SlideShare une entreprise Scribd logo
1  sur  4
Дэлхийн Эх Барих Эмэгтэйчүүд судлалын Холбооны дутуу төрөлтийн
давтамжийг бууруулах, үр дүнг сайжруулахад пессариг хэрэглэсэн тухай
практикийн сайн зөвлөмжүүд
Уильям А.Гробман, Жэйн Норман, Бо Жэйкобссон, FIGO-ийн дутуу төрөлттэй
холбоотой ажлын хэсэг
Анх нийтлэгдсэн: 2021 оны 9-р сарын 14
https://doi.org/10.1002/ijgo.13837
Ишлэл: 3
Санхүүжилтийн мэдээлэл:Энэ ажлыг 3-р сараас эхлэн буцалтгүй тусламжаар
санхүүжүүлсэн.
Хураангуй
Пессари бол үтрээнд байрлуулдаг синтетик материалаар хийгдсэн
төхөөрөмж бөгөөд дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг.
Пессарийн боломжит механизм нь умай-умайн хүзүүний өнцгийг арын байрлалд
шилжүүлэх явдал бөгөөд энэ нь нэг ураг тээж буй болон умайн хүзүү богино
жирэмсэн эмэгтэйчүүдэд үүсч буй умайн хүзүүний шахалтыг бууруулдаг гэж үздэг.
Дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг
сайжруулах (жишээ нь нярайн үр дүн) зорилгоор ердийн эмнэлзүйн тусламж
үйлчилгээнд пессарийг хэрэглэж болохгүй. Умайн хүзүүний уртаас үл хамааран
ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу
төрөлттэй холбоотой үр дүнг сайжруулах (жишээлбэл, нярайн үр дүн) зорилгоор
пессарийг ердийн эмнэлзүйн тусламж эмчилгээнд хэрэглэж болохгүй. Одоогийн
байдлаар дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд пессарийг стандарт
эмчилгээ болгон ашиглах ёстой гэсэн хангалттай нотолгоо байхгүй байна;
тэдгээрийн хэрэглээг судалгааны популяциудад судлах ёстой.
1 ҮНДЭСЛЭЛ
Пессари нь үтрээнд хийдэг синтетик материалаар хийгдсэн зүйл юм.
Пессариг жирэмсний дунд үед умайн хүзүүг богиноссон ихэр биш жирэмсэн, эсвэл
ихэр ураг тээж буй жирэмсэн эмэгтэй гэх мэт өндөр эрсдэлтэй бүлэгт хэрэглэх нь
дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлсээр байна. Нэг таамаглал нь пессари нь умай-
умайн хүзүүний өнцгийг арын байрлал руу өөрчилдөг бөгөөд энэ нь умайн
хүзүүний шахалт болон бусад өөрчлөлтийг бууруулдаг Гэсэн хэдий ч умайн
хүзүүний арын хэсэг нь дутуу төрөлтийг бууруулахад хүргэдэг гэсэн физиологийн
механизм батлагдаагүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд пессариг янз бүрийн
бүлгүүдэд (жишээлбэл, ихэр биш умайн хүзүү богиноссон эмэгтэйчүүд болон
умайн хүзүүний дутмагшилтай ихэр жирэмсэн эсвэл умайн хүзүүний уртаас үл
хамааран ихэр жирэмсэн) санамсаргүй байдлаар хэрэглэсэн туршилт
судалгаанууд (одоо ч үргэлжилсээр байгаа) байна. Эдгээр туршилтууд нь дутуу
төрөлттэй ижил төстэй эрсдэлт хүчин зүйлтэй эмэгтэйчүүдийн дунд ч ялгаатай үр
дүнд хүрсэн байна. Зарим судалгаанд пессари хэрэглэсэн нь үр дүнтэй ач
холбогдолтой байсан бол зарим судалгаанд пессари хэрэглэсэн эсэхээс үл
хамааран судалгааны бүлгүүдэд статистикийн хувьд ижилхэн үр дүн үзүүлсэн
байна.1, 2
2 ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛУУД
2.1 Умайн хүзүүний урт богиноссон нэг урагтай (ихэр биш) жирэмсэн эмэгтэйчүүд
Гояа нарын хийсэн умайн хүзүү богиноссон нэг ураг тээж буй жирэмсэн
эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны хоёр жишээ: умайн хүзүү нь ≤25 мм ихэр
биш жирэмсэн Арабин пессари хэрэглэсэн болон хэрэглээгүй бүлгийг харьцуулан
судлахад пессари хэрэглэсэн бүлэгт аяндаа дутуу төрөх эрсдэл 82%, перинаталь
эндэгдэл 86% тус тус буурсан болохыг тогтоожээ. өвчлөл.1 Үүний эсрэгээр
Nicolaides нар2 судалгааны ижил төстэй загварыг ашигласан судалгаа хийсэн
(умайн хүзүү ≤15 мм бол прогестерон нэмсэн) бөгөөд хоёр бүлэгт ялгаа байхгүй
гэж дүгнэсэн.2 Бусад судалгаагаар ялгаатай үр дүн гарсан.3, 4
Зөвлөмж: Нэг ураг тээж буй умайн хүзүү богино эмэгтэйчүүдэд дутуу
төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг
сайжруулах (жишээ нь нярайн үр дүн) зорилгоор пессарийг ердийн эмнэлзүйн
эмчилгээнд хэрэглэж болохгүй.
2.2 Ихэр ураг тээж буй жирэмсэн эмэгтэйчүүд
Лием нарын судалгаагаар ихэр жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн
судалгаагаар пессари хэрэглэсэн болон хэрэглээгүй бүлгийн хооронд жирэмсний
тээлтийн хугацаа статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. 5 Лием нарын энэ
судалгаанд оролцогчдыг дэд бүлэг болгон хуваасан бөгөөд умайн хүзүүний урт нь
38 мм-ээс бага пессари хэрэглэсэн бүлэгт жирэмсний тээлтийн хугацаа
мэдэгдэхүйц уртасч, перинаталь үр дүн нь илүү сайн байсан. Данг нарын
судалгаанд энэ мэдээллийг умайн хүзүүний урт 38 мм-ээс бага ихэр жирэмсэн
эхчүүдэд ашиглан судалгаанд оролцогчдыг пессари эсвэл үтрээний прогестерон
хэрэглэсэн бүлэг болгон санамсаргүй байдлаар бүлэглэсэн. 34 долоо хоногоос
бага хугацаатай дутуу төрөлтийн давтамжид мэдэгдэхүйц ялгаа байхгүй (16% -ийн
эсрэг 22%; RR 0.73; 95% CI 0.46-1.18) нь тухайн судалгааны үндсэн үр дүн байв.
Судлаачид пессари хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд зарим хоёрдогч үр дүн (жишээ
нь нийлмэл перинаталь сөрөг үр дагавар) мэдэгдэхүйц бага давтамжтай
(хэдийгээр олон харьцуулалт хийхгүйгээр) байгааг илрүүүлсэн байна.6 Гоя нарын
судалгаанд7 пессари хэрэглэсэн умайн хүзүүний урт ≤25 мм ихэр жирэмсэн
эмэгтэйчүүдэд <34 долоо хоногтойд аяндаа дутуу төрөх магадлал (RR 0.41; 95%
CI 0.22-0.76) харьцангуй бага байгааг харуулсан Николайдес нарын судалгаанд
умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн эхчүүдэд—умайн хүзүүний урт
богино эмэгтэйчүүдэд ч гэсэн ямар ч нөлөө үзүүлээгүй.7, Норман нарын
судалгаанд9 умайн хүзүүний урт ≤35 мм 503 ихэр жирэмсэн эмэгтэйг пессари
хэрэглэж байгаа болон хэрэглээгүй бүлэг болгон судалсан. 34+0 долоо хоногоос
өмнө аяндаа дутуу төрөлтөнд ач холбогдол бүхий ялгаагүй байсан (тохируулсан
odds ratio 0.87; 95% CI 0.55-1.38). Бусад судлаачид пессари хэрэглэсэн болон
хэрэглээгүй ихэр жирэмсэн эхчүүдийн дунд дутуу төрөлтийн тохиолдох хувьд
ялгаагүй байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч эдгээр туршилт судалгааны заримынх
түүвэр бага хэмжээтэй байсан бөгөөд II төрлийн алдаа гарах магадлал өндөр
байсан.10 Норман нарын хийсэн мета-анализын судалгаанд9 өөрсдийн болон
бусад нийтлэгдсэн судалгаануудыг багтаасан бөгөөд умайн хүзүүний дутмагшил,
богиносолттой эхчүүдэд умайн хүзүүний пессари хэрэглэх нь 34 долоо хоногоос
өмнө статистик ач холбогдол бүхий дутуу төрөлтийг бууруулдаггүй гэж үзжээ (OR
0.74; 95% CI 0.50-1.11).
Зөвлөмж: Умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд
дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр
дүнг (жишээ нь нярайн үр дүн) сайжруулах зорилгоор пессарийг ердийн эмнэлзүйн
эмчилгээнд хэрэглэж болохгүй.
3 ДҮГНЭЛТ
Зарим судалгаагаар пессари үр дүнтэй байгааг харуулсан боловч эдгээр нь
анхдагч үр дүнтэй холбоогүй байх бөгөөд умайн хүзүүний уртыг дэд бүлэг болгон
судалсан тохиолдолд л үр дүнтэй гэж үзэж байна. Бусад судалгаагаар дутуу төрөх
эрсдэлтэй эмэгтэйчүүдэд песари хэрэглэсэн эсэхээс үл хамааран статистикийн
хувьд ижил үр дүн гарсан байна. Зарим тохиолдолд хийгдсэн судалганы хэмжээ
бага байсан бөгөөд нөлөөллийн хэмжээг тооцоолох цэгийн итгэлцлийн интервал
хангалттай өргөн байсан тул эмнэлзүйн ач холбогдолтой гэж дүгнэх боломжтой
хэвээр байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд үтрээний прогестерон
хэрэглэсэн эсэх зэрэг янз бүрийн эмчилгээ арга хэмжээ менежмент авч байгаа тул
үр дүнг тайлбарлах нь илүү төвөгтэй болж байна. Пессаритай холбоотой
судалгааны үр дүнгүүд санал зөрөлдөөнтэй, хангалттай нотолгоогүй байгаа учраас
дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлж эмчилхэд пессариг стандарт эмчилгээ
болгож хэрэглэх хангалттай баталгаа байхгүй байна.
СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ
Тус нийтлэлийн зохиогч Уильям А.Гробман сонирхлын зөрчилгүй гэж нийтэлсэн.

Contenu connexe

Tendances

Lecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsooLecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsoo
bulgaaubuns
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
saruul tungalag
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
Zoloo Zjl
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
М. Лхагва-Өлзий
 
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
saruul tungalag
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
bulgaaubuns
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
Oyundari.Ts mph
 

Tendances (20)

Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptxИхсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
 
Lecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsooLecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsoo
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
 
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
 
618 семинар
618 семинар618 семинар
618 семинар
 
дотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологидотоод шүүрлийн физиологи
дотоод шүүрлийн физиологи
 
парапроктит
парапроктитпарапроктит
парапроктит
 
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдалкардиомиопати, зүрхний архаг дутагдал
кардиомиопати, зүрхний архаг дутагдал
 
сэтгэл түгшил
сэтгэл түгшилсэтгэл түгшил
сэтгэл түгшил
 
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26274 tushaal chanar tushaal 2012.07.26
274 tushaal chanar tushaal 2012.07.26
 
Tugjrel
TugjrelTugjrel
Tugjrel
 
Хөхний хорт хавдар
Хөхний хорт хавдарХөхний хорт хавдар
Хөхний хорт хавдар
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Ekg
EkgEkg
Ekg
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 
Tsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuudTsus aldalt, eh barih emegteichuud
Tsus aldalt, eh barih emegteichuud
 
Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 

Similaire à Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт

8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
saruul tungalag
 
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн аргабиохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
Өөдөө Архадий
 
12. contraception translation
12. contraception translation12. contraception translation
12. contraception translation
Hishgeeubuns
 
2.4 Кесар зүслэгээр төрөх арга
2.4 Кесар зүслэгээр төрөх арга2.4 Кесар зүслэгээр төрөх арга
2.4 Кесар зүслэгээр төрөх арга
saruul tungalag
 
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
saruul tungalag
 
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
saruul tungalag
 
8. nursing intervention during pregnancy
8. nursing intervention during pregnancy8. nursing intervention during pregnancy
8. nursing intervention during pregnancy
Hishgeeubuns
 

Similaire à Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт (20)

Фибронектин.docx
Фибронектин.docxФибронектин.docx
Фибронектин.docx
 
үр хөндөлт
үр хөндөлтүр хөндөлт
үр хөндөлт
 
8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
8. Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга
 
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн аргабиохимийн скрининг, шүүлтүүрийн арга
биохимийн скрининг, шүүлтүүрийн арга
 
12. contraception translation
12. contraception translation12. contraception translation
12. contraception translation
 
Жирэмслэлтээс хамгаалах аргууд
Жирэмслэлтээс хамгаалах аргуудЖирэмслэлтээс хамгаалах аргууд
Жирэмслэлтээс хамгаалах аргууд
 
Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.СарангэрэлЖаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
Жаргалант ЕБС эмч Ц.Сарангэрэл
 
Xөхний хавдар
Xөхний хавдарXөхний хавдар
Xөхний хавдар
 
төрөлт
төрөлттөрөлт
төрөлт
 
2.4 Кесар зүслэгээр төрөх арга
2.4 Кесар зүслэгээр төрөх арга2.4 Кесар зүслэгээр төрөх арга
2.4 Кесар зүслэгээр төрөх арга
 
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
6. Жирэмсэн эмэгтэйд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
 
8. nursing intervention during pregnancy
8. nursing intervention during pregnancy8. nursing intervention during pregnancy
8. nursing intervention during pregnancy
 
Ondgovchnii havdar
Ondgovchnii havdarOndgovchnii havdar
Ondgovchnii havdar
 
үр хөндөлт гэж юу вэ
үр хөндөлт гэж юу вэүр хөндөлт гэж юу вэ
үр хөндөлт гэж юу вэ
 
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
 
Eh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlalEh barih emegteaichuud sudlal
Eh barih emegteaichuud sudlal
 
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар
 

Plus de Baldandorj Khavalkhaan

Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Baldandorj Khavalkhaan
 

Plus de Baldandorj Khavalkhaan (17)

Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptxӨндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx
 
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdfКесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
 
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdfКесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
 
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
 
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
 
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
 
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
 
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
 
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
 
Ходоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptxХодоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptx
 
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлтГэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлт
 
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
 
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdf
 
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
 
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
 
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docxКесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
 
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолохУргийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолох
 

Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт

  • 1. Дэлхийн Эх Барих Эмэгтэйчүүд судлалын Холбооны дутуу төрөлтийн давтамжийг бууруулах, үр дүнг сайжруулахад пессариг хэрэглэсэн тухай практикийн сайн зөвлөмжүүд Уильям А.Гробман, Жэйн Норман, Бо Жэйкобссон, FIGO-ийн дутуу төрөлттэй холбоотой ажлын хэсэг Анх нийтлэгдсэн: 2021 оны 9-р сарын 14 https://doi.org/10.1002/ijgo.13837 Ишлэл: 3 Санхүүжилтийн мэдээлэл:Энэ ажлыг 3-р сараас эхлэн буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн. Хураангуй Пессари бол үтрээнд байрлуулдаг синтетик материалаар хийгдсэн төхөөрөмж бөгөөд дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг. Пессарийн боломжит механизм нь умай-умайн хүзүүний өнцгийг арын байрлалд шилжүүлэх явдал бөгөөд энэ нь нэг ураг тээж буй болон умайн хүзүү богино жирэмсэн эмэгтэйчүүдэд үүсч буй умайн хүзүүний шахалтыг бууруулдаг гэж үздэг. Дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг сайжруулах (жишээ нь нярайн үр дүн) зорилгоор ердийн эмнэлзүйн тусламж үйлчилгээнд пессарийг хэрэглэж болохгүй. Умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг сайжруулах (жишээлбэл, нярайн үр дүн) зорилгоор пессарийг ердийн эмнэлзүйн тусламж эмчилгээнд хэрэглэж болохгүй. Одоогийн байдлаар дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд пессарийг стандарт эмчилгээ болгон ашиглах ёстой гэсэн хангалттай нотолгоо байхгүй байна; тэдгээрийн хэрэглээг судалгааны популяциудад судлах ёстой. 1 ҮНДЭСЛЭЛ Пессари нь үтрээнд хийдэг синтетик материалаар хийгдсэн зүйл юм. Пессариг жирэмсний дунд үед умайн хүзүүг богиноссон ихэр биш жирэмсэн, эсвэл ихэр ураг тээж буй жирэмсэн эмэгтэй гэх мэт өндөр эрсдэлтэй бүлэгт хэрэглэх нь дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлсээр байна. Нэг таамаглал нь пессари нь умай- умайн хүзүүний өнцгийг арын байрлал руу өөрчилдөг бөгөөд энэ нь умайн
  • 2. хүзүүний шахалт болон бусад өөрчлөлтийг бууруулдаг Гэсэн хэдий ч умайн хүзүүний арын хэсэг нь дутуу төрөлтийг бууруулахад хүргэдэг гэсэн физиологийн механизм батлагдаагүй байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд пессариг янз бүрийн бүлгүүдэд (жишээлбэл, ихэр биш умайн хүзүү богиноссон эмэгтэйчүүд болон умайн хүзүүний дутмагшилтай ихэр жирэмсэн эсвэл умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн) санамсаргүй байдлаар хэрэглэсэн туршилт судалгаанууд (одоо ч үргэлжилсээр байгаа) байна. Эдгээр туршилтууд нь дутуу төрөлттэй ижил төстэй эрсдэлт хүчин зүйлтэй эмэгтэйчүүдийн дунд ч ялгаатай үр дүнд хүрсэн байна. Зарим судалгаанд пессари хэрэглэсэн нь үр дүнтэй ач холбогдолтой байсан бол зарим судалгаанд пессари хэрэглэсэн эсэхээс үл хамааран судалгааны бүлгүүдэд статистикийн хувьд ижилхэн үр дүн үзүүлсэн байна.1, 2 2 ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛУУД 2.1 Умайн хүзүүний урт богиноссон нэг урагтай (ихэр биш) жирэмсэн эмэгтэйчүүд Гояа нарын хийсэн умайн хүзүү богиноссон нэг ураг тээж буй жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгааны хоёр жишээ: умайн хүзүү нь ≤25 мм ихэр биш жирэмсэн Арабин пессари хэрэглэсэн болон хэрэглээгүй бүлгийг харьцуулан судлахад пессари хэрэглэсэн бүлэгт аяндаа дутуу төрөх эрсдэл 82%, перинаталь эндэгдэл 86% тус тус буурсан болохыг тогтоожээ. өвчлөл.1 Үүний эсрэгээр Nicolaides нар2 судалгааны ижил төстэй загварыг ашигласан судалгаа хийсэн (умайн хүзүү ≤15 мм бол прогестерон нэмсэн) бөгөөд хоёр бүлэгт ялгаа байхгүй гэж дүгнэсэн.2 Бусад судалгаагаар ялгаатай үр дүн гарсан.3, 4 Зөвлөмж: Нэг ураг тээж буй умайн хүзүү богино эмэгтэйчүүдэд дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг сайжруулах (жишээ нь нярайн үр дүн) зорилгоор пессарийг ердийн эмнэлзүйн эмчилгээнд хэрэглэж болохгүй. 2.2 Ихэр ураг тээж буй жирэмсэн эмэгтэйчүүд Лием нарын судалгаагаар ихэр жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар пессари хэрэглэсэн болон хэрэглээгүй бүлгийн хооронд жирэмсний тээлтийн хугацаа статистик ач холбогдол бүхий ялгаагүй байна. 5 Лием нарын энэ судалгаанд оролцогчдыг дэд бүлэг болгон хуваасан бөгөөд умайн хүзүүний урт нь
  • 3. 38 мм-ээс бага пессари хэрэглэсэн бүлэгт жирэмсний тээлтийн хугацаа мэдэгдэхүйц уртасч, перинаталь үр дүн нь илүү сайн байсан. Данг нарын судалгаанд энэ мэдээллийг умайн хүзүүний урт 38 мм-ээс бага ихэр жирэмсэн эхчүүдэд ашиглан судалгаанд оролцогчдыг пессари эсвэл үтрээний прогестерон хэрэглэсэн бүлэг болгон санамсаргүй байдлаар бүлэглэсэн. 34 долоо хоногоос бага хугацаатай дутуу төрөлтийн давтамжид мэдэгдэхүйц ялгаа байхгүй (16% -ийн эсрэг 22%; RR 0.73; 95% CI 0.46-1.18) нь тухайн судалгааны үндсэн үр дүн байв. Судлаачид пессари хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд зарим хоёрдогч үр дүн (жишээ нь нийлмэл перинаталь сөрөг үр дагавар) мэдэгдэхүйц бага давтамжтай (хэдийгээр олон харьцуулалт хийхгүйгээр) байгааг илрүүүлсэн байна.6 Гоя нарын судалгаанд7 пессари хэрэглэсэн умайн хүзүүний урт ≤25 мм ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд <34 долоо хоногтойд аяндаа дутуу төрөх магадлал (RR 0.41; 95% CI 0.22-0.76) харьцангуй бага байгааг харуулсан Николайдес нарын судалгаанд умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн эхчүүдэд—умайн хүзүүний урт богино эмэгтэйчүүдэд ч гэсэн ямар ч нөлөө үзүүлээгүй.7, Норман нарын судалгаанд9 умайн хүзүүний урт ≤35 мм 503 ихэр жирэмсэн эмэгтэйг пессари хэрэглэж байгаа болон хэрэглээгүй бүлэг болгон судалсан. 34+0 долоо хоногоос өмнө аяндаа дутуу төрөлтөнд ач холбогдол бүхий ялгаагүй байсан (тохируулсан odds ratio 0.87; 95% CI 0.55-1.38). Бусад судлаачид пессари хэрэглэсэн болон хэрэглээгүй ихэр жирэмсэн эхчүүдийн дунд дутуу төрөлтийн тохиолдох хувьд ялгаагүй байна гэж үзжээ. Гэсэн хэдий ч эдгээр туршилт судалгааны заримынх түүвэр бага хэмжээтэй байсан бөгөөд II төрлийн алдаа гарах магадлал өндөр байсан.10 Норман нарын хийсэн мета-анализын судалгаанд9 өөрсдийн болон бусад нийтлэгдсэн судалгаануудыг багтаасан бөгөөд умайн хүзүүний дутмагшил, богиносолттой эхчүүдэд умайн хүзүүний пессари хэрэглэх нь 34 долоо хоногоос өмнө статистик ач холбогдол бүхий дутуу төрөлтийг бууруулдаггүй гэж үзжээ (OR 0.74; 95% CI 0.50-1.11). Зөвлөмж: Умайн хүзүүний уртаас үл хамааран ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд дутуу төрөлтийн давтамжийг бууруулах эсвэл дутуу төрөлттэй холбоотой үр дүнг (жишээ нь нярайн үр дүн) сайжруулах зорилгоор пессарийг ердийн эмнэлзүйн эмчилгээнд хэрэглэж болохгүй.
  • 4. 3 ДҮГНЭЛТ Зарим судалгаагаар пессари үр дүнтэй байгааг харуулсан боловч эдгээр нь анхдагч үр дүнтэй холбоогүй байх бөгөөд умайн хүзүүний уртыг дэд бүлэг болгон судалсан тохиолдолд л үр дүнтэй гэж үзэж байна. Бусад судалгаагаар дутуу төрөх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд песари хэрэглэсэн эсэхээс үл хамааран статистикийн хувьд ижил үр дүн гарсан байна. Зарим тохиолдолд хийгдсэн судалганы хэмжээ бага байсан бөгөөд нөлөөллийн хэмжээг тооцоолох цэгийн итгэлцлийн интервал хангалттай өргөн байсан тул эмнэлзүйн ач холбогдолтой гэж дүгнэх боломжтой хэвээр байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд үтрээний прогестерон хэрэглэсэн эсэх зэрэг янз бүрийн эмчилгээ арга хэмжээ менежмент авч байгаа тул үр дүнг тайлбарлах нь илүү төвөгтэй болж байна. Пессаритай холбоотой судалгааны үр дүнгүүд санал зөрөлдөөнтэй, хангалттай нотолгоогүй байгаа учраас дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлж эмчилхэд пессариг стандарт эмчилгээ болгож хэрэглэх хангалттай баталгаа байхгүй байна. СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ Тус нийтлэлийн зохиогч Уильям А.Гробман сонирхлын зөрчилгүй гэж нийтэлсэн.