Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

авиа хувьсах ёс

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité

Consultez-les par la suite

1 sur 18 Publicité

Plus De Contenu Connexe

Diaporamas pour vous (20)

Similaire à авиа хувьсах ёс (20)

Publicité

авиа хувьсах ёс

  1. 1. Орчин цагийн монгол хэл Хичээлийн индекс: LANG203 Агуулгын багтаамж: 3 кредит Судлах анги: АХО-1, АХБ-1, СХО-1, СС-1 Судлах улирал: I улирал
  2. 2. Лекцийн агуулга: Ярианы урсгалд авиа хувьсах ѐсны тухай Авиа ижилсэх ѐс Эгшиг авиа ижилсэх ѐс Гийгүүлэгч авиа ижилсэх ѐс Авиа ондооших ѐс Эгшиг авиа ондооших ѐс Гийгүүлэгч авиа ондооших ѐс
  3. 3. Ярианы урсгалд авиа хувьсах ѐс Хэлэхэд боджин илрэх авиа нь гинжин урсгал мэт цувран гардаг. Ярианы урсгалд нэг авианы төгсгөлийг дараагийн авианы эхлэлтэй бараг давхцуулан үгүүлдгээс гадна авианы хувьсал нь авианы үгэнд тохиолдох байр, авиа авиатайгаа хэрхэн байрлах, үгүүлж дуудахын чанга сул, өндөр нам, хурд, өргөлт, аялга зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Ярианы урсгал гэдэг нь авиалбарын олон хувилбарыг цувруулсан цогц мэт зүйл бөгөөд энэ олон хувилбарын илрэх нөхцөл, шалтгааныг хэлэхийн үзэгдэл дотроос ялгаруулан таньж, зүй тогтлыг нээж, үүнийгээ авиазүйн олон хуулиар баталгаажуулдаг юм. Ингэснээр бид хэлийг авиазүйн үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэй судалж мэднэ.
  4. 4. Авиа ижилсэх болон төсөөтэй болох ѐс • Ярианы урсгалд нэг авиа нөгөө авиатайгаа зарим нэг шинжээрээ төстэй болох буюу бүрэн шинжээрээ адил болон хувирахыг авиа ижилсэх гэнэ. • Авиа ижилсэхийг төрлөөр нь эгшиг эгшигтэйгээ ижилсэх, гийгүүлэгч гийгүүлэгчтэйгээ ижилсэх, эгшиг гийгүүлэгч хоорондоо ижилсэх гэж ангилж болно. Мөн үр дүнгээр нь бүрэн ба заримдаг ижилсэх, чиглэлээр нь ухран ба давшин ижилсэх, байрлалаар нь зэрэгцэн ба алгасан ижилсэх, үгүүлэхийн эрхтний оролцоогоор уруулаар ба хэлний талаар ижилсэх гэх мэтээр ялгаж болно.
  5. 5. Авиа ижилсэх ѐс • Ярианы урсгалд эхний авиа дараагийнхаа авиаг ижилсүүлсэн бол давшин ижилсэх, дараагийн авиа нь өмнөх авиагаа ижилсүүлсэн бол ухран ижилсэх гэнэ. Жишээ нь: багш-бахш • Монгол хэлэнд ихэнх гийгүүлэгч авиа бусад гийгүүлэгчтэйгээ зэрэгцэн орж, залган байрлах учир зэрэгцэн ижилсэж, харин эгшиг авиа эгшиг авиатайгаа зэрэгцэн үл байрлах тул алгасан ижилсдэг байна.
  6. 6. Эгшиг авиа үгүүлэх эрхтний хүчдэлээр ижилсэх Монгол хэлний өргөлтөт үеийн эгшиг авиа дараах үеийнхээ богино эгшгийг булчингийн чангарал сулрал буюу эр эмээр нь, уруулын, уруулын бишээр нь хэлний хаагуур хэлэгдэх байдлаар нь журамлан зохицуулдаг ѐс нь чухамхүү авиа ижилсэхийн үр дүн юм. Монгол хэлний өргөлтөт бус үеийн эгшгийн нөлөөгөөр өргөлтөт үеийн эгшиг өөр эгшгээр хувирсан нь дунд үеийн монгол хэлэнд эгшиг авианы уруулаар зохицох ѐс хүчтэй байснаас шалтгаалжээ. Жишээ нь: Мо. amugulang > монг.ут.х амгалан Мо. oruldagsan > монг.ут.х оролдсон
  7. 7. Эгшиг авиа уруул, хэлний талаар ижилсэх Монгол хэл аялгуунд тэргүүн ба тэргүүн бус үед тохиолдох уруулын эгшиг нь өмнөх ба дараах үеийнхээ эгшгийг уруулын хүчдэлээр бүрэн ба заримдаг ижилсүүлнэ. Жишээ нь: Мо. olan > монг.ут.х. олон~ халм., Мо. agula > монг.ут.х. уул~ дарх. оол гэх мэт. Эгшиг авиа хэлний босоо буюу хэвтээ байрлалаар уйтанших, уужимсах зэргээр ижилсдэг ажээ. Жишээ нь: Мо. golumta > монг.ут.х. голомт ~ халм.,ойрд. гулумт
  8. 8. Гийгүүлэгч авиа ижилсэх ѐс • Гийгүүлэгч авиа чанга, сулаар ижилсэх • Дэд үед нь дуугүй чанга гийгүүлэгч орсон нөхцөлд богино эгшгийн өмнө үгийн эхэнд тохиолдох сул дуутай гийгүүлэгч дэд үеийн чанга гийгүүлэгчтэйгээ ижилсэн дуугүй болно. • Үгийн дунд чанга, дуугүй гийгүүлэгчийн өмнө орсон сул дуутай гийгүүлэгч ижилсэн дуугүй болж хэлэгдэнэ. Жишээ: ховч, магтаал гэх мэт. • Үгийн адагт дэвсгэрлэн орсон сул дуутай гийгүүлэгчид аниршин, чанга дуугүй гийгүүлэгчээр сэлгэж болох бөгөөд залгаж байгаа нөхцөл дагавар чанга, сулаараа ижилсэн зохицно. Жишээ нь: бичиг-бичик гэх мэт.
  9. 9. Гийгүүлэгч авиа ижилсэх ѐс • • Гийгүүлэгч авиа бүтэх байраар ижилсэх Уруулын гийгүүлэгч p, b, m -ийн өмнө үе, үгийн адагт орсон хэлний n гийгүүлэгч уруулаар бүрэн ижилсэн хэлэгдэнэ. Жишээ нь: bajam mongol, gam bat гэх мэт. • Хэлний урдуурх n гийгүүлэгч авиаг дараах гийгүүлэгч авианы хэлний хаагуур хэлэгдэх байртай ижилсүүлэн хойгуур, урдуур янз бүрийн хувилбараар үгүүлнэ. Жишээ нь: олонд, олонг, санд, санг гэх мэт. • Уруулын гийгүүлэгч m дараах хэлний гийгүүлэгчтэйгээ ижилсэн n болж хэлэгдэнэ. Жишээ нь: унд-умд, дунд-думд, ундаа-умдаа
  10. 10. Гийгүүлэгч авиа ижилсэх ѐс Гийгүүлэгч авиа, тагнайшилтаар ижилсэх Монгол хэлний тагнайшсан гийгүүлэгчийн өмнө орсон гийгүүлэгч авиа зэрэгцэн буюу алгасан ижилсэнэ. Жишээ нь: горхи-горих, завшаан-жавшаан, зүржжүрж гэх мэт. Гийгүүлэгч авиа бүтэх аргаар ижилсэх Монгол хэлэнд хэлний угийн хамжих n ийн дараа орсон шүргэх x - г бүтэх аргаар заримдаг ижилсүүлж, хамжин шүргэх qx, kx -ээр үгүүлнэ. Жишээ нь: данх, энх, мөнх гэх мэт.
  11. 11. Авиа ондооших ѐс гэж юу вэ? Өөр хоорондоо адил буюу төстэй хоѐр авианы аль нэг нь зарим нэг буюу бүрэн шинжээрээ өөр болон хувьсахыг авиа ондооших гэнэ. Авиа ондооших ѐсыг эгшиг нь эгшиг авианаас ондооших, гийгүүлэгч нь гийгүүлэгч авианаас ондооших гэж ангилж болно. Ж.Цолоо "Монгол хэлний авиа ондооших үзэгдэл зөвхөн нэгэн төрлийн авианы хооронд буюу эгшиг авиа эгшиг авианаасаа, гийгүүлэгч гийгүүлэгчээсээ ондоошдог" гэжээ. Авиа ондоошихыг чиглэлээр нь ухран ба давшин ондооших, байрлалаар нь зэрэгцэн ба алгасан ондооших, үр дүнгээр нь заримдаг ба бүрэн ондооших гэж ялгаж болно
  12. 12. Эгшиг авиа ондооших ѐс • Монгол хэлний үгийн өргөлтөт үед уруулын бус эгшиг орвол дараах үед нь мөн уруулын бус эгшиг, мөн өргөлтөт үед нь уруулын эгшиг орвол дараах үед нь уруулын эгшиг авиа ижилсэхийн хуулиар тохиолддог байхад үгийн тэргүүн үед орсон уруулын эгшиг у, уу, уй, ү,үү,үй-гийн дараа авиа ондоошихын хуулиар уруулын биш а, аа, ай, э, ээ эгшиг тохиолддог байна. Жишээ нь: сураг, нугалаа, хуйлах, эзгүй гэх мэт.
  13. 13. Гийгүүлэгч авиа ондооших ѐс Гийгүүлэгч авиа чанга дуугүй - сул дуутай шинжээр ондооших Дэд үе нь дуугүй чанга, амьсгалын түрэлт бүхий т,ц,ч,х,с,ш гийгүүлэгчээр эхэлсэн үгийн эхний богино эгшгийн өмнөх дуугүй чанга, амьсгалын түрэлттэй т,ц,ч,х,с,ш гийгүүлэгч нь дэд үеийнхээ чанга гийгүүлэгчээс ондооших, амьсгалын түрэлтгүй болох буюу дуугүй сул д, з, ж, г гийгүүлэгчээр ондоошин сэлгэнэ. Жишээ нь: хачин-гачин, тос-дос, сахал- захал гэх мэт.
  14. 14. Гийгүүлэгч авиа бүтэх аргаар ондооших Гийгүүлэгч авиа чанга дуугүй - сул дуутай шинжээр ондооших Дэд үе нь дуугүй чанга, амьсгалын түрэлт бүхий т,ц,ч,х,с,ш гийгүүлэгчээр эхэлсэн үгийн эхний богино эгшгийн өмнөх дуугүй чанга, амьсгалын түрэлттэй т,ц,ч,х,с,ш гийгүүлэгч нь дэд үеийнхээ чанга гийгүүлэгчээс ондооших, амьсгалын түрэлтгүй болох буюу дуугүй сул д, з, ж, г гийгүүлэгчээр ондоошин сэлгэнэ. Жишээ нь: хачин-гачин, тос-дос, сахал- захал гэх мэт.
  15. 15. Гийгүүлэгч авиа бүтэх аргаар ондооших Монгол хэлний нэг үгэнд зэрэгцэн орсон хэлний үзүүр ба угийн авиа ондоошиж, нэг нь г авиа болно. Жишээ нь: тан-на=тагна, эн-нэ=эгнэ гэх мэт. Монгол хэлний чанга гийгүүлэгчийн өмнө орсон хэлний гүн биш угийн хамжих г авиа ондоошиж, шүргэх x болно. Жишээ нь: агт-ахт, богц-бохц гэх мэт.
  16. 16. Гийгүүлэгч авиа бүтэх аргаар ондооших Түүхэн үүднээс монгол бичгийн хэлний үгийн дунд хамжих q, k -ийн өмнө дэвсгэрлэн орж байсан d нь бүтэх аргаараа ондоошиж, шүргэх s болсноос d, s авиа сэлгэх үзэгдэл зарим нутгийн аялгуунд элбэг тохиолдоно.Жишээ нь: эбэдхүөвдөх, хабадху-хавдах
  17. 17. Авиа ижилсэх, ондооших ѐс Àâèà èæèëñýõ, îíäîîøèõ õóóëü íýãýí ¿ãýíä çýðýã ¿éë èëæ áîëíî. Æèøýýëáýë: Ìîíãîë áè ãèéí õýëíèé udq-a, beledkel çýðýã ¿ãýíä ýõëýýä äóóã¿é àíãà q, k -òýé äóóòàé ñóë d äàâøèí èæèëñýæ, äóóã¿é àíãà t áîëîîä, äàðàà íü õî¸ð àíãà äóóã¿é ãèéã¿¿ëýã tq>tx, tk>tx -èéí q>x, k>x íü óõðàí îíäîîøèæ g>, g áîëæ õóâèðñíààñ Ìî.udq-a > óòãà, Ìî.beledkel > beletgel ~ áýëòãýë áîëæýý. Àâèà èæèëñýõ, îíäîîøèõ íü àâèàíû õóâüñëûí õàìãèéí ò¿ãýýìýë ¿çýãäýë áºãººä àâèàíû ç¿é òîãòëûí ãîë õóóëü þì.
  18. 18. Ашиглах материал • Ш. Лувсанвандан, Орчин цагийн монгол хэлний бүтэц /авиа, авиалбар хоѐр/ , УБ.,1967 • Ж.Надмид, Ж.Санжаа, Орчин цагийн монгол хэлний авиазүй, УБ.,1993 • Ж.Цолоо,Орчин цагийн монгол хэлний авиазүй,УБ.,1976, • Гончигсүрэн, Дундад зуунаас хойшхи монгол хэлний авианы системд болсон чухал чухал үзэгдүүдийн тухай, МХБ, 6, 1981 • Жуучидай, Жараннэг, Эртний монгол хэлний хэлзүйн авианы нугарлын үзэгдэл, МХУЗ, 4, 1983 • Ш.Лувсанвандан, Эртний монгол хэлний үгийн эхний хамжин тэсрэх, уруулын, чанга “п” гийгүүлэгч ба түүний цаашид хэрхэн хувирсан нь, ХЗС, 1975. • Ж.Надмид, Монгол хэлний тагнайшсан гийгүүлэгч, Уб.,1986 • Нанрув, Монгол хэлний авианы хөгжлийн түүхийн товч, МХУЗ, 3, 1981 • Ч.Пүрэв, Эртний монгол хэлний авианы системийн хувьсан улирсан шалтгааны тухай, МХУЗ, 1, 1981

Notes de l'éditeur

  • ßðèàíû

×