SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
Télécharger pour lire hors ligne
Амны билэгээс ашдын билэг

Бичсэн Г.Галбадрах
Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39




Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болон
уранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд...
Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр, эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт
7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэл
шинжлэл, дүрэм үзэж судлаад байх хэрнээ, өөрийн бодол санаагаа зөв илэрхийлэн,
боловсон зөв ярьж сурсангүй. Монгол хэлний хичээлээр, сурагчдын мэдлэгийг
шалгахдаа, ярианы чадвар бус, цаасан дээр бичих "цээж бичиг"  гэгчээр л шалгана.
Алдааг нь улаан балаар, нүд эрээлжлэн, дотор давчдам эрээлэн зурсан, "цээж бичиг" ээ
харан суух хэн нэгэнд, сэтгэлээс нь "цус дусах"  мэт хэцүү харагддаг байсан байх даа.
Ядахдаа заавал улаан балаар зурдаг байсан нь юу ч билээ. Энэ бүхний үр дүн нь:
-Бусдын өмнө өөрийн бодол санаагаа хэлэх гэж, нүүр нь улалзан, нүд нь бүлтэгнэж,
хоолой нь чичирч, хөлс нь дуслан, ээрч муурах хэн нэгэн. Багшийн хурц, хувьсгалч
харцан дор, самбарын өмнө, дотор сэтгэлдээ "би ч хаашдаа муу авлаа л даа"  хэмээн
тэвдэн, ичингүйрч зогсох хүүхэд мэт...
-Арай гайгүй нэг нь олны өмнө, индэр дээр гарч, хоолой дахь цэрээ хахируулан байж
засангаа, албархуу хуурай үгээр "би ингэж хэлье гэж бодож байна" хэмээн, хэлснээсээ
хойш бодож буй мэт ярих нэгэн. Хэлж ярьж буй нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх бүү хэл,
агаарт замхарч, алсад уусан одох нь "цуурай" мэт...
-Мэргэжлийн шахуу  сэтгүүлчид, донжтой маягаар, жижүүрийн хэдэн асуултаар хэн
нэгнийг сурвалжилна.  "Таны хобби юу вэ?", "Та ямар өнгөнд дуртай вэ?", " Та нууц
амрагийг юу гэж үздэг вэ?", " Та ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна?"  гэхчилэн
шалиг, нялуун асуултуудаар шалгаах нь, алсад аргал түүж яваа будлиу нэгэн мэт...
 Хэл яриа гэдэг хүний бодол санааны илэрхийлэл. Бусадтай харилцах соёл, бусдыг
хүндэтгэх хүндэтгэлийн илрэл. Өдгөө монголчууд бид ихэд өөрчлөгдөн боловсорч, ихэд
хөгжин дэвжиж байнаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, анхаарч засмаар зүйл
багаггүй байсаар...
                                             




Хараал зүхэл-сэтгэлийн хир
 Нэгэн үе бид, хараал зүхлийн муу үгсийг олонтаа хэрэглэж, үүндээ ч дасал болон, "байх
л ёстой зүйл"  мэтээр хүлээж  авдаг байлаа. Миний танил нэгэн, "п...да"  гэдэг, нийтлэг
тархсан орос хараалыг амны уншлага мэт урсгаж явдаг байсан. Тэр, нэг удаа
хүүхдийнхээ эцэг эхийн хурал дээр очиж ирээд хүүгээ зэмлэв.
-Энэ "п..да" одоо анги дээрээ байнга "п..да" гэж хараадаг гэнэ, Яадаг муу "п..да " вэ?
гэсэн гэдэг.  Иймэрхүү жишээ зөндөө л бий.
 Тойрч зогсох бусдынхаа өмнө, тамхиа донжтой маягаар угсруулан татаж, хааяадаа
шүлсээ годхийтэл газар нулимж, ярих яриагаа байнга "п..да"  хэмээн хүч оруулан
чимэглэх, "атаман"  төрхийн залуус өдгөө моодноос гарчээ.  Харин ийм үзэгдлийн
боловсон үлдэгдэл нь, интернет дахь элдэв бичиглэлийн доор "сэтгэгдэл"  нэрээр эрээ
цээргүй бүдүүлэг үг, хараал урсгах нэгэн.  Тэд ийм бичиглэлээрээ, өөрийгөө "атаман" 
хэмээн төсөөлж, хэн нэгнийг далдаас гутаан доромжилж, сүрдүүлж, үүнээсээ таашаал
авч байгаа бол, даанч өрөвдөлтэй хоцрогдол.



                                                                                                1/3
Амны билэгээс ашдын билэг

Бичсэн Г.Галбадрах
Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39

 Түүнчлэн манай монголчуудын нийтлэг хараалын үгс болох "хулгайч", "гуйлгачин", "
новш", " ална шүү" мэтийн хэллэгүүд, хүнд баяр баясгалан гэхээсээ хүний сэтгэлийг
хиртээн гутаана.  "Хулгайчаа, чамайг ална шүү", "Яадаг муу гуйлгачин бэ?", "Өөдгүй муу
новш"  гэх хараал зүхлийн үгсийг сонсохоор, монгол хүний эрэлхэг дайчин, омог бардам,
сүр жавхлант төрх бус, аймшгийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Монголчууд бид,
бие биесийгээ "хулгайч", "алуурчин", "гуйлгачин", " хог новш"  гэж боддоггүй хэдий ч, ийм
хэлц үгийг чихнийхээ хажуугаар, хээв нэг өнгөрөөж, "сайн байна уу? өглөөний мэнд" 
гэдэг үгтэй адил утгаар хүлээж авах болтлоо дасч орхиж дээ.
 "Хайрт хулгайч минь, орой очоод чамайг алж өгнөө"  гэж утсаар ярих нэгнийг, "энэ
өнөөдөр хүн амины хараг үйлдэх нь"  гэж бодохоос илүүтэй, "яасан ч сүртэй ярьдаг
нөхөр вэ?" гэж бодох жишээтэй.
 "Муу гуйлгачин минь, чи ч өөдгүй новш юм даа"  гэх яриаг сонсохдоо,  "нэгэн ядарсан
гуйлгачин, хүнээс гуйлга гуйгаад зогсохгүй, өглөг өгсөн хүнээ гомдоож дээ"  гэж
бодохоос илүүтэй, сайн найз нөхөд элэгсэг дотно ярилцаж байна гэж ойлгох жишээтэй.
 Уурлаж маргалдах үедээ, өөр хоорондоо ийм муу үгс хэлцэж, сэтгэлээ хиртээн, өөрийн
мэдэлгүй "хуц аа хуц, чи муу юу юм бэ?"  гэж хариу барина.
 "Амны билэгээс ашдын билэг"  гэдэг сэн. Үргэлж л бие биесээ, "хулгайч", "гуйлгачин",
"хог новш"  гэж хараагаад байхаар, өнөө цагт дээд хэсэг нь "хулгайч, луйварчин",  дунд
хэсэг нь "гуйлгачин ядуу",  доод хэсэг нь "хог новш ухагч"  болж байгаа ч юм бил үү?
                                          




Зөв сайн ярьж сурцгаах сан
 Хэдэн жилийн өмнө, монголын ЕБДС-ийн хөтөлбөрөөс уранзохиолын хичээлийг хасах
шийдвэрийг, "хүүхдийн"  хэмээх тодотгол овогтой Болормаа БСШУ-ны сайд байхдаа
гаргасан гэсэн. Мэдлэггүй байж болно, сэтгэлгүй байж болохгүй ээ.
Монголын өсвөр, хойч үейиг зөв сайн ярьж сургахад хамгийн сайн туслагч нь
уранзохиолын болон бусад олон ном юм. Эмх цэгцтэй, уран, яруу сайхан үгээр бичигдсэн
ном гэдэг, хүний оюун ухаанд гэрэл гэгээ өгч, итгэл урам хайрлаж, өөдрөг сайхан хүсэл
тэмүүлэл рүү хөтөлдөг. Түүнчлэн ийм яруу сайхан үгсийг уншиж, давтан давтан нүдлэх
бүрдээ ийм зөв сайхнаар ярьж сурцгаадаг юм.
 




Нэгэн үе, монголчууд номноос холдоцгоож, олон олон номын сан, номын дэлгүүр үгүй
болж, оронд нь "тохиролцооны дэлгүүр"  олшрох үед, гоё ганган хувцас, өмсгөл,
зүүлттэй, бохир үг, хараал урсгасан хүмүүс олширсон доо.
 Харин өдгөө цагт номууд олноор хэвлэгдэж, номын дэлгүүр, уншлагын газрууд олшрох
тусам, энгийн хэрнээ цэвэрхэн хувцасласан, зөв сайхан яриатай, эелдэг харьцаатай
залуус олширч буй. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил юм.
 Нэгэн үе, ном зохиолын хянагч, үзвэр тоглолтын " тайзны сахилга бат"  гэгчид, хэт нэг
чиглэл барьсан, үзэл суртал "ханхалж"  байсан хэдий ч үзэгч, уншигчдад бохир муу
хараал, зүхлийн үгс хэлж, үзүүлэхийг  хориглож байсан сайн талтай.
 Өнөө цагт монгол оронд минь ихэд дэлгэрээд байгаа "хошин урлаг" -ийнхны, их зүйл



                                                                                                2/3
Амны билэгээс ашдын билэг

Бичсэн Г.Галбадрах
Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39

бүтээж, ард иргэддээ ухаарал, сануулга өгөхийг хичээж байгаа сайн тал байгаа хэдий ч,
тэдний тайзан дээрх эрээ цээргүй байдал, замбараагүй үг хэллэг нь, ард иргэдэд
төдийлэн сайн нөлөө өгөхгүй байгаа.
 Үйлдэл, үг хэлний сайн нь хүний дотоод сэтгэлийг ариусгадаг ажээ. Ард иргэдийн
уншиж буй ном, үзэж буй үзвэр нь тэднийг сэтгэлийн ариусалд хөтөлж, үгийн сайхнаар
үлгэрлэн дагуулж байх учиртай. Сэтгэлийн ариусал гэдэг, билэгтэй сайхан үг ажээ.
                                                        




Амны билэгээс ашдын билэг
 Монголчууд бид ямагт урагшаа явж, өөдлөн дэвжиж буй. Эртний монголчууд бичгийн,
ярианы хос хэлтэй байж, билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг билэгдэж, муу
муухай үгсийг цээрлэдэг байсан. Бидний багад хүртэл, хараалын муу үг хэлсэн хүүхдийг
"хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна"  хэмээн зэмлэдэг байсан сан.
 Өнөө цагт бидний ийм анзааргагүй, хайхрамжгүй байдал үргэлжилсээр ахуй дор, нэгэн
өдөр таны хүүхэд, "ээж гэж п..да, аав гэж хулгайч, дүү гэж гуйлгачин"  гэж хэлээд
зогсож байвал яах билээ. "Гахайн нүдэнд зөвхөн гахай л харагддаг"  гэдэг үг байдаг
билээ.
 Монголчууд бид дор бүрнээ хичээж, хэлэх үгээ цэнэж, хараал, хэрүүлийн муу үгээ аажим
аажмаар боловч гээж орхивол, ашдын билэг сайн болох буй заа. Өөрсдөө төдийгүй, үр
хүүхэд маань хүртэл зөв сайхан ярьж, эелдэг боловсон харьцаж сурвал, эргэн тойронд
тань сэтгэлийн ариусал бий болох сон. Олон сайхан ном уншиж, үр хүүхэддээ уншуулж,
ярьж. ойлголцож сурвал их л сайн алхам болох сон.
 Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр, өөрсдөө хичээж бий
болгож чадах зүйлийн маань нэг нь энэ ажээ.
                        Эзэн ничээвэл заяа хичээнэ.
                       Амны билэгээс ашдын билэг.
                          




Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
     e-mail: gala_mn@yahoo.com                                       




2009-05-05.




                                                                                                3/3

Contenu connexe

Tendances

монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестerka0903
 
монгол хэл 5
монгол хэл 5монгол хэл 5
монгол хэл 5tsoogii25
 
Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4batuur
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
найруулга зүй
найруулга зүйнайруулга зүй
найруулга зүй1a2b3c4d5f
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
тест мнт123
тест мнт123тест мнт123
тест мнт123enhuush_99
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 
9 р ангийн тест
9 р ангийн тест9 р ангийн тест
9 р ангийн тестamka_od
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн даваанямSubd85
 

Tendances (18)

монголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тестмонголын нуц товчооны тест
монголын нуц товчооны тест
 
монгол хэл 5
монгол хэл 5монгол хэл 5
монгол хэл 5
 
Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4Tv eh hel hicheel 4
Tv eh hel hicheel 4
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
найруулга зүй
найруулга зүйнайруулга зүй
найруулга зүй
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulelMongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
тест мнт123
тест мнт123тест мнт123
тест мнт123
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 
9 р ангийн тест
9 р ангийн тест9 р ангийн тест
9 р ангийн тест
 
зохиолч данигайн давааням
зохиолч  данигайн  даваанямзохиолч  данигайн  давааням
зохиолч данигайн давааням
 
GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8GLON303-Хичээл 8
GLON303-Хичээл 8
 

Similaire à Amni bileg-1

Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaatervish
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
бие даалт 1
бие даалт 1 бие даалт 1
бие даалт 1 Bama740517
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээлshand1_Bondok
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэлbadmaaa
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаBattulga Davaajav
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfOyunchimegKey
 
Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihbolortuul
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 

Similaire à Amni bileg-1 (20)

Nairuulgiin aldaa
Nairuulgiin aldaaNairuulgiin aldaa
Nairuulgiin aldaa
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Zovlogoo baigal
Zovlogoo baigalZovlogoo baigal
Zovlogoo baigal
 
бие даалт 1
бие даалт 1 бие даалт 1
бие даалт 1
 
Mongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaaMongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaa
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
 
б.л б.э.д
б.л б.э.дб.л б.э.д
б.л б.э.д
 
11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл11 р анги монгол хэл
11 р анги монгол хэл
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
 
Uguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiihUguullegt zadlal hiih
Uguullegt zadlal hiih
 
Mon9
Mon9Mon9
Mon9
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 

Amni bileg-1

  • 1. Амны билэгээс ашдын билэг Бичсэн Г.Галбадрах Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39 Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болон уранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд... Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр, эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэл шинжлэл, дүрэм үзэж судлаад байх хэрнээ, өөрийн бодол санаагаа зөв илэрхийлэн, боловсон зөв ярьж сурсангүй. Монгол хэлний хичээлээр, сурагчдын мэдлэгийг шалгахдаа, ярианы чадвар бус, цаасан дээр бичих "цээж бичиг"  гэгчээр л шалгана. Алдааг нь улаан балаар, нүд эрээлжлэн, дотор давчдам эрээлэн зурсан, "цээж бичиг" ээ харан суух хэн нэгэнд, сэтгэлээс нь "цус дусах"  мэт хэцүү харагддаг байсан байх даа. Ядахдаа заавал улаан балаар зурдаг байсан нь юу ч билээ. Энэ бүхний үр дүн нь: -Бусдын өмнө өөрийн бодол санаагаа хэлэх гэж, нүүр нь улалзан, нүд нь бүлтэгнэж, хоолой нь чичирч, хөлс нь дуслан, ээрч муурах хэн нэгэн. Багшийн хурц, хувьсгалч харцан дор, самбарын өмнө, дотор сэтгэлдээ "би ч хаашдаа муу авлаа л даа"  хэмээн тэвдэн, ичингүйрч зогсох хүүхэд мэт... -Арай гайгүй нэг нь олны өмнө, индэр дээр гарч, хоолой дахь цэрээ хахируулан байж засангаа, албархуу хуурай үгээр "би ингэж хэлье гэж бодож байна" хэмээн, хэлснээсээ хойш бодож буй мэт ярих нэгэн. Хэлж ярьж буй нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх бүү хэл, агаарт замхарч, алсад уусан одох нь "цуурай" мэт... -Мэргэжлийн шахуу  сэтгүүлчид, донжтой маягаар, жижүүрийн хэдэн асуултаар хэн нэгнийг сурвалжилна.  "Таны хобби юу вэ?", "Та ямар өнгөнд дуртай вэ?", " Та нууц амрагийг юу гэж үздэг вэ?", " Та ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна?"  гэхчилэн шалиг, нялуун асуултуудаар шалгаах нь, алсад аргал түүж яваа будлиу нэгэн мэт...  Хэл яриа гэдэг хүний бодол санааны илэрхийлэл. Бусадтай харилцах соёл, бусдыг хүндэтгэх хүндэтгэлийн илрэл. Өдгөө монголчууд бид ихэд өөрчлөгдөн боловсорч, ихэд хөгжин дэвжиж байнаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, анхаарч засмаар зүйл багаггүй байсаар...                                               Хараал зүхэл-сэтгэлийн хир  Нэгэн үе бид, хараал зүхлийн муу үгсийг олонтаа хэрэглэж, үүндээ ч дасал болон, "байх л ёстой зүйл"  мэтээр хүлээж  авдаг байлаа. Миний танил нэгэн, "п...да"  гэдэг, нийтлэг тархсан орос хараалыг амны уншлага мэт урсгаж явдаг байсан. Тэр, нэг удаа хүүхдийнхээ эцэг эхийн хурал дээр очиж ирээд хүүгээ зэмлэв. -Энэ "п..да" одоо анги дээрээ байнга "п..да" гэж хараадаг гэнэ, Яадаг муу "п..да " вэ? гэсэн гэдэг.  Иймэрхүү жишээ зөндөө л бий.  Тойрч зогсох бусдынхаа өмнө, тамхиа донжтой маягаар угсруулан татаж, хааяадаа шүлсээ годхийтэл газар нулимж, ярих яриагаа байнга "п..да"  хэмээн хүч оруулан чимэглэх, "атаман"  төрхийн залуус өдгөө моодноос гарчээ.  Харин ийм үзэгдлийн боловсон үлдэгдэл нь, интернет дахь элдэв бичиглэлийн доор "сэтгэгдэл"  нэрээр эрээ цээргүй бүдүүлэг үг, хараал урсгах нэгэн.  Тэд ийм бичиглэлээрээ, өөрийгөө "атаман"  хэмээн төсөөлж, хэн нэгнийг далдаас гутаан доромжилж, сүрдүүлж, үүнээсээ таашаал авч байгаа бол, даанч өрөвдөлтэй хоцрогдол. 1/3
  • 2. Амны билэгээс ашдын билэг Бичсэн Г.Галбадрах Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39  Түүнчлэн манай монголчуудын нийтлэг хараалын үгс болох "хулгайч", "гуйлгачин", " новш", " ална шүү" мэтийн хэллэгүүд, хүнд баяр баясгалан гэхээсээ хүний сэтгэлийг хиртээн гутаана.  "Хулгайчаа, чамайг ална шүү", "Яадаг муу гуйлгачин бэ?", "Өөдгүй муу новш"  гэх хараал зүхлийн үгсийг сонсохоор, монгол хүний эрэлхэг дайчин, омог бардам, сүр жавхлант төрх бус, аймшгийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Монголчууд бид, бие биесийгээ "хулгайч", "алуурчин", "гуйлгачин", " хог новш"  гэж боддоггүй хэдий ч, ийм хэлц үгийг чихнийхээ хажуугаар, хээв нэг өнгөрөөж, "сайн байна уу? өглөөний мэнд"  гэдэг үгтэй адил утгаар хүлээж авах болтлоо дасч орхиж дээ.  "Хайрт хулгайч минь, орой очоод чамайг алж өгнөө"  гэж утсаар ярих нэгнийг, "энэ өнөөдөр хүн амины хараг үйлдэх нь"  гэж бодохоос илүүтэй, "яасан ч сүртэй ярьдаг нөхөр вэ?" гэж бодох жишээтэй.  "Муу гуйлгачин минь, чи ч өөдгүй новш юм даа"  гэх яриаг сонсохдоо,  "нэгэн ядарсан гуйлгачин, хүнээс гуйлга гуйгаад зогсохгүй, өглөг өгсөн хүнээ гомдоож дээ"  гэж бодохоос илүүтэй, сайн найз нөхөд элэгсэг дотно ярилцаж байна гэж ойлгох жишээтэй.  Уурлаж маргалдах үедээ, өөр хоорондоо ийм муу үгс хэлцэж, сэтгэлээ хиртээн, өөрийн мэдэлгүй "хуц аа хуц, чи муу юу юм бэ?"  гэж хариу барина.  "Амны билэгээс ашдын билэг"  гэдэг сэн. Үргэлж л бие биесээ, "хулгайч", "гуйлгачин", "хог новш"  гэж хараагаад байхаар, өнөө цагт дээд хэсэг нь "хулгайч, луйварчин",  дунд хэсэг нь "гуйлгачин ядуу",  доод хэсэг нь "хог новш ухагч"  болж байгаа ч юм бил үү?                                            Зөв сайн ярьж сурцгаах сан  Хэдэн жилийн өмнө, монголын ЕБДС-ийн хөтөлбөрөөс уранзохиолын хичээлийг хасах шийдвэрийг, "хүүхдийн"  хэмээх тодотгол овогтой Болормаа БСШУ-ны сайд байхдаа гаргасан гэсэн. Мэдлэггүй байж болно, сэтгэлгүй байж болохгүй ээ. Монголын өсвөр, хойч үейиг зөв сайн ярьж сургахад хамгийн сайн туслагч нь уранзохиолын болон бусад олон ном юм. Эмх цэгцтэй, уран, яруу сайхан үгээр бичигдсэн ном гэдэг, хүний оюун ухаанд гэрэл гэгээ өгч, итгэл урам хайрлаж, өөдрөг сайхан хүсэл тэмүүлэл рүү хөтөлдөг. Түүнчлэн ийм яруу сайхан үгсийг уншиж, давтан давтан нүдлэх бүрдээ ийм зөв сайхнаар ярьж сурцгаадаг юм.   Нэгэн үе, монголчууд номноос холдоцгоож, олон олон номын сан, номын дэлгүүр үгүй болж, оронд нь "тохиролцооны дэлгүүр"  олшрох үед, гоё ганган хувцас, өмсгөл, зүүлттэй, бохир үг, хараал урсгасан хүмүүс олширсон доо.  Харин өдгөө цагт номууд олноор хэвлэгдэж, номын дэлгүүр, уншлагын газрууд олшрох тусам, энгийн хэрнээ цэвэрхэн хувцасласан, зөв сайхан яриатай, эелдэг харьцаатай залуус олширч буй. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил юм.  Нэгэн үе, ном зохиолын хянагч, үзвэр тоглолтын " тайзны сахилга бат"  гэгчид, хэт нэг чиглэл барьсан, үзэл суртал "ханхалж"  байсан хэдий ч үзэгч, уншигчдад бохир муу хараал, зүхлийн үгс хэлж, үзүүлэхийг  хориглож байсан сайн талтай.  Өнөө цагт монгол оронд минь ихэд дэлгэрээд байгаа "хошин урлаг" -ийнхны, их зүйл 2/3
  • 3. Амны билэгээс ашдын билэг Бичсэн Г.Галбадрах Мягмар, 2009 Тавдугаар сар 05 11:43 - Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Тавдугаар сар 06 10:39 бүтээж, ард иргэддээ ухаарал, сануулга өгөхийг хичээж байгаа сайн тал байгаа хэдий ч, тэдний тайзан дээрх эрээ цээргүй байдал, замбараагүй үг хэллэг нь, ард иргэдэд төдийлэн сайн нөлөө өгөхгүй байгаа.  Үйлдэл, үг хэлний сайн нь хүний дотоод сэтгэлийг ариусгадаг ажээ. Ард иргэдийн уншиж буй ном, үзэж буй үзвэр нь тэднийг сэтгэлийн ариусалд хөтөлж, үгийн сайхнаар үлгэрлэн дагуулж байх учиртай. Сэтгэлийн ариусал гэдэг, билэгтэй сайхан үг ажээ.                                                          Амны билэгээс ашдын билэг  Монголчууд бид ямагт урагшаа явж, өөдлөн дэвжиж буй. Эртний монголчууд бичгийн, ярианы хос хэлтэй байж, билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг билэгдэж, муу муухай үгсийг цээрлэдэг байсан. Бидний багад хүртэл, хараалын муу үг хэлсэн хүүхдийг "хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна"  хэмээн зэмлэдэг байсан сан.  Өнөө цагт бидний ийм анзааргагүй, хайхрамжгүй байдал үргэлжилсээр ахуй дор, нэгэн өдөр таны хүүхэд, "ээж гэж п..да, аав гэж хулгайч, дүү гэж гуйлгачин"  гэж хэлээд зогсож байвал яах билээ. "Гахайн нүдэнд зөвхөн гахай л харагддаг"  гэдэг үг байдаг билээ.  Монголчууд бид дор бүрнээ хичээж, хэлэх үгээ цэнэж, хараал, хэрүүлийн муу үгээ аажим аажмаар боловч гээж орхивол, ашдын билэг сайн болох буй заа. Өөрсдөө төдийгүй, үр хүүхэд маань хүртэл зөв сайхан ярьж, эелдэг боловсон харьцаж сурвал, эргэн тойронд тань сэтгэлийн ариусал бий болох сон. Олон сайхан ном уншиж, үр хүүхэддээ уншуулж, ярьж. ойлголцож сурвал их л сайн алхам болох сон.  Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр, өөрсдөө хичээж бий болгож чадах зүйлийн маань нэг нь энэ ажээ.                         Эзэн ничээвэл заяа хичээнэ.                        Амны билэгээс ашдын билэг.                            Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах      e-mail: gala_mn@yahoo.com                                        2009-05-05. 3/3