Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité

Consultez-les par la suite

1 sur 17 Publicité

Plus De Contenu Connexe

Diaporamas pour vous (20)

Similaire à "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6 (20)

Publicité

Plus par E-Gazarchin Online University (20)

Plus récents (20)

Publicité

"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6

  1. 1. Лекц № 6 Үгийн сангийн зарим төрлийн орчуулга
  2. 2. • Олон улсын шинжтэй үгс • Нэр томъёоны орчуулга • Оноосон ба нэрийтгэл нэрийн орчуулга • Газар усны нэрийн орчуулга • Одон гариг • Албан байгууллага, нам, эвсэл, холбоо, олон нийтийн байгуулга, сонин сэтгүүл, мэдээллийн агетлаг
  3. 3. Бичлэг, утга, агуулгаараа адил буюу ойролцоо үгийг үүнд хамруулж үздэг. Ийм үгс олон хэлэнд түгээмэл дэлгэрсний ихэнх нь грек, латин хэлнээс гаралтай үгс байдаг. Жишээ нь монгол хэлэнд • парк- англи /park/ • автомат- грек / automatos - өөрөө ажилладаг/ • машин – латин / machina - байгууламж/ • социализм – латин /socialis- нийгмийн / • банк - франц /banque- хадгалах/ • коммунизм – латин/ communis- нийтийн/ • аппарат- латин / apparatus- / • фашизм – итали / fascio-багц, баглаа, нэгдэл /
  4. 4. Эдгээр үгс нь монгол хэлний үгийн санг баяжуулах эерэг нөлөөтэй ба эдгээрийн бичлэг, агуулга бараг өөрчлөгддөггүй . Гэхдээ эдгээр үгс нь уншигчдад хэрхэн ойлгогдож хэрэглэгдэж байгаагаас цаашдын хэрэглээ нь шалтгаалдаг. Монгол үгийн санд багтсан зарим үгс ормол үгийн байдалтай (харь хэлнээс монгол хэлэнд орж ирсэн) байх боловч монгол үгнээс аяндаа түрэгдэн гардаг. Ер нь бол харь үг тухайн хэлэнд хэдий хэрийн хугацаагаар оршин тогтнох нь тодорхой биш ч гэсэн аяндаа түрэгдэн гарч байдаг. Ийм учраас орчуулагч олон улсын шинжтэй үгс гэсэн утгаар гадаад үгийг зээлдэн хэрэглэхийг урьтал болгох хэрэггүй. Учир нь гадаад үгс нь жирийн уншигчдад гаж буруу сонсогдохоос гадна утга санаа нь тэр бүр тод ойлгогдохгүй тохиолдол байдаг. Гэвч зайлшгүй өөрөөр буулгах боломжгүй үг байвал зээлдэх буюу тэр чигээр нь буулгахаас өөр аргагүй юм.
  5. 5. Жнь: 1. Грекээс гаралтай “оролдлоготой, хичээлтэй, идэвхтэй” гэсэн санаа бүхий “praktikos” гэсэн үгийг • англи- practice франц- pratique • герман- praxis испани- practica • орос- практик монгол - дадал, дадлага 2. Германы зохион бүтээгч инженер Р. Дизелийн /Diesel/ нэрээр нэрлэсэн шингэн түлшээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүрийг : • Англи- diesel motor Франц – moteur diesel • Герман - dieselmotor Испани - motor diesel • Орос- дизель Монгол - дизель хөдөлгүүр Олон улсын шинжтэй үгийг хэл тус бүрт явцуу болон өргөн утгаар хэрэглэгдэг учир үгийн багтаамж, илэрхийлэх санаа өөр өөр болж ирдэг.
  6. 6. Жнь: грек гаралтай /basis – ямар нэг юмны үндэс суурь / 1. англи- үндэс, суурь, ёроолын хэсэг, түшиц газар, цэнгээний газрын тоглоом, гарааны газар/ биеийн тамирт/, суурь/ барилга /, бэл /уулын/, үндэс/хими/ 2. франц- үндэс, суурь, түшиц газар, цэргийн бааз, агуулах, эмийн гол бүрэлдэхүүн хэсэг 3. герман- base - үндэс, суурь, түшиц газар, цэргийн бааз, агуулах , хөвөгч бааз 4. испани - үндэс, түшиц газар, суурь/ барилга /, агуулах, бэл /уулын/, толгойлох байгууллага 5. орос - ваза – барилга баганын суурь, ямар нэгэн юмны үндэс, хангамж үйлчилгээний газар, агуулах 6. монгол - нийгмийн хөгжлийн эдийн засгийн байгуулал, нөөц, түр байрлаж байгаа түшиц газар, агуулах
  7. 7. 1. Хэл хэлэнд тархан хэрэглэгдэхдээ тухайн хэлний авиа зүй, бүтэц судлалын хуулиар хэлбэрээ бага зэрэг өөрчилж байх боловч үгийн язгуур үндсэндээ хадгалан үлддэг. Харин монгол хэлэнд эдгээр үгсийн гол санаа зонхилж зарим дагалдах утга орхигддог . 2. Олон улсын шинжтэй үгс нь монгол хэлэнд шингэхдээ үндсэн утгаас нь илүү өөр шинэ санаа бараг нэмэгддэггүй 3. Ийм үгс монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүнд багтахдаа дагуур утга нь төдийлөн өөрчлөгдөн хувисдаггүй. 4. Оноосон нэр оролцсон олон улсын шинжтэй үгсийг галиглан орчуулна. UN-유엔 5. Олон улсын шинжтэй зарим үг тухайн үедээ их түгээмэл хэрэглэгдэж байвч түүнтэй бүрэн дүүрэн дүйцэх уугуул үг байгаа нөхцөлд аяндаа түрэгдэн гардаг. Жишээлбэл: Телевиз-зурагт
  8. 8. Хүний мэдлэгийн бүх салбар дахь юм, үзэгдлийг нэрлэсэн үг, нийлэмж үгийг нэр томъёо гэдэг . Эдгээр нь олон салаа утгатай, өдөр тутам хэрэглэгддэг жирийн үгтэй харьцуулахад нэр томъёо нь ганц утгатай, сэтгэлийн хөдөлгөөн илэрдэггүй гол онцлогтой. Гэхдээ нэг үг шинжлэх ухааны өөр өөр салбарт нэр томъёо болж хэрэглэгдэхдээ өөр өөр үгээр илэрдэг. Ж нь: латин гаралтай operatio- үйлдэл , үйл ажиллагаа англи ,франц, герман - operation испани - operacion орос - операция гэдэг нэр томъёо анагаах ухаан - мэс ажилбар санхүүд – үйлдэл цэргийн ухаан- байлдааны ажиллагаа гэсэн өөр өөр нэр томъёо болдог .
  9. 9. • Нэр томъёоны орчуулгад тухайн улсын судалгаа шинжилгээний байгууллагаас албан ёсоор тогтоосон нэр томъёоны стандартыг ёсчлон мөрдөхгүй бол эх зохиолын утга санааг гажуудуулан ноцтой алдаанд хүрэх болно. Ийм учраас орчуулагч орчуулга хийхдээ нэр томъёоны алдаа гаргахгүйн тулд шинжлэх ухааны тухайн салбарын зохих мэдлэгтэй байх шаардлагатай. Гэхдээ нэр томъёог бие даасан бөгөөд 2- дмол утгагүй байх ёстой гэсэн санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал алдаанд хүрнэ. • Жишээ нь: • Both the State and Federal authorities are bent on establishing police state- муж улс холбооны засаг захиргаа хоёул цагдаагийн газрыг үндэслэн байгуулахыг мөрөөдөж байсан. • Сөүл хотын цагдаагийн төв газар-서월지방경찰청
  10. 10. • Нэр томъёог, ялангуяа хийсвэр утгатай үгсийг орчуулахдаа хам сэдэвтэй нягт уялдуулж тухайн нэр томъёоны жинхэнэ утгыг үнэн зөв илэрхийлэх хэрэгтэй. Аль ч хэлний нэр томъёонд бүрхэг, 2-дмол санаа төрөхүйц, жинхэнэ утгаасаа холдсон үгс нэлээд их байдаг нь үгийн олон салаа утгаас огт өөр бөгөөд чухамдаа утга зүйн өгсүүллийн нэг төрөл болдог. Нэр томъёоны үүрэгтэй хэрэглэгддэг ийм үгийг хэлбэрийг дагуулан орчуулж болохгүй. Жнь: • Англи хэлний “small-box” гэдэг үгийг үгчилбэл “бяцхан тэмбүү яр” гэмээр авч жинхэнэ утга нь “цэцэг өвчин, цагаан бурхан” юм. • Эрдэнийн алтан өлгий минь 보석 같은 나의 모국이여
  11. 11. Англи хэлэнд “яам” гэдэг утгыг илэрхийлэхэд Ministry, Board, Office, Home гэсэн хэдэн үг байгаа боловч яам бүрээ өөр өөрийнхөөрөө нэрлэдэг байна. Жнь • Foreign Office – гадаад хэргийн яам • Department of Justice – хууль цаазны яам • Ministry of Defense - БХЯ • АНУ-д Attorney General - Хууль цаазны яам гэдэг бол англид Ерөнхий Прокурор болно. Нэр томъёо нь бас олон утгатай байх ёс бий. Тухайлбал Labor Party/AНУ/- ажилчны нам • Англид – Лейборист нам • Байгууллага албан газар – 통신국, 경찰청, 노동부,공장,회사,박물관, 병원,수리소
  12. 12. Нэг төрлийн юмыг бусад зүйлээс ялгаж тухайлан нэрлэсэн хүний нэр, газар ус, улс, хот суурины нэрийг оноосон нэр, харин ерөнхийлөн нэрлэсэн үгс бол нэрийтгэл нэр болно. Нэрийтгэл нэрийг орчуулахад бэрхшээл байдаггүй. Оноосон нэрийг голдуу галиглах ба үсэглэх аргаар буулгадаг. • Галиглах - /лат- transcription- хуулан бичилт/ гэдэг нь өөрийн хэлний үсэг ашиглан гадаад хэлний үгийг авиаг тэмдэглэхийг хэлдэг бол Бат-바트, Jorge조르즈 • үсэглэх / лат- translitera/ гэдэг нь гадаад хэлний үсэг бүрийг өөрийн хэлний үгээр орлуулан бичихийг хэлдэг. A형 –А бүлэг-A type Эрдэм шинжилгээний зохиол бүтээлд үсэгчлэхээс бусад тохиолдолд галиглах аргыг зонхилон хэрэглэдэг.
  13. 13. Монгол Орос Англи Франц Герман Испани Александр Aлександ р Alexande r Alexandr e Alexande r Alejandro Георгий Георгий George Georges Georg Jorge Жон Джон John Jean Johann Joaguin Анна Анна Ann Anne Anna Ana Пауль Павел Paul Paul Paul Pablo Харин хүний гадаад төрх, нийгмийн байдал, намтар түүхийн онцлогт тохируулан оноосон нэрийг тодотгодог чимэг үг ба хочоор утгыг дагуулан орчуулна. Жишээ нь: 김 선생님, 김 의사님
  14. 14.  Энэ төрөл зүйл нь нийгмийн сонирхолыг татсан тухайн үеийн тулгамдсан асуудал, улс төр, эдийн засаг, соёлын зэрэг амьдралын бүх хүрээний олон асуудлыг хамардаг, сэдвийн хувьд маш өргөн юм. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэлийн найруулга нь улс төр, утга зохиол, хэвлэлийн ба хурал цуглааны илтгэл, хэлсэн үгэнд тусгалаа олдог. Эдгээрийн орчуулгын шаардлага нийгэм-улс төрийн зохиол бүтээлийн орчуулгатай зарим талаар тохирмоор боловч баримт мэдээллийг чухалчилдгаараа онцлог юм. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл, мэдээллийн хэрэглэгдэхүүний дор дурдсан онцлогийг орчуулгад бүрэн тусгасан байх шаардлагатай. Үүнд:  1/. Хэлний хэмнэлийн зарчмыг чухалчлан, цомхон, эмх цэгцтэй хэллэг, өгүүлбэрээр аль болох өргөн хүрээтэй, багтаамж сайтай мэдээлэл өгөх.  2/. Нийтлэг түгээмэл үг, хэллэгийг зохистой ашиглан орчуулж байгаа хэлнийхээ соёл, хэм хэмжээг чанд баримтлах.
  15. 15.  3/. Сэдвийн цар хүрээ өргөн, бас түгээмэл дэлгэрсэн “freedom of speech”, “свобода слова” – үг хэлэх эрх чөлөө; “election campaign”, “избирательная кампания” – сонгуулийн кампани; “peace policy”, “мирная политика” – энх тайванч бодлого зэрэг нийгэм-улс төрийн үг, хэллэг болон мэдлэгийн бүх салбарын “on the international arena”, “auf internationaler Arena”, “на международный арене” – олон улсын тавцан дээр; “jaw”, “Spann-vorrichtung”, “зажимное приспособление” – хавчдаг багаж; “Antreib”, “transmission apparatus”, “приводной механизм” – дамжуулгын хэрэгсэл гэх мэт нэр томъёог их өргөн хэрэглэдэг.  4/. Нийтлэлийн найруулга нь эрдэм шинжилгээ, албан баримт бичгийн болон уран зохиолын найруулгатай үе үе хослодог.
  16. 16.  Сонин сэтгүүлийн загварчисан хэллэг / “workers of the counter”, “работники прилавка” – дэлгүүрийн худалдагч, “commandant of production”, “командиры производства” – инженерүүд, “white gold or blanc”, “weiss Gold”, “белое золото” – хөвөн зэрэг үгс их тохиолддог.  Иймэрхүү үгсийг ихэвчлэн үгчилж орчуулах боловч зарим үед утгачлах ёстой болдог. Нийтлэлийн найруулга нь үндсэндээ бичиг зохиолын чиглэлийнх учир өгүүлбэр нь энгийн хэр нь дэлгэрэнгүй байна.  5/. Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл дуулиан дэгдээх зорилгоо давхар давхар гарчигтай байх нь цөөнгүй. Бас хураасан үгсийг зөв тайлахад орчуулагч онцгой анхаарах ёстой. Жишээ нь:
  17. 17.  OAS-Organization of American States – Америкийн улсуудын байгууллага.  OAS-Organization d’armee secrete – Зэвсэгт нууц байгууллага.  MP – Member of Parliament – Парламентын гишүүн.  MP – Military Police – Цэргийн цагдаа  MP – Maskulinum/ Masculine Plural – Эр хүйсийн олон тоо  MP – Majorite Parlementaire – Парламентын олонхи

×