SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ
НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ, НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН
БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ
ШУТИС–Компьютерийн техник Менежментийн Сургууль
j_munkh@yahoo.com

Хураангуй
Энэхүү судалгааны ажлаар дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Монгол
ямааны ноолуурын талаар судалж, үнийн талаарх өнгөрсөн, одоогийн
үзүүлэлтүүдийг цуглуулан дүгнэж, ирээдүйн үнийн ерөнхий таамаглалыг Жилүүдийн
гулсах дунджийн арга болон Хэтийн төлөв хандлага тодорхойлох шугаман
регрессийн тэгшитгэл ашиглан тооцоолж гаргасан. Манай улсын ноолуурын зах
зээлийн онцлогийг судлан үйлдвэрлэлийг сайжруулах шинэ санаануудыг дэвшүүлсэн.
Улс орны өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн гарч буй асуудлуудыг судалсан ба төрөөс
ноолуурын асуудлаар хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээн дээр дүн шинжилгээ хийн
санал дүгнэлтээ илэрхийлсэн болно.
Түлхүүр үг: Жилүүдийн гулсах дунджийн арга, Шугаман регрессийн тэгшитгэл,
ирээдүйн үнийн таамаглал, хэтийн төлөв хандлага, зах зээлийн индикатор
Оршил
Монгол улс бол дэлхийн ноолуурын зах зээлд ихээхэн хувь нэмэр оруулдаг улс юм.
Хятадын дараахи хоѐр дахь дэлхийн томоохон үйлдвэрлэгч Монгол улс нь жил бүр
6700 тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 28%–
ийг эзэлдэг. Хэдийгээр манай улс гадаад орнууд руу ноолуур экспортлосоор байгаа ч
эдийн энэ салбарт төдийлөн амжилттай ажиллаж, үр дүнд нь улс орны эдийн засагт
нөлөөлөхүйц хэмжээгээр илрэн гарч чадахгүй л байна. Монголын ноолуур нь заавал
зуучлагчдаар дамжин гадаад зах зээлд гарч байна. Гадаад худалдааны нөхцөлд
үндсэн хүчин зүйлсээс гадна төрөөс баримталж буй бодлого чухал ач холбогдолтой.
Жишээлэхэд, 2008 оны хямралын эдийн засгийн үед төрөөс малчин ард иргэдийн
ахуй амьдралыг сайжруулах зорилгоор ноолуурын үнийг барих бодлого явуулсан ч
энэ нь эргээд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэцүүхэн байдалд оруулж байсан түүхтэй.
Манай улсад өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй 12 цогцолбор үйлдвэр, 17 жижиг
дунд үйлдвэр, 11 анхан шатны үйлдвэр байна. Эдгээрээс Гоѐо ХХК, Говь ХХК,
Эрдэнэт хивс ХХК, Алтай Кашмир ХХК, Эвсэг ХХК зэрэг томоохон
үйлдвэрлэгчдийг дурьдаж болно. Дээрх компаниуд нь манай улсад ноолуур,
ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ууган компаниуд бөгөөд эдгээр нь
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60–70 хувийг Англи, Герман, Итали, Америк,
Япон, Канад зэрэг 30 гаруй улс орнууд руу экспортолдог байна. Манай улсад
үйлдвэрлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүний дийлэнх нь гадаад зах зээлд гарч
байгаа нь монгол улсын хүн амын амжиргааны түвшин, улс орны эдийн засгийн
байдлаас ихээхэн хамаардаг. Өмнөх жилүүдийг бодоход монголчууд ноолууран
эдлэл хэрэглэх нь өсч буй хандлага ажиглагдаж байгаа ба үүнийг хүн амын орлогын
түвшин, мөн манай дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар, чансаа,
загварын чиг хандлага сайжирсантай холбож ойлгож болох бөгөөд цаашдаа
ноолуурын салбарыг хөгжүүлэхэд төрөөс ноолуурын үнийг барих, татварын бодлого
гэх зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Судалгаанд ноолуурын үнийг хэтийн төлөв хандлагыг тодорхойлох гулсах
дунджийн арга, мөн шугаман регрессийн аргыг ашиглан тооцоолж гаргасан ба
ноолуурын үнэ жил ирэх тусам өсч буй байдлыг ажиглахад гулсах дунджийн аргаас
илүү шугаман регрессийн арга нь илүү бодит байдалд нийцсэн үр дүнг гаргаж ирсэн
болно.
Ноолуур, түүний шинж чанар
Ноолуур нь зарим амьтны зөөлөн унгарил үс юм. Гол төлөв энэ үгийг ямааны үсийг
нэрлэхэд хэрэглэдэг. Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягт ихтэй боловч хөнгөн,
дулаан, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Байгалийн өнгө нь цагаан, саарал, бор
байдаг.
Монгол ноолуурын 80 орчим хувь нь 14–16,5 микронтой, 38–43 мм–ийн урттай
байдаг. Монгол үүлдрийн ямааны ноолуурын гарц дунджаар бүдүүн ухнаас 250–350
гр, эм ямаанаас 240–270 гр, борлонгоос 200–240 гр, эр ямаанаас 240–280 гр ноолуур
авдаг. Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. 1970 оноос
ноолуурын гарцыг нэмэгдүүлэх үүднээс монгол ямааг олноор нь ирлийзжүүлсэн
бөгөөд үүний үр дүнд 1980 оны сүүлч гэхэд ноолуурын гарц бараг 2 дахин ихэссэн.
Ноолуурын ямаа нь Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баруун хойд
хэсэг, Дундад Ази, Балбын Гималай орчмын бүс, Ираны уулархаг нутгаар тархсан
байдаг. Боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Хятад тэргүүлдэг
бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 10 мянга орчим тонн гэж үздэг. Дараа нь
Монгол 5000 гаруй тонн, түүнчлэн Энэтхэг, Пакистан, Иран, Афганистан, Турк,
Дундад Азийн орнууд орно. Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт
хэмжээ нь 15,000–20,000 тонн байдаг. Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог,
технологит тохирохгүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн хийхэд
бэлэн болно. Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж
ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоѐо, Буян, Говь,
Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн
хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулж байна.
Ноолуурын үнэ ба худалдан авалт
2012 оны 6–р сард нийтэлсэн Дэлхийн Банкны Эдийн засгийн улирлын тоймд
“малчид ба наймаачид зах зээл дээр борлогдох ба экспортонд гаргах түүхий
ноолуурын хэмжээг хязгаарлаж түүхий ноолуурын үнийг өсгөхийг оролдсон” гэж
бичсэн байна. Үүний үр дүнд 2012 оны эхний улиралд жилийн тооцооллоор түүхий
ноолуурын экспортоос олох ашиг 57%–аар буурсан ба экспортын хэмжээ 36%–аар
буурсан байна. 2011 оны 9 сард Санхүү Эдийн Засгийн Яамн ноос ноолуурын
салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөгийн ($223.55 сая) үнэ бүхий
монголын бонд гаргасан байна.
58790
63540

2012
50620
52480

2011

41542
46212

2010
25175
26005

2009
14742
14895

2008

31853
32085

2007
0

10000

20000

30000
Бор

40000

50000

60000

70000

Цагаан

1 дүгээр зураг. Ноолуурын үнийн судалгаа
Хятадын дараахи хоѐр дахь дэлхийн томоохон үйлдвэрлэгч Монгол нь жил бүр 6700
тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 28%–ийг
эзлэдэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа ба
ноолуурын үнийг 2007 оноос хойшхи байдлаар судалж гаргасан.
Дараах зурагт Монгол улсын ДНБ–д ХАА–н салбарын эзлэх хувийн өөрчлөлт, жил
жилийн ноолуурын үнийн өөрчлөлтийг тусган харууллаа.
Хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийн өөрчлөлт

Ноолуурын үнийн өөрчлөлт

77.7%

74.6%

21.0%

13.6%
4.7%

3.6%

2008

0.3%

2009

2010

2011

1.7%
2012

-16.6%

-46.4%

2 дугаар зураг. Ноолуурын үнэ ба ДНБ дэх ХАА–н салбарын эзлэх хувийн өөрчлөлт
Ноолуурын зах зээл, түүний онцлог
Өвөг дээдэс минь бараг Хүннү, Сүннүгийн үеэс ямааг гэршүүлэн тэжээж, түүний
ашиг шимийг амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Монгол улс ямаа тэмээний
ноолуурыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах асуудлыг 1970–аад оны эхэн үе
хүртэл хөндөж байгаагүй.1978 онд НҮБ–ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллагад
ноолуурыг үйлдвэрийн аргаар боловсруулан экспортын бүтээгдэхүүний хэмжээг
нэмэгдүүлэх тухай хандсанаар асуудал шийдэгдэж, жилд 35.000 ширхэг ямааны
ноолуур, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай
“Туршилтын үйлдвэр” ашиглалтад орсон билээ. Ингэснээр Монгол улс анх удаагаа
ямаа, тэмээний ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Ноолуур нь
Монгол Улсын албан ѐсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох
бүтээгдэхүүн бөгөөд 2,8 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог
байна. Ноолуур бэлтгэлийн анхан шатанд малчдын оролцоо дангаараа ноѐрхдог бол
ноолуур борлуулалтанд малчид, үйлдвэрлэгчид энэ тэнцүү оролцохоос гадна малчид
үйлдвэрлэгчдийн хооронд зуучилж өгч байгаа наймаачин ченж оролцдог.
3 дугаар зураг. Ноолуурын өртөг нэмэгдэх гинжин холбооны үйл ажиллагаа болон
оролцогч талуудын ерөнхий зураглал [3]

4 дүгээр зураг. Ноолуурын үйлдвэрлэлд оролцогч талуудын хоорондын хамаарал
болон нөлөөллийн уялдаа [3]
Энэ салбарын өрсөлдөөн намар, өвөл идэвхждэг. Зах зээлд улирлын чанартайгаар
тулаан хийдгээрээ онцлог юм. 2009 онд манай үйлдвэрлэгчид 8000 тн түүхий
ноолуурын 3100 тн буюу 39 хувийг самнасан ноолуур, утас, сүлжмэл бусад бэлэн
бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна. Эндээс
үйлдвэрлэгчид маань нэмүү өртгөөр 68.61 сая.ам.долларыг эх орондоо үлдээсэн
байна. Харин 2016 онд нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл
болон бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах
таамаглал байна. Энэ таамаглал хэрэгжсэнээр энэ салбараас Монгол Улсад үлдэх
нэмүү өртөг 250–300 сая.ам.доллароор нэмэгдэнэ. Энэ нь нэг хүнд оногдох ДНБ–ийг
дунджаар 100 ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Ажлын байр ойролцоогоор 25
мянгаар нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр
ноолуурын үйлдвэрүүд “Монгол тансаг ширхэгт” брэнд дор нэгдсэн. Ингэснээр
экспортоо нэмэгдүүлж, дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой хэмээн
үзэж буй. Өнөөдөр Монголын ноолуур боловсруулах зах зээлийн томоохон
оролцогчид болох Говь, Гоѐо, Буян, Алтай кашмир зэрэг компаниудын гол стратеги
түүхий эдээ хамгаалахад чиглэж байна. Эндээс яагаад Хятад компаниуд ноолуураа
өндөр үнээр аваад ашигтай ажиллаж байхад Монгол компаниуд өрсөлдөж чадахгүй
байна вэ гэсэн асуулт гарч ирдэг. Монгол компаниуд хавар ноолуур нөөцлөхөд
зориулсан бага хүүтэй зээл олгох талаар асуудал дэвшүүлж байна. Хятадын
ноолуурын кластер Монголын нэг компани даахааргүй эрсдлийг зах зээл дээр
зохиомлоор бий болгох боломж бүрдүүлжээ. Тэд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч
ажилласны ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, хамтын хариуцлагаа өндөржүүлсэний
үр дүнд эрсдлийг салбар дундаа хуваарилах механизм бий болгосон. Тэр ч бүү хэл
эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн өрсөлдөөн үгүй болж, дэлхийн зах зээл
дээрх ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол тоглогчийн байрыг эзэлж
байна. Манай улсын хувьд өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд Монголын
ноолуурын кластерийн зураглал гарган, нарийвчлан судлахын зэрэгцээ, урт
хугацааны өрсөлдөх давуу тал олж авах, бэхжүүлэхэд чиглэсэн стратеги
боловсруулан, кластерийн бүх оролцогчдод нээлттэй ижил нөхцөл олгосон
тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн зах зээл дээрх
өрсөлдөөнийг хошуучлагчдын нэг болж Монгол ноолуураар дэлхийг гоѐх болно .
Ноолуурын зах зээл дээрх тогтвортой байдал
Австралын ноолуур арилжааны дорно дах зах зээлийн үзүүлэлтийг хугацааны
үечлэлээр (2001 оны 7 сараас хойш) дараах зурагт үзүүлсэн байгаа. Шинжээчид олон
улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх анхаарал татахуйц өсөлтйг ажиглаад 2013
оны 2–р хагасын үзүүлэлтийг дараах зурагт үзүүлсэн байдлаар таамаглажээ.
5 дугаар зураг. Австралын ноолуур арилжааны дорно дах зах зээлийн индикатор
(AWEX EMI) [1]
Гулсах дунджийн аргыг ашиглан ноолуурын үнийг таамаглах
Ноолуурын үнийн талаарх 2007–2012 он хүртэлх зургаан жилийн мэдээллийг
ашиглан 2016 он хүртэлх үнийг гулсах дунджийн аргаар таамаглахад дараах
байдалтай гарлаа.

Хүснэгт 1.
Ноолуурын үнийн судалгаа
Цагаан ноолуур
2007
32085
2008
14895
2009
26005
2010
46212
2011
52480
2012
63540
2013
39036
2014
40259
2015
44588
2016
47685
2016
47685

Бор ноолуур
2007
31853
2008
14742
2009
25175
2010
41542
2011
50620
2012
58790
2013
37120
2014
37998
2015
41870
2016
44606
2016
44606
70000
60000
50000
40000
30000
20000
10000
0
2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

6 дугаар зураг. Ноолуурын үеийн ерөнхий дундаж таамаглал
Дээрхээс харахад гулсах дунджийн аргаар олсон таамаглал үнэд нөлөөлөх тодорхой
бус хүчин зүйлсийн нөлөөллийг төдийлөн тусгаагүй мэт харагдаж байгаа ба энэ нь
зөвхөн өмнөх жилүүдийн үнийн мэдээлэл дээр үндэслэн гаргаж ирсэн тооцоолол юм.
Ерөнхийдөө монгол улсад ноолуурын үнэ жил бүр өссөөр байгаа. Үүний гол
шалтгааныг дамын наймаачид буюу ченжүүд, тэр тусмаа урд хөрш болох БНХАУ–
ын ченжүүд манай улсын малчид ард иргэдээс өндөр үнээр ноолуур авч байгаатай
холбон тайлбарлаж байгаа.
Хэтийн төлөв хандлагыг тодорхойлоход хэрэглэгддэг хоѐр чухал арга техник бол
хандлагын тэгшитгэл болон давхар тэгшитгэх арга юм. Ноолуурын үнийн талаарх
мэдээлэлд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр Хэтийн төлөв хандлагыг
дараах байдлаар тодорхойлов. Энэ аргаар тооцоход үр дүн нь илүү өнөөгийн манай
бодит байдалд нийцэхээр гарч ирсэн.
Шугаман хандлагын тэгшитгэл:
n

b

ty
n

t

t2

y
t

(1)
a

(2)

2

y b

t

n

(3)

хугацааны үеийн таамаглал
хугацааны үеийн тоо
үеийн таамаглал
шугаман налалтын коэффциент
Цагаан ноолуурын хувьд
b

n

ty
n

t

t
2

y
t

2

6 1 32085

2 14895

3 26005

4 46212 5 52480
6 91 441

6 63540

21 235217

8292 .5
a
y

y b

t

235217

8292 .5 21
10179
6

n
a bt 10179 8292.5t
10179+8292,5*7=68226,5
10179+8292,5*8=66340
10179+8292,5*9=84811,5
10179+8292,5*10=93104
10179+8292,5*11=101396,5

/2013/
/2014/
/2015/
/2016/
/2017/

Бор ноолуурын хувьд
b

n

ty
n

a

t

t

y

2

t

y b
n

t

6 1 31853

2 14742

3 25175

2

222632

7391 21

6
=11237+7391*7=62974

4 41542 5 50620
6 91 441

6 58790

21 222722

7391

11237

77756
=85147
=92538

/2013/
/2014/
/2015/
/2016/
/2017/

Ноолуурын үнийн талаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа
Ноолуурын үнэ 2007 онд дунджаар 32085 байснаа 2008 онд огцом буурч
14895 гэсэн дундаж үнэтэй болсон. Үүнээс үүдэн ард иргэдийн орлого,
амжиргааг хэвийн байлгахын тулд төрөөс зарим арга хэмжээг авсан ба мах
ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын
2008 оны 5–р сарын 30–ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх
зорилгоор “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний
үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”–
ыг Засгийн газрын (2008 оны 6 дугаар сарын 18–ны өдрийн) хуралдаанаар
хэлэлцэж, Засгийн газрын 260 дугаар тогтоолоор баталж, мөрдүүлсэн байна.
Энэхүү журамд аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн
татаас олгох комиссын тодорхойлолтод тухайн аж ахуйн нэгж ноолуур
боловсруулах үйлдвэрлэлийг 3–аас доогүй жил тогтвортой эрхэлсэн байх,
мөн чанар, зэрэглэлийг харгалзан 17,5 микроноос дээшгүй нарын голч бүхий
нэг килограмм монгол ямааны ноолуурыг 30000–32000 төгрөгөөр малчдаас
болон малчдын бүлгийн төлөөллөөс тухайн аймгийн төвөөс худалдан авах
баталгаа гаргаж байхаар заасан байна. Энэ арга хэмжээ нь нэг талаараа
үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж буй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ
үгүй байсан. Хятад улсын ченж нар мөн адил үнээр өрсөлдөж, ноолуурын
үнийг хий хөөрөгдөлд оруулсан. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд болон
жижиг дунд үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүй байдалд хүрч байсан.
Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшүүлэх
зорилгоор 2000 онд “НООЛУУР” хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн. Тус
хөтөлбөрийн
o Нэгдүгээр зорилт. Ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг
сайжруулах;
o Хоѐрдугаар зорилт. Ээрэх, сүлжих, нэхэх хүчин чадлыг нэмэгдүүлэх
замаар түүхий эдийг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
o Гуравдугаар зорилт. Бүтээгдэхүүний чанар, загвар хийцийг
сайжруулан нэр төрлийг олшруулж, экспортыг нэмэгдүүлэх
Дээрх хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд:
1. Ямаан сүргийн тооллого явуулж, монгол үүлдрийн ямааны омог хэвшлийн
тоо, хувийн жин, сүргийн бүтэц, тархалтын хүрээ, ямааны үүлдэрлэг байдлыг
сум бүрээр тодорхойлсон;
2. Үржлийн шилмэл ямааны цөм сүргийг бүрдүүлж бүртгэлжүүлэх, бүс нутгийг
тогтоох, мэдээллийн сүлжээ бий болгосон;
3. Цөм сүргийг түшиглэж стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч,
хээлтүүлэгчийг бойжуулах иргэн, хуулийн этгээдийг санхүү, зээлийн
бодлогоор дэмжсэн;
4. "Говь гурван сайхан", "Уулын бор" ямааны селекцийн бодлогыг тодорхойлж,
тэдгээрийн цөм сүргийг сайжруулах арга хэмжээ авсан;
5. Түүхий эд бэлтгэлийн системийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг
бүрдүүлсэн.
6. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн бодлогыг
хэрэгжүүлсэн;
7. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн болон бусад туслах
материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжсэн;
8. Ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн иж бүрдэл үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн
нэгжид эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсан;
9. Эх орны ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадлыг сэргээх, ашиглах,
нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухайн үеийн байдалд нийцүүлж түүхий
ноолуурын экспортыг уян хатан байдлаар зохицуулах, шаардлагатай үед
тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судалж шийдвэрлэсэн.
Засгийн газраас 2007 онд “Малчдад ямааны нөхөн олговорыг олгох журам”
батлагдаж малчин болон мал бүхий иргэдэд 1 кг ноолуур тутамд 5000 төгрөгөөр
бодож нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Нарийвчилсан дүнгээр нийт 18 сая
400 мянган ямаанд 24.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.
Мөн 2011 оны бондын арилжаалагдаагүй үлдэгдэл 13.7 тэрбум төгрөгийг 2012
оны улсын төсвийн тодотголд тусган эх үүсвэрийг авч ноос, ноолуурын салбарын
13 аж ахуйн нэгжид олгосон байна.
Ямааны тоо толгойн 2003–2012 оны хоорондох үзүүлэлт [2]–ийг судлан нийт
малд эзлэх хувийг тооцон гаргасан. Гарсан үзүүлэлтээс харахад нийт малын
дийлэнх хувийг ямаа эзэлж байна. Ноолуурын салбар дах үзүүлэлт ирэх
жилүүдэд өсөх хандлагатай байна.
Хүснэгт 2.
Ямааны тоо толгойн хэмжээний өсөлт. мян .тол
Ямаа
Нийт
малд
эзлэх
хувь

2003
10652.9
41.9%

2004
12238.0
43.7%

2005
13267.4
33.7%

2006
15451.7
45.3%

2007
18347.8
45.6%

2008
19969.4
46.1%

2009
19651.5
44.6%

2010
13883.2
42.4

2011
15934.6
43.9%

2012
17558.7
42.9%
Ноолуурын үнийг тогтвортой түвшинд барих, дотоодын үйлдвэрлэгчдийг
дэмжих гарц, арга замууд
Манай улсаас ноолуурын зохицуулах талаар баримталж байгаа бодлого нь улс
орны хэмжээнд төдийлөн сайн арга хэмжээ болж чаддаггүй. Дамын наймаачид
болон урд хөршийн наймаачид үнэ цохиж авах нь элбэг байдаг. Иймээс
ноолуурын үнэ жил бүрийн хавар өсдөг нь бичигдээгүй хууль болсон билээ.
Үүнийг шийдвэрлэхийн тулд төрөөс боловсруулаагүй ноолуурын экспортын
татварыг нэмэгдүүлэх бодлого баримталснаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих
болно. Боловсруулаагүй түүхий эд экспортлохоос илүү, боловсруулсан эцсийн
бүтээгдэхүүн экспортлох нь илүү их ашгийг бий болгож чадна.
Хонины ноосны килограмм тутамд 2000 төгрөг өгч ноосны нийлүүлэлтийг
нэмэгдүүлэх бодлогыг төрөөс баримталж байсан. Үүнтэй адилаар ноолууранд
бас энэ аргыг ашиглаж болох юм.
Орон нутагт ноос, ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг бий
болгох. Анхан шатны үйлдвэрүүдийг байгуулснаараа түүхий эдтэйгээ
ойртсоноор цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй үндэсний үйлдвэрлэгчид үйл
ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх боломж бий болно.
Ноолууран бүтээгдэхүүний худалдан авалтыг сайжруулах боломж
Монгол ямааны ноолуур нь хөнгөн, зөөлөн, дулаан байдаг нь манай орны газарзүйн
байршил, эрс тэс уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуй, тэр дундаа сүргийн манлайд
явж салхи сөрөн идээшилдэг ямаан сүргийн өвөрмөц онцлогтой холбоотой юм.
Монгол ямааны ноолуур хамгийн нарийн ширхэгтэйд тооцогддог, голч, урт зэрэг
үзүүлэлтүүд нь сайн байдаг нь ноолуурын чанарын гол үзүүлэлтүүдийн хамгийн
дээд хэмжээ гэж тооцогдож байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ монгол ямааны ноолуур
дэлхийн ноолуурын зах зээл дээр тэргүүлж байдаг. Байгалиасаа нөхөн сэргээгддэг
энэхүү тансаг хэрэглээний үнэ цэнэтэй түүхий эд болох ноолуур нь манай улсын
үндэсний брэнд болон дэлхийн зах зээл дээр нэхмэл, сүлжмэл олон нэр төрлийн
бараа бүтээгдэхүүн болон худалдаалагдаж байгаа нь Монголчууд бидний үндэсний
бахархал гэж хэлж болно. Гэхдээ ноолууран бүтээгдэхүүний үнэ бусад сүлжмэл
эдлэл, бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Манай улсын
хувьд ноолууран эдлэл хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай
байгаа ч тухайн зах зээл нь нийт хүн амын хэдхэн хувийг л хамарч байна.
Монгол улсын хэмжээнд ноолууран эдлэлийн үнэ гол асуудал болж байгаа учраас
үнийг бууруулах арга зам хайх шаардлага гарч ирж байна. Дотооддоо анхан шатны
үйлдвэр барьж, ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд
үйлдвэрүүдийг бий болгосноор үнийг тодорхой хэмжээнд бууруулаад зогсохгүй
бүтээгдэхүүний чанар, чансааг ч бас сайжруулах боломжтой юм.
Дүгнэлт
Ноолуурын зах зээл болон үнийн өөрчлөлтийн талаарх ойлголт, үзүүлэлтүүдийг
судалж ноолуурын үнэ ханшийн өөрчлөлтийн талаарх статистик мэдээлэл дээр
үндэслэн үнийн ерөнхий таамаглалыг гаргасан. Таамаглал буюу хэтийн төлөв
хандлагыг тодорхойлохдоо Гулсах дунджийн арга болон Хандлага тодорхойлох
шугаман регрессийн аргыг ашигласан ба одоогийн нөхцөл байдлаас ажиглахад
Шугаман регрессийн аргыг ашиглан гаргасан үр дүн нь илүү бодитой гарсан гэж
үзэж болно. Ноолуурын талаар төрөөс хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа,
түүний үр дүнгийн талаар судалсан.
Манай улсад үйлдвэрлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүнүүдийн 60–70% нь
экспортонд гардаг. Цаашдаа илүү их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох боломж
бидэнд бий. Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг.
Манай орны хувьд жил бүр их хэмжээний боловсруулагдаагүй ноолуур өмнөд хөрш
БНХАУ болон бусад улсууд руу гарсаар байгаа. Энэ нь цаашлаад монгол ноолуурын
үнэ цэнэ алдагдах эрсдэлтэй байна. Төрөөс ноолуурын үнэтэй холбоотойгоор ямар
нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй ч төрөөс үнийн асуудалд үргэлж оролцоод байвал
зах зээлийн тэнцвэр алдагдаж, цаашлаад ноолуурын салбарын ирээдүйн чиг
хандлагад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Өнөөдөр нийгэмд шийдвэрлэх ѐстой асуудлуудын тоонд ажилгүйдэл, ядуурал зүй
ѐсоор орно. Иймээс ажилгүйдлийг бууруулж шинээр ажлын байр бий болгох, ДНБ–
ийг өсгөх, амжиргааны түвшинг дээшлүүлэх, гадаад худалдааг сайжруулах зэрэг
олон талт асуудлын хүрээнд
дотоодын үйлвэрлэгчдийг дэмжсэн бодлого
хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх болно.
Ашигласан материал
[1] http://www.woolmark.com/market–reports–january13
[2] Монгол улсын статистикийн эмхтгэл 2007–2012 оны мал тооллогын дүн
[3] Ноолуурын үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх үйл явц ”эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн
оролцоо ”, судалгаа, 2004
[4] www.nso.mn
[5] http://www.woolmark.com/market–reports–january13
[6] http://www.oxfordbusinessgroup.com/economic_updates/mongolia–volatility–cashmere
[7] http://www.mongoltextile.mn/index.php?r=tLDCt7K6rKg=&i=105
[8] http://www.legalinfo.mn
[9] http://www.forum.mn
[10] http://carpet.mn/web/raw–materials/goat?&lang=mn
[11] Монгол улсын статистикийн эмхтгэл 2007
[12] Монгол улсын статистикийн эмхтгэл 2008
[13] Монгол улсын статистикийн эмхтгэл 2009
[14] Монгол улсын статистикийн эмхтгэл 2010
[15] Монгол улсын статистикийн эмхтгэл 2011

Зохиогчийн тухай: Манай баг нь 2013 он 1-р сард 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Багийн гишүүн болох Ж.Мөнхгэрэл, Ж.Батжаргал нар нь Шинжлэх Ухаан Технологийн Их
Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Санхүүгийн менежмент мэргэжлээр,
багийн гишүүн Б.Нармандах нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник
Менежментийн Сургуульд Хүний нөөцийн менежмент мэргэжлээр 2 дах жилдээ суралцаж байна.

Contenu connexe

Tendances

олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетингgrane09
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМБ.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМbatnasanb
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Adilbishiin Gelegjamts
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Adilbishiin Gelegjamts
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилErdenezul Purevnanzad
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд
 
а.файол
а.файола.файол
а.файолBat Suuri
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАMr Nyak
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Adilbishiin Gelegjamts
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 

Tendances (20)

олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМБ.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Б.Гансүх - НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/ Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
Олон улсын худалдаа /гадаад худалдаа/
 
Lec 8
Lec 8Lec 8
Lec 8
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Говь ХК
Говь ХКГовь ХК
Говь ХК
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
а.файол
а.файола.файол
а.файол
 
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГАТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 

Similaire à Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ, НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГ

М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...batnasanb
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр CEO ZOL
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААbatnasanb
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТbatnasanb
 
Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилAnkhbileg Luvsan
 
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдалЗах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдалE-Gazarchin Online University
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААbatnasanb
 
E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2davaa627
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхbatnasanb
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭbatnasanb
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010Sandra Sander
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11noonii
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМbatnasanb
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онErdenebolor Baast
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгааBatsaikhanshdee
 
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...batnasanb
 

Similaire à Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ, НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГ (20)

М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
М.Уянга Б.Золжаргал Т.Оюун-Эрдэнэ П.Ариунзаяа Г.Сувд-Эрдэнэ - ИНГЭНИЙ ХООРМОГ...
 
Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр Монголын аж үйлдвэр
Монголын аж үйлдвэр
 
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТА.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
А.Жансауле - МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА, ҮНЭ БҮРДЭЛТ
 
Мал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжилМал аж ахуй бол кластер хөгжил
Мал аж ахуй бол кластер хөгжил
 
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдалЗах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал
 
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГААГ.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
Г.Эрдэнэ, Б.Мөнхбилэг - МАХ НИЙЛҮҮЛЭХ ЛОГИСТИК ТӨВ БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА
 
E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2E m.sp713, lesson 2
E m.sp713, lesson 2
 
Dairy farming business
Dairy farming businessDairy farming business
Dairy farming business
 
Nvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaaNvts xxk iin marketingiin sudalgaa
Nvts xxk iin marketingiin sudalgaa
 
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэхЭ.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
Э.Эрдэнэбямба - Хөдөө аж ахуйг хөгжүүлэх
 
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭЭ.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Э.Баатархуяг - УНДААНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
 
Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20Exp imp 2018 12 20
Exp imp 2018 12 20
 
Meat market study - 2010
Meat market study - 2010Meat market study - 2010
Meat market study - 2010
 
Food security graduate 11
Food security graduate 11Food security graduate 11
Food security graduate 11
 
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМХ.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
Х.Уран - МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНД ХОРОГДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 онМалын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
Малын тэжээлийн зах зээлийн судалгаа, 2017 он
 
ноосны үйлдвэрлэл
ноосны үйлдвэрлэлноосны үйлдвэрлэл
ноосны үйлдвэрлэл
 
махны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаамахны зах зээлийн_судалгаа
махны зах зээлийн_судалгаа
 
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...Ж.ГАНЖАРГАЛ  Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
Ж.ГАНЖАРГАЛ Г.ЦЭНДБУЯН - МОНГОЛЫН АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМД...
 

Plus de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Plus de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ - НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ, НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГ

  • 1. НООЛУУРЫН ҮНЭ, ТҮҮНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ СУДЛАХ, НООЛУУРАН ЭДЛЭЛИЙН БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ Ж.МӨНХГЭРЭЛ, Ж.БАТЖАРГАЛ, Б.НАРМАНДАХ ШУТИС–Компьютерийн техник Менежментийн Сургууль j_munkh@yahoo.com Хураангуй Энэхүү судалгааны ажлаар дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Монгол ямааны ноолуурын талаар судалж, үнийн талаарх өнгөрсөн, одоогийн үзүүлэлтүүдийг цуглуулан дүгнэж, ирээдүйн үнийн ерөнхий таамаглалыг Жилүүдийн гулсах дунджийн арга болон Хэтийн төлөв хандлага тодорхойлох шугаман регрессийн тэгшитгэл ашиглан тооцоолж гаргасан. Манай улсын ноолуурын зах зээлийн онцлогийг судлан үйлдвэрлэлийг сайжруулах шинэ санаануудыг дэвшүүлсэн. Улс орны өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн гарч буй асуудлуудыг судалсан ба төрөөс ноолуурын асуудлаар хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээн дээр дүн шинжилгээ хийн санал дүгнэлтээ илэрхийлсэн болно. Түлхүүр үг: Жилүүдийн гулсах дунджийн арга, Шугаман регрессийн тэгшитгэл, ирээдүйн үнийн таамаглал, хэтийн төлөв хандлага, зах зээлийн индикатор Оршил Монгол улс бол дэлхийн ноолуурын зах зээлд ихээхэн хувь нэмэр оруулдаг улс юм. Хятадын дараахи хоѐр дахь дэлхийн томоохон үйлдвэрлэгч Монгол улс нь жил бүр 6700 тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 28%– ийг эзэлдэг. Хэдийгээр манай улс гадаад орнууд руу ноолуур экспортлосоор байгаа ч эдийн энэ салбарт төдийлөн амжилттай ажиллаж, үр дүнд нь улс орны эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээгээр илрэн гарч чадахгүй л байна. Монголын ноолуур нь заавал зуучлагчдаар дамжин гадаад зах зээлд гарч байна. Гадаад худалдааны нөхцөлд үндсэн хүчин зүйлсээс гадна төрөөс баримталж буй бодлого чухал ач холбогдолтой.
  • 2. Жишээлэхэд, 2008 оны хямралын эдийн засгийн үед төрөөс малчин ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор ноолуурын үнийг барих бодлого явуулсан ч энэ нь эргээд үйлдвэрлэл эрхлэгчдийг хэцүүхэн байдалд оруулж байсан түүхтэй. Манай улсад өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй 12 цогцолбор үйлдвэр, 17 жижиг дунд үйлдвэр, 11 анхан шатны үйлдвэр байна. Эдгээрээс Гоѐо ХХК, Говь ХХК, Эрдэнэт хивс ХХК, Алтай Кашмир ХХК, Эвсэг ХХК зэрэг томоохон үйлдвэрлэгчдийг дурьдаж болно. Дээрх компаниуд нь манай улсад ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ууган компаниуд бөгөөд эдгээр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60–70 хувийг Англи, Герман, Итали, Америк, Япон, Канад зэрэг 30 гаруй улс орнууд руу экспортолдог байна. Манай улсад үйлдвэрлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүний дийлэнх нь гадаад зах зээлд гарч байгаа нь монгол улсын хүн амын амжиргааны түвшин, улс орны эдийн засгийн байдлаас ихээхэн хамаардаг. Өмнөх жилүүдийг бодоход монголчууд ноолууран эдлэл хэрэглэх нь өсч буй хандлага ажиглагдаж байгаа ба үүнийг хүн амын орлогын түвшин, мөн манай дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар, чансаа, загварын чиг хандлага сайжирсантай холбож ойлгож болох бөгөөд цаашдаа ноолуурын салбарыг хөгжүүлэхэд төрөөс ноолуурын үнийг барих, татварын бодлого гэх зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Судалгаанд ноолуурын үнийг хэтийн төлөв хандлагыг тодорхойлох гулсах дунджийн арга, мөн шугаман регрессийн аргыг ашиглан тооцоолж гаргасан ба ноолуурын үнэ жил ирэх тусам өсч буй байдлыг ажиглахад гулсах дунджийн аргаас илүү шугаман регрессийн арга нь илүү бодит байдалд нийцсэн үр дүнг гаргаж ирсэн болно. Ноолуур, түүний шинж чанар Ноолуур нь зарим амьтны зөөлөн унгарил үс юм. Гол төлөв энэ үгийг ямааны үсийг нэрлэхэд хэрэглэдэг. Ноолуур нь нарийн ширхэгтэй, нягт ихтэй боловч хөнгөн, дулаан, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн юм. Байгалийн өнгө нь цагаан, саарал, бор байдаг. Монгол ноолуурын 80 орчим хувь нь 14–16,5 микронтой, 38–43 мм–ийн урттай байдаг. Монгол үүлдрийн ямааны ноолуурын гарц дунджаар бүдүүн ухнаас 250–350 гр, эм ямаанаас 240–270 гр, борлонгоос 200–240 гр, эр ямаанаас 240–280 гр ноолуур авдаг. Мөн эрлийз үүлдрийн ямаанаас 1 кг хүртэл ноолуур гарах нь бий. 1970 оноос ноолуурын гарцыг нэмэгдүүлэх үүднээс монгол ямааг олноор нь ирлийзжүүлсэн бөгөөд үүний үр дүнд 1980 оны сүүлч гэхэд ноолуурын гарц бараг 2 дахин ихэссэн. Ноолуурын ямаа нь Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын баруун хойд хэсэг, Дундад Ази, Балбын Гималай орчмын бүс, Ираны уулархаг нутгаар тархсан байдаг. Боловсруулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Хятад тэргүүлдэг бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 10 мянга орчим тонн гэж үздэг. Дараа нь Монгол 5000 гаруй тонн, түүнчлэн Энэтхэг, Пакистан, Иран, Афганистан, Турк, Дундад Азийн орнууд орно. Дэлхийн хэмжээнд ноолуурын үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 15,000–20,000 тонн байдаг. Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог, технологит тохирохгүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн хийхэд бэлэн болно. Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоѐо, Буян, Говь, Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулж байна.
  • 3. Ноолуурын үнэ ба худалдан авалт 2012 оны 6–р сард нийтэлсэн Дэлхийн Банкны Эдийн засгийн улирлын тоймд “малчид ба наймаачид зах зээл дээр борлогдох ба экспортонд гаргах түүхий ноолуурын хэмжээг хязгаарлаж түүхий ноолуурын үнийг өсгөхийг оролдсон” гэж бичсэн байна. Үүний үр дүнд 2012 оны эхний улиралд жилийн тооцооллоор түүхий ноолуурын экспортоос олох ашиг 57%–аар буурсан ба экспортын хэмжээ 36%–аар буурсан байна. 2011 оны 9 сард Санхүү Эдийн Засгийн Яамн ноос ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 тэрбум төгрөгийн ($223.55 сая) үнэ бүхий монголын бонд гаргасан байна. 58790 63540 2012 50620 52480 2011 41542 46212 2010 25175 26005 2009 14742 14895 2008 31853 32085 2007 0 10000 20000 30000 Бор 40000 50000 60000 70000 Цагаан 1 дүгээр зураг. Ноолуурын үнийн судалгаа Хятадын дараахи хоѐр дахь дэлхийн томоохон үйлдвэрлэгч Монгол нь жил бүр 6700 тонн түүхий ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 28%–ийг эзлэдэг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа ба ноолуурын үнийг 2007 оноос хойшхи байдлаар судалж гаргасан. Дараах зурагт Монгол улсын ДНБ–д ХАА–н салбарын эзлэх хувийн өөрчлөлт, жил жилийн ноолуурын үнийн өөрчлөлтийг тусган харууллаа.
  • 4. Хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ийн өөрчлөлт Ноолуурын үнийн өөрчлөлт 77.7% 74.6% 21.0% 13.6% 4.7% 3.6% 2008 0.3% 2009 2010 2011 1.7% 2012 -16.6% -46.4% 2 дугаар зураг. Ноолуурын үнэ ба ДНБ дэх ХАА–н салбарын эзлэх хувийн өөрчлөлт Ноолуурын зах зээл, түүний онцлог Өвөг дээдэс минь бараг Хүннү, Сүннүгийн үеэс ямааг гэршүүлэн тэжээж, түүний ашиг шимийг амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Монгол улс ямаа тэмээний ноолуурыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах асуудлыг 1970–аад оны эхэн үе хүртэл хөндөж байгаагүй.1978 онд НҮБ–ын Хөгжлийн хөтөлбөрийн байгууллагад ноолуурыг үйлдвэрийн аргаар боловсруулан экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай хандсанаар асуудал шийдэгдэж, жилд 35.000 ширхэг ямааны ноолуур, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай “Туршилтын үйлдвэр” ашиглалтад орсон билээ. Ингэснээр Монгол улс анх удаагаа ямаа, тэмээний ноолууран бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм. Ноолуур нь Монгол Улсын албан ѐсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 2,8 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог байна. Ноолуур бэлтгэлийн анхан шатанд малчдын оролцоо дангаараа ноѐрхдог бол ноолуур борлуулалтанд малчид, үйлдвэрлэгчид энэ тэнцүү оролцохоос гадна малчид үйлдвэрлэгчдийн хооронд зуучилж өгч байгаа наймаачин ченж оролцдог.
  • 5. 3 дугаар зураг. Ноолуурын өртөг нэмэгдэх гинжин холбооны үйл ажиллагаа болон оролцогч талуудын ерөнхий зураглал [3] 4 дүгээр зураг. Ноолуурын үйлдвэрлэлд оролцогч талуудын хоорондын хамаарал болон нөлөөллийн уялдаа [3] Энэ салбарын өрсөлдөөн намар, өвөл идэвхждэг. Зах зээлд улирлын чанартайгаар тулаан хийдгээрээ онцлог юм. 2009 онд манай үйлдвэрлэгчид 8000 тн түүхий ноолуурын 3100 тн буюу 39 хувийг самнасан ноолуур, утас, сүлжмэл бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулсан байна. Эндээс үйлдвэрлэгчид маань нэмүү өртгөөр 68.61 сая.ам.долларыг эх орондоо үлдээсэн
  • 6. байна. Харин 2016 онд нийт ноолуурын 50 хувийг самнаснаар, 50 хувийг сүлжмэл болон бусад бэлэн бүтээгдэхүүн болгож дотоод, гадаадын зах зээлд борлуулах таамаглал байна. Энэ таамаглал хэрэгжсэнээр энэ салбараас Монгол Улсад үлдэх нэмүү өртөг 250–300 сая.ам.доллароор нэмэгдэнэ. Энэ нь нэг хүнд оногдох ДНБ–ийг дунджаар 100 ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Ажлын байр ойролцоогоор 25 мянгаар нэмэгдэх боломжтой юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ноолуурын үйлдвэрүүд “Монгол тансаг ширхэгт” брэнд дор нэгдсэн. Ингэснээр экспортоо нэмэгдүүлж, дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой хэмээн үзэж буй. Өнөөдөр Монголын ноолуур боловсруулах зах зээлийн томоохон оролцогчид болох Говь, Гоѐо, Буян, Алтай кашмир зэрэг компаниудын гол стратеги түүхий эдээ хамгаалахад чиглэж байна. Эндээс яагаад Хятад компаниуд ноолуураа өндөр үнээр аваад ашигтай ажиллаж байхад Монгол компаниуд өрсөлдөж чадахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирдэг. Монгол компаниуд хавар ноолуур нөөцлөхөд зориулсан бага хүүтэй зээл олгох талаар асуудал дэвшүүлж байна. Хятадын ноолуурын кластер Монголын нэг компани даахааргүй эрсдлийг зах зээл дээр зохиомлоор бий болгох боломж бүрдүүлжээ. Тэд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласны ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, хамтын хариуцлагаа өндөржүүлсэний үр дүнд эрсдлийг салбар дундаа хуваарилах механизм бий болгосон. Тэр ч бүү хэл эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн өрсөлдөөн үгүй болж, дэлхийн зах зээл дээрх ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол тоглогчийн байрыг эзэлж байна. Манай улсын хувьд өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд Монголын ноолуурын кластерийн зураглал гарган, нарийвчлан судлахын зэрэгцээ, урт хугацааны өрсөлдөх давуу тал олж авах, бэхжүүлэхэд чиглэсэн стратеги боловсруулан, кластерийн бүх оролцогчдод нээлттэй ижил нөхцөл олгосон тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнийг хошуучлагчдын нэг болж Монгол ноолуураар дэлхийг гоѐх болно . Ноолуурын зах зээл дээрх тогтвортой байдал Австралын ноолуур арилжааны дорно дах зах зээлийн үзүүлэлтийг хугацааны үечлэлээр (2001 оны 7 сараас хойш) дараах зурагт үзүүлсэн байгаа. Шинжээчид олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл дэх анхаарал татахуйц өсөлтйг ажиглаад 2013 оны 2–р хагасын үзүүлэлтийг дараах зурагт үзүүлсэн байдлаар таамаглажээ.
  • 7. 5 дугаар зураг. Австралын ноолуур арилжааны дорно дах зах зээлийн индикатор (AWEX EMI) [1] Гулсах дунджийн аргыг ашиглан ноолуурын үнийг таамаглах Ноолуурын үнийн талаарх 2007–2012 он хүртэлх зургаан жилийн мэдээллийг ашиглан 2016 он хүртэлх үнийг гулсах дунджийн аргаар таамаглахад дараах байдалтай гарлаа. Хүснэгт 1. Ноолуурын үнийн судалгаа Цагаан ноолуур 2007 32085 2008 14895 2009 26005 2010 46212 2011 52480 2012 63540 2013 39036 2014 40259 2015 44588 2016 47685 2016 47685 Бор ноолуур 2007 31853 2008 14742 2009 25175 2010 41542 2011 50620 2012 58790 2013 37120 2014 37998 2015 41870 2016 44606 2016 44606
  • 8. 70000 60000 50000 40000 30000 20000 10000 0 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 6 дугаар зураг. Ноолуурын үеийн ерөнхий дундаж таамаглал Дээрхээс харахад гулсах дунджийн аргаар олсон таамаглал үнэд нөлөөлөх тодорхой бус хүчин зүйлсийн нөлөөллийг төдийлөн тусгаагүй мэт харагдаж байгаа ба энэ нь зөвхөн өмнөх жилүүдийн үнийн мэдээлэл дээр үндэслэн гаргаж ирсэн тооцоолол юм. Ерөнхийдөө монгол улсад ноолуурын үнэ жил бүр өссөөр байгаа. Үүний гол шалтгааныг дамын наймаачид буюу ченжүүд, тэр тусмаа урд хөрш болох БНХАУ– ын ченжүүд манай улсын малчид ард иргэдээс өндөр үнээр ноолуур авч байгаатай холбон тайлбарлаж байгаа. Хэтийн төлөв хандлагыг тодорхойлоход хэрэглэгддэг хоѐр чухал арга техник бол хандлагын тэгшитгэл болон давхар тэгшитгэх арга юм. Ноолуурын үнийн талаарх мэдээлэлд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр Хэтийн төлөв хандлагыг дараах байдлаар тодорхойлов. Энэ аргаар тооцоход үр дүн нь илүү өнөөгийн манай бодит байдалд нийцэхээр гарч ирсэн. Шугаман хандлагын тэгшитгэл: n b ty n t t2 y t (1) a (2) 2 y b t n (3) хугацааны үеийн таамаглал хугацааны үеийн тоо үеийн таамаглал шугаман налалтын коэффциент Цагаан ноолуурын хувьд b n ty n t t 2 y t 2 6 1 32085 2 14895 3 26005 4 46212 5 52480 6 91 441 6 63540 21 235217 8292 .5
  • 9. a y y b t 235217 8292 .5 21 10179 6 n a bt 10179 8292.5t 10179+8292,5*7=68226,5 10179+8292,5*8=66340 10179+8292,5*9=84811,5 10179+8292,5*10=93104 10179+8292,5*11=101396,5 /2013/ /2014/ /2015/ /2016/ /2017/ Бор ноолуурын хувьд b n ty n a t t y 2 t y b n t 6 1 31853 2 14742 3 25175 2 222632 7391 21 6 =11237+7391*7=62974 4 41542 5 50620 6 91 441 6 58790 21 222722 7391 11237 77756 =85147 =92538 /2013/ /2014/ /2015/ /2016/ /2017/ Ноолуурын үнийн талаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа Ноолуурын үнэ 2007 онд дунджаар 32085 байснаа 2008 онд огцом буурч 14895 гэсэн дундаж үнэтэй болсон. Үүнээс үүдэн ард иргэдийн орлого, амжиргааг хэвийн байлгахын тулд төрөөс зарим арга хэмжээг авсан ба мах ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2008 оны 5–р сарын 30–ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”– ыг Засгийн газрын (2008 оны 6 дугаар сарын 18–ны өдрийн) хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын 260 дугаар тогтоолоор баталж, мөрдүүлсэн байна. Энэхүү журамд аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох комиссын тодорхойлолтод тухайн аж ахуйн нэгж ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг 3–аас доогүй жил тогтвортой эрхэлсэн байх, мөн чанар, зэрэглэлийг харгалзан 17,5 микроноос дээшгүй нарын голч бүхий нэг килограмм монгол ямааны ноолуурыг 30000–32000 төгрөгөөр малчдаас болон малчдын бүлгийн төлөөллөөс тухайн аймгийн төвөөс худалдан авах баталгаа гаргаж байхаар заасан байна. Энэ арга хэмжээ нь нэг талаараа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж буй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ үгүй байсан. Хятад улсын ченж нар мөн адил үнээр өрсөлдөж, ноолуурын үнийг хий хөөрөгдөлд оруулсан. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд болон жижиг дунд үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүй байдалд хүрч байсан. Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшүүлэх зорилгоор 2000 онд “НООЛУУР” хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн o Нэгдүгээр зорилт. Ямааны үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайжруулах;
  • 10. o Хоѐрдугаар зорилт. Ээрэх, сүлжих, нэхэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар түүхий эдийг дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх; o Гуравдугаар зорилт. Бүтээгдэхүүний чанар, загвар хийцийг сайжруулан нэр төрлийг олшруулж, экспортыг нэмэгдүүлэх Дээрх хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд: 1. Ямаан сүргийн тооллого явуулж, монгол үүлдрийн ямааны омог хэвшлийн тоо, хувийн жин, сүргийн бүтэц, тархалтын хүрээ, ямааны үүлдэрлэг байдлыг сум бүрээр тодорхойлсон; 2. Үржлийн шилмэл ямааны цөм сүргийг бүрдүүлж бүртгэлжүүлэх, бүс нутгийг тогтоох, мэдээллийн сүлжээ бий болгосон; 3. Цөм сүргийг түшиглэж стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулах иргэн, хуулийн этгээдийг санхүү, зээлийн бодлогоор дэмжсэн; 4. "Говь гурван сайхан", "Уулын бор" ямааны селекцийн бодлогыг тодорхойлж, тэдгээрийн цөм сүргийг сайжруулах арга хэмжээ авсан; 5. Түүхий эд бэлтгэлийн системийг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. 6. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн бодлогыг хэрэгжүүлсэн; 7. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, химийн болон бусад туслах материалыг импортлох үйл ажиллагааг эдийн засгийн аргаар дэмжсэн; 8. Ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн иж бүрдэл үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсан; 9. Эх орны ноолуурын үйлдвэрүүдийн хүчин чадлыг сэргээх, ашиглах, нэмэгдүүлэх үйл ажиллагааны тухайн үеийн байдалд нийцүүлж түүхий ноолуурын экспортыг уян хатан байдлаар зохицуулах, шаардлагатай үед тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судалж шийдвэрлэсэн. Засгийн газраас 2007 онд “Малчдад ямааны нөхөн олговорыг олгох журам” батлагдаж малчин болон мал бүхий иргэдэд 1 кг ноолуур тутамд 5000 төгрөгөөр бодож нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Нарийвчилсан дүнгээр нийт 18 сая 400 мянган ямаанд 24.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Мөн 2011 оны бондын арилжаалагдаагүй үлдэгдэл 13.7 тэрбум төгрөгийг 2012 оны улсын төсвийн тодотголд тусган эх үүсвэрийг авч ноос, ноолуурын салбарын 13 аж ахуйн нэгжид олгосон байна. Ямааны тоо толгойн 2003–2012 оны хоорондох үзүүлэлт [2]–ийг судлан нийт малд эзлэх хувийг тооцон гаргасан. Гарсан үзүүлэлтээс харахад нийт малын дийлэнх хувийг ямаа эзэлж байна. Ноолуурын салбар дах үзүүлэлт ирэх жилүүдэд өсөх хандлагатай байна. Хүснэгт 2. Ямааны тоо толгойн хэмжээний өсөлт. мян .тол Ямаа Нийт малд эзлэх хувь 2003 10652.9 41.9% 2004 12238.0 43.7% 2005 13267.4 33.7% 2006 15451.7 45.3% 2007 18347.8 45.6% 2008 19969.4 46.1% 2009 19651.5 44.6% 2010 13883.2 42.4 2011 15934.6 43.9% 2012 17558.7 42.9%
  • 11. Ноолуурын үнийг тогтвортой түвшинд барих, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих гарц, арга замууд Манай улсаас ноолуурын зохицуулах талаар баримталж байгаа бодлого нь улс орны хэмжээнд төдийлөн сайн арга хэмжээ болж чаддаггүй. Дамын наймаачид болон урд хөршийн наймаачид үнэ цохиж авах нь элбэг байдаг. Иймээс ноолуурын үнэ жил бүрийн хавар өсдөг нь бичигдээгүй хууль болсон билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд төрөөс боловсруулаагүй ноолуурын экспортын татварыг нэмэгдүүлэх бодлого баримталснаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болно. Боловсруулаагүй түүхий эд экспортлохоос илүү, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн экспортлох нь илүү их ашгийг бий болгож чадна. Хонины ноосны килограмм тутамд 2000 төгрөг өгч ноосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг төрөөс баримталж байсан. Үүнтэй адилаар ноолууранд бас энэ аргыг ашиглаж болох юм. Орон нутагт ноос, ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийг бий болгох. Анхан шатны үйлдвэрүүдийг байгуулснаараа түүхий эдтэйгээ ойртсоноор цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх боломж бий болно. Ноолууран бүтээгдэхүүний худалдан авалтыг сайжруулах боломж Монгол ямааны ноолуур нь хөнгөн, зөөлөн, дулаан байдаг нь манай орны газарзүйн байршил, эрс тэс уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуй, тэр дундаа сүргийн манлайд явж салхи сөрөн идээшилдэг ямаан сүргийн өвөрмөц онцлогтой холбоотой юм. Монгол ямааны ноолуур хамгийн нарийн ширхэгтэйд тооцогддог, голч, урт зэрэг үзүүлэлтүүд нь сайн байдаг нь ноолуурын чанарын гол үзүүлэлтүүдийн хамгийн дээд хэмжээ гэж тооцогдож байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ монгол ямааны ноолуур дэлхийн ноолуурын зах зээл дээр тэргүүлж байдаг. Байгалиасаа нөхөн сэргээгддэг энэхүү тансаг хэрэглээний үнэ цэнэтэй түүхий эд болох ноолуур нь манай улсын үндэсний брэнд болон дэлхийн зах зээл дээр нэхмэл, сүлжмэл олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болон худалдаалагдаж байгаа нь Монголчууд бидний үндэсний бахархал гэж хэлж болно. Гэхдээ ноолууран бүтээгдэхүүний үнэ бусад сүлжмэл эдлэл, бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Манай улсын хувьд ноолууран эдлэл хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа ч тухайн зах зээл нь нийт хүн амын хэдхэн хувийг л хамарч байна. Монгол улсын хэмжээнд ноолууран эдлэлийн үнэ гол асуудал болж байгаа учраас үнийг бууруулах арга зам хайх шаардлага гарч ирж байна. Дотооддоо анхан шатны үйлдвэр барьж, ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүдийг бий болгосноор үнийг тодорхой хэмжээнд бууруулаад зогсохгүй бүтээгдэхүүний чанар, чансааг ч бас сайжруулах боломжтой юм. Дүгнэлт Ноолуурын зах зээл болон үнийн өөрчлөлтийн талаарх ойлголт, үзүүлэлтүүдийг судалж ноолуурын үнэ ханшийн өөрчлөлтийн талаарх статистик мэдээлэл дээр үндэслэн үнийн ерөнхий таамаглалыг гаргасан. Таамаглал буюу хэтийн төлөв хандлагыг тодорхойлохдоо Гулсах дунджийн арга болон Хандлага тодорхойлох шугаман регрессийн аргыг ашигласан ба одоогийн нөхцөл байдлаас ажиглахад Шугаман регрессийн аргыг ашиглан гаргасан үр дүн нь илүү бодитой гарсан гэж
  • 12. үзэж болно. Ноолуурын талаар төрөөс хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар судалсан. Манай улсад үйлдвэрлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүнүүдийн 60–70% нь экспортонд гардаг. Цаашдаа илүү их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох боломж бидэнд бий. Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Манай орны хувьд жил бүр их хэмжээний боловсруулагдаагүй ноолуур өмнөд хөрш БНХАУ болон бусад улсууд руу гарсаар байгаа. Энэ нь цаашлаад монгол ноолуурын үнэ цэнэ алдагдах эрсдэлтэй байна. Төрөөс ноолуурын үнэтэй холбоотойгоор ямар нэгэн арга хэмжээ авах нь зүйтэй ч төрөөс үнийн асуудалд үргэлж оролцоод байвал зах зээлийн тэнцвэр алдагдаж, цаашлаад ноолуурын салбарын ирээдүйн чиг хандлагад сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Өнөөдөр нийгэмд шийдвэрлэх ѐстой асуудлуудын тоонд ажилгүйдэл, ядуурал зүй ѐсоор орно. Иймээс ажилгүйдлийг бууруулж шинээр ажлын байр бий болгох, ДНБ– ийг өсгөх, амжиргааны түвшинг дээшлүүлэх, гадаад худалдааг сайжруулах зэрэг олон талт асуудлын хүрээнд дотоодын үйлвэрлэгчдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байх болно. Ашигласан материал [1] http://www.woolmark.com/market–reports–january13 [2] Монгол улсын статистикийн эмхтгэл 2007–2012 оны мал тооллогын дүн [3] Ноолуурын үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх үйл явц ”эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо ”, судалгаа, 2004 [4] www.nso.mn [5] http://www.woolmark.com/market–reports–january13 [6] http://www.oxfordbusinessgroup.com/economic_updates/mongolia–volatility–cashmere [7] http://www.mongoltextile.mn/index.php?r=tLDCt7K6rKg=&i=105 [8] http://www.legalinfo.mn [9] http://www.forum.mn [10] http://carpet.mn/web/raw–materials/goat?&lang=mn [11] Монгол улсын статистикийн эмхтгэл 2007 [12] Монгол улсын статистикийн эмхтгэл 2008 [13] Монгол улсын статистикийн эмхтгэл 2009 [14] Монгол улсын статистикийн эмхтгэл 2010 [15] Монгол улсын статистикийн эмхтгэл 2011 Зохиогчийн тухай: Манай баг нь 2013 он 1-р сард 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Багийн гишүүн болох Ж.Мөнхгэрэл, Ж.Батжаргал нар нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Санхүүгийн менежмент мэргэжлээр, багийн гишүүн Б.Нармандах нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургуульд Хүний нөөцийн менежмент мэргэжлээр 2 дах жилдээ суралцаж байна.