SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
Бакалаврын төгсөлтийн (дипломын) ажил бичих, хамгаалах нийтлэг
заавар
1.Нийтлэг зүйл Төгсөлтийн (дипломын) ажил нь оюутнуудыг сонгосон
мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг,
эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд
амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино. МУИС-ын Төгсөлтийн
шалгалтын журмын нэгдүгээр зүйлийн 8-д төгсөлтийн ажлыг бичих
эрхийг нийт суралцах хугацааны голч дүнгээр 3 (80 оноо)-аас доошгүй
амжилт үзүүлсэн оюутан эдлэнэ гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу
4-р курсын оюутнуудаас дээрх болзлыг хангасан оюутан төгсөлтийн
ажил бичиж хамгаална. Төгсөлтийн ажил нь 3 болон 4-р курсэд бичдэг
ангийн ажлаас нэлээд ялгаатай. Ангийн ажлыг ихэвчлэн судалсан
хичээлийн хүрээнд сонгосон тодорхой сэдвээр бичдэг бол төгсөлтийн
ажил нь сэдвийн хувьд хичээлийн хүрээгээр хязгаарлагддаггүй өргөн
сэдвийг хамардагаас гадна онолын хувьд асуудлыг хөндсөн байдал,
судалгаа, шинжилгээний цар хэмжээгээрээ илүү өргөн хүрээтэй байдаг.
Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах ажил нь дараахь хэд хэдэн үе шаттай
явагдана. 1. Сэдвээ сонгож, түүний үндэслэлийг гаргаж, төслөө бэлтгэж
хамгаалах 2. Сонгосон сэдвээрээ хууль эрх зүйн актууд, ном, сэтгүүл,
эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл, статистикийн тоо баримт,
мэдээлэл, холбогдох материал цуглуулах. 3. Цуглуулсан мэдээллээ
уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, эшлэлээ бэлтгэх, гол санаагаа бичиж
тэмдэглэх, харьцуулан дүгнэх, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл хайх,
унших үе 4. Цуглуулсан мэдээллээ боловсруулах, хүснэгт график
хэлбэрээр бэлтгэх, төгсөлтийн ажлын гол бүлгүүдээ бичиж бэлтгэх үе 5.
Дүгнэлт санал, зөвлөмж бэлтгэх үе 6. Төгсөлтийн ажлаа зохих
шаардлагын дагуу хэлбэршүүлэх 7. Төгсөлтийн ажлаа урьдчилан
хамгаалалтад оруулж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах 8.
Төгсөлтийн ажлаа шалгалтын комиссын өмнө хамгаалах гэсэн үе шатыг
дамжина. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь уг ажлын шинжлэх
ухааны үндэслэл, бие дааж судалсан байдал, судалгааны үнэн зөвийг
өөрөө хариуцана. 2 2. Төгсөлтийн ажлын сэдвийг сонгох, төслөө бэлтгэж,
хамгаалах, батлуулах Оюутан нь төгсөлтийн ажлын сэдвийг өөрөө сонгох
эрх эдэлнэ. Тэнхимүүд мэргэжил бүрээр оюутнуудад санал болгох
дипломын ажлын сэдвүүдийг жил бүрийн 10 дугаар сард багтаан
гаргасан байна. Оюутан нь мэргэжлийн дагуу өөрийн сонирхсон сэдвээ
санал болгосон сэдвүүдээс сонгох буюу өөрөө шинэ сэдэв дэвшүүлэх
замаар сонголтыг хийнэ. Тэнхимийн санал болгосон сэдэвт ороогүй
сэдвийг оюутнууд өөрөө санал болгосон тохиолдолд тэнхимүүд
хурлаараа хэлэлцэж, тухайн оюутны суралцсан мэргэжил, мэргэшүүлэх
чиглэлд уг сэдэв нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ.
Оюутан сонгосон сэдвээрээ товчхон төгсөлтийн ажлын төсөл бичиж
тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төгсөлтийн ажлын төсөл нь тухайн
оюутан уг сэдвээрээ ямар төсөөлөлтэй байгаа, энэхүү сэдвээр төгсөлтийн
ажил бичиж чадах эсэхийг харуулах болно. Судалгааны сэдэв, санаагаа
сонгох нь харьцангуй хялбар байж болох хэдий ч энэхүү төсөлдөө
судалгааны асуудлын шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж
ирэх нь чухал юм. Төсөл бичих нь нэгдүгээрт, төгсөлтийн ажлын эхлэл
болж, судалгааны ажлын арга барилыг төлөвшүүлэх, хоёрдугаарт,
тэнхимийн багш нарт оюутны судалгааны сэдвийг үнэлэх, цаашид өгөх
чиглэлийг тодорхой болгох боломжийг олгох ач холбогдолтой юм.
Төгсөлтийн ажлын төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх ба нийт 7 хуудсаас
багагүй байна. 1. Дипломын ажлын зорилго – Дипломын ажлыг энэ
сэдвээр бичих болсон шалтгаан, судалгааны зорилгыг тодорхойлно. 2.
Шийдвэрлэх асуудал, ач холбогдол – Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг
сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг
дэвшүүлнэ. Судалгааны ач холбогдол, тухайн салбарт оруулах хувь
нэмрийг тодорхойлно. 3. Сэдвийн судлагдсан байдал – Дэвшүүлж буй
асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдсан талаар
дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ. Энд өөрийн уншсан материалуудын
талаарх тайлбарыг оруулна. Бусдын ажлаас шууд авч ашиглахыг
хориглоно. Энэ талаарх зааврыг хавсралт 2-оос харж болно. 4.
Судалгааны материал /өгөгдөл/ – Судалгаанд ашиглах материалууд
болон тоон өгөгдлүүдийн эх үүсвэр, хамрах хүрээ, олдоц зэргийг
тодорхойлно. 3 5. Судалгааны арга зүй – Судалгааны ямар арга ашиглах
талаар тодорхойлж бичнэ. Сонгосон судалгааны арга нь тоон өгөгдөл
болон судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбар хийнэ. 6.
Календарчилсан төлөвлөгөө – Дипломын ажлын урьдчилсан бүтэц,
гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг гаргана. 7. Ашигласан
материалын урьдчилсан жагсаалт – Судлагдсан байдлын хүрээнд
ашиглагдсан болон цаашид ашиглах материалуудын жагсаалтыг
Хавсралт 3-т өгөгдсөн загварын дагуу гаргана. Төгсөлтийн ажлын
төслийг 12 сарын 30-ны дотор тэнхмийн туслах ажилтанд хураалгана.
Төгсөлтийн ажлыг 1-р улирлын эцсээр тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна.
Төслийг тэнхмийн нийт багш нарт илтгэл байдлаар танилцуулж
хамгаалалт хийнэ. Төслийг хамгаалах илтгэлийн хугацаа 10 минутаас
хэтрэхгүй. Хэлэлцүүлгийн төгсгөлд төгсөлтийн ажлын удирдагч багшийн
талаар оюутны саналыг авна. Оюутнуудаар сэдэв сонгуулах ажлыг
анхнаас нь ангийн зөвлөх багш гүйцэтгэнэ. Оюутнууд сэдвээ сонгосны
эцэст ангийн зөвлөх багш төгсөлтийн ажлын сэдэв болон оюутны
жагсаалтыг гаргаж, сонголтыг баталгаажуулан оюутан бүрээр гарын үсэг
зуруулсан байна. Энэхүү жагсаалтыг холбогдох тэнхимийн эрхлэгчид
өгнө. Тэнхимийн эрхлэгч профессор, багш нарын судалгааны ажлын
чиглэл, ажлын ачаалыг харгалзан төгсөлтийн ажлын удирдагчаар
томилох хуваарийг гарган оюутны төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн
ажлын удирдагч, шүүмжлэгчийг баталсан шийдвэр гаргаж, сургалтын
албанд нэг хувийг өгнө. Оюутнаар сэдэв сонгуулах, төгсөлтийн ажлын
удирдагчдыг сонгох үе шат төгсөлчдын хичээлийн жилийн 2-р улирлын
эхэнд шийдэгдсэн байна. Нэгэнт сэдэв батлагдсаны дараа сонгосон
сэдвээ өөрчлөхийг хориглоно. Төгсөлтийн ажлын сэдэв албан ёсоор
батлагдсаны дараа оюутан бүрд удирдагчдын зүгээс ажлаа эхлэх
даалгавар, чиглэл өгнө. 4 3. Төгсөлтийн ажлын агуулга,бүтэц Төгсөлтийн
ажил нь агуулгын хувьд онолын хэсэг, практик судалгаа, түүнээс
ургуулан гаргасан дүгнэлт, санал зөвлөмж, хавсралтуудаас бүтнэ.
Төгсөлтийн ажил нь бүтцийн хувьд удиртгал хэсэг, онолын болон
судалгааны хоёр буюу гурван бүлэг, дүгнэлтийн хэсэг, ашигласан ном,
зохиолын жагсаалтаас бүрдэнэ. Төгсөлтийн ажлын хэмжээ хавсралт
ороогүйгээр 35-аас доошгүй хуудас байна. Удиртгал хэсэгт төгсөлтийн
ажлын талаарх ерөнхий мэдээлэл, тухайлбал сонгосон сэдвийн цаг үеэ
олсон байдал, ач холбогдлыг харуулсан үндэслэл, уг ажлын зорилго,
зорилтууд, практик ач холбогдлыг харуулна. Түүнчлэн сэдвийн хүрээнд
хийсэн судалгааны объект, судлах зүйл нь юу болох, ашигласан
мэдээлэл, судалгаанд хэрэглэсэн тодорхой аргууд, мэдээ материалыг
хэрхэн боловсруулж, ашигласнаа дурдана. Удиртгал хэсэг 3 хуудсанд
багтсан байна. Нэгдүгээр бүлэгт ихэвчлэн онол арга зүйн асуудлыг
хөндөнө. Энд тухайн сэдвийн талаарх онол, уг асуудлыг судалж ирсэн
түүх, энэ талаар бүтээл туурвисан томоохон эрдэмтдийн бүтээл, үзэл
баримтлал, хэрэв онолын олон урсгал чиглэл байдаг бол товч ялгааг нь
дурьдах шаардлагатай. Энэ бүхнийг гадаадын болон өөрийн улс орны
эрдэмтдийн зохиол бүтээлээс олж авна. Нэгдүгээр бүлэгт судалж байгаа
сэдвийнхээ гол ойлголт, тухайн үзэгдлийн мөн чанарыг нээж харуулах
ёстой. Судалж байгаа үзэгдлийнхээ хөгжиж, өөрчлөгдөж ирсэн чиг
хандлагыг мөн харуулна. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой
хэлбэрээр харуулбал илүү зохистой. Нэгдүгээр бүлэг нь төгсөлтийн
ажлын нийт хэмжээний 30 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Хоёр болон
гуравдугаар бүлгийн агуулга нь практикийн асуудлыг хөндсөн байна.
Энд тухайн оюутны бие дааж хийсэн эдийн засаг, санхүү, статистикийн
дүн шинжилгээ байна. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд
тусгагдсан томъёо, аргуудыг давтан хуулах шаардлагагүй бөгөөд харин
ашигласан ном,зохиолын эшлэлийг заавал тусгана. Бусад ном, зохиолоос
эш татсан зүйл хэт олон байх нь тохиромжгүй. Шаардлагатай тохиолдолд
бусдын санаа бодлыг өөрийн үгээр илэрхийлэн бичиж болно. Хоёр болон
гуравдугаар бүлэг нь нийт ажлын 50-60 хувийг эзлэхээр байна.
Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь ерөнхий дүгнэлтүүд, судалж буй
сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг нэгтгэн гаргасан, уг асуудлыг
шийдвэрлэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан байна. Энд
судалгааны зорилго, зорилтуудад энэхүү ажлын хүрээнд хэрхэн хүрч,
шийдвэрлэсэнийг дүгнэнэ. Санал болгох зөвлөмжөө мөн энд тусгана.
Асуудлыг шийдвэрлэх талаар авах арга 5 хэмжээнүүдийг санал болгож
болно. Энд уг сэдвээр цаашид үргэлжлүүлэн судалбал зохих
чиглэлүүдийг хөндөж болно. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь нийт
ажлын 5-10 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Ашигласан материалын
жагсаалт нь хууль эрх зүйн бусад баримт бичиг, сурах бичиг болон эрдэм
шинжилгээний ном, сэтгүүл, интернетээс ашигласан материалын WEB
хуудас болон бусад материалуудаас бүрдэнэ. Хуулиудыг төгсөлтийн
ажилд эш татсан дарааллаар нь харин ашигласан сурах бичиг, эрдэм
шинжилгээний ном, сэтгүүлүүдийг зохиогчийн нэрийн эхний үсгээр
цагаан толгойн дарааллаар жагсаалтад байрлуулна. Ашигласан ном,
зохиолын жагсаалтыг бичих зааврыг хавсралт 3-р харуулав.
Хавсралтуудыг ашигласан ном, зохиолын жагсаалтын дараа төгсөлтийн
ажилд дурьдагдсан дэс дарааллаар хавсаргана. Хавсралт шинэ
хуудаснаас эхэлсэн байна. Хавсралт бүрийн баруун дээд өнцөгт
“Хавсралт” гэж бичиж, ард нь дугаарыг нь тавьсан байна. 4. Төгсөлтийн
ажлыг хэлбэршүүлэх Төгсөлтийн ажлаа бичиж дуусаад удирдагчтайгаа
сүүлчийн хувилбараар нь тохиролцсоны дараа уг ажилд тавигддаг
шаардлагуудад нийцүүлэн түүнийг хэвлэж, үдэж бэлтгэнэ. Төгсөлтийн
ажлын эхийг А4 цаасны нэг тал дээр, Times New Roman фонтоор, үсгийн
хэмжээг 12-оор, мөр хоорондын зайг 1.5-аар Windowsын орчны World
программ дээр бичиж бэлтгэнэ. Хуудсанд текстийг зүүн захаас 1.2,
баруун захаас 0.8 ын зай үлдээж бичнэ. Төгсөлтийн ажлын хуудас
бүрийг дугаарласан байна. Дугаарыг хуудасны доод хэсгийн төвд нь
байрлуулна. Төгсөлтийн ажил нь нүүрний хэсэгтэй байна. Түүний
ерөнхий хэлбэрийг хавсаргав (Хавсралт 1). Бүлэг бүрийн гарчгийг 14-
ийн өндөртэй үсгээр, тодоор харлуулж (Bold-оор ) бичнэ. Бүлэг бүрийг
шинэ хуудаснаас эхэлнэ. Төгсөлтийн ажилд текстийг тодорхой утга санаа
бүрийн эхэнд улаан мөрнөөс /догол мөрнөөс/ эхэлж бичнэ. Эшлэлийг
дэлгэрэнгүй болон товч гэсэн 2 хэлбэрээр хийж болно. Дэлгэрэнгүй
эшлэлийг тухайн хуудасны доор зураасын (Food note хэлбэрээр) доор
хийнэ. Дэлгэрэнгүй эшлэл нь зохиогчын овог нэр, бүтээлийн нэр,
хэвлэлийн газар, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар гэсэн дараалалтай
байна. Товч эшлэлийг тухайн текстийн төгсгөлд тавигдсан ном, зохиолын
жагсаалтад тавигдсан 6 дугаарыг заах замаар үйлдэнэ. Харин эшлэл
болгосон эх үүсвэрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл нь ашигласан ном,
зохиолын жагсаалтад заавал өгөгдсөн байна. Төгсөлтийн ажлыг илүү
ойлгомжтой болгох зорилгоор хүснэгт, графикуудыг оруулсан байна.
Хүснэгт, график, товч тодорхой зурагдсан байвал зохино. Хүснэгт,
график нь тус тусдаа дугарлагдсан байх бөгөөд төгсөлтийн ажлын эхнээс
төгсгөл хүртэл нэг дараалалтай байна. Хүснэгт бүрийн баруун дээд
өнцөгт “Хүснэгт” гэсэн үгийг тавьж, ард нь холбогдох дугаарыг тавина.
Хүснэгтийн доорх нэг мөрийг алгасаад хүснэгтийн нэрийг голлуулан
байрлуулна. Хүснэгтийн мөр, баганын үзүүлэлтийн хэмжих нэгж ижил
бол түүнийг гарчгийн хамт харуулна. Өмнө, хойно орсон хүснэгтийг эш
татах бол хүснэгтийн дугаарыг хуудастай нь дурьдана. Хүснэгт аль болох
бага хэмжээтэй, нэг хуудсанд багтахаар байх ёстой. Хэрэв том хэмжээний
хүснэгтийг дараагийн хууудсанд үргэлжлүүлэн харуулах бол хүснэгтийн
толгойн хэсгийг давхар харуулж, “Хүснэгтийн үргэлжлэл” гэж бичнэ.
Хүснэгтийг статистикийн эмхэтгэл, ном сэтгүүлээс шууд авсан бол доор
нь “Эх сурвалж:” гэж бичээд, ашигласан материалаа заавал дурьдана.
Төгсөлтийн ажилд томъёо түүний гаргалгааг харуулах бол тод
харлуулсан үсгээр ( bold), тусгай нэг мөрөнд байрлуулж, хашилтанд
дугаарыг өгч, хэрэглэсэн тэмдэглэл бүрд тайлбар хийнэ. Төгсөлтийн
ажилд сурах бичиг, ном зохиолд дурьдсан тодорхой ойлголт асуудлыг
аль болох давтаж нурших шаардлагагүй. Харин нийтэд төдийлэн
тодорхой бус маргаантай ойлголт, тодорхойлолт, асуудлыг хөндөн,
зохиогчид, эрдэмтдийн бүтээлээс эш татан оруулж болно. Тухайн сэдвээр
байгаа янз бүрийн үзэл бодол, ойлголт, үзэл баримтлалыг хөндвөл сайн.
Дүгнэлтийн хэсгийн ард ашигласан ном, зохиолын жагсаалтыг
байрлуулна. Энэхүү жагсаалтад төгсөлтийн ажилдаа ашигласан, эш
татсан боловч төгсөлтийн ажил бичихийн өмнө уншиж танилцсан бүх
ном, зохиол, сэтгүүл, судалгааны тайлан интернетээс авсан мэдээллийн
web хуудасны хаягийг оруулна. 7 5. Төгсөлтийн ажлын удирдагч, түүний
үүрэг, хариуцлага Төгсөлтийн ажил хийх оюутанд түүнийг бэлтгэл ажлыг
хангах, бичих үе шатанд онол, практикийн туслалцаа, зөвлөгөө өгөх
зорилгоор төгсөлтийн ажлын удирдагчийг тэнхим бүр өөрсдийн багш
нарын судалгааны ажлын чиглэл, ачааллыг харгалзан томилно.
Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь ажлын явцаа удирдагчдаа
тогтмол танилцуулж, тэднээс шаардлагатай дэмжлэг, туслалцаа,
зөвлөмжийг авах үүрэгтэй. Ингэхдээ төгсөлтийн ажлын удирдагч нь уг
ажлыг редакторлагч хүн биш, онол, практикийн болон үг, үсгийн
засварыг нэг бүрчлэн хариуцагч биш гэдгийг оюутан ойлгох хэрэгтэй.
Төгсөлтийн ажлын ажлын үе шат бүрд удирдагчийн гүйцэтгэх үүрэг өөр
өөр байна. Уг ажлын бэлтгэл үе шатанд удирдагч нь сэдэв сонгох, ажлын
төлөвлөгөөг тодорхой болгох, уншиж судлах ном, сэтгүүл, сэдвийн
чиглэлийн талаар зөвлөгөө өгнө. Төгсөлтийн ажил бичих явцад удирдагч
нь шүүмжлэгчийн байр сууринаас хандаж дутуу дулимаг хөндсөн
асуудал, баталгаа нотолгоо шаардах, бичих өнгө аяс, тэдгээрийг хэрхэн
засах, сайжруулах чиглэлээр зөвлөнө. Оюутан нь удирдагчаас өгсөн
шүүмж, зөвлөмжид анхааралтай хандаж, бас өөрийн байр суурийг
хамгаалж, шүүмжлэлийг хүлээн авч болно. Гэхдээ сэдвийн хүрээнд
онолын болон арга зүйн зөв байр суурийг тусгасан байх шаардлагатай.
Удирдагч багш дипломын ажлын явцын үнэлгээг оюутан бүрээр 3 болон 4
дүгээр сард 2 удаа тэнхимийн эрхлэгчид бичгээр гаргаж өгнө. Төгсөлтийн
ажлын сэдвийг ажилдаа оновчтой тусгаж, чанарын өндөр түвшинд
бичсэн байх нь тухайн оюутны үүрэг мөн. Төгсөлтийн ажлын удирдагчтай
тохирсон эцсийн хувилбарыг хамгаалалт болохоос 10 хоногийн өмнө
удирдагчид өгсөн байна. Удирдагч төгсөлтийн ажлын эцсийн хувилбарыг
хүлээн аваад экспертын байр сууринаас үнэлгээ өгч, бичгээр дүгнэлтээ
бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын талаарх удирдагчийн дүгнэлт нь уг ажлын
чанар, асуудлыг хөндсөн онол, практикийн түвшин, сайн талуудыг
дурьдсан, ялангуяа өмнө дурьдагдсан дутагдлуудыг залруулсан байдал,
хэрэв засаагүй бол, учир шалтгаан, үндэслэлийг дурьдаж, төгсөлтийн
ажлын хамгаалалтад оруулах болмжтой болон боломжгүй байдлыг заавал
тусгана. 8 6. Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт Төгсөлтийн
ажлын урьдчилсан хамгаалалт хийх өдрийг тэнхим, сургалтын албатай
тохиролцон тогтооно. Урьдчилсан хамгаалалтын өмнө оюутан төгсөлтийн
ажлын бэлэн болгосон ажлаа урьдчилсан хамгаалалтын комиссын
гишүүдэд удирдагчын дүгнэлтийн хамт өгнө. Урьдчилсан хамгаалалтын
үед оюутан 15 минутанд гүйцэтгэсэн ажлаа товч танилцуулж, комиссын
гишүүдээс тавьсан асуултанд хариулна. Комисс оюутны төгсөлтийн
ажилтай танилцсаны дараа түүнийг жинхэнэ хамгаалалтад оруулах эсэх
шийдвэрээ гаргана. Комисс оюутанд уг ажлыг сайжруулах, засах өөрчлөх
талаар зөвлөж, санал гаргаж болно. Комисс төгсөлтийн ажлыг жинхэнэ
хамгаалалтад оруулах боломжтой гэж үзвэл тэнхимийн эрхлэгч
төгсөлтийн ажлын нүүрний хэсэгт зөвшөөрсөн гарын үсгээ зурж,
хамгаалалтын комисст өгнө. 7. Төгсөлтийн ажлын шүүмж Төгсөлтийн
ажил бичсэн оюутаны ажлыг бодитой үнэлэх, хөндлөнгийн дүгнэлт
үнэлгээг гаргуулах зорилгоор сэдвийн дагуу холбогдох мэргэжлийн
хүмүүсээр шүүмж бичүүлнэ. Шүүмж бичихэд улсын байгууллагын
мэргэжилтнүүд, бизнесийн хүрээнийхэн, эрдэм шинжилгээний
байгууллагаас эрдэмтэд, судлаачид, бусад их, дээд сургуулийн
профессор, багш нар, МУИС болон ЭЗС-ын бусад тэнхимийн профессор
багш нар оролцож болно. Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь шүүмж
бичих хүнд уг ажлынхаа нэг хувийг удирдагчийн дүгнэлттэй хамт
хамгаалалт болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Шүүмж нь сэдвийн ач
холбогдол, цаг үеэ олсон байдал, оюутан уг сэдвийн онол, практикийн
асуудлыг хэрхэн хөндөж тавьсан, зорилгодоо хүрснийг үнэлнэ. Дараа нь
төгсөлтийн ажлыг бүлэг бүрийг авч үзэж, сайн тал, дутагдлын талаар
дэлгэрэнгүй дүгнэлт гаргана. Төгсгөлд нь шүүмжлэгч нь төгсөлтийн
ажлын ерөнхий түвшинд өөрийн хувийн үнэлгээг өгч дүн тавина. Шүүмж
нь 2-3 хуудаснаас хэтрэхгүй байна. Шүүмж бичсэн хүн бичгээр
бэлтгэсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүмжийг хамгаалалтын
комисст өгнө. Хэрэв удирдагч болон шүүмж бичсэн хүн нь төгсөлтийн
ажлыг эцсийн хамгаалалтанд оруулах боломжгүй гэж үзвэл энэ асуудлаа
тэнхим, сургалтын албанд мэдэгдэнэ. Тэнхим, сургалтын алба
хамгаалалтанд оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана. 9 8. Төгсөлтийн
ажлаа эцсийн хамгаалалтад оруулахад шаардагдах материалууд
Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь эцсийн хамгаалалтад дараах
материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд 1. Сурлагын дэвтэр 2. Сургалтын
албанаас баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт 3. Бүрэн
хэлбэршүүлсэн төгсөлтийн ажил 4. Удирдагчийн дүгнэлт 5. Шүүмж 6.
Төгсөлтийн ажлын электрон хэлбэрээр хадгалсан файл 7. Power Point
программаар бэлтгэсэн хамгаалалтанд оруулсан танилцуулга Эдгээр
материалуудыг хамгаалалт болохоос 2 хоногийн өмнө бүрдүүлээгүй бол
хамгаалалтад оруулахгүй. 9. Төгсөлтийн ажлын хамгаалалт Төгсөлтийн
ажлын эцсийн хамгаалалт нь комиссын нээлттэй хуралдаан дээр
явагдана. Хамгаалалтын комисс нь оюутны онолын бэлтгэлийн түвшин,
мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн байдалд ерөнхий үнэлгээ өгч, тухайн
мэргэжлээр диплом олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Ийм
учраас оюутан нь хамгаалалтын үед сэдвийн хүрээнд ном, зохиолд юу
гэж бичсэн, төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд юу хийснээ тоочих нь гол
биш юм. Оюутан нь хамгаалалтын өмнө удирдагчаасаа боломжийн
үнэлгээ авсан, хөндлөнгийн шүүмжлэгчээс эцсийн хамгаалалтад оруулах
боломжтой гэсэн зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Удирдагчийн
дүгнэлт, хөндлөнгийн шүүмж хамгаалуулахын эсрэг гарсан боловч
тэнхим, сургалтын алба хамгаалалтад оруулахаар шийдвэрлэсэн
тохиолдолд оюутан төгсөлтийн ажлын хамгаалалтад орж болно. Энэ
тохиолдолд оюутан нь хамгаалалтанд 15 минутын илтгэлийг Power Point
праграмм дээр бэлтгэнэ. Энэхүү товч илтгэлдээ оюутан нь төгсөлтийн
ажлын гол утга санааг товч тодорхой, аль болох хүснэгт, график,
схемээр харуул,ж санал дүгнэлтээ илэрхийлнэ. Энэхүү илтгэлээ
удирдагчтайгаа тохиролцсон, түүнд үзүүлж, зөвлөлгөө авсан байна.
Илтгэлээ компьютер, LCD дэлгэц ашиглан тавина. Энэ бүх зүйлийг
урьдчилан бэлтгэсэн, илтгэл тавих сургуулилтаа хийж, илтгэлээ яг 15
минутдаа багтахаар тохируулсан байна. Илтгэлээ тавихдаа аль болох
чөлөөтэй, шууд харж уншихгүйгээр, өөрийн үгээр ярих шаардлагатай. 10
Төгсөлтийн ажлын хамгаалалтад бэлтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь
оюутны хувьд маш хариуцлагатай чухал ажил юм. Хичнээн сайн ажил
бичиж, удирдагчаасаа болон шүүмжлэгчээс сайн үнэлгээ авсан боловч
хамгаалалтанд муу бэлтгэж, амжилттай илтгээгүйгээс ерөнхий үнэлгээ
доошилж болно. Хамгаалалтыг амжилттай хийхийн тулд илтгэлээ сайн
бэлтгэх, түүндээ оюутны өөрийн зүгээс бие дааж юу хийсэн, судалгааны
ямар арга хэрэглэсэн, ямар шинэлэг асуудал гаргаж хөндсөн, ямар үр
дүнд хүрсэнээ харуулвал илүү сайн болно. Илтгэлд хэт олон тоо баримт
нурших нь тохиромжгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг баталгаа нотолгоо
болгох зорилгоор л хүснэгт, графикаар харуулвал илүү зохистой.
Хамгаалалтын төсгөлд комиссын гишүүд асуулт тавина. Оюутан сандарч
мэгдэхгүйгээр асуултыг сайн сонсож товч, оновчтой үгээр хариулах
шаардлагатай. Олон үгээр нурших нь тохиромжгүй бөгөөд энэ нь оюутны
мэдлэг эмх цэгцгүй муу байгааг харуулна. Ийм учраас төгсөлтийн ажилд
бичсэн оюутан хамгаалалтынхаа өмнө мэргэжлийн чиглэлээр үзсэн гол
хичээлүүдээ сэргээн харж, тухайн сэдэвтээ хамаарах онолын ном, зохиол
уншиж, биеэ сайтар бэлтгэсэн байх шаардлагатай. Асуултанд
хариулсаны дараа төгсөлтийн ажилд удирдагчаас өгсөн үнэлгээг нийтэд
уншиж танилцуулна. Дараа нь хөндлөнгийн шүүмжлэгчийн шүүмжийг
уншиж танилцуулна. Төгсөлтийн ажлыг A, B, C, D, F гэсэн үнэлгээгээр
дүгнэнэ. Үнэлгээ өгөх үйл ажиллагаа комиссын гишүүдийн хаалттай
хурал дээр 10-15 минутын хугацаанд хийгдэнэ. Үнэлгээ нь дипломын
ажлын шинжлэх ухааны болон практик ач холбогдол, чанарын түвшин,
илтгэлийн агуулга, асуултад хариулсан байдалд үндэслэсэн байна.
Төгсөлтийн ажлыг комиссоос үнэлсэн дүнг хамгаалалтад оролцсон нийт
оролцогчидод танилцуулна. Комиссоос өгсөн дүн эцсийн бөгөөд эргэж
хянагдахгүй. Төгсөлтийн ажлын сан, түүний хадгалалт, хамгаалалт
Төгсөлтийн ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон
тус тэнхимд хамаарагдана. Төгсөлтийн ажил нь бүрэн эхээрээ үдэгдсэн
байдлаар болон CD дээр хадгалагдана. Мөн уг ажлыг электрон байдлаар
file хэлбэрээр нь авч үлдэж болно. Тэнхмүүд оюутны төгсөлтийн ажлаар
мэдээллийн элестрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү
санг бүрдүүлэх ажлыг тэнхмийн туслах ажилтан харицуан гүйцэтгэнэ. Уг
санг CD дээр хадгална. Төгсөлтийн эх ажлыг оюутануудад олноор нь
болон хоногоор өгч явуулахыг хориглоно. 11

Contenu connexe

Tendances

эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
sodko27
 
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
tungalag
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
Orgio Ekho
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
tsetsgeeee
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
anaranar
 

Tendances (20)

оршил.
оршил.оршил.
оршил.
 
Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих ньмонголын түүхийн хичээлээр эссе бичих нь
монголын түүхийн хичээлээр эссе бичих нь
 
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?судалгааны ажил хэрхэн хийх вэ?
судалгааны ажил хэрхэн хийх вэ?
 
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
Мэдлэг төвтэй оюутны хөгжил, түүнд тулгамдаж буй асуудал, 2010
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ...
 
монгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хуульмонгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хууль
 
Esse bichix zaavar
Esse bichix zaavarEsse bichix zaavar
Esse bichix zaavar
 
Cv
CvCv
Cv
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайнмаркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 

En vedette

Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
E-Gazarchin Online University
 
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i 2007 ts.batsuh d.ganzorig
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i  2007 ts.batsuh d.ganzorigEdiin zasagchdad zoriulsan deed matematic i  2007 ts.batsuh d.ganzorig
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i 2007 ts.batsuh d.ganzorig
E-Gazarchin Online University
 
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlagaMt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
E-Gazarchin Online University
 
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi  dadlagaталбайн нивелирдлэгGeodezi  dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
batsuuri
 
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyamEdiin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
E-Gazarchin Online University
 
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
azora14
 

En vedette (20)

13.05.2015 market research analysis
13.05.2015 market research analysis 13.05.2015 market research analysis
13.05.2015 market research analysis
 
Diplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbarDiplomnii etsii huvilbar
Diplomnii etsii huvilbar
 
дипломын ажил 1
дипломын ажил 1дипломын ажил 1
дипломын ажил 1
 
христийн урлаг
христийн урлагхристийн урлаг
христийн урлаг
 
лекц 5 унб
лекц 5 унблекц 5 унб
лекц 5 унб
 
Хүүхдийн Аюулгүй Суудлын Хэрэглээ Car Seat Safety
Хүүхдийн Аюулгүй Суудлын Хэрэглээ Car Seat SafetyХүүхдийн Аюулгүй Суудлын Хэрэглээ Car Seat Safety
Хүүхдийн Аюулгүй Суудлын Хэрэглээ Car Seat Safety
 
Tusgai zowshoorol
Tusgai zowshoorolTusgai zowshoorol
Tusgai zowshoorol
 
Elsuuleh
ElsuulehElsuuleh
Elsuuleh
 
Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
Matematik statistikiin heregleenii programm hangamjiig ashiglah tuhai (spss f...
 
Bakalawr
BakalawrBakalawr
Bakalawr
 
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i 2007 ts.batsuh d.ganzorig
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i  2007 ts.batsuh d.ganzorigEdiin zasagchdad zoriulsan deed matematic i  2007 ts.batsuh d.ganzorig
Ediin zasagchdad zoriulsan deed matematic i 2007 ts.batsuh d.ganzorig
 
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlagaMt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
Mt101 matematikiin hicheeliin seminariin gariin avlaga
 
The english mongolian-mathematical_dictionary
The english mongolian-mathematical_dictionaryThe english mongolian-mathematical_dictionary
The english mongolian-mathematical_dictionary
 
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi  dadlagaталбайн нивелирдлэгGeodezi  dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
 
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyamEdiin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
Ediin zasgiin deed matematik surah bichig 2000 s.budnyam
 
5 say orlogo zarlaga 9 sar
5 say orlogo zarlaga 9 sar5 say orlogo zarlaga 9 sar
5 say orlogo zarlaga 9 sar
 
2015 skymedia
2015 skymedia 2015 skymedia
2015 skymedia
 
Spss lesson
Spss lessonSpss lesson
Spss lesson
 
Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)Биеийн харилцааны хэл (Body language)
Биеийн харилцааны хэл (Body language)
 
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
Fostering entrepreneurship through civic innovation: Case of Green Nation Cha...
 

Similaire à төгсөлтийн ажлын аргачлал 20160613

Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
oz
 
Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
oz
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
oz
 
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүдбагш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
Amgalanbayar Gongorbayar
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamj
odkoo
 
Erdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichihErdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichih
Sosoo Byambaa
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
tulga_11e
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
tulga_11e
 
Бие дааж хийх ажил
Бие дааж хийх ажилБие дааж хийх ажил
Бие дааж хийх ажил
surenee
 

Similaire à төгсөлтийн ажлын аргачлал 20160613 (20)

1
11
1
 
CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1CPON411-Хичээл 1
CPON411-Хичээл 1
 
Zaawar
ZaawarZaawar
Zaawar
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
Togsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamjTogsoltiin ajil udirdamj
Togsoltiin ajil udirdamj
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүдбагш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
 
Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018Master revised curriculum 2018
Master revised curriculum 2018
 
Diplom bichih udirdamj
Diplom bichih udirdamjDiplom bichih udirdamj
Diplom bichih udirdamj
 
Erdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichihErdem shinjilgeenii oguulel bichih
Erdem shinjilgeenii oguulel bichih
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Togsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamjTogsoltiin ajliin udirdamj
Togsoltiin ajliin udirdamj
 
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
БАКАЛАВРИЙН ТӨГСӨЛТИЙН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ УЛААНБААТАР,
 
TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2
 
Referat bichih zaawar
Referat bichih zaawarReferat bichih zaawar
Referat bichih zaawar
 
Бие дааж хийх ажил
Бие дааж хийх ажилБие дааж хийх ажил
Бие дааж хийх ажил
 
PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2
 

Plus de E-Gazarchin Online University

Plus de E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

төгсөлтийн ажлын аргачлал 20160613

  • 1. Бакалаврын төгсөлтийн (дипломын) ажил бичих, хамгаалах нийтлэг заавар 1.Нийтлэг зүйл Төгсөлтийн (дипломын) ажил нь оюутнуудыг сонгосон мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгий мэргэшүүлэх, онолын мэдлэг, эзэмшсэн судалгааны арга зүйгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино. МУИС-ын Төгсөлтийн шалгалтын журмын нэгдүгээр зүйлийн 8-д төгсөлтийн ажлыг бичих эрхийг нийт суралцах хугацааны голч дүнгээр 3 (80 оноо)-аас доошгүй амжилт үзүүлсэн оюутан эдлэнэ гэж заасан байдаг. Энэхүү журмын дагуу 4-р курсын оюутнуудаас дээрх болзлыг хангасан оюутан төгсөлтийн ажил бичиж хамгаална. Төгсөлтийн ажил нь 3 болон 4-р курсэд бичдэг ангийн ажлаас нэлээд ялгаатай. Ангийн ажлыг ихэвчлэн судалсан хичээлийн хүрээнд сонгосон тодорхой сэдвээр бичдэг бол төгсөлтийн ажил нь сэдвийн хувьд хичээлийн хүрээгээр хязгаарлагддаггүй өргөн сэдвийг хамардагаас гадна онолын хувьд асуудлыг хөндсөн байдал, судалгаа, шинжилгээний цар хэмжээгээрээ илүү өргөн хүрээтэй байдаг. Төгсөлтийн ажил бичиж, хамгаалах ажил нь дараахь хэд хэдэн үе шаттай явагдана. 1. Сэдвээ сонгож, түүний үндэслэлийг гаргаж, төслөө бэлтгэж хамгаалах 2. Сонгосон сэдвээрээ хууль эрх зүйн актууд, ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл, статистикийн тоо баримт, мэдээлэл, холбогдох материал цуглуулах. 3. Цуглуулсан мэдээллээ уншиж судлах, тэмдэглэл хөтлөх, эшлэлээ бэлтгэх, гол санаагаа бичиж тэмдэглэх, харьцуулан дүгнэх, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл хайх, унших үе 4. Цуглуулсан мэдээллээ боловсруулах, хүснэгт график хэлбэрээр бэлтгэх, төгсөлтийн ажлын гол бүлгүүдээ бичиж бэлтгэх үе 5. Дүгнэлт санал, зөвлөмж бэлтгэх үе 6. Төгсөлтийн ажлаа зохих шаардлагын дагуу хэлбэршүүлэх 7. Төгсөлтийн ажлаа урьдчилан хамгаалалтад оруулж, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах 8. Төгсөлтийн ажлаа шалгалтын комиссын өмнө хамгаалах гэсэн үе шатыг
  • 2. дамжина. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь уг ажлын шинжлэх ухааны үндэслэл, бие дааж судалсан байдал, судалгааны үнэн зөвийг өөрөө хариуцана. 2 2. Төгсөлтийн ажлын сэдвийг сонгох, төслөө бэлтгэж, хамгаалах, батлуулах Оюутан нь төгсөлтийн ажлын сэдвийг өөрөө сонгох эрх эдэлнэ. Тэнхимүүд мэргэжил бүрээр оюутнуудад санал болгох дипломын ажлын сэдвүүдийг жил бүрийн 10 дугаар сард багтаан гаргасан байна. Оюутан нь мэргэжлийн дагуу өөрийн сонирхсон сэдвээ санал болгосон сэдвүүдээс сонгох буюу өөрөө шинэ сэдэв дэвшүүлэх замаар сонголтыг хийнэ. Тэнхимийн санал болгосон сэдэвт ороогүй сэдвийг оюутнууд өөрөө санал болгосон тохиолдолд тэнхимүүд хурлаараа хэлэлцэж, тухайн оюутны суралцсан мэргэжил, мэргэшүүлэх чиглэлд уг сэдэв нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэрлэнэ. Оюутан сонгосон сэдвээрээ товчхон төгсөлтийн ажлын төсөл бичиж тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төгсөлтийн ажлын төсөл нь тухайн оюутан уг сэдвээрээ ямар төсөөлөлтэй байгаа, энэхүү сэдвээр төгсөлтийн ажил бичиж чадах эсэхийг харуулах болно. Судалгааны сэдэв, санаагаа сонгох нь харьцангуй хялбар байж болох хэдий ч энэхүү төсөлдөө судалгааны асуудлын шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлон гаргаж ирэх нь чухал юм. Төсөл бичих нь нэгдүгээрт, төгсөлтийн ажлын эхлэл болж, судалгааны ажлын арга барилыг төлөвшүүлэх, хоёрдугаарт, тэнхимийн багш нарт оюутны судалгааны сэдвийг үнэлэх, цаашид өгөх чиглэлийг тодорхой болгох боломжийг олгох ач холбогдолтой юм. Төгсөлтийн ажлын төсөл нь дараах хэсгүүдээс бүрдэх ба нийт 7 хуудсаас багагүй байна. 1. Дипломын ажлын зорилго – Дипломын ажлыг энэ сэдвээр бичих болсон шалтгаан, судалгааны зорилгыг тодорхойлно. 2. Шийдвэрлэх асуудал, ач холбогдол – Энэ хэсэгт судалгааны сэдэв, уг сэдвийн хүрээнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэвэл зохих асуудлыг дэвшүүлнэ. Судалгааны ач холбогдол, тухайн салбарт оруулах хувь нэмрийг тодорхойлно. 3. Сэдвийн судлагдсан байдал – Дэвшүүлж буй
  • 3. асуудал нь онолын болон эмпирик түвшинд хэрхэн судлагдсан талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бичнэ. Энд өөрийн уншсан материалуудын талаарх тайлбарыг оруулна. Бусдын ажлаас шууд авч ашиглахыг хориглоно. Энэ талаарх зааврыг хавсралт 2-оос харж болно. 4. Судалгааны материал /өгөгдөл/ – Судалгаанд ашиглах материалууд болон тоон өгөгдлүүдийн эх үүсвэр, хамрах хүрээ, олдоц зэргийг тодорхойлно. 3 5. Судалгааны арга зүй – Судалгааны ямар арга ашиглах талаар тодорхойлж бичнэ. Сонгосон судалгааны арга нь тоон өгөгдөл болон судалгааны материалуудад нийцтэй эсэх талаар тайлбар хийнэ. 6. Календарчилсан төлөвлөгөө – Дипломын ажлын урьдчилсан бүтэц, гүйцэтгэх ажлын календарьчилсан төлөвлөгөөг гаргана. 7. Ашигласан материалын урьдчилсан жагсаалт – Судлагдсан байдлын хүрээнд ашиглагдсан болон цаашид ашиглах материалуудын жагсаалтыг Хавсралт 3-т өгөгдсөн загварын дагуу гаргана. Төгсөлтийн ажлын төслийг 12 сарын 30-ны дотор тэнхмийн туслах ажилтанд хураалгана. Төгсөлтийн ажлыг 1-р улирлын эцсээр тэнхмийн хэлэлцүүлэгт оруулна. Төслийг тэнхмийн нийт багш нарт илтгэл байдлаар танилцуулж хамгаалалт хийнэ. Төслийг хамгаалах илтгэлийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй. Хэлэлцүүлгийн төгсгөлд төгсөлтийн ажлын удирдагч багшийн талаар оюутны саналыг авна. Оюутнуудаар сэдэв сонгуулах ажлыг анхнаас нь ангийн зөвлөх багш гүйцэтгэнэ. Оюутнууд сэдвээ сонгосны эцэст ангийн зөвлөх багш төгсөлтийн ажлын сэдэв болон оюутны жагсаалтыг гаргаж, сонголтыг баталгаажуулан оюутан бүрээр гарын үсэг зуруулсан байна. Энэхүү жагсаалтыг холбогдох тэнхимийн эрхлэгчид өгнө. Тэнхимийн эрхлэгч профессор, багш нарын судалгааны ажлын чиглэл, ажлын ачаалыг харгалзан төгсөлтийн ажлын удирдагчаар томилох хуваарийг гарган оюутны төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн ажлын удирдагч, шүүмжлэгчийг баталсан шийдвэр гаргаж, сургалтын албанд нэг хувийг өгнө. Оюутнаар сэдэв сонгуулах, төгсөлтийн ажлын
  • 4. удирдагчдыг сонгох үе шат төгсөлчдын хичээлийн жилийн 2-р улирлын эхэнд шийдэгдсэн байна. Нэгэнт сэдэв батлагдсаны дараа сонгосон сэдвээ өөрчлөхийг хориглоно. Төгсөлтийн ажлын сэдэв албан ёсоор батлагдсаны дараа оюутан бүрд удирдагчдын зүгээс ажлаа эхлэх даалгавар, чиглэл өгнө. 4 3. Төгсөлтийн ажлын агуулга,бүтэц Төгсөлтийн ажил нь агуулгын хувьд онолын хэсэг, практик судалгаа, түүнээс ургуулан гаргасан дүгнэлт, санал зөвлөмж, хавсралтуудаас бүтнэ. Төгсөлтийн ажил нь бүтцийн хувьд удиртгал хэсэг, онолын болон судалгааны хоёр буюу гурван бүлэг, дүгнэлтийн хэсэг, ашигласан ном, зохиолын жагсаалтаас бүрдэнэ. Төгсөлтийн ажлын хэмжээ хавсралт ороогүйгээр 35-аас доошгүй хуудас байна. Удиртгал хэсэгт төгсөлтийн ажлын талаарх ерөнхий мэдээлэл, тухайлбал сонгосон сэдвийн цаг үеэ олсон байдал, ач холбогдлыг харуулсан үндэслэл, уг ажлын зорилго, зорилтууд, практик ач холбогдлыг харуулна. Түүнчлэн сэдвийн хүрээнд хийсэн судалгааны объект, судлах зүйл нь юу болох, ашигласан мэдээлэл, судалгаанд хэрэглэсэн тодорхой аргууд, мэдээ материалыг хэрхэн боловсруулж, ашигласнаа дурдана. Удиртгал хэсэг 3 хуудсанд багтсан байна. Нэгдүгээр бүлэгт ихэвчлэн онол арга зүйн асуудлыг хөндөнө. Энд тухайн сэдвийн талаарх онол, уг асуудлыг судалж ирсэн түүх, энэ талаар бүтээл туурвисан томоохон эрдэмтдийн бүтээл, үзэл баримтлал, хэрэв онолын олон урсгал чиглэл байдаг бол товч ялгааг нь дурьдах шаардлагатай. Энэ бүхнийг гадаадын болон өөрийн улс орны эрдэмтдийн зохиол бүтээлээс олж авна. Нэгдүгээр бүлэгт судалж байгаа сэдвийнхээ гол ойлголт, тухайн үзэгдлийн мөн чанарыг нээж харуулах ёстой. Судалж байгаа үзэгдлийнхээ хөгжиж, өөрчлөгдөж ирсэн чиг хандлагыг мөн харуулна. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой хэлбэрээр харуулбал илүү зохистой. Нэгдүгээр бүлэг нь төгсөлтийн ажлын нийт хэмжээний 30 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Хоёр болон гуравдугаар бүлгийн агуулга нь практикийн асуудлыг хөндсөн байна.
  • 5. Энд тухайн оюутны бие дааж хийсэн эдийн засаг, санхүү, статистикийн дүн шинжилгээ байна. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд тусгагдсан томъёо, аргуудыг давтан хуулах шаардлагагүй бөгөөд харин ашигласан ном,зохиолын эшлэлийг заавал тусгана. Бусад ном, зохиолоос эш татсан зүйл хэт олон байх нь тохиромжгүй. Шаардлагатай тохиолдолд бусдын санаа бодлыг өөрийн үгээр илэрхийлэн бичиж болно. Хоёр болон гуравдугаар бүлэг нь нийт ажлын 50-60 хувийг эзлэхээр байна. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь ерөнхий дүгнэлтүүд, судалж буй сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлуудыг нэгтгэн гаргасан, уг асуудлыг шийдвэрлэх талаар өөрийн санаа бодлыг тусгасан байна. Энд судалгааны зорилго, зорилтуудад энэхүү ажлын хүрээнд хэрхэн хүрч, шийдвэрлэсэнийг дүгнэнэ. Санал болгох зөвлөмжөө мөн энд тусгана. Асуудлыг шийдвэрлэх талаар авах арга 5 хэмжээнүүдийг санал болгож болно. Энд уг сэдвээр цаашид үргэлжлүүлэн судалбал зохих чиглэлүүдийг хөндөж болно. Төгсөлтийн ажлын дүгнэлтийн хэсэг нь нийт ажлын 5-10 хувьтай тэнцэх хэмжээтэй байна. Ашигласан материалын жагсаалт нь хууль эрх зүйн бусад баримт бичиг, сурах бичиг болон эрдэм шинжилгээний ном, сэтгүүл, интернетээс ашигласан материалын WEB хуудас болон бусад материалуудаас бүрдэнэ. Хуулиудыг төгсөлтийн ажилд эш татсан дарааллаар нь харин ашигласан сурах бичиг, эрдэм шинжилгээний ном, сэтгүүлүүдийг зохиогчийн нэрийн эхний үсгээр цагаан толгойн дарааллаар жагсаалтад байрлуулна. Ашигласан ном, зохиолын жагсаалтыг бичих зааврыг хавсралт 3-р харуулав. Хавсралтуудыг ашигласан ном, зохиолын жагсаалтын дараа төгсөлтийн ажилд дурьдагдсан дэс дарааллаар хавсаргана. Хавсралт шинэ хуудаснаас эхэлсэн байна. Хавсралт бүрийн баруун дээд өнцөгт “Хавсралт” гэж бичиж, ард нь дугаарыг нь тавьсан байна. 4. Төгсөлтийн ажлыг хэлбэршүүлэх Төгсөлтийн ажлаа бичиж дуусаад удирдагчтайгаа сүүлчийн хувилбараар нь тохиролцсоны дараа уг ажилд тавигддаг
  • 6. шаардлагуудад нийцүүлэн түүнийг хэвлэж, үдэж бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын эхийг А4 цаасны нэг тал дээр, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээг 12-оор, мөр хоорондын зайг 1.5-аар Windowsын орчны World программ дээр бичиж бэлтгэнэ. Хуудсанд текстийг зүүн захаас 1.2, баруун захаас 0.8 ын зай үлдээж бичнэ. Төгсөлтийн ажлын хуудас бүрийг дугаарласан байна. Дугаарыг хуудасны доод хэсгийн төвд нь байрлуулна. Төгсөлтийн ажил нь нүүрний хэсэгтэй байна. Түүний ерөнхий хэлбэрийг хавсаргав (Хавсралт 1). Бүлэг бүрийн гарчгийг 14- ийн өндөртэй үсгээр, тодоор харлуулж (Bold-оор ) бичнэ. Бүлэг бүрийг шинэ хуудаснаас эхэлнэ. Төгсөлтийн ажилд текстийг тодорхой утга санаа бүрийн эхэнд улаан мөрнөөс /догол мөрнөөс/ эхэлж бичнэ. Эшлэлийг дэлгэрэнгүй болон товч гэсэн 2 хэлбэрээр хийж болно. Дэлгэрэнгүй эшлэлийг тухайн хуудасны доор зураасын (Food note хэлбэрээр) доор хийнэ. Дэлгэрэнгүй эшлэл нь зохиогчын овог нэр, бүтээлийн нэр, хэвлэлийн газар, хэвлэсэн газар, он, хуудасны дугаар гэсэн дараалалтай байна. Товч эшлэлийг тухайн текстийн төгсгөлд тавигдсан ном, зохиолын жагсаалтад тавигдсан 6 дугаарыг заах замаар үйлдэнэ. Харин эшлэл болгосон эх үүсвэрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл нь ашигласан ном, зохиолын жагсаалтад заавал өгөгдсөн байна. Төгсөлтийн ажлыг илүү ойлгомжтой болгох зорилгоор хүснэгт, графикуудыг оруулсан байна. Хүснэгт, график, товч тодорхой зурагдсан байвал зохино. Хүснэгт, график нь тус тусдаа дугарлагдсан байх бөгөөд төгсөлтийн ажлын эхнээс төгсгөл хүртэл нэг дараалалтай байна. Хүснэгт бүрийн баруун дээд өнцөгт “Хүснэгт” гэсэн үгийг тавьж, ард нь холбогдох дугаарыг тавина. Хүснэгтийн доорх нэг мөрийг алгасаад хүснэгтийн нэрийг голлуулан байрлуулна. Хүснэгтийн мөр, баганын үзүүлэлтийн хэмжих нэгж ижил бол түүнийг гарчгийн хамт харуулна. Өмнө, хойно орсон хүснэгтийг эш татах бол хүснэгтийн дугаарыг хуудастай нь дурьдана. Хүснэгт аль болох бага хэмжээтэй, нэг хуудсанд багтахаар байх ёстой. Хэрэв том хэмжээний
  • 7. хүснэгтийг дараагийн хууудсанд үргэлжлүүлэн харуулах бол хүснэгтийн толгойн хэсгийг давхар харуулж, “Хүснэгтийн үргэлжлэл” гэж бичнэ. Хүснэгтийг статистикийн эмхэтгэл, ном сэтгүүлээс шууд авсан бол доор нь “Эх сурвалж:” гэж бичээд, ашигласан материалаа заавал дурьдана. Төгсөлтийн ажилд томъёо түүний гаргалгааг харуулах бол тод харлуулсан үсгээр ( bold), тусгай нэг мөрөнд байрлуулж, хашилтанд дугаарыг өгч, хэрэглэсэн тэмдэглэл бүрд тайлбар хийнэ. Төгсөлтийн ажилд сурах бичиг, ном зохиолд дурьдсан тодорхой ойлголт асуудлыг аль болох давтаж нурших шаардлагагүй. Харин нийтэд төдийлэн тодорхой бус маргаантай ойлголт, тодорхойлолт, асуудлыг хөндөн, зохиогчид, эрдэмтдийн бүтээлээс эш татан оруулж болно. Тухайн сэдвээр байгаа янз бүрийн үзэл бодол, ойлголт, үзэл баримтлалыг хөндвөл сайн. Дүгнэлтийн хэсгийн ард ашигласан ном, зохиолын жагсаалтыг байрлуулна. Энэхүү жагсаалтад төгсөлтийн ажилдаа ашигласан, эш татсан боловч төгсөлтийн ажил бичихийн өмнө уншиж танилцсан бүх ном, зохиол, сэтгүүл, судалгааны тайлан интернетээс авсан мэдээллийн web хуудасны хаягийг оруулна. 7 5. Төгсөлтийн ажлын удирдагч, түүний үүрэг, хариуцлага Төгсөлтийн ажил хийх оюутанд түүнийг бэлтгэл ажлыг хангах, бичих үе шатанд онол, практикийн туслалцаа, зөвлөгөө өгөх зорилгоор төгсөлтийн ажлын удирдагчийг тэнхим бүр өөрсдийн багш нарын судалгааны ажлын чиглэл, ачааллыг харгалзан томилно. Төгсөлтийн ажил бичиж байгаа оюутан нь ажлын явцаа удирдагчдаа тогтмол танилцуулж, тэднээс шаардлагатай дэмжлэг, туслалцаа, зөвлөмжийг авах үүрэгтэй. Ингэхдээ төгсөлтийн ажлын удирдагч нь уг ажлыг редакторлагч хүн биш, онол, практикийн болон үг, үсгийн засварыг нэг бүрчлэн хариуцагч биш гэдгийг оюутан ойлгох хэрэгтэй. Төгсөлтийн ажлын ажлын үе шат бүрд удирдагчийн гүйцэтгэх үүрэг өөр өөр байна. Уг ажлын бэлтгэл үе шатанд удирдагч нь сэдэв сонгох, ажлын төлөвлөгөөг тодорхой болгох, уншиж судлах ном, сэтгүүл, сэдвийн
  • 8. чиглэлийн талаар зөвлөгөө өгнө. Төгсөлтийн ажил бичих явцад удирдагч нь шүүмжлэгчийн байр сууринаас хандаж дутуу дулимаг хөндсөн асуудал, баталгаа нотолгоо шаардах, бичих өнгө аяс, тэдгээрийг хэрхэн засах, сайжруулах чиглэлээр зөвлөнө. Оюутан нь удирдагчаас өгсөн шүүмж, зөвлөмжид анхааралтай хандаж, бас өөрийн байр суурийг хамгаалж, шүүмжлэлийг хүлээн авч болно. Гэхдээ сэдвийн хүрээнд онолын болон арга зүйн зөв байр суурийг тусгасан байх шаардлагатай. Удирдагч багш дипломын ажлын явцын үнэлгээг оюутан бүрээр 3 болон 4 дүгээр сард 2 удаа тэнхимийн эрхлэгчид бичгээр гаргаж өгнө. Төгсөлтийн ажлын сэдвийг ажилдаа оновчтой тусгаж, чанарын өндөр түвшинд бичсэн байх нь тухайн оюутны үүрэг мөн. Төгсөлтийн ажлын удирдагчтай тохирсон эцсийн хувилбарыг хамгаалалт болохоос 10 хоногийн өмнө удирдагчид өгсөн байна. Удирдагч төгсөлтийн ажлын эцсийн хувилбарыг хүлээн аваад экспертын байр сууринаас үнэлгээ өгч, бичгээр дүгнэлтээ бэлтгэнэ. Төгсөлтийн ажлын талаарх удирдагчийн дүгнэлт нь уг ажлын чанар, асуудлыг хөндсөн онол, практикийн түвшин, сайн талуудыг дурьдсан, ялангуяа өмнө дурьдагдсан дутагдлуудыг залруулсан байдал, хэрэв засаагүй бол, учир шалтгаан, үндэслэлийг дурьдаж, төгсөлтийн ажлын хамгаалалтад оруулах болмжтой болон боломжгүй байдлыг заавал тусгана. 8 6. Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт Төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалт хийх өдрийг тэнхим, сургалтын албатай тохиролцон тогтооно. Урьдчилсан хамгаалалтын өмнө оюутан төгсөлтийн ажлын бэлэн болгосон ажлаа урьдчилсан хамгаалалтын комиссын гишүүдэд удирдагчын дүгнэлтийн хамт өгнө. Урьдчилсан хамгаалалтын үед оюутан 15 минутанд гүйцэтгэсэн ажлаа товч танилцуулж, комиссын гишүүдээс тавьсан асуултанд хариулна. Комисс оюутны төгсөлтийн ажилтай танилцсаны дараа түүнийг жинхэнэ хамгаалалтад оруулах эсэх шийдвэрээ гаргана. Комисс оюутанд уг ажлыг сайжруулах, засах өөрчлөх талаар зөвлөж, санал гаргаж болно. Комисс төгсөлтийн ажлыг жинхэнэ
  • 9. хамгаалалтад оруулах боломжтой гэж үзвэл тэнхимийн эрхлэгч төгсөлтийн ажлын нүүрний хэсэгт зөвшөөрсөн гарын үсгээ зурж, хамгаалалтын комисст өгнө. 7. Төгсөлтийн ажлын шүүмж Төгсөлтийн ажил бичсэн оюутаны ажлыг бодитой үнэлэх, хөндлөнгийн дүгнэлт үнэлгээг гаргуулах зорилгоор сэдвийн дагуу холбогдох мэргэжлийн хүмүүсээр шүүмж бичүүлнэ. Шүүмж бичихэд улсын байгууллагын мэргэжилтнүүд, бизнесийн хүрээнийхэн, эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэд, судлаачид, бусад их, дээд сургуулийн профессор, багш нар, МУИС болон ЭЗС-ын бусад тэнхимийн профессор багш нар оролцож болно. Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь шүүмж бичих хүнд уг ажлынхаа нэг хувийг удирдагчийн дүгнэлттэй хамт хамгаалалт болохоос 7 хоногийн өмнө хүргүүлнэ. Шүүмж нь сэдвийн ач холбогдол, цаг үеэ олсон байдал, оюутан уг сэдвийн онол, практикийн асуудлыг хэрхэн хөндөж тавьсан, зорилгодоо хүрснийг үнэлнэ. Дараа нь төгсөлтийн ажлыг бүлэг бүрийг авч үзэж, сайн тал, дутагдлын талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргана. Төгсгөлд нь шүүмжлэгч нь төгсөлтийн ажлын ерөнхий түвшинд өөрийн хувийн үнэлгээг өгч дүн тавина. Шүүмж нь 2-3 хуудаснаас хэтрэхгүй байна. Шүүмж бичсэн хүн бичгээр бэлтгэсэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан шүүмжийг хамгаалалтын комисст өгнө. Хэрэв удирдагч болон шүүмж бичсэн хүн нь төгсөлтийн ажлыг эцсийн хамгаалалтанд оруулах боломжгүй гэж үзвэл энэ асуудлаа тэнхим, сургалтын албанд мэдэгдэнэ. Тэнхим, сургалтын алба хамгаалалтанд оруулах эсэх эцсийн шийдвэрийг гаргана. 9 8. Төгсөлтийн ажлаа эцсийн хамгаалалтад оруулахад шаардагдах материалууд Төгсөлтийн ажил бичсэн оюутан нь эцсийн хамгаалалтад дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд 1. Сурлагын дэвтэр 2. Сургалтын албанаас баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт 3. Бүрэн хэлбэршүүлсэн төгсөлтийн ажил 4. Удирдагчийн дүгнэлт 5. Шүүмж 6. Төгсөлтийн ажлын электрон хэлбэрээр хадгалсан файл 7. Power Point
  • 10. программаар бэлтгэсэн хамгаалалтанд оруулсан танилцуулга Эдгээр материалуудыг хамгаалалт болохоос 2 хоногийн өмнө бүрдүүлээгүй бол хамгаалалтад оруулахгүй. 9. Төгсөлтийн ажлын хамгаалалт Төгсөлтийн ажлын эцсийн хамгаалалт нь комиссын нээлттэй хуралдаан дээр явагдана. Хамгаалалтын комисс нь оюутны онолын бэлтгэлийн түвшин, мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдсэн байдалд ерөнхий үнэлгээ өгч, тухайн мэргэжлээр диплом олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй. Ийм учраас оюутан нь хамгаалалтын үед сэдвийн хүрээнд ном, зохиолд юу гэж бичсэн, төгсөлтийн ажлын сэдвийн хүрээнд юу хийснээ тоочих нь гол биш юм. Оюутан нь хамгаалалтын өмнө удирдагчаасаа боломжийн үнэлгээ авсан, хөндлөнгийн шүүмжлэгчээс эцсийн хамгаалалтад оруулах боломжтой гэсэн зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Удирдагчийн дүгнэлт, хөндлөнгийн шүүмж хамгаалуулахын эсрэг гарсан боловч тэнхим, сургалтын алба хамгаалалтад оруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд оюутан төгсөлтийн ажлын хамгаалалтад орж болно. Энэ тохиолдолд оюутан нь хамгаалалтанд 15 минутын илтгэлийг Power Point праграмм дээр бэлтгэнэ. Энэхүү товч илтгэлдээ оюутан нь төгсөлтийн ажлын гол утга санааг товч тодорхой, аль болох хүснэгт, график, схемээр харуул,ж санал дүгнэлтээ илэрхийлнэ. Энэхүү илтгэлээ удирдагчтайгаа тохиролцсон, түүнд үзүүлж, зөвлөлгөө авсан байна. Илтгэлээ компьютер, LCD дэлгэц ашиглан тавина. Энэ бүх зүйлийг урьдчилан бэлтгэсэн, илтгэл тавих сургуулилтаа хийж, илтгэлээ яг 15 минутдаа багтахаар тохируулсан байна. Илтгэлээ тавихдаа аль болох чөлөөтэй, шууд харж уншихгүйгээр, өөрийн үгээр ярих шаардлагатай. 10 Төгсөлтийн ажлын хамгаалалтад бэлтгэх, хамгаалах үйл ажиллагаа нь оюутны хувьд маш хариуцлагатай чухал ажил юм. Хичнээн сайн ажил бичиж, удирдагчаасаа болон шүүмжлэгчээс сайн үнэлгээ авсан боловч хамгаалалтанд муу бэлтгэж, амжилттай илтгээгүйгээс ерөнхий үнэлгээ доошилж болно. Хамгаалалтыг амжилттай хийхийн тулд илтгэлээ сайн
  • 11. бэлтгэх, түүндээ оюутны өөрийн зүгээс бие дааж юу хийсэн, судалгааны ямар арга хэрэглэсэн, ямар шинэлэг асуудал гаргаж хөндсөн, ямар үр дүнд хүрсэнээ харуулвал илүү сайн болно. Илтгэлд хэт олон тоо баримт нурших нь тохиромжгүй бөгөөд зөвхөн тэдгээрийг баталгаа нотолгоо болгох зорилгоор л хүснэгт, графикаар харуулвал илүү зохистой. Хамгаалалтын төсгөлд комиссын гишүүд асуулт тавина. Оюутан сандарч мэгдэхгүйгээр асуултыг сайн сонсож товч, оновчтой үгээр хариулах шаардлагатай. Олон үгээр нурших нь тохиромжгүй бөгөөд энэ нь оюутны мэдлэг эмх цэгцгүй муу байгааг харуулна. Ийм учраас төгсөлтийн ажилд бичсэн оюутан хамгаалалтынхаа өмнө мэргэжлийн чиглэлээр үзсэн гол хичээлүүдээ сэргээн харж, тухайн сэдэвтээ хамаарах онолын ном, зохиол уншиж, биеэ сайтар бэлтгэсэн байх шаардлагатай. Асуултанд хариулсаны дараа төгсөлтийн ажилд удирдагчаас өгсөн үнэлгээг нийтэд уншиж танилцуулна. Дараа нь хөндлөнгийн шүүмжлэгчийн шүүмжийг уншиж танилцуулна. Төгсөлтийн ажлыг A, B, C, D, F гэсэн үнэлгээгээр дүгнэнэ. Үнэлгээ өгөх үйл ажиллагаа комиссын гишүүдийн хаалттай хурал дээр 10-15 минутын хугацаанд хийгдэнэ. Үнэлгээ нь дипломын ажлын шинжлэх ухааны болон практик ач холбогдол, чанарын түвшин, илтгэлийн агуулга, асуултад хариулсан байдалд үндэслэсэн байна. Төгсөлтийн ажлыг комиссоос үнэлсэн дүнг хамгаалалтад оролцсон нийт оролцогчидод танилцуулна. Комиссоос өгсөн дүн эцсийн бөгөөд эргэж хянагдахгүй. Төгсөлтийн ажлын сан, түүний хадгалалт, хамгаалалт Төгсөлтийн ажлын оюуны өмчийн эрх нь түүнийг бичсэн оюутан болон тус тэнхимд хамаарагдана. Төгсөлтийн ажил нь бүрэн эхээрээ үдэгдсэн байдлаар болон CD дээр хадгалагдана. Мөн уг ажлыг электрон байдлаар file хэлбэрээр нь авч үлдэж болно. Тэнхмүүд оюутны төгсөлтийн ажлаар мэдээллийн элестрон сан үүсгэж, жил бүр баяжуулан хадгална. Энэхүү санг бүрдүүлэх ажлыг тэнхмийн туслах ажилтан харицуан гүйцэтгэнэ. Уг
  • 12. санг CD дээр хадгална. Төгсөлтийн эх ажлыг оюутануудад олноор нь болон хоногоор өгч явуулахыг хориглоно. 11