SlideShare une entreprise Scribd logo
1  sur  9
S.PМ204 Бизнес төсөл                                                     Д.Эрдэнэчулуун


                          Лекц №8. ТӨСЛИЙН УДИРДЛАГА
  8.1. Төслийн удирдлагын мөн чанар
       Төслийн удирдлагын хэрэгцээ шаардлага.
  Төсөл нь өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа учраас гадаад дотоод шинэ нөхцөлд
шинэлэг арга барилаар ажиллах ур чадварыг шаарддаг. Төслийг хэрэгжүүлэхэд гадаад
орчноос нөлөөлдөг түгээмэл бэрхшээлүүдийг дурдвал:
   Эдийн засгийн тогтвортой бус байдал
   Эдийн засгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн актуудын үйлчлэлийн хүрээ,
     чадамж
   Зах зээлийн дэд бүтцийн (банк, даатгал, хөрөнгийн бирж, үнэлгээ) уялдаа,
     тэдгээрийн хөгжил
   Үнэ бүрдэлт ба түүний тогтвортой бус байдал
   Нийлүүлэгч, үйлдвэрлэгч, зуучлагч, худалдаачдын монопол байдал
   Хөрөнгө оруулагчдын хувьд үйл ажиллагааны уялдаа холбоогүй байх, тэдний ашиг
     сонирхлыг тусгаагүй байх
   Удирдах арга барилын хоцрогдол
   Эргэлтийн хөрөнгө дутагдах, зээлийн хүү өндөр, төлбөрийн чадваргүй байх зэрэг
     одоогийн нөхцөл нь шинэ төлөв байдлыг үүсгэхийн тулд ажиллахад байнга нөлөөлж
     байдаг.
  Төслийн дотоод орчинтой холбоотойгоор удирдлагад үүсдэг зарим бэрхшээлүүдийг
авч үзье. Үүнд:
     Нийгэм болон хэрэглэгч, хамтрагчдын захиалагчийг үл анхаарч дээрээс хэт хатуу
     төлөвлөх
     Оролцогчдын идэвх санаачилга, хамтын шийдвэрийг орхигдуулж удирдлагын
     ганцаарчилсан арга барил давамгайлах
     Багийн гишүүд зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтгүй,
     мэдээлэл бага байх
     Төслийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар баримтлах тодорхой
     ойлголтгүй байх
     Төлөвлөлт тодорхой бус, хэт ерөнхий бөгөөд дэд зорилтуудад хуваарилаагүй байх
     Төслийн багийн ажлын хэсгүүд өөрсдийн эрхэлж буй ажлын талаар мэдээлэл
     өгөхөөс татгалзах
     Үнэлгээ, эргэх холбоог тогтоох арга хэрэгсэл дутмаг байх


                                           1
S.PМ204 Бизнес төсөл                                                      Д.Эрдэнэчулуун


     Ажлын үе шатны тайланг гаргахгүй, гаргасан ч дутуу, эсвэл хэлэлцэж дүгнэхгүй
     байх
     Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь хийгдээгүй, тодорхой бус байх зэрэг
     төслийн     багийн   төлөвлөлт,   зохион   байгуулалт,   идэвхжүүлэлт,   үнэлгээтэй
     холбоотой шинэ нөхцөлд мэдрэмжтэй хариу үйлдлийг оновчтой хийх шинэлэг арга
     барилын хэрэгцээ шаардлага үүсч байдаг
       Төслийн удирдлагын тодорхойлолт
  Төслийн удирдлага нь захиалагчийн эрэлт, захиалга, даалгаврыг тогтоосон хугацаанд
чанарын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхийн тулд нөөцүүдийг
үр дүнтэй үйл ажиллагаанд ашиглах талаар судалдаг шинжлэх ухааны арга юм. Төслийн
удирдлага гэдэг нь төслийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мэдлэг, ур чадвар арга
хэрэгслийг төслөөс хувь хүртэгчдийн хэрэгцээ, хүлээж байгаа үр дүнд нийцүүлэн
удирдахыг хэлнэ.
  “Төсөл гэж тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан төлөвлөсөн нөөцөд
үндэслэн, зориуд сонгосон арга барилаар явуулах багийн хамтын үйл ажиллагаа” гэж өмнө
нь үзсэн билээ. Үүнд тулгуурлан үзвэл “Төслийн удирдлага гэдэг нь тодорхой зорилгыг
өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцийг ашиглан сонгосон арга барилаар үр
дүнтэй үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх багийн удирдлага юм” гэж тодорхойлж болно. Энд:
        1. Зорилгын удирдлага
        2. Цаг хугацааны удирдлага
        3. Нөөцийн удирдлага
        4. Чанарын удирдлага
        5. Багийн удирдлага зэрэг удирдлагын орчин үеийн аргууд агуулагдаж байна.
  8.2. Төслийн удирдлагын бүрэлдэхүүн
  Төслийн удирдлага нь багийн гишүүдийг зорилгод хүргэхийн тулд ажил үүрэг, эрх,
хариуцлагыг хуваарилах, оролцоог хөгжүүлэх аргачлал бүхий бодит үйл ажиллагаа юм.
Энэ нь дараах удирдлагын үүрэг буюу аргуудын нэгдмэл цогц үйл ажиллагаагаар үр
дүнтэй хэрэгждэг. Үүнд:
     1. Агуулга, иж бүрдлийн удирдлага
     2. Хамрах хүрээний удирдлага
     3. Цаг хугацааны удирдлага
     4. Зардлын удирдлага
     5. Чанарын удирдлага
     6. Багийн удирдлага

                                            2
S.PМ204 Бизнес төсөл                                                    Д.Эрдэнэчулуун


      7. Харилцаа холбооны удирдлага
      8. Эрсдэлийн удирдлага
      9. Гэрээний буюу хүлээлгэн өгөх үеийн удирдлага
  Эдгээр үүргүүдийг төслийн удирдагч багийн гишүүдийн оролцоотойгоор хамтын үйл
ажиллагаагаар хэрэгжүүлдэг.
             Хүснэгт 8.1 Төслийн үе шатан дахь удирдлагын үүрэг хуваарилалт
         Төслийн үе шат               I             II        III             IV
  Удирдлагын функцүүд              Сонголт   Төлөвлөлт   Хэрэгжүүлэлт    Үнэлгээ
 1.Агуулга иж бүрдэл             +            +             +              +
 2.Хамраххүрээ                   +            +             +              +
 3. Цаг хугацаа                  +            +             +              +
 4.3ардал                                     +             +
 5.Багийн хөгжил                 +            +             +
 6.Чанар                                      +             +              +
 7.Харилцаа холбоо                            +             +              +
 8.Эрсдэл                                     +             +
 9.Гэрээ хэлцэл, нийлүүлэлт                                 +              +
   Төслийн удирдлагын үүрэг, аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг хураангуйлан үзвэл:
    I.     Төслийн агуулга, бүрэлдэхүүний удирдлага
      1) Төлөвлөлт
      2) Хэрэгжилт
      3) Үнэлгээ, сайжруулалт
   II.     Төслийн хамрах хүрээний удирдлага
      1) Төслийн санааг сонгох
      2) Зорилгыг тодорхойлох
      3) Хамрах хүрээг тодорхойлох
      4) Үр дүнг тооцох
  III.     Төслийн хугацааны удирдлага
         1) Үйл ажиллагааны тодорхойлолт гаргах
         2) Үйл ажиллагааны дараалал боловсруулах
         3) Хугацааны үнэлэмжийг харгалзах
         4) Хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх, сайжруулах
  IV.      Төслийн зардлын удирдлага
         1) Нөөцийн төлөвлөх
         2) Зардлын үнэлгээ хийх

                                             3
S.PМ204 Бизнес төсөл                                                     Д.Эрдэнэчулуун


        3) Зардлыг төсөвлөх
        4) Зардлыг хянах
   V.     Төслийн чанарын удирдлага
        1) Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын төлөвлөлт
     2) Чанарын баталгаа ба сайжруулалт
     3) Чанарын хяналт
  VI.     Төслийн багийн удирдлага
     1) Ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөх
        2) Төслийн багийг бүрдүүлэх
        3) Багийн гишүүдийг хөгжүүлэх
 VII.     Төслийн харилцаа холбооны удирдлага
     1) Төлөвлөгөөний уялдаа холбоог тогтоох
     2) Мэдээллийн ангилал ба хуваарилалт
     3) Явц болон гүйцэтгэлийг тайлагнах
     4) Удирдлагын үнэлгээ хийх
VIII.     Төслийн эрсдэлийн удирдлага
     1) Эрсдэлийн хүчин зүйлс, хэмжээг тодорхойлох
     2) Эрсдэлээс үүсэх бэрхшээлийг таамаглах, төлөвлөх
     3) Эрсдэлээс хамгаалах
  IX.     Төслийг хүлээлгэн өгөх үеийн удирдлага/хүлээлцүүлэлт
     1) Хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
     2) Үр дүнгийн тайлангууд, баримтжуулалт
     3) Нэмэлт тодруулга, тохируулга сайжруулалт
     4) Гэрээ дүгнэх
  8.3. Төслийн агуулга, иж бүрдэлийн удирдлага (I)
  Төслийн агуулга, иж бүрдлийг удирдахад удирдагчаас хийх үндсэн ажлууд:
  1. Төслийн зорилгоос үндэслэн зорилтуудыг тодорхойлон,            зорилт тус бүрийг
        хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэс дараалалд оруулна.
  2. Хэрэгжилтийн үед төслийн орчны өөрчлөлтийн шинжилгээг байнга хийнэ.
  3. Хугацааны төлөвлөлтийг богино хугацаа буюу сар, долоо хоног, өдөр тутмын
        төлөвлөлт болгон задлан төлөвлөнө.
  4. Зохион байгуулалтын хүрээнд сайжруулах, зохицуулах шаардлага байнга үүсдэгийг
        анхаарч үйл ажиллагаа, хүн хүч, цагийг нөөцлөн төлөвлөнө.
  5. Өөрт байгаа хүн хүчний ашиглалт, санхүү, материал хэрэгслийн зарцуулалтад байнга

                                             4
S.PМ204 Бизнес төсөл                                                        Д.Эрдэнэчулуун


     хяналт тавина.
       Хүснэгт 8.2 Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүд


            Төлөвлөлт                  Хэрэгжилт             Үнэлгээ, сайжруулалт
      Орц:                        Орц:                        Орц:
     o Төлөвлөгөөний зорилго      o Төслийн төлөвлөгөө        o Төслийн төлөвлөгөө
     o Түүхэн мэдээлэл            o Дэмжих хэсгүүд            o Гүйцэтгал,      явцын
     o Байгууллагын бодлого       o Төслийн шийдэл              тайлан
     o Хэрэгцээ шаардлага         o Үйл ажиллагаа             o Боловсронгуй болгох
     o Төсөөлөл, хандлага                                       шаардлагууд
      Арга, хэрэгсэл:              Арга, хэрэгсэл:            Арга, хэрэгсэл:
     o Төлөвлөлтийн арга          o Удирдлагын чадвар        o Үнэлгээ, хяналтын арга
     o Оролцогчдын мэдлэг,        o Гүйцэтгэгчдийн           o Гүйцэтгэлийн
       чадвар                       бүтээлч чадвар             үнэлгээний хэмжүүр
     o Мэдээллийн тогтолцоо       o Үүрэг, эрх мэдлийн       o Нэмэлт төлөвлөгеө
                                    тогтолцоо                o Удирдлагын
                                  o Дүрэм, журам, дэг          мэдээллийн тогтолцоо
      Гарц:                        Гарц:                      Гарц:
     o Төслийн төлөвлөгөө        o Ажлын үр дүн              o Төслийн төлөвлегөөний
     o Дэмжих хэсгүүд            o Сайжруулах,                 шинэчлэл
                                   боловсронгуй     болгох   o Сургалт
                                   шаардлагууд               o Сайжруулах, засварлах,
                                                               боловсронгуй    болгох
                                                               үйл ажиллагаа


                             Хэрэгцээ шаардлага
                               хүсэл эрмэлзэл


                Т             Зорилго, хүлээгдэж             з             Агуулга
                ө                 буй үр дүн                 о               иж
                с                                            р             бүрдэл
                л              Үйл ажиллагааны               и
                и                   хэлбэр                   л
                й                                            г
                н         Юуг? Хэзээ? Хэн? Хэнтэй?           о

                                 Ямар өртгөөр

                                                                        Чанар

                                ХЭРЭГЖИЛТ

                  Зураг 8.1 Төслийн агуулга ба чанарын удирдлагын уялдаа
  6. Захиалагч болон голлон оролцогчдод төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг байнга
     мэдэгдэнэ.
                                            5
S.PМ204 Бизнес төсөл                                                           Д.Эрдэнэчулуун


  7. Ажлын үр дүнг тухай бүрт үнэлж тайлагнах дэг боловсруулна.
  8. Үүрэг, эрхийн ба нөөц хуваарилалтыг тоггмол хийнэ.
  9. Төслийн хэрэгжилтийн гадаад орчны боломжуудыг бүрдүүлэх үүднээс сурталчилгаа,
     хэлэлцүүлэг, таниулга хийнэ.
       Төслийн цаг хугацааны удирдлага (III)

  Гүйцэтгэл
    100%
                                                                       Бүрэн үйл
                                                     Суурилуу-         ажиллагаа
                                  Гэрээ                лалт
                                хэлэлцээр
              Төслийн
              шийдвэр
                                                                           IV
                                                        III
                                     II
                  I


                Сонгох           Төлөвлөх           Хэрэгжүүлэх        Үнэлгээ

                       Зураг 8.2 Төслийн амьдралын мөчлөгийн дүрслэл
                   Хүснэгт 8.3 Төслийн амьдралын мөчлөгийн үзүүлэлт
  Төслийн           Үе 0             Үе 1              Үе 2          Үе 3           Үе 4
  хэрэгцээ       Ойлголтын                          Технологи     Хэрэгжилт         Үйл
                                 Үзүүлэлт ба
  зорилгыг        судалгаа,                         техникийн         ба         ажиллагаа
                                  баталгаа
тодорхойлох     тодорхойлолт                          хөгжил      санхүүжилт      дэмжлэг


                 Үндсэн үйл      Үндсэн үйл        Үндсэн үйл     Үндсэн үйл Үндсэн үйл
                 ажиллагаа 0     ажиллагаа 1       ажиллагаа 2    ажиллагаа 3 ажиллагаа 4
                 Ойлголтын                                        Үйлдвэрлэл Шаардагдах
                                  Ойлголтын        Хэрэгжүүлэх
                   талаарх                                         үйлчилгээ,   нэмэлт
                                 үзүүлэлтүүди       хөгжүүлэх
                  сургалтыг                                           үйл        ажил
                                  йг тохирох        төлөвлөгөө
                   тохирох                                         ажиллагаа сайжруулах

       Төслийн чанарын удирдлага (V)
Төслийн чанарын удирдлага нь:
     1. Төлөвлөх
     2. Хянах
     3. Сайжруулах гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ.
  Төлөвлөх. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээний
төрөл, хийц хэлбэр, загвар, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох эхний үе шат юм.

                                               6
S.PМ204 Бизнес төсөл                                                           Д.Эрдэнэчулуун


  Хянах. Төслийн зорилготой гүйцэтгэл нийцэж буй эсэхийг үнэлж дүгнэх аргачлал
боловсруулж, түүнийгээ тухай бүрт нь баримтлан ажиллах үе шат юм.
  Сайжруулах. Түүхий эд, материалыг зориулалтаар нь зарцуулах, бүтээгдэхүүн
үйлчилгээний      хийц    загварыг    боловсронгуй     болгох,   үйл   явцыг     идэвхжүүлэх,
ажиллагсдыг сургаж дадлагажуулах үйл ажиллагаанууд хийгдэнэ.
        Төслийн багийн удирдлага (VI)
Төслийн багийн удирдлага нь дараах үндсэн асуудлыг багтааж байдаг. Үүнд:
  1) Төслийн үе шат тус бүрд ажиллах хүчний хэрэгцээ чадварыг төлөвлөх
  2) Төслийн багийг бүрдүүлэх (үндсэн ба үе шат бүрээр)
  3) Төслийн багийн гишүүдийн ажил үүрэг, эрх хариуцлагыг хуваарилах;
  4) Мэдээллийн тасралтгүй урсгал бий болгох зэрэг болно.
                                            Төслийн
                                            удирдагч
              Мэдээлэл                                                   Зохион
              хариуцагч                                                байгуулагч


 Захиалагчийн          Гэрээлэгчийн        Бусад              Ерөнхий             Давхар
 итгэмжилсэн            төлөөлөгч       оролцогчдын        гэрээлэгчийн        гэрээлэгчийн
   төлөөлөгч                             төлөөлөгч           төлөөлөгч           төлөөлөгч


  ТЗ           ТИ           ТА         ГХ          ММ            ГУ         СУ          АЗ
  1             2            3          4           5             7          7          8

                  Зураг 8.3 Төслийн багийн зохион байгуулалтын жишиг
  1. ТЗ-Төслийн зохицуулагч, зохион байгуулагч
  2. ТИ-Төслийн ерөнхий инженер, зөвлөх, арга зүйч
  3. ТА-Төслийн ажиллагсад
  4. ГХ-Гэрээий мэргэжилтэн, гэрээ хариуцагч
  5. ММ-Материал хангамжийн мэргэжилтэн
  6. ГУ-Гүйцэтгэлийн хэсэг, анхан шатны нэгжийн удирдагч
  7. СУ-Санхүүжилт, санхүү бүртгэлийн удирдагч
  8. АЗ-Ашиглалтын үеийн зохицуулагч, суурилуулахаас хүлээлгэн өгөх, жигдрүүлэх
       үеийн удирдагч
        Төслийн эрсдэлийн удирдлага (VIII)
Төслийн эрсдэлийн удирдлага дараах бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Үүнд:
  1) Эрсдэлийн хүчин зүйлийг тооцох, хэмжих ба илэрхийлэх

                                               7
S.PМ204 Бизнес төсөл                                                            Д.Эрдэнэчулуун


    2) Эрсдэлийг бууруулах арга зам, төлөвлөгөөг боловсруулах
    3) Эрсдэлээс хамгаалах, хүчин зүйлийг зохицуулах нөлөөлөх зэрэг болно.
    Төслийн хэрэгжилтийн үе шатанд үүсч болох эрсдэлийн хэлбэрүүд:
    a.   Үйл ажиллагааны эрсдэл. Гэрээ хэлцэл болон бусад тохиролцоонд хүрсэн
 үүргээ гүйцэтгэх боломжгүй болох
    b.   Санхүүгийн эрсдэл. Хөрөнгө оруулагчийн өмнө санхүүгийн хариуцлага хүлээх
 чадваргүй болох;
    c.   Хөрөнгө оруулалтын эрсдэл. Төслийн хэрэгжилт, ашиглалтын явцад бэлтгэсэн
 үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй болох;
    d.   Зах зээлийн эрсдэл. Үндэсний ба гадаад валютын ханш өөрчлөгдөх, үүнээс үүсэх
 алдагдал зэрэг эрсдэлүүд гарч болзошгүй юм.

                                        Захиалагчийн
                                       шийдвэр гаргах


               Эрсдэлийн                                         Эрсдэлийн
           түвшингийн үнэлгээ                                түвшингийн үнэлгээ
Г                                                                                          З
ү                                                                                          а
й          Эрсдэлийн стратеги                                Эрсдэлийн стратеги            х
ц               сонголт                      Бусал                сонголт                  и
э                                            зардал                                        а
т                                                                                          л
г          Гүйцэтгэх                                         Гүйцэтгэх                     а
э                      Орлогын                                            Орлогын          г
г                      үнэлгээ                                            үнэлгээ          ч
ч

           Төслийн цэвэр өртөг                              Төслийн цэвэр өртөг



              Гүйцэтгэгчээс                                        Захиалагчаас
             хамаарах эрсдэл                                      хамаарах эрсдэл

                                 Зураг 8.4 Эрсдэлийг хуваарилах
    Төслийг эрсдэлээс хамгаалахын тулд удирдагчаас хийх ажлууд:
    a) Гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг байнга анхаарч, мэдэрч байх
    b) Төслийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх
    c) Санхүүгийн нөөц зарцуулалт, түүний үр өгөөжийг тодорхойлох
    d) Төслийн эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшинг тогтоох
    e) Тухайн төрлийн эрсдэлийн үйлдлийг хянах

                                               8
S.PМ204 Бизнес төсөл                                                            Д.Эрдэнэчулуун


      f) Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахад бэлэн байх зэрэг нь удирдлагын анхаарлын
        төвд байдаг.
      Төслийн бүхий л явцад эрсдэл статистик, динамик байдлаар илэрдэг.
      Статистик эрсдэл. Төслийн байгууллагын зохион байгуулалтын түвшин, үүнтэй
холбоотой зардал өсөх болон хэтрэх гэх мэт бодит гарз хохирол хамаарна.
      Динамик эрсдэл. Зах зээлийн үнэ, нийлүүлэлт, борлуулалт ба хууль эрх зүйн орчны
өөрчлөлт зэрэг гадаад орчин, цаг хугацаанаас хамаарч удирдлагад үүсэх хүндрэл
бэрхшээлүүд юм.
      Эрсдэлээс үүсэж болох алдагдлыг нөхөх зарим аргууд:
 I.       Мега болон мульти төслийн хувьд даатгуулна.
        a. Хөрөнгийн, ачаа тээврийн, гал болон гэнэтийн ослын гэх зэрэг гадаад хүчин
           зүйлээс хамгаална.
        b. Ажил мэргэжлийн, эрүүл мэндийн гэх мэт дотоод хүчин зүйлээс учирч болох
           эрсдэлийг хамгаална.
II.       Эрсдэлийн нөөцийн санг нийтлэг, тусгай хэлбэрээр бүрдүүлнэ.
        a. Төслийн нийт зардлын тодорхой хувиар сан бүрдүүлэхийг нийтлэг нөөц гэнэ.
        b. Гэрээний алдагдал, онцгой нэмэлт нөөцүүд, зах зээлийн өөрчлөлт гэх мэт гадаад
           орчноос хамаарч үүсэх эрсдэлээс хамгаалсан тусгай нөөц бүрдүүлдэг.




                                               9

Contenu connexe

Tendances

Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
Shunkhlai Group LLC
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
Buka King
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
Copy Mn
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Adilbishiin Gelegjamts
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
Enebish Vandandulam
 

Tendances (20)

Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
Бүтээмж
БүтээмжБүтээмж
Бүтээмж
 
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлтЛекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
Лекц№5 Хүчин чадлын төлөвлөлт
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
Bsc
BscBsc
Bsc
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
өртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргуудөртгийн систем, өртөг тооцох аргууд
өртгийн систем, өртөг тооцох аргууд
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 

Similaire à лекц 8

For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
noonii
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
Davaasuren Nyamaa
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
Btk Bataka
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Энхтамир Ш
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
Enebish Ganbaatar
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
Zaya G
 
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Tungalag Sergelen
 

Similaire à лекц 8 (20)

лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture5. day2 proposal development lecture
5. day2 proposal development lecture
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
оаам л7
оаам л7оаам л7
оаам л7
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
лекц 5
лекц 5лекц 5
лекц 5
 
Ron Rosenhead blog
Ron Rosenhead blogRon Rosenhead blog
Ron Rosenhead blog
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
Lecture №5
Lecture №5Lecture №5
Lecture №5
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Lect0
Lect0Lect0
Lect0
 
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
 

Plus de Dulguun Murun (8)

лекц 6
лекц 6лекц 6
лекц 6
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 

лекц 8

  • 1. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Лекц №8. ТӨСЛИЙН УДИРДЛАГА 8.1. Төслийн удирдлагын мөн чанар Төслийн удирдлагын хэрэгцээ шаардлага. Төсөл нь өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа учраас гадаад дотоод шинэ нөхцөлд шинэлэг арга барилаар ажиллах ур чадварыг шаарддаг. Төслийг хэрэгжүүлэхэд гадаад орчноос нөлөөлдөг түгээмэл бэрхшээлүүдийг дурдвал:  Эдийн засгийн тогтвортой бус байдал  Эдийн засгийн харилцааг зохицуулж буй эрх зүйн актуудын үйлчлэлийн хүрээ, чадамж  Зах зээлийн дэд бүтцийн (банк, даатгал, хөрөнгийн бирж, үнэлгээ) уялдаа, тэдгээрийн хөгжил  Үнэ бүрдэлт ба түүний тогтвортой бус байдал  Нийлүүлэгч, үйлдвэрлэгч, зуучлагч, худалдаачдын монопол байдал  Хөрөнгө оруулагчдын хувьд үйл ажиллагааны уялдаа холбоогүй байх, тэдний ашиг сонирхлыг тусгаагүй байх  Удирдах арга барилын хоцрогдол  Эргэлтийн хөрөнгө дутагдах, зээлийн хүү өндөр, төлбөрийн чадваргүй байх зэрэг одоогийн нөхцөл нь шинэ төлөв байдлыг үүсгэхийн тулд ажиллахад байнга нөлөөлж байдаг. Төслийн дотоод орчинтой холбоотойгоор удирдлагад үүсдэг зарим бэрхшээлүүдийг авч үзье. Үүнд: Нийгэм болон хэрэглэгч, хамтрагчдын захиалагчийг үл анхаарч дээрээс хэт хатуу төлөвлөх Оролцогчдын идэвх санаачилга, хамтын шийдвэрийг орхигдуулж удирдлагын ганцаарчилсан арга барил давамгайлах Багийн гишүүд зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтгүй, мэдээлэл бага байх Төслийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар баримтлах тодорхой ойлголтгүй байх Төлөвлөлт тодорхой бус, хэт ерөнхий бөгөөд дэд зорилтуудад хуваарилаагүй байх Төслийн багийн ажлын хэсгүүд өөрсдийн эрхэлж буй ажлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзах Үнэлгээ, эргэх холбоог тогтоох арга хэрэгсэл дутмаг байх 1
  • 2. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Ажлын үе шатны тайланг гаргахгүй, гаргасан ч дутуу, эсвэл хэлэлцэж дүгнэхгүй байх Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарь хийгдээгүй, тодорхой бус байх зэрэг төслийн багийн төлөвлөлт, зохион байгуулалт, идэвхжүүлэлт, үнэлгээтэй холбоотой шинэ нөхцөлд мэдрэмжтэй хариу үйлдлийг оновчтой хийх шинэлэг арга барилын хэрэгцээ шаардлага үүсч байдаг Төслийн удирдлагын тодорхойлолт Төслийн удирдлага нь захиалагчийн эрэлт, захиалга, даалгаврыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхийн тулд нөөцүүдийг үр дүнтэй үйл ажиллагаанд ашиглах талаар судалдаг шинжлэх ухааны арга юм. Төслийн удирдлага гэдэг нь төслийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мэдлэг, ур чадвар арга хэрэгслийг төслөөс хувь хүртэгчдийн хэрэгцээ, хүлээж байгаа үр дүнд нийцүүлэн удирдахыг хэлнэ. “Төсөл гэж тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан төлөвлөсөн нөөцөд үндэслэн, зориуд сонгосон арга барилаар явуулах багийн хамтын үйл ажиллагаа” гэж өмнө нь үзсэн билээ. Үүнд тулгуурлан үзвэл “Төслийн удирдлага гэдэг нь тодорхой зорилгыг өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцийг ашиглан сонгосон арга барилаар үр дүнтэй үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх багийн удирдлага юм” гэж тодорхойлж болно. Энд: 1. Зорилгын удирдлага 2. Цаг хугацааны удирдлага 3. Нөөцийн удирдлага 4. Чанарын удирдлага 5. Багийн удирдлага зэрэг удирдлагын орчин үеийн аргууд агуулагдаж байна. 8.2. Төслийн удирдлагын бүрэлдэхүүн Төслийн удирдлага нь багийн гишүүдийг зорилгод хүргэхийн тулд ажил үүрэг, эрх, хариуцлагыг хуваарилах, оролцоог хөгжүүлэх аргачлал бүхий бодит үйл ажиллагаа юм. Энэ нь дараах удирдлагын үүрэг буюу аргуудын нэгдмэл цогц үйл ажиллагаагаар үр дүнтэй хэрэгждэг. Үүнд: 1. Агуулга, иж бүрдлийн удирдлага 2. Хамрах хүрээний удирдлага 3. Цаг хугацааны удирдлага 4. Зардлын удирдлага 5. Чанарын удирдлага 6. Багийн удирдлага 2
  • 3. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 7. Харилцаа холбооны удирдлага 8. Эрсдэлийн удирдлага 9. Гэрээний буюу хүлээлгэн өгөх үеийн удирдлага Эдгээр үүргүүдийг төслийн удирдагч багийн гишүүдийн оролцоотойгоор хамтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг. Хүснэгт 8.1 Төслийн үе шатан дахь удирдлагын үүрэг хуваарилалт Төслийн үе шат I II III IV Удирдлагын функцүүд Сонголт Төлөвлөлт Хэрэгжүүлэлт Үнэлгээ 1.Агуулга иж бүрдэл + + + + 2.Хамраххүрээ + + + + 3. Цаг хугацаа + + + + 4.3ардал + + 5.Багийн хөгжил + + + 6.Чанар + + + 7.Харилцаа холбоо + + + 8.Эрсдэл + + 9.Гэрээ хэлцэл, нийлүүлэлт + + Төслийн удирдлагын үүрэг, аргуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг хураангуйлан үзвэл: I. Төслийн агуулга, бүрэлдэхүүний удирдлага 1) Төлөвлөлт 2) Хэрэгжилт 3) Үнэлгээ, сайжруулалт II. Төслийн хамрах хүрээний удирдлага 1) Төслийн санааг сонгох 2) Зорилгыг тодорхойлох 3) Хамрах хүрээг тодорхойлох 4) Үр дүнг тооцох III. Төслийн хугацааны удирдлага 1) Үйл ажиллагааны тодорхойлолт гаргах 2) Үйл ажиллагааны дараалал боловсруулах 3) Хугацааны үнэлэмжийг харгалзах 4) Хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх, сайжруулах IV. Төслийн зардлын удирдлага 1) Нөөцийн төлөвлөх 2) Зардлын үнэлгээ хийх 3
  • 4. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 3) Зардлыг төсөвлөх 4) Зардлыг хянах V. Төслийн чанарын удирдлага 1) Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын төлөвлөлт 2) Чанарын баталгаа ба сайжруулалт 3) Чанарын хяналт VI. Төслийн багийн удирдлага 1) Ажиллах хүчний хэрэгцээг төлөвлөх 2) Төслийн багийг бүрдүүлэх 3) Багийн гишүүдийг хөгжүүлэх VII. Төслийн харилцаа холбооны удирдлага 1) Төлөвлөгөөний уялдаа холбоог тогтоох 2) Мэдээллийн ангилал ба хуваарилалт 3) Явц болон гүйцэтгэлийг тайлагнах 4) Удирдлагын үнэлгээ хийх VIII. Төслийн эрсдэлийн удирдлага 1) Эрсдэлийн хүчин зүйлс, хэмжээг тодорхойлох 2) Эрсдэлээс үүсэх бэрхшээлийг таамаглах, төлөвлөх 3) Эрсдэлээс хамгаалах IX. Төслийг хүлээлгэн өгөх үеийн удирдлага/хүлээлцүүлэлт 1) Хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх 2) Үр дүнгийн тайлангууд, баримтжуулалт 3) Нэмэлт тодруулга, тохируулга сайжруулалт 4) Гэрээ дүгнэх 8.3. Төслийн агуулга, иж бүрдэлийн удирдлага (I) Төслийн агуулга, иж бүрдлийг удирдахад удирдагчаас хийх үндсэн ажлууд: 1. Төслийн зорилгоос үндэслэн зорилтуудыг тодорхойлон, зорилт тус бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэс дараалалд оруулна. 2. Хэрэгжилтийн үед төслийн орчны өөрчлөлтийн шинжилгээг байнга хийнэ. 3. Хугацааны төлөвлөлтийг богино хугацаа буюу сар, долоо хоног, өдөр тутмын төлөвлөлт болгон задлан төлөвлөнө. 4. Зохион байгуулалтын хүрээнд сайжруулах, зохицуулах шаардлага байнга үүсдэгийг анхаарч үйл ажиллагаа, хүн хүч, цагийг нөөцлөн төлөвлөнө. 5. Өөрт байгаа хүн хүчний ашиглалт, санхүү, материал хэрэгслийн зарцуулалтад байнга 4
  • 5. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун хяналт тавина. Хүснэгт 8.2 Төслийн агуулга, иж бүрдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгүүд Төлөвлөлт Хэрэгжилт Үнэлгээ, сайжруулалт Орц: Орц: Орц: o Төлөвлөгөөний зорилго o Төслийн төлөвлөгөө o Төслийн төлөвлөгөө o Түүхэн мэдээлэл o Дэмжих хэсгүүд o Гүйцэтгал, явцын o Байгууллагын бодлого o Төслийн шийдэл тайлан o Хэрэгцээ шаардлага o Үйл ажиллагаа o Боловсронгуй болгох o Төсөөлөл, хандлага шаардлагууд Арга, хэрэгсэл: Арга, хэрэгсэл: Арга, хэрэгсэл: o Төлөвлөлтийн арга o Удирдлагын чадвар o Үнэлгээ, хяналтын арга o Оролцогчдын мэдлэг, o Гүйцэтгэгчдийн o Гүйцэтгэлийн чадвар бүтээлч чадвар үнэлгээний хэмжүүр o Мэдээллийн тогтолцоо o Үүрэг, эрх мэдлийн o Нэмэлт төлөвлөгеө тогтолцоо o Удирдлагын o Дүрэм, журам, дэг мэдээллийн тогтолцоо Гарц: Гарц: Гарц: o Төслийн төлөвлөгөө o Ажлын үр дүн o Төслийн төлөвлегөөний o Дэмжих хэсгүүд o Сайжруулах, шинэчлэл боловсронгуй болгох o Сургалт шаардлагууд o Сайжруулах, засварлах, боловсронгуй болгох үйл ажиллагаа Хэрэгцээ шаардлага хүсэл эрмэлзэл Т Зорилго, хүлээгдэж з Агуулга ө буй үр дүн о иж с р бүрдэл л Үйл ажиллагааны и и хэлбэр л й г н Юуг? Хэзээ? Хэн? Хэнтэй? о Ямар өртгөөр Чанар ХЭРЭГЖИЛТ Зураг 8.1 Төслийн агуулга ба чанарын удирдлагын уялдаа 6. Захиалагч болон голлон оролцогчдод төлөвлөгөөнд оруулсан өөрчлөлтийг байнга мэдэгдэнэ. 5
  • 6. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 7. Ажлын үр дүнг тухай бүрт үнэлж тайлагнах дэг боловсруулна. 8. Үүрэг, эрхийн ба нөөц хуваарилалтыг тоггмол хийнэ. 9. Төслийн хэрэгжилтийн гадаад орчны боломжуудыг бүрдүүлэх үүднээс сурталчилгаа, хэлэлцүүлэг, таниулга хийнэ. Төслийн цаг хугацааны удирдлага (III) Гүйцэтгэл 100% Бүрэн үйл Суурилуу- ажиллагаа Гэрээ лалт хэлэлцээр Төслийн шийдвэр IV III II I Сонгох Төлөвлөх Хэрэгжүүлэх Үнэлгээ Зураг 8.2 Төслийн амьдралын мөчлөгийн дүрслэл Хүснэгт 8.3 Төслийн амьдралын мөчлөгийн үзүүлэлт Төслийн Үе 0 Үе 1 Үе 2 Үе 3 Үе 4 хэрэгцээ Ойлголтын Технологи Хэрэгжилт Үйл Үзүүлэлт ба зорилгыг судалгаа, техникийн ба ажиллагаа баталгаа тодорхойлох тодорхойлолт хөгжил санхүүжилт дэмжлэг Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл Үндсэн үйл ажиллагаа 0 ажиллагаа 1 ажиллагаа 2 ажиллагаа 3 ажиллагаа 4 Ойлголтын Үйлдвэрлэл Шаардагдах Ойлголтын Хэрэгжүүлэх талаарх үйлчилгээ, нэмэлт үзүүлэлтүүди хөгжүүлэх сургалтыг үйл ажил йг тохирох төлөвлөгөө тохирох ажиллагаа сайжруулах Төслийн чанарын удирдлага (V) Төслийн чанарын удирдлага нь: 1. Төлөвлөх 2. Хянах 3. Сайжруулах гэсэн 3 үе шатнаас бүрдэнэ. Төлөвлөх. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, хийц хэлбэр, загвар, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох эхний үе шат юм. 6
  • 7. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун Хянах. Төслийн зорилготой гүйцэтгэл нийцэж буй эсэхийг үнэлж дүгнэх аргачлал боловсруулж, түүнийгээ тухай бүрт нь баримтлан ажиллах үе шат юм. Сайжруулах. Түүхий эд, материалыг зориулалтаар нь зарцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хийц загварыг боловсронгуй болгох, үйл явцыг идэвхжүүлэх, ажиллагсдыг сургаж дадлагажуулах үйл ажиллагаанууд хийгдэнэ. Төслийн багийн удирдлага (VI) Төслийн багийн удирдлага нь дараах үндсэн асуудлыг багтааж байдаг. Үүнд: 1) Төслийн үе шат тус бүрд ажиллах хүчний хэрэгцээ чадварыг төлөвлөх 2) Төслийн багийг бүрдүүлэх (үндсэн ба үе шат бүрээр) 3) Төслийн багийн гишүүдийн ажил үүрэг, эрх хариуцлагыг хуваарилах; 4) Мэдээллийн тасралтгүй урсгал бий болгох зэрэг болно. Төслийн удирдагч Мэдээлэл Зохион хариуцагч байгуулагч Захиалагчийн Гэрээлэгчийн Бусад Ерөнхий Давхар итгэмжилсэн төлөөлөгч оролцогчдын гэрээлэгчийн гэрээлэгчийн төлөөлөгч төлөөлөгч төлөөлөгч төлөөлөгч ТЗ ТИ ТА ГХ ММ ГУ СУ АЗ 1 2 3 4 5 7 7 8 Зураг 8.3 Төслийн багийн зохион байгуулалтын жишиг 1. ТЗ-Төслийн зохицуулагч, зохион байгуулагч 2. ТИ-Төслийн ерөнхий инженер, зөвлөх, арга зүйч 3. ТА-Төслийн ажиллагсад 4. ГХ-Гэрээий мэргэжилтэн, гэрээ хариуцагч 5. ММ-Материал хангамжийн мэргэжилтэн 6. ГУ-Гүйцэтгэлийн хэсэг, анхан шатны нэгжийн удирдагч 7. СУ-Санхүүжилт, санхүү бүртгэлийн удирдагч 8. АЗ-Ашиглалтын үеийн зохицуулагч, суурилуулахаас хүлээлгэн өгөх, жигдрүүлэх үеийн удирдагч Төслийн эрсдэлийн удирдлага (VIII) Төслийн эрсдэлийн удирдлага дараах бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг. Үүнд: 1) Эрсдэлийн хүчин зүйлийг тооцох, хэмжих ба илэрхийлэх 7
  • 8. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун 2) Эрсдэлийг бууруулах арга зам, төлөвлөгөөг боловсруулах 3) Эрсдэлээс хамгаалах, хүчин зүйлийг зохицуулах нөлөөлөх зэрэг болно. Төслийн хэрэгжилтийн үе шатанд үүсч болох эрсдэлийн хэлбэрүүд: a. Үйл ажиллагааны эрсдэл. Гэрээ хэлцэл болон бусад тохиролцоонд хүрсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болох b. Санхүүгийн эрсдэл. Хөрөнгө оруулагчийн өмнө санхүүгийн хариуцлага хүлээх чадваргүй болох; c. Хөрөнгө оруулалтын эрсдэл. Төслийн хэрэгжилт, ашиглалтын явцад бэлтгэсэн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж шаардлага хангахгүй болох; d. Зах зээлийн эрсдэл. Үндэсний ба гадаад валютын ханш өөрчлөгдөх, үүнээс үүсэх алдагдал зэрэг эрсдэлүүд гарч болзошгүй юм. Захиалагчийн шийдвэр гаргах Эрсдэлийн Эрсдэлийн түвшингийн үнэлгээ түвшингийн үнэлгээ Г З ү а й Эрсдэлийн стратеги Эрсдэлийн стратеги х ц сонголт Бусал сонголт и э зардал а т л г Гүйцэтгэх Гүйцэтгэх а э Орлогын Орлогын г г үнэлгээ үнэлгээ ч ч Төслийн цэвэр өртөг Төслийн цэвэр өртөг Гүйцэтгэгчээс Захиалагчаас хамаарах эрсдэл хамаарах эрсдэл Зураг 8.4 Эрсдэлийг хуваарилах Төслийг эрсдэлээс хамгаалахын тулд удирдагчаас хийх ажлууд: a) Гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг байнга анхаарч, мэдэрч байх b) Төслийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх c) Санхүүгийн нөөц зарцуулалт, түүний үр өгөөжийг тодорхойлох d) Төслийн эрсдэлийн зөвшөөрөгдөх түвшинг тогтоох e) Тухайн төрлийн эрсдэлийн үйлдлийг хянах 8
  • 9. S.PМ204 Бизнес төсөл Д.Эрдэнэчулуун f) Эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахад бэлэн байх зэрэг нь удирдлагын анхаарлын төвд байдаг. Төслийн бүхий л явцад эрсдэл статистик, динамик байдлаар илэрдэг. Статистик эрсдэл. Төслийн байгууллагын зохион байгуулалтын түвшин, үүнтэй холбоотой зардал өсөх болон хэтрэх гэх мэт бодит гарз хохирол хамаарна. Динамик эрсдэл. Зах зээлийн үнэ, нийлүүлэлт, борлуулалт ба хууль эрх зүйн орчны өөрчлөлт зэрэг гадаад орчин, цаг хугацаанаас хамаарч удирдлагад үүсэх хүндрэл бэрхшээлүүд юм. Эрсдэлээс үүсэж болох алдагдлыг нөхөх зарим аргууд: I. Мега болон мульти төслийн хувьд даатгуулна. a. Хөрөнгийн, ачаа тээврийн, гал болон гэнэтийн ослын гэх зэрэг гадаад хүчин зүйлээс хамгаална. b. Ажил мэргэжлийн, эрүүл мэндийн гэх мэт дотоод хүчин зүйлээс учирч болох эрсдэлийг хамгаална. II. Эрсдэлийн нөөцийн санг нийтлэг, тусгай хэлбэрээр бүрдүүлнэ. a. Төслийн нийт зардлын тодорхой хувиар сан бүрдүүлэхийг нийтлэг нөөц гэнэ. b. Гэрээний алдагдал, онцгой нэмэлт нөөцүүд, зах зээлийн өөрчлөлт гэх мэт гадаад орчноос хамаарч үүсэх эрсдэлээс хамгаалсан тусгай нөөц бүрдүүлдэг. 9