SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
НХУТ-ГХО-1 Б. Болортуяа
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН
ЁС ЗҮЙ, ХЭМ ХЭМЖЭЭ
1. Тодорхойлолт
Нэг хэлээс нөгөө хэлрүү хөрвүүлэх үүрэг хариуцлагатай мэргэжилтнүүдийг
орчуулагч гэх бөгөөд аман болон дохионы хэлээр ажилладаг бол орчуулагчийн хөрвүүлэн
бичсэн үг нь орчуулга юм. Мэдээллийг нэг хэлээс өөр нэг хэлрүү хөрвүүлэхийн тулд эдгээр
мэргэжилтнүүд хэл, соёл, зан суртахууны талаар мэдлэгээ ашиглах ёстой байдаг.
Зарим баримтууд:
 Дэлхий нийтэд 2014 онд орчуулагч нь жилд дунджаар 43,590 америк
долларын цалинтай, дундаж цалин нь 20,96 ам доллар байжээ.
 2012 онд энэ салбарт 64,000 хүн ажиллаж байсан.
 Орчуулагчид ихэвчлэн эмнэлэг, сургууль, шүүхэд ажилладаг.
 Орчуулагч нь гэртээ байнга ажилладаг.
 Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 20% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
 АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо (BLS) үүнийг “Bright Outlook”
мэргэржлээр ангилж байгаа бөгөөд ажил эрхлэлт 2024 он гэхэд дунджаас
илүү хурдан өсөх төлөвтэй байна.
 Герман, Португал, Орос, Испани, Хятад, Япон, Хинди, Солонгос, Араб,
Ойрхи Дорнодын хэл болон дохионы хэлний орчуулагч эрэлт ихтэй байна.
(Хөдөлмөрийн хэтийн төлөв гарын авлага 2014-15)
Хэрхэн орчуулагч болох вэ?
Орчуулагч болохийн тулд тухайн хүн өөрийн төрөлх хэлийг сайн мэддэг байхаас
гадна өөрийн сонгосон өөр нэг хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Бакалаврын зэрэгтэй
байх нь нэн чухал шаардлага биш байж болох ч ихэнх ажил олгогчид дипломтой болон
ажлын туршлагатай хүмүүсийг илүүд үздэг.
Коллеж, их сургууль болон бусад сургалтын хөтөлбөрүүдээс сонгон орчуулах
сургалтанд хамрагдах хэрэгтэй. Хэрэв эмнэлэг эсвэл шүүх байгууллагад ажиллахыг хүсч
байвал тухайн чиглэлээр өөр мэргэжлийн сургалтанд давхар суралцах шаардлагатай.
Хэд хэдэн байгууллагууд орчуулагчдад зориулсан гэрчилгээ олгодог боловч үүнийг
сайн дурын үндсэн дээр хүлээлгэн өгдөг. Энэ нь таны чадварыг бататгаж, таныг илүү
өрсөлдөх чадвартай ажил хүсэгч болгодог. Ихэнх газар тухайн улсын орчуулагчдын холбоо
болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо орчуулагч, хэлмэрчний
гэрчилгээ олгодог.
Зөөлөн ур чадварууд:
Сонсох чадвар – Үйлчлүүлэгчийн үгсийг зөв тайлбарлахын тулд тэдгээрийг сайн
ойлгодог байх хэрэгтэй.
Ярилцах чадвар – Тодорхой ярих чадвар маш чухал байдаг.
Уншиж ойлгох чадвар – Зөв орчуулга хийхийн тулд баримт бичгийг уншаад зөв
ойлгодог байх шаардлагатай.
Бичих чадвар – Бичгийн ур чадвар бичгийн орчуулга хийх үед нэн чухал юм.
Соёлын мэдлэг – Тухайн үйлчлүүлэгчидтэй ажиллаж байх үед тэр хүний улс орны
талаар сайн ойлголттой байх ёстой.
2. Мэргэжлийн ёс зүйн зарчим
Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл
1. Ёс зүйн зөрчил
Орчуулагч нь үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх,
асуудалд бодитой, ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, үнэн зөв
орчуулах, мэргэжлийн болон холбооны нэр хүндийг эрхэмлэхийг удирдлага болгон
ажиллана.
Хоёрдугаар зүйл. Мэргэшил, ёс зүйн зөрчил
1. Орчуулагч нь үйлчлүүлэгчийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, нийгмийн гарал, байдал
зэрэг аливаа хэлбэрээр ялгаварлахыг хориглоно.
2. Орчуулагч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд
Холбоо, түүний гишүүдийн нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх
аливаа хэлбэрийн мэдээлэл байршуулах, үйлчлүүлэгчийн орчуулуулсан баримт материалыг
түүний зөвшөөрөлгүйгээр бусдад түгээх, үйлчлүүлэгчийн нууцыг задруулахыг хориглоно.
3. Орчуулагч хараат бус байдлыг эрхэмлэнэ. Аливаа ярианы болон бичгийн орчуулга
хийхдээ үйлчлүүлэгчийн ятгалга, шахалтад орж үндсэн баримт материалын агуулгыг
өөрчлөх, гуйвуулах зэргээр зориуд буруу орчуулахыг хориглоно.
4. Орчуулагч нь үйлчлүүлэгчийн орчуулгыг алдаагүй, үнэн зөв, чанартай гүйцэтгэх
үүрэгтэй. Өөрийн мэргэжил, ур чадвар, туршлага нь тухайн орчуулгыг хийхэд хангалтгүй
гэж үзвэл татгалзах үүрэгтэй. Энэ байдлыг мэдсээр байж нуун дарагдуулж, тухайн
орчуулгын үйлчилгээг эрхлэхийг хориглоно.
Орчуулагч нь өрсөлдөгч, эсхүл хоорондоо хууль хяналтын байгууллагад маргаантай байгаа
иргэн, байгууллагын аль аль талд орчуулгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд талуудад энэ
тухай мэдэгдэх үүрэгтэй.
5. Орчуулагч нь үйл ажиллагаагаа явуулах үедээ бусдад хүнлэг бус хандах, нэр хүндийг нь
гутаасан үйлдлийг гаргахгүй байх, өөрийн үг яриа, үйлдлээр бусдыг үл хүндэтгэсэн байдал
гаргахгүй байх үүрэгтэй.
6. Орчуулагч орчуулгын үйл ажиллагаа эрхлэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх
бодис хэрэглэхийг хориглоно.
7. Орчуулагч нь ММОХХ-ны гишүүний үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг албан
үүрэгтэй холбоогүй аливаа бусад этгээдэд ашиглуулах, барьцаа болгон үлдээхийг
хориглоно.
8. Баталгааны тэмдэг /тамга/-г өөрийн хийсэн орчуулгыг илэрхийлсэн бичвэр хэсгийг
багтаан дарж, гарын үсэг зурахаар зориулсан баталгааны тэмдгийн цэгэн хэсэгт гарын үсгээ
зурж баталгаажуулна.
9. Холбооны дүрэм болон Удирдах зөвлөлөөс гаргасан бусад эрх зүйн актад заасан
гишүүний үүргийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн.
Гуравдугаар зүйл. Хариуцлага
1. Орчуулагч энэхүү дүрмийг зөрчсөн бол ММОХХ-ны дүрэм болон энэ дүрэмд заасан
сахилгын хариуцлага хүлээнэ.
2. Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 1 жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл
ногдуулахгүй.
3. Орчуулагч ёс зүйн зөрчил гаргасан боловч түүний хор уршиг, үр дагаврыг арилгах
боломжтой гэж Сахилгын зөвлөл үзвэл орчуулгын үйл ажиллагаа эрхлэхийг 6 сар хүртэл
хугацаагаар түдгэлзүүлж болно. Эрх түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын үнэмлэх, гэрчилгээ,
баталгааны тэмдгийг ММОХХ-нд хураалгана.
4. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, орчуулагчийн хувьд мэргэшсэн орчуулгын үйл
ажиллагаа явуулах боломжгүй, чадваргүй болсон гэж дүгнэсэн, түүнчлэн эрх түдгэлзүүлсэн
хугацаанд хор уршиг, үр дагаврыг арилгаагүй бол орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг
хүчингүй болгоно.
5. Орчуулагч нь орчуулгын үйл ажиллагаандаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас
үйлчлүүлэгч болон бусад этгээдэд учруулсан гэм хор, хохирлыг өөрөө хариуцна.
6. Сахилгын зөрчилд хяналт тавих, хянан шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах эрх
бүхий Сахилгын зөвлөл ММОХХ-ны дэргэд ажиллана. Сахилгын зөвлөлийн эрх зүйн
байдал, бүрэлдэхүүнийг ММОХХ-ны дүрмээр тодорхойлно.
3. Хэм хэмжээ
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
21. 3 дугаар зүйл. Худал орчуулах, хэлмэрчлэх
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв
орчуулах, хэлмэрчлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал орчуулсан,
хэлмэрчилсэн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин
нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр
зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
1.15. “орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл,
бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү,
эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж
байгаа хүнийг;
1.28. “хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл
мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний
эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы
хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг;
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
60 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч
60.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний
хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захиргааны хэргийн шүүгч захирамж гарган томилно.
60.2. Орчуулагч, хэлмэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тухайн
этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн
шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа,
шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн
материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй.
60.3. Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно.
60.4. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад
оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.
60.5. Санаатайгаар буруу орчуулсан, хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх
шалтгаангүйгээр татгалзсан хэлмэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх
бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно.
7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн
эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас
төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт
ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.
7.3. Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт,
хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан
танилцуулах үүрэгтэй.
7.4. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч,
хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.
49 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрч
49.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний
хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг
хориглоно.
49.2. Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг,
татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны
болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх,
хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.
49.3. Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах,
хэлмэрчлэх үүрэгтэй.
54 дүгээр зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох
54.1. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:
54.1.1. Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын
төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр;
54.1.2. Шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;
54.2. Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана.
101 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах
101.1. Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж,
хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг
зуруулна.
НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР
Арван гурав. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх
13.1. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49
дүгээр зүйлийг баримтлана.
13.3. Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн
гэрчилж болно.
13.4. Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй.
Үүнд:
13.4.1. Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор
орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч
мэдэхгүй;
13.4.2. Тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан,
түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx

Contenu connexe

Tendances

гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрjavzandulamts
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1Baterdene Solongo
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварBaterdene Tserendash
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтGe Go
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science National of University Mongolia
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгааLhamjav Enkhzaya
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 

Tendances (20)

гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1дэлхийн дотоод бүтэц 1
дэлхийн дотоод бүтэц 1
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаааюулгүй ажиллагааны зааварчилгаа
аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 

Similaire à ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx

Similaire à ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx (16)

Alban 8
Alban 8Alban 8
Alban 8
 
Irgeni huuli dahi holboos ugiin utga
Irgeni huuli dahi holboos ugiin utgaIrgeni huuli dahi holboos ugiin utga
Irgeni huuli dahi holboos ugiin utga
 
Лекц №1
Лекц №1Лекц №1
Лекц №1
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Илтгэх урлаг.pdf
Илтгэх урлаг.pdfИлтгэх урлаг.pdf
Илтгэх урлаг.pdf
 
Omgoolliin ug.
Omgoolliin ug.Omgoolliin ug.
Omgoolliin ug.
 
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ХОЛБООС ҮГИЙН УТГА, ХЭРЭГЛЭЭ
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Tusgui zuwshuurul
Tusgui zuwshuurulTusgui zuwshuurul
Tusgui zuwshuurul
 
Tusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuudTusgui zuwshuurul alkhmuud
Tusgui zuwshuurul alkhmuud
 
Lea2016 11-30
Lea2016 11-30Lea2016 11-30
Lea2016 11-30
 
About toles
About tolesAbout toles
About toles
 
Ayurka
AyurkaAyurka
Ayurka
 
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6 "Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
"Солонгос хэлний орчуулгын онол" Хичээл-6
 
монгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хуульмонгол хэлний тухай хууль
монгол хэлний тухай хууль
 

Plus de RAYB

Шашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxШашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxRAYB
 
Урлагийн философи - Уран барилга.docx
Урлагийн философи - Уран барилга.docxУрлагийн философи - Уран барилга.docx
Урлагийн философи - Уран барилга.docxRAYB
 
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docx
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docxМиний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docx
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docxRAYB
 
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptx
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptxЖу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptx
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptxRAYB
 
Амьдралаа өөрөө хянах.pptx
Амьдралаа өөрөө хянах.pptxАмьдралаа өөрөө хянах.pptx
Амьдралаа өөрөө хянах.pptxRAYB
 
Том үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxТом үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxRAYB
 
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxНАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxRAYB
 
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxНАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxRAYB
 
Бөөрөнцөг түлхэлт.pptx
Бөөрөнцөг түлхэлт.pptxБөөрөнцөг түлхэлт.pptx
Бөөрөнцөг түлхэлт.pptxRAYB
 
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docx
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docxНОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docx
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docxRAYB
 
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docx
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docxБҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docx
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docxRAYB
 
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptx
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptxБҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptx
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptxRAYB
 

Plus de RAYB (12)

Шашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxШашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docx
 
Урлагийн философи - Уран барилга.docx
Урлагийн философи - Уран барилга.docxУрлагийн философи - Уран барилга.docx
Урлагийн философи - Уран барилга.docx
 
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docx
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docxМиний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docx
Миний худалдаж авсан нөхөр - Өгүүллэгээс төрсөн сэтгэгдэл.docx
 
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptx
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptxЖу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptx
Жу Си (Zhu Xi 朱熹) намтар.pptx
 
Амьдралаа өөрөө хянах.pptx
Амьдралаа өөрөө хянах.pptxАмьдралаа өөрөө хянах.pptx
Амьдралаа өөрөө хянах.pptx
 
Том үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptxТом үсгээр бичих дүрэм.pptx
Том үсгээр бичих дүрэм.pptx
 
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptxНАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
НАЙРУУЛГЫН АЛДАА ТҮҮНИЙГ АНГИЛАХ НЬ.pptx
 
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptxНАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
НАЙРУУЛГА ЗҮЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ.pptx
 
Бөөрөнцөг түлхэлт.pptx
Бөөрөнцөг түлхэлт.pptxБөөрөнцөг түлхэлт.pptx
Бөөрөнцөг түлхэлт.pptx
 
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docx
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docxНОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docx
НОМЫН ТЭМДЭГЛЭЛ - Ичиго Ичие.docx
 
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docx
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docxБҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docx
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ.docx
 
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptx
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptxБҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptx
БҮТЭЭЛЧ-СЭТГЭЛГЭЭ.pptx
 

ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx

  • 1. НХУТ-ГХО-1 Б. Болортуяа ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, ХЭМ ХЭМЖЭЭ 1. Тодорхойлолт Нэг хэлээс нөгөө хэлрүү хөрвүүлэх үүрэг хариуцлагатай мэргэжилтнүүдийг орчуулагч гэх бөгөөд аман болон дохионы хэлээр ажилладаг бол орчуулагчийн хөрвүүлэн бичсэн үг нь орчуулга юм. Мэдээллийг нэг хэлээс өөр нэг хэлрүү хөрвүүлэхийн тулд эдгээр мэргэжилтнүүд хэл, соёл, зан суртахууны талаар мэдлэгээ ашиглах ёстой байдаг. Зарим баримтууд:  Дэлхий нийтэд 2014 онд орчуулагч нь жилд дунджаар 43,590 америк долларын цалинтай, дундаж цалин нь 20,96 ам доллар байжээ.  2012 онд энэ салбарт 64,000 хүн ажиллаж байсан.  Орчуулагчид ихэвчлэн эмнэлэг, сургууль, шүүхэд ажилладаг.  Орчуулагч нь гэртээ байнга ажилладаг.  Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 20% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.  АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо (BLS) үүнийг “Bright Outlook” мэргэржлээр ангилж байгаа бөгөөд ажил эрхлэлт 2024 он гэхэд дунджаас илүү хурдан өсөх төлөвтэй байна.  Герман, Португал, Орос, Испани, Хятад, Япон, Хинди, Солонгос, Араб, Ойрхи Дорнодын хэл болон дохионы хэлний орчуулагч эрэлт ихтэй байна. (Хөдөлмөрийн хэтийн төлөв гарын авлага 2014-15) Хэрхэн орчуулагч болох вэ? Орчуулагч болохийн тулд тухайн хүн өөрийн төрөлх хэлийг сайн мэддэг байхаас гадна өөрийн сонгосон өөр нэг хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Бакалаврын зэрэгтэй байх нь нэн чухал шаардлага биш байж болох ч ихэнх ажил олгогчид дипломтой болон ажлын туршлагатай хүмүүсийг илүүд үздэг. Коллеж, их сургууль болон бусад сургалтын хөтөлбөрүүдээс сонгон орчуулах сургалтанд хамрагдах хэрэгтэй. Хэрэв эмнэлэг эсвэл шүүх байгууллагад ажиллахыг хүсч байвал тухайн чиглэлээр өөр мэргэжлийн сургалтанд давхар суралцах шаардлагатай. Хэд хэдэн байгууллагууд орчуулагчдад зориулсан гэрчилгээ олгодог боловч үүнийг сайн дурын үндсэн дээр хүлээлгэн өгдөг. Энэ нь таны чадварыг бататгаж, таныг илүү өрсөлдөх чадвартай ажил хүсэгч болгодог. Ихэнх газар тухайн улсын орчуулагчдын холбоо болон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо орчуулагч, хэлмэрчний гэрчилгээ олгодог. Зөөлөн ур чадварууд:
  • 2. Сонсох чадвар – Үйлчлүүлэгчийн үгсийг зөв тайлбарлахын тулд тэдгээрийг сайн ойлгодог байх хэрэгтэй. Ярилцах чадвар – Тодорхой ярих чадвар маш чухал байдаг. Уншиж ойлгох чадвар – Зөв орчуулга хийхийн тулд баримт бичгийг уншаад зөв ойлгодог байх шаардлагатай. Бичих чадвар – Бичгийн ур чадвар бичгийн орчуулга хийх үед нэн чухал юм. Соёлын мэдлэг – Тухайн үйлчлүүлэгчидтэй ажиллаж байх үед тэр хүний улс орны талаар сайн ойлголттой байх ёстой. 2. Мэргэжлийн ёс зүйн зарчим Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл 1. Ёс зүйн зөрчил Орчуулагч нь үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, асуудалд бодитой, ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, үнэн зөв орчуулах, мэргэжлийн болон холбооны нэр хүндийг эрхэмлэхийг удирдлага болгон ажиллана. Хоёрдугаар зүйл. Мэргэшил, ёс зүйн зөрчил 1. Орчуулагч нь үйлчлүүлэгчийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, нийгмийн гарал, байдал зэрэг аливаа хэлбэрээр ялгаварлахыг хориглоно. 2. Орчуулагч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд Холбоо, түүний гишүүдийн нэр хүндэд харшилсан, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх аливаа хэлбэрийн мэдээлэл байршуулах, үйлчлүүлэгчийн орчуулуулсан баримт материалыг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад түгээх, үйлчлүүлэгчийн нууцыг задруулахыг хориглоно. 3. Орчуулагч хараат бус байдлыг эрхэмлэнэ. Аливаа ярианы болон бичгийн орчуулга хийхдээ үйлчлүүлэгчийн ятгалга, шахалтад орж үндсэн баримт материалын агуулгыг өөрчлөх, гуйвуулах зэргээр зориуд буруу орчуулахыг хориглоно. 4. Орчуулагч нь үйлчлүүлэгчийн орчуулгыг алдаагүй, үнэн зөв, чанартай гүйцэтгэх үүрэгтэй. Өөрийн мэргэжил, ур чадвар, туршлага нь тухайн орчуулгыг хийхэд хангалтгүй гэж үзвэл татгалзах үүрэгтэй. Энэ байдлыг мэдсээр байж нуун дарагдуулж, тухайн орчуулгын үйлчилгээг эрхлэхийг хориглоно. Орчуулагч нь өрсөлдөгч, эсхүл хоорондоо хууль хяналтын байгууллагад маргаантай байгаа иргэн, байгууллагын аль аль талд орчуулгын үйлчилгээ үзүүлэх тохиолдолд талуудад энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. 5. Орчуулагч нь үйл ажиллагаагаа явуулах үедээ бусдад хүнлэг бус хандах, нэр хүндийг нь гутаасан үйлдлийг гаргахгүй байх, өөрийн үг яриа, үйлдлээр бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргахгүй байх үүрэгтэй. 6. Орчуулагч орчуулгын үйл ажиллагаа эрхлэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглоно.
  • 3. 7. Орчуулагч нь ММОХХ-ны гишүүний үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг албан үүрэгтэй холбоогүй аливаа бусад этгээдэд ашиглуулах, барьцаа болгон үлдээхийг хориглоно. 8. Баталгааны тэмдэг /тамга/-г өөрийн хийсэн орчуулгыг илэрхийлсэн бичвэр хэсгийг багтаан дарж, гарын үсэг зурахаар зориулсан баталгааны тэмдгийн цэгэн хэсэгт гарын үсгээ зурж баталгаажуулна. 9. Холбооны дүрэм болон Удирдах зөвлөлөөс гаргасан бусад эрх зүйн актад заасан гишүүний үүргийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн. Гуравдугаар зүйл. Хариуцлага 1. Орчуулагч энэхүү дүрмийг зөрчсөн бол ММОХХ-ны дүрэм болон энэ дүрэмд заасан сахилгын хариуцлага хүлээнэ. 2. Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 1 жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. 3. Орчуулагч ёс зүйн зөрчил гаргасан боловч түүний хор уршиг, үр дагаврыг арилгах боломжтой гэж Сахилгын зөвлөл үзвэл орчуулгын үйл ажиллагаа эрхлэхийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. Эрх түдгэлзүүлсэн тохиолдолд ажлын үнэмлэх, гэрчилгээ, баталгааны тэмдгийг ММОХХ-нд хураалгана. 4. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, орчуулагчийн хувьд мэргэшсэн орчуулгын үйл ажиллагаа явуулах боломжгүй, чадваргүй болсон гэж дүгнэсэн, түүнчлэн эрх түдгэлзүүлсэн хугацаанд хор уршиг, үр дагаврыг арилгаагүй бол орчуулгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгоно. 5. Орчуулагч нь орчуулгын үйл ажиллагаандаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас үйлчлүүлэгч болон бусад этгээдэд учруулсан гэм хор, хохирлыг өөрөө хариуцна. 6. Сахилгын зөрчилд хяналт тавих, хянан шийдвэрлэх, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий Сахилгын зөвлөл ММОХХ-ны дэргэд ажиллана. Сахилгын зөвлөлийн эрх зүйн байдал, бүрэлдэхүүнийг ММОХХ-ны дүрмээр тодорхойлно. 3. Хэм хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ 21. 3 дугаар зүйл. Худал орчуулах, хэлмэрчлэх 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв орчуулах, хэлмэрчлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал орчуулсан, хэлмэрчилсэн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • 4. ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ 1.15. “орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг; 1.28. “хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг; ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 60 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч 60.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захиргааны хэргийн шүүгч захирамж гарган томилно. 60.2. Орчуулагч, хэлмэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй. 60.3. Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно. 60.4. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно. 60.5. Санаатайгаар буруу орчуулсан, хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан хэлмэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 7 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг 7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно. 7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. 7.3. Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
  • 5. 7.4. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна. 49 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрч 49.1. Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно. 49.2. Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй. 49.3. Орчуулагч, хэлмэрч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй. 54 дүгээр зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох 54.1. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно: 54.1.1. Шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр; 54.1.2. Шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр; 54.2. Зардлыг шүүхээс заасан улсын төсвийн дансанд тушаана. 101 дүгээр зүйл. Орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах 101.1. Шүүх хуралдаан даргалагч орчуулагч, хэлмэрчид түүний үүрэг, буруу орчуулж, хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна. НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР Арван гурав. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх 13.1. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана. 13.3. Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно. 13.4. Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй. Үүнд: 13.4.1. Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй; 13.4.2. Тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.