SlideShare une entreprise Scribd logo
1  sur  5
Хичээлийн сэдэв: Монгол үндэсний улаан идээ
Хичээлийн агуулга:
1.Бэлчээрийн монгол малын мах
2.Монголын агнуурын зэрлэг зарим амьтны мах
3.Махан хоол хүнс
Хичээлийн зорилго:
Монгол үндэсний улаан идээний нэр төрөл, бэлтгэх арга, нэршил, хүнс тэжээлийн ач холбогдлын талаар мэдлэг олж авах
,[object Object],Монголчууд эрт дээр үеэс махан хоолыг эрхэмлэн хэрэглэхдээ энэ төрлийн хоолны дэгийг нарийн сахиж шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан улмаар тухайн үндэстний зүй зохистой хоололтын горимыг бий болгож мөрдсөөр байна. Монголчууд “Улаан” буюу махан хүнс, хоолоо гарал үүслээр нь малын, агнуурын гэж хоёр ерөнхий ангилах бөгөөд тэдгээрийг дотор нь нарийвчлан задалж үздэг. Ардын уламжлалт онолын дагуу махны зүйлийг чанараар нь халуун, бүлээн, сэрүүн гэж ангилаад хүний махбодийн хий, шар, бадганы тэнцвэрийг жилийн бүх улиралд хоол хүнсээр зохицуулж байсан.
Тухайлбал: халуун чанартай махны төрөлд гал, хий махбодитой адуу, тарвага, бугын мах, өөх, загасны махыг тооцож тэдгээрийг хүнсэнд хэрэглэн юуны өмнө шороо, ус махбодитой хүйтэн чанартай бадганы тэнцвэрийг тогтоох, бүлээн чанартай, шороо, гал махбодитой хонины махаар бадгана, хийг тэнцүүлэн, шороо, ус махбодитой, сэрүүн чанартай үхэр, ямаа, тэмээ, гахайн махыг хэрэглэн гал махбодитой, халуун чанартай шарын тэнцвэрийг тогтоон, улмаар дээрх хэрэглээг зохицуулж хий, шар, бадганы үүсэлтэй өвчин эмгэгийг номхотгож байжээ. Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг махны төрөл нь идээ, ундааны зүйлийн зургаан амтны гуравд нь буюу тухайлбал, амтлаг, исгэлэн, халуун амтанд хамаарахуйц чанарын хүрээг хамардаг учраас жилийн 4 улиралд эрүүл хийгээд өвчтэй аль ч хүнд тохируулан хэрэглэх боломжтой хүнс юм.
Малын махыг хонины, үхрийн, ямааны, адууны, тэмээний гэж ангилах бөгөөд тэдгээр нь шим тэжээлт чанар, хэрглээний зориулалтаараа эрс ялгаатай болно.
Хонины махыг чанар чансаагаар тэгш тул хүндэтгэл, ёслолын идээ болгохоос эхлээд жилийн аль ч улиралд хэрэглэдэг. Монгол хонины мах амт чанар сайтай нь булчин махны ширхэг нарийн байдагтай холбоотой. Яс, өөх, махны хамгийн зохистой харьцаа 1:5 бөгөөд энэ нь шүдлэн хонинд тохиож байгаа нь монголчууд идшиндээ гол төлөв шүдлэн хонь хэрэглэдгийн нэг үндэс юм. Монгол хонины махны уургийн үл орлогдох аминхүчлийн /валин, изолейцин, лейцин, лизин, метионин, треонин, триптофан, фенилаланин/ уурагт эзлэх хувь 41.64 байхад киргизийн нарийн ноост хонины мах 29.28, шинэ зеландын хонины маханд 39.09% байдаг.
Монгол үхрийн маханд азотгүй хандлаг бодис харьцангуй их байдгаас мах өвөрмөц үнэр амттай байдаг бөгөөд дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай, удаан хайлдаг, тураг мах, тосны гарц ихтэй байдаг нь түүний онцлог чанар юм. Үхрийн мах нь сэрүүн чанартай бол сарлагийн махыг бүлээн чанартай гэж үздэг. Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг. Судалгаанаас үзэхэд тосонд уусдаг амин дэмүүд үхрийн маханд давуу байдаг.  Үхрийн махыг голчлон өвөл хэрэглэдэг.
Адууны мах нь уургаар баялаг бөгөөд ялангуяа амьдралын чухал амин хүчил бусад малын махныхаас дутуугүйн дээр амьтны биед үл орлогдох хүчил валин, фенилаланин, метеонин хүчлүүд, орлогдож болох хүчил цистин, аспаргин, сери, глютамин, тирозин хүчил үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдаг.
Адууны мах нь чийг ихтэй учир илчлэг чанарын хувьд хонь, үхрийнхээс харьцангуй доогуур байна.
Адууны мах нь онцгой өвөрмөц үнэр, амттай бөгөөд зөвхөн өвлийн хүйтний улиралд хэрэглэдэг, зарим эрхтэнийг нь эм болгодог. Жишээ нь: уушиг нь уушигны хатгаа хийгээд ханиадыг, дэлүү нь элдэв яр, бөөрний халууныг багасгадаг.
Ямааны махыг сэрүүн чанартай, уураг нь хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай учраас зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь тохиромжтой.
Тэмээний мах үхрийнхийг бодвол цайвардуу , бүдүүвтэр ширхэгтэй, өөх нь шаргалдуу цагаан, гаж үнэр амтгүй, ялангуяа дотор өөх нь түргэн царцдаг, чанахад махны амт нь үхрийнхээс онцын ялгаагүй байдаг. Химийн найрлагын хувьд тэмээний мах үхрийнхтэй төстэй боловч нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй ба гликоген элбэгтэй учир ходоодонд шингэх нь сайн, сэрүүн чанартай байдаг.
,[object Object],Бидний өвөг дээдэс өнө эртнээс таван хошуу сүргээ тэнэгэр уудам бэлчээрт адуулан маллаж, өөрсдийн хэрэгцээнд тохируулан газар тхриаланг зохистой хэлбэрээр бас эрхлэж, үүний зэрэгцээ агнадаг амьтдад элдэв хохирол учруулахгүйгээр өргөн хүрээнд маш ухаалгаар эрхэлж ирсэн уламжлалтай.
Ан агнуур гэдэг нь анчин хүн ганцаарчлан эсвэл хэдүүл нийлж хүч хавсран ахуй амжиргааны хэрээгцээг хангах зорилгоор агнаж буй амьтныхаа үржил, орооны болон ичээ, өвөлжөөний бус цагаар зөвхөн нас, бие гүйцсэн эс бөгөөс сувай эмэгчинг сорчлон авлах үйлдлийг , харин “ав хомрого” гэдэг нь олон, арван, зарим үед хэдэн зуун цэрэг эрс оролцон онцгой нарийн дэг журам, зохион байгуулаллтайгаар  ихэвчлэн намрын төгсгөл, өвлийн эхэн сар дор буга, хандгай, гахай, аргаль, янгир, зээр зэрэг аж ахуй, эдийн засгийн ач холбогдолтой анг, мөн аль ч улиралд мал, амьтны дайсан болсон чоно зэрэг араатныг хомроголон авлахыг ойлгодог байна.
Гөрөөсний мах, түүний шим тэжээлт ба увдист чанар
Салаа эвэрт, өвсөн тэжээлт ан амьтдын махыг ерөнхий нэрээр нь гөрөөсний мах гэнэ.
Буга. Эрэгчин-буга, эмэгчин-согоо гэдэг бүл сүргээр амьдардаг, их зөнч, өвс ногооны сорыг гэхдээ бүр эмийн ургамлыг зонхилон идэж, усны тунгалагийг уудаг учир мах нь өвөл хөлддөггүй, зунд мууддаггүй, газар тавихад шороо наалддаггүй хэмээн ярилцдаг. Буга нь авлуулж байхдаа 12 салаа эврээ газар хүргэхгүй гэж эрүүгээ дэвсэн тэргүүн дээрхи эврээ цэх шулуун өргөж амь тавьдаг.
Бугын манаас гадна шууд эм болгон хэрэглэдэг цусан эвэр, цус, элэг, бөөр, сүүл, чив, шүд, яс зэрэг бараг бүх эрхтэн, эд нь эмийн найрлагат орох ба өөрөө эм болдог.
Бугын ха бөөр бөөрний үйл ажиллагааг сэргээж, дүлийг ангаана. Өөх тос нь үе мөчний архаг үрэвсэлт авчнийг илааршуулах, цус нь уушигны өвчин, цус алдах өвчнийг анагаах чадалтай. Цусан эвэр нь мэдрэл муудах өвчнийг анагаах, тамир тэнхээ оруулах үйлчилгээтэй.
Хандгай. Эрэгчин-манж, эмэгчин сүндэс, үр төлийг нь ходол гэдэг ба бүл сүргээрээ амьдардаг, ихэвчлэн ихэрлэдэгногооны сорыг идэж, усны тунгалаг, рашаанаар ундаалдаг урт наст /70-80 жил/ тахал өвчинд үл нэрвэгдэгч амьтан юм.
Хандгайн мах маш амттай, үүнээс уруул нь алдартай тансагийн нэгэнд тооцогддог.
Тамир сэлбэх, нуруу хөл өвдөх зовиурыг илааршуулна. Чсаг ахринд хандалж ууваас ядаргааг тайлж, тамир сэлбэнэ.
Хонин гөрөөс.  Эрэгчин- угалз, эмэгчин аргаль гэдэг, монгол хонины өвөг удам байж болох монгол орны гайхамшигт амьтдын нэг юм. Аргалийн мах нь угалзныхаас илүү чанарлаг, хонины махнаас давуу амттай, шүүслэг боловч бага зэрэг хатуувтар. Нярайлсан эхэд аргаль намнаж шөл уулган тэнхрүүлдэг байсан.
Угалзны уушигаар эмэгтэй хүний авчнийг арилгадаг, аргалийн цус архинд хордож донтох өвчнийг ангаана. Бөөр нь шээс боогдох, мөн шижин өвчинд сайн.
Угалзны үс нь элдэв хорыг арилгах, усан идээ бээрийг хатаадаг.
Ямаан гөрөөс. Эрэгчин тэх, эмэгчин янгир гэдэг монгол ямааны өвөг хуланц. Цус нь харшил, ядаргааг тайлж, хүч тамир нэмдэг. Элгийг сүүнд боловсруулж хэрэглэвэл элэгний үйл ажиллагааг сайжруулж цусны төлжилтийг нэмнэ. Эврийг нь шатааж нүүрсийг нь усаар даруулж уувал гэдэс, ходоодны хавдрыг арилгана.
Ойн гөрөөс. Эрэгчин гур, эмэгчин зүр. Биеийн алжаал ядаргаанд маш сайн.
Араатан амьтны мах, түүний увдист чанар
Баавгай. Өөх нь үл царцдаг, ханаагүй олон холбоот тосны үл орлогдох хүчлүүдээр баялаг учир түлэгдэлт, элдэв яр, толгойн үлд, яршсан шархыг түргэн эдгээдэг. Цөс нь элэг цөсний өвчинд сайн ба шарыг багасгаж, шархыг эдгээдэг.
Чоно. Бүх эрхтэн эд нь ужиг өвчнийг зогсоон, хоол шингэлтийг сайжруулан хүч тамирыг сэлбэдэг. Хэл нь сахуу, цөс нь шүд хорхойтоход дусаавал эдгэрүүлнэ.
Шилүүс. Муурын итөрлийн амьтан бөгөөд ходоодны шингэлт муудсан хүнд сайн. Гэдэс нь гэдэсний хатгалгааг дарна.
Жигүүртний мах, түүний увдист чанар
Тоодог. Нас гүйцсэн эрэгчин нь 10-12 кг, эмэгчин нь 6-8 кг маш сайн чанарын мах өгдөг. Махыг нь дэлхийн хамгийн тансаг гэж тооцдог. Дэлүүний өвчнийг засч мэдрэлийг ядаргаанд сайн.
Ятуу. Жижиг биетэй, цагаан толботой хүрэн эрээн шувуу. Хоол шингээлтэнд сайн.
Сойр. Ургамлын үх, жимсээр хооллодог, улбар шар, хар өнгийн гоёмсог өнгөтэй эрэгчин нь 10 гаруй эмэгчин хураан сүрэглэн амьдардаг. Хөгшдийн ядаргаа, харшлыг тайлах, удаан хугацаанд өвчилсөн хүмүүсийг сувилан тэнхрүүлдэг.

,[object Object],Монголчуудын хувьд эрт дээр үеэс хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн үндэсний хоолны төрөл зүйлд тураг махан болон дотор мах, толгой шийрэн хоол орно.
Бүхэл мах гэдэг нь зөвхөн давстай усанд чанаж болгосон ястай махны нэр бөгөөд хүзүү, сээр, дал бугалга, богтос, сүүж, дунд чөмөг, шаант, харцага нуруу, ууц, өвчүү, хормой, өндөр хавирга, богино хавирга, сүвээ, сүүл гол мах гэх мэт хориод нэр төрлийн хоол болдог.
Монголчууд дээр дурьдсан ястай махан хоолноос гадна хуйхтай өвчүү, хар шөл махан хуурга, олгойн хиам, битүү шөл, шарсан мах, хайрсан мах гэх мэт хоолыг өдөр тутмын хоолондоо хэрэглэж ирсэн.
Түүнчлэн тураг хар махыг нимгэн хавтгай зүсэж, буцламгай шар тосонд өнгийг нь боролтол чанаж болгодог “тосон чанамаг” зэрэг дан тураг махан хоолыг хийж иддэг байсан. Эдгээрээс гадна битүү шөлийг таглаа сайтай сав, эсвэл гүзээ, олгой зэрэгт хийж амсрыг нь сайтар битүүлэн чанаж болгодог байна.
Үүнээс гадна шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, толгойны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж жигнэж шөллөсөн “гурван шимтийн шөл”, төлгөн эм хонины далны бариул яс, борви, тойгны яс, хар сээр зэргийг махнаас нь шулж аваад тогоонд хийж давсаар амт тохируулж шөлийг нилээд ширгэтэл буцалгаж хийдэг “дөрвөн шимтийн шөл”, хонь ямааны олгойг угааж цэвэрлэж дотор нь жижиг хэрчиж амт тохируулсан мах хийгээд усаар шүүсэлж амсрыг нь утсаар сайтар боож усанд чанаж болгодог “олгойн шөл” зэрэг нь хар шөлийг төрөл зүйлийн нэг юм.
Мөн дээр үеэс гэрийн болон хээрийн нөхцөлд хийж ирсэн уламжлалт хоол бол боодог бөгөөд энэ нь дан махан хоолны төрөлд багтана. Ус хэрэглэхгүйгээр махыг өөрийн нь шүүсэнд улайтгаж халаасан чулуугаар хайрч жигнэн арьсанд нь битүүлэн болгосон хоолыг “боодог” гэнэ.
Боодгийг ямаа, тарваганы махаар хийх ба төхөөрөх, гэдэс дотрыг нь гаргах, ясыг нь шулж авах, улайсгасан чулууг хийх, туламласан арьсыг битүүлэх, гаднаас нь хуйхалж болгох, бэлэн болсон боодгийг туламнаас нь гаргах зэрэг нь маш нарийн ажиллагаа шаарддаг.
Дан тураг махан хоолны өөр нэг төрөл зүйл “хорхог” юм.  Энэ нь боодогтой адил боловч түүнийг хавхаг таг сайтай саванд ястай буюу шулж том хэрчсэн махаар хийдгээрээ ялгаатай.
Монголчуудын дуртай хоолны нэг бол тарваганы махан хоол юм. Монгол тарваганы махны уургийн найрлаганд 16 амин хүчил байдаг ба түүний 8 нь үл орлогдох амин хүчил бөгөөд мах нь тослог, А, D, E амин дэмээр баялаг, шингэц сайтай, амт шимтэйгээрээ онцлог юм. Тарваганы махаар боодог, хорхог хийхээс гадна ялбаг хэмээн нэрлэдэг нэгэн төрлийн зуушийг хийдэг.
Татшин буюу шөлөн хоол: Энэ нь хольцтой найруулан хийсэн шөлтэй хоол бөгөөд одоогийнхоор бол найруулсан, зутан шөлний төрөл юм. Энэ хоолонд хэрчсэн гурилтай шөл, гэтүүртэй шөл, бантан, гурил үрсэн шөл гэх мэт олон янз байна. Малын сээрний 2 талын зураа махыг авч давс, сонгино, саримс зэргээр амт оруулан улаан хоолойг эргүүлэн дотор нь чихэж хөвгүүдэд <<Хүлэг хурдан, хүч эрдүү яв>>, охидод <<үйлэнд уран үзэсгэлэн гоо яв>> хэмээн хишиг болгон чанаж өгдөг “уралдуур” гэдэг хоол байдаг.
Дотор мах, толгойн шийрэн хоол: Монголчуудын өдөр тутмын хоолны бүтцэд дотор мах, толгой шийрэн хоол багагүй байр суурь эзэлдэг. Дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс, олгой, өлөн, гургалдай, гүзээ, сархинаг, сэмж цус зэрэг малын их биений бус махны ерөнхий нэр юм.
Судалгаанаас үзэхэд бод малын амьдын жингийн 13, бог малын 12 хувийг дотор эрхтэн эзэлдэг гэж үздэг байна.
Дотор махны зүйлийг жижиглэн хөшиглөж давс, сонгино, сармис, халуун ногоо зэргээр амт тохируулан ам амсрыг утсаар боох буюу модоор сүлбээрлэн усанд чанаж хийсэн хоолоо үнхэлцэг гол төлөв бог малын нарийн гэдсэнд ус, давс, сонгино, сармис, гурил зэргийг тохирох хэмжээгээр хольж найруулсан малын цусны шингэнээс олгойд хийж цутгалангаар нь гүйлгэн цутгаж үзүүрийг нь сайн зангидаад усанд чанаж болгосныг зайдас гэнэ.
Малын цус оролцуулан бэлтгэдэг,монгол хоолын нэг бол хярамцаг юм. Хярамцаг бол өвөл, хаврын цагт хэрэглэх идшиндээ зориулж малыг олноор нь нядлах үед нядалсан малынхаа гэдэс дотрын зүйлийг цустай нь хамт гүзээнд хийж хөлдөөж нөөшилсөн хүнс бөгөөд хэрэгцээнийхээ хэрээр хөшиглөн авч гол төлөв шөлтэй хоол хийж иддэг. Нэг богийн дотор махаар нэг буюу хоёр хувааж хярамцаг хийдэг. Үүнийг таван цул гэж нэрлэдэг бөгөөд ходоод гэдэс, элэг, бөөр, зүрх, уушги, зэргийг тэнцүү хоёр хэсэгт хувааж хос эрхтэнг нэгтгэж, хос бусыг дундуур нь хувааж тус бүрийг нарийн тууз маягаар цувьж бүгдийг уртааш нь өрж тавин урьдчилан бэлтгэсэн гүзээгээр хучиж хөлдөөнө.

Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4
Dund hut in angi  mongol hool lekts 4

Contenu connexe

Tendances

зөв хооллох зөвлөгөө
зөв хооллох зөвлөгөөзөв хооллох зөвлөгөө
зөв хооллох зөвлөгөө
Bama740517

буруу хооллолт
буруу хооллолт буруу хооллолт
буруу хооллолт
bagsh4a

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
naraa30

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
tuya0507

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
od_ulzii22

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
moogii102

E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4
davaa627

Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээЭрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
ub_old

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
Ankhzaya Zaya

Tendances (20)

зөв хооллох зөвлөгөө
зөв хооллох зөвлөгөөзөв хооллох зөвлөгөө
зөв хооллох зөвлөгөө

Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе

буруу хооллолт
буруу хооллолт буруу хооллолт
буруу хооллолт

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт

Burn nutrition
Burn nutritionBurn nutrition
Burn nutrition

Zuv hoollolt
Zuv hoolloltZuv hoollolt
Zuv hoollolt

Presentation2
Presentation2Presentation2
Presentation2

зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт

эрүүл хоол
эрүүл хоолэрүүл хоол
эрүүл хоол

хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн

Gemodializ garin avlga
Gemodializ garin  avlgaGemodializ garin  avlga
Gemodializ garin avlga

E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4E m.sp713, lesson4
E m.sp713, lesson4

Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээЭрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ
Эрүүл хооллолт, оновчтой сонголт, зохистэй хэрэглээ

Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!Эрүүл саруул амьдралыг өөрөө  бий болгоё!
Эрүүл саруул амьдралыг өөрөө бий болгоё!

хоол эмчилгээ
хоол эмчилгээхоол эмчилгээ
хоол эмчилгээ

эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт

Hool huns
Hool hunsHool huns
Hool huns

Zuv hoollolt
Zuv hoolloltZuv hoollolt
Zuv hoollolt

Similaire à Dund hut in angi mongol hool lekts 4 (20)

Dund hut in angi mongol hool lekts 2
Dund hut in angi  mongol hool lekts 2 Dund hut in angi  mongol hool lekts 2
Dund hut in angi mongol hool lekts 2

Dund hut in angi mongol hool lekts 5
Dund hut in angi  mongol hool lekts 5 Dund hut in angi  mongol hool lekts 5
Dund hut in angi mongol hool lekts 5

Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8Hool uildverleliin tehnologi lekts 8
Hool uildverleliin tehnologi lekts 8

Hool uildverleliin tehnologi lekts 3
Hool uildverleliin tehnologi lekts 3Hool uildverleliin tehnologi lekts 3
Hool uildverleliin tehnologi lekts 3

Hool
HoolHool
Hool

Parmaaa
ParmaaaParmaaa
Parmaaa

шувууны анатоми
шувууны анатомишувууны анатоми
шувууны анатоми

отгонцэцэг
отгонцэцэготгонцэцэг
отгонцэцэг

хөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулаххөгшдийг шимжүүлж урт наслуулах
хөгшдийг шимжүүлж урт наслуулах

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Cup
CupCup
Cup

Cup
CupCup
Cup

Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6Shimt bodisiin dutal lect 6
Shimt bodisiin dutal lect 6

Pig
PigPig
Pig

Presentation1 (1)
Presentation1 (1)Presentation1 (1)
Presentation1 (1)

Zagas
ZagasZagas
Zagas

Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах

Ppth4
Ppth4Ppth4
Ppth4

цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл

цахим хичээл
цахим хичээл цахим хичээл
цахим хичээл

Plus de Lha Bolorerdene (20)

семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8семинарын удирдамж 8
семинарын удирдамж 8

Lessons
LessonsLessons
Lessons

Integral1
Integral1Integral1
Integral1

дифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбардифференциал тэгшитгэлийн хувилбар
дифференциал тэгшитгэлийн хувилбар

олон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалтолон хувьсагч бие даалт
олон хувьсагч бие даалт

семинар
семинарсеминар
семинар

семинар
семинарсеминар
семинар

Os l1
Os l1Os l1
Os l1

Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1Plan 2011 2012-1
Plan 2011 2012-1

лабораторийн ажилUud
лабораторийн ажилUudлабораторийн ажилUud
лабораторийн ажилUud

L 4
L 4L 4
L 4

L 3
L 3L 3
L 3

L 3
L 3L 3
L 3

Lesson 7
Lesson 7Lesson 7
Lesson 7

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1

блог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгааблог хийх зааварчилгаа
блог хийх зааварчилгаа

10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà10 best hotel chains îð÷óóëãà
10 best hotel chains îð÷óóëãà

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

Dund hut in angi mongol hool lekts 4

• 1.