SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
СЭРЭЭТ АЧИГЧИЙН ОПЕРАТОРЫН МӨРДӨХ
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР
АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА
ТА ажилд гарахын өмнө:
Ажилд холбогдох аюулгүй ажиллагааны зааварчлага бүхий ажлын даалгаврыг
техникийн хяналтын ажилтан, уулын мастераас авна;
Хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, тээвэрлэлтийг саадгүй гүйцэтгэх
нөхцөлийг хангасан эсэх буюу машины бүрэн, бүтэн, найдвартай ажиллагаа зэргийг
шалгаж, замын хуудсан дээр бэлэн байдлыг баталж ТА гарын үсгээ зурна;
Машины техникийн бүрэн, бүтэн байдлыг механикт шалгуулж, замын хуудсан дээр
зохих тэмдэглэл хийлгэж гарын үсэг зуруулж, тээвэрт гарах зөвшөөрөл авна.
Техникийн шаардлагыг хангаагүй машин, механизм, агрегат, зангилгаа, эд ангиуд нь
замын хөдөлгөөний аюулгүй байдал, уурхайн төлөвлөгөөт ажилд саад учруулж болзошгүй
нөхцөлд та ажилд гарах эрхгүй болно. Тухайлбал:
Жолооны удирдлага гацах, хатуурах, жолооны чагтнуудын шарнир дахь сул явалт,
мөн жолооны хөдөлгөөний сул явалт ихсэж, үйлдвэрлэгчийн заавартай нийцэхгүй
бол;
Тоормосны барилт тогтоосон хэмжээнээс муу барих буюу алдах, дугуйны тоормосны
механизмын ажиллагаа жигд биш байх, түүний системээс хий алдах, зогсоолын гар
тоормосны систем ажиллахгүй байвал;
Дугуйн хэмжээ тогтоогдсон даацанд тохироогүй, хээ нь голоороо хэт элэгдсэн, каркас
нь эвдэрсэн, борт нь гэмтэлтэй бол;
Дуут дохио, гэрлийн хянах самбар дахь датчикууд, гэрэлтүүлэг эвдэрхий бол;
Явах ангийн бэхэлгээ суларсан буюу гэмтэлтэй бол;
Датчик эвдэрсэн, толь байхгүй зэрэг зөрчилтэй бол;
Хөргөлтийн, тэжээлийн, тосолгооны системүүдийн дамжуулах хоолойнуудын
холболтоос хөргөлтийн шингэн, тос, түлш алдагдаж гоожиж байвал;
Багаж хэрэгсэл (дугуйн эвүүр, эмийн сан) байхгүй бол;
Машины түлшний баканд түлш, хөргөгч системд хөргөгч шингэн, агрегат болон
механизмуудад тос байхгүй бол.
ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ, АЖЛЫН ХУВЦАС, ГУТАЛ
Ажлын үед зөвхөн бүрэн, бүтэн багаж хэрэгслийг зохих заавар, зориулалтын дагуу хэрэглэ.
Түлхүүр болон бусад багаж хэрэгслийн үйлчлэх хүчийг ихэсгэх зорилгоор, тухайлбал
түлхүүрийн ишинд ямар нэгэн труба углаж эргүүлэх, гайка, боолтыг хасуураар цохиж
суллахыг хориглоно.
Ажилд гарахдаа нормын дагуу олгосон, шаардлага хангасан ажлын тусгай хувцас өмсөнө.
Цаг тухайд нь угаалганд өгч угаалгасан, бүрэн, бүтэн засварлагдсан (урагдаж, цоорсон хэсгийг
шаардлага хангахуйцаар сайтар оёсон) цэвэр хувцастай ажилла.
Машины доогуур хэвтээ буюу суугаа байдлаар үзлэг, урсгал засвар хийх үед хамгаалалтын
дуулга малгайг бүчлэн өмсөж, тусгай бэлтгэсэн дэвсгэр хэрэглэ.
Ил уурхайд, засварын газарт ажиллах үедээ тоосноос хамгаалах амны баг хэрэглэ.
АЮУЛ, ОСОЛ, ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Аюулыг анхааруулах тэмдгүүд
“Аюултай” эсвэл “Ажиллагаагүй” гэсэн тэмдэг машин дээр зүүсэн байгаа эсэхийг шалгана;
Бусдын анхааруулгын тэмдгийг бүү ав;
Тэмдэг байрлуулах ажлын талбайн журмыг лавлаж, мөрдөх хэрэгтэй.
Суудлын бүс
Аюулгүйн бүсийг өргөгчийн оператор ТА заавал хэрэглэх үүрэгтэй.
Ажиллагааны үед үүсэх аюул
Ажлын байран дахь аюул: налуу газар, галт, халтиргаатай шал, муу гэрэлтүүлэг, хязгаарлагдмал
орон зай;
Ачаа: овор ихтэй ачаа, тэгш бус жинтэй ачаа, тавиур мод хугарсан, эсвэл буруу өрсөн;
Явган хүмүүс, анхаарал болгоомжгүй явах.
Ашиглалтын өмнөх шалгалт
Ажил эхлэхийн өмнө ТА:
• Сэрээ ба цамхаг хугарсан, гагнаасаараа цуурсан буюу бусад эвдрэл гарсан эсэхийг
шалга;
• Өргөх багана тослогдсон бөгөөд эргэвчит гинж чөлөөтэй байгаа эсэхийг шалга;
• Өргөх ачаанд сэрээг тохируул;
• Бүх тос ба шингэний түвшин, хөдөлгүүр, гидрийн шингэний хоолой, налуу өргөх
цилиндрүүдийн гоожилт буюу эвдрэл байгаа эсэхийг шалга;
• Дугуйг элэгдсэн, хагарсан буюу задарсан эсэхийг шалга;
• Цилиндрүүд бат бэх бэхлэгдсэн эсэхийг шалга.
Тойрч шалгах:
• Сэрээт ачигчийг зөв унтрааж тавихдаа: сэрээг буулгасан, түлхүүрийг авсан, арааг
суллаж, гар тоормос татсан байх;
• Баруун/зүүн тал: дугуйны байдал, боолтнууд чанга, тэнхлэгийн орчим хагархай
байхгүй, толгойн дээрх хаалт хатуу, цамхагийн ард бохирдол ороогүй эсэх;
• Нүүр: сэрээний хэлбэр эвдрээгүй, сэрээний түгжээ байрандаа байгаа, цамхагийн
түшлэг хөдөлгөөнгүй, цамхаг болон гинж нь тосолгоотой, хоолойнууд бүтэн эсэх;
• Ар тал: тэнцвэржүүлэгчийн боолт чанга, радиатор цэвэр эсэх.
Кабинд суух буюу буух:
• Гурван цэгийн контакт хэрэглэ;
• Хөдөлж буй ачигчаас бууж болохгүй;
• Багаж хэрэгсэл буюу материал зөөж байх үед авирч суух буюу бууж болохгүй.
• Бууж суухдаа хянах хэрэгслүүдийг бариул болгож бүү ашигла; кабинд суухдаа хянах
хэрэгслүүдгүй талаар суухыг хичээ.
Суудал дээр суугаад шалгах:
• Зогсож байхад нь шалгахдаа: датчикууд, гэрэл, сигнал, ухрах дохио, эргэх дохио,
налах болон өргөх механизмыг ажиллуулах, гар тоормосыг шалгах;
• Явдал дунд шалгах;
• Хамгаалалтын бүс бүсэлж, тоормос, жолоог шалга;
• Шалан дээр тос болон ус гоожсон эсэхийг шалга.
Эрчим хүчний эх үүсвэрийн шалгах:
• Ачигч нь аккуммулятор, пропан, бензин, дизель хөдөлгүүртэй байж болно;
• Тамхи татаж, гал гаргаж болохгүй;
• Хий дэлбэрэх аюултай;
• Аккуммулятор хэвийн ажиллагаатайг шалга.
• Пропаны савыг цуурсан, гагнаас нь хагарсан эсэхийг, мөн бүх хоолой, хавхлагуудыг
бүрэн эсэхийг шалга, пропаны савыг ил орчинд соль, үргэлж хажуудаа гал унтраагчтай бай!
Өргөгчийг асаах:
• Хөл тормозоо дар;
• Араагаа сулла;
• Түлхүүрээ эргүүл;
• Хянах самбарын заалтууруудыг шалга;
• Тасралтгүй ажиллагааг хангахын тулд жолоо, тоормосыг шалга.
Машины чадлыг шалгах:
• Үйлдвэрлэгчийн пайз дээрх өргөх ачааны хамгийн их хэмжээг харах;
• Өргөх ачааны масс тодорхой байх;
• Ачааг 3…5см өргөж үзэхэд ачигч тогтвортой, хойд дугуйнууд газартай шүргэлцэх
бөгөөд жолоо хэвийн байх ёстой;
• Ачааг тээвэрлэж эхэлнэ.
• Ачигч ачааг даахгүй тохиолдолд буулгаж мастерын шийдвэрийг хүлээнэ.
Ачих / Буулгах:
• Ачааг өргөхөөс өмнө доорхи зүйлийг мэдэх хэрэгтэй:
- Ачааны ойролцоо жин;
- Ачааны хүндийн жингийн төв.
• Ачааны тэнцвэр, баглаа болон тавиур модыг өргөхөөс өмнө шалгана;
• Тэнцвэргүй ачааг дахин өрнө;
• Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд ард нь хүндрүүлэгч тавихыг хориглоно.
• Чирэлтийг үргэлж арын дэгээгээр чирнэ.
Анхааруулга
• Болгоомжгүй байдлын улмаас өргөгч онхолдох аюултай. Ямар ч үед суудлын бүсээ
зүүж ажил гүйцэтгэх ба хэрвээ онхолдвол үсэрч болохгүй. Харин чанга барьж
хөлөөрөө зуурах хэрэгтэй. Онхолдож байгаа чиглэлийн нөгөө чиглэл рүү нь нал!
Ачаатай харьцах:
Ачааг тээвэрлэхийн тулд:
• Тэгш өнцөгтэй ойрт;
• Сэрээний үзүүр ачаанд 30см ойртоход зогс;
• Сэрээг тэгшлүүлж ачааг тултал аажмаар ойрт;
• Хэрэв ТA ухрах шаардлага гарвал ар талаа шалгаж ачаагаа өргөн тэнцвэр олохын
тулд маш болгомжтойгоор шургаа арагш нь тулга;
• Буулгах газар руу явахдаа ачаагаа газарт ойрхон байлгаж болгоомжтой тээвэрлэ.
• Ачаа буулгах газарт 30см ойртож зогс;
• Сэрээг тэгшлэн буулгах газар руу яв;
• Буулгах газрын талд нь орж сэрээгээ дахин тэгшил;
• Буулгах газар руу бүрэн орж ачаагаа буулга;
• Ачаагаа дэгээдэн гаргахгүйн тулд шургаа бага зэрэг урагш нь болго;
• Ард талд юм байхгүй гэдгийг шалган ухарч гар;
• Тээврийн хэрэгслээс ачаа буулгахдаа тээврийн хэрэгслийн гар тоормос татаатай
байгаа эсэх, дугуйнд ивээс хийсэн эсэхийг шалга.
Ачааг өргөх ба буулгах:
• Ачааг өндөр өрөх тутам ачаа тогтворгүй болдгийг сана;
• Ачааг тавиур дээрээс ачих нь шал дээрээс ачихтай ижил;
• Тэгш өнцөгтэй удаан ойрт;
• Ачаанд 30см ойртож сэрээгээ адил өндөрт өргө;
• Сэрээгээ тэгшлэн ачаа руу тултал урагшаа хөдөл;
• Ачааг хангалттай өндөр дээр өргөж арагшаа харж аажмаар ухарч гар.
Нэг ачааг нөгөө дээр өрөх:
• Ачаа руу удаанаар тэгш өнцөгтэй ойрт;
• Ачих талбайд 30см ойртож сэрээгээ доод ачааны дээгүүр өргө;
• Урагшаа ойртож ачааг орой дээр тэгш байрлуул;
• Сэрээг тэгшилж цамхагийг доошлуулж доод ачааны орой дээр байрлуул;
• Арагшаа хоёр тал руу эргэн харж ухарч гар.
Аюулгүй ажиллагааны арга зөвлөгөө:
• Хөдөлж байх үед БҮҮ ач;
• Ачих талбайд цамхагaa өргөхийн өмнө заавал зогс;
• Ачаан дээр ачаа өрөх тохиолдолд тэгш байрлуулсныг шалга. Буруу байрлуулсан
тохиолдолд нурж унах аюултай;
• Өргөсөн ачааны доор хүн, техник хэрэгсэл байгаа эсэхийг сайтар нягтал;
• Ачигчийг ЗӨВХӨН операторын суудлаас удирдаж болно.
Ачаа тээвэрлэх:
• Маш тогтвортой байлгахын тулд тээвэрлэх үед ачааг арагш нь налуул;
• Зохих өндрийн түвшинд тээвэрлэ.
• Хурдалж буюу хэт их маневр хийж болохгүй;
• Хэрэв ачаа үзэгдэх орчныг хааж байвал ухарч яв;
• Ачаа өгсөх чигт, цамхагийг налсан байдалтай байгаа эсэхийг ШАЛГА.
Явах:
• Үргэлж явж байгаа чигтээ харна;
• Биеэ кабинаас гаргаж болохгүй;
• Явж байх үед цамхагийг өргөж болохгүй;
• Дуут дохио өг;
• Аюулгүй хурдаар яв;
• Эргэж байхдаа ар талаа ажиглаж бай;
• Дээгүүр байгаа байгууламжийг ажиглаж бай;
• Сул хэвтэж буй зүйлс ба нүхийг харж бай;
• Зорчигч авахыг хориглоно;
• Налуу газар аюулгүй зайд яв;
Зогсоолд тавих:
• Сэрээг буулгана;
• Арааг нейтрал дээр тавина;
• Гар тормосыг татна;
• Түлхүүрийг эргүүлж унтраана;
• Дугуйнуудад ивүүр ивнэ.
Сагстай өргүүр дээр ажиллах
 Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан,бүрэн
бүтэн байдлыг хариуцагч ,үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагаа хариуцагч сургалтанд
бүрэн хамрагднаа.
 Сагс дотор ажиллах ажилчид түүний хашлага дээр суух зогсох түүнчлэн шалан дээр
зориулалтын бус өндөрлөх зүйл тавихыг хатуу хориглоно.
 Үйлчилэх бүсийн хязгаарын гадна өргөгчийг ажилуулахыг хориглоно.
 Ачааны нийт жин иь өргөгчийн техникийн паспортад заасан ачаа өргөх даацаас
хэтрэхгүй байх ёстой. Сагсанд ажиллах ажилчид нь эмчийн үзлэгт хамрагдан өндөрт
ажиллах зөвшөөрөл авсан байх ба каск өмсөж, хамгаалах бүсийг сагсны метал хийц
эсвэл бариулаас оосорлосон байна.
 Сагсанд орж гарахдаа тавцан ашиглах ба сагсыг өргөж буулгах үед түүнд орох орцыг
хаалттай байлгана.
 Салхины хурд 10 м-ийн өндөрт 10 м/с-ээс хэтрэх, аадар бороо, цас орох эсвэл манан
татах зэргээр үзэгдэх орчин хязгаарлагдах, түүнчлэн орчны хэм паспортад заасан
хэмжээнээс буурах тохиолдолд өргөгчийн үйл ажиллагааг зогсооно.
 Сагс дотор хүн эсвэл ачаа байх үед өргөгчийг шилжүүлэхийг хориглоно.
 Ажилд ашиглагдах өргөгчийн даац, ачаа өргөх өндөр нь ажлын үзүүлэлттэй бүрэн
тохирч байх ёстой.
 Туршилтын гэрчилгээгүй ган татлага ба гинжийг ашиглахыг хориглоно.
 Цахилгаан дамжуулах агаарын шугам, хотын тээвэр ба явган хүний зам түүнчлэн
барилга байгууламж, хураасан бараа материал хүртэл өргөгч ойртож болох аюулгүй
ажиллагааны зай хэмжээг /35кв агаарын шугамаас багадаа 4 метр/ хангуулна.

Contenu connexe

En vedette

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at WorkGetSmarter
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...DevGAMM Conference
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationErica Santiago
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellSaba Software
 
Introduction to C Programming Language
Introduction to C Programming LanguageIntroduction to C Programming Language
Introduction to C Programming LanguageSimplilearn
 

En vedette (20)

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
 
Introduction to C Programming Language
Introduction to C Programming LanguageIntroduction to C Programming Language
Introduction to C Programming Language
 

Erka.docx

  • 1. СЭРЭЭТ АЧИГЧИЙН ОПЕРАТОРЫН МӨРДӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР АЖЛЫН БАЙРНЫ ШААРДЛАГА ТА ажилд гарахын өмнө: Ажилд холбогдох аюулгүй ажиллагааны зааварчлага бүхий ажлын даалгаврыг техникийн хяналтын ажилтан, уулын мастераас авна; Хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, тээвэрлэлтийг саадгүй гүйцэтгэх нөхцөлийг хангасан эсэх буюу машины бүрэн, бүтэн, найдвартай ажиллагаа зэргийг шалгаж, замын хуудсан дээр бэлэн байдлыг баталж ТА гарын үсгээ зурна; Машины техникийн бүрэн, бүтэн байдлыг механикт шалгуулж, замын хуудсан дээр зохих тэмдэглэл хийлгэж гарын үсэг зуруулж, тээвэрт гарах зөвшөөрөл авна. Техникийн шаардлагыг хангаагүй машин, механизм, агрегат, зангилгаа, эд ангиуд нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, уурхайн төлөвлөгөөт ажилд саад учруулж болзошгүй нөхцөлд та ажилд гарах эрхгүй болно. Тухайлбал: Жолооны удирдлага гацах, хатуурах, жолооны чагтнуудын шарнир дахь сул явалт, мөн жолооны хөдөлгөөний сул явалт ихсэж, үйлдвэрлэгчийн заавартай нийцэхгүй бол; Тоормосны барилт тогтоосон хэмжээнээс муу барих буюу алдах, дугуйны тоормосны механизмын ажиллагаа жигд биш байх, түүний системээс хий алдах, зогсоолын гар тоормосны систем ажиллахгүй байвал; Дугуйн хэмжээ тогтоогдсон даацанд тохироогүй, хээ нь голоороо хэт элэгдсэн, каркас нь эвдэрсэн, борт нь гэмтэлтэй бол; Дуут дохио, гэрлийн хянах самбар дахь датчикууд, гэрэлтүүлэг эвдэрхий бол; Явах ангийн бэхэлгээ суларсан буюу гэмтэлтэй бол; Датчик эвдэрсэн, толь байхгүй зэрэг зөрчилтэй бол; Хөргөлтийн, тэжээлийн, тосолгооны системүүдийн дамжуулах хоолойнуудын холболтоос хөргөлтийн шингэн, тос, түлш алдагдаж гоожиж байвал; Багаж хэрэгсэл (дугуйн эвүүр, эмийн сан) байхгүй бол; Машины түлшний баканд түлш, хөргөгч системд хөргөгч шингэн, агрегат болон механизмуудад тос байхгүй бол. ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ, АЖЛЫН ХУВЦАС, ГУТАЛ Ажлын үед зөвхөн бүрэн, бүтэн багаж хэрэгслийг зохих заавар, зориулалтын дагуу хэрэглэ. Түлхүүр болон бусад багаж хэрэгслийн үйлчлэх хүчийг ихэсгэх зорилгоор, тухайлбал түлхүүрийн ишинд ямар нэгэн труба углаж эргүүлэх, гайка, боолтыг хасуураар цохиж
  • 2. суллахыг хориглоно. Ажилд гарахдаа нормын дагуу олгосон, шаардлага хангасан ажлын тусгай хувцас өмсөнө. Цаг тухайд нь угаалганд өгч угаалгасан, бүрэн, бүтэн засварлагдсан (урагдаж, цоорсон хэсгийг шаардлага хангахуйцаар сайтар оёсон) цэвэр хувцастай ажилла. Машины доогуур хэвтээ буюу суугаа байдлаар үзлэг, урсгал засвар хийх үед хамгаалалтын дуулга малгайг бүчлэн өмсөж, тусгай бэлтгэсэн дэвсгэр хэрэглэ. Ил уурхайд, засварын газарт ажиллах үедээ тоосноос хамгаалах амны баг хэрэглэ. АЮУЛ, ОСОЛ, ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Аюулыг анхааруулах тэмдгүүд “Аюултай” эсвэл “Ажиллагаагүй” гэсэн тэмдэг машин дээр зүүсэн байгаа эсэхийг шалгана; Бусдын анхааруулгын тэмдгийг бүү ав; Тэмдэг байрлуулах ажлын талбайн журмыг лавлаж, мөрдөх хэрэгтэй. Суудлын бүс Аюулгүйн бүсийг өргөгчийн оператор ТА заавал хэрэглэх үүрэгтэй. Ажиллагааны үед үүсэх аюул Ажлын байран дахь аюул: налуу газар, галт, халтиргаатай шал, муу гэрэлтүүлэг, хязгаарлагдмал орон зай; Ачаа: овор ихтэй ачаа, тэгш бус жинтэй ачаа, тавиур мод хугарсан, эсвэл буруу өрсөн; Явган хүмүүс, анхаарал болгоомжгүй явах. Ашиглалтын өмнөх шалгалт Ажил эхлэхийн өмнө ТА: • Сэрээ ба цамхаг хугарсан, гагнаасаараа цуурсан буюу бусад эвдрэл гарсан эсэхийг шалга; • Өргөх багана тослогдсон бөгөөд эргэвчит гинж чөлөөтэй байгаа эсэхийг шалга; • Өргөх ачаанд сэрээг тохируул; • Бүх тос ба шингэний түвшин, хөдөлгүүр, гидрийн шингэний хоолой, налуу өргөх цилиндрүүдийн гоожилт буюу эвдрэл байгаа эсэхийг шалга; • Дугуйг элэгдсэн, хагарсан буюу задарсан эсэхийг шалга; • Цилиндрүүд бат бэх бэхлэгдсэн эсэхийг шалга.
  • 3. Тойрч шалгах: • Сэрээт ачигчийг зөв унтрааж тавихдаа: сэрээг буулгасан, түлхүүрийг авсан, арааг суллаж, гар тоормос татсан байх; • Баруун/зүүн тал: дугуйны байдал, боолтнууд чанга, тэнхлэгийн орчим хагархай байхгүй, толгойн дээрх хаалт хатуу, цамхагийн ард бохирдол ороогүй эсэх; • Нүүр: сэрээний хэлбэр эвдрээгүй, сэрээний түгжээ байрандаа байгаа, цамхагийн түшлэг хөдөлгөөнгүй, цамхаг болон гинж нь тосолгоотой, хоолойнууд бүтэн эсэх; • Ар тал: тэнцвэржүүлэгчийн боолт чанга, радиатор цэвэр эсэх. Кабинд суух буюу буух: • Гурван цэгийн контакт хэрэглэ; • Хөдөлж буй ачигчаас бууж болохгүй; • Багаж хэрэгсэл буюу материал зөөж байх үед авирч суух буюу бууж болохгүй. • Бууж суухдаа хянах хэрэгслүүдийг бариул болгож бүү ашигла; кабинд суухдаа хянах хэрэгслүүдгүй талаар суухыг хичээ. Суудал дээр суугаад шалгах: • Зогсож байхад нь шалгахдаа: датчикууд, гэрэл, сигнал, ухрах дохио, эргэх дохио, налах болон өргөх механизмыг ажиллуулах, гар тоормосыг шалгах; • Явдал дунд шалгах; • Хамгаалалтын бүс бүсэлж, тоормос, жолоог шалга; • Шалан дээр тос болон ус гоожсон эсэхийг шалга. Эрчим хүчний эх үүсвэрийн шалгах: • Ачигч нь аккуммулятор, пропан, бензин, дизель хөдөлгүүртэй байж болно; • Тамхи татаж, гал гаргаж болохгүй; • Хий дэлбэрэх аюултай; • Аккуммулятор хэвийн ажиллагаатайг шалга. • Пропаны савыг цуурсан, гагнаас нь хагарсан эсэхийг, мөн бүх хоолой, хавхлагуудыг бүрэн эсэхийг шалга, пропаны савыг ил орчинд соль, үргэлж хажуудаа гал унтраагчтай бай! Өргөгчийг асаах: • Хөл тормозоо дар; • Араагаа сулла; • Түлхүүрээ эргүүл; • Хянах самбарын заалтууруудыг шалга; • Тасралтгүй ажиллагааг хангахын тулд жолоо, тоормосыг шалга. Машины чадлыг шалгах: • Үйлдвэрлэгчийн пайз дээрх өргөх ачааны хамгийн их хэмжээг харах; • Өргөх ачааны масс тодорхой байх; • Ачааг 3…5см өргөж үзэхэд ачигч тогтвортой, хойд дугуйнууд газартай шүргэлцэх бөгөөд жолоо хэвийн байх ёстой;
  • 4. • Ачааг тээвэрлэж эхэлнэ. • Ачигч ачааг даахгүй тохиолдолд буулгаж мастерын шийдвэрийг хүлээнэ. Ачих / Буулгах: • Ачааг өргөхөөс өмнө доорхи зүйлийг мэдэх хэрэгтэй: - Ачааны ойролцоо жин; - Ачааны хүндийн жингийн төв. • Ачааны тэнцвэр, баглаа болон тавиур модыг өргөхөөс өмнө шалгана; • Тэнцвэргүй ачааг дахин өрнө; • Хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд ард нь хүндрүүлэгч тавихыг хориглоно. • Чирэлтийг үргэлж арын дэгээгээр чирнэ. Анхааруулга • Болгоомжгүй байдлын улмаас өргөгч онхолдох аюултай. Ямар ч үед суудлын бүсээ зүүж ажил гүйцэтгэх ба хэрвээ онхолдвол үсэрч болохгүй. Харин чанга барьж хөлөөрөө зуурах хэрэгтэй. Онхолдож байгаа чиглэлийн нөгөө чиглэл рүү нь нал! Ачаатай харьцах: Ачааг тээвэрлэхийн тулд: • Тэгш өнцөгтэй ойрт; • Сэрээний үзүүр ачаанд 30см ойртоход зогс; • Сэрээг тэгшлүүлж ачааг тултал аажмаар ойрт; • Хэрэв ТA ухрах шаардлага гарвал ар талаа шалгаж ачаагаа өргөн тэнцвэр олохын тулд маш болгомжтойгоор шургаа арагш нь тулга; • Буулгах газар руу явахдаа ачаагаа газарт ойрхон байлгаж болгоомжтой тээвэрлэ. • Ачаа буулгах газарт 30см ойртож зогс; • Сэрээг тэгшлэн буулгах газар руу яв; • Буулгах газрын талд нь орж сэрээгээ дахин тэгшил; • Буулгах газар руу бүрэн орж ачаагаа буулга; • Ачаагаа дэгээдэн гаргахгүйн тулд шургаа бага зэрэг урагш нь болго; • Ард талд юм байхгүй гэдгийг шалган ухарч гар; • Тээврийн хэрэгслээс ачаа буулгахдаа тээврийн хэрэгслийн гар тоормос татаатай байгаа эсэх, дугуйнд ивээс хийсэн эсэхийг шалга. Ачааг өргөх ба буулгах: • Ачааг өндөр өрөх тутам ачаа тогтворгүй болдгийг сана; • Ачааг тавиур дээрээс ачих нь шал дээрээс ачихтай ижил; • Тэгш өнцөгтэй удаан ойрт; • Ачаанд 30см ойртож сэрээгээ адил өндөрт өргө; • Сэрээгээ тэгшлэн ачаа руу тултал урагшаа хөдөл; • Ачааг хангалттай өндөр дээр өргөж арагшаа харж аажмаар ухарч гар. Нэг ачааг нөгөө дээр өрөх:
  • 5. • Ачаа руу удаанаар тэгш өнцөгтэй ойрт; • Ачих талбайд 30см ойртож сэрээгээ доод ачааны дээгүүр өргө; • Урагшаа ойртож ачааг орой дээр тэгш байрлуул; • Сэрээг тэгшилж цамхагийг доошлуулж доод ачааны орой дээр байрлуул; • Арагшаа хоёр тал руу эргэн харж ухарч гар. Аюулгүй ажиллагааны арга зөвлөгөө: • Хөдөлж байх үед БҮҮ ач; • Ачих талбайд цамхагaa өргөхийн өмнө заавал зогс; • Ачаан дээр ачаа өрөх тохиолдолд тэгш байрлуулсныг шалга. Буруу байрлуулсан тохиолдолд нурж унах аюултай; • Өргөсөн ачааны доор хүн, техник хэрэгсэл байгаа эсэхийг сайтар нягтал; • Ачигчийг ЗӨВХӨН операторын суудлаас удирдаж болно. Ачаа тээвэрлэх: • Маш тогтвортой байлгахын тулд тээвэрлэх үед ачааг арагш нь налуул; • Зохих өндрийн түвшинд тээвэрлэ. • Хурдалж буюу хэт их маневр хийж болохгүй; • Хэрэв ачаа үзэгдэх орчныг хааж байвал ухарч яв; • Ачаа өгсөх чигт, цамхагийг налсан байдалтай байгаа эсэхийг ШАЛГА. Явах: • Үргэлж явж байгаа чигтээ харна; • Биеэ кабинаас гаргаж болохгүй; • Явж байх үед цамхагийг өргөж болохгүй; • Дуут дохио өг; • Аюулгүй хурдаар яв; • Эргэж байхдаа ар талаа ажиглаж бай; • Дээгүүр байгаа байгууламжийг ажиглаж бай; • Сул хэвтэж буй зүйлс ба нүхийг харж бай; • Зорчигч авахыг хориглоно; • Налуу газар аюулгүй зайд яв; Зогсоолд тавих: • Сэрээг буулгана; • Арааг нейтрал дээр тавина; • Гар тормосыг татна; • Түлхүүрийг эргүүлж унтраана; • Дугуйнуудад ивүүр ивнэ.
  • 6. Сагстай өргүүр дээр ажиллах  Өргөгчийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч инженер техникийн ажилтан,бүрэн бүтэн байдлыг хариуцагч ,үйлдвэрлэл явуулах аюулгүй ажиллагаа хариуцагч сургалтанд бүрэн хамрагднаа.  Сагс дотор ажиллах ажилчид түүний хашлага дээр суух зогсох түүнчлэн шалан дээр зориулалтын бус өндөрлөх зүйл тавихыг хатуу хориглоно.  Үйлчилэх бүсийн хязгаарын гадна өргөгчийг ажилуулахыг хориглоно.  Ачааны нийт жин иь өргөгчийн техникийн паспортад заасан ачаа өргөх даацаас хэтрэхгүй байх ёстой. Сагсанд ажиллах ажилчид нь эмчийн үзлэгт хамрагдан өндөрт ажиллах зөвшөөрөл авсан байх ба каск өмсөж, хамгаалах бүсийг сагсны метал хийц эсвэл бариулаас оосорлосон байна.  Сагсанд орж гарахдаа тавцан ашиглах ба сагсыг өргөж буулгах үед түүнд орох орцыг хаалттай байлгана.  Салхины хурд 10 м-ийн өндөрт 10 м/с-ээс хэтрэх, аадар бороо, цас орох эсвэл манан татах зэргээр үзэгдэх орчин хязгаарлагдах, түүнчлэн орчны хэм паспортад заасан хэмжээнээс буурах тохиолдолд өргөгчийн үйл ажиллагааг зогсооно.  Сагс дотор хүн эсвэл ачаа байх үед өргөгчийг шилжүүлэхийг хориглоно.  Ажилд ашиглагдах өргөгчийн даац, ачаа өргөх өндөр нь ажлын үзүүлэлттэй бүрэн тохирч байх ёстой.  Туршилтын гэрчилгээгүй ган татлага ба гинжийг ашиглахыг хориглоно.  Цахилгаан дамжуулах агаарын шугам, хотын тээвэр ба явган хүний зам түүнчлэн барилга байгууламж, хураасан бараа материал хүртэл өргөгч ойртож болох аюулгүй ажиллагааны зай хэмжээг /35кв агаарын шугамаас багадаа 4 метр/ хангуулна.