More Related Content
Similar to хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс (20)
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
- 2. • Соёлын агууллагад хийсвэр ба материаллаг эд
зүйлсийн аль аль нь багтана.
• Соёл бол хүмүүст өөрийгөө бие хүн гэж мэдэрч
өөрийгөө илэрхийлэхэд нь үйлчилж, зүй зохистой зан
үйлийг дагаж мөрдөх загварыг бий болгоно.
Соёл гэж хүмүүст өөр хоорондоо харьцах, бас өөрийгөө
болон бусдыг нийгмийн гишүүний хувьд хамтатган
ойлгоход тус дэм болж байгаа үнэт зүйлс, үзэл санаа
болон материалаг хэлбэрээр илэрлээ олж байгаа уран
дүрслэлийн иж бүрдэл юм
- 3. Хэрэглэгчийн зан төлөв болон марктингийн стратегид
нөлөөлөх соёлын хүчин зүйлс
Дэлхийн маркетеруудын амжилт дээрх ялгаануудыг хэр сайн
ойлгож хэрэгжүүлснээс хамаардаг.
- 4. Соёл нь дараах онцлогтой
• Соёл нь хувь хүний бодол санаа болон зан төлөв зэрэг бүх зүйлд
нөлөө үзүүлдэн. Энэ нь зөвхөн бидний аливаа зүйлийн талаарх
ойлголтоос гадна шийдвэр гаргалт, мөн хүрээлэн бүй орчны
талаарх ойлголтонд нөлөө үзүүлдэг.
• Соёл дамждаг. Соёл нь удамшдаггүй. Хүний зан төлөв төрөх
цагаасаа л шууд төлөвшдөггүй учраас соёл хүний зан төлөвт маш
ихээр нөлөөлдөг.
• Орчин үеийн нийгэмд зөв соёлын талаарх ойлголтыг хүмүүст
дэлгэрэнгүй хүргэх нь ховор болсон. Нийгмийн хүрээнд соёл нь
хувь хүмүүсийн бодол санаа болон үйлдлийнх нь хязгаарыг зааж
өгдөг болсон.
• Хэрвээ нэг хүн ижил соёлтой хүмүүсийн дунд оршин байдаг бол
хийж байгаа үйлдэл нь зөв яг л тийм байх ёстой мэт санагдана.
- 5. • Соёлоос болж хувь хүнд үүсч байгаа зан төлвийн
хязгаарыг норм гэдэг. Норм нь соёлын үнэлэмжээс,
эсвэл зөв гэж үзэх итгэл үнэмшлээс үүсдэг.
• Соёлд аюул учруулсны үр дүнд шийтгэл, эсвэл тухайн
бүлгээс хөөх хүртэлх арга хэмжээ авдаг. Тухайлбал,
тухайн даган мөрдөж буй соёлын төрөл бусад улс
орнуудын соёлоос өөр ч гэсэн тухайн бүлгийн хүрээнд
л мөрдөгдөж байдаг.
• Соёл тогтвортой байдаггүй. Тэд цаг хугацааны эрхээр
удаан өөрчлөгдөж байдаг.
- 7. • Хүн өөрийгөө ба ертөнцийг ухамсарлан ойлгох
• Хүмүүсийн хоорондын харьцаа ба хэл яриа
• Хувцас, гадаад байдал
• Хооллох соёл
• Цаг хугацааны талаарх ойлголт
• Хүмүүсийн хоорондын харилцаа /гэр бүл , байгууллага, засгийн
газрын түвшин/
• Үнэт зүйлс ба хэм хэмжээ
• Итгэл үнэмшил
• Сэтгэж бодох үйл явц ба сургалт
• Ажил хөдөлмөрийн дадал заншил зэрэг юм.
Соёлын нөлөөн дор ертөнцийг үзэх үзэл, зан үйлийн
талууд төлөвшдөг:
- 8. Соёлын үнэт зүйлсийн ялгаа
Соёлын үнэт зүйл нь хүмүүсийн зан төлөвт нормоор дамжуулан нөлөөлдөг.
Соёлын үнэт зүйлийг дараах 3 бүлэгт хуваан авч үзэж болно.
1. Бусдад чиглэсэн үнэт зүйл нь бусад хувь хүн, бүлэг хооронд үүсэх харьцааг
өөртөө тусгаж авдаг. Тухайлбал, хэрвээ нийгэм бүлгийн үйл ажиллагааны
үнэт зүйлтэй бол үйлчлүүлэгч бусдын заавар зөвөлгөөг авч хувь хүн гэсэн
талаасаа хандан худалдаалах гэж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй,
харин бүлгийнхээ үнэт зүйлийг даган бүлгээ бодож худалдан авалт хийнэ.
2. Орчинд чиглэсэн үнэт зүйл бол тухайн нийгэм эдийн засаг, техник болон
физик орчноос хамаарч худалдан авалт хийнэ.
3. Өөрт чиглэсэн үнэт зүйл нь хувь хүнд чиглэсэн байдаг. Тухайлбал, зээлийг
хүн шаардлагатай хэрэгцээгээ хангаж тэрүүндээ сэтгэл ханахын тулд авдаг.
Тиймээс хүн зээл авахыг хүлээн зөвшөөрдөг.
- 9. 1. Бусдад чиглэсэн үнэт зүйл:
•Хувь хүн/Хамт олон.
•Багачууд/Залуус.
•Өргөн хүрээний/Жижиг гэр бүл.
•Эрэгтэй/Эмэгтэй.
•Өрсөлдөөн/Хамтын ажиллагаа.
•Бусдаас онцлог/Нэг хэвийн.
- 10. 2. Орчинд чиглэсэн үнэт зүйл:
• Ариун цэвэр.
• Гүйцэтгэл/Статус.
• Өв уламжлал/Өөрчлөлт шинэчлэлт.
• Аз туршилт/аюулгүй байдал.
• Асуудлыг шийдвэрлэх/фаталист үзэл.
- 11. 3. Өөрт чиглэсэн үнэт зүйл:
• Идэвхтэй/Идэвхгүй.
• Материаллаг/Материаллаг бус.
• Хүнд хөдөлмөр/Чөлөөт цаг.
• Шашин/Шашин бус.
- 12. • Хэм хэмжээ гэж нийгмийн бүлгүүдийн зөвшилцөлийн
үндсэн дээр боловсруулсан зан үйлийн дүрэм журам
юм. Соёлын буюу нийгмийн үнэт зүйлс нь янз бүрийн
бүлэгт багтдаг хүмүүсийг нэгтгэдэг бол хувь хүний үнэт
зүйлс нь тухайн хүний өмнөө тавьсан зорилго, хэвшиж
тогтсон зан үйлийг хэлдэг. Хувь хүний үнэт зүйлсийг
бүлгийн бүх хүн зөвшөөрөх албагүй, харин гэр бүлийн,
шашны үндэсний үнэт зүйлс нь хувь хүний үнэт
зүйлсэд гүнзгий нөлөө үзүүлнэ.
Үнэт зүйлс бол хүмүүсийг нэгтгэн нягтруулагч итгэл
үнэмшил эсвэл нийгмийн хэм хэмжээг хэлнэ.
- 13. • Хүний нийгэмших үйл явц амьдралынх нь турш
үргэлжлэх бөгөөд нийгэмшлийн үр дүнд хүнд
төлөвших шийдвэр төгс байдал, эр зориг, шулуун
шударга зан, чиг зорилгоо тодорхойлох, арвич хямгач
байдал зэрэг нь авч байгаа барааны өнгө, сав, баглаа,
өнгө үзэмжтэй, эдэлгээтэй гэх мэт ойлголтонд нь
ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг.
Хүний үнэт зүйлс, итгэл үнэмшил, үйл сэдэл, ер нь
амьдралынх нь хэв шинж төлөвших үйл явцыг
нийгэмшил буюу соёлыг өөрийн хүртээл болгох үйл явц
гэж нэрлэдэг.
- 15. Орчин үеийн судалгаагаар дэлхийн иргэдийг 4 төрөлд хуваан авч үздэг. Үүнд:
1. Дэлхийн иргэд /Global citizens/ (55 хувь) – Олон улсын брэндэд эерэг ханддаг,
олон улсын брэндийг өндөр чанарын илрэл гэж боддог, корпорацийн тухайн
улсад хүлээх хариуцлагад илүү анхаарал хандуулдаг. Бразил, Хятад болон
Индонезид илүү их байдаг. АНУ болон Нэгдсэн Вант Улсад ховор.
2. Дэлхийн мөрөөдөгчид /Global dreamers/ (23 хувь) – Олон улсын брэндэд эерэг
ханддаг, өөрийн бэлгэ тэмдгийн үзэл бодолд тохируулан худалдан авалт
хийдэг, тухайн улсад хүлээх хариуцлагад бага анхаарал хандуулдаг.
3. Антиглобалчууд /Antiglobals/ (13 хувь) – Олон улсын брэндэд сөргөөр
ханддаг, Америкийн үнэт зүйлийг илтгэсэн брэндэд дургүй, үндэстэн
дамнасан брэндүүдэд итгэдэггүй. Нэгдсэн Вант Улс болон Хятадад түгээмэл
байдаг. Египет болон Өмнөд Африкд бага байдаг.
4. Дэлхийн агностик үзэлтнүүд /Global agnostics/ (9 хувь) – Дэлхийн брэндээс
илүүтэйгээр үндэсний брэндээ илүүд үздэг, дэлхийн брэндийг онцгой гэж
үздэггүй. АНУ болон Өмнөд Африкд түгээмэл байдаг. Япон, Индонези,
Хятад болон Туркад ховор байдаг.
- 16. • Ãýð á¿ë, øàøèí, ñóðãóóëü ãóðàâ áîë íèéãìèéí ¿íýò
ç¿éëñ çàëóó ¿åèéíõýíä óëàìæëàãäñàí ºâëºãäºõ ¿íäñýí
èíñòèòóò¿¿ä áîëäîã. Ò¿¿íýýñ ãàäíà õýâëýë
ìýäýýëýëèéí õýðýãñýë ÷óõàë ¿¿ðýãòýé.
• Äýýðõ èíñòèòóä¿¿ä õóâüñàí ººð÷ëºãäºõºä
õýðýãëýã÷äèéí ¿íýò ç¿éëñýä áàñ ººð÷ëºëò îðíî. Ýíý íü
äýëõèé íèéòèéí õàíäëàãà ãýäýã íü ñ¿¿ëèéí æèë¿¿äýä
óëàì á¿ð àæèãëàãäàæ áàéãàà áèëýý
Ñî¸ëûí ãóðâàëûí íºëºº, õàíäëàãà
- 17. Соёлын үнэт зүйлсийн өөрчлөлтүүд
Хэрэглээний зан байдлын мэдэгдэхүйц өөрчлөлт нь
ихэнхдээ соёлын үнэт зүйлсийн үндсэн өөрчлөлт нь
болж өгдөг мөн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тэрхүү
хүсэж буй зүйлээ олж авдаг. Хэрэглэгчийн одоогийн
болон ирээдүйн зан төлвийг мэдэхийн тулд үндсэн үнэт
зүйлсийн өөрчлөлтийг ойлгох шаардлагатай.
- 20. Нийгмийн гол гол зүйлс харьцангуй тогтвортой боловч
бүхэлдээ бол хувьсан өөрчлөгддөг.
• Маркетингийн мэргэжилтнүүд нэн ялангуяа зах
зээлийн бүх хүрээг хамарч байгаа шилжилтийн
үнэт зүйлсийг анхаарч судлах хэрэгтэй болж
байна.
• Үнэт зүйлсэд өөрчлөлт ороход хэрэглэгчдийн зар
сурталчилгаанд хандах хандлагад өөрчлөлт
ордог.
- 21. МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ БА ҮНЭТ
ЗҮЙЛС
• Ногоон маркетинг
• Шалтгаанд суурилсан маркетинг
• Ижил хүйстнүүдэд чиглэсэн маркетинг
• Хүйсийн ялгаан дээр суурилсан маркетинг
- 22. Зах зээлийн сегментчлэл
Уламжлалт гэрийн эзэгтэй (Traditionally housewife) - Гэрлэсэн. Гэртээ байхыг илүүд
үздэг. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуулдаг. Өөрийн хүсэл сонирхлоо нөхөр болон
хүүхдүүдийнхээ сэтгэлд нийцүүлдэг. Сайн дурын үйл ажиллагаа болон гэр бүл, гэр
ахуйн үйлчилгээнээс сэтгэл ханамж авдаг.
Урхинд орсон гэрийн эзэгтэй (Trapped housewife) - Ерөнхийдөө гэрлэсэн. Ажлаа илүүд
үздэг боловч бага насны хүүхдээ харах гэж гэртээ үлддэг бөгөөд гадуур гарах боломж
хомс байдаг. Гэрээсээ гадуур байхдаа сэтгэл ханамжтай байдаг. Гэрийн ажилд
тааламжгүй ханддаг. Одоогийн байр сууринаасаа төрөл бүрийн мэдрэмжийг авдаг
бөгөөд алдсан боломжиндоо санаа зовдог.
Урхинд орсон ажилтан эмэгтэй (Trapped working woman) - Гэрлэсэн эсвэл ганц бие.
Гэртээ байхыг илүүд үздэг боловч нийгэм, гэр бүлийн нөлөөлөл болон эдийн засгийн
шаардлагаар ажил хийдэг. Хийж буй ажлаасаа сэтгэл хаманж авдаггүй. Гэр орны
ажилд маш дуртай боловч цаг хугацааны хомсдолоос сэтгэл санаагаар унадаг.
Амжилттай ажиллаж буй эмэгтэй (Career working woman) - Гэрлэсэн эсвэл ганц бие.
Ажлаа илүүд үздэг. Гэр бүл, гэр орноосоо илүү өөрийнхөө ажлаасаа сэтгэл ханамж
авдаг. Хамгийн чухал зүйл нь гэр цэвэрлэх үйлчилгээ юм.
- 23. Бүтээгдэхүүний стратеги
Маш олон бүтээдэхүүнүүд өөрсдийн уламжлалт хүйсийн ялгааг
алдаж байна. Гар буу, машин, мотоцикл, компьютерийн тоглоом
тоног төхөөрөмж, гольфийн тоног төхөөрөмж, санхүүгийн
үйлчилгээ гэх мэт эрэгтэй хүний бүтээгдэхүүнүүд нь эмэгтэй хүнд
тохируулан шинэ загвартай болж байна. Бие даасан байдал,
хөрөнгө мөнгө, эмэгтэй хүний хүч чадал, тэдний цаг хугацааны
нөлөөлөлийг өргөжүүлж чухал зорилтот зах зээлийг бий болгож
байна. Тиймээс цаг хугацааг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний
хэрэгцээ шаардлага өссөн.
Эмэгтэйчүүдийн үүрэг роль нэмэгдэж байгаатай холбоотойгоор
хор хөнөөлтэй бүтээгдэхүүний хэрэглээ багасч эмэгтэйчүүдэд
зориулагдсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн
хэрэглэдэг болоод байгаа.
- 24. Õýðýãëýã÷ áîë àìüäàð÷ áóé îð÷íûõîî á¿òýýãäýõ¿¿í.
• Íàñàíä õ¿ðýýä õ¿í áàãà, çàëóó íàñàíäàà
õèéæ ÷àäààã¿é ç¿éëýý õèéõèéã õ¿ñäýã. Òèéì
ó÷ðààñ õýðýãëýã÷äèéí çàí ¿éëèéã нарийн
ойлгоход õ¿íèé àìüäðàëûí ººð ººð
ìº÷ëºã¿¿äèéí îíöëîã øèíæèéã ¿å
¿åèéíõíèé àìüäðàëûí òóðøëàãûã ñóäëàõ
çàìààð òàíüæ ìýäýæ áîëíî.
- 26. ХҮН АМ ЗҮЙ
Хүн ам зүй нь тоо, бүлэг, бүтэц, нас зэрэг нь
хэрэглэгчдийн зан үйлд шууд болон шууд бусаар
нөлөөлдөг. Шууд бусаар нөлөөлнө гэдэг нь тухайн хүний
үнэт зүйлс, шийдвэр гаргах хэв маяг зэрэг хувь хүний
хандлагад нөлөөлөхийг хэлнэ.
Хувь хүний боловсрол, ажил мэргэжил, орлого зэрэг нь
тухайн хүний байр суурь болон хандлага, хувь хүний
үнэт зүйл, амьдралын хэв маяг болоод хэрэглээний үйл
явцад шууд нөлөөлдөг.
- 27. ¯å ¿åèéíõíèé çàí ¿éëä ä¿í øèíæèëãýý õèéõ íü
õýðýãëýã÷äèéí ñóäàëãààíä өðãөí õýðýãëýãäýõ àðãà
þì. Òүүõýí òîäîðõîé íөõöөë áàéäàë õ¿íèé
àìüäðàëûí ìөчëөãүүäèéí îíöëîã үíýò çүéëñ çàí
үéëä õýðõýí íөëөөëæ áàéãààã, õүíèé àìüäðàëûí
ìөчëөãүүäèéí îíöëîã үíýò çүéëñ çàí үéëä õýðõýí
íөëөөëæ èðñíèéã áîäèò ìàòåðèàë äýýð
òóëãóóðëàí ñóäàëæ ãàðãàíà ãýñýí ¿ã þì.
- 28. • Үе буюу нэг үеийнхэн (cohort) гэдэг нь ижил нийгэм,
улс төр, түүх болон эдийн засгийн орчныг давж
туулсан бүлэг хүмүүсийг хэлнэ. Тэдний туулж
өнгөрүүлсэн түүх нь хувь хүний онцлог, үнэт зүйлс
болон зан төлвийг бий болгодог ба энэ нь ихэвчлэн
тэднийг нэг зах зээлийн сегментэд хуваарилах үндэс
болдог.
• Кохорт анализ гэдэг нь ямар нэгэн насныхны
хандлага, үнэт зүйлс болон зан төлвийг тодорхойлж
тайлбарладаг, мөн тэдний ирээдүйн хандлага, үнэт
зүйлс болон зан төлвийг урьдчилан таамагладаг
процесс юм.
- 29. ЖИШЭЭ НЬ АМЕРИКИЙН ЖЕНЕРЭШН БУЮУ ҮЕИЙГ
ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ.
• ХЯМРАЛЫН ӨМНӨХ ҮЕ (1930 оноос өмнө
төрсөн хүмүүс )
• ХЯМРАЛЫН ҮЕ (1930-аас 1945 онд төрөгсөд )
• ХҮҮХЭД ИХ ТӨРӨЛТИЙН ҮЕ БУЮУ БЭЙБИ
БҮҮМ ҮЕИЙНХЭН (1964 он болон Дэлхийн 2-р
дайны үе)
• “X” ҮЕ (1965-1976)
• “Y” ҮЕ (1977-1994)
- 30. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА
• Нийгмийн анги давхарга болон нийгэмд эзлэх
байр суурь гэсэн үгс нь бие биенээ орлон
нийгмийн байр суурь (нийгэмд үнэлэгдсэн нэг
эсвэл түүнээс дээш хэмжүүрүүдээр бусадтай
холбон үнэлсэн хэн нэгний байрлал)-ийг
ойлгоход хэрэглэгдэнэ.
• Таны нийгэмд эзлэх байр суурь бол нийгмийн
хэрэгцээ шаардлагыг хангах болон өндөр
хүндэтгэл хүлээх зэрэг шинж чанаруудын үр дүн
юм.
- 31. • Нийгэмд эзлэх байр суурь гэдэгт нийгэм эдийн
засгийн цөөхөн хүчин зүйлсд нөлөө бага үзүүлдэг
доод анги давхаргаас эхлээд нийгэм эдийн засгийн
хүчин зүйлд гол дүрд тоглодог дээд анги давхарга
хүртэл хэлбэлздэг. Өөр өөр нийгмийн байр суурь
эзэлж байгаа хувь хүмүүсийн хэрэгцээ болон
хэрэглээний хэв маяг ялгаатай байдаг.
• Боловсрол, мэргэжил, орлого болон орон сууцны
чанар, байрлал зэрэг нь байр суурийн гол хэмжүүр
болдог. Түүнчлэн эцэг эхийн байр суурь хувь хүний
байр суурийн нэгэн хэмжүүр болдог.
- 32. НИЙГМИЙН ДАВХАРГЫН БҮТЭЦ
• Дээдийн дээд давхаргынхан
• Дээдийн дунд давхаргынхан
• Дээдийн доод давхаргынхан
• Дундийн дээд давхаргынхан
• Дундийн дунд давхаргынхан
• Дундийн доод давхаргынхан
• Доодийн дээд давхаргынхан
• Доодийн дунд давхаргынхан
• Доодийн доод давхаргынхан
- 33. НИЙГМИЙН ДАВХАРГЫГ ХЭМЖИХ НЬ
• Нийгмийн байр суурийг хэмждэг нэг хүчин зүйлийн
индекс болон олон хүчин зүйл индекс гэсэн 2 үндсэн
ойлголт байдаг. Нэг хүчин зүйлийн индекс нь ажил
эрхлэлт, орлого, болон боловсрол гэх зэрэг нэг хэмжүүр
дээр үндэслэн нийгмийн байр суурийг тооцоолох юм. Нэг
хүчин зүйлийн индекс нь ерөнхийдөө нарийн тооцоолол
багатай ба хэд хэдэн хэмжүүрээр хувь хүний байр
сууринд нөлөөлдөг. Олон хүчин зүйлийн индекс нь
нийгмийн төрх байдлийг тусган тэдгээрийг төлөвлөсний
дагуу ач холбогдол болон олон тооны хүчин зүйлийг
нэгэн зэрэг тооцоолон гаргах юм.
- 34. НИЙГМИЙН АНГИ ДАВХАРГА БА МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ
• Нийгмийн давхаргаар нь хэрэглэгчдийн зан төлвийг
бүхэлд нь тодорхойлж чадахгүй боловч зарим нэг
бүтээгдэхүүний ангилалд яахын аргагүй
шаардагддаг. Нийгмийн өөр өөр давхаргуудын
гишүүдэд бүтээгдэхүүн болон брэнд гэдэг ойлголт
өөр өөр утгыг илэрхийлдэг. Үүнтэй адил нийгмийн
давхаргуудын дунд ижил төрлийн бүтээгдэхүүнийг
өөр өөр зориулалтаар худалдан авах явдал байдаг.