SlideShare une entreprise Scribd logo
1  sur  89
Télécharger pour lire hors ligne
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ
ЗОХИСТОЙ АШИГЛАХ НЬ
ТЕХНОЛОГИЙН ГАРЫН АВЛАГА
/Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр/
Улаанбаатар хот
2018 он
ШХА-ийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” Төслийн
санхүүжилтээр хэвлүүлэн гаргав.
Боловсруулсан:
	С.Жигжидсүрэн, Доктор, Профессор, төслийн зөвлөх
	 Д.Баатартуяа, Докторант, Төвийн зөвлөх
	Б.Энхцэцэг Магистрантур, төвийн мэргэжилтэн
Хянан тохиолдуулсан:
	Р.Цогтбаатар, Доктор
	С.Жигжидсүрэн, Доктор, Профессор
Хэвлэлийн эх бэлтгэл:	Т.Тэмүүжин
Цаасны хэмжээ:		 70х100/16
Хэвлэлийн хуудас:		 7.33хх
“ХӨХ МОНГОЛ ПРИНТИНГ” ХХК-д хэвлэв.
ГАРЧИГ
Өмнөх үг 4
НЭГ. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН
ОНЦЛОГ
1.1. Төв аймгийн Сүмбэр сумын байгаль, цаг уур 6
1.1.1. Үнэмлэхүйн байрлал 6
1.1.2. Харьцангуй байрлал 6
1.1.3. Газрын гадарга 6
1.1.4. Гадаргын эгц налуу 7
1.1.5. Тектоникийн нөхцөл байдал 7
1.1.6. Цэвдгийн тархалт 7
1.1.7. Уур амьсгал 7
1.1.8. Агаарын температур 8
1.1.9. Харьцангуй чийг 8
1.1.10. Хур тунадас 8
1.1.11. Ус зүйн сүлжээ 8
1.1.12. Хөрсний бүтэц, бүрэлдэхүүн 9
1.1.13. Ургамлан бүрхэвч 9
1.1.14. Ландшафтын хэв шинж 9
1.1.15. Байгалийн мужлалт 10
1.2. Сүмбэр сумын бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал 10
1.3. Бэлчээр ашиглалтын хэсгийн тухай ойлголт 15
ХОЁР. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
2.1. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө 17
2.2. Бэлчээрийн менежментийн “АЛТАН ДҮРЭМ” 25
2.3. Бэлчээрийн даац 25
2.4. Малчин хүний эрхэмлэх зүйл 35
ГУРАВ. БЭЛЧЭЭР ХАДЛАНГ САЙЖРУУЛАХ АРГА
3.1. Талбайг цэвэрлэх арга 36
3.2. Бэлчээр хадлангийн газрыг тордож сайжруулах арга 37
3.3. Таримал хадлан бэлчээр бий болгох 46
3.4. Ногоон конейевер бий болгох, ашиглах арга 54
ДӨРӨВ. МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ 58
ХАВСРАЛТУУД 79
4
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
ӨМНӨХ ҮГ
Мал сүргийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой өссөөр 62,5
сая толгойд хүрлээ. Байгаль цаг уурын өөрчлөлт илт идэвхжин дулаарч
бэлчээрийн ургацад нөлөөлөх болов. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь
нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж тодорхой хэмжээгээр доройтсон
гэж үзэж байна.
Бэлчээрээ доройтуулж нөөц бэлчээрийн хомсдолд ордог олон шалтгаан
бий. Тэдгээрээс ойт хээр, газар тариалангийн бүс нутагт дараах хэлбэрүүд
голлон тохиолддог.
Мал,малчинөрхийнтоонымеханик өсөлт,хэттөвлөрөл,бэлчээр,газрын
хүрэлцээ муудсан нөхцөлд гаднаас шинээр ирэгсэд бэлчээрт дураар нэвтрэн
эзэгнэх, хэт суурших, тавиул мал, зуны улирлын бэлчээрийн хэт ачаалал,
уул уурхай, газар тариалан,бэлчээрийн газрын зориулалт, ашиглалтыг
өөрчлөх, бэлчээр ашиглалтын зөрчил, худаг, усны эх үүсгэвэрийн дутагдал
зэргийг дурьдаж болно.
Бэлчээрийг зохистой ашиглах, чанар байдлыг хэвээр хадгалах,
сайжруулах чиглэлээр олон жил эрэл хайгуул хийсээр байгаагийн нэг нь
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Ногоон алт”
хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй дагнасан
баруун аймгуудад бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын
үед ашиглах нөөц нутагтай байсан уламжлалт аргыг сэргээх, малчдын
дунд бэлчээр ашиглах хэсгүүдийг бий болгох, бэлчээр ашиглах хил заагийг
тогтоох, сум, аймгийн бэлчээр ашиглах холбоодыг зохион байгуулах, улмаар
малчдын хэсэг “Бэлчээр ашиглалтын гэрээ”-ний үндсэн дээр бэлчээрээ
ашигладаг туршлага хуримтлагдсан юм.
Малчид энэ арга хэмжээний үр дүнд бэлчээрээ улирлаар сэлгэж
ашигласнаар унаган төрхийг нь сэргээх, ган, зудын үеийн нөөц нутагтай
болсноор хохирол бага үзэх уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ
зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь малын тоог хэт өсгөж
бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо
нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болж чаджээ.
Бэлчээрийн менежментийн дээрх туршлагыг газар тариалангийн бүс
нутагт нэвтрүүлж зохистой арга, хэлбэр сонгох нь чухалгэж үзэж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” хүрээнд
ТөваймгийнБорнуур,Сүмбэрсумдад”Малажахуй,газартариаланхосолсон
бүс нутагт бэлчээр ашиглалтын хэсэг, гэрээний туршлагыг нэвтрүүлэх”
төслийг 2018 оноос хамтран хэрэгжүүлж байна.
5
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Энэ төслийн хүрээнд сум,аймгийн бэлчээр ашиглагчдын хэсэг зохион
байгуулагдаж хил заагаа тогтоох, дүрэм, журмаа болосруулах зэрэг
уламжлалт ажлуудыг зохион байгуулж байна.
Тариалангийн бүс нутгийн мал аж ахуй нь тоо толгойн хувьд зохистой
хэмжээнд, ашиг шим өндөртэй, тэжээл, ус, байрны асуудал шийдэгдсэн
байх учиртай. Тийм учираас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн хэсэг,
нөхөрлөл, хадлан, тариалангийн талбайн хуваарилалт, ашиглалт, тэжээл
тариалах зэрэг бусад бүсээс онцлогтой олон асуудал тулгарч байгааг
дурьдах хэрэгтэй.
Манай Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх
төв /ХААҮШУОНТ/- ийн мэргэжилтэн, зөвлөхүүд Сүмбэр, Борнуур сумын
малчид, орон нутгийн удирдлага, ажилтнуудтай хамтран өнгөрсөн багахан
хугацаанд чамгүй олон асуудлыг хамтран шийдвэрлээд байна.
Энэхүү ажлын туршлагаа хуваалцан цаашид нэгдсэн ойлголттой болж
нэгэн дуугаар хамтын зүтгэлээр төслөө амжилттай хэрэгжүүлж, жишиг
сумууд болох зорилгоор гарын авлагыг боловсруулан хүргүүлж байна.
Та санал бодлоо ХААҮШУОНТ-д илгээнэ үү.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД
ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ
НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН ЗАХИРАЛ Р.ЦОГТБААТАР
6
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
НЭГ. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ
ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ
1.1. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ, ЦАГ УУР
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 сарын 16-ны өдрийн
64 дүгээр зарлигаар Сүмбэр сум “Жавхлант” төвтэйгээр, Монгол улсын
Атрын ууган сангийн аж ахуйн болох Жаргалантын САА-гаас өрх тусгаарлаж
бие даасан засаг захиргаатайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн.
1.1.1. Үнэмлэхүйн байрлал:
Төв аймгийн Сүмбэр сум нийт 36.0 мянган га нутагтай. Үүнээс хөдөө аж
ахуй эдэлбэр газар нь 22.5 мян.га, бэлчээрийн талбай 12.3 мян.га, ойн сан
2.9 мян.га, усан сан, зам шугам сүлжээ, тусгай хэрэгцээ, төв суурингийн
газар нь 0.8 мян.га тус тус эзэлдэг.
1.1.2. Харьцангуй байрлал:
Төв аймгийн баруун хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтах уул ой мод,
хээр тал хосолсон Орхон Сэлэнгийн сав газарт байрладаг. Аймгийн төвөөс
204 км, Улаанбаатар хотоос баруун хойшоо 169 км, Дархан хотоос 90 км,
Эрдэнэт хотоос 160 км, 3 хотын дунд төмөр замын станцаас 32 км зайтай
зах зээлийн хамгийн тохиромжтой цэгт байрласан давуу талтай. Сумын
нутаг нь д.т.д 850-950 ì өрãөгдсөн. Õөдөө аж ахуйн эдэлбэр газрын 41,6 %-г
хадлан бэлчээрийн талбай эзэлдэг.
1.1.3. Газрын гадарга
Геоморфологийн хэв шинжүүд Төв Азийн геоморфлогийн их муж, Орхон
Сэлэнгийн дэд мужид хамаарагдана. Дундаж өндөр уулсын хажуу усны
эвдрэлд хүчтэй автагдсанаас гуу жалга их, харин голын хөндийнүүд нь өргөн,
сайтар тогтворжсон байдалтай. Түр зуурын урсгал усны ажиллагаагаар
7
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
уулсынхажууихээхэнхэрчигдэжжалга,сайрихтэйбайхынхамтнарийхангүн
хавцал ч цөөнгүй үзэгдэнэ. Энэхүү хэв шинжийн уулсад эртний тэгшрэлийн
гадарга хадгалагдсан, ихээхэн хэрчигдсэн, уулс өөр хоорондоо ховдол, Эх
сурвалж: http://jargalant.to.gov.mn/index.php/taniltsuulga
Гоеморфлогийн хэв шинж 7 хотгороор тусгаарлагдан, зарим дундаж
өндөр уулсын орой шовх, эгц хажуутай байх зэрэг онцлогтой
1.1.4. Гадаргын эгц налуу
Талархаг газрын гадаргын налуу нь 30
бөгөөд нам уулсын налуу 30
-
60
байдаг. Харин дундаж өндөртэй уулс 60
-120
налуутай. Голын голдрил
хоорондын болон нам дор газрын хоорондох дундаж зай нь 500- 1000 метр,
нутгийн хойд хэсэгт гадаргын хэрчигдлийн шигүү нь 200- аас дээш метр
бөгөөд нутгийн ихэнх хэсэг нь 600-800 м өндөрт зонхилж байна.
1.1.5. Тектоникийн нөхцөл байдал
Нутгийн хойд хэсгээр Девоны галт уулын гүний чулуулгийн бүслүүрийн
мужид хамаарах бөгөөд дунд эрт төрмөлийн болон доод эрт төрмөлийн
гоесинклинал үе шатны бүтэц илэрч гарч ирсэн. Сүмбэр сум нь тектоникийн
мужлалын хувьд зүүн хойд талаараа рифиен өмнөх үеийн Монгол-Сибирийн
тарамцгийн тойм хилээр зааглагдана. Нутгийн баруун хойд хэсэг нь эгц
уналтай хагарал оршиж байна Газар хөдлөлийн чичирхийлэлийн 7 баллын
чичирхийлэлтэй мужид хамаарагддаг.
Сумын өмнөд хэсгээр дефлюкцийн, десернцийн, делювий, коллювийн
гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ашиглаагүй хурдасын настай хурдас чулуулаг
тархсан бол баруун хойд хэсэг, зүүн хойд хэсэгээр голын болон пролювийн
ба делюви пролювийн үүсдийн хурдас тархсан байна
1.1.6. Цэвдгийн тархалт
Нутгийн ихэнх хэсгээр 2-4 м гүн цэвдэг чулуулаг хөлдсөн бөгөөд
цэвдгийн үйл явцын хувьд халиа үзэгдэнэ. Улирлын хөлдөлтийн гүн нь
хажуу газар усны хагалбарын хувьд 2,0-4,0 м гүн, хөндий хотгорын ёроолын
чулуулгын хувьд 2,5-5,0 м гүн хөлддөг Олон жилийн цэвдэг ул хөрсний
тархалтын хувьд олон жилийн цэвдгийн өмнөд хилд (Н.А.Мариновыхоор)
хамаарагдана. Цэвдэг ул хөрс, ялангуяа түүнд агуулагдсан мөс хайлахад
гадрагын хөрс доош хотойж эсвэл цөмөрч хонхор үүсгээд түүнд дараа нь
нуух тогтоох бөгөөд цэвдэгшсэн үе давхаргын зузаанаас уг хонхорын гүн
шууд шалтгаална.
1.1.7. Уур амьсгал
Нарны нийлбэр цацраг ба гийгүүлэх хугацаа Сумын баруун урд захын
заримдаг цөлийн бүсийн нутгуудаар нийлбэр цацрагийн хэмжээ 1300-1400
квт цаг/м 2 орчим. Уулын бэл хажуугаар нарны нийлбэр цацрагийн хэмжээ
1250-1350 квт цаг/м 2 байдаг. Газар нутгийн нийт чийгшил 200 мм, ууршилт
8
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
200-250 мм юм. Уулархаг хэсгээрээ жилд нар гийгүүлэх хугацаа нь 2900-
3000 цаг, бэл хормой тал газраараа 2500-2700 цаг байна. Үүнээс үзэхэд уг
сум нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Цочирол хүйтрэл хавар V
сарын 21-ээс VI сарын 1-ны хооронд намар IX сарын 1-нээс IX сарын 21-
ны хоорон дуусна. Цасан шуургатай өдрийн тоо 5-10, аянгатай 15-25 өдөр
үргэлжилдэг. Нарны нийт цацраг VI сард 650 МДж/м 2 , XII сард -150 МДж/м
2 байна. Газарзүй цэвдэг судлалын хүрээлэн,. (1967) “Монгол орны физик
газарзүй”.,УБ
Агаарын даралт, салхи Сүмбэр сумын нутаг бүхэлдээ 844-846 гПа
даралтын бүсэд оршино. Жилийн дундаж салхины хурд 2-3 м/с хүрдэг. IV
сард их хурдтай салхилж 18 м/с хүрдэг бөгөөд салхигүй тохиолдлын тоо 33
бол VII сард 12 м/c хүртэл салхилдаг, салхигүй тохиолдлын тоо 43 байна
1.1.8. Агаарын температур
Агаарын температурын жилийн дундаж 0 0
С2 0
С уулархаг газраа -6
0
С-аас хүйтэн байна. I сарын дундаж температур -200
С, VII сарынх 16 0
С
орчим байна. Их хүйтрэх өдөр -300
С бууж хүйтрэх өдөр 40-50, халуун өдөр
+300
С-аас давж халах өдөр 10-20, хүйтрэлтгүй үргэлжлэх хугацаа дунджаар
90-100 хоног буюу V сарын 27-наас IX сарын 4-нд байдаг.
1.1.9. Харьцангуй чийг
Агаарын харьцангуй чийг 50% орчим байдаг. Гангийн давтагдалтай
ба чийглэг зун 25-30%, хүчтэй салхи 10-20 өдөр болно. Агаарын дутмаг
чийгшил VII сард 5-6 мб, I сард 0,1- 0,3 мб. Агаарын харьцангуй чийгшил нь
дундажаар I сард 70-80 хувь, IV сард 40-50 хувь чийгшилтэй байна.
1.1.10. Хур тунадас
Хур тунадасны жилийн дундаж хэмжээ 250-300 мм байна. Дулаан
улиралд 200-300 мм, хүйтэний улиралд 10-20 мм тунадас унадаг. 2017 оны
өвлийн улиралд 0.3-12.4 мм орчим тунадас орсон ба ОЖД-тай харьцуулахад
дунджийн орчим байсан. Өмнөх оны өвлөөс 2.1 мм орчмоор бага тунадас
орсон.
1.1.11. Ус зүйн сүлжээ
Жаргалант сумын төвөөс доош 12 км-т Тээлийн рашаан, Бэлхийн
голийг дагуулан Загдлын болон Сүмбэр сумын гол руу холбогдсон хүн
малын ундны усыг хангадаг. Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалан
эрхлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд гүн өрмийн 10-аад худаг гарган
ажиллаж байна. Сүмбэр сум нь усан хангамж хэвийн газрын тоонд орно.
Голын сүлжээний нягтшил нь нэгж талбайд ногдох голын нийлбэр урт 0.01-
0.05 км2
. Гол мөрний усны дундаж эрдэсжил 300-400 мг/л. Усны ерөннхий
хатуулаг 15 мг экв/л, гол мөрний мөс задрах хугацаа V сарын 1 бөгөөд
мөсний хамгийн их зузаан нь 125 см юм.
9
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
1.1.12. Хөрсний бүтэц, бүрэлдэхүүн
Уулын хүрэн шороон хөрсний хэв шинжид хамаарагдана. Энэхүү хэв
шинжийн хөрсний нийт талбай улсын бүх нутгын 22.4 хувийг эзэлнэ. Үетэн
голлосон хуурай хээрийн ургамалшил зонхилж шигүү сийрэг нь 25 хувиас 60
хувь хүртэл хэлбэлзэнэ. Эдгээр хөрс өвлийн улиралд 1.5-2.5 м гүн хөлдөж
хавар зуны эхэн үед түргэн гэсдэг тул хур борооны үеэр хөрсөнд улиралын
цэвдэг байдаггүй. Ширхэгийн бүрэлдэхүүний хувьд хөнгөн шавранцар,
элсэнцэр хөрс голлоно.
Манай орны хойд хагаст хөрсний гадаргад эрт хүйтэрч хожуу дулаан
болдог бөгөөд урагшлах тутум хожуу хүйтэрч эрт дулаарч байх зүй тогтолтой.
Үүнтэй уялдан хөрсний гадаргын хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа мөн
нэмэгдэнэ. Хөрс хөлдөх, гэсэх нь жилийн дулаан ба хүйтэн улиралд газрын
хөрсөнд болж байгаа физик үзэгдэл юм. Хөрсний хөлдөх, гэсэх горим, онцлог
зүй тогтлоос газар тариалан, барилга байгууламж гэх мэт олон төрлийн
үйл ажиллагаа ихээхэн шалтгаална. Ус цаг уурын хүрээлэн,. “Монгол орны
гадаргын ус” УБ, Доржготов.Д. (2003) “Монгол орны хөрс” УБ
1.1.13. Ургамлан бүрхэвч
Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцаг ургамал шар, хөх хүцэнгэ,
хиаг, нарийн хялгана, өлөн зэрэг үет ургамалуудын ургах нөхцлийг бий
болгох нь чухал байна. Ойн цоорхой, толгод, модны хаяагаар сөд, таван
салаа, тэхийн шээг, тарваган шийр, дэгд, цээнэ, үхэр, хонин улаалзгана,
мойл, хад, анис зэрэг жимснүүд хур тунадас сайтай жилд сайн ургадаг. 33.8
мянган га ойн 60 гаруй хувийг нарс, 30 орчим хувийг улиас 10 хувь орчмыг
бусад мод болон бутлаг ургамалууд эзэлдэг. Суманд газар тариалан эрхлэх
үйл ажиллагаа идэвхжсэнээс хадлан бэлчээрийн талбайн нөөц багадсан,
хадлангийн талбайг өнжөөлэхгүйгээр олон жил дараалан хадсан, хаваржаа,
зуслан, намаржааны газрын байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн
талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдэхүүн эрс өөрчлөгдөх болсон.
Доржготов, Д. (2003) “Монгол орны хөрс” УБ.,
1.1.14. Ландшафтын хэв шинж
Сүмбэр сумын баруун өмнөд хэсгээр уулын ландшафт буюу дундаж
өндөртэй хэрчигдэл ихтэй эвдрэл элэгдлийн, нам уулын хэрчигдэлтэй
эвдрэл элэгдлийн уулын ландшафт эзэлж байна.
Хангай Хэнтийн уулархаг их мужид хамаарах бөгөөд голын мөрний
сүлжээ сайн хөгжсөн, олон жилийн цэвдэг чулуулаг элбэг тархсаны гадна
бусад их мужийг бодвол чийгийн хангамжийн үнэлэмж их, уур амьсгалын эх
газарлаг шинжийн ангиллаар эрс эх газарлагт багтана.
10
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
1.1.15. Байгалийн мужлалт
Тус сум нь Хангай- Хэнтэйн уулархаг их мужийн Орхон- Туул голын
сав газрын нам уул, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид хамаарагддаг.
Хангайн уулт өндөрлөгийн өмнөд хагасын дундаж уулын бүслүүрт уулын
умард ба өмнөд хуурай хээр, уулын цөлжүү хээр, хотгоруудад хээрийн,
өмнөд ба умард хуурай хээрийн, нугын ландшафт зонхилно.
1.2. СҮМБЭР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Сүмбэрсумнь148малчинөрх,газартариаланэрхэлдэг16ажахуйннэгж,
60-аад тариаланчтай. 10060 га эргэлтийн талбайтай тус суманд бэлчээрийн
даац 11 дахин хэтэрснийг Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээнээс /2017/
харж болно. Тиймээс бэлчээрийн менежментийг сайжруулах, эрчимжсэн
мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн төслийг 2017 оны 3-р сараас эхлэн
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр «Ногоон алт-Малын
эрүүл мэнд» төсөл хэрэгжиж эхэлсэн.
Төв аймгийн Зуун мод хотод 2017 оны 7-р сарын 20 ны өдөр төслийн
нээлтээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
СЗД-ийн 2017 оны 09.15-ны А/76 тоот захирамжаар Сумын Засаг
даргийн орлогчоор ахлуулсан “Сүмбэр ногоон шим” сумын бэлчээр
ашиглагчдын холбоог байгуулсан.
Сумын бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/-нь 2017 оны хэрэгжүүлэх
ажлын удирдамжын дагуу төлөвлөгөө боловсруулж ажилласан.
Тус сум нь Бэлчээр ашиглагчдын хэсэг 6 /зургаа/ байгуулагдаж, нийт
60 га тариалангийн талбайг олгож, БАХ-ны цаашдын үйл ажиллагааг
тонгворжуулан, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор санхүүгийн
дэмжлэгийг үзүүлж байна. Малын тэжээл тарих үрийн зардлыг эргэн
төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлсэн.
СБАХ-ны Бэлчээрийн менежментийн талаар явуулах бодлого
–
– Сүмбэр сум газар нутаг багатай нийт газрын 1/3 нь тариалан эзэлдэг
учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх,
–
– Малын тэжээл тариалах, хадлангийн талбайг хамгаалах,
сайжруулах,
–
– Малын үүлдэрлэг байдлыг тодорхой түвшинд хүргэж, малын эрүүл
мэндийг сахин хамгаалах,
–
– БАХ-ны гишүүдийн өрхийн орлогийг тогтвортой нэмэгдүүлэх,
–
– БАХ-ны гишүүдийн дундын санг дэмжих,
–
– ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэнгээр болон гар
дээрээс худалдаалахыг зогсоож, зорилтот зах зээлд нийлүүлэх,
11
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Зураг 1
Хүснэгт 1. Бэлчээр ашиглах хэсгүүдийн малын тоо, толгойгоор
д/д Багийн нэр БАХ-ын нэр Малын тоо
1 Жавхлант Хавчуу Даваат 4422
2 Жавхлант Мужинт Дамба 3266
3 Жавхлант Баянцогтын бургас 1838
4 Жавхлант Мэргэн бараат 2841
5 Жавхлант Их бага бор 2755
6 Жавхлант Туудан хэсэг 2328
Нийт малын тоо 17450
12
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Малчид хамтран бэлчээрээ нөхөн сэргээх, малын ашиг шимээ
дээшлүүлэхэд тустай малын тэжээл тариалсан байна.
Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумд бол Монгол Улсын Засгийн газраас
тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Уг бүс нутагт газар тариаланг
түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор малын ногоон
тэжээл тариалах ажил өнөөдөр эхэлж байна.
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын
тэжээл. Энэ ч утгаараа Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд
малын ногоон тэжээл тариалах ажил зохион байгуулж байгааг сум, орон
нутгийн удирдлага сайшааж, бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч,
техникийн туслалцаа үзүүлсэн юм.
Дээрх сумдад малын ногоон тэжээл тариалах төслийг Хүнс, хөдөө
аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд
шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Төвийн
зүгээс 40 болон 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах сайн чанарын
үрээр хангаж байна. Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон
тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаан буудай, 38 хувьд обьёос,
12 хувьд арвай тарисан. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн
малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг
дээшлүүлэхэд тустай юм. Малчид намар 100 тонн буюу ойролцоогоор 12
мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байна. Борнуур сумын 2 га
талбайд тариалж буй олон наст царгас хэмээх ургамал нь нэгэнт тарьсан
байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын
хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг гэж тус төвийн захирал
Р.Цогтбаатар хэлж байлаа.
13
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Мөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх
төвөөс “Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник” сэдэвт
сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн
багш нартай хамтран зохион байгуулж байна. Ийнхүү малчдыг бэлчээр
ашиглах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, малын тэжээл тариалах
дадалд сургаснаар малчид бие даан тэжээл тариалахад мэдлэг, дадлага
болох юм. Малдаа өгөх тэжээлээ өөрсдийн гараар бэлтгэж байгаа учраас
малчид идэвхтэй, урамтай ажиллаж байгаа төдийгүй арвин ургац авна
гэдэгтээ итгэлтэй байна. 
14
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумын 60 гаруй малчид бэлчээр
ашиглах зургаан хэсэгт хуваагдан, багийн зохион байгуулалтаар ажиллаж
байна. Бэлчээр ашиглах нэг хэсэгт дунджаар 7 малчин өрх харьяалагддаг.
Малчид бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, нөгөөтэйгүүр малын ашиг
шимээ сайжруулах зорилгоор нэгдэн нийлж байгаа нь бэлчээрийн даацыг
бууруулах, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж
буй нэгэн жишиг энэ.
2018 оны 06-р сарын 26 нд Сүмбэр сумын 40 га талбайг хашаалж
хамгаалан ногоон тэжээлийг тарисныхаа хөдөлмөрийн үр шимийг
хүртэхэд ойрхон байна. /2018 оны 07-р сарын 31-ны байдлаар/
Газар тариалан, нүүдлийн мал аж ахуйг зэрэгцэн эрхлэх боломж
хомс учраас бэлчээр ашиглах хэсгийн малчид тариалангийн талбайгаа
тойруулан хашиж байна. Тэд хашаагаа өөрсдийн хөрөнгөөр босгож, бэлчээр
ашиглалтыг сайжруулах, тулгамдсан асуудлаа шийдэх зорилгоор дундын
хуримтлал үүсгэжээ. Ийнхүү Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай
уялдсан санаачилгыг Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн дэмжиж
байна. Ийнхүү намар хураан авсан ургацаа бэлчээр ашиглах хэсгийнхэн
хураан авч, малаа тэжээнэ. Илүү гарсан тэжээлээ зах зээлийн үнээс
харьцангуй бага үнээр борлуулахаар төлөвлөсөн байна. Сумынхаа СБАХ,
БАХ-ийн малчиддаа амжилт хүсье.
15
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
1.3. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХЭСГИЙН ТУХАЙ
Бэлчээр ашиглагчдын хэсэг гэдэг нь бэлчээрийн нөөцийг хамтран
ашиглаж, үр шимийг нь хүртэх, хамгаалах, нөхөн сэргээх нийтлэг ашиг
сонирхолтой, цаг уурын өөрчлөлтөд уян хатан дасан зохицож нүүдэл суудлаа
зохицуулдаг, бие биенээ сайн мэдэх, жилийн хэд хэдэн улиралд нэг дороо
нутагладаг, малын бэлчээр нэгтэй өрхүүдийн заавал гишүүнчлэл бүхий,
нэгдсэн зохион байгуулалтад орсон малчин өрхүүдийн нэгдлийг хэлдэг.
Бэлчээр ашиглагчдын хэсэг нь малчдын өөрийгөө удирдах байгууллагын
анхан шатны нэгж юм.
БАХ-ийн зохион байгуулалтад орох үндэслэл, ач холбогдол
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тулгын гурван чулуу нь бэлчээр, мал,
малчин гурав билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд нүүдэлчдийн амьдралын
үндэс болсон нийт бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр
доройтсоныг эрдэмтэн судлаачид баталж байна.
Мал аж ахуйн системийн хөгжлийн тогтвортой байдал алдагдсанаас
бэлчээрийн нөхөн сэргэх чадвар муудаж, малчдын байгаль цаг уурын
эрсдлийг даван туулах чадварыг сулруулж байна. Мал аж ахуйн
бүтээгдэхүүний маркетингийн зөв зохистой тогтолцоо бүрдээгүйн улмаас
бүтээгдэхүүний үнэ тогтворгүй болж, эрсдэл нэмэгдсэн нь малчдын аж
амьдрал доройтож, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх үндсэн шалтгаан болж,
улмаар улс орны эдийн засаг нийгмийн цаашдын тогтвортой хөгжилд
сөргөөр нөлөөлж байна.
Бэлчээрийн мал аж ахуйд хуримтлагдсан хүндрэлтэй олон асуудлыг
шийдвэрлэх үндэс нь тархай бутархай амьдарч буй малчид зохион
байгуулалтад орж ажиллаж амьдрах явдал юм. Малчдын өөрийгөө удирдах
байгууллагад үндэслэгдсэн бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг бий болгох
тогтолцоо нь дараах бүтэцтэй ажиллаж байна
БАХ-ийн бүтэц, зохион байгуулалтын хэлбэр нь:
–
– Нутаг дэвсгэрийн зарчмаар үүсгэн байгуулсан, заавал гишүүнчлэл
бүхий нэгж мөн.
–
– Байгалийн бэлчээрийн байршил, хэмжээ, ашиглалтын нийтлэг ба
тухайн БАХ-т хамаарах онцлогт тулгуурлана.
–
– БАХ-ийн бэлчээрийн хэмжээ, заагийг сумын Засаг даргатай
байгуулсан гэрээгээр баталгаажуулна.
–
– БАХ нь өөрийн бүрэлдэхүүнд бие даасан албан болон албан бус
нэгж (малчдын бүлэг, нөхөрлөл, ТББ, хоршоо)-тэй байж болно.
–
– БАХ-ийн гишүүн өрхүүд нөхөрлөл, хоршоо, ТББ-ыг байгуулах
саналаа БАХ-ийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл
авна. Нэгжийн хаяг, байршлын мэдээлэлд БАХ-ийн нэрийг заавал
тусгуулна.
16
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
–
– БАХ нь хугацаагүй үйл ажиллагаа явуулна.
БАХ-ын зорилго:
Тогтоосон зааг бүхий бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах,
нэгжийн үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчмаар хангах, гишүүн
өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахад оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
–
– Бэлчээр ашиглалт, менежментийн бусад арга хэмжээг экологийн
чадавхид тулгуурлан төлөвлөх, зохицуулах зарчмыг хэрэгжүүлэх,
–
– БАХ-ийн малын тоо, төрлийг бэлчээрийн даац, чадавхитай
уялдуулан зохистой түвшинд байлгах чиглэлээр идэвхтэй үйл
ажиллагаа явуулах,
–
– Сумын засаг даргатай байгуулсан гэрээ болон уламжлалт
зохицуулалтын хүрээнд тогтоосон зааг бүхий бэлчээрийн төлөв
байдлыг алдагдуулалгүйгээр урт хугацаагаар зохистой ашиглах,
хамгаалах, нөхөн сэргээх,
–
– БАХ нь үйл ажиллагааны болон бэлчээр ашиглалтын жилийн
төлөвлөгөөтэй ажиллах,
–
– БАХ-ээс тухайн жилд хэрэгжүүлэх бэлчээрийн менежментийн арга
хэмжээг багийн иргэдийн нийтийн хурлаар уламжлуулан сумын
газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгуулж
албажуулдаг байх,
–
– Төсөл хөтөлбөр, бусад байгууллагаас зохион байгуулах сургалтад
гишүүдийг хамруулах, тэдний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх,
–
– Гишүүдээс сайн дурын үндсэн дээр нийлүүлсэн хувь хөрөнгөд
тулгуурлан дундын сан үүсгэх, энэхүү дүрэм, дундын сангийн
журманд заасан нөхцлөөр ашиглах, арвижуулах,
–
– Бэлчээрт байгаа худаг, усны эх үүсвэрийн ашиглалт, хамгаалалт,
засвар үйлчилгээг хамтран зохицуулах,
–
– БАХ-ийн гишүүн өрхийн малын үүлдэрлэг чанар, ашиг шимийг
сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөж
хэрэгжүүлэх,
–
– Орон нутгийн төр захиргааны байгууллага, хөрш БАХ /бүлэг, малчид,
хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагатай хоёр
талын ашиг сонирхолд нийцүүлэн үр ашигтай хамтран ажиллах,
17
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
ХОЁР. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Газрын менежментийн томоохон салбар хэсгийг төлөөлдөг бэлчээрийн
менежмент нь өөртөө хөдөө аж ахуйн эдэлбэр газрын менежмент, байгалийн
нөөцийн менежмент, малын хариуллага маллагааны менежментийн
элементийг агуулж байдаг.
“Газар, газраас үндэстэй нөөц баялагийг эзэмдэх, хуваарилан
зохицуулах захиран зарцуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, үр шимийг нь
ртэл хүрээнд нийгмийн харилцааг газрын эзний зүгээс удирдан зохицуулах
үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт бүхий төлөвлөлт, зохицуулалт,
эрхзүйн баталгаажуулалт, үнэлгээ-татварлалт, бүртгэл-мэдэгдэл, хяналт-
шинжилгээний (мониторинг) бүтэцтэй, өөрийгөө дэмжих системтэй
цогцолбор арга хэмжээг газрын менежмент гэнэ” гэж томъёолоод “ Монголын
газрын менежментийн хэв загвар нь бүхэлдээ холимог шинжтэй буюу хот
газрын болон хөдөөгийн газрын менежмент гэсэн хоёр том өвөрмөц хэсгээс
тогтоно” гэж Доктор Г.Пүрэвцэрэн, Ж.Наранцаралт нар тэмдэглэсэн байдаг.
(Газрын менежментийн онолын үндэс. УБ 2000. 12-13-Р тал.)
Газрын нэгдмэл сангийн 2001 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг
дэвсгэрийн 83.0 хувь буюу 130173.6 мянган га-г хөдөө аж ахуйн газар
эзэлдэг. Үүний дотор 126978. 5 мян.га буюу хөдөө аж ахуйн газрын 98%
нь бэлчээр, 1972.3 мян.га буюу 1.0%-ийг тариалан, 423.3 мян.га атаршсан
газар, 46.0 мянга га нь хөдөө аж ахуйн барилга байгууламжийн доорхи газар
юм.
Бэлчээрийг зөвхөн мал бэлчээх газар гэж явцуу ойлговол том алдаанд
хүрнэ. Бэлчээр нь өвсөн тэжээлт мал, ан амьтны тэжээлийн эх үүсвэр
төдийгүй хүний жаргалтай, бас ташаалтай оршин амьдрах нутаг, орон зай
юм.
Байгалийн үзэсгэлэн, ургамал, амьтдын ертөнц нь хүнд гоо сайхны
мэдрэмж олгож, нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх эрч хүч өгдөг. Үүгээрээ
суугуул төдийгүй алс холын аянчин жуулчдыг урин дууддаг. Иймээс бэлчээр
нь нэг талаасаа газар гэдэг утгаараа хүний аж төрж амьдрах орчин, нөгөө
талаасаа байгалийн бэлэн баялагийг өрсөн хүртэл хүсэл, шуналыг байнга
төрүүлж байдаг зөрчлийн талбар болой. Бэлчээрийн менежментийн дагаж
мөрдөх зайлшгүй шаардлага чухамхүү үүнээс үүдэн гарч ирж байгаа юм.
2.1. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголчуудын мал маллагааны арга ажиллагаа өөрчлөгдсөн,
бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн ачаалал
нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн менежметийн маш тодорхой
төлөвлөгөө боловсруулж, түүнийг жинхэнэ бодит ажил болгон явцыг тогтмол
хянаж, үр дүнг олон түмэнд ил тод мэдээлж байхыг шаардаж байна.
18
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Байгалийн хадлан, бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах,
бэлчээр, хадлангийн газрын нөөцийг хадгалан үлдээх асуудал газрын
менежментийн чухал үүргүүийн нэг юм. (Пүрэвцэрэн 2000).
Малчдын амьдралын эх сурвалж болсон бэлчээр нутгийн экологийн
тэнцвэрт байдлыг хадгалах явдал өнөөгийн тулгамдсан чухал асуудлын нэг
болоод байна. Ийм ч учраас монгол үгсийн санд “бэлчээрийн менежмент”,
“бэлчээрийн тогтвортой менежмент”, “бэлчээрийн хамтын менежмент” гэх
мэт шинэ үг хэллэг, нэр томъёо нэвтэрч малчид ойлгож эхлэж байна.
Монголчуудын уламжлалт нүүдэлд байгалийн бүс, бүслүүрийн онцлогоос
хамааран нүүдлийн тоо, нүүдэл хоорондын зай хэлбэлзэлтэй байсан бөгөөд
судлаачдын тогтоосноор хангайн (ойт хээрийн бүслүүр) бүс нутагт малчид
жилд 2-3 удаа 30 км, говьд 8-12 удаа 140 км хүртэл зайд, хээрийн бүсэд 6-10
удаа 50 км хүртэл газар нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг байжээ.
Гэтэл өнөөгийн байдлаар нүүдлийн сэлгэх тоо эрс цөөрч, хангайн бүсэд
зарим малчид өвөлжөөнийхөө ойролцоо жилийн 4 улиралд суурьших
болж, бэлчээрээ сэлгэж ашигладаг уламжлалт арга гээгдэж байна. Отрыг
ихэнхи тохиолдолд ган, зудтай үед гарц сайтай нутаг бараадан нүүж,
мал аж ахуйгаа эрсдлээс хамгаалахын тулд хийж ирсэн бол өнөө үед
отрын бэлчээрийн ашиглалт багассан. Отроор малаа бэлчээх, онд мэнд
оруулах асуудалд залхуу, хойрго байдлаар хандаж байна. Нөгөөтэйгүүр
бэлчээрийн тодорхой хэсгийг отрын бэлчээрт нөөцлөхгүйгээр зун, намрын
улиралд нийтийн бэлчээр хэлбэрээр ашиглаж байгаа нь байгаль, цаг уурын
хүндрэлтэй үед мал бэлчээх нутаггүй болох эрсдэлд хүргэж байна.
Диаграмм 1
19
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Схем
БЭЛЧЭЭРИЙГ ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШИД СЭЛГЭЖ АШИГЛАДАГ
УЛАМЖЛАЛТ АРГЫН СХЕМ
Зураг 2
20
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Схем 2
21
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Бэлчээрийн менежментийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ
№ Ачааллын
түвшин
Менежментийн арга хэмжээ
1
Ачаалалгүй
Байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хадгалах
y
y Бэлчээр ашиглах технологийн горимыг	
сайжруулж, гэрээний үндсэн дээр чанд мөрдөх
y
y Малын тоо, толгойг аль болох нэмэгдүүлэхгүй байх
2
Бага зэрэг
ачаалалтай
Байгалийн аясаар нөхөн сэргээх
y
y Сэлгэх (улирлын, хуанлийн хугацаагаар, ургамлын өсөлт
хөгжлийн үе шатаар)
y
y Даац тохируулах (Бэлчээрийн даацад тохирсон мал
маллах)
y
y Тордон сайжруулах
3
Дунд зэрэг
ачаалалтай
Байгалийн аясаар болон тусгайлан хамгаалж нөхөн сэргээх
y
y Сэлгэх (улирлын, хуанлийн хугацаагаар, ургамлын өсөлт
хөгжлийн үе шатаар)
y
y Даац тохируулах (Бэлчээрийн даацад тохирсон мал
маллах)
y
y Тордон сайжруулах
y
y Услах, хөрсний усны горим зохицуулах
y
y Бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх (хөх болон шар
бууцаар бордох)
y
y Хог ургамал, хортон шавьж устгах
4 Их
ачаалалтай
Тусгайлан хамгаалж нөхөн сэргээх
y
y БАХ-ын зохион байгуулалтыг дахин зохион байгуулах
y
y Малын тоог даацад тохируулж хязгаарлах
y
y Бэлчээрийн сэлгээг нарийн зохион байгуулж зарим
хэсэгт тодорхой хугацаагаар бэлчээрлэлтийг
зогсоож, тордож сайжруулах замаар ургацын хэмжээг
нэмэгдүүлэх
y
y Услах, хөрсний усны горим зохицуулах
y
y Бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх (хөх болон шар
бууцаар бордох)
y
y Олон настын үр цацах, тэжээлийн ургамал тариалах
замаар бэлчээрийн тодорхой хэсгийг тарималжуулах
y
y Хог ургамал хортон шавьж, мэрэгчид устгах
5 Маш их
ачаалалтай
Мэргэжлийн байгууллагын оролцоотой, тусгайлан хамгаалж
нөхөн сэргээлтийг нарийн хуваарь төлөвлөгөөтэй хийх
y
y БАХ-ын зохион байгуулалтыг дахин зохион байгуулах
y
y Малын тоог даацад тохируулж хязгаарлах
y
y Малыг чанаржуулж, өндөр ашиг шим бүхий эрчимжсэн
мал аж ахуйг эрхлэх
y
y Бэлчээрийн сэлгээг нарийн зохион байгуулж зарим
хэсэгт тодорхой хугацаагаар бэлчээрлэлтийг
зогсоож, тордож сайжруулах замаар ургацын хэмжээг
нэмэгдүүлэх
22
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Схем 3
СААХАЛТЫН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хот айл, нэг нутаг усны зохион байгуулалтыг сайжруулах (өнөө үед
хоршоонд нэгдэх нь бэлчээрсайжруулах,хамгаалах,хадлан,тэжээлбэлтгэх
зэрэголонажлыгхамтынхөдөлмөрөөр хийх илүү ач холбогдолтой, үр дүнтэй
юм).
23
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Схем 4
24
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Схем 5
БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БҮДҮҮВЧ
25
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
2.2. БЭЛЧЭЭР АШИГЛАХ АЛТАН ДҮРЭМ
Бэлчээрийг талхлаж доройтолд оруулахгүйн тулд бэлчээртэй холбоотой
бүхэн, түүний үр шимийг хүртэгч бүхэн бэлчээр зохистой ажиллах “Алтан
дүрэм”-ийг мэдэж, сахиж ажиллах шаардлагатай.
–
– Бэлчээрийн даац, багтаамжийг үл хэтрүүлэх дүрэм,
–
– Бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах дүрэм,
–
– Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх дүрэм,
–
– Бэлчээрийг сэлгэж ашиглах дүрэм
Бэлчээрийн даац, багтаамжийг үл хэтрүүлэх дүрэм
Малчин хүний амьдрахуйн үндэс бол бэлчээр, ус. Бэлчээргүй бол
малгүй, малгүй бол амьдралгүй. Иймээс малчин хүн ус, бэлчээр, ургамал,
байгалиа нандигнан хайрлаж эрхэмлэн шүтэж ирсэн уламжлалтай.
Бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнээс хэтрүүлсэн нөхцөлд бэлчээр
ашиглах арга ажиллагааг яаж ч сайжруулаад олигтой үр дүнд хүрэхгүй.
Жил бүрийн 8-р 10-20-ны дотор бэлчээрийн даацыг БАХ нэг бүрээр
шинэчлэн тогтоож, мал өвөлжүүлэх, хаваржуулах төлөвлөгөөндөө тусгах
шаардлагатай. Бэлчээрийн даацыг дутуу ашиглах нь мал аж ахуйн
бүтээгдэхүүн үйлвэрлэлийн нөөцийг дутуу ашиглаж байна гэсэн үг, харин
бэлчээрийн даацыг хэтрүүлснээр бэлчээр доройтолд орж ургацын хэмжээ
буурна.
Бэлчээрийн хүрэлцээ муутай, суурьших сонирхолтой малчид,
малчдын хэсэг ба хоршоо, аж ахуйн нэгж, байгуулагуудад тохирох бэлчээр
ашиглалтын хэлбэр нь отор-суурьшлын систем байж болох юм. БАХ-
гийнхэн өөр хоорондоо хэлэлцэж тохироод эр сувай мал, урт хөлийн малыг
тусгайлан суурилж алсын оторт гаргах, хариулага, маллагаагааг ээлжилэх
нь бэлчээрийн ачааллыг тэнцвэржүүлэхээс гадна малчны хөдөлмөрийг
хөнгөвчлөхийн зэрэгцээ малдаа тарга хүч авахуулах сайн талуудтай.
Бэлчээрийг зөв зохистой ашиглахад малчдын харилцан илтгэлцэл, бие
биенээ хүндэтгэх ёс зудаг, хүний мөс чанар маш чухал ач холбогдолтой.
2.3. БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛОХ
Бэлчээрийн даац гэдэг нь 1 га газрын бэлчээрийг тодорхой хугацаанд
ашиглах малын тоогоор илэрхийлэгдэнэ. Байнгын эзэмшлийн буюу ашиглаж
байгаа бэлчээрийг улирал, сар, өдрөөр хуваарилж эдлэхийн тулд өрхийн
болон хот айлынхаа бүх малыг хонин толгойд шилжүүлж шаардагдах
талбайг тооцно.
26
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Зураг 3
Нийт малдаа өдөрт шаардагдах бэлчээрийн талбайг дараахь аргаар
тооцно.
Т- Өдөрт шаардагдах бэлчээрийн талбай /га/
Өх-Нэг хонь өдөрт идэх өвсний хэмжээ /2 кг/
Хх- бэлчээрлүүлэх хугацаа / 110 хоног/
С - Нийт хонин толгойн тоо
У- га бэлчээрийн ургац / 6ц/
700 хонин толгойг 110 хоног бэлчээрлэхэд 428 га талбай шаардлагатай.
27
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Нэг хонин толгойн идэх өвсний хэмжээг тооцохдоо:
Өх- өвсний хэмжээ
Н- хоногт идэх өвс /2 кг/
Ц- бэлчээрлэх цаг /14/
Нэг хонинд 14 цагт 2,8 кг, 700 хонинд 1960 кг өвс шаардлагатай.мдээрхи
тооцоог үндэслэн 6ц ургацтай 100 га бэлчээрт хэчнээн хонь байх даац
багтаамжийг тооцохдоо:
У- малд идэгдэх бодит ургац
К- бэлчээр ашиглалтын түвшин
Өх- өдөрт идэх өвс
100 га бэлчээрт 1837 хонь багтах даацтай гэж үзнэ.
Ямар ямар төрлийн хэчнээн малыг ямар улиралд, ямар хугацаагаар
бэлчээрлүүлэхэдхүрэлцэх,эсхүрэлцэхбайдлынүнэлгээтооцоогбэлчээрийн
даац гэж ойлгоно. Тухайн жилд хур бороо ахиухан ороод өвс ургамал сайн
ургасан нутагт даац нэмэгдэнэ. Гандуу байвал багасна. Бэлчээрийн ургац
сайн боловч ашиглалт буруу байвал бэлчээрийн даац багасч дутагдана. Зөв
сайн ашиглавал бараг боломжгүй байдалтай багахан талбайтай бэлчээр
байсан ч болоод л байна. Үнэхээр нийт бэлчээрээ гамнах шаардлага
гарна. Ядахдаа бэлчээрээ маш нарийн арга ухаанаар ариг гамтай ашиглах
хэрэгтэй.
Малчин өрхийнхөө малын тоог хонин толгойд шилжүүлэхэд: Хэрэв
танайх 6 тэмээтэй бол 6-аар үржүүлээд хонин толгойд шилжүүлсэн нь 36
болно.
Бэлчээрийн даацийг дутуу ашиглавал мал аж ахуйн бүтээгдэхүүний
үйлдвэрлэл багасдаг, даацыг хэтрүүлбэл бэлчээрийн доройтолд оруулдаг
туу талтай.
Бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга зам
1.	 Бэлчээрийн даац нь хэтэрсэн малчдын хэсэг, малчин өрхөд
бэлчээрийн талбай нэмж өгөх,
2.	 Зам засах, худаг ус гаргах замаар алс зэлүүд нутагт бэлчээр
эзэмших,
3.	 Урт хөлийн мал, эр сувай малыг ялгаж алсын оторт гаргах,
28
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
4.	 Малаа ялгаж өөр бэлчээрт гаргах,
5.	 Малыг чанаржуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг
эрчимжүүлэх буюу сүргийн бүтэцэд эх малын эзлэх хувийн жинг
нэмэгдүүлэх,
6.	 Бэлчээрийг сайжруулж ургац нэмэгдүүлэх,
7.	 Бэлчээрийг хашаалж хуваарьтай зөв ашиглах,
8.	 Таримал бэлчээр бий болгох,
9.	 Тэжээлийн ургамал тариалах,
10.	Бэлчээрийн хортон, мэрэгчидтэй тэмцэх гэх мэт олон арга бий.
Бэлчээрийн даацыг хэтрүүлбэл малчин хүн ямар хохирол амсах вэ?
1.	 Бэлчээрт малын дуртай иддэг
шимт ургамал цөөрч, бэлчээрт
ядууралд орно,
2.	 Бэлчээрийн ургац муудна,
3.	 Хөрс салхинд хийсч, эвдрэлд
орно,
4.	 Цөлжилт идэвхжинэ,
5.	 Мал тарга тэвээрэг гүйцэт
авахаа больж, ашиг шим нь буурч давжаарч эхлэнэ.
6.	 Өрхийн орлого багасна.
7.	 Дассан нутаг усаа орхиж хол нүүх хэрэг гарч, бусдад төвөг бэрхшээл
үүсгэж зардал, чирэгдэл нэмэгдэхэд хүргэнэ.
Бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах дүрэм
Малчин хүний аж амьдралд бие биенээсээ шууд хамааралтай 2 төрлийн
нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг нь мал, нөгөө нь бэлчээрийн нөөц.
Энэ хоёр нөөцийн нэгийг нь өсгөх гэж улайраад хоёрдохыгоо шавхаж
мөлжих нь харилцан тэтгэлцэж байж тэнцвэртэй байх байгалийн хуулийг
зөрчсөн сөрөг үр дагавар бий болгодог.
Бэлчээрийг ашиглах эрчим нэмэгдэхэд бэлчээрийн бүтээмж ба малын
ашиг шимийн үзүүлэлт хоёрын хоорондын шүтэлцээ сөрөг үр дүнд хүрдэг
зүй тогтол байдаг. Энэ нь ургамлыг эрчимтэй ашиглах тусам ногоон навчны
талбайн хэмжээ багасч, нарны эрчим хүчийг хүлээн авч химийн энерги
болгон хувиргах боломж буурна. Өөрөөр хэлбэл ногоон ургамлын хөрсний
үржил шим, чийгийг ногоон ургац болгон хувиргах чадвар доройтно гэсэн үг.
Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх дүрэм
Бэлчээрийн ургамлыг хадах юмуу тасалсаны дараа төлжин ургахад
ойт хээр, уулын хээрт, 24-36 хоног, 2 дахь удаагаа таслахад 36-45 хоног
шаардана. Хээрийн бүсэд жилд нэг удаа хэнзлүүлж ашиглах боломжтой.
29
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Бэлчээрийг чөлөөтэй ашиглаж байгаа нөхцөлд ургамалд нөхөн төлжих
хугацаа тавьж өгөх боломжгүй. Үүнийг зохицуулахын тулд улирал бүрийн
бэлчээрийн дотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн
хуваарьтай ашиглах шаардлагатай. Малыг байнгын хариуллагатай болгоно.
Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлхэ үе бол хамгийн эмзэг үе
юм. нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлэхэд нөөц шим тэжээлийн
бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Малын
дуртай иддэг ургамал ховордохын сацуу бэлчээр талхагдаж доройтно. Энэ
эмзэг үе хаваржаанаас зусланд бэлчээрийг нарийн хуваарьвай ашиглах нь
бэлчээрийг талхлагдаж доройтохоос хамгаалах үндсэн арга болно.
Бэлчээрийг зурваслан хуваарилах арга
Нэг нутаг хэд хэдэн хоног суухаас зурвасны тоо хамаарна. Зурвасны
хэлбэр янз бүр байж болно. Харин хэмжээний хувьд ойролцоо байх нь
зохимжтой. Нэг зурваст хамгийн бага ургацтай үедээ нэг хоног, ургац сайтай
үедээ 7 хоногоос илүүгүй хугацаагаар мал бэлчээхээр тооцно.
Нэг зурваст 7-оос илүү хоногоор мал хариулахад бэлчээр элдэв нянгаар
бохирдохоос гадна дахин сэргэж ургаж байгаа ургамлын нахиа, найлзуурыг
мал тасдаж гэмтээх магадлал ихэсдэгтэй холбоотой.
Нэг зурвасыг дунджаар 4 хоног ашиглахаар тооцох нь тохиромжтой.
Хаваржааны бэлчээрийг аль болохоор хөнгөн сэрмүүлж ашиглавал дараа
жилийн ургац арвин гарна. Хаваржаа, намаржааны бэрчээрийг жилд нэг удаа
ашилах учир нэг нутагт байх хугацаа нэг зурвасыг ашиглах хоногийн тоонд
хувааж зурвасны тоог гаргана. Хаваржаанд 45 хоног сууна гэвэл: 45 : 4 =
11 + 1 = 12 хэсэг зурваст хуваахад хангалтай. Харин зуслангийн бэлчээрийг
хэнзлүүлж ашиглах учир нэг ээлжинд ашиглах учир нэг ээлжинд ашиглах
хугацааг харгалзан зурвасны тоог тогтооно нэг ээлжийн тоог хариуллагын
үргэжлэх хугацаа ойт хээр, уулын хээрийн бүслүүрт 30 (24-36) хоног, хээр
өндөр уулын бүсэд 35-40 хоног байна (Лхагважав 1979).
Нэг удаагийн эргэлтийн бэлчээрлүүлэх хугацаа 30 хоног байна гэвэл:
(30 : 4) = 7 + 1 = 8 зурваст байх шаардлагатай.
Тухайн жилийн цаг уурын нөхцөлөөс хамаарч бэлчээрийн ургамлын
хэнзлэх явц харилцан адилгүй байх учир нөөц зурвас гаргах хэрэгтэй
болдог. Нөөц бэлчээрийн зурвасын тоог 30-50 хувиар нэмж тооцоход болно.
Энэ тохиолдолд зуслангийхаа бэлчээрийг үндсэн 8 зурвас, нөөц 4 зурвас
бүгд 12 зурваст хуваахад хангалтай.
Зурвас бүрийн хил заагийг байгалийн содон тогтоц, зам, хад чулуу,
гуу жалга, гарзын нэрээр юмуу зориуд босгосон овоо, шон, таних тэмдгээр
тэмдэглэж дугаарлана.
30
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Зураг 4. Зуслангийн бэлчээрийг зурваст хувааж ашиглах арга
А. Бэлчээрт хүрэх зам; ---Зурвас бэлчээрийн хил; 1, 2 .., зурвасны дугаар
Эхний ээлжийн ашиглалт 32 хоног үргэлжлээд 1-8-р зурвасыг ашиглаад
дуусна. Дараа нь анхны хэнз ургацыг ашиглах хугацаа 40 хоног үргэлжлэнэ
гэвэл (48:4)=12 гэх мэтээр хуваарилаж малаа бэлчээнэ. Ургамлыг малд нэг
удаа идүүлсний дара 32-48 хоног амраана.
Харин бэлчээрийн тэжээлийн нөөц хомсдох тусам малын идээшлэх
эрчим идэвхиж, ургацтай нь харьцуулахад нэмэгдэж байгаа мэт харагдах
боловч эцсийн дүнд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурдаг.
Энэ нь байгалийн хоёрдогч бүтээгдэхүүнийг ашиглах чадавхийг алдахад
хүргэнэ.
Бэлчээр дэх тэжээлийн нөөцийг 60 хувиас хэтрүүлж ашиглахад дараа
жилийн ургац 48% хүртэл буурч байгааг олон судлаачид тэмдэглэсэн байдаг.
Малын идсэн ургацыг мал бэлчээхийн өмнө байсан ургацтай
харьцуулсан үзүүлэлтийг бэлчээр ашиглалтын коэффициент (БАК) гэдэг.
Жишээ: Доржийн намаржааны бэлчуурийн нийт ургац 150кг/га байжээ.
Мал бэлчээрлүүлж байгаад нүүх үед 80 кг/га ургацтай болжээ.
150 – 80 =70 кг (малын идсэн)
150 кг/га → 100%
Бэлчээр дэх тэжээлийн нөөцийг 60 хувиас хэтрүүлж ашиглахад дараа
жилийн ургац 48% хүртэл буурч байгааг олон судлаачид тэмдэглэсэн байдаг.
Малын идсэн ургацыг мал бэлчээхийн өмнө байсан ургацтай харьцуулсан
үзүүлэлтийг бэлчээр ашиглалтын коэффициент (БАК) гэдэг.
Жишээ: Доржийн намаржааны бэлчуурийн нийт ургац 150кг/га байжээ. Мал
бэлчээрлүүлж байгаад нүүх үед 80 кг/га ургацтай болжээ.
150 – 80 =70 кг (малын идсэн)
150 кг/га → 100% БАК =
70×100
150
=
7000
150
= 46.7 %
70 кг → Х
Бэлчээр ашиглалтын коффицент 46.7 хувь байна.
Нэгэнт уугуул төлөв байдлаа алдсан ургамал нөмрөг цаашдаа малын
хөлөөс чөлөөллөө ч гэсэн анхныхаа төлөв байдалд эргэн орохдоо удаан, ихэнхдээ
боломжгүй болдог. Иймээс бэлчээр дэх тэжээлийн нөөцийн 50 % -иас илүү гаргаж
ашиглахгүй байх нь бэлчээрийн менежерийн эрхэм үүрэг мөн.
Та анзаарсан бол тухайн улиралд 8 зурвасыг 3 удаа, 2 зурвасыг 2 удаа, 2
зурвасыг 1 удаа, ашиглаж байгаа биз. Ийм маягаар бэлчээрийг чандлан
хуваарилаж, нарийн ээлж дараатай ашиглавал зуны турш нүүхгүйгээр бэлчээрээ
суурин ашиглах боломжтой.
Бэлчээрийн нөөц хомс нөхцөлд бэлчээрийг хашаалж (хөцөөлж) хуваарьтай
ашиглах нь илүү үр дүнтэй.
Бэлчээр хүрэлцээтэй нутагт зуны хугацаанд хэд хэдэн удаа буурь сэлгэх
70 кг → Х
Бэлчээр ашиглалтын коффицент 46.7 хувь байна.
Нэгэнт уугуул төлөв байдлаа алдсан ургамал нөмрөг цаашдаа малын
хөлөөс чөлөөллөө ч гэсэн анхныхаа төлөв байдалд эргэн орохдоо удаан,
ихэнхдээ боломжгүй болдог. Иймээс бэлчээр дэх тэжээлийн нөөцийн 50 %
-иас илүү гаргаж ашиглахгүй байх нь бэлчээрийн менежерийн эрхэм үүрэг
мөн.
Та анзаарсан бол тухайн улиралд 8 зурвасыг 3 удаа, 2 зурвасыг 2 удаа,
2 зурвасыг 1 удаа, ашиглаж байгаа биз. Ийм маягаар бэлчээрийг чандлан
хуваарилаж, нарийн ээлж дараатай ашиглавал зуны турш нүүхгүйгээр
бэлчээрээ суурин ашиглах боломжтой.
31
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Бэлчээрийн нөөц хомс нөхцөлд бэлчээрийг хашаалж (хөцөөлж)
хуваарьтай ашиглах нь илүү үр дүнтэй.
Бэлчээр хүрэлцээтэй нутагт зуны хугацаанд хэд хэдэн удаа буурь
сэлгэх юмуу хотгүй отрын аргаар бэлчээрээ амрааж болдог.
Зураг 5. Хотгүй отроор бэлчээр ашиглах арга
Бэлчээрийг сэлгэж ашиглах дүрэм
Бэлчээрийн аж ахуйн эрхэлдэг улс, орнуудад бэлчээр ашиглах хугацааг
жил жилээр сэлгэж байхыг зөвлөдөг. Бэлчээр ашиглах бүх горимыг (ургамлыг
таслах өндөр, давтан ашиглах тоо хугацаа г.м. ) чандлан баримталсан ч
гэсэн нэг нутгийн бэлчээрийг олон жил нэг хугацаанд давтан ашиглахад
ургамал сийрэгжин, тачир болж, чанар нь мууддаг болохыг эрдэмтэд
хэдийнэ тогтоожээ.
Бэлчээр дэх ургамлын үрээр болон ургал эрхтнээр төлжин ургах
нөхцлийг хангах, олон жилийн туршигд ургацыг бууруулахгүй үр ашигтай
ашиглахад чиглэсэн арга хэмжээг бэлчээрийн сэлгээ гэнэ.
Нэг жилийн дотор улирлаар нутаг сэлгэн нүүдэллэж ашиглах аргыг
бэлчээрийн сэлгээний жилийн эргэлт гэх ба улирал хооронд хэдэн жилээр
ээлжлэн сэлгүүлж ашиглахыг бэлчээрийн сэлгээний бүрэн эргэлт гэнэ.
Бэлчээрийн сэлгээний хэлбэр, сэлгэх арга нь нутаг ижил байх албагүй.
Харин ч байгаль цаг уурын нөхцөлд, бүс бүслүүрийн онцлог, бэлчээр
ашиглаж ирсэн уламжлалтай уялдаж бэлчээрийн сэлгээ өөр өөр байна.
Бэлчээрийн сэлгээ нэвтрүүлэхэд баримтлах зарчим:
–
– Тухайн нутгийн бэлчээрийн нөөц, хүрэлцээ, байгаль цаг уурын
нөхцөллд тохирсон бэлчээрийн сэлгээний бүдүүвчийг зөв сонгох
–
– Бэлчээрийн сэлгээг хот айл, малчны хэсгээр бус баг, сумын
32
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
хэмжээнд хэрэгжүүлэх
–
– Бэлчээрийн сэлгээ нэвтрүүлэх эрхзүйн актыг бүрдүүлсэн байх
–
– Мал сүргийг байнгын хариуллага маллагаатай болгох
–
– Уст цэгийн хангамжийг сайжруулах
Бэлчээрийн сэлгээний бүдүүвч
Бэлчээрийн сэлгээ нь бэлчээр ашиглах горим (бэлчээр ашиглаж эхлэх
ба дуусах хугацаа, давтан ашиглах тоо, г.м.)–ыг жил жилээр хэрэгжүүлэх
нь ургамлын нөмрөг дэх тэжээлийн үнэт ургамлын үндэсний системийг
бэхжүүлж, нөөц шим тэжээлийн бодисыг хангалтай хэмжээгээр хуримтуулах,
үрээр болон үржил эрхтнээрээ төлжин ургах нөхцлийг бүрдүүлэхэд
чиглэгдэнэ.
Хүснэгт 2. Өндөр уул, ойт хээрийн бүслүүрт хэрэглэж болох дөрвөн
талбай бүхий дөрвөн талбай бүхий дөрвөн жилийн сэлгээний бүдүүвч
Ашиглах жил
Бэлчээрийн хэсэг, түүнийг улирлаар ашиглах
I хэсэг II хэсэг III хэсэг IV хэсэг
Эхний жил
Зун 1 Зуны
сүүлчээр
Намрын
эхээр
Намрын
сүүлчээр
Хоёр дахь жил Зуны
сүүлчээр
Намрын
эхээр
Намрын
сүүлчээр
Зун 2
Гурав дахь жил Намрын
эхээр
Намрын
сүүлчээр
Зун 2
Зуны
сүүлчээр
Дөрөв дахь жил Намрын
сүүлчээр
Зун 2
Зуны
сүүлчээр
Намрын
эхээр
1
Зуны улиралд хоёр ээлжээр мал бэлчээж ашиглана
2
Зуны улиралд хоёроос гурван ээлжээр мал бэлчээж ашиглана
3
Хавар, зун гурван ээлжээр мал бэлчээж ашиглана
4
Зуны эхээр нэг удаа мал бэлчээж ашиглана
33
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Хүснэгт 3. Ойт хээр, хээрийн бүсийн хойт талын нутаг дахь
галхлагдсан бэлчээрийг сэргээн сайжруулахад зориулагдсан дөрвөн
талбай бүхий дөрвөн жилийн сэлгээний хуваарь
Ашиглах жил
Бэлчээрийн хэсэг, түүнийг улирлаар ашиглах
I хэсэг II хэсэг III хэсэг IV хэсэг
Эхний жил Зун 4
Өнжөөнө Зун-намар Намар
Хоёр дахь жил Өнжөөнө Зун-намар Намар Зун 2
Гурав дахь жил Зун-намар Намар Зун 4
Өнжөөнө
Дөрөв дахь жил Намар Зун 2
Өнжөөнө Зун-намар
Хүснэгт 4. Хашаалсан бэлчээрийн сэлгээ
Ашиглах жил
Хөцөөний дугаар
1 2 3 4 5 6
Анхны жил 3 удаа 1 удаа 2 удаа Намар 1 удаа 2 удаа
2 дахь жил 1 удаа 2 удаа 3 удаа 1 удаа 2 удаа 3 удаа
3 дахь жил 2 удаа 3 удаа 1 удаа 2 удаа 3 удаа 1 удаа
Жил бүр 2 хэсэг хөцөөг хавраас эхлэн 3 удаа, хоёр хөцөөг 2 удаа
ашиглах ба нэг хөцөөг хавар эрт нэг удаа сэрмүүлж идүүлэх нэг хөцөөг
намар хамгийн сүүлд ганц удаа ашиглана. Энэ нь үндсэндээ нэг жил
өнжөөнө гэсэн хэрэг болно (Жигжидсүрэн.С, 1986).
Хүснэгт 5. Таримал бэлчээрийг ашиглах
Ашиглан
ээлж
Хөцөөний дугаар
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Эхний удаа + + + + + +
2 дахь удаа + + + + + + + + + + + +
3 дахь удаа + + + + + + + + + + + +
+ - мал бэлчээр: х – өвс бэлтгэх, эсвэл дахин тариалах талбай
Хүснэгт 6. Таримал бэлчээрийн сэлгээ
Ашиглах жил
Хөцөөний бүлэг
1-3 4-6 7-8 9-12
Анхны жил + + + + + + + + + +
2 дахь жил + + + + + + - + + +
3 дахь жил + + + + + + + + + +
34
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
4 дахь жил + + + + + Х + + + +
5 дахь жил + + + + + + + + Х +
6 дахь жил + + + + + + + + + +
7 дахь жил + + + + + + + + + +
8 дахь жил + + + + + + + + + Х +
Бэлчээр ашиглалтыг өвс ургамал хагдрахаас 2-3 долоо хоногийн өмнө
зогсоох шаардлагатай. Манай нөхцөлд таримал бэлчээрийг VI-р сарын
эхний 10 хоногоос эхэлж VIII -р сарын эцэс хүртэл ашиглах боломжтой
байна.
Таримал бэлчээрийг цаг уурын аятай нөхцөлд тарьсан жилээ сэрмүүлж
ашиглаж болно. Тэгэхдээ царгас шилбэлэх үедээ бүрэн орсон эсэхийг сайн
ажиглах шаардлагатай. Шилбэлээгүй царгасыг ашигласнаас дараагийн жил
ургац эрс буурах юмуу эсвэл бүрмөсөн үгүй болно.
Хадлангийн сэлгээ
Хадлангийн газрыг сэлгэж ашиглахад сэлгээгүй ашигласан хадлангаас
бордоогүй нөхцөлд 6.0 ц/ га –аар илүү байжээ. (Цогоо.Д, 1981) Нугын
хадланд зоэхилох ургамлыг хөгжлийн өөр өөр үе шатанд сэлгэж хадснаар
хадлангийн талбайд янз бүрийн хугацаанд ургах олон зүйл ургамлын
өсөлт, биежилтэнд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж, ургамалд үрээр үржих
бололцоо олгодог.
Хүснэгт 7. Нугын хадланг ашиглалтын хугацаагаар сэлгэх
сэлгээний бүдүүвч
Ашиглах жил
Талбайн дугаар
I II III
Анхны Түрүүлэлт Үр боловсролт Цэцэглэлт
Хоёр дахь Цэцэглэлт Түрүүлэлт Үр боловсролт
Гурав дахь Үр боловсролт Цэцэглэлт Түрүүлэлт
Жил дараалан өвс ургамлыг хөгжлын нэг үе шатанд хадах нь дараа
жилүүдийн ургацанд мэдэгдэхүйц муу нөлөөлөх тул хадах хугацааг жил
бүр өөрчлөх шаардлагатай. Энэ асуудлыг хадлангийн сэлгээ нэвтрүүлэх
замаар шийдвэрлэж болно.
35
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Хүснэгт 8. Усалгаатай хадлангийн сэлгээ
Ашиглан жил
Талбайн дугаар
1 2 3 4 5
Анхны жил Т+Х Ц БЦ Т+Х ҮБ
2 дахь жил Ц БЦ Т+Х Т+Х
3 дахь жил БЦ Т+Х ҮБ Т+Х Ц
4 дахь жил Т+Х ҮБ Т+Х Ц БЦ
5 дахь жил ҮБ Т+Х Ц БЦ Т+Х
Т – түрүүлэлтийн шатанд хадах; Х – хэнз ургацыг хадах; Ц – бүрэн цэцэглэлтийн шатанд
хадах; ҮБ – үр боловсрох шатанд хадах
2.4. МАЛЧИН ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ
Өөрийн гэсэн бэлчээр нутагтай болж хууль эрхзүйн хувьд
баталгаажуулсан байх,
1.	 Өөрийн эзэмшлийн буюу байнга нутаглан ашигладаг бэлчээрийг
эзний ёсоор харж хамгаалах,
2.	 Малынхаа тоо толгойг бэлчээрийн даацанд ямагт тохируулж байх,
3.	 Нэг нутагт удаан сууж бэлчээр талхлах, хот бууц, худаг усны орчмын
бэлчээрийг хэт талхлахаас ямагт зайлсхийх,
4.	 Малтайгаа “ярьж” нутаг бууц сэлгэж чаддаг байх,
5.	 Отор нүүдэл хийх, цаг хүндэрвэл нүүж очих нөөц нутагтай байх,
6.	 Худаг ус гаргах, түүний орчны бэлчээрийг хамгаалах,
7.	 Бусдын бэлчээр, хадлангийн газар ашиглах эрхийг хүндэтгэж сурах,
8.	 Бэлчээр нутагт тодорхой хуваарь эзэмшилтэй байх нь малын эрүүл
мэндэд ч тустай. Элдэв өвчний халдвар авах нөхцөл хязгаарлагдах
болно. Бэлчээрийн эрүүл ахуйг эрхэмлэн элдэв төрлийн бохирдлоос
хамгаалах явдал юм.
36
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
ГУРАВ. БЭЛЧЭЭР, ХАДЛАНГ
САЙЖРУУЛАХ АРГА
Бэлчээрийн менежментийн шийдэх хэрэгжүүлэх ёстой нэг асуудал нь
бэлчээр, хадлангийн газрыг сайжруулах явдал юм.
Бэлчээр, хадлангийн ургацыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга ажиллагааг
тордож сайжруулах, таримал бэлчээр, хадлан бий болгох хэмээн хоёр
хуваадаг.
Тордож сайжруулах арга нь услах,бордох, ургамлын үр нэмж
тариалах,хөрсийг сийрүүлэх зэргээр ургамал ургах аятай нөхцөл буй
болгож, ургацыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Тордож сайжруулах боломжгүй буюу ургамал нь хэт сийрэгжсэн,эсвэл
дов сондуул ихтэй газрыг хагалаж нэг, олон наст ургамлын үр тариалан
таримал бэлчээр, хадланг бий болгоно.
Энэ хоёр аргын алийг сонгон хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлага, техник, үрийн хүрэлцээ зэрэг
аж ахуйн бэлтгэлээс шалтгаалах боловч газрын гадарга, хөрсний үржил
шим,түүний чийг, ургамлын бүрэлдэхүүн зэргийг бас харгалзан үзвэл зохино.
Бэлчээр, хадланг сайжруулахын өмнө талбайг сайтар судлаад ямар
арга илүү тохиромжтойг тогтооно.
Энэ хоёр аргын алийг ч хэрэглэлээ гэсэн талбайгаа урьдчилан бэлтгэх
шаардлагатай. Үүний тулд зам харгуйг засаж янзлах, талбайг цэвэрлэх,
тэгшлэх ажлыг урьдчилан зайлшгүй гүйцэтгэнэ.
3.1. ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ, ТЭГШЛЭХ ТУХАЙ
Бэлчээр, хадлангийн газрыг элдэв хог, чулуунаас цэвэрлэснээр түүний
ургацыг 20 хувь хүртэл нэмэгдүүлж болохоос гадна техникийг эвдрэл
гэмтлээс хамгаалах, түүний бүтээмжийг дээшлүүлэх нөөц бололцооны нэг
учираас жил бүр байнга гүйцэтгэж байх ажил юм.
Гол голхи дагуух хадлангийн талбайд үерийн уруй үлдэж буртагласнаас
ургац буурах,ашигтай талбай багасах явдал үзэгддэг. Бас бухал, нурууны
суурийг орхисноос буюу мөрлөсөн өвс хаяснаас дутуу хагас ялзалч, түүний
доор дарагдсан ногоо үхэж элдэв хог ургамал ургах зэргээр талбай бохирдох
явдал гардаг.
Хашаа хорооны буурь, гадас, шонгийн үлдэгдэл, малын бууц, яс чулуу,
төмөр зэрэг нь хадлангийн ажлыг механикжуулахад саад болохоос гадна
ургацыг бууруулдаг. Бэлчээр, хадланг малын сэг, төмөр зэрэг элдэв хогоор
буртагласнаас элдэв өвчин тархах, мал бэртэж гэмтэх явдал ч гарна.
37
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Шатааж болох хөнгөн маягийн хогийг гар, тракторын ба морин тармуураар
хамж талбайгаас зайдуу газар хурааж шатаана. Жижиг чулууг цуглуулан
машин, тракторын чиргүүл, ердийн хөсөгт ачиж зайдуу газар гуу жалганд
асгана. Хялбарыг бодож талбайд овоолбол малын хөлөөр дахин тардгийг
анхаарах хэрэгтэй. Зайлуулахад төвөгтэй ганц нэг том чулууг хажууд нь
нүх ухаж 20-30 см гүнд булж гадаргууг тэгшилдэг. Ямар нэг шалтгаанаар
олон жил хадалгүй, орхисон чийгтэй газрын хур хагдыг арилгах нь ургацыг
нэмэгдүүлэх, өвсний чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой.Хур хагд өндөр
бол 1-2 удаа тармахад нилээд багасдаг. Мөн шатааж цэвэрлэхэд хялбар
боловч гал түймрээс машид болгоомжилбол зохино.
Газрын гадаргуу тэгш бус байх нь хадлангийн ажлыг механикжуулахад
саад болох төдийгүй ургац багасах нэгэн шалтгаан болох тул дов сондуулыг
тэгшлэх, зайлуулах ажлыг заавал ч үгүй хийх хэрэгтэй.
Дов сондуул хадлан тариалангийн талбайн 25-30 хувиас хэтрээгүй
нөхцөлд тэгшлэх ажлыг арчилгааны журмаар гүйцэтгэж болох бөгөөд
түүнээс элбэг байвал уг газрыг хагалж тарималжуулах нь илүү ашигтай.
Чийглэг газарт улалжаас үүссэн дов сондуул элбэг тохиолдох бөгөөд
заримдаа сохор номингийн шороо, шоргоолжны үүр зэргээс гадаргуу тэгш
бус, овон товонтой болох явдал бий.
Ширэгжээгүй зөөлөн довыг борнойгоор (ЗБЗТУ-1,0) арилгахад төвөг
багатай бөгөөд ард нь 1-2 ширхэг богино рельс төмөр хөндлөн чирвэл бүрч
сайн тэгширнэ. Ширэгжсэн жижиг довыг рельсээр хийсэн тэгшлүүлээр буюу
цант борнойгоор арилгана. Ширэгжсэн том довыг цант хүнд борнойгоор
хэрчиж, рельсэн тэгшлүүрээр тараах бөгөөд мөн фрездэж болно. Бас хавар
эрт газрын өнгө гэсэх үеэр бульдозероор хусч тэгшлэх бололцоотой.
Ийнхүү дов сондуулыг арилгаж, тэгшилсний дараа хүнд булаар булдаж,
олон наст ургамлын үр цацвал өвс ургамал өтгөрдөг.
Үерийн ус элдэв механик ажиллагаанаас үүссэн суваг шуудуу,
нүх, нарийн гуу зэргийг шороогоор дүүргэж тэгшилнэ.Энэ нь техникийн
ажиллагааг хөнгөвчлөх, талбайг дүүрэн ашиглах нөхцөл болох төдийгүй
бороо, цасны усыг жигд тарааж шингээх сайн арга хэмжээ юм.
3.2. БЭЛЧЭЭР, ХАДЛАНГИЙН ГАЗРЫГ ТОРДОЖ САЙЖРУУЛАХ АРГА
Талбайг засаж тэнщгшилсний дараа тордож сайжруулах ажилд
шилжинэ. Гадаад орнуудын туршлагаас үзвэл бэлчээр, хадлангийн байдалд
тохируулан тордох олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Манай орны
нөхцөлд хамгийн үр ашигтай нь услах, бордох арга мөн.
Усалгаа
Энэ үед нь өөрийн хүчээр хийж болох хамгийн хялбар услах аргыг
зөвлөж байна.
38
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Үүнд: 	 1. Цас, борооны усыг ашиглаж услах,
	 2. Голоос шуудуу татаж услах,
	 3. Өвөл ус халиаж, тошин гүйлгэх,
	 4. Цас, мөс тогтоох
Зураг 6. Нугын хүнд цант борной (диск)
Зураг 7. Ширэг бутлагч (фрез)
39
Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр
Уулархаг газрын цас борооны ус хөрсөнд шингэж амжилгүй урсаж
гадаргууг эвдсэнээс олон тооны хуурай гулдирал, гуу жалга үүссэн байдаг.
Хаврын шар ус, зуны аадар борооны усыг дэмий урсгалгүй алв болохоор
удаан барьж, хөрсөд хурдан шингээхэд чиглэлдсэн арга бэлчээрийг
сайжруулахад нөлөөтэй.
Иймээс цас, борооны ус урсдаг хотгор газрыг тосгуулан бууцаар далан
байгуулна. Уул далангаас усыг хажуу тийш урсгах зорилгоор анжисны арын
ганц хутгаар нимгэн ховил хөндлөн татаж өгнө. Уулын энгэр дагуулж, налууд
тохируулан хэд хэдэн үе ийм ховил хийвэл үр дүнгээ өгнө. Цас, борооны
усыг шингээх зорилгоор хөрсийг зүсэж ан цав гаргана. Энэ арга манайнд
үр дүндтэй болох нь батлагдсан. Хөрсийг гадаргуугийн налууд хөндлөн
чиглэлээр 2-5 см өргөн, 50-60 см хүртэл гүнзгий зүсэх нь тохиромжтой.
Үүний тулд 5 корпустай анжисны бүх корпусыг авч 1, 5-р корпусны оронд
зузаан төмрөөр хийсэн зүсэх хутга бэхэлнэ. Мөн хөрсийг салхины элэгдлээс
хамгаалахад зориулсан КПГ-250 зэрэг хөдөө аж ахуйн машиныг өөрчлөн
ашиглах бололцоотой.
Жижиг гол, горхины усыг боож, шуудуугаар урсган бэлчээр, хадлангийн
талбайг услах аргыг хэрэглэж чавдал үр дүнд хүрнэ. Энэ аргыг дээр үеэс
Увс, Ховд, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймагт хэрэглэж ирсэн туршлага бий.
Шуудуугаар зөвхөн нэг удаа халиаж услахад хадлангийн ургац 20-30 хувь
хүртэл нэмэгдэнэ.
Туршлагаас үзэхэд ойт хээр, хээрийн бүсэд хадлангийн талбайг хавар
5 дугаар сарын эхнээс 6 дугаар сарын дунд хүртэл 3 удаа услахад га-ийн
ургац 30-40 ц хүрч байв.
Гүйлгэн тариалангийн талбай болон хадлангаа усалдаг, Үүний тулд
голын харгалздаг өндөо эрэгтэй нарийссан хэсгийг олж, намар эрт модон
шонг хооронд нь 20-30 см зайтай зэрэгцүүлэн хаалт хийхээр зооно. Шон
голын усны төвшингөөс 70-80 см өндөр байна.
Ус хөлдөж эхлэх үеэр урсгалын дээд талд шонгоос 15-20 см-ийн зайнд
мөсийг цоолж өвс, сүрэл, модны үртэс, бууц зэргийн хийнэ. Эдгээр чигжээс
модон шонтой барьцалдан хөлдсөнөөс урсгал боогдож, мөсний цоорхойгоор
ус оргилон гарч тошин үүсгэдэг.
Мөсийг эргээс холдуулж аль болохоор өргөн тараах зорилгоор ховил
гарган, хальж буй усыг залж өгнө. Ийнхүү хөлдөөсөн мөс удаан хайлах тул
хадлангийн талбайг хавар аажим услах боломжтой болдог.
Талбайд цас тогтоох
Энэ нь манай орны ойт хээр, өндөр уулын бүсэд үр дүнтэй байж
болох арга юм. Газар бүрэн гэсэж амжаагүй байхад цас богино хугацаанд
хайлж хөрсөнд шингэж амжихгүй урсаж алга болдог. Гэвч нүцгэртэл хадсан
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)

Contenu connexe

Tendances

газрын кадастр
газрын кадастргазрын кадастр
газрын кадастр
batsuuri
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
tuugiituugii
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
Oyundari Nyamsuren
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
Sukhochirxna
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
Tywshin
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
mgl_wolk
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
batnasanb
 

Tendances (20)

газрын кадастр
газрын кадастргазрын кадастр
газрын кадастр
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
Et 2016.12.26
Et 2016.12.26Et 2016.12.26
Et 2016.12.26
 
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
SS102 Монголын түүх хичээлд зориулав
SS102  Монголын түүх хичээлд зориулавSS102  Монголын түүх хичээлд зориулав
SS102 Монголын түүх хичээлд зориулав
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
T
TT
T
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptxГазарзүй 8 Монгол орны хөрс.pptx
Газарзүй 8 Монгол орны хөрс.pptx
 
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженерАжлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
Ажлын байрны тодорхойлолт Уурхайн инженер
 
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгааМалчин өрхийн амьжиргааны судалгаа
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
байгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухайбайгаль орчныг хамгаалах тухай
байгаль орчныг хамгаалах тухай
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
 

Similaire à Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
Солонго Радуга
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
Солонго Радуга
 
Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3
hi_bmb
 
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
GeoMedeelel
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
davaa627
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
Prime Rose Snowdrop
 

Similaire à Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр) (20)

Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Battsengel zurag
Battsengel zuragBattsengel zurag
Battsengel zurag
 
Xv016691 taniltsuulga(2011)
Xv016691 taniltsuulga(2011)Xv016691 taniltsuulga(2011)
Xv016691 taniltsuulga(2011)
 
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
Gi smeeting head_water_riparian_sanjmyatav20180516
 
дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009дэлхийн усны өдөр 2009
дэлхийн усны өдөр 2009
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо2.тэрбум мод бидний оролцоо
2.тэрбум мод бидний оролцоо
 
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэБАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Land managment gis_zasvar
Land managment gis_zasvarLand managment gis_zasvar
Land managment gis_zasvar
 

Plus de GreengoldMongolia

State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
GreengoldMongolia
 

Plus de GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 

Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)

  • 1.
  • 2. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ЗОХИСТОЙ АШИГЛАХ НЬ ТЕХНОЛОГИЙН ГАРЫН АВЛАГА /Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр/ Улаанбаатар хот 2018 он
  • 3. ШХА-ийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” Төслийн санхүүжилтээр хэвлүүлэн гаргав. Боловсруулсан: С.Жигжидсүрэн, Доктор, Профессор, төслийн зөвлөх Д.Баатартуяа, Докторант, Төвийн зөвлөх Б.Энхцэцэг Магистрантур, төвийн мэргэжилтэн Хянан тохиолдуулсан: Р.Цогтбаатар, Доктор С.Жигжидсүрэн, Доктор, Профессор Хэвлэлийн эх бэлтгэл: Т.Тэмүүжин Цаасны хэмжээ: 70х100/16 Хэвлэлийн хуудас: 7.33хх “ХӨХ МОНГОЛ ПРИНТИНГ” ХХК-д хэвлэв.
  • 4. ГАРЧИГ Өмнөх үг 4 НЭГ. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ 1.1. Төв аймгийн Сүмбэр сумын байгаль, цаг уур 6 1.1.1. Үнэмлэхүйн байрлал 6 1.1.2. Харьцангуй байрлал 6 1.1.3. Газрын гадарга 6 1.1.4. Гадаргын эгц налуу 7 1.1.5. Тектоникийн нөхцөл байдал 7 1.1.6. Цэвдгийн тархалт 7 1.1.7. Уур амьсгал 7 1.1.8. Агаарын температур 8 1.1.9. Харьцангуй чийг 8 1.1.10. Хур тунадас 8 1.1.11. Ус зүйн сүлжээ 8 1.1.12. Хөрсний бүтэц, бүрэлдэхүүн 9 1.1.13. Ургамлан бүрхэвч 9 1.1.14. Ландшафтын хэв шинж 9 1.1.15. Байгалийн мужлалт 10 1.2. Сүмбэр сумын бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал 10 1.3. Бэлчээр ашиглалтын хэсгийн тухай ойлголт 15 ХОЁР. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ 2.1. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө 17 2.2. Бэлчээрийн менежментийн “АЛТАН ДҮРЭМ” 25 2.3. Бэлчээрийн даац 25 2.4. Малчин хүний эрхэмлэх зүйл 35 ГУРАВ. БЭЛЧЭЭР ХАДЛАНГ САЙЖРУУЛАХ АРГА 3.1. Талбайг цэвэрлэх арга 36 3.2. Бэлчээр хадлангийн газрыг тордож сайжруулах арга 37 3.3. Таримал хадлан бэлчээр бий болгох 46 3.4. Ногоон конейевер бий болгох, ашиглах арга 54 ДӨРӨВ. МАЛЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ 58 ХАВСРАЛТУУД 79
  • 5. 4 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ӨМНӨХ ҮГ Мал сүргийн тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой өссөөр 62,5 сая толгойд хүрлээ. Байгаль цаг уурын өөрчлөлт илт идэвхжин дулаарч бэлчээрийн ургацад нөлөөлөх болов. Монгол орны нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдөж тодорхой хэмжээгээр доройтсон гэж үзэж байна. Бэлчээрээ доройтуулж нөөц бэлчээрийн хомсдолд ордог олон шалтгаан бий. Тэдгээрээс ойт хээр, газар тариалангийн бүс нутагт дараах хэлбэрүүд голлон тохиолддог. Мал,малчинөрхийнтоонымеханик өсөлт,хэттөвлөрөл,бэлчээр,газрын хүрэлцээ муудсан нөхцөлд гаднаас шинээр ирэгсэд бэлчээрт дураар нэвтрэн эзэгнэх, хэт суурших, тавиул мал, зуны улирлын бэлчээрийн хэт ачаалал, уул уурхай, газар тариалан,бэлчээрийн газрын зориулалт, ашиглалтыг өөрчлөх, бэлчээр ашиглалтын зөрчил, худаг, усны эх үүсгэвэрийн дутагдал зэргийг дурьдаж болно. Бэлчээрийг зохистой ашиглах, чанар байдлыг хэвээр хадгалах, сайжруулах чиглэлээр олон жил эрэл хайгуул хийсээр байгаагийн нэг нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Ногоон алт” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн хүрээнд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй дагнасан баруун аймгуудад бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглаж, ган, зудын үед ашиглах нөөц нутагтай байсан уламжлалт аргыг сэргээх, малчдын дунд бэлчээр ашиглах хэсгүүдийг бий болгох, бэлчээр ашиглах хил заагийг тогтоох, сум, аймгийн бэлчээр ашиглах холбоодыг зохион байгуулах, улмаар малчдын хэсэг “Бэлчээр ашиглалтын гэрээ”-ний үндсэн дээр бэлчээрээ ашигладаг туршлага хуримтлагдсан юм. Малчид энэ арга хэмжээний үр дүнд бэлчээрээ улирлаар сэлгэж ашигласнаар унаган төрхийг нь сэргээх, ган, зудын үеийн нөөц нутагтай болсноор хохирол бага үзэх уул уурхай зэрэг бусад ашиглалтад бэлчээрээ зүй бусаар алдахаас хамгаалагдах, хамгийн гол нь малын тоог хэт өсгөж бэлчээрээ талхлах биш, байгаль орчинд ээлтэй аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хөшүүрэгтэй болж чаджээ. Бэлчээрийн менежментийн дээрх туршлагыг газар тариалангийн бүс нутагт нэвтрүүлж зохистой арга, хэлбэр сонгох нь чухалгэж үзэж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” хүрээнд ТөваймгийнБорнуур,Сүмбэрсумдад”Малажахуй,газартариаланхосолсон бүс нутагт бэлчээр ашиглалтын хэсэг, гэрээний туршлагыг нэвтрүүлэх” төслийг 2018 оноос хамтран хэрэгжүүлж байна.
  • 6. 5 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Энэ төслийн хүрээнд сум,аймгийн бэлчээр ашиглагчдын хэсэг зохион байгуулагдаж хил заагаа тогтоох, дүрэм, журмаа болосруулах зэрэг уламжлалт ажлуудыг зохион байгуулж байна. Тариалангийн бүс нутгийн мал аж ахуй нь тоо толгойн хувьд зохистой хэмжээнд, ашиг шим өндөртэй, тэжээл, ус, байрны асуудал шийдэгдсэн байх учиртай. Тийм учираас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн хэсэг, нөхөрлөл, хадлан, тариалангийн талбайн хуваарилалт, ашиглалт, тэжээл тариалах зэрэг бусад бүсээс онцлогтой олон асуудал тулгарч байгааг дурьдах хэрэгтэй. Манай Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв /ХААҮШУОНТ/- ийн мэргэжилтэн, зөвлөхүүд Сүмбэр, Борнуур сумын малчид, орон нутгийн удирдлага, ажилтнуудтай хамтран өнгөрсөн багахан хугацаанд чамгүй олон асуудлыг хамтран шийдвэрлээд байна. Энэхүү ажлын туршлагаа хуваалцан цаашид нэгдсэн ойлголттой болж нэгэн дуугаар хамтын зүтгэлээр төслөө амжилттай хэрэгжүүлж, жишиг сумууд болох зорилгоор гарын авлагыг боловсруулан хүргүүлж байна. Та санал бодлоо ХААҮШУОНТ-д илгээнэ үү. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН ЗАХИРАЛ Р.ЦОГТБААТАР
  • 7. 6 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ НЭГ. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ 1.1. ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН БАЙГАЛЬ, ЦАГ УУР БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Сүмбэр сум “Жавхлант” төвтэйгээр, Монгол улсын Атрын ууган сангийн аж ахуйн болох Жаргалантын САА-гаас өрх тусгаарлаж бие даасан засаг захиргаатайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. 1.1.1. Үнэмлэхүйн байрлал: Төв аймгийн Сүмбэр сум нийт 36.0 мянган га нутагтай. Үүнээс хөдөө аж ахуй эдэлбэр газар нь 22.5 мян.га, бэлчээрийн талбай 12.3 мян.га, ойн сан 2.9 мян.га, усан сан, зам шугам сүлжээ, тусгай хэрэгцээ, төв суурингийн газар нь 0.8 мян.га тус тус эзэлдэг. 1.1.2. Харьцангуй байрлал: Төв аймгийн баруун хойд хэсэгт ойт хээрийн бүсэд багтах уул ой мод, хээр тал хосолсон Орхон Сэлэнгийн сав газарт байрладаг. Аймгийн төвөөс 204 км, Улаанбаатар хотоос баруун хойшоо 169 км, Дархан хотоос 90 км, Эрдэнэт хотоос 160 км, 3 хотын дунд төмөр замын станцаас 32 км зайтай зах зээлийн хамгийн тохиромжтой цэгт байрласан давуу талтай. Сумын нутаг нь д.т.д 850-950 ì өрãөгдсөн. Õөдөө аж ахуйн эдэлбэр газрын 41,6 %-г хадлан бэлчээрийн талбай эзэлдэг. 1.1.3. Газрын гадарга Геоморфологийн хэв шинжүүд Төв Азийн геоморфлогийн их муж, Орхон Сэлэнгийн дэд мужид хамаарагдана. Дундаж өндөр уулсын хажуу усны эвдрэлд хүчтэй автагдсанаас гуу жалга их, харин голын хөндийнүүд нь өргөн, сайтар тогтворжсон байдалтай. Түр зуурын урсгал усны ажиллагаагаар
  • 8. 7 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр уулсынхажууихээхэнхэрчигдэжжалга,сайрихтэйбайхынхамтнарийхангүн хавцал ч цөөнгүй үзэгдэнэ. Энэхүү хэв шинжийн уулсад эртний тэгшрэлийн гадарга хадгалагдсан, ихээхэн хэрчигдсэн, уулс өөр хоорондоо ховдол, Эх сурвалж: http://jargalant.to.gov.mn/index.php/taniltsuulga Гоеморфлогийн хэв шинж 7 хотгороор тусгаарлагдан, зарим дундаж өндөр уулсын орой шовх, эгц хажуутай байх зэрэг онцлогтой 1.1.4. Гадаргын эгц налуу Талархаг газрын гадаргын налуу нь 30 бөгөөд нам уулсын налуу 30 - 60 байдаг. Харин дундаж өндөртэй уулс 60 -120 налуутай. Голын голдрил хоорондын болон нам дор газрын хоорондох дундаж зай нь 500- 1000 метр, нутгийн хойд хэсэгт гадаргын хэрчигдлийн шигүү нь 200- аас дээш метр бөгөөд нутгийн ихэнх хэсэг нь 600-800 м өндөрт зонхилж байна. 1.1.5. Тектоникийн нөхцөл байдал Нутгийн хойд хэсгээр Девоны галт уулын гүний чулуулгийн бүслүүрийн мужид хамаарах бөгөөд дунд эрт төрмөлийн болон доод эрт төрмөлийн гоесинклинал үе шатны бүтэц илэрч гарч ирсэн. Сүмбэр сум нь тектоникийн мужлалын хувьд зүүн хойд талаараа рифиен өмнөх үеийн Монгол-Сибирийн тарамцгийн тойм хилээр зааглагдана. Нутгийн баруун хойд хэсэг нь эгц уналтай хагарал оршиж байна Газар хөдлөлийн чичирхийлэлийн 7 баллын чичирхийлэлтэй мужид хамаарагддаг. Сумын өмнөд хэсгээр дефлюкцийн, десернцийн, делювий, коллювийн гарал үүсэлтэй дөрөвдөгчийн ашиглаагүй хурдасын настай хурдас чулуулаг тархсан бол баруун хойд хэсэг, зүүн хойд хэсэгээр голын болон пролювийн ба делюви пролювийн үүсдийн хурдас тархсан байна 1.1.6. Цэвдгийн тархалт Нутгийн ихэнх хэсгээр 2-4 м гүн цэвдэг чулуулаг хөлдсөн бөгөөд цэвдгийн үйл явцын хувьд халиа үзэгдэнэ. Улирлын хөлдөлтийн гүн нь хажуу газар усны хагалбарын хувьд 2,0-4,0 м гүн, хөндий хотгорын ёроолын чулуулгын хувьд 2,5-5,0 м гүн хөлддөг Олон жилийн цэвдэг ул хөрсний тархалтын хувьд олон жилийн цэвдгийн өмнөд хилд (Н.А.Мариновыхоор) хамаарагдана. Цэвдэг ул хөрс, ялангуяа түүнд агуулагдсан мөс хайлахад гадрагын хөрс доош хотойж эсвэл цөмөрч хонхор үүсгээд түүнд дараа нь нуух тогтоох бөгөөд цэвдэгшсэн үе давхаргын зузаанаас уг хонхорын гүн шууд шалтгаална. 1.1.7. Уур амьсгал Нарны нийлбэр цацраг ба гийгүүлэх хугацаа Сумын баруун урд захын заримдаг цөлийн бүсийн нутгуудаар нийлбэр цацрагийн хэмжээ 1300-1400 квт цаг/м 2 орчим. Уулын бэл хажуугаар нарны нийлбэр цацрагийн хэмжээ 1250-1350 квт цаг/м 2 байдаг. Газар нутгийн нийт чийгшил 200 мм, ууршилт
  • 9. 8 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ 200-250 мм юм. Уулархаг хэсгээрээ жилд нар гийгүүлэх хугацаа нь 2900- 3000 цаг, бэл хормой тал газраараа 2500-2700 цаг байна. Үүнээс үзэхэд уг сум нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Цочирол хүйтрэл хавар V сарын 21-ээс VI сарын 1-ны хооронд намар IX сарын 1-нээс IX сарын 21- ны хоорон дуусна. Цасан шуургатай өдрийн тоо 5-10, аянгатай 15-25 өдөр үргэлжилдэг. Нарны нийт цацраг VI сард 650 МДж/м 2 , XII сард -150 МДж/м 2 байна. Газарзүй цэвдэг судлалын хүрээлэн,. (1967) “Монгол орны физик газарзүй”.,УБ Агаарын даралт, салхи Сүмбэр сумын нутаг бүхэлдээ 844-846 гПа даралтын бүсэд оршино. Жилийн дундаж салхины хурд 2-3 м/с хүрдэг. IV сард их хурдтай салхилж 18 м/с хүрдэг бөгөөд салхигүй тохиолдлын тоо 33 бол VII сард 12 м/c хүртэл салхилдаг, салхигүй тохиолдлын тоо 43 байна 1.1.8. Агаарын температур Агаарын температурын жилийн дундаж 0 0 С2 0 С уулархаг газраа -6 0 С-аас хүйтэн байна. I сарын дундаж температур -200 С, VII сарынх 16 0 С орчим байна. Их хүйтрэх өдөр -300 С бууж хүйтрэх өдөр 40-50, халуун өдөр +300 С-аас давж халах өдөр 10-20, хүйтрэлтгүй үргэлжлэх хугацаа дунджаар 90-100 хоног буюу V сарын 27-наас IX сарын 4-нд байдаг. 1.1.9. Харьцангуй чийг Агаарын харьцангуй чийг 50% орчим байдаг. Гангийн давтагдалтай ба чийглэг зун 25-30%, хүчтэй салхи 10-20 өдөр болно. Агаарын дутмаг чийгшил VII сард 5-6 мб, I сард 0,1- 0,3 мб. Агаарын харьцангуй чийгшил нь дундажаар I сард 70-80 хувь, IV сард 40-50 хувь чийгшилтэй байна. 1.1.10. Хур тунадас Хур тунадасны жилийн дундаж хэмжээ 250-300 мм байна. Дулаан улиралд 200-300 мм, хүйтэний улиралд 10-20 мм тунадас унадаг. 2017 оны өвлийн улиралд 0.3-12.4 мм орчим тунадас орсон ба ОЖД-тай харьцуулахад дунджийн орчим байсан. Өмнөх оны өвлөөс 2.1 мм орчмоор бага тунадас орсон. 1.1.11. Ус зүйн сүлжээ Жаргалант сумын төвөөс доош 12 км-т Тээлийн рашаан, Бэлхийн голийг дагуулан Загдлын болон Сүмбэр сумын гол руу холбогдсон хүн малын ундны усыг хангадаг. Сүүлийн жилүүдэд усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд гүн өрмийн 10-аад худаг гарган ажиллаж байна. Сүмбэр сум нь усан хангамж хэвийн газрын тоонд орно. Голын сүлжээний нягтшил нь нэгж талбайд ногдох голын нийлбэр урт 0.01- 0.05 км2 . Гол мөрний усны дундаж эрдэсжил 300-400 мг/л. Усны ерөннхий хатуулаг 15 мг экв/л, гол мөрний мөс задрах хугацаа V сарын 1 бөгөөд мөсний хамгийн их зузаан нь 125 см юм.
  • 10. 9 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр 1.1.12. Хөрсний бүтэц, бүрэлдэхүүн Уулын хүрэн шороон хөрсний хэв шинжид хамаарагдана. Энэхүү хэв шинжийн хөрсний нийт талбай улсын бүх нутгын 22.4 хувийг эзэлнэ. Үетэн голлосон хуурай хээрийн ургамалшил зонхилж шигүү сийрэг нь 25 хувиас 60 хувь хүртэл хэлбэлзэнэ. Эдгээр хөрс өвлийн улиралд 1.5-2.5 м гүн хөлдөж хавар зуны эхэн үед түргэн гэсдэг тул хур борооны үеэр хөрсөнд улиралын цэвдэг байдаггүй. Ширхэгийн бүрэлдэхүүний хувьд хөнгөн шавранцар, элсэнцэр хөрс голлоно. Манай орны хойд хагаст хөрсний гадаргад эрт хүйтэрч хожуу дулаан болдог бөгөөд урагшлах тутум хожуу хүйтэрч эрт дулаарч байх зүй тогтолтой. Үүнтэй уялдан хөрсний гадаргын хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа мөн нэмэгдэнэ. Хөрс хөлдөх, гэсэх нь жилийн дулаан ба хүйтэн улиралд газрын хөрсөнд болж байгаа физик үзэгдэл юм. Хөрсний хөлдөх, гэсэх горим, онцлог зүй тогтлоос газар тариалан, барилга байгууламж гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа ихээхэн шалтгаална. Ус цаг уурын хүрээлэн,. “Монгол орны гадаргын ус” УБ, Доржготов.Д. (2003) “Монгол орны хөрс” УБ 1.1.13. Ургамлан бүрхэвч Бэлчээр хадлангийн талбайд ургадаг буурцаг ургамал шар, хөх хүцэнгэ, хиаг, нарийн хялгана, өлөн зэрэг үет ургамалуудын ургах нөхцлийг бий болгох нь чухал байна. Ойн цоорхой, толгод, модны хаяагаар сөд, таван салаа, тэхийн шээг, тарваган шийр, дэгд, цээнэ, үхэр, хонин улаалзгана, мойл, хад, анис зэрэг жимснүүд хур тунадас сайтай жилд сайн ургадаг. 33.8 мянган га ойн 60 гаруй хувийг нарс, 30 орчим хувийг улиас 10 хувь орчмыг бусад мод болон бутлаг ургамалууд эзэлдэг. Суманд газар тариалан эрхлэх үйл ажиллагаа идэвхжсэнээс хадлан бэлчээрийн талбайн нөөц багадсан, хадлангийн талбайг өнжөөлэхгүйгээр олон жил дараалан хадсан, хаваржаа, зуслан, намаржааны газрын байнга бэлчээрт ашигласнаас бэлчээрийн талхлагдалт буй болж өвс ургамлын бүрэлдэхүүн эрс өөрчлөгдөх болсон. Доржготов, Д. (2003) “Монгол орны хөрс” УБ., 1.1.14. Ландшафтын хэв шинж Сүмбэр сумын баруун өмнөд хэсгээр уулын ландшафт буюу дундаж өндөртэй хэрчигдэл ихтэй эвдрэл элэгдлийн, нам уулын хэрчигдэлтэй эвдрэл элэгдлийн уулын ландшафт эзэлж байна. Хангай Хэнтийн уулархаг их мужид хамаарах бөгөөд голын мөрний сүлжээ сайн хөгжсөн, олон жилийн цэвдэг чулуулаг элбэг тархсаны гадна бусад их мужийг бодвол чийгийн хангамжийн үнэлэмж их, уур амьсгалын эх газарлаг шинжийн ангиллаар эрс эх газарлагт багтана.
  • 11. 10 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ 1.1.15. Байгалийн мужлалт Тус сум нь Хангай- Хэнтэйн уулархаг их мужийн Орхон- Туул голын сав газрын нам уул, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид хамаарагддаг. Хангайн уулт өндөрлөгийн өмнөд хагасын дундаж уулын бүслүүрт уулын умард ба өмнөд хуурай хээр, уулын цөлжүү хээр, хотгоруудад хээрийн, өмнөд ба умард хуурай хээрийн, нугын ландшафт зонхилно. 1.2. СҮМБЭР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Сүмбэрсумнь148малчинөрх,газартариаланэрхэлдэг16ажахуйннэгж, 60-аад тариаланчтай. 10060 га эргэлтийн талбайтай тус суманд бэлчээрийн даац 11 дахин хэтэрснийг Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээнээс /2017/ харж болно. Тиймээс бэлчээрийн менежментийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн төслийг 2017 оны 3-р сараас эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр «Ногоон алт-Малын эрүүл мэнд» төсөл хэрэгжиж эхэлсэн. Төв аймгийн Зуун мод хотод 2017 оны 7-р сарын 20 ны өдөр төслийн нээлтээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. СЗД-ийн 2017 оны 09.15-ны А/76 тоот захирамжаар Сумын Засаг даргийн орлогчоор ахлуулсан “Сүмбэр ногоон шим” сумын бэлчээр ашиглагчдын холбоог байгуулсан. Сумын бэлчээр ашиглагчдын холбоо /СБАХ/-нь 2017 оны хэрэгжүүлэх ажлын удирдамжын дагуу төлөвлөгөө боловсруулж ажилласан. Тус сум нь Бэлчээр ашиглагчдын хэсэг 6 /зургаа/ байгуулагдаж, нийт 60 га тариалангийн талбайг олгож, БАХ-ны цаашдын үйл ажиллагааг тонгворжуулан, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна. Малын тэжээл тарих үрийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлсэн. СБАХ-ны Бэлчээрийн менежментийн талаар явуулах бодлого – – Сүмбэр сум газар нутаг багатай нийт газрын 1/3 нь тариалан эзэлдэг учир газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, – – Малын тэжээл тариалах, хадлангийн талбайг хамгаалах, сайжруулах, – – Малын үүлдэрлэг байдлыг тодорхой түвшинд хүргэж, малын эрүүл мэндийг сахин хамгаалах, – – БАХ-ны гишүүдийн өрхийн орлогийг тогтвортой нэмэгдүүлэх, – – БАХ-ны гишүүдийн дундын санг дэмжих, – – ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг жижиглэнгээр болон гар дээрээс худалдаалахыг зогсоож, зорилтот зах зээлд нийлүүлэх,
  • 12. 11 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Зураг 1 Хүснэгт 1. Бэлчээр ашиглах хэсгүүдийн малын тоо, толгойгоор д/д Багийн нэр БАХ-ын нэр Малын тоо 1 Жавхлант Хавчуу Даваат 4422 2 Жавхлант Мужинт Дамба 3266 3 Жавхлант Баянцогтын бургас 1838 4 Жавхлант Мэргэн бараат 2841 5 Жавхлант Их бага бор 2755 6 Жавхлант Туудан хэсэг 2328 Нийт малын тоо 17450
  • 13. 12 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Малчид хамтран бэлчээрээ нөхөн сэргээх, малын ашиг шимээ дээшлүүлэхэд тустай малын тэжээл тариалсан байна. Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумд бол Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Уг бүс нутагт газар тариаланг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор малын ногоон тэжээл тариалах ажил өнөөдөр эхэлж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын тэжээл. Энэ ч утгаараа Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах ажил зохион байгуулж байгааг сум, орон нутгийн удирдлага сайшааж, бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч, техникийн туслалцаа үзүүлсэн юм. Дээрх сумдад малын ногоон тэжээл тариалах төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Төвийн зүгээс 40 болон 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах сайн чанарын үрээр хангаж байна. Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаан буудай, 38 хувьд обьёос, 12 хувьд арвай тарисан. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг дээшлүүлэхэд тустай юм. Малчид намар 100 тонн буюу ойролцоогоор 12 мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байна. Борнуур сумын 2 га талбайд тариалж буй олон наст царгас хэмээх ургамал нь нэгэнт тарьсан байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг гэж тус төвийн захирал Р.Цогтбаатар хэлж байлаа.
  • 14. 13 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Мөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвөөс “Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник” сэдэвт сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн багш нартай хамтран зохион байгуулж байна. Ийнхүү малчдыг бэлчээр ашиглах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, малын тэжээл тариалах дадалд сургаснаар малчид бие даан тэжээл тариалахад мэдлэг, дадлага болох юм. Малдаа өгөх тэжээлээ өөрсдийн гараар бэлтгэж байгаа учраас малчид идэвхтэй, урамтай ажиллаж байгаа төдийгүй арвин ургац авна гэдэгтээ итгэлтэй байна. 
  • 15. 14 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумын 60 гаруй малчид бэлчээр ашиглах зургаан хэсэгт хуваагдан, багийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Бэлчээр ашиглах нэг хэсэгт дунджаар 7 малчин өрх харьяалагддаг. Малчид бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, нөгөөтэйгүүр малын ашиг шимээ сайжруулах зорилгоор нэгдэн нийлж байгаа нь бэлчээрийн даацыг бууруулах, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй нэгэн жишиг энэ. 2018 оны 06-р сарын 26 нд Сүмбэр сумын 40 га талбайг хашаалж хамгаалан ногоон тэжээлийг тарисныхаа хөдөлмөрийн үр шимийг хүртэхэд ойрхон байна. /2018 оны 07-р сарын 31-ны байдлаар/ Газар тариалан, нүүдлийн мал аж ахуйг зэрэгцэн эрхлэх боломж хомс учраас бэлчээр ашиглах хэсгийн малчид тариалангийн талбайгаа тойруулан хашиж байна. Тэд хашаагаа өөрсдийн хөрөнгөөр босгож, бэлчээр ашиглалтыг сайжруулах, тулгамдсан асуудлаа шийдэх зорилгоор дундын хуримтлал үүсгэжээ. Ийнхүү Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдсан санаачилгыг Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн дэмжиж байна. Ийнхүү намар хураан авсан ургацаа бэлчээр ашиглах хэсгийнхэн хураан авч, малаа тэжээнэ. Илүү гарсан тэжээлээ зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр борлуулахаар төлөвлөсөн байна. Сумынхаа СБАХ, БАХ-ийн малчиддаа амжилт хүсье.
  • 16. 15 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр 1.3. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХЭСГИЙН ТУХАЙ Бэлчээр ашиглагчдын хэсэг гэдэг нь бэлчээрийн нөөцийг хамтран ашиглаж, үр шимийг нь хүртэх, хамгаалах, нөхөн сэргээх нийтлэг ашиг сонирхолтой, цаг уурын өөрчлөлтөд уян хатан дасан зохицож нүүдэл суудлаа зохицуулдаг, бие биенээ сайн мэдэх, жилийн хэд хэдэн улиралд нэг дороо нутагладаг, малын бэлчээр нэгтэй өрхүүдийн заавал гишүүнчлэл бүхий, нэгдсэн зохион байгуулалтад орсон малчин өрхүүдийн нэгдлийг хэлдэг. Бэлчээр ашиглагчдын хэсэг нь малчдын өөрийгөө удирдах байгууллагын анхан шатны нэгж юм. БАХ-ийн зохион байгуулалтад орох үндэслэл, ач холбогдол Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тулгын гурван чулуу нь бэлчээр, мал, малчин гурав билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд нүүдэлчдийн амьдралын үндэс болсон нийт бэлчээрийн 70 орчим хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтсоныг эрдэмтэн судлаачид баталж байна. Мал аж ахуйн системийн хөгжлийн тогтвортой байдал алдагдсанаас бэлчээрийн нөхөн сэргэх чадвар муудаж, малчдын байгаль цаг уурын эрсдлийг даван туулах чадварыг сулруулж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний маркетингийн зөв зохистой тогтолцоо бүрдээгүйн улмаас бүтээгдэхүүний үнэ тогтворгүй болж, эрсдэл нэмэгдсэн нь малчдын аж амьдрал доройтож, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх үндсэн шалтгаан болж, улмаар улс орны эдийн засаг нийгмийн цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Бэлчээрийн мал аж ахуйд хуримтлагдсан хүндрэлтэй олон асуудлыг шийдвэрлэх үндэс нь тархай бутархай амьдарч буй малчид зохион байгуулалтад орж ажиллаж амьдрах явдал юм. Малчдын өөрийгөө удирдах байгууллагад үндэслэгдсэн бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг бий болгох тогтолцоо нь дараах бүтэцтэй ажиллаж байна БАХ-ийн бүтэц, зохион байгуулалтын хэлбэр нь: – – Нутаг дэвсгэрийн зарчмаар үүсгэн байгуулсан, заавал гишүүнчлэл бүхий нэгж мөн. – – Байгалийн бэлчээрийн байршил, хэмжээ, ашиглалтын нийтлэг ба тухайн БАХ-т хамаарах онцлогт тулгуурлана. – – БАХ-ийн бэлчээрийн хэмжээ, заагийг сумын Засаг даргатай байгуулсан гэрээгээр баталгаажуулна. – – БАХ нь өөрийн бүрэлдэхүүнд бие даасан албан болон албан бус нэгж (малчдын бүлэг, нөхөрлөл, ТББ, хоршоо)-тэй байж болно. – – БАХ-ийн гишүүн өрхүүд нөхөрлөл, хоршоо, ТББ-ыг байгуулах саналаа БАХ-ийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авна. Нэгжийн хаяг, байршлын мэдээлэлд БАХ-ийн нэрийг заавал тусгуулна.
  • 17. 16 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ – – БАХ нь хугацаагүй үйл ажиллагаа явуулна. БАХ-ын зорилго: Тогтоосон зааг бүхий бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах, нэгжийн үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчмаар хангах, гишүүн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахад оршино. Үйл ажиллагааны чиглэл: – – Бэлчээр ашиглалт, менежментийн бусад арга хэмжээг экологийн чадавхид тулгуурлан төлөвлөх, зохицуулах зарчмыг хэрэгжүүлэх, – – БАХ-ийн малын тоо, төрлийг бэлчээрийн даац, чадавхитай уялдуулан зохистой түвшинд байлгах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах, – – Сумын засаг даргатай байгуулсан гэрээ болон уламжлалт зохицуулалтын хүрээнд тогтоосон зааг бүхий бэлчээрийн төлөв байдлыг алдагдуулалгүйгээр урт хугацаагаар зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, – – БАХ нь үйл ажиллагааны болон бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөтэй ажиллах, – – БАХ-ээс тухайн жилд хэрэгжүүлэх бэлчээрийн менежментийн арга хэмжээг багийн иргэдийн нийтийн хурлаар уламжлуулан сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгуулж албажуулдаг байх, – – Төсөл хөтөлбөр, бусад байгууллагаас зохион байгуулах сургалтад гишүүдийг хамруулах, тэдний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, – – Гишүүдээс сайн дурын үндсэн дээр нийлүүлсэн хувь хөрөнгөд тулгуурлан дундын сан үүсгэх, энэхүү дүрэм, дундын сангийн журманд заасан нөхцлөөр ашиглах, арвижуулах, – – Бэлчээрт байгаа худаг, усны эх үүсвэрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хамтран зохицуулах, – – БАХ-ийн гишүүн өрхийн малын үүлдэрлэг чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, – – Орон нутгийн төр захиргааны байгууллага, хөрш БАХ /бүлэг, малчид, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагатай хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн үр ашигтай хамтран ажиллах,
  • 18. 17 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр ХОЁР. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Газрын менежментийн томоохон салбар хэсгийг төлөөлдөг бэлчээрийн менежмент нь өөртөө хөдөө аж ахуйн эдэлбэр газрын менежмент, байгалийн нөөцийн менежмент, малын хариуллага маллагааны менежментийн элементийг агуулж байдаг. “Газар, газраас үндэстэй нөөц баялагийг эзэмдэх, хуваарилан зохицуулах захиран зарцуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, үр шимийг нь ртэл хүрээнд нийгмийн харилцааг газрын эзний зүгээс удирдан зохицуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт бүхий төлөвлөлт, зохицуулалт, эрхзүйн баталгаажуулалт, үнэлгээ-татварлалт, бүртгэл-мэдэгдэл, хяналт- шинжилгээний (мониторинг) бүтэцтэй, өөрийгөө дэмжих системтэй цогцолбор арга хэмжээг газрын менежмент гэнэ” гэж томъёолоод “ Монголын газрын менежментийн хэв загвар нь бүхэлдээ холимог шинжтэй буюу хот газрын болон хөдөөгийн газрын менежмент гэсэн хоёр том өвөрмөц хэсгээс тогтоно” гэж Доктор Г.Пүрэвцэрэн, Ж.Наранцаралт нар тэмдэглэсэн байдаг. (Газрын менежментийн онолын үндэс. УБ 2000. 12-13-Р тал.) Газрын нэгдмэл сангийн 2001 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 83.0 хувь буюу 130173.6 мянган га-г хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Үүний дотор 126978. 5 мян.га буюу хөдөө аж ахуйн газрын 98% нь бэлчээр, 1972.3 мян.га буюу 1.0%-ийг тариалан, 423.3 мян.га атаршсан газар, 46.0 мянга га нь хөдөө аж ахуйн барилга байгууламжийн доорхи газар юм. Бэлчээрийг зөвхөн мал бэлчээх газар гэж явцуу ойлговол том алдаанд хүрнэ. Бэлчээр нь өвсөн тэжээлт мал, ан амьтны тэжээлийн эх үүсвэр төдийгүй хүний жаргалтай, бас ташаалтай оршин амьдрах нутаг, орон зай юм. Байгалийн үзэсгэлэн, ургамал, амьтдын ертөнц нь хүнд гоо сайхны мэдрэмж олгож, нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээх эрч хүч өгдөг. Үүгээрээ суугуул төдийгүй алс холын аянчин жуулчдыг урин дууддаг. Иймээс бэлчээр нь нэг талаасаа газар гэдэг утгаараа хүний аж төрж амьдрах орчин, нөгөө талаасаа байгалийн бэлэн баялагийг өрсөн хүртэл хүсэл, шуналыг байнга төрүүлж байдаг зөрчлийн талбар болой. Бэлчээрийн менежментийн дагаж мөрдөх зайлшгүй шаардлага чухамхүү үүнээс үүдэн гарч ирж байгаа юм. 2.1. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ Монголчуудын мал маллагааны арга ажиллагаа өөрчлөгдсөн, бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн менежметийн маш тодорхой төлөвлөгөө боловсруулж, түүнийг жинхэнэ бодит ажил болгон явцыг тогтмол хянаж, үр дүнг олон түмэнд ил тод мэдээлж байхыг шаардаж байна.
  • 19. 18 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Байгалийн хадлан, бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, бэлчээр, хадлангийн газрын нөөцийг хадгалан үлдээх асуудал газрын менежментийн чухал үүргүүийн нэг юм. (Пүрэвцэрэн 2000). Малчдын амьдралын эх сурвалж болсон бэлчээр нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал өнөөгийн тулгамдсан чухал асуудлын нэг болоод байна. Ийм ч учраас монгол үгсийн санд “бэлчээрийн менежмент”, “бэлчээрийн тогтвортой менежмент”, “бэлчээрийн хамтын менежмент” гэх мэт шинэ үг хэллэг, нэр томъёо нэвтэрч малчид ойлгож эхлэж байна. Монголчуудын уламжлалт нүүдэлд байгалийн бүс, бүслүүрийн онцлогоос хамааран нүүдлийн тоо, нүүдэл хоорондын зай хэлбэлзэлтэй байсан бөгөөд судлаачдын тогтоосноор хангайн (ойт хээрийн бүслүүр) бүс нутагт малчид жилд 2-3 удаа 30 км, говьд 8-12 удаа 140 км хүртэл зайд, хээрийн бүсэд 6-10 удаа 50 км хүртэл газар нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг байжээ. Гэтэл өнөөгийн байдлаар нүүдлийн сэлгэх тоо эрс цөөрч, хангайн бүсэд зарим малчид өвөлжөөнийхөө ойролцоо жилийн 4 улиралд суурьших болж, бэлчээрээ сэлгэж ашигладаг уламжлалт арга гээгдэж байна. Отрыг ихэнхи тохиолдолд ган, зудтай үед гарц сайтай нутаг бараадан нүүж, мал аж ахуйгаа эрсдлээс хамгаалахын тулд хийж ирсэн бол өнөө үед отрын бэлчээрийн ашиглалт багассан. Отроор малаа бэлчээх, онд мэнд оруулах асуудалд залхуу, хойрго байдлаар хандаж байна. Нөгөөтэйгүүр бэлчээрийн тодорхой хэсгийг отрын бэлчээрт нөөцлөхгүйгээр зун, намрын улиралд нийтийн бэлчээр хэлбэрээр ашиглаж байгаа нь байгаль, цаг уурын хүндрэлтэй үед мал бэлчээх нутаггүй болох эрсдэлд хүргэж байна. Диаграмм 1
  • 20. 19 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Схем БЭЛЧЭЭРИЙГ ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШИД СЭЛГЭЖ АШИГЛАДАГ УЛАМЖЛАЛТ АРГЫН СХЕМ Зураг 2
  • 22. 21 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Бэлчээрийн менежментийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ № Ачааллын түвшин Менежментийн арга хэмжээ 1 Ачаалалгүй Байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцлийг хадгалах y y Бэлчээр ашиглах технологийн горимыг сайжруулж, гэрээний үндсэн дээр чанд мөрдөх y y Малын тоо, толгойг аль болох нэмэгдүүлэхгүй байх 2 Бага зэрэг ачаалалтай Байгалийн аясаар нөхөн сэргээх y y Сэлгэх (улирлын, хуанлийн хугацаагаар, ургамлын өсөлт хөгжлийн үе шатаар) y y Даац тохируулах (Бэлчээрийн даацад тохирсон мал маллах) y y Тордон сайжруулах 3 Дунд зэрэг ачаалалтай Байгалийн аясаар болон тусгайлан хамгаалж нөхөн сэргээх y y Сэлгэх (улирлын, хуанлийн хугацаагаар, ургамлын өсөлт хөгжлийн үе шатаар) y y Даац тохируулах (Бэлчээрийн даацад тохирсон мал маллах) y y Тордон сайжруулах y y Услах, хөрсний усны горим зохицуулах y y Бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх (хөх болон шар бууцаар бордох) y y Хог ургамал, хортон шавьж устгах 4 Их ачаалалтай Тусгайлан хамгаалж нөхөн сэргээх y y БАХ-ын зохион байгуулалтыг дахин зохион байгуулах y y Малын тоог даацад тохируулж хязгаарлах y y Бэлчээрийн сэлгээг нарийн зохион байгуулж зарим хэсэгт тодорхой хугацаагаар бэлчээрлэлтийг зогсоож, тордож сайжруулах замаар ургацын хэмжээг нэмэгдүүлэх y y Услах, хөрсний усны горим зохицуулах y y Бордох, хөрсний үржил шим дээшлүүлэх (хөх болон шар бууцаар бордох) y y Олон настын үр цацах, тэжээлийн ургамал тариалах замаар бэлчээрийн тодорхой хэсгийг тарималжуулах y y Хог ургамал хортон шавьж, мэрэгчид устгах 5 Маш их ачаалалтай Мэргэжлийн байгууллагын оролцоотой, тусгайлан хамгаалж нөхөн сэргээлтийг нарийн хуваарь төлөвлөгөөтэй хийх y y БАХ-ын зохион байгуулалтыг дахин зохион байгуулах y y Малын тоог даацад тохируулж хязгаарлах y y Малыг чанаржуулж, өндөр ашиг шим бүхий эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх y y Бэлчээрийн сэлгээг нарийн зохион байгуулж зарим хэсэгт тодорхой хугацаагаар бэлчээрлэлтийг зогсоож, тордож сайжруулах замаар ургацын хэмжээг нэмэгдүүлэх
  • 23. 22 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Схем 3 СААХАЛТЫН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Хот айл, нэг нутаг усны зохион байгуулалтыг сайжруулах (өнөө үед хоршоонд нэгдэх нь бэлчээрсайжруулах,хамгаалах,хадлан,тэжээлбэлтгэх зэрэголонажлыгхамтынхөдөлмөрөөр хийх илүү ач холбогдолтой, үр дүнтэй юм).
  • 24. 23 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Схем 4
  • 25. 24 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Схем 5 БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БҮДҮҮВЧ
  • 26. 25 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр 2.2. БЭЛЧЭЭР АШИГЛАХ АЛТАН ДҮРЭМ Бэлчээрийг талхлаж доройтолд оруулахгүйн тулд бэлчээртэй холбоотой бүхэн, түүний үр шимийг хүртэгч бүхэн бэлчээр зохистой ажиллах “Алтан дүрэм”-ийг мэдэж, сахиж ажиллах шаардлагатай. – – Бэлчээрийн даац, багтаамжийг үл хэтрүүлэх дүрэм, – – Бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах дүрэм, – – Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх дүрэм, – – Бэлчээрийг сэлгэж ашиглах дүрэм Бэлчээрийн даац, багтаамжийг үл хэтрүүлэх дүрэм Малчин хүний амьдрахуйн үндэс бол бэлчээр, ус. Бэлчээргүй бол малгүй, малгүй бол амьдралгүй. Иймээс малчин хүн ус, бэлчээр, ургамал, байгалиа нандигнан хайрлаж эрхэмлэн шүтэж ирсэн уламжлалтай. Бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнээс хэтрүүлсэн нөхцөлд бэлчээр ашиглах арга ажиллагааг яаж ч сайжруулаад олигтой үр дүнд хүрэхгүй. Жил бүрийн 8-р 10-20-ны дотор бэлчээрийн даацыг БАХ нэг бүрээр шинэчлэн тогтоож, мал өвөлжүүлэх, хаваржуулах төлөвлөгөөндөө тусгах шаардлагатай. Бэлчээрийн даацыг дутуу ашиглах нь мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлвэрлэлийн нөөцийг дутуу ашиглаж байна гэсэн үг, харин бэлчээрийн даацыг хэтрүүлснээр бэлчээр доройтолд орж ургацын хэмжээ буурна. Бэлчээрийн хүрэлцээ муутай, суурьших сонирхолтой малчид, малчдын хэсэг ба хоршоо, аж ахуйн нэгж, байгуулагуудад тохирох бэлчээр ашиглалтын хэлбэр нь отор-суурьшлын систем байж болох юм. БАХ- гийнхэн өөр хоорондоо хэлэлцэж тохироод эр сувай мал, урт хөлийн малыг тусгайлан суурилж алсын оторт гаргах, хариулага, маллагаагааг ээлжилэх нь бэлчээрийн ачааллыг тэнцвэржүүлэхээс гадна малчны хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ малдаа тарга хүч авахуулах сайн талуудтай. Бэлчээрийг зөв зохистой ашиглахад малчдын харилцан илтгэлцэл, бие биенээ хүндэтгэх ёс зудаг, хүний мөс чанар маш чухал ач холбогдолтой. 2.3. БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛОХ Бэлчээрийн даац гэдэг нь 1 га газрын бэлчээрийг тодорхой хугацаанд ашиглах малын тоогоор илэрхийлэгдэнэ. Байнгын эзэмшлийн буюу ашиглаж байгаа бэлчээрийг улирал, сар, өдрөөр хуваарилж эдлэхийн тулд өрхийн болон хот айлынхаа бүх малыг хонин толгойд шилжүүлж шаардагдах талбайг тооцно.
  • 27. 26 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Зураг 3 Нийт малдаа өдөрт шаардагдах бэлчээрийн талбайг дараахь аргаар тооцно. Т- Өдөрт шаардагдах бэлчээрийн талбай /га/ Өх-Нэг хонь өдөрт идэх өвсний хэмжээ /2 кг/ Хх- бэлчээрлүүлэх хугацаа / 110 хоног/ С - Нийт хонин толгойн тоо У- га бэлчээрийн ургац / 6ц/ 700 хонин толгойг 110 хоног бэлчээрлэхэд 428 га талбай шаардлагатай.
  • 28. 27 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Нэг хонин толгойн идэх өвсний хэмжээг тооцохдоо: Өх- өвсний хэмжээ Н- хоногт идэх өвс /2 кг/ Ц- бэлчээрлэх цаг /14/ Нэг хонинд 14 цагт 2,8 кг, 700 хонинд 1960 кг өвс шаардлагатай.мдээрхи тооцоог үндэслэн 6ц ургацтай 100 га бэлчээрт хэчнээн хонь байх даац багтаамжийг тооцохдоо: У- малд идэгдэх бодит ургац К- бэлчээр ашиглалтын түвшин Өх- өдөрт идэх өвс 100 га бэлчээрт 1837 хонь багтах даацтай гэж үзнэ. Ямар ямар төрлийн хэчнээн малыг ямар улиралд, ямар хугацаагаар бэлчээрлүүлэхэдхүрэлцэх,эсхүрэлцэхбайдлынүнэлгээтооцоогбэлчээрийн даац гэж ойлгоно. Тухайн жилд хур бороо ахиухан ороод өвс ургамал сайн ургасан нутагт даац нэмэгдэнэ. Гандуу байвал багасна. Бэлчээрийн ургац сайн боловч ашиглалт буруу байвал бэлчээрийн даац багасч дутагдана. Зөв сайн ашиглавал бараг боломжгүй байдалтай багахан талбайтай бэлчээр байсан ч болоод л байна. Үнэхээр нийт бэлчээрээ гамнах шаардлага гарна. Ядахдаа бэлчээрээ маш нарийн арга ухаанаар ариг гамтай ашиглах хэрэгтэй. Малчин өрхийнхөө малын тоог хонин толгойд шилжүүлэхэд: Хэрэв танайх 6 тэмээтэй бол 6-аар үржүүлээд хонин толгойд шилжүүлсэн нь 36 болно. Бэлчээрийн даацийг дутуу ашиглавал мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасдаг, даацыг хэтрүүлбэл бэлчээрийн доройтолд оруулдаг туу талтай. Бэлчээрийн даацад малын тоог тохируулах арга зам 1. Бэлчээрийн даац нь хэтэрсэн малчдын хэсэг, малчин өрхөд бэлчээрийн талбай нэмж өгөх, 2. Зам засах, худаг ус гаргах замаар алс зэлүүд нутагт бэлчээр эзэмших, 3. Урт хөлийн мал, эр сувай малыг ялгаж алсын оторт гаргах,
  • 29. 28 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ 4. Малаа ялгаж өөр бэлчээрт гаргах, 5. Малыг чанаржуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг эрчимжүүлэх буюу сүргийн бүтэцэд эх малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, 6. Бэлчээрийг сайжруулж ургац нэмэгдүүлэх, 7. Бэлчээрийг хашаалж хуваарьтай зөв ашиглах, 8. Таримал бэлчээр бий болгох, 9. Тэжээлийн ургамал тариалах, 10. Бэлчээрийн хортон, мэрэгчидтэй тэмцэх гэх мэт олон арга бий. Бэлчээрийн даацыг хэтрүүлбэл малчин хүн ямар хохирол амсах вэ? 1. Бэлчээрт малын дуртай иддэг шимт ургамал цөөрч, бэлчээрт ядууралд орно, 2. Бэлчээрийн ургац муудна, 3. Хөрс салхинд хийсч, эвдрэлд орно, 4. Цөлжилт идэвхжинэ, 5. Мал тарга тэвээрэг гүйцэт авахаа больж, ашиг шим нь буурч давжаарч эхлэнэ. 6. Өрхийн орлого багасна. 7. Дассан нутаг усаа орхиж хол нүүх хэрэг гарч, бусдад төвөг бэрхшээл үүсгэж зардал, чирэгдэл нэмэгдэхэд хүргэнэ. Бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах дүрэм Малчин хүний аж амьдралд бие биенээсээ шууд хамааралтай 2 төрлийн нөөц чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний нэг нь мал, нөгөө нь бэлчээрийн нөөц. Энэ хоёр нөөцийн нэгийг нь өсгөх гэж улайраад хоёрдохыгоо шавхаж мөлжих нь харилцан тэтгэлцэж байж тэнцвэртэй байх байгалийн хуулийг зөрчсөн сөрөг үр дагавар бий болгодог. Бэлчээрийг ашиглах эрчим нэмэгдэхэд бэлчээрийн бүтээмж ба малын ашиг шимийн үзүүлэлт хоёрын хоорондын шүтэлцээ сөрөг үр дүнд хүрдэг зүй тогтол байдаг. Энэ нь ургамлыг эрчимтэй ашиглах тусам ногоон навчны талбайн хэмжээ багасч, нарны эрчим хүчийг хүлээн авч химийн энерги болгон хувиргах боломж буурна. Өөрөөр хэлбэл ногоон ургамлын хөрсний үржил шим, чийгийг ногоон ургац болгон хувиргах чадвар доройтно гэсэн үг. Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх дүрэм Бэлчээрийн ургамлыг хадах юмуу тасалсаны дараа төлжин ургахад ойт хээр, уулын хээрт, 24-36 хоног, 2 дахь удаагаа таслахад 36-45 хоног шаардана. Хээрийн бүсэд жилд нэг удаа хэнзлүүлж ашиглах боломжтой.
  • 30. 29 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Бэлчээрийг чөлөөтэй ашиглаж байгаа нөхцөлд ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх боломжгүй. Үүнийг зохицуулахын тулд улирал бүрийн бэлчээрийн дотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн хуваарьтай ашиглах шаардлагатай. Малыг байнгын хариуллагатай болгоно. Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлхэ үе бол хамгийн эмзэг үе юм. нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлэхэд нөөц шим тэжээлийн бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Малын дуртай иддэг ургамал ховордохын сацуу бэлчээр талхагдаж доройтно. Энэ эмзэг үе хаваржаанаас зусланд бэлчээрийг нарийн хуваарьвай ашиглах нь бэлчээрийг талхлагдаж доройтохоос хамгаалах үндсэн арга болно. Бэлчээрийг зурваслан хуваарилах арга Нэг нутаг хэд хэдэн хоног суухаас зурвасны тоо хамаарна. Зурвасны хэлбэр янз бүр байж болно. Харин хэмжээний хувьд ойролцоо байх нь зохимжтой. Нэг зурваст хамгийн бага ургацтай үедээ нэг хоног, ургац сайтай үедээ 7 хоногоос илүүгүй хугацаагаар мал бэлчээхээр тооцно. Нэг зурваст 7-оос илүү хоногоор мал хариулахад бэлчээр элдэв нянгаар бохирдохоос гадна дахин сэргэж ургаж байгаа ургамлын нахиа, найлзуурыг мал тасдаж гэмтээх магадлал ихэсдэгтэй холбоотой. Нэг зурвасыг дунджаар 4 хоног ашиглахаар тооцох нь тохиромжтой. Хаваржааны бэлчээрийг аль болохоор хөнгөн сэрмүүлж ашиглавал дараа жилийн ургац арвин гарна. Хаваржаа, намаржааны бэрчээрийг жилд нэг удаа ашилах учир нэг нутагт байх хугацаа нэг зурвасыг ашиглах хоногийн тоонд хувааж зурвасны тоог гаргана. Хаваржаанд 45 хоног сууна гэвэл: 45 : 4 = 11 + 1 = 12 хэсэг зурваст хуваахад хангалтай. Харин зуслангийн бэлчээрийг хэнзлүүлж ашиглах учир нэг ээлжинд ашиглах учир нэг ээлжинд ашиглах хугацааг харгалзан зурвасны тоог тогтооно нэг ээлжийн тоог хариуллагын үргэжлэх хугацаа ойт хээр, уулын хээрийн бүслүүрт 30 (24-36) хоног, хээр өндөр уулын бүсэд 35-40 хоног байна (Лхагважав 1979). Нэг удаагийн эргэлтийн бэлчээрлүүлэх хугацаа 30 хоног байна гэвэл: (30 : 4) = 7 + 1 = 8 зурваст байх шаардлагатай. Тухайн жилийн цаг уурын нөхцөлөөс хамаарч бэлчээрийн ургамлын хэнзлэх явц харилцан адилгүй байх учир нөөц зурвас гаргах хэрэгтэй болдог. Нөөц бэлчээрийн зурвасын тоог 30-50 хувиар нэмж тооцоход болно. Энэ тохиолдолд зуслангийхаа бэлчээрийг үндсэн 8 зурвас, нөөц 4 зурвас бүгд 12 зурваст хуваахад хангалтай. Зурвас бүрийн хил заагийг байгалийн содон тогтоц, зам, хад чулуу, гуу жалга, гарзын нэрээр юмуу зориуд босгосон овоо, шон, таних тэмдгээр тэмдэглэж дугаарлана.
  • 31. 30 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Зураг 4. Зуслангийн бэлчээрийг зурваст хувааж ашиглах арга А. Бэлчээрт хүрэх зам; ---Зурвас бэлчээрийн хил; 1, 2 .., зурвасны дугаар Эхний ээлжийн ашиглалт 32 хоног үргэлжлээд 1-8-р зурвасыг ашиглаад дуусна. Дараа нь анхны хэнз ургацыг ашиглах хугацаа 40 хоног үргэлжлэнэ гэвэл (48:4)=12 гэх мэтээр хуваарилаж малаа бэлчээнэ. Ургамлыг малд нэг удаа идүүлсний дара 32-48 хоног амраана. Харин бэлчээрийн тэжээлийн нөөц хомсдох тусам малын идээшлэх эрчим идэвхиж, ургацтай нь харьцуулахад нэмэгдэж байгаа мэт харагдах боловч эцсийн дүнд мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурдаг. Энэ нь байгалийн хоёрдогч бүтээгдэхүүнийг ашиглах чадавхийг алдахад хүргэнэ. Бэлчээр дэх тэжээлийн нөөцийг 60 хувиас хэтрүүлж ашиглахад дараа жилийн ургац 48% хүртэл буурч байгааг олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Малын идсэн ургацыг мал бэлчээхийн өмнө байсан ургацтай харьцуулсан үзүүлэлтийг бэлчээр ашиглалтын коэффициент (БАК) гэдэг. Жишээ: Доржийн намаржааны бэлчуурийн нийт ургац 150кг/га байжээ. Мал бэлчээрлүүлж байгаад нүүх үед 80 кг/га ургацтай болжээ. 150 – 80 =70 кг (малын идсэн) 150 кг/га → 100% Бэлчээр дэх тэжээлийн нөөцийг 60 хувиас хэтрүүлж ашиглахад дараа жилийн ургац 48% хүртэл буурч байгааг олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Малын идсэн ургацыг мал бэлчээхийн өмнө байсан ургацтай харьцуулсан үзүүлэлтийг бэлчээр ашиглалтын коэффициент (БАК) гэдэг. Жишээ: Доржийн намаржааны бэлчуурийн нийт ургац 150кг/га байжээ. Мал бэлчээрлүүлж байгаад нүүх үед 80 кг/га ургацтай болжээ. 150 – 80 =70 кг (малын идсэн) 150 кг/га → 100% БАК = 70×100 150 = 7000 150 = 46.7 % 70 кг → Х Бэлчээр ашиглалтын коффицент 46.7 хувь байна. Нэгэнт уугуул төлөв байдлаа алдсан ургамал нөмрөг цаашдаа малын хөлөөс чөлөөллөө ч гэсэн анхныхаа төлөв байдалд эргэн орохдоо удаан, ихэнхдээ боломжгүй болдог. Иймээс бэлчээр дэх тэжээлийн нөөцийн 50 % -иас илүү гаргаж ашиглахгүй байх нь бэлчээрийн менежерийн эрхэм үүрэг мөн. Та анзаарсан бол тухайн улиралд 8 зурвасыг 3 удаа, 2 зурвасыг 2 удаа, 2 зурвасыг 1 удаа, ашиглаж байгаа биз. Ийм маягаар бэлчээрийг чандлан хуваарилаж, нарийн ээлж дараатай ашиглавал зуны турш нүүхгүйгээр бэлчээрээ суурин ашиглах боломжтой. Бэлчээрийн нөөц хомс нөхцөлд бэлчээрийг хашаалж (хөцөөлж) хуваарьтай ашиглах нь илүү үр дүнтэй. Бэлчээр хүрэлцээтэй нутагт зуны хугацаанд хэд хэдэн удаа буурь сэлгэх 70 кг → Х Бэлчээр ашиглалтын коффицент 46.7 хувь байна. Нэгэнт уугуул төлөв байдлаа алдсан ургамал нөмрөг цаашдаа малын хөлөөс чөлөөллөө ч гэсэн анхныхаа төлөв байдалд эргэн орохдоо удаан, ихэнхдээ боломжгүй болдог. Иймээс бэлчээр дэх тэжээлийн нөөцийн 50 % -иас илүү гаргаж ашиглахгүй байх нь бэлчээрийн менежерийн эрхэм үүрэг мөн. Та анзаарсан бол тухайн улиралд 8 зурвасыг 3 удаа, 2 зурвасыг 2 удаа, 2 зурвасыг 1 удаа, ашиглаж байгаа биз. Ийм маягаар бэлчээрийг чандлан хуваарилаж, нарийн ээлж дараатай ашиглавал зуны турш нүүхгүйгээр бэлчээрээ суурин ашиглах боломжтой.
  • 32. 31 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Бэлчээрийн нөөц хомс нөхцөлд бэлчээрийг хашаалж (хөцөөлж) хуваарьтай ашиглах нь илүү үр дүнтэй. Бэлчээр хүрэлцээтэй нутагт зуны хугацаанд хэд хэдэн удаа буурь сэлгэх юмуу хотгүй отрын аргаар бэлчээрээ амрааж болдог. Зураг 5. Хотгүй отроор бэлчээр ашиглах арга Бэлчээрийг сэлгэж ашиглах дүрэм Бэлчээрийн аж ахуйн эрхэлдэг улс, орнуудад бэлчээр ашиглах хугацааг жил жилээр сэлгэж байхыг зөвлөдөг. Бэлчээр ашиглах бүх горимыг (ургамлыг таслах өндөр, давтан ашиглах тоо хугацаа г.м. ) чандлан баримталсан ч гэсэн нэг нутгийн бэлчээрийг олон жил нэг хугацаанд давтан ашиглахад ургамал сийрэгжин, тачир болж, чанар нь мууддаг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоожээ. Бэлчээр дэх ургамлын үрээр болон ургал эрхтнээр төлжин ургах нөхцлийг хангах, олон жилийн туршигд ургацыг бууруулахгүй үр ашигтай ашиглахад чиглэсэн арга хэмжээг бэлчээрийн сэлгээ гэнэ. Нэг жилийн дотор улирлаар нутаг сэлгэн нүүдэллэж ашиглах аргыг бэлчээрийн сэлгээний жилийн эргэлт гэх ба улирал хооронд хэдэн жилээр ээлжлэн сэлгүүлж ашиглахыг бэлчээрийн сэлгээний бүрэн эргэлт гэнэ. Бэлчээрийн сэлгээний хэлбэр, сэлгэх арга нь нутаг ижил байх албагүй. Харин ч байгаль цаг уурын нөхцөлд, бүс бүслүүрийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлалтай уялдаж бэлчээрийн сэлгээ өөр өөр байна. Бэлчээрийн сэлгээ нэвтрүүлэхэд баримтлах зарчим: – – Тухайн нутгийн бэлчээрийн нөөц, хүрэлцээ, байгаль цаг уурын нөхцөллд тохирсон бэлчээрийн сэлгээний бүдүүвчийг зөв сонгох – – Бэлчээрийн сэлгээг хот айл, малчны хэсгээр бус баг, сумын
  • 33. 32 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ хэмжээнд хэрэгжүүлэх – – Бэлчээрийн сэлгээ нэвтрүүлэх эрхзүйн актыг бүрдүүлсэн байх – – Мал сүргийг байнгын хариуллага маллагаатай болгох – – Уст цэгийн хангамжийг сайжруулах Бэлчээрийн сэлгээний бүдүүвч Бэлчээрийн сэлгээ нь бэлчээр ашиглах горим (бэлчээр ашиглаж эхлэх ба дуусах хугацаа, давтан ашиглах тоо, г.м.)–ыг жил жилээр хэрэгжүүлэх нь ургамлын нөмрөг дэх тэжээлийн үнэт ургамлын үндэсний системийг бэхжүүлж, нөөц шим тэжээлийн бодисыг хангалтай хэмжээгээр хуримтуулах, үрээр болон үржил эрхтнээрээ төлжин ургах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Хүснэгт 2. Өндөр уул, ойт хээрийн бүслүүрт хэрэглэж болох дөрвөн талбай бүхий дөрвөн талбай бүхий дөрвөн жилийн сэлгээний бүдүүвч Ашиглах жил Бэлчээрийн хэсэг, түүнийг улирлаар ашиглах I хэсэг II хэсэг III хэсэг IV хэсэг Эхний жил Зун 1 Зуны сүүлчээр Намрын эхээр Намрын сүүлчээр Хоёр дахь жил Зуны сүүлчээр Намрын эхээр Намрын сүүлчээр Зун 2 Гурав дахь жил Намрын эхээр Намрын сүүлчээр Зун 2 Зуны сүүлчээр Дөрөв дахь жил Намрын сүүлчээр Зун 2 Зуны сүүлчээр Намрын эхээр 1 Зуны улиралд хоёр ээлжээр мал бэлчээж ашиглана 2 Зуны улиралд хоёроос гурван ээлжээр мал бэлчээж ашиглана 3 Хавар, зун гурван ээлжээр мал бэлчээж ашиглана 4 Зуны эхээр нэг удаа мал бэлчээж ашиглана
  • 34. 33 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Хүснэгт 3. Ойт хээр, хээрийн бүсийн хойт талын нутаг дахь галхлагдсан бэлчээрийг сэргээн сайжруулахад зориулагдсан дөрвөн талбай бүхий дөрвөн жилийн сэлгээний хуваарь Ашиглах жил Бэлчээрийн хэсэг, түүнийг улирлаар ашиглах I хэсэг II хэсэг III хэсэг IV хэсэг Эхний жил Зун 4 Өнжөөнө Зун-намар Намар Хоёр дахь жил Өнжөөнө Зун-намар Намар Зун 2 Гурав дахь жил Зун-намар Намар Зун 4 Өнжөөнө Дөрөв дахь жил Намар Зун 2 Өнжөөнө Зун-намар Хүснэгт 4. Хашаалсан бэлчээрийн сэлгээ Ашиглах жил Хөцөөний дугаар 1 2 3 4 5 6 Анхны жил 3 удаа 1 удаа 2 удаа Намар 1 удаа 2 удаа 2 дахь жил 1 удаа 2 удаа 3 удаа 1 удаа 2 удаа 3 удаа 3 дахь жил 2 удаа 3 удаа 1 удаа 2 удаа 3 удаа 1 удаа Жил бүр 2 хэсэг хөцөөг хавраас эхлэн 3 удаа, хоёр хөцөөг 2 удаа ашиглах ба нэг хөцөөг хавар эрт нэг удаа сэрмүүлж идүүлэх нэг хөцөөг намар хамгийн сүүлд ганц удаа ашиглана. Энэ нь үндсэндээ нэг жил өнжөөнө гэсэн хэрэг болно (Жигжидсүрэн.С, 1986). Хүснэгт 5. Таримал бэлчээрийг ашиглах Ашиглан ээлж Хөцөөний дугаар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Эхний удаа + + + + + + 2 дахь удаа + + + + + + + + + + + + 3 дахь удаа + + + + + + + + + + + + + - мал бэлчээр: х – өвс бэлтгэх, эсвэл дахин тариалах талбай Хүснэгт 6. Таримал бэлчээрийн сэлгээ Ашиглах жил Хөцөөний бүлэг 1-3 4-6 7-8 9-12 Анхны жил + + + + + + + + + + 2 дахь жил + + + + + + - + + + 3 дахь жил + + + + + + + + + +
  • 35. 34 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ 4 дахь жил + + + + + Х + + + + 5 дахь жил + + + + + + + + Х + 6 дахь жил + + + + + + + + + + 7 дахь жил + + + + + + + + + + 8 дахь жил + + + + + + + + + Х + Бэлчээр ашиглалтыг өвс ургамал хагдрахаас 2-3 долоо хоногийн өмнө зогсоох шаардлагатай. Манай нөхцөлд таримал бэлчээрийг VI-р сарын эхний 10 хоногоос эхэлж VIII -р сарын эцэс хүртэл ашиглах боломжтой байна. Таримал бэлчээрийг цаг уурын аятай нөхцөлд тарьсан жилээ сэрмүүлж ашиглаж болно. Тэгэхдээ царгас шилбэлэх үедээ бүрэн орсон эсэхийг сайн ажиглах шаардлагатай. Шилбэлээгүй царгасыг ашигласнаас дараагийн жил ургац эрс буурах юмуу эсвэл бүрмөсөн үгүй болно. Хадлангийн сэлгээ Хадлангийн газрыг сэлгэж ашиглахад сэлгээгүй ашигласан хадлангаас бордоогүй нөхцөлд 6.0 ц/ га –аар илүү байжээ. (Цогоо.Д, 1981) Нугын хадланд зоэхилох ургамлыг хөгжлийн өөр өөр үе шатанд сэлгэж хадснаар хадлангийн талбайд янз бүрийн хугацаанд ургах олон зүйл ургамлын өсөлт, биежилтэнд тохиромжтой нөхцлийг бүрдүүлж, ургамалд үрээр үржих бололцоо олгодог. Хүснэгт 7. Нугын хадланг ашиглалтын хугацаагаар сэлгэх сэлгээний бүдүүвч Ашиглах жил Талбайн дугаар I II III Анхны Түрүүлэлт Үр боловсролт Цэцэглэлт Хоёр дахь Цэцэглэлт Түрүүлэлт Үр боловсролт Гурав дахь Үр боловсролт Цэцэглэлт Түрүүлэлт Жил дараалан өвс ургамлыг хөгжлын нэг үе шатанд хадах нь дараа жилүүдийн ургацанд мэдэгдэхүйц муу нөлөөлөх тул хадах хугацааг жил бүр өөрчлөх шаардлагатай. Энэ асуудлыг хадлангийн сэлгээ нэвтрүүлэх замаар шийдвэрлэж болно.
  • 36. 35 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Хүснэгт 8. Усалгаатай хадлангийн сэлгээ Ашиглан жил Талбайн дугаар 1 2 3 4 5 Анхны жил Т+Х Ц БЦ Т+Х ҮБ 2 дахь жил Ц БЦ Т+Х Т+Х 3 дахь жил БЦ Т+Х ҮБ Т+Х Ц 4 дахь жил Т+Х ҮБ Т+Х Ц БЦ 5 дахь жил ҮБ Т+Х Ц БЦ Т+Х Т – түрүүлэлтийн шатанд хадах; Х – хэнз ургацыг хадах; Ц – бүрэн цэцэглэлтийн шатанд хадах; ҮБ – үр боловсрох шатанд хадах 2.4. МАЛЧИН ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ Өөрийн гэсэн бэлчээр нутагтай болж хууль эрхзүйн хувьд баталгаажуулсан байх, 1. Өөрийн эзэмшлийн буюу байнга нутаглан ашигладаг бэлчээрийг эзний ёсоор харж хамгаалах, 2. Малынхаа тоо толгойг бэлчээрийн даацанд ямагт тохируулж байх, 3. Нэг нутагт удаан сууж бэлчээр талхлах, хот бууц, худаг усны орчмын бэлчээрийг хэт талхлахаас ямагт зайлсхийх, 4. Малтайгаа “ярьж” нутаг бууц сэлгэж чаддаг байх, 5. Отор нүүдэл хийх, цаг хүндэрвэл нүүж очих нөөц нутагтай байх, 6. Худаг ус гаргах, түүний орчны бэлчээрийг хамгаалах, 7. Бусдын бэлчээр, хадлангийн газар ашиглах эрхийг хүндэтгэж сурах, 8. Бэлчээр нутагт тодорхой хуваарь эзэмшилтэй байх нь малын эрүүл мэндэд ч тустай. Элдэв өвчний халдвар авах нөхцөл хязгаарлагдах болно. Бэлчээрийн эрүүл ахуйг эрхэмлэн элдэв төрлийн бохирдлоос хамгаалах явдал юм.
  • 37. 36 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ГУРАВ. БЭЛЧЭЭР, ХАДЛАНГ САЙЖРУУЛАХ АРГА Бэлчээрийн менежментийн шийдэх хэрэгжүүлэх ёстой нэг асуудал нь бэлчээр, хадлангийн газрыг сайжруулах явдал юм. Бэлчээр, хадлангийн ургацыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга ажиллагааг тордож сайжруулах, таримал бэлчээр, хадлан бий болгох хэмээн хоёр хуваадаг. Тордож сайжруулах арга нь услах,бордох, ургамлын үр нэмж тариалах,хөрсийг сийрүүлэх зэргээр ургамал ургах аятай нөхцөл буй болгож, ургацыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Тордож сайжруулах боломжгүй буюу ургамал нь хэт сийрэгжсэн,эсвэл дов сондуул ихтэй газрыг хагалаж нэг, олон наст ургамлын үр тариалан таримал бэлчээр, хадланг бий болгоно. Энэ хоёр аргын алийг сонгон хэрэглэх нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлага, техник, үрийн хүрэлцээ зэрэг аж ахуйн бэлтгэлээс шалтгаалах боловч газрын гадарга, хөрсний үржил шим,түүний чийг, ургамлын бүрэлдэхүүн зэргийг бас харгалзан үзвэл зохино. Бэлчээр, хадланг сайжруулахын өмнө талбайг сайтар судлаад ямар арга илүү тохиромжтойг тогтооно. Энэ хоёр аргын алийг ч хэрэглэлээ гэсэн талбайгаа урьдчилан бэлтгэх шаардлагатай. Үүний тулд зам харгуйг засаж янзлах, талбайг цэвэрлэх, тэгшлэх ажлыг урьдчилан зайлшгүй гүйцэтгэнэ. 3.1. ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ, ТЭГШЛЭХ ТУХАЙ Бэлчээр, хадлангийн газрыг элдэв хог, чулуунаас цэвэрлэснээр түүний ургацыг 20 хувь хүртэл нэмэгдүүлж болохоос гадна техникийг эвдрэл гэмтлээс хамгаалах, түүний бүтээмжийг дээшлүүлэх нөөц бололцооны нэг учираас жил бүр байнга гүйцэтгэж байх ажил юм. Гол голхи дагуух хадлангийн талбайд үерийн уруй үлдэж буртагласнаас ургац буурах,ашигтай талбай багасах явдал үзэгддэг. Бас бухал, нурууны суурийг орхисноос буюу мөрлөсөн өвс хаяснаас дутуу хагас ялзалч, түүний доор дарагдсан ногоо үхэж элдэв хог ургамал ургах зэргээр талбай бохирдох явдал гардаг. Хашаа хорооны буурь, гадас, шонгийн үлдэгдэл, малын бууц, яс чулуу, төмөр зэрэг нь хадлангийн ажлыг механикжуулахад саад болохоос гадна ургацыг бууруулдаг. Бэлчээр, хадланг малын сэг, төмөр зэрэг элдэв хогоор буртагласнаас элдэв өвчин тархах, мал бэртэж гэмтэх явдал ч гарна.
  • 38. 37 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Шатааж болох хөнгөн маягийн хогийг гар, тракторын ба морин тармуураар хамж талбайгаас зайдуу газар хурааж шатаана. Жижиг чулууг цуглуулан машин, тракторын чиргүүл, ердийн хөсөгт ачиж зайдуу газар гуу жалганд асгана. Хялбарыг бодож талбайд овоолбол малын хөлөөр дахин тардгийг анхаарах хэрэгтэй. Зайлуулахад төвөгтэй ганц нэг том чулууг хажууд нь нүх ухаж 20-30 см гүнд булж гадаргууг тэгшилдэг. Ямар нэг шалтгаанаар олон жил хадалгүй, орхисон чийгтэй газрын хур хагдыг арилгах нь ургацыг нэмэгдүүлэх, өвсний чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой.Хур хагд өндөр бол 1-2 удаа тармахад нилээд багасдаг. Мөн шатааж цэвэрлэхэд хялбар боловч гал түймрээс машид болгоомжилбол зохино. Газрын гадаргуу тэгш бус байх нь хадлангийн ажлыг механикжуулахад саад болох төдийгүй ургац багасах нэгэн шалтгаан болох тул дов сондуулыг тэгшлэх, зайлуулах ажлыг заавал ч үгүй хийх хэрэгтэй. Дов сондуул хадлан тариалангийн талбайн 25-30 хувиас хэтрээгүй нөхцөлд тэгшлэх ажлыг арчилгааны журмаар гүйцэтгэж болох бөгөөд түүнээс элбэг байвал уг газрыг хагалж тарималжуулах нь илүү ашигтай. Чийглэг газарт улалжаас үүссэн дов сондуул элбэг тохиолдох бөгөөд заримдаа сохор номингийн шороо, шоргоолжны үүр зэргээс гадаргуу тэгш бус, овон товонтой болох явдал бий. Ширэгжээгүй зөөлөн довыг борнойгоор (ЗБЗТУ-1,0) арилгахад төвөг багатай бөгөөд ард нь 1-2 ширхэг богино рельс төмөр хөндлөн чирвэл бүрч сайн тэгширнэ. Ширэгжсэн жижиг довыг рельсээр хийсэн тэгшлүүлээр буюу цант борнойгоор арилгана. Ширэгжсэн том довыг цант хүнд борнойгоор хэрчиж, рельсэн тэгшлүүрээр тараах бөгөөд мөн фрездэж болно. Бас хавар эрт газрын өнгө гэсэх үеэр бульдозероор хусч тэгшлэх бололцоотой. Ийнхүү дов сондуулыг арилгаж, тэгшилсний дараа хүнд булаар булдаж, олон наст ургамлын үр цацвал өвс ургамал өтгөрдөг. Үерийн ус элдэв механик ажиллагаанаас үүссэн суваг шуудуу, нүх, нарийн гуу зэргийг шороогоор дүүргэж тэгшилнэ.Энэ нь техникийн ажиллагааг хөнгөвчлөх, талбайг дүүрэн ашиглах нөхцөл болох төдийгүй бороо, цасны усыг жигд тарааж шингээх сайн арга хэмжээ юм. 3.2. БЭЛЧЭЭР, ХАДЛАНГИЙН ГАЗРЫГ ТОРДОЖ САЙЖРУУЛАХ АРГА Талбайг засаж тэнщгшилсний дараа тордож сайжруулах ажилд шилжинэ. Гадаад орнуудын туршлагаас үзвэл бэлчээр, хадлангийн байдалд тохируулан тордох олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Манай орны нөхцөлд хамгийн үр ашигтай нь услах, бордох арга мөн. Усалгаа Энэ үед нь өөрийн хүчээр хийж болох хамгийн хялбар услах аргыг зөвлөж байна.
  • 39. 38 БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ Үүнд: 1. Цас, борооны усыг ашиглаж услах, 2. Голоос шуудуу татаж услах, 3. Өвөл ус халиаж, тошин гүйлгэх, 4. Цас, мөс тогтоох Зураг 6. Нугын хүнд цант борной (диск) Зураг 7. Ширэг бутлагч (фрез)
  • 40. 39 Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр Уулархаг газрын цас борооны ус хөрсөнд шингэж амжилгүй урсаж гадаргууг эвдсэнээс олон тооны хуурай гулдирал, гуу жалга үүссэн байдаг. Хаврын шар ус, зуны аадар борооны усыг дэмий урсгалгүй алв болохоор удаан барьж, хөрсөд хурдан шингээхэд чиглэлдсэн арга бэлчээрийг сайжруулахад нөлөөтэй. Иймээс цас, борооны ус урсдаг хотгор газрыг тосгуулан бууцаар далан байгуулна. Уул далангаас усыг хажуу тийш урсгах зорилгоор анжисны арын ганц хутгаар нимгэн ховил хөндлөн татаж өгнө. Уулын энгэр дагуулж, налууд тохируулан хэд хэдэн үе ийм ховил хийвэл үр дүнгээ өгнө. Цас, борооны усыг шингээх зорилгоор хөрсийг зүсэж ан цав гаргана. Энэ арга манайнд үр дүндтэй болох нь батлагдсан. Хөрсийг гадаргуугийн налууд хөндлөн чиглэлээр 2-5 см өргөн, 50-60 см хүртэл гүнзгий зүсэх нь тохиромжтой. Үүний тулд 5 корпустай анжисны бүх корпусыг авч 1, 5-р корпусны оронд зузаан төмрөөр хийсэн зүсэх хутга бэхэлнэ. Мөн хөрсийг салхины элэгдлээс хамгаалахад зориулсан КПГ-250 зэрэг хөдөө аж ахуйн машиныг өөрчлөн ашиглах бололцоотой. Жижиг гол, горхины усыг боож, шуудуугаар урсган бэлчээр, хадлангийн талбайг услах аргыг хэрэглэж чавдал үр дүнд хүрнэ. Энэ аргыг дээр үеэс Увс, Ховд, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймагт хэрэглэж ирсэн туршлага бий. Шуудуугаар зөвхөн нэг удаа халиаж услахад хадлангийн ургац 20-30 хувь хүртэл нэмэгдэнэ. Туршлагаас үзэхэд ойт хээр, хээрийн бүсэд хадлангийн талбайг хавар 5 дугаар сарын эхнээс 6 дугаар сарын дунд хүртэл 3 удаа услахад га-ийн ургац 30-40 ц хүрч байв. Гүйлгэн тариалангийн талбай болон хадлангаа усалдаг, Үүний тулд голын харгалздаг өндөо эрэгтэй нарийссан хэсгийг олж, намар эрт модон шонг хооронд нь 20-30 см зайтай зэрэгцүүлэн хаалт хийхээр зооно. Шон голын усны төвшингөөс 70-80 см өндөр байна. Ус хөлдөж эхлэх үеэр урсгалын дээд талд шонгоос 15-20 см-ийн зайнд мөсийг цоолж өвс, сүрэл, модны үртэс, бууц зэргийн хийнэ. Эдгээр чигжээс модон шонтой барьцалдан хөлдсөнөөс урсгал боогдож, мөсний цоорхойгоор ус оргилон гарч тошин үүсгэдэг. Мөсийг эргээс холдуулж аль болохоор өргөн тараах зорилгоор ховил гарган, хальж буй усыг залж өгнө. Ийнхүү хөлдөөсөн мөс удаан хайлах тул хадлангийн талбайг хавар аажим услах боломжтой болдог. Талбайд цас тогтоох Энэ нь манай орны ойт хээр, өндөр уулын бүсэд үр дүнтэй байж болох арга юм. Газар бүрэн гэсэж амжаагүй байхад цас богино хугацаанд хайлж хөрсөнд шингэж амжихгүй урсаж алга болдог. Гэвч нүцгэртэл хадсан