Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт

3 739 vues

Publié le

Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт

Publié dans : Santé
  • Soyez le premier à commenter

Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт

  1. 1. Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолт АУС418 С. Халиун
  2. 2. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний гол зорилго нь илаарших боломжгүй өвчтэй, тавилан хязгаарлагдмал болсон өвчтөн ба түүний гэр бүлийнхний амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Хэвийн хооллолт нь чанартай амьдралын нэг чухал үзүүлэлт юм. Гэтэл хөнгөвчлөх эмчилгээний өвчтөнүүдийн ихээхэн хувьд энэхүү амьдралын чанарын үзүүлэлт буурсан эсвэл алдагдсан байдаг. Өвчтөн хоол идэхгүй байгааг гэр бүлийн гишүүд нь хараад давхар сэтгэл санаагаар шаналж байдаг.
  3. 3. Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөнд хооллолттой холбоотой тулгамдаж буй асуудлууд:  Хоолонд дургүй болох нь хамгийн элбэг (хавдрын ба халдвар, үрэвсэл, элэг, бөөрний дутагдлаас үүсэх хордлого)  Хоолыг хэвийн хэмжээгээр идээд байгаа атлаа тураад байдаг (хавдрын кахетин гэгч бодис хэвийн хооллож буй хүнийг ч тураадаг)  Хоолны дуршил сайн боловч залгих чадваргүй болсон байдаг (залгих рефлексгүй болох, нарийнтах)  Хамар ходоодны гуурсаар тэжээх асуудал  Ходоодны стомоор тэжээх асуудал  Дуслаар тэжээх асуудал  Колостомтой, илеостомтой өвчтөнийг түгжрүүлэхгүй хооллох асуудал  Баас хаталттай хүний хооллолт  Бөөлжилттэй хүний хооллолт  Нас барах гэж буй өвчтөнийг судсаар ба амаар тэжээхийг зогсоох асуудал, ёс зүй, хууль эрх зүйн асуудлууд г.м.
  4. 4. Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтын 4 үе шат 1. Эхний үед өвчтөний найдлага тасраагүй байдаг тул уламжлалт ба уламжлалт бус аргуудын эмчилгээг идэвхитэй хийж, чанартай хооллохыг хичээдэг ба ердийн хооллолт үргэлжилж байдаг. 2. Хоспист хамрагдахаас өмнөх үед өвчин даамжирч, өвчтөн тамир тэнхээ нь муудаж байгааг мэдрэх болно. Булчин хатингарших, турах, хоолны дуршил буурах, өвчтөн хоолноос татгалзах нь олшрох ба идэж байгаа хэрнээ турах шинжүүд илэрдэг. Энэ үед нэмэлт тэжээл, зохиомол тэжээл өгөх нь чухал байдаг. 3. Нас барахын өмнөх үе 2 долоо хоног орчим үргэлжилж болно. Энэ үед өвчтөний даралт буурах, амьсгал цөөрөх шинжүүд илэрдэг ба өвчтөн хоол идэх, шингэн уухаас татгалзаж эхэлдэг. Өвчтөн хоол идэхгүй, шингэн уухгүй байх боломжтой. Албадах хэрэггүй. Өвчтөн хоол идэхгүй болоод үхэж байгаа юм биш. Үхэж байгаа болоод хоол идэхгүй байгаа юм. 4. Нас барах үе 3 хоног орчим үргэлжилдэг ба энэ үед өвчтөн залгих чадваргүй эсвэл хүсэлгүй байдаг. Иймээс уулгах, хооллох гэж оролдох хэрэггүй. Амаар шингэн өгснөөс хахаж үхэх болно. Дуслаар тэжээх нь хэцүү замаар, зовж үхэхэд хүргэдэг.
  5. 5. Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтын онцлог: 1. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь илааршуулах зорилго тавьдаггүй, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаардаг тул өвчтөнд хүссэн хоолыг идэхийг зөвшөөрдөг. Элэгний хавдартай өвчтөн хуушуур, хуурга, тостой хоол идэхийг хүсвэл зөвшөөрдөг. Ходоодны хавдартай хүнд мөхөөлдөс идэх, кола уухыг зөвшөөрдөг. Эдгээрийг хэрэглэснээр өвчтөний биеийн байдал муудахгүй, харин хүссэн хоолоо идэж сэтгэл ханамжтай, дотроо онгойлгож, халуу шатах өвдөлтийг намдааж байвал амьдралын чанар нь дээшилж байна гэж үзнэ. 2. Эмчилгээний 1-2-р шатанд гол төлөв хэвийн чанартай хоол өгөхийг хичээдэг бөгөөд, үзэмж, хольц, амт, үнэрт анхаардаг бол, 3-р шатанд хоол идэхийг албадахгүй байх, илчлэг сайтай атлаа зөөлөн, нухаш, таташ, шингэн маягийн хоолыг өгдөг. 4-р шатанд хооллох, шингэн уулгахыг хатуу хоридог. 3. Өвчтөний онош биш биеийн байдал, шаналгаат шинжүүдээс хамаарсан хоол эмчилгээг хийдэг.
  6. 6. Хөнгөвчлөх эмчилгээний өвчтөний хооллолтын 1-2-р үе шат 1. Илчлэг, уураг, аминдэмийн хэрэгцээг тооцоолж хооллох хэрэгтэй 2. Өвчтөний хүссэн хоолыг идэх чадвараас хамаараад хатуу, зөөлөн, нухаш, таташ хэлбэрээр өгөх нь зүйтэй 3. Хоолны эмч насанд хүрсэн хүний биеийн кг жинд тооцоолон хоногийн илчлэгийн ба уургийн хэрэгцээг боддог, үүнээсээ үндэслэн цэсээ зохиодог.
  7. 7. Зарим өвчин, эмгэгийн үеийн уургийн хэрэгцээ:  Бүтэн саатай өвчтөний булчин хатингаршдаг тул илчлэгийн хэрэгцээ хасагддаг.  Амьсгалын замын архаг бөглөрөлттэй өвчтөн хоногт дунджаар 100-120 гр уураг хэрэглэх ёстой.  Бөөрний дутагдалтай өвчтөн диализд ороогүй бол хоногт 0.5-0.6 г/кг уураг хэрэглэх ёстой.  Гемодиализд орсон бол хоногт 1.0-1.2 г/кг уураг хэрэглэх ёстой.  Перитонеал диализд орсон бол хоногт 1.2-1.5 г/кг уураг хэрэглэх ёстой.  Элэгний дутагдалтай өвчтөн хоногт 0.25-0.5 г/кг уураг хэрэглэх ёстой.  Уушгины эмгэгтэй өвчтөн хоногт 1.2-1.9 -2.5 г/кг уураг хэрэглэх ёстой.
  8. 8. Хоолонд дурамжхан болох Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөн үхэл ойртох тусам хоол идэх сонирхолгүй болдог. Хоолонд дурамжхан болох нь олон шалтгаантай ба тэдгээр шалтгааныг арилган багасгах нь хоолонд дурамжхан болох шинжийг эмчлэхэд тусалдаг.
  9. 9. Хоолонд дурамжхан болох үед үзүүлэх тусламж үйлчилгээ  Өвчтөн ба гэр бүлийнхэнд тайлбарлах  Гэр бүлийнхний санаа зовж буй зүйлийг анхааралтай сонсох  Өвчний одоогийн шатанд зохистой чанар, хэмжээтэй хооллох шаардлага байгаа эсэхт эргэлзэх тохиолдол олонтой гардаг.  Өвчтөнд өөрт нь таалагдаж буй хоол хүнсийг бага багаар өгөх эсвэл  Зөвхөн шингэн зүйл ууж чадаж байгаад нь баярлах  Хүүхэд зөвхөн сүү уугаад хүн болдог тул зөвхөн сүү уулгаж өөр зүйл өгөхгүй байж болох зэрэг олон асуудлууд урган гардаг.  Энгийн сэтгэл заслын эмчилгээ хийх.  Хоолыг том тавганд биш харин жижиг тавганд хийж өгөх.
  10. 10. Гэр бүлийнхэнд тайлбарлах нь:  Тэд өвчтөн өлсгөлөн байхад хоолонд дуртай болгох талаар юу хийж чадах талаар зөвлөх (микрофалын зуух ийм өвчтөний асаргаанд их тустай байдаг)  Өвчтөн бага хэмжээний боловч хэвийн хоол идсэндээ илүү их тааламж авдаг  Дуртай хоолыг нь өөрөөр нь сонгуулах  Халуун хүйтнийг өвчтөний хүсэлд тохируулах  Амтлах мэдрэхүй алдагдсан бол хоол амтлагч хэрэглэх  Махан хоолны өмнө даршилсан ногоо өгөх  Махан хоолонд дургүй бол хонь, үхрийн махны оронд тахиа, загасны мах өгөх ба хоолонд бага зэрэг дарс хийж амтлах  Хоолыг өвчтөнд өгөхдөө өнгө үзэмжтэй болгох  Хоолыг багаар олон удаа, 2-3 цагийн зайтай өгөх  Өвчтөнтэй хамт хооллох, олуулаа хоолловол хоолонд дуртай болдог гэдгийг сануулах
  11. 11.  Хоолны өвөрмөц зөвлөгөө өгөх  Хооллох нь нийгмийн зан үйл тул бололцооны хэрээр ширээний ард суулгаж хувцасласны дараа хооллох нь хоолонд дуртай болгодог  Эвгүй үнэр гарч буй тохиолдлыг эмчлэх  Хоолны дуршлыг сайжруулах эмийн эмчилгээ хийх:  кортикостероид буюу преднизолоныг 15-30 мг-аар, метилпреднизолоныг 32 мг-аар эсвэл дексаметазоныг 2-4 мг-аар хэрэглэх нь нийт өвчтөний 50%-д үр дүнтэй боловч үр дүн нь бараг долоо хоногийн дараа илэрдэг.  Прогестерон буюу метроксипрогестерон ацетатыг 400 мг-аар эсвэл мегестролыг 160 мг-аар хэрэглэх нь сарын дараа үр дүн өгөх боловч биеийн жин нэмэгдэх тул тураалтай хүнд үр дүнтэй байдаг.
  12. 12. Дотор муухайрч бөөлжих
  13. 13. Дотор муухайран өрцний ба хэвлийн булчин зэрэг агшин , өвчтөн огиулан эцэст нь бөөлждөг. Цонхийж цайх Хүйтэн хөлс чийхрах Зүрх дэлсэх Гэдэс базалж гүйлгэх
  14. 14. Эмгэг физиологи Химийн рецептор Trigger Zone (CTZ)  Мэдрэлийн медиатор  Ацетилхолин  Допамин  Гистиамин  Неврокинин  Серотонин Гадар  GI зам 02.03.2015 18 Бөөлжилтийн төв Тэнцвэрийг мэдрэх эрхтэн
  15. 15. Нарийн гэдэсний хөдөлгөөний үйл ажиллагаа нь 3 түвшинд хянагддаг:  Парасимпатик ба симпатик мэдрэлийн систем,  нарийн гэдсийг хянах тархины мэдрэлийн эсүүд,  гөлгөр булчингийн эсүүд. Дотор муухайрах эмгэг жамд хоол боловсруулах замын хеморецептор сэдээгч хэсэг, тэнцвэрийн аппарат ба тархины бор гадар бүгд оролцдог. Эдгээр бүх хэсгүүдээс сэрэл ирэхэд бөөлжилтийн төв цочирч, мэдрэл булчингийн хариу урвал үүснэ. Сэдээлт нь серотонин допамин, ацетилхолин ба гистамин зэрэг нейротрансмиттерийн үйл ажиллагаагаар нөхцөлддөг. Эдгээр 4 бодис нь бүгд хеморецептор цочрох хэсэгт үйлчилж болдог. Хэдийгээр тэд бүгд хоол боловсруулах замын гадаргуу дээр байдаг ч эдгээрээс серотонин нь нэн чухал үүрэгтэй. Ацетилхолин ба гистамин нь тэнцвэрийн аппаратад илүүтэйгээр нөлөөлнө. Тархины бор гадраас нөхцөлдсөн дотор муухайралт ба бөөлжилт нь илүү нарийн нийлмэл бөгөөд өвөрмөц неротрансмиттертэй холбоогүй.
  16. 16. Идэвхжих механизм 1. Тархины бор гадаргатай холбоотой 2. Тэнцвэрийн аппаратын үйл ажиллагаатай холбоотой 3. Химийн бодисыг мэдрэх хеморецепторын үйл ажиллагаатай 4. Тэнэгч мэдрэлийн зохицуулгатай 5. Бөөлжилтийн төвд шууд нөлөөлснөөр
  17. 17. Шалтгаан Өмөнгөөс шалтгаалсан Ходоодонд цус хурах Бүдүүн гэдэс түгжрэх Өтгөн хатах Элэг томрох Хэвлийн хөндийд шингэн хурах Гавлын дотоод даралт ихсэх Ханиах Өвдөх Түгших Өмөнгийн хордлого Гиперкальциеми Гипонатриеми Бөөрний дутагдал
  18. 18. Өмөн ба бие сульдсанаас шалтгаалсан  Ханиад  Халдвар авах Бусад  ХБХ үйл ажиллагаа хямрах  Ходоодны шархлаа  Архинаас болсон ходоодны үрэвсэл  Бөөрний дутагдал Эмчилгээнээс шалтгаалсан  Цацраг  Хими  Эмийн  Антибиотик  Аспирин  Карбамазепин  Кортикостеройд  Дигоксин  Төмрийн бэлдмэл  Стеройд бус эм  Эстроген  Опойд бэлдмэл  Теофиллин
  19. 19. Үнэлгээ оношлогоо Дотор муухайрах ба бөөлжилтийг маш сайн үнэлж, шалтгааныг тодорхойлох эмгэг жамыг тодорхойлсноор ямар эм хэрэглэхийг сонгож болно. Өөр өөр шалтгааны үед өөр өөр арга хэмжээ авч шинж тэмдгийг хянах боломжтой. Дотор муухайрах шинжээ тодорхойлохыг өвчтөнөөс хүснэ.
  20. 20. - Хэзээ тохиолддог? - Хурц ба архаг? - Түр зуурын буюу тогтмол? - Ямар нэгэн харааны буюу үнэрийн мэдрэмжүүдтэй хавсарсан эсэх? - Хоол идсэний дараа юу болдог? - Хоол залгингуут тэр дороо бөөлжиж байгаа /айдастай холбоотой буюу бор гадрын хариу урвал/, эсвэл хоол идсэнээс хойш 45 минутын дараа /ходоодны агуулагдахууныг доошлуулах чадвар буурсантай холбоотой, эсвэл элэг томорсноос ходоод дарагдсан хам шинж/, эсвэл хоол идсэнээс хойш хэдэн цагийн дараа үүсдэг бол /нарийн буюу бүдүүн гэдэсний эмгэг хавсарсан байж болзошгүй/ - Бөөлжихөд дотор онгойх эсэх? - Зөвхөн бөөлжихөөс өмнө дотор муухайрдаг уу, хэрэв тийм бол энэ нь гэдэс нь механик бөглөрөл үүссэнийг давах зорилгоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт ихэссэнээс болж болно? - Өвчтөний өтгөний гаралтыг асууна. Өтгөн хаталт нь архаг дотор муухайралтын шалтгаан байхыг ихэвчлэн андуурдаг. - Ямар эм хэрэглэж байсан, хэр давтамжтай?
  21. 21.  Бөөлжилт гулгилт, ханиалгалтын үед гарах шингэнийг ялган оношлох  Нүдний угийг шалгаж, тархины даралт их байгаа эсэхийг шалгах  Хэвлийг шинжилж үзэх  Шулуун гэдсийг хуруугаар шинжилж өтгөн хатсан эсэхийг шалгах  Шинжилгээ:  Сийвэн дэхь кератинин  Сийвэн дэхь альбумин, кальци  Сийвэн дэхь карбамазепин  Сийвэн дэхь дигоксины хэмжээ
  22. 22. Тусламж үйлчилгээ Бөөлжилтийн эсрэг эмчилгээний 4 зарчим: 1. Бөөлжилтийн эсрэг рецепторын идэвхийг харгалзах 2. Бөөлжилтийн эсрэг эмийн үйлчилгээг харгалзах 3. Бөөлжилтийн шалтгааныг эмчлэх 4. Бөөлжилтийн эсрэг эмийг хэрэглэх аргыг зөв сонгох
  23. 23. Эмийн бус эмчилгээ  Нам гүм чимээгүй орчин  Хоолыг бага багаар идэх  Ганц хүний өрөөнд орж тусгаарлах  Их хэмжээний шингэн уулгах  Амны хөндийг байнга цэвэрлэх  Зүү эмчилгээ  Тайвшруулах эмчилгээ  Анхаарал сарниулах эмчилгээ  Бөөлжилтийн эсрэг эмийг лаа, наалт хэлбэрээр хэрэглэх  Спирт агуулаагүй ам зайлах шингэнээр амаа зайлах  Бөөлжистнй савыг даруй цэвэрлэх  Хүйтэн зууш хэрэглэх  Цонхоо онгойлгох  Өөх тос, хурц хоол амтлагчтай хоол идүүлэхгүй байх  Хуурай жигнэмэг, иогурт, жимс жимсгэнэ санал болгох  Хоол идсэний дараа цаг орчим суугаа эсвэл босоо байрлал хадгалах  Хурц үнэгээс татгалзах
  24. 24. Авах арга хэмжээ  Допамины эсрэг эмүүд  Антигистамин  Антихолинэрг эмүүд  Серотонины эсрэг эмүүд  Нейрокинины эсрэг эмүүд  Прокинетик эмүүд  Ходоодны хүчил багасгах эмүүд  Эс хамгаалах эмүүд  Бусад эмүүд
  25. 25. Допамины антагонистууд  Дроперидол, 2.5-5 мг, судсаар, 6 цагаар  Галоперидол, 0.5-2.0 мг, уухаар, судсаар, арьсан дор 6 цагаар,  Метоклопрамид, 10-20 мг, уухаар, 6 цагаар  Оланзапин, 5-10 мг, хоногт, уухаар  Перфеназин, 2-8 мг, уухаар, судсаар, 6 цагаар  Прохлорперазин, 10-20 мг, уухаар, 6 цагаар, буюу 25мг шулуун гэдсээр 12 цагаар, буюу 5-10 мг судсаар 6 цагаар  Прометазин, 12.5-25 мг, судсаар, буюу 25 мг уухаар буюу шулуун гэдсээр 4-6 цагаар  Тиэтилперазин, 10-20 мг, уухаар, 6 цагаар  Триметобензамид, 250 мг уухаар 6-8 цагаар, 200 мг шулуун гэдсээр 6-8 цагаар
  26. 26. Гистамины антогонистууд Дотор муухайралтыг зогсооход хэрэглэдэг бүх антигистаминууд нойрсуулах үйлчилгээтэй. Зарим өвчтөнүүдэд энэхүү гаж нөлөө нь ашигтай байдаг. Антихолинерг үйлчилгээтэй тул энэ нь 2 эмгэг жамыг нэг эмээр эмчлэх боломжийг олгодог.  Дифенгидрамин, 25-50 мг уухаар 6 цагаар  Гидроксизин, 25-50 мг уухаар 6 цагаар  Меклизин, 25-50 мг уухаар 6 цагаар
  27. 27. Ацетилхолины антогонистууд Хөдөлгөөнтэй холбоотой шалтгаан байгаа гэж сэжиглэвэл тэнцвэрийн аппарат өртсөн байх магадлалтай. Үүнд, опиоид болон мэдээгүйжүүлэгч эмүүд тэнвцэрийн аппаратад нөлөөлөхдөө ацитилхолиноос шалтгаалсан дотор муухайралтыг сэдээж болдог. Энэ ангилалын эмүүдийг бусад бөөлжилтийн эсрэг эмүүдтэй зэрэг хэрэглэх боломжтой.  Скополамин, 0.1-0.4 мг арьсан дор, сусдаар 4 цагаар, эсвэл 1-3 арьсаар нэвчих наалтыг 72 цагаар, эсвэл 10-80 мкг-цагт хурдаар судсаар буюу арьсан дор үргэлжлүүлэн хийх
  28. 28. Серотонины антогонистууд Хими эмчилгээтэй холбоотой үүссэн дотор муухайралтанд Серотонины буюу Гидрокситриптофаны 3-р дэд бүлэг тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Дотор муухайралтын үүсэлтэнд серотонин нөлөөлж байгаа тохиолдолд энэ бүлгийн эмүүд илүү үр дүнтэй боловч маш үнэтэй. Эдгээр эмийг хими болон туяа эмчилгээний өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор эсвэл хагалгааны дараах дотор муухайралтанд хэрэглэх болон эмчилгээнд үр дүн муутай тохиолдлуудад хэрэглэх боломжтой боловч бусад эмүүд үр дүнгүй үед л эхлэхийг зөвлөдөг. Харин богино хугацааны турш хэрэглэсний дараа үр дүн өгөхгүй бол эдгээр эмүүдийг нэн даруй зогсоодог.  Доласетрон, 200 мг уухаар буюу 50 мг судсаар.  Гранисетрон, 1 мг уухаар өдөрт 1-2 удаа.  Ондансетрон, 8 мг уухаар өдөрт 3 удаа.  Палоносетрон, 0.25 мг судсаар.
  29. 29. Неирокинины антогонистууд Дотор муухайрах, бөөлжих шинж нь хожуу илрэх магадлал өндөртэй хими эмчилгээний үед бөөлжилтийн эсрэг эмүүдийн шинэ бүлэг болох нерокинин-1 рецепторын антигонистуудыг серотониныг дарангуйлагч эм болон дексаметазонтой хамт хэрэглэдэг.  Апрепитант, уухаар, эхний өдөр 125 мг, 2 ба 3 дахь өдөр 80 мг-р
  30. 30. Прокинетик эмүүд Карциноматоз, хар тамхины өвчин намдаах эмээр эмчлэх болон зарим эмүүдийн дараа үүсэх гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хямрал нь хожуу үеийн хорт хавдартай өвчтөнүүдтэй дотор муухайралт, бөөлжилт үүсгэх том шалтгаан болдог. Элэг томорсноос “дарагдсан ходоод” үүсдэг. Хэвлийн гялтангийн эмгэгүүд болон хэвлийн хөндийд шингэн хуралдах нь хуурамчаар түгжрэлийг үүсгэдэг. Өтгөн хаталт нь мөн сэдээгч нэг хүчин зүйл болдог.  Домперидон, 10-20 мг уухаар 6 цагаар  Эритромицин, 250 мг уухаар, 6 цагаар.  Метоклопрамид, 10-20 мг уухаар
  31. 31. Антацид Ходоод улаан хоолойн рефлюкс, ходоод ба хос гэдэсний улайлтуудын үед ходоодны хүчил ихэсхэд дотор муухайрах, цээж хорсох, аманд хүчиллэг буюу исгэлэн амт амтагдах шинжүүд илэрнэ. Мөн энэ үед бөөлжиж болдог.  Хүчил багасгах, 1-2 хоолны халбагаар 2 цагаар уух  Н2 рецепторын эсрэг: Циметидин 800 мг уухаар .. Фамотидин, 40 мг уухаар.... Ранитидин, 150 мг уухаар  Протоны шахуургыг дарангуйлагчид (Омепразол, хоногт 20 мг уухаар,  Ланзопразол, хоногт 30 мг уухаар,  Пантопразол, хоногт 40 мг уухаар )
  32. 32. Бусад эмүүд Дексаметазон, хоногт 6-20 мг уухаар Тетрагидроканнабинол, 2.5-5 мг уухаар өдөр 3 удаа Лоразепам, 0.5-2мг уухаар 4-6 цагаар. Октреотид 10 мкг-цагт судсаар буюу арьсан дор эсвэл 100 мкг арьсан дор 8 цагаар гэдэсний түгжрэлийг арилгах зорилгоор.

×