SlideShare une entreprise Scribd logo
1  sur  22
Өндгөвчний задрал
(Апоплекси)
ICD 10
N83 Өндгөвч, үр дамжуулах
хоолой ба өргөн холбоосны
үрэвсэлт бус өвчин
N83.1 Шар биеийн уйланхай
N83.2 Өндгөвчний бусад
уйланхай
Тодорхойлолт Өндгөвчний задрал – өндгөвчний эдэд
гэнэт цус хуралт үүсч улмаар эдийн бүрэн
бүтэн байдал алдагдаж, хэвлийн хөндий рүү
цус алдахыг өндгөвчний задрал буюу
апоплекси гэж нэрлэнэ.
Тархвар зүй:
Баруун талын
өндгөвчний задрал 2-
4 дахин их
тохиолддог
Апоплекси нь
ихэвчлэн нөхөн
үржихүйн насны
эмэгтэйчүүдэд
тохиолддог (20-35
нас)
Эмэгтэйчүүдийн
хэвлийн дотуур цус
алдалтын 0,5-2,5%-г
эзэлдэг
Апоплекси нь
ихэвчлэн (90-94%)
сарын тэмдгийн
мөчлөгийн дунд үед
эсвэл СТМ-ийн 2-р
үед (шар биеийн
цэврүү хагарах үед)
тохиолддог
Ангилал:
Эмнэлзүйн шинжээс хамаарч
3 ангилна:
Өвдөлтийн хэлбэр – энэ
хэлбэрийн үед өвдөлтийн
хам шинжээс гадна дотор
муухайрах, биеийн халуун
нэмэгдэх шинжүүд илэрч
болно
Цус багадалтын хэлбэр –
эмнэлзүйд дотуур цус
алдалтын шинж давамгайлна
Холимог хэлбэр
2. Цус алдалтын
хэмжээнээс
хамаарч:
•Хөнгөн хэлбэр (100-
150мл)
•Дунд (150-500мл)
•Хүнд (500 ба түүнээс их
мл)
Нөлөөлөх
хүчин зүйлс:
Өндгөвчний үрэвсэл
Судасны өргөсөл
Өндгөвчний уйланхайт өөрчлөлтүүд
Цусны өвчин
Өнчин тархины даавруудын харьцаа алдагдах
(FSH, LH), пролактины хэмжээ ихсэх нь өндгөвчний
эдийн улайлт, кист үүсэхэд нөлөөлдөг
Шалтгаан:
Өндгөвчний задрал нь дотоод болон гадаад шалтгаанаас болж үүсдэг.
• Дотоод шалтгаан:
Бага аарцгийн эрхтэний наалдац болон үрэвсэлт өвчин
Умайн буруу байрлал
Судас дарагдах (өндгөвчний цусан хангамж буурна)
Өндгөвч хавдараар дарагдах
Өндгөвчний уйланхайцарт өөрчлөлтүүд
2. Гадаад шалтгаан
• Бэлгийн харьцаа
• Биеийн хүчний ажил
• Хэвлийн гэмтэл
• Үтрээний үзлэг
• Мэс ажилбар
• Клизм
• Морь унах
Зарим бүлэг хүмүүсд өндгөвчний задрал нь гадаад болон дотоод
шалтгаангүй, тайван эсвэл шөнө унтаж байх үед тохиолдож болно. Мөн
удаан хугацааны турш антикоагулянт эмийн бодис хэрэглэж буй
эмэгтэйчүүдэд өндгөвчний цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг.
Эмгэг жам:
Өндгөвчнөөс цус алдах үед эхлээд өндгөвчин дотор цус
хуралт үүсч, улмаар өндгөвчний дотор даралт
ихссэнээр хүчтэй өвдөлт илэрдэг. Түүний дараа
өндгөвчний эд задарч цус алдалт үүсдэг. Өндгөвчинд
маш жижиг хэмжээний (1см хүртэл диаметр) урагдал
үүсэх төдийд их хэмжээний цус алдаж болно.
Өндгөвчний апоплекси нь сарын тэмдгийн мөчлөгийн
аль ч үед тохиолдож болдог, гэхдээ мөчлөгийн 1-р
фазын үед фолликулууд бүрэн хөгжөөгүй, судасжилт
бага байдаг учир апоплекси үүсэх магадлал бага
байдаг. Харин овуляцийн үед болон шар биеийн
хөгжлийн өрнөл үед, судасжилт нэмэгдэх үед буюу
мөчлөгийн 2–р фазд элбэг тохиолддог.
Биений юм ирэх үед болон өндгөн эс хагарах үед
гонадотропин дааврын хэмжээ ихссэнээр апоплекси
үүсч болно.
Зарим судлаачид өндгөвч гэмтэж болох ”critical moments” байдаг
гэж үздэг. Овуляцийн үед болон сарын тэмдэг ирэхийн өмнөх үед
өндгөвчний судаснуудын нэвчэмтгий чанар болон цусан хангамж
ихэсдэг учир энэ үеүүдэд апоплекси тохиолдох нь элбэг байдаг.
Бага аарцгийн эрхтэнүүдийн, тэр тусмаа өндгөвчний цусан
хангамж тодорхой мөчлөгтэй ихсэж багасдаг. Цусан хангамж
ихсэх үед шар бие болон өндгөвчний фолликулууд дотор цус
алдалт явагддаг – энэ нь “физиологийн гэмтэл” гэж нэрлэгдэнэ.
Харин тодорхой эндо, экзо шалтгааны улмаас физиологийн
гэмтлүүд нь эмгэг болж хувирдаг (өндгөвч задрах).
Эмнэлзүй:
Өндгөвчний задралын үед ихэвчлэн хэвлийн доод
хэсгээр гэнэт цочмогоор илрэх өвдөлт өгдөг.
Голчлон өндгөвч задарсан талд өвдөлт мэдрэгдэнэ.
Заримдаа өвдөлт ачааллын үед илэрч болох ч,
тайван үед ч бас илэрч болно. Цөөн тохиолдолд
өндгөвч хагарахаас өмнө цавь орчимоор хатгуулж
өвддөг, энэ нь өндгөвчний эд дотор бага
хэмжээний цус алдалтууд болон өндгөвчний эдийн
хаваншилтт үүссэнтэй холбоотой.
Эмнэлзүйд илрэх гол шинжүүд:
• Хэвлийн доод хэсгээр болон бүсэлхийгээр өвдөх
(өвдөлт ихэвчлэн шулуун гэдэс рүү дамжина)
• Үтрээнээс цуслаг ялгадас гарна (ихэнхдээ өвдөлт
намдсаны дараа цус гарахаа болих)
• Бие сульдах, ядрах, толгой эргэх
Оношилгоо:
Өндгөвчний задрал оношийг өвчтөний асуумж,
илэрч буй зовиур, бодит үзлэг болон лабораторийн
шинжилгээн дээр тулгуурлан тавина.
1. Үзлэгт: өвчтөний арьс салст цайвар,
тахикардия, биеийн халуун бага зэрэг их, АД
хэвийн эсвэл бага зэрэг буурсан. Хэвлий
хийгээр дүүрсэн, өндгөвч задарсан талдаа
тэмтрэхэд эмзэглэлтэй, хэвлийн гялтан
цочролын шинж илэрнэ.
2. Үтрээний үзлэгт: үтрээний салст хэвийн өнгөтэй
эсвэл бага зэрэг цайвар, умайн хэмжээ хэвийн,
тэмтрэхэд эмзэглэлтэй. Задарсан талд
тэмтрэхэд өндгөвч эмзэглэлтэй, хэмжээ нь бага
зэрэг томорсон байна. Умайн хүзүүг тэмтрэхэд
өвдөлттэй.
3. Лабораторийн шинжилгээнд: 4 эмэгтэй тутамд цус
багадалтын шинж илрэх бөгөөд зарим өвчтөнд лейкоцитоз
илэрнэ (9000-15000/л). Цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд ихэнх
эмэгтэйчүүдэд хэвийн байна.
4. Багажийн оношилгооны үндсэн арга нь хэт авиа бөгөөд
задарсан өндгөвчний эхо зураглалыг хэвийн өндгөвчнийхтэй
харьцуулан үнэлнэ.
Хэт авиан шинжилгээнд: өндгөвчний хэмжээ хэвийн болон
бага зэрэг томорсон, өндгөвчний эд нэг төрлийн бус, дотроо
шингэнтэй, эхо ойлт багассан байх ба умайн арын зайд болон
хэвлийд сул шингэн тодорхойлогдоно.
5. Зарим үед оношилгооны лапароскопия хийнэ (98%
нарийвчлалтай): бага аарцгийн хөндийд бүлэнтэй цус, умайн
хэмжээ хэвийн томроогүй, умайн гялтант бүрхүүл улаан ягаан
өнгөтэй, задарсан өндгөвч ихэвлэн хэвийн хэмжээтэй. Шар
биеийн уйланхай задарсан үед өндгөвч хэмжээгээрээ
томорсон, улаан хүрэн өнгөтэй болно, өндгөвчний эд болон
уйланхай хагарч урагдсан байх ба урагдлаас цус шүүрч гарах
эсвэл урагдал цусны бүлэнгээр битүүрсэн байх.
Лапароскопия
хийх заалтууд:
Хэвлийн хөндийд 150мл-с их цусан
агууламжтай (хэт авиан шижилгээгээр
батлагдсан, өвчтөний биеийн байдал
болон гемодинамикийн үзүүлэлтүүд
тогтвортой үед)
Эмийн эмчилгээнд үр дүнгүй (дотуур
цус алдалт зогсохгүй, хэвлийн хөндий
доторх сул шингэний хэмжээ ихэссэн)
Ялган
оношилгоо:
Өндгөвчний задралын эмнэлзүй нь шинжүүд нь хэвлийн эрхтэнүүдийн бусад
эмгэгүүдтэй ижил төстэй тул дараах эмгэгүүдээс ялган оношлох нь чухал:
Задарсан умайн гуурсан хоолойн жирэмсэн
Мухар олгойн хурц үрэвсэл
Өндгөвчний уйланхай хөл дээрээ мушгирах
Гэдэсний түгжрэл
Ходоодны цоорол
Нойр булчирхайн хурц үрэвсэл
Эмчилгээ
Эмчилгээний зорилго нь цус алдалтыг зогсоох,
өндгөвчний бүрэн бүтэн байдлыг сэргээх, цус
алдалтын үр дагаварыг арилгах.
1. Эмийн эмчилгээ – гемодинамик тогтвортой,
гялтан цочролын шинж тэмдэг бүдгэрсэн,
бага аарцгийн хөндийд хуримтлагдсан
цусны хэмжээ бага байгаа тохиолдолд
өвчтөнг хэвтүүлэн эмийн эмчилгээ хийж
цаашид үр дүнг хянана.
• Хэвтрийн дэглэм
• Хэвлийн доод хэсэгт хүйтэн жин тавих
• Цус тогтоох, булчингийн агчил сулруулах,
витамин эмчилгээ
Этамзилат 2мл булчинд
Дротаверин 2мл булчинд
Аскорбины хүчил 5%-2мл 40%-ийн глюкозын уусмалд
найруулж судсанд
Вит В1 1мл булчинд
Вит В6 1мл булчинд
Вит В12 200мкг булчинд
Эмчилгээ
Хэрэв хэвлийн өвдөлт дахих, гемодинамик тогтворгүй, бага
аарцгийн хөндийд сул шингэний хэмжээ ихсэвэл мэс засал
эмчилгээний талаар зөвлөнө (лапароскопи, лапаротоми)
Лапароскопи:
Шаардлагатай багаж хэрэгсэл болон дуранг оруулахын тулд
хэвлийн урд хананд 3 газар цоорхой гаргана
Өндгөвчний задрал үүссэн хэсгийг олж оёдол тавина, цус
тогтоох зорилгоор коагуляци хийнэ
Зарим хүндрэлтэй тохиолдлуудад өндгөвчний хэсгийг тайрч
авна
Хамгийн сүүлд нь өрөөсөн өндгөвч, мухар олгой, үрийн хоолой
зэргийг шалгаж мэс заслыг дуусгана
Эмчилгээ
Лапаротоми хийх заалт:
• Геморрагический шок
• Лапароскопи хийх боломжгүй, цус алдалт
нэмэгдэж байгаа үед
Suprapubic zone хөндлөн зүслэг хийж хэвлий,
бага аарцгийн хөндийг нээнэ
Хэвлийд хуримтлагдсан цус, цусны бүлэнг авч
хэвлийг цэвэрлэнэ
Өндгөвчний резекц эсвэл оофорэктоми хийнэ
Эрүүл өндгөвч, үрийн хоолой, зэргэлдээх
эрхтэнүүдийг шалгасны дараа хэвлийг хаана
Эмчилгээ
Зарим судалгаагаар, эмийн эмчилгээ хийгдсэн
эмэгтэйчүүдийн 85,7%-д нь бага аарцгийн хөндийд наалдац
үүсдэг бол, 42,8%-д нь үргүйдэл үүсдэг гэдэг нь батлагдсан
байна.
Эмийн эмчилгээ хийлгэсэн 2 эмэгтэй тутамд апоплекси дахин
тохиолдох магадлалтай.
Хэрэв хүүхэд гаргаагүй, жирэмслэхийг төлөвлөж буй нөхөн
үржихүйн насны эмэгтэйд өндгөвчний задрал илэрвэл эмийн
эмчилгээнээс илүүтэй лапароскопи хийхийг зөвлөнө.
Апоплекси эмчлэгдсэний дараа 3-6 сарын турш
жирэмслэлтээс хамгаалхыг зөвлөнө.
Эмчилгээ
Эмчилгээ
Зарим судалгаагаар, эмийн эмчилгээ хийгдсэн
эмэгтэйчүүдийн 85,7%-д нь бага аарцгийн хөндийд
наалдац үүсдэг бол, 42,8%-д нь үргүйдэл үүсдэг гэдэг нь
батлагдсан байна.
Эмийн эмчилгээ хийлгэсэн 2 эмэгтэй тутамд апоплекси
дахин тохиолдох магадлалтай.
Хэрэв хүүхэд гаргаагүй, жирэмслэхийг төлөвлөж буй
нөхөн үржихүйн насны эмэгтэйд өндгөвчний задрал
илэрвэл эмийн эмчилгээнээс илүүтэй лапароскопи
хийхийг зөвлөнө.
Апоплекси эмчлэгдсэний дараа 3-6 сарын турш
жирэмслэлтээс хамгаалхыг зөвлөнө.
Эмчилгээ

Contenu connexe

Tendances

2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
saruul tungalag
 
3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus
Hishgeeubuns
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
saruul tungalag
 
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
saruul tungalag
 
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
saruul tungalag
 
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
saruul tungalag
 
Lecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsooLecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsoo
bulgaaubuns
 
жирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүджирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүд
Sosoo Byambaa
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавих
Sosoo Byambaa
 

Tendances (20)

төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэлтөрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
төрөлтийн 3- р үеийн физиологи, төрлөгийн гэмтэл
 
биений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдалбиений юмны үйл ажиллагааны алдагдал
биений юмны үйл ажиллагааны алдагдал
 
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
2.2 Цус алдалтын хожуу үе (late term)
 
Tugjrel
TugjrelTugjrel
Tugjrel
 
3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus3. development of_embryo_and_fetus
3. development of_embryo_and_fetus
 
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
Перитонит peritonitis гяльтан хальсны үрэвсэл
 
Xөхний хавдар
Xөхний хавдарXөхний хавдар
Xөхний хавдар
 
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
2.3 Төрөх үеийн хүндрэлүүд
 
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
2.1 Цус алдалтын эмгэг эрт үе
 
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
1.1 Төрсний дараах эхийн сувилахуй
 
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
7. Төрөлтийн үеийн сувилахуйн менежмент
 
Lecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsooLecture 9 bodisiin soliltsoo
Lecture 9 bodisiin soliltsoo
 
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлттархи нугасны-шингэний-өөрчлөлт
тархи нугасны-шингэний-өөрчлөлт
 
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
#Түрүү булчирхайн хоргүй-томрол.pptx
 
умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар
 
жирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүджирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүд
 
Амбуржийн арга
Амбуржийн аргаАмбуржийн арга
Амбуржийн арга
 
Хэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлтХэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлт
 
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
2 р баг хэвлийн байршил зүйн анатоми
 
давсганд гуурс тавих
давсганд гуурс тавихдавсганд гуурс тавих
давсганд гуурс тавих
 

Similaire à Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx

нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
АШУҮИС
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ganhuyag khishigmaa
 
Respiratory failure, 2014, new
Respiratory failure, 2014, newRespiratory failure, 2014, new
Respiratory failure, 2014, new
nytt103103
 

Similaire à Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx (20)

Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах
Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах
Ураг орчмын шингэн цагаасаа эрт гарах
 
нойр булчирхай
нойр булчирхайнойр булчирхай
нойр булчирхай
 
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
Pancreatic cancer Нойр булчирхайн хорт хавдар
 
Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )Ходоодны хавдар ( Gastric cancer )
Ходоодны хавдар ( Gastric cancer )
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
Eh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlalEh barih emegteichuud sudlal
Eh barih emegteichuud sudlal
 
Shingenselbekh
ShingenselbekhShingenselbekh
Shingenselbekh
 
Intussusception
IntussusceptionIntussusception
Intussusception
 
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptxМУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
МУХАР ОЛГОЙН ҮРЭВСЭЛ.pptx
 
Цээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдахЦээжний гялтанд шингэн хуралдах
Цээжний гялтанд шингэн хуралдах
 
ТЭЛА.ppt
ТЭЛА.pptТЭЛА.ppt
ТЭЛА.ppt
 
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламжлекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
лекц 9 цус алдалт, үзүүлэх анхны тусламж
 
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdfУлаан хоолойн эмгэгүүд.pdf
Улаан хоолойн эмгэгүүд.pdf
 
B.och
B.ochB.och
B.och
 
Boornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamjBoornii dutagdal yaraltai tuslamj
Boornii dutagdal yaraltai tuslamj
 
Respiratory failure, 2014, new
Respiratory failure, 2014, newRespiratory failure, 2014, new
Respiratory failure, 2014, new
 
Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptxИхсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
Ихсийн дутмагшил & Ураг амьгүй болох & Ургийн бүтэлт бүтэх & Амьгүй төрөлт.pptx
 
Priapism (Приапизм)
Priapism (Приапизм)Priapism (Приапизм)
Priapism (Приапизм)
 
8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar
 
ovarian cancer.pdf
ovarian cancer.pdfovarian cancer.pdf
ovarian cancer.pdf
 

Plus de Baldandorj Khavalkhaan

Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Baldandorj Khavalkhaan
 

Plus de Baldandorj Khavalkhaan (17)

Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdfКесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
Кесар мэс заслаар төрүүлэх эмнэлзүйн заавар.pdf
 
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdfКесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
Кесар мэс заслын стандарт MNS 5221:2002.pdf
 
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6Дутуу төрөлт ба Интерлейкин-6
Дутуу төрөлт ба Интерлейкин-6
 
Фибронектин.docx
Фибронектин.docxФибронектин.docx
Фибронектин.docx
 
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptxЖирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
Жирэмсний эрт үеийн хүндрэлийн хэт авиан оношилгоо.pptx
 
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
 
Жирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижинЖирэмсний чихрийн шижин
Жирэмсний чихрийн шижин
 
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлтУмайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
Умайн хүзүүний дутмагшил болон Пессари pessary эмчилгээ #дутуу төрөлт
 
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptxуян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
уян зүү, ясны хатгалт, шингэн сэлбэлт.pptx
 
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptxБэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
Бэртэл гэмтлийн үеийн тусламж Насандэлгэр Ариунзаяа Балдандорж.pptx
 
Ходоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptxХодоодны хавдар.pptx
Ходоодны хавдар.pptx
 
Гэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлтГэр бүл төлөвлөлт
Гэр бүл төлөвлөлт
 
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт аргууд_ олон ул...
 
SPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdfSPSS татаж суулгах заавар.pdf
SPSS татаж суулгах заавар.pdf
 
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
Жирэмсний хордлого, Жирэмсний дотор муухайралт.docx
 
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docxКесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
Кесар мэс заслын дараах сорвины бүтцийн өөрчлөлт.docx
 
Ургийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолохУргийн хөдөлгөөнийг тоолох
Ургийн хөдөлгөөнийг тоолох
 

Өндгөвчний урагдал Апоплексия Ovarian apoplexy.pptx

  • 2. ICD 10 N83 Өндгөвч, үр дамжуулах хоолой ба өргөн холбоосны үрэвсэлт бус өвчин N83.1 Шар биеийн уйланхай N83.2 Өндгөвчний бусад уйланхай
  • 3. Тодорхойлолт Өндгөвчний задрал – өндгөвчний эдэд гэнэт цус хуралт үүсч улмаар эдийн бүрэн бүтэн байдал алдагдаж, хэвлийн хөндий рүү цус алдахыг өндгөвчний задрал буюу апоплекси гэж нэрлэнэ.
  • 4. Тархвар зүй: Баруун талын өндгөвчний задрал 2- 4 дахин их тохиолддог Апоплекси нь ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тохиолддог (20-35 нас) Эмэгтэйчүүдийн хэвлийн дотуур цус алдалтын 0,5-2,5%-г эзэлдэг Апоплекси нь ихэвчлэн (90-94%) сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед эсвэл СТМ-ийн 2-р үед (шар биеийн цэврүү хагарах үед) тохиолддог
  • 5. Ангилал: Эмнэлзүйн шинжээс хамаарч 3 ангилна: Өвдөлтийн хэлбэр – энэ хэлбэрийн үед өвдөлтийн хам шинжээс гадна дотор муухайрах, биеийн халуун нэмэгдэх шинжүүд илэрч болно Цус багадалтын хэлбэр – эмнэлзүйд дотуур цус алдалтын шинж давамгайлна Холимог хэлбэр
  • 6. 2. Цус алдалтын хэмжээнээс хамаарч: •Хөнгөн хэлбэр (100- 150мл) •Дунд (150-500мл) •Хүнд (500 ба түүнээс их мл)
  • 7. Нөлөөлөх хүчин зүйлс: Өндгөвчний үрэвсэл Судасны өргөсөл Өндгөвчний уйланхайт өөрчлөлтүүд Цусны өвчин Өнчин тархины даавруудын харьцаа алдагдах (FSH, LH), пролактины хэмжээ ихсэх нь өндгөвчний эдийн улайлт, кист үүсэхэд нөлөөлдөг
  • 8. Шалтгаан: Өндгөвчний задрал нь дотоод болон гадаад шалтгаанаас болж үүсдэг. • Дотоод шалтгаан: Бага аарцгийн эрхтэний наалдац болон үрэвсэлт өвчин Умайн буруу байрлал Судас дарагдах (өндгөвчний цусан хангамж буурна) Өндгөвч хавдараар дарагдах Өндгөвчний уйланхайцарт өөрчлөлтүүд
  • 9. 2. Гадаад шалтгаан • Бэлгийн харьцаа • Биеийн хүчний ажил • Хэвлийн гэмтэл • Үтрээний үзлэг • Мэс ажилбар • Клизм • Морь унах Зарим бүлэг хүмүүсд өндгөвчний задрал нь гадаад болон дотоод шалтгаангүй, тайван эсвэл шөнө унтаж байх үед тохиолдож болно. Мөн удаан хугацааны турш антикоагулянт эмийн бодис хэрэглэж буй эмэгтэйчүүдэд өндгөвчний цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг.
  • 10. Эмгэг жам: Өндгөвчнөөс цус алдах үед эхлээд өндгөвчин дотор цус хуралт үүсч, улмаар өндгөвчний дотор даралт ихссэнээр хүчтэй өвдөлт илэрдэг. Түүний дараа өндгөвчний эд задарч цус алдалт үүсдэг. Өндгөвчинд маш жижиг хэмжээний (1см хүртэл диаметр) урагдал үүсэх төдийд их хэмжээний цус алдаж болно. Өндгөвчний апоплекси нь сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед тохиолдож болдог, гэхдээ мөчлөгийн 1-р фазын үед фолликулууд бүрэн хөгжөөгүй, судасжилт бага байдаг учир апоплекси үүсэх магадлал бага байдаг. Харин овуляцийн үед болон шар биеийн хөгжлийн өрнөл үед, судасжилт нэмэгдэх үед буюу мөчлөгийн 2–р фазд элбэг тохиолддог. Биений юм ирэх үед болон өндгөн эс хагарах үед гонадотропин дааврын хэмжээ ихссэнээр апоплекси үүсч болно.
  • 11. Зарим судлаачид өндгөвч гэмтэж болох ”critical moments” байдаг гэж үздэг. Овуляцийн үед болон сарын тэмдэг ирэхийн өмнөх үед өндгөвчний судаснуудын нэвчэмтгий чанар болон цусан хангамж ихэсдэг учир энэ үеүүдэд апоплекси тохиолдох нь элбэг байдаг. Бага аарцгийн эрхтэнүүдийн, тэр тусмаа өндгөвчний цусан хангамж тодорхой мөчлөгтэй ихсэж багасдаг. Цусан хангамж ихсэх үед шар бие болон өндгөвчний фолликулууд дотор цус алдалт явагддаг – энэ нь “физиологийн гэмтэл” гэж нэрлэгдэнэ. Харин тодорхой эндо, экзо шалтгааны улмаас физиологийн гэмтлүүд нь эмгэг болж хувирдаг (өндгөвч задрах).
  • 12. Эмнэлзүй: Өндгөвчний задралын үед ихэвчлэн хэвлийн доод хэсгээр гэнэт цочмогоор илрэх өвдөлт өгдөг. Голчлон өндгөвч задарсан талд өвдөлт мэдрэгдэнэ. Заримдаа өвдөлт ачааллын үед илэрч болох ч, тайван үед ч бас илэрч болно. Цөөн тохиолдолд өндгөвч хагарахаас өмнө цавь орчимоор хатгуулж өвддөг, энэ нь өндгөвчний эд дотор бага хэмжээний цус алдалтууд болон өндгөвчний эдийн хаваншилтт үүссэнтэй холбоотой. Эмнэлзүйд илрэх гол шинжүүд: • Хэвлийн доод хэсгээр болон бүсэлхийгээр өвдөх (өвдөлт ихэвчлэн шулуун гэдэс рүү дамжина) • Үтрээнээс цуслаг ялгадас гарна (ихэнхдээ өвдөлт намдсаны дараа цус гарахаа болих) • Бие сульдах, ядрах, толгой эргэх
  • 13. Оношилгоо: Өндгөвчний задрал оношийг өвчтөний асуумж, илэрч буй зовиур, бодит үзлэг болон лабораторийн шинжилгээн дээр тулгуурлан тавина. 1. Үзлэгт: өвчтөний арьс салст цайвар, тахикардия, биеийн халуун бага зэрэг их, АД хэвийн эсвэл бага зэрэг буурсан. Хэвлий хийгээр дүүрсэн, өндгөвч задарсан талдаа тэмтрэхэд эмзэглэлтэй, хэвлийн гялтан цочролын шинж илэрнэ. 2. Үтрээний үзлэгт: үтрээний салст хэвийн өнгөтэй эсвэл бага зэрэг цайвар, умайн хэмжээ хэвийн, тэмтрэхэд эмзэглэлтэй. Задарсан талд тэмтрэхэд өндгөвч эмзэглэлтэй, хэмжээ нь бага зэрэг томорсон байна. Умайн хүзүүг тэмтрэхэд өвдөлттэй.
  • 14. 3. Лабораторийн шинжилгээнд: 4 эмэгтэй тутамд цус багадалтын шинж илрэх бөгөөд зарим өвчтөнд лейкоцитоз илэрнэ (9000-15000/л). Цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд ихэнх эмэгтэйчүүдэд хэвийн байна. 4. Багажийн оношилгооны үндсэн арга нь хэт авиа бөгөөд задарсан өндгөвчний эхо зураглалыг хэвийн өндгөвчнийхтэй харьцуулан үнэлнэ. Хэт авиан шинжилгээнд: өндгөвчний хэмжээ хэвийн болон бага зэрэг томорсон, өндгөвчний эд нэг төрлийн бус, дотроо шингэнтэй, эхо ойлт багассан байх ба умайн арын зайд болон хэвлийд сул шингэн тодорхойлогдоно. 5. Зарим үед оношилгооны лапароскопия хийнэ (98% нарийвчлалтай): бага аарцгийн хөндийд бүлэнтэй цус, умайн хэмжээ хэвийн томроогүй, умайн гялтант бүрхүүл улаан ягаан өнгөтэй, задарсан өндгөвч ихэвлэн хэвийн хэмжээтэй. Шар биеийн уйланхай задарсан үед өндгөвч хэмжээгээрээ томорсон, улаан хүрэн өнгөтэй болно, өндгөвчний эд болон уйланхай хагарч урагдсан байх ба урагдлаас цус шүүрч гарах эсвэл урагдал цусны бүлэнгээр битүүрсэн байх.
  • 15. Лапароскопия хийх заалтууд: Хэвлийн хөндийд 150мл-с их цусан агууламжтай (хэт авиан шижилгээгээр батлагдсан, өвчтөний биеийн байдал болон гемодинамикийн үзүүлэлтүүд тогтвортой үед) Эмийн эмчилгээнд үр дүнгүй (дотуур цус алдалт зогсохгүй, хэвлийн хөндий доторх сул шингэний хэмжээ ихэссэн)
  • 16. Ялган оношилгоо: Өндгөвчний задралын эмнэлзүй нь шинжүүд нь хэвлийн эрхтэнүүдийн бусад эмгэгүүдтэй ижил төстэй тул дараах эмгэгүүдээс ялган оношлох нь чухал: Задарсан умайн гуурсан хоолойн жирэмсэн Мухар олгойн хурц үрэвсэл Өндгөвчний уйланхай хөл дээрээ мушгирах Гэдэсний түгжрэл Ходоодны цоорол Нойр булчирхайн хурц үрэвсэл
  • 17. Эмчилгээ Эмчилгээний зорилго нь цус алдалтыг зогсоох, өндгөвчний бүрэн бүтэн байдлыг сэргээх, цус алдалтын үр дагаварыг арилгах. 1. Эмийн эмчилгээ – гемодинамик тогтвортой, гялтан цочролын шинж тэмдэг бүдгэрсэн, бага аарцгийн хөндийд хуримтлагдсан цусны хэмжээ бага байгаа тохиолдолд өвчтөнг хэвтүүлэн эмийн эмчилгээ хийж цаашид үр дүнг хянана. • Хэвтрийн дэглэм • Хэвлийн доод хэсэгт хүйтэн жин тавих • Цус тогтоох, булчингийн агчил сулруулах, витамин эмчилгээ
  • 18. Этамзилат 2мл булчинд Дротаверин 2мл булчинд Аскорбины хүчил 5%-2мл 40%-ийн глюкозын уусмалд найруулж судсанд Вит В1 1мл булчинд Вит В6 1мл булчинд Вит В12 200мкг булчинд Эмчилгээ
  • 19. Хэрэв хэвлийн өвдөлт дахих, гемодинамик тогтворгүй, бага аарцгийн хөндийд сул шингэний хэмжээ ихсэвэл мэс засал эмчилгээний талаар зөвлөнө (лапароскопи, лапаротоми) Лапароскопи: Шаардлагатай багаж хэрэгсэл болон дуранг оруулахын тулд хэвлийн урд хананд 3 газар цоорхой гаргана Өндгөвчний задрал үүссэн хэсгийг олж оёдол тавина, цус тогтоох зорилгоор коагуляци хийнэ Зарим хүндрэлтэй тохиолдлуудад өндгөвчний хэсгийг тайрч авна Хамгийн сүүлд нь өрөөсөн өндгөвч, мухар олгой, үрийн хоолой зэргийг шалгаж мэс заслыг дуусгана Эмчилгээ
  • 20. Лапаротоми хийх заалт: • Геморрагический шок • Лапароскопи хийх боломжгүй, цус алдалт нэмэгдэж байгаа үед Suprapubic zone хөндлөн зүслэг хийж хэвлий, бага аарцгийн хөндийг нээнэ Хэвлийд хуримтлагдсан цус, цусны бүлэнг авч хэвлийг цэвэрлэнэ Өндгөвчний резекц эсвэл оофорэктоми хийнэ Эрүүл өндгөвч, үрийн хоолой, зэргэлдээх эрхтэнүүдийг шалгасны дараа хэвлийг хаана Эмчилгээ
  • 21. Зарим судалгаагаар, эмийн эмчилгээ хийгдсэн эмэгтэйчүүдийн 85,7%-д нь бага аарцгийн хөндийд наалдац үүсдэг бол, 42,8%-д нь үргүйдэл үүсдэг гэдэг нь батлагдсан байна. Эмийн эмчилгээ хийлгэсэн 2 эмэгтэй тутамд апоплекси дахин тохиолдох магадлалтай. Хэрэв хүүхэд гаргаагүй, жирэмслэхийг төлөвлөж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйд өндгөвчний задрал илэрвэл эмийн эмчилгээнээс илүүтэй лапароскопи хийхийг зөвлөнө. Апоплекси эмчлэгдсэний дараа 3-6 сарын турш жирэмслэлтээс хамгаалхыг зөвлөнө. Эмчилгээ
  • 22. Эмчилгээ Зарим судалгаагаар, эмийн эмчилгээ хийгдсэн эмэгтэйчүүдийн 85,7%-д нь бага аарцгийн хөндийд наалдац үүсдэг бол, 42,8%-д нь үргүйдэл үүсдэг гэдэг нь батлагдсан байна. Эмийн эмчилгээ хийлгэсэн 2 эмэгтэй тутамд апоплекси дахин тохиолдох магадлалтай. Хэрэв хүүхэд гаргаагүй, жирэмслэхийг төлөвлөж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйд өндгөвчний задрал илэрвэл эмийн эмчилгээнээс илүүтэй лапароскопи хийхийг зөвлөнө. Апоплекси эмчлэгдсэний дараа 3-6 сарын турш жирэмслэлтээс хамгаалхыг зөвлөнө. Эмчилгээ