SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
НОМТОЙ НӨХӨРЛӨХИЙН УЧИР
/Эсээ/
Манай ард түмэн “Эрхэм баян эрдэм ном” гэдэг. Чухамхүү энэхүү баян-номыг бүтээгч-
ухаантан мэргэдийг дээдлэн хүндэтгэх, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх талаар саналаа
хуваалцахыг хүсэж байна.
Номыг ноолруулсаар нөхөр нь болохгүй.
“Боловсон хүн гэж учир тоймгүй их уншигчийг ч хэлэхгүй. Ухаан билгүүний өөдөс
төдийхнийг мэдлээ болоочийг ч хэлэхгүй. Бие биедээ шүтэн барилдлагатай мэдлэгийг олоход ёс
горимоор нь унших аргад мэргэшсэн хүнийг хэлнэ. М.И. Калинин
Аль ч сургуулийн номын санд хавтас нь хуучирч ноолорсон, хуудас нь урагдаж салсан ном
олон байна. Сайн номыг хүүхэд бүр гар дамжуулан амтархаж уншдаг нь сайшаалтай боловч
хүүхдийг номд зөв хандаж сургаагүйд бид түмэн буруутай. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа үр
ашигтай зөв өнгөрүүлэх, хичээлээр сурч мэдсэнээ бататгах, бие даан шинэ мэдлэг эзэмших гол
хэрэглүүр бол ном боллоо. Харин сурагчдын ном унших нь багш сурган хүмүүжүүлэгч, ахмад
хүмүүсийн хараа хяналтаас ангид байснаас ном унших зөв аргад сураагүй, хиртэй тоостой гараар
номыг барих, хэвтэж байхдаа ба хоол идэж байхдаа ном унших, ном дээр юм эрээчих, хуудсыг нь
нугалах зэрэг зохисгүй дутагдлууд хэдийнээ газар авчээ. Номд хавтас хавчуулга хийж занших,
уншсан зүйлдээ тэмдэглэл карт хөтлөх, номын өвийн сандаа бүртгэл католог гаргаж ашиглах зэрэг
нь номтой нөхөрлөх анхны алхам юм. Гэтэл зарим сургууль, номын сан бусад хүүхдийн гэх
тодотголтой байгууллагууд дээр “Номтой нөхөрлөх” гэдгийг өрөөсгөл ойлгож зөвхөн ном унших
тоо гүйцээхийг голлон “Д. Нацагдорж” тэмдэгтэн, “Номын сайн нөхөр” цол олгож байгаад
анхаарууштай.
Замбараагүй, хяналтгүй байдлаас “Ертөнцийг харах цонх” ном маань хэдхэн хүүхдийн
гараар орж, цөөхөн жил наслах гэж үү? Сүүлийн жилүүдэд сургуулийн сурагчдын дунд өрнүүлсэн
“Сурах бичгээ эмчилье”, хөдөлгөөнийг бусад сургууль, олон нийт дэлгэрүүлэн хэрэгжүүлмээр.
Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, ахлах дунд ангийн сурагчид бага ангийн сурагчдад ном унших,
сэргээн засах, номтой харьцах талаар тусгай хичээл заадаг туршлагыг бид авч хэрэгжүүлмээр байна.
Үнэт өвийн үр ашгийг үзэх нь
“Ном бол нэг үе нөгөө үедээ үлдээсэн оюун ухааны гэрээс, нөгчиж байгаа эцгээс орь залууд
захисан сургааль” А.И. Герцен
Манай ард түмэн эртдээ номыг баринтаглаж, шоголд хийж, гэрийн хойморт хүндтэй байранд
залж, ховор цөөн номыг гар дамжуулан хуулж олшруулан, хэрэглэж, номоо гүн их хүндэтгэж
байсан нь сүсэг бишрэл огт биш бөгөөд хойч үе нь бахархаад барахгүй сайхан уламжлал билээ.
Ном нь хамгийн дээд бэлэг дурсгалд тооцогддог. Эцэг, эх, эмээ, өвөө нь үр хүүхэд ач зээ
нартаа үддээх үнэт өв хөрөнгө нь ном боллоо. Ном бол ганц нэг хүний хөрөнгө болж хэвтэх үү,
эсвэл байнгын эргэлтэд орж эрдэм мэдлэг түгээх жууч байх уу гэдэг асуудал маш чухал. Номыг
хүндлэх, номтой нөхөрлүүлэх, хувийн номын санг өргөн дэлгэрүүлэх ашиглах хөдөлгөөн өрнүүлэх
шаардлага бидний өмнө тулгараад байгаа. Ном хураагаад эс үзэх нь эд хураагаад эдлэх буянгүйтэй
адил бөлгөө.
Ном-хүн юм
Орчин үед шинээр гарсан ном хэвлэлийг унших нь бүү хэл нэрлэн тоочиход ч хэцүү боллоо.
Иймд хүүхэд залуучуудыг өөр өөрийн хайрлаж хүндэтгэдэг зохиолчтой, олон номоос өөрт
зайлшгүй хэрэгтэйг шилж уншдаг чадвар дадлагатай болгоход анхаарах цаг болжээ.
Зохиолчдын ойг тэмдэглэх, уран бүтээлийн өдөрлөг, уулзалт, үдэшлэг зохиох, нэг
зохиолчийн бүтээлээр үзэсгэлэн гаргах, зохиолчдын өвийн хавтсыг хамтран бүтээлгэх, шинэ номын
тоймыг мэдээллийн төрөл бүрийн хэрэгслээр ялангуяа сурагчдын хамгийн ойрын хэвлэл, өөрсдийн
нь бүтээл ханын сонингоор суртачлахад багш эцэг эхчүүд бидний санал зөвлөгөө хамтын ажиллагаа
үлэмж хэрэгтэй. Адал явдалт, зөгнөлт, уран зохиолоос шинжлэх ухааны хялбаршуулсан ном
хэвлэл, үйл явдлыг хөөцөлдөхөөс утгыг эрхэмлэн уншихад хүүхдийн анги насны онцлогийг
харгалзан ахмад хүмүүс бодлого, зорилготой чиглүүлж өгөх явдал чухал байна.
Зохиолчийг хайрлаж хүндэтгэх нь номыг шилж сонгож уншихтай нягт холбоотой.
Зохиолчийг хүндэтгэхгүйгээр номд дурлахгүй.
Соёлтой хүний ном содон.
Ном худалдан аваад хувийн өмч хэмээн дээр нь гарын үсгээ зурах, бичих хоцрогдсон арга
хаягдаж, соёлтой хүн бүр хувийн номдоо таних тэмдэг-экслибрис өргөн хэрэглэдэг байжээ.
Монголчууд эртнээс номын таних тэмдэг хэрэглэдэг байсан тухай зарим хүмүүсийн судалгаа ч бий.
Тэр үеийн олон хүмүүсийн номын таних тэмдэгт тэдний өөр өөрийн хүсэл сонирхол, зохиол
бүтээлийн онцлогийг тусгасан байснаас жишээ татвал зохиолч Д. Сэнгээ тагтаатай, Ч. Чимэд
монгол гэртэй, Д. Нямаа тэмээний дүрс бүхий таних тэмдэгтэй, зураач Д. Пушкин цаа буга унасан
хүүхэд, сэтгүүлч С.Жамбалдорж ном уншиж байгаа Шаалуу хүүгийн зураг гэх мэт таних тэмдэг
хэрэглэж байжээ.
Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн “Миний амийг хайрла” гэж хэлээгүй мөртлөө “Тарьсан
цэцэг, ухаантны бүтээсэн номыг битгий сүйтгээч” хэмээн дайснаас гуйж байдаг. Номд дуртай болно
гэдэг мэргэн ухаанд ойртоно гэсэн үг гэж эрдэмтэн мэргэд ч сургадаг. Тэгвэл хүүхдэд ном хайрлах
ухаан, хүмүүжил сэтгэл төлөвшүүлэхийн тулд “Номд дуртай болцгооё”, “Номтой нөхөрлөе” хэмээн
мянга дахин хэлж, бичсэнээс өөрсдийн үлгэр жишээгээр нөлөөлбөл илүү тус үзүүлэх нь мэдээж.
Багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд номын таних тэмдгийн учрыг хүүхэд залуучуудад
ойлгуулж, таних тэмдгийн төрөл бүрийн загвар зохиох, тайлбарлах, экслибристэй номын үзэсгэлэн
гаргаж суртачлах зэрэг ажил зохион байгуулах нь номтой зөв харьцах ажлын өмнөтгөл болж чадна.
Соёлтой хүний ном содон байдгийн нэг учир энэ билээ.
Аман зохиолын экспедиц
Усан далай булгаас эхтэй
Ухаан далай номоос эхтэй /Монгол ардын зүйр цэцэн үг/ Тууль хайлж, үлгэр домог ярьж, оньсого
таалгаж, ерөөл тавьж, магтаал хэлж, уртын дуу дуулдаггүй эмээ өвөө гэж бараг байдаггүй үе саяхан
байлаа. Тэд ард түмнийхээ олон зуун жил үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн баялаг туршлага
дээр үндэслэн ач, зээ нартаа аман зохиолын сонгодог хичээл заасаар ирсэн билээ. Үе дамжсан тэр
сонгодог хичээлд багачуудыг татах увидас бий. Гагцхүү эгэл жирийн “Аман зохиолч-багш нар”-ын
хичээлийг нандигнан бичиж авч, “гэрийн сургуулийн сурах бичиг” болгон хэрэглэдэг байжээ. Иймд
сурагчдын дунд аман зохиол төрөлжүүлэн цуглуулах, судлах хөдөлгөөн өрнүүлбэл зүйтэй. Хэрвээ
хүүхэд залуучууд бага наснаасаа аман зохиолын аль нэгэн төрлөөр махруун, нэг чиглэл барин
хөөцөлдвөл хойчийн өдөр ард түмнийхээ эх хэл, утга зохиол судлалд гавьяатай үйлс бүтээхгүй гэх
газаргүй. Сургууль, номын сан, бусад олон нийтийн байгууллагууд хамтран мэргэжлийн хүмүүсийн
туслалцаанд түшиглэн хүүхэд залуучуудын дунд “Аман зохиол цуглуулах, судлах экспедиц” зохион
байгуулах хөдөлгөөнийг өрнүүлбэл тэднийг хөгжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй.
Цаасан дээр буух уу? Ажил болгох уу?
Хүнийг үерхэж байгаа нөхрөөр нь, уншиж байгаа номоор нь таньж болно гэж эрдэмтэн
мэргэд эртнээс сургасаар иржээ. Дэлхийн бусад орнуудад номын хорхойтнууд сайн дураараа
хамтран өөрсдийн байгууллага, хамт олонтой болж ажилладаг сайхан туршлагууд байжээ. Монгол
улсын Боловсол шинжлэх ухааны яамнаас 2013 онд “Ном хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэхүү
хөтөлбөр хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном суртачлах, түгээх дэлгэрүүлэх, бүтээлч
ажлуудыг хийх, сурагчдыг хөгжүүлэх зорилготой билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд доорх
ажлуудыг санаачлан зохион байгуулах нь ажил урагшлах нэг алхам болж чадна гэж бодном. Үүнд:
Сайхан ном, бичил ном, ховор номын үзэсгэлэн гаргах, олонд алдаршсан номын ой тэмдэглэх, орон
сууц гэр хороололд ном дамжуулан унших шуудан бий болгох, номын үлгэр дуурайлтай баатрын
нэрэмжит ажил зохиох, асуулт хариулт, мэтгэлцээн зэрэг аль ч анхан шатны байгууллага хэзээ ч
хийж болохоор хөрөнгө мөнгө шаардахааргүй шинэ хэлбэрийн ажил санаачлан хийвэл зохистой.
Номын хорхойтой хүүхэд залуусыг нэгтгэж, тэдний бусдад үзүүлэх нөлөөг хүчтэй болгоход
бид ажлаа чиглүүлэх цаг болсон. Сургууль ном хоёрыг салгаж ойлгох аргагүй.
Эсээ бичсэн Н.Азжаргал /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IY сургуулийн сургалтын менежер /
2014 оны 01 сар

Contenu connexe

Tendances

гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
Baterdene Tserendash
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
sainaa88
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
Buyanjargal_b
 
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
Mongontsetseg Mongoo
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
delgerya
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
euuganaa
 

Tendances (20)

гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
 
эхийн тухай
эхийн тухайэхийн тухай
эхийн тухай
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
 
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuyaмонгол хэлний найруулгын төрөл Altantuya
монгол хэлний найруулгын төрөл Altantuya
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэгөдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
өдрийн тэмдэглэл. мөнгөнцэцэг
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
знө
знөзнө
знө
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 

En vedette (10)

сургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэгсургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэг
 
ном хэрхэн унших вэ
ном хэрхэн унших вэном хэрхэн унших вэ
ном хэрхэн унших вэ
 
Aaviin hair
Aaviin hairAaviin hair
Aaviin hair
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
сургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүдсургамжит өгүүлэгүүд
сургамжит өгүүлэгүүд
 
ном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургахном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургах
 
баян аав ядуу аав
баян аав ядуу аавбаян аав ядуу аав
баян аав ядуу аав
 
сургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэгсургамжит өгүүллэг
сургамжит өгүүллэг
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах ньхүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншуулснаар бичих чадварыг сайжруулах нь
 

Similaire à номтой нөхөрлөхийн учир

даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт
togs99
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчид
school14
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
altanaaustuy
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
altanaa
 
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэг
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэгНом хөтөлбөр 4-р цэцэрлэг
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэг
Gantushig Javkhlan
 

Similaire à номтой нөхөрлөхийн учир (20)

сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 
даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 
бага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчидбага сургуулийн сурагчид
бага сургуулийн сурагчид
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
 
соёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийнсоёл урлагийн их сургуулийн
соёл урлагийн их сургуулийн
 
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэг
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэгНом хөтөлбөр 4-р цэцэрлэг
Ном хөтөлбөр 4-р цэцэрлэг
 
бид ном унших дуртай
бид ном унших дуртайбид ном унших дуртай
бид ном унших дуртай
 
Хөвсгөл аймаг бид ном унших дуртай
Хөвсгөл аймаг бид ном унших дуртайХөвсгөл аймаг бид ном унших дуртай
Хөвсгөл аймаг бид ном унших дуртай
 
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгааДархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн номын сангийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
 
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэххүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
хүүхэд бүрийг номоор хөгжүүлэх
 
бүтээлч
бүтээлчбүтээлч
бүтээлч
 
бүтээлч
бүтээлчбүтээлч
бүтээлч
 
бүтээлч
бүтээлчбүтээлч
бүтээлч
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
Library
LibraryLibrary
Library
 
ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5ESON101-Хичээл 5
ESON101-Хичээл 5
 

Plus de Азжаргал Нинжбадгар

Plus de Азжаргал Нинжбадгар (17)

туршлага 2014
туршлага 2014туршлага 2014
туршлага 2014
 
хэлэлцүүлэг
хэлэлцүүлэгхэлэлцүүлэг
хэлэлцүүлэг
 
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүнхоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
хоёр од нэг хүсэл үнэлгээний үр дүн
 
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх аргабодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
бодлого бодох авьяасыг хөгжүүлэх арга
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх ньбагш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
 
хичээлийн судалгаа хийх арга барил
хичээлийн судалгаа хийх арга барилхичээлийн судалгаа хийх арга барил
хичээлийн судалгаа хийх арга барил
 
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухайматематикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
математикийн хичээл дээр чээж тоолол явуулах тухай
 
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжилсудалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
судалгаанд суурилсан хичээл төлөвлөлт ба хүүхдийн хөгжил
 
Хоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологиХоцрогдолгүй сургах технологи
Хоцрогдолгүй сургах технологи
 
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологиШүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
Шүүлгийн системийг сургалтанд хэрэглэх технологи
 
Bodlogo boduulj surgsh arga
Bodlogo boduulj surgsh argaBodlogo boduulj surgsh arga
Bodlogo boduulj surgsh arga
 
Багшийг шүтэхүй
Багшийг шүтэхүйБагшийг шүтэхүй
Багшийг шүтэхүй
 
Хоцорсон сурагчидтай ажиллах нь
Хоцорсон сурагчидтай ажиллах нь Хоцорсон сурагчидтай ажиллах нь
Хоцорсон сурагчидтай ажиллах нь
 
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjilIltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
Iltgel 7 sud suurilsan hich tul t hvvhdiin hugjil
 
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологиАлдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
Алдаагүй цэвэр бичүүлж сургах технологи
 

номтой нөхөрлөхийн учир

  • 1. НОМТОЙ НӨХӨРЛӨХИЙН УЧИР /Эсээ/ Манай ард түмэн “Эрхэм баян эрдэм ном” гэдэг. Чухамхүү энэхүү баян-номыг бүтээгч- ухаантан мэргэдийг дээдлэн хүндэтгэх, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх талаар саналаа хуваалцахыг хүсэж байна. Номыг ноолруулсаар нөхөр нь болохгүй. “Боловсон хүн гэж учир тоймгүй их уншигчийг ч хэлэхгүй. Ухаан билгүүний өөдөс төдийхнийг мэдлээ болоочийг ч хэлэхгүй. Бие биедээ шүтэн барилдлагатай мэдлэгийг олоход ёс горимоор нь унших аргад мэргэшсэн хүнийг хэлнэ. М.И. Калинин Аль ч сургуулийн номын санд хавтас нь хуучирч ноолорсон, хуудас нь урагдаж салсан ном олон байна. Сайн номыг хүүхэд бүр гар дамжуулан амтархаж уншдаг нь сайшаалтай боловч хүүхдийг номд зөв хандаж сургаагүйд бид түмэн буруутай. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа үр ашигтай зөв өнгөрүүлэх, хичээлээр сурч мэдсэнээ бататгах, бие даан шинэ мэдлэг эзэмших гол хэрэглүүр бол ном боллоо. Харин сурагчдын ном унших нь багш сурган хүмүүжүүлэгч, ахмад хүмүүсийн хараа хяналтаас ангид байснаас ном унших зөв аргад сураагүй, хиртэй тоостой гараар номыг барих, хэвтэж байхдаа ба хоол идэж байхдаа ном унших, ном дээр юм эрээчих, хуудсыг нь нугалах зэрэг зохисгүй дутагдлууд хэдийнээ газар авчээ. Номд хавтас хавчуулга хийж занших, уншсан зүйлдээ тэмдэглэл карт хөтлөх, номын өвийн сандаа бүртгэл католог гаргаж ашиглах зэрэг нь номтой нөхөрлөх анхны алхам юм. Гэтэл зарим сургууль, номын сан бусад хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд дээр “Номтой нөхөрлөх” гэдгийг өрөөсгөл ойлгож зөвхөн ном унших тоо гүйцээхийг голлон “Д. Нацагдорж” тэмдэгтэн, “Номын сайн нөхөр” цол олгож байгаад анхаарууштай. Замбараагүй, хяналтгүй байдлаас “Ертөнцийг харах цонх” ном маань хэдхэн хүүхдийн гараар орж, цөөхөн жил наслах гэж үү? Сүүлийн жилүүдэд сургуулийн сурагчдын дунд өрнүүлсэн “Сурах бичгээ эмчилье”, хөдөлгөөнийг бусад сургууль, олон нийт дэлгэрүүлэн хэрэгжүүлмээр. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, ахлах дунд ангийн сурагчид бага ангийн сурагчдад ном унших, сэргээн засах, номтой харьцах талаар тусгай хичээл заадаг туршлагыг бид авч хэрэгжүүлмээр байна. Үнэт өвийн үр ашгийг үзэх нь “Ном бол нэг үе нөгөө үедээ үлдээсэн оюун ухааны гэрээс, нөгчиж байгаа эцгээс орь залууд захисан сургааль” А.И. Герцен Манай ард түмэн эртдээ номыг баринтаглаж, шоголд хийж, гэрийн хойморт хүндтэй байранд залж, ховор цөөн номыг гар дамжуулан хуулж олшруулан, хэрэглэж, номоо гүн их хүндэтгэж байсан нь сүсэг бишрэл огт биш бөгөөд хойч үе нь бахархаад барахгүй сайхан уламжлал билээ.
  • 2. Ном нь хамгийн дээд бэлэг дурсгалд тооцогддог. Эцэг, эх, эмээ, өвөө нь үр хүүхэд ач зээ нартаа үддээх үнэт өв хөрөнгө нь ном боллоо. Ном бол ганц нэг хүний хөрөнгө болж хэвтэх үү, эсвэл байнгын эргэлтэд орж эрдэм мэдлэг түгээх жууч байх уу гэдэг асуудал маш чухал. Номыг хүндлэх, номтой нөхөрлүүлэх, хувийн номын санг өргөн дэлгэрүүлэх ашиглах хөдөлгөөн өрнүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байгаа. Ном хураагаад эс үзэх нь эд хураагаад эдлэх буянгүйтэй адил бөлгөө. Ном-хүн юм Орчин үед шинээр гарсан ном хэвлэлийг унших нь бүү хэл нэрлэн тоочиход ч хэцүү боллоо. Иймд хүүхэд залуучуудыг өөр өөрийн хайрлаж хүндэтгэдэг зохиолчтой, олон номоос өөрт зайлшгүй хэрэгтэйг шилж уншдаг чадвар дадлагатай болгоход анхаарах цаг болжээ. Зохиолчдын ойг тэмдэглэх, уран бүтээлийн өдөрлөг, уулзалт, үдэшлэг зохиох, нэг зохиолчийн бүтээлээр үзэсгэлэн гаргах, зохиолчдын өвийн хавтсыг хамтран бүтээлгэх, шинэ номын тоймыг мэдээллийн төрөл бүрийн хэрэгслээр ялангуяа сурагчдын хамгийн ойрын хэвлэл, өөрсдийн нь бүтээл ханын сонингоор суртачлахад багш эцэг эхчүүд бидний санал зөвлөгөө хамтын ажиллагаа үлэмж хэрэгтэй. Адал явдалт, зөгнөлт, уран зохиолоос шинжлэх ухааны хялбаршуулсан ном хэвлэл, үйл явдлыг хөөцөлдөхөөс утгыг эрхэмлэн уншихад хүүхдийн анги насны онцлогийг харгалзан ахмад хүмүүс бодлого, зорилготой чиглүүлж өгөх явдал чухал байна. Зохиолчийг хайрлаж хүндэтгэх нь номыг шилж сонгож уншихтай нягт холбоотой. Зохиолчийг хүндэтгэхгүйгээр номд дурлахгүй. Соёлтой хүний ном содон. Ном худалдан аваад хувийн өмч хэмээн дээр нь гарын үсгээ зурах, бичих хоцрогдсон арга хаягдаж, соёлтой хүн бүр хувийн номдоо таних тэмдэг-экслибрис өргөн хэрэглэдэг байжээ. Монголчууд эртнээс номын таних тэмдэг хэрэглэдэг байсан тухай зарим хүмүүсийн судалгаа ч бий. Тэр үеийн олон хүмүүсийн номын таних тэмдэгт тэдний өөр өөрийн хүсэл сонирхол, зохиол бүтээлийн онцлогийг тусгасан байснаас жишээ татвал зохиолч Д. Сэнгээ тагтаатай, Ч. Чимэд монгол гэртэй, Д. Нямаа тэмээний дүрс бүхий таних тэмдэгтэй, зураач Д. Пушкин цаа буга унасан хүүхэд, сэтгүүлч С.Жамбалдорж ном уншиж байгаа Шаалуу хүүгийн зураг гэх мэт таних тэмдэг хэрэглэж байжээ. Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөн “Миний амийг хайрла” гэж хэлээгүй мөртлөө “Тарьсан цэцэг, ухаантны бүтээсэн номыг битгий сүйтгээч” хэмээн дайснаас гуйж байдаг. Номд дуртай болно гэдэг мэргэн ухаанд ойртоно гэсэн үг гэж эрдэмтэн мэргэд ч сургадаг. Тэгвэл хүүхдэд ном хайрлах ухаан, хүмүүжил сэтгэл төлөвшүүлэхийн тулд “Номд дуртай болцгооё”, “Номтой нөхөрлөе” хэмээн мянга дахин хэлж, бичсэнээс өөрсдийн үлгэр жишээгээр нөлөөлбөл илүү тус үзүүлэх нь мэдээж. Багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд номын таних тэмдгийн учрыг хүүхэд залуучуудад ойлгуулж, таних тэмдгийн төрөл бүрийн загвар зохиох, тайлбарлах, экслибристэй номын үзэсгэлэн
  • 3. гаргаж суртачлах зэрэг ажил зохион байгуулах нь номтой зөв харьцах ажлын өмнөтгөл болж чадна. Соёлтой хүний ном содон байдгийн нэг учир энэ билээ. Аман зохиолын экспедиц Усан далай булгаас эхтэй Ухаан далай номоос эхтэй /Монгол ардын зүйр цэцэн үг/ Тууль хайлж, үлгэр домог ярьж, оньсого таалгаж, ерөөл тавьж, магтаал хэлж, уртын дуу дуулдаггүй эмээ өвөө гэж бараг байдаггүй үе саяхан байлаа. Тэд ард түмнийхээ олон зуун жил үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн баялаг туршлага дээр үндэслэн ач, зээ нартаа аман зохиолын сонгодог хичээл заасаар ирсэн билээ. Үе дамжсан тэр сонгодог хичээлд багачуудыг татах увидас бий. Гагцхүү эгэл жирийн “Аман зохиолч-багш нар”-ын хичээлийг нандигнан бичиж авч, “гэрийн сургуулийн сурах бичиг” болгон хэрэглэдэг байжээ. Иймд сурагчдын дунд аман зохиол төрөлжүүлэн цуглуулах, судлах хөдөлгөөн өрнүүлбэл зүйтэй. Хэрвээ хүүхэд залуучууд бага наснаасаа аман зохиолын аль нэгэн төрлөөр махруун, нэг чиглэл барин хөөцөлдвөл хойчийн өдөр ард түмнийхээ эх хэл, утга зохиол судлалд гавьяатай үйлс бүтээхгүй гэх газаргүй. Сургууль, номын сан, бусад олон нийтийн байгууллагууд хамтран мэргэжлийн хүмүүсийн туслалцаанд түшиглэн хүүхэд залуучуудын дунд “Аман зохиол цуглуулах, судлах экспедиц” зохион байгуулах хөдөлгөөнийг өрнүүлбэл тэднийг хөгжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй. Цаасан дээр буух уу? Ажил болгох уу? Хүнийг үерхэж байгаа нөхрөөр нь, уншиж байгаа номоор нь таньж болно гэж эрдэмтэн мэргэд эртнээс сургасаар иржээ. Дэлхийн бусад орнуудад номын хорхойтнууд сайн дураараа хамтран өөрсдийн байгууллага, хамт олонтой болж ажилладаг сайхан туршлагууд байжээ. Монгол улсын Боловсол шинжлэх ухааны яамнаас 2013 онд “Ном хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном суртачлах, түгээх дэлгэрүүлэх, бүтээлч ажлуудыг хийх, сурагчдыг хөгжүүлэх зорилготой билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд доорх ажлуудыг санаачлан зохион байгуулах нь ажил урагшлах нэг алхам болж чадна гэж бодном. Үүнд: Сайхан ном, бичил ном, ховор номын үзэсгэлэн гаргах, олонд алдаршсан номын ой тэмдэглэх, орон сууц гэр хороололд ном дамжуулан унших шуудан бий болгох, номын үлгэр дуурайлтай баатрын нэрэмжит ажил зохиох, асуулт хариулт, мэтгэлцээн зэрэг аль ч анхан шатны байгууллага хэзээ ч хийж болохоор хөрөнгө мөнгө шаардахааргүй шинэ хэлбэрийн ажил санаачлан хийвэл зохистой. Номын хорхойтой хүүхэд залуусыг нэгтгэж, тэдний бусдад үзүүлэх нөлөөг хүчтэй болгоход бид ажлаа чиглүүлэх цаг болсон. Сургууль ном хоёрыг салгаж ойлгох аргагүй. Эсээ бичсэн Н.Азжаргал /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IY сургуулийн сургалтын менежер / 2014 оны 01 сар