More Related Content
Similar to илтгэл1122 (20)
More from Uurtsaikh Buynjargal (8)
илтгэл1122
- 2. Хураангуй
Аливаа улсын хөгжил нь ард түмний өв соёл, технологийн боловсролын түвшинг
харуулж байгаа бөгөөд дэлхий нийтээрээ технологийн боловсролд ихээхэн анхаарал
тавьж байна. Манай боловсролын салбарт “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” шинэчлэлийн
бодлого хэрэгжиж байгаатай холбогдуулан тэр дундаа дизайн технологийн хичээлийн
өөрчлөлтийн талаар илтгэлээ бичлээ. Дизайн технологийн хичээлийн өөрчлөлтөнд
гарч буй хандлагад чиглүүлэн сурагч бүрийн чадварыг хөгжүүлэх, эдгээртэй холбоотой
онолыг оновчтой тайлбарлан, суралцагч бүрийн сурах хүсэл дээр тулгуурлан “Төслийн
ажлын дэвтэр”-ийг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
Суралцагч бүрийн хөгжил, технологийн боловсрол, төслийн ажлын дэвтэр, сурах
хүсэл тэмүүлэл, сурах чадвар
- 3. Сэдвийг сонгосон үндэслэл
Улс орны хөгжлийг тухайн орны иргэд нь бий болгодог, тэр дундаа бүтээлч иргэн. Бага
дунд сургуульд технологийн боловсрол олгох стандартын дагуу хичээл үзэж байгаа
хэдий ч бүтээлч иргэн төлөвшүүлэхэд учир дутагдалтай байна. Энэ нь насан туршийн
сайн сайхан амьдрах чадвар дутмаг, технологийн мөн чанарыг ойлгож хэрэглэж
чадахгүй байгаагаар илэрч байна. Монголчуудын өнөөгийн технологийн боловсролыг
дээшлүүлэх, бүтээлчээр сэтгэх, шинийг бүтээх сэдлийг төрүүлэх, дэвшилтэд шинэ
техник технологийг үр ашигтай ашигладаг болгохын тулд боловсролын салбарын бүх
шатны удирдах болон аргазүйн ажилтан, багш нарын боловсролын онол, аргазүйн
мэдлэг, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барилыг шинэчлэхэд чиглэсэн цогц үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.
Сургалтын байгуулгууд үндэсний цөм хөтөлбөрт суурилсан, зорилго, агуулга, аргазүй,
үнэлгээтэй байна. Бага, дунд, ахлах ангид судлах сургалтын агуулгыг багцлах,
нягтруулах, залгамж холбоог сайжруулах юм.
- 4. Судалгааны зорилго
Дизайн технологийн хичээлээр мэдээллийг
авах, мэдээллийг боловсруулах чадварыг
хөгжүүлэхэд оршино.
Зорилт
Судалгааны зорилгыг хэрэгжүүлэх үйл
ажиллагааг дэмжихийн тулд суралцагч бүрийг
“Төслийн ажлын дэвтэр” дээр тухайн
чадваруудыг хөгжүүлэхэд чиглүүлнэ.
- 5. Судалгааны аргачлал
Уг судалгааг тоон үзүүлэлтийн арга зүйд тулгуурлан явуулсан ба шинжлэх ухааны
ерөнхий аргуудыг ашигласан.
Биховорест – Онолыг судлах арга
Swot- Ялган таних ба харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх
Судалгааны шинэлэг тал
Уг судалгаагаар Дизайн технологийн хичээлээр сурагчдын мэдээлэл хүлээн авах,
мэдээлэл боловсруулах чадваруудыг хөгжүүлэх, сургалтандаа “Төслийн ажлын
дэвтэр”-ийг чиглэлийн дагуу суралцагч бүрийг дадлага хэлбэрээр бие даан хөгжүүлэх
нь сурах хүсэл тэмүүллийг төрүүлж , мэдлэг чадвараа бүрэн эзэмших боломжит
байдлыг гарган харуулж байгаа нь илтгэлийн маань гол ач холбогдол болно.
Онолын хэсэг
Монголын боловсролд орчин үеийн нийгмийн хэрэгцээнд тулгуурлан суралцагч бүрийн
мэдлэг, чадвар, авъяасыг сонирхлын дагуу суралцах, амьдралд тохиолдох олон
асуудлаа шийдвэрлэх аргыг сурах зэрэг суралцагчийн эрэлт хэрэгцээг судлах
зайлшгүй шаардлага гарч ирж байна.
- 7. Боловсрол гэдэг нь эрдэм, ур
чадварыг зааж сургах процесс юм.
Хүн өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд
ухамсартайгаар хийж байгаа танин мэдэхүйн үйл ажиллагаа
юм.
Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр
нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ түүний үр
дүн юм.
- 8. Бага ангийн боловсрол ч
эзэмшээгүй хэрнээ хоёр
гурван их, дээд сургуулийн
диплом өвөртөлсөн
нөхдөөс илүү сайн ажил
хийж, сайхан амьдарч
яваа хүн олон.
Их, дээд сургууль
төгссөн хүнийг
боловсролтой хүн
гэх үү?
Боловсролтой хүн гэж
чухам ямар хүнийг
хэлэх вэ?
Тэгвэл боловсролтой хүн гэж ямарч нөхцөл байдалд дүгнэлт
хийж, зөв шийдвэр гаргах чадвартай хүнийг хэлнэ.
- 9. Боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй
мэдлэг боловсрол болж чадахгүй
Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон
тоосгыг байшин гэж хэлдэггүй.
Иймд хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай
мэдлэг эзэмшүүлэх нь боловсролын
салбарын зорилго юм.
- 10. Бие даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, технологийн
боловсролтой сурагчдыг төлөвшүүлэхийн тулд өөрийн болон
багшийн хяналттайгаар үнэлгээ дүгнэлттэй байх “Төслийн ажлын
дэвтэр”-ийг эрэлт хэрэгцээнд нийцсэн, сонирхлыг татахаар
боловсруулж сургалтанд ашиглаж хүүхдэд эмх цэгцтэй, дэс
дараатай мэдлэг эзэмшүүлэх нь миний зорилго юм. Иймд дараах
судалгаануудыг нарийвчлан харууллаа.
- 11. Судалгаа 1
Дизайн технологийн хичээлийг зохион байгуулахдаа “Сурагчдаар
бүтээл хийлгэх нь илүү чухал гэж үздэг үү?”, “Онолын мэдлэгийг өгөх
нь чухал гэж үзэж байна уу?” гэсэн асуултыг 6-9 ангийн 56 эцэг эхийн
төлөөллөөс асуулт хариултын аргаар судалгаа авахад дараах
байдлаар хариулсан байна.
Дүгнэлт
Судалгаанд хамрагдсан 56 эцэг эхчүүдийн 33 буюу 58,9% нь
амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээлүүд хийж сурах гэж хариулсан
байна.
0 5 10 15 20 25 30 35
Сурагчдыг техник сэтгэлгээтэй болгох
Бусад хичээлүүдтэй уялдаа холбоотой заах
Амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээлүүд хийж сургах
Юмханаар юм хийж арвич хямгач зан чанартай болгох
Хийх бүтээх гэсэн хандлагатай болгох
Бие даан бүтээлчээр ажиллах чадварт сургах
Өөрийн хэрэгцээт байгаа асуудлуудаа шийдвэрлэх
Хийх гэж буй ажлаа төлөвлөдөг байх
- 12. Судалгаа 2
Дизайн технологийн хичээлийг зохион байгуулахдаа:
Онол дадлага
Төслийн ажлын дэвтэрийг дадлагатай хослуулах
Дадлага
“Эдгээрээс аль нь байвал чи илүү төгс сурах вэ?”
гэсэн асуултыг 7-9 ангийн 65 сурагчаас авахад дараах байдлаар
хариулсан байна.
Дүгнэлт
Уг судалгаагаар сурагчдын
өөрсдийн саналаар дадлага
байдлаар бие даан Төслийн
ажлын дэвтэр дээр ажиллах
илүү үр дүнтэй гэж үзсэн
байна.
Онол
дадлага
28%
Төслийн
ажлын
дэвтэрийг
дадлагатай
хослуулах
63%
Дадлага
9%
- 13. Дээрх 2 судалгаанаас үндэслээд эцэг
эх болон сурагчдын эрэлт хэрэгцээнд
нийцсэн “Төслийн ажлын дэвтэр”-
ийг боловсруулаж сургалтанд
ашиглахын тулд дараах 2 судалгааг
авч гарааны оношилгоо хийлээ.
- 14. Судалгаа 3
7б ангийн сурагчдын мэдээлэл хүлээн авах чадварын судалгаа
Мэдээлэл хүлээн авах, бусдын яриаг сонсох чадвар 35%
Зураг, бүдүүвч, график дээр ажиллах туршилт хийх чадвар 35%
Эд зүйлсийг барих, мэдрэх, биеэр хийж үзэх чадвар 31%
34%
35%
31%
Мэдээлэл
хүлээн авах,
бусдын яриаг
сонсох чадвар
Зураг, бүдүүвч,
график дээр
ажиллах
туршилт хийх
чадвар
Дүгнэлт
7б ангийн сурагчдын
мэдээлэл хүлээн авах
судалгаанаас харахад эд
зүйлсийг барих мэдрэх,
биеэр хийж үзэх чадвар
31% буюу сул байгаа нь
харагдаж байна.
- 15. Судалгаа 4
7б ангийн сурагчдын мэдээлэл боловсруулах чадварын судалгаа
Эргэцүүлэн бодогч хүүхэд 12
Идэвхтэн хүүхэд 2
Онолч хүүхэд 1
Прагматикч хүүхэд 0
0
2
4
6
8
10
12
Эргэцүүлэн
бодогч хүүхэд Идэвхтэн хүүхэд
Онолч хүүхэд
Прагматикч
хүүхэд
12
2
1
0
- 16. Гарааны оношилгооны судалгаанд 7б ангийн 14
сурагч хамрагдсанаас :
Мэдээлэл хүлээн авах чадварын хувьд- Эд зүйлсийг барих, мэдрэх,
биеэр хийж үзэх чадвар 31% буюу сул байна.
Мэдээлэл боловсруулах чадварын хувьд -Прагматикч хэв шинжтэй
хүүхэд 0 буюу огт байхгүй байна.
Дээрх 2 чадварыг хөгжүүлэхийн тулд “Төслийн ажлын дэвтэр”-ийг 7б
ангид туршилтаар сургалтанд ашиглаж улирлын төгсгөлд 7а ангитай
харьцуулаж үзэхэд дараах ахицууд гарлаа.
- 17. Судалгаа 5
“Суралцагчийн бие даан гүйцэтгэх “Төслийн ажлын дэвтэр”
дээр ажилласан байдлыг судлахад дараах ахицууд гарлаа.
7б анги
7а анги
- 18. 7…
7…
0%
20%
40%
60%
80%
100%
7а анги 42% 72% 47% 60% 50%
7б анги 98% 83% 90% 94% 98%
СУРАЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЧАДВАР, МЭДЭЭЛЭЛ
БОЛОВСРУУЛАХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ
“ТӨСЛИЙН АЖЛЫН ДЭВТЭР”
7а анги 7б анги
- 19. Swot шинжилгээ
“ТӨСЛИЙН АЖЛЫН ДЭВТЭР” дээр
ажилласан ангийн
Мэдээлэл хүлээн авах чадвар
“ТӨСЛИЙН АЖЛЫН ДЭВТЭР” дээр
ажилласан ангийн
Мэдээлэл боловсруулах чадвар
Давуу тал Сул тал Давуу тал Сул тал
Аливаа зүйлийг
хийхдээ эхлээд
заавар
удирдамжийг нь
судалдаг болох
Зураг, бүдүүвч,
график дүрслэл
ашигладаг болох
Бусадтай
санаа бодлоо
хуваалцах
тал дээр
дутмаг
Багаар
ажиллах
боломж муу
Оновчтой шийдвэр
гаргадаг,
асуудлыг шийдэх
арга зам олохдоо
сайн болно.
Мэдээлэлд
боловсруулалт
хийх арга барил
сайжрах
Асуудалд
оновчтой бодитой
ханддаг болох
Дүгнэлтэнд хүрч
буй арга нь эмх
цэгцтэй болох
Шийдвэр гаргахдаа
удаан, эрсдэлээс хэт
зайлсхийдэг зарим
сурагчдад
бэрхшээлтэй тул
зааварчилгааг
ойлгомжтой байдлаар
хийх
Ургуулан бодох чадвар
хязгаарлагдмал
сурагчдад оюуны
зураглал гол объектын
аргуудыг түлхүү
ажиллуулах
- 20. Мэргэжлийн бүх шатны багш нарт хуучин арга барилаасаа
салж шинэ үеийн болон мэдлэг бүтээх арга барилыг сонгож,
сургалтын явцад дадлага байдлаар “Төслийн ажлын дэвтэр
дээр” чадвар эзэмшүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр байдаг юм
байдаг юм байна. Бид хичээлийн цагт баригдан хичээлээ ар араас
нь заахын оронд сурагчдад чадвар эзэмшүүлэхийг л чухалд авч
үзэх хэрэгтэй.
Иймд сурагчдын чадварыг хөгжүүлэхийн тулд дадлага
байдлаар сургах нь зохистой хэлбэр бөгөөд сурагч өөрөө бие
даан хичээл судалж сурах, хамтарч багаар ажиллах хэлбэрт
сургах, өөрийгөө хөгжүүлэхийг аргыг олох зэрэг тал бүрийн
ойлголтыг дэлгэрэнгүй өөртөө агуулсан байдаг. Сургалтыг аль
болох сурагчдын сонирхол, хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан
чөлөөтэй явуулж байвал суралцагчдын мэдлэг, чадварыг
хөгжүүлж сурлагын ахиц гарах магадлал
өндөр байна.
ДҮГНЭЛТ
- 21. Цаашид дэвшүүлэх санал
1. Багш нар сурагчдын мэдлэгийн эрэмбэд тогтолцооноос
чадварын эрэмбэд тогтолцоонд шилжиж, мэдлэгийн цар
хүрээг голлох биш мэдлэг бүтээх, бие даан сурах чадварт
голлон анхаарах шаардлагатай.
2. Хүүхэд нэг бүртэй ажиллахын тулд өөрийн болон багшийн
хяналттайгаар үнэлгээ дүгнэлттэй байх
3. “Төслийн ажлын дэвтэр”-ийг хүүхэд бүрийн сонирхлыг
татахуйц, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц дэвтэр боловсруулах
- 22. Ном зүй
1. “Идэвхитэй аргууд” Алан. С.Орнштейн УБ.2001 он
2. “Сургалт” Ш.Ичинхорлоо УБ. 2008 он
3. “Судалгааны арга зүй” Б.Жадамбаа, Ц.Чимэдлхам УБ.2001 он
4. “Оёмол хувцасны технологи” Ш.Саранчимэг, Ц.Нямжав УБ.2002 он
5. “Суралцахуйн идэвхитэй аргууд” Ө.Цэндсүрэн , Т.Сараннэмэх УБ.
2011он
6. “Хувцасны зохиомж” Ч.Чулуунаа УБ.2009 он
7. “Дизайн технологи-VIII” Г.Чулуунаа, Д.Сэрээтэрдорж, Р.Гоцбаяр,
У.Лхагвадорж, Д.Алтанцэцэг, С.Гэрэлтуяа, М.Баасанбаяр, С.Нямсүрэн,
С.Цолмон УБ.2015 он
8. “Багшийн ном дизайн технологи VI-VII “Г.Чулуунаа, Д.Сэрээтэрдорж,
У.Лхагвадорж, С.Нямсүрэн, С.Отнонтуяа УБ.2015 он
9. “Багшийн ном дизайн технологи IX “ Г.Чулуунаа, Д.Сэрээтэрдорж,
Р.Гоцбаяр, Т.Ариунаа, С.Отнонтуяа, Ч.Алтанчимэг, Б.Цолмон УБ.2015 он
10. “Дизайн технологи-IX ” Г.Чулуунаа, Д.Сэрээтэрдорж, Р.Гоцбаяр,
У.Лхагвадорж, Д.Алтанцэцэг, С.Гэрэлтуяа, М.Баасанбаяр, С.Нямсүрэн,
С.Цолмон УБ.2015 он
11. “Чанартай боловсрол” илтгэлийн эмхэтгэл УБ.2001 он