SlideShare une entreprise Scribd logo
1  sur  2
Сонсож сурах дүрэм
Профессор Кит Дэвис үр бүтээлчээр сонсож сурахад мөрдөх 10 зүйл бүхий дүрмийг
санал болгосон байдаг. Та эдгээр дүрмийн зүйл бүрийг уншиж танилцаад дараа нь
хэсэг хугацаанд завсарлаж, эрэгцүүлэн тунгаан бодоорой. Тэр хоорондоо тодорхой
сайн таних хүнтэйгээ ярилцаж байна хэмээн төсөөлж, тэр бүхнийг хэрхэн яаж хэрэглэх
тухайгаа бодож цэгнэгтүн! Ингэж алхам алхмаар урагшлах замаар та амжилтанд хүрч
чадна.
1. Өөрөө ярих гэдэг бодлыг бүрэн орхигтүн!
Хүнийг өөрөө ярих байдлаар сонсох боломж хэзээ ч гардаггүй гэдгийг анхаараарай.
Полони (Хамлет жүжиг): ”Хүн нэг бүр лүү чихээ сонордуулж, хэнд ч дуу хоолойгоо
бүү сонсгогтун” гэж хэлснийг энэ удаад та хатуу мөрдөж ажиллаарай.
2. Таны өмнө ярьж байгаа хүн бүрэн чөлөөтэй байхад туслаарай!
Хүмүүст эрх чөлөөг мэдрэх боломж олгох нь харилцаанд нэн чухал үүрэгтэй. Үүнийг
сэтгэл судлалд эелдэг, харилцан ойлголцсон, зөвшөөрөн хүлээх уур амьсгал бий болгох
үйл явцтай гол төлөв холбон ойлгодог.
3. Та тэр хүндээ сонсоход бэлэн байгаагаа мэдрүүлэхийг хичээгээрэй.
Үүний тулд эхлээд маш анхааралтай сонсож байгаагаа гадаад байдлаараа мэдрүүлж,
үйлдэл хөдөлгөөн чинь бүх талаар сонсохын төлөө байвал сайн. Хэн нэг хүн аль нэг
зүйлийн тухай ярьж байгаа үед ном, сонин уншиж ердөө ч болохгүй. Сонсож
байгаагийн гол зорилго нь тэр хүний санааг бүрэн ойлгоход л чиглэж байдаг. Харин
ямар нэг байдлаар эсэргүүцэх, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх, хувийн бодолдоо
баригдах зэрэг нь энд огт хамаагүй гэдгийг хатуу санаарай.
4. Хүнийг таагүй байдалд оруулж байгаа аливаа зүйлийг засан залруулж байх. Энэ
нь таны жинхэнээр идэвхитэй сонсож байгаагийн нэг баталгаа болж өгнө. Юм зурж
эрээчих, ширээ тогших, бичиг цаас эргүүлэх гэхчлэн ямар нэг өөр үйлдэл хийхгүй байх
хэрэгтэй. Магадгүй, өөр нэг зүйлээс болоод хүмүүсийн анхаарал сарниад байгаа үед
хаалгаа гүйцэд хааж орхивол тэдэнд илүү үр нөлөөтэй сонсох боломж бүрдэж,
тасалгааны доторх уур амьсгалыг сайнаар өөрчилж мэдэх юм.
5. Ярьж байгаа хүнийг сэтгэлээрээ дэмжиж байх нь чухал.
Үүний тулд тэр хүний байран дээр өөрийгөө тавьж үзэх, нөхцөл байдлыг сэтгэлдээ
ургуулан төсөөлж сурах хэрэгтэй болно.
6. Маш их тэвчээртэй уян хатан байж сурагтун!
Болхи аргаар цаг хэмнэхийг хэзээ ч бүү хичээгээрэй. Тийм зантай хүмүүс гол төлөв
өөртөө хүндрэл авчирдаг. Ер нь харилцааны ур чадвар султай хүмүүс хүнийг сонсох
ямарч хүсэлгүй байгаагаа гадна байдлаараа хялбархан илэрхийлж харагддаг. Хүний
яриаг ямар ч нөхцөлд тасалж болохгүй. Хүн ярьж байгаа үед хэзээ ч хаалга руу харах,
чиглэж алхах, яриаг орхиж гарах юмсан гэсэн бодол сэтгэлдээ агуулж болохгүй!
7. Огцом түргэн зангаа барьж хазаарлаж сурах нь чухал.
Ууртай, хэрээс хэтэрсэн омогтой хүний үг яриа огт өөр утгатай болж хувирдагийг
санагтун. Харилцаа, тэр дундаа бие хүн хоорондын харилцаа цаг ямагт эелдэг, найсаг
уур амьсгалыг бүрдүүлж чадах эсэхээс шалтгаалдаг болохыг анхаарагтун.
8. Яриа дуусаагүй шахам байхад яаран шүүмжлэл өрнүүлэх нь зохисгүй.
Энэ нь ярьж байгаа хүн өөрийгөө хамгаалах гэж таагүй байдалд орох, дуугаа хураах
юм уу уурлаж уцаарлах, хэтэрхий эрээ цээргүй зан гаргасан учраас голдоо ортол
гомдоход хүргэж болзошгүй.
9. Асуулт асуух нь чухал.
Харин ямар асуулт тавьж байгаа чинь таны хэрхэн сонссоныг харуулдаг болохыг
анхаараарай. Ийм үйлдэл ярьж байгаа хүний урмыг сэргээж, та анхааралтай сонссон
гэдгийг баталж өгдөгөөрөө чухал юм.
10. Дахин анхааруулахад өөрөө ярих тухай бүрэн мартагтун!
Энэ дүрэм эхэнд ч төгсгөлд ч байгаагийн учир нь сонсож сурах эсэх нь эцсийн дүндээ
үүнээс хамаардагийг гэрчилдэг.
Байгаль хүнд 2 чих , нэг ам, заяасан нь бага ярьж, илүү их сонсож байхыг анхааруулсан
хэрэг гэж эрдэмтэд үздэг. Сонсож сурахын тулд 2 чих хоёулаа идвэхтэй ажиллаж байх
учиртай. Нэг чихнийхээ сувгаар ярианы утга агуулгыг сонсож авахын хамт нөгөөгөөр
нь ярьж байгаа хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийн байдлыг тусгаж авч сурвал бүр сайн.
Бусдыг төдийлөн анхааралтай сонсож сураагүй хүмүүс нухацтай шийдвэр гаргахад
шаардагдах өчүүхэн бага мэдээлэлтэй хоцрохоос гадна өөрийнхөө “тогоонд” л
чанагдсаар цагийг бардаг.
Өөрийн сонсох чадварыг сайжруулахын тулд хүмүүстэй ярилцсаны дараа сонсох
чадвараа ямагт үнэлэн дүгнэж сурах шаардлагатай. Юуны өмнө эдгээр 10 дүрмээс
алийг нь сайн мөрдөж ажиллав гэдгээ мэдэж авах нь нэн тустай. Ингээд дутуугаа
гүйцээх байдлаар дараа дараагийн сонсох үйл явцаа зохион байгуулах хэрэгтэй болно.
Та одоо яаралгүй бас алгуурлалгүй ажиллах л үлдлээ.
Эх сурвалж: http://ldrtomorrow.blogspot.com/2011/06/blog-post_221.html

Contenu connexe

Tendances

философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгаNational University Of Mongolia
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйazora14
 
Харицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаХарицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаKalamkas Sultanbyek
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зурагGerlee Bayrmaa
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй91444422
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9azora14
 
Ажил мэргэжлийн сонголт.pptx
Ажил мэргэжлийн сонголт.pptxАжил мэргэжлийн сонголт.pptx
Ажил мэргэжлийн сонголт.pptxArt Ochko
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуйMaRaLaa
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

Tendances (20)

философи 1
философи 1философи 1
философи 1
 
сэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриасэтгэхүй ба хэл яриа
сэтгэхүй ба хэл яриа
 
монгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулгамонгол хэлний ярианы найруулга
монгол хэлний ярианы найруулга
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
хүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүйхүүхдийн сэтгэл зүй
хүүхдийн сэтгэл зүй
 
Харицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаХарицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлага
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
Ус чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэУс чандмань эрдэнэ
Ус чандмань эрдэнэ
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Барилгын зураг
Барилгын зурагБарилгын зураг
Барилгын зураг
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
Ажил мэргэжлийн сонголт.pptx
Ажил мэргэжлийн сонголт.pptxАжил мэргэжлийн сонголт.pptx
Ажил мэргэжлийн сонголт.pptx
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх ньрубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь
 

Similaire à Сонсож сурах дүрэм

лекц №9
лекц №9лекц №9
лекц №9azora14
 
даниел каниеги Ii боть
даниел каниеги   Ii ботьданиел каниеги   Ii боть
даниел каниеги Ii ботьThistle Khongorzul
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёbolormaa87
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaarbolormaa87
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhaibolormaa87
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1bolormaa87
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1munkhtuyagg
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1tuya0625
 
амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8Tsetsega
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөUrnaa_o_o
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBattungalag
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfOyunchimegKey
 

Similaire à Сонсож сурах дүрэм (20)

Document
DocumentDocument
Document
 
лекц №9
лекц №9лекц №9
лекц №9
 
даниел каниеги Ii боть
даниел каниеги   Ii ботьданиел каниеги   Ii боть
даниел каниеги Ii боть
 
Zovolgoo
ZovolgooZovolgoo
Zovolgoo
 
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъёэзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болъё
 
mergejliin talaar
mergejliin talaarmergejliin talaar
mergejliin talaar
 
mergejliin tuhai
mergejliin tuhaimergejliin tuhai
mergejliin tuhai
 
сургалт 1
сургалт 1сургалт 1
сургалт 1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8амьдрах ухаан 5,8
амьдрах ухаан 5,8
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг
 
зөвлөгөө
 зөвлөгөө зөвлөгөө
зөвлөгөө
 
мөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөөмөнгөө зөвлөгөө
мөнгөө зөвлөгөө
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdfБиеийн-хэлийг-унших-нь.pdf
Биеийн-хэлийг-унших-нь.pdf
 

Plus de NooyoJamgan

Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөөNooyoJamgan
 
Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлагаNooyoJamgan
 
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/NooyoJamgan
 
Албан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхАлбан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхNooyoJamgan
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
Ази, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааАзи, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааNooyoJamgan
 
Дагалдах захидал
Дагалдах захидалДагалдах захидал
Дагалдах захидалNooyoJamgan
 
Намтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааНамтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааNooyoJamgan
 

Plus de NooyoJamgan (10)

Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 
Ажлын ярилцлага
Ажлын ярилцлагаАжлын ярилцлага
Ажлын ярилцлага
 
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
Албан бичгийн төрөл, тэдгээрийн ялгаа /Монголд/
 
Албан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээхАлбан хүсэлт илгээх
Албан хүсэлт илгээх
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
Ази, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгааАзи, Европын соёлын ялгаа
Ази, Европын соёлын ялгаа
 
Дагалдах захидал
Дагалдах захидалДагалдах захидал
Дагалдах захидал
 
Resume
ResumeResume
Resume
 
Намтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааНамтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгаа
 
CV бичих
CV бичихCV бичих
CV бичих
 

Сонсож сурах дүрэм

  • 1. Сонсож сурах дүрэм Профессор Кит Дэвис үр бүтээлчээр сонсож сурахад мөрдөх 10 зүйл бүхий дүрмийг санал болгосон байдаг. Та эдгээр дүрмийн зүйл бүрийг уншиж танилцаад дараа нь хэсэг хугацаанд завсарлаж, эрэгцүүлэн тунгаан бодоорой. Тэр хоорондоо тодорхой сайн таних хүнтэйгээ ярилцаж байна хэмээн төсөөлж, тэр бүхнийг хэрхэн яаж хэрэглэх тухайгаа бодож цэгнэгтүн! Ингэж алхам алхмаар урагшлах замаар та амжилтанд хүрч чадна. 1. Өөрөө ярих гэдэг бодлыг бүрэн орхигтүн! Хүнийг өөрөө ярих байдлаар сонсох боломж хэзээ ч гардаггүй гэдгийг анхаараарай. Полони (Хамлет жүжиг): ”Хүн нэг бүр лүү чихээ сонордуулж, хэнд ч дуу хоолойгоо бүү сонсгогтун” гэж хэлснийг энэ удаад та хатуу мөрдөж ажиллаарай. 2. Таны өмнө ярьж байгаа хүн бүрэн чөлөөтэй байхад туслаарай! Хүмүүст эрх чөлөөг мэдрэх боломж олгох нь харилцаанд нэн чухал үүрэгтэй. Үүнийг сэтгэл судлалд эелдэг, харилцан ойлголцсон, зөвшөөрөн хүлээх уур амьсгал бий болгох үйл явцтай гол төлөв холбон ойлгодог. 3. Та тэр хүндээ сонсоход бэлэн байгаагаа мэдрүүлэхийг хичээгээрэй. Үүний тулд эхлээд маш анхааралтай сонсож байгаагаа гадаад байдлаараа мэдрүүлж, үйлдэл хөдөлгөөн чинь бүх талаар сонсохын төлөө байвал сайн. Хэн нэг хүн аль нэг зүйлийн тухай ярьж байгаа үед ном, сонин уншиж ердөө ч болохгүй. Сонсож байгаагийн гол зорилго нь тэр хүний санааг бүрэн ойлгоход л чиглэж байдаг. Харин ямар нэг байдлаар эсэргүүцэх, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх, хувийн бодолдоо баригдах зэрэг нь энд огт хамаагүй гэдгийг хатуу санаарай. 4. Хүнийг таагүй байдалд оруулж байгаа аливаа зүйлийг засан залруулж байх. Энэ нь таны жинхэнээр идэвхитэй сонсож байгаагийн нэг баталгаа болж өгнө. Юм зурж эрээчих, ширээ тогших, бичиг цаас эргүүлэх гэхчлэн ямар нэг өөр үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Магадгүй, өөр нэг зүйлээс болоод хүмүүсийн анхаарал сарниад байгаа үед хаалгаа гүйцэд хааж орхивол тэдэнд илүү үр нөлөөтэй сонсох боломж бүрдэж, тасалгааны доторх уур амьсгалыг сайнаар өөрчилж мэдэх юм. 5. Ярьж байгаа хүнийг сэтгэлээрээ дэмжиж байх нь чухал. Үүний тулд тэр хүний байран дээр өөрийгөө тавьж үзэх, нөхцөл байдлыг сэтгэлдээ ургуулан төсөөлж сурах хэрэгтэй болно. 6. Маш их тэвчээртэй уян хатан байж сурагтун! Болхи аргаар цаг хэмнэхийг хэзээ ч бүү хичээгээрэй. Тийм зантай хүмүүс гол төлөв өөртөө хүндрэл авчирдаг. Ер нь харилцааны ур чадвар султай хүмүүс хүнийг сонсох ямарч хүсэлгүй байгаагаа гадна байдлаараа хялбархан илэрхийлж харагддаг. Хүний
  • 2. яриаг ямар ч нөхцөлд тасалж болохгүй. Хүн ярьж байгаа үед хэзээ ч хаалга руу харах, чиглэж алхах, яриаг орхиж гарах юмсан гэсэн бодол сэтгэлдээ агуулж болохгүй! 7. Огцом түргэн зангаа барьж хазаарлаж сурах нь чухал. Ууртай, хэрээс хэтэрсэн омогтой хүний үг яриа огт өөр утгатай болж хувирдагийг санагтун. Харилцаа, тэр дундаа бие хүн хоорондын харилцаа цаг ямагт эелдэг, найсаг уур амьсгалыг бүрдүүлж чадах эсэхээс шалтгаалдаг болохыг анхаарагтун. 8. Яриа дуусаагүй шахам байхад яаран шүүмжлэл өрнүүлэх нь зохисгүй. Энэ нь ярьж байгаа хүн өөрийгөө хамгаалах гэж таагүй байдалд орох, дуугаа хураах юм уу уурлаж уцаарлах, хэтэрхий эрээ цээргүй зан гаргасан учраас голдоо ортол гомдоход хүргэж болзошгүй. 9. Асуулт асуух нь чухал. Харин ямар асуулт тавьж байгаа чинь таны хэрхэн сонссоныг харуулдаг болохыг анхаараарай. Ийм үйлдэл ярьж байгаа хүний урмыг сэргээж, та анхааралтай сонссон гэдгийг баталж өгдөгөөрөө чухал юм. 10. Дахин анхааруулахад өөрөө ярих тухай бүрэн мартагтун! Энэ дүрэм эхэнд ч төгсгөлд ч байгаагийн учир нь сонсож сурах эсэх нь эцсийн дүндээ үүнээс хамаардагийг гэрчилдэг. Байгаль хүнд 2 чих , нэг ам, заяасан нь бага ярьж, илүү их сонсож байхыг анхааруулсан хэрэг гэж эрдэмтэд үздэг. Сонсож сурахын тулд 2 чих хоёулаа идвэхтэй ажиллаж байх учиртай. Нэг чихнийхээ сувгаар ярианы утга агуулгыг сонсож авахын хамт нөгөөгөөр нь ярьж байгаа хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийн байдлыг тусгаж авч сурвал бүр сайн. Бусдыг төдийлөн анхааралтай сонсож сураагүй хүмүүс нухацтай шийдвэр гаргахад шаардагдах өчүүхэн бага мэдээлэлтэй хоцрохоос гадна өөрийнхөө “тогоонд” л чанагдсаар цагийг бардаг. Өөрийн сонсох чадварыг сайжруулахын тулд хүмүүстэй ярилцсаны дараа сонсох чадвараа ямагт үнэлэн дүгнэж сурах шаардлагатай. Юуны өмнө эдгээр 10 дүрмээс алийг нь сайн мөрдөж ажиллав гэдгээ мэдэж авах нь нэн тустай. Ингээд дутуугаа гүйцээх байдлаар дараа дараагийн сонсох үйл явцаа зохион байгуулах хэрэгтэй болно. Та одоо яаралгүй бас алгуурлалгүй ажиллах л үлдлээ. Эх сурвалж: http://ldrtomorrow.blogspot.com/2011/06/blog-post_221.html