SlideShare une entreprise Scribd logo
1  sur  7
ТӨСӨВ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ,
ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
Илтгэгч: УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА
Улс орныхоо тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэн
"Бид хамтдаа" форумын зочид, салбар хуралдааны төлөөлөгчид Та бүхэндээ энэ
өдрийн мэндийг хүргэе.
МАН-ыг эрх барьж байх 2011 онд 17,6 хувьд хүрч байсан эдийн засгийн
өсөлт бараг 6 дахин саарч энэ оны эцэст 3 хүрэхгүй хувьтай гарах төлөвтэй
боллоо. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 3 жилд 40 гаруй хувиар
суларлаа. Энэ нь нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор авдаг манай
улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг 20-80 хувь өсөхөд гол
нөлөөлөл үзүүллээ.
Сүүлийн гурван жил хагасын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт
Монголоос дайжлаа. Энэ оны 8 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын
хэмжээ 96,4 сая ам.доллар болтлоо буурлаа. Энэ нь 2012 оны мөн үеийнхээс 34
дахин багассан үзүүлэлт юм. Эрх баригчдын буруу бодлого хөрөнгө оруулалтыг
хөөж, эдийн засгийг агшаалаа. Аж ахуйн нэгжүүдийг өр зээлэнд оруулан
дампууруулж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахад 2012
оны хагасаас энэ оны 9 сар хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж
ахуйн нэгжийн тоо 30.000 орчим боллоо. Төсвийн орлого гурван жил дараалан
тасалдлаа. Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүд
нэмэгдэх хандлагатай боллоо. Эдгээр нь төсөв, мөнгөний буруу бодлогын нэгэн
илэрхийлэл болж эдийн засгийг хямрал, сүйрлийн хэмжээнд аваачлаа. Үүнийг
дагаж засаглалын хямрал ч бодитой боллоо. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний
буруу бодлого улс орныг бүхэлд нь хамарч сүүдрээ тусгалаа.
Төсөвөөс, мөнгөнөөс хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс төсөв,
мөнгөний буруу бодлого эдийн засгаас эхлээд засаглалын хямралд хүртэл
даамжирлаа. Ийм байдалд хүргэсэн алдаа дутагдал, буруу бодлогуудыг бүгдээрээ
эргэцүүлэн дүгнэж үзье.
1. Хязгааргүй өр зээл, тооцоогүй зарцуулалт газар авлаа. Эдийн засгийн
тооцоо судалгаагүй, бэлэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр байхгүй байхад
Шинэчлэлийн гэх Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бондын, 300
сая ам.долларын "Самурай" бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Мөн
Хөгжлийн банкны, гэх мэт олон зээлийг авч зарцууллаа. Гурван жилийн
хугацаанд Засгийн газрын авсан зээл 3 тэрбум ам.доллартай тэнцэж эхлэв.
Энэ бүх зээлийг улсын төсөвт тусгалгүй, УИХ-аар хэлэлцүүлэлгүй зарцуулсан
нь төсөв мөнгөний бодлого алдагдахад гол нөлөөлөл үзүүллээ.
2. Зээлийн үйлчилгээний төлбөр пуужингийн хурдаар өслөө. МАН эрх
барьж байх 2011 онд манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт төсвөөсөө 37.3
тэрбум төгрөг зарцуулж байсан. Гэтэл ирэх 2016 онд манай улс зээлийн
үйлчилгээний төлбөрт 962.4 тэрбум төгрөг төсвөөсөө төлөхөөр болчихоод
байна. Ганцхан жилд зээлийн үйлчилгээнд өгч байгаа энэхүү мөнгөөр
Улаанбаатар хотын гэр хорооллын айлд болгонд приус маркийн автомашин
авч өгөхөд хүрэлцэнэ. Ингэж тооцвол бид ямар хэмжээний мөнгийг зээлийн
үйлчилгээнд өгч байгаагаа энгийнээр ойлгож болно. Зээлийн үйлчилгээний
төлбөр ингэж дөрвөн жилийн хугацаанд 26 дахин өссөн нь төсөв мөнгөний
бодлого алдагдсаны нэг том нотолгоо болно. Мөн Монголбанкны гадаад өр
2012 оноос хойш 7 дахин нэмэгдэж 1,9 тэрбум ам.доллар болсон нь бидний
анхаарлыг ихээхэн татаж байна.
3. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" үнэ өсгөдөг боллоо. Засгийн газар,
Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж
эхэлсэн. Монголбанк “уламжлалт бус мөнгөний бодлогын хэрэгсэл” гэгч
нэрийн доор Засгийн газрын кассын машины үүргийг гүйцэтгэн зах зээлд 3,5
их наяд төгрөгийн хэвлэн өөрсдийн дэмждэг цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд
өгсөн. Энэ мөнгийг монголын бүх иргэнд сар болгон 21.000 төгрөгөөр
олгоход........ хүрэлцэхээр байв. Уг хөтөлбөр нь бараа, бүтээгдэхүүний үнийг
тогтворжуулах нь битгий хэл хөөрөгддөг болсон. Үр дүнд нь валютын ханш
чангарч импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эрчимжүүлсэн. Үнэ
тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл нь зориулалтын дагуу
ашиглагдаагүй, эргэн төлөгдөөгүй ихээхэн асуудал үүсгэж байна.
4. Монгол Улсын валютын нөөц шавхагдаж дууслаа. МАН 2012 оны
зургадугаар сард Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улс 2.8 тэрбум ам.
долларын валютын цэвэр нөөцтэй байв. Энэхүү валютын нөөцийг өсгөн
үржүүлэх биш үрэн таран хийх бодлого явуулсаны үр дүнд Монгол Улсын
валютын нөөц дуусч байна. Гурван жилийн өмнө 1338 төгрөг байсан
ам.долларыг ирэх жил 2030 хүрнэ гэж төсөвтөө тусгаж байна. Энэ бүхэн нь
манай улсын мөнгөний бодлого буруу замаар будаа тээж байгааг
тайлбаргүйгээр харуулна.
5. Төсвийг тооцоо, судалгаагүйгээр баталдаг боллоо. Сүүлийн 3 жил
дараалан төсвийн орлого 1 их наяд орчим төгрөгөөр тасарлаа. Үүнээс үүдэн
зарлага санхүүжилтаа цаг тухайд хийж чадахгүй төсвийг жилдээ 1-2 удаа
тодотгож, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг жишиг 2013 оноос хойш уламжлал
мэт тогтлоо. Өөрөөр хэлбэл, төсвийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа гууль
болсныг харуулаад зогсохгүй хариуцлагын тогтолцоо алдагдсаны илрэл юм.
Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцон зарлагаа нэмэгдүүлэн баталдаг
байдал ужгирлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт алдагдаж,
хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас гүйцэтгэл бага хувьтай гардаг
боллоо. Тухайлбал, төсвийн тодотгол хийсээр байтал хөрөнгийн зардлын
санхүүжилт 2013 онд 454 тэрбум төгрөгөөр, 2014 онд 352 тэрбум төгрөгөөр
тасарлаа. Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын
санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 гаруй хувьтай
байна.
6. Төсөв, мөнгөний бодлогын хуулиуд хэрэгжихээ байлаа. Эрх баригчид
2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын бодлогыг
тодорхойлох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхээ байлаа. Тухайлбал,
Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.-т “Улсын Их Хурлаас
баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын
хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр
тодотгоно” гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй зөрчиж байна.
Мөн УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолд 4-т “Улсын хөрөнгө оруулалтын
хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын
Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалт мөн хэрэгжсэнгүй. Энэ мэт төсөв,
мөнгөний олон бодлогын алдаа эдийн засагд бодитойгоор сөрөг нөлөөлөл
үзүүллээ.
Эрхэм нөхөд өө,
Төсөв мөнгөний эдгээр алдааг бид зүгээр хараад, дуугай суугаагүй ээ. УИХ
дахь Монгол Ардын Намын бүлгээс 2013 оны намраас эхлэн эрх баригчдын
явуулж буй төсөв, мөнгөний бодлогын алдааг шүүмжлэн, эдийн засагт үүсэж
болзошгүй эрсдэл, хүндрэлийг урьдчилан харж, түүний эсрэг авах арга хэмжээ,
баримтлах бодлого, чиглэлийг хэлж, зөвлөж ирсэн. Харамсалтай нь эрх баригчид
“Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдгийн адилаар
хандаж цаг хугацаа ихээхэн алдаж хүндрэлийг улам гүнзгийрүүлсэн. УИХ дахь
МАН-ын бүлгийн гишүүдийн удаа дараагийн шаардлага, тэмцэлийн үр дүнд төсөв,
мөнгөний бодлогын зарим гажуудлыг засаж залруулсан. Бидний заавар
зөвлөлгөөний дагуу бодлогын дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
• Нэг төсөвтэй болгосон. АН Засгийн эрхийг барьснаас хойш төсөв
мөнгөний нэгдмэл бодлого алдагдсан. Улсын төсөв, Чинис бонд, Самурай
бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх олон төсөвтэй болсон. Бид энэ
байдлыг зогсоож төсвөөс гадуур зарцуулагдаж байсан Чингис бондыг
төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгосон. Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй
Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг
жагсаалтыг 2015 төсвийн хуулиар хуульчлан баталж өгсөн.
• "Үнэ тогторжуулах хөтөлбөр"-ийг зогсоолоо. УИХ дахь МАН-ын бүлгийн
гишүүдийн удаа дараагийн шаардлагын үр дүнд Монголбанк "Үнэ
тогтворжуулах хөтөлбөр"-өө үе шаттайгаар зогсоож байна. Түүнчлэн
мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа.
• Улсын өрийн хүрсэн түвшинг тодорхой болгож хуульчиллаа. Улсын
өрийн бодит хүрсэн түвшинг хуульчлан тогтоож, үе шаттай бууруулах арга
хэмжээ авахаар болсон. Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, өрийн
менежментийг боловсронгүй болгох бодитой санал санаачлагуудыг
дэвшүүлэн ажиллаж эхэлсэн.
• Хувийн хэвшлийн өр зээлийг эргүүлэн төлж эхлэв. Төсвийн хөрөнгөөр
он дамжин баригдаж байгаад царцаагдсан барилга, байгууламжийн
санхүүжилтийг шийдвэрлэж өгөв. Мөн хөрөнгө оруулалтын жагсаалтаас
хасагдсан барилга, байгууламжийг төсөвт суулгалаа.
• Төрийн данхар бүтцийг цомхотгож байна. 2012 онд 121600 байсан төрийн
албан хаагчдын тоог 180.000 болгож нэмэгдүүлсэн. 26900 байсан төрийн
өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагсадын тоог 49600 болгож өсгөсөн.
Зөвхөн нийслэлийн орон тоо 3000 орчимоор нэмэгдсэн. Үүнийг дагаад
улсын төсөв данхайж, татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулагдах
боллоо. Бид төрийн энэ данхар бүтцийг цомхон чадварлаг болгож, бүтэц
орон тоог бууруулж, урсгал зардлыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна.
МАН-ын бүлгийн гишүүдийн эдгээр бодлого, санаачилгын үр дүнд 2012
оноос хойш алдагдалтай гарч байсан Монгол улсын төлбөрийн тэнцэл энэ оны 5
сараас эхлэн алдагдалгүй гарч эхэллээ. Хоёр оронтой тоонд байсан инфляци 2015
оны 9 дүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурсан, 15-20 гаруй хувийн
хөдөлгөөнтэй байсан валютын ханш оны эхнээс 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа
зэрэг дотоод зах зээлийн эерэг дохио ажиглагдах болсон.
Эрхэм нөхөд өө,
Өнөөдөр бид эдийн засгийн нөхцөл байдалдаа бодитой дүгнэлт хийж
хямралыг даван туулах төсөв, мөнгөний бодлого явуулах шаардлагатай боллоо.
Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн төсвийн тэлсэн бодлогыг үргэлжлүүлбэл төсвийн
алдагдал нэмэгдэж, Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамтыг улам өсгөхөөр
байна. Төсвийн алдагдал их байх тусам мөнгөний бодлогын орон зай хумигдах,
эдийн засгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй боллоо. Дэлхий
зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний түүхийн эдийн үнэ ойрын 1-2 жилдээ өсөх
хандлагагүй байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхгүй,
гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл
байдал амаргүй болох эрсдэлтэй тулгарлаа. Тиймээс төсөв, мөнгөний бодлогын
уялдаа холбоог сайжруулах үүднээс дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж
үзэж байна. Үүнд:
1. Төсвийн орлого, зарлагыг бодитой тооцон төсвийг алдагдалгүй баталдаг
зарчим руу орьё. Манай намын бүлгээс 2015 оны төсвийн алдагдлыг ДНБ-
ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх, 2016 оны төсвийг алдагдалгүй батлах
шаардлагыг тавьж байна.
2. Төрийн албыг цомхон чадварлаг болгох замаар төсвийн урсгал зардлыг
бууруулья.
3. Төсвийн төлөвлөх, хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг
тодорхойлох чиглэлд бодлогын шинэчлэл хийцгээе.
4. Өрийн менежментийн боловсронгүй болгох талаар цогц шийдвэртэй арга
хэмжээ авцгаая.
5. Төсвийн хариуцлалгыг нэмэгдүүлье.
6. Төсөв, мөнгөний бодлогын хуулийг ягштал биелүүлж, хариуцлага
тооцоцгооё.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, Засгийн газар нь төсвөө хариуцлагатай
боловсруулж чаддаг болох, Монголбанк нь хараат бус бие даасан байдлаа ханган
Засгийн газрын кассын машины үүрэг гүйцэтгэхгүй байх, УИХ нь шаардлагаа
тавьж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаг болох нь
өнөөгийн хямралаас гарах хамгийн зардал багатай, үр дүнтэй арга хэмжээ болно
гэж үзэж байна.
Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа,
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!
6. Төсөв, мөнгөний бодлогын хуулийг ягштал биелүүлж, хариуцлага
тооцоцгооё.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, Засгийн газар нь төсвөө хариуцлагатай
боловсруулж чаддаг болох, Монголбанк нь хараат бус бие даасан байдлаа ханган
Засгийн газрын кассын машины үүрэг гүйцэтгэхгүй байх, УИХ нь шаардлагаа
тавьж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаг болох нь
өнөөгийн хямралаас гарах хамгийн зардал багатай, үр дүнтэй арга хэмжээ болно
гэж үзэж байна.
Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа,
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!

Contenu connexe

Tendances

4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
Munkh Orgil
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
momish_77
 
3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт
Munkh Orgil
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
Tj Crew
 
мөнгөний бодлого
мөнгөний бодлогомөнгөний бодлого
мөнгөний бодлого
Turu Turuu
 

Tendances (20)

Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.Очбадрах
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
 
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
2013.09 Сар тутмын макро эдийн засгийн тойм, Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх ...
 
Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10Санхүү үндэс Лекц 10
Санхүү үндэс Лекц 10
 
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
Сонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилтСонгуулийн санхүүжилт
Сонгуулийн санхүүжилт
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт3. үр-дүнгийн-үзүүлэлт
3. үр-дүнгийн-үзүүлэлт
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
мөнгөний бодлого
мөнгөний бодлогомөнгөний бодлого
мөнгөний бодлого
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмжМБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
МБЗ- Валютын ханшны тогтвортой байдлын тухай зөвлөмж
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020
 

En vedette

хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
Jvk Law
 

En vedette (20)

Tulburgui surgalt
Tulburgui surgaltTulburgui surgalt
Tulburgui surgalt
 
эрүүл аюулгүй ажлын байр форумын хөтөлбөр(2)
эрүүл аюулгүй ажлын байр форумын хөтөлбөр(2)эрүүл аюулгүй ажлын байр форумын хөтөлбөр(2)
эрүүл аюулгүй ажлын байр форумын хөтөлбөр(2)
 
Oshas bambai
Oshas bambaiOshas bambai
Oshas bambai
 
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэлХ.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
Х.Ганбаатар: Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл
 
Batsaikhan
BatsaikhanBatsaikhan
Batsaikhan
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 4
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 4Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 4
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 4
 
Presentation tsogtbaatar
Presentation tsogtbaatarPresentation tsogtbaatar
Presentation tsogtbaatar
 
1. moiltmaa presentation
1. moiltmaa presentation1. moiltmaa presentation
1. moiltmaa presentation
 
Oshas mns 18001
Oshas mns 18001Oshas mns 18001
Oshas mns 18001
 
Shunkhlai
ShunkhlaiShunkhlai
Shunkhlai
 
2. alimaa mlsp
2. alimaa mlsp2. alimaa mlsp
2. alimaa mlsp
 
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг 2
 
тайлан хабэа
тайлан хабэатайлан хабэа
тайлан хабэа
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
аюулгүй байдал
аюулгүй байдалаюулгүй байдал
аюулгүй байдал
 
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
Mongol hund zoriulsan solongos helnii tsogts surah bichig 1
 
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем нэвтрүүлэх арга з...
 
хэрэгтэй зураг
хэрэгтэй зурагхэрэгтэй зураг
хэрэгтэй зураг
 
Ажлын байрны стандарт
Ажлын байрны стандартАжлын байрны стандарт
Ажлын байрны стандарт
 
илтгэл 2012
илтгэл 2012илтгэл 2012
илтгэл 2012
 

Similaire à УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
batnasanb
 
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалтС.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
batnasanb
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
batnasanb
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
batnasanb
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
batnasanb
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
batnasanb
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
batnasanb
 
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Мөнхдалай Лхагвадорж
 

Similaire à УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа (20)

Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалтС.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
С.Баяржаргал - Монгол улс ба гадаадын шууд хөрөнгө оруулалт
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй ньГ. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
Б.Баасандорж Ч.Баттөр С.Дашдорж - МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖС...
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралд
 
Overview of investment 2017
Overview of investment 2017Overview of investment 2017
Overview of investment 2017
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТҮЛХҮҮР ИНДИКАТОРЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ
 

Plus de Unuruu Dear

Plus de Unuruu Dear (20)

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Munkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CVMunkhbat Jamiyan-CV
Munkhbat Jamiyan-CV
 
М.Энхболд биография
М.Энхболд биографияМ.Энхболд биография
М.Энхболд биография
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга замЦ.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
Ц.Ганхүү: Эрүүл мэндийн төлбөрийн дарамт, багасгах арга зам
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
Д.Рэгдэл: Шинжлэх ухааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх ар...
 
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудЯ.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэлС.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
С.Чинзориг: Нийгмийн бодлого- тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
 
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
З.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлууд"
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"Н.Дашзэвэг "   ГДЕ  ЗЭВ?  ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
Н.Дашзэвэг " ГДЕ ЗЭВ? ГДЕ СҮБЭЭДЭЙ ? ГДЕ СҮХБААТАР ?"
 
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
Г.Занданшатар "Ардчиллын төгөлдөршил зөвлөлдөх ардчилал"
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
Л.Төр-Од "Монгол Улс ба Авилгалын түвшин"
 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

  • 1. ТӨСӨВ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ Илтгэгч: УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА Улс орныхоо тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэн "Бид хамтдаа" форумын зочид, салбар хуралдааны төлөөлөгчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. МАН-ыг эрх барьж байх 2011 онд 17,6 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт бараг 6 дахин саарч энэ оны эцэст 3 хүрэхгүй хувьтай гарах төлөвтэй боллоо. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 3 жилд 40 гаруй хувиар суларлаа. Энэ нь нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор авдаг манай улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг 20-80 хувь өсөхөд гол нөлөөлөл үзүүллээ. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт Монголоос дайжлаа. Энэ оны 8 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 96,4 сая ам.доллар болтлоо буурлаа. Энэ нь 2012 оны мөн үеийнхээс 34 дахин багассан үзүүлэлт юм. Эрх баригчдын буруу бодлого хөрөнгө оруулалтыг хөөж, эдийн засгийг агшаалаа. Аж ахуйн нэгжүүдийг өр зээлэнд оруулан дампууруулж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харахад 2012 оны хагасаас энэ оны 9 сар хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 30.000 орчим боллоо. Төсвийн орлого гурван жил дараалан тасалдлаа. Ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гээд нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэх хандлагатай боллоо. Эдгээр нь төсөв, мөнгөний буруу бодлогын нэгэн илэрхийлэл болж эдийн засгийг хямрал, сүйрлийн хэмжээнд аваачлаа. Үүнийг дагаж засаглалын хямрал ч бодитой боллоо. Өөрөөр хэлбэл төсөв, мөнгөний буруу бодлого улс орныг бүхэлд нь хамарч сүүдрээ тусгалаа. Төсөвөөс, мөнгөнөөс хамааралгүй салбар гэж байхгүй. Тиймээс төсөв, мөнгөний буруу бодлого эдийн засгаас эхлээд засаглалын хямралд хүртэл даамжирлаа. Ийм байдалд хүргэсэн алдаа дутагдал, буруу бодлогуудыг бүгдээрээ эргэцүүлэн дүгнэж үзье. 1. Хязгааргүй өр зээл, тооцоогүй зарцуулалт газар авлаа. Эдийн засгийн тооцоо судалгаагүй, бэлэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр байхгүй байхад Шинэчлэлийн гэх Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бондын, 300 сая ам.долларын "Самурай" бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Мөн
  • 2. Хөгжлийн банкны, гэх мэт олон зээлийг авч зарцууллаа. Гурван жилийн хугацаанд Засгийн газрын авсан зээл 3 тэрбум ам.доллартай тэнцэж эхлэв. Энэ бүх зээлийг улсын төсөвт тусгалгүй, УИХ-аар хэлэлцүүлэлгүй зарцуулсан нь төсөв мөнгөний бодлого алдагдахад гол нөлөөлөл үзүүллээ. 2. Зээлийн үйлчилгээний төлбөр пуужингийн хурдаар өслөө. МАН эрх барьж байх 2011 онд манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт төсвөөсөө 37.3 тэрбум төгрөг зарцуулж байсан. Гэтэл ирэх 2016 онд манай улс зээлийн үйлчилгээний төлбөрт 962.4 тэрбум төгрөг төсвөөсөө төлөхөөр болчихоод байна. Ганцхан жилд зээлийн үйлчилгээнд өгч байгаа энэхүү мөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын айлд болгонд приус маркийн автомашин авч өгөхөд хүрэлцэнэ. Ингэж тооцвол бид ямар хэмжээний мөнгийг зээлийн үйлчилгээнд өгч байгаагаа энгийнээр ойлгож болно. Зээлийн үйлчилгээний төлбөр ингэж дөрвөн жилийн хугацаанд 26 дахин өссөн нь төсөв мөнгөний бодлого алдагдсаны нэг том нотолгоо болно. Мөн Монголбанкны гадаад өр 2012 оноос хойш 7 дахин нэмэгдэж 1,9 тэрбум ам.доллар болсон нь бидний анхаарлыг ихээхэн татаж байна. 3. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" үнэ өсгөдөг боллоо. Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголбанк “уламжлалт бус мөнгөний бодлогын хэрэгсэл” гэгч нэрийн доор Засгийн газрын кассын машины үүргийг гүйцэтгэн зах зээлд 3,5 их наяд төгрөгийн хэвлэн өөрсдийн дэмждэг цөөн тооны аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Энэ мөнгийг монголын бүх иргэнд сар болгон 21.000 төгрөгөөр олгоход........ хүрэлцэхээр байв. Уг хөтөлбөр нь бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нь битгий хэл хөөрөгддөг болсон. Үр дүнд нь валютын ханш чангарч импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эрчимжүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл нь зориулалтын дагуу ашиглагдаагүй, эргэн төлөгдөөгүй ихээхэн асуудал үүсгэж байна. 4. Монгол Улсын валютын нөөц шавхагдаж дууслаа. МАН 2012 оны зургадугаар сард Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улс 2.8 тэрбум ам. долларын валютын цэвэр нөөцтэй байв. Энэхүү валютын нөөцийг өсгөн үржүүлэх биш үрэн таран хийх бодлого явуулсаны үр дүнд Монгол Улсын валютын нөөц дуусч байна. Гурван жилийн өмнө 1338 төгрөг байсан ам.долларыг ирэх жил 2030 хүрнэ гэж төсөвтөө тусгаж байна. Энэ бүхэн нь
  • 3. манай улсын мөнгөний бодлого буруу замаар будаа тээж байгааг тайлбаргүйгээр харуулна. 5. Төсвийг тооцоо, судалгаагүйгээр баталдаг боллоо. Сүүлийн 3 жил дараалан төсвийн орлого 1 их наяд орчим төгрөгөөр тасарлаа. Үүнээс үүдэн зарлага санхүүжилтаа цаг тухайд хийж чадахгүй төсвийг жилдээ 1-2 удаа тодотгож, төсвийн алдагдлыг нэмэгдүүлдэг жишиг 2013 оноос хойш уламжлал мэт тогтлоо. Өөрөөр хэлбэл, төсвийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа гууль болсныг харуулаад зогсохгүй хариуцлагын тогтолцоо алдагдсаны илрэл юм. Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцон зарлагаа нэмэгдүүлэн баталдаг байдал ужгирлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт алдагдаж, хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас гүйцэтгэл бага хувьтай гардаг боллоо. Тухайлбал, төсвийн тодотгол хийсээр байтал хөрөнгийн зардлын санхүүжилт 2013 онд 454 тэрбум төгрөгөөр, 2014 онд 352 тэрбум төгрөгөөр тасарлаа. Энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. 6. Төсөв, мөнгөний бодлогын хуулиуд хэрэгжихээ байлаа. Эрх баригчид 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхээ байлаа. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8.-т “Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй зөрчиж байна. Мөн УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоолд 4-т “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн заалт мөн хэрэгжсэнгүй. Энэ мэт төсөв, мөнгөний олон бодлогын алдаа эдийн засагд бодитойгоор сөрөг нөлөөлөл үзүүллээ. Эрхэм нөхөд өө, Төсөв мөнгөний эдгээр алдааг бид зүгээр хараад, дуугай суугаагүй ээ. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс 2013 оны намраас эхлэн эрх баригчдын явуулж буй төсөв, мөнгөний бодлогын алдааг шүүмжлэн, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэлийг урьдчилан харж, түүний эсрэг авах арга хэмжээ,
  • 4. баримтлах бодлого, чиглэлийг хэлж, зөвлөж ирсэн. Харамсалтай нь эрх баригчид “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдгийн адилаар хандаж цаг хугацаа ихээхэн алдаж хүндрэлийг улам гүнзгийрүүлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн удаа дараагийн шаардлага, тэмцэлийн үр дүнд төсөв, мөнгөний бодлогын зарим гажуудлыг засаж залруулсан. Бидний заавар зөвлөлгөөний дагуу бодлогын дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. • Нэг төсөвтэй болгосон. АН Засгийн эрхийг барьснаас хойш төсөв мөнгөний нэгдмэл бодлого алдагдсан. Улсын төсөв, Чинис бонд, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх олон төсөвтэй болсон. Бид энэ байдлыг зогсоож төсвөөс гадуур зарцуулагдаж байсан Чингис бондыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгосон. Мөн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг жагсаалтыг 2015 төсвийн хуулиар хуульчлан баталж өгсөн. • "Үнэ тогторжуулах хөтөлбөр"-ийг зогсоолоо. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн удаа дараагийн шаардлагын үр дүнд Монголбанк "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өө үе шаттайгаар зогсоож байна. Түүнчлэн мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа. • Улсын өрийн хүрсэн түвшинг тодорхой болгож хуульчиллаа. Улсын өрийн бодит хүрсэн түвшинг хуульчлан тогтоож, үе шаттай бууруулах арга хэмжээ авахаар болсон. Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, өрийн менежментийг боловсронгүй болгох бодитой санал санаачлагуудыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. • Хувийн хэвшлийн өр зээлийг эргүүлэн төлж эхлэв. Төсвийн хөрөнгөөр он дамжин баригдаж байгаад царцаагдсан барилга, байгууламжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөв. Мөн хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасагдсан барилга, байгууламжийг төсөвт суулгалаа. • Төрийн данхар бүтцийг цомхотгож байна. 2012 онд 121600 байсан төрийн албан хаагчдын тоог 180.000 болгож нэмэгдүүлсэн. 26900 байсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагсадын тоог 49600 болгож өсгөсөн. Зөвхөн нийслэлийн орон тоо 3000 орчимоор нэмэгдсэн. Үүнийг дагаад улсын төсөв данхайж, татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй зарцуулагдах боллоо. Бид төрийн энэ данхар бүтцийг цомхон чадварлаг болгож, бүтэц орон тоог бууруулж, урсгал зардлыг багасгах арга хэмжээнүүдийг авч байна.
  • 5. МАН-ын бүлгийн гишүүдийн эдгээр бодлого, санаачилгын үр дүнд 2012 оноос хойш алдагдалтай гарч байсан Монгол улсын төлбөрийн тэнцэл энэ оны 5 сараас эхлэн алдагдалгүй гарч эхэллээ. Хоёр оронтой тоонд байсан инфляци 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 4.9 хувь болж буурсан, 15-20 гаруй хувийн хөдөлгөөнтэй байсан валютын ханш оны эхнээс 5.7 хувийн хөдөлгөөнтэй байгаа зэрэг дотоод зах зээлийн эерэг дохио ажиглагдах болсон. Эрхэм нөхөд өө, Өнөөдөр бид эдийн засгийн нөхцөл байдалдаа бодитой дүгнэлт хийж хямралыг даван туулах төсөв, мөнгөний бодлого явуулах шаардлагатай боллоо. Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн төсвийн тэлсэн бодлогыг үргэлжлүүлбэл төсвийн алдагдал нэмэгдэж, Засгийн газрын гадаад, дотоод өрийн дарамтыг улам өсгөхөөр байна. Төсвийн алдагдал их байх тусам мөнгөний бодлогын орон зай хумигдах, эдийн засгийн тогтворгүй байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй боллоо. Дэлхий зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний түүхийн эдийн үнэ ойрын 1-2 жилдээ өсөх хандлагагүй байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болох эрсдэлтэй тулгарлаа. Тиймээс төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах үүднээс дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: 1. Төсвийн орлого, зарлагыг бодитой тооцон төсвийг алдагдалгүй баталдаг зарчим руу орьё. Манай намын бүлгээс 2015 оны төсвийн алдагдлыг ДНБ- ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх, 2016 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлагыг тавьж байна. 2. Төрийн албыг цомхон чадварлаг болгох замаар төсвийн урсгал зардлыг бууруулья. 3. Төсвийн төлөвлөх, хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох чиглэлд бодлогын шинэчлэл хийцгээе. 4. Өрийн менежментийн боловсронгүй болгох талаар цогц шийдвэртэй арга хэмжээ авцгаая. 5. Төсвийн хариуцлалгыг нэмэгдүүлье.
  • 6. 6. Төсөв, мөнгөний бодлогын хуулийг ягштал биелүүлж, хариуцлага тооцоцгооё. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Засгийн газар нь төсвөө хариуцлагатай боловсруулж чаддаг болох, Монголбанк нь хараат бус бие даасан байдлаа ханган Засгийн газрын кассын машины үүрэг гүйцэтгэхгүй байх, УИХ нь шаардлагаа тавьж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаг болох нь өнөөгийн хямралаас гарах хамгийн зардал багатай, үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна. Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа, Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!
  • 7. 6. Төсөв, мөнгөний бодлогын хуулийг ягштал биелүүлж, хариуцлага тооцоцгооё. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Засгийн газар нь төсвөө хариуцлагатай боловсруулж чаддаг болох, Монголбанк нь хараат бус бие даасан байдлаа ханган Засгийн газрын кассын машины үүрэг гүйцэтгэхгүй байх, УИХ нь шаардлагаа тавьж, хуулийг хэрэгжүүлээгүй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаг болох нь өнөөгийн хямралаас гарах хамгийн зардал багатай, үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байна. Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа, Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!