SlideShare une entreprise Scribd logo
1  sur  34
МОНГОЛ УЛС 
Бидний эх орон
2014 
Оршил 
Монгол ороны тухай: 
Монгол улс нь: эртний түүх дурсгалийн өлгий болсон 
Арвин баялаг орон бөгөөд Төв Азид орших 
Бүгднайрамдах улс юм. 
Монгол улс нь Далайд гарцгүй 
Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д ордог. 
Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт оршидог. 
Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 17-д орох Эх ороныхоо 
тухай бага ч болов мэдэж, та бүхэнтээ хуваалцахыг зорив. 
Үүнд:1.Төрийн сүлд, Төрийн далбаа 
2. Төрийн дуулал 
3. Эрт үе 
4. Одоо үе 
5. Нутаг дэвсгэр 
6. Ус агаар
7. Ургамал,амьтан 
8. Засаг захиргаа 
9. Улаанбаатар 
10.Эдийн засаг 
11.Аж үйлдвэр 
12.Шинжлэх ухаан 
13.Хүн ам,хэл соёл 
14.Хоол 
15.Спорт гэсэн сэдэвүүдээс бүрдэнэ. 
2014.05.30 
Төрийн сүлд
Төрийн далбаа
Төрийн Дуулал 
Дархан манай тусгаар улс 
Даяар монголын ариун голомт 
Далай их дээдсийн гэгээн үйлс 
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө 
Хамаг дэлхийн шударга улстай 
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж 
Хатан зориг, бүхий л чадлаараа 
Хайртай Монгол орноо мандуулъя 
Өндөр төрийн минь сүлд ивээж 
Өргөн түмний минь заяа түшиж 
Үндэс язгуур, хэл соёлоо 
Үрийн үрдээ өвлөн бадраая 
Эрэлхэг Монголын золтой ардууд 
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур 
Жавхлант манай орон мандтугай 
Одоо (2006 оноос 
хойш)
Эрт үе 
Эрт дээр үеэс Монголд нүүдэлчин овог аймгууд олоноор 
байсан ба тэдний нэг бол Хүннү гүрэн юм. Хүннү 
гүрнийг МЭӨ 209 онд Модун шанъюи нэгтгэн байгуулсан байна. 
Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан Хүннү 
НТӨ 209 онд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөн 
байгуулагдаж байв. Тvvнээс хойш Монголын тал нутагт Түрэг 
болон өвөг монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан 
бөгөөд XIII зууны эхээр тархай бутархай монгол аймгуудыг 
нэгтгэж Их Монгол улсыг байгуулжээ. . 
Х зуунаас эхлэн Монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182- 
1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд 
нэгтгэгдэж, Их Монгол улс байгуулагдсан. Чингис хааны 
байгуулсан Их Монгол улс нь: Дэлхийн хамгийн том 
газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их 
монгол улсын газар нутаг Наполён, Македоны,Александр 
нарын эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар 
илvv байсан байна.Монгол улс түүхэндээ хамгийн хүчирхэг 
байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг 
нэгтгэн Их Монгол улсыг байгуулж, Ази Европын орнуудыг 
цэргийн хүчээр байлдан дагуулсан XIII зуун юм. Чингис хааныг 
залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн явуулж, газар нутгаа 
тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагт 
(24,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэний 
хаанчлал тогтож байв. Монголчуудын аян дайн өрнө зүгт
Адриатын тэнгис, Мамлук дорно зүгт Япон, өмнө зүгт 
Индонезийн Жава хүрчээ. Монголын эзэнт гүрний Цагаадайн 
болон Алтан ордны улсууд нь Торгоны зам дагуу оршиж байсан 
тул дэлхийн худалдааны гол төв болж баижээ
Одоо үе 
Монгол Улс нь төв азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, 
бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг ба, Монгол 
улсын баруун хил казахстагаас 38 километр зайтай байдаг. 
хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин 
суудаг,Нийслэл Улаанбаатар юм. Улс төрийн засаглалын 
хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай Бүгднайрамдах улс 
болно. Монгол улс нь: Монгол (95%), Казах(4.9%), 
болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 2.9 сая хүн амтай. 
Монгол улс нь Далайд гарцгүй 
Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн 
түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн. Хүн ам болон 
газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын 
нягтрал багатай улс юм. 
Нутгийн дийлэнх нь Тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар 
Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон 
ба өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт 
бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав 
газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. 
Нүүрс,төмөрийн хүдэр зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг.
Монголын нутаг дэвсгэр Монгол 
улс нь: 1.564.116 км² газар нутагтайгаар Иран улсын дараа 
дэлхийд 17-д орно. 20-д бичигдэх Перу улсаас хамаагүй том 
юм.Монгол улс нь өмнөд хэсэгтээ говь цөл, хойд ба баруун 
талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг 
харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр 
цэг нь: Алтай Таван Богдын хүйтэн оргил бөгөөд д.т.д. 
4,848 м оршдог. Харин хамгийн нам цэг нь: 
Хөх нуур [д.т.д 560m ] ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс 
нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв юм. Монголд: 
Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан- 
4362м Мөнххайрхан-4231м 
Мөстхайрхан-3934м 
Цаст-4208м зэрэг олон мөнх цаст оргил байдаг. Монголын 
хамгийн урт мөсөн гол нь 20км урт Потаниний мөсөн гол. 
Хамгийн урт гол 1124км урт Орхон гол 
хамгийн том нуур Увс нуур Баруун 
захийн цэг Мааньт уул Зүүн захийн цэг 
Соёлз уулын модот хамар Хойд захийн цэг Монгол 
шарын даваа Урд захийн цэг Орвог гашууны 
бор толгой юм. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. 
Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1
сарын дунджууд -30°C-д хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг 
байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог.
Улаанбаатар хот нь дундаж температураараа 
Дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж 
хэм нь -хэмтэй байдаг. Дэлхийн цор ганц 
нийслэл юм. Улаанбаатарын дараа 
Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т 
орно. Монгол орон 
өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, Салхи ихтэй байдаг. Өвөл 
нь удаан, маш хүйтэн, Зун нь богинохон ба зун цагт ихэнх хур 
тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр 
тохиодог ба Голдуу өндөр даралттай орчны дунд 
оршдог. Хур тунадас нь хойд талаараа 
хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур 
тунадас ихтэй Жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд 
хэсэгтээ Хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). 
Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ Газарт жилд 
ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.Говь бол ердийн 
цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний 
ургамал байхгүй ч Тэмээ амьдрах боломжтой.
Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас 
амархан устдаг. Үүнээс 
болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь 
чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг. 
Ус агаар 
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ 
эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² 
талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд 
газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол 
хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг 
юм. Улсын хамгийн том мөсөн гол бол: 
Алтай Таван богд дахь Потаниний нэрэмжит мөсөн гол бөгөөд 
20 км орчим урттай. Монгол улсын гол 
мөрнийг: Хойд мөсөн далайн, 
Номхон далайн болон 
Төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж хуваана. 
Монголын хамгийн урт гол: Орхон гол 
(Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин
БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын 
хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь 
Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ 
мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек 
байдаг. Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²). 
Ургамал, амьтан 
Монгол улсад: нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас 
зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг Ба 7 
баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй 
зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. 
Түүний дотор Тахь,Хавтгай, Мазаалай зэрэг амьтанд, 
Монгол алтан хундага, Тарваган шийр, Дорогостойн 
Вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй 
ургамал бий.
Монгол улсын Засаг захиргаа, 
Нутаг дэвсгэрийн Хуваарь 
Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн 
хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан 
нэгж болгон хуваасан. 1994 онд гурван аймаг 
нэмэгдэж 21 аймаг 1 Нийслэл байдаг болжээ. Аймаг нь 
суманд сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар 
Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 
дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил 
ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 
хороо тэмдэглэгджээ. Монгол улсын 
аймаг, нийслэлийг харуулсан газрын зураг 
Аймаг 
Сумын 
тоо 
(2013) 
Хүн ам 
(2012) 
Газар 
нутаг 
(км²) 
Хүн амын 
нягтрал 
(/км²) 
Аймгийн төв 
Архангай 19 94,900 55,300 1.7 Цэцэрлэг
Баян-өлгий 13 101,200 45,700 2.2 Өлгий 
Баянхонгор 20 83,800 116,000 0.7 Баянхонгор 
Булган 16 60,800 48,700 1.2 Булган 
Говь-Алтай 18 60,900 141,400 0.4 Алтай 
Говьсүмбэр 3 12,300 5,540 2.2 Чойр 
Дархан-Уул 4 87,800 3,280 26.8 Дархан 
Дорноговь 14 52,500 109,500 0.5 Сайншанд 
Дорнод 14 73,700 123,600 0.6 Чойбалсан 
Дундговь 15 49,900 74,700 0.7 Мандалговь 
Завхан 24 80,700 82,500 1.0 Улиастай 
Орхон 2 78,400 840 93.3 Эрдэнэт 
Өвөрхангай 19 113,200 62,900 1.8 Арвайхээр 
Өмнөговь 15 46,800 165,400 0.3 Даланзадгад 
Сүхбаатар 13 56,600 82,300 0.7 Баруун-урт 
Сэлэнгэ 17 100,800 41,200 2.4 Сүхбаатар хот 
Төв 27 88,900 74,000 1.2 Зуунмод 
Увс 19 81,000 69,600 1.2 Улаангом 
Ховд 17 87,800 76,100 1.2 Ховд хот 
Хөвсгөл 24 121,400 100,600 1.2 Мөрөн 
Хэнтий 17 71,200 80,300 0.9 Чингис
Бүс, муж, орон 
Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах 
болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо 
бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл: 
1.Баруун бүс (Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, 
Увс,Ховд) 
2.Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 
3.Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, 
Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв) 
4.Хангайн бүс, (Архангай Баянхонгор, Булган, Орхон, 
Өвөрхангай, Хөвсгөл) 
5.Улаанбаатар “Улаанбаатар” гэж тав хуваасан байна.
Улаанбаатар 
Улаанбаатар, ᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤ (улаганбагатур),нэг 
талаар Монгол улсын нийслэл, мөн улсын ганц саятан хот юм. 
бүгд 9 дүүрэг хамаарсан 4,704.4 км² газартай 
Улаанбаатар нийслэл (товчоор Нийслэл гэж хэвшсэн) 
хэмээх нутаг юм. 2011 оны тооцоогоор Нийслэлд 1,240,048 хүн 
оршин сууж байна. Улаанбаатар хот Монгол 
улсын дорно-төв биед Төв аймгаар хүрээлүүлж, 
хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул- Сэлбийн 
бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр
өндөрт: Богд хан, Сонгино хайрхан, 
Чингэлтэй, Баянзүрх дөрвөн 
уулын дунд хөндлөн тийш сунагар хэлбэртэй оршдог. 
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө 
боссоноос эхлэн нийслэл хотын түүхийг тоолно. 1778 онд 
одоогийн газраас нүүлгүй тогтов. Өмнө нь шашин, худалдааны 
төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд 
барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх 
бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төр, эдийн засаг, 
боловсролын төв газар. 
Эдийн засаг 
Монголын эдийн засаг нь: Хөдөө аж 
ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал 
элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт: 
1. зэс, 
2. нүүрс, 
3 молибден, 
4. цагаан тугалга, 
5. вольфрам, 
6. алтны олборлолт ихэд ач холбогдолтой. 
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй 
хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос 
гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, 
морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд
голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, 
тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 
1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш 
тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%- 
р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй 
байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 
тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар 
Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.Монголын эдийн 
засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн 
амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн 
түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол 
худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын 
нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад 
ногджээ.1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын 
хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд 
хамгийн жижигт тооцогддог байна. 
Аж үйлдвэр 
ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн 
салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж 
үйлдвэрлэлд :барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, 
молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), 
газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын 
гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн 
нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж 
үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн
салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн 
салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, 
Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа 
эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний 
үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар 
хурдацтайгаар өсөж байна. 
Шинжлэх ухаан, технологи 
1990-ээд оноос ардчилал хөгжснөөр 
Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ.Үүний 
үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. 
Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын 
технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. 
Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч 
компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг 
өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн 
телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг 
хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй 
харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа 
эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж 
байна. 
Хүн ам 
Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.2007 оны 7 сарын 
байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам 
тооллогын товчоо 2,951,786 гэж үзэж байгаа бөгөөд энэ нь
дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000 
хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны 
тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн 
Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно. 
Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай 
харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх 
хувийг Монголчууд эзлэх боловч Казах үндэстэн цөөнх тоотой 
бий. 2000 оны 
тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж 
тооцож байна. Нийт хүн 
амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 
27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ 
харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад 
хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь 
хүндрэл учруулах болжээ. Хүн амын 40% нь 
Төвдийн Буддын шашины урсгал болох Шарын шашинг шүтдэг, 
30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христэд 
итгэгч, 4% нь исламын шашинтан. 
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь 
сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. 
Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. 
Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин 
байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш 
нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч 
байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас 
нүүдэлчин амьдралтай.Хүн амын 85% нь Монгол үндэстэн
бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. 
Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. 
Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, 
Дөрвөд,Урйанхай, зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд 
(Хасаг, Тува, Чантуу) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд 
үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч 
Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд 
Монголоос гарчээ. 
Хэл 
Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол 
хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь 
Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн 
уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн 
амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад 
аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий 
аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. 
Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний 
дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн 
орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор 
Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд 
герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт 
юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа 
холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос 
хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна.
Баяр ёслол 
Наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Уг 
баяраар монголын уламжлалт спортууд болох 
Хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг 
төрлөөр эрийн гурван наадмыг зохион байгуулдаг. Мөн жил 
бүрийн хаврын эхэн сард болдог Цагаан сараар 
монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, 
золгон, бэлэг солилцдог уламжлалтай. 
Огноо Баяр Тайлбар 
1 
сарын 
Шинэ жил Орон даяар амардаг. 
1 
1-2 с Цагаан сар 
Билгийн тооллын шинэ жил, 
хаврын тэргүүн сарын 
шинийн нэгэн, хоёрон, 
гурван. 
3 
сарын 
8 
Олон улсын 
Эмэгтэйчүүдийн өдөр 
Эмэгтэйчүүдийн баяр. 
6 Хүүхдийн баяр Эх үрсийн баяр болон
сарын 
1 
Хүүхдийн эрхийг хамгаалах 
өдөр зэрэг олон нэршилтэй. 
7- 
сарын 
11-13 
Үндэсний их баяр наадам 
Бүх нийтээр амарч, 
уламжлалт баяр наадмаа 
тэмдэглэдэг. 
11 сар 
Их Эзэн Чингис хааны 
өдөр 
Билгийн тооллын өвлийн 
тэргүүн сарын шинийн 1 
12 
сарын 
29 
Үндэсний эрх чөлөө, 
тусгаар тогтнолоо 
сэргээсний баяр 
Манж Чин Улсын дарлалаас 
гарч, тусгаар тогтнолоо 
сэргээсэн 
Дуу хөгжим 
Монгол нь дуу хөгжмийн уламжлалт өв соёл ихтэй. Хөөмий, 
морин хуур, Бие биелгээ, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино 
дуу ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм. 
Мөн Хубилай хааны дэргэд 1800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 
оркестр байсан тухай түүхэн сурвалж байдаг ба монголчууд Ази 
тивдээ хамгийн анх дуурийн театртай болжээ. 20-р зуунаас 
барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын 
өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг 
хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин 
одоо рок, поп, транс, хип-хоп хөгжмийн урсгал ихээхэн түгэн 
дэлгэрэх болжээ. 
Кино урлаг 
Социализмын үед МАХН киног өөрийн үзэл суртлыг сурталчлах
хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь 
ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950- 
иад оноос ажилчин ангийн тухай сэдэвтэй болсон байна. 
1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын 
тухай сэдэвтэй кинонууд гарах болов. 
Ардчилал гарсны дараа кино урлаг нэг хэсэг уналтад орсон ч 
сүүлийн үед сэргэж байна. Сүүлийн үед 
Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямасүрэн зэрэг бие даасан 
найруулагчдийн уран бүтээл хүмүүст нилээдгүй үнэлэгдэх 
болсон ба Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" кино нь 
2005 онд Оскарын шагналын шилдэг гадаад баримтат киноны 
төрөлд нэр дэвшиж байсан удаатай. 
Хоол 
Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ, 
зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл 
хэрэглэдэг бөгөөд таван хошуу малынхаа сүүг боловсруулж 
төрөл бүрийн цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, 
зун, намар нь сүү цагаан идээгээ хүнсэнд хэрэглэдэг байв. 20-р 
зуунаас эхлэн европ хүнсний ногоо хэрэглэх болсон. 
Сүүлийн үед цагаан хоолтон хүмүүс их бий болж байгаа. Мөн 
дэлхийн олон үндэсний хоолны газрууд бий болж солонгос, 
хятад хоол идэх болсон. Энэ нь
суурьшмал нийгэмд шилжсэнтэй холбоотой юм.
Спорт 
Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, 
үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн 
олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр 
шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог. Хамгийн их дэлгэрсэн 
спорт бол эрийн гурван наадмын 
гол төрөл, үндэсний бөх юм. Монгол 
бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. 
Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь 
Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. 
Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн 
зуун бөхчүүд ирж өрсөлддөг. Сүүлийн үед 
ширээний теннис, жудо, сагсан бөмбөг хөл бөмбөг ихээхэн
дэлгэрч монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын 
тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. 
Олон улсад Монголчууд 1990-ээд оны сүүлчээс 
Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж 
ирсэн. 2003 онд 
Асашёорюү нь анхны Монгол 
Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 
онд Хакүхо хоёр дахь 
2012 онд Ама гуравдахь 
2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ. 
Одоогоор Монгол улсын тамирчид: 
Зуны Олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль. Жүдогийн 
100 кг-ийн жинд: Найдангийн 
Түвшинбаяр Бээжингийн Олимпийн Монголын анхны алтан 
медалийг авчирсан. Тэрээр 4 жилийн дараа 
олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпийн хос медальтай 
Монголын анхны тамирчин болсон. 
Мөн Олимпийн хүрэл медальт: 
Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн. 
жүдогийн анхны дэлхийн аварга юм. 
Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. 
Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн 
Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо 
Германы иргэн болсон) тамирчин бөгөөд
Отрядын Гүндэгмаа нь Олимпийн мөнгөн медальтай. 
Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн 
амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин 
оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, 
Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. 
П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа 
дэлхийн аварга болсон. 
Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас 
Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан. 
2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч 
чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль 
хүртжээ. 
Дүгнэлт: Энхүү бие даалтын хичээл нь
MICROSOFT WORD Програмын хичээлээр сурсан мэдлэгээ 
бататган, улмаар Microsoft word програмын үйлдэлийн 
систэмүүдийн анхан шатны мэдлэгийг эзэмшсэнд 
оршино. Үүндээ 
тулгуурлан бие даалтын хичээлээ, Монгол эх 
ороныхоо талаар багахаан мэдээлэл цуглуулж бичив. 
Ашигласан мэдээлэл:(google) хайлт интернетийн орчин.
Гүйцэтгэсэн: Б.Мөнгөнхуяг 
2014.06.03

Contenu connexe

Tendances

Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Scenography Zaya
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2
azora14
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
giimaabn
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
Sainbuyn Baagii
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docx
Otgon-Erdene Bazarkhand
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
delgerya
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
davaa627
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
Anaro Nyamdorj
 

Tendances (20)

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
 
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослогоУлс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
Улс орноо хөгжүүлэх чиг хандлага, зөрөлдөөн, 1932 оны зэвсэгт бослого
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
лекц 2
лекц  2лекц  2
лекц 2
 
эсээ
эсэээсээ
эсээ
 
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
№5 Найруулгын алдаа түүнийг ангилах
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
сонирхлын бүлэг
сонирхлын бүлэгсонирхлын бүлэг
сонирхлын бүлэг
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docx
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмжДипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
Дипломын ажил бичих анхан шатны зөвлөмж
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 
Сэтгэхүй ба хэл яриа
Сэтгэхүй ба хэл яриаСэтгэхүй ба хэл яриа
Сэтгэхүй ба хэл яриа
 

Similaire à бие даалт

монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
batsuuri
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01
Bayasgalan
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
Prime Rose Snowdrop
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
gganchimeg
 
Mongol buhungiin biology
Mongol buhungiin biologyMongol buhungiin biology
Mongol buhungiin biology
tulgaa14
 
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
otgoo80
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
neegii
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
neegii
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
neegii
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгаль
naraa_92
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
batsuuri
 

Similaire à бие даалт (20)

газар зүй
газар зүйгазар зүй
газар зүй
 
цэнцээ
цэнцээцэнцээ
цэнцээ
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01
 
хамгийн
хамгийнхамгийн
хамгийн
 
Mongol oron sudlal
Mongol oron sudlalMongol oron sudlal
Mongol oron sudlal
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
 
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
 
Монголын түүх, соёл
Монголын түүх, соёл Монголын түүх, соёл
Монголын түүх, соёл
 
Mongol buhungiin biology
Mongol buhungiin biologyMongol buhungiin biology
Mongol buhungiin biology
 
Mongol buhungiin biology
Mongol buhungiin biologyMongol buhungiin biology
Mongol buhungiin biology
 
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
Uzuulen 88
Uzuulen 88Uzuulen 88
Uzuulen 88
 
T
TT
T
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгаль
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 

Plus de E-Gazarchin Online University

Plus de E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

бие даалт

  • 2. 2014 Оршил Монгол ороны тухай: Монгол улс нь: эртний түүх дурсгалийн өлгий болсон Арвин баялаг орон бөгөөд Төв Азид орших Бүгднайрамдах улс юм. Монгол улс нь Далайд гарцгүй Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д ордог. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт оршидог. Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 17-д орох Эх ороныхоо тухай бага ч болов мэдэж, та бүхэнтээ хуваалцахыг зорив. Үүнд:1.Төрийн сүлд, Төрийн далбаа 2. Төрийн дуулал 3. Эрт үе 4. Одоо үе 5. Нутаг дэвсгэр 6. Ус агаар
  • 3. 7. Ургамал,амьтан 8. Засаг захиргаа 9. Улаанбаатар 10.Эдийн засаг 11.Аж үйлдвэр 12.Шинжлэх ухаан 13.Хүн ам,хэл соёл 14.Хоол 15.Спорт гэсэн сэдэвүүдээс бүрдэнэ. 2014.05.30 Төрийн сүлд
  • 4.
  • 5.
  • 7. Төрийн Дуулал Дархан манай тусгаар улс Даяар монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхжинө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв
  • 8. Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай Одоо (2006 оноос хойш)
  • 9. Эрт үе Эрт дээр үеэс Монголд нүүдэлчин овог аймгууд олоноор байсан ба тэдний нэг бол Хүннү гүрэн юм. Хүннү гүрнийг МЭӨ 209 онд Модун шанъюи нэгтгэн байгуулсан байна. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан Хүннү НТӨ 209 онд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөн байгуулагдаж байв. Тvvнээс хойш Монголын тал нутагт Түрэг болон өвөг монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд XIII зууны эхээр тархай бутархай монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улсыг байгуулжээ. . Х зуунаас эхлэн Монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182- 1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол улс байгуулагдсан. Чингис хааны байгуулсан Их Монгол улс нь: Дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их монгол улсын газар нутаг Наполён, Македоны,Александр нарын эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар илvv байсан байна.Монгол улс түүхэндээ хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулж, Ази Европын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан XIII зуун юм. Чингис хааныг залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн явуулж, газар нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагт (24,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэний хаанчлал тогтож байв. Монголчуудын аян дайн өрнө зүгт
  • 10. Адриатын тэнгис, Мамлук дорно зүгт Япон, өмнө зүгт Индонезийн Жава хүрчээ. Монголын эзэнт гүрний Цагаадайн болон Алтан ордны улсууд нь Торгоны зам дагуу оршиж байсан тул дэлхийн худалдааны гол төв болж баижээ
  • 11. Одоо үе Монгол Улс нь төв азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг ба, Монгол улсын баруун хил казахстагаас 38 километр зайтай байдаг. хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг,Нийслэл Улаанбаатар юм. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай Бүгднайрамдах улс болно. Монгол улс нь: Монгол (95%), Казах(4.9%), болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 2.9 сая хүн амтай. Монгол улс нь Далайд гарцгүй Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн. Хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь Тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон ба өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс,төмөрийн хүдэр зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг.
  • 12. Монголын нутаг дэвсгэр Монгол улс нь: 1.564.116 км² газар нутагтайгаар Иран улсын дараа дэлхийд 17-д орно. 20-д бичигдэх Перу улсаас хамаагүй том юм.Монгол улс нь өмнөд хэсэгтээ говь цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь: Алтай Таван Богдын хүйтэн оргил бөгөөд д.т.д. 4,848 м оршдог. Харин хамгийн нам цэг нь: Хөх нуур [д.т.д 560m ] ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв юм. Монголд: Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан- 4362м Мөнххайрхан-4231м Мөстхайрхан-3934м Цаст-4208м зэрэг олон мөнх цаст оргил байдаг. Монголын хамгийн урт мөсөн гол нь 20км урт Потаниний мөсөн гол. Хамгийн урт гол 1124км урт Орхон гол хамгийн том нуур Увс нуур Баруун захийн цэг Мааньт уул Зүүн захийн цэг Соёлз уулын модот хамар Хойд захийн цэг Монгол шарын даваа Урд захийн цэг Орвог гашууны бор толгой юм. Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1
  • 13. сарын дунджууд -30°C-д хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог.
  • 14. Улаанбаатар хот нь дундаж температураараа Дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж хэм нь -хэмтэй байдаг. Дэлхийн цор ганц нийслэл юм. Улаанбаатарын дараа Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т орно. Монгол орон өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, Салхи ихтэй байдаг. Өвөл нь удаан, маш хүйтэн, Зун нь богинохон ба зун цагт ихэнх хур тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр тохиодог ба Голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур тунадас ихтэй Жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд хэсэгтээ Хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ Газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч Тэмээ амьдрах боломжтой.
  • 15. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг. Ус агаар Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг юм. Улсын хамгийн том мөсөн гол бол: Алтай Таван богд дахь Потаниний нэрэмжит мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай. Монгол улсын гол мөрнийг: Хойд мөсөн далайн, Номхон далайн болон Төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж хуваана. Монголын хамгийн урт гол: Орхон гол (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин
  • 16. БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек байдаг. Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²). Ургамал, амьтан Монгол улсад: нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг Ба 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор Тахь,Хавтгай, Мазаалай зэрэг амьтанд, Монгол алтан хундага, Тарваган шийр, Дорогостойн Вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.
  • 17. Монгол улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн Хуваарь Монгол улсын нутаг дэвсгэрийг 1992 оны үндсэн хуулийн IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгж болгон хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 аймаг 1 Нийслэл байдаг болжээ. Аймаг нь суманд сум нь багт хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 дүүрэг болж задардаг бол дүүргийн доторх хороо жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ. Монгол улсын аймаг, нийслэлийг харуулсан газрын зураг Аймаг Сумын тоо (2013) Хүн ам (2012) Газар нутаг (км²) Хүн амын нягтрал (/км²) Аймгийн төв Архангай 19 94,900 55,300 1.7 Цэцэрлэг
  • 18. Баян-өлгий 13 101,200 45,700 2.2 Өлгий Баянхонгор 20 83,800 116,000 0.7 Баянхонгор Булган 16 60,800 48,700 1.2 Булган Говь-Алтай 18 60,900 141,400 0.4 Алтай Говьсүмбэр 3 12,300 5,540 2.2 Чойр Дархан-Уул 4 87,800 3,280 26.8 Дархан Дорноговь 14 52,500 109,500 0.5 Сайншанд Дорнод 14 73,700 123,600 0.6 Чойбалсан Дундговь 15 49,900 74,700 0.7 Мандалговь Завхан 24 80,700 82,500 1.0 Улиастай Орхон 2 78,400 840 93.3 Эрдэнэт Өвөрхангай 19 113,200 62,900 1.8 Арвайхээр Өмнөговь 15 46,800 165,400 0.3 Даланзадгад Сүхбаатар 13 56,600 82,300 0.7 Баруун-урт Сэлэнгэ 17 100,800 41,200 2.4 Сүхбаатар хот Төв 27 88,900 74,000 1.2 Зуунмод Увс 19 81,000 69,600 1.2 Улаангом Ховд 17 87,800 76,100 1.2 Ховд хот Хөвсгөл 24 121,400 100,600 1.2 Мөрөн Хэнтий 17 71,200 80,300 0.9 Чингис
  • 19. Бүс, муж, орон Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл: 1.Баруун бүс (Баян-өлгий, Говь-Алтай, Завхан, Увс,Ховд) 2.Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 3.Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв) 4.Хангайн бүс, (Архангай Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл) 5.Улаанбаатар “Улаанбаатар” гэж тав хуваасан байна.
  • 20. Улаанбаатар Улаанбаатар, ᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤᠤ (улаганбагатур),нэг талаар Монгол улсын нийслэл, мөн улсын ганц саятан хот юм. бүгд 9 дүүрэг хамаарсан 4,704.4 км² газартай Улаанбаатар нийслэл (товчоор Нийслэл гэж хэвшсэн) хэмээх нутаг юм. 2011 оны тооцоогоор Нийслэлд 1,240,048 хүн оршин сууж байна. Улаанбаатар хот Монгол улсын дорно-төв биед Төв аймгаар хүрээлүүлж, хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул- Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр
  • 21. өндөрт: Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулын дунд хөндлөн тийш сунагар хэлбэртэй оршдог. 1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноос эхлэн нийслэл хотын түүхийг тоолно. 1778 онд одоогийн газраас нүүлгүй тогтов. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд улам л их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар МУ-ын улс төр, эдийн засаг, боловсролын төв газар. Эдийн засаг Монголын эдийн засаг нь: Хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт: 1. зэс, 2. нүүрс, 3 молибден, 4. цагаан тугалга, 5. вольфрам, 6. алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд
  • 22. голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%- р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь Хятад орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна. Аж үйлдвэр ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд :барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн
  • 23. салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна. Шинжлэх ухаан, технологи 1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ.Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна. Хүн ам Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг АНУ-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 гэж үзэж байгаа бөгөөд энэ нь
  • 24. дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000 хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно. Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх боловч Казах үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ. Хүн амын 40% нь Төвдийн Буддын шашины урсгал болох Шарын шашинг шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христэд итгэгч, 4% нь исламын шашинтан. Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас нүүдэлчин амьдралтай.Хүн амын 85% нь Монгол үндэстэн
  • 25. бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, Дөрвөд,Урйанхай, зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд (Хасаг, Тува, Чантуу) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд Монголоос гарчээ. Хэл Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна.
  • 26. Баяр ёслол Наадам жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Уг баяраар монголын уламжлалт спортууд болох Хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг төрлөөр эрийн гурван наадмыг зохион байгуулдаг. Мөн жил бүрийн хаврын эхэн сард болдог Цагаан сараар монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай. Огноо Баяр Тайлбар 1 сарын Шинэ жил Орон даяар амардаг. 1 1-2 с Цагаан сар Билгийн тооллын шинэ жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван. 3 сарын 8 Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөр Эмэгтэйчүүдийн баяр. 6 Хүүхдийн баяр Эх үрсийн баяр болон
  • 27. сарын 1 Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг олон нэршилтэй. 7- сарын 11-13 Үндэсний их баяр наадам Бүх нийтээр амарч, уламжлалт баяр наадмаа тэмдэглэдэг. 11 сар Их Эзэн Чингис хааны өдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 12 сарын 29 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр Манж Чин Улсын дарлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээсэн Дуу хөгжим Монгол нь дуу хөгжмийн уламжлалт өв соёл ихтэй. Хөөмий, морин хуур, Бие биелгээ, бусад утсан хөгжмийн зэмсэг, богино дуу ба уртын дуу зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм. Мөн Хубилай хааны дэргэд 1800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр байсан тухай түүхэн сурвалж байдаг ба монголчууд Ази тивдээ хамгийн анх дуурийн театртай болжээ. 20-р зуунаас барууны сонгодог хөгжим монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо рок, поп, транс, хип-хоп хөгжмийн урсгал ихээхэн түгэн дэлгэрэх болжээ. Кино урлаг Социализмын үед МАХН киног өөрийн үзэл суртлыг сурталчлах
  • 28. хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950- иад оноос ажилчин ангийн тухай сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов. Ардчилал гарсны дараа кино урлаг нэг хэсэг уналтад орсон ч сүүлийн үед сэргэж байна. Сүүлийн үед Доржхандын Төрмөнх, Даваагийн Бямасүрэн зэрэг бие даасан найруулагчдийн уран бүтээл хүмүүст нилээдгүй үнэлэгдэх болсон ба Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" кино нь 2005 онд Оскарын шагналын шилдэг гадаад баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай. Хоол Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ, зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд таван хошуу малынхаа сүүг боловсруулж төрөл бүрийн цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээ хүнсэнд хэрэглэдэг байв. 20-р зуунаас эхлэн европ хүнсний ногоо хэрэглэх болсон. Сүүлийн үед цагаан хоолтон хүмүүс их бий болж байгаа. Мөн дэлхийн олон үндэсний хоолны газрууд бий болж солонгос, хятад хоол идэх болсон. Энэ нь
  • 30. Спорт Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог. Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг. Сүүлийн үед ширээний теннис, жудо, сагсан бөмбөг хөл бөмбөг ихээхэн
  • 31. дэлгэрч монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Олон улсад Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны Монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь 2012 онд Ама гуравдахь 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ. Одоогоор Монгол улсын тамирчид: Зуны Олимпоос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль. Жүдогийн 100 кг-ийн жинд: Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпийн Монголын анхны алтан медалийг авчирсан. Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпийн хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпийн хүрэл медальт: Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн. жүдогийн анхны дэлхийн аварга юм. Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо Германы иргэн болсон) тамирчин бөгөөд
  • 32. Отрядын Гүндэгмаа нь Олимпийн мөнгөн медальтай. Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон. Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан. 2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ. Дүгнэлт: Энхүү бие даалтын хичээл нь
  • 33. MICROSOFT WORD Програмын хичээлээр сурсан мэдлэгээ бататган, улмаар Microsoft word програмын үйлдэлийн систэмүүдийн анхан шатны мэдлэгийг эзэмшсэнд оршино. Үүндээ тулгуурлан бие даалтын хичээлээ, Монгол эх ороныхоо талаар багахаан мэдээлэл цуглуулж бичив. Ашигласан мэдээлэл:(google) хайлт интернетийн орчин.