Publicité

Дутмаг хувилах нэр

Ge Go
57-р бүрэн дунд сургууль
22 Oct 2013
Publicité

Contenu connexe

Publicité

Дутмаг хувилах нэр

  1. Лекцийн агуулга: 1. Орон цагийн нэр, түүний онцлог 2. Орон цагийн нэр бүтэх ёс
  2. Орон цагийн нэр гэж юу вэ? Үйл хөдлөлийн болох орон байр, зүг чиг, цаг хугацааг нэрлэн тэмдэглэж, өгүүлбэрт ихэвчлэн үндсээрээ үйл үгтэй холбогдож, байц гишүүний үүрэг гүйцэтгэдэг дутмаг хувилах үгсийг орон цагийн нэр (ОЦН) гэнэ. МХ-ий судлалд ОЦН-ийг “орон цагийн дайвар үг”, “орон цагийн дагавар үг”, “орон цагийн харьцааны нэр”, “цаг орны нэр” гэж нэрлэн утга, бүтэц, хэлзүйн онцлогийг тодорхойлж иржээ.
  3. Орон цагийн нэрийн тогтолцоо
  4. Орны нэрийн тогтолцоо
  5. Орны нэрс: Орших орны нэрс: цаана, наана, дээр, доор, дотор, гадар, гадна, дотно, өмнө, хойно, урд, ард, баруун, зүүн, дэргэд, хооронд, хажууд, дунд… Тодорхой зүгт хөдлөх орон заах үгс: цааш, нааш, дээш, доош, дотогш, гадагш, урагш, арагш, хойш, баруунчаа, зүүнчээ… Тодорхойгүй зүгт хөдлөх орны нэрс: наагуур, цаагуур, дээгүүр, доогуур, дотуур, гадуур, урдуур, хойгуур, араар, өмнүүр, дэргэдүүр, хоорондуур, хажуугаар, баруугаар, зүүгээр…
  6. Цагийн нэрийн тогтолцоо
  7. Öàãèéí íýðñ Ерөнхий цагийн нэрс: үүрд, ашид, насад, эгнэгт, үргэлж, мөнхөд, ямагт, гэнэт, байнга, хааяа, түр, төдхөн, өнө, заримдаа, ихэвчлэн, голдуу, мэр сэр… Өнгөрсөн цагийн нэрс: урьд, эрт, өчигдөр, уржигдар, ноднин, уржнан, сая, хэдүйн . . . Одоо цагийн нэрс: өнөө, эдүгээ, өнөөдөр, одоо . . . Ирээдүй цагийн нэрс: хожим, дараа, орой, маргааш, нөгөөдөр, даруй, мөдхөн, ирэх жил. . .
  8. Орон цагийн нэрийн шинж 1. Орон цагийн нэрс нь үйл хөдлөлийн орон байр, зүг чиг, цаг хугацааг заана. 2. ОЦН нь хэлний хөгжлийн явцад ихэвчлэн ЖН-ээс ялгарч үүссэн тул тийн ялгал, хамаатуулахаар дутмаг хувилна. 3. Орны нэрс нь тийн ялгалаар дутмаг хувилдаг учраас ихэвчлэн үндсээрээ үйл үгтэй холбогдоно. 4. Орны нэрс нь өмнөх үгээ харьяалах ба гарахын тийн ялгалаар захирна. 5. Цагийн нэрс нь өмнөх үгээ бараг захирдаггүй. Иймээс өгүүлбэрт чөлөөтэй байрладаг.
  9. Орон цагийн нэрийн шинж 6. МХ-ий ОЦНэрс нь жинхэнэ нэр, үйл үгийн адил бүтэх аргатай. 7. ОЦН нь үйл хөдлөлийн болох орон байр, зүг чиг, цаг хугацааг заах тул өгүүлбэрт ихэвчлэн үйл үгээр илэрсэн өгүүлэхүүнтэй холбогдож байц гишүүний үүрэг гүйцэтгэнэ 8. Орон цагийн нэр үндсэнд –х (-хи) дагавар залгаж нэршүүлнэ. Ингэсэн нэршсэн ОЦН нь ЖН-тэй холбогдож тодотгол болохоос гадна холбогдож байгаа ЖН нь хэмнэгдвэл нэрийн хувиллаар бүрэн хувилдаг.
  10. Ашиглах материал • Ц.Өнөрбаян, Орчин цагийн монгол хэлний үгзүй, Уб., 1994, 2004 • Ш.Лувсанвандан, Орчин цагийн монгол хэл, Бээжин, 1961 • Ш.Лувсанвандан, Орчин цагийн монгол хэлний бүтэц, үг нөхцөл хоёр нь, Уб., 1968, 1999 • Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, Монгол хэлний хэлзүйн онол –практикийн зарим асуудал Уб., 1999 • П.Бямбасан, Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгсийн аймаг, Уб., 1975 • Д.Төмөртогоо, Монгол хэлшинжлэлд нэрийн тийн ялгалыг ангилсан нь, ХЗС VIII боть, 1-12 дэвтэр, Уб., 1970 • Л.Болд, Монгол хэлний дагавар, Уб., 1986
  11. Ашиглах материал • Ч.Алтанзагас, Монгол хэлний тийн ялгалын тогтолцо, хамтрахын тийн ялгал, Докторын диссертаци, 1997 • М.Н.Орловская, Имена существительные и прилагательные в современном монгольском языке, М., 1961 • МУИС, УбДС, Орчин цагийн монгол хэл, Уб., • Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, Хэлзүйн задлал хийцгээе, хэлний бодлого бодоцгооё. (товхимол),УБ., 1997 • МУИС, Монгол хэл, соёлын сургууль,Монгол хэл, уран зохиолын сорил, УБ., 2000, 2001 • МУИС, Монгол хэлний сурах бичиг, УБ.,1998, • Д.Төмөртогоо, Хэл шинжлэлийн нэр томъёоны хураангуй толь, Уб., 2004 • http:// Кhelzasag.mn/ вейб сайт
Publicité