SlideShare une entreprise Scribd logo
1  sur  8
ПОТЕНЦИОМЕТРИЙН АРГА

      Энэ арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг цахилгаан химийн анализын арга юм.
Электродын тэнцвэрийн потентциал нь уусмалын ионы концентрациас хамаардаг дээр
тулгуурлан электродын потенциалыг хэмжих дээр үндэслэгдсэн арга юм. Энэ аргаар мөн л
олон тооны металл, металл бишүүдийг тодорхойлох боломжтой юм. Шинжилж байгаа
уусмалд дүрсэн янз бүрийн электродуудын потенциал буюу янз бүрийн хэлхээний
цахилгаан хөдөлгөгч хүч (ц.х.х)-ийг хэмжиж, түүнийг ашиглан системийн шинж чанарыг
тодорхойлогч физик химийн аль нэг хэмжигдэхүүн болон ионы буюу бодисын
концентрацийг тодорхойлно.

      Потенциалын хэмжээ нь электродын төрх байдал, уусмалын шинж чанар,
концентраци, тэнд явагдаж байгаа химийн урвалын шинж чанар, орчны температур зэрэг
бусад хүчин зүйлээс хамаарна. Электродын потенциал буюу ц.х.х-ийг хэмжин химийн
урвалын явцыг ажиглан үйлдвэрийн технологийн дэглэмийг хянаж шалгаж болно.
Потенциометрийн аргад электродууд нь индикаторын үүргийг гүйцэтгэнэ. Лабораторийн
практикт анализын эзэлхүүний аргад эквивалент цэгийг олох, уусмал дахь ионы
концентрацийг тодорхойлох, химийн урвалын механизмыг судлахад анализын
потенциометрийн аргыг хэрэглэдэг.

                      Потенциометрийн аргын онолын үндэс.

      Хэвийн болон стандарт потенциал нь бодит нөхцөлд системийн төрх байдлыг
харьцуулахад тохиромж муутай юм. Зөвхөн исэлдэн ангижрах системээс төдий бус урвал
яюагдаж байгаа орчноос хамаарах потенциалыг бодит потенциал гэнэ. Бодит петенциалын
хэмжээ нь уусмалын идэвхийн коэффициент болон ионы хүчнээс хамаарна. Ихэнэх
тохиолдолд бодит потенциалын хэмжээг туршлагаар тодорхойлно.

      Электродын потенциол. Металл электродыг уг металлын ионыг агуулж байгаа
уусмалд дүрэхэд хатуу ба шингэн фазын хооронд тэнцвэр тогтоно.




      Өнгөрсөн зууны эцсээр эрдэмтэн В. Нернст электродын тэнцвэрийн потенциалын
тоон утгыг илэрхийлэх үндсэн тэгшитгэлийг бодож гаргасан тэр үеэс потенциометрийн
арга боловсрогдсон байна. Потенциометрийн шууд аргаар электродын потенциалын
холбогдлыг хэмжиж аваад, дараа нь уусмал дахь тодорхойлох гэж байгаа ионы
концентрацийг тооцоолно. Энэ арга нь устөрөгчийн ионы концентрацийг тодорхойлоход
өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд орчны рН тодорхойлох бусад аргуудтай харьцуулахад
олон давуу талуудтай. Орчин үед потенциометрийн арга нь физик химийн янз бүрийн
тогтмол, аналитик химид уусмал дахь бодисын концентрацийг буюу уусмалын хүчиллэг,
шүлтлэг чанарыг тодорхойлоход болон технологийн янз бүрийн процессыг хянах, шалгах


                                                                                  1
автомат тасралтгүй аргуудад өргөн хэрэглэгдэж байна. Poterntia- чадал, хүч (латин үгнээс
гаралтай) Metreo-хэмжих

      Тэнцвэрийн потенциал. Металл-уусмалын зааг дээр үссч байгаа электродын
потенциалын хэмжээг тэнцвэрийн потенциал гэнэ. Электродын тэнцвэрийн потенциалын,
уусмал дахь металлын ион концентрацаас хамаарах хамаарал нь Нернстийн тэгшитгэлээр
илэрхийлэгдэнэ.

 0
     стандарт потенцал

R-хийн тогтмол

T-температур

F-Фарадейн тогтмол

n- электроны тоо (урвалд орж буй)

      Хэвийн потенциал. 1 г-экв концентрацитай харгалзах давсны уусмалд дүрсэн
металл электродын потенциалыг хэвийн потенциал гэнэ. Хэвийн потенциал нь тухайн
металлын шинж төрх, байдлыг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм.

Потенциометр гальваник элементүүдийг дараах тохиолдолд ашиглана.

   1. Хоѐр электрод нэг шинжлэх уусмалд дүрэгдсэн
   2. Электродууд янз бүрийн уусмалд дүрэгдсэн (гэхдээ уусмал нь өөр хоорондоо
цахилгаан контакттай байхад) 2 дахь тохиолдолд уусмалыг өөр хооронд нь диффузийн
аргаар хольж болно. Тэдгээрийг ихэвчлэн сийрэг, керамик эсвэл пластмасс, шилэн
хаалтаар тусгаарлана. Гальваник элемэнтүүдийг зөөгдөх ба зөөгдөхгүй гэж 2 ангилна.
Зөөгдөхгүй элементийг химийн урвалын тэнцвэрийн тогтмол, электродын потенциал,
электродын диссоциацийн тогтмол, ионы идэвх, идэвхийн коэффициентийг хэмжихэд
ашиглана. Зөөгддөг элементийг тэнцвэрийн тогтмол, ионы идэвх болон идэвхийн
коэффициент, шинжилгээний потенциометрийн аргын үед хэрэглэнэ. Энэ аргыг:

       Шууд потенциометр
       Потенциометрийн титрлэлт гэж ангилна.
Шууд арга-ионыг тодорхойлоход (Ж: AgNO3 уусмал дах Ag+, индикатор электрод Е-ийн
утгаар) хэрэглэнэ. Гэхдээ энэ үед электролизын процесс нь эргэх процесс байна. Түүхийн
эх сурвалжаас үзэхэд шууд потенциометрийн анхны арга нь устөрөгчийн рН-ийг
тодорхойлох арга байжээ. Харин ион солилцооны электродын хальс үүссэнээр ионометр
үүсэх эх үндэс тавигджээ. Потенциометрийн хуваарийн тохиргоо хүндрэлтэй байх ба
яагаад гэвэл түүнд нийцсэн стандарт байхгүй. Иймээс ион солилцооны электродыг
хэрэглэх үед хамаарлыг хэмжилтийн графикийн тусламжтайгаар тодорхойлно. Шууд
потенциометрт редоксонометр, стандарт болон бодит исэлдэн ангижрах тэнцвэрийн


                                                                                      2
потенциалын концентрацийг хэмжинэ. Исэлдэн ангижрах урвалын потенциал нь бодисын
исэлдэн ангижрах хэлбэрээс хамаарна. Шууд потенциометрийн давуу талууд:

       Хэмжих ажиллагааны үед өөрчлөгдөхгүй.
       Тодорхойлох бодисыг урьдчилан ялгах боломжгүй.
       Энэ аргыг автоматжуулж болно.
       Тасралтгүй үргэлжлэх технологийн процессын үед ашиглаж болно.
   Потенциометрийн титрлэлтийн аргын тусламжтайгаар усан ба усан бус орчинд
тодорхойлох ба энэ аргаар янз бүрийн хүчиллэг, исэлдэн ангижрах, үндсэн, тунадасжих
урвалыг тодорхойлно. Хүчиллэг, үндсэн урвалд индикатороор дурын электродыг хэрэглэж
болох ба устөрөгчийн, хингидрон, сурьма, шилэн электродууд хэрэглэдгээс хамгийн өргөн
хэрэглэдэг нь шилэн электрод юм. Потенциометрийн титрлэлтийн давуу талууд:

      Химийн индикаторыг ашиглаж болно.
      Титрлэлтийн эцсийн цэгийг тогтооход нарийвчлал сайтай.
      Булингартай, будагтай уусмалыг титрлэх боломжтой.
Потенциометрийг аналитик химид уусмал дах бодисын концентрацийг тодорхойлох, рН
хэмжихэд ашиглана. Анализын потенциометрийн арга нь редоксонометрийн исэлдэн
ангижрах урвалын, ионометрийн, термодинамикийн ба физик химийн хэмжигдэхүүнийг
тодорхойлох арга, потенциометрийн титрлэлтийн гэсэн үндсэн чиглэлээр хөгжиж байна.

      Редоксонометрийн арга. Энэ арга нь уусмал дахь исэлдэн ангижрах системийн
потенциалыг хэмжих явдал дээр үндэслэсэн аргуудыг нэгтгэдэг юм. Энэ аргыг эрдэмтэн
В.Кларка үндэслэсэн бөгөөд энэ талаар анхны судалгааг 1923 онд явуулжээ. Энэ аргын
хөгжилтөнд Оросын эрдэмтэн Б.Н Никольский, түүний шавь нар ихээхэн хувь нэмэр
оруулсан байна. Орчин үед редоксонометрийн аргыг протолик ба комплекс үүсгэх
процессыг судлах болон янз бүрийн үйлдвэрийн процессыг хянахад хэргэлэж байна.

       Ионометрийн арга. Энэ арга нь ион- селектив электродыг хэрэгдэн янз бүрийн фаз
дахь ионы идэвхийг буюу концентрацийг шууд тодорхойлох аргуудыг нэгтгэнэ. Энэ аргад
рН метрийн , катионометрийн, анионометрийн рагууд хамаарна. рН метрийн аргыг уусмал
дахь ионы концентрацийг тодорхойлоход хэрэглэдэг бол катионометрийн ба ионометрийн
аргыг янз бүрийн ионуудын идэвхи ба концентрацийг шууд тодорхойлоход хэрэглэнэ.

       Потенциометрийн титрлэлтийн арга. Химийн урвалын явцыг ажиглах,
эквивалент цэгийг тодорхойлоход энэ аргыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд индикатор
хэрэглэж явуулдаг ердийн титрлэлттэй харьцуулахад энэ арга нарийвчлал сайтайгаас
өнгөт индикатор хэрэглэх боломжгүй бодисыг титрлэхэд ашиглаж байна. Мөн уусмалд
байгаа хэд хэдэн бодисыг нэг удаагийн туршилтаар нэгэн зэрэг тодорхойлж болно.
Потенциометрийн титрлэлтийг явуулахад саармагжих, исэлдэн ангижрах, тунадасжих,
комплекс үүсэх зэрэг урвалуудыг ашиглана. Титрлэлтийг шууд, дифференциаль, давхар
уламжлалын гэж ангилах ба сүүлийн 2 арга нь титрлэлтийн эцсийн цэгийг тодорхойлох
нарийвчлалыг ихэсгэнэ.

                  Потенциометрийн аргад хэрэглэгдэх электродууд
                                                                                   3
Электродын төрлүүд.




Сонгодог электродын төрлүүд.




      0 бүлгийн электрод: Цагаан алт, паллади, алт зэрэг идэвхгүй металл электрод ба
исэлдэх-ангижрах хэлбэрийг агуулж буй уусмалаас тогтоно.

      1 бүлгийн электрод: Эргэх чанартай буюу металл/ металлын ион гэсэн системээс
тогтоно. Өөрөөр хэлбэл идэвхтэй металл, түүний ионыг агуулсан уусмалаас тогтоно.

      2 бүлгийн электрод: Эргэх чанартай буюу металл нь металлын ионы давсны
уусмал ба илүүдэл анионтой (X-) тэнцвэрт орших систем.

      Уусмал дахь ионы концентрациас хамаарч электродын тэнцвэрийн потенциал
өөрчлөгдөхийг катион буюу анионы хувьд эргэх чанар гэнэ. Эргэх чанартай буюу металл
нь ерөнхий 1 анионы муу уусдаг хоѐр давс ба хоѐрдугаар катионы илүүдэл бүхий
уусмалтай тэнцвэрт орших систем (эсвэл хоѐрдугаар металлын ионы комплекс уусмал)
Үүнтэй холбогдуулан 1-р зэргийн, 2-р зэргийн электрод гэж ангилна. Өөрийнх нь давсны
уусмалд дүрсэн зарим металлууд уусмалд байгаа ионуудтайгаа тэнцвэрийн байдалд
оршино. Тогтмол температурт энэ тэнцвэрийн байдал зөвхөн металлын төрх, байдал,
уусмал дахь уг металл ионы концентрациар тодорхойлогдоно. Ийм электродын потенциал

                                                                                   4
нь электродын хэмжээ, уумалын эзэлхүүн зэрэг хүчин зүйлээс хамаарахгүй. Энэ
электродыг 1-р зэргийн электрод гэнэ.

      Ижил анионтой өөр давсны илүүдлийг агуулсан, өөрийнхөө муу уусдаг давсны
ханасан уусмалд дүрсэн тэр металлыг 2-р зэргийн электрод гэнэ. Ийм электродод хлор-
мөнгөний электрод хамаарна. 2-р зэргийн электрод нь 1-р зэргийнхтэй харьцуулахад эргэн
нөхөгдөх чанартай байдгаараа ялгагдана. 2-р зэргийн электродын потенциал тодорхойлогч
ионы функцийг металл катионууд бус илүүдэл байдалтай орших хялбар уусах давсны
анионууд гүйцэтгэнэ.

       Потенциометрийн титрлэлтэнд хэрэглэгдэх электродууд нь бүх тохиолдолд эргэх
чанартай бөгөөд өөрөөр хэлбэл, уусмал дахь ионы концентраци хувирахад тэдгээрийн
потенциал нь хувирч байх ѐстой. Уусмал дахь тодорхойлж байгаа ионы концентрацийн
өөрчлөлтөнд    мэдрэмтгий, ердийн титрлэлтийн индикаторыг орлож чадах тийм
электродыг индикатор электрод гэнэ. Потенциометрийн хүчил шүлтийн аргад хэрэглэгдэх
электродууд нь устөрөгчийн ионы концентрацийн хувьд эргэх электрод юм. Саармагжих
урвалд ба уусмалын рН тодорхойлоход хингидрон, шилэн, сурьма электродыг өргөн
хэрэглэнэ.

      Мембран буюу ион-сонгомол электрод. Уусмалд нэг ионы хувьд мэдрэмтгий
өөрөөр хэлбэл зөвхөн нэг ионы хувьд ионы идэвх буюу концентрацийг хэмжихэд
сонгомол чанартай электродыг хэлнэ. Ион сонгомол электродыг доорх байдлаар ангилна.




                                                                                    5
Индикатор электрод. Индикатор электродын потенциал нь уусмал дахь
тодорхойлж буй ионы идэвх (концентраци)-ийн логарифм утгатай шууд пропорциональ
хамааралтай, Нерстийн тэгшитгэлээр илэрхийлж болдог индикаторыг хэлнэ. Голчлон
хэрэглэгддэг харьцуулах электродод: хлортмөнгөний электрод Ag|AgCl, KCl , каломель




электрод Hg| Hg2Cl2, KCl орно. Практикт хамгийн өргөн ашигладаг потенциометр нь
рНметр юм. рНметрээр орчны хүчиллэг, шүлтлэг, саармаг эсэхийг тодорхойлдог.
Устөрөгчийн ионы концентрацийг хэмжих замаар уусмалын рН-ийг тодорхойлно. рНметр
нь шилэн электрод ба харьцуулах электрод болох каломель электродоос тогтоно. Шилэн
электродын потенциал нь зөвхөн устөрөгчийн ионы концентрациас хамааран өөрчлөгддөг
байна.

                                   рН= -lg [H+]

      Энд: [H+]- устөрөгчийн ионы концентраци

рН-метрээр хөрсний болон төрөл бүрийн уусмалын орчнийг тодорхойлохоос гадна
потенциометрийн титрлэлтийн аргаар хүчил, шүлтийн тоо хэмжээг тодорхойлох
боломжтой.




                                                                                 6
Хингидрон электрод. Хингидрон нь С6 Н4 О2 х С6Н4(ОН)2 , хинон, гидрохиноны
эквимоляр нэгдэл бөгөөд энэ нь уусмалдаа хинон, гидрохинон болж задарна.

                            С6 Н4 О2+2Н+ +2е- С6Н4(ОН)2
                            Хинон            гидрохинон
      Шүлтлэг орчинд хингидрон электродыг хэрэглэж болохгүй .Харин рН 0-8,5 рН
тохиолдолд хэрэглэнэ.

      Сурьма электрод. Энэ нь металл сурьма, түүний муу уусдаг ислээс тогтсон 2-р
зэргийн электрод юм. Sb/Sb2O3. Сурьма электрод нь савх хэлбэртэй байхаас гадна
электролизийн аргаар бэлтгэж болно. Энэ электрод нь рН 0-12 хооронд хэмжихэд
тохиромжтой.

       Устөрөгчийн электрод. Электролизоор цагаан алтны үетйг гадаргууд нь суулгасан
цагаан алтан ялтсаас тогтох бөгөөд түүнийг хий байдалтай устөрөгчөөр тасралтгүй угааж
шингээсэн байна. Ийм электродыг устөрөгчийн ионы тодорхой концентрациьай уусмалд
дүрэхэд цагаан алтны гадаргуу дээр адсорбцлогдсон устөрөгч ба уусмал дахь устөрөгчийн
ионы хооронд тэнцвэр тогтоно. Энэ электрод нь хэд хэдэн дутагдалтай талтай.

       Устөрөгчийн электродыг хүхэрт устөрөгч, мышьякт устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт
бодисууд хордуулдаг. Иймээс түүнийг цэвэрлэхэд хугацаа, тоног төхөөрөмж
шаардлагатай.
       Анализ хийх хугацаа шаардлагатай.
       Энэ электродыг хүчтэй исэлдүүлэгч буюу ангижруулагч агуулж байгаа уусмалд
хэрэглэж болохгүй.


                                                                                    7
8

Contenu connexe

Tendances

анализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууданализын физик химийн аргууд
анализын физик химийн аргуудdavaa627
 
101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndesXaz Bit
 
дисперс систем 12
дисперс систем 12дисперс систем 12
дисперс систем 12davaa627
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериdavaa627
 
каогуляци
каогуляцикаогуляци
каогуляциdavaa627
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтkhongoroo_38
 
Уусах чанар
Уусах чанарУусах чанар
Уусах чанарdawaakhuu_od
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршилdavaa627
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
Talstiin oront tor 9
Talstiin oront tor 9Talstiin oront tor 9
Talstiin oront tor 9Erka Bandi
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэрDavaakhuu Purevjav
 
адсорбци
адсорбциадсорбци
адсорбциdavaa627
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлdavaa627
 
гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11davaa627
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9davaa627
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршилdavaa627
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8davaa627
 

Tendances (20)

анализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууданализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууд
 
101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes101 9-termohimiin vndes
101 9-termohimiin vndes
 
дисперс систем 12
дисперс систем 12дисперс систем 12
дисперс систем 12
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомери
 
эсийн хими шинж
эсийн хими шинжэсийн хими шинж
эсийн хими шинж
 
каогуляци
каогуляцикаогуляци
каогуляци
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
Уусах чанар
Уусах чанарУусах чанар
Уусах чанар
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршил
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
хөнгөнцагаан
хөнгөнцагаанхөнгөнцагаан
хөнгөнцагаан
 
Talstiin oront tor 9
Talstiin oront tor 9Talstiin oront tor 9
Talstiin oront tor 9
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
уусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэруусах чанарын үржвэр
уусах чанарын үржвэр
 
адсорбци
адсорбциадсорбци
адсорбци
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
 
гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11гадаргуун үзэгдэл 11
гадаргуун үзэгдэл 11
 
кинетик, катализ 9
кинетик, катализ 9кинетик, катализ 9
кинетик, катализ 9
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршил
 
цахилгаан хими 8
цахилгаан хими 8цахилгаан хими 8
цахилгаан хими 8
 

Similaire à потенциометрийн арга

куланометрийн арга
куланометрийн аргакуланометрийн арга
куланометрийн аргаdavaa627
 
Shinj.kulonometr 5
Shinj.kulonometr 5Shinj.kulonometr 5
Shinj.kulonometr 5davaa627
 
поляраграфийн арга
поляраграфийн аргаполяраграфийн арга
поляраграфийн аргаdavaa627
 
анализын кондуктометрийн арга
анализын кондуктометрийн аргаанализын кондуктометрийн арга
анализын кондуктометрийн аргаdavaa627
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8davaa627
 
люменесценцийн арга
люменесценцийн аргалюменесценцийн арга
люменесценцийн аргаdavaa627
 
101 12 electrolit
101 12 electrolit101 12 electrolit
101 12 electrolitXaz Bit
 
3.5.исэлдлийн зэрэг
3.5.исэлдлийн зэрэг3.5.исэлдлийн зэрэг
3.5.исэлдлийн зэрэгErka Bandi
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1zenhee
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1zenhee
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1enkhbold tugsbilegt
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdenhee_92
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdenhee_92
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdenhee_92
 
Stahim her1 td
Stahim her1 tdStahim her1 td
Stahim her1 tdenhee_92
 
101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bishXaz Bit
 

Similaire à потенциометрийн арга (20)

куланометрийн арга
куланометрийн аргакуланометрийн арга
куланометрийн арга
 
Shinj.kulonometr 5
Shinj.kulonometr 5Shinj.kulonometr 5
Shinj.kulonometr 5
 
поляраграфийн арга
поляраграфийн аргаполяраграфийн арга
поляраграфийн арга
 
анализын кондуктометрийн арга
анализын кондуктометрийн аргаанализын кондуктометрийн арга
анализын кондуктометрийн арга
 
P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8P.k.tsahilgaan himi 8
P.k.tsahilgaan himi 8
 
люменесценцийн арга
люменесценцийн аргалюменесценцийн арга
люменесценцийн арга
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
101 12 electrolit
101 12 electrolit101 12 electrolit
101 12 electrolit
 
3.5.исэлдлийн зэрэг
3.5.исэлдлийн зэрэг3.5.исэлдлийн зэрэг
3.5.исэлдлийн зэрэг
 
Ph lekts-3
Ph lekts-3Ph lekts-3
Ph lekts-3
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1
 
Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1Hemjigdehuun negj hicheel1
Hemjigdehuun negj hicheel1
 
цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1цахилгаан материал бие даалт1
цахилгаан материал бие даалт1
 
Molekul2010
Molekul2010Molekul2010
Molekul2010
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 td
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 td
 
Stahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 tdStahim hereglegdehuun1 td
Stahim hereglegdehuun1 td
 
Stahim her1 td
Stahim her1 tdStahim her1 td
Stahim her1 td
 
Himiin holboo
Himiin holbooHimiin holboo
Himiin holboo
 
101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish101 11-elektrolit ba bish
101 11-elektrolit ba bish
 

Plus de davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

Plus de davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

потенциометрийн арга

  • 1. ПОТЕНЦИОМЕТРИЙН АРГА Энэ арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг цахилгаан химийн анализын арга юм. Электродын тэнцвэрийн потентциал нь уусмалын ионы концентрациас хамаардаг дээр тулгуурлан электродын потенциалыг хэмжих дээр үндэслэгдсэн арга юм. Энэ аргаар мөн л олон тооны металл, металл бишүүдийг тодорхойлох боломжтой юм. Шинжилж байгаа уусмалд дүрсэн янз бүрийн электродуудын потенциал буюу янз бүрийн хэлхээний цахилгаан хөдөлгөгч хүч (ц.х.х)-ийг хэмжиж, түүнийг ашиглан системийн шинж чанарыг тодорхойлогч физик химийн аль нэг хэмжигдэхүүн болон ионы буюу бодисын концентрацийг тодорхойлно. Потенциалын хэмжээ нь электродын төрх байдал, уусмалын шинж чанар, концентраци, тэнд явагдаж байгаа химийн урвалын шинж чанар, орчны температур зэрэг бусад хүчин зүйлээс хамаарна. Электродын потенциал буюу ц.х.х-ийг хэмжин химийн урвалын явцыг ажиглан үйлдвэрийн технологийн дэглэмийг хянаж шалгаж болно. Потенциометрийн аргад электродууд нь индикаторын үүргийг гүйцэтгэнэ. Лабораторийн практикт анализын эзэлхүүний аргад эквивалент цэгийг олох, уусмал дахь ионы концентрацийг тодорхойлох, химийн урвалын механизмыг судлахад анализын потенциометрийн аргыг хэрэглэдэг. Потенциометрийн аргын онолын үндэс. Хэвийн болон стандарт потенциал нь бодит нөхцөлд системийн төрх байдлыг харьцуулахад тохиромж муутай юм. Зөвхөн исэлдэн ангижрах системээс төдий бус урвал яюагдаж байгаа орчноос хамаарах потенциалыг бодит потенциал гэнэ. Бодит петенциалын хэмжээ нь уусмалын идэвхийн коэффициент болон ионы хүчнээс хамаарна. Ихэнэх тохиолдолд бодит потенциалын хэмжээг туршлагаар тодорхойлно. Электродын потенциол. Металл электродыг уг металлын ионыг агуулж байгаа уусмалд дүрэхэд хатуу ба шингэн фазын хооронд тэнцвэр тогтоно. Өнгөрсөн зууны эцсээр эрдэмтэн В. Нернст электродын тэнцвэрийн потенциалын тоон утгыг илэрхийлэх үндсэн тэгшитгэлийг бодож гаргасан тэр үеэс потенциометрийн арга боловсрогдсон байна. Потенциометрийн шууд аргаар электродын потенциалын холбогдлыг хэмжиж аваад, дараа нь уусмал дахь тодорхойлох гэж байгаа ионы концентрацийг тооцоолно. Энэ арга нь устөрөгчийн ионы концентрацийг тодорхойлоход өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд орчны рН тодорхойлох бусад аргуудтай харьцуулахад олон давуу талуудтай. Орчин үед потенциометрийн арга нь физик химийн янз бүрийн тогтмол, аналитик химид уусмал дахь бодисын концентрацийг буюу уусмалын хүчиллэг, шүлтлэг чанарыг тодорхойлоход болон технологийн янз бүрийн процессыг хянах, шалгах 1
  • 2. автомат тасралтгүй аргуудад өргөн хэрэглэгдэж байна. Poterntia- чадал, хүч (латин үгнээс гаралтай) Metreo-хэмжих Тэнцвэрийн потенциал. Металл-уусмалын зааг дээр үссч байгаа электродын потенциалын хэмжээг тэнцвэрийн потенциал гэнэ. Электродын тэнцвэрийн потенциалын, уусмал дахь металлын ион концентрацаас хамаарах хамаарал нь Нернстийн тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ. 0 стандарт потенцал R-хийн тогтмол T-температур F-Фарадейн тогтмол n- электроны тоо (урвалд орж буй) Хэвийн потенциал. 1 г-экв концентрацитай харгалзах давсны уусмалд дүрсэн металл электродын потенциалыг хэвийн потенциал гэнэ. Хэвийн потенциал нь тухайн металлын шинж төрх, байдлыг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм. Потенциометр гальваник элементүүдийг дараах тохиолдолд ашиглана. 1. Хоѐр электрод нэг шинжлэх уусмалд дүрэгдсэн 2. Электродууд янз бүрийн уусмалд дүрэгдсэн (гэхдээ уусмал нь өөр хоорондоо цахилгаан контакттай байхад) 2 дахь тохиолдолд уусмалыг өөр хооронд нь диффузийн аргаар хольж болно. Тэдгээрийг ихэвчлэн сийрэг, керамик эсвэл пластмасс, шилэн хаалтаар тусгаарлана. Гальваник элемэнтүүдийг зөөгдөх ба зөөгдөхгүй гэж 2 ангилна. Зөөгдөхгүй элементийг химийн урвалын тэнцвэрийн тогтмол, электродын потенциал, электродын диссоциацийн тогтмол, ионы идэвх, идэвхийн коэффициентийг хэмжихэд ашиглана. Зөөгддөг элементийг тэнцвэрийн тогтмол, ионы идэвх болон идэвхийн коэффициент, шинжилгээний потенциометрийн аргын үед хэрэглэнэ. Энэ аргыг: Шууд потенциометр Потенциометрийн титрлэлт гэж ангилна. Шууд арга-ионыг тодорхойлоход (Ж: AgNO3 уусмал дах Ag+, индикатор электрод Е-ийн утгаар) хэрэглэнэ. Гэхдээ энэ үед электролизын процесс нь эргэх процесс байна. Түүхийн эх сурвалжаас үзэхэд шууд потенциометрийн анхны арга нь устөрөгчийн рН-ийг тодорхойлох арга байжээ. Харин ион солилцооны электродын хальс үүссэнээр ионометр үүсэх эх үндэс тавигджээ. Потенциометрийн хуваарийн тохиргоо хүндрэлтэй байх ба яагаад гэвэл түүнд нийцсэн стандарт байхгүй. Иймээс ион солилцооны электродыг хэрэглэх үед хамаарлыг хэмжилтийн графикийн тусламжтайгаар тодорхойлно. Шууд потенциометрт редоксонометр, стандарт болон бодит исэлдэн ангижрах тэнцвэрийн 2
  • 3. потенциалын концентрацийг хэмжинэ. Исэлдэн ангижрах урвалын потенциал нь бодисын исэлдэн ангижрах хэлбэрээс хамаарна. Шууд потенциометрийн давуу талууд: Хэмжих ажиллагааны үед өөрчлөгдөхгүй. Тодорхойлох бодисыг урьдчилан ялгах боломжгүй. Энэ аргыг автоматжуулж болно. Тасралтгүй үргэлжлэх технологийн процессын үед ашиглаж болно. Потенциометрийн титрлэлтийн аргын тусламжтайгаар усан ба усан бус орчинд тодорхойлох ба энэ аргаар янз бүрийн хүчиллэг, исэлдэн ангижрах, үндсэн, тунадасжих урвалыг тодорхойлно. Хүчиллэг, үндсэн урвалд индикатороор дурын электродыг хэрэглэж болох ба устөрөгчийн, хингидрон, сурьма, шилэн электродууд хэрэглэдгээс хамгийн өргөн хэрэглэдэг нь шилэн электрод юм. Потенциометрийн титрлэлтийн давуу талууд: Химийн индикаторыг ашиглаж болно. Титрлэлтийн эцсийн цэгийг тогтооход нарийвчлал сайтай. Булингартай, будагтай уусмалыг титрлэх боломжтой. Потенциометрийг аналитик химид уусмал дах бодисын концентрацийг тодорхойлох, рН хэмжихэд ашиглана. Анализын потенциометрийн арга нь редоксонометрийн исэлдэн ангижрах урвалын, ионометрийн, термодинамикийн ба физик химийн хэмжигдэхүүнийг тодорхойлох арга, потенциометрийн титрлэлтийн гэсэн үндсэн чиглэлээр хөгжиж байна. Редоксонометрийн арга. Энэ арга нь уусмал дахь исэлдэн ангижрах системийн потенциалыг хэмжих явдал дээр үндэслэсэн аргуудыг нэгтгэдэг юм. Энэ аргыг эрдэмтэн В.Кларка үндэслэсэн бөгөөд энэ талаар анхны судалгааг 1923 онд явуулжээ. Энэ аргын хөгжилтөнд Оросын эрдэмтэн Б.Н Никольский, түүний шавь нар ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Орчин үед редоксонометрийн аргыг протолик ба комплекс үүсгэх процессыг судлах болон янз бүрийн үйлдвэрийн процессыг хянахад хэргэлэж байна. Ионометрийн арга. Энэ арга нь ион- селектив электродыг хэрэгдэн янз бүрийн фаз дахь ионы идэвхийг буюу концентрацийг шууд тодорхойлох аргуудыг нэгтгэнэ. Энэ аргад рН метрийн , катионометрийн, анионометрийн рагууд хамаарна. рН метрийн аргыг уусмал дахь ионы концентрацийг тодорхойлоход хэрэглэдэг бол катионометрийн ба ионометрийн аргыг янз бүрийн ионуудын идэвхи ба концентрацийг шууд тодорхойлоход хэрэглэнэ. Потенциометрийн титрлэлтийн арга. Химийн урвалын явцыг ажиглах, эквивалент цэгийг тодорхойлоход энэ аргыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд индикатор хэрэглэж явуулдаг ердийн титрлэлттэй харьцуулахад энэ арга нарийвчлал сайтайгаас өнгөт индикатор хэрэглэх боломжгүй бодисыг титрлэхэд ашиглаж байна. Мөн уусмалд байгаа хэд хэдэн бодисыг нэг удаагийн туршилтаар нэгэн зэрэг тодорхойлж болно. Потенциометрийн титрлэлтийг явуулахад саармагжих, исэлдэн ангижрах, тунадасжих, комплекс үүсэх зэрэг урвалуудыг ашиглана. Титрлэлтийг шууд, дифференциаль, давхар уламжлалын гэж ангилах ба сүүлийн 2 арга нь титрлэлтийн эцсийн цэгийг тодорхойлох нарийвчлалыг ихэсгэнэ. Потенциометрийн аргад хэрэглэгдэх электродууд 3
  • 4. Электродын төрлүүд. Сонгодог электродын төрлүүд. 0 бүлгийн электрод: Цагаан алт, паллади, алт зэрэг идэвхгүй металл электрод ба исэлдэх-ангижрах хэлбэрийг агуулж буй уусмалаас тогтоно. 1 бүлгийн электрод: Эргэх чанартай буюу металл/ металлын ион гэсэн системээс тогтоно. Өөрөөр хэлбэл идэвхтэй металл, түүний ионыг агуулсан уусмалаас тогтоно. 2 бүлгийн электрод: Эргэх чанартай буюу металл нь металлын ионы давсны уусмал ба илүүдэл анионтой (X-) тэнцвэрт орших систем. Уусмал дахь ионы концентрациас хамаарч электродын тэнцвэрийн потенциал өөрчлөгдөхийг катион буюу анионы хувьд эргэх чанар гэнэ. Эргэх чанартай буюу металл нь ерөнхий 1 анионы муу уусдаг хоѐр давс ба хоѐрдугаар катионы илүүдэл бүхий уусмалтай тэнцвэрт орших систем (эсвэл хоѐрдугаар металлын ионы комплекс уусмал) Үүнтэй холбогдуулан 1-р зэргийн, 2-р зэргийн электрод гэж ангилна. Өөрийнх нь давсны уусмалд дүрсэн зарим металлууд уусмалд байгаа ионуудтайгаа тэнцвэрийн байдалд оршино. Тогтмол температурт энэ тэнцвэрийн байдал зөвхөн металлын төрх, байдал, уусмал дахь уг металл ионы концентрациар тодорхойлогдоно. Ийм электродын потенциал 4
  • 5. нь электродын хэмжээ, уумалын эзэлхүүн зэрэг хүчин зүйлээс хамаарахгүй. Энэ электродыг 1-р зэргийн электрод гэнэ. Ижил анионтой өөр давсны илүүдлийг агуулсан, өөрийнхөө муу уусдаг давсны ханасан уусмалд дүрсэн тэр металлыг 2-р зэргийн электрод гэнэ. Ийм электродод хлор- мөнгөний электрод хамаарна. 2-р зэргийн электрод нь 1-р зэргийнхтэй харьцуулахад эргэн нөхөгдөх чанартай байдгаараа ялгагдана. 2-р зэргийн электродын потенциал тодорхойлогч ионы функцийг металл катионууд бус илүүдэл байдалтай орших хялбар уусах давсны анионууд гүйцэтгэнэ. Потенциометрийн титрлэлтэнд хэрэглэгдэх электродууд нь бүх тохиолдолд эргэх чанартай бөгөөд өөрөөр хэлбэл, уусмал дахь ионы концентраци хувирахад тэдгээрийн потенциал нь хувирч байх ѐстой. Уусмал дахь тодорхойлж байгаа ионы концентрацийн өөрчлөлтөнд мэдрэмтгий, ердийн титрлэлтийн индикаторыг орлож чадах тийм электродыг индикатор электрод гэнэ. Потенциометрийн хүчил шүлтийн аргад хэрэглэгдэх электродууд нь устөрөгчийн ионы концентрацийн хувьд эргэх электрод юм. Саармагжих урвалд ба уусмалын рН тодорхойлоход хингидрон, шилэн, сурьма электродыг өргөн хэрэглэнэ. Мембран буюу ион-сонгомол электрод. Уусмалд нэг ионы хувьд мэдрэмтгий өөрөөр хэлбэл зөвхөн нэг ионы хувьд ионы идэвх буюу концентрацийг хэмжихэд сонгомол чанартай электродыг хэлнэ. Ион сонгомол электродыг доорх байдлаар ангилна. 5
  • 6. Индикатор электрод. Индикатор электродын потенциал нь уусмал дахь тодорхойлж буй ионы идэвх (концентраци)-ийн логарифм утгатай шууд пропорциональ хамааралтай, Нерстийн тэгшитгэлээр илэрхийлж болдог индикаторыг хэлнэ. Голчлон хэрэглэгддэг харьцуулах электродод: хлортмөнгөний электрод Ag|AgCl, KCl , каломель электрод Hg| Hg2Cl2, KCl орно. Практикт хамгийн өргөн ашигладаг потенциометр нь рНметр юм. рНметрээр орчны хүчиллэг, шүлтлэг, саармаг эсэхийг тодорхойлдог. Устөрөгчийн ионы концентрацийг хэмжих замаар уусмалын рН-ийг тодорхойлно. рНметр нь шилэн электрод ба харьцуулах электрод болох каломель электродоос тогтоно. Шилэн электродын потенциал нь зөвхөн устөрөгчийн ионы концентрациас хамааран өөрчлөгддөг байна. рН= -lg [H+] Энд: [H+]- устөрөгчийн ионы концентраци рН-метрээр хөрсний болон төрөл бүрийн уусмалын орчнийг тодорхойлохоос гадна потенциометрийн титрлэлтийн аргаар хүчил, шүлтийн тоо хэмжээг тодорхойлох боломжтой. 6
  • 7. Хингидрон электрод. Хингидрон нь С6 Н4 О2 х С6Н4(ОН)2 , хинон, гидрохиноны эквимоляр нэгдэл бөгөөд энэ нь уусмалдаа хинон, гидрохинон болж задарна. С6 Н4 О2+2Н+ +2е- С6Н4(ОН)2 Хинон гидрохинон Шүлтлэг орчинд хингидрон электродыг хэрэглэж болохгүй .Харин рН 0-8,5 рН тохиолдолд хэрэглэнэ. Сурьма электрод. Энэ нь металл сурьма, түүний муу уусдаг ислээс тогтсон 2-р зэргийн электрод юм. Sb/Sb2O3. Сурьма электрод нь савх хэлбэртэй байхаас гадна электролизийн аргаар бэлтгэж болно. Энэ электрод нь рН 0-12 хооронд хэмжихэд тохиромжтой. Устөрөгчийн электрод. Электролизоор цагаан алтны үетйг гадаргууд нь суулгасан цагаан алтан ялтсаас тогтох бөгөөд түүнийг хий байдалтай устөрөгчөөр тасралтгүй угааж шингээсэн байна. Ийм электродыг устөрөгчийн ионы тодорхой концентрациьай уусмалд дүрэхэд цагаан алтны гадаргуу дээр адсорбцлогдсон устөрөгч ба уусмал дахь устөрөгчийн ионы хооронд тэнцвэр тогтоно. Энэ электрод нь хэд хэдэн дутагдалтай талтай. Устөрөгчийн электродыг хүхэрт устөрөгч, мышьякт устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт бодисууд хордуулдаг. Иймээс түүнийг цэвэрлэхэд хугацаа, тоног төхөөрөмж шаардлагатай. Анализ хийх хугацаа шаардлагатай. Энэ электродыг хүчтэй исэлдүүлэгч буюу ангижруулагч агуулж байгаа уусмалд хэрэглэж болохгүй. 7
  • 8. 8