SlideShare une entreprise Scribd logo
1  sur  17
э 中国第一部戏曲片《定军山》;
中国第一部故事片《难夫难妻》;
中国第一部新闻记录片是在 1911 年,由朱连奎杂技团(美利公司)拍摄的《武汉战争 》;
中国第一部戏曲片《定军山》;
中国第一部故事片《难夫难妻》;
1895 年:法国人卢米埃尔放映了他的第一部影片,也是世界第一部"纪录片"--《工厂大门》。
??1922 年:美国人弗拉哈迪的《北方的纳努克》完成并公映,法国评论家将其与古希腊戏剧相提
并论,弗拉哈迪由此成为真正意义上的纪录片的开创者
您好,新中国第一部纪录片是《解放了的中国》和《中国人民的胜利》。它们同时也是新中国的
第一部中外合作拍摄的纪录片,在建国前已开始策划,建国后完成,北京电影制片厂与莫斯科高
尔基电影制片厂联合摄制,出品于 1949 年,1950 年两部影片双双获斯大林奖一等奖。
《中国人民的胜利》侧重从解放战争取得决定性胜利的角度来反映;另一部《解放了的中国》,
侧重从政治、经济、文化建设的角度来反映。
Хялбаршуулсан ханз Уламжлалт ханз Пин Инь Зохиогдсон зуун
Усан хөвөө 水浒传 水滸傳 Shuǐ hǔ zhuàn 14-р зуун
Гурван улсын түүх 三国演义 三國演義 Sān guó yǎnyì 14-р зуун
Баруун этгээдэд
西游记 西遊記 Xī yóu jì 16-р зуун
中国第一部新闻记录片是在 1911 年,由朱连奎杂技团(美利公司)拍摄的《武汉战争》;
中国第一部戏曲片《定军山》;
中国第一部故事片《难夫难妻》;
中共延安电影团拍的第一部纪录片是《延安与八路军》;东北电影厂拍的第一部纪录片是《民主东
北》。
http://tagtaapublishing.mn/2015/08/%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD-
%D2%AF%D0%B5%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4-
%D1%8F%D1%80%D1%83%D1%83-%D0%BD%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%B3-
%D0%BE%D1%80%D1%87%D1%83/
зорчсон
тэмдэглэл
Улаан асрын зүүд 红楼梦 紅樓夢 Hóng lóu mèng 18-р зуун
Монгол орчуулга Хялбаршуулсан ханз Уламжлалт ханз
Усан хөвөө 水浒传 水滸傳
Гурван улсын түүх 三国演义 三國演義
Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл 西游记 西遊記
Улаан асрын зүүд 红楼梦 紅樓夢
st mother tongue
Монголын уран зохиолын түүхэн хөгжил
2010 оны 04-р сарын 20, Нийтэлсэн Dagiimaa
XIII зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл
монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж
байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр домог, бөө мөргөлийн дом
шившлэг, сургаал, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын уриа дуудлага,
туульс байлаа.
Түүхэнд тэмдэглэгдсэн нүүдэлчдийн анхны дуу нь МЭӨ I зууны үеийн Хүннү
улсад хамрагдах 4 мөр гунигт шүлэг байдаг. өнөөгийн монгол уртын дууны
үүсэл гарлын тухай домог ч Хүннүгийн үеэс яригдсаар иржээ
Нүүдэлчин монголчуудын эртнээс нааш ярьсаар ирсэн үлгэр домгууд дотор
Америкийн индианчуудын домгуудтай маш адилхан домгууд олон байхаас гадна
Эртний Герегийн философич Эзопын ёгт үлгэрүүд, Библийн Хуучин Гэрээсд
дурдагддаг домгууд, тэр ч бүү хэл Македоны Александрын тухай монгол хэл
дээр бичигдсэн «Сулхарнайн тууж» нэртэй үлгэр ч бий. Эдгээрийн дотор хэдэн
өдрөөр аялгуулан уншдаг туульс онцгой байр эзлэнэ. Баруун монголын хамгийн
алдартай тууль «Жангар»-ыг бүрэн хайлахад 60 хоногийн хугацаа шаардагддаг
гэсэн судалгаа бий.
Туульс бол Евро азийн ард түмнүүдэд нийтлэг уламжлал болсон түүхэн үйл
явдлыг уран зохиолд хувирган үе дамжуулан өгүүлсээр ирсэн аман зохиолын
онцгой төрөл юм. Монголын томоохон туульсаас хамгийн эртнийх нь «Хан
Харанхуй» бөгөөд лавтайяа монгол аймгуудын холбоо бий болохоос хавьгүй
өмнө зохиогдсон тул «туульсын хаан», «туульсын эцэг» ч гэж нэрлэгддэг.
«Гэсэрийн тууж»-ийг X зууны үед хамрагдах үйл явдлаас үүдэн зохиогдсон гэж
үздэг бөгөөд 1716 онд анх Монголд хэвлэгдэх хүртлээ Монгол, Төвд, Буриад
зэрэг Төв Азийн олон ард түмэнд зөвхөн ам дамжин тархсаар ирсэн бүтээл юм.
«Жангар»-ын туульс халимагуудын дунд, Монгол Алтай нутгаас Ижил мөрөн
тийш нүүхээс нь өмнө зохиогдсон гэж үздэг тул 1940 онд 500 жилийнх нь ойг
тэмдэглэжээ.
«Гэсэр», «Жангар», «Хан Харанхуй» энэ гурав бол Монгол аман зохиолын оргил
гурван туульс болно. Эдгээр нь цөмөөрөө баатар эрсийн алдар гавьяа, дайн
тулааны түүхийг өгүүлсэн баатарлаг туульс юм.
Аман яруу найргийн буюу бөө мөргөлийн шүлгийн хэлбэр, нүүдэлчдийн дунд
хамгийн их дэлгэрсэн домгууд ерөнхийдөө 1240 онд зохиогдсон «Монголын
Нууц Товчоо» түүхэн зохиолд тусгалаа олжээ. «Монголын Нууц Товчоо» бол
нүүдэлчний уран зохиолын хамгийн алдартай дурсгал болохын хувьд хамгийн
их судлагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан зохиол болно. Зохиогчийг нь
өнөө хэр эцэслэн тогтоогоогүй энэ зохиолд Чингисийн удам судар, талын
нүүдэлчдийн нэгдсэн улс байгуулагдсан түүх, Монголын эзэнт гүрэн бий болсон
бүхий л үйл явцыг уран сайхны өндөр түвшинд өгүүлжээ. «Монголын Нууц
Товчоо»-нд яруу найраг, хүүрнэл зохиол, угийн бичиг, түүхэн баримт, бөөгийн
дуудлага, домог үлгэр гээд бүх л төрлийн хэлбэр өгүүлэмж бий. Бичлэгийн
хувьд маш олон янзын бичвэр сүлэлдсэн зохиол. Хятад, орос, герман, франц,
англи, мажаар, польш, чех, болгар, япон, казах, түрэг, испани, солонгос зэрэг
хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна.
«Нууц товчоо»-ны нөлөөн дор бүр хожуу ХIII-ХYIII зууны үеийн түүхэн
зохиолын гол дурсгалууд «Хураангүи алтан товч», Лувсанданзаны «Алтан товч»,
Саган сэцний «Эрдэнийн товч», Жамбын «Асрагч нэртийн түүх»,
Раашпунцагийн «Дай Юань улсын болор эрих» зэрэг зохиолууд бичигдсэн юм.
Дундад зууны монгол уран зохиолын чухаг бүтээл «Хоёр загалын тууж»,
«Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир», «Аргасун хорчийн
домог» зэрэг нь эдгээрийн дотор уламжлан иржээ.
Х1И-Х1Х зуунд Монголын Эзэнт гүрэн Хятадад төвлөрч, Юань улс нэртэй оршин
тогтнож байх үед Хубилай хаан, Агай, Баян зэрэг монгол яруу найрагчид хятад
хэлээр шүлэг зохиолоо бичиж байв. өдгөө Хятадын утга зохиолын сонгодог
дурсгалд тооцогддог «Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдал» хэмээх романыг
зохиосон Пу Сун Лин (1640-1715) монгол хүн байсан юм.
Хятадад монголчуудын ноёрхол түлхэн унагаагдсаны дараагаас Монголын хаант
улс буддын шашныг хүлээн авч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орлоо.
Тухайн цагийн колоничлогч гүрний бодлогоор монгол эрчүүдийн ихэнх нь лам
болж, сэхээтнүүд үндсэндээ төвд хэл бичигт монгол хэлнээсээ дутуугүй
боловсрох болсон байна. Энэ нь хятадын соёлын нөлөөнд автахаас сэрэмжилсэн
арга байсан боловч, үр дүнд нь ХIХ-ХХ зууны монгол уран зохиол ерөнхийдөө
Энэтхэг-Төвдийн уран зохиолын нэгэн хэсэгт тооцогдох болжээ.
Дундад зууны үеийн монгол уянгын яруу найргийн нэг тод жишээ нь Цогт
тайжийн (1581-1637) шүлгүүд болно. Уг шүлгүүдийг Төв аймгийн Дэлгэрхаан
сумын нутагт байх Дуутын хадан цохион дээр сийлж шадар албатууд нь
үлдээсэн байдаг.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр болбоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй гэх зэрэг нүүдэлчнии философи
сэтгэлгээ бүхий шүлгүүд өнөө хэр хөх тэнгэрийн доор толигор хар хаднаа
дурайтал сийлээстэй бий. Малчин ардууд морь унан давхиж очоод хадны
шүлгийг уншцгаадаг билээ.
XIX зуунд Монголын уран зохиолын сэргэн мандалт болсон гэж үзэж болно. Энэ
үед Данзанравжаа (1803-1856), «хуульч» Сандаг (1825-1860), Инжаннаш
(1837-1892) зэрэг үгийн урлагийн олон авьяастан төржээ.
Говийн Ноён хутагт Данзанравжаа шашны гүн ухааны болоод уянгын сэдэвт
олон тооны шүлэг найраг бичсэнээс гадна «Саран хөхөөний намтар» хэмээх
дуулалт жүжиг зохиож, өөрөө их бага хоёр тайзтайгаар найруулан тавьж байв.
Хуульч Сандагийн үндэслэсэн «үг» хэмээх төрөл зүйл нь сонгодог монгол утга
зохиолын нэг чухал төлөв юм. Тэрээр амьгүй эд юмс, мал, амьтныг хүнчилж,
тэдгээрийн санаа маягаар нийгмийн бурангуй үзэгдлийг ёгтлон шүүмжилсэн
аястай, маш оновчтой урнаар шүлэглэсэн зохиолууд бичиж үлдээсэн билээ.
Одоогийн өвөрмонголын нутгаас гаралтай яруу найрагч Инжаннаш бол Монгол
туургатны анхны бичгийн романыг зохиосон хүн. Одоогоор түүний «Хөх судар»,
«Нэгэн давхар асар», «Улаанаа уйлах танхим» гэсэн гурван роман мэдэгдээд
байна. Инжаннашийн төрсен ах Гүлранс (1820-1851) мөн тухайн цаг үеийнхээ,
Монголын хамгийн шилдэг яруу найрагчдын нэг билээ.
1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 оноос Зөвлөлт Оросыг түшиглэсэн
коммунист маягийн төрийн байгуулал тогтсоноос хойш, монголын уран зохиолд
М.Горькийн заавраар социалист реализмыг уран зохиолын үндсэн арга гэж
зарлажээ. 1990-ээд оныг хүртэл сонгодог бичгийн зохиолын уламжлал
тасалдаж, МАХН-ын бодлогод үйлчилсэн лоозон маягийн зохиолууд бичигдэж,
утга зохиолын чөлөөт сэтгэлгээг хянаж цагдах хүчирхэг аппарат ажиллаж байв.
Энэхүү 70-аад жилд Д.Нацагдорж (1906-1937), Б.Явуухулан (1929-1982) гэсэн
хоёр шилдэг яруу найрагч, Д.Намдаг (1911-1984), С.Эрдэнэ (1929-1999),
П.Лувсанцэрэн (1934-1972), Д.Батбаяр (1940-) зэрэг цөөвтөр сайн зохиолч
төрсөн юм.
Д.Нацагдоржийн Дөрвөн улирлын шүлгүүд, «Ламбугайн нулимс», «Харанхуй
хад» өгүүллэг, Д.Намдагийн «Хөгшин чоно ульсан нь» тууж, С.Эрдэнийн «өвгөн
шувуу», «Малын хөлийн тоос», «Наран тогоруу» өгүүллэгүүд,
П.Лувсанцэрэнгийн «Уе шиг цэнхэр», «Нурамтын өвөрт» өгүүллэгүүд,
Б.Явуухулангийн «Хар-Ус нуурын шагшуурга», «Тэхийн зогеоол», «Туулын
шугуй» зэрэг олон шүлэг, Д.Батбаярын «Цахилж яваа гөрөөс» туужийг давын
өмнө нэрлүүштэй.
Уран зохиолын өнөөгийн байдал
1990 оноос хойш Монголын уран зохиол үзэл суртлын хатуу хяналт, социалист
реализмын загварлагчлагдсан сэтгэлгээнээс чөлөөлөгдөв. Коммунист эрх
баригчид ганцхан реалист дүрслэлийг л хүлээн зөвшөөрдөг байсан тул,
ардчилал хөгжсөн сүүлийн арав гаруй жилд уран бүтээлийн шинэ шинэ эрэл
хайгуул хийгч залуу зохиолч, яруу найрагчид, янз бүрийн урсгал чиглэлийг
талархан баримтлагчид олноороо гарч ирлээ.
Д.Урианхай (1939-), О.Дашбалбар (1957-1999), Д.Нямсүрэн (1945-2002) зэрэг
өвөрмөц яруу найрагчдын сэтгэлгээний эрэл хайгуулыг өнөөдрийн түвшинд
шинэчлэн хөгжүүлж буй залуу зохиолчдын бүтээлүүдэд орчин цагийн дэлхийн
утга зохиолын тэргүүлэгч чиглэл - постмодернизмын өнгө аяс ч үзэгдэх болж
байна.
1990-ээд оны эхэн үеийн залуу яруу найрагчдын дотор «модернист» нэрээр
алдаршсан Б.Галсансүхийн шүлгүүд шинийг эрж хайснаараа ялгарч байлаа.
Түүний шүлгүүдтэй «Хүн судлал» (1995) түүврээс нь, мөн олон улсын хэд хэдэн
кино наадмаас гран-при хүртсэн Д.Төрмөнх, П.Бросенс нарын «Нохойн орон»
баримтат-уран сайхны киноноос зохиогчийнх нь уншсанаар танилцаж болно.
С.Анударын «Дөрөв биш дөрөв» (1996), Г.Аюурзанын «Цаг хугацаа амсхийх
зуур» (1998), «Философийн шүлгүүд» (2001), Л.өлзийтөгсийн «Тэнгэрт ургадаг
модод» (2000), «Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном» (2002),
Б.Одгэрэлийн «Үл таних зочин» (2003) зэрэг номууд уламжлалт, соцрсалист
уран зохиол, яруу найргаас эрс ялгарна.
Хүүрнэл зохиолын төрлөөр сүүлийн үед Д.Батбаярын «Мементо» анти-роман
(2001), Г.Аюурзанын «Хэвтрийн хүн» бэсрэг роман (2002) зэрэг хэвшмэл
сэтгэлгээг эвдэхийг оролдсон зохиолууд хэвлэгдэн гарлаа.
Чонон сүлд
Зохиогч: Зян Рун
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар
Хятадад гарсан даруйдаа л тус улсад ойрын жилүүдэд хэвлэгдээгүй
гүйлгээтэй номын нэг болсон юм. Улмаар өрнөдийн уншигчид эл номыг
олноор шимтэн унших болж, Англи, Франц, Герман, Итали, Испани гээд 30
гаруй орны хэл дээр аль хэдийн гараад байна. “Чонон сүлд” романыг
Монгол хэлнээ орчуулагч Д.Болдбаатар хөрвүүлэн, Монсудар хэвлэлийн
газраас эрхлэн гаргаснаар манайх эх хэл дээрээ хэвлэсэн 32 дахь орон
болсон билээ. Энэхүү оюуны бүтээлийг гаргаж, уншигчдын хүртээл болгоход
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Байгаль
орчныг хамгаалах төслийн баг хамтарч ажилласан юм. Зян Рун гуай
номынхоо өмнөтгөлд “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар
байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичжээ. Мөн
тэрээр Монголын тал болон чононд хайртай болсноо “зөвхөн байгалийн
гайхалтай үзэмжид нь автаад зогсоогүй, нүүдэлчний амьдралд түүнээс ч
илүү үнэ цэнэтэй маш их зүйл байгааг би ойлгосон юм” хэмээн тодотгосон
байна. Түүнд “Чонон сүлд” номоо бичихэд нь Өвөр Монголын тал нутагт 11
жил амьдарч, монгол малчидтай ойр дотно харилцаж явсан нь ихэд тус
болжээ. Дашрамд дурдахад, Зян Руны энэхүү гайхамшигтай зохиолоос
сэдэвлэн Оскарын шагналт Францын кино найруулагч Жан Жак Аннойдын
“Чонон сүлд” хэмээх дэлхийн хэмжээний кино бүтээхээр зураг авалтын
ажлаа аль хэдийн эхлүүлжээ.
уйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур.
Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн
бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон
улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.
Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн
далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн
нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр
хавьд Халх гол цутгаж Оршуун голурсаж гардаг тул эргийн дагуу бургас,
нишингэ шигүү ургана.
Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас
цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор
дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг
бяцхан горхи урсаж Баян нууртцутгадаг байсан боловч одоо зөвхөн хур
тунадас элбэг жилд л урсацтай.
Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд
гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-
хлоридын ангид багтана.[1]
Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]
 Буйр нуурын орчмын нутаг болох Халхын сүм, Загасны үйлдвэр, Адаг
дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936
онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт
халдлага хийж байсан байна. Эдгээрээс Халхын сүморчмын хэсгийг
Япончууд гэнэт довтлон эзэлсэн ба мөн Улаан худаг oрчмын нутгийг ч
цэрэг зэвсгийн хүчээр гэнэдүүлэн дайран эзэлж байжээ. Үүний
дараа Адаг дулаан, Булан дэрсний чиглэлээр танк, явган цэргийн хүчийг
агаараар дэмжүүлэн довтолсон боловч тухайн
үед Тамсаг болон Баянтүмэнгээс татаж ирүүлсэн БНМАУ-ын Ардын
армийн анги нэгтгэлүүд шийдвэртэй сөрөг
цохилт өгөн түрэмгийлэлийг зогсоосон түүхтэй. Үүний дараа БНМАУ-
Манж-Гогийн хилийн асуудлыг шийдвэрлэх Манжуурын бага
хурал болсон боловч хилийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна.
Хожим Халхын голын байлдааны үед монголын армийн ангиуд болон
хилийн цэргийн ангиуд зөвлөлтийн танкын ангиар дэмжүүлэн тусгайлан
операц явуулсан хүчээр Халхын сүм, Улаан худаг орчмын нутгуудаа
чөлөөлөн авчээ.
 Дээрх Буйр нуур орчмын Халхын сүм орчмын нутаг нь 1960-д оноос
эхэлсэн БНМАУ-БНХАУ-ын хилийн зохицуулалтаарХятадын нутаг
болжээ.
 Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд Монгол улс нь
хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн
хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурын хойт хэсэг хятадын талд
шилжсэн байна.
Буйр нуурын тухай домог
Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг
байж гэнэ. Энэ отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг
нуруугаараа хус атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй,
арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ.
Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа
бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар
дороос, гахай модон дотроос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд ирэв. Нэгэн
өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр
хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь иржээ. Хөлөн
охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан
газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн
ирмэгт тулж гэнэ.
Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар
огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт
мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан
бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл
давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь
аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуур түүний
зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн, эсэргүүцсээр
байсан тул уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэсэн мангас түүнийг
сараалан цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр
залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр
асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувилав гэнэ. Тэгж байтал мангас
мэдээд Хөлөн охиныг дахиад булаан авав. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын
толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас
аварчээ. Гэтэл мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй.
Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал нь хүмүүс
Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан тухай
хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур
руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь
Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон домогтой.
See Translation
CCTV.com Монгол > Нийтлэл
Хятадын утга зохиолын алтан үе...
01-16-2017 15:25
Share on facebookShare on googleShare on twitterShare on sinaweibo
Дундад зуун нь Хятадын утга зохиол, уран зургийн “алтан үе” гэгддэг.
Хятад оронд утга зохиол эрт үеэс ач холбогдолынхоо хувьд хосгүй байр
суурь эзэлж ирсэн юм. Тухайлбал улсын шалгалтаар утга зохиолын авьяас
билгээ харуулж чадсан хүүхэд эзэнт улсын төрийн дээд албанд өрсөлдөх
эрхийг олж авдаг байжээ. Хятадын сонгодог утга зохиолд яруу найраг гол
байр эзэлдэг бөгөөд уянгын яруу найраг түүний үндсийг бүрдүүлдэг байв.
Уянгын яруу найргийн мөн чанар нь хүний мэдрэмжийг илэрхийлэхэд
оршино гэж Хятад хүмүүс үздэг аж. Хятад яруу найргийн түүхэнд гарсан
томоохон үзэгдэл нь урьд нь ноёлож байсан дөрвөн үгт шүлгийн оронд
таван үгт шүлэг (фу) гарч ирсэн явдал байлаа. Түүний тав дахь тэмдэг нь
яруу найргийн хэлийг ярианы хэл, ардын дуунд ойртуулж өгсөн байна. Энэ
чиглэлийн яруу найргийн “алтан үе” нь Кун Жун (153-208), Цао Чжи (192-232)
нараас эхэлжээ. “Хулсан төгөлийн долоон мэргэн” хэмээх найз долоон
зохиолч Таван үгт шүлгийн хөгжлийн дараачийн алхмыг хийсэн гэгддэг.
Тодруулбал тэд Хятадад мэргэжлийн яруу найргийн эхлэлийг тавьсан юм.
IV зуунд даосын философийн сэдвээр бичиж, язгууртан сурвалжитнуудын
дунд моод болсон “Нууц хэллэгийн яруу найраг” ноёрхож байжээ. Түүний
эсрэг чиглэл нь тус орны өмнөд нутагт сууж байсан Хятадын үндэсний их
яруу найрагч Тао Юань Миний (365-427) уран бүтээлүүд юм. V зуунд
өмнөдийн яруу найрагч Се Линьюнь (385-433), Се Тяо (464-499) нар байгийн
сэдэвтэй яруу найргийг цэцэглэн хөгжүүлж байлаа. III-VI зуунд яруу
найргийн зэрэгцээгээр ардын дууны төрөл зүйл хөгжсөөр байлаа.
Тэдгээрийн дотроос цэрэг эрсийн дуу нэлээд байсан бөгөөд тэдгээр нь арга
барилын хувьд бүдүүн болихдуу, илэрхий шууд шинжтэй байсан ажээ. Түүх,
газар зүйн зохиолууд улам бүр шинжлэх ухаанч шинжтэй болж Чэнь
Шоугийн (233-297) “Гурван улсын түүх” , Фань Е-гийн (398-445) “Хан улсын
хожуу үеийн түүх” , Ли Дао-юанийн “Усны судрын тайлбар” Го Пу-гийн (276-
324) “Уул, далайн судрын тайлбар” зэрэг зохиол чухал байр суурь эзэлнэ.
Харин Тан улсын үеийг Хятад яруу найргийн “алтан үе” гэж үздэг. Энэ үед
хоёр бадагтай тав болон долоон үгтэй шүлэг ихэд дэлгэрчээ. Гарамгай яруу
найрагчид нь Ван Вэй, Ли Бо, Ду Фу, Бо Цзюй-и нар байлаа. Тан улсын
үеийн агуу их сонгодог зохиолчдын тэргүүн эгнээнд яруу найрагч, алдарт
зураач, уран бичээч, хөгжимчин Ван Вэй (699-761) байдаг бөгөөд алтлаг
туяатай торгон дээр хийсэн түүний бүтээлүүд зөөлөн дулаан, агаарлаг,
намуун тайван байдаг тул түүний шүлгүүд зураг шиг, харин зургууд нь шүлэг
шиг гэж магтсан байдаг. Тэрээр Хятад зурагт утга уянгын эрхэмлэг сайхан
дүр төрх бүтээн үлдээсэн юм. Ли Бо (701-762) бол уран бүтээлдээ Хятадын
ард түмний хамгийн гүн нууцлаг оюун сэтгэлийг илэрхийлж байсан цөөн
суутны тоонд ордог билээ.Түүний бичсэн 900 гаруй шүлэг хадгалагдан
үлджээ. Ду Фу (712-770) –гийн яруу найраг хүний зовлон жаргалыг
хуваалцаж, шудрага бус явдлыг илчлэн шүүмжлэх, зовж зүдэрсэн хүмүүсийн
өмнө баян чинээлэг хүмүүсийн хүлээх ичгүүр, өөрийнгөө золиослох
шалтгаан сэдэл зэрэг сэдэвтэй холбоотой байдаг. Манай тооллын 770 онд
Ду Фу амьдрал ядуугийн дээр бас өвчин давхцсаны улмаас тэнүүчилж явах
замдаа 59 насандаа сүүлчийнхээ нэгэн шүлэгт ертөнцийн бүх ядуучуудыг
тэнгэрийн муухайгаас аврах асар том оромжны тухай мөрөөдөн бичиж
байжээ.VIII зууны хоёрдугаар хагасад Тан улсын үеийн хэдэн их найрагчийн
сүүлийнх нь болох Бо Цзюй-и-гийн (772-846) билэг авьяас тодорсон ажээ.
Хэрэв түүний өмнөх алдарт найрагчид нийгэмтэй таарахгүй байгаагаа
өөрсдийн амь амьдралаар тодорхойлж байсан бол Бо Цзюй төрийн албан
тушаалаа ахиулах замд гарч, илчлэн шүүмжилсэн шинжтэй бие даасан үг
хэлэх бүрийдээ эрсдэлд орж явжээ. Сонгодог дундад зууны томоохон ололт
нь Сун улсын үед джжд цэгтээ хүрсэн “эртний барилтай үргэлжилсэн үгийн
зохиол” юм. Түүний онцлог нь бичлэгийн чөлөөт байдал, хувь хүний бодгаль
чанарын давамгайлал, бие хүний шинж, тулгамдсан зорилт хоёрын хослол
зэрэгт оршиж байв. Үргэлжилсэн үгийн зохиол дахь шинэчлэлийг санаачлаг
ч нь улс төрийн шилмэл хэсгийн төлөөлөгч, “Тан улсын шинэ шүүх” , “Таван
улсын түүх” зэрэг зохиол бичсэн Оуян Сю (1007-1072) байлаа. Хятадын түүх
бичлэгт урьд нь бүхэл бүтэн эрэн үеийн түүхийг өөрийн үзэл бодлынхоо
үүднээс бичиж хэн ч чадаагүй байжээ. Оуян Сю анх удаа кунзийн
тайлбарлалыг эргэн харахыг зориглосон байна.
Харин баатарлагын туульс ба роман гарч ирсэн явдал Мин улсын үеийн
утга зохиолын амьдралд гарсан гарамгай том үзэгдэл байлаа. Баатарлагын
туульс нь ардын болон зохиогчдын бүтээлийн нийлбэр цогцол болж байв.
Мин улсын үед жүжгийн зохиол үргэлжлэн хөгжсөөр байв. Тэр үеийн нэрд
гасан том жүжгийн зохиолч нь Сюй Вэй (1521-1593) билээ. “Дөрвөн хоолойт
сармагчин” нэрээр гасан түүний цуврал зохиол баатар алдарт эмэгтэйд
зориулсан “Мулань” хэмээх зохиол юм. XV зууны эцсээс дан ганц өмнөдийн
өнгө аясыг баримталсан өмнөд нутгийн театрын жүжгийн их зохиол өсөж
дэгжиж байгаа нь ажиглагдах боллоо. Энэ чиглэлийн нэртэй том жүжгийн
зохиолчдын нэг Тан Сяньцзу (1550-1616) байсан бөгөөд түүүний бичсэн
зохиолуудаас хамгийн алдартай нь “Цээнийн цэцгийн сэхээвч” (1598) хэмээх
жүжиг аж.
2. Чонон сүлд/ Зохиолч Зян Рун /
Сүүлийн үед байгаль дэлхийн ааш аяг өөрчлөгдөн ган гачиг, зуд турьхан жил дарааллан
нүүрлэх болсон нь манай зарим дарга даамлууд, пүүс компаний эздийн хүчит жийп хөлөглөн,
хурдан буугаар зэвсэглээд чоно авлах сайн дурын аяныг өрнүүлсэний гор гарч байгаа болохыг
мөн сав шим ертөнцийн нарийн уялдаа холбоо, түүний гол гогцоо нь чухам чоно байжээ
гэдгийг ой тоонд ортол өгүүлсэн энэ романыг уншсан хэн бүхэнд ойлгомжтой болох нь
эргэлзээгүй. Мөн энэ номонд талын монголчуудын байгаль дэлхийгээ хэр хэн хайрладаг
хийгээд ямар их ухаантай, алсын хараатайг мэдрэх болно. Онгон тал нутагтаа хайртаа хүн
бүхний унших ном бол яах аргагүй мөн билээ. Номын үнэ хоёр янз байгаа аж. Үүнд: хатуу
хавтастай 18000, зөөлөн хавтастай 9500 төгрөг аж.

Contenu connexe

Tendances

хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
sainaa88
 
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
 
19 р зууны урсгал
19 р зууны урсгал19 р зууны урсгал
19 р зууны урсгал
pvsa_8990
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүд
Rayya Jakhynbyek
 
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хуланхөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
ch-boldbayar
 
лермонтов шүлэгчийн үхэл
лермонтов шүлэгчийн үхэллермонтов шүлэгчийн үхэл
лермонтов шүлэгчийн үхэл
zagdsuren_jargal
 

Tendances (16)

11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
Тээрэмчин
ТээрэмчинТээрэмчин
Тээрэмчин
 
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэгДорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
Дорнод аймаг, 1 дүгээр бүс, С.Энхбаяр "Утга зохиолын онол" номын хэлэлцүүлэг
 
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэгхэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
хэрэглэгдэхүүн мөнгөнцэцэг
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
хөх судар’
хөх судар’хөх судар’
хөх судар’
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
19 р зууны урсгал
19 р зууны урсгал19 р зууны урсгал
19 р зууны урсгал
 
Урлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүдУрлагийн урсгал, чиглэлүүд
Урлагийн урсгал, чиглэлүүд
 
энхзаяа
энхзаяа энхзаяа
энхзаяа
 
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хуланхөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан
 
Symbolism 003
Symbolism 003Symbolism 003
Symbolism 003
 
импрессионизм
импрессионизмимпрессионизм
импрессионизм
 
лермонтов шүлэгчийн үхэл
лермонтов шүлэгчийн үхэллермонтов шүлэгчийн үхэл
лермонтов шүлэгчийн үхэл
 
хх зууны урлаг
хх зууны урлагхх зууны урлаг
хх зууны урлаг
 

Similaire à Heregtei medee

эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
Onon Battsengel
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
мао дунь
мао дуньмао дунь
мао дунь
Student
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
bee Bear
 

Similaire à Heregtei medee (20)

эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
улаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөөулаанбаатар хотын хөшөө
улаанбаатар хотын хөшөө
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
Балдуугийн шарав | Sharav Balduu
Балдуугийн шарав | Sharav BalduuБалдуугийн шарав | Sharav Balduu
Балдуугийн шарав | Sharav Balduu
 
Балдуугийн шарав | Sharav Balduu
Балдуугийн шарав | Sharav BalduuБалдуугийн шарав | Sharav Balduu
Балдуугийн шарав | Sharav Balduu
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
антонэ мостаэрт
антонэ мостаэртантонэ мостаэрт
антонэ мостаэрт
 
мао дунь
мао дуньмао дунь
мао дунь
 
золбоо2
золбоо2золбоо2
золбоо2
 
Slide share
Slide shareSlide share
Slide share
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
айтматов
айтматовайтматов
айтматов
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 

Heregtei medee

  • 1. э 中国第一部戏曲片《定军山》; 中国第一部故事片《难夫难妻》; 中国第一部新闻记录片是在 1911 年,由朱连奎杂技团(美利公司)拍摄的《武汉战争 》; 中国第一部戏曲片《定军山》; 中国第一部故事片《难夫难妻》; 1895 年:法国人卢米埃尔放映了他的第一部影片,也是世界第一部"纪录片"--《工厂大门》。 ??1922 年:美国人弗拉哈迪的《北方的纳努克》完成并公映,法国评论家将其与古希腊戏剧相提 并论,弗拉哈迪由此成为真正意义上的纪录片的开创者 您好,新中国第一部纪录片是《解放了的中国》和《中国人民的胜利》。它们同时也是新中国的 第一部中外合作拍摄的纪录片,在建国前已开始策划,建国后完成,北京电影制片厂与莫斯科高 尔基电影制片厂联合摄制,出品于 1949 年,1950 年两部影片双双获斯大林奖一等奖。 《中国人民的胜利》侧重从解放战争取得决定性胜利的角度来反映;另一部《解放了的中国》, 侧重从政治、经济、文化建设的角度来反映。 Хялбаршуулсан ханз Уламжлалт ханз Пин Инь Зохиогдсон зуун Усан хөвөө 水浒传 水滸傳 Shuǐ hǔ zhuàn 14-р зуун Гурван улсын түүх 三国演义 三國演義 Sān guó yǎnyì 14-р зуун Баруун этгээдэд 西游记 西遊記 Xī yóu jì 16-р зуун
  • 3. Монгол орчуулга Хялбаршуулсан ханз Уламжлалт ханз Усан хөвөө 水浒传 水滸傳 Гурван улсын түүх 三国演义 三國演義 Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл 西游记 西遊記 Улаан асрын зүүд 红楼梦 紅樓夢
  • 4. st mother tongue Монголын уран зохиолын түүхэн хөгжил 2010 оны 04-р сарын 20, Нийтэлсэн Dagiimaa XIII зуун гартал буюу Монголын нэгдсэн улс байгуулагдах үеийг хүртэл монголчуудын утга зохиол цэвэр нүүдэлчний аман зохиол хэлбэрээр хөгжиж байв. Аман зохиолын гол хэлбэрүүд нь дуу, үлгэр домог, бөө мөргөлийн дом шившлэг, сургаал, ерөөлийн үгс, байлдааны болон ан авын уриа дуудлага, туульс байлаа. Түүхэнд тэмдэглэгдсэн нүүдэлчдийн анхны дуу нь МЭӨ I зууны үеийн Хүннү улсад хамрагдах 4 мөр гунигт шүлэг байдаг. өнөөгийн монгол уртын дууны үүсэл гарлын тухай домог ч Хүннүгийн үеэс яригдсаар иржээ Нүүдэлчин монголчуудын эртнээс нааш ярьсаар ирсэн үлгэр домгууд дотор Америкийн индианчуудын домгуудтай маш адилхан домгууд олон байхаас гадна Эртний Герегийн философич Эзопын ёгт үлгэрүүд, Библийн Хуучин Гэрээсд дурдагддаг домгууд, тэр ч бүү хэл Македоны Александрын тухай монгол хэл дээр бичигдсэн «Сулхарнайн тууж» нэртэй үлгэр ч бий. Эдгээрийн дотор хэдэн өдрөөр аялгуулан уншдаг туульс онцгой байр эзлэнэ. Баруун монголын хамгийн алдартай тууль «Жангар»-ыг бүрэн хайлахад 60 хоногийн хугацаа шаардагддаг гэсэн судалгаа бий. Туульс бол Евро азийн ард түмнүүдэд нийтлэг уламжлал болсон түүхэн үйл явдлыг уран зохиолд хувирган үе дамжуулан өгүүлсээр ирсэн аман зохиолын онцгой төрөл юм. Монголын томоохон туульсаас хамгийн эртнийх нь «Хан Харанхуй» бөгөөд лавтайяа монгол аймгуудын холбоо бий болохоос хавьгүй өмнө зохиогдсон тул «туульсын хаан», «туульсын эцэг» ч гэж нэрлэгддэг. «Гэсэрийн тууж»-ийг X зууны үед хамрагдах үйл явдлаас үүдэн зохиогдсон гэж үздэг бөгөөд 1716 онд анх Монголд хэвлэгдэх хүртлээ Монгол, Төвд, Буриад зэрэг Төв Азийн олон ард түмэнд зөвхөн ам дамжин тархсаар ирсэн бүтээл юм. «Жангар»-ын туульс халимагуудын дунд, Монгол Алтай нутгаас Ижил мөрөн тийш нүүхээс нь өмнө зохиогдсон гэж үздэг тул 1940 онд 500 жилийнх нь ойг тэмдэглэжээ.
  • 5. «Гэсэр», «Жангар», «Хан Харанхуй» энэ гурав бол Монгол аман зохиолын оргил гурван туульс болно. Эдгээр нь цөмөөрөө баатар эрсийн алдар гавьяа, дайн тулааны түүхийг өгүүлсэн баатарлаг туульс юм. Аман яруу найргийн буюу бөө мөргөлийн шүлгийн хэлбэр, нүүдэлчдийн дунд хамгийн их дэлгэрсэн домгууд ерөнхийдөө 1240 онд зохиогдсон «Монголын Нууц Товчоо» түүхэн зохиолд тусгалаа олжээ. «Монголын Нууц Товчоо» бол нүүдэлчний уран зохиолын хамгийн алдартай дурсгал болохын хувьд хамгийн их судлагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан зохиол болно. Зохиогчийг нь өнөө хэр эцэслэн тогтоогоогүй энэ зохиолд Чингисийн удам судар, талын нүүдэлчдийн нэгдсэн улс байгуулагдсан түүх, Монголын эзэнт гүрэн бий болсон бүхий л үйл явцыг уран сайхны өндөр түвшинд өгүүлжээ. «Монголын Нууц Товчоо»-нд яруу найраг, хүүрнэл зохиол, угийн бичиг, түүхэн баримт, бөөгийн дуудлага, домог үлгэр гээд бүх л төрлийн хэлбэр өгүүлэмж бий. Бичлэгийн хувьд маш олон янзын бичвэр сүлэлдсэн зохиол. Хятад, орос, герман, франц, англи, мажаар, польш, чех, болгар, япон, казах, түрэг, испани, солонгос зэрэг хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. «Нууц товчоо»-ны нөлөөн дор бүр хожуу ХIII-ХYIII зууны үеийн түүхэн зохиолын гол дурсгалууд «Хураангүи алтан товч», Лувсанданзаны «Алтан товч», Саган сэцний «Эрдэнийн товч», Жамбын «Асрагч нэртийн түүх», Раашпунцагийн «Дай Юань улсын болор эрих» зэрэг зохиолууд бичигдсэн юм. Дундад зууны монгол уран зохиолын чухаг бүтээл «Хоёр загалын тууж», «Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шаштир», «Аргасун хорчийн домог» зэрэг нь эдгээрийн дотор уламжлан иржээ. Х1И-Х1Х зуунд Монголын Эзэнт гүрэн Хятадад төвлөрч, Юань улс нэртэй оршин тогтнож байх үед Хубилай хаан, Агай, Баян зэрэг монгол яруу найрагчид хятад хэлээр шүлэг зохиолоо бичиж байв. өдгөө Хятадын утга зохиолын сонгодог дурсгалд тооцогддог «Эрт эдүгээгийн гайхамшигт сонин явдал» хэмээх романыг зохиосон Пу Сун Лин (1640-1715) монгол хүн байсан юм. Хятадад монголчуудын ноёрхол түлхэн унагаагдсаны дараагаас Монголын хаант улс буддын шашныг хүлээн авч, улмаар Манж Чин улсын эрхшээлд орлоо. Тухайн цагийн колоничлогч гүрний бодлогоор монгол эрчүүдийн ихэнх нь лам болж, сэхээтнүүд үндсэндээ төвд хэл бичигт монгол хэлнээсээ дутуугүй
  • 6. боловсрох болсон байна. Энэ нь хятадын соёлын нөлөөнд автахаас сэрэмжилсэн арга байсан боловч, үр дүнд нь ХIХ-ХХ зууны монгол уран зохиол ерөнхийдөө Энэтхэг-Төвдийн уран зохиолын нэгэн хэсэгт тооцогдох болжээ. Дундад зууны үеийн монгол уянгын яруу найргийн нэг тод жишээ нь Цогт тайжийн (1581-1637) шүлгүүд болно. Уг шүлгүүдийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Дуутын хадан цохион дээр сийлж шадар албатууд нь үлдээсэн байдаг. Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын Илт бие дүр өөр болбоос Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй гэх зэрэг нүүдэлчнии философи сэтгэлгээ бүхий шүлгүүд өнөө хэр хөх тэнгэрийн доор толигор хар хаднаа дурайтал сийлээстэй бий. Малчин ардууд морь унан давхиж очоод хадны шүлгийг уншцгаадаг билээ. XIX зуунд Монголын уран зохиолын сэргэн мандалт болсон гэж үзэж болно. Энэ үед Данзанравжаа (1803-1856), «хуульч» Сандаг (1825-1860), Инжаннаш (1837-1892) зэрэг үгийн урлагийн олон авьяастан төржээ. Говийн Ноён хутагт Данзанравжаа шашны гүн ухааны болоод уянгын сэдэвт олон тооны шүлэг найраг бичсэнээс гадна «Саран хөхөөний намтар» хэмээх дуулалт жүжиг зохиож, өөрөө их бага хоёр тайзтайгаар найруулан тавьж байв. Хуульч Сандагийн үндэслэсэн «үг» хэмээх төрөл зүйл нь сонгодог монгол утга зохиолын нэг чухал төлөв юм. Тэрээр амьгүй эд юмс, мал, амьтныг хүнчилж, тэдгээрийн санаа маягаар нийгмийн бурангуй үзэгдлийг ёгтлон шүүмжилсэн аястай, маш оновчтой урнаар шүлэглэсэн зохиолууд бичиж үлдээсэн билээ. Одоогийн өвөрмонголын нутгаас гаралтай яруу найрагч Инжаннаш бол Монгол туургатны анхны бичгийн романыг зохиосон хүн. Одоогоор түүний «Хөх судар», «Нэгэн давхар асар», «Улаанаа уйлах танхим» гэсэн гурван роман мэдэгдээд байна. Инжаннашийн төрсен ах Гүлранс (1820-1851) мөн тухайн цаг үеийнхээ, Монголын хамгийн шилдэг яруу найрагчдын нэг билээ.
  • 7. 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 оноос Зөвлөлт Оросыг түшиглэсэн коммунист маягийн төрийн байгуулал тогтсоноос хойш, монголын уран зохиолд М.Горькийн заавраар социалист реализмыг уран зохиолын үндсэн арга гэж зарлажээ. 1990-ээд оныг хүртэл сонгодог бичгийн зохиолын уламжлал тасалдаж, МАХН-ын бодлогод үйлчилсэн лоозон маягийн зохиолууд бичигдэж, утга зохиолын чөлөөт сэтгэлгээг хянаж цагдах хүчирхэг аппарат ажиллаж байв. Энэхүү 70-аад жилд Д.Нацагдорж (1906-1937), Б.Явуухулан (1929-1982) гэсэн хоёр шилдэг яруу найрагч, Д.Намдаг (1911-1984), С.Эрдэнэ (1929-1999), П.Лувсанцэрэн (1934-1972), Д.Батбаяр (1940-) зэрэг цөөвтөр сайн зохиолч төрсөн юм. Д.Нацагдоржийн Дөрвөн улирлын шүлгүүд, «Ламбугайн нулимс», «Харанхуй хад» өгүүллэг, Д.Намдагийн «Хөгшин чоно ульсан нь» тууж, С.Эрдэнийн «өвгөн шувуу», «Малын хөлийн тоос», «Наран тогоруу» өгүүллэгүүд, П.Лувсанцэрэнгийн «Уе шиг цэнхэр», «Нурамтын өвөрт» өгүүллэгүүд, Б.Явуухулангийн «Хар-Ус нуурын шагшуурга», «Тэхийн зогеоол», «Туулын шугуй» зэрэг олон шүлэг, Д.Батбаярын «Цахилж яваа гөрөөс» туужийг давын өмнө нэрлүүштэй. Уран зохиолын өнөөгийн байдал 1990 оноос хойш Монголын уран зохиол үзэл суртлын хатуу хяналт, социалист реализмын загварлагчлагдсан сэтгэлгээнээс чөлөөлөгдөв. Коммунист эрх баригчид ганцхан реалист дүрслэлийг л хүлээн зөвшөөрдөг байсан тул, ардчилал хөгжсөн сүүлийн арав гаруй жилд уран бүтээлийн шинэ шинэ эрэл хайгуул хийгч залуу зохиолч, яруу найрагчид, янз бүрийн урсгал чиглэлийг талархан баримтлагчид олноороо гарч ирлээ. Д.Урианхай (1939-), О.Дашбалбар (1957-1999), Д.Нямсүрэн (1945-2002) зэрэг өвөрмөц яруу найрагчдын сэтгэлгээний эрэл хайгуулыг өнөөдрийн түвшинд шинэчлэн хөгжүүлж буй залуу зохиолчдын бүтээлүүдэд орчин цагийн дэлхийн утга зохиолын тэргүүлэгч чиглэл - постмодернизмын өнгө аяс ч үзэгдэх болж байна. 1990-ээд оны эхэн үеийн залуу яруу найрагчдын дотор «модернист» нэрээр алдаршсан Б.Галсансүхийн шүлгүүд шинийг эрж хайснаараа ялгарч байлаа.
  • 8. Түүний шүлгүүдтэй «Хүн судлал» (1995) түүврээс нь, мөн олон улсын хэд хэдэн кино наадмаас гран-при хүртсэн Д.Төрмөнх, П.Бросенс нарын «Нохойн орон» баримтат-уран сайхны киноноос зохиогчийнх нь уншсанаар танилцаж болно. С.Анударын «Дөрөв биш дөрөв» (1996), Г.Аюурзанын «Цаг хугацаа амсхийх зуур» (1998), «Философийн шүлгүүд» (2001), Л.өлзийтөгсийн «Тэнгэрт ургадаг модод» (2000), «Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном» (2002), Б.Одгэрэлийн «Үл таних зочин» (2003) зэрэг номууд уламжлалт, соцрсалист уран зохиол, яруу найргаас эрс ялгарна. Хүүрнэл зохиолын төрлөөр сүүлийн үед Д.Батбаярын «Мементо» анти-роман (2001), Г.Аюурзанын «Хэвтрийн хүн» бэсрэг роман (2002) зэрэг хэвшмэл сэтгэлгээг эвдэхийг оролдсон зохиолууд хэвлэгдэн гарлаа.
  • 9. Чонон сүлд Зохиогч: Зян Рун Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар Хятадад гарсан даруйдаа л тус улсад ойрын жилүүдэд хэвлэгдээгүй гүйлгээтэй номын нэг болсон юм. Улмаар өрнөдийн уншигчид эл номыг олноор шимтэн унших болж, Англи, Франц, Герман, Итали, Испани гээд 30 гаруй орны хэл дээр аль хэдийн гараад байна. “Чонон сүлд” романыг Монгол хэлнээ орчуулагч Д.Болдбаатар хөрвүүлэн, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар манайх эх хэл дээрээ хэвлэсэн 32 дахь орон болсон билээ. Энэхүү оюуны бүтээлийг гаргаж, уншигчдын хүртээл болгоход Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Байгаль орчныг хамгаалах төслийн баг хамтарч ажилласан юм. Зян Рун гуай номынхоо өмнөтгөлд “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичжээ. Мөн тэрээр Монголын тал болон чононд хайртай болсноо “зөвхөн байгалийн гайхалтай үзэмжид нь автаад зогсоогүй, нүүдэлчний амьдралд түүнээс ч илүү үнэ цэнэтэй маш их зүйл байгааг би ойлгосон юм” хэмээн тодотгосон байна. Түүнд “Чонон сүлд” номоо бичихэд нь Өвөр Монголын тал нутагт 11 жил амьдарч, монгол малчидтай ойр дотно харилцаж явсан нь ихэд тус болжээ. Дашрамд дурдахад, Зян Руны энэхүү гайхамшигтай зохиолоос сэдэвлэн Оскарын шагналт Францын кино найруулагч Жан Жак Аннойдын “Чонон сүлд” хэмээх дэлхийн хэмжээний кино бүтээхээр зураг авалтын ажлаа аль хэдийн эхлүүлжээ.
  • 10. уйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ. Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун голурсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана. Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нууртцутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай. Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат- хлоридын ангид багтана.[1] Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]  Буйр нуурын орчмын нутаг болох Халхын сүм, Загасны үйлдвэр, Адаг дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан байна. Эдгээрээс Халхын сүморчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлсэн ба мөн Улаан худаг oрчмын нутгийг ч цэрэг зэвсгийн хүчээр гэнэдүүлэн дайран эзэлж байжээ. Үүний дараа Адаг дулаан, Булан дэрсний чиглэлээр танк, явган цэргийн хүчийг агаараар дэмжүүлэн довтолсон боловч тухайн үед Тамсаг болон Баянтүмэнгээс татаж ирүүлсэн БНМАУ-ын Ардын армийн анги нэгтгэлүүд шийдвэртэй сөрөг цохилт өгөн түрэмгийлэлийг зогсоосон түүхтэй. Үүний дараа БНМАУ- Манж-Гогийн хилийн асуудлыг шийдвэрлэх Манжуурын бага хурал болсон боловч хилийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Хожим Халхын голын байлдааны үед монголын армийн ангиуд болон хилийн цэргийн ангиуд зөвлөлтийн танкын ангиар дэмжүүлэн тусгайлан операц явуулсан хүчээр Халхын сүм, Улаан худаг орчмын нутгуудаа чөлөөлөн авчээ.  Дээрх Буйр нуур орчмын Халхын сүм орчмын нутаг нь 1960-д оноос эхэлсэн БНМАУ-БНХАУ-ын хилийн зохицуулалтаарХятадын нутаг болжээ.  Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд Монгол улс нь хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн
  • 11. хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурын хойт хэсэг хятадын талд шилжсэн байна. Буйр нуурын тухай домог Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос, гахай модон дотроос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд ирэв. Нэгэн өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь иржээ. Хөлөн охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт тулж гэнэ. Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн, эсэргүүцсээр байсан тул уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэсэн мангас түүнийг сараалан цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувилав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд Хөлөн охиныг дахиад булаан авав. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэтэл мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал нь хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон домогтой. See Translation
  • 12.
  • 13. CCTV.com Монгол > Нийтлэл Хятадын утга зохиолын алтан үе... 01-16-2017 15:25 Share on facebookShare on googleShare on twitterShare on sinaweibo Дундад зуун нь Хятадын утга зохиол, уран зургийн “алтан үе” гэгддэг. Хятад оронд утга зохиол эрт үеэс ач холбогдолынхоо хувьд хосгүй байр суурь эзэлж ирсэн юм. Тухайлбал улсын шалгалтаар утга зохиолын авьяас билгээ харуулж чадсан хүүхэд эзэнт улсын төрийн дээд албанд өрсөлдөх эрхийг олж авдаг байжээ. Хятадын сонгодог утга зохиолд яруу найраг гол байр эзэлдэг бөгөөд уянгын яруу найраг түүний үндсийг бүрдүүлдэг байв. Уянгын яруу найргийн мөн чанар нь хүний мэдрэмжийг илэрхийлэхэд оршино гэж Хятад хүмүүс үздэг аж. Хятад яруу найргийн түүхэнд гарсан томоохон үзэгдэл нь урьд нь ноёлож байсан дөрвөн үгт шүлгийн оронд таван үгт шүлэг (фу) гарч ирсэн явдал байлаа. Түүний тав дахь тэмдэг нь яруу найргийн хэлийг ярианы хэл, ардын дуунд ойртуулж өгсөн байна. Энэ чиглэлийн яруу найргийн “алтан үе” нь Кун Жун (153-208), Цао Чжи (192-232) нараас эхэлжээ. “Хулсан төгөлийн долоон мэргэн” хэмээх найз долоон зохиолч Таван үгт шүлгийн хөгжлийн дараачийн алхмыг хийсэн гэгддэг.
  • 14. Тодруулбал тэд Хятадад мэргэжлийн яруу найргийн эхлэлийг тавьсан юм. IV зуунд даосын философийн сэдвээр бичиж, язгууртан сурвалжитнуудын дунд моод болсон “Нууц хэллэгийн яруу найраг” ноёрхож байжээ. Түүний эсрэг чиглэл нь тус орны өмнөд нутагт сууж байсан Хятадын үндэсний их яруу найрагч Тао Юань Миний (365-427) уран бүтээлүүд юм. V зуунд өмнөдийн яруу найрагч Се Линьюнь (385-433), Се Тяо (464-499) нар байгийн сэдэвтэй яруу найргийг цэцэглэн хөгжүүлж байлаа. III-VI зуунд яруу найргийн зэрэгцээгээр ардын дууны төрөл зүйл хөгжсөөр байлаа. Тэдгээрийн дотроос цэрэг эрсийн дуу нэлээд байсан бөгөөд тэдгээр нь арга барилын хувьд бүдүүн болихдуу, илэрхий шууд шинжтэй байсан ажээ. Түүх, газар зүйн зохиолууд улам бүр шинжлэх ухаанч шинжтэй болж Чэнь Шоугийн (233-297) “Гурван улсын түүх” , Фань Е-гийн (398-445) “Хан улсын хожуу үеийн түүх” , Ли Дао-юанийн “Усны судрын тайлбар” Го Пу-гийн (276- 324) “Уул, далайн судрын тайлбар” зэрэг зохиол чухал байр суурь эзэлнэ. Харин Тан улсын үеийг Хятад яруу найргийн “алтан үе” гэж үздэг. Энэ үед хоёр бадагтай тав болон долоон үгтэй шүлэг ихэд дэлгэрчээ. Гарамгай яруу найрагчид нь Ван Вэй, Ли Бо, Ду Фу, Бо Цзюй-и нар байлаа. Тан улсын үеийн агуу их сонгодог зохиолчдын тэргүүн эгнээнд яруу найрагч, алдарт зураач, уран бичээч, хөгжимчин Ван Вэй (699-761) байдаг бөгөөд алтлаг туяатай торгон дээр хийсэн түүний бүтээлүүд зөөлөн дулаан, агаарлаг, намуун тайван байдаг тул түүний шүлгүүд зураг шиг, харин зургууд нь шүлэг шиг гэж магтсан байдаг. Тэрээр Хятад зурагт утга уянгын эрхэмлэг сайхан дүр төрх бүтээн үлдээсэн юм. Ли Бо (701-762) бол уран бүтээлдээ Хятадын ард түмний хамгийн гүн нууцлаг оюун сэтгэлийг илэрхийлж байсан цөөн суутны тоонд ордог билээ.Түүний бичсэн 900 гаруй шүлэг хадгалагдан үлджээ. Ду Фу (712-770) –гийн яруу найраг хүний зовлон жаргалыг хуваалцаж, шудрага бус явдлыг илчлэн шүүмжлэх, зовж зүдэрсэн хүмүүсийн өмнө баян чинээлэг хүмүүсийн хүлээх ичгүүр, өөрийнгөө золиослох шалтгаан сэдэл зэрэг сэдэвтэй холбоотой байдаг. Манай тооллын 770 онд Ду Фу амьдрал ядуугийн дээр бас өвчин давхцсаны улмаас тэнүүчилж явах
  • 15. замдаа 59 насандаа сүүлчийнхээ нэгэн шүлэгт ертөнцийн бүх ядуучуудыг тэнгэрийн муухайгаас аврах асар том оромжны тухай мөрөөдөн бичиж байжээ.VIII зууны хоёрдугаар хагасад Тан улсын үеийн хэдэн их найрагчийн сүүлийнх нь болох Бо Цзюй-и-гийн (772-846) билэг авьяас тодорсон ажээ. Хэрэв түүний өмнөх алдарт найрагчид нийгэмтэй таарахгүй байгаагаа өөрсдийн амь амьдралаар тодорхойлж байсан бол Бо Цзюй төрийн албан тушаалаа ахиулах замд гарч, илчлэн шүүмжилсэн шинжтэй бие даасан үг хэлэх бүрийдээ эрсдэлд орж явжээ. Сонгодог дундад зууны томоохон ололт нь Сун улсын үед джжд цэгтээ хүрсэн “эртний барилтай үргэлжилсэн үгийн зохиол” юм. Түүний онцлог нь бичлэгийн чөлөөт байдал, хувь хүний бодгаль чанарын давамгайлал, бие хүний шинж, тулгамдсан зорилт хоёрын хослол зэрэгт оршиж байв. Үргэлжилсэн үгийн зохиол дахь шинэчлэлийг санаачлаг ч нь улс төрийн шилмэл хэсгийн төлөөлөгч, “Тан улсын шинэ шүүх” , “Таван улсын түүх” зэрэг зохиол бичсэн Оуян Сю (1007-1072) байлаа. Хятадын түүх бичлэгт урьд нь бүхэл бүтэн эрэн үеийн түүхийг өөрийн үзэл бодлынхоо үүднээс бичиж хэн ч чадаагүй байжээ. Оуян Сю анх удаа кунзийн тайлбарлалыг эргэн харахыг зориглосон байна. Харин баатарлагын туульс ба роман гарч ирсэн явдал Мин улсын үеийн утга зохиолын амьдралд гарсан гарамгай том үзэгдэл байлаа. Баатарлагын туульс нь ардын болон зохиогчдын бүтээлийн нийлбэр цогцол болж байв. Мин улсын үед жүжгийн зохиол үргэлжлэн хөгжсөөр байв. Тэр үеийн нэрд гасан том жүжгийн зохиолч нь Сюй Вэй (1521-1593) билээ. “Дөрвөн хоолойт сармагчин” нэрээр гасан түүний цуврал зохиол баатар алдарт эмэгтэйд зориулсан “Мулань” хэмээх зохиол юм. XV зууны эцсээс дан ганц өмнөдийн өнгө аясыг баримталсан өмнөд нутгийн театрын жүжгийн их зохиол өсөж дэгжиж байгаа нь ажиглагдах боллоо. Энэ чиглэлийн нэртэй том жүжгийн зохиолчдын нэг Тан Сяньцзу (1550-1616) байсан бөгөөд түүүний бичсэн зохиолуудаас хамгийн алдартай нь “Цээнийн цэцгийн сэхээвч” (1598) хэмээх жүжиг аж.
  • 16.
  • 17. 2. Чонон сүлд/ Зохиолч Зян Рун / Сүүлийн үед байгаль дэлхийн ааш аяг өөрчлөгдөн ган гачиг, зуд турьхан жил дарааллан нүүрлэх болсон нь манай зарим дарга даамлууд, пүүс компаний эздийн хүчит жийп хөлөглөн, хурдан буугаар зэвсэглээд чоно авлах сайн дурын аяныг өрнүүлсэний гор гарч байгаа болохыг мөн сав шим ертөнцийн нарийн уялдаа холбоо, түүний гол гогцоо нь чухам чоно байжээ гэдгийг ой тоонд ортол өгүүлсэн энэ романыг уншсан хэн бүхэнд ойлгомжтой болох нь эргэлзээгүй. Мөн энэ номонд талын монголчуудын байгаль дэлхийгээ хэр хэн хайрладаг хийгээд ямар их ухаантай, алсын хараатайг мэдрэх болно. Онгон тал нутагтаа хайртаа хүн бүхний унших ном бол яах аргагүй мөн билээ. Номын үнэ хоёр янз байгаа аж. Үүнд: хатуу хавтастай 18000, зөөлөн хавтастай 9500 төгрөг аж.