SlideShare une entreprise Scribd logo
1  sur  33
   Монголчууд бидний томоохон ѐс
    заншилын нэг бол бэр гуйх ѐс юм.
    Аймаг аймгуудын бэр гуйх ѐс нь өөр
    өөр байдаг. Бэр гуйх хүний зан байдал,
    дэг журамын талаар болон ямар хүн
    бэр гуйх ѐстой вэ гэдэгийн талаар товч
    мэдээлэл өгөхийг зорьлоо.
Бэр гуйгч нь хүүгийн талын элч,
охины талд хүндтэй нэгэн. Зарим
хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг
нь (гол нь аав) оролцох ѐстой юм
шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг
зарим газар ам сонсох гэнэ)
боломжийн хүн олдохгүй, өөрсдөө
явах тохиолдол гарч болох боловч
энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү,
танилаараа гүйцэтгүүлдэг заншил
уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар
явж буй хүмүүс хүүгийн талын элч,
зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр
бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.
Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.
Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх
ѐстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр
өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй,
төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах
мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне
гэдгийг                           санах                              хэрэгтэй.


Хоѐр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх
нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн
тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн
сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж
явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг
сэлтийг           бэлдэж,            сөн            түших           үүрэгтэй.
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар

байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний

хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа

хавчуулсан (өвөртөлсөн ч болно)хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж

яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг

улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний

эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг

зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч

нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө

ойрхон                            орчинд                             байлгана.
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль

дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил,

махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2

гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох

бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр

гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах

эрхтэй.

Бэр гуйх хугацаа

Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж

харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд

тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо,

арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж

хутгахгүй байвал зохино.
Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир”
киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ѐстой юм шиг ойлгодог. Тэр
бол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт
яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд
дэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн
хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа
холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа
товчхон   дурдахаас     илүү    үг   хэлэх    шаардлагагүй.
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог
газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль
соѐлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав
ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр
болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд
орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоѐр биений
мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн
анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.
Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон
амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ѐс
жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг
нугынхаа ѐс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв
суурин газарт бэр гуйх тохиолдолд
Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
Ёотон (урт гонзгой хайрцагтай)
Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл
тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
Охины      эцэг,       эх     гэр     бүлийн          хүмүүст    өгөх     бэлэг      дурсгал

Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл

элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс

хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт

байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын

хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар

чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон

байх                                                                                   ѐстой.

Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соѐлын бараа, ээжид нь

дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл

өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр

намд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад

танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над

50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж

өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон

хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага

балчир     насныхныг        баярлуулахаар      зүйл      авч    очиж    түгээвэл     зохино.
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал
бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих
боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг
гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын
хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын
толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина.
Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр
архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд
архины   нэрний    үг   үсэг   ил   харагдахаар   байрлуулна.
Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ѐстой вэ?

Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ

малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ѐстой. Бэлэг сэлтийг хоногоос

доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний

баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа

зооглож,                                                                        хүртдэг.

Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл

Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал,

хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд

өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж

тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж

мэдсэн байх ѐстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие

биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт

бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн

болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах

эрхийг                                                                          эдэлдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соѐлын
түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр
өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг
билэгдэх   үүднээс   битүү   хоол     (бууз   банш,   хуушуур)   хийхийг   цээрлэдэг.
Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ
хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ
нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу
үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны
хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөел
тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан
бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор
тохирсон хоѐр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоѐрын
алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг
санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их
байнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий
чинээ их байдгийг анхаарвал зохино.
Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдрал
дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын
ѐс нь хүн төрлөхтний ѐслол төгөлдөр баяр
цэнгэл    юм.   Гэрлэлтийн    ѐс    нь    эрх   тэгш
залуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүрт
сэтгэлээр    барилцсан   чөлөөт      холбоо     юм.
Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүний
сэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцан
дурлах,     хайрлан   өндөр    ѐс        суртахццны
харилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлд
тусгалаа олжээ. Хуримын ѐс нь хуримлах
орчин, хуримлагч олны онцлогоос болж бага
сага ялгаа бүхий боловч нийтлэг нэгэн ѐс
гаримд хамрагдаж байна.
Гэрлэх ѐс гүйцэтгэхийн өмнө гэр бүл бүртгэх газар,

хурим ѐслолын ордон, албан захиргаа,олон нийтийн

байгууллагаас шинэ өрхийн залуу эзэн эзэгтэй нарт

зориулан гэр бүлийн амьдралыг зохион байгуулах

талаар хуульч, эдийн засагч, эмч, сурган хүмүүжүүлэгч,

урчуудаар тусгайлан яриа хийлгэн, зөвлөлгөө өгүүлж,

аж төрөх урлагийн шилдэг жишээг үзүүлэн таниулж

байхын дээр анх гэрлэгсдэд орон сууц олгох талаар

онцгой анхаарах нь чухал юм.
Гэр бүл болж хурим найр
үүсгэхэд тусгай ѐслолын
хувцас    өмсөх    заншил
дэлхийн бүх улс түмэнд
бий, түүний нэгэн адил
монголчуудын      хуримын
хувцас гоѐл эхнэр хүний
ууж-цэгдэг, /эхнэр дээл-
тэрлэг, толгойн боолт-
татуур,     үсний      гэр-
шивэргэл, хээ сүйх болон
эр хүний хантааз, халбан
малгай гэж их юм бий.
Эрэгтэйн хүнийх нь:
а) дээл, энгэр захыг олон
эмжсэн,            нударгатай,
нударгагүй элдэв       зүсмийн
дээл.
б) хантааз, өндөр захтай,
энгэртэй, хошоотой хантааз
В) Малгай, дээл өмсвөл бүрх
малгай өмсөж болно.
Эмэгтэй хүнийх нь:
А) ууж, энгэр захгүй, урдуураа
задгай, хорогой тоногтой өнгө
бүрийн торгон хантааз нь ууж
болно. Үүнийг ямарч хувцсан
дээр өмсөж болно. Харин
хуримын цагт уужны хоѐр
ташаанд өнгө өнгийн тууз
алчуур зүүвэл улам гоѐ болно.
Хуримлах ѐслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ѐс суртахуун, зан

заншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийн

харилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буй

хос хоѐрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэр

бүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных нь

зүгээс хүлээлгэн буйн утга учиртай.

Монголчуудын уламжлалт хуримын ѐслол нь бэр гуйх, баталгаа

хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах

ѐслол бүр нь зан заншил, ѐс суртахуун, гоо сайхны учир

холбогдол бүхий билээ.
Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн
хоѐр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ѐслол эхэлнэ.
Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:
Буга намнаач манайд байна
Булга зүйгээч танайд байна
Холыг ойртуулдаг морин эрдэнээр
Хоѐр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгат
ѐгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариуг
тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж
зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь
өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй
ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
Бэр гуйх ѐслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоѐр хэсэгт хуваана. Шийд

сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ

баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэх

байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй.

Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хурим

хийх өдрийг хэлэлцэн тохирдог.

Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж,

тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь

их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоѐл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй

бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх

бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг

магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх

нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж

цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл

гэж нэрлэх нь бий.
Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь,
хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй
холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт “эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах
хуурай” зэрэг ѐгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоѐр
талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй
бэлэг нь хоѐр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар
баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн
талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.

Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг.
Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах
хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг
бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ѐслолд бүсгүйн аав
ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ѐсгүй.
Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж
бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ
уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх,
дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.

Хуримлах ѐслолыг бэрийн гэрт болох ѐслол, бэр буулгах ѐслол,
гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж
болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү
оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи,
бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн
нийлүүлэх нь хоѐр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг
нэгтгэх ѐс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн
холбоо тогтоож буйг бэлгэддэг.
Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг
болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны
түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд
юмс байр байрандаа засагдсан байх ѐстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа
инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд
бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг
дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь,
жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоѐл
чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь
гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн
бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах
дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр
үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс,
үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж
ирдэг заншил түгээмэл юм.
Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь

хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой

хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход

тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх

жаргалыг бэлгэдэн асаасан хоѐр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд

амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.

Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар,

зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээр

тус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрд

атгуулан хоѐуланг ургах наран зүг хандуулан

Шар наранд мөргөм үү

Шаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ нь

наранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг

бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж

өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал,

бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ѐслол үйлддэг ба тус

бүрт нь мөргөх ѐслолын үг хэлдэг байна.

Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ѐслол юм. Энэ

ѐслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр

үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн

онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.

Ёслол эхлэхэд дагалдах хоѐр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулж

гал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед

бэрийн хоѐр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх,

шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн,

эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь

баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ѐс

дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын

магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй

холбогдон үүсчээ.

Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйж

буйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөл

тавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ зан

үйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүл

бололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрд

аж байдал, ѐс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан,

хурим найрын дэг ѐсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай,

ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
Хуримлах ѐслолын бэрийн гэрт болох үдэх ѐслол, бэр буулгах ѐслол, гурван хоногийн

дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоѐр хадмын

тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.

Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ѐс болохыг тодруулан сургамжилсан

утгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаар

илэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр бол

үндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа:

Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловч

Газрынхаа намыг даган урсдаг журамтай

Ган төмөр хэдийвээр хатуу боловч

Галынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмд

болж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаад

улмаар “Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланд

нисэн оддог”-ийг сануулан “өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловч

өөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ѐс журам

болохыг учирлан урнаар тайлбарладаг.
Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ѐслолын үед:

Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг

Урьдын тавьсан ерөөл

Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг

Тэнгэрээс иштэй унаа

Дөрвөлжин цагаан уул бэрх боловч

Дөт нэгэн замтай гэдэг

Дөчин түмэн олон боловч

Дөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэг

Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч

Ус нь нэгэн холбоотой

Орчлонгийн амьтан олон боловч

Ураг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоор

холбон нэгтгэж “өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.

Хуримлах ѐслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь “эхийн цагаан сүүний

харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд “эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэн

эхэд нь бэлэг өгнө.
Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ѐслол нэн чухал байр суурь
эзэлдэг эртний түүхэн уламжлалтай. Монгол ѐсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв.
Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ѐс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд
эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй
холбоотой                                                                                   юм.
Монголчуудын ураг барилдах ѐс, зан заншил нь олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худ
ураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим,
хуримын дараах ѐслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан.
Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувь
болгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай юм.Монголчууд охидоо 17 нас хүрэхэд цусан тамир
нь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж ураг
барилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхэлдэг. Монгол ураг барилдах ѐс нь хоѐр талын эцэг,
эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нэлээд байсан. Хөвгүүний эцэг эх
хүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөг
буулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явуулан
охины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ѐсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
Монголчуудын бэр сонгох ѐс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины яс

омог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэхийн зэрэгцээ зан ааш,

намба төрх, ажил хөдөлмөр, оѐдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлон

шинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ѐс нэлээд нарийн агуулгатай бөгөөд нас

тогтсон, ахимаг насны зан чанар сайтай, ѐс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэг

уламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлтэй сайн өдөр охины гэрт илгээж, ураг

барилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийн

утга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ѐстой. Монголчууд хуримын өмнөх

заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ѐгт бэлгэдлийн чанартай “ эвийг нийлүүлэгч

цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ѐс байсан нь хоѐр талын ургийн холбоог улам

бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ.    Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримын

өмнөх зан үйл, ѐслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийг

хослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэг

бүтдэг байна.
Харин жил махбод харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээн

авахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ѐсны дагуу

цээртэй байжээ.Монголчууд аргын тооллын ойлголтоор 12

жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа ураг

төрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж,

тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын бэлгэдэл

гэдэг ажээ.Ургийн хэрэг ѐс горимын дагуу тогтсон цагт хоѐр

талын тохиролцоо ѐсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэг

хүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон “сүй

бэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
Хүний амьдралд тохиодог томоохон
баяруудын нэг болсон эх орондоо өргөө
нэмж гал голомтоо бадраан ахан дүүсийн
ариун холбоо тогтоож хурим найраа хийх
нь амьдралын утга учир аз жаргал байдаг
билээ.
www.google.com
Монгол ѐс заншлын дунд тайлбар толь

Contenu connexe

Tendances

монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасR Buyanhishig Buya
 
монголчуудын эдийн өв соёл
монголчуудын эдийн өв соёлмонголчуудын эдийн өв соёл
монголчуудын эдийн өв соёлzulalazu
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талshand1_Bondok
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл sainaa88
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эхoogii553
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварMONKEY D
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэмguest00835cf3
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй91444422
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 

Tendances (20)

монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцас
 
монголчуудын эдийн өв соёл
монголчуудын эдийн өв соёлмонголчуудын эдийн өв соёл
монголчуудын эдийн өв соёл
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
Mongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsasMongol undesnii huwtsas
Mongol undesnii huwtsas
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
б.ринчен монгол хэл
б.ринчен  монгол хэл б.ринчен  монгол хэл
б.ринчен монгол хэл
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх
 
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загварОюутны товч анкет, тодорхойлолтын загвар
Оюутны товч анкет, тодорхойлолтын загвар
 
монгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэммонгол xэлний зөв бичиx дүрэм
монгол xэлний зөв бичиx дүрэм
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 

Similaire à бэр гуйх ба хурим хийх ёс

гэр бүл болох ёс
гэр бүл болох ёсгэр бүл болох ёс
гэр бүл болох ёсanudaritomor
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжoyunzul
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02Tsendoo
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
ХоостАйл гэж ямар айл вэ
ХоостАйл гэж ямар айл вэХоостАйл гэж ямар айл вэ
ХоостАйл гэж ямар айл вэBegzsuren Jamsranjav
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэBaterdene Tserendash
 
баян аав ядуу аав
баян аав ядуу аавбаян аав ядуу аав
баян аав ядуу аавtsets_2
 
Нэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарНэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарTemuulen Nyamdorj
 
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэх
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэхХоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэх
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэхBegzsuren Jamsranjav
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичигdolugen
 
ХоостАйл болохын үр өгөөж
ХоостАйл болохын үр өгөөжХоостАйл болохын үр өгөөж
ХоостАйл болохын үр өгөөжBegzsuren Jamsranjav
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээлshand1_Bondok
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргалanhaa23
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргалanhaa23
 

Similaire à бэр гуйх ба хурим хийх ёс (20)

гэр бүл болох ёс
гэр бүл болох ёсгэр бүл болох ёс
гэр бүл болох ёс
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
45 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp0245 110608011427-phpapp02
45 110608011427-phpapp02
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
ХоостАйл гэж ямар айл вэ
ХоостАйл гэж ямар айл вэХоостАйл гэж ямар айл вэ
ХоостАйл гэж ямар айл вэ
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
 
баян аав ядуу аав
баян аав ядуу аавбаян аав ядуу аав
баян аав ядуу аав
 
Нэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаарНэрийн хуудасны талаар
Нэрийн хуудасны талаар
 
б.л б.э.д
б.л б.э.дб.л б.э.д
б.л б.э.д
 
4 hemeevees
4 hemeevees4 hemeevees
4 hemeevees
 
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэх
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэхХоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэх
Хоост айлын туршлага, Жуулчдад хоол бэлтгэх
 
Угийн бичиг
Угийн бичигУгийн бичиг
Угийн бичиг
 
ХоостАйл болохын үр өгөөж
ХоостАйл болохын үр өгөөжХоостАйл болохын үр өгөөж
ХоостАйл болохын үр өгөөж
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээлб.лагвасүрэнгийн  буруу энгэртэй дээл
б.лагвасүрэнгийн буруу энгэртэй дээл
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргал
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргал
 
хувиргал
хувиргалхувиргал
хувиргал
 

бэр гуйх ба хурим хийх ёс

  • 1.
  • 2. Монголчууд бидний томоохон ѐс заншилын нэг бол бэр гуйх ѐс юм. Аймаг аймгуудын бэр гуйх ѐс нь өөр өөр байдаг. Бэр гуйх хүний зан байдал, дэг журамын талаар болон ямар хүн бэр гуйх ѐстой вэ гэдэгийн талаар товч мэдээлэл өгөхийг зорьлоо.
  • 3. Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ѐстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.
  • 4. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн. Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ѐстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй. Хоѐр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.
  • 5. Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно)хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.
  • 6. Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй. Бэр гуйх хугацаа Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо, арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.
  • 7. Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ѐстой юм шиг ойлгодог. Тэр бол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд дэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.
  • 8. Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соѐлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоѐр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ѐс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ѐс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай) Ёотон (урт гонзгой хайрцагтай) Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
  • 9. Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ѐстой. Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соѐлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.
  • 10. Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.
  • 11. Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ѐстой вэ? Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ѐстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг. Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ѐстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.
  • 12. Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соѐлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг. Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөел тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоѐр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоѐрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий чинээ их байдгийг анхаарвал зохино.
  • 13. Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдрал дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын ѐс нь хүн төрлөхтний ѐслол төгөлдөр баяр цэнгэл юм. Гэрлэлтийн ѐс нь эрх тэгш залуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүрт сэтгэлээр барилцсан чөлөөт холбоо юм. Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүний сэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцан дурлах, хайрлан өндөр ѐс суртахццны харилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлд тусгалаа олжээ. Хуримын ѐс нь хуримлах орчин, хуримлагч олны онцлогоос болж бага сага ялгаа бүхий боловч нийтлэг нэгэн ѐс гаримд хамрагдаж байна.
  • 14. Гэрлэх ѐс гүйцэтгэхийн өмнө гэр бүл бүртгэх газар, хурим ѐслолын ордон, албан захиргаа,олон нийтийн байгууллагаас шинэ өрхийн залуу эзэн эзэгтэй нарт зориулан гэр бүлийн амьдралыг зохион байгуулах талаар хуульч, эдийн засагч, эмч, сурган хүмүүжүүлэгч, урчуудаар тусгайлан яриа хийлгэн, зөвлөлгөө өгүүлж, аж төрөх урлагийн шилдэг жишээг үзүүлэн таниулж байхын дээр анх гэрлэгсдэд орон сууц олгох талаар онцгой анхаарах нь чухал юм.
  • 15. Гэр бүл болж хурим найр үүсгэхэд тусгай ѐслолын хувцас өмсөх заншил дэлхийн бүх улс түмэнд бий, түүний нэгэн адил монголчуудын хуримын хувцас гоѐл эхнэр хүний ууж-цэгдэг, /эхнэр дээл- тэрлэг, толгойн боолт- татуур, үсний гэр- шивэргэл, хээ сүйх болон эр хүний хантааз, халбан малгай гэж их юм бий.
  • 16. Эрэгтэйн хүнийх нь: а) дээл, энгэр захыг олон эмжсэн, нударгатай, нударгагүй элдэв зүсмийн дээл. б) хантааз, өндөр захтай, энгэртэй, хошоотой хантааз В) Малгай, дээл өмсвөл бүрх малгай өмсөж болно. Эмэгтэй хүнийх нь: А) ууж, энгэр захгүй, урдуураа задгай, хорогой тоногтой өнгө бүрийн торгон хантааз нь ууж болно. Үүнийг ямарч хувцсан дээр өмсөж болно. Харин хуримын цагт уужны хоѐр ташаанд өнгө өнгийн тууз алчуур зүүвэл улам гоѐ болно.
  • 17. Хуримлах ѐслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ѐс суртахуун, зан заншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийн харилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буй хос хоѐрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэр бүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных нь зүгээс хүлээлгэн буйн утга учиртай. Монголчуудын уламжлалт хуримын ѐслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ѐслол бүр нь зан заншил, ѐс суртахуун, гоо сайхны учир холбогдол бүхий билээ.
  • 18. Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоѐр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ѐслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж: Буга намнаач манайд байна Булга зүйгээч танайд байна Холыг ойртуулдаг морин эрдэнээр Хоѐр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгат ѐгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
  • 19. Бэр гуйх ѐслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн хоѐр хэсэгт хуваана. Шийд сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бэх байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэлтэй. Олонхи тохиолдолд баталгаа хийх сүүлийн удаад хүргэн талаас өгөх сүй бэлэг, хурим хийх өдрийг хэлэлцэн тохирдог. Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоѐл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл гэж нэрлэх нь бий.
  • 20. Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт “эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” зэрэг ѐгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоѐр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй бэлэг нь хоѐр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг. Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг. Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ѐслолд бүсгүйн аав ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ѐсгүй.
  • 21. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ѐслолыг бэрийн гэрт болох ѐслол, бэр буулгах ѐслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоѐр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ѐс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.
  • 22. Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд юмс байр байрандаа засагдсан байх ѐстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоѐл чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө. Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм.
  • 23. Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх жаргалыг бэлгэдэн асаасан хоѐр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай. Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар, зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээр тус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрд атгуулан хоѐуланг ургах наран зүг хандуулан Шар наранд мөргөм үү Шаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ нь наранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
  • 24. Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал, бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ѐслол үйлддэг ба тус бүрт нь мөргөх ѐслолын үг хэлдэг байна. Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ѐслол юм. Энэ ѐслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм. Ёслол эхлэхэд дагалдах хоѐр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулж гал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед бэрийн хоѐр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх, шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
  • 25. Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ѐс дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй холбогдон үүсчээ. Энэ үйл нь хадам эцгийн гал голомтыг хүндэтгэн түүнээс хайр ивээлийг нь гуйж буйн учир утгатай. Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөл тавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ зан үйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүл бололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрд аж байдал, ѐс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан, хурим найрын дэг ѐсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай, ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.
  • 26. Хуримлах ѐслолын бэрийн гэрт болох үдэх ѐслол, бэр буулгах ѐслол, гурван хоногийн дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоѐр хадмын тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна. Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ѐс болохыг тодруулан сургамжилсан утгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр бол үндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа: Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловч Газрынхаа намыг даган урсдаг журамтай Ган төмөр хэдийвээр хатуу боловч Галынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмд болж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаад улмаар “Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланд нисэн оддог”-ийг сануулан “өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловч өөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ѐс журам болохыг учирлан урнаар тайлбарладаг.
  • 27. Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ѐслолын үед: Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг Урьдын тавьсан ерөөл Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг Тэнгэрээс иштэй унаа Дөрвөлжин цагаан уул бэрх боловч Дөт нэгэн замтай гэдэг Дөчин түмэн олон боловч Дөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэг Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч Ус нь нэгэн холбоотой Орчлонгийн амьтан олон боловч Ураг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоор холбон нэгтгэж “өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг. Хуримлах ѐслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь “эхийн цагаан сүүний харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд “эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэн эхэд нь бэлэг өгнө.
  • 28. Монголчуудын ахуй амьдрал болон нийгэм улс төрд ураг төрөл бололцох ѐслол нэн чухал байр суурь эзэлдэг эртний түүхэн уламжлалтай. Монгол ѐсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв. Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ѐс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй холбоотой юм. Монголчуудын ураг барилдах ѐс, зан заншил нь олон орны үндэстэн, ястны нэгэн адил бэр гуйж худ ураг барилдах баталгаа болгож хадаг барьж сүйн инж хүргэхээс эхлэн хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ѐслол зэрэг хэд хэдэн үе шаттай бөгөөд эдгээр нь тодорхой утга агуулгатай байсан. Монголчууд хөвгүүдээ 18-25 нас, охидоо 17-21 наснаас нь өрх гэр болгож ам бүлд өмч хөрөнгө хувь болгон өгч өрх тусгаарладаг нийтлэг заншилтай юм.Монголчууд охидоо 17 нас хүрэхэд цусан тамир нь бүрдсэн хэмээн эрд өгөх, хөвгүүдээ 18 нас хүрэхэд цусан чөмөг нь бүрдлээ гэж үзэж ураг барилдуулах талаар эцэг эх нь санаа тавьж эхэлдэг. Монгол ураг барилдах ѐс нь хоѐр талын эцэг, эхийн эрх мэдлийн хүрээнд явагддаг байсан ба шашны нөлөө нэлээд байсан. Хөвгүүний эцэг эх хүүдээ бэр сонгохдоо, цаашдын хамтын амьдрал ямар байх талаар лам хуврагаар мэрэг, төлөг буулгаж, бэрийн ерөөл ламаар уншуулан, хувь тавилан нь тохирч байна гэж үзвэл зууч явуулан охины эцэг эхээс(өвгөд, эмгэдээс) бэр гуйж, холбогдох ѐсны зан үйлийг гүйцэтгэдэг байв.
  • 29. Монголчуудын бэр сонгох ѐс нь их эртний уламжлалтай бөгөөд түүнд охины яс омог(овог) хүүгийн талтай төрөл садан биш байхыг эрхэмлэхийн зэрэгцээ зан ааш, намба төрх, ажил хөдөлмөр, оѐдол үйл зэргийн ур чадварыг ихэд онцгойлон шинждэг. Бэр гуйх зууч болох хүн сонгох ѐс нэлээд нарийн агуулгатай бөгөөд нас тогтсон, ахимаг насны зан чанар сайтай, ѐс заншилтай хүн явуулахыг эрхэмлэдэг уламжлалтай. Бэрийн зуучийг бэлгэдэлтэй сайн өдөр охины гэрт илгээж, ураг барилдах бэр гуйж буйгаа эцэг эхэд нь мэдэгдэн ураг бололцох тухай уран нарийн утга төгөлдөр үгсийг хэлж хадаг яндар барьдаг ѐстой. Монголчууд хуримын өмнөх заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ѐгт бэлгэдлийн чанартай “ эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ѐс байсан нь хоѐр талын ургийн холбоог улам бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. Ийнхүү хүү талаас үйлдсэн хуримын өмнөх зан үйл, ѐслолыг охины тал хүлээн зөвшөөрсөн бол хүү, охины нас, жилийг хослон, ивээл махбодыг үзүүлж, харш биш болбоос ураг барилдах ургийн хэрэг бүтдэг байна.
  • 30. Харин жил махбод харш хэмээгдвэл охины тал гуйлтыг хүлээн авахад хэдийгээр татгалзахгүй байвч ураг барилдах ѐсны дагуу цээртэй байжээ.Монголчууд аргын тооллын ойлголтоор 12 жилийг гурав гурваар ивээл жил гэж үздэг бөгөөд ялангуяа ураг төрөл барилдах ургийн хэрэгт ивээл жилийг их эрхэмлэн үзэж, тэдний цаашдын хамтын амьдрал жаргалтай байхын бэлгэдэл гэдэг ажээ.Ургийн хэрэг ѐс горимын дагуу тогтсон цагт хоѐр талын тохиролцоо ѐсоор хүүгийн тал охины эцэг, эхэд бэлэг хүргэдэг. Энэ нь охиноо өгснийх нь хариу гэж тооцогдон “сүй бэлэг” хэмээгдэн нэрлэгдэж заншжээ.
  • 31.
  • 32. Хүний амьдралд тохиодог томоохон баяруудын нэг болсон эх орондоо өргөө нэмж гал голомтоо бадраан ахан дүүсийн ариун холбоо тогтоож хурим найраа хийх нь амьдралын утга учир аз жаргал байдаг билээ.
  • 33. www.google.com Монгол ѐс заншлын дунд тайлбар толь