SlideShare une entreprise Scribd logo
1  sur  15
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сургууль болон
соён гэгээрүүлэгчид нөлөөлөх нь
А. Хишигтөгс
Монгол Улсын Их Сургуулийн оюутан
Монгол улс – Улаанбаатар хот
И-мэйл хаяг: khishigtugsa@yahoo.com
Хураангуй: 1990 оноос хойш Ар Монголд хүн хүнийсэх явдал ихэсч нийгэмд асар
их бухимдал тарьж явна. Энэ нь хүн бүрийн угаас буюу хүмүүжлээс шууд
хамааралтай гэдгийг судлан түүнд гэр бүл болон сургууль мөн соён гэгээрүүлэгчид
чухал үүрэгтэй гэдгийг анхааруулсан. Чингэхдээ индукцийн аргаар судалж
тусгайгаас ерөнхий дүгнэлт гаргасан буюу гарчиг хийгээд дүгнэлт нь макро
түвшинд бол судалгаа нь микро түвшинд судлагдсан. Гэр бүл нь нийгэмшлийн
анхдагч агент болохын хувьд урд хожмын нийгэмд өссөн хүмүүс ба модерн буюу
орчин үеийн хүмүүсийн орон зай, цаг хугацаанаас хамааралтайгаар өөр гэдгийг
жишээгээр баталсан. Сургууль нь боловсролын институт болохын хувьд хүүхдэд
шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна ёс зүйн төлөвшлийг өгөх далд зорилготойг
бусад орны жишээгээр баяжуулсан. Түүнчлэн соён гэгээрүүлэгчид хүнийг насанд
хүрэхэд нь хэрхэн туслах тухай философичидийн синтезүүдийг тайлбарласан. Энэ
нь гэр бүл болон сургуулийн орчноос бий болгосон хүүхдийн ухамсар нь алдаатай
бол засах, зөв бол улам хөгжүүлэх оюуны ажиллагаа мэт. Улмаар либерал
нийгэмд хүн хүндээ “хүн” гэсэн жишгийг бий болгоход чиглэнэ.
Түлхүүр үгс: Педагоги буюу хүмүүжил, демократ буюу ардчилал, либертэ буюу
эрх чөлөө, морал буюу ёс суртахуун, психологи буюу сэтгэц
Агуулга:
Амьдралд хамгийн чухал нь юу вэ? Хэрвээ бид энэ асуултыг харангадсан
хүнд тавибал тэр ус гэж хариулна. Даарч хөрч яваа хүнд тавибал дулаан оромж
гэж хариулна. Ганцаардсан хүнд дээрх асуултыг тавибал тэр дэргэдээ хань
хүснэ.Гэтэл энэ бүх хүсэл биеллээ гэвэл хүмүүст хэрэгтэй асуулт бий юу? гэж
асуух хэрэгтэй. Зүй нь нөхцөл байдал ямар вэ түүнд тохирсон асуудлыг хөндөх
явдал. Өнөөдөр ар Монголд ардчилал мандаж байна уу эсвэл мундаж байна уу.
Чингэхдээ бид хүмүүжлийг орхигдуулаад байгаа юм биш биз! Хэрвээ хүмүүжил
үгүй гэвэл ардчилал замбараагүй буюу ардчилал аюултай. Ардчиллын үнэт нь эрх
чөлөө. Эрх чөлөө гэдэг тийм ч мэдээжийн зүйл биш. Учир нь эрх чөлөөгөөр юу
хийхээ мэддэг хүмүүст л эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөгөөр яахаа мэдэхгүй хүмүүс
дураа дагаж, зэрлэг авир гаргаж нийгмийг бусниулдаг. Тиймээс нийгэм хөгжиж,улс
орон дэвжиж дээшлэхэд эрх чөлөөг хэрэглэж чаддаг оюунлаг хүмүүс хэрэгтэй.
Хүнийг хүмүүжил тэврэн аваагүй гэвэл натур тэврэн авна. Хүмүүжиж, оюуны
түвшинд насанд хүрсэн хүн л эрх чөлөөг хэрэглэж чадна. Либерализмд миний эрх
чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязаарлагдах биш хоёулаа эрх чөлөөг эдлэх
хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр илүү тэлэх
хэрэгтэй.
Хүн гэдэг урсгал усан дунд ургасан модтой адилаар цаг хугацааны урсгалд
урссаар. Эх орноо сонгох, эцэг эхээ сонгох, эр эм эсэхээ ч сонгох боломжгүй төрөх
тул хүн гэдэг хорвоо дээр шидэгдсэн өгөгдөл гэмээр. Бид өнгөрсөнг орхиж
чаддаггүй, гав гинжтэй мэт өнгөрсөнөө санагалздаг тул тохиолдлоор төрсөн хүнийг
хэн нэгний үргэлжлэл гэж сүсэглэсэн. Жишээлбэл, Дорж хүүтэй боллоо гэвэл
өвөөгийн минь сүнс байгаа, өөд болсон өвөө минь төрчихлөө гэдэг. Үүний оронд
“би Монгол оронд төрсөндөө азтай хүн” гэж хэлж буй хүн илүү мэдлэгт ойр гэлтэй.
Нийгэм гэдэг түүнийг хаа хаанаас нь мөргөсөөр бас тахийлгасаар. Гэр бүл,
сургууль болон соён гэгээрүүлэгчдийн үүргүүд хэзээ сэрж үндэстэн нэгнээ оюуны
түвшинд насанд хүргэж, ёс суртахууны хүмүүжлийг олгох вэ?. Хэн ч бай
амьдралаа ахин шинээр эхлэх боломжгүй мөн эргээд болсон явдлуудыг ухраах
боломжгүй. Тэгэхээр ардчилсан Ар Монголд өгөгдсөн хүн хэрхэх вэ? Үүнд гурван
“та” хариулах цаг болжээ.
 Гэр бүл та
Гэр бүлийн үндсэн үүрэг умартсан байдалд яагаад ч байж болохгүй. Яагаад
хүчирхийллийн эсрэг гэх лоозонтой, хүүхдийн эрхийн байгууллагууд болон үйл
ажиллагаанууд нэмэгдэнэ вэ? Залуухан өсч буйг арчил. Хожмын өдөр тарьсан үр
чинь жимсээ өгнө. Ургамлыг арчилснаар өсдөг харин хүнийг хүмүүжлээр өсгөдөг.
Хэрвээ хүн төрөхдөө оюуны их чадвартай, хүчтэй гэвэл түүнд бие өсөх, мөн ухаан
суух шаардлагагүй. Гэтэл түүнийгээ хэрхэн хэрэглэхийг сурах ёстой. Үгүй бол
бүргэдийн дэгдээхий хэзээ ч нисэж чадахаа мэдэхгүй мэт гунигтайгаар гавал дотор
төгсөнө. Хүн бүр л хүүхэд цагийнхаа зовлонг ярьдаг. Гэвч хүн ерөөсөө хүүхэд
насыг эдлэхгүй гэвэл хүн төрөлхтөн устах жамтай.
Хүн л бусад амьтдаас илүүтэй арчаагүй сул төрдөг. Тиймээс бидэнд бусдын
тус шаардлагатай. Бидэнд төрөхөд дутагддаг зүйлс насанд хүрсэн хойно
хүмүүжлээр олгогдох ёстой юм. 21-р зууны аав, ээж гэдэг ойлголтод реформ
хэрэгтэй болж. Бид 100 жилийн өмнө байсан аав гэдэг ойлголтоороо байж
болохгүй. 100 жилийн өмнө үнэхээр аав шиг хэрэгтэй хүн үгүй тул түүний дээр
зөвхөн хөх тэнгэр. Өдгөө өөрийгөө хариуцах хүмүүжлийг өгмөөр байна. Хүүхэд
яадаг билээ, шалан дээр унасан зүйлийг аваад өгөхөөр нь чихэр өгчихнө.
Дараагийн удаа чихэр өгөхгүй бол унасан зүйлийг авч өгөхгүй. Орой бүү гар,
танихгүй хүнтэй бүү уулз, битгий хэсээд бай гэх мэтчилэн ээж, аав нарын хэлэх
хорионуудыг хүүхдүүд хүмүүжил гэж ойлгоод байна. Харин ч тэсвэр тэвчээртэй,
зоригтой, тэмцэгч болгох хэрэгтэй. Хүмүүжил гэдэг хорих хэдэн хорионоос хавь
дээгүүр ойлголт шүү дээ.
Монгол хүнд хүүхэдтэйгээ уулзаж чин сэтгэлийн яриа хийгээд, ухааруулаад,
асуулт тавиад сууж байх зав үгүй болсон байна. Гэр бүл дэх чин сэтгэлийн яриа,
хоорондын тунгалаг харилцаа ойлголцолдоо зав зориулан байж гаргах хэрэгтэй.
Псиxоаналитикч З.Фрейд 1“Бага балчираас эцэг нь хэт их мэдэмхийрч заах, эсвэл
ээж нь хувийн хэрэгт нь оролцож хорих, мөн ихэд эрхлүүлэх зэрэг бүгд л эцэстээ
эр хүн болж чадахгүй, бас эмэгтэй хүн болж төлөвшихгүй, бие насанд хүрсэн ч
оюуны чадвар бүрэлдэхгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдгийн гайнуудаар
илэрдэг” гэж дүгнэсэн. Аавын хэлсэн эсхүл ээжийн хэлсэн үг хүүхдэд шууд мэдлэг
болж чадахгүй.
Хүн мэдлэгтэй болох бүр хэний ч цүнхийг барьж гүйхгүй. Яагаад гэвэл
мэдлэг нэмэгдэх бүр эргэлзээ нэмэгддэг. Хүн мэдлэгтэй болох бүр ээж аав
гологдоно. Хүн мэдлэгтэй болох бүр ажлын хүмүүс цаашлаад дарга боссууд
гологдож эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр олон худлаа номуудыг уншихаас
татгалзана. Хүн мэдлэгжих тусам өөрийгөө юу мэддэг бас юу мэдэхгүйгээ мэдэж
авдаг. Мэдлэг л эрх чөлөө авчирна. Мэдлэггүй хүн эрх чөлөөгүй хүн тул бүх юманд
үнэмшиж ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө өгч өөрийгөө бусдын тоглоом болгодог.
Сайн бодоогүй, гэнэт санагдсан хувийн санаа аюултай бөгөөд хүн бүр өөрийн
толгой доторхыг зөв гэж чичрээд байвал бид нэгдэхгүй. Тиймээс мэдлэг ард
түмнийг нэгдмэл болгох ач тустай. Аав ээж нар хүүхдэд хувийн санаагаа тулгах
биш харин мэдлэгтэй болоход нь тусалж этик дээр тогтсон сэтгэлээр хүмүүжүүлнэ
гэдэг тийм ч амар биш.
 Сургууль та
Сургууль бол “хүн байх”-ыг үйлдвэрлэдэг онцгой байгууллага. Педагогийн
салбарын том төлөөлөгч Джон Дьюи 2“Сургуульд ирээдүйн бяцхан нийгэм оршин
байх ёстой” гэдэг үгтэй юм. Мөн сургууль үргэлж нэгдэлтэй байхын зэрэгцээ үе
үеээр задарч, шинэчлэгдэж байдаг. Хүүхэд залуусийг амьдралд сурган
хүмүүжүүлж, оршин байхын бүхий л зүйлийг хэлж сургах үүрэг сургуулийн
удирдлагад тулгардаг. И.В.Гёте3 “Эрх барих амархан, удирдах хэцүү” гэж
боловсролын институтийн хүндрэлтэйг анхааруулсан. Өөрөө хүмүүжиж чадсан хүн
1 З. Фрейд “Психоанализ” / Sigmund Freud “An Outline of Psychoanalysis” published 1940/
2 Джон Дьюи “ Миний сурган хүмүүжүүлэх итгэл үнэмшил” /John Dewey “Experience and
Education” published 1938/
3 Гёте – “Институт Монголэй” синтез / Goethe – Institut synthese/
л бусдыг хүмүүжүүлнэ гэсэн санаа болов уу. Өөрөө хүмүүжилгүй гэвэл хүнийг
хүмүүжүүлж чадах уу гэж эргэлзэх хэрэгтэй.
Сургуулийн удирдлага хийгээд хамт олон хүнийг сургах, хүмүүжүүлж
төлөвшүүлэх арга зүй, аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхэд бүхий л үйл
ажиллагаагаа чиглүүлж байдаг. Боловсролын байгууллагын буюу сургуулийн аль ч
шатны удирдах ажилтнууд өөрийн хамт олондоо болон томилсон дээд
байгууллагадаа ажлаа тайлагнаж, зохих дүгнэлт, санал, шүүмжлэл, даалгавар авч
байх учиртай. Тайлагнахгүй, санал, шүүмжлэл, даалгавар авахгүй гэвэл ардчилсан
байж чадахгүй. Хэрэв нийгэмд индивидуал хүчин зүйл үгүй бол нийгэм нь зүгээр л
амьгүй масс болж хувирна. Тиймээс боловсрол нь хүүхдийн зуршил, сонирхол,
чадавхийг сэтгэл зүйн үүднээс ойлгохоос эхлэх учиртай. Нэгэнт ардчилал тул
хүүхэд өөрийн хүсэл сонирхлын дагуу багш, цаг, хичээлийг сонгож шилэх эрхтэй.
Мөн нийгмийн талаас нь, хүүхэд өөрийн зүгээс нийгэмд яаж хувь нэмэр оруулах
тухай ч бодох шаардлагатай. Хялбаршуулсан нийгмийн амьдрал шиг сургуулийн
амьдрал нь өрх гэрийн амьдралаас алгуур үргэлжилж, гэр бүлийн хүрээнд аль
хэдийн таньж мэдсэн мэдлэгийг үргэлжлүүлэх учиртай. Гэр бүлийн амьдралаас
олж авсан үнэт зүйлсийг гүнзгийрүүлж, баяжуулах нь сургуулийн хийх ёстой ажил
үүрэг болно. Түүнээс багш нь сурагчдаа хандаж “гэр бүлийнхээ байдлыг битгий
сургууль дээр гаргаад байгаарай” гэж жигших биш. Эцэг эхээс авсан төлөвшилд нь
алдаа байвал засч, оноо байвал баяжуулах нь боловсролын институцийн үүрэг
гэлтэй.
Ёс суртахууны боловсрол нь нийгмийн амьдралын нэг арга зам болохын
хувьд сургуулийн талаарх үзэл ойлголтын төвд нь байх ёстой. Одоогийн
боловсролын тогтолцоо нь нэгдлийг үгүй хийж, эсвэл үл хайхарснаас улбаалж
бодитой, жинхэнэ ёс суртахууны сургалт явагдах боломжгүй болгож байна.
Дүнгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж, чадалтай бол хож, чадалгүй бол хохир
гэх үү? Англи хэлдээ сайн гурван хүүхэд өөр хоорондоо уралдсаар, харин бусад
гучин хүүхэд нь хоцрогдож байна. Хүүхэд өөрийн ажлыг нийгмийн амьдралаар
хянаж, бас урам зориг авч байдаг гэдэгт би итгэдэг. Хүүхдүүдийн зорилго
медалийн төлөө байж болохгүй. Сурсан зүйлээ ард түмэн, улс орондоо зориулах
гэдэг зорилгыг медаль өгч буй хүмүүс нь алдагдуулж байна. Цагаан цаас дээр
бичиж эхлэх мэт хүүхдүүдийн буруу биш. Хамгийн гол нь тэр хүүхдэд дараа жил нь
медаль өгөхгүй бол хичээл хийхгүй гэдэг нь бэрх.
Израйл улсын Олон Улсын Хүүхдийн Философийн Судалгааны
байгууллагын даргаар томилогдоод байсан Хейфэ их сургуулийн /University of
Haifa/ профессор Ареа Кизел4 бага насны хүүхэд ухамсартай, логиктой аргумент
гаргаж ирэхдээ сайн байдаг тухай дурдсан юм. Бүр 1965 онд Монтклэйр их
сургуулийн /Montclair State University / профессор Матью Липмэн5 5 настай хүүхэд
абстракт бодохдоо сайн байдаг тухай судалгаа хийж байж. Ареа Кизел хүүхдийг
асуулт асууж байхад үглэж шалгаах биш, харин юмыг шалгаж, шүүмжлэн бодох
чадвар хөгжиж байгааг харуулдаг гэсэн. Монголчууд харин хүүхдийг юм асуухад
дургүйхэн, шууд нам дарж харагддаг. Израйлийн энэ байгууллага хүүхдүүдийг
тойрч суулгаад, багшийнхаа өгсөн текстээр философийн дискасс хийдэг. Үр
дүнгээр хүүхдүүд хоорондоо эвтэй найртай, өрсөлдөөнч чанар нь хамаагүй
багасдаг, яагаад гэвэл дүнгийн төлөө эсвэл нэгнээсээ илүү байхын төлөө
өрсөлдөөгүй гэж тайлбарласан юм. Багш хүн сургуульд ямар нэг үзэл санааг
тогтоож, эсвэл тодорхой хэвшлийг буй болгох ёсгүй. Стандартын дагуу баримтлал
тогтоох нь ардчиллын үнэт зүйл буюу тэгш эрхтэй байх ангид зохино. Сургуулийн
дэг журам нь багшаас бус сургуулийн амьдралаас урган гарах ёстой гэж үздэг.
Ардчилалд алдаа их бий тул зарим зүйл дээр хувийн бус нийтийн байхыг эрхэмлэх
нь тустай.
 Соён гэгээрүүлэгч та
Биеийг эх баригч өлгийдсөн бол ухааныг философич өлгийддөг гэдэг. Соён
гэгээрүүлэгчид хүнийг сурган хүмүүжүүлж “дээд” хүн болгодог. Монголд
философийн салбар үнэгүйдэж байна. Оюуны биш материаллаг буюу банк санхүү,
4 Arie Kizel (2014). Communication Discourse and Cyberspace: Challenges to Philosophy
for Children. Thinking: The Journal of Philosophy for Children , Volume 20, Number 3 - 4,
pp. 40 – 44
5 Lipman M., The Community of Philosophical Inquiry: Institute for the Advancement of
Philosophy for Children (IAPC)
уул уурхай руу хуйларч байна. Күнз6 эртний Хятад дахь хүмүүжил, боловсролын
туршлагыг нэгтгэн дүгнэж, үүнийг нь Хятадууд эзэмшсээр иржээ. Тэрээр хүмүүжил,
ёс суртахууны хувийн төгөлдөржилтийг хүний ахуйн үндсэн мөн чанар, сайн
сайхан байдлын зайлшгүй нөхцөл гэж үзсэн. Түүнийхээр төгс хүмүүжилтэй хүн
гэдэг нь сайхан сэтгэл, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл, үнэнч шударга, хүндлэл
эзэмшсэн зан, оюуны соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанарыг эзэмшсэн байх
ёстой. Энд сурган хүмүүжүүлэх зүйн зарчим, арга барилуудын тогтолцоог дараах
байдлаар тодорхойлж:
 Тэнэг зүйлийг гарч ирсэн үед нь устгахгүй бол цаашид устгахад хэцүү
болно
 Ухаантай хүн зөвлөхөөс биш араасаа дагуулдаггүй, итгүүлэхээс бус
тулгадаггүй, зам зааж өгөхөөс бус замаар эцэст нь хүртэл хамт
явдаггүй
 Ухаант хүн сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг
олж авдаг
 Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй
 Тууштай занг хүндэл
 Ганцаараа сурвал мэдлэгийн хүрээ хязгаарлагдана
 Багш шавь хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ гэх мэт.
Хүмүүжил ингэж гэр бүл, сургууль болон соён гэгээрлээр явагдаагүй бол
либерал нийгэмд замбараагүйдэл, айдас болон нүдэнд ил үл харагдах аноми
байдал үүснэ. Жишээ нь, хүмүүс үнэн гэж байдаггүй хэмээн итгэж үнэмшин хүн ер
нь худлаа байх ёстой гэж бодно. Хүн бүрт төлөвшил атугай хүмүүжлийн анхны
мэдэгдэхүүн явагдаагүй гэвэл хэн ч биднийг хуурч мэднэ, ямар ч улс төр биднийг
мэхэлнэ, хаа ч явсан гар утсаа алдчихвий айна, зах дээр очтол муудсан бараагаар
хулхидуулж мэднэ, цалин сардаа буух болов уу гэх мэт явах бүрийдээ айсаар.
Эрх чөлөөг үргэлж дагах хариуцлагаас бид зугтаж харин эрх чөлөөнд нь
дурласаар.
6 Confucius Chinese philosopher
Хүүхэд байхаас нь хүрээлэн буй орчноо судлах дадлагатай болгож,
сурсанаа практикт шалгадаг чадвартай болгох хариуцлагаа дор бүрнээ
ухамсарламаар. Хашир байна гэдэг заавал биеэр туулж, үзэж, амссан байх
албагүй. Урьдчилан таамаглаж, анхаарч, сэрэмжлэх боломжтой. Хүмүүжил,
сургалтын гол зорилго сурагчийн бие хүний шинжийн боловсролд оршино. Харин
ёс суртахууны хүмүүжлийн зорилго ёс зүйг шүтэхэд бус өсөн өндийж буй залуу
хүүхдийг сайн үйл бүтээхэд туслах явдал юм. Хүн нийгмийн амьтан тул
“хүмүүжүүлж буй хүндээ бие даан амьдралын туршлага хуримтлуулах чадвар
олгож байгаагаараа хүмүүжигч бол хамгийн сайн багш мөн” гэсэн урвуу
хамааралтай.
Хүний бие өсөх гэдэг байгалиасаа өөрөө л явагдах xөгжил бөгөөд хэзээ
нэгэн цагт хэний ч оролцоогүйгээр биеийн өсөлт өөрөө зогсоно. Хүний оюун
гэгээрнэ гэдэг хүн бодол, мэдлэг, эрдмээр гэгээрэх гэгээрэл, шашны гэгээрэл бус
боловсролын гэгээрэл. Боловсрол бол боловсорч болохыг хэлж байгаатай адил
хүмүүжил хүн болж болохыг илэрхийлнэ. Энэ гэгээрэл хүний амьдралын хугацаанд
явагдах удаан процесс бөгөөд хэзээ ч зогсохгүй зөвхөн үргэлжилнэ. Боловсорно
бас гэгээрнэ гэдэг шинэ хүн бүтээгдэж, хэлбэржинэ гэсэн ойлголт. Хүн хэлбэржиж
мөн цаашилбал төрхжих гэдэг хамгийн чухал. Хэлбэржсэн бас төрхжсөн хүн бол
чадвар авьяасаа ашиглаж сурсан нэгэн. Хэлбэрээ олоогүй бас өөрийнхөө
чадварыг эзэмшээгүй бол төрхжөөгүй л хүн.
Огторгуйн гүн дэх од мичид зүүнээсээ өнгө бууран шингэрч эхлэх нь
удахгүй үүр цайхын симбол байдаг. Хүн гэгээрэх гэдэг гэгээ орох гэсэн
үгнээс гаралтай. Гэгээ орохын тулд аажмаар явагдсаар. Гэнэтийн биш. Бид
сурахад товчлох боломжгүй.
Ч.Дарвины Эволюцын теори /Charles Darwin the theory of Evolution-
хувьслын онол/ биологийнхувьд удаан хугацааны турш хувьсан хөгждөг шиг
ухааны түвшинд урт хугацаа шаардсан аажим хувьсал явагдаж соён гэгээрэлд
/enlightenment/ хүрнэ. Гэгээрэхгүй гэвэл хөмөрсөн тогоон дахь хуучин хүү л
үлдэнэ.
Xүн өөрөө хөгжихийн тулд бусдаас хиллэх, зайлах болон ойр орчныхоо
хүмүүсээс зай авах ганцаарчлах зайлшгүй шаардлагатай. Тиймээс хүмүүсийн
хооронд хил хязгаар зайлшгүй. Ингэж чадсан хүмүүс нийгэмд бие даан амьдрах
чадвартай болно. “Хүн хүүхэд наснаасаа ганцаараа байхыг сурах ёстой гэж би
боддог. Юу гэсэн үг вэ гэхээр өөртэйгөө байхдаа уйдахгүй байх, яагаад гэвэл
ганцаараа байхдаа уйддаг хүн миний хувьд аюулд орсон гэмээр” гэж Андрей
Тарковски7 хэлсэн. Хүмүүжинэ гэдэг бол хүн байх мэт. Хүн, хүн байх хоёрт их
ялгаа бий. Хүн байхаар зориулагдан хүмүүжигдсэн хүн юуг ч хийх чадвартай.
Жишээлбэл, миний хүү буу зэвсэг үйлдэрлэнэ үү, сүмд очиж сууна уу, шүүх ордонд
өмгөөлөгч хийнэ үү надад ялгаагүй. Тэр миний гараас гарлаа гэхэд төрд албан
хаагч болохгүй, сүмд лам болохгүй, армид цэрэг ч болохгүй. Харин тэр хүнээрээ
байна. “Хэн амьдралын сайныг ч, мууг ч илүү тэвчиж чадна, тэр минийхээр бол
хамгийн сайн хүмүүжсэн хүн” гэж Ж.Ж.Руссо8 үзсэн.
Мөн Руссогийн үзсэнээр жинхэнэ хүмүүжил гэдэг зааж онолдохдоо биш
харин практик амьдралд дасгал хийлгэх чухал. Бид амьдарч эхлэхээрээ л сурч
эхлэдэг шүү дээ. Төрөхөөсөө эхлээд хүүхдийг уйлахыг бид мэднэ. Тэдний хамгийн
анхны хэл уйлах мөн үү? Түүний дараа түүнийг өлгийдөж хүлнэ. Энэ бол хамгийн
анхны зовоох ажлын эхлэл. Хэрвээ таныг хүүхэд шиг өлгийдвөл түүнээс ч чанга
чарлан уйлна биз гэж өсгөхийн амаргүйг сануулсан. Хэдийгээр ардчилал нь улс
төр, эдийн засгийн эрх чөлөөг авчирсан ч соёл, оюуны далд нуугдах эрх чөлөөг
суллаагүй байна. 100 жилийн өмнө хүчинтэй байсан одоо хүчингүй болох ёстой
зарим уламжлал, зан заншилууд нь ардчиллыг тогтоогч болох хүмүүжилд саад
учруулсаар. Монголд модерн ирж түүн рүү урагшлах гэсэн залуучуудыг хуучирсан
уламжлалууд үснээс нь зулгаачихаад урагшлуулахгүй буй мэт.
7 Андрей Тарковский “Зеркало” / Andrei Tarkovsky "The Mirror" initial release 1975/
8 Ж.Ж.Руссо “Эмил буюу хүмүүжлийн тухайд” / Rousseau J.J. “Emile or on education”
published 1762/
Өрнөдийн орнуудын мэдлэгийг Хятад оронд дэлгэрүүлэхээр олон хятад
залуус ажилласны дотор Ху Ши9 онцгой байр эзэлдэг. Ху Ши Америкийн
прагматизм нэртэй философийн салбарын төлөөлөгч Жон Дьюгийн дэргэд
суралцаж, мэдлэгт хүрэх методуудыг суржээ. Энэ сурсан метод Хятадыг реформ
хийхэд тус болох ёстой. Ху Ши мэдэж авсан мэдлэгээ Хятад оронд түгээх тийм ч
дардан замаар явсангүй бас ч гэж эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр философийн
мэргэжлийг Америкт суралцаж явахдаа эхлээд өөрөө философийн мэдлэгтэй
зөрчилд орж өөрийгөө шинэчилсэн. Ингэж өөрийгөө шинэчлэх зориг хатуужил бол
тийм ч амар асуудал биш. Шинэ мэдлэг авч, өөрийнхөө санаануудыг авч хаях
гэдэг хүнийг эрс өөрчлөгдөхийг шаарддаг. Хүн өөрчлөгдөнө гэдэг мэдлэгжсэний
хариу.
Сурган хүмүүжүүлэх нь хүнд зөвхөн мэдлэг олгох биш бас хүнийг хүндлэх ёс
буюу моралын эрдмүүд мөн цаашилбал гоо сайхан буюу эстетик гэх мэт үнэт
чадваруудыг олгох заалттай. Ингэж хүүхэд эрдэмд суралцдаг. Хүнд нэг их
математик, физикийн мэдлэг байх албагүй. Харин хүнд цаг барих, бусдыг хүндлэх,
шударга байх, цэвэрч нямбай байх зэрэг ёс суртахууны эрдмүүд байх хэрэгтэй.
Эрдэм сурсан хүнийг л эрдэмтэн гэж хэлнэ. Эрдэмтэн гэж цэцэн, мэргэн, шударга,
шуналгүй, цол хэргэм горьддоггүй, шагнал, одон медальд шунадаггүй тийм л
хүмүүсийг хэлдэг. Тийм эрдэмтэд эдүгээ үгүйлэгдэнэ. Өнгөнд шунахгүй байх
хүмүүжилтэйсэн бол өнөөдөр бид хэрэгцээнийхээ боол болохгүй байлаа.
Сургуулийн хүүхэд бүр чөлөөтэй үнэнийг сурч ойлгох заавартай. Яагаад хүн
худлаа хэлдэг,өөрийгөө залилж бас сэтгэл нь хоёрддог тухай чөлөөтэй сурах л
чухал шүү дээ.
Хүнийг хайрлах тухай, бусдыг бодох тухай, өөрийгөө шүүмжлэх тухай, юу ч
сураагүй хүн хожим нийгмийг бусниулж зөвхөн үймээн тарьдаг үймүүлэгчид болж
хувирдаг. Ардчилалаар халхавч хийсэн ар Монгол дахь нэгэн эмгэнэлт дүр зураг
надад харагдана. Хувийн сургууль ихэсч, төрийн хэвшлийн сургууль багасах
асуудал. Энэ бол мөнгө хэт дээгүүр үнэлэгдэж байна гэсэн үг. Зүй нь боловсрол
9 Hu Shih “China's Pragmatist Experiment in Democracy: Hu Shih's pragmatism and Dewey's
Influence in China”
гэдэг хувийн бус нийтийн байх ёстой юм. Ардчилалд нийтээрээ нэг үндэстэн болж
чадаагүй бол өөр өөрийн хүмүүжлийн арга барилуудыг ашиглана. Тэр арга
барилууд нь санкц. “Хэрэв хүүхдийг сахилгагүй байсны төлөө шийтгэж, бас сайн
байсны төлөө шагнавал, тэр хүүхэд зөвхөн шагналын төлөө сайныг хийнэ. Тэр
хүүхэд амьдралд гараад, сайн бүхэн үргэлж шагнагддаггүй эсвэл муу бүхэн үргэлж
шийтгэдэггүй гэдгийг мэдээд том болоод яаж амьдралд гараад, өөрт ашигтай
байдлаар зөв эсвэл бурууг хийх тухай боддог болно” гэсэн моралын теориг анх
И.Кант10 дэвшүүлсэн.
Социологи болон психологид хүн нас насандаа байх тухайг судалдаг. Харин
Монголд нас насандаа амьдрах боломжгүй байна. Балчирууд алимны тухай энгийн
дуугаа дуулах ёстой байтал эх орны тухай ахадсан дуу дуулах. Дөнгөж эрх зүйн
насанд хүрсэн залуу ахуй амьдрал, мөнгө санхүүгийн талаар бодож шаналах.
Эсвэл дөч гарсан хүн ажил хэрэгч насандаа үхэл, өвчний үр бодож шаналах
жишээтэй. Ардчилалд өөрийн гэсэн үнэт зүйлс байдаг шиг хүн төрөлхтөнд ч мөн
өөрийн гэсэн үнэтүүд бий. Тэр нь хайр, эрүүл мэнд, аз жаргал, боловсрол, мөнгө
гэлтэй. Зөвхөн танилуудаа ажилд авч хайрлах биш танихгүйг бас хайрлах, зөвхөн
өөрийн хүүг хайрлах биш бусдын хүүг бас хайрлах. “Бүгд хайраар ангаж цангаж
байна. Хүмүүс аз жаргалтай эсвэл золгүй хайрын түүхийг өгүүлэх тоо томшгүй
олон кино үздэг. Тэд хайрын тухай элдэв дуу хөгжим зуу зуугаар нь сонсдог. Тийм
атлаа хайрлаж сурахын тулд хүн өөрөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодох нь
харин тун ховор” гэж Э.Фромм11 бичсэн шиг нийгэмших явцад хайр хамгийн эрхэм
гэмээр.
Дүгнэлт:
Иргэний дэг журамтай нийгэмд хүн натурынхаа сэтгэлийг хадгалахыг хүсвэл
тэр хүн юу хүсч байгаагаа мэдэхгүйтэй адил. Тэр хүн өөртэйгөө зөрчилдөж
автагдал болон үүрэг хоёрынхоо завсар найгаж тэгснээрээ хэзээ ч хүн болохгүй,
10 И. Кант “Практик ухамсарын шүүмжлэл” / Immanuel Kant “Critique of Practical Reason”
published 1788/
11 Э. Фромм “Хайрлах урлаг” /Erich Fromm ”The art of loving” published 1956/
мөн төрийн иргэн ч болж чадахгүй. Тиймээс өөрөө өөртөө ч хэрэгцээгүй, ойр
хавийнхаа хүмүүст ч хэрэгцээгүй. Хүн хэн нэгэн байхын тулд, өөртөө үнэнч байхын
тулд, төгс нэгж байхын тулд, хүн яг ярьж байгаа шигээ үйлдэх л чухал. Эцэг эхийн
хэлэх үг мөн сургууль болон нөхдийн хэлэх үг цаашилбал сэхээтнүүдийн хэлэх үг
хувь хүний бодлыг цэгцэлнэ. Социализмын үед ярихаас илүүтэй хөдөлмөрлөдөг
байсан бол өнөө үед үйлдэл, үг хоёр нь хол зөрдөг болж. Социал үргээ умартаж
натурын автагдалдаа хөтлөгдвөөс төрийн хүн байж үл чадна биз дээ. Үгээр үйлдэл
явагдаж чадахгүй бол тухайн хүний хүмүүжил үгүйг л илтгэнэ. Үг нь үйлдэлтэй
таарч байгаа нэгэнд үнэмшинэ. Үнэмшил гэж байдаг учраас л хүмүүс хоорондын
эрүүл харьцаа үүсэж, нийгмийн амьдралд зөв өөрөөр хэлбэл, эрүүл уур амьсгал
тогтоно. Үнэмшилгүй газар үргэлж хардаж сэрдэх, асууж лавлах араас нь
хөөцөлдөх, хээл хахууль зэрэг санаанд оромгүй сэтгэл ядраасан бас санаанаас
гарахгүй үйлдлүүд хийгдэнэ.
Хүмүүжилгүйн гайнуудаар өнөөгийн монголын улс төрийн байдал хүндхэн
байгаа. Иргэний нийгэмтэй оронд иргэн нь ямар эрдмүүдийг эзэмшүүлэх тухай
зарлаж мөрдүүлдэг. Эрдэм бол нэг үгээр хэлэхэд үүрэг. Үүрэг хүлээхгүй гэвэл
эрдэмгүй гэсэн үг. Аль ч нийгэмд үүрэг үгүй гэвэл тэнд эрхээ эдэлж, дураа дагаж
хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн эмх зам бараагүйтэл үүсэж
амьтан төрх л давамгайлна. Бусдыг залилж мэхлэж худлаа амьдарч хиймэл дүр
эсгэсэн хүмүүс өөрийгөө нэр хүндгүй болгож олны дунд ичих ч үгүй явдаг. Ийм
ичихгүй хүмүүс нэр хүнд болон нэр олох гэж мөнгөөр төлөх гэдэг боловч
амжилтанд хүрэхгүй. Нэр хүндийг мөнгөөр эсвэл зэрэг цол цаашлаад одон
шагналаар авдаггүй. Гагцхүү нэр хүнд гэдэг хүн заавал баталж эсвэл хэн нэгнээр
магтуулах албагүйгээр хүмүүст хэр вэ гэдгээр харагддаг. Нэр хүндтэй хүн зүгээр л
харагддаг.
Монголын нийгмийн амьдралд ерөөсөө хүн өөрийнхөө тухай бодох боломж
тун бага болсоны шалтгаан хэдийгээр капиталист нийгмийн мөн чанар ч гэсэн
социализмын үед ч гэсэн адил бодох боломж гарсангүй. Социализм хэт их зааж,
дэндүү туйлширч хүний сэтгэлийг мартсан. Гэтэл өнөөгийн капитализм хүний
сэтгэлээр бизнес хийх болжээ. Хүнээ мартсан нийгмээс хүнийг бизнесдэх нийгэмд
орох монголчуудын хувьд тийм ч амар явагдсангүй. Хүнээ мартсан нийгэмд хүн
нэгэнт мартагдсан тул өөрийнхөөрөө амьдрах чөлөөтэй гэтэл хүнээр бизнес
хийдэг нийгэмд хүн өөрийнхөөрөө амьдрах чөлөөгүй. Хүн бүр зөвхөн өөрийнхөө л
хүүхдийг хамгаалах гэдэг. Гэтэл энэ хангалтгүй.
Нийгэм тэр чигтээ шарилж гэвэл Батаа, Дулмаа хоёр гэртээ нэгэн сарнайг
тордсоор гаргаад ирлээ. Сайхан сарнай өнөөх шарилжин дунд орж хагдарна.
Хүмүүжилгүй хүн л зөвхөн амиа бодно, харин хүмүүжилтэй хүн зөвхөн өөрийн
гэлтгүй танихгүй бусдыг ч гэсэн тордоно. Руссо12 “Хүүхдийг өөрөө өөрийгөө
хамгаалж сургах хэрэгтэй. Тохиолдсон гай зовлонг дааж чаддагаар сургах
хэрэгтэй. Баян тансаг, эсвэл ядуу хоосноор амьдрахад өөрийгөө авч явж чадахаар
хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүйтэн жаварт ч, халуун наранд ч, аль ч газар оронд
амьдарч чадахаар хүмүүжүүлэх хэрэгтэй” гэж хувь хүнээс бие хүн болох тухай
бичжээ. Моралын дүрмүүд хүний сэтгэлийг эмчилдэг. Оюунлаг давхарга хүмүүсийн
оюуныг цэнэглэдэг. Xарин нийгмийн эд хөрөнгө ард олны амжиргааг сайжруулдаг.
Хүүхдийг багаас нь хамт олны хүрээллээс тусгаарладаг хэсэг бүлгийн хүмүүжил,
алагчлах үзэл, боловсролын хязгаарлагдмал шинжийг ардчиллын үнэт болох тэгш
эрхийн зарчим зад цохих учиртай. Хүний байгалиас заяагдсан хамгийн нандин эрх
бол эрх чөлөөтэй байх явдал. Тиймээс л чөлөөт хүмүүжил хэрэгтэй. Ямар нэгэн
ээж, аавын хорионууд биш, хоцрогдсон уламжлал, зан заншилийн цээрүүд биш,
мухар сүсгийн мунхруулга биш гагцхүү чөлөөт хүмүүжил.
Фрейдын психологийн судалгааны дүнд электра ба эдипийн комплекс13
гэсэн теори гарсан . Үүнд, эрэгтэй хүүхэд багадаа загнуулж занчуулснаар сэтгэлд
сэв сууж хожмын амьралдаа шантрах, эсвэл гаж үйлдэл хийхийн эх үүсвэр болдог
бол харин охин хүүхэд багадаа хавьтах гэж дайрсан эрэгтэй хүнээс хэт айснаас
болж эмэгтэй хүн болж хөгжих хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг
баталсан. Хүн маргахдаа амархан, бусдад буруу өгөхдөө хурдан, сэтгэл өвчтэй
байх, үргэлжийн гашуудах зэрэг явдал бол хүүхэд наснаас эхлэлтэй гэж Фрейд
12 Руссо Эмил 1-р дэвтэр /Emile or on Education Book 1/
13 S.Freud “Electra complex” and “Oedipus Complex”
шинжилсэн. Эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид хэр бага наснаас зөрчилдүүлж
сургаж, зөв ойлгуулж, бие даан шийдэж сургахад л хэргийн учир оршино.
Насанд хүрсэн хүн өөртөө итгэлтэй тул хэнийг ч залилж, хэнийг ч хуурахгүй.
Өөртөө итгэлгүй насанд хүрээгүй хүмүүс харин зальдана, мэхлэнэ, худлаа ярина,
хуурамч зан гаргана. Энэ гажуудаж ар Монголд биологийн хувьд насанд хүрэвч
оюуны түвшинд насанд хүрээгүйнх. Залуу хүнийг хүмүүжүүлэх хүчин зүйлийн нэг
нь түүний амьдарч буй төрийн байгууламж, энэ байгууламжийн хэлбэрт байгаа ард
түмэнд сайны тухай буюу сайн хүмүүжилтэй болох гэдэг нь нэг үгээр хэлбэл
моралтай байхыг хэлнэ. Сүм хийд биш, хоцрогдсон зан заншил биш боломж
байвал мэдлэг боловсрол үгүй бол “хүн байх”. Эцэст нь, ардчиллын үнэт зүйлс
бүгд пэдагогийн моралууд мөн. Сайн морь муу найзаас илүү үнэтэй гэдэг нь морь
нь үнэтэй биш харин сайн нь үнэтэй гэсэн ойлголт. Тэгэхээр найз үнэгүй биш харин
найзын муу нь үнэгүй тул нийгмээрээ сайн байцгаая! Гэр бүл, сургууль буюу
боловсролын институт болон соён гэгээрүүлэгчид үндэстний хэмжээнд
хүмүүжлийн моралуудыг хүн бүрт суулгаваас ардчилал мундахгүй харин мандах
болно.
Судалгааны материалууд:
 Джон Дьюи “ Ардчилал ба хүмүүжил” /John Dewey “Democracy and Education”
published 1916/
 Ж.Ж. Руссо “Эмил буюу хүмүүжлийн тухайд” /Jean-Jacques Rousseau
“Emile, or On Education” published 1762/
 Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), ЮНЕСКО-той хамтран 1966
онд гаргасан тунхаглалаар багшлах ажлын тухай “Teaching should be
regarded as a profession”
 Гертруда – хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга / How Gertrude teaches her
children Book by Johann Heinrich Pestalozzi published 1894/
 Дж. Локк “ Сурган хүмүүжүүлэх онол” /John Locke “Some Thoughts Concerning
Education” published 1693/
 Конфуций “Күнзийн ёс зүй” Мэдлэгийн тухайд бүлэг /The Ethics of Confucius
published 1915/
 Т.Кампанелла “Нарны хот” /Tommaso Campanella “The City of the Sun”
published 1602/
 Ш. Монтескье “Хуулиудын амин сүнс” /Montesquieu The Spirit of the Laws
published 1748/
 Ж.Ж.Руссо “Нийгмийн гэрээ” /Rousseau “Social contract” published 1762/
 Джон Дьюи “ Сургууль ба нийгэм” /John Dewey The School and Society: Being
Three Lectures published 1899/

Contenu connexe

Tendances

хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5Altansuh
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр The Institute of Social Sciences
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1shaagaa
 
Human development
Human developmentHuman development
Human developmentyivo1004
 
э.э ийн сх-лэх хичээл
э.э ийн сх-лэх хичээлэ.э ийн сх-лэх хичээл
э.э ийн сх-лэх хичээлschool14
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
сурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөөсурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөөSubd85
 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанbraving
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооBadamsuren Byambjav
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэлNaranjargal_Z
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 

Tendances (18)

Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
 
сурган хүмүүжүүлэх хичээл 1
сурган хүмүүжүүлэх хичээл  1сурган хүмүүжүүлэх хичээл  1
сурган хүмүүжүүлэх хичээл 1
 
Human development
Human developmentHuman development
Human development
 
э.э ийн сх-лэх хичээл
э.э ийн сх-лэх хичээлэ.э ийн сх-лэх хичээл
э.э ийн сх-лэх хичээл
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
сурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөөсурагчдад өгөх зөвлөгөө
сурагчдад өгөх зөвлөгөө
 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
илтгэл 2012
илтгэл 2012илтгэл 2012
илтгэл 2012
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 
насны үечлэл
насны үечлэлнасны үечлэл
насны үечлэл
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 

Similaire à Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүлэгчид нөлөөлөх нь

Similaire à Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүлэгчид нөлөөлөх нь (20)

Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
 
bst3
bst3bst3
bst3
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Amidrard beltge
Amidrard beltgeAmidrard beltge
Amidrard beltge
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
зөвлөгөө 2
зөвлөгөө 2зөвлөгөө 2
зөвлөгөө 2
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуйХүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
Хүүхдийн хөгжил - Амжилттай суралцахуй
 
Niigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaaltNiigmiin hugjil bdaalt
Niigmiin hugjil bdaalt
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ний
нийний
ний
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
отгоо илтгэл
отгоо илтгэлотгоо илтгэл
отгоо илтгэл
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
Tsum baga
Tsum bagaTsum baga
Tsum baga
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 

Plus de National of University Mongolia

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/National of University Mongolia
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолNational of University Mongolia
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйNational of University Mongolia
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголNational of University Mongolia
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтNational of University Mongolia
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньNational of University Mongolia
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалNational of University Mongolia
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализNational of University Mongolia
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааNational of University Mongolia
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарNational of University Mongolia
 

Plus de National of University Mongolia (20)

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
 
Луман Автопоэтик систем
Луман Автопоэтик системЛуман Автопоэтик систем
Луман Автопоэтик систем
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
 

Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүлэгчид нөлөөлөх нь

  • 1. Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сургууль болон соён гэгээрүүлэгчид нөлөөлөх нь А. Хишигтөгс Монгол Улсын Их Сургуулийн оюутан Монгол улс – Улаанбаатар хот И-мэйл хаяг: khishigtugsa@yahoo.com Хураангуй: 1990 оноос хойш Ар Монголд хүн хүнийсэх явдал ихэсч нийгэмд асар их бухимдал тарьж явна. Энэ нь хүн бүрийн угаас буюу хүмүүжлээс шууд хамааралтай гэдгийг судлан түүнд гэр бүл болон сургууль мөн соён гэгээрүүлэгчид чухал үүрэгтэй гэдгийг анхааруулсан. Чингэхдээ индукцийн аргаар судалж тусгайгаас ерөнхий дүгнэлт гаргасан буюу гарчиг хийгээд дүгнэлт нь макро түвшинд бол судалгаа нь микро түвшинд судлагдсан. Гэр бүл нь нийгэмшлийн анхдагч агент болохын хувьд урд хожмын нийгэмд өссөн хүмүүс ба модерн буюу орчин үеийн хүмүүсийн орон зай, цаг хугацаанаас хамааралтайгаар өөр гэдгийг жишээгээр баталсан. Сургууль нь боловсролын институт болохын хувьд хүүхдэд шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна ёс зүйн төлөвшлийг өгөх далд зорилготойг бусад орны жишээгээр баяжуулсан. Түүнчлэн соён гэгээрүүлэгчид хүнийг насанд хүрэхэд нь хэрхэн туслах тухай философичидийн синтезүүдийг тайлбарласан. Энэ нь гэр бүл болон сургуулийн орчноос бий болгосон хүүхдийн ухамсар нь алдаатай бол засах, зөв бол улам хөгжүүлэх оюуны ажиллагаа мэт. Улмаар либерал нийгэмд хүн хүндээ “хүн” гэсэн жишгийг бий болгоход чиглэнэ. Түлхүүр үгс: Педагоги буюу хүмүүжил, демократ буюу ардчилал, либертэ буюу эрх чөлөө, морал буюу ёс суртахуун, психологи буюу сэтгэц
  • 2. Агуулга: Амьдралд хамгийн чухал нь юу вэ? Хэрвээ бид энэ асуултыг харангадсан хүнд тавибал тэр ус гэж хариулна. Даарч хөрч яваа хүнд тавибал дулаан оромж гэж хариулна. Ганцаардсан хүнд дээрх асуултыг тавибал тэр дэргэдээ хань хүснэ.Гэтэл энэ бүх хүсэл биеллээ гэвэл хүмүүст хэрэгтэй асуулт бий юу? гэж асуух хэрэгтэй. Зүй нь нөхцөл байдал ямар вэ түүнд тохирсон асуудлыг хөндөх явдал. Өнөөдөр ар Монголд ардчилал мандаж байна уу эсвэл мундаж байна уу. Чингэхдээ бид хүмүүжлийг орхигдуулаад байгаа юм биш биз! Хэрвээ хүмүүжил үгүй гэвэл ардчилал замбараагүй буюу ардчилал аюултай. Ардчиллын үнэт нь эрх чөлөө. Эрх чөлөө гэдэг тийм ч мэдээжийн зүйл биш. Учир нь эрх чөлөөгөөр юу хийхээ мэддэг хүмүүст л эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөгөөр яахаа мэдэхгүй хүмүүс дураа дагаж, зэрлэг авир гаргаж нийгмийг бусниулдаг. Тиймээс нийгэм хөгжиж,улс орон дэвжиж дээшлэхэд эрх чөлөөг хэрэглэж чаддаг оюунлаг хүмүүс хэрэгтэй. Хүнийг хүмүүжил тэврэн аваагүй гэвэл натур тэврэн авна. Хүмүүжиж, оюуны түвшинд насанд хүрсэн хүн л эрх чөлөөг хэрэглэж чадна. Либерализмд миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязаарлагдах биш хоёулаа эрх чөлөөг эдлэх хэрэгтэй. Нэг үгээр хэлэхэд хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр илүү тэлэх хэрэгтэй. Хүн гэдэг урсгал усан дунд ургасан модтой адилаар цаг хугацааны урсгалд урссаар. Эх орноо сонгох, эцэг эхээ сонгох, эр эм эсэхээ ч сонгох боломжгүй төрөх тул хүн гэдэг хорвоо дээр шидэгдсэн өгөгдөл гэмээр. Бид өнгөрсөнг орхиж чаддаггүй, гав гинжтэй мэт өнгөрсөнөө санагалздаг тул тохиолдлоор төрсөн хүнийг хэн нэгний үргэлжлэл гэж сүсэглэсэн. Жишээлбэл, Дорж хүүтэй боллоо гэвэл өвөөгийн минь сүнс байгаа, өөд болсон өвөө минь төрчихлөө гэдэг. Үүний оронд “би Монгол оронд төрсөндөө азтай хүн” гэж хэлж буй хүн илүү мэдлэгт ойр гэлтэй. Нийгэм гэдэг түүнийг хаа хаанаас нь мөргөсөөр бас тахийлгасаар. Гэр бүл, сургууль болон соён гэгээрүүлэгчдийн үүргүүд хэзээ сэрж үндэстэн нэгнээ оюуны түвшинд насанд хүргэж, ёс суртахууны хүмүүжлийг олгох вэ?. Хэн ч бай амьдралаа ахин шинээр эхлэх боломжгүй мөн эргээд болсон явдлуудыг ухраах
  • 3. боломжгүй. Тэгэхээр ардчилсан Ар Монголд өгөгдсөн хүн хэрхэх вэ? Үүнд гурван “та” хариулах цаг болжээ.  Гэр бүл та Гэр бүлийн үндсэн үүрэг умартсан байдалд яагаад ч байж болохгүй. Яагаад хүчирхийллийн эсрэг гэх лоозонтой, хүүхдийн эрхийн байгууллагууд болон үйл ажиллагаанууд нэмэгдэнэ вэ? Залуухан өсч буйг арчил. Хожмын өдөр тарьсан үр чинь жимсээ өгнө. Ургамлыг арчилснаар өсдөг харин хүнийг хүмүүжлээр өсгөдөг. Хэрвээ хүн төрөхдөө оюуны их чадвартай, хүчтэй гэвэл түүнд бие өсөх, мөн ухаан суух шаардлагагүй. Гэтэл түүнийгээ хэрхэн хэрэглэхийг сурах ёстой. Үгүй бол бүргэдийн дэгдээхий хэзээ ч нисэж чадахаа мэдэхгүй мэт гунигтайгаар гавал дотор төгсөнө. Хүн бүр л хүүхэд цагийнхаа зовлонг ярьдаг. Гэвч хүн ерөөсөө хүүхэд насыг эдлэхгүй гэвэл хүн төрөлхтөн устах жамтай. Хүн л бусад амьтдаас илүүтэй арчаагүй сул төрдөг. Тиймээс бидэнд бусдын тус шаардлагатай. Бидэнд төрөхөд дутагддаг зүйлс насанд хүрсэн хойно хүмүүжлээр олгогдох ёстой юм. 21-р зууны аав, ээж гэдэг ойлголтод реформ хэрэгтэй болж. Бид 100 жилийн өмнө байсан аав гэдэг ойлголтоороо байж болохгүй. 100 жилийн өмнө үнэхээр аав шиг хэрэгтэй хүн үгүй тул түүний дээр зөвхөн хөх тэнгэр. Өдгөө өөрийгөө хариуцах хүмүүжлийг өгмөөр байна. Хүүхэд яадаг билээ, шалан дээр унасан зүйлийг аваад өгөхөөр нь чихэр өгчихнө. Дараагийн удаа чихэр өгөхгүй бол унасан зүйлийг авч өгөхгүй. Орой бүү гар, танихгүй хүнтэй бүү уулз, битгий хэсээд бай гэх мэтчилэн ээж, аав нарын хэлэх хорионуудыг хүүхдүүд хүмүүжил гэж ойлгоод байна. Харин ч тэсвэр тэвчээртэй, зоригтой, тэмцэгч болгох хэрэгтэй. Хүмүүжил гэдэг хорих хэдэн хорионоос хавь дээгүүр ойлголт шүү дээ. Монгол хүнд хүүхэдтэйгээ уулзаж чин сэтгэлийн яриа хийгээд, ухааруулаад, асуулт тавиад сууж байх зав үгүй болсон байна. Гэр бүл дэх чин сэтгэлийн яриа, хоорондын тунгалаг харилцаа ойлголцолдоо зав зориулан байж гаргах хэрэгтэй.
  • 4. Псиxоаналитикч З.Фрейд 1“Бага балчираас эцэг нь хэт их мэдэмхийрч заах, эсвэл ээж нь хувийн хэрэгт нь оролцож хорих, мөн ихэд эрхлүүлэх зэрэг бүгд л эцэстээ эр хүн болж чадахгүй, бас эмэгтэй хүн болж төлөвшихгүй, бие насанд хүрсэн ч оюуны чадвар бүрэлдэхгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдгийн гайнуудаар илэрдэг” гэж дүгнэсэн. Аавын хэлсэн эсхүл ээжийн хэлсэн үг хүүхдэд шууд мэдлэг болж чадахгүй. Хүн мэдлэгтэй болох бүр хэний ч цүнхийг барьж гүйхгүй. Яагаад гэвэл мэдлэг нэмэгдэх бүр эргэлзээ нэмэгддэг. Хүн мэдлэгтэй болох бүр ээж аав гологдоно. Хүн мэдлэгтэй болох бүр ажлын хүмүүс цаашлаад дарга боссууд гологдож эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр олон худлаа номуудыг уншихаас татгалзана. Хүн мэдлэгжих тусам өөрийгөө юу мэддэг бас юу мэдэхгүйгээ мэдэж авдаг. Мэдлэг л эрх чөлөө авчирна. Мэдлэггүй хүн эрх чөлөөгүй хүн тул бүх юманд үнэмшиж ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө өгч өөрийгөө бусдын тоглоом болгодог. Сайн бодоогүй, гэнэт санагдсан хувийн санаа аюултай бөгөөд хүн бүр өөрийн толгой доторхыг зөв гэж чичрээд байвал бид нэгдэхгүй. Тиймээс мэдлэг ард түмнийг нэгдмэл болгох ач тустай. Аав ээж нар хүүхдэд хувийн санаагаа тулгах биш харин мэдлэгтэй болоход нь тусалж этик дээр тогтсон сэтгэлээр хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар биш.  Сургууль та Сургууль бол “хүн байх”-ыг үйлдвэрлэдэг онцгой байгууллага. Педагогийн салбарын том төлөөлөгч Джон Дьюи 2“Сургуульд ирээдүйн бяцхан нийгэм оршин байх ёстой” гэдэг үгтэй юм. Мөн сургууль үргэлж нэгдэлтэй байхын зэрэгцээ үе үеээр задарч, шинэчлэгдэж байдаг. Хүүхэд залуусийг амьдралд сурган хүмүүжүүлж, оршин байхын бүхий л зүйлийг хэлж сургах үүрэг сургуулийн удирдлагад тулгардаг. И.В.Гёте3 “Эрх барих амархан, удирдах хэцүү” гэж боловсролын институтийн хүндрэлтэйг анхааруулсан. Өөрөө хүмүүжиж чадсан хүн 1 З. Фрейд “Психоанализ” / Sigmund Freud “An Outline of Psychoanalysis” published 1940/ 2 Джон Дьюи “ Миний сурган хүмүүжүүлэх итгэл үнэмшил” /John Dewey “Experience and Education” published 1938/ 3 Гёте – “Институт Монголэй” синтез / Goethe – Institut synthese/
  • 5. л бусдыг хүмүүжүүлнэ гэсэн санаа болов уу. Өөрөө хүмүүжилгүй гэвэл хүнийг хүмүүжүүлж чадах уу гэж эргэлзэх хэрэгтэй. Сургуулийн удирдлага хийгээд хамт олон хүнийг сургах, хүмүүжүүлж төлөвшүүлэх арга зүй, аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байдаг. Боловсролын байгууллагын буюу сургуулийн аль ч шатны удирдах ажилтнууд өөрийн хамт олондоо болон томилсон дээд байгууллагадаа ажлаа тайлагнаж, зохих дүгнэлт, санал, шүүмжлэл, даалгавар авч байх учиртай. Тайлагнахгүй, санал, шүүмжлэл, даалгавар авахгүй гэвэл ардчилсан байж чадахгүй. Хэрэв нийгэмд индивидуал хүчин зүйл үгүй бол нийгэм нь зүгээр л амьгүй масс болж хувирна. Тиймээс боловсрол нь хүүхдийн зуршил, сонирхол, чадавхийг сэтгэл зүйн үүднээс ойлгохоос эхлэх учиртай. Нэгэнт ардчилал тул хүүхэд өөрийн хүсэл сонирхлын дагуу багш, цаг, хичээлийг сонгож шилэх эрхтэй. Мөн нийгмийн талаас нь, хүүхэд өөрийн зүгээс нийгэмд яаж хувь нэмэр оруулах тухай ч бодох шаардлагатай. Хялбаршуулсан нийгмийн амьдрал шиг сургуулийн амьдрал нь өрх гэрийн амьдралаас алгуур үргэлжилж, гэр бүлийн хүрээнд аль хэдийн таньж мэдсэн мэдлэгийг үргэлжлүүлэх учиртай. Гэр бүлийн амьдралаас олж авсан үнэт зүйлсийг гүнзгийрүүлж, баяжуулах нь сургуулийн хийх ёстой ажил үүрэг болно. Түүнээс багш нь сурагчдаа хандаж “гэр бүлийнхээ байдлыг битгий сургууль дээр гаргаад байгаарай” гэж жигших биш. Эцэг эхээс авсан төлөвшилд нь алдаа байвал засч, оноо байвал баяжуулах нь боловсролын институцийн үүрэг гэлтэй. Ёс суртахууны боловсрол нь нийгмийн амьдралын нэг арга зам болохын хувьд сургуулийн талаарх үзэл ойлголтын төвд нь байх ёстой. Одоогийн боловсролын тогтолцоо нь нэгдлийг үгүй хийж, эсвэл үл хайхарснаас улбаалж бодитой, жинхэнэ ёс суртахууны сургалт явагдах боломжгүй болгож байна. Дүнгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж, чадалтай бол хож, чадалгүй бол хохир гэх үү? Англи хэлдээ сайн гурван хүүхэд өөр хоорондоо уралдсаар, харин бусад гучин хүүхэд нь хоцрогдож байна. Хүүхэд өөрийн ажлыг нийгмийн амьдралаар хянаж, бас урам зориг авч байдаг гэдэгт би итгэдэг. Хүүхдүүдийн зорилго медалийн төлөө байж болохгүй. Сурсан зүйлээ ард түмэн, улс орондоо зориулах
  • 6. гэдэг зорилгыг медаль өгч буй хүмүүс нь алдагдуулж байна. Цагаан цаас дээр бичиж эхлэх мэт хүүхдүүдийн буруу биш. Хамгийн гол нь тэр хүүхдэд дараа жил нь медаль өгөхгүй бол хичээл хийхгүй гэдэг нь бэрх. Израйл улсын Олон Улсын Хүүхдийн Философийн Судалгааны байгууллагын даргаар томилогдоод байсан Хейфэ их сургуулийн /University of Haifa/ профессор Ареа Кизел4 бага насны хүүхэд ухамсартай, логиктой аргумент гаргаж ирэхдээ сайн байдаг тухай дурдсан юм. Бүр 1965 онд Монтклэйр их сургуулийн /Montclair State University / профессор Матью Липмэн5 5 настай хүүхэд абстракт бодохдоо сайн байдаг тухай судалгаа хийж байж. Ареа Кизел хүүхдийг асуулт асууж байхад үглэж шалгаах биш, харин юмыг шалгаж, шүүмжлэн бодох чадвар хөгжиж байгааг харуулдаг гэсэн. Монголчууд харин хүүхдийг юм асуухад дургүйхэн, шууд нам дарж харагддаг. Израйлийн энэ байгууллага хүүхдүүдийг тойрч суулгаад, багшийнхаа өгсөн текстээр философийн дискасс хийдэг. Үр дүнгээр хүүхдүүд хоорондоо эвтэй найртай, өрсөлдөөнч чанар нь хамаагүй багасдаг, яагаад гэвэл дүнгийн төлөө эсвэл нэгнээсээ илүү байхын төлөө өрсөлдөөгүй гэж тайлбарласан юм. Багш хүн сургуульд ямар нэг үзэл санааг тогтоож, эсвэл тодорхой хэвшлийг буй болгох ёсгүй. Стандартын дагуу баримтлал тогтоох нь ардчиллын үнэт зүйл буюу тэгш эрхтэй байх ангид зохино. Сургуулийн дэг журам нь багшаас бус сургуулийн амьдралаас урган гарах ёстой гэж үздэг. Ардчилалд алдаа их бий тул зарим зүйл дээр хувийн бус нийтийн байхыг эрхэмлэх нь тустай.  Соён гэгээрүүлэгч та Биеийг эх баригч өлгийдсөн бол ухааныг философич өлгийддөг гэдэг. Соён гэгээрүүлэгчид хүнийг сурган хүмүүжүүлж “дээд” хүн болгодог. Монголд философийн салбар үнэгүйдэж байна. Оюуны биш материаллаг буюу банк санхүү, 4 Arie Kizel (2014). Communication Discourse and Cyberspace: Challenges to Philosophy for Children. Thinking: The Journal of Philosophy for Children , Volume 20, Number 3 - 4, pp. 40 – 44 5 Lipman M., The Community of Philosophical Inquiry: Institute for the Advancement of Philosophy for Children (IAPC)
  • 7. уул уурхай руу хуйларч байна. Күнз6 эртний Хятад дахь хүмүүжил, боловсролын туршлагыг нэгтгэн дүгнэж, үүнийг нь Хятадууд эзэмшсээр иржээ. Тэрээр хүмүүжил, ёс суртахууны хувийн төгөлдөржилтийг хүний ахуйн үндсэн мөн чанар, сайн сайхан байдлын зайлшгүй нөхцөл гэж үзсэн. Түүнийхээр төгс хүмүүжилтэй хүн гэдэг нь сайхан сэтгэл, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл, үнэнч шударга, хүндлэл эзэмшсэн зан, оюуны соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанарыг эзэмшсэн байх ёстой. Энд сурган хүмүүжүүлэх зүйн зарчим, арга барилуудын тогтолцоог дараах байдлаар тодорхойлж:  Тэнэг зүйлийг гарч ирсэн үед нь устгахгүй бол цаашид устгахад хэцүү болно  Ухаантай хүн зөвлөхөөс биш араасаа дагуулдаггүй, итгүүлэхээс бус тулгадаггүй, зам зааж өгөхөөс бус замаар эцэст нь хүртэл хамт явдаггүй  Ухаант хүн сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг  Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй  Тууштай занг хүндэл  Ганцаараа сурвал мэдлэгийн хүрээ хязгаарлагдана  Багш шавь хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ гэх мэт. Хүмүүжил ингэж гэр бүл, сургууль болон соён гэгээрлээр явагдаагүй бол либерал нийгэмд замбараагүйдэл, айдас болон нүдэнд ил үл харагдах аноми байдал үүснэ. Жишээ нь, хүмүүс үнэн гэж байдаггүй хэмээн итгэж үнэмшин хүн ер нь худлаа байх ёстой гэж бодно. Хүн бүрт төлөвшил атугай хүмүүжлийн анхны мэдэгдэхүүн явагдаагүй гэвэл хэн ч биднийг хуурч мэднэ, ямар ч улс төр биднийг мэхэлнэ, хаа ч явсан гар утсаа алдчихвий айна, зах дээр очтол муудсан бараагаар хулхидуулж мэднэ, цалин сардаа буух болов уу гэх мэт явах бүрийдээ айсаар. Эрх чөлөөг үргэлж дагах хариуцлагаас бид зугтаж харин эрх чөлөөнд нь дурласаар. 6 Confucius Chinese philosopher
  • 8. Хүүхэд байхаас нь хүрээлэн буй орчноо судлах дадлагатай болгож, сурсанаа практикт шалгадаг чадвартай болгох хариуцлагаа дор бүрнээ ухамсарламаар. Хашир байна гэдэг заавал биеэр туулж, үзэж, амссан байх албагүй. Урьдчилан таамаглаж, анхаарч, сэрэмжлэх боломжтой. Хүмүүжил, сургалтын гол зорилго сурагчийн бие хүний шинжийн боловсролд оршино. Харин ёс суртахууны хүмүүжлийн зорилго ёс зүйг шүтэхэд бус өсөн өндийж буй залуу хүүхдийг сайн үйл бүтээхэд туслах явдал юм. Хүн нийгмийн амьтан тул “хүмүүжүүлж буй хүндээ бие даан амьдралын туршлага хуримтлуулах чадвар олгож байгаагаараа хүмүүжигч бол хамгийн сайн багш мөн” гэсэн урвуу хамааралтай. Хүний бие өсөх гэдэг байгалиасаа өөрөө л явагдах xөгжил бөгөөд хэзээ нэгэн цагт хэний ч оролцоогүйгээр биеийн өсөлт өөрөө зогсоно. Хүний оюун гэгээрнэ гэдэг хүн бодол, мэдлэг, эрдмээр гэгээрэх гэгээрэл, шашны гэгээрэл бус боловсролын гэгээрэл. Боловсрол бол боловсорч болохыг хэлж байгаатай адил хүмүүжил хүн болж болохыг илэрхийлнэ. Энэ гэгээрэл хүний амьдралын хугацаанд явагдах удаан процесс бөгөөд хэзээ ч зогсохгүй зөвхөн үргэлжилнэ. Боловсорно бас гэгээрнэ гэдэг шинэ хүн бүтээгдэж, хэлбэржинэ гэсэн ойлголт. Хүн хэлбэржиж мөн цаашилбал төрхжих гэдэг хамгийн чухал. Хэлбэржсэн бас төрхжсөн хүн бол чадвар авьяасаа ашиглаж сурсан нэгэн. Хэлбэрээ олоогүй бас өөрийнхөө чадварыг эзэмшээгүй бол төрхжөөгүй л хүн. Огторгуйн гүн дэх од мичид зүүнээсээ өнгө бууран шингэрч эхлэх нь удахгүй үүр цайхын симбол байдаг. Хүн гэгээрэх гэдэг гэгээ орох гэсэн үгнээс гаралтай. Гэгээ орохын тулд аажмаар явагдсаар. Гэнэтийн биш. Бид сурахад товчлох боломжгүй. Ч.Дарвины Эволюцын теори /Charles Darwin the theory of Evolution- хувьслын онол/ биологийнхувьд удаан хугацааны турш хувьсан хөгждөг шиг ухааны түвшинд урт хугацаа шаардсан аажим хувьсал явагдаж соён гэгээрэлд
  • 9. /enlightenment/ хүрнэ. Гэгээрэхгүй гэвэл хөмөрсөн тогоон дахь хуучин хүү л үлдэнэ. Xүн өөрөө хөгжихийн тулд бусдаас хиллэх, зайлах болон ойр орчныхоо хүмүүсээс зай авах ганцаарчлах зайлшгүй шаардлагатай. Тиймээс хүмүүсийн хооронд хил хязгаар зайлшгүй. Ингэж чадсан хүмүүс нийгэмд бие даан амьдрах чадвартай болно. “Хүн хүүхэд наснаасаа ганцаараа байхыг сурах ёстой гэж би боддог. Юу гэсэн үг вэ гэхээр өөртэйгөө байхдаа уйдахгүй байх, яагаад гэвэл ганцаараа байхдаа уйддаг хүн миний хувьд аюулд орсон гэмээр” гэж Андрей Тарковски7 хэлсэн. Хүмүүжинэ гэдэг бол хүн байх мэт. Хүн, хүн байх хоёрт их ялгаа бий. Хүн байхаар зориулагдан хүмүүжигдсэн хүн юуг ч хийх чадвартай. Жишээлбэл, миний хүү буу зэвсэг үйлдэрлэнэ үү, сүмд очиж сууна уу, шүүх ордонд өмгөөлөгч хийнэ үү надад ялгаагүй. Тэр миний гараас гарлаа гэхэд төрд албан хаагч болохгүй, сүмд лам болохгүй, армид цэрэг ч болохгүй. Харин тэр хүнээрээ байна. “Хэн амьдралын сайныг ч, мууг ч илүү тэвчиж чадна, тэр минийхээр бол хамгийн сайн хүмүүжсэн хүн” гэж Ж.Ж.Руссо8 үзсэн. Мөн Руссогийн үзсэнээр жинхэнэ хүмүүжил гэдэг зааж онолдохдоо биш харин практик амьдралд дасгал хийлгэх чухал. Бид амьдарч эхлэхээрээ л сурч эхлэдэг шүү дээ. Төрөхөөсөө эхлээд хүүхдийг уйлахыг бид мэднэ. Тэдний хамгийн анхны хэл уйлах мөн үү? Түүний дараа түүнийг өлгийдөж хүлнэ. Энэ бол хамгийн анхны зовоох ажлын эхлэл. Хэрвээ таныг хүүхэд шиг өлгийдвөл түүнээс ч чанга чарлан уйлна биз гэж өсгөхийн амаргүйг сануулсан. Хэдийгээр ардчилал нь улс төр, эдийн засгийн эрх чөлөөг авчирсан ч соёл, оюуны далд нуугдах эрх чөлөөг суллаагүй байна. 100 жилийн өмнө хүчинтэй байсан одоо хүчингүй болох ёстой зарим уламжлал, зан заншилууд нь ардчиллыг тогтоогч болох хүмүүжилд саад учруулсаар. Монголд модерн ирж түүн рүү урагшлах гэсэн залуучуудыг хуучирсан уламжлалууд үснээс нь зулгаачихаад урагшлуулахгүй буй мэт. 7 Андрей Тарковский “Зеркало” / Andrei Tarkovsky "The Mirror" initial release 1975/ 8 Ж.Ж.Руссо “Эмил буюу хүмүүжлийн тухайд” / Rousseau J.J. “Emile or on education” published 1762/
  • 10. Өрнөдийн орнуудын мэдлэгийг Хятад оронд дэлгэрүүлэхээр олон хятад залуус ажилласны дотор Ху Ши9 онцгой байр эзэлдэг. Ху Ши Америкийн прагматизм нэртэй философийн салбарын төлөөлөгч Жон Дьюгийн дэргэд суралцаж, мэдлэгт хүрэх методуудыг суржээ. Энэ сурсан метод Хятадыг реформ хийхэд тус болох ёстой. Ху Ши мэдэж авсан мэдлэгээ Хятад оронд түгээх тийм ч дардан замаар явсангүй бас ч гэж эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр философийн мэргэжлийг Америкт суралцаж явахдаа эхлээд өөрөө философийн мэдлэгтэй зөрчилд орж өөрийгөө шинэчилсэн. Ингэж өөрийгөө шинэчлэх зориг хатуужил бол тийм ч амар асуудал биш. Шинэ мэдлэг авч, өөрийнхөө санаануудыг авч хаях гэдэг хүнийг эрс өөрчлөгдөхийг шаарддаг. Хүн өөрчлөгдөнө гэдэг мэдлэгжсэний хариу. Сурган хүмүүжүүлэх нь хүнд зөвхөн мэдлэг олгох биш бас хүнийг хүндлэх ёс буюу моралын эрдмүүд мөн цаашилбал гоо сайхан буюу эстетик гэх мэт үнэт чадваруудыг олгох заалттай. Ингэж хүүхэд эрдэмд суралцдаг. Хүнд нэг их математик, физикийн мэдлэг байх албагүй. Харин хүнд цаг барих, бусдыг хүндлэх, шударга байх, цэвэрч нямбай байх зэрэг ёс суртахууны эрдмүүд байх хэрэгтэй. Эрдэм сурсан хүнийг л эрдэмтэн гэж хэлнэ. Эрдэмтэн гэж цэцэн, мэргэн, шударга, шуналгүй, цол хэргэм горьддоггүй, шагнал, одон медальд шунадаггүй тийм л хүмүүсийг хэлдэг. Тийм эрдэмтэд эдүгээ үгүйлэгдэнэ. Өнгөнд шунахгүй байх хүмүүжилтэйсэн бол өнөөдөр бид хэрэгцээнийхээ боол болохгүй байлаа. Сургуулийн хүүхэд бүр чөлөөтэй үнэнийг сурч ойлгох заавартай. Яагаад хүн худлаа хэлдэг,өөрийгөө залилж бас сэтгэл нь хоёрддог тухай чөлөөтэй сурах л чухал шүү дээ. Хүнийг хайрлах тухай, бусдыг бодох тухай, өөрийгөө шүүмжлэх тухай, юу ч сураагүй хүн хожим нийгмийг бусниулж зөвхөн үймээн тарьдаг үймүүлэгчид болж хувирдаг. Ардчилалаар халхавч хийсэн ар Монгол дахь нэгэн эмгэнэлт дүр зураг надад харагдана. Хувийн сургууль ихэсч, төрийн хэвшлийн сургууль багасах асуудал. Энэ бол мөнгө хэт дээгүүр үнэлэгдэж байна гэсэн үг. Зүй нь боловсрол 9 Hu Shih “China's Pragmatist Experiment in Democracy: Hu Shih's pragmatism and Dewey's Influence in China”
  • 11. гэдэг хувийн бус нийтийн байх ёстой юм. Ардчилалд нийтээрээ нэг үндэстэн болж чадаагүй бол өөр өөрийн хүмүүжлийн арга барилуудыг ашиглана. Тэр арга барилууд нь санкц. “Хэрэв хүүхдийг сахилгагүй байсны төлөө шийтгэж, бас сайн байсны төлөө шагнавал, тэр хүүхэд зөвхөн шагналын төлөө сайныг хийнэ. Тэр хүүхэд амьдралд гараад, сайн бүхэн үргэлж шагнагддаггүй эсвэл муу бүхэн үргэлж шийтгэдэггүй гэдгийг мэдээд том болоод яаж амьдралд гараад, өөрт ашигтай байдлаар зөв эсвэл бурууг хийх тухай боддог болно” гэсэн моралын теориг анх И.Кант10 дэвшүүлсэн. Социологи болон психологид хүн нас насандаа байх тухайг судалдаг. Харин Монголд нас насандаа амьдрах боломжгүй байна. Балчирууд алимны тухай энгийн дуугаа дуулах ёстой байтал эх орны тухай ахадсан дуу дуулах. Дөнгөж эрх зүйн насанд хүрсэн залуу ахуй амьдрал, мөнгө санхүүгийн талаар бодож шаналах. Эсвэл дөч гарсан хүн ажил хэрэгч насандаа үхэл, өвчний үр бодож шаналах жишээтэй. Ардчилалд өөрийн гэсэн үнэт зүйлс байдаг шиг хүн төрөлхтөнд ч мөн өөрийн гэсэн үнэтүүд бий. Тэр нь хайр, эрүүл мэнд, аз жаргал, боловсрол, мөнгө гэлтэй. Зөвхөн танилуудаа ажилд авч хайрлах биш танихгүйг бас хайрлах, зөвхөн өөрийн хүүг хайрлах биш бусдын хүүг бас хайрлах. “Бүгд хайраар ангаж цангаж байна. Хүмүүс аз жаргалтай эсвэл золгүй хайрын түүхийг өгүүлэх тоо томшгүй олон кино үздэг. Тэд хайрын тухай элдэв дуу хөгжим зуу зуугаар нь сонсдог. Тийм атлаа хайрлаж сурахын тулд хүн өөрөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодох нь харин тун ховор” гэж Э.Фромм11 бичсэн шиг нийгэмших явцад хайр хамгийн эрхэм гэмээр. Дүгнэлт: Иргэний дэг журамтай нийгэмд хүн натурынхаа сэтгэлийг хадгалахыг хүсвэл тэр хүн юу хүсч байгаагаа мэдэхгүйтэй адил. Тэр хүн өөртэйгөө зөрчилдөж автагдал болон үүрэг хоёрынхоо завсар найгаж тэгснээрээ хэзээ ч хүн болохгүй, 10 И. Кант “Практик ухамсарын шүүмжлэл” / Immanuel Kant “Critique of Practical Reason” published 1788/ 11 Э. Фромм “Хайрлах урлаг” /Erich Fromm ”The art of loving” published 1956/
  • 12. мөн төрийн иргэн ч болж чадахгүй. Тиймээс өөрөө өөртөө ч хэрэгцээгүй, ойр хавийнхаа хүмүүст ч хэрэгцээгүй. Хүн хэн нэгэн байхын тулд, өөртөө үнэнч байхын тулд, төгс нэгж байхын тулд, хүн яг ярьж байгаа шигээ үйлдэх л чухал. Эцэг эхийн хэлэх үг мөн сургууль болон нөхдийн хэлэх үг цаашилбал сэхээтнүүдийн хэлэх үг хувь хүний бодлыг цэгцэлнэ. Социализмын үед ярихаас илүүтэй хөдөлмөрлөдөг байсан бол өнөө үед үйлдэл, үг хоёр нь хол зөрдөг болж. Социал үргээ умартаж натурын автагдалдаа хөтлөгдвөөс төрийн хүн байж үл чадна биз дээ. Үгээр үйлдэл явагдаж чадахгүй бол тухайн хүний хүмүүжил үгүйг л илтгэнэ. Үг нь үйлдэлтэй таарч байгаа нэгэнд үнэмшинэ. Үнэмшил гэж байдаг учраас л хүмүүс хоорондын эрүүл харьцаа үүсэж, нийгмийн амьдралд зөв өөрөөр хэлбэл, эрүүл уур амьсгал тогтоно. Үнэмшилгүй газар үргэлж хардаж сэрдэх, асууж лавлах араас нь хөөцөлдөх, хээл хахууль зэрэг санаанд оромгүй сэтгэл ядраасан бас санаанаас гарахгүй үйлдлүүд хийгдэнэ. Хүмүүжилгүйн гайнуудаар өнөөгийн монголын улс төрийн байдал хүндхэн байгаа. Иргэний нийгэмтэй оронд иргэн нь ямар эрдмүүдийг эзэмшүүлэх тухай зарлаж мөрдүүлдэг. Эрдэм бол нэг үгээр хэлэхэд үүрэг. Үүрэг хүлээхгүй гэвэл эрдэмгүй гэсэн үг. Аль ч нийгэмд үүрэг үгүй гэвэл тэнд эрхээ эдэлж, дураа дагаж хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийсэн эмх зам бараагүйтэл үүсэж амьтан төрх л давамгайлна. Бусдыг залилж мэхлэж худлаа амьдарч хиймэл дүр эсгэсэн хүмүүс өөрийгөө нэр хүндгүй болгож олны дунд ичих ч үгүй явдаг. Ийм ичихгүй хүмүүс нэр хүнд болон нэр олох гэж мөнгөөр төлөх гэдэг боловч амжилтанд хүрэхгүй. Нэр хүндийг мөнгөөр эсвэл зэрэг цол цаашлаад одон шагналаар авдаггүй. Гагцхүү нэр хүнд гэдэг хүн заавал баталж эсвэл хэн нэгнээр магтуулах албагүйгээр хүмүүст хэр вэ гэдгээр харагддаг. Нэр хүндтэй хүн зүгээр л харагддаг. Монголын нийгмийн амьдралд ерөөсөө хүн өөрийнхөө тухай бодох боломж тун бага болсоны шалтгаан хэдийгээр капиталист нийгмийн мөн чанар ч гэсэн социализмын үед ч гэсэн адил бодох боломж гарсангүй. Социализм хэт их зааж, дэндүү туйлширч хүний сэтгэлийг мартсан. Гэтэл өнөөгийн капитализм хүний сэтгэлээр бизнес хийх болжээ. Хүнээ мартсан нийгмээс хүнийг бизнесдэх нийгэмд
  • 13. орох монголчуудын хувьд тийм ч амар явагдсангүй. Хүнээ мартсан нийгэмд хүн нэгэнт мартагдсан тул өөрийнхөөрөө амьдрах чөлөөтэй гэтэл хүнээр бизнес хийдэг нийгэмд хүн өөрийнхөөрөө амьдрах чөлөөгүй. Хүн бүр зөвхөн өөрийнхөө л хүүхдийг хамгаалах гэдэг. Гэтэл энэ хангалтгүй. Нийгэм тэр чигтээ шарилж гэвэл Батаа, Дулмаа хоёр гэртээ нэгэн сарнайг тордсоор гаргаад ирлээ. Сайхан сарнай өнөөх шарилжин дунд орж хагдарна. Хүмүүжилгүй хүн л зөвхөн амиа бодно, харин хүмүүжилтэй хүн зөвхөн өөрийн гэлтгүй танихгүй бусдыг ч гэсэн тордоно. Руссо12 “Хүүхдийг өөрөө өөрийгөө хамгаалж сургах хэрэгтэй. Тохиолдсон гай зовлонг дааж чаддагаар сургах хэрэгтэй. Баян тансаг, эсвэл ядуу хоосноор амьдрахад өөрийгөө авч явж чадахаар хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүйтэн жаварт ч, халуун наранд ч, аль ч газар оронд амьдарч чадахаар хүмүүжүүлэх хэрэгтэй” гэж хувь хүнээс бие хүн болох тухай бичжээ. Моралын дүрмүүд хүний сэтгэлийг эмчилдэг. Оюунлаг давхарга хүмүүсийн оюуныг цэнэглэдэг. Xарин нийгмийн эд хөрөнгө ард олны амжиргааг сайжруулдаг. Хүүхдийг багаас нь хамт олны хүрээллээс тусгаарладаг хэсэг бүлгийн хүмүүжил, алагчлах үзэл, боловсролын хязгаарлагдмал шинжийг ардчиллын үнэт болох тэгш эрхийн зарчим зад цохих учиртай. Хүний байгалиас заяагдсан хамгийн нандин эрх бол эрх чөлөөтэй байх явдал. Тиймээс л чөлөөт хүмүүжил хэрэгтэй. Ямар нэгэн ээж, аавын хорионууд биш, хоцрогдсон уламжлал, зан заншилийн цээрүүд биш, мухар сүсгийн мунхруулга биш гагцхүү чөлөөт хүмүүжил. Фрейдын психологийн судалгааны дүнд электра ба эдипийн комплекс13 гэсэн теори гарсан . Үүнд, эрэгтэй хүүхэд багадаа загнуулж занчуулснаар сэтгэлд сэв сууж хожмын амьралдаа шантрах, эсвэл гаж үйлдэл хийхийн эх үүсвэр болдог бол харин охин хүүхэд багадаа хавьтах гэж дайрсан эрэгтэй хүнээс хэт айснаас болж эмэгтэй хүн болж хөгжих хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг баталсан. Хүн маргахдаа амархан, бусдад буруу өгөхдөө хурдан, сэтгэл өвчтэй байх, үргэлжийн гашуудах зэрэг явдал бол хүүхэд наснаас эхлэлтэй гэж Фрейд 12 Руссо Эмил 1-р дэвтэр /Emile or on Education Book 1/ 13 S.Freud “Electra complex” and “Oedipus Complex”
  • 14. шинжилсэн. Эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид хэр бага наснаас зөрчилдүүлж сургаж, зөв ойлгуулж, бие даан шийдэж сургахад л хэргийн учир оршино. Насанд хүрсэн хүн өөртөө итгэлтэй тул хэнийг ч залилж, хэнийг ч хуурахгүй. Өөртөө итгэлгүй насанд хүрээгүй хүмүүс харин зальдана, мэхлэнэ, худлаа ярина, хуурамч зан гаргана. Энэ гажуудаж ар Монголд биологийн хувьд насанд хүрэвч оюуны түвшинд насанд хүрээгүйнх. Залуу хүнийг хүмүүжүүлэх хүчин зүйлийн нэг нь түүний амьдарч буй төрийн байгууламж, энэ байгууламжийн хэлбэрт байгаа ард түмэнд сайны тухай буюу сайн хүмүүжилтэй болох гэдэг нь нэг үгээр хэлбэл моралтай байхыг хэлнэ. Сүм хийд биш, хоцрогдсон зан заншил биш боломж байвал мэдлэг боловсрол үгүй бол “хүн байх”. Эцэст нь, ардчиллын үнэт зүйлс бүгд пэдагогийн моралууд мөн. Сайн морь муу найзаас илүү үнэтэй гэдэг нь морь нь үнэтэй биш харин сайн нь үнэтэй гэсэн ойлголт. Тэгэхээр найз үнэгүй биш харин найзын муу нь үнэгүй тул нийгмээрээ сайн байцгаая! Гэр бүл, сургууль буюу боловсролын институт болон соён гэгээрүүлэгчид үндэстний хэмжээнд хүмүүжлийн моралуудыг хүн бүрт суулгаваас ардчилал мундахгүй харин мандах болно. Судалгааны материалууд:  Джон Дьюи “ Ардчилал ба хүмүүжил” /John Dewey “Democracy and Education” published 1916/  Ж.Ж. Руссо “Эмил буюу хүмүүжлийн тухайд” /Jean-Jacques Rousseau “Emile, or On Education” published 1762/  Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), ЮНЕСКО-той хамтран 1966 онд гаргасан тунхаглалаар багшлах ажлын тухай “Teaching should be regarded as a profession”  Гертруда – хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга / How Gertrude teaches her children Book by Johann Heinrich Pestalozzi published 1894/  Дж. Локк “ Сурган хүмүүжүүлэх онол” /John Locke “Some Thoughts Concerning Education” published 1693/
  • 15.  Конфуций “Күнзийн ёс зүй” Мэдлэгийн тухайд бүлэг /The Ethics of Confucius published 1915/  Т.Кампанелла “Нарны хот” /Tommaso Campanella “The City of the Sun” published 1602/  Ш. Монтескье “Хуулиудын амин сүнс” /Montesquieu The Spirit of the Laws published 1748/  Ж.Ж.Руссо “Нийгмийн гэрээ” /Rousseau “Social contract” published 1762/  Джон Дьюи “ Сургууль ба нийгэм” /John Dewey The School and Society: Being Three Lectures published 1899/