бие даалт333
- 1. Шүлгийг цээжлэн тогтоож хичээнгүй бичээрэй
Тусч хүү
Өвөөгийн бүрхийг
Салхи хийсгэж
Өшиглөсөн бөмбөг шиг
Өнхрүүлж одлоо
Хөл муутай өвөө
Малгайгаа гүйцэлгүй
Хойноос нь харин
Харсаар хоцорлоо . . .
… Салхи “ хөлөглөсөн ”
Өвөөгийн малгайг
Сайн барьсаар
Авчирч өглөө
Салхинаас түрүүлдэг
Хурдан хүү гэж
Өвөө намайг
Өхөөрдөн магтлаа .
( Н . Өлзийбат )