Publicité

Хэлзүй, түүний үндсэн ойлголт

Ge Go
57-р бүрэн дунд сургууль
21 Oct 2013
Publicité

Contenu connexe

Publicité

Хэлзүй, түүний үндсэн ойлголт

  1. Лекцийн агуулга: 1. Хэлзүйн байгуулал, түүний судлах зүйл 2. Хэлзүйн үндсэн ойлголтууд – – – – Хэлзүйн утга Хэлзүйн хэлбэр Хэлзүйн арга Хэлзүйн ай 3. Үгзүй нь хэлзүйн нэг салбар болох нь
  2. Хэлзүйн байгуулал, түүнийг судлах ухаан • Хэлзүйн байгуулал гэдэг нь хэлэх явцад тухайн хэлний үгс бүтэх, хувилах, өгүүлбэр, эх бүтэх, байрлах зүй тогтлын цогцыг хэлнэ. • Хэлзүйн байгууллыг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг хэлзүй буюу грамматика гэнэ.(В.И.Кодухов) Энэ нэр томьѐо нь grammatike techne “бичиг үсгийг урлаг” гэсэн грег үгээс гаралтай.
  3. Хэлзүй юуг судлах вэ? Хэлзүй нь бүтэц өгүүлбэрийн бүтцэд орсон хэлзүйн үгийн бүтэх, хувилах зүй тогтол, үүрэг харьцааг судална. Бүтэц өгүүлбэр- үг, нөхцөлийн хослолтой өгүүлбэр Хэлзүйн үг – бүтэц өгүүлбэрийн бүтцэд орж тухайн мэдээллийг дамжуулахад ямар нэг үүрэг гүйцэтгэж байгаа харьцаанд орсон үг
  4. Хэлзүйн салбар ухаан Хэлзүйг судлах зорилго, агуулга дээр нь тулгуурлан 1. үгзүй (морфология) 2. өгүүлбэрзүй (синтаксис) гэсэн хоѐр салбар ухаанд хуваадаг.
  5. Өгүүлбэрзүй(синтаксис) юуг судлах вэ? Хэлзүйн үгийн үүрэг харьцааг буюу харилцааны үндсэн нэгж болох өгүүлбэрийн хам бүтцэд байгаа хэлзүйн үгийн хийсвэр утга буюу хэлзүйн утга, түүнийг илрүүлэх хэлбэр, гүйцэтгэх үүрэг, харьцаа зэргийг судална.
  6. Үгзүй (морфология) юу судлах вэ? Хэлзүйн үгийн бүтэх хувилах зүй тогтлыг буюу хэлзүйн үгийг хэлбэр, бүтцийн талаас нь утгатай холбож судална. Морфология гэдэг нь morph(хэлбэр), logos(судлал, сургаал) буюу хэлбэр судлал гэсэн герег үгнээс гаралтай.
  7. Хэлзүйг судлах аргаар нь: •Тодорхойлох хэлзүй: Хам цагийн үүднээс тухайн хэлний хэлзүйн байгууллыг судална. •Түүхэн хэлзүй: Тухайн хэлний хэлзүйг цуваа цагийн үүднээс судална. •Зэрэгцүүлсэн хэлзүй: Төрөл бус хэлний хэлзүйн байгууллыг харьцуулан судална.
  8. Хэлзүйг судлах аргаар нь: Харьцуулсан хэлзүй: Ойрын ба холын төрөл хэлний хэлзүйн байгууллыг судална. (Монгол хэлний холын төрөл хэл нь манж түнгүс, түрэг хэл. Ойрын төрөл хэл нь Дагуур (Хөх мөрөн), Бао-ань (Хөх нуур), Могол (афганстан), Шар ѐгор(Хөх нуур), Монгор(Хятад) зэрэг болно. Харин монгол аялгуунд халх, ойрд, буриад, өвөрлөгч зэрэг орно.)
  9. Хэлзүйг судлах аргаар нь: Бүтэц хэлзүй: Хэл нь тэмдэг, дохионы үелэн шаталсан тогтолцоо, бүхэл нь хэсгээс, хэсэг нь нэгжүүдээс бүрдэх бөгөөд бүлэг, хэсэг, нэгжүүд нь өөр хоорондоо харилцан хамааралтай нарийн нийлмэл тогтолцоот үзэгдэл хэмээн хэлийг хөдлөнги харьцаанд нь судалдаг.
  10. Хэлзүйн үндсэн ойлголт: 1. Хэлзүйн утга (grammatical meaning) Үг тус бүрийн үгийн сангийн бодит утгаас хийсвэр, хэсэг бүлэг үгэнд байдаг төрөл бүрийн харьцаа заах утгыг хэлзүйн утга гэнэ. 2. Хэлзүйн хэлбэр (grammatical form): Хэлзүйн утга илэрхийлж байгаа хэлний хэрэглүүр буюу материаллаг илэрлийг хэлзүйн хэлбэр гэнэ.
  11. Хэлзүйн үндсэн ойлголт: 3. Хэлзүйн арга (grammatical means): Хэлшинжлэлд хэлзүйн утга, хэлбэр хоѐрын нэгдлийг хэлзүйн арга гэдэг.
  12. Хэлзүйн үндсэн ойлголт: 4.Хэлзүйн ай (grammatical category): Нэг төрлийн ерөнхий хийсвэр харьцаа зааж байгаа хоѐр ба түүнээс дээш харилцан эсрэгцсэн хэлзүйн утгуудын нэгдлийг хэлзүйн ай гэнэ.
  13. Хэлзүйн үндсэн ойлголт:
  14. Ашигласан материал: • П.Бямбасан, Хэлзүйн утга, хэлбэр, категори, УБДС-ийн ЭШАБ¹1(XIV), 1981, 67-77 тал • Ц.Өнөрбаян, Орчин цагийн монгол хэлний үгзүй, Уб., 1994, 5-13 тал • Ц.Өнөрбаян, Орчин цагийн монгол хэлний үгзүй, Уб., 2004, • О.С.Ахманова, Словарь линговистических терминов, М.,1966, 112-114 • В.И.Кодухов, Введение в языкознание. М., 1979 • В.А. Кочергина, Введение в языкознание. Основы фонетики-фонологи, грамматики, М.,1979. • Д.Төмөртогоо, Хэл шинжлэлийн нэр томъѐоны хураангуй толь, Уб., 2004 • P.H.Matthews, The Consice Oxford Dictionary of Lihguistics,Oxford,1997 • http:// Кhelzasag.mn/ вейб сайт
Publicité