Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

хүний нөөцийн төлөвлөлт

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Chargement dans…3
×

Consultez-les par la suite

1 sur 8 Publicité

Plus De Contenu Connexe

Diaporamas pour vous (20)

Similaire à хүний нөөцийн төлөвлөлт (20)

Publicité

Plus par Buka King (20)

Plus récents (20)

Publicité

хүний нөөцийн төлөвлөлт

  1. 1. Хүний нөөцийн төлөвлөлт Гүйцэтгэсэн: Ц.Сувдаа Б.Батмэнд П.Мөнхбат С.Будрагчаа Д.Шинэбаяр А.Цэвээнпүрэв
  2. 2. Хүний нөөцийн төлөвлөлт гэж юу вэ? Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллага өөрийн өөрчлөлт хөгжлийн бодлогоор тавигдсан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд тоо, чанарын шаардлага хангахуйц хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, нөөцийг үр ашигтай ашиглах зорилгоор гүйцэтгэж буй төлөвлөлтийн үйл явц юм.
  3. 3. Хүний нөөц төлөвлөлтийн цикл Хүний нөөцийн төлөвлөлт Урт хугацааны төлөвлөлт (3-5 жил) Богино хугацааны төлөвлөлт (1 жил хүртэл)
  4. 4. Хүний нөөцийн төлөвлөлтийн үе шатууд 1. Байгууллагын зорилгыг тодорхойлох 2. Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох 3. Хүний нөөцийн хангалтыг үнэлж, нэмэгдэл хэрэгцээг тодорхойлох 4. Цэвэр хэрэгцээг хангах, төлөвлөлтийг хийх Хүний нөөцийн төлөвлөлтийн үе шат нь үндсэндээ байгууллагын зорилгыг шинжлэх явдлаас эхэлдэг.
  5. 5. Үе шатууд 1. Байгууллагын зорилгыг тодорхойлох – Энэ үе шатанд байгууллагын эрхэм зорилго, хэлтэс албад, ажлын нэгж хэсгүүдийн зорилгыг тодорхойлдог. 2. Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох – Одоо байгаа хүний нөөцийн боломж, ур чадварыг судлах биш зорилгоо биелүүлэхэд нийтдээ шаардагдах мэргэшил, ур чадварыг тодорхойлох юм.
  6. 6. 3. Хүний нөөцийн хангалтыг үнэлж, нэмэгдэл хэрэгцээг тодорхойлох – Өмнөх шатанд тодорхой болсон нийт хэрэгцээг одоо байгаа хүний нөөцтэй харьцуулан хэдий хэмжээний нэмэгдэл хүний нөөц шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. 4. Цэвэр хэрэгцээг хангах, төлөвлөлтийг хийх – Хэрэгцээг тодорхойлсны үр дүнд нэмэгдэл хэрэгцээ буюу нэмж ажилтан авах шаардлага гарах тохиолдолд хүний нөөцийн төлөвлөлт нь бүрдүүлэх, шилж сонгох, сургах үйл ажиллагаанд дараалан орно.
  7. 7. Хүчин зүйлс Хүний нөөцийн төлөвлөлт хийхэд дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:  Байгууллагын өнөөгийн дүр төрхийг бодитоор тогтоох  Байгууллагын ирээдүйн дүр төрхийг тодорхойлох  Байгууллагын гадаад орчинд үнэлгээ хийх  Санхүүгийн нөөц боломжийг тодорхойлох  Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тооцох
  8. 8. Хууль эрхзүйн орчин Төрийн албаны хүний нөөц төлөвлөлттэй холбоотой баримт бичиг нь төрийн албаны тухай хууль юм. Тус хуулийн 35.1.8.төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах; 35.1.12.төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах, улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах; 35.1.14.төрийн албаны шинэтгэл болон сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, өөрчлөлтийн менежмент, төрийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах гэж заасан нь хүний нөөцийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх эрхзүйн гол зүйл болж байна.

×