- Тэргvvлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном
- Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ єндийнєм.
Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам
Тэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж!



ЭПИЛОГ (дээшлэх )

Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дvvхэй минь
Жирийн цаг арван хоёр тоотой билээ хvvхэй минь
Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дvvргээд
Жимийж тамшаасан шvлэг минь арван хоёр нугалаатай яа

Баяртай хонгор минь би шvлгийн шувуу
Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа
Насны минь намар навчсаа гєвєєд горьгvй нь
Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа.



ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ (дээшлэх )

Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих
Ганцхан дууг би танаас сонсох сон гэсэн юм
Ган тємєр уярам гучин хоёртын хэлбэлзэлээр
Гангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм.

Аравдугаар сарын хорин хоёрын наран
Арван зургаан цаг дєчин минутыг зааж
Алсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж
*Радиогоор Цэвэлсvрэн дуулна* гэх шиг

Сэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтов
Сэргэлэн болжмор ч дуу хvсэх шиг тогтов
Сэтгэлийн минь барометр – олон шархтай зvрх ч
Сэрvvн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтов

Тог тог гэсээр цагийн савлуур дайвалзана
Тооцоо хэмжээт vе цааш цаашаа дайвалзана.
Тольт зvрхэн дээр минь битvv гуниг зангирна
Торгон тэнгэрт бас намрын будан замхарна

Чихээ мушгиулсан радио чив чимээгvй духайна.
Чийгт байшингийн хаалганд цоожны єнцєг цухуйна
Цэнхэрлэж байгаа агаарт єргєст торны минь дээгvvр
Цэвэлсvрэнгийн дуу єндєр аван цойлно…

Ангир шиг нисэх дууны мянган метрээс шvvрэх
Радио хэмээх шидтэн цоожны цаана чимээгvй
Аюулхай зvрх минь давчидсан миний нэгэн сэтгэл
Ая дуугаар цангаж энгэрээ маажин гансарна

Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих
Ганцхан дууг би танаас чагная гэсэн юм.
Уул ус тал та биднийг зааглаж
Урлаг соёлын хагацлаар уйтгарт зvрхэн уйлж байна.



1957 ОНЫ ЗУН (дээшлэх )

Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хурц нар ширvvн бороо нь
Хурамхан зvvдэлсэн зvvд юм сан уу?

Улаанбаатарын дуу шуугиант
Униар татсан цэнхэр єглєє
Горхийн хєвєєн дэх vдийн халуун
Гомбосvрэн, Бvдээ нар мину!

Хашааны ёроолд багсайж ургасан
Халгай шарилж нь хvртэл нэг л ондоо
Харийн орны анхилуун духинээс
Хамаагvй дотно зvрхэнд шингэсэн

Рашааны хєлийн нарийн гудамжнууд
Айлын хаалганы таван номер
Алтан шар торгон дээлтэй
Амрагхан Роза санагдах нь юу вэ?

Хорвоо ертєнцийн гижиг шиг явсан
Хорин нэгхэн насан дээрээ
Хоромхон амсаад орхисон зун минь
Хожим нь ингэж vнэд орох гэж!

Аяа хєєрхий энэ дэлхий дээр
Амьдралын замыг муугvй тууллаа
Гуниг баяслын алагхан дугарааг
Гучин дєрєв амсаж тогтоолоо

Зун шиг зун, хvvхэн шиг хvvхэн
*Зуурдын цэнгэл нойргvй шєнє*
Зураг шиг байгаль торго шиг зvлэг
Зул шиг нєхєд олныг vзлээ

Тэгтэл цємєєр тавин долоон оны
Тэр зуныг гvйцэмгvй санагдана.
Хамгийн энгийн хамгийн богинохон
Хачин зун байжээ… Бодохоор одоо

Зvрх сэтгэл уяраад ирэх юм.
Зvйлийн бодол ундраад ирэх юм
Уйлсан нулимс дотогшоо урсахдаа
Улайссан зvрхэн дээр шар-р хийх юм.

Олон зунаас тvvн шиг зун
Орчлонд дахиад олдоо гэж vv
Олон хvvхнээс Роза шиг нь
Одоо дахиад учраа гэж vv…?

Тэр зуны тэнэгхэн шvлэг шиг
Тэмvvлэл итгэл цагаан санаа
Тэнгэрлэг aйзам миний шvлэгт
Тэгтлээ одоо дуулдаа гэж vv?

Шувуу шиг явахдаа тvvнтэй учирсан
Шургааг хашааны бєгчим талбар
Шавар байшингийн чийгтэй сvvдрийг
Ямар байгаль орлож чадах вэ?!
Халх даяар дуурссан хойно минь
Ханилсан нєхєд олон боловч
Хаалга гаднаас тvгжиж єгсєн
Хар Гомбосvрэнг гvйцээ гэж vv?!

Зуны наранд цангахаас хашралгvй
Зуурдын бороонд халшралгvй
Хурганы багачуул шиг хєтлєлцєж явсан
Хуруухан чинээ Роза мину!

Холын тэр алтанхан зун
Хойд нутгийн анхилуун салхи
Хорин нэгэн настай минь хамт
Хоромхон зуурын зvvд байж дээ…



Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД (дээшлэх )

Замбуутивийг элээсэн єв их тvvхийн
Загал буурал санчиг болсон євгєн их найрагчаа!
Зарчим их євгийн минь vхэшгvй мєнхийн хvслийг
Залгамж бидэнд дуулсан євтэгш их ухаантан!

Бийрийн торгон vзvvрээр чулуун янтайг цоортол
Биеийн алжаалыг тэвчсээр, билvvдэн бодон сууж
Билгvvн сэцэн найргийнхаа шад бvрийг хэлхэхдээ
Биднийг гэсэн сэтгэлээ vсэг бvхэнд нь шингээжээ та!

Арван ес дэх зууны феодалын балар vеэс
Алт торгонд хучаастай ноён хутагтын суудлаас
Атомын энэ зууны эрдэмт хvмvvсийг бишрvvлэх
Агуу vнэнийг айлдсан уужим буурал євєє мину

Онгон талын нvvдэлчний морин дэл дээр дамжиж
Он цагийн шалгалтыг бvрэн бvтэн давсан
Олон дуунд бараа сvр тань тод байна.
Орчлонгийн мэргэд дотор яруу дvр чинь сод байна.

Алдарт Гvр – Эмирийг Азийн магнайд духдуулсан
Агра мєрний усан дээр Таж – махалыг цогцлуулсан
Аравын догшин гvрэнд *Сархадын дууллыг* бvтээсэн
Агуу тэр хvмvvстэй зэрэг булаалдах нь магад байна.
Хорол тоонон дор аргал тvлсэн нvvдэлчин
Хорвоогийн сонгодог цэцнийг ариун сvvгээрээ угжсаныг
Хорин зууны тvvхэнд алтан бэхээр тэмдэглэж
*Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа* гэж бичсvгэй.



БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН (дээшлэх )

Хэн мэдэх вэ дээ
Хэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх

Уяхан пvрштэй ор
Усны давалгаан шиг намалзан
Улаан торгон хєнжилд
Ум зандан шиг авхайтайгаан

Хvний орчлонг мартаж
Хvслийн туйлд шартаж
Одеколон хулмас хоёрын
Онцгой vнэр єрсєлдєнє…

Цэнгэлдэн согтож
Цэмцийсэн дэрэн дээрээ
Хоёр амтаар буудуулсан юм шиг
Хос толгой нам унтав гэнэ.
- * Эрхт тэнгэрт дураар цойлсон
Энэхэн биеийг минь буудна билээ л
Энэхэн биеийн минь хэлтэрхий дээр
Эрvv толгой дугжирна билээ л

Жижиг єдийг минь дэрлэлээ гээд
Жигvvр урган нисэх vv дээ та!
Атга махыг минь идлээ гээд
Амьд мєнх явах уу даа та?

Тэнгэрийн хvрээлэнд надруу цацсан
Тэр vхэл єєрт чинь оногдоноо
Усны шувуу хvн гуай хоёрын
Утсан амь дvндээ дvнээ хє

Єєрийг чинь тэгээд арилсан хойно
Єд сєд минь хэвээр vлдэнэ ээ
Муу хvний нэр нь ч vлдэхгvй газар
Сайн шувууны єд нь vлдэх ёс бий!*

Хэн мэдэх вэ дээ
Хэн гуай л
Дулаахан орондоон
Дугжирч байсан юм байх.

Єєр амьтан бол би хvн болохсон гэхсэн
Єєрєє хvн болохоор юу ч гэх билээ
Хvн байх гэдэг бага хэргээ !
Хvслээ бvтээж илvv гарах хэрэгтэй

Гэтэл хvнээс илvv явах цагт
Гэтэж шагайх єстєн дайсан мундахгvй
Эсвэл амьтны адаг явна аа гэхэд
Эцэг эхийн алдар нэрийг хайрлах юм.



НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ (дээшлэх )

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь vдийн халуун єнгєрлєє
Найраг шvлгийн минь vvлэн сvvдэр нимгэрлээ
Наргиан даргиан vзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг vзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Єєрийн гэсэн vедээ зэргийн нєхдєє олж
Єглєє жиргэх болжморын єрєєсєн жигvvр болж
Єнєр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Єнєєдрийг бодвол би овоо л явсан байж магадгvй

Намайг ямар байсныг яг л тэр єдрvvдийн минь
Найраг шvлэгтэй хамт сэтгэлдээ vvрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гvмхэн буланд нарлах цаг минь vлдлээ

Саваагvй нь vнэн гэлээ ч шvлэгч хvний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Єглєє заасан чигээ орой солих учиргvй ч
Єсєх єтлєх хуульд хэмжээ гэж байдаг байна
Хvний мєс гэж би хvнд сайныг боддог сон
Хvмvvсийг гэсээр яваад єєрєє хохирох ёсон байна
Хvртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хvнийрхvv явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?

Амьдрал гэж би залуу цагийн мєрєєсєл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бvсгvйн хvзvvн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шvлэг найз нар гэж боддог сон


Эдэлсэн хураасан юмгvй алдрын титэм ємсєх
Эхнэрээ хоолгvй орхиод архидаж завхарч явах
Эрх чєлєєний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бvхэндээн би єєрєєсєє ч хайртай явлаа

Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хvмvvс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггvй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хvртэл цэцэг ургуулж явсан юм.

Залуу цагийн нєхєдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хvмvvсийн ёсыг таньжээ
Зvрхний тольтон дээр минь тонгочиж єсєх шvлгийн
Зvvд зєнд багтамгvй онгод цадигийг олжээ.

Саванд буцалсан юмны гарах нvхийг бєглєвєєс
Санаандгvй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндvv задгай явсных
Сайн бvхнийг ч оллоо муу нэрийг ч хvртлээ

Одоо яахав надад эрлийн биш бvтээлийн цаг
Олохын тєлєє бус олсон оо эдлэхийн тєлєє vе
Овон товонтой замаар vсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шvлгийн тєдий vлдэж…

Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрvvл
Энд тэндхийн vдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бvхэн баяртай vймж дарвиж ханалаа

Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргvй хонохын гарз
Шинээр бичих шvлэгт л нэгэн шад нэмэхгvй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.
Хэн нэгнийг гийгvvлэхгvй юм бол ялихгvй туслаад ч яахав
Хэрэв єєрєє хохирох юм бол гийгvvлж туслах ч яамай
Амьтанд балаггvй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.

Хvнд хvн хэрэгтэй гээд хvртсэн бvхэнтэй наалдсанаас
Хvндлэх ёстой нєхєр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нєхєр юу уруу ч тvлхэж магадгvй
Хэт нь тэгээд хvнд зvсэм талх л vнэнч байна.

Сайхан хvvхэн ч гэсэндээ цаанаа ямар хvн бэ
Сар шиг гялгар мєртлєє хvйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дvр нь шvлэгт л хэрэгтэй юм шив.

Шvлэг бие хоёрыг минь хумсын тєдий хvндэлдэг бол
Шvдтэй шvдгvй хамаагvй хар цагаан ялгаагvй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан vнэнч бол
Номтой номгvй яамай бие нь л бvтэн бол

Эцсийн эцэст тэгээд єєрєє єєртєє нєхєр
Эрслээд ирэх аюулд єєрєє єєртєє vнэнч
Энэнээс бусад нь цєм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чєлєє гэдэг хvнд биш єєрт байна

Аргиж наргиж явсан урьдын нєхєр чинь хувирч
Адайр зожиг євгєн улсын дунд замхарнаа
Алтан сайхан єдрvvдэд миний ямар явсныг
Алаг хонгор зvрхэндээ найз нар минь хадгалаарай

Харин ганцхан юм vvрд хэвээрээ vлдэнэ
Харанхуй шєнєєр очсон ч vvдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шvлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.

Урьдын адил би шvлгэндээн vнэнч явна
Унан босон ханилсаных шvлэгтэйгээн vхнэ
Уруулын тухай сархадын тухай хvний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгvй

Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цєвтэй хатуу хєдєлмєр юм байна
Хорин хэдэн насныхаа чємгийг дундартал суусан
Хоолгvй єдєр нойргvй шєнєєрєє хорвоод би бахархана.

Буруу ч бай зєв ч бай єврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгvй єєрийн шvлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шvлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нєхдєєрєє би омгорхоно.

Насан бага л цагаас миний чиний гэлгvй
Найраг хэмээх ээжийн нэгэн сvvгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дvvс минь
Бишгvй их наргилаа жинхэнэ шvлгээн бичье!



ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС (дээшлэх )

Тєрсєн бие эндэж
Тєрийн хэрэгт чихэгдэж
Тємєр сараалжны дотор
Тєєрч будилж суухад

Бусад бусдын дотроос
Буурал ээж минь санагдана
Охид охидын дундаас
Отгонхуар минь бодогдоно.



ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? (дээшлэх )

Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ?
Єнгєт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Єєдєєс минь дув дуугай ширтэсгээд
Єнийн явдлаар зvрхийг минь яах гэж л хєндєнє вэ ?

Хоёрхон бие хайргvйдээ салсангvй
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоригоор
Хонгор гэнэн сэтгэлээ єнчрvvлэнхэн явсан сан

Орчлон чинь оосор бvчгvй юмаа…
Оноо алдаа хоёрын минь vзvvр харагдахгvй юм
Олон даваатай хувьхан заяаны замаараа
Ойчин босон мацсаар маргааш єєдєє зvтгэх юм

Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ?
Єдєт шувууны жигvvр шиг ижилдэнхэн явахдаа
Єєртэй чинь би дэндvv дотно явсан юм байлгvй
Євдєєд байна зvрх минь, євдєєд байна даа сэтгэл минь…
ЦЭРМАА (дээшлэх )

Хєєрхий дєє миний Цэрмаа
Хєхрєєд байгаа их хотын
Альхан байшингийн ямархан єрєєнд
Амьдран суугаа болдоо миний Цэрмаа

Торонд орсон шувуухай шиг
Шоронд орсон найзынхаа тухай
Дуулаа болов уу миний Цэрмаа
Дуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа.

Амьдралын даваа єндєр юм даа Цэрмаа минь
Арван тvмэн нугачаатай юм даа Цэрмаа минь
Адал их хорвоогийн хvсэл хяслын талбарт
Арай ч эрт уулзаж дээ чи бидэн хоёр

Yд дундын сvvдэр шиг хоёр бага амьтан
Yерхэн найгаж явсан хотын бор гудамж
Yvр шєнийн зvvдэнд минь одоо ч гэсэн
Yзэгдээд байх юм даа хонгорхон Цэрмаа минь

Дээс харайж зураас гишгээд
Дэвхцэж байсан мухар гудамж
Гахай чулуудаж, кагор тоглоод
Ганирч байсан зах газар

Ээж аавынхаа тааруулсан мєнгийг
Эвхэж атгаад талханд гvйсэн
Усны гудамж, Тємєрчний гvvр
Улаанбаатар минь санагдаж байна

Эрвээхэй туузаа саяхан авч
Эрээн даавуугаар гоёж явсан
Хээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чинь
Хэнээс ч илvv мэднэ ээ Цэрмаа минь

Хєл бємбєгийн хаалга болдог
Хєглєгєр цvнхээ саяхан орхиж
Хєвчийн гацуур шиг ургаж явсан
Хєвvvн насыг минь чи мэднэ ээ

Ааруул шиг чулуугаар Туулын усанд
Арван гурав долоолгон байж
Амьдрал дурлал хорвоогийн тухай
Анхан ярьсан миний Цэрмаа
Цэнхэрлээд байгаа их хотын
Цэлийгээд байгаа олон гудамжны
Альхан талд нь ямархан байшинд
Амьдран суугаа болдоо миний Цэрмаа.



МИНИЙ АЛАГ НОХОЙХОН
БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА (дээшлэх )

Yдшийн нам гvмд дэргэд минь зогсоод
Yнэнч дагуулын нvдээр єлмийг минь ширтээд
Yл мэдэг зєєлнєєр сvvл юvгээ ганхуулж
Миний алаг нохой бодол бодонхон байна уу даа?

Єнєєдрийн халуунд сvvдэр дор хєрвєєсєєр
Єнгєт торгон зvс чинь баахан тоос болжээ дээ
Саяхан зvvсэн улаан даавуу хvзvvвч чинь
Салбайгаад бvр унжиж санжиж гvйцжээ дээ

Эвий алаг минь сагсгархан шаазгай минь
Эрхлэнхэн наадаж vvгээр тvvгээр гvйгээд
Эр хонгор дуугаар гав гав гэж хуцаач
Эзнийгээ дууриаж бодолд юунд дарагдаа вэ?

Саяхан их цэхэр нvдэн гєлєг байсан даа
Сагсалзсан хєдсєн бээлий шиг амьтан байж билээ
Одоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм.
Орчлон гэдэг хурдан юм даа алаг минь

Чи орчлон гэдгийг мэдэх vv дээ ингэхэд
Чих ч vгvй сvvл ч vгvй бєєрєнхий юм бий шvv
Чинээлэг ядуу хоёрт чадалтай дорой хоёрт
Чиний зvс шиг алаг юм байдаг юм шvv

Над шиг хvн ч гэсэн чам шиг нохой ч гэсэн
Настай балчир эрдэмтэй тэнэг цємєєр
Нарт орчлонгийн хэлгvй хуульд захирагдаж
Наашаа инээн цаашаа уурлаж явдаг юм шvv дээ

Эзэн чинь одоо vдшийн чимээгvйд ганцаараа
Элгэндээ гараа зєрvvлээд бодлогоширч байна
Алаг нохой минь чиний нvдээр намайг хэрвээ
Анзаарч харвал ямар байгаа бол доо єдийд
Дуу шуу баяр хєєр нь хэдийнэ арилаад
Духаараа шагайж алсын алс єєд гєлрєєд
Дундаа ганц нугарч хоёр хємсєг нь мєргєлдєєд
Дуулим хорвоог огоорсон юм шиг суугаа болов уу

Єнєєдєр эзэн минь юу болчих оо вэ гэж гайхна уу?
Єрєвдєнхєн илбэж аманд минь ёотон хийж
Євчvvг минь мааждагаа яачхаа вэ гэж бодно уу?
Єєрєє тэгээд бодол бодонхон байна уу алаг минь

Нээрэн би уйтгартай байна аа алаг минь нуугаад яахав
Нэгэн сайхан хvнийг мєрєєсєнхєн сууна нэрэлхээд яахав
Нойр хоолноос илvv хvчит нэгэн мєрєєсєл байдаг юмаа
Нохой болохоор чи мэдэхгvй байна аа алаг минь


Над шиг барааны саван адууны мах ханхлуулаагvй
Нартад бас цэвэр цээл амьтан гэж байдаг юм.
Анивчин хоёр хємсгєє салгасхийгээд мишээхээр нь
Наалинхай аашинд нь сэтгэлийн шарх эдгэрдэг юм

Єлєн суугаагvй унаган цагаан магнайг нь
Єнгийж ирээд мушгирсан хилэн хар согсоотой
Євлийн цасанд дуссан улаагана жимсний шvvсэрхvv
Єнгє ягаан уруултай цэмцгэрхэн амьтан байдаг юм

Нахилзах сайхан бэлхvvс нь зулзаган хусны хэвтэй
Нарийн цээл хоолой нь минь лимбэний хєгтэй
Найзтай зєєлєн ааш нь намрын салхины аястай
Насанд ганцхан заяах цэвэрхэн амьтан байдаг юм

Сайхан тийм хvнээс єртєє шуудан дамжиж
Сарын газраас ирэх захидлыг би хvлээж сууна
Сарын газраас ирэх захидал дотор хавчуулаастай
Сархад адил согтоох энхрийлэлийг би хvсэж байна

Ойлгох болов уу даа алаг минь ганцхан нохойд биш
Орчин vеийн хvнд бас энхрийлэл хэрэгтэй
Нээрэн шvv хvний сэтгэл энхрийлэлээр дутагдаж явдгийг
Нэг настай нохой байтугай тавин хэдтэй хvн ухаараагvй юм

Алаг минь дээ чамайг би энхрийлдэг шиг
Амьд хvмvvс амьдыгаа энхрийлж сураасай
Аргагvй л бид нэгэн сармагчингаас vvссэн юм гэж
Амин голоосоо хайрлан энхрийлдэг болоосой
Бvжиг дээрээс vдэш авчирсан хvvхнийг
Бухэл шєнєжингєє энхрийлэх бага хэрэг л дээ
Єглєє нь явуулчихаад хойноос нь нулимж
Єнєєх даавууг нь сэжиглэж сольдог бол ямар энхрийлэл байх вэ?

Yгvй бол амьдад нь аль мууг нь vзээд
Yхсэн хойно нь хоосон энхрийлээд юу хийх вэ
Yнэн бол vнэнээрээ энхрийлэл бол энхрийлэлээрээ
Yvрд мєнх байгаасай даа алаг минь

Анир чимээгvй vдэш оддын шивнээ дуулдам
Арван зургааны саран ойрхон юм шиг харагдана
Алаг нохой минь бас миний боддогийг бодоогvй ч
Амин хувьдаа бас нэгийг сэтгэх мэт зогсоно уу даа !



ЄВЛИЙН ХУВЦАС (дээшлэх )

Хєєрхий хоригдлуудад євлийн норм
Хєвєнтэй хувцас тавьж єглєє
Эрх чєлєєний маань оронд засаг
Энэ удаа бvлтийтэл гоёлоо

Зvйдэл шиг алаг цоог болохоос
Зvvнээсээ дєнгєж сая гарсан дээлvvд
Хоригдол хvvхнvvдийн элдэв нэрийг
Хойно ємнєєсєє зvvсэн дээлvvд

Тортой хашааны уйдсан эрчvvлд
Торго дурдангаас илvvтэй санагднам
Бvгдээр дамжуулж эргvvлж тойруулж
Бvтэн сайны зах шиг шуугилдана.

Должин, Янжин, Цагаач ч гэх шиг
Долгор, Дулам, Тогооч ч гэх шиг
Цэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шиг
Цэвээнсугар, Дуламсvрэн ч гэх шиг

Эрдэнэчимэгээ, Нина, Сувдаа
Эрэнцэнханд, Зина, Роза
Энэ бvхэн єєрснєє ирчихсэн юм шиг
Эр хvн гэдэг бас уяхан ч юм уу даа

Шинэ даалимба хєвєн ханхалсан
Ширvvхэн хувцас нємєрч байхдаа
Тэртээ Луусангийн олон маануудаас
Тэвэрч байх шиг аятайхан санагдана

Хувцас тавиулсан анхны шєнє
Хулгайч бvхэн амгалан нойрсоно
Хорих газрын ядрал уйтгараа
Хоромхон мартаж янагсан зvvдэлнэ

Эрээн алаг ч гэсэн энэ хувцас
Эмэгтэй хvний гараар бvтсэн юм
Хоригдол ч болсон эмэгтэй хvн
Хорвоогийн зовлонг хєнгєрvvлж єгнєм.



YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ (дээшлэх )

Хадуур барьсан vхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан vсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан vс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан vсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгvй ээ !

Эрх чєлєєтэй явахдаан
Эрэлхэж
Эмэгтэй хvний нvднээс бємбєрvvлсэн нулимс
Энд амтагдана

Эрэмгий залуу насандаан
Эндvvрч
Эр нєхрийн хамраас дуслуулсан цус
Энд чамлагдана

Ээжийгээн зовоохон
Элгийг нь
Эмтэлж явсан зовлон гуниг
Энд амтагдана

Талын шар тарвагыг
Тарчлааж
Тамлаж алсан нvгэл хилэнц
Энд амтагдана

Энэхvv шорон гэгч гашууны эх оронд
Эрх чєлєєтэйдєєн нулимж явсан бvхний
Эрдэнэ мэт сайхан амт амтагдана

Эр нєхєр гэж
Эндvvрч явсан дайсны
Эхvvн муухай амт амтагдана
Дэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ертєнцийн
Гашуун vнэн амтагдана
Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан
Нєхрийн цус амтагдана



ЭВЛЭРЭЛ (дээшлэх )

Амьдралтай эвлэрээгvй явсан
Атар онгон толгой би
Аймшигт шорон тантай
Албын хvчээр эвлэрье

Булангаас онилсон харуулыг
Буудчих вий гэж айсандаа биш
Нуруу уруу чичсэн жадыг
Нугасалчих вий гэж тэвдсэндээ бус

Єлєн шээс шиг шєлийг чинь
Єгєхєє болих вий гэсэндээ бус
Yмхий зооринд чинь би
Yvрд сууна гэсэндээ ч биш

Гагцхvv vйлийн эрхээр
Гашуун агаад vнэний хvчээр
Тvмнийг залгисан их шорон чамтай
Тvр ч гэсэн гар барьчихъя

Халуун наранд явах цагт
Хамраа чимхээд ч шагаймгvй
Харанхуй ємхий хавчигт чинь
Хавчигдахын эрхэнд эвлэрье

Саруул чєлєєтэй явах vед
Салхин доогуур нь ч оромгvй
Ижлээ худалдсан хулгайчтай чинь
Идэлцэхийн эрхэнд цуг сууя

Тэнхлvvн амьдарч явахад
Тэжээсэн нохой ч тоохгvй
Єлєнгийн шvvс шиг бантанг чинь
Єлбєрєхгvйн эрхэнд амсъя

Наранд явахад дайралдсан газраа
Намалдаглаж баймаар хуягтай чинь
Гараа хvлээстэй дарлуулахгvйн тулд
Гаран гартлаа эвлэрье

Єгнє байхаа гэж горьдсондоо бус
Єршєєнє байгаа гэж сєгдсєндєє бус

Євдєнє зовно гэж айхдаа ч бус
Єчvvхэн амиа аврахдаа ч бус

Yсэн буурал ээждээ
Yнсvvлэх юм vлдээх гэж
Бvлтийтэл харсан амрагтаан
Бvтэн бvрэн очих гэж

Жаргасан нєхєдтэйгєєн дуулах гэж
Зовсон тvмэнтэйгээн уйлах гэж
Дутуу дуугаа тэдэндээ
Дуулахын тулд би эвлэрье !



ШОРОНГИЙН ДУУ (дээшлэх )

Эль хуль - чимээгvйн дунд
Ужиг хатуу шорон
Эрлэг номун хааны орд мэт
Улсын тєв шорон
Энэ зууны чимээг
єргєст тороор хориглож
Энд гагцхvv
хар тємєр ноёрхоно

Хана хэрмийн тvгжээ
тємєр харжигнанхан
Хаалга vvд бvхэн нилдээ
тємєр тас нясхийн
Хатуу бат цоож цєм
тємєр янхийж
Халуун гарт хийсэн хvйтэн гавны
тємєр шархийнэ

Харуулын хутган жад
тємєр хараалаар харааж
Харгалзагчийн бууны замаг
тємєр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний
тємєр чингэлэг цантаж
Хоол ундны аяга
тємєр инээдээр инээж


Бос ! Суу ! гэсэн команд
тємєр авиагаар цуурайлж
Болохгvй ! Хортглоно ! гэсэн vгс
тємєр амьсгалаар давтаж
Бодит орчлонгоос ангид
тєрийн чанга шоронд
Босоо хэвтээ цєм
тємрийн эрхшээлд сєгдєнє

Хvн энд
хэлгvй . . . . . . болон хувирч
Хvйтэн тємєр энд
хэмжээгvй эрхээ эдлэнхэн
Гагцхvv энд л дуулж болох –
Гав гинжний эртний дууг дуулж байна.



ТОД ХАРАА (дээшлэх )

Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээр
Нэрийг нь єгєхдєє ч эцэг эх нь
Толгойдоо гэгээ багатайгаа нуталж
Тодхараа гэж хvvгээ нэрлэсэн юм байх …

Бvрэнхий хонгилд бууны нохой шиг єсєж
Бvгчим ємхий агаараар нь хооллож суусаар
Бvдэг хараатай болсон Тодхараа
Бvрэн зэвсгээ агсаад намайг дуудав

Євлийн шєнийн уртыг хороож
Ємхий шоронгийн хонгилд шvлгээ уншихыг
Ємнє нь эсвэл мод шиг номхон зогсож
Єглєє болтол нvдээ ч цавчихгvй байхыг

Хорин минут шаардаад бvтэхгvйд нь уурлав
Хонзон болгож тvvний бvдvvлэг ааш нь дэндэв
Хоригдол хvvхнvvдийн ємнє бvх хувцсыг нь тайчиж
Хойш урагш нь алхуулан бvтэн цаг зугаацав

Гуйх ёсгvй уучлалыг тvvнээс би гуйж
Гудайх ёсгvй толгойгоо тvvнд би бєхийж
Гучин гурван жил хуримтлуулсан соёл иргэншилээ
Гутамшигтайгаар тvvний ємнє тайлж хаяв

Гагцхvv та нарын ємнє би
Гаран гартлаа араатан болон хувирахаас
Yнэн шударгын ємнє та нар шиг
Yvрд араатан болж чадахгvй ээ.



ДУРЛАЛ (дээшлэх )

Дурлал гэдэг энэ орчуулгын хачин vг
Дуулиан ид хадааж байх тавиад онд
Амраг хайрын тавцанд би гарч
Аминыхаа * Ромео - Жульетт * - г би тоголсон

Єрєєлийг би хэцvvхэн хайрладаг байсан юм
Єєрєє тэр хайрандаан шатчихдаг байсан юм
Єр зvрхээн олон дахин бусдад
Єшиглvvлж хариуд нь єшиглєж явсан юм

Хорвоод хvн vvссэн цагаас эхлээд
Хорьдугаар зууны намайг хvртэл
Дурлал хайр гэдэг ийм л байсан юм санж
Дуурайснаас биш нээсэн юм алга аа !

Гэхдээ хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй
Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл хуучирдаггvй
Агаар хоол зvvд нойр шиг давтан давтан
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм

Дурлал гэгчээр би гэр барьж ч vзлээ
Дун цагаан ордон харш ч бvтээлээ
Дутуу дулим овоохой босгож ч явлаа
Дуусаад нурахаараа бvгд адилхан юм санж

Янаг хайрын тавцанд би олон удаа
Янз бvрийн комеди ч тоглолоо, трагеди ч тоглолоо
Ялж байна гээд ялагдаж ч vзлээ
Ялагдах тусмаа амттай юм билээ

Одоо бодоход тэр тавцан дээр би
Олсон нь бага алдсан нь их байна
Яамай тэгэхдээ хvн алсангvй хvнд алуулсангvй
Ял ч vгvй хувь нэмэр ч vгvй харин
Янаг дурлалын тавцан дээр
Яго болоогvй гавьяа бий



НУТГИЙН ДУУ (дээшлэх )

Дуулж чаддаггvй мєртлєє дуунд дуртай би
Дуу дууны дундаас тvvнд л дуртай гэж
Дуулим хээр талын ардын сайхан дууг
Дурланхан бахарханхан чагнанаа би

Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн
Боржигин хєгтэй хуурын нарийн хялгасан дээгvvр
Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх

Боргил чийрэг гарын дєрвєн єндгєн доороос

До мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэй
Дорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахад
Дов сондуул дунд нь тоглож єссєн миний
Дотор болоод сэтгэл догдлолгvй яах вэ

Дєрвєлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэж
Дємєн дємєн алхаагаар тэртээх замыг туулж
Амны усанд алхуулдаг нутгийн бор хvvхэн
Айргийн сєнгийн дэргэд хоолой засан суухад

Хулсан алаг лимбэний зургаан нvхэн дээгvvр
Хурын усан дусал шиг vсрэн дэгдэх хуруунаас
Хун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахад
Хуурчин хvvгийн зvрх булиглалгvй яах юм бэ

Дууны нь жигvvр дор залуу насыг амсаж
Дурлал жаргал хоёртоо хєлчvvрэнхэн єссєн би
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу
сVмтэй бударын чулуу

Contenu connexe

Tendances

гүдгэр дөрвөн өнцөгт №1
гүдгэр дөрвөн өнцөгт  №1гүдгэр дөрвөн өнцөгт  №1
гүдгэр дөрвөн өнцөгт №1Khishighuu Myanganbuu
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлOtgonjargal Tsengelmaa
 
х авиа үсэг таниулах
х авиа үсэг таниулахх авиа үсэг таниулах
х авиа үсэг таниулахDBatbulgan81
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгойsainaa88
 
эб хуваах үйлдэл
эб хуваах үйлдэлэб хуваах үйлдэл
эб хуваах үйлдэлdorjnaraa
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл sainaa88
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсtuv_library
 
Параллель зөөлт, эргүүлэлт
Параллель зөөлт, эргүүлэлтПараллель зөөлт, эргүүлэлт
Параллель зөөлт, эргүүлэлтtsbmb
 
хүрэн морь
хүрэн морьхүрэн морь
хүрэн морьAskar Ahmed
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 ангиOyuhai1127
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүүjunesun
 
4r angi-daalgawar-сан buh-hicheel-
4r angi-daalgawar-сан  buh-hicheel-4r angi-daalgawar-сан  buh-hicheel-
4r angi-daalgawar-сан buh-hicheel-MunkhbayarBadamtsets
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargaldj_d585
 
баян аав ядуу аав
баян аав ядуу аавбаян аав ядуу аав
баян аав ядуу аавtsets_2
 

Tendances (20)

Mh201 01-03
Mh201 01-03Mh201 01-03
Mh201 01-03
 
гүдгэр дөрвөн өнцөгт №1
гүдгэр дөрвөн өнцөгт  №1гүдгэр дөрвөн өнцөгт  №1
гүдгэр дөрвөн өнцөгт №1
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээлүрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
үрэгдсэнийг хүлээгч цахим хичээл
 
Zuud esee
Zuud eseeZuud esee
Zuud esee
 
х авиа үсэг таниулах
х авиа үсэг таниулахх авиа үсэг таниулах
х авиа үсэг таниулах
 
учиртай гурван толгой
учиртай гурван толгойучиртай гурван толгой
учиртай гурван толгой
 
эб хуваах үйлдэл
эб хуваах үйлдэлэб хуваах үйлдэл
эб хуваах үйлдэл
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
 
цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
Параллель зөөлт, эргүүлэлт
Параллель зөөлт, эргүүлэлтПараллель зөөлт, эргүүлэлт
Параллель зөөлт, эргүүлэлт
 
хүрэн морь
хүрэн морьхүрэн морь
хүрэн морь
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
монгол хэл 8 анги
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
 
Mh201 01-02
Mh201 01-02Mh201 01-02
Mh201 01-02
 
хуучин хүү
хуучин хүүхуучин хүү
хуучин хүү
 
4r angi-daalgawar-сан buh-hicheel-
4r angi-daalgawar-сан  buh-hicheel-4r angi-daalgawar-сан  buh-hicheel-
4r angi-daalgawar-сан buh-hicheel-
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
баян аав ядуу аав
баян аав ядуу аавбаян аав ядуу аав
баян аав ядуу аав
 

En vedette

монгол хэл 2 хөтөлбөр
монгол хэл 2 хөтөлбөрмонгол хэл 2 хөтөлбөр
монгол хэл 2 хөтөлбөрAviraa Avirmed
 
монгол хэл хэрэглэгдэхүүн
монгол хэл хэрэглэгдэхүүнмонгол хэл хэрэглэгдэхүүн
монгол хэл хэрэглэгдэхүүнDogooo
 
захирах өгүүлбэр
захирах өгүүлбэрзахирах өгүүлбэр
захирах өгүүлбэрsainzaya68
 
тоглоом багачуудын суралцах үйл
тоглоом багачуудын суралцах үйлтоглоом багачуудын суралцах үйл
тоглоом багачуудын суралцах үйлZolzaya85
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолErdenetuya Galbadrah
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдgganchimeg
 
зүүдний тайлал э
зүүдний тайлал эзүүдний тайлал э
зүүдний тайлал эtsets_2
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1Olonlog
 
монгол гэр уугнаа
монгол гэр уугнаамонгол гэр уугнаа
монгол гэр уугнааUuganaa_9x9
 
монгол гэр Bold
монгол гэр Boldмонгол гэр Bold
монгол гэр BoldBold_Liijuu
 
Davaadulam.48 tsahim hicheel
Davaadulam.48 tsahim hicheelDavaadulam.48 tsahim hicheel
Davaadulam.48 tsahim hicheelDavaadulam
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлzulaa zuku
 
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docxмонгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docxtengisbold123
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 

En vedette (20)

монгол хэл 2 хөтөлбөр
монгол хэл 2 хөтөлбөрмонгол хэл 2 хөтөлбөр
монгол хэл 2 хөтөлбөр
 
Altnaa222
Altnaa222Altnaa222
Altnaa222
 
монгол хэл хэрэглэгдэхүүн
монгол хэл хэрэглэгдэхүүнмонгол хэл хэрэглэгдэхүүн
монгол хэл хэрэглэгдэхүүн
 
захирах өгүүлбэр
захирах өгүүлбэрзахирах өгүүлбэр
захирах өгүүлбэр
 
тоглоом багачуудын суралцах үйл
тоглоом багачуудын суралцах үйлтоглоом багачуудын суралцах үйл
тоглоом багачуудын суралцах үйл
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
 
Onisogo
OnisogoOnisogo
Onisogo
 
Aman zohiol
Aman zohiolAman zohiol
Aman zohiol
 
зүүдний тайлал э
зүүдний тайлал эзүүдний тайлал э
зүүдний тайлал э
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
монгол гэр уугнаа
монгол гэр уугнаамонгол гэр уугнаа
монгол гэр уугнаа
 
монгол гэр Bold
монгол гэр Boldмонгол гэр Bold
монгол гэр Bold
 
уз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөлуз гэрийн ерөөл
уз гэрийн ерөөл
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
Davaadulam.48 tsahim hicheel
Davaadulam.48 tsahim hicheelDavaadulam.48 tsahim hicheel
Davaadulam.48 tsahim hicheel
 
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээлгарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
гарын эрүүл ахуй ба гар угаалт хичээл
 
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docxмонгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
монгол гэрийн Vvсэл хөгжил.2 yronhii docx
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
гэрийн ерөөл
гэрийн ерөөл гэрийн ерөөл
гэрийн ерөөл
 

Similaire à сVмтэй бударын чулуу

ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol helbayar7998
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol helbyambaa12
 
Erka11
Erka11Erka11
Erka11erka11
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5Otgonsuren Davaajav
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номOyuka Oyuk
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 

Similaire à сVмтэй бударын чулуу (20)

ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
монгол хэл
монгол хэлмонгол хэл
монгол хэл
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 
7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol hel
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
Erka11
Erka11Erka11
Erka11
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 

сVмтэй бударын чулуу

  • 2. Гарчиг 1. ТУГ ШYЛЭГ 2. ХYН 3. ЗАЛУУ НАС 4. НУТГИЙН УУЛ БИД ХОЁР 5. НАМРЫН ТУХАЙ БОДОЛ 6. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ 7. БОДОЛ 8. ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ 9. МАРГААШ 10. ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд) 11. ВСТУПЛЕНИЕ 12. ЭПИЛОГ 13. ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ 14. 1957 ОНЫ ЗУН 15. Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД 16. БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН 17. НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ 18. ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС 19. ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? 20. ЦЭРМАА 21. МИНИЙ АЛАГ НОХОЙХОН БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА 22. ЄВЛИЙН ХУВЦАС 23. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ 24. ЭВЛЭРЭЛ 25. ШОРОНГИЙН ДУУ 26. ТОД ХАРАА 27. ДУРЛАЛ 28. НУТГИЙН ДУУ
  • 3. 29. ЭХНЭР 30. БYСГYЙД 31. ЗАРИМ ОРОЙ 32. ШЄНИЙН САЛХИ 33. ЗАМ 34. МЭРЭГ 35. ГИЮYРЭЛ 36. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ 37. М.ЦЭРЭНДУЛАМДАА 38. ЧИ БИДЭН ХОЁР УЧИРЛАА БАТНОРОВТ 39. БОДОЛ 40. НАМАЙГ ХYЛЭЭ 41. УЛААНБААТАРААС ЦЭРЭНДУЛАМДАА БИЧСЭН ЗАХИДАЛ 42. ЭЭЖДЭЭ АЙЛГАЖ ХЭЛСЭН YГС 43. ЗУСЛАНГИЙН УЯНГАТ ДУУ 44. ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД ЗОРИУЛСАН ШYЛЭГ 45. МУУР 46. ХYYХЭД МИНЬ 47. БИ ТИЙРЭН БОЛЖ ЗYYДЭЛЛЭЭ 48. БУХ 49. ЄВГЄН БОЛЛОО БИ 50. ЗYРХ МИНЬ 51. БЯЦХАН СУРГААЛ 52. МОРЬТОН БYСГYЙ 53. САЛХИТАЙ ШЄНИЙН БОДОЛ 54. БЯЦХАН СУРГААЛ 55. ЗYYДЛЭЭГYЙ ЗYРХ 56. ШYЛЭГЧ ТАНАА 57. ХОНГОР ЧАМДАА ХЭЛЭХ YГ 58. БЯЦХАН СУРГААЛ 59. ГЭРЭЭСЛЭЛ 60. ЧАМДАА 61. YYРЭЭР БИЧСЭН ШYЛЭГ 62. ХYЙТЭН ШЄНИЙН ЗУРАГ 63. ХYYХЭД БОЛ ХЄГЖИМ ЮМ 64. УРГАА МОД 65. КОНТРАСТ 66. АРХИ 67. ЦАС 68. УНШИГЧ ТАНАА 69. ХYЙТЭН ШЄНЄ 70. ХЭРЛЭН 71. МИНИЙ МОНГОЛ ТЄРХ 72. ЖАГСААЛ 73. МАНЦУЙТАЙ ЖААЛ 74. ЗАХИДАЛ
  • 4. 75. ФЕЙЕРВЕРК 76. ХYСЭЛ 77. ХУВИЙН ЄМЧ 78. БОРОО 79. ХАРУУСЛЫН ШYЛЭГ 80. ЯРУУ НАЙРАГ 81. ЭХНЭР 82. ЯРУУ НАЙРАГЧИЙН ЗYРХ 83. YГ 84. ДАНЗАННЯМЫН ИХ ХYY ШАГДАРСYРЭНГИЙН ДУРСГАЛД 85. ХУНДАГА ЄРГЄХ YГ 86. БЄМБЄГ 87. УУЛСЫН ОРГИЛ 88. САРАНЖАРГАЛ 89. БЯЦХАН СУРГААЛ 90. ЖАРГАЛ 91. ЄЄРТЄЄ ДУТУУГ ЄРЄЄЛЄЄС БИ ГУЙНАМ 92. НЭРГYЙ НЭГЭН ХYН 93. ГАНЦААРАА ЭР ХYН 94. ГОВИЙН ЖААХАН БYЖИДМААГИЙН ГУЙЖ ХЭЛСЭН YГ 95. БАДГУУД 96. ХОЛЫН СОЛОНГО 97. ИДЭР ЦАГИЙН ЗYYД 98. НАМТАР 99. ИХ YДИЙН СYYДЭР 100. ЗУНЫ ЄГЛЄЄ 101. ХYН ТАНАА 102. ЄВГЄН ХYНИЙ YГ 103. ШЄНИЙН ШYЛЭГ 104. МОНОЛОГ 105. YХЭЛ 106. АЛДАА 107. ЦАГ ИРВЭЭС 108. ТОЛЬ 109. СОНЕТ 110. ТЭР ХОЁР 111. ХЭН ГУАЙ 112. ЦЭРЭГ ЭРС 113. БYСГYЙ ТАНД 114. ГАРЗ (Зvvдэнд орсон шvлэг) 115. Д.НАЦАГДОРЖИЙН ХЄШЄЄНИЙ ДЭРГЭД 116. Ц.ГАЙТАВЫН ТУХАЙ БОДОЛ 117. ЗYРХНИЙ БИЧЛЭГ 118. МИНИЙ МОНГОЛ НАЙРАГЛАЛ 119. БУРИАД 120. МОНГОЛ БYСГYЙ
  • 5. 121. ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ 122. НАНЧИДИЙН ШИРЭЭ ХАВЬД УНШИХ ЗАХИДАЛ 123. ЗАЛУУ НАС МИНЬ МАРГААШ ДУУСНА Оршил 124. БИ Ирээдvйд илгээх захидал - 1. Миний нэр - 2. Аав бидэн хоёр - 3. Залуу нас мину ! ШYЛЭГ ТУГ (дээшлэх ) Тугийн тухай шvлэг намайг бичлээ гэж Тун олон хvн гайхаж магадгvй Уужим талын дураараа шvлэгч Улаан туг хоёр сэтгэлд нь хамт багтахгvй байж магадгvй Гэвч би туггvйгээр амьдрахгvй Гэгээн vнэний тулд туггvйгээр тэмцээгvй Энэ улаан тугийн дор сая саяараа жагссан Эгэл тvмний ижил эгэл ард байна. Гаднаас нь хараад юм бvхнийг дvгнэгчдэд Гартаа туг бариад хэзээ ч би харагдаагvй Талбай дээр их жагсаалын дэргэд Ташаа тулаад зогсож байсан байх Євлийн пальтоны энгэр задгай тавиад Єндєр гоголь малгай хазгай дараад Сахлаа засаж духаараа харсан хvн Савхин бээлийтэй дув дуугай явсан байх. Гэвч би ємссєн хувцас шигээн биш Гэр орон єссєн нутаг шигээн Эглийн эгэл хvн хvний л ижил хvн Эх оронтой ард тvмэнтэй иргэн. Гэртээ арван зургаан цагийн ажилтай Гэргийдээ хvvхэд шиг хайртай Айлдаа алаг бяруу шиг номхон Архи уудаг тамхи татдаг ийм л хvн. Зvрх сэтгэл дотор минь , гэвч улаан туг мандаж явдаг юм Зvйрлэшгvй хайраар би улс орондоон, туг шиг vнэнч явдаг юм
  • 6. Яруу шvлгийнхээ мєр бадаг бvхэн дээр Ялгуусан улаан тугаа сэтгэлээрээ би мандуулдаг юм. Хаа газрын айлд ороход Халуун цай хоолоор дайлдаг Харин би хvн тєрєлхтнийг Халх шvлгийн сайнаар дайлна. Сайн шvлгийг минь шилж байгаад Сараар сонирхоно уу жилээр сонсоно уу Гайгvй нэрэлхэлгvй ирж бай та – Гагцхvv миний нас богинохон Амьсгаа хураах єдрєє хvртэл Ард овгийг шvлгээр дайлах Аз заяандаа би бахархсаар Алдхан биеэ тамлаж яваа юм. Хэнзхэн биетэй минь хамт тєрж Хэт нутгаас минь халин гарч Хэн гуайн ч ємнє намайг зоригжуулсан Хэвлэгдээгvй гvн ухаан мину. Єєртэй минь хамт бvv нєгчєєрэй Єнєр нєхдєд минь эхнэрт минь Єлгийтэй хvvд минь шvлэгт минь Єв болон vvрд vлдээрэй. Энэнээс єєр гvн ухаан хэрэггvй Эрхэм єдєр ирэхдээ л ирнэ * Эзэнт тєрийн хэмхэрхий банзан дээр Эрхэм нэрийг минь бичнэ * гэдэг шиг Ад vзэгдсэн номын минь гар бичмэлийг Алтаар vнэлэх цаг заавал ирнэ. ХYН (дээшлэх ) Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол Хvv нь болж заяасны хэрэг юу билээ. Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс Хэрэм хана нь болж Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ
  • 7. Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс Алтан хилийн нь оронд амьд хил нь болж Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ. Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ! ЗАЛУУ НАС(дээшлэх ) Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину. Амттан бvхний амтыг мэдэлгvй Асгаж явсан залуу нас минь Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй Yрж явсан залуу нас минь. Зуны шєнийн нойрыг тоолгvй Зуун гурван учралыг мєрєєсєж Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч Зуурдхан мандсан залуу нас минь. Євлийн есийн жаврыг тоолгvй Єєр хvний авгайд сэтгэл хаяж Єрхний vзvvр шиг дэрвэж явсан Єлчирхєн тэнэг залуу нас минь Даанч чи минь удсангvй… Даавуу хvрэм савхин бээлий шигээ Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ Дардан зам дээр vлджээ – залуу нас минь! Улаанбаатарын чулуун засмалаар Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг Долоохон хоногт точийлдож явахдаа Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй Хvvхэд шиг єссєн залуу нас минь Хvvхний сайхныг таниа нь vгvй
  • 8. Хvvрзгэнэ шиг єссєн залуу нас минь. Ангарайтсан нєхєдтэй vдшийн цагаар Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь Айлын чийдэн хага чулуудаад Авирлаж явсан залуу нас минь. Аавын хvvгийн шvр шиг хацрыг Алгадаж явсан залуу нас минь Адилхан нєхдийнхєє хамрын цусыг Асгаруулж явсан залуу нас минь. Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй Yvрдийн юм шиг дургиж явахдаа Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй Yнэнч ханийнхаа дэргэдvvр єнгєрч Хоног тєдий зуурдхан ханилах Хотын хvvхний єнгєнд хууртаж Ариухан цусаа тvvний тєлєє Асгаж явсан залуу нас минь. Оюутан ахуйн дэврvvн шvлгийн Онгод цадигаар бялхаж явахдаа Орчлон хорвоогийн нарийн учрыг Олчихлоо хэмээн тєєрч явсан Ариунаас ариухан залуу нас минь Арваадхан жилийн ханилгаатай байжээ Халуунаас халуухан залуухан цаг минь Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ. Аяа хєєрхий хvний залуу нас гэж Авч ч болдоггvй, єгч ч болдоггvй Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар Хэсэгхэн олддог шагнал юмуу даа. Бусдын лангуунд энэхvv шагналаа Бутархай мєнгє шиг тарааж хаясаар Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ Хvмvvний vр нvцгэрдэг байна. Сайн ханиас хагацсан хойноо Санан санан гунихардаг шиг Болоод єнгєрсєн хойноо залуу насаа
  • 9. Бодон бодон харуусдаг байна. Баяртай, залуу зандан нас минь Барилдсан гэж бодвол би ойчжээ Уралдсан гэж vзвэл би хоцорчээ Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин Атархан биеийнхээ эрvvл мэндийг єгч Алдар шvлэг хоёрыг чинь авчээ. Хєрстийн амьдралд хєл алдсан Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн Шунхан улаан залуу нас мину! Баяртай! НУТГИЙН УУЛ БИД ХОЁР (дээшлэх ) Энэ уул бид хоёр Эр нєхєд шиг ижил дасал болсон юм Харийн газар уулаа би мєрєєсдєг Харин уул намайг мэддэггvй биз Энэ уулын энгэрт тєрсєн юм гэнэ билээ Эхний мєрєє шороон дээр нь гаргаж Эр хvн болж ууландаа би єслєє. Насанд хvрч хvvхэнд сэтгэл алдаад Намрын орой энд гэгэлзэнхэн сууж vзлээ Найрагч болж холын нутгаас ирээд Нанчид сєгнєнхєн бужигнаж бас vзлээ Элдэв єнгєєр би єсєж єтєлж хувирлаа Энэ уул харин огт хувирсангvй Эхээс мэндлэхэд минь ямар байсан тэр хэвээрээ Эцэг євгєдийн vед ийм л байсан байна. Тєрєхийн минь ємнє энэ уулын бэлд Тєрийн тєлєє хvн хvнээ буудсан байна Ангийн тэмцлийн хатуу ширvvн онуудад Ажиг ч vгvй энэ уул харж зогссон байна Магадгvй vvгээр цэл залуу Сvхбаатар Магсаржав вангийн цэрэгт байхдаа Yдэлж хооллож явсан байж мэднэ
  • 10. Хатан ахайгаа хvнтэй хардаж Хамраа огтолсон нvгэлт хаан Бvтэл нь хазайж тєрийн тамгаа ганзагалаад Бvрхэг шєнє энэ уулын бэлд уйлж явсан ч юм билvv Эзэн Чингисийн морьт цэрэг Энэ уулын бэлд тулалдаж явсан ч юм билvv Эртний Хvн улсын Тvмэн шаньюй гэгч Эр бор харцагаараа ан хийж явсан ч юм билvv Тэр байтугай насанд эртний олон галвыг vзээд Тэнгэрийн мянган оныг олон олноор vдээд Єєр болсон юмгvй энэ уул сvндэрлэн байна Євгєн болсон юмгvй энэ уул сvмбэрлэн байна. Євгєн болсон би харин энгэр бэлд нь нойрсон байна. Хан уулын нас уул шигээ их юм Хажууд нь миний нас Хатуу хvндийг туулаагvй над шигээ єчvvхэн юм. Халуун сэтгэлт хvн би хан ууланд дуулж явна. НАМРЫН ТУХАЙ БОДОЛ (дээшлэх ) Намар аа гэж юу сан билээ. Наран шарсан тал сан билvv Найранд барьсан ая сан билvv Нахийтал сойсон морь сон билvv Аяа хєєрхий Намар аа гэж юу сан билээ. Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн Зvрх шиг улаан хєвгvvн явахдаа Намар аа гэж юу байдгийг Насандаа мартамгvй ойлгож билээ. Алаг утсаар захалж оёсон Алга дарам алчуур дотор Дундуурхан бооход ч багтах байсан Дурлал – хагацал минь учирч билээ
  • 11. Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн Наалинхай харцны торгон vзvvрийг Нандигнанхан дурсахдаа би Намараа ! гэж шvvрс алднам. Намайгаа орхиод шувуу шиг буцсан Насан багын амрагаа бодохоор Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн Намрын салхин амтагднам даа. Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Ханагар тал тоосронхон байна Хамхуул євс торолзонхон гvйнэ л Хатсан євс тасранхан хийснэ л Хайран чиг зуны минь гурван сараа Аяа хєєрхий алтанхан шаргал мєртлєє Юугаар ч цэцэглvvлэшгvй намар Юутай чи уйтгартай юм бэ. Зvггvй насаа орхиод ирсэн Зvvн зvгийн уудам талд минь Зvрх нь эмтэрсэн монгол найраг Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж Уулын оройг ширтдэгсэн дээ Уулын тэр оройд гишvvний Улаахан навч зvрх шиг Унан тусан сэржигнэнэм билээ Дуулъя даа би намар юугаа Дууланхан байж уйлъя даа Хусан модны нарийн vзvvр Хуурай салхинд уйлагнан байна уу даа Хун цэнгийн цагаахан жигvvр Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа Баяр баярын нь охь манлай Бат сэтгэлийн нь онгон сахиус – Бадамын талиман нvдтэй тєрсєн Миний л нэгэн алдрай. Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
  • 12. Цайранхан далланхан одох болов уу даа Сэрvvн бvсийн нуур шиг би Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа Аяа хєєрхий Намар аа гэж юу сан билээ. Амьдралын єдрvvд олон ч гэлээ Алагтай цоогтой байдаг юм. Амьтны vрс олон ч гэлээ Аягтай маягтай байдаг юм. Хvний амьдрал урт ч гэлээ Хvйтэнтэй халуунтай байдаг юм. Хєвгvvд охид олон ч гэлээ Хvслэнтэй хяслантай байдаг юм. Амаар балгасан архийг чинь дээ хє Хамраар гаргахад хатуухан байдагаа Аалиар учирсан амрагийг чинь дээ хє Хаяад явахад хэцvvхэн байдагаа Жvнзээр уусан архийг чинь дээ хє Цунзаар уухад хатуухан байдаг аа Зvрхээр учирсан амрагийг чинь дээ хє Зуурдаар хаяхад хэцvvхэн байдаг аа. Эд бараа хуучрахад гарз нь vгvй яа Эдлээд єнгєрсєн хvний аз гэдэг юм аа Энхрий сэтгэл хуучрахад гарзтайханаа Энэхэн яваа насны эз гэдэг юм аа. Тєрсєн бие vхэхэд гашуудах нь vгvй яа Тєвєг багатай vхэхийг аз гэдэг юм аа Тєвлєрсєн сэтгэл мєхєхєд гашуудалтайхан аа Тєєрч явдаг хайрын эз гэдэг юм аа Зуны сэрvvхэн бороо Хєшиг татан зvсэрнэ Зулын гол шиг цэмцгэр Хєєрхєн бvсгvй зутарна Чулуун замгvй газраар Шулуун явахын аргагvй Алд хvрэхгvй шалбаагийг Алхаад гарахын эрхгvй
  • 13. Гадсан шєвгєр єсгийт нь Газар шигдэж зовооно Хєлєє тушсан банзал нь Хєдлєх аргагvй шарлаана. Хєдєлгєєн бvхэн хоригдож Хєгшєхєд бэлдсэнээ ухаарна. Орчлонд олон хvн мэндэлж Орчлонг олон хvн гэтэлж Орлого зарлага хоёр Ургах мєхєх хоёр Амсхийхгvй Алаглах юм даа! Даан ч гарзтай хvмvvс Дараа дараагаараа явчих юм. Огт хэрэггvй хvмvvс ч Олон мянгаараа тєрєх юм. Yхэх ч яамай тєрєхийг л Yр дvнтэй болгомоор юм. Сургууль элээгээд ч Сурсан эрдэмгvй Сул цээжилж єнгєрєєдєг Суулга шиг хvмvvс байх юм. Ном уншаад ч Нотолсон ойлгоцгvй Нойрмоглон эвшээдэг Ногоорсон тэнэгvvд байх юм. Тэгсэн байтлаа бvжигт Тэлээгээ тасартал гvйж Дэлгvvрийн арын хаалганд Дэлvv шиг наалдах юм. Адгийн тэднийг том тогоонд Амьдаар нь чанаж болгох сон. Оддыг шєнє харахад Олон ч гэж жигтэйхэн Очтой гэж жигтэйхэн
  • 14. Одоохон нэг нь ирээд Орчлонг Икар шиг мєргємєєр Омголон хурц харагдах юм. Охидыг єдєр харахад Олон ч гэж жигтэйхэн Онгон ч гэж жигтэйхэн Одоохон нэг нь ирээд Зvрхийг минь зvсэн хатгах Зvv шиг хурц харагдах юм. *Монгол архины бєглєє* Модны хожуул шиг бєх юм Хавдаж хєштєлєє балбаад Хагалах нь холгvй онгойлгох юм *Московская* - гийн бєглєє Мєгєєрс шиг зєєлхєн юм Унжсан сэртгэрээс нь бариад Урах мєртлєє онгойлгох юм Монгол хvvхнийг бол Мориор элдээд ч барьдаггvй Ондоо зарим нь бол Оройхон єєрєє ирнэм билээ. Архи хvvхэн хоёр Адилхан гэдэг ортой ч юм уу даа. Хєгшин залуугvй уугаад л Хєдєє гадаагvй суугаад л Зон олон маань нэг л Зовсон шинжтэй байх юм Ажлын бvтээл багадаад л Арын хаалга ихсээд л Улс орон маань нэг л Унасан шинжтэй байх юм Дэгжин бvсгvйн цvнхэнд Дэвтэр харандаа байхгvй Yнэнч нєхрийн нь зvдрэл Yр дvнгvй зvтгэл. Оройн бvжгэн дээр гээгдэх
  • 15. Онгон улаан зvрх бий Ядуу шvлэгчийн євєрт Янчаан тєгрєг байхгvй. Залуу насны нь зvдрэл Жаргал vзээгvй зvтгэл Амьддаа єєрєє сонсохгvй Алдар гавьяа нь бий! Их хэргийг бvтээх гэж Их хvмvvс тєрдєг аж Иймгvйсэн бол орчлон Ингэж хєгжих ёсгvй санж. Манайхан шиг жирийн тэнэгийг Мандуулж орхиод эцэст нь Хамаг соёлоо даруулах юм бол Харанхуй бvдvvлэг байх юм санж. Хєдєл тэртээ уулс Хєх л буданд дуниарч Хєвчин их дэлхий Хєлєє жийгээд нойрсжээ Хємсєг байхгvй нvд шиг Хєлчvv наран дуниарч Хєх л манхан тэнгэр Хємєрч аваад ширтжээ. Хоёр их эрхсийн Хооронд хавчуулагдсан Утсан голтой бид нар Улайсанхан тарчилнам. Зохиол бичнэ гэж Зориуд хураасан цаасанд Золигийн муу бясаа Зоргоороо єндгєлжээ. Гэргий минь цэвэрлэж Гэмтэн бясааг цээрлvvлж Хэлэх муу vг олохгvй Хэтэрсэнийг нь гайхаж байна.
  • 16. Yгvй гэргий минь Yvнийг хараагаад яахав Цаасанд салхи оруулаагvй Цалгар намайг хараа. Яруу найраг єндєглєєгvй хойно Явуул бясаа єндєглєх нь тэр! Жолооч болъё гэвэл чи Жор номыг нь vзэхээсээ Зам дээр хэвтээ хадаасыг Зайлуулж сурах хэрэгтэй Амьдрал хэмээх гинжинд хєтлvvлж Авгай хэмээх жанжинд жадлуулж Алжаасаар гутарсаар харьж яваа Аягvй салхитай жихvvн єдєр Намайг гэнэт дуудлаа Наалинхай болоод ялдамхан Нас биед минь нэвт шингэсэн Нарийхан хонгор дуу байлаа. Эргэж харлаа…Аяа! Эр л залуу биеийн минь Эмгэнэл баясал хоёртой Эгнэгт холбоотой явсан Арабка минь чи Арван жил бодсон бодол Арван жил зvvдэлсэн зvvд Амрагхан найз минь байлаа! Аяа би ингэх гэж Арван жил мєрєєсєж Аглаг цєлийн аянчин шиг Ангаж цангаж явлаа Арван жилийн цангаагаа Алиман улаан хацар дээр Шатаж газардсан онгоц шиг Шархтай зvрхээрээ тайллаа. Гунихарч бодолд дарагдан Гудамжны сандалд удтал суулаа Yлээх салхинд бие зарайж
  • 17. Yгдэрсэн ханиад босож ирлээ Гэвч би хаашаа очих вэ Гэр орон vгvй боллоо Гэргий Нина байхгvй боллоо Гэгээн дурлал ийнхvv сєнєлєє. Єнєєдєр мартын найман Єєрийн амраг Нина чамдаа Єгєх бэлэг юу ч алга Єчvvхэн миний сэтгэл л байна Яруу найрагчийн сэтгэл гэвч Ямар ч эрдэнээс vнэтэй билээ Гардаж авах азтай хvн Галав эринд ховор билээ Май! Миний сэтгэл! Маргааш буцааж авна гэхгvй Yvрд чамдаа єглєє. Хvнд нэгийгээ муулж Хvсэл бахыг нь хангах гэдэг Дайчин хороогоо буруу захирч Дайсанд тугаа алдахтай адил Хурц мэс арьсыг зvснэ Хурц vгс сэтгэлийг зvснэ. Аажуухан нэг сар би Архины лонхонд гvйлээ Аяа хєєрхий Амьдрахын тавилан мину! Алдаа ослоос чиг Айгаа нь vгvй дээ Алдрайхан чамаасаа Уйдаа нь vгvй дээ Алсын зорилгоосоо ч Ухраа нь vгvй дээ Аялгуу дуунаасаа ч Урваа нь vгvй дээ Амгалан тэнэг сэтгэлийн л Алдаа гэмээ нь алдаа даа.
  • 18. Архины нєхрийг олоход Аравхан алхах хэрэгтэй Амьдралын нєхрийг олоход Арвинхан алхах хэрэгтэй. Буруугий нь єєрєє ажаад Бусдадаа зєвийг нь хэлэх гэж Бугын гуна шиг насаа би Будан дунд бvрэлгэж явнам. Хэтэрхий тоогvй явна даа гэж Хэзээ ч намайг бvv єрєвдєцгєє Хэрэгтэй бол тvvх єрєвдєж Хэдэн нулимс хожим дусаана биз. Шvлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь Шvрийг бус цусыг дvрсэлсэн юм Шvvн тунгаасан vг бvхний минь Yсэг тутамд миний цус буй. Хамаг бvхэн хаалттай Хатуу чанд заалттай Солгой хєгжим шиг vед Согтуурах шиг жаргал алга. АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ (дээшлэх ) 1. Yйлийн vртэй зvрх минь Yхлийн шарханд тарчиланхан Єргєст цэвдэг замбуулин дахь Єдрийн одон чамайгаа гэсээр Ухаан минь дэнтэй дунтай Урьхан хаврын салхи залгиж Ууж согтууран тэнvvчилж явнам Улсаас алдхан уйлж явнам. 2. Хатуухан тарчиг насны минь Ханьхан амраг Нина минь Хархан vс минь цайгаагvй байхад Хагацлын зовлонг амсцгаалаа даа.
  • 19. Хаврын сарын арван гурванд Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ Хагацна гэж л хагацсангvй Хадмын муугаас хагацлаа даа. 3. Намайг чи минь Насаараа ч харааж болох юм. Найргаараа би чинь Нартад чамайг дуулна. 4. Хамгийн сvvлд гудамжнаа Халуун нулимсаа унаганхан *Амаржихаар євдлєє* гэж хэлсэн Аяархан дууг чинь би сананам Зангираад гарсан тэр нулимс Залуудаа эдэлсэн зовлонгийн Хамаг гашууныг шингээсэн юм шиг Хачин булингартай байж билээ Аяархан гоморхосон дуу чинь Аварга бємбєрцєг бvхэлдээ Євдєнхєн шаналаж байх шиг Єр зvрхийг минь зvсэж билээ Аяа vvнийг чинь би санасаар явнам Алдрайхан бор нvдэн мину! 5. Далдын зовлонгоо мартах гэж Дарсны аагт сэтгэлээ хуурч Дараалан єнгєрєх хоног бvрийг Хєлчvvрэнхэн туулж явнам. Орчлон хорвоод сая мэндэлсэн Охин vрээ нvдэндээ vзэхгvй Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй Орох ч эрхгvй тэнэж явнам. Аяа миний бор нvдэн минь
  • 20. Алдаа бvхнийг минь уучлан давж Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан Амрагийн дээд амраг минь ээ! Yхэхээс минь наана уулзвал чи Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа. 6. Зургаан хvнийн дунд бол Тэнэгийг нь намайг гээрэй Зуун хvний дунд бол Цэцнийг нь намайг гээрэй. Тэнэг цэцэнг хослуулж Тэрслvvд тєрєх vйлтэй Чиний муу Чойном чинь Чин vнэнч хvн юм сан даа. Эвдэрч дээ. Гэхдээ намайг Энхрий чи минь эвдээгvй Эрхэм нєхєд минь эвдээгvй Энэхэн vе минь эвдлээ дээ Хайрт чамдаа би улс тєр гэдэг Хар дарсан зvvдийг яриад ч яахав! 7. Нээрэн шvv улс тєр гэгчийг Нэвтэрхий цайлган санаатай Амраг чам шиг минь хvн Амар хурдан ойлгохгvй ээ! 8. Гарцаагvй хожимдсон тэр цагт Ганихарч битгий уйлаарай Гараад ирсэн нулимсаа Тас зуугаад залгиарай Нулимс цус хоёрт дуртай Нууцхан алдрын эздэд Єєрийнхєє болон миний мууг Єрсєж битгий vзvvлээрэй
  • 21. Уйлна гэдэг хуучин юм Урьд чинь олон эхнэр Ургах нар шиг хань амрагаа Улс тєрєєр залгиулж орхиод Зайсан толгойг ч урсвал урсмаар Залуу хєгшингvй уйлж явсан юм. 9. Харин чи сэтгэлээ чангалж Хан хурмастын гурван дагина шиг Хайртай гурван охиныг минь Хамгаалж хvн болгоорой Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх Булбарай тэнэгvvд болгоно уу Аавынхаа санааг гvйцээж єгєх Алдар цуутан болгоно уу Єєрєє мэдээрэй би чинь Єєр ертєнцєєс харж байя Зэмтэй бурууг хийвэл Зевс тэнгэр болж ниргэнэ шvv. 10. Амрагхан бор нvдэн минь Алагхан энэ хорвоо дээр Чин vнэнч юмгvй гэдгийг Чи нэгэн цагт ойлгоно Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй Олон vг солихоос дургvйцэж Хэн бvхэнд инээх инээдийг Хэрэггvй гэдгийг чи мэднэ Нойрноос єєр эрлэг дайсангvй Номоос єєр эрхэм ханьгvй Яг ийм болж чадвал чи Яахав дээ хvн болж гэж бодоорой. Аяа хайрт минь баяртай! Ахин учрах болов уу даа!
  • 22. ШУВТАРСАН ЦАГААН БУМБА (дээшлэх ) Унтаад бослоо. Толгойноос Уусан юмны гэг арилжээ Уудлаад vзлээ. Хармаанаас Улаан мєнгєний сvvлч нь дуусжээ. Тєгрєг гуйлаа. Єгєхєєсєє Тєвєгшєєх хvн олон болжээ Сав гуйлаа. Айлуудаас Сайн санаатан ховор болжээ Хоршоонд орлоо. Єгєхєєсєє Хойгуураа зарах нь их болжээ Арайхан оллоо. Уухаасаа Амьтанд алдах нь их болжээ Шууд хэлэхэд одоо vе Шувтарсан цагаан бумбандаа буужээ. Шvлэглэсэн роман бичлээ гэж Шvvмжид би бумбадуулсан Гайгvй хvн гэж намайг магтаад Гаадамба гуай бумбадуулсан Сvрхий хээгvй явлаа гэж Сvрэнжав маань бумбадуулсан Уух савах нь ихэдлээ гэж Улаан хамар бумбадуулсан Алга болоод ирсэнгvй гэж Авгайдаа Бадарч бумбадуулсан Ардач vзэлтэн байлаа гэж Ажлаасаа Нямдорж бумбадуулсан Дотроо бодолтой хvн бvхэн Дор дороо бумбадуулжээ. Хєшиг татсан сэрvvн бороонд Хєлрєх адил цонхны шил Усан дуслаар бєнжигнvvлэн Уйлж байгаа ч юм уу даа
  • 23. Хєгшид євгийн маань эл хуль нутаг Хєдєє сумын минь бєглvvхэн тєв Урьдын бага нас сэтгэлд орж Уйлмаар ч байгаа юм уу би. Бороо хураар тэнгэр уйлахуй Болор шил ч уйлдаг юм уу даа? Цонхыг уйлахад хvний сэтгэл ч Цочирдож бас уйлдаг юм уу даа.? Yvл цонх сэтгэл гурав Yерлэх усан хэлхээтэй ч юм уу даа! БОДОЛ (дээшлэх ) Галбын салхинд элэнхэн Ганихран сvvмэлзэх толгод Газар тэнгэрийг тэлэнхэн Гангаран сvvтэлзэх зэрэглээ Санаа шvvрс алданхан Сайхан амраг гэгэлзэх шиг Цэвэрхэн чєлєєт салхин Цэлгэрхэн цэнхэр тал мину. Анх л багын насаа Амрагийн зєєлєн шивнээ Архаг тортог суугаагvй Алсын тухай мєрєєдєл Сархдын хор шингээгvй Санаа амархан хайр Бодлын хар санаагvй Ботго шиг торомгор vе. Ээжийнхээ идэр насан Энэ бvхнээ орхисон Эртний туульсын єлгий Ээрэм цайдам тал мину! Алсын холоос чинийхээ Алтанхан зэрэглээг ширтнэм Асар тагт шиг сvмбэрлэх Борхон толгодоо зvvдэлнэм.
  • 24. Яст мэлхийн зоо шиг Ялтсан хуягтай гvвээн дээр Салхидсан ганц тэмээ Салж нийлэн сvvмэлзнэм. Элсэн сайрт замхардаг Эрэг нь vгvй горхин Эрчлээд хаясан утас шиг Эвхэрч хєврєн гялалзнам. Говийн борхон дэрс Горхийн хєвєєнд сvvмийнэм Гоёхон амрагийн минь мєр Дэрсэн дунд замхарчээ. Орчлонг анх амсуулсан Онгон багын Дууяа минь Онгосон улаан алчуурыг чинь Одоо болтол харсангvй л. Хажууханд маань vvрссэн Хазаарт морины дуутай цуг Арван зургаатын минь инээд Арвин талдаа замхарчээ. Он жилийн алчуур Олон дахин далласаар Єнгєрсєн дуртгал дороос Євгєрсєн зvрх минь догдолном. Алтан бага нас єнгєрч Азай бууралтсан тэргvvнээ Архины шилтэй хамт Аваачиж нутаглуулна гэхээс Борлог манхан толгод минь Босон суун зэрэглээтнэм Болчимгvй явсан нас минь Тvvний дундаас тодорном. Аяа тал минь Аав л ижий хоёр шиг Амраг хагацал хоёр шиг
  • 25. Амьдрал мєхєл хоёр шиг Чи билээ… Намайг дуудах Нарийхан хонгор дуу Ард минь сонсотном Ард гэтэл хэн ч алга. Урд минь сонстов Урагш хартал бас алга. Унтах нойрт сонстов Унтаад сэрэхэд бас алга. Энэ юу сан билээ? Гэж Эргэн хурган чагнав Энхрий бор нvдэнгээ Санан байж л чагнав Намайг дуудах Нарийхан хонгор дуу Хашаа байшин бvхнээс Хар зам мод чулуунаас Утасны шон бvхнээс Ургамал мод бvхнээс Уулнаас тэнгэрээс Уураг тархинаас цуурайлнам. Намайг дуудах Нарийхан хонгор дуут Амрагхан бор нvдэн минээ Айдаа юу ч гэхэв. Гэмшин гэмшээд хожимдож Гэртээ би харьж чадахгvй чиг Гагцхvv Намайг дуудсаар байна Нарийхан хонгор дуу… ШYЛГИЙН ТУХАЙ ШYЛЭГ (дээшлэх ) Хаанаас чинь ийм цэцэн цэлмэг vг гардаг юм бэ гэж Хачирхаж зарим нь тоглоом шоглоомоор асуух юм.
  • 26. Хаана гоё vг байна гэж эрж сурч яваагvй болохоор Хариулах vгээ л харин, єєрсдєєс нь гуймаар байна. Тохойн чинээ нялхаасаа хагацал єнчрєл vзэж Тоглоом ихтэй орчлонгийн хатуу дарсыг балгаж Тоост энэ хорвоогийн хар цагааны ялгааг Томоо суугаагvй мєрєндєє vvрч єссєний минь гэрч Эрх танхил насыг минь ээрvvл адил эргvvлж Эмзэг булбарай биед минь ааруул адил шохоорхож Эгчмэд бvдvvн биеийнхээ нууц бvхнийг таниулсан Эл дол хvмvvсээр энхрийлvvлж явсаны минь vлдэц Хол нутгийн усыг аяны замд залгилж Хорин хэлийн хєвгvvдтэй алаг цооггvй vерхэж Хор эм хоёрыг амсах асгах зэрэгцэж Хотын хvйтэн гудамжинд цэнгэж явсаны минь хvч Алд энэхэн биеийнхээ эрvvл мэндийг сvйтгэж Алт мєнгєєр vнэлэшгvй залуу насаа шийтгэж Анир чимээгvй шєнєєр нойргvй суусны минь ач Ардынхаа цэцэн vгийг дутуухан холбож сурсан юм. МАРГААШ (дээшлэх ) Маргааш! Энэ ямар сонстож байна? Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу? Мартсаныг санах vлдсэнийг бvтээх Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) – Мандтугай! Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир! Энэ зуун маань лоозонд дуртай юм Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ! Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ! Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ! Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
  • 27. Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм. Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай. Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!. Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй. Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй! Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч Зvрх судсанд чинь ядуу ардын цус Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй! Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!
  • 28. Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм! Хаврын хавсарганд чи орос монголоор харааж Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм. Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ! Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал! Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ Усан болор жvнзэнд алтан сархад залгил! Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл! Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул! Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл! Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо! Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм. Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй. Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь! Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
  • 29. Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би! Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм. Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм. Аав чинь энэ vедээ хайртай байлаа Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа. Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа. Иргэн Хулан та миний маргааш мєн Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн Их хаалгыг нь татах миний гар минь мєн Ийм учраас Маргааш гэдэг цоо шинэ бvхэн Мандтугай! гэж би бичье. ШYЛГИЙН ШИВНЭЭ (Дууль наймтууд) ЭРДЭНЭЧИМГЭЭД ЗОРИУЛНА (дээшлэх ) Цэнхэртээд байгаа хангай л хайрхан чинь Цээжин талдаа цастай л байна даа хє Цэвэрхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ Цэцгийг нь гарахаар уулзая даа хє Зvvн Сэлбийн ус нь болбол Зvvдэн дундаа нойрсож байнаа хє Зvйтэйхэн чиг тєрсєн Эрдэнэчимгээтэйгээ Зvлгийг нь гарахаар уулзая даа хє. ВСТУПЛЕНИЕ (дээшлэх ) Хайрын уурхай нээх луужингийн зvv гэмээр Хав хархан цамцтай цагаан цээж дvvхэлзэв л
  • 30. Хатир жороо морь шиг усан тэлмэн нvдэнд нь Хатуу цемент хана халуу дvvгэх шиг санагдав Зvр шиг сайхан цогцос зvvн хєлєєрєє тэнцэж Зvv шиг цэмцгэр бэлхvvс хотос хотос гэв л Зvv шиг цэмцгэр тvvнээс дурлалын долгион тархаж Зvvн хєлийн нь єлмий зvрхэн дээр минь гишгэв л ВВЕДЕНИЕ Ёохор хатирах єлмий зvрхэн дээр минь нижгэнэвч *Ёо!* гэж vзээгvй эр хvний зvрх сэн Ёроол vгvй хагацал дээр тvлхэн тvлхэн бєхийлгєвч *Байя!* гэж хэлээгvй эл дол сэтгэл сэн Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шvршилтэнд Урьдын шархтай зvрх минь тэсээ гэж vv шvтээн минь! Уруул амны чинь интоорт, шvлс залгин хорхойсовч Учир зовлон тоочиж чєлєє гуйдаг юм билvv дээ … 1. Хонгорхон сэтгэл хичнээн зєєлєн байваас Хорвоогийн тоглоом тєчнєєн хатуу байдгийг Yзсэн цэцэн vзээгvй тэнэг хоёрын Yvрэх зовлон дvндээ дvн ч юм уу даа Учрыг мэдсэн хvн єєрийгєє захирах гэж Уураг тархин дотроо битvv зовлон эдэлнэм Учир мэдэггvй хvн єрєєлийн хойноос vхэж Улаан зvрхээ зvсэж ужиг зовлон амснам 2. Онолын цэц хаялаа гэж та битгий дургvйц Охин хонгор дvvгээс минь ялгаа юу байх вэ! Орчлонг чамаас нуугаад би хаана нь vлдэх вэ *Оонын хоёр эврийг ороож барьж болдоггvй юм* Хатуу хэцvv амьдралд намайг чамтай уулзуулсан нь Хаа холын ерєєл биш нас биеийн хяслан биз Хар сайхан мэлмийг чинь харахгvй явах нь яав гэж Халаг дурсан зовох урьд насны минь vйл байх яая гэхэв!
  • 31. 3. Зєрvvд хатуу цагийн минь зєгнєл зvvдэнд оролгvй Зєв буруу хоёрын минь зєрєг зам дээр учрах гэж Гурван навчис доороо нуугдаж ургасан гvзээлзгэнэ шиг Гунигтайхан гоо бvсгvйтэн єнгє зvстэй єсєє юv дээ? Учиръя гэж учраагvй чиний буруу ч юм уу Учирсанаа мартаж чадаагvй миний буруу ч юм уу Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд Уруудах єгсєх хоёр ингэж учрах ч гэж дээ 4. *Чамгvйгээр би яаж амьдарна даа!*…гэж Час улаан торго шиг залуу насан гунихардаг *Надгvйгээр чи яаж ч амжина билээ!*… гэж Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгvй Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг Залуу хєгшин хоёрын заагт бэлчих наснаас Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам 5. Хажуу дахиа эзлэх гэдэг хаант тєрийн ёс юм Харснаа авах гэдэг хайр хvслийн жам юм. Ханагар энэ хорвоод хvний сувдаг сэтгэл Ханаж цадсан тvvх миний мэдэхэд байхгvй Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар Ужиг хvйтэн шєнvvдэд янз янзаар бодлоо би Угаас ер нь эрцvvл тvрэмгий зантай хойно доо Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг? 6. . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . .: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ...................................... 7. Yнсэхээс эр нь буцахгvй, vнсvvлэхээс эм нь няцахгvй Yзэсгэлэн залуу насаа vрэн таран хийхээс ч буцахгvй
  • 32. Yхэх тєрєхийн завсар дахь vйлт цэнгэлд улайрдаг нь Yй тvмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ! Цаана нь гэтэл миний амь настай холбоотой Цагдаж зогсоож болохгvй алс хэтийн зорилт байна Цанхуй цэцэг шиг чиний амьдрал - дурлалтай холбоотой Цайруулж уучилж боломгvй айл гэрийн зєрєлт байна 8. Алиахан бага насны амгай зуузайнд хєтлvvлж Алтнаас vнэтэй цагаа цэцэрлэгт vрж болохгvй Анир чимээгvй дvнсийх ажил бvтээлийн єрєєнд Амрагжин гоогийн нулимсаар шvлэг бичиж болохгvй Хонгор чиний насанд vзэмж тэгширч єсєєд Хорвоогийн элдэв ёсыг vнэрлээд єнгєрч болохгvй Хоол нойроо ч хайрлалгvй бvжиглэж ханах сан гэхээс Хоёр хєл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа. 9. Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу Ажил гоёл хоёрын хувцас хvртэл тусдаа Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зvсдэггvй Алмаасаар шvд бvрж, торгоор бєгж хийдэггvй. Жирийн харахад ялгаагvй ч тавилан гэдэг амаргvй Жимс самар хоёр нэгэн мєчирт ургадаггvй Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггvй. 10. Дагаж явахаас давж болохгvй миний ёс Дайрч гарахаас тойрч барахгvй чиний нас Арга ч vгvй ингэж ацан шалаанд оржээ. Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ! Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа Гуулин хєгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд Гутал шvргэн єнгєрч харалгvй явсан заяа минь 11.
  • 33. *Дурлал хvчтэй байдаг!* гэж номын цитат хашгирч Дуугvй ихэмсэг хорвоог духаараа мєргєєд дийлэхгvй Савангийн хєєс их ч хvн зодож болдоггvй Сахлын тонгорог хурц ч гуалин зvсэж дийлэхгvй *Байгалийг хvн захирна!* гэж ажлын лоозон давтаад Баригдах биегvй заяаг баглаж хvлж барахгvй Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгvй Эм тан байлаа ч хоол хийж болохгvй… 12. Орчлонг согтоох vзэмж шvлэг бичихэд нэмэргvй Орчлонг багтаах ухаан ч бvжиг хийхэд нэмэргvй Оноож єгсєн тавиланг зєрvvлж хэрэглэж болдоггvйгээс Од цэцэг хоёр нэг вааранд ургасангvй - Тэргvvлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном - Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ єндийнєм. Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам Тэнгэрийнх нь тэнгэртээ, газарынх нь газартаа… Халаг гэж! ЭПИЛОГ (дээшлэх ) Жилийн хугацаа арван хоёр сартай билээ дvvхэй минь Жирийн цаг арван хоёр тоотой билээ хvvхэй минь Жинхэнэ дурлалын аяганд жимсний дарс дvvргээд Жимийж тамшаасан шvлэг минь арван хоёр нугалаатай яа Баяртай хонгор минь би шvлгийн шувуу Бараахан мэлмийд минь бууж л шумбаад явлаа Насны минь намар навчсаа гєвєєд горьгvй нь Нарлаг холын тэнгэртээ ганганасхийгээд одъё уу даа. ДУУЧНААС БИ ГАНЦХАН ДУУ ХYСНЭМ (дээшлэх ) Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих Ганцхан дууг би танаас сонсох сон гэсэн юм Ган тємєр уярам гучин хоёртын хэлбэлзэлээр Гангаран туналзах хоолойг чинь таалан чагнах сан гэсэн юм. Аравдугаар сарын хорин хоёрын наран
  • 34. Арван зургаан цаг дєчин минутыг зааж Алсын цэнхэр хэц дээр алтан мутраараа тулж *Радиогоор Цэвэлсvрэн дуулна* гэх шиг Сэвэлзсэн салхи ч чимээ чагнан тогтов Сэргэлэн болжмор ч дуу хvсэх шиг тогтов Сэтгэлийн минь барометр – олон шархтай зvрх ч Сэрvvн тунгалаг яваа даа дуу чагная гэж тогтов Тог тог гэсээр цагийн савлуур дайвалзана Тооцоо хэмжээт vе цааш цаашаа дайвалзана. Тольт зvрхэн дээр минь битvv гуниг зангирна Торгон тэнгэрт бас намрын будан замхарна Чихээ мушгиулсан радио чив чимээгvй духайна. Чийгт байшингийн хаалганд цоожны єнцєг цухуйна Цэнхэрлэж байгаа агаарт єргєст торны минь дээгvvр Цэвэлсvрэнгийн дуу єндєр аван цойлно… Ангир шиг нисэх дууны мянган метрээс шvvрэх Радио хэмээх шидтэн цоожны цаана чимээгvй Аюулхай зvрх минь давчидсан миний нэгэн сэтгэл Ая дуугаар цангаж энгэрээ маажин гансарна Гансарсан зvрхэнд минь яруухан vнэнийг ярих Ганцхан дууг би танаас чагная гэсэн юм. Уул ус тал та биднийг зааглаж Урлаг соёлын хагацлаар уйтгарт зvрхэн уйлж байна. 1957 ОНЫ ЗУН (дээшлэх ) Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хурц нар ширvvн бороо нь Хурамхан зvvдэлсэн зvvд юм сан уу? Улаанбаатарын дуу шуугиант Униар татсан цэнхэр єглєє Горхийн хєвєєн дэх vдийн халуун Гомбосvрэн, Бvдээ нар мину! Хашааны ёроолд багсайж ургасан Халгай шарилж нь хvртэл нэг л ондоо Харийн орны анхилуун духинээс
  • 35. Хамаагvй дотно зvрхэнд шингэсэн Рашааны хєлийн нарийн гудамжнууд Айлын хаалганы таван номер Алтан шар торгон дээлтэй Амрагхан Роза санагдах нь юу вэ? Хорвоо ертєнцийн гижиг шиг явсан Хорин нэгхэн насан дээрээ Хоромхон амсаад орхисон зун минь Хожим нь ингэж vнэд орох гэж! Аяа хєєрхий энэ дэлхий дээр Амьдралын замыг муугvй тууллаа Гуниг баяслын алагхан дугарааг Гучин дєрєв амсаж тогтоолоо Зун шиг зун, хvvхэн шиг хvvхэн *Зуурдын цэнгэл нойргvй шєнє* Зураг шиг байгаль торго шиг зvлэг Зул шиг нєхєд олныг vзлээ Тэгтэл цємєєр тавин долоон оны Тэр зуныг гvйцэмгvй санагдана. Хамгийн энгийн хамгийн богинохон Хачин зун байжээ… Бодохоор одоо Зvрх сэтгэл уяраад ирэх юм. Зvйлийн бодол ундраад ирэх юм Уйлсан нулимс дотогшоо урсахдаа Улайссан зvрхэн дээр шар-р хийх юм. Олон зунаас тvvн шиг зун Орчлонд дахиад олдоо гэж vv Олон хvvхнээс Роза шиг нь Одоо дахиад учраа гэж vv…? Тэр зуны тэнэгхэн шvлэг шиг Тэмvvлэл итгэл цагаан санаа Тэнгэрлэг aйзам миний шvлэгт Тэгтлээ одоо дуулдаа гэж vv? Шувуу шиг явахдаа тvvнтэй учирсан Шургааг хашааны бєгчим талбар Шавар байшингийн чийгтэй сvvдрийг Ямар байгаль орлож чадах вэ?!
  • 36. Халх даяар дуурссан хойно минь Ханилсан нєхєд олон боловч Хаалга гаднаас тvгжиж єгсєн Хар Гомбосvрэнг гvйцээ гэж vv?! Зуны наранд цангахаас хашралгvй Зуурдын бороонд халшралгvй Хурганы багачуул шиг хєтлєлцєж явсан Хуруухан чинээ Роза мину! Холын тэр алтанхан зун Хойд нутгийн анхилуун салхи Хорин нэгэн настай минь хамт Хоромхон зуурын зvvд байж дээ… Д.РАВЖААГИЙН ДУРСГАЛД (дээшлэх ) Замбуутивийг элээсэн єв их тvvхийн Загал буурал санчиг болсон євгєн их найрагчаа! Зарчим их євгийн минь vхэшгvй мєнхийн хvслийг Залгамж бидэнд дуулсан євтэгш их ухаантан! Бийрийн торгон vзvvрээр чулуун янтайг цоортол Биеийн алжаалыг тэвчсээр, билvvдэн бодон сууж Билгvvн сэцэн найргийнхаа шад бvрийг хэлхэхдээ Биднийг гэсэн сэтгэлээ vсэг бvхэнд нь шингээжээ та! Арван ес дэх зууны феодалын балар vеэс Алт торгонд хучаастай ноён хутагтын суудлаас Атомын энэ зууны эрдэмт хvмvvсийг бишрvvлэх Агуу vнэнийг айлдсан уужим буурал євєє мину Онгон талын нvvдэлчний морин дэл дээр дамжиж Он цагийн шалгалтыг бvрэн бvтэн давсан Олон дуунд бараа сvр тань тод байна. Орчлонгийн мэргэд дотор яруу дvр чинь сод байна. Алдарт Гvр – Эмирийг Азийн магнайд духдуулсан Агра мєрний усан дээр Таж – махалыг цогцлуулсан Аравын догшин гvрэнд *Сархадын дууллыг* бvтээсэн Агуу тэр хvмvvстэй зэрэг булаалдах нь магад байна.
  • 37. Хорол тоонон дор аргал тvлсэн нvvдэлчин Хорвоогийн сонгодог цэцнийг ариун сvvгээрээ угжсаныг Хорин зууны тvvхэнд алтан бэхээр тэмдэглэж *Хоосон ядуу Дулдуйтын Данзанравжаа* гэж бичсvгэй. БУУДУУЛСАН ШУВУУНЫ ГАНГАНААН (дээшлэх ) Хэн мэдэх вэ дээ Хэн гуай л Дулаахан орондоон Дугжирч байсан юм байх Уяхан пvрштэй ор Усны давалгаан шиг намалзан Улаан торгон хєнжилд Ум зандан шиг авхайтайгаан Хvний орчлонг мартаж Хvслийн туйлд шартаж Одеколон хулмас хоёрын Онцгой vнэр єрсєлдєнє… Цэнгэлдэн согтож Цэмцийсэн дэрэн дээрээ Хоёр амтаар буудуулсан юм шиг Хос толгой нам унтав гэнэ. - * Эрхт тэнгэрт дураар цойлсон Энэхэн биеийг минь буудна билээ л Энэхэн биеийн минь хэлтэрхий дээр Эрvv толгой дугжирна билээ л Жижиг єдийг минь дэрлэлээ гээд Жигvvр урган нисэх vv дээ та! Атга махыг минь идлээ гээд Амьд мєнх явах уу даа та? Тэнгэрийн хvрээлэнд надруу цацсан Тэр vхэл єєрт чинь оногдоноо Усны шувуу хvн гуай хоёрын Утсан амь дvндээ дvнээ хє Єєрийг чинь тэгээд арилсан хойно Єд сєд минь хэвээр vлдэнэ ээ Муу хvний нэр нь ч vлдэхгvй газар
  • 38. Сайн шувууны єд нь vлдэх ёс бий!* Хэн мэдэх вэ дээ Хэн гуай л Дулаахан орондоон Дугжирч байсан юм байх. Єєр амьтан бол би хvн болохсон гэхсэн Єєрєє хvн болохоор юу ч гэх билээ Хvн байх гэдэг бага хэргээ ! Хvслээ бvтээж илvv гарах хэрэгтэй Гэтэл хvнээс илvv явах цагт Гэтэж шагайх єстєн дайсан мундахгvй Эсвэл амьтны адаг явна аа гэхэд Эцэг эхийн алдар нэрийг хайрлах юм. НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ (дээшлэх ) Найз л та нартаа би захидал бичихийн учир Нас л биеийн минь vдийн халуун єнгєрлєє Найраг шvлгийн минь vvлэн сvvдэр нимгэрлээ Наргиан даргиан vзэл бодол минь хувирлаа Yеийн та нартаа би захидал бичихийн учир Yзэх ёстойг vзэж дуулж болохыг дууллаа Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо Yймээн аймаан багын зан минь хувирлаа Єєрийн гэсэн vедээ зэргийн нєхдєє олж Єглєє жиргэх болжморын єрєєсєн жигvvр болж Єнєр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа Єнєєдрийг бодвол би овоо л явсан байж магадгvй Намайг ямар байсныг яг л тэр єдрvvдийн минь Найраг шvлэгтэй хамт сэтгэлдээ vvрд хадгалаарай Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч Нам гvмхэн буланд нарлах цаг минь vлдлээ Саваагvй нь vнэн гэлээ ч шvлэгч хvний сэтгэл Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг Єглєє заасан чигээ орой солих учиргvй ч Єсєх єтлєх хуульд хэмжээ гэж байдаг байна
  • 39. Хvний мєс гэж би хvнд сайныг боддог сон Хvмvvсийг гэсээр яваад єєрєє хохирох ёсон байна Хvртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо Хvнийрхvv явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ? Амьдрал гэж би залуу цагийн мєрєєсєл Алдаа оноо алагласан алсын харгуй зам Амраг бvсгvйн хvзvvн дээрх цус хурсан толбо Архин дээр унших шvлэг найз нар гэж боддог сон Эдэлсэн хураасан юмгvй алдрын титэм ємсєх Эхнэрээ хоолгvй орхиод архидаж завхарч явах Эрх чєлєєний тухай ам мэдэн дэмийрэх Энэ бvхэндээн би єєрєєсєє ч хайртай явлаа Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж Ихэнх хvмvvс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж ) Эрэггvй урссан гол шиг хавийн газрыг чийглэж Элсэн биедээ хvртэл цэцэг ургуулж явсан юм. Залуу цагийн нєхєдтэй салхи залгиж явсных Замбуутивийг ойлгож хvмvvсийн ёсыг таньжээ Зvрхний тольтон дээр минь тонгочиж єсєх шvлгийн Зvvд зєнд багтамгvй онгод цадигийг олжээ. Саванд буцалсан юмны гарах нvхийг бєглєвєєс Санаандгvй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий Сагсуу залуу насандаа дэндvv задгай явсных Сайн бvхнийг ч оллоо муу нэрийг ч хvртлээ Одоо яахав надад эрлийн биш бvтээлийн цаг Олохын тєлєє бус олсон оо эдлэхийн тєлєє vе Овон товонтой замаар vсээ цайтал тэнэж Орчлонд гайхуулах юм шvлгийн тєдий vлдэж… Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрvvл Энд тэндхийн vдэшлэг гашуудал талархал дурлал Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах Энэ бvхэн баяртай vймж дарвиж ханалаа Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч Шимтэж сурах сан гэж нойргvй хонохын гарз Шинээр бичих шvлэгт л нэгэн шад нэмэхгvй юм бол Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.
  • 40. Хэн нэгнийг гийгvvлэхгvй юм бол ялихгvй туслаад ч яахав Хэрэв єєрєє хохирох юм бол гийгvvлж туслах ч яамай Амьтанд балаггvй л явбал агуу тус минь тэр Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр. Хvнд хvн хэрэгтэй гээд хvртсэн бvхэнтэй наалдсанаас Хvндлэх ёстой нєхєр тоотойхон байвал дээр Хэтэрхий задгай нєхєр юу уруу ч тvлхэж магадгvй Хэт нь тэгээд хvнд зvсэм талх л vнэнч байна. Сайхан хvvхэн ч гэсэндээ цаанаа ямар хvн бэ Сар шиг гялгар мєртлєє хvйтэн цэвдэг бол яана Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор Саруул гэгээн дvр нь шvлэгт л хэрэгтэй юм шив. Шvлэг бие хоёрыг минь хумсын тєдий хvндэлдэг бол Шvдтэй шvдгvй хамаагvй хар цагаан ялгаагvй Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан vнэнч бол Номтой номгvй яамай бие нь л бvтэн бол Эцсийн эцэст тэгээд єєрєє єєртєє нєхєр Эрслээд ирэх аюулд єєрєє єєртєє vнэнч Энэнээс бусад нь цєм хуурамч байдгийг ухаарлаа Эрх чєлєє гэдэг хvнд биш єєрт байна Аргиж наргиж явсан урьдын нєхєр чинь хувирч Адайр зожиг євгєн улсын дунд замхарнаа Алтан сайхан єдрvvдэд миний ямар явсныг Алаг хонгор зvрхэндээ найз нар минь хадгалаарай Харин ганцхан юм vvрд хэвээрээ vлдэнэ Харанхуй шєнєєр очсон ч vvдээ яаран тайлж Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих Халх шvлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна. Урьдын адил би шvлгэндээн vнэнч явна Унан босон ханилсаных шvлэгтэйгээн vхнэ Уруулын тухай сархадын тухай хvний тухай бичнэ Улсын тухай засгийн тухай харин бичихгvй Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч Нас биед цєвтэй хатуу хєдєлмєр юм байна Хорин хэдэн насныхаа чємгийг дундартал суусан Хоолгvй єдєр нойргvй шєнєєрєє хорвоод би бахархана. Буруу ч бай зєв ч бай єврийн хулгар дэвтэр дээрхи
  • 41. Бусад хэний ч бичээгvй єєрийн шvлгээрээ баярхана Алдсан ч бай оносон ч бай шvлгийн минь зовлонг хуваалцаж Архидаж наргиж явсан нєхдєєрєє би омгорхоно. Насан бага л цагаас миний чиний гэлгvй Найраг хэмээх ээжийн нэгэн сvvгээр амласан Биеийн биш сэтгэлийн ахан дvvс минь Бишгvй их наргилаа жинхэнэ шvлгээн бичье! ШОРОНГИЙН МЄЧЛЄГЄЄС (дээшлэх ) Тєрсєн бие эндэж Тєрийн хэрэгт чихэгдэж Тємєр сараалжны дотор Тєєрч будилж суухад Бусад бусдын дотроос Буурал ээж минь санагдана Охид охидын дундаас Отгонхуар минь бодогдоно. ЄНГЄРСЄН ШЄНЄ ЗYYДЭНД ЮУ ОРОО ВЭ? (дээшлэх ) Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ? Єнгєт хархан мэлмийгээр духайсхийж ирээд Єєдєєс минь дув дуугай ширтэсгээд Єнийн явдлаар зvрхийг минь яах гэж л хєндєнє вэ ? Хоёрхон бие хайргvйдээ салсангvй Холдон холдон алслах харгуй замын эрхээр Холширхон бага нас л биеийн зоригоор Хонгор гэнэн сэтгэлээ єнчрvvлэнхэн явсан сан Орчлон чинь оосор бvчгvй юмаа… Оноо алдаа хоёрын минь vзvvр харагдахгvй юм Олон даваатай хувьхан заяаны замаараа Ойчин босон мацсаар маргааш єєдєє зvтгэх юм Єнгєрсєн шєнє зvvдэнд юу ороо вэ ? Єдєт шувууны жигvvр шиг ижилдэнхэн явахдаа Єєртэй чинь би дэндvv дотно явсан юм байлгvй Євдєєд байна зvрх минь, євдєєд байна даа сэтгэл минь…
  • 42. ЦЭРМАА (дээшлэх ) Хєєрхий дєє миний Цэрмаа Хєхрєєд байгаа их хотын Альхан байшингийн ямархан єрєєнд Амьдран суугаа болдоо миний Цэрмаа Торонд орсон шувуухай шиг Шоронд орсон найзынхаа тухай Дуулаа болов уу миний Цэрмаа Дуулаад уйлаа ч болов уу даа миний Цэрмаа. Амьдралын даваа єндєр юм даа Цэрмаа минь Арван тvмэн нугачаатай юм даа Цэрмаа минь Адал их хорвоогийн хvсэл хяслын талбарт Арай ч эрт уулзаж дээ чи бидэн хоёр Yд дундын сvvдэр шиг хоёр бага амьтан Yерхэн найгаж явсан хотын бор гудамж Yvр шєнийн зvvдэнд минь одоо ч гэсэн Yзэгдээд байх юм даа хонгорхон Цэрмаа минь Дээс харайж зураас гишгээд Дэвхцэж байсан мухар гудамж Гахай чулуудаж, кагор тоглоод Ганирч байсан зах газар Ээж аавынхаа тааруулсан мєнгийг Эвхэж атгаад талханд гvйсэн Усны гудамж, Тємєрчний гvvр Улаанбаатар минь санагдаж байна Эрвээхэй туузаа саяхан авч Эрээн даавуугаар гоёж явсан Хээрийн цэцэг шиг арван зургаахан насыг чинь Хэнээс ч илvv мэднэ ээ Цэрмаа минь Хєл бємбєгийн хаалга болдог Хєглєгєр цvнхээ саяхан орхиж Хєвчийн гацуур шиг ургаж явсан Хєвvvн насыг минь чи мэднэ ээ Ааруул шиг чулуугаар Туулын усанд Арван гурав долоолгон байж Амьдрал дурлал хорвоогийн тухай Анхан ярьсан миний Цэрмаа
  • 43. Цэнхэрлээд байгаа их хотын Цэлийгээд байгаа олон гудамжны Альхан талд нь ямархан байшинд Амьдран суугаа болдоо миний Цэрмаа. МИНИЙ АЛАГ НОХОЙХОН БОДОЛ БОДОЖ БАЙНА УУ ДАА (дээшлэх ) Yдшийн нам гvмд дэргэд минь зогсоод Yнэнч дагуулын нvдээр єлмийг минь ширтээд Yл мэдэг зєєлнєєр сvvл юvгээ ганхуулж Миний алаг нохой бодол бодонхон байна уу даа? Єнєєдрийн халуунд сvvдэр дор хєрвєєсєєр Єнгєт торгон зvс чинь баахан тоос болжээ дээ Саяхан зvvсэн улаан даавуу хvзvvвч чинь Салбайгаад бvр унжиж санжиж гvйцжээ дээ Эвий алаг минь сагсгархан шаазгай минь Эрхлэнхэн наадаж vvгээр тvvгээр гvйгээд Эр хонгор дуугаар гав гав гэж хуцаач Эзнийгээ дууриаж бодолд юунд дарагдаа вэ? Саяхан их цэхэр нvдэн гєлєг байсан даа Сагсалзсан хєдсєн бээлий шиг амьтан байж билээ Одоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм. Орчлон гэдэг хурдан юм даа алаг минь Чи орчлон гэдгийг мэдэх vv дээ ингэхэд Чих ч vгvй сvvл ч vгvй бєєрєнхий юм бий шvv Чинээлэг ядуу хоёрт чадалтай дорой хоёрт Чиний зvс шиг алаг юм байдаг юм шvv Над шиг хvн ч гэсэн чам шиг нохой ч гэсэн Настай балчир эрдэмтэй тэнэг цємєєр Нарт орчлонгийн хэлгvй хуульд захирагдаж Наашаа инээн цаашаа уурлаж явдаг юм шvv дээ Эзэн чинь одоо vдшийн чимээгvйд ганцаараа Элгэндээ гараа зєрvvлээд бодлогоширч байна Алаг нохой минь чиний нvдээр намайг хэрвээ Анзаарч харвал ямар байгаа бол доо єдийд
  • 44. Дуу шуу баяр хєєр нь хэдийнэ арилаад Духаараа шагайж алсын алс єєд гєлрєєд Дундаа ганц нугарч хоёр хємсєг нь мєргєлдєєд Дуулим хорвоог огоорсон юм шиг суугаа болов уу Єнєєдєр эзэн минь юу болчих оо вэ гэж гайхна уу? Єрєвдєнхєн илбэж аманд минь ёотон хийж Євчvvг минь мааждагаа яачхаа вэ гэж бодно уу? Єєрєє тэгээд бодол бодонхон байна уу алаг минь Нээрэн би уйтгартай байна аа алаг минь нуугаад яахав Нэгэн сайхан хvнийг мєрєєсєнхєн сууна нэрэлхээд яахав Нойр хоолноос илvv хvчит нэгэн мєрєєсєл байдаг юмаа Нохой болохоор чи мэдэхгvй байна аа алаг минь Над шиг барааны саван адууны мах ханхлуулаагvй Нартад бас цэвэр цээл амьтан гэж байдаг юм. Анивчин хоёр хємсгєє салгасхийгээд мишээхээр нь Наалинхай аашинд нь сэтгэлийн шарх эдгэрдэг юм Єлєн суугаагvй унаган цагаан магнайг нь Єнгийж ирээд мушгирсан хилэн хар согсоотой Євлийн цасанд дуссан улаагана жимсний шvvсэрхvv Єнгє ягаан уруултай цэмцгэрхэн амьтан байдаг юм Нахилзах сайхан бэлхvvс нь зулзаган хусны хэвтэй Нарийн цээл хоолой нь минь лимбэний хєгтэй Найзтай зєєлєн ааш нь намрын салхины аястай Насанд ганцхан заяах цэвэрхэн амьтан байдаг юм Сайхан тийм хvнээс єртєє шуудан дамжиж Сарын газраас ирэх захидлыг би хvлээж сууна Сарын газраас ирэх захидал дотор хавчуулаастай Сархад адил согтоох энхрийлэлийг би хvсэж байна Ойлгох болов уу даа алаг минь ганцхан нохойд биш Орчин vеийн хvнд бас энхрийлэл хэрэгтэй Нээрэн шvv хvний сэтгэл энхрийлэлээр дутагдаж явдгийг Нэг настай нохой байтугай тавин хэдтэй хvн ухаараагvй юм Алаг минь дээ чамайг би энхрийлдэг шиг Амьд хvмvvс амьдыгаа энхрийлж сураасай Аргагvй л бид нэгэн сармагчингаас vvссэн юм гэж Амин голоосоо хайрлан энхрийлдэг болоосой
  • 45. Бvжиг дээрээс vдэш авчирсан хvvхнийг Бухэл шєнєжингєє энхрийлэх бага хэрэг л дээ Єглєє нь явуулчихаад хойноос нь нулимж Єнєєх даавууг нь сэжиглэж сольдог бол ямар энхрийлэл байх вэ? Yгvй бол амьдад нь аль мууг нь vзээд Yхсэн хойно нь хоосон энхрийлээд юу хийх вэ Yнэн бол vнэнээрээ энхрийлэл бол энхрийлэлээрээ Yvрд мєнх байгаасай даа алаг минь Анир чимээгvй vдэш оддын шивнээ дуулдам Арван зургааны саран ойрхон юм шиг харагдана Алаг нохой минь бас миний боддогийг бодоогvй ч Амин хувьдаа бас нэгийг сэтгэх мэт зогсоно уу даа ! ЄВЛИЙН ХУВЦАС (дээшлэх ) Хєєрхий хоригдлуудад євлийн норм Хєвєнтэй хувцас тавьж єглєє Эрх чєлєєний маань оронд засаг Энэ удаа бvлтийтэл гоёлоо Зvйдэл шиг алаг цоог болохоос Зvvнээсээ дєнгєж сая гарсан дээлvvд Хоригдол хvvхнvvдийн элдэв нэрийг Хойно ємнєєсєє зvvсэн дээлvvд Тортой хашааны уйдсан эрчvvлд Торго дурдангаас илvvтэй санагднам Бvгдээр дамжуулж эргvvлж тойруулж Бvтэн сайны зах шиг шуугилдана. Должин, Янжин, Цагаач ч гэх шиг Долгор, Дулам, Тогооч ч гэх шиг Цэрэннадмид, Ичинхорлоо ч гэх шиг Цэвээнсугар, Дуламсvрэн ч гэх шиг Эрдэнэчимэгээ, Нина, Сувдаа Эрэнцэнханд, Зина, Роза Энэ бvхэн єєрснєє ирчихсэн юм шиг Эр хvн гэдэг бас уяхан ч юм уу даа Шинэ даалимба хєвєн ханхалсан Ширvvхэн хувцас нємєрч байхдаа
  • 46. Тэртээ Луусангийн олон маануудаас Тэвэрч байх шиг аятайхан санагдана Хувцас тавиулсан анхны шєнє Хулгайч бvхэн амгалан нойрсоно Хорих газрын ядрал уйтгараа Хоромхон мартаж янагсан зvvдэлнэ Эрээн алаг ч гэсэн энэ хувцас Эмэгтэй хvний гараар бvтсэн юм Хоригдол ч болсон эмэгтэй хvн Хорвоогийн зовлонг хєнгєрvvлж єгнєм. YСЭЭ ХЯРГУУЛАХАД БОДСОН ШYЛЭГ (дээшлэх ) Хадуур барьсан vхдэл мэт Харгалзагч та Халиурсан vсийг минь Авах сан гээд байвал Ав л даа Авсан vс ахиад ургана Ахиад авбал дахиад ургана Ургасан vсийг та нар авахаас Ургуулах толгойг та нар Авах сан гэж бодовч Авч чадахгvй ээ ! Эрх чєлєєтэй явахдаан Эрэлхэж Эмэгтэй хvний нvднээс бємбєрvvлсэн нулимс Энд амтагдана Эрэмгий залуу насандаан Эндvvрч Эр нєхрийн хамраас дуслуулсан цус Энд чамлагдана Ээжийгээн зовоохон Элгийг нь Эмтэлж явсан зовлон гуниг Энд амтагдана Талын шар тарвагыг Тарчлааж
  • 47. Тамлаж алсан нvгэл хилэнц Энд амтагдана Энэхvv шорон гэгч гашууны эх оронд Эрх чєлєєтэйдєєн нулимж явсан бvхний Эрдэнэ мэт сайхан амт амтагдана Эр нєхєр гэж Эндvvрч явсан дайсны Эхvvн муухай амт амтагдана Дэргэдээс нь хараад ойлгоогvй явсан ертєнцийн Гашуун vнэн амтагдана Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан Нєхрийн цус амтагдана ЭВЛЭРЭЛ (дээшлэх ) Амьдралтай эвлэрээгvй явсан Атар онгон толгой би Аймшигт шорон тантай Албын хvчээр эвлэрье Булангаас онилсон харуулыг Буудчих вий гэж айсандаа биш Нуруу уруу чичсэн жадыг Нугасалчих вий гэж тэвдсэндээ бус Єлєн шээс шиг шєлийг чинь Єгєхєє болих вий гэсэндээ бус Yмхий зооринд чинь би Yvрд сууна гэсэндээ ч биш Гагцхvv vйлийн эрхээр Гашуун агаад vнэний хvчээр Тvмнийг залгисан их шорон чамтай Тvр ч гэсэн гар барьчихъя Халуун наранд явах цагт Хамраа чимхээд ч шагаймгvй Харанхуй ємхий хавчигт чинь Хавчигдахын эрхэнд эвлэрье Саруул чєлєєтэй явах vед Салхин доогуур нь ч оромгvй
  • 48. Ижлээ худалдсан хулгайчтай чинь Идэлцэхийн эрхэнд цуг сууя Тэнхлvvн амьдарч явахад Тэжээсэн нохой ч тоохгvй Єлєнгийн шvvс шиг бантанг чинь Єлбєрєхгvйн эрхэнд амсъя Наранд явахад дайралдсан газраа Намалдаглаж баймаар хуягтай чинь Гараа хvлээстэй дарлуулахгvйн тулд Гаран гартлаа эвлэрье Єгнє байхаа гэж горьдсондоо бус Єршєєнє байгаа гэж сєгдсєндєє бус Євдєнє зовно гэж айхдаа ч бус Єчvvхэн амиа аврахдаа ч бус Yсэн буурал ээждээ Yнсvvлэх юм vлдээх гэж Бvлтийтэл харсан амрагтаан Бvтэн бvрэн очих гэж Жаргасан нєхєдтэйгєєн дуулах гэж Зовсон тvмэнтэйгээн уйлах гэж Дутуу дуугаа тэдэндээ Дуулахын тулд би эвлэрье ! ШОРОНГИЙН ДУУ (дээшлэх ) Эль хуль - чимээгvйн дунд Ужиг хатуу шорон Эрлэг номун хааны орд мэт Улсын тєв шорон Энэ зууны чимээг єргєст тороор хориглож Энд гагцхvv хар тємєр ноёрхоно Хана хэрмийн тvгжээ тємєр харжигнанхан Хаалга vvд бvхэн нилдээ тємєр тас нясхийн
  • 49. Хатуу бат цоож цєм тємєр янхийж Халуун гарт хийсэн хvйтэн гавны тємєр шархийнэ Харуулын хутган жад тємєр хараалаар харааж Харгалзагчийн бууны замаг тємєр тушаалаар тушааж Хоригдол ачдаг тэрэгний тємєр чингэлэг цантаж Хоол ундны аяга тємєр инээдээр инээж Бос ! Суу ! гэсэн команд тємєр авиагаар цуурайлж Болохгvй ! Хортглоно ! гэсэн vгс тємєр амьсгалаар давтаж Бодит орчлонгоос ангид тєрийн чанга шоронд Босоо хэвтээ цєм тємрийн эрхшээлд сєгдєнє Хvн энд хэлгvй . . . . . . болон хувирч Хvйтэн тємєр энд хэмжээгvй эрхээ эдлэнхэн Гагцхvv энд л дуулж болох – Гав гинжний эртний дууг дуулж байна. ТОД ХАРАА (дээшлэх ) Нэрэлхэвч нэрийн номоор бага гэгчээр Нэрийг нь єгєхдєє ч эцэг эх нь Толгойдоо гэгээ багатайгаа нуталж Тодхараа гэж хvvгээ нэрлэсэн юм байх … Бvрэнхий хонгилд бууны нохой шиг єсєж Бvгчим ємхий агаараар нь хооллож суусаар Бvдэг хараатай болсон Тодхараа Бvрэн зэвсгээ агсаад намайг дуудав Євлийн шєнийн уртыг хороож
  • 50. Ємхий шоронгийн хонгилд шvлгээ уншихыг Ємнє нь эсвэл мод шиг номхон зогсож Єглєє болтол нvдээ ч цавчихгvй байхыг Хорин минут шаардаад бvтэхгvйд нь уурлав Хонзон болгож тvvний бvдvvлэг ааш нь дэндэв Хоригдол хvvхнvvдийн ємнє бvх хувцсыг нь тайчиж Хойш урагш нь алхуулан бvтэн цаг зугаацав Гуйх ёсгvй уучлалыг тvvнээс би гуйж Гудайх ёсгvй толгойгоо тvvнд би бєхийж Гучин гурван жил хуримтлуулсан соёл иргэншилээ Гутамшигтайгаар тvvний ємнє тайлж хаяв Гагцхvv та нарын ємнє би Гаран гартлаа араатан болон хувирахаас Yнэн шударгын ємнє та нар шиг Yvрд араатан болж чадахгvй ээ. ДУРЛАЛ (дээшлэх ) Дурлал гэдэг энэ орчуулгын хачин vг Дуулиан ид хадааж байх тавиад онд Амраг хайрын тавцанд би гарч Аминыхаа * Ромео - Жульетт * - г би тоголсон Єрєєлийг би хэцvvхэн хайрладаг байсан юм Єєрєє тэр хайрандаан шатчихдаг байсан юм Єр зvрхээн олон дахин бусдад Єшиглvvлж хариуд нь єшиглєж явсан юм Хорвоод хvн vvссэн цагаас эхлээд Хорьдугаар зууны намайг хvртэл Дурлал хайр гэдэг ийм л байсан юм санж Дуурайснаас биш нээсэн юм алга аа ! Гэхдээ хvн хуучрахаас дурлал хуучирдаггvй Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хvсэл хуучирдаггvй Агаар хоол зvvд нойр шиг давтан давтан Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм Дурлал гэгчээр би гэр барьж ч vзлээ Дун цагаан ордон харш ч бvтээлээ Дутуу дулим овоохой босгож ч явлаа
  • 51. Дуусаад нурахаараа бvгд адилхан юм санж Янаг хайрын тавцанд би олон удаа Янз бvрийн комеди ч тоглолоо, трагеди ч тоглолоо Ялж байна гээд ялагдаж ч vзлээ Ялагдах тусмаа амттай юм билээ Одоо бодоход тэр тавцан дээр би Олсон нь бага алдсан нь их байна Яамай тэгэхдээ хvн алсангvй хvнд алуулсангvй Ял ч vгvй хувь нэмэр ч vгvй харин Янаг дурлалын тавцан дээр Яго болоогvй гавьяа бий НУТГИЙН ДУУ (дээшлэх ) Дуулж чаддаггvй мєртлєє дуунд дуртай би Дуу дууны дундаас тvvнд л дуртай гэж Дуулим хээр талын ардын сайхан дууг Дурланхан бахарханхан чагнанаа би Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн Боржигин хєгтэй хуурын нарийн хялгасан дээгvvр Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх Боргил чийрэг гарын дєрвєн єндгєн доороос До мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэй Дорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахад Дов сондуул дунд нь тоглож єссєн миний Дотор болоод сэтгэл догдлолгvй яах вэ Дєрвєлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэж Дємєн дємєн алхаагаар тэртээх замыг туулж Амны усанд алхуулдаг нутгийн бор хvvхэн Айргийн сєнгийн дэргэд хоолой засан суухад Хулсан алаг лимбэний зургаан нvхэн дээгvvр Хурын усан дусал шиг vсрэн дэгдэх хуруунаас Хун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахад Хуурчин хvvгийн зvрх булиглалгvй яах юм бэ Дууны нь жигvvр дор залуу насыг амсаж Дурлал жаргал хоёртоо хєлчvvрэнхэн єссєн би