Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

44 508 vues

Publié le

Нийгмийн ажилтнуудад зориулав.

Publié dans : Formation
  • Soyez le premier à commenter

Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр

  1. 1. Анхны тусламж үзүүлэх
  2. 2. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. 10. Амьсгалын замыг сэргээх Цус алдалт Шарх Яс хугаралт Хордлого Хахах Амьтанд хазуулах Түлэгдэлт Хөлдөлт Боолтын тухай
  3. 3. • Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.
  4. 4. Хүний амь насыг аварна. Үүсч болох аливаа хүндрэл, эрсдлээс сэргийлнэ. Өвдөлтийг намдааж эдгэрэлтийг түргэсгэнэ. Эмчилгээний зардлыг бууруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгоно.
  5. 5. Амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал, ноцтой шинж тэмдгүүдээс эхлэн тусламж үзүүлэхийг эрмэлзэнэ. Амьсгал, судасны цохилт, арьсны өнгө, биеийн дулаан, цус алдсан эсэхийг шалгана.
  6. 6. Хэн нэгнээс дэмжлэг авч хамтран ажиллаж, эмнэлгийн түргэн тусламж дууд. Дуудлага өгөхдөө байгаа хаяг, байршил, тухайн хүний биеийн байдал, үүссэн нөхцлийг үнэн зөв, тодорхой дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй. Эмнэлгийн тусламж эмч иртэл тухайн хүнийхээ аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, харилцан ярилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болж буй үйл явдлыг шууд удирдаж халамжилна.
  7. 7. • Анхны тусламж үзүүлэхэд нэн тэргүүнд халуун хэмжигч ариутгал цэвэрлэгээний шингэн, бээлий, наалт хөвөн, бинт зэрэг ороох, боох материалаас эхлээд өвчин намдаах эм бэлдмэл бүхий иж бүрдэл цүнх танд туслагч болно. • Анхны тусламжийн иж бүрдэл бүхий цүнхийг аль ч улс оронд байгууллага хүмүүсийн хэрэгцээ шаардлага, зориултанд нийцүүлэн төрөл бүрийн хэмжээгээр эм, эмнэлгийн багаж хэрэгсэл хангах мэргэжлийн байгууллага компани бэлтгэн нийлүүлдэг.
  8. 8. • Анхны тусламжийн иж бүрдлийн цүнх нь аян замд авч явах, гэр орон, авто машин, ажлын байранд байлгах, компани байгууллагын анхны тусламжийн нөхөрлөлийн баг хэрэглэх боломжтойгоор хийгддэг.
  9. 9. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг байнгын хүчил төрөгчөөр хангахын гол үндэс амьсгалын эрхтэн учир өвчтэй болон гэмтэж бэртсэн хүний амьсгал, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн байдалд анхаарна.
  10. 10. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах, чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын үзүүрт нь хөвөн, утас, үс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж үзвэл яаралтай түргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зүрхний иллэг хийж анхны тусламж үзүүлнэ,
  11. 11. 1. Гэмтсэн хүнээ дээш харуулж хэвтүүлж толгойг гэдийлгэн эрүүг өргөнө. 2. Гарын эрхий, долоовор хуруугаараа хамрын үзүүрийг чимхэн духан дээр байрлуулж, нөгөө гараа эрүүгээс татаж эрүүг дээшлүүлэн амыг нь ангайлгана. 3. Зохиомол амьсгалыг а. Амнаас аманд б. Амнаас хамарт в. Амнаас ам, хамарт нэг удаа 1,5-2 секунд орчим өгч цээжний хөдөлгөөнийг харна.
  12. 12. 1. 2. 3. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний цээжийг ил гаргаж эхлээд өвчүүний дээд доод өнцгийг олно. Энэ 2 цэгээсээ өвчүүний гол уруу ижил хэмжээ зайнд орших цэг буюу өвчүүний голыг олно. Энэ цэгт нэг гарын алганы ирмэгийг байрлуулна. Нөгөө гараа дээр нь давхарлан байрлуулж атгана. 2 гараа нугалахгүй, босоо чиглэлээр, эгц доош, цээжийг 4-5 см хотолзтол дарна. 1 удаагийн даралтын дараа даралтын хүчийг бууруулж сулруулаад гараа цээжнээс салгахгүй дараагийн даралтыг үргэжлүүлнэ.
  13. 13. хүний арьс салст эд эрхтэн судасны хана гэмтэж цус гарахыг хэлэх бөгөөд 2 ангилна. Гадны янз бүрийн хүчин зүйлийн улмаас арьс , салст, тэнд орших цусны судсууд гэмтсэнээс нүдэнд ил харагдаж байгаа цус алдалтыг хэлнэ. Хүчтэй доргилт, битүү гэмтлийн улмаас эд эрхтний гэмтэх эсвэл дотор эрхтний зарим өвчний хүндрэлээс болж тэнд орших судас гэмтсэнээс биеийн дотуур хөндийд байгаа нүдэнд үл харагдах цус алдалтыг хэлнэ.
  14. 14. Цусаар дамжиж халдвараас сэргийлэх гараа угаах, ариутгасан бээлий юм уу гялгар уут хэрэглэх Шархан дээр цэвэр бинт эсвэл даавуу тавьж цус алдаж буй газар дараад өргөнө. Цус алдаж буй газар гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавьж даралттай боолт хийнэ. Харин дотуур цус алдалтын үед өвчтөнд хяналт тавьж яаралтай түргэн тусламж дуудах буюу хүргэнэ.
  15. 15. зүсэгдсэн, урагдсан, хамгагдсан, хазагдсан, огтлогдсон, түлэгдсэн гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас хүний арьс, салст, булчин, зөөлөн эдүүд гэмтсэний шарх гэж хэлдэг.  Арьс салстын бүтэн байдал гэмтэж өөрчлөгдөж  Цус шүүрэх буюу гоожих  Шархных орчин хавдах, өвдөх  Шархны эрхтэний үйл ажиллагаа алдагдах
  16. 16.  Эхлээд халдвараас сэргийлж гараа заавал угааж резинэн бээлий өмс.  Шархны эргэн тойрны талбайг цэвэр усаар угаах буюу халдваргүйжүүлэх уусмалаар арчих  Шарх үүссэн нөхцөл байдал хэмжээ хэрбэрээс шалтгаалж анхны тусламжийн их бүрдлээсээ тохирох наалт бинт жийргэвчийг авч боолт хийнэ.
  17. 17. • Гадны механик хүчинд цохигдох, хөшигдөх, дарагдах, ойчиж унах зэргээс яс ил буюу далд хэлбэрээр хугарч гэмтдэг. • Өвдөнө • Хугарсан ясны хэлбэр алдагдана. • Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө. • Тэр орчмын арьс халуун болсон байна. • Хөдөлгөөн хязгаарлагдана. • Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана. • Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно.
  18. 18.       Гараа угаа Цус гарч байвал цусыг тогтоо. Шархан дээр цэвэр жийргэвч тавь. Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгож чиг барьж боо. Гарын шууны яс хугарсан тохиолдолд сойлт хий. Хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгон тээвэрлэхэд бэлтгэ.” хатуу биет буюу мод, төмөр, цаас зэргийг ашигла
  19. 19. Хүмүүс ахуйн болон ажлын байранд төрөл бүрийн хортой, бодис, амсах, балгах, идэх, амьсгалах зэргээс хордлого үүсдэг.  Хугацаа хэтэрсэн буюу муудсан хоол хүнсний бүтээгдэхүүн  Эмийн бодисын тунг үүссэн, хэр хэрэглэх Хордлого юунаас хэтрүүлэн зэрэг хугацаа өнгөрснийг тогтоо.  Ахуйн хэрэглээний угаалгын нунтаг болон шингэнүүд, хортон Хордсон хор, болох зүйл түүний савыг хэрэглэх шавьж устгахбайж химийн бодисыг болгоомжгүй хадгалж эмнэлгийн тусламж авахдаа үзүүл.  Зарим ургамал хортой мөөг, жимс зэргийг идсэнээс болдог. Хорыг багасгахын тулд усаар арьсаа тасралтгүй шүрш, буцалсан ус сайн уулга.  Толгой, хэвлий, эмнэлэг болон хордлогын төвд яаралтай Ойролцоох цээжээр өвдөнө хүргэж тусламж ав.  Суулгах буюу бөөлжинө  Арьс цайж, улайж, загатнаж тууралт гарна  Амьсгалахад бэрхшээл үүсч, ухаан санаа өөрчлөгдөнө.  Чих шуугиж, нүд бүрэлзэж, дотор муухайрна.
  20. 20. амьсгалын дээд зам буюу мөгөөрсөн хоолойд Тайвшруул гадны биет орж тээглэсэнээс Хоолойгоо атгасан гарыг тавиул. үүсдэг. Хахсан хүний ар талд гарч зогс. Хагас тонгойлгоод хоѐр далны  Хоол идэж 5байхдаа сайн зажил хооронд удаа алгад. жижиглээгүй бүхлээр нь залгих бол Хэрвээ хахсан зүйл гарахгүй бүсэлхийгээр нь хоол идэж  Хоол идэхийн өмнө ба 2 гараараа хэвлийн урд талаар тэвэрнэ. байхдаа архи уух Ингэж 2гараа байрлуулж нэг  Хооллож байхдаа ихгараа атгасны гараараа нөгөө ярих, инээх, хэт дараа идэх. хурдан дээшээ чиглэлтэй 3-5 удаа огцом чанга татна.  Явах, тоглох, гүйх зэрэг үед амандаа ямар нэгэн хатуу зүйл хийх
  21. 21. 1. Хүүхдийг түрүүлэг нь харуулан нэг гар дээрээ тавиад, 2 далны хооронд 5 удаа алганы ирмэгээр зөөлөн цохино. Гэхдээ дунд болон эрхий хуруугаа хүүхдийн завьжнаас шахан, долоовор хурууг аманд нь хийж, хэлийг зөөлөн дарах хэрэгтэй. 2. Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол хүүхдийн нөгөө гар дээр гэдэргэ нь харуулан эргүүлж тавиад толгойг нь эх биенээс нь доош байрлалтай нэг гараараа барина. Өвчнүүний голд долоовор болон дунд хуруугаар зөөлөн түлхэх товших маягаар 5 удаа шахалтыг хийнэ.
  22. 22. Төрөл бүрийн шавьж хорхой, нохой, муур зэрэг амьтанд хатгуулж, хазуулснаас арьс, салст гэмтэх, цусанд хор орсноос хүний биеэр тархан эд эрхтнүүдийг гэмтээдэг.      Хор цааш тархахыг сааруулж даралттай боолт хийнэ. Ил гарсан цусыг цэвэрлэнэ. Хазуулж хатгуулсан хэсэгт хүйтэн жин тавина. Ихээхэн хэмжээний шингэн зүйл уулгана. Нэгэнт хор тархсан тохиолдолд элдэв вирус, хор, шүлс хүний цусанд орж өвчин үүсгэхээс сэргийлэн  Ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэж тусламж авах хэрэгтэй.
  23. 23. нам температур болон хүйтэн нойтонАнхаар! салхи шуурганд хайрагласны •Хөлдсөн хэсэг газрын арьс, эд улмаас арьсыг үрж болохгүй эрхтнүүдийн •Цахилгаан халаагуур, ил цусан хангамж алдагдаж арьсны бүтэцгал, туяанд ээж болохгүй хэлнэ. өөрчлөгдөхийг •Архи уулгаж болохгүй •Халуун бүлээн жинг Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн тавихдаа гадуур нь даавуугаар жийрэглэн ороож хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар тавина. хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.
  24. 24. Галын дөл, хэт халуун шингэн, уур, химийн бодис, цахилгаан гүйдэл, цацраг туяа гэх мэт хүчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорх өөхөн эд, эрхтэн гэмтэхийг түлэгдэлт гэнэ.      Түлэгдэлтийн улмаас үүссэн хагараагүй цэврүүг хагалах Тухайн хүний биеийн байдлыг үнэлж, шокноос сэргийлэх Түлэгдсэн шарханд тос буюу крем, арга хэмжээ ав. түрхлэгүүдийг хэрэглэх тосон Цас, мөс, Түргэн тусламж дууд. хөвөн материал тавих Түлэгдсэн хэсэгт наалдсан Түлэгдсэн газрыг хүйтэн усаар 10-15 минут хөргө. хувцасыг хуулах. Арьсанд наалдаж, шигдээгүй хувцас болон үнэт эдлэлийг тайлж ав. Гэмтэлийн эмнэлэгт заавал үзүүлж мэргэжлийн тусламж ав.
  25. 25. Ахуйн болон аливаа осол гэмтлийн үед үүссэн шарх, цус алдалт, бэртэлтүүдэд төрөл бүрийн боолтууд хийх шаардлага гардаг. Боолтууд нь бинтэн, гурвалжин алчуур, цуулбар гэсэн төрлүүд байх бөгөөд зөв хийж сурснаар шарх, гэмтлийг халдвараас хамгаалах эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой.
  26. 26. Өвдөг, тохой, сарвуу, шагай зэрэг мөчдийн үенүүд дээр боолт хийхэд тогтоц муутай байдаг тул энэ хэлбэрийн боолтыг хийх нь тохиромжтой байдаг. Энэ боолтийг даавуун ба сундаг бинтэн боолтоор эхлээд үеийг 2-3 удаа ороож дараа нь үений хонхороос дээш ташуу чиглэлтэй явуулж, үений доогуур тойруулаад, үйлдлийг давтана.
  27. 27. алчуурын суурийг духанд байрлуулан, оройг шилэн хүзүүнд авчирч толгойг бүтээн, 2 үзүүрийг нь шилэн хүзүүний орчимд алчуурын оройг дарж зөрүүлэн ороогоод, дахин 2 үзүүрээ духны орчим авчран зангидна. алчуурын суурийг бугуйн үерүү, оройг нь хурууны үзүүррүү, их биеийг боох гарын алган талд байрлуулна. Алчуурын оройг гарын ар гадаргуун дээр давуулан, 2 үзүүрээ оройг оролцуулан зангидна (хөлийн тавхайг үүнтэй ижил бооно)
  28. 28. Гурвалжин алчуураа уртаар нь нугалаад, гэмтсэн талын хацар буюу чихэн дээр биеийн тэнхлэгийн дагуу байрлуулж, 2 үзүүрийг эсрэг талын шанаан дээр авчирч зөрүүлээд, дахин нөгөө талд аваачин зангидна. гарыг тохойн үеэр нугалаад, алчуурын суурийг эрүүл талын мөчний дагуу байрлуулна. Алчуурын голд гарыг тавьж 2 үзүүрийг мөрөн дээгүүр давуулан, шилэн хүзүүнд авчран зангидна. Алчуурын оройг тохой орчим зангидна.
  29. 29. Энэ боолтыг мөчдийн шулуун хэсэг дээр байгаа шархыг бооход хэрэглэнэ. Үүний тулд бинтийн эхний үзүүрийг боох мөчний харийн хэсэгт 2-3 ороож бэхлээд, бүдүүн хэсэг рүү чиглүүлэн ороох маягаар бооно. Ороож боохдоо эхний ороосон боолтын 23-ийг дарж байхаар дараачийн ороолтыг хийнэ.
  30. 30. Цуулбар боолтыг хамар, эрүү зэрэгөнцөгтэй эрхтнүүдийг бооход хэрэглэнэ. Энэ боолтыг бид өөрсдөө бэлтгээд боох боломжтой. Боох даавууны 2 үзүүрийг боох эрхтний хэмжээнд тохирсон талбай үлдээн цуулна. Цуулбар хоорондын хэсгийг боох хэсэгт хөндлөн байрлуулаад, үзүүрүүдийг нь дээш доош нь зөрүүлэн зангидна. Төрөл бүрийн боолтуудыг зөв хийж сурах нь танд хэзээ нэгэн цагт заавал ач тусаа өгнө гэдгийг бүү мартаарай.
  31. 31. • Хүн бүр анхны тусламж үзүүлж сурвал өөрийгөө болон өрөөл бусдын амь насыг хамгаалж чадна. Ингэснээрээ гэмтэж осолдсон, өвчилсөн хүмүүст анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлэх нь тухайн хүний амь насыг аврах, өвчин намдаах, хүндрэл гарах, тахир дутуу/ХБИ/ болох, халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдолтой хүнлэг энэрэнгүй буянтай үйлс юм.
  32. 32. • МУ-ын ЭМЯ-ны Анхны тусламж үзүүлж сурцгаая/гарын авлага/.УБ.,2010 • www.103.mn

×