SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
Télécharger pour lire hors ligne
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР




     МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ
 ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ,
2013-2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ




              Улаанбаатар хот
         2011 оны 4 дүгээр сарын 28




                     1
МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ,
             2013- 2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА


НЭГ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд баримтласан төсвийн бодлого, зорилт

      Энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон
төсвийн дунд хугацааны үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт
бичиг юм.

      Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх
ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, төсвийн
сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн
орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зорилтыг хангахад энэхүү
дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилго оршино.

      Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг Монгол Улсын “Мянган
Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн
хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл
ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд
шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаар
холбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан боловсрууллаа.



                  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт           Тухайн зорилтыг хэрхэн хангаж
  Д/д
                     тусгагдсан зорилтууд                         байгаа тутай

         2.1.4 Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн Дотоодын           нийт   бүтээгдэхүүнд
        төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр нэгдсэн төсвийн зарлагын эзлэх
        бууруулах бодлого хэрэгжүүлнэ.                  хэмжээг үе шаттайгаар бууруулах
                                                        арга хэмжээг авч ажиллаж байна.
                                                        2011 онд 52.1 хувь байсан бол 2012
   1                                                    оны төсвийн хүрээний мэдэгдэлд
                                                        36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014
                                                        онд 26.0 хувьтай байхаар төсвийн
                                                        хүрээний               мэдэгдэлийг
                                                        боловсруулаад байна.
         2.1.5. Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, Монгол Улсын эдийн засгийн
        нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын хурдацтай өсөлтийн суурийг бий
        төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, болгох, дэмжих, бэхжүүлэх, эдийн
        батлахад улсын төсвийн нийт зарлагыг засгийн гүн хямралаас ангижрах чиг
        дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас баримжаатай “тэлсэн” сангийн
        хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн бодлогыг Засгийн газар баримтлан
        байгуулалтын шинжтэй зарлагаас бусад ажилласан.                 Энэхүү    бодлогын
        зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг хүрээнд эдийн засгийн бодит
   2    нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой сэргэлт ажиглагдаж байгаа тул
        харьцааны     шалгуур    үзүүлэлтийг    хангах цаашид төсвөөр дамжуулан эдийн
        бодлогыг баримтална.                            засагт      үзүүлэх     нөлөөллийг
                                                        бууруулах бодлогыг хэрэгжүүлэх
                                                        болно. Иймд 2012 оны төсвийн
                                                        нийт зарлагын хэмжээ дотоодын
                                             2
нийт бүтээгдэхүүний 36.5 хувь,
                                                  2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0
                                                  хувьтай байхаар дунд хугацааны
                                                  төсвийн     хүрээний    мэдэгдлийг
                                                  боловсруулаад байна.
         2.1.7.Төсвийн зарлагыг зохистой түвшинд Төсвийн тогтвортой байдлын тухай
        хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хуульд нэгдсэн төсвийн алдагдлын
        дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах хэмжээг 2013 оноос эхлэн дотоодын
        бодлого баримтална.                       нийт бүтээгдэхүүний 2 хувиас
                                                  ихгүй бөгөөд алдагдалгүй байхаар
                                                  заасны     дагуу   төсвийн    дунд
                                                  хугацааны               мэдэгдлийг
                                                  боловсруулж, 2013-2014 онуудад
   3                                              төсвийн алдагдлийг дотоодын нийт
                                                  бүтээгдэхүүний 2 хувиас хэтрэхгүй
                                                  байхаар тооцлоо.
                                                  Цаашид эдийн засгийн огцом
                                                  тэлэлтийн үр дүнд тэлж буй
                                                  татварын баазын үр нөлөөгөөр
                                                  нэгдсэн төсөв алдагдалгүй гарах
                                                  дүр зураг ажиглагдаж байна.

      Сангийн яамнаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 2012-2014 оны
Монгол     Улсын     макро     эдийн   засгийн    үндсэн   үзүүлэлтүүдийн   төсөөллийг
боловсруулсан. /Хавсралт №1/ Эдгээр үзүүлэлтүүд нь 2012-2014 оны төсвийн суурь тооцоог
боловсруулах үндсэн үзүүлэлт болон ашиглагдсан болно.

       Төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцоо хүснэгтийг мөн хавсаргав. /Хавсралт №2/


ХОЁР. Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн байдал


2.1 Эдийн засгийн өсөлт

      Монгол улсын 2010 оны ДНБ-ий 6.1 хувийн бодит өсөлт нь шилжилтийн эдийн засагтай
орнуудтай харьцуулбал харьцангуй дээгүүр байсан бөгөөд нэрлэсэн хэмжээгээрээ 25.3 хувиар
өссөн байна. Уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, экспортын огцом өсөлт
үүнд голлон нөлөөлжээ.

                                                         Аж үйлдвэрийн салбар хурдацтай
                                                      өссөн, тухайлбал нүүрсний олборлолт
                                                      25 сая тонн хүрч өмнөх оноос хоѐр
                                                      дахин       нэмэгдсэн,      хүнсний
                                                      бүтээгдэхүүн үйлдвэрлэл 24 хувиар,
                                                      үндсэн металлын үйлдвэрлэл 30
                                                      хувиар тус тус нэмэгдсэн нь голлон
                                                      нөлөөлсөн байна.




                                            3
Зураг 1. Эдийн засгийн өсөлт 2005-2011ХБГ

                                                            Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.8
                                                            хувиар өсөхөөр, үүнээс уул уурхайн салбар
                                                            10.6 хувиар, бусад салбар 12 хувиар тус тус
                                                            өсөхөөр хүлээгдэж байна. 2009-2010 оны
                                                            өвөл болсон зудын улмаас малын тоо 11.3
                                                            саяар, бойжсон төлийн тоо 6.4 саяар буурч,
                                                            малын зүй бус хорогдол 8.6 саяар нэмэгдсэн.
                                                            Энэ онд мал аж ахуйн салбар өсөлттэй
                                                            байхаар таамаглаж байна. Уул уурхайн
                                                            салбарын     хөрөнгө    оруулалт,    бүтээн
                                                            байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад
                                                            салбаруудын өсөлт нэмэгдэнэ.




Эх сурвалж: Шилжилтийн тайлан, 2010. Сэргэлт ба шинэчлэл, Европын Сэргээн босголт хөгжлийн банк



2.2 Инфляци

   2010 онд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж, мөнгөний нийлүүлэлт 62 хувиар
өссөн, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь инфляцийн түвшинг 13 хувьд хүрэхэд нөлөөлжээ. Энэ онд
инфляцийн түвшин 9.7 хувь байхаар төсөөлж байна.


2.3 Валютын ханш

                                                Валютын дотогшилох урсгал 2010 онд
   9500.0                                    ихээхэн
                                              1500       нэмэгдэж    улмаар     төгрөгийн
  9000.0                               1450
                                             ам.доллартай харьцах ханш 12.9 хувиар
                                             чангарсан. Монголбанкнаас төгрөгийн ханшны
  8500.0
                                       1400  огцом сулралтын эсрэг арга хэмжээг үе
  8000.0
                                       1350
                                             шаттайгар авсны дүнд 2010 оны эцсийн
  7500.0                                     байдлаар 2.1 тэрбум ам.долларын нөөцтэй
  7000.0
                                       1300  болжээ. Манай улсын экспортын гол нэр
                                       1250  төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа,
  6500.0
                                             гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд
  6000.0                               1200  хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэхийн хэрээр
                                             хөрөнгийн дотогшилох урсгал хүчтэй нэмэгдэж,
                                             төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь
            Төгрөгийн ханш  зэсийн үнэ       Австрали, Канад болон Шинэ Зеландын зэрэг
                                             уул уурхайд түшиглэсэн улс орнуудад болж буй
валютын ханшийн чангаралттай адилтгахуйц үйл явц юм. Энэ онд төгрөгийн ам.доллартай
харьцах дундаж ханш 1222.1 байхаар төсөөлөв.
Эх сурвалж: Блүүмберг, Лондон метал бирж, Монгол банк




                                                        4
2.4 Гадаад худалдаа

   Гадаад худалдааны эргэлт 2011 онд 39 орчим хувиар өсөхөөр байгаа бөгөөд, үүнээс 20.3 хувь
нь импортын, 18.7 хувь нь экспортын өсөлт байна.

 5,500.0           Импорт                                    9,000.00    2.5 Экспорт
                   Экспорт
                                                             8,000.00
 4,500.0           Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг
                   Гадаад худалдааны эргэлт                  7,000.00    Өнгөрсөн онтой харьцуулахад 2011 онд
 3,500.0
                                                             6,000.00
                                                                         1 тэрбум орчим ам.доллараар буюу 36
 2,500.0                                                     5,000.00
                                                                         хувиар өсөхөөр байна. Энэ өсөлтөд
                                                             4,000.00
                                                                         нүүрсний экспортын өсөлт голлон
 1,500.0
                                                             3,000.00
                                                                         нөлөөлжээ. Манай улсын экспортын
  500.0                                                                  бүтцэд эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь
                                                             2,000.00
 -500.0                                                                  тасралтгүй өсч 2010 онд 81 хувьд хүрсэн
            2006     2007     2008     2009     2010 2011*   1,000.00
                                                                         бөгөөд цаашид энэ байдал улам
-1,500.0                                        ХБГ          -
           ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл
                                                                         нэмэгдэх хандлагатай байна.
           *-урьдчилсан таамаглал



2.6 Импорт
      2011 онд импорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар буюу 39 хувиар өсөхөөр байна.
Уул уурхайн салбарын машин механизм, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой тоног
төхөөрөмжүүдийн импортын өсөлт голлон нөлөөлнө.


ГУРАВ. Монгол Улсын макро эдийн засгийн байдал: 2012-2014 онуудад

3.1 Эдийн засгийн өсөлт: 2012-2014 онуудад

       Эдийн засгийн өсөлт 2012-2014 онуудад дунджаар 18-20 хувьтай байхаар байна. Энэ
өсөлтөд уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлын
хэмжээний өсөлт, экспортын бараа, бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөлөл нөлөөллөө. ДНБ-ий
бодит хэмжээ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5,606.1 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 6,246 ба
7,381 тэрбум төгрөг болохоор байна.

      Монгол улсын зээлжих зэрэглэл 2010 оноос эхлэн сайжирч байна. Зээлжих зэрэглэл
тогтоодог Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс компаниуд Монгол улсын эдийн засгийг
тогтвортой гэж үнэлсэн нь Монгол улсад орох гадны хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт
болжээ.


                       Зээлжих зэрэглэл                                 Монгол Улсын Зээлжих зэрэглэл
                     тогтоогч байгууллага                                       /төлөв байдал/

     Фитч                                                                       B+/Тогтвортой/
     Стандарт энд Пүүрс                                                        BB-/Тогтвортой/
     Мүүдийз                                                                    B1/Тогтвортой/

                                                                                   Эх сурвалж: Сангийн яам
                                                                 5
3.2 Инфляци: 2012-2014 онуудад

      Эдийн засгийн тэлэлттэй уялдан инфляцийн түвшин нэмэгдэж байгаа бөгөөд дунд
хугацаанд инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорьж ажиллаж байна. 2012-2014 онуудад
инфляцийн түвшинг 8-9 хувьд байлгахаар төлөвлөж байна.

3.3 Валютын ханш: 2012-2014 онуудад

      Дунд хугацаанд гадаадаас орох хөрөнгө оруулалт, валютын дотогшилох урсгалаас
шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах төлөвтэй байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах                            2011 ХБГ           2012*        2013*       2014*
             ханш
Жилийн эцэст                                               1187.3            1142.7      1099.7       1058.3
Жилийн дундаж                                              1222.1            1164.6      1120.8       1078.7

*-төсөөлөл                ХБГ - хүлээгдэж буй гүйцэтгэл


3.4 Гадаад худалдаа: 2012-2014 онуудад

      Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012-2014 онуудад дундажаар 24 орчим хувиар өсөх
хандлагатай байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 0.4 тэрбум ам.доллар, 2013 онд 1.8
тэрбум ам.доллар, 2014 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай байхаар байна.

 5,500.0         Импорт                                      18,000.0
 4,500.0
                 Экспорт                                     16,000.0   3.5 Экспорт : 2012-2014 онуудад
                 Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг      14,000.0
 3,500.0         Гадаад худалдааны эргэлт                    12,000.0
 2,500.0                                                     10,000.0
                                                                        Уул уурхайн томоохон төслүүдийн үйл
 1,500.0                                                     8,000.0    ажиллагаа     эхлэхтэй    холбоотойгоор
  500.0
                                                             6,000.0    экспортын хэмжээ 2012 онд 49 хувиар,
                                                             4,000.0    2013 онд 32 хувиар, 2014 онд 18 орчим
  -500.0                                                     2,000.0
            2009     2010 2011* 2012* 2013* 2014*                       хувиар тус тус өсөхөөр тооцооллоо.
-1,500.0                                                     0.0
                     ХБГ

           ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл
           *-урьдчилсан таамаглал



3.6 Импорт: 2012-2014 онуудад

       Уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай техник
хэрэгсэлүүдийн импорт 2011, 2012 онуудад дунджаар 30 орчим хувиар нэмэгдэхээр төсөөллөө.
Харин 2013-2014 онуудаас тоног төхөөрөмжийн импортын өсөлт саарах бөгөөд шатахуун,
түлшний импорт өсөх хандлагатай байна.


ДӨРӨВ. Монгол Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд: 2012-2014 онуудад

           4.1 Төсвийн орлого
      Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын
боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн
                                           6
газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны
нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2012 онд ДНБ-ний 29.8 хувь,
2013 онд 27.5 хувь, 2014 онд 24.0 хувь байхаар тооцлоо.

       Эдийн өсөлттэй холбогдуулан экспортын хэмжээ 2012-2014 онуудад 31 хувь, 53 хувь, 22
хувиар тус тус нэмэгдэхээр байна. Үүний нөлөөгөөр орлогын албан татвар, дотоодын бараа,
үйлчилгээний татварын орлого зэрэг зарим төрлийн татварын орлогод харьцангуй өндөр өсөлт
гарахаар байна.

       Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд баримтлах, 2013-2014 оны төсвийн төсөөлөлд
тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Төсвийн тогтвортой байдлын
тухай хуулийн дагуу Олон Улсын санхүүгийн байгууллагаас гаргасан түүхий эдийн үнийн
статистикт тусгасан сүүлийн 12 жилийн дундаж үнэ, дараагийн 3 жилийн үнийн төсөөллийн
дунджийг харьцуулан гаргасан.

       Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2012 онд 6443 ам.доллар, 2013 онд 6970.8 ам.доллар,
2014 онд 7005.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 2012 онд 151.1 ам.доллар, 2013 онд
158.8 ам.доллар, 2014 онд 160 ам.доллар байхаар тооцооллоо.

       Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнийн төсөөлөл 2012 онд 9837.5 ам.доллар, 2013 онд
9330.0 ам.доллар, 2014 онд 8330 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийн төсөөлөл 2012 онд
201.6 ам.доллар, 2013 онд 183.5 ам.доллар, 2014 онд 175.5 ам.доллар байх хандлагатай байна.

      Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийн
орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэр
төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан. 2012-2014 оны хувьд нэгдсэн төсвийн
орлогын гурван хувьтай тэнцэх орлого нь дараах байдалтай байхаар байна.

                Үзүүлэлт               Хэмжих нэгж         2011 төл    2012 ТХМ     2013 ТХМ      2014 ТХМ

       Нэгдсэн төсвийн орлогын дүн      тэрбум төг.        3,304.6      4,176.1       4,601.1      4,823.5
      Нэгдсэн төсвийн орлогын 3 хувь   тэрбум төг.           99.1        125.3        138.0         144.7
      Алт
          Хэмжээ                                 тн         10.1         12.0          12.5         13.0
          Үнэ                             ам.доллар        1,350.0      1,446.3       1,478.0      1,530.0
          Орлого                        тэрбум төг.         68.8         77.3          82.8         92.4
      Нүүрс /түүхий нүүрс/
          Хэмжээ                              сая.тн          20.0        30.0          35.0         40.0
          Үнэ                             ам.доллар        65.0-98.9   85.0-199.9   75.0-188.02   65.0-178.0
          Орлого                        тэрбум төг.          291.5       598.7         642.6        675.7
      Зэс
          Хэмжээ                             мян.тн         523.0        503.0         508.2        556.4
          Үнэ                             ам.доллар        8,425.0      9,837.5       9,330.0      8,330.0
          Орлого                        тэрбум төг.         436.0        381.5         334.4        283.9
      Төмрийн хүдэр
          Хэмжээ                              сая.тн          3.4          4.0          4.5           5.0
          Үнэ                             ам.доллар         102.0        172.5        150.0         130.0
          Орлого                        тэрбум төг.          43.2         86.0         84.1          81.0
      Цайр
          Хэмжээ                             мян.тн         124.5        130.0         143.0        214.5
          Үнэ                             ам.доллар        2,200.0      2,555.0       2,350.0      2,150.0
          Орлого                        тэрбум төг.          29.6         35.9          36.3         49.8

                                                       7
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зах зээлийн үнийн өсөлтөөс орох
орлогын Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн шаардлагыг
хангахын тулд тухайн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого 2012
оны хувьд доод тал нь 125.28 тэрбум төгрөг байх шаардлагатай байна.

      Хуулийн шаардлагыг 2012-2014 оны хувьд зэс, нүүрс хангаж, харин урьдчилсан
тооцооллоос харахад алт, төмрийн хүдэр, цайр гэх мэт эрдэс бүтээгдэхүүний хувьд хуулийн
шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна.

       Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2012 онд нийт 202.4
тэрбум төгрөг, үүнээс зэсээс 181.1, нүүрснээс 21.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр, 2013 онд
нийт 134.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 122.2, нүүрснээс 11.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр,
2014 онд нийт 79.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 70.9, нүүрснээс 8.1 тэрбум төгрөг
төвлөрүүлэхээр тус тус тооцлоо.
       Стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтын
ажил эхэлж байгаатай холбогдуулан тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх орлогыг тооцож тусгалаа.
Тухайлбал, 2012 онд Оюу толгой төслөөс төсөвт 180.0 сая ам.доллар, харин 2013 оноос эхлэн
тус төслийн үйл ажиллагаанаас 96.0 сая ам.доллар, 2014 онд 47.0 сая ам.долларын татварын
орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Харин Таван толгойн нүүрсний орд бүрэн хүчин
чадлаар ажиллан жилд 15 сая тонн хүртэл нүүрс экспортлохоор ТЭЗҮ боловсруулан Эрдэс
баялагын мэргэжлэлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 2012 онд 3 орчим сая тонн, 2013 онд 5 сая
тонн, 2014 онд 7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагааг харгалзан Таван толгой
ордоос 2012 онд 70.6 тэрбум төгрөг, 2013 онд 117.7 тэрбум төгрөг, 2014 онд 164.7 тэрбум
төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон болно.

      4.2 Төсвийн зарлага

       Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 онд ДНБ-ний 36.5 хувь, 2013 онд 29.5
хувь, 2014 онд 26.0 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарч байгаа
боловч бодит дүнгээрээ 2012 онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5
тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байна.

      Монгол улсын нэгдсэн төсвийн 2012 оны урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2011
оны батлагдсан урсгал зардал дээр дараахь арга хэмжээний зардлуудыг нэмж тусгалаа.

                                                                      /тэрбум төгрөг/
                                    Арга хэмжээ
       1   Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын
           12-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар үнэ тарифыг шинэчлэн         15.6
           батласнаас нэмэгдэх зардал
       2   Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэмэгдэх
                                                                             80.0
           зардал /
       4   Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталсантай
           холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011
                                                                             40.0
           оны 11 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын газрыг чөлөөлөх,
           барилгажуулахад айл өрхөд нөхөн төлбөр олгох зардал
       5   Монгол мал хөтөлбөрийн 2012 онд хэрэгжүүлж эхлэх зарим арга
                                                                             15.0
           хэмжээнд зориулж нэмэгдүүлэх зардал
       6   Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Улсын төсвөөс олгох
           дүн /Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих              45.0
           чиглэлээр/
                                              8
7   2012 оноос шинээр хэрэгжиж эхлэх хөтөлбөр, арга хэмжээний
                                                                              184.1
           санхүүжилт
                                    Нийт дүн                                  379.7


      Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд
хугацааны зорилтот хөтөлбөрийн дагуу Засгийн газрын шийдвэр гарч шууд гэрээ байгуулан
гүйцэтгэх авто замын ажлын жагсаалт батлагдсан. Энэхүү зорилтот хөтөлбөрүүд нь Хөгжлийн
банкнаас санхүүжихээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын төсвөөс санхүүжих томоохон төсөл
хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкаар санхүүжүүлж, Засгийн газраас тодорхой хөрөнгийг жил бүр
төсөвт тусгаж явна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 9.2-т заасны дагуу Засгийн газраас
дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Нэгдүгээрт, орон сууцжуулах хөтөлбөр, Хоѐрдугаарт, дэд
бүтцийн, Гуравдугаарт, эрчим хүчний, Дөрөвдүгээрт, автозамын томоохон төслүүдийг
Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхтэй холбогдон гарах зардал, Хөгжлийн банкны хүлээх
алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана.

      2011 оны хувьд Засгийн газраас Хөгжлийн банкны 800,0 тэрбум төгрөгийн бондод
баталгаа гаргасан бөгөөд 2012 онд нэмж 500,0 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар төлөвөлсөн.
Бондын хүүгийн зардалд 2012 онд 48.0 тэрбум, 2013 онд 78 тэрбум, 2014 онд 78 тэрбум төгрөг
байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус тусгалаа.


      4.3 Төсвийн хөрөнгийн зардал

      Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн нийт
хөрөнгийн зардлыг 1,098.3 тэрбум төгрөгөөр тооцож байгаагаас төсвийн хөрөнгө оруулалтаар
хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 937.2 тэрбум, гадаад зээлийн эх үүсвэрээр
санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 144.0 тэрбум, улсын нөөц, геологийн
судалгааны ажил, ойжуулалт зэрэг хөрөнгийн бусад зардалд 17.1 тэрбум төгрөгийг тус тус
зарцуулахаар төлөвлөлөө.

      Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг
боловсруулахдаа эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлж буй
томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна.

      Авто зам, эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын төсөл,
арга хэмжээг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжгүй байгааг
харгалзан зарим барилга байгууламжийг Концессын тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн
түншлэлийн механизм болон Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг ашиглан хэрэгжүүлнэ.


      Ирэх 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлэхээр тооцож байсан
авто зам, эрчим хүч, орон сууцны томоохон барилга байгууламжийг Хөгжлийн банкны
санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр төсвийн ачаалал багасч, бусад салбарын хөгжлийн
бодлого, баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.


      Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлж буй нийгэм,
эдийн засгийн томоохон зорилт, хөтөлбөр, тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах, Атрын 3 дахь аян болон Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл


                                             9
мэндийн салбарт төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулахад 2012 оны хөрөнгө
оруулалтын багагүй хэсэг чиглэгдэнэ.


       Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банкны тухай” хуульд заасны дагуу нийт
800.0 тэрбум төгрөгийн баталгааг гаргахаар төлөвлөж байна. Ирэх 2012 онд олон улсын болон
улсын чанартай 9, Улаанбаатар хотын доторхи 19 авто замын барилга байгууламжийг шууд
гэрээгээр гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа бөгөөд тэдгээрийг Хөгжлийн
банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авна.


       4.4 Хүний хөгжил сан

       Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлого 405.8 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад
465.5-494.0 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Уг сангаас иргэдэд олгох хувь хишгийг 2012 онд
үргэлжлүүлэн олгох, 2013 оноос эхлэн уг сангийн орлогыг хуримтлуулж, цаашид сангийн
хөрөнгийг үр ашигтай байршуулах, хөрөнгө оруулалтын томоохон сан байгуулах боломж байна.

       4.5 Төсвийн тэнцэл

      Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтын
шаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх
хувиар 2012 онд -6.7 хувь, 2013 онд -2.0 хувь, 2014 онд -2.0 хувь байхаар байна.


ТАВ. Монгол Улсын болзошгүй өр төлбөрийн талаар

      Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас
2012 онд 150.0 тэрбум төгрөг, 2013 онд 180 тэрбум төгрөг, 2014 онд 200 тэрбум төгрөгийн гадаад
зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна.

       Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийг 2011 оны төлөвлөсөн дүнтэй
харьцуулахад 2012 онд 2 дахин, 2013 онд 3 дахин өсөх хандлагатай байна.

      Гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өсч буй гол шалтгаан нь ОУВС-ын Станд-бай
хөтөлбөрийн хүрээнд авч ашигласан зээлийн 2012-2015 оны эргэн төлөлтийн төлөвлөгөөнөөс
хамаарч байна.
      .
      Засгийн газрын гадаад зээлийн эргэн                     Улсын өрийн бүтэц      Орон
                                                   Төрийн
                                                                                     өмчит
                    төлөлт                          өмчит
                                                                                   үйлдвэри
                                                  үйлдвэри
 300,000,000                                                                       йн газрын
                                                  йн газрын
                                                                                       өр
                                                      өр
 200,000,000                                                               ЗГ-ын       5%
                                                     23%
                                                                          гадаад
 100,000,000                                                                зээл
                                                                            61%
          0
                                                   Засгийн
               2020
               2011
               2014
               2017

               2023
               2026
               2029
               2032
               2035
               2038
               2041
               2044
               2047




                                                   газрын
                                                    бонд
     Хүүгийн төлбөр   Үндсэн төлбөр   Станд-бай      11%


                                                  10
УИХ-ийн 2011 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын баталгааны дээд
хэмжээг 2011 оны төсвийн жилд ДНБ-ний 24.7 хувиас, 2012 оны төсвийн жилд ДНБ-ний 18.8
хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан. 2011 онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн
баталгаа гаргаснаас Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна.

       Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн
шинээр авах зээлийн хэмжээг тогтмолоор авч үзэн 2012-2014 оны улсын өрийн үлдэгдэлд
тусгасан болно.

      2012 онд улсын өрийн үлдэгдэл /оны үнээр/ 7.2 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр
илэрхийлвэл 5,5 их наяд төгрөгт хүрэхээр байна.

       Улсын нийт өрийн өнөөгийн үнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь 2012 онд 51.9 хувь,
2013 онд 42.9 хувь, 2014 онд 35.0 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн
19.3 дахь заалтад Улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь
хэмжээг 2011 оны төсвийн жилд 50%-иас, 2012 онд 60%-иас, 2013 онд 50%-иас, 2014 онд 40 %-
иас хэтрэхгүй гэсэн үзүүлэлтийг бүрэн хангаж байна.


ЗУРГАА. Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн
төсөөлөл нь Төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай

       Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол Улсын 2012 оны
төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын
тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангахаар дараах байдлаар тооцсон болно.



      1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байдал


       Нийт орлого                                          2012      2013      2014

              Нийт орлого (тэрбум төгрөг)                  4,378.5   4,735.1   4,900.4


              Нийт тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг)   4,176.1   4,601.1   4,823.5


              Тогтворжилтийн сан (тэрбум төгрөг)           202.4     134.0      76.9




      2. Нэгдсэн төсвийн алдагдлын хувьд


       Нийт алдагдал                                        2012      2013      2014

          Сэрэмжлэх түвшин                                    -      2.0%      2.0%

              Нэгдсэн төсвийн алдагдал / ДНБ                6.7%      2.0%      2.0%




                                                   11
3. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувьд


       Нийт өсөлт                                          2012      2013      2014

          Сэрэмжлэх түвшин (ДНБ)                           9.4%      11.8%     11.7%

             Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт
             зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн
             эрдэс баялгийн бус дотоодын нийт
             бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн   7.3%      -1.1%     1.4%
             өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн
             бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн
             дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;



      4. Улсын өрийн хувьд


       Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд          2012      2013      2014

          Сэрэмжлэх түвшин                                 60.0%     50.0%     40.0%

             Улсын өр / ДНБ                                  51.9%     42.9%    35.0%

             Улсын (ӨҮЦ) / ДНБ                               39.3%     32.5%    26.5%

             Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр
             тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр
             илэрхийлсэн үлдэгдэл нь 2014 оны үнээр          -         -        32.2%
             тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40
             хувиас хэтрэхгүй байх.




      Дээрх тооцооноос дүгнэхэд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны
төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай
шаардлагуудыг бүрэн хангасан байхаар тооцлоо.


                                           ----ооОоо----




                                                 12

Contenu connexe

Tendances

Tendances (20)

7. хо
7. хо7. хо
7. хо
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013Fr chapter 5 racb  jdl 24 nov 2013
Fr chapter 5 racb jdl 24 nov 2013
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 

Similaire à Txm 2012 2014 tanilcuulga

Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBatka Ayush
 
2012gvitsetgel
2012gvitsetgel2012gvitsetgel
2012gvitsetgelmecss
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлогоTuru Turuu
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжThe Business Council of Mongolia
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбгMunkh Orgil
 
11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжууланMunkh Orgil
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
Эдийн засаг, санхүүгийн салбарын тойм
Эдийн засаг, санхүүгийн салбарын тоймЭдийн засаг, санхүүгийн салбарын тойм
Эдийн засаг, санхүүгийн салбарын тоймSaraa Sarantuya
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааUnuruu Dear
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanalEvsel Nith
 
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...batnasanb
 

Similaire à Txm 2012 2014 tanilcuulga (20)

Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessment
 
Budget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessmentBudget 2013 outlook and assessment
Budget 2013 outlook and assessment
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
2012gvitsetgel
2012gvitsetgel2012gvitsetgel
2012gvitsetgel
 
2015 q4
2015 q42015 q4
2015 q4
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
сангийн бодлого
сангийн бодлогосангийн бодлого
сангийн бодлого
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбг
 
11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан11. өр-бонд-дамжуулан
11. өр-бонд-дамжуулан
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
2017 Monetary Policy
2017 Monetary Policy2017 Monetary Policy
2017 Monetary Policy
 
Эдийн засаг, санхүүгийн салбарын тойм
Эдийн засаг, санхүүгийн салбарын тоймЭдийн засаг, санхүүгийн салбарын тойм
Эдийн засаг, санхүүгийн салбарын тойм
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
 
tosold ogoh sanal
tosold ogoh sanaltosold ogoh sanal
tosold ogoh sanal
 
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
Э.Алтанцэцэг Г.Хандмаа Э.Оюун-эрдэнэ - МОНГОЛ УЛСЫН ӨРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЧИ...
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 

Plus de Munkh Orgil

School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016Munkh Orgil
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайMunkh Orgil
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгаMunkh Orgil
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Munkh Orgil
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Munkh Orgil
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliMunkh Orgil
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarMunkh Orgil
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osfMunkh Orgil
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайMunkh Orgil
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 

Plus de Munkh Orgil (20)

264 tog
264 tog264 tog
264 tog
 
263 tog
263 tog263 tog
263 tog
 
2017 3631 1
2017 3631 12017 3631 1
2017 3631 1
 
Togtool 242
Togtool 242Togtool 242
Togtool 242
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухайсайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
сайдын тушаал-7-төсвийн-ангилал-шинэчлэн-батлах-тухай
 
шилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулгашилэн дансны хууль журмын танилцуулга
шилэн дансны хууль журмын танилцуулга
 
Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015Zorilt 2014-2015
Zorilt 2014-2015
 
4
44
4
 
3
33
3
 
2
22
2
 
5
55
5
 
Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1Hudaldan avah last-1
Hudaldan avah last-1
 
Tesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuliTesviin tuhai-huuli
Tesviin tuhai-huuli
 
Sanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavarSanhuu tesviin-zaavar
Sanhuu tesviin-zaavar
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf2014 state budget toim dugnelt osf
2014 state budget toim dugnelt osf
 
Aimag niislel
Aimag niislelAimag niislel
Aimag niislel
 
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухайхүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
хүний хөгжил-сангийн-2014-оны-төсвийн-тухай
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 

Txm 2012 2014 tanilcuulga

  • 1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2013-2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛ Улаанбаатар хот 2011 оны 4 дүгээр сарын 28 1
  • 2. МОНГОЛ УЛСЫН 2012 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2013- 2014 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТАНИЛЦУУЛГА НЭГ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд баримтласан төсвийн бодлого, зорилт Энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн дунд хугацааны үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичиг юм. Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зорилтыг хангахад энэхүү дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилго оршино. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгагдсан бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаар холбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан боловсрууллаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Тухайн зорилтыг хэрхэн хангаж Д/д тусгагдсан зорилтууд байгаа тутай 2.1.4 Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлагын эзлэх хэмжээг жил бүр нэгдсэн төсвийн зарлагын эзлэх бууруулах бодлого хэрэгжүүлнэ. хэмжээг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. 2011 онд 52.1 хувь байсан бол 2012 1 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар төсвийн хүрээний мэдэгдэлийг боловсруулаад байна. 2.1.5. Төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, Монгол Улсын эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын хурдацтай өсөлтийн суурийг бий төсөв, төсвийн тодотголыг боловсруулах, болгох, дэмжих, бэхжүүлэх, эдийн батлахад улсын төсвийн нийт зарлагыг засгийн гүн хямралаас ангижрах чиг дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувиас баримжаатай “тэлсэн” сангийн хэтрүүлэхгүй байх, хөрөнгө оруулалт, бүтээн бодлогыг Засгийн газар баримтлан байгуулалтын шинжтэй зарлагаас бусад ажилласан. Энэхүү бодлогын зайлшгүй шаардлагатай бус урсгал зардлыг хүрээнд эдийн засгийн бодит 2 нэмэгдүүлэхгүй байх, гадаад өрийн зохистой сэргэлт ажиглагдаж байгаа тул харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах цаашид төсвөөр дамжуулан эдийн бодлогыг баримтална. засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх болно. Иймд 2012 оны төсвийн нийт зарлагын хэмжээ дотоодын 2
  • 3. нийт бүтээгдэхүүний 36.5 хувь, 2013 онд 29.4 хувь, 2014 онд 26.0 хувьтай байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулаад байна. 2.1.7.Төсвийн зарлагыг зохистой түвшинд Төсвийн тогтвортой байдлын тухай хязгаарлан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хуульд нэгдсэн төсвийн алдагдлын дээшлүүлж, төсвийг алдагдалгүй байлгах хэмжээг 2013 оноос эхлэн дотоодын бодлого баримтална. нийт бүтээгдэхүүний 2 хувиас ихгүй бөгөөд алдагдалгүй байхаар заасны дагуу төсвийн дунд хугацааны мэдэгдлийг боловсруулж, 2013-2014 онуудад 3 төсвийн алдагдлийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрэхгүй байхаар тооцлоо. Цаашид эдийн засгийн огцом тэлэлтийн үр дүнд тэлж буй татварын баазын үр нөлөөгөөр нэгдсэн төсөв алдагдалгүй гарах дүр зураг ажиглагдаж байна. Сангийн яамнаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран 2012-2014 оны Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг боловсруулсан. /Хавсралт №1/ Эдгээр үзүүлэлтүүд нь 2012-2014 оны төсвийн суурь тооцоог боловсруулах үндсэн үзүүлэлт болон ашиглагдсан болно. Төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцоо хүснэгтийг мөн хавсаргав. /Хавсралт №2/ ХОЁР. Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн байдал 2.1 Эдийн засгийн өсөлт Монгол улсын 2010 оны ДНБ-ий 6.1 хувийн бодит өсөлт нь шилжилтийн эдийн засагтай орнуудтай харьцуулбал харьцангуй дээгүүр байсан бөгөөд нэрлэсэн хэмжээгээрээ 25.3 хувиар өссөн байна. Уул уурхайн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, экспортын огцом өсөлт үүнд голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбар хурдацтай өссөн, тухайлбал нүүрсний олборлолт 25 сая тонн хүрч өмнөх оноос хоѐр дахин нэмэгдсэн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 24 хувиар, үндсэн металлын үйлдвэрлэл 30 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 3
  • 4. Зураг 1. Эдийн засгийн өсөлт 2005-2011ХБГ Монгол Улсын эдийн засаг 2011 онд 11.8 хувиар өсөхөөр, үүнээс уул уурхайн салбар 10.6 хувиар, бусад салбар 12 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. 2009-2010 оны өвөл болсон зудын улмаас малын тоо 11.3 саяар, бойжсон төлийн тоо 6.4 саяар буурч, малын зүй бус хорогдол 8.6 саяар нэмэгдсэн. Энэ онд мал аж ахуйн салбар өсөлттэй байхаар таамаглаж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар дамжин эдийн засгийн бусад салбаруудын өсөлт нэмэгдэнэ. Эх сурвалж: Шилжилтийн тайлан, 2010. Сэргэлт ба шинэчлэл, Европын Сэргээн босголт хөгжлийн банк 2.2 Инфляци 2010 онд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж, мөнгөний нийлүүлэлт 62 хувиар өссөн, өрхийн хэрэглээ нэмэгдсэн нь инфляцийн түвшинг 13 хувьд хүрэхэд нөлөөлжээ. Энэ онд инфляцийн түвшин 9.7 хувь байхаар төсөөлж байна. 2.3 Валютын ханш Валютын дотогшилох урсгал 2010 онд 9500.0 ихээхэн 1500 нэмэгдэж улмаар төгрөгийн 9000.0 1450 ам.доллартай харьцах ханш 12.9 хувиар чангарсан. Монголбанкнаас төгрөгийн ханшны 8500.0 1400 огцом сулралтын эсрэг арга хэмжээг үе 8000.0 1350 шаттайгар авсны дүнд 2010 оны эцсийн 7500.0 байдлаар 2.1 тэрбум ам.долларын нөөцтэй 7000.0 1300 болжээ. Манай улсын экспортын гол нэр 1250 төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа, 6500.0 гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд 6000.0 1200 хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэхийн хэрээр хөрөнгийн дотогшилох урсгал хүчтэй нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь Төгрөгийн ханш зэсийн үнэ Австрали, Канад болон Шинэ Зеландын зэрэг уул уурхайд түшиглэсэн улс орнуудад болж буй валютын ханшийн чангаралттай адилтгахуйц үйл явц юм. Энэ онд төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 1222.1 байхаар төсөөлөв. Эх сурвалж: Блүүмберг, Лондон метал бирж, Монгол банк 4
  • 5. 2.4 Гадаад худалдаа Гадаад худалдааны эргэлт 2011 онд 39 орчим хувиар өсөхөөр байгаа бөгөөд, үүнээс 20.3 хувь нь импортын, 18.7 хувь нь экспортын өсөлт байна. 5,500.0 Импорт 9,000.00 2.5 Экспорт Экспорт 8,000.00 4,500.0 Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг Гадаад худалдааны эргэлт 7,000.00 Өнгөрсөн онтой харьцуулахад 2011 онд 3,500.0 6,000.00 1 тэрбум орчим ам.доллараар буюу 36 2,500.0 5,000.00 хувиар өсөхөөр байна. Энэ өсөлтөд 4,000.00 нүүрсний экспортын өсөлт голлон 1,500.0 3,000.00 нөлөөлжээ. Манай улсын экспортын 500.0 бүтцэд эрдэс бүтээгдэхүүний эзлэх хувь 2,000.00 -500.0 тасралтгүй өсч 2010 онд 81 хувьд хүрсэн 2006 2007 2008 2009 2010 2011* 1,000.00 бөгөөд цаашид энэ байдал улам -1,500.0 ХБГ - ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл нэмэгдэх хандлагатай байна. *-урьдчилсан таамаглал 2.6 Импорт 2011 онд импорт өмнөх оноос 1.3 тэрбум ам.доллараар буюу 39 хувиар өсөхөөр байна. Уул уурхайн салбарын машин механизм, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой тоног төхөөрөмжүүдийн импортын өсөлт голлон нөлөөлнө. ГУРАВ. Монгол Улсын макро эдийн засгийн байдал: 2012-2014 онуудад 3.1 Эдийн засгийн өсөлт: 2012-2014 онуудад Эдийн засгийн өсөлт 2012-2014 онуудад дунджаар 18-20 хувьтай байхаар байна. Энэ өсөлтөд уул уурхайн салбарт орж буй хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээний өсөлт, экспортын бараа, бүтээгдэхүүний үнийн өөдрөг төсөөлөл нөлөөллөө. ДНБ-ий бодит хэмжээ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 5,606.1 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 6,246 ба 7,381 тэрбум төгрөг болохоор байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2010 оноос эхлэн сайжирч байна. Зээлжих зэрэглэл тогтоодог Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс компаниуд Монгол улсын эдийн засгийг тогтвортой гэж үнэлсэн нь Монгол улсад орох гадны хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт болжээ. Зээлжих зэрэглэл Монгол Улсын Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага /төлөв байдал/ Фитч B+/Тогтвортой/ Стандарт энд Пүүрс BB-/Тогтвортой/ Мүүдийз B1/Тогтвортой/ Эх сурвалж: Сангийн яам 5
  • 6. 3.2 Инфляци: 2012-2014 онуудад Эдийн засгийн тэлэлттэй уялдан инфляцийн түвшин нэмэгдэж байгаа бөгөөд дунд хугацаанд инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорьж ажиллаж байна. 2012-2014 онуудад инфляцийн түвшинг 8-9 хувьд байлгахаар төлөвлөж байна. 3.3 Валютын ханш: 2012-2014 онуудад Дунд хугацаанд гадаадаас орох хөрөнгө оруулалт, валютын дотогшилох урсгалаас шалтгаалан төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарах төлөвтэй байна. Төгрөгийн ам.доллартай харьцах 2011 ХБГ 2012* 2013* 2014* ханш Жилийн эцэст 1187.3 1142.7 1099.7 1058.3 Жилийн дундаж 1222.1 1164.6 1120.8 1078.7 *-төсөөлөл ХБГ - хүлээгдэж буй гүйцэтгэл 3.4 Гадаад худалдаа: 2012-2014 онуудад Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2012-2014 онуудад дундажаар 24 орчим хувиар өсөх хандлагатай байна. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 0.4 тэрбум ам.доллар, 2013 онд 1.8 тэрбум ам.доллар, 2014 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай байхаар байна. 5,500.0 Импорт 18,000.0 4,500.0 Экспорт 16,000.0 3.5 Экспорт : 2012-2014 онуудад Гадаад худалдааны тэнцэл, зүүн тэнхлэг 14,000.0 3,500.0 Гадаад худалдааны эргэлт 12,000.0 2,500.0 10,000.0 Уул уурхайн томоохон төслүүдийн үйл 1,500.0 8,000.0 ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор 500.0 6,000.0 экспортын хэмжээ 2012 онд 49 хувиар, 4,000.0 2013 онд 32 хувиар, 2014 онд 18 орчим -500.0 2,000.0 2009 2010 2011* 2012* 2013* 2014* хувиар тус тус өсөхөөр тооцооллоо. -1,500.0 0.0 ХБГ ХБГ-хүлээгдэж буй гүйцэтгэл *-урьдчилсан таамаглал 3.6 Импорт: 2012-2014 онуудад Уул уурхайн томоохон тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн төслүүдэд шаардлагатай техник хэрэгсэлүүдийн импорт 2011, 2012 онуудад дунджаар 30 орчим хувиар нэмэгдэхээр төсөөллөө. Харин 2013-2014 онуудаас тоног төхөөрөмжийн импортын өсөлт саарах бөгөөд шатахуун, түлшний импорт өсөх хандлагатай байна. ДӨРӨВ. Монгол Улсын нэгдсэн төсвийн үзүүлэлтүүд: 2012-2014 онуудад 4.1 Төсвийн орлого Дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн 6
  • 7. газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2012 онд ДНБ-ний 29.8 хувь, 2013 онд 27.5 хувь, 2014 онд 24.0 хувь байхаар тооцлоо. Эдийн өсөлттэй холбогдуулан экспортын хэмжээ 2012-2014 онуудад 31 хувь, 53 хувь, 22 хувиар тус тус нэмэгдэхээр байна. Үүний нөлөөгөөр орлогын албан татвар, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого зэрэг зарим төрлийн татварын орлогод харьцангуй өндөр өсөлт гарахаар байна. Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд баримтлах, 2013-2014 оны төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Олон Улсын санхүүгийн байгууллагаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан сүүлийн 12 жилийн дундаж үнэ, дараагийн 3 жилийн үнийн төсөөллийн дунджийг харьцуулан гаргасан. Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2012 онд 6443 ам.доллар, 2013 онд 6970.8 ам.доллар, 2014 онд 7005.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд 2012 онд 151.1 ам.доллар, 2013 онд 158.8 ам.доллар, 2014 онд 160 ам.доллар байхаар тооцооллоо. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн үнийн төсөөлөл 2012 онд 9837.5 ам.доллар, 2013 онд 9330.0 ам.доллар, 2014 онд 8330 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийн төсөөлөл 2012 онд 201.6 ам.доллар, 2013 онд 183.5 ам.доллар, 2014 онд 175.5 ам.доллар байх хандлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалын бүтээгдэхүүнийг “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлохоор заасан. 2012-2014 оны хувьд нэгдсэн төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх орлого нь дараах байдалтай байхаар байна. Үзүүлэлт Хэмжих нэгж 2011 төл 2012 ТХМ 2013 ТХМ 2014 ТХМ Нэгдсэн төсвийн орлогын дүн тэрбум төг. 3,304.6 4,176.1 4,601.1 4,823.5 Нэгдсэн төсвийн орлогын 3 хувь тэрбум төг. 99.1 125.3 138.0 144.7 Алт Хэмжээ тн 10.1 12.0 12.5 13.0 Үнэ ам.доллар 1,350.0 1,446.3 1,478.0 1,530.0 Орлого тэрбум төг. 68.8 77.3 82.8 92.4 Нүүрс /түүхий нүүрс/ Хэмжээ сая.тн 20.0 30.0 35.0 40.0 Үнэ ам.доллар 65.0-98.9 85.0-199.9 75.0-188.02 65.0-178.0 Орлого тэрбум төг. 291.5 598.7 642.6 675.7 Зэс Хэмжээ мян.тн 523.0 503.0 508.2 556.4 Үнэ ам.доллар 8,425.0 9,837.5 9,330.0 8,330.0 Орлого тэрбум төг. 436.0 381.5 334.4 283.9 Төмрийн хүдэр Хэмжээ сая.тн 3.4 4.0 4.5 5.0 Үнэ ам.доллар 102.0 172.5 150.0 130.0 Орлого тэрбум төг. 43.2 86.0 84.1 81.0 Цайр Хэмжээ мян.тн 124.5 130.0 143.0 214.5 Үнэ ам.доллар 2,200.0 2,555.0 2,350.0 2,150.0 Орлого тэрбум төг. 29.6 35.9 36.3 49.8 7
  • 8. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зах зээлийн үнийн өсөлтөөс орох орлогын Тогтворжуулалтын санд төвлөрүүлэх гол нэр төрлийн эрдэс баялгийн шаардлагыг хангахын тулд тухайн төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого 2012 оны хувьд доод тал нь 125.28 тэрбум төгрөг байх шаардлагатай байна. Хуулийн шаардлагыг 2012-2014 оны хувьд зэс, нүүрс хангаж, харин урьдчилсан тооцооллоос харахад алт, төмрийн хүдэр, цайр гэх мэт эрдэс бүтээгдэхүүний хувьд хуулийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна. Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд 2012 онд нийт 202.4 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 181.1, нүүрснээс 21.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр, 2013 онд нийт 134.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 122.2, нүүрснээс 11.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, 2014 онд нийт 79.0 тэрбум төгрөг, үүнээс зэсээс 70.9, нүүрснээс 8.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тус тус тооцлоо. Стратегийн ач холбогдол бүхий зарим ашигт малтмалын ордуудын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх орлогыг тооцож тусгалаа. Тухайлбал, 2012 онд Оюу толгой төслөөс төсөвт 180.0 сая ам.доллар, харин 2013 оноос эхлэн тус төслийн үйл ажиллагаанаас 96.0 сая ам.доллар, 2014 онд 47.0 сая ам.долларын татварын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо. Харин Таван толгойн нүүрсний орд бүрэн хүчин чадлаар ажиллан жилд 15 сая тонн хүртэл нүүрс экспортлохоор ТЭЗҮ боловсруулан Эрдэс баялагын мэргэжлэлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд 2012 онд 3 орчим сая тонн, 2013 онд 5 сая тонн, 2014 онд 7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаагааг харгалзан Таван толгой ордоос 2012 онд 70.6 тэрбум төгрөг, 2013 онд 117.7 тэрбум төгрөг, 2014 онд 164.7 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцсон болно. 4.2 Төсвийн зарлага Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2012 онд ДНБ-ний 36.5 хувь, 2013 онд 29.5 хувь, 2014 онд 26.0 хувьд хүрч өмнөх онуудтай харьцуулахад буурах дүр зураг гарч байгаа боловч бодит дүнгээрээ 2012 онд 4,613.4 тэрбум, 2013 онд 4,919.4 тэрбум, 2014 онд 5,211.5 тэрбум төгрөгт хүрч өсөлт гарахаар байна. Монгол улсын нэгдсэн төсвийн 2012 оны урсгал зардлын суурь түвшинг тооцохдоо 2011 оны батлагдсан урсгал зардал дээр дараахь арга хэмжээний зардлуудыг нэмж тусгалаа. /тэрбум төгрөг/ Арга хэмжээ 1 Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар үнэ тарифыг шинэчлэн 15.6 батласнаас нэмэгдэх зардал 2 Халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу нэмэгдэх 80.0 зардал / 4 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 40.0 оны 11 дүгээр тогтоолын дагуу гэр хорооллын газрыг чөлөөлөх, барилгажуулахад айл өрхөд нөхөн төлбөр олгох зардал 5 Монгол мал хөтөлбөрийн 2012 онд хэрэгжүүлж эхлэх зарим арга 15.0 хэмжээнд зориулж нэмэгдүүлэх зардал 6 Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Улсын төсвөөс олгох дүн /Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих 45.0 чиглэлээр/ 8
  • 9. 7 2012 оноос шинээр хэрэгжиж эхлэх хөтөлбөр, арга хэмжээний 184.1 санхүүжилт Нийт дүн 379.7 Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн дагуу Засгийн газрын шийдвэр гарч шууд гэрээ байгуулан гүйцэтгэх авто замын ажлын жагсаалт батлагдсан. Энэхүү зорилтот хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкнаас санхүүжихээр төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Улсын төсвөөс санхүүжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банкаар санхүүжүүлж, Засгийн газраас тодорхой хөрөнгийг жил бүр төсөвт тусгаж явна. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 9.2-т заасны дагуу Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Нэгдүгээрт, орон сууцжуулах хөтөлбөр, Хоѐрдугаарт, дэд бүтцийн, Гуравдугаарт, эрчим хүчний, Дөрөвдүгээрт, автозамын томоохон төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхтэй холбогдон гарах зардал, Хөгжлийн банкны хүлээх алдагдлыг санхүүжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллана. 2011 оны хувьд Засгийн газраас Хөгжлийн банкны 800,0 тэрбум төгрөгийн бондод баталгаа гаргасан бөгөөд 2012 онд нэмж 500,0 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар төлөвөлсөн. Бондын хүүгийн зардалд 2012 онд 48.0 тэрбум, 2013 онд 78 тэрбум, 2014 онд 78 тэрбум төгрөг байхаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус тусгалаа. 4.3 Төсвийн хөрөнгийн зардал Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэгдсэн төсвийн нийт хөрөнгийн зардлыг 1,098.3 тэрбум төгрөгөөр тооцож байгаагаас төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 937.2 тэрбум, гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардалд 144.0 тэрбум, улсын нөөц, геологийн судалгааны ажил, ойжуулалт зэрэг хөрөнгийн бусад зардалд 17.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөлөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлж буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Авто зам, эрчим хүч, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжгүй байгааг харгалзан зарим барилга байгууламжийг Концессын тухай хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм болон Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг ашиглан хэрэгжүүлнэ. Ирэх 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр эхлүүлэхээр тооцож байсан авто зам, эрчим хүч, орон сууцны томоохон барилга байгууламжийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр төсвийн ачаалал багасч, бусад салбарын хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлж буй нийгэм, эдийн засгийн томоохон зорилт, хөтөлбөр, тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Атрын 3 дахь аян болон Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл 9
  • 10. мэндийн салбарт төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулахад 2012 оны хөрөнгө оруулалтын багагүй хэсэг чиглэгдэнэ. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банкны тухай” хуульд заасны дагуу нийт 800.0 тэрбум төгрөгийн баталгааг гаргахаар төлөвлөж байна. Ирэх 2012 онд олон улсын болон улсын чанартай 9, Улаанбаатар хотын доторхи 19 авто замын барилга байгууламжийг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байгаа бөгөөд тэдгээрийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авна. 4.4 Хүний хөгжил сан Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн орлого 405.8 тэрбум төгрөг, 2013-2014 онуудад 465.5-494.0 тэрбум төгрөг байхаар тооцлоо. Уг сангаас иргэдэд олгох хувь хишгийг 2012 онд үргэлжлүүлэн олгох, 2013 оноос эхлэн уг сангийн орлогыг хуримтлуулж, цаашид сангийн хөрөнгийг үр ашигтай байршуулах, хөрөнгө оруулалтын томоохон сан байгуулах боломж байна. 4.5 Төсвийн тэнцэл Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлан, зарлага, хөрөнгө оруулалтын шаардлагатай өөрчлөлтүүдийг тооцон тусгаснаар нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-д эзлэх хувиар 2012 онд -6.7 хувь, 2013 онд -2.0 хувь, 2014 онд -2.0 хувь байхаар байна. ТАВ. Монгол Улсын болзошгүй өр төлбөрийн талаар Монгол Улсын Засгийн газар Хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас 2012 онд 150.0 тэрбум төгрөг, 2013 онд 180 тэрбум төгрөг, 2014 онд 200 тэрбум төгрөгийн гадаад зээлийг авч ашиглахаар төлөвлөж байна. Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийг 2011 оны төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 2012 онд 2 дахин, 2013 онд 3 дахин өсөх хандлагатай байна. Гадаад зээлийн эргэн төлөлтийн хэмжээ өсч буй гол шалтгаан нь ОУВС-ын Станд-бай хөтөлбөрийн хүрээнд авч ашигласан зээлийн 2012-2015 оны эргэн төлөлтийн төлөвлөгөөнөөс хамаарч байна. . Засгийн газрын гадаад зээлийн эргэн Улсын өрийн бүтэц Орон Төрийн өмчит төлөлт өмчит үйлдвэри үйлдвэри 300,000,000 йн газрын йн газрын өр өр 200,000,000 ЗГ-ын 5% 23% гадаад 100,000,000 зээл 61% 0 Засгийн 2020 2011 2014 2017 2023 2026 2029 2032 2035 2038 2041 2044 2047 газрын бонд Хүүгийн төлбөр Үндсэн төлбөр Станд-бай 11% 10
  • 11. УИХ-ийн 2011 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын баталгааны дээд хэмжээг 2011 оны төсвийн жилд ДНБ-ний 24.7 хувиас, 2012 оны төсвийн жилд ДНБ-ний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан. 2011 онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргаснаас Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн шинээр авах зээлийн хэмжээг тогтмолоор авч үзэн 2012-2014 оны улсын өрийн үлдэгдэлд тусгасан болно. 2012 онд улсын өрийн үлдэгдэл /оны үнээр/ 7.2 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлвэл 5,5 их наяд төгрөгт хүрэхээр байна. Улсын нийт өрийн өнөөгийн үнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь 2012 онд 51.9 хувь, 2013 онд 42.9 хувь, 2014 онд 35.0 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3 дахь заалтад Улсын нийт өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50%-иас, 2012 онд 60%-иас, 2013 онд 50%-иас, 2014 онд 40 %- иас хэтрэхгүй гэсэн үзүүлэлтийг бүрэн хангаж байна. ЗУРГАА. Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2013-2014 оны төсвийн төсөөлөл нь Төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангахаар дараах байдлаар тооцсон болно. 1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байдал Нийт орлого 2012 2013 2014 Нийт орлого (тэрбум төгрөг) 4,378.5 4,735.1 4,900.4 Нийт тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг) 4,176.1 4,601.1 4,823.5 Тогтворжилтийн сан (тэрбум төгрөг) 202.4 134.0 76.9 2. Нэгдсэн төсвийн алдагдлын хувьд Нийт алдагдал 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин - 2.0% 2.0% Нэгдсэн төсвийн алдагдал / ДНБ 6.7% 2.0% 2.0% 11
  • 12. 3. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувьд Нийт өсөлт 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин (ДНБ) 9.4% 11.8% 11.7% Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн 7.3% -1.1% 1.4% өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; 4. Улсын өрийн хувьд Улсын өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд 2012 2013 2014 Сэрэмжлэх түвшин 60.0% 50.0% 40.0% Улсын өр / ДНБ 51.9% 42.9% 35.0% Улсын (ӨҮЦ) / ДНБ 39.3% 32.5% 26.5% Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь 2014 оны үнээр - - 32.2% тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх. Дээрх тооцооноос дүгнэхэд Монгол Улсын 2012 оны төсвийн хүрээ, 2013-2014 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтүүдийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангасан байхаар тооцлоо. ----ооОоо---- 12