Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

эгшиг авиа

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité

Consultez-les par la suite

1 sur 13 Publicité

Plus De Contenu Connexe

Diaporamas pour vous (20)

Similaire à эгшиг авиа (20)

Publicité

эгшиг авиа

  1. 1. Лекцийн агуулга: Эгшиг авианы ялгаруулах шинж Эгшиг авианы бүрэлдэхүүн, тогтолцоо Эгшиг авиаг хэлэхүйн талаас ангилах нь
  2. 2. Монгол хэлний эгшиг авианы ялгаруулах шинж: • Үгүүлэхийн эрхтний булчингийн чангарал, сулралын байдлаар: Эр санга – эм сул • Хэлний хэвтээ байдлаар: • Хэлний урдуурх – дундуурх - хойгуурх • Хэлний босоо байдлаар: Уужим – уйтан • Уруулын оролцоогоор: Уруулын – уруулын бус • Үгүүлэх хугацаагаар: Урт – богино • Бүтцээр: Ерийн – хос • Сонсголзүйн талаас: Өргөлттэй – балархай • Хамрын оролцоогоор: Хамаршсан – эс хамаршсан гэх мэтээр тодорхойлно.
  3. 3. Эгшиг авианы шинж Эгшгийг хэлэхэд уушгинаас гарсан хийн урсгал ам хамрын хөндийгөөр дамжин гарахдаа ямар нэгэн ноцтой саад тохиолддоггүй бол гийгүүлэгчийг хэлэхэд ямар нэгэн саад заавал тохиолдоно. Эгшиг авиа дуунаас бүтдэг бол гийгүүлэгчийг хэлэхэд анир заавал оролцоно. Эгшгийг хэлэхэд гарч буй хийн урсгал гийгүүлэгчийнхээс сул байна. Эгшгийг янз бүрийн өнгө аялгаар хэлж болох ба эгшиг нь өргөлт авч үеийн орой болно.
  4. 4. Эгшиг авиалбарын бүрэлдэхүүн ОЦМХ-д: a,э, и, о, у, ө, ү 7 богино эгшиг аа, ээ, ий, оо, уу, үү 7 урт эгшиг ай, ой, уй, үй, уа гэсэн 5 хос эгшиг, Бүгд 19 эгшиг авиалбар байна гэж үзжээ.
  5. 5. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь 1. Хэлний хэвтээ байдлаар буюу хэлний хаагуур хэлэгдэж байгаагаар нь: Хэлний хойгуур: a, aа, о, оо, у, уу, уа Хэлний дундуур:э,ээ, ө,өө, ү,үү, ай,ой, уй,ы Хэлний урдуур: и, ий, үй Зарим эгшиг зэрэгцэн орших тагнайн болон тагнайшсан гийгүүлэгч авианы нөлөөгөөр хэлэгдэх байрнаасаа урагшилж хэлэгдэх тохиолдол байдаг. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь
  6. 6. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь 2. Эгшиг авиаг хэлэхэд амны хөндийн зай харилцан адилгүй байдаг. Үүнийг үндэслэн эгшиг авиаг хэлний хэр зэрэг өргөгдөж байгаа буюу хэлний босоо байдлаар нь: Уужим: а, а, ай Дунд: э, ээ, о, оо, ө, өө, ой Уйтан буюу явцуу: и,ий,ү,үү,у,уу,уй, үй Уужим эгшиг хамгийн их сонсголонтой, явцуу эгшиг нь хамгийн бага сонсголонтой байна.
  7. 7. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь 3. Уруул оролцох эсэхээр нь - Уруул цорвойж дугариглаж хэлэх о, оо, у, уу, ө, өө, ү, үү, ой, уй, үй, уа эдгээр эгшиг тэдгээрийн хувилбаруудыг уруулын эгшиг гэнэ. - Уруул цорвойлгүй хэлэх а, аа, ай, и, ий, э, ээ эгшгүүдийг уруулын бус эгшиг гэнэ. Уруул нь амны хөндийн зайг урт болгох учир эгшиг авианы цуурайталд чухал үүрэгтэй.
  8. 8. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь 4. Эгшиг авиаг хэлэхэд нармайн хаалт хаагдсан эсэхээр нь: - Хамаршсан: m, n, n гэсэн хамрын гийгүүлэгчийн нөлөөгөөр л хамаршина. - Эс хамаршсан: хамрын гийгүүлэгчийн нөлөөнд ороогүй. 5. Өгүүлэхийн эрхтний булчингийн чангарал, сулралын байдлаар нь: - Эр чанга: a, a, o, o, u, u, i,ае,ui,oe, ua - Эм сул: e, e, o, o, u, u, ui, i, i,
  9. 9. Эгшиг авиаг хэлэхийн талаас нь ангилах нь 6. Сонсголзүйн талаас хэлэгдэх хугацаагаар нь: Богино (ерийн богино, балархай богино гэж 2 хуваана) Урт (энгийн урт, хос урт) 7. Эгшгийг бүтцээр нь: - Энгийн эгшиг (богино ба урт эгшиг) Хос эгшиг
  10. 10. Эгшиг авиалбарыг ялгах шинж 1. Булчингийн чангарал сулралаар буюу эр, эм эгшиг авиалбар эсрэгцэж үгийн утгыг ялгана. 2. Урт богино авиалбар эсрэгцэж үгийн утгыг ялгана. 3. Энгийн эгшиг хос эгшигтэй эсрэгцэж үгийн утгыг ялгана. 4. Уруулын, уруулын бус эгшгүүд эсрэгцэж үгийн утгыг ялгана. 5. Хэлний босоо байдал буюу амны хөндийн зайн байдлаар эсрэгцэж үгийн утгыг ялгана.
  11. 11. Ашиглах материал • Баянцогт, Одоо үеийн монгол хэлний авианы систем, ӨМИС, 1978, 3-р • Баянцогт, Хуучин хэлний “и” эгшгийн тухай, ӨМИС, 2-р, 1981 • Баянцогт, Бичгийн хэлний үгийн эхний бус үеийн уруулын эгшиг авианы онцлог, ӨМИС, 1-р, 1981 • Л.Болд, Уйгар-урианхай хэлний эгшиг авиа, ХЗС, 11-р боть, • Л.Болд, Монгол хэлнээс уйгар-урианхай хэлэнд орсон үсгийн эгшиг авианы онцлог, ХЗС, 12-р боть, • Б.Я.Владимирцов, Сравнительная грамматика монгольского писмененного языка и халхаского наречия, Л., 1929, • Ш. Лувсанвандан, Орчин цагийн монгол хэлний бүтэц /Монгол хэлний авианы бүтэц,1-р дэвтэр , УБ.,1967 • Ж.Баянсан, Ш.Одонтөр, Хэлшинжлэлийн нэр томьѐоны зүйлчилсэн тайлбар толь, Уб., 1995 • Б.Булаг, Монгол төрөл хэлнүүдийн урт, хос эгшгийн тухай, Судлан сурагчийн төгсөлтийн өгүүлэл, Хөх хот, 1982 • Б.Булаг, Монгол хэлний урт эгшгийн үүсэл, хөгжлийн тухай, МХБ, 1983,1,
  12. 12. Ашиглах материал • Ш. Лувсанвандан, Монгол хэлний халх аялгууны балархай эгшгийн тухай асуудалд, ШУА, 2, 1964 • Ш. Лувсанвандан, ОЦМХ-ний эгшгийн тогтолцоо, ХЗС,15 • Ш. Лувсанвандан, Орчин цагийн монгол хэлний фонемийн бүтэц, ХЗС-15, • Ж.Надмид, Монгол хэлний өргөлтөт үеийн ерийн богино эгшиг авиалбар, Уб.,1978 • Ж.Надмид, Ж.Санжаа, Орчин цагийн монгол хэлний авиазүй, УБ.,1993 • Ж.Цолоо,Орчин цагийн монгол хэлний авиазүй,УБ.,1976, • Г.И.Рамстедт, Монгол ном бичгийн хэл, Хүрээний аман аялгуу хоѐрыг авиазүйгээр харьцуулсан нь, ХЗ, 1967, 4 боть, • Б.Ренчин, Монгол бичгийн хэлний зүй, дэд дэвтэр, Уб.,1966 • Д.Төмөртогоо, Монгол хэлний түүхэн хэлзүй, Монгол хэлний түүхэн авиазүй, 1 дэвтэр, Уб.,1992 • Д.Төмөртогоо, Монгол хэлний үе бүтээх балархай эгшиг, ХЗС,21,
  13. 13. Ашиглах материал • Ж.Төмөрцэрэн,Халх аялгууны эгшиг авианы тагнайшрал,ХЗС,1970, • Ж.Төмөрцэрэн, Саармаг эгшгийн тухай, ШУАМ, 1967-1 • Ж.Төмөрцэрэн,Монгол хэлний үе эс бүтээх эгшгийн учир,ШУАМ, 1968-1 • ЖСанжаа, Монгол хэлний балархай эгшиг, УБ.,1987 • Батчулуун, Зүүн уйгар хэл ба монгол хэлний урт эгшгийн тохиролцоо, ӨМИС, 1986, 4 • Ш.Лувсанвандан, Орчин цагийн монгол хэлний урт эгшгийн гарлын тухай асуудалд, ХЗ, 1966, 4 • Д.Төмөртогоо, ОЦМХ-ний урт эгшгийн гарал, хувьсал, Уб.,1981 • О.Чойжинжав, Урт хос эгшгийн тухай, МХБ, 1954, 2, • Жараннэг, Монгол хэлний хос эгшгийн асуудалд, МХУЗ, 1985, 2, • Ш.Лувсанвандан,Монгол хэлний хос эгшгийн тухай,МУИС,1955,3-12 • Ш.Лувсанвандан, Монгол хэлний хос эгшиг фонемийн уруулших, эс уруулших нь, ХЗ, 1980, 14-р боть • Д.Төмөртогоо, ОЦМХ-ний хос эгшгийн гарал, хувьсал, Уб.,1986,20

×