Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.

7 905 vues

Publié le

Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт,
түшмэл ёс.

Publié dans : Formation
  • Soyez le premier à commenter

Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.

  1. 1. Батлав . Тэнхмийн эрхлэгч Б.Уламбаяр Монголын түүхийн хичээлийн лекц Сэдэв : Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс. 1. Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалтын түүхэн тойм, түшмэл ёсны тухай . Аливаа улсын засаг захиргаа , нутаг дэвгэрийн хуваарилалт нь тухайн улсын нийгэм, эдийн засаг , байгаль цаг уурын онцлог , хүн амын нягт сийрэг , дэд бүтцийн хөгжил , үндэсний онцлог зэрэг олон хүчин зүйлийг нягт харгаллзах үндсэн дээр хийдэг юм. Үүнтэй холбоотойгоор засаг захиргаа , нутаг дэвсгэриийн нэгэн гэдэг ойлголт гарч ирдэг. Засаг захиргаа , нутаг дэвсгэргийн нэгж гэдэг нь тухайн улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг илэрхийлдэг. Энэ талаар монгол улс төрт ёсны баялаг уламжлалтай юм. Хүннү гүрнээс эхлэн улсаа засаг захиргаа , нутаг дэвсгэрийн хуваариар баруун , зүүн гар , төв хэсэг гэж хуваан захирч ирсэн уламжлалыг сүмбэ [МЭ IV- VI зуун] , Их Нирун [МЭ 330-555 он] , хожим Хамаг Монгол [МЭ XI-XII зуун] зэрэг улсууд хадгалж ирсэн байна. Эртний улсууд улсаа хэд хэдэн том гар болгон хуваахын хамт , аравтын тогтолцооноос үндэстэй нарийн хуваарьтай байжээ. Жишээ нь Хүннү нар 24 түмтээс бүрдэж байхад Сүмбэ нар 30 гаруй аймгаас бүрдэж байв. Аравтын тогтолцоо бол нүүдэлчдийн эртний нийгмийн амьдралын хэв маягт зохицсон цэрэг- захиргааны өвөрмөц зохион байгуулалт болж байсан юм. Эртний улсуудад төрийн алба буюу шаталсан зэрэг дэв бүхий түшмэл ёс бүрэлдэн тогтжээ. Түшмэл ёс гэдэг нь эрдэм мэдлэг , хуримтлуулсан туршлагаараа бусдаас тодорсон албан тушаалтан төрөөс тогтоосон хэм хэмжээний дагуу засаг захиргааны хувьд удирдах , гүйцэтгэх өвөрмөц эрх мэдлийг хэрэгжүүлэхийг улс төр – хууль эрх зүйн хувьд тухайд илэрхийлдэг ойлголт юм. [энд түшмэл ёсны асуудлыг хэлбэрийн талаас нь авч үзнэ.] Тухайлбал , Хүннүд Шаньюйн дараа эрэмбэ дараа бүхий төрийн том , жижиг түшмэлүүд ажиллаж байжээ.
  2. 2. Хүннүгийн түшмэл ёсны бүдүүвч:. Шаньюйгийн томилдог эхний 4 түшмэл ихээхэн эрх мэдэлтэй [ дөрвөн эвэртэн ]. Дараагийн шашны түшмэлүүдийг зургаан эвэртэн гэж нэрлэж тийм тооны эвэр зүүдэг байжээ. Энэ нь “тотем” буюу онгон шүтээнтэй холбоотой байв. Индианчууд , солонгост ч эвэр зүүдэг уламжлал бий. Сүмбэ улсад гурван гараа [баруун , зүүн , төв ] 12 зонхилогчоор дамжуулан захирч байв. Их Нирун улсад хааны дараах том тушаалтан нь төрийн сайд , Сүн улсын үед [420-479] Нирун улсын төрийн сайд Силинь нь зурхай , тоон ы ухаан , харь хэл мэддэг , эрдэм нэвтэрхий нэгэн байсан ажээ. Үүнчлэн төрийн багш гэдэг албан тушаалтан байсан. Түрэг , Уйгар , Киданд өмнөх үеийн улсуудын үед өмнөх уламжлалыг өвлөн авч , шинэ агуулгаар сэлбэж байжээ. VI-XII зууны үеийн монгол аймаг , ханлигууд байнгын шинжтэй төрийн алба ажиллахаа бараг больж , түшмэл ёсны шинж алдрангуй болсон байна. Гэхдээ Тэмүүжин хаанд өргөмжлөгдөөд дараах зүйлүүдийг хийжээ. 1. Орд өргөөг хамгаалах хишигтэн цэрэг байгуулж , туршуулч , газарч , холбооч зэрэг ажил үүрэг гүйцэтгэгчийг бий болгосон. 2. Заргачийг бий болгож эцэг нэгтэй дүү Билгүтэйг томилсон. Тэрээр хулгай , худал , зарга , заальхайг шүүх. 3. Орд өргөөнд үйлчлэх буурч [ тогооч ] агтчин , хоньчин , тэрэгчин зэргийг томилж байжээ. Ийнхүү тэрээр шүүх , цагдаа , хууль цааз , цэргийн хэрэг , тагнуул , туршуулын албаны үүсвэрийг тавьжээ. Их монгол улс [1206-1271] эртний уламжлал ёсоор улсаа 3 тойрогт ангилсан 1. Төвийн мүмэн шаньюй Зүүн баруун сэцэн ван Зүүн баруун их дүвэй Зүүн баруун их жанжин Зүүн баруун гули ван Зүүн баруун гуу хоу Зүүн баруун их данху
  3. 3. 2. Баруун түмэн 3. Зүүн түмэн Их түмэн нь дотроо бага түмэнд хуваагддаг байв. Бага түмэт нь их хэмжээний соёрхол газартай , 10 мянган цэрэг гагах чадалтай байжээ. Чингис хаан бага буюу жирийн түмнийг мянгат , зуут , аравтад хуваасан. Мянгатын тоо сүүлдээ 130 орчимд хүрсэн байна. Хамгийн анхан шатны нэгж болох аравт нь улсдаа 10 цэрэг гаргаж өгөх үүрэг бүхий бүлэг айл өрх байв. Мянгатын тогтолцоо нь дараах зорилготойгоор зохион байгуулагдсан Улс үндсээ байлган хамгаалах , аян дайнд мордоход үлэмж хэмжээний цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах Албат иргэдээсээ алба татвар өгөх Их монгол улсын үед төрийн алба нилээд цэгцэрч , түшмэл ёс лавшран гүнзгийрчээ. Их хаан төрийн сайд нарыг томилж байв. Тухайлбал , Мухулай Го ван буюу улсын ван хэмээх хааны дараах дээд албан тушаалыг хүлээсэн юм. Энэ утгаар нь Мухулайг их монгол улсын анхны Ерөнхий сайд гэж зарим судлаачид үздэг. Төрийн их заргачаар өөрийн өргөн авсан дүү шихихутагийг тохоон томилсон байдаг. Доктор М.Санждоржийн тэмдэглэснээр хүү Цагаадайд хууль зарлигийг хянан хэрэгжүүлэх үүргийг тусгайлан олгосон байна. [монголын төрийн түүхээс 1998 он] Үүнчлэн Боорчи , Зэлмэ , Наяа нарыг батлан хамгаалах , цэргийн хэрэг эрхэлсэн сайд нараар , Ү Сүн өвчөнийг төрийн бэхи [шинжээч ] - ээр томилсон. Тататунгааг боловсролын сайдаар томилсон гэж судлаачид үздэг. [ Ч.Далай , монголын түүх , их монгол улс , дэд дэвтэр . УБ 1994 он] Хишигтээс нь төрийн алба , түшмэл ёстой зүй ёсоор холбогдоно. Эхлээд тэд хааны ард , биеийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байв. Алсдаа улс орны дотоодхи дэг журам сахиулах , үймээн самуунаас сэргийлэх , үүрэг хүлээж , бүр сүүлдээ улс орны засаг захиргааны хэргийг бүхэлд нь хариуцах нэг ёсны засгийн газрын үүргийг гүйцэтгэх болжээ. Хишигтэний бүтэц - Төрийн сайд - Бичээч - Зарлигч - Заргач
  4. 4. - Торгууд - Хэвтүүл - Хорчин - Гөрөөч - Хөтөч - Хоньч - Буурч зэрэг албан тушаалтнууд багтана. Юан гүрний үед их хааны дараа захиргааны эрхиийг төрийн гурван сайад ерөнхийлөн барьж байв. Гүйцэтгэн захирамжлах дээд байгууллага нь - Доттод бичгийн яам - Нууц бичгийн яам - Түшмэлийн хэргийн яам зэрэг байв. Юан гүрний засаг захиргааны хамгийн том нэгж нь муж . мөн хараат түшмэг улсуудтай байсан. Муж зам фү жоу сян гацаа гэсэн хуваарилалттай байжээ. Том албан тушаалд зөвхөн монгол хүнийг томилж , хятадуудыг зөвхөн гацаа , тосгон болон 50 өрх, 100 айлын хүйн даргаар томилдог байжээ. Хубилай хаан анх 4-р хүү Номхоноор эх нутгаа захируулсан байна. Юан гүрэнд шүүх эрх мэдлийг эзэн хаан хэрэгжүүлж , улсын заргачийг томилно. Юан улсыг мөхсөний дараа “Дөчин дөрвөн хоёр” хэмээн түүх шастирт тэмдэглэсэн үе өнгөрч , зүүн монголыг 6 түмэн монгол, ойрадыг урьдын адил 4 түм эн ойрад гэж бичих болжээ. [дөрвөд 4-түмэн ойрад] Тогоонтөмөр хааныг хятад газар гучин түмэн монголоо орхиж, арван түмэн монголоо авч гарав гэсэн мэдээ бий. Улс төрийн бутралын үед түмэн нь 10,000 цэрэг гаргах ёстой цэргийн зохион байгуулалтын нэгж байхаа больж , зөвхөн засаг захиргааны томхон хуваарь болж өөрчлөгджээ. 14-р зууны үе гэхэд түмэн хэмэх нь бараг улс гэдэг ухагдахуунтай дүйх болж , ноёдын том эзэмшлийн шинжтэй болжээ. Тэд хэнд ч захирагдахгүй бие даахыг эрмэлзэх болсон. Жишээ нь : Алтан ханы улсын албан 10 гаруй түмэн өрх , түмэн загт ханы харъяат өрх 13 түм байв. Энэ үед халх түмэн нь Юан улсаас хойш тухайлсан газар нутаг , хууль цааз бүхий бие даасан том эзэмшил – ханлиг улсын шинжтэй болсон байна.
  5. 5. Дорнод монголын зургаан түмэн дотроо зүүн гурав , баруун гурав гээд дортоо отгуудад хуваагдаж байсан. Отог гэдэг нь урьдын мянгатуудын ор юм. Энэ үед хошуу гэдэг нэр томъёо цэргийн нэгжийн утгаар хэрэглэгдэж байв. Ойрад хошууг засаг захиргааны утгаар хэрэглэж байгаад халж, Галдан бошготын үе [ 1644-1697 ] - ээс отог гэж нэрлэх болсон.Баруун монголын отог нь дотроо арван, хорин, дөчинд хуваагдаж байв. Улс төрийн бутралын үед [Зургаан түмэн] зүүн гарын түмнийг хаан өөрөө, баруун гарын түмнийг түүний дүү юм уу хөвгүүн Жонон толгойлж байсан. Харин Ойрадын дөрвөн түмнийг их хааны томилсон Тайш гэдэг өндөр язгууртан үе улиран захирна. Их хааны дэргэд Чинсан хэмээх тэргүүн сайд ажиллаж, засаг захиргаа, цэргийн хэргийг эрхэлж байжээ. Түмэн засагт хааны үед баруун зүүн түмний төлөөөлөгчдөөс бүрдсэн төв засгийн газар байгуулж байжээ. Засаг захиргааны гол нэгж болох отогийг Зайсан захирна. Ойрадын отогийн зайсан түшмэл гээд түүний дараах албан тушаалтан болох дөчний ноён дэмч, хорины ноён, шүүлэнг, аравтын ахлагч нарыг хүртэл хаан томилдог байв. Манжийн хоёрхолын үед Ар монголын засаг захиргааны зохион байгуулалт нь цэрэг захиргааны төв аппарат, нутаг дэвсгэрийн нэгж [аймаг, хошуу, хутагтын шавь ] гэсэн бүтэцтэй байв. Манж чин улсаас монголыг захирч байсан төрийн гол байгууллага нь “Гадаад монголын төрийг засах явдлын Яам “ байжээ. Энэ яам Бээжин хотноо байрлаж, монголд явуулах бодлого, удирдамж боловсруулдаг байв. Үүнчлэн манж чин улсын зүгээс Улиастайд жанжны газар гэдгийг байгуулж, түүгээр дамжуулан бодлогоо явуулж байжээ. Мөн Их хүрээ, Ховдод сайдын газар байгуулсан. Их хүрээний сайдын газар 1758 онд байгуулагдаж, Түшээт хан, Сэцэн хан аймаг болж Богд Жавзандамба хутагтын шавийн хэргийг эрхэлж байсан. Ховдын манж сайдын газрыг 1762 онд байгуулж, ховдын хязгаарын монголчуудын хэргийг эрхлүүлж байсан. Манжийн ноёрхолын үед аймаг нь засаг захиргааны үндсэн том нэгж болсон. 1691 онд Ар монголыг манжийн харъяат болгоод, Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийг халхын 3 ханаар толгойлуулсан байна. 1725 онд Ойрадтай байлдахад гавъяа байгуулсан Дашдондов хэмээх ноёнд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч Сайн ноён хан аймгийг байгуулжээ.
  6. 6. Бүдүүвч № 2 Тамгатай Хошуу хутагтын шавь гэсэн үндсэн нэгжүүдээс бүрдэж байв. Аймаг Манж нар Ойрадыг эзэлсэний дараа Дөрвөдийг зүүн, баруун гар болгон Далайхан, Үнэн зоригт хан аймаг байгуулсан. Харин алтайн урианхай, тагна урианхай, Өөлд, Мянгад, Захчин , Торгуудууд аль ч аймагт харъяалагдахгүй тусгай захиргаатай байсан билээ. Манжаас халх монголд тогтоосон захиргааны зохион байгуулалтын бүдүүвч. Сэцэн хан Манж чин улсын хаан Гадаад монголын төрийг засах явдлын яам Улиастай манж, жанжны газар Улиастай, 4 аймгийн жасаа ээлж Сайн ноён Засагт хан Түшээт хан хан аймаг Хошууд Сум Баг 10 гэр Хүрээний эрдэнэ шанзав Жавзандамба хутагтын шавь , отог
  7. 7. Аймгийн чуулган 3 жилд 1 удаа болно. Чуулган дарга, жанжин удирдана. Жасаа нэртэй хэд хэдэн газар байгуулагдсан. - Аймгийн ба жанжны жасаа - Хүрээн дэх суурин ба хэрмэлийн жасаа - Улиастайн 4 аймгийн жасаа - Ховдын халхын жасаа гэх мэт. Жасаанд орсон 4 аймгийн засаг, түшмэлүүд нь 3-6 сарын хугацаагаар ээлжлэн сууж, тус тусын аймаг хошууны хэргийг нийлдэг байв. Манжийн бодлого нь монголчуудыг улс төрийн талаар нэгдэх боломжийг хааж байсан юм. Ийм учраас хошуудыг олон болгож 125-д хүргэжээ. Харин Дарьгангын 5 гар гэдэг өвөрмөц нэртэй засаг захиргааны нэгж байгуулж, манжийн хааны үржил сүргийг адуулах үүрэг хүлээлгэж байжээ. Хошууг угсаа залгамжилсан Засаг ноён манжийн хааны зарлигийн үндсэн дээр захирна.Манжийн хууль ёсоор сумыг цэргийн насны 150 эрийн тоогоор байгуулдаг байжээ.Хагас сум буюу хондого [150 эрд үл хүрвэл ] байгуулна. Сумыг Занги захирна. Тайж нар суманд захирагдахгүй, тусдаа баг, отог болж явна. Өндөр гэгээнд олон ноёд шавь өргөснөөр Жавзандамба хутагтын шавийн үүсэл тавигджээ. 90,000 орчим шавь байсан гэдэг. 1723 онд Богдын шавийн хэргийг эрхлүүлэхээр Эрдэнэ Шанзудбын яамыг байгуулсан. Энэ яам нь 1822 онд аймгийн чуулганы эрхтэй болжээ.Бусад хутагтын шавь нараас ялгахын тулд “ Богдын шавь “, “Их шавь “ хэмээн нэрлэж байв.Манжийн хуулиар шавийн тоо 700-д хүрвэл тусгай захиргаа байгуулж, тамга олгож байжээ. Монголд тамгатай хутагт 11, тамгагүй хутагт хувилгаад 50 орчим байв. Хутагтын хойт дүрийг алтан бумбанаас “Шивээ татаж “ тодруулна. Тодорсныг насанд хүртэл нь хувилгаан гэх бөгөөд 18 нас хүрмэгц Хутагт хэмээн өргөмжилж байв. Тамгатай хутагт түүний шавь нар суман эрийн дансанд орохгүй, тусгай газар нутагтай, бие даасан захиргаатай, хошуутай адил эрх хэмжээтэй, аймгийн чуулганд шууд захирагддаг байжээ. Манжийн ноёрхлын үед шүүн таслах ажиллагаа нь 5 шаттай байжээ. 1. Хошуу засаг 2. Аймгийн чуулган дарга
  8. 8. 3. Улиастайн жанжин, Ховдын амбан 4. Монгол Жургаан 5. Манжийн эзэн хаан Мөрдөн байцаалтын явцад харгис хатуу есөн эрүү тулгадаг байжээ. [ Дур зоргын эрүүг нэгэн адил ....] 1911 он Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний үр дүнд олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан 5 яам [ дотоод, гадаад, сангийн, цэргийн, шүүх ] байгуулсан. 1912 онд Гаалийн ерөнхий сайдын тушаалыг бий болгож, Бүгд ерөнхийлөн шийтгэх яам байгуулсанаар хэрэг дээрээ Ерөнхий сайдын тушаал бий болгожээ. Сайн ноён хан Намнансүрэнг томилсон нь үндсэндээ анхны Ерөнхий сайд болсон байна. - Шашин төрд туслах яам – Чин ван Ханддорж - - Да лам Цэрэнчимэд - - Жүн ван Чагдаржав нар ажиллаж байв. 1914-онд Улсын дээд, доод хурал байгуулсан. Эдгээр нь Богд хаанд зөвлөх эрхтэй байв. Энэ үед Монгол улс 6 аймаг, 118 хошуу, Богд Жавзандамба, тамгатай хутагтын 56 отог шавиас бүрэлдэж байв. 1915 оны Хиагтын гэрээгээр [ 3 улсын ] автономит болсноор зарим яам татан буугдаж, төрийн гүйцэтгэн захирамжлах эрх хэмжээр хязгаарлагджээ. 1921 онд Боран Унгерний дахин сэргэсэн автономит Монголын засгийн газар, монголын хувьсгалчдын байгуулсан Ардын түр засгийн газар ч бүтцийн хувьд өмнөх уламжлалаа хэвээр хадгалж байсан юм. 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялмагц, уламжлалт 5 яам бүхий Ардын байнгын Засгийн газрыг байгуулж,анхны Ерөнхий сайдаар Д.Бодоог томилсон байна.Тэр цагаас хойш өдгөөг хүртэлх хугацаанд төрийн захиргааны бүтэц зохион байгуул алт улам гүнзгийрч,өнөөгийн хэлбэрт шилжсэн байна.
  9. 9. Ардын төрийн тогтолцоо. [ 1924 он ] БНМАУ-ын Их хурал Засгийн Улсын бага хурлын газар тэргүүлэгчид 1992 оны Үндсэн хуульд “ Монгол улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн “ гэж заасан. Бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бүрдэх болов. 1996 оноос яамд хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудаас бүрдэж байна. Ардын засгийн жилүүдэд явагдсан өөрчлөлтүүд гэвэл: 1. Их төвийг татан буулгасан 2. Сумдыг томсгох зохион байгуулалт хийсэн 3. 1931 онд батлагдсан хуулиар хошууг байхгүй болгож, 5 аймаг 513 сумыг 13 аймаг, 311 сум болгон зохион байгуулсан. 4. Ардын хурлын тогтолцоо өөрчлөгдсөн - Баг ,хорины хурал - Сум, хорооны хурал - Аймаг, хотын хурал - Улсын их хурал Улсын бага хурал Ерөнхий сайд Эдийн засгийн зөвлөл Яамд Орон нутгийн хурлууд
  10. 10. 5. 1950-д оны эцсээр нэгдэл, САА-нууд байгуулагдсанаар 1959 онд багийг татан буулгаж, сум, хороо нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон. 6. 1960- аад онд Улаанбаатар хотын 4 район байгуулагджээ. 7. Орон нутгийн захиргааны байгууллагуудаас шүүхийн үүргийг тусгаарласан. 8. 1921-1990 онд төрийн түшмэл ёс, албан тушаалын зэрэг дэвийн хуучин н эрийг халж шинэ нэр үүсгэсэн. [Ноён, туслагч, захирагч занги, мээрэн, залан, зайсан-дарга, орлогч дарга, захирал, эрхлэгч,мэргэжилтэн, зохион байгуулагч, зааварлагч гэх мэт]. 9. 1992 оны шинэ үндсэн хууль ёсоор Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж нь аймаг, нийслэлд хуваагдана гээд аймаг нь сумдад, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдаж байна. 10. 1994 онд Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудыг шинээр байгуулсанаар 21 аймагтай болсон. 11. Орон нутгийн бие даасан байдлыг хангах асуудал нь аймаг, сумын ИТХ, багийн ИНХ-ын эрх хэмжээтэй холбогдон тавигдаж байна. 12. Эдүгээ төрийн байгууллагын албан тушаалтны зэрэг дэвд түшмэл гэдэг нэр томъёо дахин сэргэж, Засаг дарга, Ерөнхийлөгч, Тэргүүн, Ерөнхий захирал зэрэг албан тушаалтан бий болсон байна. Монгол улсын [холимог] төрийн тогтолцооны бүдүүвч. № 3 УИХ Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Засгийн газар ИТХ Аймаг ИТХ ИНХ Улсын прокурор Дээд шүүх прокурор прокурор Аймаг , нийслэлийн шүүх Сум дүүргийн шүүх нийслэлийн засаг дарга Сум дүүргийн засаг дарга Баг , хорооны засаг дарга

×