SlideShare une entreprise Scribd logo
1  sur  14
СОЁЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ
Сэдэв: Хэлний шинжлэх ухааны номыг ДАА, болон
Номын сан номзүйн ангиллаар ангилах аргачлал
Шалгасан багш: Хайдав
Гүйцэтгэсэн: Бак – 2 Э. Уугантуяа
Улаанбаатар хот
2011 оны 5 дугаар сар 12
Оршил:
Манай ард түмэн олон мянган жилийн түүх, бичиг соёлын эрт эдүгээгийн дурсгалтай төдийгүй өрнө дорно дахины ард түмний бичиг үсгийн дурсгалаас ч хуримтлуулсаар өдгөө дэлхийд дээгүүр тооцогдох баялаг сан хөмрөгтэй “номын сан” болжээ. Орчин үед номын сан нь гар бичмэл болон хэвлэмэл номоос гадна тогтмол хэвлэл, СД, ДВД, кассет, аудио, видео материалууд, микрофиш, микрофильм, газрын зураг гэх мэт төрөл зүйлүүдээр өдрөөс өдөрт шинээр баяжигдан олширч, шинжлэх ухааны олон мянган ном зохиолыг хадгалж хамгаалахаас гадна тэдгээрийг олон нийтэд нээлттэй түгээдэг үйлчилгээний байгууллага болон хөгжиж байна. Эдгээр оюуны үнэт зүйлсийг хайрлан хамгаалж, үр ашигтай ашиглах явдал хамгийн түрүүнд номын сангийн шинжлэх ухааны ангиллыг зөв ашиглаж үйл ажиллагааг мэргэжлийн түшинд бүрэн явуулахыг шаарддаг.
Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд “НОМ” судлалын эзлэх байр суурь өргөжиж, жинжлэх ухааны ой ухагдахуун, хүрээ хязгаар, зааг ялгаа өөрийн мөн чанараараа ялгаран, үзэл баримтлалын чиг хандлага төлөвшин тогтсон өнөө үед “Ангилал”-ын тухай асуудлыг бие даасан салбар ухааны хүрээнд авч үзэх бүрэн боломжтой. Ангилал нь хүн төрөлхтний оюуны үнэт зүйл бүтэж буй болсон түүхэн хөгжил, хүрсэн түвшинг нэгтгэн харуулах, задлан шинжлэх боломж олгодог, бүх шинжлэх ухаанд хамааралтай, мэдлэгийг зохион байгуулдаг систем юм. Ийм систем эртнээс нааш янз бүрийн улс оронд боловсрон хөгжсөөр өдгөө нэг улс орны хүрээнээс аль хэдийнээ хальж дэлхий нийтээр хамтран ашиглах нэгдсэн тогтолцоонд хүрээд байна. Түүний нэг жишээ бол Америкийн номын санч Мельвин Дьюгийн 1873 онд зохиосон “ДАА” буюу Dewey Decimal classification DDC бөгөөд өдгөө 30 гаруй орны хэлээр олон удаа хэвлэгдэж, дэлхийн 130 гаруй улс орны олон мянган номын сан үндсэн гарын авлага болгон ашиглаж байна.
Монголчуудын уламжлалт “Их бага 5 ухааны орон”-ны ангилал дэлхийн бусад улс орнуудын одоог хүртэл ашиглаж буй аравтын оронтын ангилалтай ижил төстэй, цаг хугацааны хувьд 14р зуунаас хэрэглэж байсан бөгөөд харин 17-р Данжуурыг монгол хэлээр орчуулахтай холбогдуулан монгол эрдэмтэн, номч Зая бандид Лувсанцэрэнлэй “1642-1715”, жанжаа хутагт Ролбийдорж “1717-1786, сүмбэ хамба Ишбалжир 1704-1788 , нар зориудаар зохион байгуулан албан ёсоор ашигласнаар монгол ангилал буй болсон юм. Түүнээс хойш “Номын сангийн ангилал НСА, “Номын сан номзүйн ангилал ННА”, “Дьюигийн аравтын ангилал ДАА, зэрэг бусад улс орны боловсруулан хэрэглэж буй ангиллыг монгол хэлээр орчуулан өөрийн орны онцлог байдалд тохируулан ашиглаж байна.
Ангиллын талаар монгол хэлээр урьд өмнө нь бие даасан судалгааны бүтээл хараахан гараагүй ч эрдэмтэн Ж. Цэзэнгийн “Монгол номзүйн онол түүхийн зарим асуудал”-2002, “Номын сан- номзүйн ангиллын түүхэн товчоо”зэрэг бүтээлүүдэд өрнө дорнын ангиллын талаар тусгагдан гарсан юм.
Номын сангийн ангиллын уламжлал, хөгжил
Номын сангийн шинжлэх ухаанд бие даасан байдлаар суурь ухаанд ордог “Ангилал” нь дараах байдлаар тайлбарлагдана.
,[object Object]
Анги/ салбар ангиНом хэвлэл , баримт материалыг мэдлэгийн ойролцоох төрлөөр нь ерөнхийд нь болон дэд хэсэгт хуваан нэгтгэж анги, салбар, хэсэг, дэд ангийг буй болгох онол практикийн нэгдэл гэж тодорхойлсон байна. Харин номын сангийн номзүйн тайлбар тольд “Ангилал” нь ямар нэгэн үйл явцыг агуулга төрлөөр нь анги болон дэд салбарт хуваан онцгой шинж тэмдгийн дагуу энгийнээр ялгахыг хэлдэг.
ДАА-21-р ботид ангилал бол мэдлэгийг зохион байгуулах систем юм. Ангиллыг ямар ч хэлбэрээр, жнь: ном, баримт материал, цахим бичлэг хэлбэрээр толилуулсан мэдлэгийг зохион байгуулж эмхлэхэд ашиглаж болно хэмээжээ.
,[object Object],Ангилал нь нэг талаасаа номыг аливаа шинжлэх ухааны салбараар системчилж ангилах нөгөө талаасаа хүний оюун ухааны хэрэгцээтэй холбогддогоороо нийгмийн зайлшгүй үзэгдэл юм. Ангиллыг нийгмийн бүхийл шатны үйл ажиллагаанд хэрэглэж байгаа бөгөөд ялангуяа номын сангийн ангиллыг дэлхий даяар утга зохиолыг системчилэн төрөлжүүлж эрж хайхад хялбар дөхөм болгон ашигладаг.
Хүн ямар нэгэн зарчим зорилгогүй, номын үнэ цэнийг үл харгалзан зөвхөн хуримтлуулахыг эрхэм болговол ангиллыг үгүйсгэж болох талтай ч ном нь хүний оюуны хоол тэжээл болхоор зорилгогүй цуглуулах буюу ангилал тохиолдоын байж үл таарна.
Тийм учраас өдгөө “Ангилал” бол Номын сан-ном зүй судлалын салбарт бие даасан салбар шинжлэх ухаан болон судлагдсаар байна.
Номын сан-номзүйн ангиллын шинжлэх ухааны үндэслэл
Шинжлэх ухааны ангилал гэдэг нь дэлхий дээрх холбоотой бие махбод бүрэг организмыг шинжлэх ухааны хөгжлийн аргазүйгээр нэгтгэснийг хэлэх бөгөөд номын сангийн ангилал нь түүнд үндэслэн хийгдсэн байдаг.
Оросын эрдэмтэн академич Б. М. Кедров...Шинжлэх ухааны ухааны ангилал нь ертөнцийг үзэх үзэл, түүний танин мэдэхүй болон тухайн аль нэг салбар чиглэлийн судалгааны логик учир холбогдлыг багтаасан мэдлэгийг бүхэлд нь системчилж өгөх тухай ойлголтын хувьд эртний уламжлалт тогтсон ухаан юм гэжээ. Ангилал нь эхлээд үзэгдэл юмсыг ангилах, тэдгээр юмс үзэгдлийг хүний оюунд ойлгогдон тусгасан байдлаар системчилэх хандлагатай байснаа ажил үүргийн хуваариар мэргэжлээр нь ангилах болж, улмаар бичиг ном үүсгэж хэвлэл бий болсноор номыг шинжлэх ухааны олон салбарт ангилан авч үзэх болсон байна. Энэ нь номзүйн ангилал-ын шинжлэх ухааны бүхэл бүтэн тогтолцоог бий болгосон юм.
Системийн ангиллын анхны хэлбэрүүд нь хүний мэдлэг оюунд тулгуурласан шинжлэх ухааны нэг бөгөөд хүний мэдлэгийн олон салбараас ойролцоо ухаануудыг нэг нэгж болгон ерөнхийд нь ангилж улмаар шинжлэх ухаан хөгжих тусам бүтцээ өөрчлөн тэлсээр иржээ. Энэ бүхнээс номын сангийн ангилал нь гэдэг бол шинжлэх ухаан мэдлэгийг салбарын адил төсөөтэй чухал шинж чанарт нь тохируулан хувиарлахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл номын ангилал нь номын гол шинж чанар болон түүний агуулгаас шалтгаалах бөгөөд номыг мэдлэгийн тодорхой салбарт оноож, түүүнийг агуулгаар байрлуулахыг ном ангилах гэдэг.
Номын сангийн ангилал нь шинжлэх ухааны ангилалтай холбоотой бөгөөд номын сангийн ангиалал нь мэдлэгийн системээс хамааралтай юм. Яагаад гэвэл ангилагдаж байгаа ном хэвлэл нь аливаа мэдлэгийн салбар, хүмүүсийн нийгмийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагддаг. Аливаа номын сангийн ангилал нь хүн төрөлхтөн түүний явцад өөрийн үеийн шинжлэх ухаан гүн ухааны хөгжлийн ололт амжилт дээр үндэслэж хөгжиж иржээ.
Ном ангилах тусгай зүй:
Энд хэл шинжлэл, бичиг үсгийн түүх, түүнийг судлах арга зүй, дэлхий хэлүүд, хэлний сурах бичиг, толь бичиг, гарын авлага, арга зүйн материалууд зохиомол хэл, стенографи ордог. Нутаг дэвсгэрийн үлгэрчилсэн хуваарилалын таблицын дагуу хэлний салбар ангиудыг байгуулна. Энэ ангид хэлний тусгай үлгэрчилсэн хуваарилалын таблиц байдаг.
-1- авиа зүй
-2- хэл зүй
-3- үсгийн сан
-4- толь бичиг гэх мэт хоёр хэлний толь бичгийг ангилахдаа судлаж байгаа хэлний ангид нь оруулна. Жнь: англи – монгол, монгол – англи толь 81.2 нь англи хэлний ангид ангилагдана. Орос – англи, англи – орос байвал эхний хэлээр нь ангилна.
Олон хэлний толь бичгийг ерөнхий ангид оруулна. Хоёр ба олон хэлний нэр томъёоны толь бичгийг салбар ангид нь оруулж, хэлний ангид нэмэлт бичнэ.
Жнь: Химийн нэр томъёоны англи – герман хэлний толь байвал хиймийн ангид үндсэн картыг бичээд нэмэлт картыг хэлний ангид бичнэ. Харин монгол хэлний салбарын толь бичгүүд жишээ нь: Эдийн засгийн толь бичиг зөвхөн эдийн засгийн ангид ангилагдана.
Хэл заах аргын ном нь /74.261.7 ЕБС-д англи хэл заах арга /СХУ-ны ангид ордог. Харин их, дээд сургууль, коллежид хэл заах аргын номыг хаанаа оруулахыг таблицад заагаагүй учраас ангиллыг тодруулахдаа оруулах хэрэгтэй. Хэл судлахад зориулж хэвлэсэн уран зохиолын номууд байдаг. Ийм номыг уран зохиолын ангид бус хэлний ангид оруулна. Номын сан- ном зүйн ангиллын хэлний ангийн үндсэн хуваариуд:
80 – Хэл бичгийн шинжлэх ухаан
81 – Хэлний шинжлэл
81.2 – Дэлхий дахины хэл
81.2Р- Орос хэл
81.2М – Монгол хэл
81.2Англ – Англи хэл
81.8 – Холимог хэл
81.9 – Хурдан хэллэг гэх мэт ном ангилах тусгай зүй байдаг.
Ном ангилах ерөнхий зүй
Ном ангилах арга зүйн гол зорилт ангийг зөв олох, ном ангилах нэгдсэн журам тогтоох, анги, хуваариудын холбоог тодорхойлох, бүрэн заалтыг хэрэглэх арга барилыг эзэмшихэд оршино.
Нэг ангийг хэрэглэж ном ангилахад номыг өөр өөр анги, хуваарьт оруулж ангилах явдал олонтаа гардаг. Яагаад гэвэл материалыг хуваарьт оруулах ажлыг зөв хийх нь зөвхөн ангиллаар бус, мөн тогтоосон арга зүйгээр хангагддаг.
Зөвхөн арга зүйн нэгдмэл байдал л нэг төрлийн материалыг цацахгүй байх, хэрэгцээт материалаа түргэн хугацаанд олох бололцоог олгоно.
Ном ангилах арга зүйг 2 хуваадаг.
1-рт: Ерөнхий арга зүй /аль анги, салбарын номыг ангилах ерөнхий арга, дүрэм журам/
2-рт: Тусгай арга зүй /тодорхой нэг салбар тусгай төрлийн хэвлэлийг ангилах арга, дүрэм, журам гэх мэт/.
Ном ангилах арга зүйн үндсэн зарчим
Ном ангилахдаа
1-рт: Анхдагч буюу НОМЫН АГУУЛГА юм.
2-рт: Хоёрдогч шинж чанар буюу НОМЫН ШИНЖ ЧАНАР, ХЭЛБЭР, ЗОРИУЛАЛТ.
Номын агуулгыг тогтоож ном ангилах 3 үе шат байна.
,[object Object]
Ном орох хуваарийг олох, каталог болон тавиур дээр түүний эзлэх байр суурийг тогтоох,
Номын заалтыг ном, карт, дээр бичих,Номтой /de visu/ танилцаж ангилна. Номтой танилцах арга /нүүр хуудасны мэдээнүүд, гарчиг, өмнөх, төгсгөлийн үг/
Ангиллын ерөнхий арга зүйн гол асуудал бол номонд орсон ерөнхий, тусгай зүйлийг ялгаж салгах аль ангид нь оруулахыг зөв тогтоох, номын үндсэн байр суурийг зөв олох асуудал байдаг. Жнь: янз бүрийн өвчний физик эмчилгээгээр эмчлэх тухай номыг тухайн өвчний ангид нь оруулна. /Физик эмчилгээний ангид биш/, барилга дахь аюулгүй байдлын техникийн тухай номыг барилгын салбарт /аюулгүй байдлын асуудлын ангид биш/ ангилна.
Иймд хийх дүгнэлт: Хэрэвээ номонд ерөнхий асуудал нь тусгай асуудалтай холбоотойгоор тусгагдсан байвал номыг ерөнхий ангид биш тусгай ангид оруулна.
Яагаад гэвэл: Ерөнхийд нь тусгайдаа захирагдаж байна. Мөн тусгай нь илүү тодорхой, нарийн асуудал учраас. Ангиллын ерөнхий арга нь ерөнхий ба тусгай асуудлын номыг тусгайд нь оруулна гэсэн ерөнхий асуудал, зориулалтыг харуулсан байвал зориулалтаар нь ангилна.
Жнь: Микробиологи – биологийн ангид
Үйлдвэрийн, анагаах ухааны, ХАА-н микробиологи – салбар – салбарт нэг шинжлэх ухааны аргыг бусад салбарт хэрэглэх тухай бол ашиглах салбарыг нэгдүгээрт үзнэ. Хэрэвээ номонд 2 ойлголт орсон ба 1 нь нөгөөдөө нөлөөлдөг бол нөлөөнд нь орж байгаа ойлголтыг 1-рт авна.
Жнь: цас тогтолтын буудайн ургац нэмэгдүүлэхэд нөлөөлөх тухай ном байхад буудайн ангид оруулна.
1. Хэл утга зохиол, уран зохиолын номзүй түүний үүрэг, зохион байгуулалт:
Хэл утга зохиол, уран зохиолын номзүй нь монгол номзүйн эртний салбарт орно. Хэл, түүх, соёл шинжлэх ухаан, утга зохиол, уран зохиолын салбар нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хэл нь хүн төрөлхтний хэлний хөгжлийг, утга зохиол нь уран зохиолын бүтээмжийн хэллэг, дүрслэл, шинэчлэл хөгжлийг тус тус хамарч байдаг. Хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх хүчирхэг зэвсэг бол уран зохиолын ном хэвлэл юм.
Нийгмийн амьдралын бүхий л үзэгдэл юмсын мөн чанар бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэн харуулж уншигчдад ойлгомжтойгоор хялбаршуулан бичсэн ном зохиолыг уран зохиолын номын төрөлд оруулна.
Уран зохиолын ном хэвлэл, түүний тухай мэдээлэл нь хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийг зөв төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлах, хүнлэг энэрэнгүй, эх оронч харилцан бие биеэ ойлгож, энх тайвнаар зэрэгцэн аж төрхөд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Хэл утга зохиолын салбар нь уран зохиолын яруу сайхан хэллэг, түүний хөгжлийн мөн чанар, түүх, шинээр үүсэн хөгжиж буй уран зохиолын урсгалуудын хэл, чиглэлийг судалдаг. Утга зохиолд уран зохиол хийгээд бүхий л төрлийн утга зохиолын онол түүх, шүүмжийн чиглэл багтана. Монгол хэл утга зохиол, уран зохиолын салбар хамгийн эртний салбарт орох бөгөөд түүнийг судалж танин мэдэх, хөгжүүлэх, олон хэлний нэр томъёоны ба тайлбар толь хийгээд орчуулгын толь бичгүүдийг зохиох ажлыг өөртөө багтаадаг. Монголчууд лавтай 13-р зууны үеэс олон хэлний толь бичиг зохиож, орчуулан хэрэглэж байсан ба 17-р зуунаас эхлэн энэхтэг төвдөөс гаралтай хэл утга зохиолын сонгодог бүтээлүүдээс орчуулах, шүүмж бичих, монгол болон төвд, нанхиад гэм мэт бусд хэлийг судлах, тэр хэлээр ном зохиол туурвих зэргээр хэл утга зохиолыг эрчимтэй хөгжүүлж байжээ. Ийм баялаг хөрс суурь дээр хөгжсөн Монголын хэл утга зохиол, уран зохиол нь 20-р зуун гарахад өрнө дахины сонгодог бүтээлүүдээр баяжсан юм. Энэ үеэс эхлэн өрнө дахины утга зохиол судлалыг хөгжүүлэн, утга зохиолын бичлэгийн хэв маяг, уран сайхны дүрслэлийг авч хэрэглэн өч төчнөөн ном зохиолыг туурвин бүтээж, орчуулан уншжээ.
Хэл утга зохиолын номзүй нь мэргэжлийн уншигч, эрдэм шинжилгээний ажилтан, утга зохиол судлаачид, оюутан багш нарт эрдэм судлалд – туслах чиглэлээр санамж өгөх мэдээллийг хүргэх үндсэн үүрэгтэй. Харин уран зохиолын тухай бүртгэн мэдээллэх номзүйн мэдээллийг нийт уншигчид түүний дотор эмч, багш, инженер, техникийн ажилчид, малчид, тариаланчид, оюутан сурагчдад зориулан бэлтгэж хүргэдгээрээ онцлогтой. 1921 онд судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Монголын хэлний хүрээлэн анх байгуулагдаж, монгол болон гадаад судлах ажлыг системтэй хөгжүүлж ихээхэн амжилтанд хүрчээ. Одоогоор МУТНСан болон бусад нийтийн болон тусгай мэргэжлийн номын сангууд уран зохиолын ном хэвлэийг хадгалаж хамгаалах, олгож уншуулах, сурталчилан дэлгэрүүлэх мэдээллийн томоохон төв болж байна.
2. Хэл утга зохиол, уран зохиолын ном хэвлэлийн төрөл зүйл
Утга зохиол, уран зохиолын онол түүх, судлал шүүмжлэлийн асуудал нь өөр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд түүнийг уншигчдад зориулахдаа зохиолын агуулга болон уншигчдад зориулсан зориулалтаар нь төрөлжүүлдэг. Уран зохиолын ном хэвлэлийн уншигчдын эрэлт хэрэгцээ, ном зохиолын агуулга, зориулалтаас хамаарч эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, их дээд сургуулийн уран зохиолын ангийн багш, оюутан нарт зорилж
,[object Object]
Өргөн олон уншигчдад зориулагдсан бүтээл гэж хоёр хуваадаг. Эрдэм шинжилгээ судалгааны бүтээл – лд: Зохиолчдын бүрэн академический зохиолууд ордог. Эрдэм шинжилгээний бүтээлийг эрдэм шинжилгээний хүрээлэн, зохиолчийн гэр музейн суурь судалгаан дээр үндэслэгдсэн судалгаа, шинжилгээний байгууллагуудаас эхлэн гаргадаг. Эрдэм шинжилгээний бүрэн зохиолд тухайн зохиогчийн гар бичмэл, ноорог, төлөвлөгөө, захидал, тэмдэглэл, зурвас, зохиолын нэмэлт оруулга зэрэг эх баримт, мэдээнүүд өргөнөөр тусгагдсан байдаг.
Нийт уншигчдад зориулагдсан бүтээл – лд:
,[object Object]
Түүвэр зохиол
Эмхтгэл зохиол ба хамтын бүтээл гэж ангилан үздэг. 1. Тусгай зохиол: Хэд хэдэн роман гэх мэт томоохон хэмжээний бүтээл ордог. Энд шилдэг болон сонгодог бүтээлийн цуврал, орчуулгын болон эх хэлээрх романууд, томоохон өгүүллэг, яруу найраг, жүжгийн зохиолын эмхтгэлүүд орно.
2. Түүвэр зохиол: Түүвэр зохиол нь шилдэг зохиолчдын бүтээлийг голлон түүвэрлэж хийдэг бөгөөд бүрэн түүвэр, шилдэг түүвэр гэж 2 ангилна. Зохиолчдын түүвэр бүтээлийг нэг зохиогчтой эмхтгэлээс ялгах хэрэгтэй. Нэг зохиогчтой бүтээлд зохиогч нь хэн байхаас үл шалтгаалан зөвхөн нэг л  зохиогчтой байх нөхцлийг авч үздэг бөгөөд редактор, хянагч гэх мэт оролцогчид үл хамаарна. Харин түүвэр зохиолд нэг зохиогчтой ном, олон зохиогчтой бүтээлтэй зарим зүйлээр давхцах боловч голон сэдэв төрөл, тодорхой цаг хугацаа, уншигчдын хэрэгцээ зэргээр тодорхойлогдоно. Ийм бүтээлд голдуу нэг чиглэлийн бүтээл, өөрөөр хэлбэл дан өгүүллэг, шүлэг, жүжиг зэрэг орно. Харин нэг зохиогчтой бүтээлийн төрөл нь голдуу сэдэвчилсэн байдлаар тодорхойлогдоно.
3. Эмхтгэл ба хамтын бүтээл: -д олон зохиогчийн нийлж бүтээсэн нэг бүтээл буюу эмхтгэл орно. Ийм бүтээлд ардын уран бүтээлчдийн эмхтгэлч ордог.
,[object Object]
Олон зохиолчтой: олон зохиогчтой эмхтгэл нь тодорхой цаг хугацааг хамарсн байж болно. Тухайлбал: 19 зууны үеийн монголын яруу найраг , “20р зууны эхэн үеийн жүжгийн зохиол” гэх мэт.
Тодорхой нэг сэдвээр байж болно. Өөрөөр томоохон үйл явдлыг тохиолдуулан сэдэв сонгож хамтран хийсэн бүтээл хийж болно. Жнь: олон зохиогчийн өгүүлэл, шүлэг холилдон орсон байж болно.
Олон зохиолчтой эмхтгэл бүтээл нь зохиолчдын зохиол бичих хэв маяг, утга зохиолын урсгал, зохиолын үзэл санаагаар нэгдсэн байж болно. Жнь: Уламжлалыг үгүйсгэгчийн бүтээл, Символизмыг шүтэн дэмжигчдийн бүтээл гэх мэт.
Зохиолын цоморлог хэлбэртэй байна. Цомирлог нь хот хөдөөгийн орчин үеийн зохиолчдын олон төрлийн шинэ бүтээлүүдийг эмхтгэсэн байж болон бөгөөд ихэнхдээ эмхтгэлийн дэд гарчгийг цоморлог гэж тэмдэглэж өгсөн байна.
Яруу найргийн түүвэр зохиолын цоморлог хэлбэр нь олон үндэстэн ястны шилдэг яруу найргийг хамарч, аль нэг улс үндэстний хэлээр хэвлэгдэх буюу тодорхой нэг улсын шилдэг яруу найргийн цоморлогийн эмхтгэлийг тухайн улсын хэлээр хэвлүүлж болно.
Дээж бичгийн хэлбэртэй байна. Энэ нь мөн шилдэг бүтээлүүдийн эмхтгэл бөгөөд дээрх хоёр төрлөөс сурах бичгийн хэлбэрээр байдгаараа ялгаатай. Дээж бичиг нь ихэвчлэн утга зохиолын түүхийг судлах чиглэлтэй юм. Өөрөөр хэлбэл аль нэг улс үндэстний буюу олон үндэстний, мөн тодорхой цаг үеийн доторх нэг хэсэг утга зохиолыг хамарна. Үүнээс гадна бусад салбарын шинжлэх ухааныг судлахад туслах зориулалт бүхий утга зохиолын сэдэв ордог. Мөн утга зохиол, уран зохиолын аль нэг төрлийн бүтээлийг нэг цувралаар тусгай дугаар болгон хэвлүүлэх нь бие даасан бүтээл болдог бөгөөд олон зохиолчийн олон зохиолоос бүрдэнэ.
Монголын хэл утга зохиол, уран зохиолын талаар сурч, судлахад зориулсан сурах бичиг, гарын авлага, эрэл мэдээллийг агуулсан нэвтэрхий толь, лавлах материалууд, нам засгаас тухайн салбарын талаар гаргасан тогтоол, шийдвэр, дүрэм, заавар зэрэг удирдамж материалууд нь бусад салбарын шинжлэх ухааны ном хэвлэлийн нэгэн адил өөрийн өвөрмөц онцлогтойгоор төрөлжин ангилагдана. Хэл утга зохиолын талаарх сурах бичиг, гарын авлага нь цэцэрлэгийн насны хүүхдээс эхлэн ерөнхий боловсролын болон их дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх багш нар бэлтгэх шатны сургалтын хөтөлбөрөөр жилээс жилд шинэчлэгдэн өөрчлөгдөж нарийн дэд бүтцийг тусган хэвлэгдсэн байдаг.
Хэл утга зохиол, уран зохиолын бас нэг томоохон төрөл нь тогтмол хэвлэл бөгөөд тус салбарын ном хэвлэлийн тухай сурталчлах, тэр талаарх мэдээллийг уншигчдад хурдан шуурхай хүргэх үүргэтэй. Сонинд шинэ тутам мэдээлэл нийтлэгддэг бол сэтгүүлд томоохон роман, тууж, өгүүлэлийг цуврал болгон хэсэгчлэн гаргадаг.
М.Дьюгийн Аравтын ангилал
Дьюи /1876/ аравтын ангилал боловсруулан Нью-иоркийн нийтийн номын сангийн захирал Америкийн номын сангийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Library Journal” сэтгүүлийн редактор хүн юм. Энэ сэтгүүл нь одоо ч хэвлэгдсэн гардаг.
Дьюи бол каталогийн картын стандартыг боловсруулсан, каталогийн шүүгээг санаачилсан, номын сангийн бичлэгийг бий болгосон гэх зэрэг олон зүйлийг санаачлан хийсэн.
Аравтын ангилалын үндсэн ангиуд нь:
000 – Ерөнхий анги
100 – Гүн ухаан, сэтгэл судлал
200 – Шашин
300 – Нийгмийн шинжлэх ухаан
400 – Хэлний шинжлэл
500 – Тулгуур шинжлэх ухаан /Байгалийн шинжлэх ухаан Математик/
600 – Хавсрах шинжлэх ухаан /Технологи/
700 – Урлаг
800 – Уран зохиол
900 – Түүх газарзүй
Дьюгийн ангилалын талаар маш их маргаан дэгдэж байсан. Ихэнх номын сан судлаачид Дьюгийн ангилал нийтийн номын санд тохиромжтой, эрдэм шинжилгээний номын санд тохиромж муутай гэж үзэж байсан.
Дутагдал:
,[object Object]
Жнь: түүх нийгмийн бусад шинжлэх ухаанаас тусдаа орсон.

Contenu connexe

Tendances

оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
tsetsgeeee

багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүдбагш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
Amgalanbayar Gongorbayar

лекц 4,
лекц 4,лекц 4,
лекц 4,
Ge Go

номын сан
номын санномын сан
номын сан
ulziiiiiiii

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлал
tglblkn

хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag

Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
ganzorig_od

монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
Sainbuyn Baagii

Tendances (20)

оршил.
оршил.оршил.
оршил.

оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа

багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүдбагш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд

Sonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulgSonin niitleliin niruulg
Sonin niitleliin niruulg

лекц 4
лекц 4лекц 4
лекц 4

лекц 4,
лекц 4,лекц 4,
лекц 4,

номын сан
номын санномын сан
номын сан

номын сан судлал
номын сан судлалномын сан судлал
номын сан судлал

Монгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгалМонгол хэлний найруулга зүйн удиртгал
Монгол хэлний найруулга зүйн удиртгал

товч намтар
товч намтартовч намтар
товч намтар

Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж
Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжНийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж
Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж

Эссе
ЭссеЭссе
Эссе

Nomzvi
NomzviNomzvi
Nomzvi

Surguuliin ns sona16
Surguuliin ns sona16 Surguuliin ns sona16
Surguuliin ns sona16

Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg

хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ

Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай

эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга

Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл

монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5

En vedette

Presentation1 12345
Presentation1 12345Presentation1 12345
Presentation1 12345
Bazar Lhagii

Хичээлийн тодорхойлолт
Хичээлийн тодорхойлолтХичээлийн тодорхойлолт
Хичээлийн тодорхойлолт
Chinzorig Undarmaa

005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага
Bobby Wang

лекц №1.pptx бмс
лекц №1.pptx бмслекц №1.pptx бмс
лекц №1.pptx бмс
uugii4411

бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүй
Anaro Nyamdorj

өгөгдлийн сан
өгөгдлийн санөгөгдлийн сан
өгөгдлийн сан
Onon Tuul

дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэл
BMunguntuul

лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
Munguntuul Bat-Orshikh

бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
А. Итгэл

En vedette (20)

Bie daalt
Bie daaltBie daalt
Bie daalt

Eegii 230 bie daalt
Eegii 230 bie daaltEegii 230 bie daalt
Eegii 230 bie daalt

Presentation1 12345
Presentation1 12345Presentation1 12345
Presentation1 12345

Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1

Хичээлийн тодорхойлолт
Хичээлийн тодорхойлолтХичээлийн тодорхойлолт
Хичээлийн тодорхойлолт

каталог
каталогкаталог
каталог

005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага

лекц №1.pptx бмс
лекц №1.pptx бмслекц №1.pptx бмс
лекц №1.pptx бмс

Бизнесийн харилцаа
Бизнесийн харилцааБизнесийн харилцаа
Бизнесийн харилцаа

бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүй

рефрат
рефратрефрат
рефрат

It101 lec6
It101 lec6It101 lec6
It101 lec6

өгөгдлийн сан
өгөгдлийн санөгөгдлийн сан
өгөгдлийн сан

дэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэлдэлхийн улсуудын хэл
дэлхийн улсуудын хэл

IS101 2014 lec1
IS101 2014 lec1IS101 2014 lec1
IS101 2014 lec1

лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголтлекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт
лекц №1 харилцааны сэтгэл зүй ёс зүйн үндсэн ойлголт

Leg14
Leg14Leg14
Leg14

бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би

Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa

сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан

Similaire à DDC_angilah_e_uugantuya_bie_daalt

суисLhaagii
суисLhaagiiсуисLhaagii
суисLhaagii
turoo

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt
turoo

каталог
каталогкаталог
каталог
badamsed

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог
sunny_0622narantsetseg

семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф
shinee999

семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф
shinee999

номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчимномын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
altanuushkaa

номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фонд
erkuuuuuuuuuuuuu

философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
Dorj Otgonchimeg

философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
Dorj Otgonchimeg

Bshu nii torol
Bshu nii torolBshu nii torol
Bshu nii torol
echnee

монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
tseegiimi

Similaire à DDC_angilah_e_uugantuya_bie_daalt (20)

суисLhaagii
суисLhaagiiсуисLhaagii
суисLhaagii

Mery biydaalt
Mery biydaaltMery biydaalt
Mery biydaalt

бөпе
бөпебөпе
бөпе

каталог
каталогкаталог
каталог

нараа бие даалт каталог
нараа бие даалт каталогнараа бие даалт каталог
нараа бие даалт каталог

Boloroo
BolorooBoloroo
Boloroo

Boloroo
BolorooBoloroo
Boloroo

Oilgolt
OilgoltOilgolt
Oilgolt

Bolor
BolorBolor
Bolor

Bolor
BolorBolor
Bolor

семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф

семинари н.с.ф
семинари н.с.фсеминари н.с.ф
семинари н.с.ф

Torol
TorolTorol
Torol

номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчимномын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим
номын сангийн үйлчилгээг зохион байгуулахад баримлах зарчим

номын сангийн фонд
номын сангийн фондномын сангийн фонд
номын сангийн фонд

философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр

философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр

Bshu nii torol
Bshu nii torolBshu nii torol
Bshu nii torol

монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал

DDC_angilah_e_uugantuya_bie_daalt

• 1.
• 2.
• 3. Ном орох хуваарийг олох, каталог болон тавиур дээр түүний эзлэх байр суурийг тогтоох,
• 4.
• 5.
• 7.
• 8. Олон зохиолчтой: олон зохиогчтой эмхтгэл нь тодорхой цаг хугацааг хамарсн байж болно. Тухайлбал: 19 зууны үеийн монголын яруу найраг , “20р зууны эхэн үеийн жүжгийн зохиол” гэх мэт.
• 9. Тодорхой нэг сэдвээр байж болно. Өөрөөр томоохон үйл явдлыг тохиолдуулан сэдэв сонгож хамтран хийсэн бүтээл хийж болно. Жнь: олон зохиогчийн өгүүлэл, шүлэг холилдон орсон байж болно.
• 10. Олон зохиолчтой эмхтгэл бүтээл нь зохиолчдын зохиол бичих хэв маяг, утга зохиолын урсгал, зохиолын үзэл санаагаар нэгдсэн байж болно. Жнь: Уламжлалыг үгүйсгэгчийн бүтээл, Символизмыг шүтэн дэмжигчдийн бүтээл гэх мэт.
• 11. Зохиолын цоморлог хэлбэртэй байна. Цомирлог нь хот хөдөөгийн орчин үеийн зохиолчдын олон төрлийн шинэ бүтээлүүдийг эмхтгэсэн байж болон бөгөөд ихэнхдээ эмхтгэлийн дэд гарчгийг цоморлог гэж тэмдэглэж өгсөн байна.
• 12. Яруу найргийн түүвэр зохиолын цоморлог хэлбэр нь олон үндэстэн ястны шилдэг яруу найргийг хамарч, аль нэг улс үндэстний хэлээр хэвлэгдэх буюу тодорхой нэг улсын шилдэг яруу найргийн цоморлогийн эмхтгэлийг тухайн улсын хэлээр хэвлүүлж болно.
• 13.
• 14. Жнь: түүх нийгмийн бусад шинжлэх ухаанаас тусдаа орсон.
• 15. Үндсэн ангид том том салбарууд оролгүй үлдсэн. Жнь: 6-д анагаах ухаан, ХАА, техникийг нэг ангид багтаасан.
• 16. Бүх ангид харилцан адилгүй ачаалалтай. Жнь: 600-р ангиДьюгийн ангиллыг одоо ч улам боловсронгуй болгон дахин дахин хэвлэж гаргаж, номын сангуудад хэрэглэсээр байна.
Одоо тус ангиллыг 135 оронд хэрэглэж байгаа бөгөөд АНУ-д нийтийн ба ЕБС-ийн номын сангийн 95%, коллеж, их сургуулийн номын сангийн 25% нь хэрэглэж байна. Дэлхийн 30 хэлээр орчуулагдан гарсан.
1986 онд Мельвил Дьюи “Forest Press Foundation “-г байгуулж, түүндээ тус ангиллыг АНУ-д хөгжүүлэх эрхийг олгосон байна. Европд энэ эрхийг олон улсын ном зүйн институтэд олгожээ.
1980 оноос тус ангиллыг компьютерийн тусламжтайгаар гаргаж эхэлсэн. СД-Ром дээр “Electronic Dewey DDC”, “Windows DC-21”гаргасан. Тус ангиллыг захиалагч нар нь нэмэлт засварын бүтэн номыг үнэгүй авна.
Хэлний шинжлэх ухааны номыг ДДА-гаар ангилах аргачлал
400 – Хэл
401 - Философи ба онол
402 – Холимог сэдэв
403 – Толь бичгүүд ба нэвтэрхий толиуд
404 – Тусгай сэдвүүд
405 – Цуврал хэвлэлүүд
406 – байгууллага ба удирдлага
407 – Боловсрол, судалгаа, төрөл сэдвүүд
408 – Бүлэглэсэн тайлбар
409 – Газарзүй ба хувь хүний тайлбарууд
410 – Хэл шинжлэл
411 – Бичиг үсгийн тогтолцоо
412 – Этиологи /Үсгийн гарал зүй/
413 – Толь бичгүүд
414 – Дуун ухаан ба авиа зүй
415 – Хэл зүй
417 – Нутгийн аялгуу судлал ба түүхэн хэл шинжлэл
418 – Хэлний хэрэглэх норм, хавсарга хэл шинжлэл
419 – Аман хэл, яарианы ба бичгийн хэлээс ялгарах нь
420 – Англи, өвөг англи хэлнүүд
421 – Англи бичгийн ба дуун ухааны тогтолцоо
422 – Английн үгийн гарал зүй
423 – Англи толь бичгүүд
425 – Англи хэл зүй
427 – Англи хэлний хувилбарууд
428 – Англи хэлний хэрэглэх норм
429 – Өвөг англи хэл /Англосаксоны/
430 – Герман хэлнүүд /Дойч хэл/
431 – Герман бичгийн тогтолцо, дуун ухаан
432 – Герман хэлний үгийн гаралзүй
433 – Герман үсгийн толь бичиг
435 – Герман хэл зүй
437 – Герман хэлний хувилбарууд
438 – Герман хэлний хэрэглээний норм
439 – Германы бусад хэлнүүд
440 – Роман хэлнүүд /Франц хэл/
441 – Франц бичгийн тогтолцоо
442 – Франц үгийн гарал зүй
443 – Франц толь бичгүүд
445 – Франц хэл зүй
447 – Франц хэлний хувилбарууд
448 – Франц хэлний хэрэглээний норм
449 – Провансаль, Каталан хэлүүд
450 – Итали, румын, ретороман хэл
451 – Итали бичгийн тогтолцоо, дуун ухаан
452 – Итали үгийн гаралзүй
453 – Итали толь бичгүүд
455 – Итали хэл зүй
457 – Итали хэлний хувилбарууд
458 – Итали хэлний хэрэглээний норм
459 – Рмын ба ретороман хэлүүд
460 – Испани, португаль хэлнүүд
461 – Испани бичгийн тогтолцоо
462 – Испани үсгийн гарал зүй
463 – Испани толь бичгүүд
465 – Испани хэл зүй
467 – Испани хэлний хувилбарууд
468 – Испани хэлний хэрэглээний норм
469 – Португаль хэл
470 – Итали хэлнүүд /Латин хэл/
471 – Сонгодог лаин хэлний үсэг бичиг ба дуун ухаан
472 – Сонгодог латин хэлний үсгийн гарал зүй
473 – Сонгодог латин хэлний толь бичгүүд
475 – Сонгодог латин хэл зүй
477 – Эртний, сонгодогийн дараах ба бүдүүлэг латин хэл
478 – Сонгодог латин хэлний хэрэглээ
479 – Бусад итали хэлнүүд
480 – Грек хэлүүд /Сонгодог грек хэл/
481 – Сонгодог грек хэлний бичиг үсэг ба авиа зүй, дуун ухаан
482 – Сонгодог грек хэлний үсгийн гарал зүй
483 – Сонгодог грек хэлний толь бичгүүд
485 – Сонгодог грек хэл зүй
487 – Сонгодгийн өмнөх ба дараах грек хэл
488 – Сонгодог грек хэлний хэрэглээ
489 – Грек бусад хэлнүүд
490 – Бусад хэлнүүд
491 – Дорнын Индревропын болон Кельт хэлнүүд
492 – Афро – Азийн хэлнүүд /Семит хэлнүүд/
493 – Семит бус Афро Азийн хэлнүүд
494 – Алтай, урал, палеоази, дравид хэлнүүд
495 – Өмнөд /дорнод/ ба зүүн өмнөд Азийн хэлнүүд
496 – Африкийн хэлнүүд
497 – Хойд Америкийн уугуул иргэдийн хэлнүүд
498 – Өмнөд Америкийн уугуул иргэдийн хэлнүүд
499 – Австронезийн болон бусад хэлнүүд
Дүгнэлт:
Мэргэжлийн үйл ажиллагааны хамгийн эхний буюу ном бүрдүүлэлтийн дараах анхдагч ажилбарын асуудал нь номын сан, хөмрөгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг баримтлан зохион байгуулах явдал мөн. Өөрөөр хэлбэл номын сангийн хөмрөг дахь олон мянган барим бичгийг хэрхэн зүй зохистой ангилах, шинжлэх ухааны ямар төрөл салбараар нь ижилсүүлэн нэгтгэж нэг бүлэглэлд авч үзэх, тэдгээрийн бусад бүлэг баримтаас хэрхэн, юугаар нь ялгаж өгөх тухай асуудал хамгийн хүндрэлтэй бөгөөд төвөгтэй асуудлын нэг байдаг. Тийм ч учраас дэлхийн олон улс оронд эртнээс нааш энэ асуудыг хэрхэн шийдвэрлэх тухай мэтгэлцсээр өдгөө дэлхийн нийт улс орнуудын дагаж мөрддөг, нэгдсэн нэг ангилал буй болсон төдийгүй улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулан зохион ангилж ирсэн олон ангилал бий. Жишээ нь Монголчууд дорно дахины уламжлалтай “Ухааны их таван орон, Ухааны бага таван орон”-ы ангиллыг хэрэглэж байсан бол Англи, Америк зэрэг улс оронд Аравтын нэгдсэн ангилал Дьюгийн аравтын ангилал, орос улс номын сан-номзүйн ангилал гэх мэтээр зохион ашигласаар байна. Эдгээр дотроос 10-тын оронгоос 100-н орон, 100-ын оронгоос 1000-ын оронд үндсэн ангиллын хуваарыг тэлж хязгааргүй орныг үүсгэн ашиглаж болон ангилал бол Дьюгийн аравтын ангилал бөгөөд дэлхийн бараг 200 улс орон ашигладаг юм. Энэ ангиллын эх зохиолыг Монголын номзүйч эрдэмтэд 2001 онд орчуулан гаргаж, монгол улсын БСШУны яамны сайдын тушаалаар “Монгол даяар ашиглах” хэмээн зааснаар бид дэлхий нийтийн ангиллын нэгдсэн системд орсон билээ. БСШУ-ны яамны энэхүү тушаал гарсаны дагуу өөрийн ажилладаг Библийн сургалтын төвийн номын сангийн үйл ажиллагаандаа М. Дьюгийн /ДАА/ Аравтын ангиллыг ашиглаж байна. 200 –д байдаг Шашны ангиллын зарим хэллэгийг хувьд ч, орчуулга, хэрэглээний хувьд учир дутагдалтай ч энэхүү орчуулга дээр мөн ажиллаж байна.
Яагаад гэвэл манай сургууль Библийн Сургалтын төв учраас орчуулгын хувьд Теологийнхон үг хэллэгийг зөвөөр хэрэглэхийн тулд юм.
Жил ирэх тусам орчуулгын хувьд болон бүтэцийн хувьд илүү шинэчлэгдэн гарсаар байгаад талархаж байна.
Ном зүй:
Цэцэгмаа С. “Номын сангийн ангилал каталог” – УБ 2003 он
Цэзэн Ж. “Номын сан-номзүйн ангиллын түүхэн товчоо” (орчуулга).-УБ.,2005
Хулан Л. “Техник ба холимог салбарын ном хэвлэлийг ДАА-р хураангуйлан ангилах арга зүйн асуудал”. –УБ.-2006
Цэзэн Ж. “Ерөнхий салбар ном зүй” –УБ хот., 2010 он