SlideShare une entreprise Scribd logo
1  sur  25
Télécharger pour lire hors ligne
MNS ........ :2016.
ТӨСӨЛ 16.04.04.
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ.
Ангиллын код ..........................
Орон сууцны барилгын мэдээлэл , холбооны
суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий
шаардлага MNS .................: 2016
Тhe general requirements for the development
of the fixed information and communication’s
of residential buildings
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын .... –ны өдрийн
-р тогтоолоор батлав.
Энэ стандартыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн мөрдөнө.
1 Зорилго
Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын
мэдээлэл холбооны суурин сүлжээг (цаашид МХСС гэх) төлөвлөх арга зүйг
тодорхойлно.
2 Хамрах хүрээ
2.1 Монгол улсын хэмжээнд орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлт ,зураг
төсөл боловсруулах шаардлага нөхцлийг тогтоож,шинээр барих олон давхар орон
сууцны барилга ба амины орон сууцны МХСС-г төлөвлөхөд мөрдөнө.
3 Норматив эшлэл
Энэ стандартад дараахь эш татсан баримт бичгийг хэрэглэнэ. Хугацаа заасан
эшлэлийн хувьд эш татсан хэвлэл, харин хугацаа заагаагүй эшлэлийн хувьд хамгийн
сүүлийн хэвлэлийг хэрэглэнэ.
ISO/IEC 14763-2 International standart Information technology-Implementation and
operation of customer premises cabling- Part 2: Planning and installation. Олон Улсын
Стандартын Байгууллага/Олон улсын Электро-техникийн Хороонooс гаргасан
“Барилгын доторх кабелийн байгууламжийн суурилуулалт, ашиглалтанд
тавигдах ерөнхий шаардлагууд”. Бүлэг-2. Төлөвлөлт ба суурилуулалт.
Мэдээллийн технологийн 14763-2. стандарт
ANSI TIA/EIA Generic Telecommunications Cabling for Customer Premises.568 C - АНУ-
ын Үндэсний Стандартын Газар , Цахилгаан Холбооны Үйлдвэрийн Нийгэмлэг/
Электроник Үйлдвэрийн Холбооноос эмхлэн гаргадаг. Барилгын доторх мэдээлэл
холбооны кабелийн системийн бүтэц 568 C багц.стандарт
MNS 5471 Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт
MNS 5532 Барилгын зурагт холбоо-мэдээлэл, дохиоллын кабель шугам
тэдгээрийн тоног төхөөрөмжүүдийн тэмдэглэгээ
MNS 3757.14. Барилгын зураг.Мэдээлэл, холбоо, дохиоллын ажлын зураг ,
1
MNS ........ :2016.
MNS 5596 Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй
ажиллагааны шаардлага
MNS 5535 Хамгааалалтгүй тэгш хэмт 5 ба 5Е ангиллын кабелийн техникийн
үндсэн шаардлага
MNS 2285 Орон сууцны барилгын гэрлийн самбар стандарт
MNS 3757-16 Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних
тэмдэглэгээ
БД 43-101-03 Цахилгаан байгууламжийн дүрэм
БД 43-102-07 Орон сууц , олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг
төлөвлөх ба угсрах
БД43-101-03-12 Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын
арга хэмжээ
4 Нэр томьёо,тодорхойлолт
Энэ стандартад дараахь нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.
4.1
МХСС (Мэдээлэл, холбооны суурин сүлжээ )
Суурин телефон, интернэт, кабелийн телевиз, мэдээлэл холбооны технологийн
гурвалсан үйлчилгээ үзүүлэх зорилгоор суурилуулсан кабель шугам, тоног
төхөөрөмжийн цогц байгууламж
4.2
Техникийн өрөө
барилгын дотор үйлчилгээ үзүүлэх МХСС-ний тоног төхөөрөмж, кабель шугамын
байгууламж, хуваарилах техник хэрэгслийг байрлуулах, холболт хийх технологийн
нөхцөл шаардлагыг хангасан байр
4.3
хамгаалалтын сувагчлал
МХСС-ний кабель шугамыг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор дотуур нь татаж
суурилуулах хуванцар хоолой, далдлагчийн иж бүрдэл
4.4
хуванцар хоолой
МХСС-ний кабель шугамын сүлжээг дотуур нь сүвлэж гадны нөлөөллөөс хамгаалах
хэрэгсэл
4.5
кабелийн сувагчлалын хоолой суурилуулах ховил- орон зай
барилгын техникийн өрөөнөөс давхаруудад мэдээлэл холбоо ба дохиоллын
сүлжээний кабель шугам татах сувагчлалыг суурилуулах ховил
2
MNS ........ :2016.
4.6
гадна сүлжээний кабелийн оролт
МХСС-ний кабель шугамыг дамжуулах хамгаалалтын хоолойг барилгад оруулах нүх
4.7
давхрын хуваарилах хайрцаг
барилгын давхар бүрт МХСС-ний босоо кабель шугамыг айлын орон сууцны
хуваарилах хайрцаг руу дамжих кабель шугамтай холболт хийх техник хэрэгсэл
байрлуулах , холболт хийх боломжийг хангах орчин
4.8
айлын орон сууцны хуваарилах хайрцаг
барилгын давхрын хуваарилах хайрцагнаас айлын орон сууцанд оруулах МХСС-ний
кабель шугамыг өрөөнүүдийн кабель шугамтай холбох, салаалах техник
хэрэгслийг байрлуулах, тэдгээрийн хоорондын холболт хийх орчин
4.9
зураг төсөл боловсруулах даалгавар
орон сууцны доторх МХСС-ны төлөвлөлтөнд шаардагдах техник, технологийн
нөхцөл, шаардлагыг тодорхойлон заасан эрх бүхий байгууллагаас гаргасан бичиг
баримтын иж бүрдэл
4.10
загвар хувилбар
зураг төсөл гүйцэтгэгч орон сууцны дотор МХСС суурилуулах чиглэл, тоног
төхөөрөмжийн техникийн шийдлийг тусгасан, тайлбар бүхий зураг төслийн анхны
тойм хувилбар
4.11
19 инчийн зогсвор ( Rack)
МХСС-ны тоног төхөөрөмжүүдийг дотор нь суурилуулах зогсвор, өндөр нь 13 unit-ээс
45 unit хүртэл байна.
ТАЙЛБАР: 1 инч = 25,4 мм , 1Unit = 44,45 мм
4.12
3 ба 5е дугаар ангиллын тэгш хэмт кабель (Cat 3,Саt 5e UTP 4x2x0.5-unshielded
twisted pair)
тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар
мушгин хосжуулсан, гадны цахилгаан соронзонгийн нөлөөллөөс хамгаалах
бүрээсгүй 4 хосын дамжуулагч
ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд
хязгаар 16 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 3 ангиллын , 100 МГц-ийн давтамжтай
дохио дамжуулах кабелийг 5е ангиллын гэж тогтоосон
4.13
6 дугаар ангиллын S/STP4x2x0.5 (Cat-6 Shielded/Shielded Twisted Pair 4x2x0.5 )
тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар
мушгин хосжуулсан, хос ба кабель нь тус бүрдээ гадны цахилгаан соронзонгийн
нөлөөллөөс хамгаалах бүрээстэй 4 хосын дамжуулагч
3
MNS ........ :2016.
ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд
хязгаар 250 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 6 ангиллын гэж тогтоосон.
4.14.
дотор холбооны сүлжээ
барилгын дотор хэрэглэгчид зардал хэмнэх зорилгоор байгуулан нийтийн
үйлчилгээний телефон холбооны сүлжээгээр дамжуулахгүй хоорондоо харилцах
сүлжээ
4.15
телефон холбооны хайрцаг (коробка )
суурин телефон холбооны олон хосын кабелийн төгсгөлийн, хэрэглэгчийн шугамыг
холбох төхөөрөмж
4.16
шугам холбох залгуур (плинт)
телефон холбооны хайрцаг дотор хэрэглэгчийн шугамыг холбох залгуур бүхий суурь
4.17
МХТ-ийн гурвалсан үйлчилгээ (Triple-Play)
шилэн кабелиар суурин телефон холбоо, интернэт ба кабелийн телевизийн
үйлчилгээг нэгтгэн дамжуулж хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл холбооны технологи
4.18
шилэн кабелийн залгааны хайрцаг (splice panel)
шилэн кабелийн шөрмөсийг хооронд нь механик аргаар холбон суурилуулах
технологийн шаардлага хангасан хайрцаг
4.19
Indoorcable
дотор зориулалтын 24 хүртэл шөрмөстэй
4.20
dropcable
дотор зориулалтын 4 хүртэл шөрмөстэй нарийн шилэн кабель
4.21
Patchcord
Шилэн кабелийн шөрмөсийг шилэн кабелийн оролттой төхөөрөмжтэй холбох
зориулалтын шилэн шөрмөсөн холбогч
4.22
Номe gateway
Мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээний сүлжээний төгсгөлийн,
үйлчилгээний төрлийг ялгах хэрэгсэл
4.23
сүлжээний хуваарилах төхөөрөмж
4
MNS ........ :2016.
МХСС-ний төрөл бүрийн үйлчилгээний кабель шугамыг салаалах тэжээлийн хангамж
шаардахгүй техник хэрэгсэл
4.24
110 маркийн контакт, Krone маркийн контакт
МХСС-ний кабелийн шөрмөсийг тусгай багажаар иртэй хоногт оруулан дарж
бүрээсийг тусгаарлан холбох залгуурийн суурийн хувилбарын нэр
4.25
Сэлгэгч ( switch)
Сүлжээний орчин үүсгэх зориулалтын төхөөрөмж ( MNS 5535 : 2005
стандартаас үзнэ үү?)
5 МХСС-ны зураг төслийн бүтэц
5.1 Орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах ажил
дараах хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг төсөлд МХСС-
ний тоног төхөөрөмж суурилуулах техникийн өрөө, кабель шугамын байгууламж
суурилуулах орон зайг төлөвлөх,
- Барилгын хийц бүтээцийн зураг төсөлд тусгагдсан техникийн өрөө, кабель шугамын
байгууламж суурилуулах орон зайн төлөвлөлтийг үндэслэн МХСС-г байгуулах
төлөвлөлтийг боловсруулах,
6. Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг
төслөөр хийх ажил
Орон сууцны барилгын зураг төслийн төлөвлөгч зургийн даалгаврыг үндэслэн
МХСС-ны зураг төслийн төлөвлөгчтэй харилцан тохиролцон дараах
төлөвлөлтийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Орон сууцны барилгын дотор ашиглах МХСС-ний техник, хэрэгсэл байрлуулах
техникийн өрөө,
- МХСС-ний гадна сүлжээний кабель шугамын оролт,
- Барилгын доторх кабелийн сүлжээний босоо чиглэлийн сувагчлалын орон зай,
- МХСС-ний давхрын хуваарилах хайрцаг суурилуулах орон зай ,
- Айлын сууцны МХСС-ний хуваарилах хайрцаг байрлуулах орон зай ,
6.1 Техникийн өрөө
Орон сууцны барилгад МХСС-ний гадна ба дотоод кабель шугамын сүлжээний
төгсгөлийн төхөөрөмж, техник хэрэгсэл, галын аюул, хамгаалалтын дохиололын
систем, дотор холбооны станц, сүлжээний сервер зэрэг тоног төхөөрөмжийг
суурилуулах зорилгоор техникийн өрөөг төлөвлөнө
6.1.1 Техникийн өрөө нь гадна сүлжээний кабель шугамын сүлжээтэй холбоход
ойр, үер усны гамшигт автагдахгүй байх зорилгоор барилгын 1-р давхарт байрлах,
Тайлбар: Барилгын зоорийн давхарт үерийн болон хөрсний ус нэвтрэх боломжгүй нөхцөлд
зоорийн давхарт техникийн өрөөг байрлуулж болно.
5
MNS ........ :2016.
6.1.2 Техникийн өрөөний талбайн хэмжээ 9 м2-аас багагүй байх,
6.1.3 Орон сууцны барилгад галын аюул,хамгаалалтын дохиолол ба дүрс хяналтын
системийн байнгын хяналт тавих операторууд ажиллах бол техникийн өрөөнөөс
тусад нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан өрөөг
төлөвлөх,
6.1.4 Техникийн өрөө нь 1-р хүснэгтэнд зааснаас гадна дараах шаардлагыг
хангахаар төлөвлөгдсөн байна. Үүнд:
- Барилгын давхруудад тархах кабелийн хамгаалалтын сувагчлал ба гадна
сүлжээний кабелийн оролтонд ойрхон байрлалд,
- Дамжин өнгөрөх зориулалтын бус байх ,
- Ашиглалтын явцад барилгын дотор галын аюул, хамгаалалтын дохиолол ба дүрс
бичлэгийн хяналтын системийн тоног төхөөрөмж суурилуулах боломжийг хангасан
байх,
- Барилгын доторх дулаан, цэвэр бохир усны сүлжээнд гарсан гэмтлийн улмаас
осол аваарт өртөхөөргүй байршилд, хаалга нь шалаар дамжин ус орохоос
хамгаалсан босготой байх,
- Техникийн шалнаас тааз (дүүжин тааз) хүртэлх өндөр 2600 мм-ээс багагүй,хаалга
нь 2000 мм х 900 мм-ээс багагүй хэмжээтэй гадагшаа 180 градусаар нээгддэг
байх,
- Цонх нь нарны шууд тусгалаас хамгаалагдсан
- Цахилгаан ба соронзон талбайн хүчтэй эх үүсвэр, хүчтэй доргилт өгөх тоног
төхөөрөмжөөс 1 м-ээс багагүй зайтай байршилд ,
- Барилгын ба байгалийн агааржуулах системд холбогдсон байх ,
- Барилгын гал ба хамгаалалтын дохиоллын системд холбогдсон гадны халдлагаас
найдвартай хамгаалагдсан байх,
- Техникийн шалаар тоноглогдсон, антистатистик гадаргуутай байх,
- Инженерийн бусад шугам сүлжээ дамжин өнгөрөхгүй байх ,
- Тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгатай байх,
1-р хүснэгт-Техникийн өрөөнд тавигдах нэмэгдэл шаардлага
Үзүүлэлтүүд Хэм.нэгж Тоо хэмжээ Хэмжилт хийх байршил
Агаарын халуун хүйтний
температур
°С 18-аас 24
хүртэл
Шалнаас дээш 1,5 м-ийн
өндөрт
Агаарын чийглэг % 30-аас 55
хүртэл
Шалнаас дээш 1,5 м-ийн
өндөрт
Гэрэлтүүлэг Люкс 540 ба
түүнээс дээш
Шалнаас дээш 1,0 м-ийн
өндөрт
Цахилгаан орны хүчлэг В/м 3-аас ихгүй
Тоосжилт мг/м3
0,75-аас ихгүй
6.2 Техникийн өрөөний цахилгаан хангамж, газардуулгын төлөвлөлт
6.2.1 МХСС-ний тоног төхөөрөмжийн хувьсах тэжээлийн хүчин чадлын хэмжээг
харгалзан 230 В, эсвэл 380 В-ийн тэжээлийн хүчдлийн шугамыг хуваарилах
самбарын хамт суурилуулах ажлын зураг төслийг орон сууцны барилгын
6
MNS ........ :2016.
цахилгаан хангамжийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж ба иргэд “Цахилгаан
байгууламжийн дүрэм” БД43-101-03 ,“Орон сууц , олон нийтийн барилгын цахилгаан
төхөөрөмжийг төсөвлөх ба угсрах” БД43-102-07, “Орон сууцны барилгын гэрлийн
самбар” MNS 2285:1994, “Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних
тэмдэглэгээ ”MNS 3757-16:2007 зэргийг үндэслэн төлөвлөнө.
6.2.2 Хэрэв барилга хоёр талын цахилгаан тэжээлийн эх үүсгүүртэй бол тус бүрээс
нь тэжээлийн шугамыг техникийн өрөөнд оруулна.
6.2.3 Тоног төхөөрөмжийн ба ажиллагсадын аюулгүй ажиллагааг хангахын тулд
тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгын холболтыг шин-ээр оруулж
хуваарилах самбараар дамжуулан тоног төхөөрөмжийг 5 мм-ээс багагүй диаметртэй
зэс бүрээстэй кабелиар холбохоор төлөвлөх.
6.2.4 Газардуулгын эсэргүүцлийн хэмжээ 4 ом-оос ихгүй байх. Газардуулгын
байгууламжийг “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга
хэмжээ ”БД43-101-03-12 дүрмийг баримтлан төлөвлөнө.
6.3 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг төлөвлөх
6.3.1 Барилгажсан хороололд орон сууцны барилгад МХСС-ний гадна сүлжээний
кабелийн сувагчлалыг барилгын сууриар оруулахаар төлөвлөнө.
6.3.2 Нийтийн үйлчилгээний суурин холбооны сүлжээний ашиглалт хариуцдаг эрх
бүхий байгууллагаас олгосон Техникийн нөхцлийг үндэслэн холбооны кабелийн
сүлжээний төгсгөлийн худгийн байршлаас хамааруулан барилгад оруулах
сувагчлалын оролтын байршлийг сонгоно.
6.3.3 Кабелийн сувагчлалд 110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой
ашиглахаар төлөвлөнө.
а) 2 хоолойтой сувагчлал оруулах оролтын хэмжээ 300мм х150 мм-ээс багагүй
б) 4 хоолойтой сувагчлалд 300мм х 300 мм-ээс багагүй
в) 6 хоолойтой сувагчлалд 500мм х 300 мм-ээс багагүй байна.
6.3.4 Онцгой нөхцөлд 8 болон түүнээс дээш хоолойтой сувагчлал суурилуулахаар
төлөвлөнө.
6.3.5 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг барилгын гаднах газрын
түвшингээс доош 0,6 м-ээс 1,0 м-ийн гүнд ашиглалт үйлчилгээ явуулах тохиромжтой
нөхцлийг хангасан байхаар төлөвлөнө.
6.3.6 Гадна сүлжээний кабелийн оролтыг барилгын сууриар дамжуулан хийх
боломжгүй болон зоорийн давхаргүй барилгуудад кабелийн оролтыг ханаар
оруулахаар бол барилгын хийц бүтээцийн зурагт тусгахгүй, МХСС-ний кабелийн
зураг төсөлд тусгана.
7
MNS ........ :2016.
1-р зураг - орон сууцны барилгын зооринд МХСС-ны
сувагчлал оруулах оролтын хэмжээ
Түлхүүр үг: 1-110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой
6.4 Орон сууцны барилгын давхрын ба айлын орон сууцны хуваарилах
хайрцаг, давхар хоорондын сувагчлал суурилуулах ховил-орон зайг
төлөвлөх
6.4.1 Барилгын давхар бүрийн нийтийн эзэмшлийн талбайд
- Мэдээлэл, холбоо болон дохиоллын сүлжээний кабель шугамын босоо
сувагчлалын хоолой,
- давхрын хуваарилах хайрцаг,
- айлын орон сууцанд хуваарилах хайрцаг суурилуулах орон зайг 2-р хүснэгтэнд
заагдсан хэмжээ 2-р зурагт заагдсан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө .
6.4.2 Давхрын хуваарилах самбарын байршлийг айлын сууцны өрөөнүүдийн дунд ,
кабелийн тархалтын хэмжээ богино байхаар, барилгын хийц бүтээцийн
архитектуртэй уялдуулан төлөвлөнө.
2-р хүснэгт-давхрын ба айлын сууцны хуваарилах
хайрцаг суурилуулах орон зайн хэмжээ
№ Хайрцагны төрөл
Хэмжээ мм-ээр
өргөн өндөр Гүн
1 Давхарын хуваарилах хайрцаг ≤700 ≤800 ≤160
2 Айлын сууцны хуваарилах хайрцаг 400 500 ≤110
6.4.3 Орон сууцны давхарт 10 хүртэл айл төлөвлөгдсөн бол нэг хуваарилах хайрцаг,
давхартаа 10-аас багагүй айл төлөвлөгдсөн тохиолдолд хоёр хуваарилах самбар ба
босоо сувагчлалын орон зайг төлөвлөнө.
8
MNS ........ :2016.
2-р зураг - барилгын хийцийн зурагт МХСС-ний босоо тэнхлэгийн кабель
шугамын сувагчлалын хоолой , давхрын ба айлын сууцны хуваарилах
хайрцаг суурилуулах орон зайг төлөвлөх бүдүүвч
9
MNS ........ :2016.
6.4.4 Давхрын хуваарилах хайрцагийг цахилгааны сүлжээний шугамын хайрцаг
(самбар)-аас тусдаа, зэрэгцээ нэг түвшинд аюулгүй ажиллагааны техникийн
шаардлагыг хангасан орон зайд байрлахаар төлөвлөнө.
6.4.5 Айлын орон сууцны хуваарилах хайрцагийн орон зайг айлын сууцны
өрөөнүүдийн дунд МХСС-ны утасгүй сүлжээний (Wi Fi) дохионы тархалтыг барилгын
хананд хаагдахааргүй орчинг сонгож байрлууулахаар төлөвлөх
6.4.6 Барилгын зоорийн давхраас эхлэн бүх давхруудын хооронд болон барилгын
дээвэр дээр гартал мэдээлэл, холбооны суурин сүлжээний кабелийн хамгаалалтын
50 мм-ээс 70 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой 13 хүртэл ширхэгийг
суурилуулах зорилгоор тааз , шаланд тэгш өнцөгт хэлбэртэй нүх (өргөн нь 200
мм-ээс багагүй , урт нь 600 мм-ээс багагүй ) гаргахаар төлөвлөнө.
ТАЙЛБАР: МХСС төлөвлөгчөөс босоо сувагчлалын хоолойн тоог нэмэгдүүлэх санал ирсэн нөхцөлд
сувагчлал дамжих ховил, барилгын шал, таазны хоолой дамжих нүхний хэмжээг тооцоо хийж өсгөн
нэмэгдүүлнэ.
6.4.7 Барилгын дээвэрт гаргах нүхний хэмжээг зөвхөн нэг хоолой гаргахаар
төлөвлөнө.
6.4.8 Босоо чиглэлийн ховил-орон зайг хаалт хийж таглахаар төлөвлөх,
6.4.9 Орон сууцны барилгын онцлог,түүний дотор байрлуулах сүлжээний тоног
төхөөрөмжийн тоо хэмжээнээс хамааруулан давхрын хуваарилах самбарын оронд
захиалагчийн саналыг үндэслэн өндөр 1900 мм-ээс ихгүй, өргөн 900 мм-ээс ихгүй
хэмжээний хуваарилах шүүгээг суурилуулахаар төлөвлөж болно.
7. Орон сууцны барилгын МХСС төлөвлөх ерөнхий шаардлага
7.1 МХСС-ний техникийн өрөө, босоо сувагчлал, давхрын ба айлын орон
сууцны хуваарилах самбар байрлуулах орон зайг барилгын архитектур,
бүтээцийн зураг төслийн ажилтнуудтай харилцан тохиролцож, хэрэгцээ
шаардлагандаа нийцүүлэн төлөвлүүлэх,
7.2 Орон сууцны барилгад мэдээлэл холбооны суурин телефон холбоо,интернэт,
кабелийн телевизийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд техник технологийн
дэвшлийн төрлөөс үл хамааран хэрэглэгчдэд үйлчилгээ авах сонголт үзүүлэх
боломжийг хангах,
7.3 Мэдээлэл, холбооны суурин сүлжээний үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжүүд
сүлжээндээ ямар ч үед ашиглалт үйлчилгээ явуулах боломжоор хангагдсан байх,
7.4 Суурин сүлжээний кабель шугам,тоног төхөөрөмжийг механик гэмтэлд өртөх, ус,
чийг, уур болон химийн бодист нэрвэгдэх боломжийг бүрэн хаасан, цахилгаан
соронзон орны нөлөөлөлд автахааргүй орчинд суурилуулахаар төлөвлөх .
10
MNS ........ :2016.
7.5 МХСС-г галд тэсвэртэй, галын дөлийг дэмждэгггүй, шаталтын үед хортой,
амьсгал боогдуулах хий гаргадаггүй материалаар хийгдсэн хуванцар хоолой, кабель
шугам ашиглахаар төлөвлөх,
7.6 МХСС-ны төлөвлөлтийн зураг төслийг MNS 3757.14. Барилгын зураг. Мэдээлэл,
холбоо ба дохиолол.ажлын зураг, MNS 5532. Барилгын зураг. Холбоо, мэдээлэл,
дохиоллын кабель шугам ба тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ стандартыг баримтлан
гүйцэтгэнэ.
8. Орон сууцны барилгын МХСС суурилуулах зураг төсөл төлөвлөх
зарчим
8.1 Орон сууцны барилгад суурилуулах МХСС-ний төлөвлөлтийн зураг төслийг
дараах техникийн баримт бичгийг үндэслэн 3-р хүснэгтэнд заагдсан хувилбаруудаас
сонгон төлөвлөнө.
Үүнд:
- Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар,
- Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектурын зураг төсөл
3-р хүснэгт-МХСС байгуулах хувилбарууд
Хувилбарууд
МХСС-ний төрөл
суурин
телефон
Суурин
телефон +
интернэт
интернэ
т
кабелийн
телевиз
Кабелийн
телевиз +
интернэт
МХТ-ийн
гурвалсан
үйлчилгээ
1 O O O
O O
3 O O
4 O
5 O* O
6 O* O
7 O* O* O
ТАЙЛБАР: 1.Өгөгдсөн хувилбараар зураг төсөл хийх МХСС-ний төрлийг O-ээр тэмдэглэв.
2.Захиалагчийн саналыг үндэслэн төлөвлөх МХСС-ний төрлийг *-ээр тэмдэглэв.
8.2 Орон сууцны барилгын МХСС-ний зураг төсөл боловсруулахдаа барилгын хийц,
бүтээцийн архитектурын зураг төсөлтэй сайтар танилцаж, газар дээр нь хайгуул
хийж, шаардагдах техникийн норм, стандарт, дүрэм, журам болон суурилуулах
тоногт төхөөрөмжийн техникийн бичиг баримтыг үндэслэн гүйцэтгэнэ.
8.3 Техникийн шийдлийг тусгасан ( шийдлийн хувилбаруудтай байж болно) зураг
төслийн загвар хувилбарыг тайлбар бичгийн хамт гарган захиалагчид танилцуулан
тохиролцсны дараа зураг төслийн ажлын үндсэн хувилбарыг хэрэгжүүлнэ.
11
MNS ........ :2016.
8.4 Техникийн өрөөний тоног төхөөрөмжийн ажлын ба хамгаалалтын газардуулгыг
“Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны
шаардлага” MNS 5596:2006 стандартыг үндэслэн төлөвлөнө.
9. Орон сууцны барилгын МХСС-ний кабель шугамын сүлжээний
төлөвлөлт
9.1 Кабелийн хамгаалалтын сувагчлалын төлөвлөлт
9.1.1 Орон сууцны барилгын дотор МХСС-ний кабель шугамыг барилга (орц)-ын
Техникийн өрөөнөөс хамгаалалтын сувагчлалыг 4-р хүснэгтэнд зааснаар давхар
хооронд тараахаар төлөвлөнө.
ТАЙЛБАР: Барилгын дотор салхивч , цахилгаан хангамж зэрэг инженерийн шугамтай хамтруулан
босоо тэнхлэгийн сүлжээнд зориулан туннель хийхээр барилгынн бүтээцийн зурагт төлөвлөгдсөн
тохиолдолд мэдээлэл, холбооны кабель шугамыг кабелийн тавиураар суурилуулахаар төлөвлөж
болно.
9.1.2 Орон сууцны барилгын дотор мэдээлэл холбооны суурин сүлжээнээс гадна
галын аюул, хамгаалалтын дохиолол, домофон (орцны харилцуурын систем) , дүрс
бичлэгийн хяналтын систем зэрэг сул гүйдлийн систем суурилуулах,өргөтгөх
боломжийг хангах зорилгоор хамгаалалтын сувагчлал давхар хооронд, (давхрын
хуваарилах самбараар дамжуулан) давхрын хуваарилах самбараас айлын доторх
хуваарилах самбар хүртэл тодорхой нөөцтэй байхаар 4 ба 5-р хүснэгтэнд заагдсныг
үндэслэн төлөвлөнө.
9.1.3 Орон сууцны доторх мэдээлэл, холбооны кабель шугамын сүлжээний
хамгаалалтанд хатуу ба уян хуванцар хоолой, далдлагч, хүчитгэсэн хамгаалалт
шаардлагатай нөхцөлд төмөр хоолойг ашиглахаар төлөвлөнө.
4-р хүснэгт –барилгын давхрын тооноос хамааруулан давхар
хооронд суурилуулах хамгаалалтын хоолойн хамгийн бага хэмжээ
Орон сууцны
давхар
Давхар хооронд суурилуулах сувагчлалын яндангийн тоо
1-5 давхарт 5-7
давхарт
7-9
давхарт
9-12
давхарт
12-14
давхарт
14-16
давхарт
5 хүртэл
давхар
6 - - - - -
9 хүртэл
давхар
8 8 6 - - -
12 давхар
хүртэл
10 10 8 6 - -
16 хүртэл
давхар
12 12 12 10 8 6
5-р хүснэгт- суурилуулах сувагчлалын тоо, ангилал,
суурилуулах чиглэлээр
№
Сувагчлал суурилуулах
чиглэлийн
Кабелийн
тэнхлэгий
н ангилал
Хамгаалалтын сувагчлалын
эхлэх цэг хүргэх цэг ангилал хэмжээ Тоо
1 1-р давхар
, техникийн
өрөө
давхруудын
хуваарилах
хайрцаг
(барилгын Босоо
Хуванцар
хоолой
гадна
диаметр нь
50мм-ээс 70
мм
барилгын
давхрын тооноос
хамааран 6-12
шир. байна
12
MNS ........ :2016.
дээвэр дээр
гартал )
(4-р хүснэгтээс
харах )
2 Давхрууды
н
хуваарилах
самбар
айлын сууцны
хуваарилах
хайрцаг
Хөндлөн Хуванцар
хоолой
гадна
диаметр нь
20 мм-ээс 32
мм
айл бүрт 2 шир-
ээс -3 шир
9.1.4 Нам давхарын орон сууцны барилгуудад 10-аас ихгүй айл төлөвлөгдсөн бол
дунд давхрын хуваарлах самбарт МХСС-ны хуваарилах техник хэрэгслийг
суурилуулахаар төлөвлөнө.
9.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагны төлөвлөлт
9.2.1 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагийг МХСС-ны хуваарилах
тоног төхөөрөмжийг байрлуулан босоо, хөндлөн кабелийн сүлжээний холболт ба
хэрэглэгчийн шугамын холболтыг хийх зорилгоор 6-р хүснэгтэнд заасан хэмжээг
үндэслэн төлөвлөнө.
6-р хүснэгт-Давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцагны хэмжээ
№ Хайрцагны төрөл
Хэмжээ мм-ээр Хайрцагны
ханын
зузаан мм-
ээр
Хийцийн
материалөргөн өндөр гүн
1 Давхрын хуваарилах
хайрцаг
500 - 700 600-800 ≤160 1,5 Төмөр
2
Айлын сууцны
хуваарилах хайрцаг
400 500 ≤110 1,0
Төмөр ,
хуванцар
9.2.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг нь цахилгааны сүлжээний
шугамын самбартай хамт нэг хайрцаганд хамт байж болохгүй, тусдаа аюулгүй
ажиллагааны шаардлага хангасан орон зайд зэрэгцээ нэг түвшинд байрлахаар
төлөвлөнө.
9.2.3 Нам давхарын орон сууцны барилгуудад 10-аас ихгүй айл төлөвлөгдсөн бол
дунд давхрын хуваарлах самбарт МХСС-ны хуваарилах техник хэрэгслийг
суурилуулахаар төлөвлөнө.
9.2.4 Барилгын хийц, бүтээцийн зураг төсөл хийж байгаа ажилтантай давхрын
ба айлын сууцны хуваарлах хайрцаг суурилуулах орон зайн хэмжээгээ тохиролцон
барилгын хийц, бүтээцийн зураг төсөлд үнэн зөв тусгуулна.
13
MNS ........ :2016.
9.3 Кабель шугамын сүлжээний төлөвлөлт
9.3.1 Суурин телефон холбоо
9.3.1.1 Захиалагчаас ирүүлсэн зураг төсөл боловсруулах даалгавар,газар дээр нь
хийсэн хайгуулийн материалыг үндэслэн суурин телефон цэгийн тоо, кабель
шугамын марк, хуваарилах төгсгөлийн төхөөрөмжийн багтаамж, байршлийг сонгон
3-р зурагт заагдсан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө.
3-р зураг-орон сууцны барилгад суурин телефон холбооны
кабель суурилуулах төлөвлөлтийн бүдүүвч
9.3.1.2 Барилгын доторх суурин телефон холбооны кабелийн сүлжээг барилгын
(орцны) техникийн өрөөнд төгсгөлийн төхөөрөмж байрлуулан, түүнээс давхаруудын
хуваарилах самбар хүртэл олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 C багц
стандартаар тогтоосон 3 ба түүнээс дээш ангиллийн олон хосын тэгш хэмт
кабелиар , хэрэглэгчийн шугаманд тэгш хэмт 1 ба 2 хосын кабель ашиглахаар 7-р
хүснэгтэнд заагдсныг үндэслэн төлөвлөнө.
7-р хүснэгт- орон сууцны дотор суурилуулах суурин
телефоны кабель шугамын ангилал, чиглэл бүрээр
№
Тэгш хэмт кабель
суурилуулах чиглэл
Кабелийн Зайн
хэмжээ
м-ээр Тайлбарэхлэх цэг хүргэх цэг тэнх-
лэгийн ангилал
14
MNS ........ :2016.
ангилал
1 Техникийн
өрөө, дотоод
сүлжээний
кабелийн
төгсгөлийн
төхөөрөмж
давхруудын
хуваарилах
хайрцаг.
Телефоны
кабелийн
төгсгөлийн
төхөөрөмж
Босоо
3-аас багагүй
ангиллын тэгш
хэмт олон хосын
кабель
90 м
хүртэл
2 Давхаруудын
хуваарилах
хайрцаг,
телефоны
кабелийн
төгсгөлийн
төхөөрөмж
айлын
сууцны
хуваарилах
хайрцаг.
телефон
шугамын
салаалагч
Хөндлөн
2-р ангиллын
тэгш хэмт 1 хосын
кабель
40 м
хүртэл
Суурин
телефон
холбоогоор
интернэтийн
үйлчилгээ
авахгүй
тохиолдолд
3-аас багагүй
ангиллын тэгш
хэмт 2 хосын
UTP 2x2 кабель
90 м
хүртэл
9.3.1.3 Суурин телефон холбооны кабелийн төгсгөлийн хуваарилах хайрцагны тоог
барилгын давхарт байрлах айлын тоотой уялдуулан сонгоно.
- 10 хүртэл айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 1 шир,
- 10-аас дээш айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 2 шир,
Тайлбар:
1. Орон сууцны 1-3 давхар барилгын нэг орцонд 10-аас ихгүй айл байвал давхрын хуваарилах
самбар суурилуулах орон зайг зөвхөн нэг давхарт төлөвлөж болно.
2. Орон сууцны нэг давхарт 4-өөс ихгүй айл төлөвлөгдсөн бол барилгын хоёр давхар тутамд нэг
ширхэг 10 хосын хуваарилах хайрцаг суурилуулахаар төлөвлөж болно.
3. Нэг давхарын 10-аас их айлын суурин телефон холбооны хэрэглэгчийн шугамыг 1 хайрцагнаас
тараах боломжтой бол 20 хосын багтаамжтай хайрцагийг суурилуулахаар төлөвлөж болно.
9.3.1.4 Орон сууцны барилгад дотор холбооны сүлжээ байгуулах бол дотор
холбооны станцыг техникийн өрөөнд зориулалтын 19 инчийн зогсворт (rack)
байрлуулан түүнээс гаргах хэрэглэгчийн шугамын гаралтанд төгсгөлийн төхөөрөмж
суурилуулан холболтыг сүлжээгээр хийхээр 4-р зургийг үндэслэн төлөвлөнө.
9.3.1.5 Кабель шугамын чиглэл ойр замаар хэрэглэгчийн шугамын төгсгөлийн
үүрэнд хүргэх, холболт хийх цэг тус бүрт кабелийг задлаж холболт хийхэд
шаардагдах 0,5м-ээс ихгүй урттай нөөцийг бодолцон материалын түүврийг тооцож
гаргасан байх,
15
MNS ........ :2016.
4-р зураг-дотор холбооны станцтай суурин телефон холбооны
сүлжээний кабель шугамын төлөвлөлтийн бүдүүвч
9.3.2. Интернэтийн сүлжээний төлөвлөлт
9.3.2.1 Интернэтийн сүлжээг ерөнхий хуваарилах төхөөрөмжийг орон сууцны
техникийн өрөөнд (эсвэл давхарын хуваарилах хайрцаганд) байрлуулан
түүнээс UTP кабелиар, сэлгэгч (switch) төхөөрөмжөөр дамжуулан тараахаар
5-р зургийг үндэслэн төлөвлөнө.
5-р зураг-орон сууцны барилгад МХСС-ний интернэтийн
шугамын төлөвлөлтийн бүдүүвч
16
MNS ........ :2016.
9.3.2.2 Интернэтийн сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын шаардлага
хангасан 4 хосын тэгш хэмт UTP 4x2 кабель ашиглах ба сүлжээний нэг босоо
шугаманд 5-аас дээш сэлгэгчийг цувуулан залгахгүй байхаар тооцож 8-р хүснэгтэнд
заагдсныг үндэслэн төлөвлөнө.
8-р хүснэгт-интернэтийн сүлжээнд төлөвлөх
кабелийн ангилал, хэмжээ чиглэлээр
№
Тэгш хэмт кабель суурилуулах чиглэл Кабелийн
тэнх-
лэгийн
ангилал
Кабелийн
ангилал
Зайн
хэмжээ
м-ээрэхлэх цэг хүргэх цэг
1 Техникийн өрөө.
Ерөнхий
хуваарилах
төхөөрөмж
давхруудын
хуваарилах хайрцаг.
сүлжээний сэлгэгч
төхөөрмж
Босоо
6-аас доошгүй
ангиллын тэгш
хэмт кабель
90 м
хүртэл
2 Давхруудын
хуваарилах
самбар. сүлжээний
сэлгэгч төхөөрмж
айлын сууцны
хуваарилах хайрцаг,
сэлгэгч төхөөрөмж
Хөндлөн
5Е-ээс доошгүй
ангиллын тэгш
хэмт кабель
90 м
хүртэл
9.3.2.3 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг доторх сэлгэгч
төхөөрөмж нь ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан 4-өөс багагүй оролт,
гаралтай байхаар сонгон төлөвлөх ,
9.3.2.4 Интернэтийн үйлчилгээг суурин телефон холбооны шугамаар идэвхигүй
салаалагч (slitter) , (модем) ашиглан авах боломжоор хангахаар төлөвлөх бол
айлын сууцны хуваарилах хайрцагт цахилгаан тэжээлийн 230 B-ийн хүчдлийн
тэжээлийн шугам оруулсан байх асуудлыг цахилгаан тэжээлийн зураг төсөл хийж
байгаа аж ахуйн нэгж, иргэнд тавьж зураг төсөвт тусгуулах,
9.3.3 Кабелийн телевизийн сүлжээний төлөвлөлт
9.3.3.1 Кабелийн телевизийн сүлжээг орон сууцны техникийн өрөөнд (эсвэл
давхрын хуваарилах хайрцаганд) ерөнхий хуваарилах төхөөрөмжийг (өсгүүр)
суурилуулан, түүнээс давхруудад байрлуулах кабелийн телевизийн салаалах
төхөөрөмжүүдээр дамжуулан суурилуулахаар 6-р зургийг үндэслэн төлөвлөнө.
17
MNS ........ :2016.
6-р зураг-орон сууцны барилгад кабелийн телевизийн ( КTВ)
сүлжээг төлөвлөх бүдүүвч .
9.3.3.2 Кабелийн телевизийн нэг босоо шугаманд холбогдсон хэрэглэгчийн
оролтын дохионы түвшин шаардлага хангахааргүй тохиолдолд
9.3.3.3 Кабелийн телевизийн сүлжээнд Олон улсын IEC 1196 стандартанд заагдсан
цахилгааны ба механик үзүүлэлтүүдийг хангасан коаксиал кабелийг ашиглахаар 9-р
хүснэгтийг үндэслэн төлөвлөнө.
9-р хүснэгт- Кабелийн телевизийн кабелийн марк,
суурилуулах чиглэлээр
№
Коаксиал кабель суурилуулах чиглэл Кабелийн
тэнхлэгийн
ангилал
Оролтын
эсэргүүцэл
Ом-оор
Шөрмөсний
диаметр мм-
ээрэхлэх цэг хүргэх цэг
1 Техникийн өрөө,
өсгүүр
давхруудын
хуваарилах
хайрцаг, салаалагч
Босоо 75 0,7 – 0,9
2 Давхруудын
хуваарилах
хайрцаг ,
салаалагч
айлын сууцны
хуваарилах
хайрцаг,салаалагч
Хөндлөн 75 0,5 – 0,7
9.3.3.3 Давхрын ба айлын орон сууцны доторх хуваарилах төхөөрөмж нь
ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан оролт, гаралтай байхаар сонгон
төлөвлөх ,
18
MNS ........ :2016.
9.3.3.4 Босоо тэнхлэгийн нэг кабельд холбогдсон хэрэглэгчийн төхөөрөмжинд
дохионы оролтын түвшин хангагдахгүй тохиолдолд ерөнхий хуваарилах өсгүүрийн
гаралтаас дахин шинээр босоо кабель татаж суурилуулахаар төлөвлөнө.
9.3.3.5 Кабелийн телевизийн сүлжээнд хэрэглэгчийн тооноос хамааруулан дохио
өсгөх төхөөрөмжийг барилгын дунд давхруудад байрлуулахаар төлөвлөх
тохиолдолд хуваарилах хайрцагны дотор 230 В-ийн тэжээл оруулах асуудлыг
барилгын цахилгаан хангамжийн зураг төсөлд тусган шийдвэрлүүлсэн байна.
9.3.3.6 Кабелийн телевиз+интернэтийн үйлчилгээг нэгтгэсэн сүлжээг төллөвлөхдөө
7-р зурагт заагдсан бүдүүвчийг баримтлан төлөвлөнө
7-р зураг-орон сууцны барилгад кабелийн телевиз+интернэтийн
нэгдсэн үйлчилгээний сүлжээг төлөвлөх бүдүүвч .
9.3.4 Мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээний (Triple-Play)
сүлжээний төлөвлөлт
9.3.4.1 МХТ-ийн гурвалсан үйлчилгээний барилгын доторх сүлжээг айлын сууцны
тоо , хэрэгцээний шаардлагыг үндэслэн
- Тэгш хэмт кабель ( UTP 4x2 )
- Шилэн кабелиар гэсэн хоёр ангилалын аль нэгээр төлөвлөнө.
9.3.4.2 Тэгш хэмт UTP4х2 кабель ашиглан сүлжээг байгуулах бол 8-р зургийг
үндэслэн төлөвлөнө.
19
MNS ........ :2016.
8-р зураг-орон сууцны барилгад МХТ-ийн гурвалсан үйлчилгээний
сүлжээг тэгш хэмт UTP 4x2 кабель ашиглан төлөвлөх бүдүүвч
9.3.4.3 Гурвалсан үйлчилгээний сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын
шаардлага хангасан UTP кабель ашиглахаар, кабелийн марк, зайн хэмжээг 10-р
хүснэгтийг үндэслэн төлөвлөнө.
10-р хүснэгт- МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээнд
ашиглах кабелийн ангилал , чиглэлээр
№ Кабель суурилуулах чиглэл Кабелийн
ангилал
Зайн хэмжээ
м-ээрэхлэх цэг хүргэх цэг
1 Техникийн өрөөний
шилэн кабелийн MDU
төхөөрөмж
айлын сууцны
хуваарилах хайрцаг,
үйлчилгээний төрөл
ялгах хэрэгсэл (home
gateway)
UTP 4x2 6-аас
багагүй 90 м хүртэл
2 Айлын сууцны
хуваарилах хайрцаг,
үйлчилгээний төрөл
ялгах хэрэгсэл ( home
gateway)
айлын сууцны
өрөөнүүдэд
суурилуулсан МХСС-
ний үүр
UTP 4x2 5Е-ээс
багагүй 90м хүртэл
9.3.4.4 Үйлчлэгч аж ахуйн нэгж гадна сүлжээний шилэн кабелиа техникийн өрөөнд
оруулан rack-нд шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж (MDU-
multiple dwelling unit) , айлын сууцны хуваарилах хайрцаганд гурвалсан үйлчилгээний
төрөл сонгох төхөөрөмжөө (home gateway) суурилуулан айлуудыг холбох бэлтгэлийг
хангана.
9.3.4.5 Дараах тохиолдолд шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж MDU блокийг
нэмж суурилуулахаар төлөвлөнө.
- MDU блокийн гаралт (холбох айлын тооноос цөөн) хүрэлцэхгүй,
- Техникийн өрөөнд суурилуулсан MDU-д олон UTP кабель төвлөрүүлж босоо
сувагчлалын багтаамжийн хэт нэмэгдүүлэх ,
20
MNS ........ :2016.
9.3.4.6 МDU-ийн нэмэлт блокыг техникийн өрөө эсвэл давхруудын хуваарилах
хайрцаганд суурилуулахаар төлөвлөж болно.Давхруудын хуваарилах хайрцаганд
суурилуулахаар төлөвлөх тохиолдолд цахилгаан тэжээлийн хангамжийг барилгын
цахилган хангамжийн зурөгт төлөвлүүлсэн байх.
9.3.4.7 Гурвалсан үйлчилгээний сүлжээг шилэн кабель ашиглан байгуулах бол
барилгын доторх сүлжээг 9-р зурагт заасныг үндэслэн төлөвлөнө.
9-р зураг-орон сууцны барилгад шилэн кабелийн PON технологи ашиглан
МХТ-ний гурвалсан үйлчилгээний сүлжээ байгуулах бүдүүвч.
9.3.4.8 Сүлжээний кабелийг олон улсын G 657 В багцийн стандартуудад заагдсан
техникийн үзүүлэлт шаардлагыг хангасан шилэн кабель ашиглан 11-р хүснэгтэнд
заагдсныг үндэслэн төлөвлөнө.
11-р хүснэгт-Шилэн кабелийн ангилал,шөрмөсний тоо , чиглэлээр
№ Шилэн кабель суурилуулах байршил Тэнхлэг
ийн
ангилал
Төлөвлөх шилэн кабелийн
эхлэх цэг хүргэх цэг ангилал Шөрмөсний
тоо
1 Техникийн
өрөөний шилэн
кабелийн MDU
төхөөрөмж
давхрын
хуваарилах хайрцаг,
залгааны панель
Босоо Шилэнкабель
(Indoor cable )
давхар бүрт
8-24
шөрмөстэй
2 Давхрын
хуваарилах
хайрцаг,
залгааны панель
Айлын сууцны
хуваарилах хайрцаг.
шилэн кабелийн
төгсгөлийн
төхөөрөмж (ONT)
Хөндлөн
Шилэн кабель
(dropcable)
айл бүрт 4
шөрмөстэй
(2 шөрмөс
цэнэглэгдэн,
2 нь
нөөцөнд)
21
MNS ........ :2016.
3 Айлын сууцны
хуваарилах
хайрцаг , шилэн
кабелийн
төгсгөлийн
төхөөрмж
( ONT )
Айлын сууцны
өрөөнүүдэд
суурилуулсан
МХСС-ний үүр
Хөндлөн 5Е ба түүнээс
дээш ангиллын
тэгш хэмт UTP
4x2 кабель
үүр бүрт
9.3.4.9 Гурвалсан холбооны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж (оператор компани)
гадна сүлжээний шилэн кабелиа орон сууцны барилгын техникийн өрөөнд оруулан
идэвхигүй салаалагч (splitter ) холбон шөрмөсний тоог нэмэгдүүлэн айл бүрт 2
шилэн кабелийн шөрмөс оруулахаар тооцоолон төгсгөлийн төхөөрөмж ODF-ээ
суурилуулан холболт хийнэ.
9.3.4.10 Техникийн өрөөнд суурилуулсан гадна сүлжээний шилэн кабелийн
төгсгөлийн төхөөрөмж (ODF) ба айлуудад оруулсан дотор сүлжээний шилэн
кабелийн төгсгөлийн төхөөрөмжийн хооронд шилэн холбогч (patch cord)-оор сүлжин
холболт хийж айлуудад гурвалсан үйлчилгээний шилэн кабелийг оруулахаар
төлөвлөнө.
9.3.4.11 МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн
төхөөрөмжийг 19 инчийн зогсворт (rack) байрлуулахаар төлөвлөнө.Шүүгээний
суурийн урт 800 мм, өргөн 800 мм байх ба өндөр нь гурвалсан үйлчилгээ үзүүлэгч
2-оос багагүй тооны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж ( оператор компани) шилэн
кабелийн төгсгөлийн төхөөрөмжөө (ODF) суурилуулах боломжтой байхаар 45U
хүртэл өндөртэй байхаар сонгон төлөвлөнө.
9.3.4.12 Захиалагч зургийн даалгаварт МХСС-ний гурвалсан үйлчилгээтэй
зэрэгцүүлэн суурин телефон холбоо, кабелийн телевизийн сүлжээг байгуулахаар
заасан тохиолдолд зураг төслийг энэ стандартын 9.3.1 ба 9.3.3 –ийн дагуу
төлөвлөнө.
10. МХСС-ны хөндлөн тэнхлэгийн кабелийн төлөвлөлт
10.1 Орон сууцны барилгын МХСС-ны зураг төсөлд давхар бүрийн хөндлөн
кабелийн сүлжээний тархалт ба кабелийн төгсгөлийн үүрүүдийн байрлалыг нэгтгэн
нэг зурагт оруулан төлөвлөнө.
10.2 Өрөөнүүдэд суурилуулах үүрийн байршлийг барилгын хийц бүтээц, архитектур
төлөвлөлт, өрөөний зориулалттай уялдуулан ил байрлах боломжтой орчинг сонгон
суурилуулахаар төлөвлөнө.
10.3 Айлын сууцны өрөөнүүдэд суурилуулах МХСС-ний төгсгөлийн үүрүүдийн тоог
зургийн даалгавар болон захиалагчын саналыг үндэслэн төлөвлөнө.
22
MNS ........ :2016.
10.4 МХСС-ны кабель шугамын төслийг үндэслэн тоног төхөөрмжийн хүчин чадал
ба тоо хэмжээг сонгон авч материалын түүврийг MNS 3757.7 стандартын дагуу
нэгтгэн гаргана.
10-р зураг -орон сууцны барилгын МХСС-ны хөндлөн тэнхлэгийн
кабелийн тархалт, үүрүүдийн байрлалын бүдүүвч
ТӨГСӨВ.
23
MNS ........ :2016.
А хавсралт (мэдээллийн )
Товчилсон үгийн тайлал
№ Товчлол Англи Монгол
1. ISO/IEC International Organization for
Standardization /
International
Electrotechnical
Commission
Олон Улсын Стандартын
Байгууллага/ Олон улсын
Электротехникийн хороо
2. ANSI TIA/EIA American National
Standarts institute,
Telecommunicatoins Industry
Accociation / Electronic
Industries Accociation
АНУ-ын Үндэсний Стандартын
Газар , Цахилгаан Холбооны
Үйлдвэрийн Нийгэмлэг/ Электроник
Үйлдвэрийн Холбоо
3. ADSL Asynchronous Didital
Subscriber line
Асинхрон горимын тоо
хэрэглэгчийн шугамын төхөөрөмж ,
4. PABX Pravite Automatic Branch
Exchange
Байгууллагын дотоод холбооны
автомат телефон станц .
5. MDU multiple dwelling unit МХТ-ын гурвалсан үйлчилгээний
сүлжээний шилэн кабелийн
төгсгөлийн дохио хувиргах
төхөөрөмж
6. ODF optic distribution frame шилэн кабелийн төгсгөлийн
хуваарилах төхөөрөмж,
7. ONT Optic network terminal МХТ-ийн гурвалсан үйлчилгээний
сүлжээний шилэн кабелийн
төгсгөлийн дохио хувиргах
төхөөрөмж.
8. PON Splitter passive optical network
splitter
Шилэн кабелийн идэвхигүй
сүлжээний салаалагч
9. GPON Gigabit passive optical
network
Гигабит-ийн шилэн кабелийн
идэвхигүй сүлжээ
10. IDC Insulation Displacement
Connection
кабелийн шөрмөсийг дарж бүрээсийг
тусгаарлан холбох арга
11. RJ14C Rejistred Jack 14C Суурин телефон холбооны
кабелийн 2 хосын төгсгөвч.
12. RJ45 Rejistred Jack 45 Интернэтийн сүлжээний кабелийн
4 хосын төгсгөвч.
24
MNS ........ :2016.
Ном зүй.
Энэхүү стандартыг боловсруулахад дараах номнуудыг ашигласан болно.
¯үíä:
1. Структирование кабельные системы. А.Б.Семенов , С.К. Стрижанов.
И.Р.Сунчелей. 4-ое издание. 2002 он,
2. Проектирование и расчёт структированных кабельных систем и их компонентов.
А.Б.Семенов. 2003 он,
3. Структированные кабельные системы. И.Г.Смирнов. 1998 он,
4. Холбооны кабель шугам. Ашиглалт үйлчилгээ технологи. Ц.Бат-Очир 2002 он.
25

Contenu connexe

Tendances

Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтBatsaikhanshdee
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Бат Учирал Батаа
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Nael Narantsengel
 
5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдалGansvkh
 
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ МЕНЕЖМЕНТ
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ  МЕНЕЖМЕНТM2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ  МЕНЕЖМЕНТ
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ МЕНЕЖМЕНТbatnasanb
 
станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.М. Сэргэлэн
 
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжЦахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжzaluu_medleg
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултNael Narantsengel
 
Mongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarMongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarNael Narantsengel
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Nael Narantsengel
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаtolya_08
 
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanai
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanaiALTUM atbalsts saules paneļu uzstādīšanai
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanaiElektrumlv
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 
Математик - 9р анги
Математик - 9р ангиМатематик - 9р анги
Математик - 9р ангиBolovsrol
 

Tendances (20)

Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилтМэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
Мэдээлэлийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт
 
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм.
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
 
5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал5. мэдээллийн аюулгүй байдал
5. мэдээллийн аюулгүй байдал
 
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ МЕНЕЖМЕНТ
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ  МЕНЕЖМЕНТM2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ  МЕНЕЖМЕНТ
M2 - БАРИЛГЫН 1м2 ТАЛБАЙН ҮНИЙГ ОНОВЧТОЙ ТОГТООХ МЕНЕЖМЕНТ
 
It101 7
It101 7It101 7
It101 7
 
EZZ lab-7
EZZ lab-7EZZ lab-7
EZZ lab-7
 
станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.станцууд бие даалт№2.
станцууд бие даалт№2.
 
гар сүлжмэл5
гар сүлжмэл5гар сүлжмэл5
гар сүлжмэл5
 
Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007Mns 3757-16-2007
Mns 3757-16-2007
 
семинар
семинарсеминар
семинар
 
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжЦахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
 
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариултЦахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаарх асуулт, хариулт
 
Mongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatarMongolian energy sector bayarbaatar
Mongolian energy sector bayarbaatar
 
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
Дипломын ажил /Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт үр ...
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanai
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanaiALTUM atbalsts saules paneļu uzstādīšanai
ALTUM atbalsts saules paneļu uzstādīšanai
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
Математик - 9р анги
Математик - 9р ангиМатематик - 9р анги
Математик - 9р анги
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 

Similaire à 1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.

1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.crc.gov.mn crc
 
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.crc.gov.mn crc
 
Утасгүй сүлжээ
Утасгүй сүлжээУтасгүй сүлжээ
Утасгүй сүлжээBat Suuri
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7taivna
 
006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээBobby Wang
 
Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01baagii ulzii
 
Lekts presentation7
Lekts presentation7Lekts presentation7
Lekts presentation7ganzorigb
 
U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7taivna
 
ком
комком
комjkhsak
 

Similaire à 1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03. (20)

1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
1 1. 5.2.oron suuts.tuluv.stan.present.16.03.17.
 
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
2 1. 5.oron suuts stan. presen 16.03.17.
 
Утасгүй сүлжээ
Утасгүй сүлжээУтасгүй сүлжээ
Утасгүй сүлжээ
 
5. tower
5. tower5. tower
5. tower
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7
 
Lec2
Lec2Lec2
Lec2
 
006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ
 
It101 lecture 7-1
It101 lecture 7-1It101 lecture 7-1
It101 lecture 7-1
 
Лекц №3
Лекц №3Лекц №3
Лекц №3
 
Wireless
WirelessWireless
Wireless
 
Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01
 
It101 lec7
It101 lec7It101 lec7
It101 lec7
 
Lekts presentation7
Lekts presentation7Lekts presentation7
Lekts presentation7
 
Network technology
Network technologyNetwork technology
Network technology
 
U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7
 
ком
комком
ком
 
Seminar_presentation
Seminar_presentationSeminar_presentation
Seminar_presentation
 
Cem2
Cem2Cem2
Cem2
 

Plus de crc.gov.mn crc (20)

Annual book 2018
Annual book 2018Annual book 2018
Annual book 2018
 
Ict stat-20190630
Ict stat-20190630Ict stat-20190630
Ict stat-20190630
 
Infographic 1
Infographic 1Infographic 1
Infographic 1
 
Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30Ict stat 2019.06.30
Ict stat 2019.06.30
 
Crcnews 201902
Crcnews 201902Crcnews 201902
Crcnews 201902
 
Crcnews 201901
Crcnews 201901Crcnews 201901
Crcnews 201901
 
Annual book 2013-eng
Annual book 2013-engAnnual book 2013-eng
Annual book 2013-eng
 
Annual book 2012-eng
Annual book 2012-engAnnual book 2012-eng
Annual book 2012-eng
 
Annual book 2017 en
Annual book 2017 enAnnual book 2017 en
Annual book 2017 en
 
Annual book 2016 en
Annual book 2016 enAnnual book 2016 en
Annual book 2016 en
 
ICT 2018 half year
ICT 2018 half yearICT 2018 half year
ICT 2018 half year
 
Ict 2018 year
Ict 2018 yearIct 2018 year
Ict 2018 year
 
Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21Final satisfaction report_crc 2019.03.21
Final satisfaction report_crc 2019.03.21
 
Crc news 2018-4
Crc news 2018-4Crc news 2018-4
Crc news 2018-4
 
Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1Broadcast tv-equipment-1
Broadcast tv-equipment-1
 
Ddish
DdishDdish
Ddish
 
Tv engineers-seminar
Tv engineers-seminarTv engineers-seminar
Tv engineers-seminar
 
Presentation studio
Presentation studioPresentation studio
Presentation studio
 
New tech
New techNew tech
New tech
 
Mns 6607
Mns 6607Mns 6607
Mns 6607
 

1 2. 2.5.or.suuts. ict.tuluvluh stand.16.04.03.

  • 1. MNS ........ :2016. ТӨСӨЛ 16.04.04. МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ. Ангиллын код .......................... Орон сууцны барилгын мэдээлэл , холбооны суурин сүлжээний төлөвлөлт. Ерөнхий шаардлага MNS .................: 2016 Тhe general requirements for the development of the fixed information and communication’s of residential buildings Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын .... –ны өдрийн -р тогтоолоор батлав. Энэ стандартыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн мөрдөнө. 1 Зорилго Монгол улсын нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын мэдээлэл холбооны суурин сүлжээг (цаашид МХСС гэх) төлөвлөх арга зүйг тодорхойлно. 2 Хамрах хүрээ 2.1 Монгол улсын хэмжээнд орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлт ,зураг төсөл боловсруулах шаардлага нөхцлийг тогтоож,шинээр барих олон давхар орон сууцны барилга ба амины орон сууцны МХСС-г төлөвлөхөд мөрдөнө. 3 Норматив эшлэл Энэ стандартад дараахь эш татсан баримт бичгийг хэрэглэнэ. Хугацаа заасан эшлэлийн хувьд эш татсан хэвлэл, харин хугацаа заагаагүй эшлэлийн хувьд хамгийн сүүлийн хэвлэлийг хэрэглэнэ. ISO/IEC 14763-2 International standart Information technology-Implementation and operation of customer premises cabling- Part 2: Planning and installation. Олон Улсын Стандартын Байгууллага/Олон улсын Электро-техникийн Хороонooс гаргасан “Барилгын доторх кабелийн байгууламжийн суурилуулалт, ашиглалтанд тавигдах ерөнхий шаардлагууд”. Бүлэг-2. Төлөвлөлт ба суурилуулалт. Мэдээллийн технологийн 14763-2. стандарт ANSI TIA/EIA Generic Telecommunications Cabling for Customer Premises.568 C - АНУ- ын Үндэсний Стандартын Газар , Цахилгаан Холбооны Үйлдвэрийн Нийгэмлэг/ Электроник Үйлдвэрийн Холбооноос эмхлэн гаргадаг. Барилгын доторх мэдээлэл холбооны кабелийн системийн бүтэц 568 C багц.стандарт MNS 5471 Барилгын дотор холбоо, дохиоллын сувагчлал ба кабелийн угсралт MNS 5532 Барилгын зурагт холбоо-мэдээлэл, дохиоллын кабель шугам тэдгээрийн тоног төхөөрөмжүүдийн тэмдэглэгээ MNS 3757.14. Барилгын зураг.Мэдээлэл, холбоо, дохиоллын ажлын зураг , 1
  • 2. MNS ........ :2016. MNS 5596 Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага MNS 5535 Хамгааалалтгүй тэгш хэмт 5 ба 5Е ангиллын кабелийн техникийн үндсэн шаардлага MNS 2285 Орон сууцны барилгын гэрлийн самбар стандарт MNS 3757-16 Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних тэмдэглэгээ БД 43-101-03 Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-102-07 Орон сууц , олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төлөвлөх ба угсрах БД43-101-03-12 Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ 4 Нэр томьёо,тодорхойлолт Энэ стандартад дараахь нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ. 4.1 МХСС (Мэдээлэл, холбооны суурин сүлжээ ) Суурин телефон, интернэт, кабелийн телевиз, мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээ үзүүлэх зорилгоор суурилуулсан кабель шугам, тоног төхөөрөмжийн цогц байгууламж 4.2 Техникийн өрөө барилгын дотор үйлчилгээ үзүүлэх МХСС-ний тоног төхөөрөмж, кабель шугамын байгууламж, хуваарилах техник хэрэгслийг байрлуулах, холболт хийх технологийн нөхцөл шаардлагыг хангасан байр 4.3 хамгаалалтын сувагчлал МХСС-ний кабель шугамыг гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор дотуур нь татаж суурилуулах хуванцар хоолой, далдлагчийн иж бүрдэл 4.4 хуванцар хоолой МХСС-ний кабель шугамын сүлжээг дотуур нь сүвлэж гадны нөлөөллөөс хамгаалах хэрэгсэл 4.5 кабелийн сувагчлалын хоолой суурилуулах ховил- орон зай барилгын техникийн өрөөнөөс давхаруудад мэдээлэл холбоо ба дохиоллын сүлжээний кабель шугам татах сувагчлалыг суурилуулах ховил 2
  • 3. MNS ........ :2016. 4.6 гадна сүлжээний кабелийн оролт МХСС-ний кабель шугамыг дамжуулах хамгаалалтын хоолойг барилгад оруулах нүх 4.7 давхрын хуваарилах хайрцаг барилгын давхар бүрт МХСС-ний босоо кабель шугамыг айлын орон сууцны хуваарилах хайрцаг руу дамжих кабель шугамтай холболт хийх техник хэрэгсэл байрлуулах , холболт хийх боломжийг хангах орчин 4.8 айлын орон сууцны хуваарилах хайрцаг барилгын давхрын хуваарилах хайрцагнаас айлын орон сууцанд оруулах МХСС-ний кабель шугамыг өрөөнүүдийн кабель шугамтай холбох, салаалах техник хэрэгслийг байрлуулах, тэдгээрийн хоорондын холболт хийх орчин 4.9 зураг төсөл боловсруулах даалгавар орон сууцны доторх МХСС-ны төлөвлөлтөнд шаардагдах техник, технологийн нөхцөл, шаардлагыг тодорхойлон заасан эрх бүхий байгууллагаас гаргасан бичиг баримтын иж бүрдэл 4.10 загвар хувилбар зураг төсөл гүйцэтгэгч орон сууцны дотор МХСС суурилуулах чиглэл, тоног төхөөрөмжийн техникийн шийдлийг тусгасан, тайлбар бүхий зураг төслийн анхны тойм хувилбар 4.11 19 инчийн зогсвор ( Rack) МХСС-ны тоног төхөөрөмжүүдийг дотор нь суурилуулах зогсвор, өндөр нь 13 unit-ээс 45 unit хүртэл байна. ТАЙЛБАР: 1 инч = 25,4 мм , 1Unit = 44,45 мм 4.12 3 ба 5е дугаар ангиллын тэгш хэмт кабель (Cat 3,Саt 5e UTP 4x2x0.5-unshielded twisted pair) тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар мушгин хосжуулсан, гадны цахилгаан соронзонгийн нөлөөллөөс хамгаалах бүрээсгүй 4 хосын дамжуулагч ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд хязгаар 16 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 3 ангиллын , 100 МГц-ийн давтамжтай дохио дамжуулах кабелийг 5е ангиллын гэж тогтоосон 4.13 6 дугаар ангиллын S/STP4x2x0.5 (Cat-6 Shielded/Shielded Twisted Pair 4x2x0.5 ) тус бүрдээ тусгаарлалтын бүрхүүлтэй 2 зэс утсыг хооронд нь тодорхой алхамтайгаар мушгин хосжуулсан, хос ба кабель нь тус бүрдээ гадны цахилгаан соронзонгийн нөлөөллөөс хамгаалах бүрээстэй 4 хосын дамжуулагч 3
  • 4. MNS ........ :2016. ТАЙЛБАР: Олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 С стандартаар ажиллах царааны дээд хязгаар 250 МГц-ийн давтамжтай дохиог дамжуулах кабелийг 6 ангиллын гэж тогтоосон. 4.14. дотор холбооны сүлжээ барилгын дотор хэрэглэгчид зардал хэмнэх зорилгоор байгуулан нийтийн үйлчилгээний телефон холбооны сүлжээгээр дамжуулахгүй хоорондоо харилцах сүлжээ 4.15 телефон холбооны хайрцаг (коробка ) суурин телефон холбооны олон хосын кабелийн төгсгөлийн, хэрэглэгчийн шугамыг холбох төхөөрөмж 4.16 шугам холбох залгуур (плинт) телефон холбооны хайрцаг дотор хэрэглэгчийн шугамыг холбох залгуур бүхий суурь 4.17 МХТ-ийн гурвалсан үйлчилгээ (Triple-Play) шилэн кабелиар суурин телефон холбоо, интернэт ба кабелийн телевизийн үйлчилгээг нэгтгэн дамжуулж хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл холбооны технологи 4.18 шилэн кабелийн залгааны хайрцаг (splice panel) шилэн кабелийн шөрмөсийг хооронд нь механик аргаар холбон суурилуулах технологийн шаардлага хангасан хайрцаг 4.19 Indoorcable дотор зориулалтын 24 хүртэл шөрмөстэй 4.20 dropcable дотор зориулалтын 4 хүртэл шөрмөстэй нарийн шилэн кабель 4.21 Patchcord Шилэн кабелийн шөрмөсийг шилэн кабелийн оролттой төхөөрөмжтэй холбох зориулалтын шилэн шөрмөсөн холбогч 4.22 Номe gateway Мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээний сүлжээний төгсгөлийн, үйлчилгээний төрлийг ялгах хэрэгсэл 4.23 сүлжээний хуваарилах төхөөрөмж 4
  • 5. MNS ........ :2016. МХСС-ний төрөл бүрийн үйлчилгээний кабель шугамыг салаалах тэжээлийн хангамж шаардахгүй техник хэрэгсэл 4.24 110 маркийн контакт, Krone маркийн контакт МХСС-ний кабелийн шөрмөсийг тусгай багажаар иртэй хоногт оруулан дарж бүрээсийг тусгаарлан холбох залгуурийн суурийн хувилбарын нэр 4.25 Сэлгэгч ( switch) Сүлжээний орчин үүсгэх зориулалтын төхөөрөмж ( MNS 5535 : 2005 стандартаас үзнэ үү?) 5 МХСС-ны зураг төслийн бүтэц 5.1 Орон сууцны барилгын МХСС-ний төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах ажил дараах хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд: - Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг төсөлд МХСС- ний тоног төхөөрөмж суурилуулах техникийн өрөө, кабель шугамын байгууламж суурилуулах орон зайг төлөвлөх, - Барилгын хийц бүтээцийн зураг төсөлд тусгагдсан техникийн өрөө, кабель шугамын байгууламж суурилуулах орон зайн төлөвлөлтийг үндэслэн МХСС-г байгуулах төлөвлөлтийг боловсруулах, 6. Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлтийн зураг төслөөр хийх ажил Орон сууцны барилгын зураг төслийн төлөвлөгч зургийн даалгаврыг үндэслэн МХСС-ны зураг төслийн төлөвлөгчтэй харилцан тохиролцон дараах төлөвлөлтийг гүйцэтгэнэ. Үүнд: - Орон сууцны барилгын дотор ашиглах МХСС-ний техник, хэрэгсэл байрлуулах техникийн өрөө, - МХСС-ний гадна сүлжээний кабель шугамын оролт, - Барилгын доторх кабелийн сүлжээний босоо чиглэлийн сувагчлалын орон зай, - МХСС-ний давхрын хуваарилах хайрцаг суурилуулах орон зай , - Айлын сууцны МХСС-ний хуваарилах хайрцаг байрлуулах орон зай , 6.1 Техникийн өрөө Орон сууцны барилгад МХСС-ний гадна ба дотоод кабель шугамын сүлжээний төгсгөлийн төхөөрөмж, техник хэрэгсэл, галын аюул, хамгаалалтын дохиололын систем, дотор холбооны станц, сүлжээний сервер зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулах зорилгоор техникийн өрөөг төлөвлөнө 6.1.1 Техникийн өрөө нь гадна сүлжээний кабель шугамын сүлжээтэй холбоход ойр, үер усны гамшигт автагдахгүй байх зорилгоор барилгын 1-р давхарт байрлах, Тайлбар: Барилгын зоорийн давхарт үерийн болон хөрсний ус нэвтрэх боломжгүй нөхцөлд зоорийн давхарт техникийн өрөөг байрлуулж болно. 5
  • 6. MNS ........ :2016. 6.1.2 Техникийн өрөөний талбайн хэмжээ 9 м2-аас багагүй байх, 6.1.3 Орон сууцны барилгад галын аюул,хамгаалалтын дохиолол ба дүрс хяналтын системийн байнгын хяналт тавих операторууд ажиллах бол техникийн өрөөнөөс тусад нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан өрөөг төлөвлөх, 6.1.4 Техникийн өрөө нь 1-р хүснэгтэнд зааснаас гадна дараах шаардлагыг хангахаар төлөвлөгдсөн байна. Үүнд: - Барилгын давхруудад тархах кабелийн хамгаалалтын сувагчлал ба гадна сүлжээний кабелийн оролтонд ойрхон байрлалд, - Дамжин өнгөрөх зориулалтын бус байх , - Ашиглалтын явцад барилгын дотор галын аюул, хамгаалалтын дохиолол ба дүрс бичлэгийн хяналтын системийн тоног төхөөрөмж суурилуулах боломжийг хангасан байх, - Барилгын доторх дулаан, цэвэр бохир усны сүлжээнд гарсан гэмтлийн улмаас осол аваарт өртөхөөргүй байршилд, хаалга нь шалаар дамжин ус орохоос хамгаалсан босготой байх, - Техникийн шалнаас тааз (дүүжин тааз) хүртэлх өндөр 2600 мм-ээс багагүй,хаалга нь 2000 мм х 900 мм-ээс багагүй хэмжээтэй гадагшаа 180 градусаар нээгддэг байх, - Цонх нь нарны шууд тусгалаас хамгаалагдсан - Цахилгаан ба соронзон талбайн хүчтэй эх үүсвэр, хүчтэй доргилт өгөх тоног төхөөрөмжөөс 1 м-ээс багагүй зайтай байршилд , - Барилгын ба байгалийн агааржуулах системд холбогдсон байх , - Барилгын гал ба хамгаалалтын дохиоллын системд холбогдсон гадны халдлагаас найдвартай хамгаалагдсан байх, - Техникийн шалаар тоноглогдсон, антистатистик гадаргуутай байх, - Инженерийн бусад шугам сүлжээ дамжин өнгөрөхгүй байх , - Тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгатай байх, 1-р хүснэгт-Техникийн өрөөнд тавигдах нэмэгдэл шаардлага Үзүүлэлтүүд Хэм.нэгж Тоо хэмжээ Хэмжилт хийх байршил Агаарын халуун хүйтний температур °С 18-аас 24 хүртэл Шалнаас дээш 1,5 м-ийн өндөрт Агаарын чийглэг % 30-аас 55 хүртэл Шалнаас дээш 1,5 м-ийн өндөрт Гэрэлтүүлэг Люкс 540 ба түүнээс дээш Шалнаас дээш 1,0 м-ийн өндөрт Цахилгаан орны хүчлэг В/м 3-аас ихгүй Тоосжилт мг/м3 0,75-аас ихгүй 6.2 Техникийн өрөөний цахилгаан хангамж, газардуулгын төлөвлөлт 6.2.1 МХСС-ний тоног төхөөрөмжийн хувьсах тэжээлийн хүчин чадлын хэмжээг харгалзан 230 В, эсвэл 380 В-ийн тэжээлийн хүчдлийн шугамыг хуваарилах самбарын хамт суурилуулах ажлын зураг төслийг орон сууцны барилгын 6
  • 7. MNS ........ :2016. цахилгаан хангамжийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж ба иргэд “Цахилгаан байгууламжийн дүрэм” БД43-101-03 ,“Орон сууц , олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөвлөх ба угсрах” БД43-102-07, “Орон сууцны барилгын гэрлийн самбар” MNS 2285:1994, “Цахилгаан тоног төхөөрөмж, гүйдэл дамжуулагчийн таних тэмдэглэгээ ”MNS 3757-16:2007 зэргийг үндэслэн төлөвлөнө. 6.2.2 Хэрэв барилга хоёр талын цахилгаан тэжээлийн эх үүсгүүртэй бол тус бүрээс нь тэжээлийн шугамыг техникийн өрөөнд оруулна. 6.2.3 Тоног төхөөрөмжийн ба ажиллагсадын аюулгүй ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн хамгаалалтын газардуулгын холболтыг шин-ээр оруулж хуваарилах самбараар дамжуулан тоног төхөөрөмжийг 5 мм-ээс багагүй диаметртэй зэс бүрээстэй кабелиар холбохоор төлөвлөх. 6.2.4 Газардуулгын эсэргүүцлийн хэмжээ 4 ом-оос ихгүй байх. Газардуулгын байгууламжийг “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ ”БД43-101-03-12 дүрмийг баримтлан төлөвлөнө. 6.3 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг төлөвлөх 6.3.1 Барилгажсан хороололд орон сууцны барилгад МХСС-ний гадна сүлжээний кабелийн сувагчлалыг барилгын сууриар оруулахаар төлөвлөнө. 6.3.2 Нийтийн үйлчилгээний суурин холбооны сүлжээний ашиглалт хариуцдаг эрх бүхий байгууллагаас олгосон Техникийн нөхцлийг үндэслэн холбооны кабелийн сүлжээний төгсгөлийн худгийн байршлаас хамааруулан барилгад оруулах сувагчлалын оролтын байршлийг сонгоно. 6.3.3 Кабелийн сувагчлалд 110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой ашиглахаар төлөвлөнө. а) 2 хоолойтой сувагчлал оруулах оролтын хэмжээ 300мм х150 мм-ээс багагүй б) 4 хоолойтой сувагчлалд 300мм х 300 мм-ээс багагүй в) 6 хоолойтой сувагчлалд 500мм х 300 мм-ээс багагүй байна. 6.3.4 Онцгой нөхцөлд 8 болон түүнээс дээш хоолойтой сувагчлал суурилуулахаар төлөвлөнө. 6.3.5 Гадна сүлжээний кабелийн сувагчлалын оролтыг барилгын гаднах газрын түвшингээс доош 0,6 м-ээс 1,0 м-ийн гүнд ашиглалт үйлчилгээ явуулах тохиромжтой нөхцлийг хангасан байхаар төлөвлөнө. 6.3.6 Гадна сүлжээний кабелийн оролтыг барилгын сууриар дамжуулан хийх боломжгүй болон зоорийн давхаргүй барилгуудад кабелийн оролтыг ханаар оруулахаар бол барилгын хийц бүтээцийн зурагт тусгахгүй, МХСС-ний кабелийн зураг төсөлд тусгана. 7
  • 8. MNS ........ :2016. 1-р зураг - орон сууцны барилгын зооринд МХСС-ны сувагчлал оруулах оролтын хэмжээ Түлхүүр үг: 1-110 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой 6.4 Орон сууцны барилгын давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг, давхар хоорондын сувагчлал суурилуулах ховил-орон зайг төлөвлөх 6.4.1 Барилгын давхар бүрийн нийтийн эзэмшлийн талбайд - Мэдээлэл, холбоо болон дохиоллын сүлжээний кабель шугамын босоо сувагчлалын хоолой, - давхрын хуваарилах хайрцаг, - айлын орон сууцанд хуваарилах хайрцаг суурилуулах орон зайг 2-р хүснэгтэнд заагдсан хэмжээ 2-р зурагт заагдсан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө . 6.4.2 Давхрын хуваарилах самбарын байршлийг айлын сууцны өрөөнүүдийн дунд , кабелийн тархалтын хэмжээ богино байхаар, барилгын хийц бүтээцийн архитектуртэй уялдуулан төлөвлөнө. 2-р хүснэгт-давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцаг суурилуулах орон зайн хэмжээ № Хайрцагны төрөл Хэмжээ мм-ээр өргөн өндөр Гүн 1 Давхарын хуваарилах хайрцаг ≤700 ≤800 ≤160 2 Айлын сууцны хуваарилах хайрцаг 400 500 ≤110 6.4.3 Орон сууцны давхарт 10 хүртэл айл төлөвлөгдсөн бол нэг хуваарилах хайрцаг, давхартаа 10-аас багагүй айл төлөвлөгдсөн тохиолдолд хоёр хуваарилах самбар ба босоо сувагчлалын орон зайг төлөвлөнө. 8
  • 9. MNS ........ :2016. 2-р зураг - барилгын хийцийн зурагт МХСС-ний босоо тэнхлэгийн кабель шугамын сувагчлалын хоолой , давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцаг суурилуулах орон зайг төлөвлөх бүдүүвч 9
  • 10. MNS ........ :2016. 6.4.4 Давхрын хуваарилах хайрцагийг цахилгааны сүлжээний шугамын хайрцаг (самбар)-аас тусдаа, зэрэгцээ нэг түвшинд аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан орон зайд байрлахаар төлөвлөнө. 6.4.5 Айлын орон сууцны хуваарилах хайрцагийн орон зайг айлын сууцны өрөөнүүдийн дунд МХСС-ны утасгүй сүлжээний (Wi Fi) дохионы тархалтыг барилгын хананд хаагдахааргүй орчинг сонгож байрлууулахаар төлөвлөх 6.4.6 Барилгын зоорийн давхраас эхлэн бүх давхруудын хооронд болон барилгын дээвэр дээр гартал мэдээлэл, холбооны суурин сүлжээний кабелийн хамгаалалтын 50 мм-ээс 70 мм-ийн гадна диаметртэй хуванцар хоолой 13 хүртэл ширхэгийг суурилуулах зорилгоор тааз , шаланд тэгш өнцөгт хэлбэртэй нүх (өргөн нь 200 мм-ээс багагүй , урт нь 600 мм-ээс багагүй ) гаргахаар төлөвлөнө. ТАЙЛБАР: МХСС төлөвлөгчөөс босоо сувагчлалын хоолойн тоог нэмэгдүүлэх санал ирсэн нөхцөлд сувагчлал дамжих ховил, барилгын шал, таазны хоолой дамжих нүхний хэмжээг тооцоо хийж өсгөн нэмэгдүүлнэ. 6.4.7 Барилгын дээвэрт гаргах нүхний хэмжээг зөвхөн нэг хоолой гаргахаар төлөвлөнө. 6.4.8 Босоо чиглэлийн ховил-орон зайг хаалт хийж таглахаар төлөвлөх, 6.4.9 Орон сууцны барилгын онцлог,түүний дотор байрлуулах сүлжээний тоног төхөөрөмжийн тоо хэмжээнээс хамааруулан давхрын хуваарилах самбарын оронд захиалагчийн саналыг үндэслэн өндөр 1900 мм-ээс ихгүй, өргөн 900 мм-ээс ихгүй хэмжээний хуваарилах шүүгээг суурилуулахаар төлөвлөж болно. 7. Орон сууцны барилгын МХСС төлөвлөх ерөнхий шаардлага 7.1 МХСС-ний техникийн өрөө, босоо сувагчлал, давхрын ба айлын орон сууцны хуваарилах самбар байрлуулах орон зайг барилгын архитектур, бүтээцийн зураг төслийн ажилтнуудтай харилцан тохиролцож, хэрэгцээ шаардлагандаа нийцүүлэн төлөвлүүлэх, 7.2 Орон сууцны барилгад мэдээлэл холбооны суурин телефон холбоо,интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүд техник технологийн дэвшлийн төрлөөс үл хамааран хэрэглэгчдэд үйлчилгээ авах сонголт үзүүлэх боломжийг хангах, 7.3 Мэдээлэл, холбооны суурин сүлжээний үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжүүд сүлжээндээ ямар ч үед ашиглалт үйлчилгээ явуулах боломжоор хангагдсан байх, 7.4 Суурин сүлжээний кабель шугам,тоног төхөөрөмжийг механик гэмтэлд өртөх, ус, чийг, уур болон химийн бодист нэрвэгдэх боломжийг бүрэн хаасан, цахилгаан соронзон орны нөлөөлөлд автахааргүй орчинд суурилуулахаар төлөвлөх . 10
  • 11. MNS ........ :2016. 7.5 МХСС-г галд тэсвэртэй, галын дөлийг дэмждэгггүй, шаталтын үед хортой, амьсгал боогдуулах хий гаргадаггүй материалаар хийгдсэн хуванцар хоолой, кабель шугам ашиглахаар төлөвлөх, 7.6 МХСС-ны төлөвлөлтийн зураг төслийг MNS 3757.14. Барилгын зураг. Мэдээлэл, холбоо ба дохиолол.ажлын зураг, MNS 5532. Барилгын зураг. Холбоо, мэдээлэл, дохиоллын кабель шугам ба тоног төхөөрөмжийн тэмдэглэгээ стандартыг баримтлан гүйцэтгэнэ. 8. Орон сууцны барилгын МХСС суурилуулах зураг төсөл төлөвлөх зарчим 8.1 Орон сууцны барилгад суурилуулах МХСС-ний төлөвлөлтийн зураг төслийг дараах техникийн баримт бичгийг үндэслэн 3-р хүснэгтэнд заагдсан хувилбаруудаас сонгон төлөвлөнө. Үүнд: - Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, - Орон сууцны барилгын хийц бүтээц, архитектурын зураг төсөл 3-р хүснэгт-МХСС байгуулах хувилбарууд Хувилбарууд МХСС-ний төрөл суурин телефон Суурин телефон + интернэт интернэ т кабелийн телевиз Кабелийн телевиз + интернэт МХТ-ийн гурвалсан үйлчилгээ 1 O O O O O 3 O O 4 O 5 O* O 6 O* O 7 O* O* O ТАЙЛБАР: 1.Өгөгдсөн хувилбараар зураг төсөл хийх МХСС-ний төрлийг O-ээр тэмдэглэв. 2.Захиалагчийн саналыг үндэслэн төлөвлөх МХСС-ний төрлийг *-ээр тэмдэглэв. 8.2 Орон сууцны барилгын МХСС-ний зураг төсөл боловсруулахдаа барилгын хийц, бүтээцийн архитектурын зураг төсөлтэй сайтар танилцаж, газар дээр нь хайгуул хийж, шаардагдах техникийн норм, стандарт, дүрэм, журам болон суурилуулах тоногт төхөөрөмжийн техникийн бичиг баримтыг үндэслэн гүйцэтгэнэ. 8.3 Техникийн шийдлийг тусгасан ( шийдлийн хувилбаруудтай байж болно) зураг төслийн загвар хувилбарыг тайлбар бичгийн хамт гарган захиалагчид танилцуулан тохиролцсны дараа зураг төслийн ажлын үндсэн хувилбарыг хэрэгжүүлнэ. 11
  • 12. MNS ........ :2016. 8.4 Техникийн өрөөний тоног төхөөрөмжийн ажлын ба хамгаалалтын газардуулгыг “Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага” MNS 5596:2006 стандартыг үндэслэн төлөвлөнө. 9. Орон сууцны барилгын МХСС-ний кабель шугамын сүлжээний төлөвлөлт 9.1 Кабелийн хамгаалалтын сувагчлалын төлөвлөлт 9.1.1 Орон сууцны барилгын дотор МХСС-ний кабель шугамыг барилга (орц)-ын Техникийн өрөөнөөс хамгаалалтын сувагчлалыг 4-р хүснэгтэнд зааснаар давхар хооронд тараахаар төлөвлөнө. ТАЙЛБАР: Барилгын дотор салхивч , цахилгаан хангамж зэрэг инженерийн шугамтай хамтруулан босоо тэнхлэгийн сүлжээнд зориулан туннель хийхээр барилгынн бүтээцийн зурагт төлөвлөгдсөн тохиолдолд мэдээлэл, холбооны кабель шугамыг кабелийн тавиураар суурилуулахаар төлөвлөж болно. 9.1.2 Орон сууцны барилгын дотор мэдээлэл холбооны суурин сүлжээнээс гадна галын аюул, хамгаалалтын дохиолол, домофон (орцны харилцуурын систем) , дүрс бичлэгийн хяналтын систем зэрэг сул гүйдлийн систем суурилуулах,өргөтгөх боломжийг хангах зорилгоор хамгаалалтын сувагчлал давхар хооронд, (давхрын хуваарилах самбараар дамжуулан) давхрын хуваарилах самбараас айлын доторх хуваарилах самбар хүртэл тодорхой нөөцтэй байхаар 4 ба 5-р хүснэгтэнд заагдсныг үндэслэн төлөвлөнө. 9.1.3 Орон сууцны доторх мэдээлэл, холбооны кабель шугамын сүлжээний хамгаалалтанд хатуу ба уян хуванцар хоолой, далдлагч, хүчитгэсэн хамгаалалт шаардлагатай нөхцөлд төмөр хоолойг ашиглахаар төлөвлөнө. 4-р хүснэгт –барилгын давхрын тооноос хамааруулан давхар хооронд суурилуулах хамгаалалтын хоолойн хамгийн бага хэмжээ Орон сууцны давхар Давхар хооронд суурилуулах сувагчлалын яндангийн тоо 1-5 давхарт 5-7 давхарт 7-9 давхарт 9-12 давхарт 12-14 давхарт 14-16 давхарт 5 хүртэл давхар 6 - - - - - 9 хүртэл давхар 8 8 6 - - - 12 давхар хүртэл 10 10 8 6 - - 16 хүртэл давхар 12 12 12 10 8 6 5-р хүснэгт- суурилуулах сувагчлалын тоо, ангилал, суурилуулах чиглэлээр № Сувагчлал суурилуулах чиглэлийн Кабелийн тэнхлэгий н ангилал Хамгаалалтын сувагчлалын эхлэх цэг хүргэх цэг ангилал хэмжээ Тоо 1 1-р давхар , техникийн өрөө давхруудын хуваарилах хайрцаг (барилгын Босоо Хуванцар хоолой гадна диаметр нь 50мм-ээс 70 мм барилгын давхрын тооноос хамааран 6-12 шир. байна 12
  • 13. MNS ........ :2016. дээвэр дээр гартал ) (4-р хүснэгтээс харах ) 2 Давхрууды н хуваарилах самбар айлын сууцны хуваарилах хайрцаг Хөндлөн Хуванцар хоолой гадна диаметр нь 20 мм-ээс 32 мм айл бүрт 2 шир- ээс -3 шир 9.1.4 Нам давхарын орон сууцны барилгуудад 10-аас ихгүй айл төлөвлөгдсөн бол дунд давхрын хуваарлах самбарт МХСС-ны хуваарилах техник хэрэгслийг суурилуулахаар төлөвлөнө. 9.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагны төлөвлөлт 9.2.1 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцагийг МХСС-ны хуваарилах тоног төхөөрөмжийг байрлуулан босоо, хөндлөн кабелийн сүлжээний холболт ба хэрэглэгчийн шугамын холболтыг хийх зорилгоор 6-р хүснэгтэнд заасан хэмжээг үндэслэн төлөвлөнө. 6-р хүснэгт-Давхрын ба айлын сууцны хуваарилах хайрцагны хэмжээ № Хайрцагны төрөл Хэмжээ мм-ээр Хайрцагны ханын зузаан мм- ээр Хийцийн материалөргөн өндөр гүн 1 Давхрын хуваарилах хайрцаг 500 - 700 600-800 ≤160 1,5 Төмөр 2 Айлын сууцны хуваарилах хайрцаг 400 500 ≤110 1,0 Төмөр , хуванцар 9.2.2 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг нь цахилгааны сүлжээний шугамын самбартай хамт нэг хайрцаганд хамт байж болохгүй, тусдаа аюулгүй ажиллагааны шаардлага хангасан орон зайд зэрэгцээ нэг түвшинд байрлахаар төлөвлөнө. 9.2.3 Нам давхарын орон сууцны барилгуудад 10-аас ихгүй айл төлөвлөгдсөн бол дунд давхрын хуваарлах самбарт МХСС-ны хуваарилах техник хэрэгслийг суурилуулахаар төлөвлөнө. 9.2.4 Барилгын хийц, бүтээцийн зураг төсөл хийж байгаа ажилтантай давхрын ба айлын сууцны хуваарлах хайрцаг суурилуулах орон зайн хэмжээгээ тохиролцон барилгын хийц, бүтээцийн зураг төсөлд үнэн зөв тусгуулна. 13
  • 14. MNS ........ :2016. 9.3 Кабель шугамын сүлжээний төлөвлөлт 9.3.1 Суурин телефон холбоо 9.3.1.1 Захиалагчаас ирүүлсэн зураг төсөл боловсруулах даалгавар,газар дээр нь хийсэн хайгуулийн материалыг үндэслэн суурин телефон цэгийн тоо, кабель шугамын марк, хуваарилах төгсгөлийн төхөөрөмжийн багтаамж, байршлийг сонгон 3-р зурагт заагдсан бүдүүвчийг үндэслэн төлөвлөнө. 3-р зураг-орон сууцны барилгад суурин телефон холбооны кабель суурилуулах төлөвлөлтийн бүдүүвч 9.3.1.2 Барилгын доторх суурин телефон холбооны кабелийн сүлжээг барилгын (орцны) техникийн өрөөнд төгсгөлийн төхөөрөмж байрлуулан, түүнээс давхаруудын хуваарилах самбар хүртэл олон улсын ISO/IEC 11801 ба ANSI TIA/EIA 568 C багц стандартаар тогтоосон 3 ба түүнээс дээш ангиллийн олон хосын тэгш хэмт кабелиар , хэрэглэгчийн шугаманд тэгш хэмт 1 ба 2 хосын кабель ашиглахаар 7-р хүснэгтэнд заагдсныг үндэслэн төлөвлөнө. 7-р хүснэгт- орон сууцны дотор суурилуулах суурин телефоны кабель шугамын ангилал, чиглэл бүрээр № Тэгш хэмт кабель суурилуулах чиглэл Кабелийн Зайн хэмжээ м-ээр Тайлбарэхлэх цэг хүргэх цэг тэнх- лэгийн ангилал 14
  • 15. MNS ........ :2016. ангилал 1 Техникийн өрөө, дотоод сүлжээний кабелийн төгсгөлийн төхөөрөмж давхруудын хуваарилах хайрцаг. Телефоны кабелийн төгсгөлийн төхөөрөмж Босоо 3-аас багагүй ангиллын тэгш хэмт олон хосын кабель 90 м хүртэл 2 Давхаруудын хуваарилах хайрцаг, телефоны кабелийн төгсгөлийн төхөөрөмж айлын сууцны хуваарилах хайрцаг. телефон шугамын салаалагч Хөндлөн 2-р ангиллын тэгш хэмт 1 хосын кабель 40 м хүртэл Суурин телефон холбоогоор интернэтийн үйлчилгээ авахгүй тохиолдолд 3-аас багагүй ангиллын тэгш хэмт 2 хосын UTP 2x2 кабель 90 м хүртэл 9.3.1.3 Суурин телефон холбооны кабелийн төгсгөлийн хуваарилах хайрцагны тоог барилгын давхарт байрлах айлын тоотой уялдуулан сонгоно. - 10 хүртэл айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 1 шир, - 10-аас дээш айлтай давхарт 10 хосын суурин телефон холбооны хайрцаг 2 шир, Тайлбар: 1. Орон сууцны 1-3 давхар барилгын нэг орцонд 10-аас ихгүй айл байвал давхрын хуваарилах самбар суурилуулах орон зайг зөвхөн нэг давхарт төлөвлөж болно. 2. Орон сууцны нэг давхарт 4-өөс ихгүй айл төлөвлөгдсөн бол барилгын хоёр давхар тутамд нэг ширхэг 10 хосын хуваарилах хайрцаг суурилуулахаар төлөвлөж болно. 3. Нэг давхарын 10-аас их айлын суурин телефон холбооны хэрэглэгчийн шугамыг 1 хайрцагнаас тараах боломжтой бол 20 хосын багтаамжтай хайрцагийг суурилуулахаар төлөвлөж болно. 9.3.1.4 Орон сууцны барилгад дотор холбооны сүлжээ байгуулах бол дотор холбооны станцыг техникийн өрөөнд зориулалтын 19 инчийн зогсворт (rack) байрлуулан түүнээс гаргах хэрэглэгчийн шугамын гаралтанд төгсгөлийн төхөөрөмж суурилуулан холболтыг сүлжээгээр хийхээр 4-р зургийг үндэслэн төлөвлөнө. 9.3.1.5 Кабель шугамын чиглэл ойр замаар хэрэглэгчийн шугамын төгсгөлийн үүрэнд хүргэх, холболт хийх цэг тус бүрт кабелийг задлаж холболт хийхэд шаардагдах 0,5м-ээс ихгүй урттай нөөцийг бодолцон материалын түүврийг тооцож гаргасан байх, 15
  • 16. MNS ........ :2016. 4-р зураг-дотор холбооны станцтай суурин телефон холбооны сүлжээний кабель шугамын төлөвлөлтийн бүдүүвч 9.3.2. Интернэтийн сүлжээний төлөвлөлт 9.3.2.1 Интернэтийн сүлжээг ерөнхий хуваарилах төхөөрөмжийг орон сууцны техникийн өрөөнд (эсвэл давхарын хуваарилах хайрцаганд) байрлуулан түүнээс UTP кабелиар, сэлгэгч (switch) төхөөрөмжөөр дамжуулан тараахаар 5-р зургийг үндэслэн төлөвлөнө. 5-р зураг-орон сууцны барилгад МХСС-ний интернэтийн шугамын төлөвлөлтийн бүдүүвч 16
  • 17. MNS ........ :2016. 9.3.2.2 Интернэтийн сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын шаардлага хангасан 4 хосын тэгш хэмт UTP 4x2 кабель ашиглах ба сүлжээний нэг босоо шугаманд 5-аас дээш сэлгэгчийг цувуулан залгахгүй байхаар тооцож 8-р хүснэгтэнд заагдсныг үндэслэн төлөвлөнө. 8-р хүснэгт-интернэтийн сүлжээнд төлөвлөх кабелийн ангилал, хэмжээ чиглэлээр № Тэгш хэмт кабель суурилуулах чиглэл Кабелийн тэнх- лэгийн ангилал Кабелийн ангилал Зайн хэмжээ м-ээрэхлэх цэг хүргэх цэг 1 Техникийн өрөө. Ерөнхий хуваарилах төхөөрөмж давхруудын хуваарилах хайрцаг. сүлжээний сэлгэгч төхөөрмж Босоо 6-аас доошгүй ангиллын тэгш хэмт кабель 90 м хүртэл 2 Давхруудын хуваарилах самбар. сүлжээний сэлгэгч төхөөрмж айлын сууцны хуваарилах хайрцаг, сэлгэгч төхөөрөмж Хөндлөн 5Е-ээс доошгүй ангиллын тэгш хэмт кабель 90 м хүртэл 9.3.2.3 Давхрын ба айлын орон сууцны хуваарилах хайрцаг доторх сэлгэгч төхөөрөмж нь ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан 4-өөс багагүй оролт, гаралтай байхаар сонгон төлөвлөх , 9.3.2.4 Интернэтийн үйлчилгээг суурин телефон холбооны шугамаар идэвхигүй салаалагч (slitter) , (модем) ашиглан авах боломжоор хангахаар төлөвлөх бол айлын сууцны хуваарилах хайрцагт цахилгаан тэжээлийн 230 B-ийн хүчдлийн тэжээлийн шугам оруулсан байх асуудлыг цахилгаан тэжээлийн зураг төсөл хийж байгаа аж ахуйн нэгж, иргэнд тавьж зураг төсөвт тусгуулах, 9.3.3 Кабелийн телевизийн сүлжээний төлөвлөлт 9.3.3.1 Кабелийн телевизийн сүлжээг орон сууцны техникийн өрөөнд (эсвэл давхрын хуваарилах хайрцаганд) ерөнхий хуваарилах төхөөрөмжийг (өсгүүр) суурилуулан, түүнээс давхруудад байрлуулах кабелийн телевизийн салаалах төхөөрөмжүүдээр дамжуулан суурилуулахаар 6-р зургийг үндэслэн төлөвлөнө. 17
  • 18. MNS ........ :2016. 6-р зураг-орон сууцны барилгад кабелийн телевизийн ( КTВ) сүлжээг төлөвлөх бүдүүвч . 9.3.3.2 Кабелийн телевизийн нэг босоо шугаманд холбогдсон хэрэглэгчийн оролтын дохионы түвшин шаардлага хангахааргүй тохиолдолд 9.3.3.3 Кабелийн телевизийн сүлжээнд Олон улсын IEC 1196 стандартанд заагдсан цахилгааны ба механик үзүүлэлтүүдийг хангасан коаксиал кабелийг ашиглахаар 9-р хүснэгтийг үндэслэн төлөвлөнө. 9-р хүснэгт- Кабелийн телевизийн кабелийн марк, суурилуулах чиглэлээр № Коаксиал кабель суурилуулах чиглэл Кабелийн тэнхлэгийн ангилал Оролтын эсэргүүцэл Ом-оор Шөрмөсний диаметр мм- ээрэхлэх цэг хүргэх цэг 1 Техникийн өрөө, өсгүүр давхруудын хуваарилах хайрцаг, салаалагч Босоо 75 0,7 – 0,9 2 Давхруудын хуваарилах хайрцаг , салаалагч айлын сууцны хуваарилах хайрцаг,салаалагч Хөндлөн 75 0,5 – 0,7 9.3.3.3 Давхрын ба айлын орон сууцны доторх хуваарилах төхөөрөмж нь ашиглалтын хэрэгцээ шаардлагыг хангасан оролт, гаралтай байхаар сонгон төлөвлөх , 18
  • 19. MNS ........ :2016. 9.3.3.4 Босоо тэнхлэгийн нэг кабельд холбогдсон хэрэглэгчийн төхөөрөмжинд дохионы оролтын түвшин хангагдахгүй тохиолдолд ерөнхий хуваарилах өсгүүрийн гаралтаас дахин шинээр босоо кабель татаж суурилуулахаар төлөвлөнө. 9.3.3.5 Кабелийн телевизийн сүлжээнд хэрэглэгчийн тооноос хамааруулан дохио өсгөх төхөөрөмжийг барилгын дунд давхруудад байрлуулахаар төлөвлөх тохиолдолд хуваарилах хайрцагны дотор 230 В-ийн тэжээл оруулах асуудлыг барилгын цахилгаан хангамжийн зураг төсөлд тусган шийдвэрлүүлсэн байна. 9.3.3.6 Кабелийн телевиз+интернэтийн үйлчилгээг нэгтгэсэн сүлжээг төллөвлөхдөө 7-р зурагт заагдсан бүдүүвчийг баримтлан төлөвлөнө 7-р зураг-орон сууцны барилгад кабелийн телевиз+интернэтийн нэгдсэн үйлчилгээний сүлжээг төлөвлөх бүдүүвч . 9.3.4 Мэдээлэл холбооны технологийн гурвалсан үйлчилгээний (Triple-Play) сүлжээний төлөвлөлт 9.3.4.1 МХТ-ийн гурвалсан үйлчилгээний барилгын доторх сүлжээг айлын сууцны тоо , хэрэгцээний шаардлагыг үндэслэн - Тэгш хэмт кабель ( UTP 4x2 ) - Шилэн кабелиар гэсэн хоёр ангилалын аль нэгээр төлөвлөнө. 9.3.4.2 Тэгш хэмт UTP4х2 кабель ашиглан сүлжээг байгуулах бол 8-р зургийг үндэслэн төлөвлөнө. 19
  • 20. MNS ........ :2016. 8-р зураг-орон сууцны барилгад МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээг тэгш хэмт UTP 4x2 кабель ашиглан төлөвлөх бүдүүвч 9.3.4.3 Гурвалсан үйлчилгээний сүлжээнд ANSI TIA/EIA 568 С багц стандартын шаардлага хангасан UTP кабель ашиглахаар, кабелийн марк, зайн хэмжээг 10-р хүснэгтийг үндэслэн төлөвлөнө. 10-р хүснэгт- МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээнд ашиглах кабелийн ангилал , чиглэлээр № Кабель суурилуулах чиглэл Кабелийн ангилал Зайн хэмжээ м-ээрэхлэх цэг хүргэх цэг 1 Техникийн өрөөний шилэн кабелийн MDU төхөөрөмж айлын сууцны хуваарилах хайрцаг, үйлчилгээний төрөл ялгах хэрэгсэл (home gateway) UTP 4x2 6-аас багагүй 90 м хүртэл 2 Айлын сууцны хуваарилах хайрцаг, үйлчилгээний төрөл ялгах хэрэгсэл ( home gateway) айлын сууцны өрөөнүүдэд суурилуулсан МХСС- ний үүр UTP 4x2 5Е-ээс багагүй 90м хүртэл 9.3.4.4 Үйлчлэгч аж ахуйн нэгж гадна сүлжээний шилэн кабелиа техникийн өрөөнд оруулан rack-нд шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж (MDU- multiple dwelling unit) , айлын сууцны хуваарилах хайрцаганд гурвалсан үйлчилгээний төрөл сонгох төхөөрөмжөө (home gateway) суурилуулан айлуудыг холбох бэлтгэлийг хангана. 9.3.4.5 Дараах тохиолдолд шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж MDU блокийг нэмж суурилуулахаар төлөвлөнө. - MDU блокийн гаралт (холбох айлын тооноос цөөн) хүрэлцэхгүй, - Техникийн өрөөнд суурилуулсан MDU-д олон UTP кабель төвлөрүүлж босоо сувагчлалын багтаамжийн хэт нэмэгдүүлэх , 20
  • 21. MNS ........ :2016. 9.3.4.6 МDU-ийн нэмэлт блокыг техникийн өрөө эсвэл давхруудын хуваарилах хайрцаганд суурилуулахаар төлөвлөж болно.Давхруудын хуваарилах хайрцаганд суурилуулахаар төлөвлөх тохиолдолд цахилгаан тэжээлийн хангамжийг барилгын цахилган хангамжийн зурөгт төлөвлүүлсэн байх. 9.3.4.7 Гурвалсан үйлчилгээний сүлжээг шилэн кабель ашиглан байгуулах бол барилгын доторх сүлжээг 9-р зурагт заасныг үндэслэн төлөвлөнө. 9-р зураг-орон сууцны барилгад шилэн кабелийн PON технологи ашиглан МХТ-ний гурвалсан үйлчилгээний сүлжээ байгуулах бүдүүвч. 9.3.4.8 Сүлжээний кабелийг олон улсын G 657 В багцийн стандартуудад заагдсан техникийн үзүүлэлт шаардлагыг хангасан шилэн кабель ашиглан 11-р хүснэгтэнд заагдсныг үндэслэн төлөвлөнө. 11-р хүснэгт-Шилэн кабелийн ангилал,шөрмөсний тоо , чиглэлээр № Шилэн кабель суурилуулах байршил Тэнхлэг ийн ангилал Төлөвлөх шилэн кабелийн эхлэх цэг хүргэх цэг ангилал Шөрмөсний тоо 1 Техникийн өрөөний шилэн кабелийн MDU төхөөрөмж давхрын хуваарилах хайрцаг, залгааны панель Босоо Шилэнкабель (Indoor cable ) давхар бүрт 8-24 шөрмөстэй 2 Давхрын хуваарилах хайрцаг, залгааны панель Айлын сууцны хуваарилах хайрцаг. шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж (ONT) Хөндлөн Шилэн кабель (dropcable) айл бүрт 4 шөрмөстэй (2 шөрмөс цэнэглэгдэн, 2 нь нөөцөнд) 21
  • 22. MNS ........ :2016. 3 Айлын сууцны хуваарилах хайрцаг , шилэн кабелийн төгсгөлийн төхөөрмж ( ONT ) Айлын сууцны өрөөнүүдэд суурилуулсан МХСС-ний үүр Хөндлөн 5Е ба түүнээс дээш ангиллын тэгш хэмт UTP 4x2 кабель үүр бүрт 9.3.4.9 Гурвалсан холбооны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж (оператор компани) гадна сүлжээний шилэн кабелиа орон сууцны барилгын техникийн өрөөнд оруулан идэвхигүй салаалагч (splitter ) холбон шөрмөсний тоог нэмэгдүүлэн айл бүрт 2 шилэн кабелийн шөрмөс оруулахаар тооцоолон төгсгөлийн төхөөрөмж ODF-ээ суурилуулан холболт хийнэ. 9.3.4.10 Техникийн өрөөнд суурилуулсан гадна сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмж (ODF) ба айлуудад оруулсан дотор сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжийн хооронд шилэн холбогч (patch cord)-оор сүлжин холболт хийж айлуудад гурвалсан үйлчилгээний шилэн кабелийг оруулахаар төлөвлөнө. 9.3.4.11 МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжийг 19 инчийн зогсворт (rack) байрлуулахаар төлөвлөнө.Шүүгээний суурийн урт 800 мм, өргөн 800 мм байх ба өндөр нь гурвалсан үйлчилгээ үзүүлэгч 2-оос багагүй тооны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж ( оператор компани) шилэн кабелийн төгсгөлийн төхөөрөмжөө (ODF) суурилуулах боломжтой байхаар 45U хүртэл өндөртэй байхаар сонгон төлөвлөнө. 9.3.4.12 Захиалагч зургийн даалгаварт МХСС-ний гурвалсан үйлчилгээтэй зэрэгцүүлэн суурин телефон холбоо, кабелийн телевизийн сүлжээг байгуулахаар заасан тохиолдолд зураг төслийг энэ стандартын 9.3.1 ба 9.3.3 –ийн дагуу төлөвлөнө. 10. МХСС-ны хөндлөн тэнхлэгийн кабелийн төлөвлөлт 10.1 Орон сууцны барилгын МХСС-ны зураг төсөлд давхар бүрийн хөндлөн кабелийн сүлжээний тархалт ба кабелийн төгсгөлийн үүрүүдийн байрлалыг нэгтгэн нэг зурагт оруулан төлөвлөнө. 10.2 Өрөөнүүдэд суурилуулах үүрийн байршлийг барилгын хийц бүтээц, архитектур төлөвлөлт, өрөөний зориулалттай уялдуулан ил байрлах боломжтой орчинг сонгон суурилуулахаар төлөвлөнө. 10.3 Айлын сууцны өрөөнүүдэд суурилуулах МХСС-ний төгсгөлийн үүрүүдийн тоог зургийн даалгавар болон захиалагчын саналыг үндэслэн төлөвлөнө. 22
  • 23. MNS ........ :2016. 10.4 МХСС-ны кабель шугамын төслийг үндэслэн тоног төхөөрмжийн хүчин чадал ба тоо хэмжээг сонгон авч материалын түүврийг MNS 3757.7 стандартын дагуу нэгтгэн гаргана. 10-р зураг -орон сууцны барилгын МХСС-ны хөндлөн тэнхлэгийн кабелийн тархалт, үүрүүдийн байрлалын бүдүүвч ТӨГСӨВ. 23
  • 24. MNS ........ :2016. А хавсралт (мэдээллийн ) Товчилсон үгийн тайлал № Товчлол Англи Монгол 1. ISO/IEC International Organization for Standardization / International Electrotechnical Commission Олон Улсын Стандартын Байгууллага/ Олон улсын Электротехникийн хороо 2. ANSI TIA/EIA American National Standarts institute, Telecommunicatoins Industry Accociation / Electronic Industries Accociation АНУ-ын Үндэсний Стандартын Газар , Цахилгаан Холбооны Үйлдвэрийн Нийгэмлэг/ Электроник Үйлдвэрийн Холбоо 3. ADSL Asynchronous Didital Subscriber line Асинхрон горимын тоо хэрэглэгчийн шугамын төхөөрөмж , 4. PABX Pravite Automatic Branch Exchange Байгууллагын дотоод холбооны автомат телефон станц . 5. MDU multiple dwelling unit МХТ-ын гурвалсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж 6. ODF optic distribution frame шилэн кабелийн төгсгөлийн хуваарилах төхөөрөмж, 7. ONT Optic network terminal МХТ-ийн гурвалсан үйлчилгээний сүлжээний шилэн кабелийн төгсгөлийн дохио хувиргах төхөөрөмж. 8. PON Splitter passive optical network splitter Шилэн кабелийн идэвхигүй сүлжээний салаалагч 9. GPON Gigabit passive optical network Гигабит-ийн шилэн кабелийн идэвхигүй сүлжээ 10. IDC Insulation Displacement Connection кабелийн шөрмөсийг дарж бүрээсийг тусгаарлан холбох арга 11. RJ14C Rejistred Jack 14C Суурин телефон холбооны кабелийн 2 хосын төгсгөвч. 12. RJ45 Rejistred Jack 45 Интернэтийн сүлжээний кабелийн 4 хосын төгсгөвч. 24
  • 25. MNS ........ :2016. Ном зүй. Энэхүү стандартыг боловсруулахад дараах номнуудыг ашигласан болно. ¯үíä: 1. Структирование кабельные системы. А.Б.Семенов , С.К. Стрижанов. И.Р.Сунчелей. 4-ое издание. 2002 он, 2. Проектирование и расчёт структированных кабельных систем и их компонентов. А.Б.Семенов. 2003 он, 3. Структированные кабельные системы. И.Г.Смирнов. 1998 он, 4. Холбооны кабель шугам. Ашиглалт үйлчилгээ технологи. Ц.Бат-Очир 2002 он. 25