SlideShare une entreprise Scribd logo
1  sur  14
Ц.Шагдарсүрэн: Орчин цагийн монгол хэлэнд олонтаа гардаг сөрөг үзэгдэлээс...

Орчин     цагийн     монгол         хэлэнд     олонтаа     гардаг     сөрөг      үзэгдэлээс ...
Ц.Шагдарсүрэн. МУИС.

«Буруу     ярьж,      зөв      ойлгодог»        гэдэг      үгийг      бүр       мартацгаая!
«Монгол    хүн      юм      чинь,     монгол     хэлээ     мэдэлгүй       яах     юм    бэ?»
гэж                хоосон                аархадагаа                   болицгооё!


Номын энэхүү хэсэгт орчин цагийн монгол хэлнээ олонтаа гарч буй сөрөг үзэгдэлийг
учир шалтгааны талаас хэдэн бөлөг болгож хавсралт болгон оруулж байна. Ийнхүү
бөлөглөхдөө хамагийн барьцтай байж болох талаас нь ангилахыг чармайсан боловч
тал талаас нь бодож гэмээ нь бусад бөлөгт багтсан алдаатай огт хамаагүй гэж хэлэх
аргагүй Бас хэл сэтгэхүй хоёр шүтэн барилдаж, салгашгүй холбоотой тул хэлний
үзэгдэлийн хажуугаар сэтгэлгээний тал багагүй хөндөгдөх нь мэдээж болохоор хэлний
асуудалыг нийгэм, соёл боловсролтой холболоо хэмээн зэмлэхгүй буй заа. Дор авсан
жишээ баримтад санаанаас зохиосон зүйл огт үгүй, хэдийд, хаана, хэн хэлсэн буюу
бичсэн нь баримттай байгаа боловч энэ удаад тухайн зохиогч, сонин сэтгүүл, радио
телевизийн нэр усыг дурадсангүй. Хэрэвзээ доорхи жишээг үзээд "...ингэж хэлдэг
монгол хүн яаж байх билээ, дэндүү даваадуулсан байна..." гэх юм бол тодоруулах
баримт нь цөм хаана, хэзээ гэсэн тодорхой баримттайгаа бий. Эдгээр баримтаас
харахад найруулгын алдаа хамагийн олон, дараа нь үгчилсэн орчуулга, монгол үгээ
мэдэхгүй, тухайн ухагдахууны мөн чанарыг ойлгоогүй зэрэгээс үүдсэн алдаа орж байгаа
нь зохиогч бичигч нар зөвхөн монгол хэлний гэлтгүй ерөнхий суурь мэдэлгэ
боловсролын тухайд ч анхаарууштай зүйл багагүй байгааг сануулж буй хэрэг.
Харамсалтай нь тэр бүх алдааг цөмийг жагсаах боломжигүй тул энэ удаад төлөөлөл
болгож цөөн цөөн жишээгээр толилуулахыг чармайв..

1.Үг оноогүйн алдаа: Үг бүр үндсэн, шилжисэн, утгатай байхын хажуугаар холбоо,
хоршоо, евөрмиц үг болон хэвшимэл хэлэлгэд орохдоо тусхай утга илэрхийлдэг,
найруулгазүйд өөр өөрийн байр суурьтай байдаг нь хэл бүхэнд нийтлиг үзэгдэл бөлгөө.
1. 1. Сайхан, сайн, шударга ... гэх мэтийн үгийг хэрэглэмээр газарт ганцхан гоё гэдэг
үгийг                         хэрэглэсэн                            нь:
Үндсэн             хуулинд            гоё                заалт              байдаг...
...гоё     тэнцүүр           алдуулаад       тогтоочих          юм...    (Бөхийн      тайлбар)
ажилаа                        хийхэд                 гоё                    болдог...
Их             гоё               хамт           олон               байгаа            шүү...
гоё                             сонгууль                           болоосой...
ёстой                        гоё                    хоол                    байна...
..                    .гоё                       үнэртэй                   болсон...


Учир шалтгаан , засах арга зам : Тухайн хүн сайн, сайхан, гоё гэдэг гоозүйн наад
захын ухагдахууныг мэддэггүйн илрэл. Бага хүүхэд ингэж ярихыг өхөөрдөж болох
боловч нас биед хүрсэн, тэр бүү хэл, нас намбатай, ахимаг хүн ингэж ярьж байгаа нь
соносоход нэн таагүй, тэднийг айлын "хэлээ хазсан" эрх хүүхэд гэж хэн ч бодохгүй.
"Сайн" гэдэг нь их төлөв нүдэнд үл үзэгдэх хийсвэр зүйл дээр хэрэглэгддэг, "гоё",
"сайхан"         нь            харагдах           үзэмжийг              илэрхийлдэг         ажээ.
Хүүхэд залуучуудыг ийм болгоход гоозүйн сайн, сайхан, гоё-ын зааг ялгааг мэддэггүй
томчуул буруутай. Ганц энэ жишээн дээр л гэхэд сурвалжилагч нар хүүхэдтэй уулзаад
"...сайхан байна уу?" гэж асуухын оронд юм болгон дээр "...сургуульд орох гоё байна
уу?"    гэх    мэтээр        асуусаар      ийм    болгоход      багагүй     хүчин      зүтгэж   байна.


1. 2. Аливаа нэг улс үндэстэнийг эрхилдэг аж ахуй, орон нутаг, бие
бялдараар нь тодотгох нь ёсзүйн үүднээс төдий л зохимжтой бус.

Аралын                                                Япон...


Учир шалтгаан, засах арга зам: Хэдийгээр Япон орон арал дээр байдаг нь үнэн
боловч тэдний эх нутаг нь. Бидний ийнхүү хэлэхийг эх газарт байдагаараа дээрлэхэж
байна гэж тэд хэлээгүй боловч олон сая. Япон хүн бүгдэд нь таатай байх эсэхийг бид
мэдэхгүй. Түүнээс гадна энэ хэлэлгийн анх үүсэлийг бодолцоход бас илүүдэхгүй. Учир
нь арал дээр оршидог өөр улс үндэстэнийг аралын гэлгүй, хойг дээр байгаа улс ороныг
хойгийн гээгүй аталаа зовхөн Японыг яагаад тэгэх болсон нь сонин. Монгол Япон хоёр
улс ид дайсагналцаж байх үед буюу 1945 онд их зохиолч Ц.Дамдинсүрэн авгай "Японы
самурай"                             гэдэг                              шүлэгтээ:
Аралын                              годгор                                чөтгөр
Азийн                        ноён                     болох                        гэж...
хэмээн        шүлэглэж         байсанаас          улбаатай       байхыг       үгүйсгэх      аргагүй.
1 . 3 . Үг болон дагаварын утга ялгамжаа нарийн . Одоо бидэнд тодорхой утгагүй
мэт санагддаг дагавар болгон тухайн хэлний хөгжилийн эхин үед цөм тодорхой утгатай
байсан бөгөөд яваандаа хэрэглээнээс үүдэн заримынхи нь утга бүдэгэрсэн байх боловч
хэлшинжилэлийн үүднээс бусад аялгуу, төрөл нэг хэлний баримт хэрэглэгдэхүүнд
тулгуурлан        тэнхэрүүлэн        сэргээх         бүрэн         боломжитой.
Богд хаан энэ уулын ар өвөрөөс эмийн ургамал түүж... зуншидаг байсан...
Хэн           хүний          атаархап             төрүүлэх            багаж...
Сэтгэл                                   хангамж...
(Англи   Иракаас     цэрэгээ    гаргах    тухай)...цаг    хугацаагаа     нэрлэжээ...
(Усны хоолой задараад усанд автсан айл:) ...нэг ширхэг ч усгүй болгож
өгнө                                     гэсэн...
...Зуун      литр       архийг        саатуулан         хураасан         байгаа.
(Сумо      бөх)     Амаа      духандаа       шалбархай         авсан      байна...
...Ю.       Цэдэнбалын         ....       насны         ойг         тэмдэглэв...


Учир шалтгаан , засах арга зам : Монгол хэлний нэрээс үйл үүсгэдэг — ши дагавар
нь угтаа одоогийн шинж(и) гэдэг үгийн —ши-тэй язгуур нэг бөгөөд тэрхүү утгаа одоо ч
гэсэн хадгалсаар байгаа нь бороо > борооши-, хавар > хаварши-, зуи > зунши- гэх зэрэг
өдий төдий үгнээс мэдэж болно. Иймд тухайн хүний илэрхийлэх гэсэн санааг гаргана
гэвэл зуншидаг байсан... гэдэг үгийн оронд зусдаг байсан... гэдэг үгийг хэрэглэх ёстой
байжээ. Хоёрдугаар жишээний тухайд ...атаархап төрүүлэх... гэдэг үг оноогүй бөгөөд уг
сэтгүүлч ...хорхой хүргэсэн... гэж хэлэх гэсэн болов уу? Гуравдугаар жишээнд, ханамж,
хангамж гэдэг хоёр үгийг юу юун дээр хэрэглэдэг, ямар зааг ялгаатайг тухайн сэтгүүлч
гадарладаггүй нь бэлхэнээ харагдана. Дөрөвдүгээр жишээний хувьд: цаг хугацаан дээр
товло- гэдэг тохирсон сайхан үг байдаг асан. Монгол хэлэнээ савлаагүй шингэн зүйл
дээр ширхэг гэж хэлдэггүй тул дөрөвдөхи жишээнд ядахдаа дусал гэдэг байгаа даа.
Тавдахи жишээнд хөл гаргүй архийг хүн шиг "саатуулах" хэрэг юу сан билээ.
Зургаадугаар жишээнд "Амаагийн дух нь шалбарчээ" гэхэд л хамаагүй товч тодорхой,
монгол найруулгатай болох биш үү?! "Монгоп хүн юм чинь монгол хэлээ мэдэлгүй яадаг
юм бэ !" гэж хоосон аархадаг аталаа энэ мэт зохих зохих үгээ мэддэггүйн дээр хэдийд,
хаана, яаж гэх зэрэгээр учир холбогдолыг монголоороо сэтгэхдээ гадаадын хүнээс дор
болсон гэдэгийг хүлээн зөвшөөрөхед хэдийнээ хүрчээ, "(2006 онд).../О. Цэдэнбалын ...
насны ойг тэмдэглэв" гэсэн жишээ монгол хэл-сэтгэхүйн үүднээс талийгаач болсон хүн
дээр хэрэглэх нь буруу болохыг бидний Аюур хэмээдэг Ю. Крючкин зурагтаар
тайлбарласаныг      Та      лав      үзсэн    байх     гэж     бодож      байна.


1 .4 . Юм бичиж байгаа хэн боловч миний энэ үгийг нөгөө этгээд хэрхин
хүлээж авах вэ ? гэж ямагт бодолцож байх учиртай . Гэхдээ өөрөө санаатай
тийнхүү ойлгуулая гэж бодсон бол хэрхин бичих нь бас таны мэдэх хэрэг.
эс


292 сая ам. долларыг мянганы сорштын сангаас салгаж чадахуу, эс чадах уу...


Учир шалтгаан , засах арга зам : Энэхүү жишээнд буй салгаж чадах... гэдэг үг
байгаа нь хар ярианы хэлэнд төдий л сайн утга илэрхийлдэггүй, гол төлев "арга заль
хэрэглэж хүний юм аваад алга болох", залуучуудын хэлдэгээр "бултуулах",монгол
хэлээр "цувчуулах" гэсэн санаагаар бусад хүнд буух болно. Хэрэвзээ цаад талын хүмүүс
монгол хэл сайн мэддэг бөгөөд монгол сонин уншидаг бол тэр санааг ойлгох л болно.
Иймэрхүү зүйлээс болж улс ороны хооронд таагүй зүйл гардаг олон улсын жишээ бас
буй.


1.5. Тухайн зүйлийн овор байдалаас үүдэж нарийн юман дээр урт, богино,
хавтгай юман дээр нимгэн, зузаан гэх зэрэгээр монгол хэлэнд өөр өөр үг
хэрэглэдэгийг хэн бүхэн мэдэх боловч дараахи хэдэн жишээнээс түүнийг мэдэхээ
больж     байгаа     юм      байна      гэж     бодоход      хэдийнээ     хүрчээ.


20-25            см             өндөр              цас           оржээ.
Трамплинаас               хамгийн              урт           харайх...
Тариа...        өвдөг         хүрэхгүй          жижигхэн        ургажээ....
(Нэг телевизээр хууль зөрчиж түлээний мод ачисан машиныг харуулаад) ...ийм сайхан
өргөн                 мод                 байх                юм...
Ямар                 их                хүн               байна-аа...
Ордонд         ямар        их        хүн        байдаг       юм          бэ...
...Парламетэд        хамагийн         удаан          жил       сонгогдсон...
...      Парламентэд         хамагийн        удаан       жил         суусан...


Учир шалтгаан, засах арга зам: Монголчууд "модны бүдүүн, махны тарган (нь
арвин)" гэдэгсэн. Банз бол өргөн байж болно. "Бөөрөнхий" түлээний модонд бүдүүн
байхаас биш, өргөн гэж байхгүй. Ширхэглэж болох юман дээр олон, цөөн гэж байхаас
биш, "их" гэдэг үгийг хэрэглэдэггүй. Харин нэр алдар бүхий "их хүн" байж болно. Сонины
жижигхэн мэдээний дотороос сүүлчийн хоёр жишээг авлаа. "Удаан" гэдэгийн оронд
"олон" гэдэг үг байх ёстойг хэн бүхэн мэдэх энгийн зүйлсэн. Ядахдаа нэг нь зев байсан
бол андуу эндүү гэж болох ч, алга дарамхан мэдээнд хоёр байгаа болохоор андуу эндүү
огт биш, айхавтар даамжирсан алдаа гэхээс өөр яах билээ. "Энэ жил чинь яасан удаан
өнгөрөх    юм    бэ?    "    гэхэд    тэрхүү    "удаан    "-ыг   хэрэглэж    болно.


1 . 6 . Хэрэвзээ та хэрхин дүрслэхээ мэдэхгүй байвал ийм зүйлийг ээж аав ,
эмээ өвөө ... маань юу гэж хэлдэг билээ ? гэж бодож үзэхэд учир нь олдох
бий .

...Акэбонаг         өчигдөр     биетээр      нь       харлаа....
Үдийн зоог дээр нарийн хилэн өмдтэй түүнийг биетээр нь харлаа...
(...хамталаг) ...анх удаа хөдөө орон нутагт амьдаар хүрч тоглох юм
байна


Учир шалтгаан . засах арга зам : Эхиний хоёр жишээнд биетээр нь харах гэхэд нэг
л сонин, монгол хүнд бол хүмүүн бус, ямар нэгэн эд юм шиг санагдах болно. Чухамдаа
энд биетээр нь гэдэг үгийн хэрэг байна уу? Гуравдугаар жишээнд ...амьд..., ...амьдаар...
гэдэг үг мөн л дээрхи мэт нас намбатай монгол хүнд бол тийм ч таатай биш санагдана.
Энэ үг байхгүй байсан ч "мэдээлэл"-ийн хувьд дутагдах юмгүй, харин ч монгол хэлний
гоо зүйд нийцэн, сэжиг цээрийн зүйл төрехгүй болно. Тухайн үг байхад ийм найруулгад
дасаагүй монгол хүн ...үхсэн..., үхсэнээр... гэдэг эсрэг утгатай үгий нь сэргээн бодоход
хүрнэ. Үгийн шидэд итгэдэг монгол хүнтэй адилгүй англи хүний тухайд Live music,
unplugged... гэх зэрэг үгтэй хэдийнээ дасал болчихсон тул юу ч бодогдуулахгүй байж
болно. Ийм ялгаа нь тухайн хоёр ард түмэний сэтгэлгээний ялгаа гэсэн үг. Энэ мэтчилэн
сүүлийн үед залуу охин гэж ярих болсон нь угаасаа чихэнд хэвшээгүй болохоор эсрэг
үгээр нь утгыг нь тодлож хөгшин охин гэж байдаг юм болов уу? сахил санваартай л
холбоотой байж магадгүй гэж бодох хүн цеөнгүй байх вий. Ингэж эсрэг үгээр нь тухайн
үгийн утга тодлох нь зөвхөн монголд ч байдаг юм биш, одоо баруун дахинд гарч байгаа
аль нэг хэлний толийг үзэхэд ямар нэгэн толгой үгийн тайлбарт эсрэг болоод утга
ойролцоо үгий нь жагсаан оруулах болсон нь үүнийг батлаж байгаа хэрэг.


1.7. Бичигч, орчуулагч хэн боловч аливаа санааг илэрхийлэхэд давын өмнө
ийм зүйлийг монгол хэлээр яаж гаргадаг, цөөн үгээр хэрхин оновчтой
ойлгуулах вэ гэдэг шаардалгад ямагт захирагдах ёстой. Эхин үедээ хэцүү
байж          болох      ч     яваандаа        цагааширсаар          улам        хялбар       болно
гэдэгт                                   итгэгтүн.
...хүйтэнийулирал    ихэссэнтэй     холбоотой...    гал     их     гарч   байна...
(Сумогийн     тайлбар:)   ...өндөр    учираас    хүзүүгээ    тонгойлгож    байна.
(Цаг агаар, уур амьсгалын тухайд:)...Халуун ихтэй газар хэцүү юм...
(Цас      даалгүй   нурсан      байгууламжийн      тухайд:)    ...хэргийн   газар
...Овор ихтэй иүнхтэй, ажлын бус хувцастай хүнийг Төрийн ордонд
нэвтрүүлэхгүй...
(Отны нохой дээр гэнэт орчихсон тухай)...Нохойн цуглаан дээр орж...


Учир шалтгаан . засах арга зам : Зарим нь орчуулгаас үүдсэн байж болох боловч
хэл болгонд тухайн нэг санааг илэрхийлэх арга адилгүй, тухайн үг ганцхан утгаар
хэрэглэгддэггүй гэдэгийг хэн бүхэн мартаж үл болно. Дээрхи хэдэн жишээнд: хүйтэрч
байгаа учир..., бөхийж..., их халуун газар..., осолын газар... гэх зэрэгээр арай дээр
болгож болох ч хэлний боломж үлэмжхэн тул туйлын оносон гэх бас аргагүй. Тавдугаар
жишээнд ажлын хувцастай бол Төрийн ордонд орж болно, ёслолын ч юм уу, ер энгийн
өөр хувцастай бол болохгүй нь! Сүүлчийн жишээнд буй "нохойн цуглаан"-ыг монголчууд
"нохой отлох" гэдэг тул "отны нохой дээр орж... " гэсэн бол таарах байжээ. Харин
"могойн                цуглаан            "           гэдэг             үг                бий.


1.8. Боловсрол муутай хүмүүсийн гудамжины хар яриаг ялангуяа сэтгүүлч
хүн, миний яриа хөөрөө, хөдлөх аяглахыг олон түмэн харж байгаа гэж гүнээ
ухамсарлаж, албан ёсны зүйл дээр хэрэглэхийг цээрлэвэл зохино. Тэгэхгүй
бол      та     өөрөө        боловсрол    доройтсоны      нэгд       багтах       нь      зайлашгүй.
Зохиолч хүн зохиолынхоо баатарын боловсрол дорой, хүмүүжил муугий нь гаргах
зорилгоор               амнаас           нь         унагаж            харин            болно.


...за,                хичээлдээ               хэд             сурч                байна?...

Учир шалтгаан. засах арга зам: Ер энгийн хүн ихэнхидээ урам тэжээн "...за, сайн
сурч байна уу?" гэх буюу "за ямар сурч байна даа?... " гэж асуудаг биз дээ. Сэтгэхгүй
байж              зүтгэдэгээс             болсон          юм                уу            даа.


1. 9. Дээрхи мэт бие биесээ дууриан, нэгэн загвар мэт болсон алдаанаас
гадна найруулсан зүйлээ энгийн бусад хүн яаж ойлгох вэ? тухайн үг монгол
хэлэнд ямар утга илэрхийлдэг вэ? гэдэгийг ямагт эргэцүүлэн бодож байвал
зохино .


Т.         Блэр:     С.       Хусейныг        буруу       цаазалсан        ...


Учир шалтгаан, засах арга зам: Дээрхи гарчигийг ерийн монгол хүн уншаад "Т.
Блэр С. Хусейныг цаазласан нъ зөв гэж байгаа боловч дүүжлэхээс өөр аргаар цаазлах
ёстой байсан гэж үздэг юм байна" гэж ойлгоно. Гэтэл уг мэдээг лавшируулан үзвэл Т.
Блэр "...Харин энэ цаазлах ажиллагааг гүйцэтгэгчидийн зүй бус үйлдэлээс болж
Саддамын ялыг зөвтгөхгүй байх ёстой... " гэж цаазлах үед ёсон бус хандсан талаар
тайлбарласан байна. Иймд дээрхи гарчиг, уг мэдээтэйгээ утгын хувьд авцалдаагүй
болсон нь харагдана. Бусадын толгойг зориуд санаатай эргүүлэх гээгүй л бол
сэтгүүлзүйд ямарваа мэдээний утга агуулга нь нэр гарчигтаа товч, тодорхой зөв тусах
ёстой гэсэн нийтлиг зарчим байдагийг мартаж болохгүй.




Найруулгын алдаануудын тухай



Найруулгын алдаануудын тухай




Найруулгазүйн үндсэн шаардлага, хэл найруулгын дүрэм горимыг зөрчсөний үр
дагаврыг найруулгын алдаа гэнэ. Найруулга зүйн шинжлэх ухаан нь санаа бодлоо
илэрхийлэхдээ тохируулан хэлний аль нэг хэрэглүүрийг төгс төгөлдөр сонгон найруулж
чадсан эсэхийг тодруулан судалдаг" гэж нэрт найруулга зүйч, доктор Д.Отгонсүрэн
тодорхойлсон байдаг билээ. Тийм учраас найруулгын алдаа гэдэг ойлголттой
танилцахаас өмнө найруулгын шаардлагын талаар товч дурдах ёстой биз ээ.
Найруулгын шаардлага гэдгийг эрдэмтэд доорхи маягаар авч үзжээ. Үүнд: Францын
эрдэмтэн найруулга зүйч Р.Жеоржин "Найруулж сурахад эзэмших хамгийн чухал чанар
бол: өгүүлж байгаа зүйл тодорхой, үг хэллэг оновчтой, үгийн баялаг арвин, нуршсан
зүйлгүй товч, өөрийн гэсэн арга барилтай, уншигчдад нэгэн цэгц ойлголт өгөх, гоёж
гангаран чамирхсан зүйлгүй, энгийн байх ёстой" гэсэн байдаг. Мөн найруулга зүйч ,
доктор профессор Ц.Сүхбаатар:

   1. ойлгомжтой
   2. сонирхолтой
   3. яруу сонсголонтой
   4. гоо зүйн хэм хэмжээг харгалзан үзсэн байх ёстой гэжээ.

МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт
"Найруулбар нь хэрэг явдлын тухай

   1. Оновчтой
   2. Энгийн
   3. Уран
   4. Цэгцтэй өгүүлбэл зохино" гэсэн байна.

Эрдэмтэн Ч.Чойсамба бичвэрт тавигдах үндсэн шаардлага бол: Тодорхой ойлгомжтой

   1. Сонирхолтой
   2. Аль болох хураангуй
   3. Үг сонголт сайтай
   4. Гоозүйн хэм хэмжээнд тохирсон, учир зүйд нийцэхүйц байх ёстой хэмээжээ.

Харин бид найруулгын доорх үндсэн шаардлага байна гэж үзэж байна

Ерөнхий шаардлага

   1. ойлгомжтой
   2. оновчтой /үг сонголт сайтай/
   3. хураангуй
   4. гоозүй хийгээд
   5. учир зүйд нийцэхүйц

Тусгай шаардлага

   1. сонирхолтой
2. яруу сайхан
   3. загварт
   4. зохиогчийн онцлог арга барил туссан байж болох.

Ингэж хоёр хэсэгт хуваасны учир нь найруулгын бүх л төрөлд тохирч байх үндсэн
ерөнхий шаардлага, түүнчлэн албан бичиг, сонин нийтлэл, уран зохиол, шинжлэх ухаан,
ярианы зэрэг тусгайлсан, өөрийн гэсэн онцлог бүхий төрөл зүйлд тохирсон тусгайлаг
шаардлага байх ёстой гэж үзсэн явдал юм. Эхний дөрвөн шаардлага найруулгын бүх
хэв маяг, төрөл зүйлд зайшгүй байх ёстой бол, харин сонирхолтой байх шаардлага нь
зөвхөн уран зохиол, сонин нийтлэлийн зарим бичлэг, шинжлэх нийтлэл зохиолын
найруулгад туйлын чухал байна. Тэгтэл загвартай байх шаардлага нь уран зохиол,
сонин хэвлэл, ярианы найруулгад ердөө ч хэрэггүй байтлаа харин албан бичиг,
шинжлэх ухааны найруулгад туйлын чухал зарчим болно.

Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг
хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төүүлж, унших явцыг алдагдуулж,
уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж буй дотоод зөрчил бүхий нэг
эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ гэж МУИС-ийн багш Ч.Чойсамба тодорхойлсон байх юм.

Найруулга зүйн шинжлэх ухаан тодорхой хэмжээгээр байршлыг эн тэргүүнд тавьж
судалдаг хэлний салбар ухаан болохыг бид дээр өгүүлсэн билээ. Энэ утгаар нь бид
найруулгын алдаа гэдэг бол хэлний аливаа хэрэглүүрийг тухайн холбоо хам сэдэвт
зохисгүй байрлуулснаас эсвэл эс байрлуулснаас уншигч болон сонсогчид хүртэн
ойлгоход саад бэрхшээл учруулж байгааг хэлнэ гэж тодорхойлмоор байна.

Найруулгын алдаа гэдэг тийм ч амар хялбар алга болчихдоггүй, ялангуяа буруу ярьж
зөв сэтгэдэг хэмээх төдийлөн зөв гэмээргүй хэвшмэл сэтгэлгээнд сурчихсан бидэнд энэ
нь туйлын амь бөхтэй зүйл болоод байгаа юм. Найруулгын алдаануудыг эрдэмтэд
доорх маягаар ангилжээ.

1. Доктор, профессор Ц.Сүхбаатар багш ерөнхийд нь найруулгын болоод найруулгын
бус алдаа гэж ангилаад: найруулгын бус алдаандаа баримтын алдаа, учирзүйн алдаа,
хэлзүйн алдаа, гоозүйн алдааг оруулсан байна. Харин найруулгын алдаанд үг
сонгохуйтай холбогдсон үг сонгох, үг илүүдүүлэх, үг дутаах, үгийн өнгө аясыг
гажуудуулсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг нуршин давтсан алдаануудыг авч
үзжээ. Мөн түүнчлэн эрдэмтэн Ц.Сүхбаатар 2002 онд Хэл Зохиолын Хүрээлэнгээс
эрхлэн гаргасан "Хэлний соёлын тулгамдсан асуудлууд" цуврал сэтгүүлийн анхдугаарт
сонин хэвлэлд үгийг буруу хэрэглэснээс гарч байгаа найруулгазүйн алдааг дараах
байдлаар нэмж гаргасан байна.

- Үгийг онож хэрэглээгүй алдаа

- Илүү үг нуршин хэрэглэсэн алдаа

- Учир шалтгааны шаардлагатай үг орхисон алдаа

- Дүрслэх хэрэглүүрийг буруу сонгосон алдаа

- Нэг үндэстэй үгийг давтан хэрэглэсэн алдаа

- Үгийн өнгө аясыг гажуудуулсан алдаа

- Шинэ үг үүсгэж утга гажуудуулж байгаа алдаа

- Үгийг утгазүйн авцалдаагүй хэрэглэж байгаа алдаанууд байна гэж тодорхойлсон
байна. /"Хэлний соёлын тулгамдсан асуудлууд. УБ., 2002. I, 7-25 тал/

2. Тэгвэл эрдэмтэн Д.Отгонсүрэн:

- Үгийн сангийн найруулгын алдаа: үгийн сангийн алдаа нь найруулгазүйн үндсэн гурван
шаардлагын нэг болох "үгийг оновчтой хэрэглэсэн" эсэхэд холбогдох алдаа юм. Үгийн
сангийн найруулгын алдаанд үгийн олон утгыг зөв сонгоогүй, илүүц үг хэрэглэж, нэг
үгийг ойрхон давтаж нуршсан, хэвшмэл хэлц хэллэгийг зөв хэрэглээгүй, хуучирсан үг
хэллэг, этгээд бүдүүлэг, хар ярианы, албархаг үг хэллэгийг зүйд эс нийцүүлэн, буруу
хэрэглэсэн зэрэг алдаа орно

- Хэлзүйн найруулгын алдаа: Тухайн хэлний хэлзүйн дүрмийн хэв хэмжээг гажсанаас
үүссэн найруулгын алдааг найруулгын хэлзүйн буюу дүрмийн алдаа гэдэг. Угтаа
найруулгазүйн үндсэн шаардлагын нэг болох "хэлний зүйгээр зөв хэлбэржсэн байна"
гэснийг зөрчсөн алдаа юм. Дүрмийн буюу хэлзүйн найруулгын алдаанд үгийн хэлний
зүйн утгыг оновчгүй хэрэглэсэн, өгүүлбэрийн гишүүдийн байрыг буруу байрлуулсан,
үйлийн цаг, хэв байдлын утгыг буруу гаргасан, үгсийн аймгийн найруулгын үүргийг
оновчгүй илтгэсэн зэрэг алдаа орно

- Баримт сэлтийн алдаа: Өгүүлж байгаа үйл явдал, хэрэг тохиолдолд холбогдсон
баримт, үзэгдэл юмсыг мэдэхгүйгээс болж гардаг байна гээд найруулгын ийм алдаанаас
болж бичиж байгаа зүйл үнэмшилгүй хийсвэр хуумгай болдог гэжээ.
- Учир шалтгааны алдаа: Учир шалтгааны ухаан бол сэтгэлгээ хэлтэй холбоотой
сэтгэхүйн тухай шинжлэх ухаан юм. Найруулгын учир шалтгааны алдаа бол
сэтгэлгээний гол хууль болох адилтгал, эсрэгцэл, гуравдахийг ангилах, хангалттай
үндэслэгээний хуулийг зөрчсөнөөс үүсдэг. Өөрөөр хэлбэл өгүүлэгч этгээд өгүүлж, бичиж
байгаа зүйлийнхээ холбоо дэс дарааг алдсанаас үүснэ.

- Утгын алдаа: дээр дурдсан алдаанаас гадна зохион бичих найруулан бичих зэрэгт
утгын алдаа гардаг. Утгын алдаа нь уг сэдвийг сонгон аваад бичиж байхдаа уг зохиол,
эх сэдэвт байсан утга санааг өөрчилснөөс үүсдэг алдаа юм гээд уран зохиолын
найруулгын тусгай асуудал болох учраас яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдааг
тусад нь авч үзэх ёстой гэжээ. /Д.Отгонсүрэн. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл. УБ., 1972. 5-
р/

МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт
"Найруулбар нь хэрэг явдлын тухай 1. Оновчтой 2. Энгийн 3. Уран 4. Цэгцтэй өгүүлбэл
зохино" гээд "Хэлний нэгжийн утгыг эс үнэлбэл түүнийг сонгон найруулах чадвар мөхөс
болоход хүрдэг ажээ. Үг тэргүүтнийг сонгон найруулах нь авах гээхийн ухаан болно.
Гээхийг гээж эс чадвал найруулгын алдаа гэж болдог байна" гээд дараах найруулгын
алдаа байна гэжээ. Үүнд:

1. Зөв-оновчтой байх ончыг хангаагүй-буруу дутуу

2. Эмх-цэгцтэй байх ончыг хангаагүй эмх цэгцгүй-нуршуу

3. Уран–яруу байх ончыг хангаагүй болхи-гажуу

4. Энгийн-ойлгомжтой байх ончыг хангаагүй тодорхой бус-зохисгүй

Эрдэмтэн Ш.Барайшир найруулга зүйн алдааг

1. Үгийг буруу сонгосноос утга гажуудуулах алдаа

2. Хар ярианы буруу хэвшсэн үг хэллэгийг утга зохиолын хэлний боловсронгуй
найруулгад хутган оруулах

3. Тохиромжтой үг хэллэг байсаар байтал огт шаардлагагүй газар гадаад үг хэллэгийг
хэрэглэх

4. Хэрэггүй буюу илүү үг нуршин бичих

5. Тогтсон нэр томъёо, үг хэллэгийг дур зоргоор өөрчлөх
6.   Өгүүлбэрийн     гишүүдийн      тогтолцоог    алдуулах   алдаанууд   байна   гэжээ.
/Ц.Сүхбаатар.Хэл соёлын тулгамдсан асуудлууд. "Найруулгад эрхэмлэх зүйл". УБ.,
2002, 1-р, х. 5/

Эрдэмтэн Ч.Чойсамба:

     1. Тэмдэгтийн алдаа
     2. Давталтын алдаа
     3. Хэлзүйн алдаа
     4. Гоозүйн алдаа
     5. Учирзүйн алдаа
     6. Утга ялгах үүрэгтэй үг орхих алдаа
     7. Үг буруу сонгох алдаа
     8. Үг буруу байрлуулах алдаа
     9. Баримтын алдаа
     10.Гарчиг эх бичвэр зөрчилдсөн алдаанууд байна /Ч.Чойсамба. Сонины хэл
       найруулга. Уб., 2000. 21/хэмээн тоочжээ.

Оросын эрдэмтдээс найруулгын алдааны талаар өгүүлсэн бичсэн ном зохиолууд олон
байдаг. Сүүлийн жилүүдэд энэ талаар өгүүлсэн хэвлэлийн ажилтан, хэл бичиг уран
зохиолын ангийнханд зориулсан ном сурах бичиг гарын авлага захиалгаар нийлүүлэх
болсон бөгөөд ялангуяа интернэт номын сангуудад эдгээрийн зарим нь шууд нээлттэй
байдаг явдал туйлын ач холбогдолтой хэрэг юм. Жишээ нь В.А.Маманов, Д.Э.
Розенталь нарын "Орчин цагийн орос хэлний практик найруулгазүй", Голуб, Д.Э.
Розенталь нарын "Секреты стилистики" зэрэг олон онол аргазүйн бүтээлүүд гарсан
билээ. Ялангуяа К.И. Былинский нарын "Утга зохиолыг хянан найруулах" номонд сонин
хэвлэлд гарч байгаа найруулгазүйн алдааг ангилж ялгахын үүднээс биш, харин үгийг
найруулгазүйн үүднээс зөв оновчтой эрэглэхийг чухалчлан, ижил нэр, ойролцоо үг,
эсрэг үг, хуучирсан үг, шинэ үг, гадаад үг, нутгийн аялгууны үг зэргийн хэрэглээний
талаар өгүүлжээ. Оросын эрдэмтэн Т.И.Чижова найруулгын алдааг

       1. Утгазүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

       1.1 Үгийн өнгө аяс гажсан алдаа

       1.2 Тавтология буюу багахан эхэд нэг язгуур үндэст үг давтсан алдаа
1.3 Плеоназм буюу ижил утгатай үгийг давтсан алдаа

  1.4 Үгсийн холбоог зөрчсөн алдаа

1. 1.5 Өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан алдаа



  2. Үүргийн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

  2.1 Хар ярианы үгийг зохисгүй хэрэглэсэн алдаа

  2.2 Сэтгэлийн өнгө аяс илтгэсэн, яруу үг хэрэглүүрийг буруу хэрэглэсэн алдаа

  2.3 Нутгийн аялгууны үг хэллэгийг буруу хэрэглэсэн алдаа

  2.4 Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, албаны үг хэллэгийг буруу хэрэглэсэн
  алдаа

  3. Гоо зүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд:

  3.1 Олон утгат үгийг буруу хэрэглэсэн алдаа

  3.2 Өгүүлбэрийн хэвшмэл хэв маягийн алдаа

  3.3 Үг илүүдсэн алдаа

  3.4 Үг дутаасан алдаанууд байна /Т.И.Чижова. основы методики обучения
  стилистике в средней школе. Санкт-П., 1998. 185/ гэж үзсэн нь сонин байна

  Энэ мэтчилэнгээр утга зохиолын найруулгад гардаг алдаануудыг тоочин
  тодорхойлж, эсвэл ангилан хуваажээ. Харин бид дараах хэв маягийн найруулгын
  алдаанууд байна гэж үзээд, тэдгээрийг ингэж ангилж болно хэмээн бодож байна.
  Бид алдаануудаа ерөнхийгөөс нь тусгай руу шилжих маягаар, бинарын зарчмыг
  баримтлан ангилан хуваах оролдлогыг хийсэн юм. МУИС-ийн багш, доктор
  Базаррагчаа "хоёртын систем болохоор тухайн юмны бүтэц болдог, харин
  гуравтын систем болохоор тухайн юмны мөн чанар болдог" гэж нэгтээ өгүүлж
  байсан.

  Юуны өмнө найруулгын алдааг ерөнхийд нь Хэлний ба хэлний бус алдаа гэж
  ерөнхийлөн хуваалаа. Хэлний бус алдаагаа цаашид баримтын ба баримтын бус
  гээд эхнийхэд нь баримтын, гоозүйн, учирзүйн алдааг оруулж байна. Харин
  хэлний алдаагаа үгийн сангийн ба үгийн сангийн бус (хэлзүйн алдаа) гэж
ерөнхийлөн хувааж, үгийн сангийн алдаандаа үг сонгохуйтай холбогдсон бүхий л
алдааг харин үгийн сангийн бус алдаандаа хэлзүйн алдааг төрөлжүүлэн
орууллаа. Ингээд найруулгын алдааг хувааж, төрөлжүүлэн ангилсан байдлыг
дээр схемлэн дүрсэлж үзүүлэв.

Contenu connexe

Tendances

цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10Oidov Tungaa
 
хэлхэц ба хэллэг өгүүлбэр
хэлхэц ба хэллэг өгүүлбэрхэлхэц ба хэллэг өгүүлбэр
хэлхэц ба хэллэг өгүүлбэрeegii0102
 
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёлхурал зөвлөгөөн зохион байгуулах соёл
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёлBMunguntuul
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооOidov Tungaa
 
популяци
популяципопуляци
популяциdavaa627
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлGe Go
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаNational University Of Mongolia
 
Сонсож сурах дүрэм
Сонсож сурах дүрэмСонсож сурах дүрэм
Сонсож сурах дүрэмNooyoJamgan
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүнn.ochiko
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиаsanjaamongol
 

Tendances (20)

цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10цусны эргэлт хүн 10
цусны эргэлт хүн 10
 
хэлхэц ба хэллэг өгүүлбэр
хэлхэц ба хэллэг өгүүлбэрхэлхэц ба хэллэг өгүүлбэр
хэлхэц ба хэллэг өгүүлбэр
 
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёлхурал зөвлөгөөн зохион байгуулах соёл
хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Biol l 3
Biol l 3Biol l 3
Biol l 3
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
ялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцооялгаруулах эрхтэн тогтолцоо
ялгаруулах эрхтэн тогтолцоо
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
популяци
популяципопуляци
популяци
 
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйлМонгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
Сургалтыг дэмжих үйл ажиллагаа
Сургалтыг дэмжих үйл ажиллагааСургалтыг дэмжих үйл ажиллагаа
Сургалтыг дэмжих үйл ажиллагаа
 
Сонсож сурах дүрэм
Сонсож сурах дүрэмСонсож сурах дүрэм
Сонсож сурах дүрэм
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
 
эгшиг авиа
эгшиг авиаэгшиг авиа
эгшиг авиа
 
арьстны ялгаа
арьстны ялгааарьстны ялгаа
арьстны ялгаа
 

Similaire à Nairuulgiin aldaa

Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4batuur
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэхxaky
 
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяанайруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяаadmin44
 
гэрийн даалгавар
гэрийн даалгавар гэрийн даалгавар
гэрийн даалгавар N-Tsatsaa
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэхhadaaaaa
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэхhadaaaaa
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэлbadmaaa
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тестUzayaa
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга oogii553
 
pdf_content.pdf
pdf_content.pdfpdf_content.pdf
pdf_content.pdfLittle58
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
Òàéëáàðëàìæ
ÒàéëáàðëàìæÒàéëáàðëàìæ
Òàéëáàðëàìæganzorig_od
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалgganchimeg
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаAnkhbileg Luvsan
 

Similaire à Nairuulgiin aldaa (20)

Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
Amni bileg-1
Amni bileg-1Amni bileg-1
Amni bileg-1
 
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяанайруулан бичих м.х г.эрдэнэтуяа
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа
 
Mongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuudMongol hel8 uguulber gishuud
Mongol hel8 uguulber gishuud
 
гэрийн даалгавар
гэрийн даалгавар гэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх7 анги шалгалтанд бэлдэх
7 анги шалгалтанд бэлдэх
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл
 
монгол хэлний тест
монгол хэлний тестмонгол хэлний тест
монгол хэлний тест
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
pdf_content.pdf
pdf_content.pdfpdf_content.pdf
pdf_content.pdf
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
Òàéëáàðëàìæ
ÒàéëáàðëàìæÒàéëáàðëàìæ
Òàéëáàðëàìæ
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал
 
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн аргаМонгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
Монгол бичиг сурах “Сав, шим”-ийн арга
 

Nairuulgiin aldaa

  • 1. Ц.Шагдарсүрэн: Орчин цагийн монгол хэлэнд олонтаа гардаг сөрөг үзэгдэлээс... Орчин цагийн монгол хэлэнд олонтаа гардаг сөрөг үзэгдэлээс ... Ц.Шагдарсүрэн. МУИС. «Буруу ярьж, зөв ойлгодог» гэдэг үгийг бүр мартацгаая! «Монгол хүн юм чинь, монгол хэлээ мэдэлгүй яах юм бэ?» гэж хоосон аархадагаа болицгооё! Номын энэхүү хэсэгт орчин цагийн монгол хэлнээ олонтаа гарч буй сөрөг үзэгдэлийг учир шалтгааны талаас хэдэн бөлөг болгож хавсралт болгон оруулж байна. Ийнхүү бөлөглөхдөө хамагийн барьцтай байж болох талаас нь ангилахыг чармайсан боловч тал талаас нь бодож гэмээ нь бусад бөлөгт багтсан алдаатай огт хамаагүй гэж хэлэх аргагүй Бас хэл сэтгэхүй хоёр шүтэн барилдаж, салгашгүй холбоотой тул хэлний үзэгдэлийн хажуугаар сэтгэлгээний тал багагүй хөндөгдөх нь мэдээж болохоор хэлний асуудалыг нийгэм, соёл боловсролтой холболоо хэмээн зэмлэхгүй буй заа. Дор авсан жишээ баримтад санаанаас зохиосон зүйл огт үгүй, хэдийд, хаана, хэн хэлсэн буюу бичсэн нь баримттай байгаа боловч энэ удаад тухайн зохиогч, сонин сэтгүүл, радио телевизийн нэр усыг дурадсангүй. Хэрэвзээ доорхи жишээг үзээд "...ингэж хэлдэг монгол хүн яаж байх билээ, дэндүү даваадуулсан байна..." гэх юм бол тодоруулах баримт нь цөм хаана, хэзээ гэсэн тодорхой баримттайгаа бий. Эдгээр баримтаас харахад найруулгын алдаа хамагийн олон, дараа нь үгчилсэн орчуулга, монгол үгээ мэдэхгүй, тухайн ухагдахууны мөн чанарыг ойлгоогүй зэрэгээс үүдсэн алдаа орж байгаа нь зохиогч бичигч нар зөвхөн монгол хэлний гэлтгүй ерөнхий суурь мэдэлгэ боловсролын тухайд ч анхаарууштай зүйл багагүй байгааг сануулж буй хэрэг. Харамсалтай нь тэр бүх алдааг цөмийг жагсаах боломжигүй тул энэ удаад төлөөлөл болгож цөөн цөөн жишээгээр толилуулахыг чармайв.. 1.Үг оноогүйн алдаа: Үг бүр үндсэн, шилжисэн, утгатай байхын хажуугаар холбоо, хоршоо, евөрмиц үг болон хэвшимэл хэлэлгэд орохдоо тусхай утга илэрхийлдэг, найруулгазүйд өөр өөрийн байр суурьтай байдаг нь хэл бүхэнд нийтлиг үзэгдэл бөлгөө. 1. 1. Сайхан, сайн, шударга ... гэх мэтийн үгийг хэрэглэмээр газарт ганцхан гоё гэдэг үгийг хэрэглэсэн нь: Үндсэн хуулинд гоё заалт байдаг...
  • 2. ...гоё тэнцүүр алдуулаад тогтоочих юм... (Бөхийн тайлбар) ажилаа хийхэд гоё болдог... Их гоё хамт олон байгаа шүү... гоё сонгууль болоосой... ёстой гоё хоол байна... .. .гоё үнэртэй болсон... Учир шалтгаан , засах арга зам : Тухайн хүн сайн, сайхан, гоё гэдэг гоозүйн наад захын ухагдахууныг мэддэггүйн илрэл. Бага хүүхэд ингэж ярихыг өхөөрдөж болох боловч нас биед хүрсэн, тэр бүү хэл, нас намбатай, ахимаг хүн ингэж ярьж байгаа нь соносоход нэн таагүй, тэднийг айлын "хэлээ хазсан" эрх хүүхэд гэж хэн ч бодохгүй. "Сайн" гэдэг нь их төлөв нүдэнд үл үзэгдэх хийсвэр зүйл дээр хэрэглэгддэг, "гоё", "сайхан" нь харагдах үзэмжийг илэрхийлдэг ажээ. Хүүхэд залуучуудыг ийм болгоход гоозүйн сайн, сайхан, гоё-ын зааг ялгааг мэддэггүй томчуул буруутай. Ганц энэ жишээн дээр л гэхэд сурвалжилагч нар хүүхэдтэй уулзаад "...сайхан байна уу?" гэж асуухын оронд юм болгон дээр "...сургуульд орох гоё байна уу?" гэх мэтээр асуусаар ийм болгоход багагүй хүчин зүтгэж байна. 1. 2. Аливаа нэг улс үндэстэнийг эрхилдэг аж ахуй, орон нутаг, бие бялдараар нь тодотгох нь ёсзүйн үүднээс төдий л зохимжтой бус. Аралын Япон... Учир шалтгаан, засах арга зам: Хэдийгээр Япон орон арал дээр байдаг нь үнэн боловч тэдний эх нутаг нь. Бидний ийнхүү хэлэхийг эх газарт байдагаараа дээрлэхэж байна гэж тэд хэлээгүй боловч олон сая. Япон хүн бүгдэд нь таатай байх эсэхийг бид мэдэхгүй. Түүнээс гадна энэ хэлэлгийн анх үүсэлийг бодолцоход бас илүүдэхгүй. Учир нь арал дээр оршидог өөр улс үндэстэнийг аралын гэлгүй, хойг дээр байгаа улс ороныг хойгийн гээгүй аталаа зовхөн Японыг яагаад тэгэх болсон нь сонин. Монгол Япон хоёр улс ид дайсагналцаж байх үед буюу 1945 онд их зохиолч Ц.Дамдинсүрэн авгай "Японы самурай" гэдэг шүлэгтээ: Аралын годгор чөтгөр Азийн ноён болох гэж... хэмээн шүлэглэж байсанаас улбаатай байхыг үгүйсгэх аргагүй.
  • 3. 1 . 3 . Үг болон дагаварын утга ялгамжаа нарийн . Одоо бидэнд тодорхой утгагүй мэт санагддаг дагавар болгон тухайн хэлний хөгжилийн эхин үед цөм тодорхой утгатай байсан бөгөөд яваандаа хэрэглээнээс үүдэн заримынхи нь утга бүдэгэрсэн байх боловч хэлшинжилэлийн үүднээс бусад аялгуу, төрөл нэг хэлний баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан тэнхэрүүлэн сэргээх бүрэн боломжитой. Богд хаан энэ уулын ар өвөрөөс эмийн ургамал түүж... зуншидаг байсан... Хэн хүний атаархап төрүүлэх багаж... Сэтгэл хангамж... (Англи Иракаас цэрэгээ гаргах тухай)...цаг хугацаагаа нэрлэжээ... (Усны хоолой задараад усанд автсан айл:) ...нэг ширхэг ч усгүй болгож өгнө гэсэн... ...Зуун литр архийг саатуулан хураасан байгаа. (Сумо бөх) Амаа духандаа шалбархай авсан байна... ...Ю. Цэдэнбалын .... насны ойг тэмдэглэв... Учир шалтгаан , засах арга зам : Монгол хэлний нэрээс үйл үүсгэдэг — ши дагавар нь угтаа одоогийн шинж(и) гэдэг үгийн —ши-тэй язгуур нэг бөгөөд тэрхүү утгаа одоо ч гэсэн хадгалсаар байгаа нь бороо > борооши-, хавар > хаварши-, зуи > зунши- гэх зэрэг өдий төдий үгнээс мэдэж болно. Иймд тухайн хүний илэрхийлэх гэсэн санааг гаргана гэвэл зуншидаг байсан... гэдэг үгийн оронд зусдаг байсан... гэдэг үгийг хэрэглэх ёстой байжээ. Хоёрдугаар жишээний тухайд ...атаархап төрүүлэх... гэдэг үг оноогүй бөгөөд уг сэтгүүлч ...хорхой хүргэсэн... гэж хэлэх гэсэн болов уу? Гуравдугаар жишээнд, ханамж, хангамж гэдэг хоёр үгийг юу юун дээр хэрэглэдэг, ямар зааг ялгаатайг тухайн сэтгүүлч гадарладаггүй нь бэлхэнээ харагдана. Дөрөвдүгээр жишээний хувьд: цаг хугацаан дээр товло- гэдэг тохирсон сайхан үг байдаг асан. Монгол хэлэнээ савлаагүй шингэн зүйл дээр ширхэг гэж хэлдэггүй тул дөрөвдөхи жишээнд ядахдаа дусал гэдэг байгаа даа. Тавдахи жишээнд хөл гаргүй архийг хүн шиг "саатуулах" хэрэг юу сан билээ. Зургаадугаар жишээнд "Амаагийн дух нь шалбарчээ" гэхэд л хамаагүй товч тодорхой, монгол найруулгатай болох биш үү?! "Монгоп хүн юм чинь монгол хэлээ мэдэлгүй яадаг юм бэ !" гэж хоосон аархадаг аталаа энэ мэт зохих зохих үгээ мэддэггүйн дээр хэдийд, хаана, яаж гэх зэрэгээр учир холбогдолыг монголоороо сэтгэхдээ гадаадын хүнээс дор болсон гэдэгийг хүлээн зөвшөөрөхед хэдийнээ хүрчээ, "(2006 онд).../О. Цэдэнбалын ... насны ойг тэмдэглэв" гэсэн жишээ монгол хэл-сэтгэхүйн үүднээс талийгаач болсон хүн дээр хэрэглэх нь буруу болохыг бидний Аюур хэмээдэг Ю. Крючкин зурагтаар
  • 4. тайлбарласаныг Та лав үзсэн байх гэж бодож байна. 1 .4 . Юм бичиж байгаа хэн боловч миний энэ үгийг нөгөө этгээд хэрхин хүлээж авах вэ ? гэж ямагт бодолцож байх учиртай . Гэхдээ өөрөө санаатай тийнхүү ойлгуулая гэж бодсон бол хэрхин бичих нь бас таны мэдэх хэрэг. эс 292 сая ам. долларыг мянганы сорштын сангаас салгаж чадахуу, эс чадах уу... Учир шалтгаан , засах арга зам : Энэхүү жишээнд буй салгаж чадах... гэдэг үг байгаа нь хар ярианы хэлэнд төдий л сайн утга илэрхийлдэггүй, гол төлев "арга заль хэрэглэж хүний юм аваад алга болох", залуучуудын хэлдэгээр "бултуулах",монгол хэлээр "цувчуулах" гэсэн санаагаар бусад хүнд буух болно. Хэрэвзээ цаад талын хүмүүс монгол хэл сайн мэддэг бөгөөд монгол сонин уншидаг бол тэр санааг ойлгох л болно. Иймэрхүү зүйлээс болж улс ороны хооронд таагүй зүйл гардаг олон улсын жишээ бас буй. 1.5. Тухайн зүйлийн овор байдалаас үүдэж нарийн юман дээр урт, богино, хавтгай юман дээр нимгэн, зузаан гэх зэрэгээр монгол хэлэнд өөр өөр үг хэрэглэдэгийг хэн бүхэн мэдэх боловч дараахи хэдэн жишээнээс түүнийг мэдэхээ больж байгаа юм байна гэж бодоход хэдийнээ хүрчээ. 20-25 см өндөр цас оржээ. Трамплинаас хамгийн урт харайх... Тариа... өвдөг хүрэхгүй жижигхэн ургажээ.... (Нэг телевизээр хууль зөрчиж түлээний мод ачисан машиныг харуулаад) ...ийм сайхан өргөн мод байх юм... Ямар их хүн байна-аа... Ордонд ямар их хүн байдаг юм бэ... ...Парламетэд хамагийн удаан жил сонгогдсон... ... Парламентэд хамагийн удаан жил суусан... Учир шалтгаан, засах арга зам: Монголчууд "модны бүдүүн, махны тарган (нь арвин)" гэдэгсэн. Банз бол өргөн байж болно. "Бөөрөнхий" түлээний модонд бүдүүн байхаас биш, өргөн гэж байхгүй. Ширхэглэж болох юман дээр олон, цөөн гэж байхаас биш, "их" гэдэг үгийг хэрэглэдэггүй. Харин нэр алдар бүхий "их хүн" байж болно. Сонины
  • 5. жижигхэн мэдээний дотороос сүүлчийн хоёр жишээг авлаа. "Удаан" гэдэгийн оронд "олон" гэдэг үг байх ёстойг хэн бүхэн мэдэх энгийн зүйлсэн. Ядахдаа нэг нь зев байсан бол андуу эндүү гэж болох ч, алга дарамхан мэдээнд хоёр байгаа болохоор андуу эндүү огт биш, айхавтар даамжирсан алдаа гэхээс өөр яах билээ. "Энэ жил чинь яасан удаан өнгөрөх юм бэ? " гэхэд тэрхүү "удаан "-ыг хэрэглэж болно. 1 . 6 . Хэрэвзээ та хэрхин дүрслэхээ мэдэхгүй байвал ийм зүйлийг ээж аав , эмээ өвөө ... маань юу гэж хэлдэг билээ ? гэж бодож үзэхэд учир нь олдох бий . ...Акэбонаг өчигдөр биетээр нь харлаа.... Үдийн зоог дээр нарийн хилэн өмдтэй түүнийг биетээр нь харлаа... (...хамталаг) ...анх удаа хөдөө орон нутагт амьдаар хүрч тоглох юм байна Учир шалтгаан . засах арга зам : Эхиний хоёр жишээнд биетээр нь харах гэхэд нэг л сонин, монгол хүнд бол хүмүүн бус, ямар нэгэн эд юм шиг санагдах болно. Чухамдаа энд биетээр нь гэдэг үгийн хэрэг байна уу? Гуравдугаар жишээнд ...амьд..., ...амьдаар... гэдэг үг мөн л дээрхи мэт нас намбатай монгол хүнд бол тийм ч таатай биш санагдана. Энэ үг байхгүй байсан ч "мэдээлэл"-ийн хувьд дутагдах юмгүй, харин ч монгол хэлний гоо зүйд нийцэн, сэжиг цээрийн зүйл төрехгүй болно. Тухайн үг байхад ийм найруулгад дасаагүй монгол хүн ...үхсэн..., үхсэнээр... гэдэг эсрэг утгатай үгий нь сэргээн бодоход хүрнэ. Үгийн шидэд итгэдэг монгол хүнтэй адилгүй англи хүний тухайд Live music, unplugged... гэх зэрэг үгтэй хэдийнээ дасал болчихсон тул юу ч бодогдуулахгүй байж болно. Ийм ялгаа нь тухайн хоёр ард түмэний сэтгэлгээний ялгаа гэсэн үг. Энэ мэтчилэн сүүлийн үед залуу охин гэж ярих болсон нь угаасаа чихэнд хэвшээгүй болохоор эсрэг үгээр нь утгыг нь тодлож хөгшин охин гэж байдаг юм болов уу? сахил санваартай л холбоотой байж магадгүй гэж бодох хүн цеөнгүй байх вий. Ингэж эсрэг үгээр нь тухайн үгийн утга тодлох нь зөвхөн монголд ч байдаг юм биш, одоо баруун дахинд гарч байгаа аль нэг хэлний толийг үзэхэд ямар нэгэн толгой үгийн тайлбарт эсрэг болоод утга ойролцоо үгий нь жагсаан оруулах болсон нь үүнийг батлаж байгаа хэрэг. 1.7. Бичигч, орчуулагч хэн боловч аливаа санааг илэрхийлэхэд давын өмнө ийм зүйлийг монгол хэлээр яаж гаргадаг, цөөн үгээр хэрхин оновчтой ойлгуулах вэ гэдэг шаардалгад ямагт захирагдах ёстой. Эхин үедээ хэцүү
  • 6. байж болох ч яваандаа цагааширсаар улам хялбар болно гэдэгт итгэгтүн. ...хүйтэнийулирал ихэссэнтэй холбоотой... гал их гарч байна... (Сумогийн тайлбар:) ...өндөр учираас хүзүүгээ тонгойлгож байна. (Цаг агаар, уур амьсгалын тухайд:)...Халуун ихтэй газар хэцүү юм... (Цас даалгүй нурсан байгууламжийн тухайд:) ...хэргийн газар ...Овор ихтэй иүнхтэй, ажлын бус хувцастай хүнийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй... (Отны нохой дээр гэнэт орчихсон тухай)...Нохойн цуглаан дээр орж... Учир шалтгаан . засах арга зам : Зарим нь орчуулгаас үүдсэн байж болох боловч хэл болгонд тухайн нэг санааг илэрхийлэх арга адилгүй, тухайн үг ганцхан утгаар хэрэглэгддэггүй гэдэгийг хэн бүхэн мартаж үл болно. Дээрхи хэдэн жишээнд: хүйтэрч байгаа учир..., бөхийж..., их халуун газар..., осолын газар... гэх зэрэгээр арай дээр болгож болох ч хэлний боломж үлэмжхэн тул туйлын оносон гэх бас аргагүй. Тавдугаар жишээнд ажлын хувцастай бол Төрийн ордонд орж болно, ёслолын ч юм уу, ер энгийн өөр хувцастай бол болохгүй нь! Сүүлчийн жишээнд буй "нохойн цуглаан"-ыг монголчууд "нохой отлох" гэдэг тул "отны нохой дээр орж... " гэсэн бол таарах байжээ. Харин "могойн цуглаан " гэдэг үг бий. 1.8. Боловсрол муутай хүмүүсийн гудамжины хар яриаг ялангуяа сэтгүүлч хүн, миний яриа хөөрөө, хөдлөх аяглахыг олон түмэн харж байгаа гэж гүнээ ухамсарлаж, албан ёсны зүйл дээр хэрэглэхийг цээрлэвэл зохино. Тэгэхгүй бол та өөрөө боловсрол доройтсоны нэгд багтах нь зайлашгүй. Зохиолч хүн зохиолынхоо баатарын боловсрол дорой, хүмүүжил муугий нь гаргах зорилгоор амнаас нь унагаж харин болно. ...за, хичээлдээ хэд сурч байна?... Учир шалтгаан. засах арга зам: Ер энгийн хүн ихэнхидээ урам тэжээн "...за, сайн сурч байна уу?" гэх буюу "за ямар сурч байна даа?... " гэж асуудаг биз дээ. Сэтгэхгүй байж зүтгэдэгээс болсон юм уу даа. 1. 9. Дээрхи мэт бие биесээ дууриан, нэгэн загвар мэт болсон алдаанаас гадна найруулсан зүйлээ энгийн бусад хүн яаж ойлгох вэ? тухайн үг монгол хэлэнд ямар утга илэрхийлдэг вэ? гэдэгийг ямагт эргэцүүлэн бодож байвал
  • 7. зохино . Т. Блэр: С. Хусейныг буруу цаазалсан ... Учир шалтгаан, засах арга зам: Дээрхи гарчигийг ерийн монгол хүн уншаад "Т. Блэр С. Хусейныг цаазласан нъ зөв гэж байгаа боловч дүүжлэхээс өөр аргаар цаазлах ёстой байсан гэж үздэг юм байна" гэж ойлгоно. Гэтэл уг мэдээг лавшируулан үзвэл Т. Блэр "...Харин энэ цаазлах ажиллагааг гүйцэтгэгчидийн зүй бус үйлдэлээс болж Саддамын ялыг зөвтгөхгүй байх ёстой... " гэж цаазлах үед ёсон бус хандсан талаар тайлбарласан байна. Иймд дээрхи гарчиг, уг мэдээтэйгээ утгын хувьд авцалдаагүй болсон нь харагдана. Бусадын толгойг зориуд санаатай эргүүлэх гээгүй л бол сэтгүүлзүйд ямарваа мэдээний утга агуулга нь нэр гарчигтаа товч, тодорхой зөв тусах ёстой гэсэн нийтлиг зарчим байдагийг мартаж болохгүй. Найруулгын алдаануудын тухай Найруулгын алдаануудын тухай Найруулгазүйн үндсэн шаардлага, хэл найруулгын дүрэм горимыг зөрчсөний үр дагаврыг найруулгын алдаа гэнэ. Найруулга зүйн шинжлэх ухаан нь санаа бодлоо илэрхийлэхдээ тохируулан хэлний аль нэг хэрэглүүрийг төгс төгөлдөр сонгон найруулж чадсан эсэхийг тодруулан судалдаг" гэж нэрт найруулга зүйч, доктор Д.Отгонсүрэн тодорхойлсон байдаг билээ. Тийм учраас найруулгын алдаа гэдэг ойлголттой танилцахаас өмнө найруулгын шаардлагын талаар товч дурдах ёстой биз ээ. Найруулгын шаардлага гэдгийг эрдэмтэд доорхи маягаар авч үзжээ. Үүнд: Францын
  • 8. эрдэмтэн найруулга зүйч Р.Жеоржин "Найруулж сурахад эзэмших хамгийн чухал чанар бол: өгүүлж байгаа зүйл тодорхой, үг хэллэг оновчтой, үгийн баялаг арвин, нуршсан зүйлгүй товч, өөрийн гэсэн арга барилтай, уншигчдад нэгэн цэгц ойлголт өгөх, гоёж гангаран чамирхсан зүйлгүй, энгийн байх ёстой" гэсэн байдаг. Мөн найруулга зүйч , доктор профессор Ц.Сүхбаатар: 1. ойлгомжтой 2. сонирхолтой 3. яруу сонсголонтой 4. гоо зүйн хэм хэмжээг харгалзан үзсэн байх ёстой гэжээ. МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт "Найруулбар нь хэрэг явдлын тухай 1. Оновчтой 2. Энгийн 3. Уран 4. Цэгцтэй өгүүлбэл зохино" гэсэн байна. Эрдэмтэн Ч.Чойсамба бичвэрт тавигдах үндсэн шаардлага бол: Тодорхой ойлгомжтой 1. Сонирхолтой 2. Аль болох хураангуй 3. Үг сонголт сайтай 4. Гоозүйн хэм хэмжээнд тохирсон, учир зүйд нийцэхүйц байх ёстой хэмээжээ. Харин бид найруулгын доорх үндсэн шаардлага байна гэж үзэж байна Ерөнхий шаардлага 1. ойлгомжтой 2. оновчтой /үг сонголт сайтай/ 3. хураангуй 4. гоозүй хийгээд 5. учир зүйд нийцэхүйц Тусгай шаардлага 1. сонирхолтой
  • 9. 2. яруу сайхан 3. загварт 4. зохиогчийн онцлог арга барил туссан байж болох. Ингэж хоёр хэсэгт хуваасны учир нь найруулгын бүх л төрөлд тохирч байх үндсэн ерөнхий шаардлага, түүнчлэн албан бичиг, сонин нийтлэл, уран зохиол, шинжлэх ухаан, ярианы зэрэг тусгайлсан, өөрийн гэсэн онцлог бүхий төрөл зүйлд тохирсон тусгайлаг шаардлага байх ёстой гэж үзсэн явдал юм. Эхний дөрвөн шаардлага найруулгын бүх хэв маяг, төрөл зүйлд зайшгүй байх ёстой бол, харин сонирхолтой байх шаардлага нь зөвхөн уран зохиол, сонин нийтлэлийн зарим бичлэг, шинжлэх нийтлэл зохиолын найруулгад туйлын чухал байна. Тэгтэл загвартай байх шаардлага нь уран зохиол, сонин хэвлэл, ярианы найруулгад ердөө ч хэрэггүй байтлаа харин албан бичиг, шинжлэх ухааны найруулгад туйлын чухал зарчим болно. Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төүүлж, унших явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж буй дотоод зөрчил бүхий нэг эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ гэж МУИС-ийн багш Ч.Чойсамба тодорхойлсон байх юм. Найруулга зүйн шинжлэх ухаан тодорхой хэмжээгээр байршлыг эн тэргүүнд тавьж судалдаг хэлний салбар ухаан болохыг бид дээр өгүүлсэн билээ. Энэ утгаар нь бид найруулгын алдаа гэдэг бол хэлний аливаа хэрэглүүрийг тухайн холбоо хам сэдэвт зохисгүй байрлуулснаас эсвэл эс байрлуулснаас уншигч болон сонсогчид хүртэн ойлгоход саад бэрхшээл учруулж байгааг хэлнэ гэж тодорхойлмоор байна. Найруулгын алдаа гэдэг тийм ч амар хялбар алга болчихдоггүй, ялангуяа буруу ярьж зөв сэтгэдэг хэмээх төдийлөн зөв гэмээргүй хэвшмэл сэтгэлгээнд сурчихсан бидэнд энэ нь туйлын амь бөхтэй зүйл болоод байгаа юм. Найруулгын алдаануудыг эрдэмтэд доорх маягаар ангилжээ. 1. Доктор, профессор Ц.Сүхбаатар багш ерөнхийд нь найруулгын болоод найруулгын бус алдаа гэж ангилаад: найруулгын бус алдаандаа баримтын алдаа, учирзүйн алдаа, хэлзүйн алдаа, гоозүйн алдааг оруулсан байна. Харин найруулгын алдаанд үг сонгохуйтай холбогдсон үг сонгох, үг илүүдүүлэх, үг дутаах, үгийн өнгө аясыг гажуудуулсан, яруу хэрэглүүр оновчгүй сонгосон, үг нуршин давтсан алдаануудыг авч үзжээ. Мөн түүнчлэн эрдэмтэн Ц.Сүхбаатар 2002 онд Хэл Зохиолын Хүрээлэнгээс
  • 10. эрхлэн гаргасан "Хэлний соёлын тулгамдсан асуудлууд" цуврал сэтгүүлийн анхдугаарт сонин хэвлэлд үгийг буруу хэрэглэснээс гарч байгаа найруулгазүйн алдааг дараах байдлаар нэмж гаргасан байна. - Үгийг онож хэрэглээгүй алдаа - Илүү үг нуршин хэрэглэсэн алдаа - Учир шалтгааны шаардлагатай үг орхисон алдаа - Дүрслэх хэрэглүүрийг буруу сонгосон алдаа - Нэг үндэстэй үгийг давтан хэрэглэсэн алдаа - Үгийн өнгө аясыг гажуудуулсан алдаа - Шинэ үг үүсгэж утга гажуудуулж байгаа алдаа - Үгийг утгазүйн авцалдаагүй хэрэглэж байгаа алдаанууд байна гэж тодорхойлсон байна. /"Хэлний соёлын тулгамдсан асуудлууд. УБ., 2002. I, 7-25 тал/ 2. Тэгвэл эрдэмтэн Д.Отгонсүрэн: - Үгийн сангийн найруулгын алдаа: үгийн сангийн алдаа нь найруулгазүйн үндсэн гурван шаардлагын нэг болох "үгийг оновчтой хэрэглэсэн" эсэхэд холбогдох алдаа юм. Үгийн сангийн найруулгын алдаанд үгийн олон утгыг зөв сонгоогүй, илүүц үг хэрэглэж, нэг үгийг ойрхон давтаж нуршсан, хэвшмэл хэлц хэллэгийг зөв хэрэглээгүй, хуучирсан үг хэллэг, этгээд бүдүүлэг, хар ярианы, албархаг үг хэллэгийг зүйд эс нийцүүлэн, буруу хэрэглэсэн зэрэг алдаа орно - Хэлзүйн найруулгын алдаа: Тухайн хэлний хэлзүйн дүрмийн хэв хэмжээг гажсанаас үүссэн найруулгын алдааг найруулгын хэлзүйн буюу дүрмийн алдаа гэдэг. Угтаа найруулгазүйн үндсэн шаардлагын нэг болох "хэлний зүйгээр зөв хэлбэржсэн байна" гэснийг зөрчсөн алдаа юм. Дүрмийн буюу хэлзүйн найруулгын алдаанд үгийн хэлний зүйн утгыг оновчгүй хэрэглэсэн, өгүүлбэрийн гишүүдийн байрыг буруу байрлуулсан, үйлийн цаг, хэв байдлын утгыг буруу гаргасан, үгсийн аймгийн найруулгын үүргийг оновчгүй илтгэсэн зэрэг алдаа орно - Баримт сэлтийн алдаа: Өгүүлж байгаа үйл явдал, хэрэг тохиолдолд холбогдсон баримт, үзэгдэл юмсыг мэдэхгүйгээс болж гардаг байна гээд найруулгын ийм алдаанаас болж бичиж байгаа зүйл үнэмшилгүй хийсвэр хуумгай болдог гэжээ.
  • 11. - Учир шалтгааны алдаа: Учир шалтгааны ухаан бол сэтгэлгээ хэлтэй холбоотой сэтгэхүйн тухай шинжлэх ухаан юм. Найруулгын учир шалтгааны алдаа бол сэтгэлгээний гол хууль болох адилтгал, эсрэгцэл, гуравдахийг ангилах, хангалттай үндэслэгээний хуулийг зөрчсөнөөс үүсдэг. Өөрөөр хэлбэл өгүүлэгч этгээд өгүүлж, бичиж байгаа зүйлийнхээ холбоо дэс дарааг алдсанаас үүснэ. - Утгын алдаа: дээр дурдсан алдаанаас гадна зохион бичих найруулан бичих зэрэгт утгын алдаа гардаг. Утгын алдаа нь уг сэдвийг сонгон аваад бичиж байхдаа уг зохиол, эх сэдэвт байсан утга санааг өөрчилснөөс үүсдэг алдаа юм гээд уран зохиолын найруулгын тусгай асуудал болох учраас яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдааг тусад нь авч үзэх ёстой гэжээ. /Д.Отгонсүрэн. Сурган хүмүүжүүлэгч сэтгүүл. УБ., 1972. 5- р/ МУИС-ийн багш, эрдэмтэн М.Базаррагчаа "Монгол хэл. 9-р анги" сурах бичигт "Найруулбар нь хэрэг явдлын тухай 1. Оновчтой 2. Энгийн 3. Уран 4. Цэгцтэй өгүүлбэл зохино" гээд "Хэлний нэгжийн утгыг эс үнэлбэл түүнийг сонгон найруулах чадвар мөхөс болоход хүрдэг ажээ. Үг тэргүүтнийг сонгон найруулах нь авах гээхийн ухаан болно. Гээхийг гээж эс чадвал найруулгын алдаа гэж болдог байна" гээд дараах найруулгын алдаа байна гэжээ. Үүнд: 1. Зөв-оновчтой байх ончыг хангаагүй-буруу дутуу 2. Эмх-цэгцтэй байх ончыг хангаагүй эмх цэгцгүй-нуршуу 3. Уран–яруу байх ончыг хангаагүй болхи-гажуу 4. Энгийн-ойлгомжтой байх ончыг хангаагүй тодорхой бус-зохисгүй Эрдэмтэн Ш.Барайшир найруулга зүйн алдааг 1. Үгийг буруу сонгосноос утга гажуудуулах алдаа 2. Хар ярианы буруу хэвшсэн үг хэллэгийг утга зохиолын хэлний боловсронгуй найруулгад хутган оруулах 3. Тохиромжтой үг хэллэг байсаар байтал огт шаардлагагүй газар гадаад үг хэллэгийг хэрэглэх 4. Хэрэггүй буюу илүү үг нуршин бичих 5. Тогтсон нэр томъёо, үг хэллэгийг дур зоргоор өөрчлөх
  • 12. 6. Өгүүлбэрийн гишүүдийн тогтолцоог алдуулах алдаанууд байна гэжээ. /Ц.Сүхбаатар.Хэл соёлын тулгамдсан асуудлууд. "Найруулгад эрхэмлэх зүйл". УБ., 2002, 1-р, х. 5/ Эрдэмтэн Ч.Чойсамба: 1. Тэмдэгтийн алдаа 2. Давталтын алдаа 3. Хэлзүйн алдаа 4. Гоозүйн алдаа 5. Учирзүйн алдаа 6. Утга ялгах үүрэгтэй үг орхих алдаа 7. Үг буруу сонгох алдаа 8. Үг буруу байрлуулах алдаа 9. Баримтын алдаа 10.Гарчиг эх бичвэр зөрчилдсөн алдаанууд байна /Ч.Чойсамба. Сонины хэл найруулга. Уб., 2000. 21/хэмээн тоочжээ. Оросын эрдэмтдээс найруулгын алдааны талаар өгүүлсэн бичсэн ном зохиолууд олон байдаг. Сүүлийн жилүүдэд энэ талаар өгүүлсэн хэвлэлийн ажилтан, хэл бичиг уран зохиолын ангийнханд зориулсан ном сурах бичиг гарын авлага захиалгаар нийлүүлэх болсон бөгөөд ялангуяа интернэт номын сангуудад эдгээрийн зарим нь шууд нээлттэй байдаг явдал туйлын ач холбогдолтой хэрэг юм. Жишээ нь В.А.Маманов, Д.Э. Розенталь нарын "Орчин цагийн орос хэлний практик найруулгазүй", Голуб, Д.Э. Розенталь нарын "Секреты стилистики" зэрэг олон онол аргазүйн бүтээлүүд гарсан билээ. Ялангуяа К.И. Былинский нарын "Утга зохиолыг хянан найруулах" номонд сонин хэвлэлд гарч байгаа найруулгазүйн алдааг ангилж ялгахын үүднээс биш, харин үгийг найруулгазүйн үүднээс зөв оновчтой эрэглэхийг чухалчлан, ижил нэр, ойролцоо үг, эсрэг үг, хуучирсан үг, шинэ үг, гадаад үг, нутгийн аялгууны үг зэргийн хэрэглээний талаар өгүүлжээ. Оросын эрдэмтэн Т.И.Чижова найруулгын алдааг 1. Утгазүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд: 1.1 Үгийн өнгө аяс гажсан алдаа 1.2 Тавтология буюу багахан эхэд нэг язгуур үндэст үг давтсан алдаа
  • 13. 1.3 Плеоназм буюу ижил утгатай үгийг давтсан алдаа 1.4 Үгсийн холбоог зөрчсөн алдаа 1. 1.5 Өгүүлбэрийн гишүүдийг буруу байрлуулсан алдаа 2. Үүргийн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд: 2.1 Хар ярианы үгийг зохисгүй хэрэглэсэн алдаа 2.2 Сэтгэлийн өнгө аяс илтгэсэн, яруу үг хэрэглүүрийг буруу хэрэглэсэн алдаа 2.3 Нутгийн аялгууны үг хэллэгийг буруу хэрэглэсэн алдаа 2.4 Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, албаны үг хэллэгийг буруу хэрэглэсэн алдаа 3. Гоо зүйн шаардлагыг зөрчсөн алдаа. Үүнд: 3.1 Олон утгат үгийг буруу хэрэглэсэн алдаа 3.2 Өгүүлбэрийн хэвшмэл хэв маягийн алдаа 3.3 Үг илүүдсэн алдаа 3.4 Үг дутаасан алдаанууд байна /Т.И.Чижова. основы методики обучения стилистике в средней школе. Санкт-П., 1998. 185/ гэж үзсэн нь сонин байна Энэ мэтчилэнгээр утга зохиолын найруулгад гардаг алдаануудыг тоочин тодорхойлж, эсвэл ангилан хуваажээ. Харин бид дараах хэв маягийн найруулгын алдаанууд байна гэж үзээд, тэдгээрийг ингэж ангилж болно хэмээн бодож байна. Бид алдаануудаа ерөнхийгөөс нь тусгай руу шилжих маягаар, бинарын зарчмыг баримтлан ангилан хуваах оролдлогыг хийсэн юм. МУИС-ийн багш, доктор Базаррагчаа "хоёртын систем болохоор тухайн юмны бүтэц болдог, харин гуравтын систем болохоор тухайн юмны мөн чанар болдог" гэж нэгтээ өгүүлж байсан. Юуны өмнө найруулгын алдааг ерөнхийд нь Хэлний ба хэлний бус алдаа гэж ерөнхийлөн хуваалаа. Хэлний бус алдаагаа цаашид баримтын ба баримтын бус гээд эхнийхэд нь баримтын, гоозүйн, учирзүйн алдааг оруулж байна. Харин хэлний алдаагаа үгийн сангийн ба үгийн сангийн бус (хэлзүйн алдаа) гэж
  • 14. ерөнхийлөн хувааж, үгийн сангийн алдаандаа үг сонгохуйтай холбогдсон бүхий л алдааг харин үгийн сангийн бус алдаандаа хэлзүйн алдааг төрөлжүүлэн орууллаа. Ингээд найруулгын алдааг хувааж, төрөлжүүлэн ангилсан байдлыг дээр схемлэн дүрсэлж үзүүлэв.