SlideShare a Scribd company logo
1 of 35
Download to read offline
Найруулгын
алдаа түүнийг
ангилах
Найруулга зүйн шаардлага хангаагүйгээс найруулгын алдаа
үүсдэг. Алдаа нь бичигч, найруулагчаас их шалтгаална.
“Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч
хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж,
эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж,
уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж
буй нэг эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ”
/Сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба/
2
Алдааг ангилах нь:
Найруулгын алдааны тухай ойлголт өргөн боловч алдааны
шинжээс шалтгаалан дотор нь ангилж үзэж болно.
Д.Отгонсүрэн:
▸ Үгийн сангийн найруулгын алдаа
▸ Дүрмийн буюу хэлзүйн алдаа
▸ Баримт сэлтийн алдаа
▸ Учир шалтгааны алдаа
▸ Утгын алдаа гэж ангилсан байна.
3
Проф. Ц.Сүхбаатар найруулгын алдааг ангилахдаа:
1. Найруулгын алдаа
▸Үг буруу сонгосон алдаа
▸Үг илүүдсэн алдаа
▸Үг дутсан алдаа
▸Яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа
▸Нэг үгийг давтсан алдаа
▸Үгийн өнгө аяс гажсан алдаа
4
2. Найруулгын бус алдаа
• Баримтын алдаа
• Логик дэс дарааллын алдаа
• Хэлзүйн алдаа
• Гоозүй ба учирзүйн алдаа
5
1. Үг буруу сонгосон алдаа
Бичиж буй сэдэвт таарах оновчтой үгийг сонгоно
гэдэг найруулгын чухал чадвар юм. Үгээ онож сонгоогүйгээс
илэрхийлэх гэсэн золилгодоо хүрч чадахгүй, тэр ч байтугай
огт өөр ойлголт төрүүлж болох найруулгын алдаа үүсдэг. Ийм
алдаа гарч байгаа шалтгааныг нягталбал:
▸ Тухайн ойлголтод тохирох үг сонгоогүйгээс
▸ Ойролцоо утгатай үгнүүдийн оновчтойг шилээгүйгээс
▸ Уг юмыг онож нэрлээгүйгээс
▸ Гадаад үгийг махчлан орчуулснаас
6
НАЙРУУЛГЫН АЛДАА
▸ Уламжлалт найруулгын ёсыг мэдэхгүйгээс
▸ Үгийн жинг тааруулаагүй зэргээс найруулгын ийм алдаа
гардаг.
Жишээлбэл:
▸ Тэрний хэлсэн үг чихэнд наалдацтай. /сониноос/
Энэ өгүүлбэрт “наалдацтай” гэсэн үгийн сонголт буруу болжээ.
“наалдац” гэдэг нь наалдах чадал, наалдахуй чанарыг хэлнэ
7
. “Монгол хэлний товч тайлбар толь”-д наалдах гэж
А. Юманд барилдан зууралдаж тогтох
Б. Юманд шахагдан тулж байх
В. Дотносон ойртож салахгүй байх утгатайг заажээ.
▸ Малын төрөл төрөгсдийг сайжруулснаар
түүний ашиг шим дээшилж байна. /сониноос/
8
2. Үг илүүдсэн алдаа
Шаардлагагүй илүү үгийг нуршсанаас чухам юу гэж өгүүлэх
гэж байгааг ойлгоход бэрхтэй байдаг. Ийм алдаа хэлний
хэмнэлтийн зарчмыг зөрчсөнөөс гардаг. Хэлний хэмнэлтийн
зарчим гэдэг нь бичиг, ярианы хэлний тухайн харилцаанд
хэрэггүй буюу илүү зүйлийг хасах арга боломжийг хэлнэ. Энэ
нь хэлний хөгжлийн гол хандлага бөгөөд онол, практикийн
чухал асуудал юм.
9
Жишээлбэл:
▸Шатахуун түгээгүүрийн цоргоноос нэг минутад нэг дусал,
нэг цагт 60 дусал бензин ба 48 грамм, хоногт 816 грамм,
жилд 2500,5 литр бензин ба 519 төгрөг 90 мөнгө
үрэгдүүлнэ гэдгийг санаж ажиллах хэргэтэй. /Бензин
түгээгүүрийн газрын санамжаас/
Энэ жишээнд хэт нарийвчлан үзүүлэх гэж оролдсоноос
найруулгын нуршилтын алдаа үүсч, улмаар нэг дусал бензин
гоожих нь эдийн засгийн ямар хохиролтойг үзүүлэх нөлөө
багатай байна. Дэндүү нуршсанаас ашигтай санамж болж
чадаагүй байна.
10
Тухайн үед “Дуслыг хуруувал тонныг хэмнэнэ” гэсэн хөдөлгөөн
өрнөж энэ хэллэг хамгийн ойлгомжтой байсан байна.
▸ “Маш их завгүй байлаа.” гэсэн өгүүлбэрт “маш”, “их” гэсэн
үгсийг давтан хэрэглэх нь илүүц бөгөөд зөвхөн хүч
нэмэгдүүлэхэд боно.
11
3. Үг дутсан алдаа
Учир шалтгааны шаардлагатай зайлшгүй байх үгийг орхисноос
утга ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж
чадахгүй байх явдал тохиолддог. Энэ нь үг дутсан найруулгын
алдаа болдог. Ийм алдаа гарч байгаа шалтгааныг ажиглахад
▸ Өгүүлж байгаа зүйлийг дэндүү товчлох юм уу хэт
ерөнхийлснөөс
▸ Бусдад зориулж байгаагаа мартаж зөвхөн өөртөө
“мэдээжийн юм” гэж орхисноос
12
▸ Үгийн сангийн баялаг муу эзэмшсэнээс
▸ Хэлний хэмнэлтийн зарчим өрөөсгөл баримталснаас
▸ Зайлшгүй тодотгол авах хэрэгтэй байдаг олон утгатай үгийн
тодотголыг хаяснаас
▸ Учир шалтгааны уялдааг нягт тунгаагаагүй зэргээс алдаа үүсэж
байна.
Жишээлбэл:
▸ “Ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ
бэлгэшээсэн.” гэсэн өгүүлбэрт “худоан морины уяагаар”
хэмээн тодотгож ойлгомжтой хэрэглээгүйгээс алдаа үүсжээ.
13
▸ “Чингисийн замыг хурдлуулахад төр анхаарал тавина.”
гэхэд үг дутсан найруулгын алдаа гарчээ. Албан ёсны
харилцаанд “Чингисийн гудамжны зам” гэх нь зөв юм.
Зүй нь:
“Чингисийн гудамжны замын ажлыг эрчимжүүлэхэд төр
анхаарна.” гэвэл илүү сайн найруулга болох юм.
14
4. Дүрслэх буюу яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа
Аливаа зүйлийг уншигчийн урмыг сэргээж сонирхол
татахаар бичихэд уран дүрслэлийн арга, хэлний яруу
хэргэлүүр тусалдаг. Жишиж байгаа хоёр зүйлийн төсөөтэй
талыг зөв сонгох тухайн зүйлийн хамгийн гол буюу
түгээмэл шинжийг онцлон үзэх, хэвшиж тогтсон
уламжлалыг анхаарах, бусдад ойлгомжтой байх, хүний
сэтгэлийг хөдөлгөхүйц уран байх зэрэг чанар дутаснаас
найруулга болхи болж алдаа үүсэх тал бий.
15
▸ Завхан нутгаас их хотод хөл тавьсан хэний ч танихгүй
бяцхан охин өнгө дагаж мөнгө, мөнгө дагаж өнгө гэгчээр
хэдхэн жилийн дотор эр сүвтэй болгон эргэн харж зүрх
алдахаас ч өөр аргагүй сайхан бүсгүй болж чадсан.
/сониноос/
Энд “эр сүвтэй болгон” гэдэг нь доромж аястай төдийгүй хүн,
нохой, гахай гээд л цөм үүнд хамаарна. “Зүрх алдах” гэдэг нь
“айх, эмээх” гэсэн утгатай.
16
5. Нэг буюу нэг үндэстэй үгийг давтсан алдаа
Нэг үг юмуу нэг үндэстэй үгийг ойр ойрхон давтан хэлэхэд
тухайн найруулгын яруу сайхан, хурц тод, ур чадал суларч
улмаар найруулгын алдаа болдог. Үүний шатганыг үзвэл:
▸ Үгйин ойролцоо утгын ялгааг гаргаагүй
▸ Юм үзэгдлйин шинж чанарыг гчрхай ажиглаагүй
▸ Үгйин сангийн хөмрөгөөс уйгагүй суралцаагүйгээс
▸ Үг хэлээ тунгаан шигшдэг баялаг арга уламжлалыг
эзэмшээгүй
▸ Уйгагүй засах, ургуулан бодох чадвар дутсан зэргээс
болно.
17
Жишээлбэл:
▸ Улирлын хугацаатай талон нь зөвхөн тухайн улиралд
хүчинтэй бөгөөд дараа улиралд өмнөх улирлын талоноор
үйлчлэхгүй. /сониноос/
▸ Ялангуяа хавар бол бараг өдөр өнжихгүй шуурна. Цасаар
ч шуурна. Гэхдээ элсээр голдуу шуурдаг ажээ.
/сэтгүүлээс/
18
6. Үгийн өнгө аяс гажсан алдаа
Аливаа зүйлд үгийн өнгө аясыг тохируулна гэдэг найруулга
зүйн чухал шаардлагын нэг байдаг. Ганц үгийн өнгө аяс
тохироогүйгээс тухайн өгүүлж байгаа зүйлийн алдаа үүсдэг.
Зөвхөн үг төдийгүй үгйин нөхцөл дагавар ч их нөлөөтэй.
Жишээлбэл:
Монгол орны эгэл нэгэн энэ нутаг юуны учир геологичдын
анхаарлыг татаж “тав тухыг алдуулан” жил бүрийн хавар
Москвагаас, Новосибирскээс, Улаанбаатараас Хан богд
нутгийг зорин аялахад хүргэж байна вэ. /сэтгүүлээс/
19
Геологчдийн шинийг эрж хайх, нээж олох сэтгэл догдлом
бүхнийг “тав тухыг алдагдуулдаг гэсэн хэллэгээр өгүүлсэн нь
өгүүлбэрийн аяст зохицогүй байна.
▸ “Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй багширчээ.”
гэсэн өгүүбэрт “багшрах” гэсэн үгийг хүн дээр
хэрэглэснээс үгйин өнгө аяс гажсан найруулгын алдаа
болжээ.
Зүй нь: Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй цугларчээ.
20
НАЙРУУЛГЫН БУС АЛДАА
1. Баримтын алдаа
Тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар мэдэхгүй
буюу эсвэл тойм төдий төсөөлөлтэй байснаас үүссэн
алдааг баримтын алдаа гэнэ. Ийм алдаа нь:
▸ Уг асуудлыг нарийн нягтлаагүйгээс
▸ Залхуу хойргоос
▸ Хариуцлагагүй хандсанаас
▸ Нэрэлхүү зангаас
21
▸ Гүйцэд лавлаагүй зэргээс үүсдэг.
Цэг таслал, үг үсэг, тоо баримт зэрэг нь бүгд энэи алдаанд
хамаарна. Ихэвчлэн санамсаргүй тохиолдлоор гардаг боловч
хааяа санаатай ийм алдаа үүсгэдэг нь нэн харамсалтай.
Жишээлбэл:
“Хөвгүүдийн ирээдүйн өсөлтийг мэдэхийн тулд тухайн
хүүхдийн эцгийн нурууны өндөр дээр эхийн нурууны өндрийг
нэмж гарсан тоог 108-аар үржүүлээд хоёрт хувааж гаргадаг
байна.” /сониноос/
22
Энэ арга зүйн зөвлөгөөг уншигч ойлгохгүй байна. Дээрх
алдаа нь 108 гэсэн тоонд нэгийн тооны ард таслал
тавиагүйгээс үүсчээ.
Зүй нь:
1,08 аар үржүүлсэн бол үнэмшилтэй байх байжээ.
23
▸ Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 27-28
ны өдрүүдэд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод
ажиллалаа. Өглөөний сонин, 2008.12.01 №231/554
Зүй нь:
Сэтгүүлч өнгөрсөн сарын үйл явдлыг энэ сарын гэж
бичснээрээ баримтын алдаа гаргасан байна.
24
2. Логик буюу учирзүйн алдаа
Сэтгэхүйн хууль, учир шалтгааны хэм хэмжээг зөрчсөнөөс
үүссэн алдааг хэлдэг. Алдааг ангилахдаа илэрхийлж байгаа
зүйлийн утга болон түүнд хэрэглэж байгаа хэрэглүүрийн
харьцааг бодолцох чухал байдаг. Учирзүйн үндсэн хуулиудыг
нарийн мэдэх нь яруу сайхан найруулан бичихэд нэн тустай.
Эдгээр хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал шинжүүд болох
тодорхой зөрчилгүй, тууштай, үндэслэлтэй байдлуудыг
илэрхийлдэг. Тухайлбал, адилтгалын хууль нь янз бүрийн
бодлуудыг адилтгаж болохгүй, бас адилхан бодлуудыг өөр өөр
авч үзэж болохгүйг гэсэн чухал шаардлагыг хангах учиртай.
25
Зөрчилгүйн хууль нь үгүйсгэлцсэн хоёр бодомж нэг зэрэг
үнэн байж чадахгүй бөгөөд ямар ч гэсэн нэг нь худал байх
ёстой гэж үздэг. Энэ мэтчилэн хуулиудыг нь дангаар
уншихад тун ойлгомжтой зүйл байдаг боловч ярьж бичиж
байгаа тохиололд үүнийг зөрчсөн алдаа элбэг гардаг.
Жишээлбэл:
Хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ үү.
/Телевизийн зарлал/ “хаалттай” гэж өргөнөөр оролцох
боломжгүй зүйлийгхэлдэг.
Зүй нь: Бүх нийтэд нээлттэй үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр
ирж үзнэ үү.
26
▸ Манай багийн хамт олон АНУ руу явган аялал хийхээр
бэлтгэж байна. Энд АНУ руу явган аялал хийх
боломжгүй учраас учир зүйн алдаа гарсан.
Зүй нь:
Манай багийн хамт олон АНУ руу аялал хийхээр бэлтгэж
байна.
27
3. Хэлзүйн алдаа
Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэлзүйн хэм
хэмжээг зөрчсөний улмаас үүсэх алдааг хэлнэ. Хэлзүйн
хэлбэрийг буруу хэрэглэснээс гарч байгаа алдаа нь найруулга
зүйн хувьд үгйин хэлбэрийн төдийг өөрчлөлт байдаг учраас
илэрхийлж байгаа зүйлийн утгад нөлөөлөхгүй, уншигчийн
анхаарал төдийлөн татахааргүй удаа байдаг. Гэвч найрзуулгын
үг, өгүүлбэр бүр дээд зэргээр шилж сонгосон, хамгийн зөв
байх шаардлагатай билээ. Хэл зүйг хэм хэмжээ зөрчсөн алдаа
найруулга зүйн алдаа болон нөлөөлөх нь цөөнгүй. Үүнийг зөв
бичгийн дүрмийн алдаатай хутгаж болохгүй.
28
Жишээлбэл:
▸ “УАДБЧ-ын гоцлол хөгжимчин ... хуучраар дэлхийн
сонгодог хөгжмөөс тоглож байхад ДБУАТ-ын хийлчин ...
гучин хоёр хийлийн аялгуугаар үзэгч түмнээ баясгаж явна”
гэсэн өгүүлбэрт “байхад” гэдэг үгийн хэлбэржилт оновчгүй
болсноос хояр хөгжимчинг хооронд нь сөргүүлсэн мэт
болжээ. Уг нь хоёулаа шилдэг хөгжимчин гэж бичих гэсэн
бололтой.
▸ Сэтгүүлч нар сонирхолтой асуулт асуусан нь хурлын уур
амьсгалыг идэвхжүүлэв.
Зүй нь: сэтгүүлч нар - сэтгүүлчид
29
4. Гоо зүйн алдаа
Хөдөлмөрчдийн гоо зүйн боловсрол, ёс зүйн хэм хэмжээнд
нийтэлж байгаа аливаа зүйл үр дүнтэй өгөөжтэй байх
шаардлагатай байдаг. Үүүнийг зөрчсөн алдаа гардаг. Гоо зүй, ёс
зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа бол өгүүлж байгаа зүйлийн эрч
хүчийг сулруулж, ач холбогдлыг бууруулдаг учраас ялимгүй
мэт зүйлээс ноцтой алдаа үүсэх нь цөөнгүй. Хэт чамирхах,
дэндүү болхидуулах хоёр хэтрүүллээр ихэвчлэн үүсдэг.
30
Жишээлбэл:
▸ Эдгээр сайхан бүсгүйчүүдийг анх харахад намрын хагдарч
буй алаг цэцэгс мэт санагдсаныг нуух юун.
Хагдарч байгаа цэцэг сайхан харагддагүй. Зүй нь:
Эдгээр сайхан бүсгүйчүүдийг анх харахад дэлгэрч буй алаг
цэцэгс мэт санагдсаныг нуух юун.
▸ Түүний пүүдэрдсэн нүүр гоо сайхан бус, хиймэл харагдаж
хуучирч муудсан төмсийг санагдуулна. /сэтгүүлээс/
31
Найруулгыг алдааг засах нь
1. Алдааг олж илрүүлэх
2. Яг ямар алдаа болохыг тогтоох
3. Засаж найруулах гэсэн дэс дарааллаар явах хэрэгтэй.
Жишээ - 1
▸ Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс өндөр цалинтай нь
ажиглагдсан.
▸ Хэл зүйн алдаа /-ж нөхцөл/
▸ Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс өндөр цалинтай нь
ажиглагдаж байна.
32
Жишээ – 2
▸ Под хатагтай Б.Сарантуяа сайн ээж
байхгүй гэхэд болно.
▸ Үг дутсан алдаа
▸ Под хатагтай Б.Сарантуяа сайн ээж
байхгүй гэхэд болно.
33
Жишээ – 3
▸ Ой дотроос шинэхэн ногооны сэнгэнэсэн үнэр ханхална.
▸ Учир зүйн алдаа
▸ Ойгоос нялх ногооны үнэр сэнгэнэнэ.
Жишээ – 4
▸ Хүү гудамжаар алхаж явтал адууны хомоолын чинээ
бөөрөнхий чулуу тааралдав.
▸ Үг илүүдсэн
▸ Хүү гудамжаар алхаж явтал хомоолын чинээ бөөрөнхий
чулуу тааралдав.
34
Жишээ – 5
▸ Манай сонины 2008 оны 4 дүгээр улирлын нэмэлт
захиалга явагдаж байна.
▸ Үг оновчгүй сонгосон алдаа
▸ Манай сонины 2008 оны 4 дүгээр улирлын нэмэлт
захиалга үргэлжилж байна.
Аливаа зүйлийг найруулан бичихэд хэрхэн найруулан бичих
арга ухаанд суралцсан байх хэрэгтэй байдгаас гадна алдаа
хэрхэн үүсч болдгийг мэдэж байх нь чухал ач холбогдолтой.
35

More Related Content

What's hot

илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
tulga_11e
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
Buyanjargal_b
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
jiguurten
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
sanjaamongol
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
Ch Moonoo
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
anaranar
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
guest00835cf3
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөр
zayaha
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
sodko27
 
9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг
oyunaadorj
 

What's hot (20)

лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
авиа хувьсах ёс
авиа хувьсах ёсавиа хувьсах ёс
авиа хувьсах ёс
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
хэлц
 хэлц хэлц
хэлц
 
урлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөрурлагын үзлгийн хөтөлбөр
урлагын үзлгийн хөтөлбөр
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг9. Эсрэг утгатай үг
9. Эсрэг утгатай үг
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 
18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal18. engiin ba niilmel oguulberiin angilal
18. engiin ba niilmel oguulberiin angilal
 

Similar to №5 Найруулгын алдаа түүнийг ангилах

Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
tervish
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
tervish
 
эх хэрэглэгдэхүүн
эх хэрэглэгдэхүүнэх хэрэглэгдэхүүн
эх хэрэглэгдэхүүн
bayarankh
 
залуу багш нарт
залуу багш нартзалуу багш нарт
залуу багш нарт
byambaa79
 
залуу багш нарт
залуу багш нартзалуу багш нарт
залуу багш нарт
orgilmaa53
 
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idiomsAngli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Nyamjantsan Baljinnyam
 
Ex xelnii soyol xereglee
Ex xelnii soyol xeregleeEx xelnii soyol xereglee
Ex xelnii soyol xereglee
batzaya003
 

Similar to №5 Найруулгын алдаа түүнийг ангилах (20)

НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxНАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
 
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxНАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-7
 
____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx____4__22.09.27.pptx
____4__22.09.27.pptx
 
Zovlogoo baigal
Zovlogoo baigalZovlogoo baigal
Zovlogoo baigal
 
албан бичиг
албан бичигалбан бичиг
албан бичиг
 
эх хэрэглэгдэхүүн
эх хэрэглэгдэхүүнэх хэрэглэгдэхүүн
эх хэрэглэгдэхүүн
 
залуу багш нарт
залуу багш нартзалуу багш нарт
залуу багш нарт
 
залуу багш нарт
залуу багш нартзалуу багш нарт
залуу багш нарт
 
GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9GLON303-Хичээл 9
GLON303-Хичээл 9
 
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idiomsAngli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
Angli xelnii xamgiin_tugeemel_xelc_ugs_idioms
 
Ex xelnii soyol xereglee
Ex xelnii soyol xeregleeEx xelnii soyol xereglee
Ex xelnii soyol xereglee
 
хичээл 7
хичээл 7хичээл 7
хичээл 7
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
 
№6
№6№6
№6
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
 
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol heregleeMongol hel bichigiin bolovsrol hereglee
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
 

More from Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр

More from Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр (20)

Fashion english 1
Fashion english 1Fashion english 1
Fashion english 1
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Компьютерийн тухай үндсэн ойлголт
Компьютерийн тухай үндсэн ойлголтКомпьютерийн тухай үндсэн ойлголт
Компьютерийн тухай үндсэн ойлголт
 
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
Урлах Эрдмийн Дээд Сургууль танилцуулга
 
УЭДС танилцуулга 2021
УЭДС танилцуулга 2021УЭДС танилцуулга 2021
УЭДС танилцуулга 2021
 
Урлах Эрдмийн Дээд Сургууль
Урлах Эрдмийн Дээд СургуульУрлах Эрдмийн Дээд Сургууль
Урлах Эрдмийн Дээд Сургууль
 
Rococo XVII-XVIII
Rococo XVII-XVIIIRococo XVII-XVIII
Rococo XVII-XVIII
 
Barocco Барокко /XVII-XVIII/
Barocco Барокко  /XVII-XVIII/Barocco Барокко  /XVII-XVIII/
Barocco Барокко /XVII-XVIII/
 
French, German renaissance XV-XVII
French, German renaissance   XV-XVIIFrench, German renaissance   XV-XVII
French, German renaissance XV-XVII
 
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
Сэргэн Мандалтын үе. Renaissance /1450-1600/
 
Дундад зууны үе Middle ages
Дундад зууны үе Middle agesДундад зууны үе Middle ages
Дундад зууны үе Middle ages
 
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/Византын эзэнт гүрэн        Byzantine Empire                 /V-XII/
Византын эзэнт гүрэн Byzantine Empire /V-XII/
 
90's fashion boom
90's fashion boom 90's fashion boom
90's fashion boom
 
80's brand names
80's brand names80's brand names
80's brand names
 
Swinging 60's, space age
Swinging 60's, space ageSwinging 60's, space age
Swinging 60's, space age
 

№5 Найруулгын алдаа түүнийг ангилах

  • 2. Найруулга зүйн шаардлага хангаагүйгээс найруулгын алдаа үүсдэг. Алдаа нь бичигч, найруулагчаас их шалтгаална. “Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж буй нэг эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ” /Сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба/ 2
  • 3. Алдааг ангилах нь: Найруулгын алдааны тухай ойлголт өргөн боловч алдааны шинжээс шалтгаалан дотор нь ангилж үзэж болно. Д.Отгонсүрэн: ▸ Үгийн сангийн найруулгын алдаа ▸ Дүрмийн буюу хэлзүйн алдаа ▸ Баримт сэлтийн алдаа ▸ Учир шалтгааны алдаа ▸ Утгын алдаа гэж ангилсан байна. 3
  • 4. Проф. Ц.Сүхбаатар найруулгын алдааг ангилахдаа: 1. Найруулгын алдаа ▸Үг буруу сонгосон алдаа ▸Үг илүүдсэн алдаа ▸Үг дутсан алдаа ▸Яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа ▸Нэг үгийг давтсан алдаа ▸Үгийн өнгө аяс гажсан алдаа 4
  • 5. 2. Найруулгын бус алдаа • Баримтын алдаа • Логик дэс дарааллын алдаа • Хэлзүйн алдаа • Гоозүй ба учирзүйн алдаа 5
  • 6. 1. Үг буруу сонгосон алдаа Бичиж буй сэдэвт таарах оновчтой үгийг сонгоно гэдэг найруулгын чухал чадвар юм. Үгээ онож сонгоогүйгээс илэрхийлэх гэсэн золилгодоо хүрч чадахгүй, тэр ч байтугай огт өөр ойлголт төрүүлж болох найруулгын алдаа үүсдэг. Ийм алдаа гарч байгаа шалтгааныг нягталбал: ▸ Тухайн ойлголтод тохирох үг сонгоогүйгээс ▸ Ойролцоо утгатай үгнүүдийн оновчтойг шилээгүйгээс ▸ Уг юмыг онож нэрлээгүйгээс ▸ Гадаад үгийг махчлан орчуулснаас 6 НАЙРУУЛГЫН АЛДАА
  • 7. ▸ Уламжлалт найруулгын ёсыг мэдэхгүйгээс ▸ Үгийн жинг тааруулаагүй зэргээс найруулгын ийм алдаа гардаг. Жишээлбэл: ▸ Тэрний хэлсэн үг чихэнд наалдацтай. /сониноос/ Энэ өгүүлбэрт “наалдацтай” гэсэн үгийн сонголт буруу болжээ. “наалдац” гэдэг нь наалдах чадал, наалдахуй чанарыг хэлнэ 7
  • 8. . “Монгол хэлний товч тайлбар толь”-д наалдах гэж А. Юманд барилдан зууралдаж тогтох Б. Юманд шахагдан тулж байх В. Дотносон ойртож салахгүй байх утгатайг заажээ. ▸ Малын төрөл төрөгсдийг сайжруулснаар түүний ашиг шим дээшилж байна. /сониноос/ 8
  • 9. 2. Үг илүүдсэн алдаа Шаардлагагүй илүү үгийг нуршсанаас чухам юу гэж өгүүлэх гэж байгааг ойлгоход бэрхтэй байдаг. Ийм алдаа хэлний хэмнэлтийн зарчмыг зөрчсөнөөс гардаг. Хэлний хэмнэлтийн зарчим гэдэг нь бичиг, ярианы хэлний тухайн харилцаанд хэрэггүй буюу илүү зүйлийг хасах арга боломжийг хэлнэ. Энэ нь хэлний хөгжлийн гол хандлага бөгөөд онол, практикийн чухал асуудал юм. 9
  • 10. Жишээлбэл: ▸Шатахуун түгээгүүрийн цоргоноос нэг минутад нэг дусал, нэг цагт 60 дусал бензин ба 48 грамм, хоногт 816 грамм, жилд 2500,5 литр бензин ба 519 төгрөг 90 мөнгө үрэгдүүлнэ гэдгийг санаж ажиллах хэргэтэй. /Бензин түгээгүүрийн газрын санамжаас/ Энэ жишээнд хэт нарийвчлан үзүүлэх гэж оролдсоноос найруулгын нуршилтын алдаа үүсч, улмаар нэг дусал бензин гоожих нь эдийн засгийн ямар хохиролтойг үзүүлэх нөлөө багатай байна. Дэндүү нуршсанаас ашигтай санамж болж чадаагүй байна. 10
  • 11. Тухайн үед “Дуслыг хуруувал тонныг хэмнэнэ” гэсэн хөдөлгөөн өрнөж энэ хэллэг хамгийн ойлгомжтой байсан байна. ▸ “Маш их завгүй байлаа.” гэсэн өгүүлбэрт “маш”, “их” гэсэн үгсийг давтан хэрэглэх нь илүүц бөгөөд зөвхөн хүч нэмэгдүүлэхэд боно. 11
  • 12. 3. Үг дутсан алдаа Учир шалтгааны шаардлагатай зайлшгүй байх үгийг орхисноос утга ойлгомжгүй болох, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж чадахгүй байх явдал тохиолддог. Энэ нь үг дутсан найруулгын алдаа болдог. Ийм алдаа гарч байгаа шалтгааныг ажиглахад ▸ Өгүүлж байгаа зүйлийг дэндүү товчлох юм уу хэт ерөнхийлснөөс ▸ Бусдад зориулж байгаагаа мартаж зөвхөн өөртөө “мэдээжийн юм” гэж орхисноос 12
  • 13. ▸ Үгийн сангийн баялаг муу эзэмшсэнээс ▸ Хэлний хэмнэлтийн зарчим өрөөсгөл баримталснаас ▸ Зайлшгүй тодотгол авах хэрэгтэй байдаг олон утгатай үгийн тодотголыг хаяснаас ▸ Учир шалтгааны уялдааг нягт тунгаагаагүй зэргээс алдаа үүсэж байна. Жишээлбэл: ▸ “Ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн.” гэсэн өгүүлбэрт “худоан морины уяагаар” хэмээн тодотгож ойлгомжтой хэрэглээгүйгээс алдаа үүсжээ. 13
  • 14. ▸ “Чингисийн замыг хурдлуулахад төр анхаарал тавина.” гэхэд үг дутсан найруулгын алдаа гарчээ. Албан ёсны харилцаанд “Чингисийн гудамжны зам” гэх нь зөв юм. Зүй нь: “Чингисийн гудамжны замын ажлыг эрчимжүүлэхэд төр анхаарна.” гэвэл илүү сайн найруулга болох юм. 14
  • 15. 4. Дүрслэх буюу яруу хэрэглүүр оновчгүй сонгосон алдаа Аливаа зүйлийг уншигчийн урмыг сэргээж сонирхол татахаар бичихэд уран дүрслэлийн арга, хэлний яруу хэргэлүүр тусалдаг. Жишиж байгаа хоёр зүйлийн төсөөтэй талыг зөв сонгох тухайн зүйлийн хамгийн гол буюу түгээмэл шинжийг онцлон үзэх, хэвшиж тогтсон уламжлалыг анхаарах, бусдад ойлгомжтой байх, хүний сэтгэлийг хөдөлгөхүйц уран байх зэрэг чанар дутаснаас найруулга болхи болж алдаа үүсэх тал бий. 15
  • 16. ▸ Завхан нутгаас их хотод хөл тавьсан хэний ч танихгүй бяцхан охин өнгө дагаж мөнгө, мөнгө дагаж өнгө гэгчээр хэдхэн жилийн дотор эр сүвтэй болгон эргэн харж зүрх алдахаас ч өөр аргагүй сайхан бүсгүй болж чадсан. /сониноос/ Энд “эр сүвтэй болгон” гэдэг нь доромж аястай төдийгүй хүн, нохой, гахай гээд л цөм үүнд хамаарна. “Зүрх алдах” гэдэг нь “айх, эмээх” гэсэн утгатай. 16
  • 17. 5. Нэг буюу нэг үндэстэй үгийг давтсан алдаа Нэг үг юмуу нэг үндэстэй үгийг ойр ойрхон давтан хэлэхэд тухайн найруулгын яруу сайхан, хурц тод, ур чадал суларч улмаар найруулгын алдаа болдог. Үүний шатганыг үзвэл: ▸ Үгйин ойролцоо утгын ялгааг гаргаагүй ▸ Юм үзэгдлйин шинж чанарыг гчрхай ажиглаагүй ▸ Үгйин сангийн хөмрөгөөс уйгагүй суралцаагүйгээс ▸ Үг хэлээ тунгаан шигшдэг баялаг арга уламжлалыг эзэмшээгүй ▸ Уйгагүй засах, ургуулан бодох чадвар дутсан зэргээс болно. 17
  • 18. Жишээлбэл: ▸ Улирлын хугацаатай талон нь зөвхөн тухайн улиралд хүчинтэй бөгөөд дараа улиралд өмнөх улирлын талоноор үйлчлэхгүй. /сониноос/ ▸ Ялангуяа хавар бол бараг өдөр өнжихгүй шуурна. Цасаар ч шуурна. Гэхдээ элсээр голдуу шуурдаг ажээ. /сэтгүүлээс/ 18
  • 19. 6. Үгийн өнгө аяс гажсан алдаа Аливаа зүйлд үгийн өнгө аясыг тохируулна гэдэг найруулга зүйн чухал шаардлагын нэг байдаг. Ганц үгийн өнгө аяс тохироогүйгээс тухайн өгүүлж байгаа зүйлийн алдаа үүсдэг. Зөвхөн үг төдийгүй үгйин нөхцөл дагавар ч их нөлөөтэй. Жишээлбэл: Монгол орны эгэл нэгэн энэ нутаг юуны учир геологичдын анхаарлыг татаж “тав тухыг алдуулан” жил бүрийн хавар Москвагаас, Новосибирскээс, Улаанбаатараас Хан богд нутгийг зорин аялахад хүргэж байна вэ. /сэтгүүлээс/ 19
  • 20. Геологчдийн шинийг эрж хайх, нээж олох сэтгэл догдлом бүхнийг “тав тухыг алдагдуулдаг гэсэн хэллэгээр өгүүлсэн нь өгүүлбэрийн аяст зохицогүй байна. ▸ “Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй багширчээ.” гэсэн өгүүбэрт “багшрах” гэсэн үгийг хүн дээр хэрэглэснээс үгйин өнгө аяс гажсан найруулгын алдаа болжээ. Зүй нь: Наадмын талбайд хүмүүс хөл тавих зайгүй цугларчээ. 20
  • 21. НАЙРУУЛГЫН БУС АЛДАА 1. Баримтын алдаа Тухайн юм үзэгдэл, баримт сэлтийн талаар мэдэхгүй буюу эсвэл тойм төдий төсөөлөлтэй байснаас үүссэн алдааг баримтын алдаа гэнэ. Ийм алдаа нь: ▸ Уг асуудлыг нарийн нягтлаагүйгээс ▸ Залхуу хойргоос ▸ Хариуцлагагүй хандсанаас ▸ Нэрэлхүү зангаас 21
  • 22. ▸ Гүйцэд лавлаагүй зэргээс үүсдэг. Цэг таслал, үг үсэг, тоо баримт зэрэг нь бүгд энэи алдаанд хамаарна. Ихэвчлэн санамсаргүй тохиолдлоор гардаг боловч хааяа санаатай ийм алдаа үүсгэдэг нь нэн харамсалтай. Жишээлбэл: “Хөвгүүдийн ирээдүйн өсөлтийг мэдэхийн тулд тухайн хүүхдийн эцгийн нурууны өндөр дээр эхийн нурууны өндрийг нэмж гарсан тоог 108-аар үржүүлээд хоёрт хувааж гаргадаг байна.” /сониноос/ 22
  • 23. Энэ арга зүйн зөвлөгөөг уншигч ойлгохгүй байна. Дээрх алдаа нь 108 гэсэн тоонд нэгийн тооны ард таслал тавиагүйгээс үүсчээ. Зүй нь: 1,08 аар үржүүлсэн бол үнэмшилтэй байх байжээ. 23
  • 24. ▸ Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 27-28 ны өдрүүдэд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод ажиллалаа. Өглөөний сонин, 2008.12.01 №231/554 Зүй нь: Сэтгүүлч өнгөрсөн сарын үйл явдлыг энэ сарын гэж бичснээрээ баримтын алдаа гаргасан байна. 24
  • 25. 2. Логик буюу учирзүйн алдаа Сэтгэхүйн хууль, учир шалтгааны хэм хэмжээг зөрчсөнөөс үүссэн алдааг хэлдэг. Алдааг ангилахдаа илэрхийлж байгаа зүйлийн утга болон түүнд хэрэглэж байгаа хэрэглүүрийн харьцааг бодолцох чухал байдаг. Учирзүйн үндсэн хуулиудыг нарийн мэдэх нь яруу сайхан найруулан бичихэд нэн тустай. Эдгээр хуулиуд нь зөв сэтгэхүйн чухал шинжүүд болох тодорхой зөрчилгүй, тууштай, үндэслэлтэй байдлуудыг илэрхийлдэг. Тухайлбал, адилтгалын хууль нь янз бүрийн бодлуудыг адилтгаж болохгүй, бас адилхан бодлуудыг өөр өөр авч үзэж болохгүйг гэсэн чухал шаардлагыг хангах учиртай. 25
  • 26. Зөрчилгүйн хууль нь үгүйсгэлцсэн хоёр бодомж нэг зэрэг үнэн байж чадахгүй бөгөөд ямар ч гэсэн нэг нь худал байх ёстой гэж үздэг. Энэ мэтчилэн хуулиудыг нь дангаар уншихад тун ойлгомжтой зүйл байдаг боловч ярьж бичиж байгаа тохиололд үүнийг зөрчсөн алдаа элбэг гардаг. Жишээлбэл: Хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ үү. /Телевизийн зарлал/ “хаалттай” гэж өргөнөөр оролцох боломжгүй зүйлийгхэлдэг. Зүй нь: Бүх нийтэд нээлттэй үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ үү. 26
  • 27. ▸ Манай багийн хамт олон АНУ руу явган аялал хийхээр бэлтгэж байна. Энд АНУ руу явган аялал хийх боломжгүй учраас учир зүйн алдаа гарсан. Зүй нь: Манай багийн хамт олон АНУ руу аялал хийхээр бэлтгэж байна. 27
  • 28. 3. Хэлзүйн алдаа Монгол хэлний үг бүтэх ёс, үгийн хэлбэржилт, хэлзүйн хэм хэмжээг зөрчсөний улмаас үүсэх алдааг хэлнэ. Хэлзүйн хэлбэрийг буруу хэрэглэснээс гарч байгаа алдаа нь найруулга зүйн хувьд үгйин хэлбэрийн төдийг өөрчлөлт байдаг учраас илэрхийлж байгаа зүйлийн утгад нөлөөлөхгүй, уншигчийн анхаарал төдийлөн татахааргүй удаа байдаг. Гэвч найрзуулгын үг, өгүүлбэр бүр дээд зэргээр шилж сонгосон, хамгийн зөв байх шаардлагатай билээ. Хэл зүйг хэм хэмжээ зөрчсөн алдаа найруулга зүйн алдаа болон нөлөөлөх нь цөөнгүй. Үүнийг зөв бичгийн дүрмийн алдаатай хутгаж болохгүй. 28
  • 29. Жишээлбэл: ▸ “УАДБЧ-ын гоцлол хөгжимчин ... хуучраар дэлхийн сонгодог хөгжмөөс тоглож байхад ДБУАТ-ын хийлчин ... гучин хоёр хийлийн аялгуугаар үзэгч түмнээ баясгаж явна” гэсэн өгүүлбэрт “байхад” гэдэг үгийн хэлбэржилт оновчгүй болсноос хояр хөгжимчинг хооронд нь сөргүүлсэн мэт болжээ. Уг нь хоёулаа шилдэг хөгжимчин гэж бичих гэсэн бололтой. ▸ Сэтгүүлч нар сонирхолтой асуулт асуусан нь хурлын уур амьсгалыг идэвхжүүлэв. Зүй нь: сэтгүүлч нар - сэтгүүлчид 29
  • 30. 4. Гоо зүйн алдаа Хөдөлмөрчдийн гоо зүйн боловсрол, ёс зүйн хэм хэмжээнд нийтэлж байгаа аливаа зүйл үр дүнтэй өгөөжтэй байх шаардлагатай байдаг. Үүүнийг зөрчсөн алдаа гардаг. Гоо зүй, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа бол өгүүлж байгаа зүйлийн эрч хүчийг сулруулж, ач холбогдлыг бууруулдаг учраас ялимгүй мэт зүйлээс ноцтой алдаа үүсэх нь цөөнгүй. Хэт чамирхах, дэндүү болхидуулах хоёр хэтрүүллээр ихэвчлэн үүсдэг. 30
  • 31. Жишээлбэл: ▸ Эдгээр сайхан бүсгүйчүүдийг анх харахад намрын хагдарч буй алаг цэцэгс мэт санагдсаныг нуух юун. Хагдарч байгаа цэцэг сайхан харагддагүй. Зүй нь: Эдгээр сайхан бүсгүйчүүдийг анх харахад дэлгэрч буй алаг цэцэгс мэт санагдсаныг нуух юун. ▸ Түүний пүүдэрдсэн нүүр гоо сайхан бус, хиймэл харагдаж хуучирч муудсан төмсийг санагдуулна. /сэтгүүлээс/ 31
  • 32. Найруулгыг алдааг засах нь 1. Алдааг олж илрүүлэх 2. Яг ямар алдаа болохыг тогтоох 3. Засаж найруулах гэсэн дэс дарааллаар явах хэрэгтэй. Жишээ - 1 ▸ Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс өндөр цалинтай нь ажиглагдсан. ▸ Хэл зүйн алдаа /-ж нөхцөл/ ▸ Эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс өндөр цалинтай нь ажиглагдаж байна. 32
  • 33. Жишээ – 2 ▸ Под хатагтай Б.Сарантуяа сайн ээж байхгүй гэхэд болно. ▸ Үг дутсан алдаа ▸ Под хатагтай Б.Сарантуяа сайн ээж байхгүй гэхэд болно. 33
  • 34. Жишээ – 3 ▸ Ой дотроос шинэхэн ногооны сэнгэнэсэн үнэр ханхална. ▸ Учир зүйн алдаа ▸ Ойгоос нялх ногооны үнэр сэнгэнэнэ. Жишээ – 4 ▸ Хүү гудамжаар алхаж явтал адууны хомоолын чинээ бөөрөнхий чулуу тааралдав. ▸ Үг илүүдсэн ▸ Хүү гудамжаар алхаж явтал хомоолын чинээ бөөрөнхий чулуу тааралдав. 34
  • 35. Жишээ – 5 ▸ Манай сонины 2008 оны 4 дүгээр улирлын нэмэлт захиалга явагдаж байна. ▸ Үг оновчгүй сонгосон алдаа ▸ Манай сонины 2008 оны 4 дүгээр улирлын нэмэлт захиалга үргэлжилж байна. Аливаа зүйлийг найруулан бичихэд хэрхэн найруулан бичих арга ухаанд суралцсан байх хэрэгтэй байдгаас гадна алдаа хэрхэн үүсч болдгийг мэдэж байх нь чухал ач холбогдолтой. 35