SlideShare une entreprise Scribd logo
1  sur  21
БАХҮ-3 Г, Пүрэвцэнд
Хүнс тэжээлийн хангамж
Дэлхийн улс орнуудад хөгжлийн түвшингээс хамаарч
хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн асуудал
тулгамдахын зэрэгцээ глобалчлал нь гадаад
худалдаа, мэдээлэл, технологи, хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийн хөгжилд нэвтэрч, тэр хэмжээгээр
байгаль орчинд гарч буй сөрөг өөрчлөлтүүд нь
хүнсний хангамж,аюулгүй байдалд нөлөөлж байна.
Орчин үед хүн амынхаа хоол хүнсний хэрэгцээний
чанар аюулгүй байдлыг хангах нь улс үндэстнүүдийн
аюулгүй байдлын бодлогын түвшинд очиж хүнсээр
дамжих өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, гарсан
тохиолдолд мэдээлэл солилцох, үнэлгээ хийх,
өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах нь
олон улсын гамшигтэй тэмцэх стратегийн
төлөвлөгөөнд хүртэл ордог болжээ.
Чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс үйлдвэрлэж,
худалдаалсанаас эрүүл мэнд, эдийн засагт учрах хор
хохирол нь улс үндэстэн, аймаг орон нутаг, хувь хүний
амьжиргаанд шууд ба шууд бусаар хэлбэрээр нөлөөлж
байна. Жишээлэхэд хүмүүс идэж ууж буй хоол хүнснийхээ
чанарын баталгаанд итгэл алдах нөхцөл үүсэж, хүнсний
үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн дунд нэр хүнд,
борлуулалтаа алдах, хоол хүнснээс шалтгаалсан өвчин
эмгэг гарсан тохиолдолд түүнийг оношлох, эмчлэх зардал
нь урьдчилан сэргийлэх зардалаас давж, ажиллагсадын
хөдөлмөрийн чадавхи алдагдах, бүтээмж буурах, эдийн
засгийн хор хохиролд орох, гадаад дотоодын жуулчлал,
экспортийн хэмжээ эрс багасах зэрэг олон сөрөг үр
дагаварууд улс орны нийгэм, эдийн засгийн холбогдох
төвшин бүрт үүсэж болзошгүй нөхцөлүүд үүсдэг.
Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур
амьсгал, хөдөө орон нутгийн тархмал суурьшил, хот
газрын хэтэрхий төвлөрсөн байдал, хүн амын бараг
гуравны нэг хувийг эзлэх ядуурлын хэмжээ
буурахгүй байгаа зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл
нь улсын хэмжээнд хүнсний баталгаат байдал буюу
хоол хүнсний хүртээмж, хангамж, хоол тэжээлийн
шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц
нэгдэлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дахинд жил
бүр 2, 2 сая хүн хоол хүнс, усаар халдварласан
өвчнөөр нас барж үүнээс 1,9 сая нь бага насны
хүүхдүүд байна гэж тооцсон бөгөөд өндөр хөгжилтэй
орны нэг АНУ-д жилдээ 48 сая хүн өвдөж үүнээс 128
мянга нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 3000 гаруй нь
нас бардаг гэсэн тоо баримтыг Өвчин судлалын
хүрээлэнгээс нь гаргасан байгаа нь ойролцоогоор
зургаан хүний нэг нь хоол хүнснээс шалтгаалсан
өвчнөөр өвддөгийг харуулж байна.
Манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн
тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин
судлын төвөөс гаргасан тайлангаар 2004-2011 оны хугацаанд
Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого
гарсан байна.
Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн
байгууллагын үдийн цайны хөтөлбөр, мөн зохион
байгуулалттай арга хэмжээнд оролцогсодыг хамарсан байна.
Өвчилсөн хүмүүсийн 48,3% нь Салмонеллоор, 17,2% нь
Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдсэн хордлогоор өвдсөн
байгаа нь тэдгээр хүмүүсийн идэж уусан хоол хүнс нь
нянгийн бохирдол өндөртэй, гал тогооны ариун цэвэр,
технологийн ноцтой зөрчилтэй газраар үйлчлүүлсэнтэй
холбоотой байна. Үүнээс үзэхэд нийтийн хоолны газрын
ариун цэврийг сайжруулах чиглэлээр тууштай арга хэмжээ авч
гар угаах дадалыг сайжруулах, хүнснийг хөргөөж хадгалах,
болгож боловсруулах явцад температурын хяналтыг
нэвтрүүлэх, болсон түүхийг холихгүй байх гэсэн ариун
цэврийн үндсэн зарчмуудын хүнс үйлдвэрлэгчдэд сурталчлах,
нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй
юм.
Сүүлийн үед хөдөө аж ахуй газар тариалан эрчимтэй
хөгжиж мах, сүү, үр тариа, хүнсний ногоогоо өөрсдөө
бэлтгэж буй гэх боловч хүнсний хангамж импортоос
голдуу хамааралтай хэвээр, хүмүүсийн үндсэн хэрэглээ
гурил, мах, сүүнээс хэтрэхгүй, ногоо жимсний хэрэглээ
голдуу улирлын чанартай байна. Хөрш зэргэлдээ улс
орнуудын хувьд ч аваад үзэхэд хүнсний аюулгүй байдлын
асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд Хятад улсын
газар тариалангийн нутаг нь ихэнхдээ хүнд метал болон
пестицидээр бохирдсон байдаг, хурамч бүтээгдхүүний
асуудал, химийн бохирдолын асуудал өндөртэй, Орос
улсын хувьд Европийн холбооны хуучирсан хүнсний
бүтээгдхүүнийг дахин савлаж үйлдвэрлэх бизнес дэлгэрч
байгаа, мөн сүүлийн үед манайхан эд хогшил, машин
тэрэг, хүнсний зүйлсээ байнга импортлох болсон Япон,
Солонгос зэрэг Азийн орнуудад Фукушима цөмийн
станцын дэлбэрэлтийн дараанаас цацрагийн бохирдолын
хэмжээ эрс ихэссэн зэрэг нөхцөл байдал нь манай улсын
хүнсний аюулгүй байдлын гадаад хүчин зүйл болж байна.
Улаанбаатар хотод зонхилон хэрэглэдэг хүнсний
бүтээгдхүүний байдалд эрүүл ахуйн үнэлгээ өгсөн
судалгаагаар хүнс худалдан борлуулж буй газруудын бараг
гуравны нэг нь гар угаах газар болон жорлон байхгүй,
ажиллагсадын гуч гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэг
шинжилгээнд хамрагдаагүй, худалдаалж буй хүнсний дөч
орчим хувь нь хүнс эрүүл ахуйн хяналтанд хамрагдаагүй
зэрэг дүн гарчээ. Мөн судалгаагаар хэрэглэж буй хүнсэнд
хүнд металлын болон хөгц мөөгөнцөрийн болон түүний
хорын бохирдолын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их
байгаа нь тогтоогдсон нь бидний өдөр тутмын хэрэглэж
буй хүнс нь эрүүл ахуй ариун цэврийн шаардлага
хангаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн, бүтээдхүүний хувьд
шинэлэг биш, удаан хадгалсан, химийн болон физикийн
бохирдол өндөртэй байгааг харуулж энэ нь хүнснээс
шалтгаалсан архаг өвчнүүд, хавдар, чихрийн шижин,
таргалалтын эх суурь болж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй
бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд
нарийвчилсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зүй
ёсны шаардлага гарч байна
Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын
хөтөлбөрүүд хэрэгжиж, олон улсын байгууллагууд лабораторийн
хүчин чадлыг бэхжүүлэх, боловсон хүчний сургалтыг сайжруулах
чиглэлээр тусламж дэмжлэгээ үзүүлж буй боловч Хүнсний тухай
хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох асуудал удаашралтай
тэр хэмжээгээр хүнсний аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн
зохицуулалт бүрдэхгүй байна.
Иймд өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр Хүнсний Аюулгүй
Байдлын тухай Хууль гаргаж, эрүүл ахуйн хяналтыг эрсдэлд
тулгуурлан хийх системийг бүрдүүлэх, хоол хүнснээс шалтгаалсан
өвчин эмгэг гарсан тохиолдолд авах арга хэмжээ болон хүнсний
аюулгүй байдлын танадалтын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ,
мэдээлллийн сантай болох, эрсдэл өндөртэй импортын болон
дотоодын хүнсний талаар хэрэглэгчдэд хандсан сургалт
сурталчилгаа явуулах, бохирдолтой хүнсийг хүнсний сүлжээнээс
эгүүлэн татах, сайн дураар мэдээлэх системийг нэвтрүүлэх, эгзэгтэй
цэгийн аюулгүй байдлын хяналтын нэвтрүүлсэн дотоодын
үйлдвэрүүдийг урамшуулан дэмжих зэргээр хүнсний аюулгүй
байдлыг хангадаг Монголын төрийн болон төрийн бус
байгуулагуудад хийх ажил их байна.
Хүн ба хүнс
Хүний бие махбодийг цогцлон бүрдүүлж амьдралын
хэвийн үйл ажиллагааг зохицуулах, гадаад болон дотоод
орчны сөрөг нөлөөг эсэргүүцэх, өвчин эмгэгээс сэргийлэх,
эрүүл мэндийг дэмжих үйлчлэл бүхий бодисын цогц нь
хүнс, хоол юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний оршин
тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л
үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм.
Хүнсний хэрэглээний бүтэц, найрлага, тохирооны
байдлаас хүн амын өв тэгш бие бялдрын хөгжил, эрүүл
мэнд, хөдөлмөрийн чадвар ихээхэн хамаардаг. Хүн
агаарын хүчилтөрөгчгүйгээр 3 минут, усгүйгээр 3 хоног,
хоол хүнсгүйгээр 30 хоног л амьдрах чадвартай. Хүнс нь
“зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор” болдог “асар
том зэвсэг” юм. Учир нь хүний бие махбодь хоол, хүнсэн
дэх бодисоос бүтдэг. Өнөө үед хүнсний хэрэглээний чиг
хандлага эрс өөрчлөгдөж, хүн эрүүл мэндээ дээдлэн
байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, биологийн идэвхт
нэгдэл агуулсан хоол хүнсээр эмийг орлуулахыг эрхэмлэх
болжээ.
Хоол хүнсний үүрэг, бүрэлдэхүүн
Хүнс, хоол нь хүний бие махбодийн эд, эсийг бүтээгч олон зуун
нэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээр нь бие махбодид илч үүсгэж,
физиологийн хэвийн үйл ажиллагааг хангах, эд, эсийг нөхөн
сэргээх үүрэг гүйцэтгэдэг.
Хүнс, хоолны үндсэн үүрэг
 хүний бие махбодийн энергийн үндсэн эх үүсвэр
 шинэ эд эсийн үндсэн материал
 бодисын солилцоог зохицуулах биологийн идэвхт нэгдлийн эх
үүсвэр
Эд, эсийн нөхөн төлжилтөнд шаардлагатай уураг, тос, нүүрс-ус,
аминдэм, эрдэс зэрэг нь хоол, хүнсээр дамжин бие махбодид
шингэнэ. Түүнчлэн хүнс нь фермент, даавар болон бодисын
солилцоонд шаардлагатай зохицуулах үйлчилгээтэй нэгдлийн эх
үүсвэр болно. Бодисын солилцоог дэмжих, зохицуулах
үйлчилгээтэй 100 гаруй нэгдэл байдгийн тал хувь нь хүний биед
нийлэгжихгүй тул зайлшгүй хүнс, хоолоор авах шаардлагатай.
Хүний биед зайлшгүй шаардлагатай, чандмань эрдэнэ-усны
үндсэн эх үүсвэр нь хүнс юм.Хүний биед 60 орчим шимт бодис,
үүнээс 18 төрлийн аминхүчил, 12 аминдэм, 16 эрдэс бодис
зайлшгүй шаардлагатай юм. Өдөр бүр хоол, хүнснээс авах уураг,
тос, нүүрс-усны харьцаа 1:1.3:4.6 байвал хамгийн тохиромжтой
хэмээн мэргэжилтнүүд үздэг
Хүнсэнд мянга гаруй бодис агуулагддаг хэмээн
судлаачид тооцож байна. Макро шимт бодис болох
уураг, тос, нүүрс-ус нь бие махбодийн тэжээлийн
үндсэн бодис юм. Эдгээрийн задралаар бие
махбодийн үйл ажиллагаанд шаардлагатай илч
ялгарна. Харин аминдэм, эрдэс зэрэг микро шимт
бодис нь бие махбодид маш бага хэмжээгээр
шаардагдах бөгөөд илч үүсгэхгүй ч эд, эсийн өсөлт
хөгжилт, бодисын солилцоонд чухал үүрэгтэй.
Түүнчлэн хүнс нь хүний биед шингэхгүй боловч
биологийн чухал ач холбогдолтой дайвар нэгдэл,
хамгаалалтын бодис, бие махбодид сөрөг нөлөөтэй
бодисыг агуулна. Хүнсний бүрэлдэхүүн дэх нийт
бодисын 95 орчим хувь нь хүний эрүүл мэндийг
дэмжих ач холбогдолтой бөгөөд эдгээрийн
агууламж, харьцаанаас хүнсний биологийн үнэт
чанар хамаарна.
Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндсэн
ойлголт,инженер технологичийн үүрэг
Технологи гэдэг нь “techne-урлаг” урлах ухаан гэсэн
утгатай грек үг. Технологи нь түүхий эд, хагас
боловсруулсан бэлдмэлийг урьдаас төлөвлөсөн
нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах арга,
үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах
мэдлэгүүдийн нэгдэл юм. “Технологи нь байгалийн
түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэлийн хэрэгсэл
ба хэрэглээний зүйл бий болгох арга, үйл явц буюу
процессийг судалдаг шинжлэх ухаан болно” хэмээн
Оросын эрдэмтэн А.Д.Бондаренко тодорхойлжээ.
Харин эрдэмтэн Г.Гомбо “Технологи нь бүтээхүйн ур
ухаан, шинжлэхүйн ур ухаан мөн” хэмээн
тодорхойлсон байдаг.
Хүнс үйлдвэрлэл нь чанар, эрүүл ахуйн
стандартад нийцсэн хүний өдөр тутмын
хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх
үйл ажиллагаа бөгөөд малын бэлчээр,
тариалангийн талбайгаас эхлэн тасралтгүй
үргэлжилдэг процесс юм. Чанартай сайн хүнс
биднийг цог золбоотой байлгах бол муу хүнс бие
махбодийг эвдэн сүйтгэж амь насанд аюул занал
учруулна. Иймд хүнс үйлдвэрлэгчид нь хүн амын
амь нас, эрүүл мэндийг хариуцдаг юм. Амьтан,
ургамлын гаралтай түүхий эдийг физик, хими,
биохими, микробиологийн аргаар боловсруулж
хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хүнсний аж үйлдвэрийн зорилго, ач холбогдол
Дэлхийн улс үндэстэн, ястан бүр түүхийн тодорхой үе шатанд
хоол, хүнсээ бэлтгэн боловсруулах арга ажиллагаатай байсан
бөгөөд тэр нь уламжлан хадгалагдаж, танин мэдэхүйн цар
хүрээтэй хамт өөрчлөгдөн хувьсаж, улам боловсронгуй болж
хөгжсөөр ирсэн түүхтэй.Хүн амын өсөлт, байгалийн нөөц
баялгийн зүй зохисгүй ашиглалт, агаар-орчны бохирдол зэргээс
улбаалан 21-р зууны хүн төрөлхтний өмнө хүний бие махбодид
аюулгүй, эрүүл мэндэд хоргүй бөгөөд физиологийн хэрэгцээнд нь
нийцэхүйц хоол, хүнсний хангамжийг шийдвэрлэх, хүнсний түүхий
эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх
зайлшгүй шаардлага тулгарч байна.Хүнсний үйлдвэр нь тухайн
улсын хуулийн дагуу чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн
хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй үйл
ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Хүнсний үйлдвэрийн
үндсэн зорилго нь стандартын шаардлагыг бүрэн хангасан,
тэжээллэг, хүний биед хоргүй, эрүүл мэндэд тустай, экологийн
цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээнд нийлүүлэх
явдал юм. Хүнсний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол нөхцөл
нь экологийн цэвэр түүхий эд, байгальд ээлтэй бөгөөд хаягдалгүй
дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн цэвэр орчин, стандартын
хатуу чанд мөрдлөгө юм.
Хүнсний бодлого
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол
тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, улс
төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа, хүний бие
бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс болдог учир аль ч
орны төрийн бодлогын анхаарлын төвд байдаг. Аливаа
улс орны хүнсний бодлогын цөм нь хүний эрүүл мэнд,
харин хэрэгжүүлэх арга хэлбэр нь хүнс үйлдвэрлэлийн
технологи юм. Үйлдвэрлэлийн технологи гэдэг нь хүний
хэрэглээний шаардлагад үнэхээр нийцсэн чанартай
бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд
мэргэжлийн боловсон хүчин удирдаж, мэргэжилтэй,
хариуцлагатай ажилчид л гүйцэтгэж байдаг.
Хүнсний бодлого нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
1. хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ
2. хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал
3. хоол ундны шимт чанар.
Эдгээр асуудлууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай,
аль нэгийг нь илүү түвшинд онцлон авч үзэх аргагүй бодит
хүчин зүйлсүүд юм
Монгол улсын хүнсний бодлогын салшгүй нэг
хэсэг бол нийт хүн амыг аюулгүй, эрүүл,
экологийн цэвэр байдлыг хангасан үйлдвэрийн
бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдсэн хүнсний аж
үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, технологийн
хувилбар сайтай болон бүтээмж өндөртэй,
автомат ажиллагаатай тоног төхөөрөмж бүхий
өрсөлдөх чадвартай жижиг дунд үйлдвэрлэлийг
хөгжүүлэх төрийн бодлого, хууль эрх зүй, татвар,
зээлийн бодлогын таатай орчин бүрдүүлэх явдал
юм.Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн
өнөөгийн зорилт нь дотоодын үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг хангах
явдал юм.
Хүнсний аюулгүй байдал
Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ?
Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа
туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын
эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн
байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон
хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ.
Чанар эрүүл ахуйн шаардлага
Хүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн
шаардлага, чанар билээ. Манай орны хувьд эрүүл ахуйн
шаардлага маш муу байгаагаас гадна импортоор орж ирж
буй бараа таваарт тавих хяналт муу байгаа билээ. Учир нь
импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас
импортлодог. Харин БНХАУ-аас орж ирж буй хүнсний
бүтээгдэхүүнүүд чанар, эрүүл ахуйн ямар ч шаардлагыг
хангадаггүй байх нь олонтаа. Тодруулбал Замын-Үүдийн
боомт дээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн
хураагддаг хэдий ч иймэрхүү бүтээгдэхүүнүүд зарагдсаар
байна.
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1

Contenu connexe

Tendances

сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
khashkhorol mashbat
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
davaa627
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
tuya0507
 

Tendances (20)

хөрсний бохирдол
хөрсний бохирдолхөрсний бохирдол
хөрсний бохирдол
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
 
Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Эс
ЭсЭс
Эс
 
Lecture12
Lecture12Lecture12
Lecture12
 
Mb l3
Mb l3Mb l3
Mb l3
 
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараасэмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
эмнэлгийн мэргэжилтэний эмнэлгээс шалтгаалах халдвараас
 
Ximi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavarXimi 12 r angi angiin daalgavar
Ximi 12 r angi angiin daalgavar
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolt
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
 
ургамлын үржил
ургамлын үржилургамлын үржил
ургамлын үржил
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 

Similaire à Presentation (хүнс тэжээлийн хангамж)1

Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Freedom Billy
 
Global science must
Global science mustGlobal science must
Global science must
noonii
 
Global food science
Global food scienceGlobal food science
Global food science
YaBayarkhuu
 
Global science must
Global science mustGlobal science must
Global science must
noonii
 
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
batnasanb
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8
davaa627
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8
davaa627
 
E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1
davaa627
 
E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1
davaa627
 

Similaire à Presentation (хүнс тэжээлийн хангамж)1 (20)

Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (Хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (Хүнс тэжээлийн хангамж)1
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
Global science must
Global science mustGlobal science must
Global science must
 
Global food science
Global food scienceGlobal food science
Global food science
 
Global science must
Global science mustGlobal science must
Global science must
 
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
2 хүртэлх насны хүүхдийн хоололт М.Оюунбилэг.pdf
 
Suirliin uruud
Suirliin uruudSuirliin uruud
Suirliin uruud
 
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТГ.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Г.Мягмардаш, С.Мөнхзаяа - ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8
 
E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8E m.sp713, lesson 8
E m.sp713, lesson 8
 
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
Олон улсын эрүүл мэндийн судалгааны үр дүн
 
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүнЭрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
Эрүүл мэндийн олон улсын судалгааны үр дүн
 
Цагаан хоолны ач тус
Цагаан  хоолны ач тусЦагаан  хоолны ач тус
Цагаан хоолны ач тус
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
hunsnii ayulgui baidal
hunsnii ayulgui baidalhunsnii ayulgui baidal
hunsnii ayulgui baidal
 
Trad nurs 2019
Trad nurs 2019Trad nurs 2019
Trad nurs 2019
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1
 
E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1E m.sp713, lesson 1
E m.sp713, lesson 1
 

Presentation (хүнс тэжээлийн хангамж)1

  • 2. Хүнс тэжээлийн хангамж Дэлхийн улс орнуудад хөгжлийн түвшингээс хамаарч хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн асуудал тулгамдахын зэрэгцээ глобалчлал нь гадаад худалдаа, мэдээлэл, технологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд нэвтэрч, тэр хэмжээгээр байгаль орчинд гарч буй сөрөг өөрчлөлтүүд нь хүнсний хангамж,аюулгүй байдалд нөлөөлж байна. Орчин үед хүн амынхаа хоол хүнсний хэрэгцээний чанар аюулгүй байдлыг хангах нь улс үндэстнүүдийн аюулгүй байдлын бодлогын түвшинд очиж хүнсээр дамжих өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд мэдээлэл солилцох, үнэлгээ хийх, өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах нь олон улсын гамшигтэй тэмцэх стратегийн төлөвлөгөөнд хүртэл ордог болжээ.
  • 3. Чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнс үйлдвэрлэж, худалдаалсанаас эрүүл мэнд, эдийн засагт учрах хор хохирол нь улс үндэстэн, аймаг орон нутаг, хувь хүний амьжиргаанд шууд ба шууд бусаар хэлбэрээр нөлөөлж байна. Жишээлэхэд хүмүүс идэж ууж буй хоол хүнснийхээ чанарын баталгаанд итгэл алдах нөхцөл үүсэж, хүнсний үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн дунд нэр хүнд, борлуулалтаа алдах, хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэг гарсан тохиолдолд түүнийг оношлох, эмчлэх зардал нь урьдчилан сэргийлэх зардалаас давж, ажиллагсадын хөдөлмөрийн чадавхи алдагдах, бүтээмж буурах, эдийн засгийн хор хохиролд орох, гадаад дотоодын жуулчлал, экспортийн хэмжээ эрс багасах зэрэг олон сөрөг үр дагаварууд улс орны нийгэм, эдийн засгийн холбогдох төвшин бүрт үүсэж болзошгүй нөхцөлүүд үүсдэг.
  • 4. Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, хөдөө орон нутгийн тархмал суурьшил, хот газрын хэтэрхий төвлөрсөн байдал, хүн амын бараг гуравны нэг хувийг эзлэх ядуурлын хэмжээ буурахгүй байгаа зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл нь улсын хэмжээнд хүнсний баталгаат байдал буюу хоол хүнсний хүртээмж, хангамж, хоол тэжээлийн шимт байдал, хүнсний аюулгүй байдлын цогц нэгдэлийг хангахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дахинд жил бүр 2, 2 сая хүн хоол хүнс, усаар халдварласан өвчнөөр нас барж үүнээс 1,9 сая нь бага насны хүүхдүүд байна гэж тооцсон бөгөөд өндөр хөгжилтэй орны нэг АНУ-д жилдээ 48 сая хүн өвдөж үүнээс 128 мянга нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж 3000 гаруй нь нас бардаг гэсэн тоо баримтыг Өвчин судлалын хүрээлэнгээс нь гаргасан байгаа нь ойролцоогоор зургаан хүний нэг нь хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөр өвддөгийг харуулж байна.
  • 5. Манай улсын хувьд хоолны хордлогот халдварын дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлын төвөөс гаргасан тайлангаар 2004-2011 оны хугацаанд Улаанбаатар хот, 9 аймаг, 5 суманд 2573 хоолны хордлого гарсан байна. Нийт дэгдэлтийн бараг 60 орчим хувь нь сургууль, хүүхдийн байгууллагын үдийн цайны хөтөлбөр, мөн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцогсодыг хамарсан байна. Өвчилсөн хүмүүсийн 48,3% нь Салмонеллоор, 17,2% нь Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгдсэн хордлогоор өвдсөн байгаа нь тэдгээр хүмүүсийн идэж уусан хоол хүнс нь нянгийн бохирдол өндөртэй, гал тогооны ариун цэвэр, технологийн ноцтой зөрчилтэй газраар үйлчлүүлсэнтэй холбоотой байна. Үүнээс үзэхэд нийтийн хоолны газрын ариун цэврийг сайжруулах чиглэлээр тууштай арга хэмжээ авч гар угаах дадалыг сайжруулах, хүнснийг хөргөөж хадгалах, болгож боловсруулах явцад температурын хяналтыг нэвтрүүлэх, болсон түүхийг холихгүй байх гэсэн ариун цэврийн үндсэн зарчмуудын хүнс үйлдвэрлэгчдэд сурталчлах, нэвтрүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй юм.
  • 6. Сүүлийн үед хөдөө аж ахуй газар тариалан эрчимтэй хөгжиж мах, сүү, үр тариа, хүнсний ногоогоо өөрсдөө бэлтгэж буй гэх боловч хүнсний хангамж импортоос голдуу хамааралтай хэвээр, хүмүүсийн үндсэн хэрэглээ гурил, мах, сүүнээс хэтрэхгүй, ногоо жимсний хэрэглээ голдуу улирлын чанартай байна. Хөрш зэргэлдээ улс орнуудын хувьд ч аваад үзэхэд хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа бөгөөд Хятад улсын газар тариалангийн нутаг нь ихэнхдээ хүнд метал болон пестицидээр бохирдсон байдаг, хурамч бүтээгдхүүний асуудал, химийн бохирдолын асуудал өндөртэй, Орос улсын хувьд Европийн холбооны хуучирсан хүнсний бүтээгдхүүнийг дахин савлаж үйлдвэрлэх бизнес дэлгэрч байгаа, мөн сүүлийн үед манайхан эд хогшил, машин тэрэг, хүнсний зүйлсээ байнга импортлох болсон Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад Фукушима цөмийн станцын дэлбэрэлтийн дараанаас цацрагийн бохирдолын хэмжээ эрс ихэссэн зэрэг нөхцөл байдал нь манай улсын хүнсний аюулгүй байдлын гадаад хүчин зүйл болж байна.
  • 7. Улаанбаатар хотод зонхилон хэрэглэдэг хүнсний бүтээгдхүүний байдалд эрүүл ахуйн үнэлгээ өгсөн судалгаагаар хүнс худалдан борлуулж буй газруудын бараг гуравны нэг нь гар угаах газар болон жорлон байхгүй, ажиллагсадын гуч гаруй хувь нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, худалдаалж буй хүнсний дөч орчим хувь нь хүнс эрүүл ахуйн хяналтанд хамрагдаагүй зэрэг дүн гарчээ. Мөн судалгаагаар хэрэглэж буй хүнсэнд хүнд металлын болон хөгц мөөгөнцөрийн болон түүний хорын бохирдолын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон нь бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнс нь эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн, бүтээдхүүний хувьд шинэлэг биш, удаан хадгалсан, химийн болон физикийн бохирдол өндөртэй байгааг харуулж энэ нь хүнснээс шалтгаалсан архаг өвчнүүд, хавдар, чихрийн шижин, таргалалтын эх суурь болж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй бөгөөд энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх зүй ёсны шаардлага гарч байна
  • 8. Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Засгийн газрын хөтөлбөрүүд хэрэгжиж, олон улсын байгууллагууд лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, боловсон хүчний сургалтыг сайжруулах чиглэлээр тусламж дэмжлэгээ үзүүлж буй боловч Хүнсний тухай хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох асуудал удаашралтай тэр хэмжээгээр хүнсний аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн зохицуулалт бүрдэхгүй байна. Иймд өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр Хүнсний Аюулгүй Байдлын тухай Хууль гаргаж, эрүүл ахуйн хяналтыг эрсдэлд тулгуурлан хийх системийг бүрдүүлэх, хоол хүнснээс шалтгаалсан өвчин эмгэг гарсан тохиолдолд авах арга хэмжээ болон хүнсний аюулгүй байдлын танадалтын мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ, мэдээлллийн сантай болох, эрсдэл өндөртэй импортын болон дотоодын хүнсний талаар хэрэглэгчдэд хандсан сургалт сурталчилгаа явуулах, бохирдолтой хүнсийг хүнсний сүлжээнээс эгүүлэн татах, сайн дураар мэдээлэх системийг нэвтрүүлэх, эгзэгтэй цэгийн аюулгүй байдлын хяналтын нэвтрүүлсэн дотоодын үйлдвэрүүдийг урамшуулан дэмжих зэргээр хүнсний аюулгүй байдлыг хангадаг Монголын төрийн болон төрийн бус байгуулагуудад хийх ажил их байна.
  • 9. Хүн ба хүнс Хүний бие махбодийг цогцлон бүрдүүлж амьдралын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, гадаад болон дотоод орчны сөрөг нөлөөг эсэргүүцэх, өвчин эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйлчлэл бүхий бодисын цогц нь хүнс, хоол юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. Хүнсний хэрэглээний бүтэц, найрлага, тохирооны байдлаас хүн амын өв тэгш бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар ихээхэн хамаардаг. Хүн агаарын хүчилтөрөгчгүйгээр 3 минут, усгүйгээр 3 хоног, хоол хүнсгүйгээр 30 хоног л амьдрах чадвартай. Хүнс нь “зөв хэрэглэвэл эм, буруу хэрэглэвэл хор” болдог “асар том зэвсэг” юм. Учир нь хүний бие махбодь хоол, хүнсэн дэх бодисоос бүтдэг. Өнөө үед хүнсний хэрэглээний чиг хандлага эрс өөрчлөгдөж, хүн эрүүл мэндээ дээдлэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх, биологийн идэвхт нэгдэл агуулсан хоол хүнсээр эмийг орлуулахыг эрхэмлэх болжээ.
  • 10. Хоол хүнсний үүрэг, бүрэлдэхүүн Хүнс, хоол нь хүний бие махбодийн эд, эсийг бүтээгч олон зуун нэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээр нь бие махбодид илч үүсгэж, физиологийн хэвийн үйл ажиллагааг хангах, эд, эсийг нөхөн сэргээх үүрэг гүйцэтгэдэг. Хүнс, хоолны үндсэн үүрэг  хүний бие махбодийн энергийн үндсэн эх үүсвэр  шинэ эд эсийн үндсэн материал  бодисын солилцоог зохицуулах биологийн идэвхт нэгдлийн эх үүсвэр Эд, эсийн нөхөн төлжилтөнд шаардлагатай уураг, тос, нүүрс-ус, аминдэм, эрдэс зэрэг нь хоол, хүнсээр дамжин бие махбодид шингэнэ. Түүнчлэн хүнс нь фермент, даавар болон бодисын солилцоонд шаардлагатай зохицуулах үйлчилгээтэй нэгдлийн эх үүсвэр болно. Бодисын солилцоог дэмжих, зохицуулах үйлчилгээтэй 100 гаруй нэгдэл байдгийн тал хувь нь хүний биед нийлэгжихгүй тул зайлшгүй хүнс, хоолоор авах шаардлагатай. Хүний биед зайлшгүй шаардлагатай, чандмань эрдэнэ-усны үндсэн эх үүсвэр нь хүнс юм.Хүний биед 60 орчим шимт бодис, үүнээс 18 төрлийн аминхүчил, 12 аминдэм, 16 эрдэс бодис зайлшгүй шаардлагатай юм. Өдөр бүр хоол, хүнснээс авах уураг, тос, нүүрс-усны харьцаа 1:1.3:4.6 байвал хамгийн тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг
  • 11.
  • 12. Хүнсэнд мянга гаруй бодис агуулагддаг хэмээн судлаачид тооцож байна. Макро шимт бодис болох уураг, тос, нүүрс-ус нь бие махбодийн тэжээлийн үндсэн бодис юм. Эдгээрийн задралаар бие махбодийн үйл ажиллагаанд шаардлагатай илч ялгарна. Харин аминдэм, эрдэс зэрэг микро шимт бодис нь бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах бөгөөд илч үүсгэхгүй ч эд, эсийн өсөлт хөгжилт, бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Түүнчлэн хүнс нь хүний биед шингэхгүй боловч биологийн чухал ач холбогдолтой дайвар нэгдэл, хамгаалалтын бодис, бие махбодид сөрөг нөлөөтэй бодисыг агуулна. Хүнсний бүрэлдэхүүн дэх нийт бодисын 95 орчим хувь нь хүний эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой бөгөөд эдгээрийн агууламж, харьцаанаас хүнсний биологийн үнэт чанар хамаарна.
  • 13.
  • 14. Хүнс үйлдвэрлэлийн технологийн үндсэн ойлголт,инженер технологичийн үүрэг Технологи гэдэг нь “techne-урлаг” урлах ухаан гэсэн утгатай грек үг. Технологи нь түүхий эд, хагас боловсруулсан бэлдмэлийг урьдаас төлөвлөсөн нөхцөл, шаардлагын дагуу боловсруулах арга, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах мэдлэгүүдийн нэгдэл юм. “Технологи нь байгалийн түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл бий болгох арга, үйл явц буюу процессийг судалдаг шинжлэх ухаан болно” хэмээн Оросын эрдэмтэн А.Д.Бондаренко тодорхойлжээ. Харин эрдэмтэн Г.Гомбо “Технологи нь бүтээхүйн ур ухаан, шинжлэхүйн ур ухаан мөн” хэмээн тодорхойлсон байдаг.
  • 15. Хүнс үйлдвэрлэл нь чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн хүний өдөр тутмын хэрэгцээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд малын бэлчээр, тариалангийн талбайгаас эхлэн тасралтгүй үргэлжилдэг процесс юм. Чанартай сайн хүнс биднийг цог золбоотой байлгах бол муу хүнс бие махбодийг эвдэн сүйтгэж амь насанд аюул занал учруулна. Иймд хүнс үйлдвэрлэгчид нь хүн амын амь нас, эрүүл мэндийг хариуцдаг юм. Амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг физик, хими, биохими, микробиологийн аргаар боловсруулж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
  • 16.
  • 17. Хүнсний аж үйлдвэрийн зорилго, ач холбогдол Дэлхийн улс үндэстэн, ястан бүр түүхийн тодорхой үе шатанд хоол, хүнсээ бэлтгэн боловсруулах арга ажиллагаатай байсан бөгөөд тэр нь уламжлан хадгалагдаж, танин мэдэхүйн цар хүрээтэй хамт өөрчлөгдөн хувьсаж, улам боловсронгуй болж хөгжсөөр ирсэн түүхтэй.Хүн амын өсөлт, байгалийн нөөц баялгийн зүй зохисгүй ашиглалт, агаар-орчны бохирдол зэргээс улбаалан 21-р зууны хүн төрөлхтний өмнө хүний бие махбодид аюулгүй, эрүүл мэндэд хоргүй бөгөөд физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц хоол, хүнсний хангамжийг шийдвэрлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.Хүнсний үйлдвэр нь тухайн улсын хуулийн дагуу чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Хүнсний үйлдвэрийн үндсэн зорилго нь стандартын шаардлагыг бүрэн хангасан, тэжээллэг, хүний биед хоргүй, эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн амын хэрэгцээнд нийлүүлэх явдал юм. Хүнсний чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол нөхцөл нь экологийн цэвэр түүхий эд, байгальд ээлтэй бөгөөд хаягдалгүй дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн цэвэр орчин, стандартын хатуу чанд мөрдлөгө юм.
  • 18. Хүнсний бодлого Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа, хүний бие бялдар, оюун ухааны хөгжлийн үндэс болдог учир аль ч орны төрийн бодлогын анхаарлын төвд байдаг. Аливаа улс орны хүнсний бодлогын цөм нь хүний эрүүл мэнд, харин хэрэгжүүлэх арга хэлбэр нь хүнс үйлдвэрлэлийн технологи юм. Үйлдвэрлэлийн технологи гэдэг нь хүний хэрэглээний шаардлагад үнэхээр нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа бөгөөд мэргэжлийн боловсон хүчин удирдаж, мэргэжилтэй, хариуцлагатай ажилчид л гүйцэтгэж байдаг. Хүнсний бодлого нь үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 1. хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ 2. хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал 3. хоол ундны шимт чанар. Эдгээр асуудлууд нь өөр хоорондоо харилцан уялдаатай, аль нэгийг нь илүү түвшинд онцлон авч үзэх аргагүй бодит хүчин зүйлсүүд юм
  • 19. Монгол улсын хүнсний бодлогын салшгүй нэг хэсэг бол нийт хүн амыг аюулгүй, эрүүл, экологийн цэвэр байдлыг хангасан үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангахад чиглэгдсэн хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, технологийн хувилбар сайтай болон бүтээмж өндөртэй, автомат ажиллагаатай тоног төхөөрөмж бүхий өрсөлдөх чадвартай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого, хууль эрх зүй, татвар, зээлийн бодлогын таатай орчин бүрдүүлэх явдал юм.Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн өнөөгийн зорилт нь дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр өөрсдийн хэрэгцээг хангах явдал юм.
  • 20. Хүнсний аюулгүй байдал Хүнсний аюулгүй байдал гэж юу вэ? Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ. Чанар эрүүл ахуйн шаардлага Хүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар билээ. Манай орны хувьд эрүүл ахуйн шаардлага маш муу байгаагаас гадна импортоор орж ирж буй бараа таваарт тавих хяналт муу байгаа билээ. Учир нь импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас импортлодог. Харин БНХАУ-аас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнүүд чанар, эрүүл ахуйн ямар ч шаардлагыг хангадаггүй байх нь олонтаа. Тодруулбал Замын-Үүдийн боомт дээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хураагддаг хэдий ч иймэрхүү бүтээгдэхүүнүүд зарагдсаар байна.