Contenu connexe
Similaire à мөнгө босгох шалгарсан арга (20)
мөнгө босгох шалгарсан арга
- 3. ХУВЬЦАА
гэдэг нь компанид хөрөнгө оруулж,
түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хуралд
оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг
татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан
борлуулж олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар
тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас юм.
Хувьцааг хувьцаа гаргагч компани нь өөртөө хөрөнгө
босгох зорилгоор гаргадаг.
- 4. ХУВЬЦААГААР БАЯЖСАН ХҮМҮҮСИЙН
ТҮҮХЭЭС ...
Жорж Сорос
бол хувьцаагаар баяжсан тэрбумтан юм. Мөнгөний ханш
хаана унаж, хаана өсөхийг маш сайн мэддэг байсан Сорос
орон орны банкны хувьцааг хэрэгтэй үед нь худалдан авч,
буцаан зарсаар 10 жилийн дотор мөнгөө 4000 хувиар
өсгөж чаджээ. 1992 онд гэхэд Английн фунт стерлингийн
ханшийн уналтаас ганцхан жилийн дотор 15 тэрбум
доллар ашиг унагаж байжээ. Түүний нэр дэлхийн толгой
тэрбумтнуудын жагсаалтанд хойгуур жагсдаг ч энэрэнгүй
үйлстэнүүдийн жагсаалтыг байнга тэргүүлдэг. Тэрээр
олон оронд Сорос сангаа байгуулж санхүүжүүлэн
хүмүүсийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулж байна.
- 5. ХУВЬЦАА НЬ:
Энгийн хувьцаа (энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа
эзэмшигчдийн хуралд санал өгөх, ногдол ашиг авах
эрхтэйг гэрчилсэн үнэт цаас)
Давуу эрхийн хувьцаа (Хуульд заагдсан тодорхой
асуудлаар санал өгөх эрхтэй, ногдол ашиг авах, тэргүүн
ээлжинд татан буулгалтын үнэ авах эрхийг гэрчилсэн үнэт
цаас)
Алтан хувьцаа (төрийн өмчит үйлдвэр, компанийг
хувьчлах үед гаргаж болдог бөгөөд энэ нь Засгийн газар
эзэмшдэг хориг тавих эрхтэй ногдол ашиг авдаггүй,
тодорхой хугацаатай, бусдад шилждэггүй хувьцаа юм.)
- 6. Өөрөөр хэлбэл ... Засгийн газар төрийн өмчит
үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан
компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлахдаа
алтан хувьцаа гаргаж, хувьчлагдсан компанийн зүгээс
үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт
харшилсан шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх
зорилгоор хориг тавих эрхийг тодорхой хугацаанд
өөртөө авдаг.
Алтан хувьцаатай компанид дараах тохиолдлуудад төрөөс
хориг тавих эрхтэй. Үүнд:
• Компанийг өөрчлөн байгууулах, татан буулгах
• Их хэмжээний хэлцэл байгуулах
• Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ, тарифийг
тогтоох, өөрчлөх.
- 7. МӨН Халаасны хувьцаа (Хувьцаа эзэмшигч биш компани
өөрөө эзэмшиж буй хувьцааг, эсхүл гэрээний үндсэн
дээр гүйцэтгэх удирдлагад шилжих хувьцааг хэлнэ.)
Өөрөөр хэлбэл А компани 100 хувьцаатай, үүнээс нийт
хувьцаанаас
Б-40%,
В-30%,
Д-20% эзэмшдэг бол эзэнгүй үлдсэн 10% хувьцааг
халаасны хувьцаа гэнэ. Нөөц ч гэж нэрлэж болох
- 8. ЭНГИЙН БОЛОН ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААНЫ ЯЛГАА
Энгийн хувьцаа
Давуу эрхийн хувьцаа
Хувьцаа эзэмшигчдийн хуралд
оролцож, хурлаар хэлэлцэж байгаа
бүх асуудлаар санал өгөх эрхтэй.
Зөвхөн давуу эрхийн хувьцаатай
холбоотой асуудлаар санал өгөх
эрхтэй.
Давуу эрхийн хувьцааны ногдол
ашгийг төлсний дараа, компаниас
ногдол ашиг хувиарлахаар
шийдвэрлэсэн тохиолдолд ногдол
ашиг авна.
Ногдол ашиг - ийг тэргүүн ээлжинд,
тогтмол авна. Компани тухайн жил
ногдол ашиг өгөхгүй бол дараа жилд
нөхөн олгодог.
Компани татан буугдсны дараа эд
хөрөнгийг худаалдаалснаас олсон
орлогоос ногдох хувиа зээлдүүлэгч
болон давуу эрхийн хувьцаа
эзэмшигчдийн дараагаар авдаг.
Компани татан буугдсны дараа эд
хөрөнгийг худаалдаалснаас олсон
орлогоос нэн тэргүүнд ногдох хувиа
хүртэнэ.
- 10. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ
Санал өгөх эрх
1.
Энгийн хувьцаа бүр нэг саналын эрхтэй. (Компанийн энгийн
хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд
оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж
байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй)
Олонхийн саналаар шийддэг
Ээлжит болон ээлжит бус хуралд оролцох эрхтэй.(Саналын
эрх бүхий энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг
эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн
хурлаар хэлэлцэх асуудалд санал дэвшүүлж болно)
Давуу эрхийн хувьцааны саналын эрх хязгаарлагдмал
(Давуу эрхийн хувьцаа эзэмшигчид зөвхөн давуу эрхийн
хувьцаатай холбоотой асуудлаар хувьцаа эзэмшигчдийн
хуралд саналын эрхтэй оролцдог)
- 11. НОГДОЛ АШИГ АВАХ ЭРХ
2.
Ногдол ашиг нь хувьцааны өгөөж юм. (Компанийн
төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил
дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг
хуваарилах эсэх талаар шийдвэрлэж,
хуваарилахаар шийдсэн бол ногдох ашгийн
хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа
эзэмшигчдийн нэрсийн жагсаалт болон ногдол
ашиг төлөх өдөр зэргийг мэдэгдэх үүрэгтэй)
Давуу эрхийн хувьцаанд ногдол ашгийг түрүүлж
хуваарилдаг
- 12. КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАСНЫ ДАРАА
3.
ХУВЬ ХҮРТЭХ ЭРХ
Давуу эрхийн хувьцаа, дараа нь энгийн хувьцаанд
хуваарилна.
Компани татан буугдсан тохиолдолд эхлээд зээлдүүлэгч
болон бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өр төлбөрийг
барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас
олсон орлогыг дараах дарааллын дагуу хувьцаа
эзэмшигчдэд хуваарилна:
Давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг
болон давуу эрхийн хувьцааны үнэ, түүнчлэн эргүүлэн
худалдаж авах давуу эрхийн хувьцааны төлбөр;
Эргүүлэн худалдаж авах энгийн хувьцааны төлбөр;
Үлдсэн орлогыг энгийн хувьцаа эзэмшигчдийн
эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн
хуваарилна.
- 14.
ХУВЬЦАА бол таны унаж яваа машин, амьдарч
байгаа байр, хадгалсан мөнгө учир цаг гаргаж,
хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож
хөрөнгийнхөө төлөө санаа тавих хэрэгтэй.
- 15. ХУВЬЦААНЫ ДАВУУ ТАЛ
Ногдол ашиг авах
Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох
Саналын эрх эдэлж, компанийн удирдлага,
шийдвэр гаргах үйл явцад оролцох
Хөрвөх чадвар сайтай
Инфляцид өртөхгүй
- 16. ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЗӨРҮҮГЭЭС ЯАЖ
АШИГ ОЛОХ ВЭ?
Та нэг компанийн хувьцааг 1000 төгрөгөөр худалдаж
аваад тухайн хувьцааны үнэ 2000 төгрөг болон
өсөхөд хувьцаагаа заран ашиг олж болно.
Хувьцааны
худалдаж
өөрчлөлтийн
Үнийн өсөлт
авсан үнэ
зөрүү
2000 ₮
1000 ₮
АШИГ
- 17.
Инфляцид өртөхгүй
Инфляци нэмэгдэнэ гэдэг нь юмны үнэ өснө гэсэн үг.
Өөрөөр хэлбэл инфляцийн түвшин нэмэгдэхэд
хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өндөр болж,
бэлэн мөнгөний худалдан авах чадвар багасдаг.
Тэгэхээр таны мөнгөн хадгаламж инфляцид өртөж,
үнэ цэнэ нь буурах бол хувьцааны үнэ бусад юмны
адил инфляцийг дагаж өсдөг. Учир нь хувьцааны
цаана компанийн үл xөдлөx хөрөнгө, эд зүйлс байдаг
ба бүx зүйл үнэд орж байгаа үед тэдгээрийн үнэ мөн
адил өсч улмаар xувьцаа нь ч гэсэн үнэд орно.
- 18. Хувьцаа
Бонд
Эргэн төлөгдөх нөхцөлгүй
Тодорхой хугацааны дараа эргэн
төлөгдөнө
Ногдол ашиг авна
Бондын эзний хувьд зээлийн хүүг
авна
Хувьцааны ногдол ашиг компанийн
ашигтай ажиллаж байгаа эсэхээс
хамаарах тул тогтмол биш байж
болно.
Компаний ашиг алдагдлаас үл
хамааран анх тогтсон хүүг тогтмол
авна
Хөрвөх чадвар сайн буюу хурдан
зарагддаг. 2догч зах зээл дээр
арилжигддаг
Хөрвөх чадвар хувьцаанаас сул,
гэхдээ хүссэн үедээ 2догч зах зээл
дээр арилжиж болно
Компани оршин тогтнох бүх л
хугацаанд хүчин төгөлдөр
Зээлийн хугацаанд хүчин төгөлдөр
Компани дампуурвал хувьцаа
эзэмшигчид өөрт ногдох хөрөнгийг
компанийн бүх өр төлбөр зээлийг
барагдуулж дууссаны дараа авдаг
Компани дампуурвал зээл олгогчид
өөрийн зээлдүүлсэн хөрөнгийг
хүүгийн хамт хамгийн түрүүнд авна
Ашиг өндөр, эрсдэл өндөр
Ашиг бага, эрсдэл бага
- 19. ! ХУВЬЦААНЫ СУЛ ТАЛ
аливаа компанийн хувьцааны ханш нэг тогтсон
түвшинд байдаггүй, эдийн засаг, зах зээлийн мөн
компанийн үйл ажиллагаа зэрэг гадаад дотоод олон
хүчин зүйлээс хамааран хэлбэлзэж байдаг. Тэгэхээр
өндөр үнээр худалдаж авсан хувьцаа маань ханшийн
уналтад орох тохиолдол гарна. Цаашилбал компани
дампуурах эрсдэл ч бий
Хувьцаанд хөрөнгө оруулагч нь банкны хадгаламж
болон бондоос илүү өндөр ашиг олох зорилготой
байдаг. Гэвч ашиг их бол эрсдэл их гэдэг зарчмын
дагуу хувьцаа илүү ашиг олох боломжтой ч өндөр
эрсдэлтэй тул та сонголтоо зөв хийх нь чухал юм.
3 – 5 жилийн Санхүүгийн тайлан, үзүүлэлтийг нь
шалгаж үзэх хэрэгтэй!