SlideShare une entreprise Scribd logo
1  sur  7
БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ
Хураангуй. Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ эрин зуунд шинжлэх ухаан,
технологийн хурдацыг даган хүмүүсийн эзэмших мэргэжил, боловсролын ба
чадварын түвшин дээшилсэн ч аль ч нийгэмд харилцаа тэр дундаа бизнесийн
байгууллагын харилцаа, түүний соёл, удирдагчийн байр суурь гол үүрэгтэй.
Аливаа байгууллагын удирдлага ньажилчдын хоорон дахь сонирхлын зөрөлдөөнийг
шийдвэрлэдэг бөгөөд үүндбайгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг.
Байгууллагын соёл нь хамт олон ажилагсдын дундтаатай уур амьсгалыг бүрдүүлдэг.
Гэвч өнөөгийн нийгэмд олонх бизнесмэн менежерүүд байгууллагын соёлын талаар
ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд түүнийг яаж өөрчилж, яаж зохион байгуулах талаар
төдийлөн мэддэггүй.
Иймд энэхүү илтгэлээ бичсэн бөгөөд бизнесийн соёл, удирдлагын урлаг буюу
бизнесийн урлаг, байгууллагын харилцаа, мөн бизнест удирдагч хүн ямар чухал
үүрэгтэй болохыг тусгахыг зорилоо.
Түлхүүр үг: соёл, урлаг
2.

Бизнесийн соёл ба бизнесийн байгуулагын соёл:

2.1
Соёл ба бизнесийн байгууллагын соёл
Соёлын талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг, ихэнх хүмүүсурлаг уран
сайхан,сонгодог урлаг, дэлхийн уран зохиол,эртний түүх зэргийг соёлгэж ойлгодог.
Эдгээр нь мэдээж соёлын нэг хэсэг мөн боловч “соёл”гэдэг ньмаш өргөн хүрээтэй
ойлголт юм.
Эрдэмтэдийн тодорхойлсноор: Соёл гэдэг нь итгэл үнэмшил, үнэ цэнэ, зан төлөв
болон хүмүүсийн хоорондын харилцааны цогцсыг хэлнэ.
 Бизнесийн соёл гэдэг бол цагийг нь олсон оновчтой шийдвэр гаргах, ухаалаг
эрсдэл рүү алхах зориг, мэдлэг чадвар өөртөө итгэх итгэл, хэрэгцээтэй цагт гол
зүйлийг нь шүүрэн авч ойлгох, удирдах мэдлэгтэйгээр үүргээ эрхлэх үйл
ажиллагаа юм.
 Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллага пүүсийн үйл ажиллагаанд ёс
заншил болж мөрдөгддөг зан үйл уламжлал, үнэт зүйл, ажилчид гишүүдэд сэтгэл
зүйн хувьд дууриалал, эрмэлзэх зан үйлийг шууд заасан хуулиуд хэлбэрээр
тогтоосон дотоод журам, үнэт зүйлийг хэлнэ.
2.2 Бизнесийн байгууллагын соёлыг бүрлүүлэгч элементүүд
Судлаач
Жонсон
байгууллагын
соёлыг
бүрдүүлэгч
элементүүдийг
тодорхойлсон.Үүнд:
• Парадигм. Байгууллага юу хийдэг, эрхэм зорилго, үнэт зүйлс.
• Хяналтын систем. Байгууллагын үйл ажиллагааг хянах процессууд.
• Байгууллагын бүтэц. Ажил тайлагнах шугам, эрх мэдлийн шатлал, ажил урсах
тогтолцоо.
• Эрх мэдлийн бүтэц.Шийдвэр гаргах хүн, эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдэл
юунд тулгуурлах зэрэг нь багтана.
• Бэлэг тэмдгүүд. Байгууллагын таних тэмдэг, дизайны шийдэл, машины зогсоол,
удирдах ажилтны өрөө гэх мэт нь багтана.
• Хэвшсэн ёс, давтагддаг ажлууд. Удирдах ажилтнуудын хурал, удирдах зөвлөлд
ажлаа тайлагнах хэв маяг.
• Домог мэт болсон түүх. Хүмүүс, үйл явдлын талаарх домог мэт түүхүүд,
байгууллагад үнэлдэг зүйл.
2.3 Бизнесийн байгууллагын соёлын ангилал
Эрдэмтэн Чарльз Хандибайгууллагын соёлын ангилал хийсэн байдаг.Түүний
ангиллаар:
• Эрх мэдлийн соёл. Эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрдөг бөгөөд бүх хяналтыг
хийдэг. Энэхүү эрх мэдэл дээрээсээ доош тархдаг. Эрх мэдэл бүхий тухайн хүнтэй
сайн харилцаатай байх нь юу юунаас илүү чухал байдаг. Ийм байгууллагад хүнд
суртал бага, янз бүрийн дүрэм журам ч бага байдаг.
• Үүргийн соёл. Байгууллага маш тодорхой бүтэцтэй байдаг ба хүмүүст ч маш
тодорхой эрх мэдэл өгөгддөг бөгөөд шат дараалсан хүнд сурталтай байдаг.
Тухайн хүний албан тушаал нь их эрх мэдлийг дагуулдаг тухайн хүн нь ямар байх
нь чухал биш.
• Үйл ажлын соёл. Ямар нэг асуудлыг шийдэх зорилгоор багууд бүрдсэн байдаг.
Багуудад мэргэшсэн хүн шаарддаг тул туршлагатай, мэргэшсэн хүмүүст эрх мэдэл
төвлөрдөг. Байгууллага бүтцийн хувьд матрицан бүтэцтэй.
• Хувь хүний соёл. Хүн болгон өөрийгөө байгууллагадаа чухал гэж боддог. Ийм
байгууллагын хувьд урт хугацаанд, тогтвортой оршин тогтнох асуудал амин
чухал байдаг.
2.4 Бизнесийн байгууллагын соёлын хэв шинжүүд
Америкийн эрдэмтэн И. Оучи байгууллагын соёлыг дараах хэв шинжүүдэд ангилсан
байдаг. Үүнд:
1.
Зах зээлийн хэв шинжтэй соёл - өртгийн харилцааны ноёрхолд түшиглэдэг.
Удирдах хүмүүс нь гол төлөв ашиг олох чиг баримталж аливаа асуудлыг
шийдвэрлэдэг.
2.
Хүнд суртлын хэв шинжтэй соёл – ийм байгууллагад дүрэм, журам, заавар
хэлбэрээр үйлдвэр байгууллагын үйл ажиллагааг дэглэж, цагдан захирч эрх
мэдлийн тогтолцоонд үндэслэдэг. Ирээдүй муутай
3.
Байгууллагын өвөрмөц хэв шинж – гишүүдийн зөвшөөрсөн ямар нэг үнэт
зүйлийн тогтолцооны үндсэн дээр төлөвшсөн соёл юм. Ийм соёлыг тухайн
байгууллага, пүүс өөрсдөө бий болгодог.
2.5Бизнесийн байгууллагын соёлын түвшин
Эдгар Шейн байгууллагын соёлыг 3 түвшинд хуваасан байна.Үүнд:
Нэгдүгээр түвшин. Энэ нь байгууллагын харж, мэдэрч болохуйц шинжүүдийг
агуулж болдог зүйлс буюу барилга байгууламж, ажлын орчин, тавилга, шагнал
урамшуулал, ажилтнуудын хувцаслалт, хоорондоо болон хэрэглэгчидтэй харьцаж
буй байдал, компаний уриа, эрхэм зорилго, үйл ажиллагааны тунхаглал зэрэг юм.
Хоёрдугаар түвшин. Энэ түвшинд хувь хүний болон байгууллагын үнэт зүйлс
нөлөөлдөг. Энэ үед байгуулагын зан үйлийг тодорхойлохын тулд ажилтнуудтай
ярилцлага хийх, судалгаа хийх шаардлага гардаг.
Гуравдугаар түвшин. Хамгийн гүнзгий буюу 3 дахь түвшинд байгууллага дахь
болон байгууллагын талаарх үзэл бодол нөлөөлдөг. Эдгээр нь байгууллагын
ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд илэрхий харагдаад байдаггүй ч
байгууллагад ярилцахаас эмээдэг ч асуудлууд байж болно.Байгууллагынхаа соёлын
энэ талыг ойлгодог болсон туршлагатай хүмүүс нь түүндээ дасчихсан байдаг.
Байгууллагын ажилтнуудаас ярилцлага, судалгаа авсан ч соёлын энэ түвшний
асуудлыг илрүүлэхэд хэцүү байдаг.
2.6Бизнесийн байгууллагын соёлын хэлбэрүүд
Судлаач Артур Кармаззи соёлыг дараах хэлбэрүүдтэй байж болно гэж үзсэн. Үүнд:
• Бие биенээ буруутгах соёл. Ийм соёлтой байгууллагад айдас, дургүйцэл, гомдол
ноёлдог бөгөөд хүмүүс доромжлуулах, буруудахаас айж, санаагаа хэлдэггүй.
• Олон тийш зүтгэдэг соёл. Ийм байгууллагад алба, хэлтсүүдийн хоорондын
харилцаа, хамтын ажиллагаа маш сул байдаг. Ажилтнууд зөвхөн өөрийн алба,
хэлтэсдээ л үнэнч байдаг. Ингэснээр маш их хов жив, бие биенээ муулсан яриа
явж байдаг. Хамтын ажиллагаа дутаж, олон тийш чиглэснээр байгууллагын үр
ашигт муугаар нөлөөлдөг.
• Амиа бодох соёл. Ийм соёлтой байгууллагад хүмүүс сэтгэхүйн хувьд хөшингө
байдалд орж, бүтээлч бус болдог. Ирээдүйгээ хол хардаггүй, хичээл зүтгэл ч
муутай байдаг. Харилцаа, хамтын ажиллагаа дунд зэрэг байдаг бөгөөд хүмүүс
хэнээс хол байх вэ? гэдгээ мэддэг бөгөөд бие биенээсээ суралцдаггүй.
• Брэнд бүтээгч соёл. Ийм байгууллагад хүмүүс байгууллагынхаа бүтээгдэхүүн,
үйлчилгээнд итгэдэг бөгөөд компани нь юунд хүрэх гээд байгааг ойлгож, түүнд
хүрэхийн тулд хамтран ажилладаг. Тэд байгууллагынхаа асуудлыг шийдэхэд
хувийн нөөц сурвалжаа ашиглаж, удирдлагуудынхаа шийдвэрийг үргэлж дагаад
байдаггүй. Байгууллагынхаа эрх ашгийг илүүд үздэг. Ийм соёлтой байгууллагад
хүн бүр бүлгийн нэг хэсэг болж ажилладаг.
• Хэтэрсэн манлайлалтай соёл. Ажилтнууд байгууллагаа өөрийн ашиг сонирхлыг
биелүүлэгч гэж үздэг бөгөөд байгууллагаар дамжуулан хувийн амьдралдаа хүрч
буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Зарим тохиолдолд хамтран ажилладаг.
Хувийн зорилгоо байгууллагынхтай уялдуулж, байгууллагынхаа амжилтыг
тодорхойлдог. Байгууллага ажилтнуудынхаа хэрэгцээг хангаж, хувь хүн бүрийн
ашиг сонирхлоос давсан байдаг бөгөөд хүн бүрийн хичээл зүтгэлийг ашиглаж
чаддаг. Ийм соёлд удирдагчид нь удирдагчдыг төрүүлдэг.
2.7 Бизнесийн байгууллагын соёлын төрөл
Дэд доктор Роберт Күүк соёлыг 3 төрөлд хуваасан. Үүнд:
• Эерэг/бүтээлч соёл. Хүмүүс хоорондоо чөлөөтэй харилцдаг, ажил үйлсээ
ярилцдаг, бие биендээ хэрэгцээгээ хангахад нь тусалдаг соёл. Соёлын энэ
төрлийн хэм хэмжээнүүд нь гэвэл:
- Амжилт ололтод тэмүүлэх
- Өөрийгөө хөгжүүлэх
- Хүнлэг, бусдыг урамшуулсан байдлаар харьцах зэрэг байдаг.
• Номой/хамгаалсан маягийн соёл. Ажилтнууд өөрсдийн аюулгүй байдлыг
хөндөлгүйгээр бусадтай харьцахыг эрмэлздэг соёл. Соёлын энэ төрлийн хэм
хэмжээнүүд нь гэвэл:
- Бусдаас хамаармал байх
- Бусдаар батлуулах, зөвшөөрүүлэх
- Дөлөх зэрэг байдаг.
• Түрэмгий соёл. Ажилтнууд бие биендээ хандахдаа түрэмгий, өөрийн аюулгүй
байдал, статусыг хамгаалсан байдлаар харьцдаг соёл юм. Соёлын энэ төрлийн
хэм хэмжээнүүд нь гэвэл:
- Сөргөх
- Эрх мэдлээ харуулах
- Өрсөлдөх
- Төгс төгөлдөр байхыг шаардах зэрэг болно.
2.8Байгууллагын соёлын өөрчлөлт:Байгууллагын соёлыг өөрчлөхөд менежмент
биш, манлайлал илүү нөлөөтэй. Компаний соёлыг өөрчлөх нь урт хугацааны ажил
байдаг. Каммингс, Ворли нар соёлыг өөрчлөх 6 алхамт зааврыг санал болгосон
байдаг. Энэ нь Коттерын өөрчлөлтийн 8 алхамтай нийцдэг.
1. Стратегийн зорилго, алсын хараагаа тодорхой томъёолох. Байгууллагын
соёлын өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд компаний шинэ стратеги
тодорхой, хамтын үнэт зүйлс тодорхой, хэрэгжүүлэх зан үйл тодорхой байх ёстой.
Алсын хараа нь соёлыг өөрчлөх хүслийг бий болгодог.
2. Дээд удирдлагуудын зүгээс дэмжих. Байгууллагын соёлын өөрчлөлт дээд
түвшнээс эхлэх ёстой бөгөөд удирдах ажилтнууд өөрчлөх хүсэлтэй эсэх нь чухал
үзүүлэлт болдог.
3. Дээд түвшинд соёлын загварыг өөрчилж төлөвшүүлэх. Удирдах ажилтнууд
дэмжээд зогсохгүй өөрсдөө эхлэн хэрэгжүүлж эхлэх ёстой. Удирдах ажилтнууд зан
үйлээрээ ямар үнэт зүйлс, зан үйлийг хэвшүүлэхээ үлгэрлэн харуулах ёстой. Шинэ
соёл сайн гэдгийг удирдах түвшинд харуулвал зохино.
4. Байгууллагын өөрчлөлтийг дэмжихийн тулд байгууллагыг өөрчлөх.
5. Шинэ ажилтнуудыг сонгож, нийгэмшүүлэх, саад болж буй зүйлийг арилгах.
Соёлыг хэвшүүлэхийн тулд ажилтан бүрт таниулж, холбож өгөх хэрэгтэй.
6. Ёсзүй болон хуульзүйд мэдрэмтгий болгох. Соёлын өөрчлөлт байгууллага болон
хувь хүмүүсийн ашиг сонихлын хооронд зөрчил үүсгэж болно. Жишээлбэл
ажилтнуудын үнэнч шударга зан, хяналт, ажлын аюулгүй байдал эрс өөрчлөгдөж
болно.
2.9
•

Байгууллагын соёлыг бий болгохаргууд
Дурсамжийн арга,Номлол сайн дууриалал, уламжлалыг хүмүүсийн нүд
чихэнд, хамтын харилцааны орчинд байнга бий болгон хүргэх арга
•
Ёс журмын арга,Байгууллагын гол үнэ цэнэтэй зүйлийг журам, дэг хэлбэрээр
мөрдүүлэх замаар төлөвшүүлдэг
•
Билэг тэмдгийн арга, Ямар нэг материаллаг зүйлийг сонгон авч хүндтэй
байранд тавьж байнга ёслол хүндэтгэл үзүүлэх замаар ажиллагсад гишүүдийг
хүмүүжүүлдэг.
•
Хэл, Байгууллага зөвхөн өөрийн дотоодод хэрэглэх өвөрмөц нэр тогтож
хэрэглэдэг .
•
Компанийн түүх, өөрийн компанийн түүхийг ажилчдад судлуулж мэдүүлдэг.
•
Зарчим лоозон, Оновчтой зорилго, зарчим, лоозон бол байгууллагын соёлын
үнэт зүйл болоод зогсохгүй хүмүүсийг ихбүтээлд уриалан дуудах түлхэц
болдог.
3
Корпорацийн соёл :
Корпорацийн соёл гэдэг нь байгууллагын бүх гишүүдэд хамаарч хүлээн
зөвшөөрөгдсөн хувь хүн болон хамт олны үнэт зүйлсийн тогтолцоо юм.
3.1
Корпорацийн соёлын орчин
Корпорацийн соёлыг үүсэхэд нөлөөлдөг 4М орчин байдаг. Үүнд :
•
Мега орчинд дэлхийн түвшин
•
Макро орчинд үндэсний түвшин
•
Микро орчинд хамт олны түвшин
•
Мета орчинд ажиллагсдын түвшин хамаардаг.
3.2
Корпорацийн соёлын хэв шинж
• Зах зээлийн соёл : Өртөгийн харилцаанд үндэслэгддэг ба удирдлага ба
ажиллагсад үр өгөөжтэй байхыг үйл ажиллагааны чиглэл болгодог.Энэ соёл нь
хүчтэй өрсөлдөөнт зах зээл ба шинэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа
компаниудад байдаг.
• Захиргааны соёл : Компаний бүх үйл ажиллагаа дүрэм, заавар, журмаар
явагддаг.Хөгжиж байгаа оронд хамгаалалт бүхий зах зээлд тогтвортой үйл
ажиллагаа явуулж байгаа компаниудад илэрдэг.
• Техникийн соёл : Техникийн боловсруулалтын түүхэн туршлагатай улс
орнуудын олон улсын компанид илэрэг байна тодорхойлогддог.
4.
Удирдлагын буюу Бизнесийн урлаг:
4.1
Бизнесийн урлаг гэж юу вэ?
Мэдлэг, дадлага, туршлага, үйл явцын чиг хандлага зөн билэг мэдрэмжиндээ
тулгуурлан удирдагч хүн урьд өмнө тохиолдож байгаагүй нарийн төвөгтэй асуудлыг
оновчтой зөв шийдэх чадварыг удирдлагын урлаг буюу бизнесийн урлаг гэнэ.
4.2
Бизнесийн урлаг нь :
1.
Туршлага маягаар
2.
Бусдын болон өөрийн алдаан дээр суралцах
3.
Сэтгэлгээний болон эдийн засгийн сэтгэлгээгээр илэрдэг.
4.3
Бизнесийн урлагийн чиглэл
Удирдлагын буюу бизнесийн урлаг нь хүнд байгалиас заяасан онцгой чанар байдаг
ба туршлагаар бий болдог. Бизнесийн урлагийн хэд хэдэн чиглэл байдаг. Үүнд:
1. Үйл явдлын ерөнхий хандлагыг мэдрэх чадвар
2. Аливаа баримт материалд дүн шинжилгээ хийх чадвар
3. Алдаагаа засч түүн дээрээ суралцах чадвар буюу алдахаас айхгүй байх чадвар
4. Бусдаас суралцах чадвар
5. Сэтгэлгээний уян хатан байдал ялангуяа эдийн засгийн сэтгэлгээ
6. Хүн таних чадвар зэрэг болно.
4.4

Бизнесийн соёл ба бизнесийн урлагийн ялгаа

Удирдлага бол асуудлыг хууль дүрэм зааврын хүрээнд шийддэггүй хүний бүтээлч
үйл ажиллагаа юм. Иймээс бизнесмен ба удирдах ажилтан нь тодорхой нөхцөл
байдалд хуримтлуулсан туршлага дадлага, зөн билиг дээр тулгуурлан урьд нь
тулгарч байгаагүй асуудалд бодитой хандаж оновчтой зөв шийдвэр гаргах чадварыг
бизнесийн удирдлагын урлагт хамааруулж, тогтож хэвшсэн мэдлэгийн системийг
удирдлагад ашиглах чадварыг нь бизнесийн соёлд хамааруулдаг.
Бизнесийн соёл нь уламжлагдан ирсэн ёс суртахуун мэдлэгээ удирдах үйл
ажиллагаандаа ашиглах чадварын илэрхийлэл бөгөөд шинэ соргог зүйлийг зүрхлэн
хийх, хүнийг таних эвий нь олох чадвар бол бизнесийн урлаг нь удирдлагад
хуримтлагдсан туршлага, удирдлагын үйл явцад гарсан дутагдлаас суралцахыг
хэлнэ.
5.Бизнесийн байгууллагын соёлыг бүрдүүлэх хүчин зүйлсийн судалгаа
Соёлыгбүрдүү
Хаанбанк ХХК
лдэгэлемент

Номинфүүдс
Эрхэмзорилго

ХААН
Банкньхvмvvсийнамьдралыгбодитойөөрч
илж,
нийгмийнсайнсайхандхувьнэмэроруулахс
анхvvгийншинэлэгбvтээгдэхvvнийгнэвтрv
vлдэгvндэснийхэмжээнийтэргvvлэгчбанк
юм. Бидшударгаёс,
илтодбайдлыгэрхэмлэн,
харилцагчийнvйлчилгээгмонголдоохамги
йнөндөртөвшиндхvргэхийгэрмэлзэнэ.

Зонолныхоочанарлага
мьдралынорчингбүрдү
үлэлцэгчхамтолонбайн
а.

Үйлажиллагаа
гхянахпроцес төлөвлөххянахүнэлэхсистемээрявагддаг
с

төлөвлөххянахүнэлэхс
истемээрявагддаг

Эрхмэдлийнш
атлалбаажилт
айлагнахшуга
м

Эрхмэдэлньдээрээсдоош,
ажилтайлагналтньдоороосдээшээчиглэлтэ
й

Эрхмэдлийнчиглэлдээ
рээсдоошажилтайлагн
алтдоороосдээшбайна.

Голшийдвэрга
ргагчэрхмэдл
ийнхуваарила
лт

голшийдвэргаргагчньудирдлагынхорооны
гишүүдбайна.
Энэньэрхмэдлийнтөвлөрөлихтэйбайгаагха
руулна.

Эрхмэдлийнтөвлөрөли
хтэй.

Соёлын ангилалыг тодорхойлох
Үзүүлэлт
ХААН банк
Соёлынхэвшинж
Захзээлийнхэвшинжтэй
Соёлынтүвшин
Нэгдүгээртүвшин
Соёлынхэлбэр
Брендбүтээгчсоёл
Соёлынтөрөл
Эерэгбүтээлчсоёл

Номин фүүдс ХХК
Захзээлийнхэвшинжтэй
Нэгдүгээртүвшин
хэтэрсэнманлайлалтайсоёл
Эерэгбүтээлчсоёл
ДҮГНЭЛТ
Бодож санасан зүйлээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн тулд байгууллага
хүмүүсийн арга барилыг өөрчлөн сайжруулах хэрэгтэй.Иймээс удирдах ажилтны
сэтгэлгээний соёлыг анхаарах хэрэгтэй.
Бизнесийн соёл бол сэтгэлгээний соёлын нэг чухал асуудал юм.Тулгамдсан асуудлыг
шийдэхэд удирдах үйл ажиллагааны түвшин ямар байх нь удирдагчаас шалтгаалах
тул удирдах ажилтны сэтгэлгээний соёлыг дээшлүүлэх нь зүйтэй.
Аливаа зүйл мэдлэг дээр суурилж практик дээр тулгуурлан бий болж
бүтээгддэг.Тиймээс байгууллагын
соёлыг нарийвчлан судалж ангилснаар
байгууллагын орчин нөхцөл, харилцаа, халуун дулаан уур амьсгал цаашлаад
хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх төдийгүй байгууллагын үйл ажиллагаа сайжирч
нэр хүнд нь өсөх боломжтой.Энэхүү судалгааны ажлаараа ХААН банк, Номинфүүдс
ХХК дээрх соёлын ялгааг тодорхойлсон болно. Үүнд дээр дурьдсанчлан
байгууллагын соёл удирдагчаас хамаардаг ба байгууллагын соёлд удирдагч хүний
хувийн үнэлэмж чухал нөлөөтэй байдаг.
Ашигласан номны жагсаалт:
1. Т.Дорж “Олон улсын менежмент”
2. Д.Дүгэржав “Бизнесийн эрх зүй” 2000 он
3. О.Балдангомбо “Эзэн менежер болохыг хүсвэл........” 2000 он
4. П.Наранцэцэг “Хүнийнөөцийн менежмент”
5. Б.Насанбаяр “Хүн хүнээрээ явахын учир” 2005 он
6. С.Батсүх Л.Отгонсүрэн “Эссе бичвэр ба илтгэх шалгалт” 2005 он

Contenu connexe

Tendances

манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
Bach Baach
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагууд
Buka King
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
batnasanb
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
Buka King
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
Lkhamaa Emma
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
Bachkana Enhbat
 
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
batnasanb
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Adilbishiin Gelegjamts
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежмент
Munkhbold Ch
 
Tendances (20)

манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
манлайлалын тухай ойлголт/ Manlailal /
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү...
 
манлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагуудманлайллын онол хандлагууд
манлайллын онол хандлагууд
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Butets
ButetsButets
Butets
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Харицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлагаХарицаа-Эерэг хандлага
Харицаа-Эерэг хандлага
 
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
эрсдэлийн менежмент
эрсдэлийн менежментэрсдэлийн менежмент
эрсдэлийн менежмент
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
Similaire à Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ

бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
Bachkana Enhbat
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүй
Bachkana Enhbat
 
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Оюуны чадварын-IQ төв
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
ChimgeeJ
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
olziibuyn
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
Sukhochirxna
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
Bayarmaa Anu
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
Bayarmaa Anu
 
Similaire à Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ (20)

бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Baiguullagiin soyol
Baiguullagiin soyolBaiguullagiin soyol
Baiguullagiin soyol
 
менежерийн ёс зүй
менежерийн ёс зүйменежерийн ёс зүй
менежерийн ёс зүй
 
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
m4
m4m4
m4
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
 
ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4ESON101-Хичээл 4
ESON101-Хичээл 4
 
Comunnication and motivation
Comunnication and motivationComunnication and motivation
Comunnication and motivation
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
Bag
BagBag
Bag
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02Random 131018004405-phpapp02
Random 131018004405-phpapp02
 
Бүтээлч сэтгэх
Бүтээлч сэтгэх Бүтээлч сэтгэх
Бүтээлч сэтгэх
 
Plus de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
batnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
batnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
batnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
batnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
batnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
batnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
batnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
batnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
batnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
batnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
batnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
batnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
batnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 
Plus de batnasanb (20)

Оюунтунгалаг - БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ

  • 1. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ НЬ Хураангуй. Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ эрин зуунд шинжлэх ухаан, технологийн хурдацыг даган хүмүүсийн эзэмших мэргэжил, боловсролын ба чадварын түвшин дээшилсэн ч аль ч нийгэмд харилцаа тэр дундаа бизнесийн байгууллагын харилцаа, түүний соёл, удирдагчийн байр суурь гол үүрэгтэй. Аливаа байгууллагын удирдлага ньажилчдын хоорон дахь сонирхлын зөрөлдөөнийг шийдвэрлэдэг бөгөөд үүндбайгууллагын соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгууллагын соёл нь хамт олон ажилагсдын дундтаатай уур амьсгалыг бүрдүүлдэг. Гэвч өнөөгийн нийгэмд олонх бизнесмэн менежерүүд байгууллагын соёлын талаар ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд түүнийг яаж өөрчилж, яаж зохион байгуулах талаар төдийлөн мэддэггүй. Иймд энэхүү илтгэлээ бичсэн бөгөөд бизнесийн соёл, удирдлагын урлаг буюу бизнесийн урлаг, байгууллагын харилцаа, мөн бизнест удирдагч хүн ямар чухал үүрэгтэй болохыг тусгахыг зорилоо. Түлхүүр үг: соёл, урлаг 2. Бизнесийн соёл ба бизнесийн байгуулагын соёл: 2.1 Соёл ба бизнесийн байгууллагын соёл Соёлын талаар хүмүүс янз бүрийн ойлголттой байдаг, ихэнх хүмүүсурлаг уран сайхан,сонгодог урлаг, дэлхийн уран зохиол,эртний түүх зэргийг соёлгэж ойлгодог. Эдгээр нь мэдээж соёлын нэг хэсэг мөн боловч “соёл”гэдэг ньмаш өргөн хүрээтэй ойлголт юм. Эрдэмтэдийн тодорхойлсноор: Соёл гэдэг нь итгэл үнэмшил, үнэ цэнэ, зан төлөв болон хүмүүсийн хоорондын харилцааны цогцсыг хэлнэ.  Бизнесийн соёл гэдэг бол цагийг нь олсон оновчтой шийдвэр гаргах, ухаалаг эрсдэл рүү алхах зориг, мэдлэг чадвар өөртөө итгэх итгэл, хэрэгцээтэй цагт гол зүйлийг нь шүүрэн авч ойлгох, удирдах мэдлэгтэйгээр үүргээ эрхлэх үйл ажиллагаа юм.  Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллага пүүсийн үйл ажиллагаанд ёс заншил болж мөрдөгддөг зан үйл уламжлал, үнэт зүйл, ажилчид гишүүдэд сэтгэл зүйн хувьд дууриалал, эрмэлзэх зан үйлийг шууд заасан хуулиуд хэлбэрээр тогтоосон дотоод журам, үнэт зүйлийг хэлнэ. 2.2 Бизнесийн байгууллагын соёлыг бүрлүүлэгч элементүүд Судлаач Жонсон байгууллагын соёлыг бүрдүүлэгч элементүүдийг тодорхойлсон.Үүнд: • Парадигм. Байгууллага юу хийдэг, эрхэм зорилго, үнэт зүйлс. • Хяналтын систем. Байгууллагын үйл ажиллагааг хянах процессууд. • Байгууллагын бүтэц. Ажил тайлагнах шугам, эрх мэдлийн шатлал, ажил урсах тогтолцоо. • Эрх мэдлийн бүтэц.Шийдвэр гаргах хүн, эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдэл юунд тулгуурлах зэрэг нь багтана. • Бэлэг тэмдгүүд. Байгууллагын таних тэмдэг, дизайны шийдэл, машины зогсоол, удирдах ажилтны өрөө гэх мэт нь багтана.
  • 2. • Хэвшсэн ёс, давтагддаг ажлууд. Удирдах ажилтнуудын хурал, удирдах зөвлөлд ажлаа тайлагнах хэв маяг. • Домог мэт болсон түүх. Хүмүүс, үйл явдлын талаарх домог мэт түүхүүд, байгууллагад үнэлдэг зүйл. 2.3 Бизнесийн байгууллагын соёлын ангилал Эрдэмтэн Чарльз Хандибайгууллагын соёлын ангилал хийсэн байдаг.Түүний ангиллаар: • Эрх мэдлийн соёл. Эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрдөг бөгөөд бүх хяналтыг хийдэг. Энэхүү эрх мэдэл дээрээсээ доош тархдаг. Эрх мэдэл бүхий тухайн хүнтэй сайн харилцаатай байх нь юу юунаас илүү чухал байдаг. Ийм байгууллагад хүнд суртал бага, янз бүрийн дүрэм журам ч бага байдаг. • Үүргийн соёл. Байгууллага маш тодорхой бүтэцтэй байдаг ба хүмүүст ч маш тодорхой эрх мэдэл өгөгддөг бөгөөд шат дараалсан хүнд сурталтай байдаг. Тухайн хүний албан тушаал нь их эрх мэдлийг дагуулдаг тухайн хүн нь ямар байх нь чухал биш. • Үйл ажлын соёл. Ямар нэг асуудлыг шийдэх зорилгоор багууд бүрдсэн байдаг. Багуудад мэргэшсэн хүн шаарддаг тул туршлагатай, мэргэшсэн хүмүүст эрх мэдэл төвлөрдөг. Байгууллага бүтцийн хувьд матрицан бүтэцтэй. • Хувь хүний соёл. Хүн болгон өөрийгөө байгууллагадаа чухал гэж боддог. Ийм байгууллагын хувьд урт хугацаанд, тогтвортой оршин тогтнох асуудал амин чухал байдаг. 2.4 Бизнесийн байгууллагын соёлын хэв шинжүүд Америкийн эрдэмтэн И. Оучи байгууллагын соёлыг дараах хэв шинжүүдэд ангилсан байдаг. Үүнд: 1. Зах зээлийн хэв шинжтэй соёл - өртгийн харилцааны ноёрхолд түшиглэдэг. Удирдах хүмүүс нь гол төлөв ашиг олох чиг баримталж аливаа асуудлыг шийдвэрлэдэг. 2. Хүнд суртлын хэв шинжтэй соёл – ийм байгууллагад дүрэм, журам, заавар хэлбэрээр үйлдвэр байгууллагын үйл ажиллагааг дэглэж, цагдан захирч эрх мэдлийн тогтолцоонд үндэслэдэг. Ирээдүй муутай 3. Байгууллагын өвөрмөц хэв шинж – гишүүдийн зөвшөөрсөн ямар нэг үнэт зүйлийн тогтолцооны үндсэн дээр төлөвшсөн соёл юм. Ийм соёлыг тухайн байгууллага, пүүс өөрсдөө бий болгодог. 2.5Бизнесийн байгууллагын соёлын түвшин Эдгар Шейн байгууллагын соёлыг 3 түвшинд хуваасан байна.Үүнд: Нэгдүгээр түвшин. Энэ нь байгууллагын харж, мэдэрч болохуйц шинжүүдийг агуулж болдог зүйлс буюу барилга байгууламж, ажлын орчин, тавилга, шагнал урамшуулал, ажилтнуудын хувцаслалт, хоорондоо болон хэрэглэгчидтэй харьцаж буй байдал, компаний уриа, эрхэм зорилго, үйл ажиллагааны тунхаглал зэрэг юм. Хоёрдугаар түвшин. Энэ түвшинд хувь хүний болон байгууллагын үнэт зүйлс нөлөөлдөг. Энэ үед байгуулагын зан үйлийг тодорхойлохын тулд ажилтнуудтай ярилцлага хийх, судалгаа хийх шаардлага гардаг. Гуравдугаар түвшин. Хамгийн гүнзгий буюу 3 дахь түвшинд байгууллага дахь болон байгууллагын талаарх үзэл бодол нөлөөлдөг. Эдгээр нь байгууллагын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд илэрхий харагдаад байдаггүй ч байгууллагад ярилцахаас эмээдэг ч асуудлууд байж болно.Байгууллагынхаа соёлын
  • 3. энэ талыг ойлгодог болсон туршлагатай хүмүүс нь түүндээ дасчихсан байдаг. Байгууллагын ажилтнуудаас ярилцлага, судалгаа авсан ч соёлын энэ түвшний асуудлыг илрүүлэхэд хэцүү байдаг. 2.6Бизнесийн байгууллагын соёлын хэлбэрүүд Судлаач Артур Кармаззи соёлыг дараах хэлбэрүүдтэй байж болно гэж үзсэн. Үүнд: • Бие биенээ буруутгах соёл. Ийм соёлтой байгууллагад айдас, дургүйцэл, гомдол ноёлдог бөгөөд хүмүүс доромжлуулах, буруудахаас айж, санаагаа хэлдэггүй. • Олон тийш зүтгэдэг соёл. Ийм байгууллагад алба, хэлтсүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш сул байдаг. Ажилтнууд зөвхөн өөрийн алба, хэлтэсдээ л үнэнч байдаг. Ингэснээр маш их хов жив, бие биенээ муулсан яриа явж байдаг. Хамтын ажиллагаа дутаж, олон тийш чиглэснээр байгууллагын үр ашигт муугаар нөлөөлдөг. • Амиа бодох соёл. Ийм соёлтой байгууллагад хүмүүс сэтгэхүйн хувьд хөшингө байдалд орж, бүтээлч бус болдог. Ирээдүйгээ хол хардаггүй, хичээл зүтгэл ч муутай байдаг. Харилцаа, хамтын ажиллагаа дунд зэрэг байдаг бөгөөд хүмүүс хэнээс хол байх вэ? гэдгээ мэддэг бөгөөд бие биенээсээ суралцдаггүй. • Брэнд бүтээгч соёл. Ийм байгууллагад хүмүүс байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэдэг бөгөөд компани нь юунд хүрэх гээд байгааг ойлгож, түүнд хүрэхийн тулд хамтран ажилладаг. Тэд байгууллагынхаа асуудлыг шийдэхэд хувийн нөөц сурвалжаа ашиглаж, удирдлагуудынхаа шийдвэрийг үргэлж дагаад байдаггүй. Байгууллагынхаа эрх ашгийг илүүд үздэг. Ийм соёлтой байгууллагад хүн бүр бүлгийн нэг хэсэг болж ажилладаг. • Хэтэрсэн манлайлалтай соёл. Ажилтнууд байгууллагаа өөрийн ашиг сонирхлыг биелүүлэгч гэж үздэг бөгөөд байгууллагаар дамжуулан хувийн амьдралдаа хүрч буй зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Зарим тохиолдолд хамтран ажилладаг. Хувийн зорилгоо байгууллагынхтай уялдуулж, байгууллагынхаа амжилтыг тодорхойлдог. Байгууллага ажилтнуудынхаа хэрэгцээг хангаж, хувь хүн бүрийн ашиг сонирхлоос давсан байдаг бөгөөд хүн бүрийн хичээл зүтгэлийг ашиглаж чаддаг. Ийм соёлд удирдагчид нь удирдагчдыг төрүүлдэг. 2.7 Бизнесийн байгууллагын соёлын төрөл Дэд доктор Роберт Күүк соёлыг 3 төрөлд хуваасан. Үүнд: • Эерэг/бүтээлч соёл. Хүмүүс хоорондоо чөлөөтэй харилцдаг, ажил үйлсээ ярилцдаг, бие биендээ хэрэгцээгээ хангахад нь тусалдаг соёл. Соёлын энэ төрлийн хэм хэмжээнүүд нь гэвэл: - Амжилт ололтод тэмүүлэх - Өөрийгөө хөгжүүлэх - Хүнлэг, бусдыг урамшуулсан байдлаар харьцах зэрэг байдаг. • Номой/хамгаалсан маягийн соёл. Ажилтнууд өөрсдийн аюулгүй байдлыг хөндөлгүйгээр бусадтай харьцахыг эрмэлздэг соёл. Соёлын энэ төрлийн хэм хэмжээнүүд нь гэвэл: - Бусдаас хамаармал байх - Бусдаар батлуулах, зөвшөөрүүлэх - Дөлөх зэрэг байдаг. • Түрэмгий соёл. Ажилтнууд бие биендээ хандахдаа түрэмгий, өөрийн аюулгүй байдал, статусыг хамгаалсан байдлаар харьцдаг соёл юм. Соёлын энэ төрлийн хэм хэмжээнүүд нь гэвэл: - Сөргөх - Эрх мэдлээ харуулах
  • 4. - Өрсөлдөх - Төгс төгөлдөр байхыг шаардах зэрэг болно. 2.8Байгууллагын соёлын өөрчлөлт:Байгууллагын соёлыг өөрчлөхөд менежмент биш, манлайлал илүү нөлөөтэй. Компаний соёлыг өөрчлөх нь урт хугацааны ажил байдаг. Каммингс, Ворли нар соёлыг өөрчлөх 6 алхамт зааврыг санал болгосон байдаг. Энэ нь Коттерын өөрчлөлтийн 8 алхамтай нийцдэг. 1. Стратегийн зорилго, алсын хараагаа тодорхой томъёолох. Байгууллагын соёлын өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд компаний шинэ стратеги тодорхой, хамтын үнэт зүйлс тодорхой, хэрэгжүүлэх зан үйл тодорхой байх ёстой. Алсын хараа нь соёлыг өөрчлөх хүслийг бий болгодог. 2. Дээд удирдлагуудын зүгээс дэмжих. Байгууллагын соёлын өөрчлөлт дээд түвшнээс эхлэх ёстой бөгөөд удирдах ажилтнууд өөрчлөх хүсэлтэй эсэх нь чухал үзүүлэлт болдог. 3. Дээд түвшинд соёлын загварыг өөрчилж төлөвшүүлэх. Удирдах ажилтнууд дэмжээд зогсохгүй өөрсдөө эхлэн хэрэгжүүлж эхлэх ёстой. Удирдах ажилтнууд зан үйлээрээ ямар үнэт зүйлс, зан үйлийг хэвшүүлэхээ үлгэрлэн харуулах ёстой. Шинэ соёл сайн гэдгийг удирдах түвшинд харуулвал зохино. 4. Байгууллагын өөрчлөлтийг дэмжихийн тулд байгууллагыг өөрчлөх. 5. Шинэ ажилтнуудыг сонгож, нийгэмшүүлэх, саад болж буй зүйлийг арилгах. Соёлыг хэвшүүлэхийн тулд ажилтан бүрт таниулж, холбож өгөх хэрэгтэй. 6. Ёсзүй болон хуульзүйд мэдрэмтгий болгох. Соёлын өөрчлөлт байгууллага болон хувь хүмүүсийн ашиг сонихлын хооронд зөрчил үүсгэж болно. Жишээлбэл ажилтнуудын үнэнч шударга зан, хяналт, ажлын аюулгүй байдал эрс өөрчлөгдөж болно. 2.9 • Байгууллагын соёлыг бий болгохаргууд Дурсамжийн арга,Номлол сайн дууриалал, уламжлалыг хүмүүсийн нүд чихэнд, хамтын харилцааны орчинд байнга бий болгон хүргэх арга • Ёс журмын арга,Байгууллагын гол үнэ цэнэтэй зүйлийг журам, дэг хэлбэрээр мөрдүүлэх замаар төлөвшүүлдэг • Билэг тэмдгийн арга, Ямар нэг материаллаг зүйлийг сонгон авч хүндтэй байранд тавьж байнга ёслол хүндэтгэл үзүүлэх замаар ажиллагсад гишүүдийг хүмүүжүүлдэг. • Хэл, Байгууллага зөвхөн өөрийн дотоодод хэрэглэх өвөрмөц нэр тогтож хэрэглэдэг . • Компанийн түүх, өөрийн компанийн түүхийг ажилчдад судлуулж мэдүүлдэг. • Зарчим лоозон, Оновчтой зорилго, зарчим, лоозон бол байгууллагын соёлын үнэт зүйл болоод зогсохгүй хүмүүсийг ихбүтээлд уриалан дуудах түлхэц болдог. 3 Корпорацийн соёл : Корпорацийн соёл гэдэг нь байгууллагын бүх гишүүдэд хамаарч хүлээн зөвшөөрөгдсөн хувь хүн болон хамт олны үнэт зүйлсийн тогтолцоо юм. 3.1 Корпорацийн соёлын орчин Корпорацийн соёлыг үүсэхэд нөлөөлдөг 4М орчин байдаг. Үүнд : • Мега орчинд дэлхийн түвшин • Макро орчинд үндэсний түвшин • Микро орчинд хамт олны түвшин • Мета орчинд ажиллагсдын түвшин хамаардаг.
  • 5. 3.2 Корпорацийн соёлын хэв шинж • Зах зээлийн соёл : Өртөгийн харилцаанд үндэслэгддэг ба удирдлага ба ажиллагсад үр өгөөжтэй байхыг үйл ажиллагааны чиглэл болгодог.Энэ соёл нь хүчтэй өрсөлдөөнт зах зээл ба шинэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад байдаг. • Захиргааны соёл : Компаний бүх үйл ажиллагаа дүрэм, заавар, журмаар явагддаг.Хөгжиж байгаа оронд хамгаалалт бүхий зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад илэрдэг. • Техникийн соёл : Техникийн боловсруулалтын түүхэн туршлагатай улс орнуудын олон улсын компанид илэрэг байна тодорхойлогддог. 4. Удирдлагын буюу Бизнесийн урлаг: 4.1 Бизнесийн урлаг гэж юу вэ? Мэдлэг, дадлага, туршлага, үйл явцын чиг хандлага зөн билэг мэдрэмжиндээ тулгуурлан удирдагч хүн урьд өмнө тохиолдож байгаагүй нарийн төвөгтэй асуудлыг оновчтой зөв шийдэх чадварыг удирдлагын урлаг буюу бизнесийн урлаг гэнэ. 4.2 Бизнесийн урлаг нь : 1. Туршлага маягаар 2. Бусдын болон өөрийн алдаан дээр суралцах 3. Сэтгэлгээний болон эдийн засгийн сэтгэлгээгээр илэрдэг. 4.3 Бизнесийн урлагийн чиглэл Удирдлагын буюу бизнесийн урлаг нь хүнд байгалиас заяасан онцгой чанар байдаг ба туршлагаар бий болдог. Бизнесийн урлагийн хэд хэдэн чиглэл байдаг. Үүнд: 1. Үйл явдлын ерөнхий хандлагыг мэдрэх чадвар 2. Аливаа баримт материалд дүн шинжилгээ хийх чадвар 3. Алдаагаа засч түүн дээрээ суралцах чадвар буюу алдахаас айхгүй байх чадвар 4. Бусдаас суралцах чадвар 5. Сэтгэлгээний уян хатан байдал ялангуяа эдийн засгийн сэтгэлгээ 6. Хүн таних чадвар зэрэг болно. 4.4 Бизнесийн соёл ба бизнесийн урлагийн ялгаа Удирдлага бол асуудлыг хууль дүрэм зааврын хүрээнд шийддэггүй хүний бүтээлч үйл ажиллагаа юм. Иймээс бизнесмен ба удирдах ажилтан нь тодорхой нөхцөл байдалд хуримтлуулсан туршлага дадлага, зөн билиг дээр тулгуурлан урьд нь тулгарч байгаагүй асуудалд бодитой хандаж оновчтой зөв шийдвэр гаргах чадварыг бизнесийн удирдлагын урлагт хамааруулж, тогтож хэвшсэн мэдлэгийн системийг удирдлагад ашиглах чадварыг нь бизнесийн соёлд хамааруулдаг. Бизнесийн соёл нь уламжлагдан ирсэн ёс суртахуун мэдлэгээ удирдах үйл ажиллагаандаа ашиглах чадварын илэрхийлэл бөгөөд шинэ соргог зүйлийг зүрхлэн хийх, хүнийг таних эвий нь олох чадвар бол бизнесийн урлаг нь удирдлагад хуримтлагдсан туршлага, удирдлагын үйл явцад гарсан дутагдлаас суралцахыг хэлнэ. 5.Бизнесийн байгууллагын соёлыг бүрдүүлэх хүчин зүйлсийн судалгаа Соёлыгбүрдүү Хаанбанк ХХК лдэгэлемент Номинфүүдс
  • 6. Эрхэмзорилго ХААН Банкньхvмvvсийнамьдралыгбодитойөөрч илж, нийгмийнсайнсайхандхувьнэмэроруулахс анхvvгийншинэлэгбvтээгдэхvvнийгнэвтрv vлдэгvндэснийхэмжээнийтэргvvлэгчбанк юм. Бидшударгаёс, илтодбайдлыгэрхэмлэн, харилцагчийнvйлчилгээгмонголдоохамги йнөндөртөвшиндхvргэхийгэрмэлзэнэ. Зонолныхоочанарлага мьдралынорчингбүрдү үлэлцэгчхамтолонбайн а. Үйлажиллагаа гхянахпроцес төлөвлөххянахүнэлэхсистемээрявагддаг с төлөвлөххянахүнэлэхс истемээрявагддаг Эрхмэдлийнш атлалбаажилт айлагнахшуга м Эрхмэдэлньдээрээсдоош, ажилтайлагналтньдоороосдээшээчиглэлтэ й Эрхмэдлийнчиглэлдээ рээсдоошажилтайлагн алтдоороосдээшбайна. Голшийдвэрга ргагчэрхмэдл ийнхуваарила лт голшийдвэргаргагчньудирдлагынхорооны гишүүдбайна. Энэньэрхмэдлийнтөвлөрөлихтэйбайгаагха руулна. Эрхмэдлийнтөвлөрөли хтэй. Соёлын ангилалыг тодорхойлох Үзүүлэлт ХААН банк Соёлынхэвшинж Захзээлийнхэвшинжтэй Соёлынтүвшин Нэгдүгээртүвшин Соёлынхэлбэр Брендбүтээгчсоёл Соёлынтөрөл Эерэгбүтээлчсоёл Номин фүүдс ХХК Захзээлийнхэвшинжтэй Нэгдүгээртүвшин хэтэрсэнманлайлалтайсоёл Эерэгбүтээлчсоёл
  • 7. ДҮГНЭЛТ Бодож санасан зүйлээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн тулд байгууллага хүмүүсийн арга барилыг өөрчлөн сайжруулах хэрэгтэй.Иймээс удирдах ажилтны сэтгэлгээний соёлыг анхаарах хэрэгтэй. Бизнесийн соёл бол сэтгэлгээний соёлын нэг чухал асуудал юм.Тулгамдсан асуудлыг шийдэхэд удирдах үйл ажиллагааны түвшин ямар байх нь удирдагчаас шалтгаалах тул удирдах ажилтны сэтгэлгээний соёлыг дээшлүүлэх нь зүйтэй. Аливаа зүйл мэдлэг дээр суурилж практик дээр тулгуурлан бий болж бүтээгддэг.Тиймээс байгууллагын соёлыг нарийвчлан судалж ангилснаар байгууллагын орчин нөхцөл, харилцаа, халуун дулаан уур амьсгал цаашлаад хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх төдийгүй байгууллагын үйл ажиллагаа сайжирч нэр хүнд нь өсөх боломжтой.Энэхүү судалгааны ажлаараа ХААН банк, Номинфүүдс ХХК дээрх соёлын ялгааг тодорхойлсон болно. Үүнд дээр дурьдсанчлан байгууллагын соёл удирдагчаас хамаардаг ба байгууллагын соёлд удирдагч хүний хувийн үнэлэмж чухал нөлөөтэй байдаг. Ашигласан номны жагсаалт: 1. Т.Дорж “Олон улсын менежмент” 2. Д.Дүгэржав “Бизнесийн эрх зүй” 2000 он 3. О.Балдангомбо “Эзэн менежер болохыг хүсвэл........” 2000 он 4. П.Наранцэцэг “Хүнийнөөцийн менежмент” 5. Б.Насанбаяр “Хүн хүнээрээ явахын учир” 2005 он 6. С.Батсүх Л.Отгонсүрэн “Эссе бичвэр ба илтгэх шалгалт” 2005 он